Categories
амьдралын-өнгө мэдээ

“Талын түмэн адуу”-ны баяр энэ сарын 19-21-нд болно

Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.

Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм.

Энэ удаа 7 дахь болох үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрэн хайх ажиллагаа 14 дэх хоногтоо үргэлжилж байна

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Хөтөл ус” нууранд хоёр зорчигтой суудлын автомашин живж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгийн газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрлийн ажиллагаа өнөөдөр 14 дэх хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд нуур бүхэлдээ мөстөж, томилгоот алба хаагчид нэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нуурын эрэг хэсгээр 10-15см, гол хэсэгтээ 6-7см зузаантай хөлдсөн байна.

Иймд аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат, Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батхүү, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Н.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тухайн газар нутагт очиж, авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, зарим хүндрэлтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид мөсөн доор гүний шумбалт хийх, цооног гаргах, Камаз, Маз автомашинаар нуурын усыг соруулах зэргээр ажлын зургийн төлөвлөгөөний дагуу эрэн хайх ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс, Өвөрхангай аймагт хоёр иргэн осгож нас баржээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд төөрсөн, сураггүй алга болсон, голын мөс цөмөрч автомашин суусан зэрэг дуудлага мэдээлэл иржээ.

Тухайлбал, Увс аймаг, Бөхмөрөн сумын “Хужирт” гэдэг газарт УАЗ-31512 загварын автомашин энэ сарын 3-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг энэ сарын 6-ны өдөр өгчээ.

Тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км зам туулан Д/28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, энэ сарын 7-нд “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.


Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Эрээн дэнжийн бригад” гэдэг газарт иргэн Д/49 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, нар иргэн Э-ын найранд очиж /согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцах замдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд сууж, иргэн Ж/50 настай, эмэгтэй/, автомашинаас бууж сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Архангай аймаг, Түвшрүүлэх сумын “Нуурын дэнж” гэдэг газарт суудлын автомашин “Дунд нуур”-ын мөс цөмөрснөөс нууранд суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Ё-гийн “Королла Филдер” загварын суудлын автомашин “Дунд нуур”-ын мөс цөмөрснөөс нуурын гол хэсэгт автомашин суусан байсныг 9 цаг ажиллаж, автомашиныг татан гарган иргэн Ё-д хүлээлгэн өгсөн.


Хөвсгөл аймаг, Арбулаг сумын “Дайман” гэдэг газарт “Супер-Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч орсон дотроо 2 зорчигчтой явсан 2 хүн нь машиныхаа тэвшин дээр 1 хүн нь усанд осолдсон тухай дуудлага өгчээ.

Тус сумын хэсгийн цагдаа болон орон нутгийн иргэд очиход Мөрөн сумын харьяат иргэн тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй/, Арбулаг сумын харьяат иргэн зорчигч Д/43 настай, эрэгтэй/ нар машины тэвшин дээр байсныг эсэн мэнд гаргаж, тус сумын ЭМТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид тус газар очиж, усанд осолдсон иргэн Б/30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд шүлхий өвчин гарчээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин энэ сарын 4-ний өдөр илэрсэн. Тиймээс тус сумын Онцгой комисс хуралдаж, Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн,

  • Голомтын бүсийн хамгаалалт хийх зорилгоор Зулзага 2 дугаар баг шийрийн бригадын орчмоор Суурин пост -1, Хөдөлгөөнт эргүүл 1-ийг гаргах,
  • Айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулан хүргэлт хийх,
  • Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,
  • Шийрийн бригадын Төмөр замын гарам, аргалын гарамын гүүрийг хаах,
  • Голомтын бүсийг тогтоох
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах
  • Шийрийн бригадын орчимд нутаглах ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, коронавирусээр өвчилсөн иргэдийг голомттой бүсээс гаргах чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30000 тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх юм байна. Дөрвөн малын их эмч, наймаан мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас бага насны хоёр хүүхэд нас баржээ

Дархан-Уул аймгийн “Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл 11 дүгээр сарын 05-ны 15:18 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Иргэн Б гэгч нь Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, зам тээврийн осол гарган зорчиж явсан 5 настай Д гэмтэж, 4 настай А, 2 настай Т нар нас баржээ.

Иймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.

May be an image of outdoors

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хасах 30 хэм хүрч хүйтэрчээ

Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутгаар 25-30 градус, тал хээрийн нутгаар 20-27 градус хүйтэн, говийн нутгаар 13-19 градус болж хүйтэрч байна. Өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн нь буюу Гурванбулаг суманд 30 хэм хүрч хүйтэрчээ.

Хангайн уулархаг нутгаар 12-16 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар 4-14 градус хүйтэн, говийн нутгаар 4 градус дулаанаас 10 градус хүйтэн байсан байна.

Түүнээс гадна Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй байгаа аж. Тодруулбал, Баянбулаг, Богд, Баянбулаг, Баацагаан, Бууцагаанаас бусад суманд 0-9 см цасан бүрхүүлтэй, Богд, Баянговь, Хуучинжинст, Шинэжинст, Эхийнгол, 2-3мм, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Баянхонгор 0-0.9мм, Хуучинжинст, Богд, Баянговь, 1-3мм, Баянлиг, Баянхонгорт 0.2-0.4мм цас ороод байна.

Салхи өчигдөр Баянцагаан 16м/с, завсрын хугацаанд 21м/с, Шинэжинст, Эхийнгол, Байдраг, Баацагаан, Бөмбөгөр, Шаргалжуут гол, Хориулт, Байдраг, Баянцагаан, Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бодь 10-12м/с хүрч цасан шуурга шуурсан, Баянцагаан 13м/с, бусад нутгаар 2-8м/с салхитай байжээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, хур тунадастай, салхи шуургатай байхыг холбогдох албанаас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Б.Бадамхорлоо жилд 200 мянга орчим шил цуглуулж, компанид нийлүүлдэг

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн иргэн Б.Бадамхорлоо 1994 оноос хойш архины шил цуглуулж худалдан авч “АПУ” ХХК-д нийлүүлж байна.

Жилд 200 мянга орчим шил цуглуулж нийлүүлдэг аж. Тэрбээр тодорхой хэмжээний орлогоо нэмэгдүүлэхээс гадна байгаль орчноо хамгаалахыг зорьжээ.

Учир нь архины шил, гялгар уут хөрсөнд хамгийн удаан шингэдэг тул үүнд маш их эмзэглэж явдаг байна.

Б.Бадамхорлоо аймгийнхаа гудамж талбайд хөглөрсөн архины шилийг өөрөө түүх, баар ресторануудаас гарсаныг нь худалан авах зэргээр ажилладаг гэнэ.

Мөн ачилтын хүн цалинжуулан ажлуулахаас гадна нутгийнхаа иргэдийг агуулах хашаанд авч ирж өгч болно шүү гэдгийг дамжуулсан юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хүчтэй шуурганы улмаас Ховд аймагт дөрвөн айлын гэр нуржээ

Ховд аймгийн Манхан сумын Тахилт, Улаанхүрээ, Зэрэг гол багуудад иргэн А-гийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр, иргэн Э-гийн 6 ханатай гэр, Зэрэг сумын Бургасан багт иргэн Г-гийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг арванэгдүгээр сарын 3-ны 10.00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тус багуудад ажиллаж байна гэж мэдээлсэн байна.

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс 5 км-т орших Хажинг багийн “Зүүн хөвөө” гэдэг газар 11-р сарын. 3-ны 16:10 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас “Мөст цэвэрлэх булаг” ХХК-ийн ажилчдын амрах байрны дээвэр хуурч “Норд Бенз” загварын 2 автомашин дээр унаж, автомашины цонх хагарсан мэдээллийг 18:00 цагт хүлээн авсан. Тус компанийн ажилтнууд ажиллаж аюулгүй болгожээ.

Ховд аймгийн Зэрэг сумын Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Баруун хаяа гэдэг газарт 11-р сарын 3-ны өдрийн 07:00 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас тус сумын чиглэлийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 287 дугаар тулгуур хугарч Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумын цахилгаан тасарсан байна.

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан-Арал гэдэг газарт Дарви сумаас Жаргалант сумын чиглэлд “Тоёота Пробокс” суудлын автомашинтай зорчин явах үед 16м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас суудлын автомашины салхины шил хагарч, шаварт суусан байна. Энэ дуудлагыг 11-р сарын 3-ны 10:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 10:22 цагт очиход суудлын автомашин шаварт суусан байсныг 5 минут ажиллан 10:27 цагт татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар, Булган аймагт хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Ухаа-Овоот” гэдэг газар хээрийн түймэр гарч, зургаан га талбай газар шатжээ. Энэ тухай дуудлагыг 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11:42 цагт холбогдох байгууллагын алба хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу сумын малчид нэг цаг 32 минут ажиллаж, 13:10 цагт түймрийг бүрэн унтраажээ.

Мөн Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд эвэртэйн адаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:30 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хоёр цаг 35 минут ажиллаж, 18:35 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Улмаар сумын Засаг даргад хүлээлгэж өгчээ. Гал түймэрт нийт 70 га талбай шатсан аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Архангай аймгийн Хангай суманд дахин газар хөдөлжээ

Архангай аймгийн Хангай суманд давтан газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, өдөр буюу 14:59:16 цагт Архангай аймгийн Хангай сумаас баруун зүгт 26 километрын зайнд 3.9 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.