Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбарт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

2021 онд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтуудын нэгдсэн нээлтийг хийж, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд анхаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, чанартай үзүүлэхийг АНЭ-ийн удирдлагуудад зөвлөв.

Тодруулбал, АНЭ-т орон нутгийн хөгжлийн сангийн 39,9 сая төгрөгөөр нүдний мэс заслын микроскоп аппараттай болгосон. Ингэснээр нүдний салст, эвэрлэгийн мэс ажилбарыг орон нутагтаа хийх боломжтой болсон. Мэс заслын тасгийг 108 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангаж, үений болон дурангийн мэс заслыг мөн хоёр дахь шатлалын эмнэлэгтээ хийх нөхцөлийг бүрдүүлж, ажиллах нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэж эхэлжээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 99,6 сая төгрөгөөр сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийг явуулын мобайль технологийн үйлчилгээнд нэвтрүүлэв. Мөн уламжлалтын эмнэлгийг автомашинаар хангаж, хүн ам олонтой Баяндэлгэр, Мөнххаан сумдын ЭМТ-ийг рентген аппаратаар хангасан зэрэг ард иргэдрүү чиглэсэн зэрэг бодит хөрөнгө оруулалтуудыг хийжээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Р.Алтаннар, ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа, АНЭ-ийн дарга Д.Мөнхзул болон холбогдох хүмүүс оролцсон юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

С.Болормаа агсны хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгажээ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа 2020 онд харамсалтайгаар нас барсан.

Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр /2021.11.19/ болж, С.Болормаа агсны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, талийгаач С.Болормаа агсныг бөөлжсөндөө хахаж амиа алдсан, холбогдогч нар аюултай нөхцөл байдалд байхад нь хаяж яваагүй гэж шүүхээс үзлээ. Улмаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг цагаатгасан байна. Харин хохирогчийн талаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа илэрхийлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөгов аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 375.0 сая төгрөг зарцуулаад байна

Өмнөгов аймгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд орон нутгийн төсвийн 375,0 сая төгрөг зарцуулаад байна.

Засгийн газрын 2021 оны 221 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 100 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөний дагуу аймгийн нөөцөд 350 тн өвс, 150,0 тн тэжээлийг орон нутгийн төсвийн 375,0 сая төгрөгөөр нийлүүлэгчээс хүлээн авч бэлтгэлийг 100 хувь хангасан. Сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд орон нутгаас 300,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Малчид иргэдийн оролцоотойгоор 9000 тн өвс, 3000 тн гар тэжээл, 6000 тн хужир шүү бэлтгэх албан даалгавар өгч, одоогийн байдлаар 6050 тн өвс, 1136 тн гар тэжээл, 160 тн үйлдвэрийн тэжээл, 5752 тн хужир шүү татаж, малчдын бэлтгэл 60,6 хувьтай байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн бэлчээрийн даац 3 дахин хэтэрчээ

Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн болж байна.

Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна.


Зөвлөгөөний нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84,2 хувьтай байгааг дуулгаад энэ жил нийт 169,7 мянган малчид өрхөд 67,8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8,4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр “УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.


Зөвлөгөөний үеэр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулга, “Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт”, “Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого”, “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт”, “Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүд”, “Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанар сайжруулах тухай”, “Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцож байна.


Өнөөдрийн зөвлөгөөний гол онцлог нь бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар төр, салбар яам, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, малчид хамтран санал солилцож, зөвлөлдөж байгаа нь юм.


Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Цаашид энэ судалгааны дүнд үндэслэн дунд, урт хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Нөгөө талаар, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хөрөнгө эргээд малчдад зарцуулагдах учир малчид татвараа идэвхтэй төлж байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал хэлсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт гэр шатсаны улмаас хүүхэд галд өртжээ

Баян-Өлгий аймагт өчигдөр 15:00 цагийн орчимд таван ханатай гэр шатаж нэг хүүхэд нас барсан тухай мэдээллийг тухайн өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга ОБЕГ-т мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход таван ханатай гэр шатаж уг гал түймэрт найман настай охин өртөж нас барсныг тогтоосон байна.

Иймд хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх, гэртээ галын аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ


Categories
амьдралын-өнгө мэдээ

Алтай суманд тариалсан жимс жимсгэнэ 80 хувийн ургалттай байна

Говь-Алтай аймагт “Газар тариалан, жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд Алтай сумын тариаланчид чацаргана, үхрийн нүд, алим зэрэг жимс жимсгэнэ тариалсан ба тэдгээрийн ургалт 80 хувьтай байгаа аж.

Энэ онд Алтай сумд 3 га тариалангийн талбайд хамгаалалтын 3 төрлийн 1800 ширхэг мод, бэсрэг алим 50 ширхэг, чацаргана 1325 ширхэг, үхрийн нүд 675 ширхэг, торинуун алим 60 ширхэг суулгацыг тус тус тариалжээ. Үүнээс хамгаалалтын мод 100 хувь ургалттай, чацаргана 50 хувь ургалттай, бэсрэг алим, торинуун алим, үхрийн нүд 80 хувийн ургалттай байна. Мөн 2.3 га талбайгаас 12 тонн төмс, 1.21 га талбайгаас 9.6 тонн хүнсний ногоо хураан авч, жимс жимсгэнэ нийт 8.5 га талбайгаас 2.3 тонныг хураан авснаас чацаргана 1 тонн, лийр 800 кг, бэсрэг алим 900 кг-ыг хурааж, нийт 12.01 га талбайгаас 24.3 тонн ургац хураасан байна.

Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг болох “Газар тариалан, жимс, жимсгэнэ” хөтөлбөр билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Энэ өвөл отрын бүсэд 8.4 сая мал өвөлжинө

Энэ өвөл 19 мянган өрхийн 8.4 сая мал отрын зургаан бүсэд хуваагдан өвөлжинө.

УОК-ын шийдвэрээр 21 аймгийн өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг хийхэд энэ жил өвөлжилт дундаас дээгүүр түвшинд байх таатай дүр зураг гарчээ.

“Үүнд тайвширч болохгүй, цаг агаарын үзэгдэл гэнэтийн, тааварлашгүй байдаг. Нийт нутгаар өнгөрсөн зун харьцангуй хур чийгтэй, сайхан байсан ч эрсдэл бий. Хэрэв огцом хүйтэрч, цас орвол газрын хөрс чийгтэй тул мал хэвтэргүйтэх, газар эрт хөлдөх нөхцөл байдал үүсэхээр байгааг салбарын яамнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

Одоогоор малчдын 92 хувь нь өвс тэжээлээ, 97 хувь нь малын хашаагаа бэлтгэжээ. Аймаг, нийслэл, орон нутгийн өвлийн бэлтгэл 65 хувьтай байгаа бөгөөд 45.1 мянган уст цэг буюу нийт худгийн 92 хувийг ашиглалтад оруулаад байна.

Аймаг орон нутагт отрын зохион байгуулалт хийж дууссан бөгөөд отрын бүсэд өвөлжих шилжилт хөдөлгөөнийг аймгийн мал эмнэлгийн газрын хяналт дор хийх аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын нутгаар 5-15 см цасан бүрхүүл тогтжээ

Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтайн уулс, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр +5…+11 градус, бусад нутгаар -2…+5 градус байв.

Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-8 градус, бусад нутгаар -8…-16 градус байжээ.

Ихэнх нутгаар салхи багатай, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 20 метр хүрч ширүүссэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ХЭҮК: Ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байна

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилт Өмнөговь, Дундговь аймагт ямар байгаад ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг хяналт, шалгалт хийж байна.

Хяналт шалгалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн холбогдох заалтуудын хүрээнд явуулж байгаа бөгөөд, эрх бүхий албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, холбогдох баримт материалыг гаргуулах, хуулбарлан авах зэрэг хэд хэдэн аргачлалаар зохион байгуулж байгаа юм.

Комиссын гишүүн холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлнэ.

Эх сурвалж: ХЭҮК

Categories
амьдралын-өнгө мэдээ

Төрөх тасагт 57 сая төгрөгийн үнэ бүхий нярайн амьсгалын аппарат хандивлажээ

“Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин, төрөх тасагт нярайн амьсгалын аппарат хүлээлгэн өгөв.

Хантайшир бөхийн дэвжээ, “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбоо хамтран санаачилсан “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийн хүрээнд Алтай нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэд, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн халуун сэтгэлт нутгийн зон олныхоо хандив тусламжийг нэгтгэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 57 сая төгрөгийн үнэ бүхий нярайн амьсгалын аппаратыг хандивлалаа. Мөн Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Харумофүжи аварга Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэж, өнөөдрөөс эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглахаар хүлээн авлаа.

Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд “Ирээдүй-Алтай” оюутан залуучуудын холбоо, Хантайшир бөхийн дэвжээ хамтран Алтай хотод хүүхэд багачуудад зориулан спорт заал барьж байгаа ба тун удахгүй ашиглалтад орох аж. Орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан Хантайшир бөхийн дэвжээ, Шинэ Монгол-Харумофүжи сургууль, Ирээдүй Алтай оюутан залуучуудын холбооны хамт олон, Харумофүжи аварга болон хандив өргөсөн сайхан сэтгэлт нутгийн зон олондоо талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.