Categories
мэдээ спорт

ОУХМ С.Жамбалжамц энэ сарын 26-нд ДАШТ-д өрсөлдөнө

Олон улсын хэмжээний мастер,

Тэрбээр энэ сарын 18-нд ДАШТ-д оролцохоор Бельги улсыг зорьсон бөгөөд бөөн гараат уралдааны тамирчид энэ сарын 26-нд Антверпен хотоос Лөөвен хот хүртэл 268,3 км-т уралдана.

Харин олон улсын хэмжээний мастер Э.Болор-Эрдэнэ ганцаарчилсан гараат тэмцээнд оролцох байсан боловч вакцинтай холбоотой асуудлаас үүдэн виз олгоогүй байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

3X3 “U23” эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3X3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ.

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3X3 чансааны “U23” хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо “U21”, “U23” насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн.
“U21” хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3X3 “U21” Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.
Харин С. Төгсжаргал дасгалжуулагчтай “U23” насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3×3 “U23” Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2-т орсон.
Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3×3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6-р байранд орлоо.
Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.
Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монголулс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.
Дэлхийн чансааг тэргүүлэх хамгийн том хөшүүрэг бол Монголын 3х3 үндэсний шигшээ багуудаа дэмжсэн Энержи Ресурс Г. Батцэнгэл захирал, хамт олны дэмжлэг юм. Баярлалаа. Энержи Ресурс – Хөгжлийн Төлөө

Categories
мэдээ спорт

2022 оны өвлийн олимп “Ирээдүйн зүг хамтдаа” уриан дор зохиогдоно

Бээжингийн 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимпийн уриаг албан ёсоор зарлалаа.

Тодруулбал айсуй олимп “Ирээдүйн зүг хамтдаа” буюу “Together for a Shared Future” гэсэн уриан дор болохоор болжээ. БНХАУ-ын тал үүнийгээ: “Олимпизмын үзэл санааны дагуу дэлхийн ард түмэнтэй хамт урагшилж, харилцан туслалцаж, сайн сайхан ирээдүйгээ хамтран цогцолъё гэсэн Хятадын 1.4 тэрбум ард түмний хүлээлт, дэлхий дахинд тавьсан чин сэтгэлийн урилга” гэж тайлбарласан байна.

Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулсан зорилгоо бүрэн илэрхийлэхийн тулд Бээжингийн Өвлийн олимпийн зохион байгуулах хороо 2020 оны 5-р сараас холбогдох байгууллагууд болон мэргэжилтнүүдийн олон мянган саналыг авч, мөн олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороотой зөвшилцсөний дүнд “Ирээдүй зүг хамтдаа” -г сонгон, Бээжингийн өвлийн олимп, Паралимпийн уриа болгохоор шийдвэрлэжээ.

Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй өнөөгийн нөхцөл байдалд Бээжингийн Өвлийн олимпийн уриа нь төвлөрөх, хуваалцах ба ирээдүйн төлөө зүтгэх дуу хоолойг ийн дамжуулж байна. БНХАУ-ын тал уриагаа задалж тайлбарлахдаа: ““Хамтдаа” гэдэг нь хүн төрөлхтөн бэрхшээлийг даван туулж, ирээдүйгээ цогцлох амжилттай замналыг тодорхойлсон юм. “Ирээдүй зүг” гэдэг нь сайн сайхан маргаашийн тухай хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, итгэл найдвар төрүүлж байна. “Ирээдүй зүг хамтдаа” гэдэг нь байр суурь, санаачилга төдийгүй үйл ажиллагааны төсөл юм. Товчхондоо бол сайн сайхан ирээдүйн төлөө хамтран тэмцэх дэлхий нийтийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн юм.” гэсэн байна.

Categories
мэдээ спорт

Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн хамгийг шилдэг холбоо болох UFC-д тулалдаж буй анхны Монгол тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа.

Тэрбээр Америкийн нэгдсэн улсын тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан ч визний асуудал үүссэн аж.
Түүнийг төлөөлдөг “Phoenix MMA & K1 Management” байгууллагын гаргасан мэдэгдэлд “АНУ виз авах хугацаа нь хойшилсон тул Д.Батгэрэлийн Жексонтой хийх тулаан цуцлагдлаа. Шинэ өрсөлдөгч болон тулааны товыг удахгүй зарлана” гэжээ.

Categories
мэдээ спорт

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн башёг Хакухо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж давлаа.

Улмаар таван даваатай болж башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Вакатакакагетэй барилдана. Харин түүнд өвдөг шороодсон Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй дөрвөн даваа нэг унаатай болсон.

Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр секиваки Мэйсэйтэй барилдаж давлаа. Улмаар хоёр даваа, гурван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч комүсүби Такаяасү байх болно.

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах Монгол бөхчүүд зодоглоно.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0

Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-3

М-1 Хошорюү С.Бямбасүрэн 1-4

М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-1

М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0-5

Categories
мэдээ спорт

Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ


Холимог тулааны UFC холбоонд тулалдаж буй Данаагийн Батгэрэлийн тулаан цуцлагджээ. “Шуурга” хочит Данаагийн Батгэрэл энэ сарын 18-нд АНУ-ын тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан юм.

Phoenix MMA & K1 Management компанийн албан ёсны фэйсбүүк хуудастаа нийтэлсэн мэдээллээс үзвэл манай тамирчны виз гарч амжаагүй бололтой. Манай тамирчны тулааны дараагийн товыг удахгүй зарлах гэнэ.

Манай Д.Батгэрэл UFC холбоонд хийсэн анхны тулаандаа БНХАУ-ын Алтанхилд хожигдсон ч түүнээс хойш Гуидо Канетти, Кевин Нативидад нарыг нэгдүгээр үед зүүн гарын цохилтоор нам унагаж ялаад байгаа билээ. Энэ тулаан цуцлагдаагүй бол ялсных нь чансаа жингийнхээ шилдэг 15-д нэлээн дөхөх байсан юм.

Categories
мэдээ спорт

“FIFA 3×3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг “FIFA 3×3 U23 Nations league” тэмцээнд Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо финалд оролцохоор шалгараад байгаа билээ.

“FIFA 3×3 U23 Nations league” тэмцээн буюу U23 насны шилдгүүдийн тулаан өнөөдөр, маргааш Румын Улсын Бухарест хотноо болно.

Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр 19:15 цагт Чех, маргааш 01:15 цагт Египет, 16:20 цагт Францын багтай тоглоно.

Categories
мэдээ спорт

Сонирхогчдын боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин 100.000 ам.доллараар шагнуулна

Олон улсын сонирхогчдын боксын холбоо Сербийн Белград хотноо болох гэж буй ДАШТ-ий медальтнуудад их хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор болжээ. Шагналын нийт сан 2.6 сая ам.доллар байх бөгөөд алтан медаль хүртсэн тамирчин 100 000, мөнгөн медаль хүртсэн тамирчин 50 000, хүрэл медаль хүртсэн тамирчин 25 000 ам.доллар долларын урамшуулал олгох юм байна.

“ОУСБХ 75 жилийн түүхэндээ анх удаа ДАШТ-ийг мөнгөн урамшуулалтай болгож байгаа бөгөөд энэ нь зүй ёсных юм. Тэмцээнд оролцохын тулд удаан хугацаанд бэлтгэсэн тамирчдын хөлдөлмөрийг үнэлэх ёстой. Тэд рингэнд амжилт гаргахаас гадна биеэ дааж, өөрийгөө хөгжүүлэх ёстой юм” гэж ОУСБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлев хэлсэн байна. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Иштван Ковач ДАШТ-д оролцохоор шаргуу бэлтгэл хийж байгаа богсчдод энэ мэдээ маш чухал. Бид тамирчдадаа амьдралаа авч явах, урам зориг өгөх ажил санаачиллаа. Боксчдын маань хувьд энэ ямар чухал болохыг би мэдэж байна. Энэ бол бидний тавьсан том зорилго руу дөхөх том алхам байлаа“ хэмээн онцолжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

МҮОХ: Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсан нь ДАШТ-д оролцохоор боллоо

Монголын Үндэсний Олимпын Хорооноос гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сорил тоглолтод оруулахаар болсныг мэдээллээ. Мэдэгдэлд “Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.

Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.
Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна” гэжээ.
Categories
мэдээ спорт

85 настай Ц.Раднаа хөнгөн атлетикийн таван төрөлд тэргүүлж рекорд шинэчлэн тогтоолоо

85 настай Ц.Раднаа гуай Австрали улсад зохиогдож буй далайн орнуудын ахмад мастеруудын хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тэрээр 60м, 200м, 400м гүйлт болон 3-ын харайлт, саадтай гүйлт зэрэг таван төрөлд оролцож тус бүрт түрүүлж мөн тус бүрт шинэ рекорд шинэчлэн тогтоосон амжилт гаргалаа.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно