Categories
мэдээ спорт цаг-үе

Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100 мянган мод тарих ажлыг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн.

Нүүрсхүчлийн хий ялгаруулдаг салбар тул энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарих юм.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм.

Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэхүү ажлыг дэмжихийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ёкозуна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 5 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.09.26) Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр озэки Шодайг ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Түүний араас ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан Мёогирюү сэкивакэ Мэйсэйд өвдөг шорооджээ. Ийнхүү Тэрунофүжи ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж, нийт дээд зиндааны таван түрүүтэй боллоо. Мөн тэрбээр энэ оны таван башёгийн хоёрт нь үзүүрлэж, гуравт нь түрүүлэв.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Ичиножо А.Ичинноров(8-7), Хошорюү С.Бямбасүрэн(5-8-2), Кирибаяама Б.Лхагвасүрэн(9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил(6-9), Чиёошома Г.Мөнхсайхан(5-10) нар башёгоо өндөрлүүллээ. Маэгаширагийн хоёрт бичигдсэн Кирибаяама ирэх башёд комүсүби цолтой барилдахаар болов.

Categories
мэдээ спорт цаг-үе

Армийн ДАШТ: Х.Энх-Амар, Т.Болортуул нар аваргын төлөө тулалдана

Москва хотноо болж буй армийн боксын ДАШТ-ий зургаа дахь өдрийн хагас шигшээ шатны тулаанууд өчигдөр/2021.09.24/ боллоо.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Х.Энхмандах мөнгөн медалийн төлөө Оросын Дмитрий Двалитай тулалдаж, харамсалтай нь ялагдлаа. Харин түүний ах Х.Энх-Амар -56 кг-ын мөнгөн медалийн төлөө Алжир улсын тамирчин Усама Моржанетай тулалдаж, яллаа. Ингэснээр тэрбээр өнөөдөр /2021.09.25/ аваргын алтан медалийн төлөө тулалдах болно.

Х.Энх-Амарын гэргий Т.Болортуул мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын аваргын төлөө тулалдах болно.

Categories
мэдээ спорт

Паралимпийн аварга Э.Содномпилжээг “Алтан од” одонгоор шагнажээ

Монголчууд “Токио-2020” паралимпийн наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59 дүгээр байрт жагссан билээ. Тэгвэл паралимпийн наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Э.Содномпилжээг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.

Мөн Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгыг “Алтан очир” одонгоор, дасгалжуулагч Б.Энхбаярыг “Олимпийн алдар” одонгоор тус тус шагналаа.

Энэ үеэр Э.Содномпилжээ “МҮОХ-ны удирдлагууд паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчнаа урамшуулж, дээд шагналаа гардуулсанд маш их баяртай байна. МҮОХ, Монголын паралимпийн хороо, БТСУХ-ны удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд “Парис-2024” олимпод амжилтаа бататгах хэтийн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, МУГТ Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтоол баталсан билээ.

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд өчигдөр 12 дахь өдрөө үргэлжлэв. Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний “Мияагино” дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар 10 даваа, хоёр унаатай болсон ч Аки башёг ганцаар тэргүүлж буй хэвээрээ байна.

Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр озеки Шодайтай барилдаж давлаа. Улмаар зургаан даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгэширагийн 8-аас барилдаж байгаа Окиноүми юм.

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах Монгол бөхчүүд зодоглоно.

  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 6-6
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 3-7 /2 өдөр гэмтсэн/
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-5
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-9
Categories
мэдээ спорт

Залуучуудын ДАШТ-ий медальт бөхчүүдэд мөнгөн шагнал олгоно

ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн наадам болон тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулж мөнгөн шагнал олгодог.

Үүний дагуу өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Уфа хотод болсон залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Энхзул, хүрэл медальт М.Мөнхгэрэл болон тэдний дасгалжуулагч Т.Сүхбаатар, П.Чулуунбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор болсныг Монголын чөлөөт бөхийн холбоо мэдээллээ.

5 хүн, зогсож буй хүмүүс болон "ALROSA DIAMONDS TaiShan UWW ORG WRESLING UNITED WORLD WRESTLING UWW ORG WRESTLING JUNIOR WORLD CHAMPIONSHIPS ALROSA TaiShan ORLD LING UWW.ORG JUNIOR WORLD CHAMPIONSHIPS S UNITED WORLD WRESTLING JUNIO CHA IUNIOR NORLD ሀfገ 2021" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваатай башёг тэргүүлж байна

Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Мэйсейтэй барилдаж, түүнд шитатэнагe мэхээр унаж, 10 даваа, 2 унаатай боллоо.

Аки башёгийн 11 дэх өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Окиноүми/М-8/-тай хүч үзэж, түүнд уватэнагe мэхээр унаж, 7 даваа, 5 унаатай болов

Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Дайэйшо /М-4/-той учраа таарч барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 7 унаатай /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/ боллоо. Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Окэки Шодай нар өнөөдөр таарч барилдан Ичиножёо хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Тамаваши /М-4/Б.Мөнх-Оргил энэ өдөр Комүсүби Такаясү-тэй таарсан боловч, тэр өчигдөр гэмтэл авсан учраас өнжиж, Тамаваши 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин энэ башёд 2 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Вакатакакаге /М-3/-тэй барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 9 унаатай боллоо.

Аки башёгийн 12 дахь өдрийн байдлаар 10 даваатай шинэ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ башёг ганцаараа тэргүүлж байна. Харин Их аваргын араас Миёогирюү, Окиноүми нар 3 унаатай нэхэж явна.

Categories
мэдээ спорт

Армийн ДАШТ: Гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа

ОХУ-д болж буй боксын спортын армийн ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд өчигдөр эхэллээ. Өчигдөр манай дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө тулалдсанаас гурав нь ялж, хүрэл медалийн болзол хангав.

Эмэгтэйчүүдийн -57кг жинд Т.Болортуул Кенийн боксчинг ялж хүрэл медалийн болзол хангасан бол эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах Азербайжаны боксчинг, 56 кг-ын жинд Х.Энх-Амар Замбийн боксчинг ялж тус, тус хүрэл медалийн болзол хангав.

Харин ирэх сарын 3-нд МУГТ Э.Цэндбаатартай сорил тулаан хийх О.Тулга эрэгтэйчүүдийн -60кг жинд хүрэл медалийн төлөөх тулаанд Алжирын боксчинд ялагдлаа. О.Тулга эхний үеийг авсан ч сүүлийн хоёр үед дутуу тоглож хожигдлоо.

Манай гурван боксчин цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ авлаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

ЗГ: Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг олгохоор шийдвэрлэв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Токио-2020” паралимпийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг танилцууллаа.

Categories
мэдээ спорт

Мэнни Пакьяо боксоос зодог тайлснаа зарлалаа


Мэргэжлийн боксын найман өөр жинд дэлхийн аварга цол хүртсэн, Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо спортын замналаа өндөрлүүлсэн гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр зодог тайлах мэдэгдэл албан ёсоор хийгээгүй байсан болохоор дахиад тулаан хийж магадгүй гэсэн хүлээлт хүмүүст байсан юм.

Сэтгүүлч түүнээс спортын замналынх нь цаашдын төлөвлөгөөний талаар асуухад “Миний спортын цаашдын замнал аа. Дуусчихсан шүү дээ. Бүр дууссан. Би олон жил боксоор хичээллэсэн. Сүүлдээ гэр бүлийнхэн маань хэлсэн, “Одоо хангалттай” гэж. Би энэ спортод үнэхээр дуртай учраас л үргэлжлүүлэн тулалдаж байсан юм шүү дээ. Одоо бол нутгаасаа сайн боксчин гаргахад тусална” хэмээн хариулсан байна.

Мэнни Пакьяо хамгийн сүүлд Кубын боксчин Йорденис Угастай WBC холбооны бүсийн төлөө тулалдаад ялагдсан юм.