Categories
мэдээ спорт

ОУХМ Э.Сумъяа хагас шигшээд багтаж чадсангүй

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвегийн нийслэл Ослод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М. Лхагвагэрэл манай бөхчүүдийн салхийг хагалж өчигдөр хүрэл медаль хүртсэн юм.

Харин өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 1/8 шигшээд барилдлаа. Тэрээр ДАШТ-ий хүрэл медальт, сүүлийн хоёр жилийн Европын аварга ОХУ-ын тамирчин Ольга Хорошавцеватай барилдаж, 2:6-гаар ялагдал хүлээлээ.

Categories
мэдээ спорт

Волейболын Үндэсний Дээд Лиг энэ сарын 19-нд эхэлнэ

Монголын Волейболын Холбооны Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан тэмцээний зохион байгуулах зөвшөөрлийг УОК-оос өгсөн бөгөөд үзэгчгүй болно.

Тэмцээн аравдугаар сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 25-ны хооронд болсон.

Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын эзэн, дасгалжуулагч, ахлагч нарын уулзалт энэ дугаар сарын 6-ны 18:00 цагт МҮОХ-нд болно гэж МВХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

63 дахь ёкозүна Асахифүжигийн дохёнд гарах ёслолд Харумафүжи Д.Бямбадорж шадарлажээ

Токио хотын “Кокүгикан” сүмогийн өргөөнд өчигдөр мэргэжлийн сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи, Исэгэхама ояката 60 насныхаа ойг тохиолдуулан аваргын дохёнд гарах ёслол үйлдлээ.

Исэгэхама багшийн шавь нараас анх маэгашира цол хүртсэн Аминишики, одоогийн Ажигава ояката, мөн Исэгэхама дэвжээнээс төрсөн гарын шавь болох сүмогийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж нар дохён ёслолд багшдаа шадарлажээ.

Исэгахама оякатагийн 60 насны ойн дохион ёслол коронавирусний уршгаас шалтгаалан нэг жил хойшлоод байсан юм.

Ёслолд Исэгэхама дэвжээний дэмжигчид, улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын алдартанууд, нутгийн иргэдийн төлөөлөл нийт 2000 гаруй зочин Сүмогийн өргөөнд хүрэлцэн иржээ.

63 дахь аварга Асахифүжи ба Исэгэхама ояката нь Японы Аомори аймгийн уугуул 1960 оны долоодугаар сарын 6-нд төрсөн бөгөөд Монголын анхны зургаан сүмоч мэргэжилд барилдаж эхлэхэд тэдэнтэй адил Оошима дэвжээнд аварга цолтой барилдаж байсан түүхтэй юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

​М.Лхагвагэрэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн цагаас хойш хамгийн хүнд жинд буюу 125 кг-д хамгийн анхны медалийг М.Лхагвагэрэл эх орондоо авчирлаа.

Тэрбээр “ТОКИО-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.

Өчигдөр тэрбээр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 5:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.

Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байжээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвеги улсын Осло хотод болж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Лхагвагэрэл, Т.Түвшинтулга нар хүрэл медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвегийн нийслэл Ослод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл манай бөхчүүдийн салхийг хагалж дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр яллаа. Ингэснээр тэрээр шөнө ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга Казахстаны Олег Болтинтой хүч үзэхээр болов.

61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагахад энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Эмрах Орманоглутай барилдах ёстой байсан ч түүний өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй. Ингэснээр манай бөх шөнийн 00:00 минутад энэ жилийн Бүх Японы аварга Тошихиро Хасегаватай ДАШТ-ий хос медальтан болох үгүйгээ шийднэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

О.Тулга ДАШТ-д оролцох эрхээ албан ёсоор авлаа

Өнөөдөр 13.00 цагаас Эрдэнэт хотод сорил тэмцээн болж, Э.Цэндбаатар болон О.Тулгын хэн ялсан нь ДАШТ-д оролцох эрхээ авахаар байсан. Гэвч Э.Цэндбаатар тодорхойгүй шалтгаанаар сорилд оролцоогүй тул тэмцээнийг цуцалсан.

Ингээд О.Тулга ДАШТ-ний эрх авах нөхцөл үүсээд байв. Тэгвэл Эрдэнэт хотод ДАШТ-ний эрх авсан тамирчдад амжилт хүсэх ёслолын арга хэмжээ болж, О.Тулга эрхээ албан ёсоор авлаа. Тэр өмнө нь сорил тэмцээнд ялалт байгуулж, энэ эрхийн эзэн болоод байсан ч Э.Цэндбаатартай тулалдуулахаар болсон юм.

О.Тулга ард түмнийхээ итгэлийг алдалгүй дэлхийн дэвжээнд тулалдаад ирнэ гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ спорт

Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар өнөөдөр дагаж барилдана

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Норвегийн Осло хотод эхэлсэн билээ. Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров.

Манай улсаас маргааш 61 кг-ын жинд ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл нар дагах барилдаан хийнэ.

Т.Түвшинтулга дагахад Туркийн Эмрах Орманоглутай, М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай тус тус хүч үзэх юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар: Жиндээ орох асуудалгүй байлаа, бүх зүйл санаснаар болсонгүй

Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар өнөө жил ДАШТ-д оролцуулж өгөхийг Монголын боксын холбооноос хадаг барин, өвдөг сөгдөн гуйсан. Улмаар ДАШТ-д өрсөлдөх эрх албан ёсоор аваад байсан О.Тулгатай өнөөдөр сорил хийхээр болсон юм.

Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй, тэмцээнд оролцоогүй.

Тэгвэл Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсанд 60 кг-ын жинд орсон бичлэгийн хамт “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэжээ.


Categories
мэдээ спорт цаг-үе

Д.Цэндбаатарын багш: “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” гэдгээ мэссэжээр мэдэгдсэн

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдээлж байв.

Энэхүү халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм.

Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ. Тамирчдын эрүүл мэндийг өглөө үздэг аж.

Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна.

Эрүүл мэндийн үзлэгийн цаг хаагдсаны дараа Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас тэмцээний шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасанд мэссэж ирсэн тухай zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа ярилаа.

Уг мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар халз тулаанд оролцох боломжгүй болсон нь тодорхойгүй байна.

Д.Цэндбаатар “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.

Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна. Эсвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна” гэсний дагуу Боксын холбооноос О.Тулгатай халз тулалдуулахаар болсон билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар, О.Тулга нар маргааш тулалдана

“Монголын Боксын Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Тэмцээнийг “NTV” телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд үзэгчгүй болох учиртай.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм.

Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд “Монголын Залуучуудын Холбоо” төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирснийг харгалзаж “Монголын боксын Холбоо”-ны УЗ яаралтай хуралдан дээрх шийдвэрийг гаргасан юм.