Categories
баннер мэдээ спорт цаг-үе

12 настай Н.Содбилэгт хүү насанд хүрэгчдийн шатрын ДАШТ-ийг хошуучилж байна

Грек улсын Родес хотод зохион байгуулж буй насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин, Сурагчдын шатрын дэлхийн аварга, 12 настай Наранболдын Содбилэгт хошуучилж байна.

Тэрээр 1700 рэйтингтэй ангилалд найман өрөг тоглож 7.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байгаа юм.

Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр тэмцээний сүүлийн буюу 9 дэх өрөг эхэлнэ гэж түүний аав мэдээлжээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна

Серби улсын нийслэл Белград хотноо 2021 оны аравдугаар сарын 24-с арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн хооронд Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах 21 дэх тэмцээн болно.

Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах анхны тэмцээн 1974 онд Куба улсын Гавана хотод 11 жингээр зохиогдож байсан бол удаах тэмцээн нь дөрвөн жилийн дараа Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын нийслэл Белград хотноо явагдаж байсан түүхтэй.

Ингээд боксын дэлхийн аваргын тэмцээнийг Белград хот /1978, 2021 онд/ 43 жилийн зайтай хоёронтоо хүлээн авч буй анхны хот болж байна. Мөн АНУ нь уг тэмцээнийг Рено, Хьюстон, Чикаго хотод гэхчлэн гурвантаа зохион байгуулсан анхны орон юм.

Энэхүү дэлхийн аварга шалгаруулах 21 дэх тэмцээн анх удаа 13 жингээр явагдах ба 108 орны 650 боксчин хүчээ сорихоор болсон нь оролцогчдын тоогоор түүхэн амжилт болсны сацуу бай шагналаар урьд нь байгаагүйгээр их хэмжээний гэдгээр онцлогтой.

АИБА-н Ерөнхийлөгч Умар Кремлёв 2020 оны намар дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Серби 5 сая швейцарь франкаар, 2023 оны дэлхийн аваргын тэмцээнийг Узбекстан 7 сая швейцарь франкаар авсан талаар дуулгасан ба энэ удаагийн дэлхийн тэмцээний шагналын сан 2.5 сая доллар болж байгааг өгүүлсэн.

Тухайлбал жин тус бүрт аваргалсан боксчин алтан медаль, 100 мянган ам.дол, аваргын бүсээр шагнуулах бол дэд байранд мөнгөн медаль, 50 мянган ам.дол, гутгаар байранд хүрэл медаль, 25 мянган ам.доллараар тус тус шагнуулах юм.

Уг тэмцээнд өнөө цагийн шилдгүүд бүгд бүртгүүлсэн байна.

  • Кубын
    • Энди Крус Гомес,
    • Рониэль Иглесиас,
    • Арлен Лопес,
    • Хулио Ла Крус,
  • Арменаас
    • Хованнес Бачков,
  • Азербайжанаас
    • Лорен Альфонсо Домингес,
  • Бразилаас
    • Вандерсон де Оливейр,
    • Абнер Тейксейра,
  • Болгараас
    • Хавьер Ибанес,
    • Радослав Панталеев,
  • Колумбаас
    • Юберген Мартинес Ривас,
  • Францаас
    • Биллал.
    • Беннама,
    • Софиан Омиха,
  • Энэтхэгээс
    • Санжит Санжит,
    • Сачин Кумар,
  • Италиас
    • Симоне Фиори,
  • Японоос
    • Рейто Цуцуми,
  • Казакстан
    • Сакен Бибосинов,
    • Айбек Оралбай,
  • Киргизээс
    • Азат Усеналиев,
  • Филиппинээс
    • Эумир Марсиал,
  • Тайландаас
    • Атичай Фоемсап,
  • Украинаас
    • Цотне Рогава,
  • Узбекстанаас
    • Миразизбек Мирзахалилов,
    • Хасанбой Дусматов,
    • Шахрам Гиясов гэхчлэн олимп, дэлхийн аварга, медальтнуудын жагсаалт хөвөрчээ.

Эдгээр шилдгүүдийн зэрэгцээ АНУ, ОХУ-н боксын холбооны шигшээ баг дан “битүү” боксчид илгээж байна.

Ялангуяа оросын багийн бүх боксчид энэ оны есдүгээр сард Кемерова хотод өрнөсөн Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд бөгөөд тэднээс эл дэлхийн тэмцээнээс 3-4 алтан медаль хүртэж, ОХУ-н Олимпын хорооны тугийн дор Петр Илич Чайковскийн төгөлдөр хуурын нэгдүгээр концертын аялгууг эгшиглүүлэх том зорилготой юм байна.

Дэлхийн аваргын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа аравдугаар сарын 24-ний орой орон нутгийн 19:00 цагаас /УБ цагаас 6 цагийн зөрүүтэй/ Белградын Штарк арена цэнгэлдэхэд болох ажээ.

Урьдчилсан тоглолтууд 10 дугаар сарын 25-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн хооронд, 03-ны өдөр амраад, хагас шигшээ тулаан 04-ний өдөр орон нутгийн цагаар 13:00, орой 18:00 цагаас болох бол шигшээ тулаан хоёр өдөр буюу 05, 06-ны өдөр 18:00 цагаас товлогдсон байна.

Ингээд Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээний түүхэд Монголын ширэн бээлийтнүүдээс шагналын тавцанд гарсан алдартнууд болон 21 дэх удаагийн ДАШТ-д Монгол улсын төрийн далбааг мандуулах эрхэм зорилготой боксчдын мэдээллийг толилуулж байна.

48кг:

  • Тампере 1993 он. Эрдэнэцогтын Цогтжаргал хүрэл медаль, /1989, 1991 онд медалийн төлөө тулалдсан/
  • Милан 2009 он. Пүрэвдоржийн Сэрдамба аварга /монголын боксчдын анхны алтан медаль/,
  • Баку 2011он. Пүрэвдоржийн Сэрдамба хүрэл медаль /49кг/,
  • Белград 2021 онд Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефтитэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл, “Химийн Цом”-ын алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны ОУТ-ний аварга, Кубын ОУТ-ний хүрэл медальт, Тайландын ОУТ-ний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ,

51кг:

  • Милан 2009 он. Нямбаярын Төгсцогт мөнгөн медаль
  • Белград 2021 онд Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл, дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах,

54кг:

  • Чикаго 2007 он. Энхбатын Бадар-Ууган мөнгөн медаль,
  • Белград 2021 онд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан,

57кг:

  • Мюнхен 1982 он. Равсалын Отгонбаяр мөнгөн медаль /монголын боксчдын анхны медаль/,
  • Екатеринбург 2019 он. Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медаль
  • Белград 2021 онд Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний аварга, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар,

60кг:

  • Будапешт 1997 он. Түмэнцэцэгийн Үйтүмэн мөнгөн медаль,
  • Хамбург 2017 он. Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль,
  • Белград 2021 онд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга,

63.5кг:

  • Милан 2009 он. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль /64кг/,
  • Алма-Ата 2013 он. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль /64кг/,
  • Белград 2021 онд Азийн аваргын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл, Азийн оюутны аваргын хүрэл медальт Баттөмөрийн Мишээлт,

67кг:

  • Белград 2021 онд Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезын ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайванийн Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг,

71кг:

  • Белград 2021 онд Туркийн Ахмед Комерт ОУТ-ний аварга, Чехийн Усти над Лабем ОУТ-ний мөнгөн медальт Отгонбаатарын Бямба-Эрдэнэ,

75кг:

  • Белград 2021 онд Лондонгийн Зуны Олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл, Дэлхийн Цомын мөнгө, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт МУГТ Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ тус тус хүч сорино.

Мөн ахлах дасгалжуулагчаар Жадамбын Энхтөр, дасгалжуулагчаар Отгончулууны Батхүү, Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр Чулууны Насанбат, ДАШТ-ний зохион байгуулах хороонд олон улсын шүүгч Ганболдын Бадрах нар оролцон ажиллах болжээ.

Categories
мэдээ спорт

Б.Ганболд “Бээжин 2022” өвлийн паралимпийн наадамд оролцоно

Монголын Пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон Улсын хэмжээний мастер Батмөнхийн Ганболд “Бээжин 2022” өвлийн Паралимпийн наадамд оролцохоор болжээ.

Өвлийн Паралимпийн наадамд оролцох түүний болон дасгалжуулахгч Ж.Дашдондог нарын эрх албан ёсоор баталгаажиж ирсэн байна.

Categories
мэдээ спорт

“Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч халдвар авчээ

Германы “Бавари Мюнхен” клубийн дасгалжуулагч Жулиан Нагельсманны Португалын нийслэл Лисбон хотод өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Лисбонд болсон Аваргуудын лигийн тоглолтод “Бавари Мюнхен” Португалын “Бенфика” клубийг 4-0 онооны харьцаагаар буулган авсан юм.

Ж.Нагельсманны хувьд томуутай төстэй шинж тэмдэг илэрсний улмаас тоглолтын талбайд очилгүй зочид буудалд байрлаж байсан бөгөөд хожим нь халдвар авсан болох нь тогтоогдсон байна.

“Ж.Нагельсманн вакцинд бүрэн хамрагдсан байсан ч шинжилгээний хариу нь эерэг гарлаа” гэж “Бавари Мюнхен” клуб пүрэв гарагт мэдэгджээ. Тэрбээр Мюнхен хот руу багийнхнаасаа тусдаа буцаж, гэртээ тусгаарлагдах аж.

“Бавари Мюнхен” клуб “Бенфика”-гийн эсрэг хийх тоглолтоо эхлэхээс өмнөхөн “Twitter” хуудсаараа дамжуулан Ж.Нагельсманн томуу төст өвчний улмаас талбайд ирэх боломжгүй болсныг мэдэгдээд, түүнийг Дино Топпмоллер, Ксавер Земброд нар орлоно гэжээ.

Түүнчлэн пүрэв гаргийн орой Ж.Нагельсманн өөрт нь сайн сайхныг хүссэн дагагчдадаа талархал илэрхийлээд, биеийн байдлаа сайн байгаагаа “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн баг бүрэлдэхүүнээрээ маш их бахархаж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ спорт

Азийн танхимын болон тулааны спортын наадам дахин хойшиллоо

Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг Танхимын болон тулааны спортын наадам энэ оны гуравдугаар сард болох байсан ч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 оны гуравдугаар сард зохиогдохоор болсон. Гэвч цар тахлын аюул холдох нь байтугай улам идэвхжсээр байгаа тул тус наадмыг дахин хойшлуулж, 2023 оны арваннэгдүгээр сард зохиох шийдвэрийг Азийн олимпийн зөвлөлөөс гаргалаа.

Тайландын Бангкок, Чонбури хотууд хамтран зохион байгуулах энэхүү наадам 2023 оны арваннэгдүгээр сарын 17-26-нд явагдах урьдчилсан товтой байна. Тайландын ҮОХ-ны хүсэлтээр дээрх шийдвэрийг гаргажээ. Тайландад мягмар гаригт Ковидын 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Манай тамирчид тус наадамд спортын 27 төрөлд оролцох боломжтой бөгөөд наадмын бүртгэл явагдаж байв.

Categories
мэдээ спорт

Европын 10 гаруй улс FIFA-аас гарахад бэлэн байна


Европын 10 гаруй улсын хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гарахад бэлэн байгаа талаар “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээллээ. Яг ямар, ямар улсын үндэсний холбоод дээрх шийдвэрийг гаргахад бэлэн байгаа вэ гэдгийг дээрх мэдээлэлд тодорхой дурьдаагүй байв. Гэхдээ гарах болсон шалтгаан нь тодорхой бөгөөд тэд ДАШТ-ий давтамжийг ойртуулах гэсэн ОУХХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.

ОУХХ-ны Ерөнхийлөгч Жанни Инфантино ДАШТ-ийг хоёр жил тутамд есдүгээр сард зохион байгуулдаг болох санаачилга гаргаснаа зарласан юм. Түүний санаачилгыг Европын хөлбөмбөгийн холбоо болон тус тувийн үндэсний холбоод эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Дасгалжуулагчид ч мөн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд тухайлбал, ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Валерий Карпин энэ мэдээллийг сонсоод “Тоглогчид амрах завгүй болно” хэмээн эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Г.Болор-Очир “Парисын их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн “Парисын их дуулга” тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнгөрсөн шөнө боллоо.

Энэ өдөр манай улсын 10 бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ.

20 настай тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялсан.

Мөн өчигдөр эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл тавдугаар байр, эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн долоодугаар байр, эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоодугаар байр тус тус эзлэв.

“Парисын их дуулга”-ыг зорьсон жүдо бөхийн шигшээ баг ийнхүү гурван хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Оросын баг “Dota 2”-ын дэлхийн аваргад түрүүлж 18 сая ам.доллар авлаа

10 дахь удаагийн “The International” тэмцээний финалын тоглолт өчигдөр болж тус тэмцээнд оролцсон хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг түрүүллээ.

“Dota 2” төдийгүй E-Sport-ын түүх дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд нийт 18 баг орсноос Хятадын “PSG.LGD” Оросын “Team Spirit” багууд тунан үлдсэн.

Тэмцээн эхлэхийн өмнө аваргын таамагт яригдаагүй байсан залуу бүрэлдэхүүнтэй “Team Spirit” баг өрсөлдөгчөө 3-2 харьцаагаар хожиж 18.2 сая ам.долларын эзэд боллоо.

2020 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Team Spirit багийн тоглогчид:

  • Yatoro буюу Илля Мулярчук /Украин/ – 18 настай
  • TORONTOTOKYO буюу Александер Кертек /Орос/ –
  • Collapse буюу Магомед Халилов /Орос/ – 19 настай
  • Mira буюу Мирослав Колпаков /Украин/ – 21 настай
  • Miposhka буюу Ярослав Найденов /Орос/ – 23 настай

Хоёрдугаар байрт орсон PSG.LGD баг 5.2 сая ам.долларын шагналтай үлдсэн.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болжээ.

Тус холбоодын нэгдсэн “Дээд лиг” арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

Тус тэмцээнээс:

– 2022 оны зургадугаар сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ баг,

– 2022 оны есдүгээр сард болох 19-дэх удаагийн “АЗИЙН НААДАМ”-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ багийг тус тус бүрдүүлнэ гэж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Парисын их дуулга”-аас манай хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ

2021 оны “Парисын их дуулга” тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөж, манай улсын бөх зодоглолоо.

Үүнээс эрэгтэйчүүдийн -60 кг жинд зодоглосон Э.Ариунболд Японы Генки Когаг ялж, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Францын Клое Девиктог ялж хүрэл медалийг хүртлээ.

Өнөөдөр барилдсан бусад тамирчдын үр дүн:

  1. Эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг эхний шатанд Францын Ширин Буклид ялагдаж тэмцээнээ дуусгасан
  2. эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү эхний шатанд Францын Мелани Виюд ялагдаж тэмцээнээ дуусгасан
  3. эмэгтэй -57 кг жинд Б.Энхрийлэн хоёрдугаар шатанд Словенийн Кажа Казерт ялагдан тэмцээнээ дуусгасан
  4. эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч эхний шатанд Португалын Барбара Тимод ялагдан тэмцээнээ дуусгасан
  5. эмэгтэй -63 кг жинд С.Лхагвадулам эхний шатанд Испанийн Сарай Падияа Гуэррерод ялагдан тэмцээнээ дуусгасан
  6. эрэгтэй -60 кг жингийн хүрэл медалийн төлөө Э.Сумъяабазар Францын Ромайн Валадьер Пикард ялагдан тавдугаар байр эзлэв.
  7. эрэгтэй -66 кг жигийн дагах барилдаанд Б.Нармандах Францын Орландо Казорлад ялагдан долоодугаар байр эзлэв
  8. эрэгтэй -73 кг жинд Ц.Цогтбаатар эхний шатанд Оросын Евгени Прокопчукт ялагдан тэмцээнээ дуусгасан
  9. эрэгтэй -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд Тажикистаны Сомон Махмадбековд ялагдан тэмцээнээ дуусгасан
  10. эрэгтэй -66 кг жингийн хүрэл медалийн төлөө Б.Эрхэмбаяр Францын Орландо Казорлад ялагдан тавдугаар байр эзлэв