Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Чинзориг Италийн тамирчинг ялав

Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр 67 кг-ын жингийн хоёр дахь тойргийн тулаан болов.

Тодруулбал энэ жинд ОУХМ Б.Чинзориг Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөж, 5:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Манай улсын тамирчин эхний тойрогт Гватемалын боксчин Карлос Тобартай тулалдаж, 4:1-ээр ялаад байв.

Categories
мэдээ спорт цаг-үе

15 хүртэлх насны ДАШТ-ээс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 15 хүртэлх насны ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван тивийн 105 орон өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.

Монголын баг ийнхүү хоёр жил дарааллан шигшээд шалгарч алт, мөнгөн медалийн эзэд болж байна.

Аваргын төлөө Монголын 15 хүртэлх насны шигшээ баг Израилийн багтай өрсөлдөж, 107:108 буюу ердөө ганцхан оноогоор хожигдол хүлээлээ.

Харин хүрэл медалийг Болгарын баг Хятадыг ялж хүртжээ. Манай эрэгтэй баг энэхүү тэмцээний турш Аргентин, Албани, Беларус, Мадакасгар, Пуэрто Рико, Болгар зэрэг багуудыг хожсон.

Эмэгтэй ангилалд мөн Израиль түрүүлж Хятад мөнгө, Беларусь хүрэл медаль хүртжээ. Манай 15 нас хүртэлх шигшээ баг хэсэгтээ гуравдугаар байрт бичигдэн, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ хараахан авч чадаагүй юм. Тэд хэсэгтээ Аргентиныг эцсийн мөчид хожсон бол Мадагаскар, Израилийн багуудад дараалан ялагдав.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын баг Малайзын шигшээ багт 1:0 харьцаагаар хожигдлоо

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Эхний тоглолтод Тайландтай 1:1 харьцаагаар тэнцээд байсан Монголын залуус Малайзын шигшээ багтай тоглож 1:0 харьцаагаар хожигдлоо.

Малайзын шигшээ багаас тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд гоол оруулснаар давуу талыг олж хожсон бөгөөд хэсгээ 6 оноотой тэргүүлж эхэллээ.

Өмнөх тоглолтод Лаосын шигшээ багийг 1:0 харьцаагаар хожсон Малайзчууд дараагийн тоглолтоо Тайландтай хийх бол Монголын залуус хэсгийн сүүлийн тоглолтоо Лаостой хийнэ.

Эхний тоглолтод Монголтой 1:1 харьцаагаар тэнцсэн Тайландчууд хоёр дахь тоглолтоо өнөөдөр 15:00 цагаас Лаостой хийнэ.

Хэсгээс хамгийн өндөр оноо авсан баг Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна

Дэлхийн жүдо бөхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийн жүдогийн өдрийн сэдэв нь “Эв санааны нэгдэл” аж.

Агуулга нь өглөгч зан, өгөөмөр сэтгэлтэй салшгүй холбоотой. Ганцаараа бид их юм хийж чадахгүй ч олуулаа эв нэгдэлтэй бол уулыг ч эргүүлнэ хэмээн тайлбарлаж буй.

Цар тахлын улмаас үүссэн бэрхшээлийг даван туулж чадна гэдгээ жүдогийн ертөнц Токиогийн олимп, паралимпийн үеэр харуулж чадсан. Цар тахлаас гадна олон улс оронд гарсан улс төрийн хямрал, иргэний дайн, байгалийн гамшгаар олон мянган жүдоч гадаад улс оронд цагаачлан гарахаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Тэдэнд туслах, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургууль хийх боломжоор хангах нь энэ жилийн “Эв Нэгдэл” урианы гол утга юм.

Өнгөрсөн жилийн уриа “Хамтдаа хүчтэй” байсан билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр цэнгэлдэхэд очлоо

Хөлбөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа очлоо.

Монголын баг эхний тоглолтоо Таиландтай хийж 1:1-ээр тэнцсэн учраас өнөөдрийн тулаанд ялалт байгуулж чадвал хэсгээс гарах үүд хаалга илүү том нээгдэх болно.

.





Categories
мэдээ спорт

ДАШТ: Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

-48 кг жингийн эхний шатанд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарлаа.

Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.

Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа

Харин -60 кг жингийн эхний шатанд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга Тринадад ба Тобаго улсын Доннел Филлипийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарлаа.

Тэрээр шилдэг 32-т Финландын Арслан Хатаевтай аравдугаар сарын 29-ний шөнө тулалдана

Г.Ган-Эрдэнэ

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

  • -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Гуатемалын Карлос Тобар Ромеротог 4-1 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 28-ны шөнө Италийн Винчензо Мангиакапретэй тулалдана.
  • -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 30-ны шөнө Тайванийн Лай Чу-Энтэй тулалдана.
  • Тэмцээнээ дуусгасан тамирчид:
  • -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  • -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.

Харин -54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан, -71 кг жинд Туркийн Отгонбаатарын Бямба-Эрдэнэ нар баасан гарагийн орой эхний тулаанаа хийнэ.

Categories
мэдээ спорт

Өвлийн олимп эхлэхэд 100 хоног үлдлээ

2022 оны Бээжингийн өвлийн олимп нээлтээ хийх хүртэл 100 хоног үлдээд байна. БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжякөү /Жанчхүү/ хотын Үндэсний цанын спортын төвд өчигдөр буюу энэ сарын 26-нд өвлийн олимпыг угтах ёслол болж өнгөрсөн талаар CCTV мэдээллээ. “Бээжин – 2022” Хятад улсын зохион байгуулж буй анхны өвлийн олимп билээ.

Сонирхуулахад, ирэх жилийн .

Categories
мэдээ спорт

Спортын гимнастикийн ДАШТ өндөрлөлөө

Японы Китакюшю хотноо спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн аравдугаар сарын 18-24 -нд болж өндөрлөлөө.

59 орны 312 тамирчин оролцсон уг тэмцээний хувийн олон төрөлтөд эмэгтэйчүүдэд ОХУ-ын Ангелина Мельникова, эрэгтэйчүүдээс БНХАУ-ын Жан Бохэн нар түрүүлж, алтан медаль авлаа.

Мельникова мөн чөлөөт дасгалд мөнгө, харайлтад хүрэл хүртсэн. Чөлөөт дасгалд алтан медалийг Японы гимнастикч, “Токио-2020” олимпийн хүрэл медальт Маи Мураками ердөө 0,066 баллаар Мельниковагийн өмнө орж, 2017 оны дэлхийн аваргын алтаа ихэрлүүллээ. Гэхдээ шүүгчдийн үнэлгээнд үнэмлэхүй аварга Ангелина нилээд бухимдсан. Тэрбээр доор хаяж түүний 0,3 баллыг шүүгчид дарсан гэж үзсэн юм.

25 настай Мураками Ангелинагийн дараа дасгалаа гүйцэтгэж, Мельниковагаас бага үнэлгээ авсан ч Японы баг гомдол гаргасны дараа оноог нь нэмсэн нь ийн дуулиан шуугианы үндэс болсон билээ.

Мураками өөрийн эх оронд болж буй ДАШТ-д түрүүлээд зодог тайлахыг хүсч байсан нь ийн биелэлээ олсон юм.

Дашрамд дурьдахад Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч нь Моринари Ватанабэ хэмээх япон эрхэм байдаг билээ.

“Токио-2020” олимпийн олон төрөлтийн мөнгө, харайлтын аварга, Бразилийн гимнастикийн түүхэн дэх анхны олимпийн медальтан Ребека Андраде энэ удаа харайлтад дэлхийн аварга болж, өндөр нам савлуурт мөнгөн медаль хүртсэн.

Олон төрөлтөд мөнгөн медаль зүүсэн АНУ-ын Линн Вонг чөлөөт дасгалд хүрэл медаль мөн авсан.

Энэ ДАШТ-д эмэгтэйчүүдээс Мельникова гурав, Андраде, Вонг нар хоёр медаль хүртсэн.

Харин өндөр нам савлуурт Вэй Сяо Юань, дамнуургад Японы Урара Асикава нар дэлхийн аварга боллоо.

Эрэгтэйчүүдэд БНХАУ-ын гимнастикчид давамгайллаа. Тэд долоон дасгалын зургаад нь медаль, үүнээс дөрвөн алт авлаа.

Шинээр гарч ирсэн Жан Бохэн олон төрөлтөд түрүүлж, үнэмлэхүй аварга болсон бол цагаригт Лань Ши Юй , суга савлуур болон савлуурт Ху Сюй Вэй алтан медаль зүүсэн. Лань Ши Юй , Ху Сюй Вэй хоёр хоёулаа 2019 онд манай Улаанбаатарт болсон Азийн аваргаар тодорч, алтан медаль авч байсан залуус.

Модон морины дасгалд Вэн Хао мөнгө, суга савлуурт Ши Цун хүрэл медаль хүртэн БНХАУ-ын багийн медалийн тоог нэмсэн юм.

Хятадын гимнастикчдын медаль хүртэж чадаагүй чөлөөт үзүүлбэрийн дасгалд Италийн Никола Бартолини түрүүлж, энэ дасгалд дэлхийн аварга болсон анхны итали гимнастикч боллоо.

Харайлтын дасгалд Филиппиний Карлос Юуло алтан медаль хүртсэн. 2019 оны ДАШТ-д чөлөөт дасгалд түрүүлж, Филиппиний төдийгүй Зүүн Өмнөд Азиас төрсөн анхны гимнастикийн дэлхийн аварга болж байсан Юуло Китакюшюд суга савлуурт мөн мөнгөн медалийн эзэн болов. Японд амьдарч, бэлтгэлээ хийдэг филиппин залуу ДАШТ-ий дөрвөн медальтай болж буй нь энэ.

Нийт багийн дүнгээр БНХАУ 8 (5 алт, 1 мөнгө, 2 хүрэл), Япон 8 (2 алт, 5 мөнгө, 1 хүрэл), Итали 3 (1 алт, 2 мөнгө,1 хүрэл) медалиар эхний гуравт орсон бол АНУ 5 (1,1,3), ОХУ 4 (1,1,2) -ын баг “айрагдлаа”.

Одоо үед нэг тамирчин нэгээс дээш медаль хүртэнэ гэдэг улам л ховор болж байгаа нь харагдана. Өрсөлдөөн их, ур чадвар жигд болсонтой холбоотой байх. Мөн нэг дасгалд дагнан бэлтгэж байж л өндөр амжилтад хүрч байгаа ч байх.

Үнэмлэхүй аварга болсон Хятадын Жан Бохэн өөр нэг ч дасгалд аварга болох нь байтугай медаль ч авч чадсангүй. Мельникова мөнгө, хүрэл авч байна.

А.Дитятин, В.Щербо, Кохэй Учимура, Д.Билозерчев, Л.Латынина, С.Байлз, С.Хоркина гээд үе үеийн гимнастикийн домгууд бол үнэмлэхүй аварга болох төдийгүй бараг бүх дасгалд л алт зүүж байдагсан.

Спортын гимнастикийн ДАШТ явагдсан Китакюшю хотноо өнөөдөр (10.27) уран сайхны гимнастикийн 38 дахь удаагийн ДАШТ эхлэх юм.

Categories
мэдээ спорт

​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ


Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-26-нд Грек улсад боллоо.

Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсоноос 12 настай Н.Содбилэгт хүү мөнгөн медаль хүртжээ. Н.Содбилэгт 1,700 хүртэлх ангилалд өрсөлдөж, есөн өргөөс 8.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Түүнийг их мастер С.Билгүүн дасгалжуулжээ.

Сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ-д УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан өрсөлдсөн юм

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг Тайландын багтай тэнцлээ

Азийн 23 хүртэлх насны “J” хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч оролцож буй Монголын шигшээ баг хэсгийнхээ хамгийн өндөр чансаатай баг Тайландтай 1:1-ээр тэнцлээ.

Өнөөдрийн тоглолтын эхний гоолыг Тайландын баг оруулж, тэд эхний хагаст 1:0-ээр тэргүүлэв. “J” хэсгийн хамгийн өндөр чансаатай баг Тайланд тэргүүллийг авснаасаа хойш хэд хэдэн аюултай довтолгоог өрнүүлсэн ч таван хамгаалагчтай гарсан манай шигшээ багийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй.
Эхний хагаст хамгаалалтаа бат гэдгээ харуулж чадсан Монголын шигшээ шийдвэрлэх үед хэрхэн довтолж чадахаа үзүүлэв. Хэд хэдэн аюултай довтолгооны эцэст 10 дугаарын эзэн Б.Балжинням 76 дахь минутад алсын цохилтоор тэнцээний гоолыг орууллаа.
Тоглолтын турш Тайланд хаалга руу есөн удаа цохиж дөрөвт нь хаалгаа оносон бол Монголын шигшээ баг долоон цохиж, гурван удаа хаалга оносон тун тэнцүүхэн үзүүлэлт гарсан байна.
Монгол болон Тайландын 23 насны шигшээ багууд анх удаа учраа таарч байгаа нь энэ биш. Хоёр баг 2017 оны 7-р сарын 19-нд Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа таарч, Тайландын талбайд тоглоход мөн 1:1-ээр тэнцэж байсан билээ.