Categories
мэдээ нийгэм спорт

Э.Содномпилжээ тив, дэлхий, олимпийн рекордыг эзэмшиж байна

Хот Соёлтой БолГоё

Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монголын пауэрлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Classic” хэвтээ шахалтын дөрөв дэх удаагийн УАШТ-ээс алтан медаль, цом хүртлээ.

Энэхүү хэрэглэлгүй тэмцээнд эрэгтэйчүүдийн -120 кг-д 247.5 кг шахаж улсын Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр 93 кг жинд 227.5 кг өргөж, 105 кг жинд 255 кг өргөж /бүх жингийн рекорд/ дээд амжилтын эзэн болсон юм. Мөн 120 кг жинд 247.5 кг өргөж Монгол Улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Нийслэлийн өсвөрийн аварга шатарчид энэ сард тодорно

Шатар сонирхогчдын УАШТ цахимаар зохиогдож байнаийн Өсвөр шатарчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 22-24-нд болно.

Тодруулбал, Энэхүү тэмцээний 6 хүртэл болон 7-8 насны ангиллын тэмцээн энэ сарын 19-21-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулах юм. Харин нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 9-10, 11-12, 13-14 насны ангиллын тэмцээнүүд энэ сарын 22-24-нд болж шилдгүүдээ тодруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Тэргэнцэртэй сэлэмний улсын аваргууд тодорлоо

Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбоо, Монголын спортын корпорац хамтран Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ням гарагт зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулав.

“Мөсөн өргөө”-нд болсон тус тэмцээний аваргын алтан медаль хүртсэн тамирчид Тайланд улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: I байр Б.Даваасүрэн, II байр Б.Жигмэддорж, III байр: Б.Гантулга, А.Дөлгөөн

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд: I байр: Д. Цолмон, II байр: Ч. Тунгалагтуяа, III байр: Б.Гантуяа, С.Оюундарь нар шалгарчээ.


Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Ууганбаяр 1000 дахь гоолын эзэн болжээ

Э.Ууганбаяр “Унаганууд” клубийн МХБХ-ны футзалын дээд лигт оруулсан түүхэн 1000 дахь гоолын эзэн болж нэрээ мөнхөллөө.

“Унаганууд” клуб футзалын дээд лигт:

2014 онд 65 гоол

2015 онд 70 гоол

2016 онд 105 гоол

2017 онд 119 гоол

2018 онд 151 гоол

2019 онд 121 гоол

2020 онд 244 гоол

2021-2022 онд 130 гоол оруулаад байна.

Categories
мэдээ спорт

Олимп, ДАШТ-ий медальтнуудад халгаатай “Сорилго” тэмцээн өндөрлөв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх дөрөвдүгээр сард болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багаа, үндэсний шигшээ баг тамирчдыг сонгох “Улаанбаатар-2022” Сорилго тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо.

Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо.

“Лондон-2020” олимпын наадам болон “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, М.Лхагвагэрэл, Э.Гантуяа, Д.Отгонжаргал нар жиндээ түрүүлж чадаагүй гэж бодохлоор энэ удаагийн тэмцээн ямархуу өрсөлдөөнтэй болсоныг илтгэнэ.

Хаалтын үеэр чөлөөт бөхийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, “Осло-2021” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Энх-Амарын Даваанасан нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр, Баянхонгор аймгийн дасгалжуулагч спортын мастер Совдын Мөнхдуулдах, ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Бат-Эрдэнийн Бямбадорж, Зоригтын Болортунгалаг, Хүрэлхүүгийн Болортуяа, Цогт-Очирын Намуунцэцэг нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр шагналаа.

Хоёр дахь өдрийн дүн:

Эрэгтэйчүүдийн 79 кг:

  1. Э.Бямбадорж (Баянхонгор)
  2. Д.Батзул (Хасу-Мегастарс)
  3. Л.Батбаяр (Женко)
  4. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг:

  1. М.Тэмүүжин (МУБИС)
  2. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  3. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод)
  4. Д.Төгс-Эрдэнэ (Хангарьд)

92 кг:

  1. Д.Оргилох (Хасу-Мегастарс)
  2. М.Цогтгэрэл (Хангарьд)
  3. А.Мягмарсүрэн (МУБИС)
  4. Н.Шинэтөр (МУБИС)

97 кг:

  1. Ө.Батзул (Хангарьд)
  2. Ц.Мөнхбаяр (Хангай хүчтэн)
  3. Э.Уугангэрэл (Арслан)
  4. О.Үйтүмэн (Алдар)

125 кг:

  1. Э.Батмагнай (Алдар)
  2. М.Лхагвагэрэл (Хилчин)
  3. Ч.Алтангэрэл (Хилчин)
  4. Б.Нямсамбуу (Аврагч)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

  1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  2. Д.Отгонжаргал (Женко)
  3. Б.Энхзул (Хилчин)
  4. Б.Мөнхнар (Алдар)

53 кг:

  1. Б.Хулан (Аврагч)
  2. Б.Болортуяа (Женко)
  3. М.Мөнхгэрэл (МЖ клуб)

55 кг:

  1. Г.Отгонжаргал (Алдар)
  2. Б.Энхцэцэг (Хилчин)
  3. А.Наранцацрал (Аваргууд академи)
  4. М.Дөлгөөн (Налайх)

57 кг:

  1. Х.Болортуяа (Аврагч)
  2. Э.Сумъяа (Хилчин)
  3. Б.Марал (Женко)
  4. П.Шинэхүү (Алдар)

59 кг:

  1. Б.Шоовдор (Аврагч)
  2. Б.Сансармаа (Архангай)
  3. Ц.Должинсүрэн (Архангай)
  4. Б.Эрдэнэсувд (Женко)
Categories
мэдээ спорт

“King tug” Н.Төгсцогтын тулаан ирэх бямба гаригт болно

Монгол Улсын гавьяат тамирчин Т Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор “Vicious” Пасильястай хийх гэж байна.

Тулаан энэ сарын 22-нд буюу ирэх бямба гарагт болох товтой байна.

Тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, “Borgata Hotel & Casino” цогцолборт болох учиртай. Энэ үдшийн Co-main event юм.

Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Уранцэцэг жүдогийн спортоос зодог тайлж, UFC-д шилжлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг жүдо бөхөөс албан ёсоор зодог тайллаа.

Өчигдөр Хөдөлмөрийн баатарын хүндэтгэлийн ёслолын үеэрээ М.Уранцэцэг 17 жил хичээллэж, дэлхийд нэрээ дансалсан жүдо бөхийн спортоос зодог тайлах болж холимог тулааны UFC холбоонд шилжих болсноо зарлалаа.

Тэрээр 17 жилийн хугацаанд олон улсын томоохон тэмцээн, наадмуудаас олимп, дэлхийн медалийг оролцуулаад 21 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль буюу нийт 47 медаль хүртэж түүхэн амжилт тогтоож дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннист бүртгэгдсэн билээ.

Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC холбоонд тулалдахдаа тус холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын багтай гэрээ хийсэн байна. Дашрамд сонирхуулахад жүдо бөхөөс холимог тулаанд шилжин өндөр амжилт үзүүлсэн тамирчид цөөнгүй байдаг ба Бээжин-2008 олимпийн наадмын хүрэл медальт Ронда Рөүз, 2001 оны Азийн тивийн аварга, 2002 оны Пусаны азийн наадмын аварга Ёшихиро Акияама, 2008 оны Бээжингийн Олимпийн аварга Сатоши Иший зэрэг тамирчдыг дурдаж болно.

Categories
мэдээ спорт

Даллас Мемфисийг хожиж,11 дараалсан хожлын цуварлыг зогсоолоо

Memphis Grizzlies vs Dallas Mavericks odds, starters, injury reports and  predictions

Мемфис Гриззлэс, Даллас Маврикс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 112:85 харьцаагаар Даллас хожлоо. Энэ тоглолтын өмнө Мемфис 11 тоглолт дараалан өрсөлдөгчдөө хожоод байсан бол өнөөдөр тэдний хожлын цувралыг Лука тэргүүт Маврикс багийнхан зогсоолоо.

Өнөөдрийн тоглолтод Далласаас Лука Дончич 27 оноотой трибл дабл гүйцэтгэж багаа манлайлсан бол түүнээс гадна 6 тоглогч 10-аас дээш оноо авч хожилд хувь нэмрээ оруулсан байна. Харин Мемфисээс Жа Морант 19 оноо 8 дамжуулалт, Дэсмонд Бэйн 16 оноо 6 самбар авчээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй уулчдын баг Алтай Таван Богдын Хүйтний оргилд амжилттай гарчээ

Алтай Таван Богдын Хүйтний оргилд Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа, Олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтох, Спортын мастер Ч.Ариунзул нар Монголын хамгийн өндөрт тооцогддог Алтай таван богдын Хүйтний оргилд амжилттай гарчээ.

Тэд Хүйтний оргилд өвлийн улиралд гарсан анхны эмэгтэй уулчдын баг болж байгаа юм. Авиралт хийж байх үед агаарын температур 21-51 хэм хүйтэн байжээ.

Нийт 11 хоног авирахдаа өглөөдөө шар тостой гурил, өдөртөө талх, оройдоо аяга шөл ууж явсан бөгөөд 60 гаруй км замыг чарга чирээд алхаж туулсан байна.

Уулчин бүхний тэсвэр тэвчээр, ур чадвар, хатуужлыг шалгадаг өндөр хайрханы нэгд зүй ёсоор ордог Хүйтний оргилд Монголын гурван эмэгтэй уулчин өвлийн цагаар авирч, анх удаа эмэгтэй уулчид тус оргил дээр гарсан амжилтыг тогтоосон байна. Тэд замдаа хацраа хайрах зэргээр багагүй бэрхшээлийг давж гарсан бөгөөд энэ авиралтынхаа талаар тэд баримтат кино хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Б.Буджаргал олон өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд ес дэх удаагаа түрүүллээ

АНУ-ын Аризона мужид өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 7-ны хооронд

Тэрбээр 10 өдөр, 10 шөнийн хугацаанд 1111 км замыг туулж тус тэмцээнд түрүүлсэн байна. Ийн тэрбээр олон өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд ес дэх удаагаа аваргаллаа.