Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” өвлийн олимпийн нээлтийн ёслолын сургуулилт хийжээ

“Бээжин-2022” өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын сургуулилалтыг “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бямба гаргийн орой хийжээ. Ирэх хоёрдугаар сарын 4-нд болох нээлтийн ёслолын бүх үйл ажиллагааг урьдчилан бэлтгэсэн энэхүү сургуулилалтад 4000 орчим хүн оролцсон байна.

“Цаг агаар хүйтэрснээс гадна“COVID-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үргэлжлэх хугацааг нь 100 орчим минут болгон богиносгоод буй нээлтийн ёслолыг нүүрстөрөгчийн ялгарал багатай, шинжлэх ухаан, технологийн дэвшлүүдийг ашиглан зохион байгуулах бөгөөд хүн төрөлхтөний төлөөх хамтын ирээдүй бүхий нийгэмлэгийг цогцлоох, “энгийн, аюулгүй, гайхамшигтай” наадам явуулах хүсэл зорилгыг илэрхийлнэ” гэж наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Бээжин хот нь олимпын түүхэнд зуны болон өвлийн олимпийн наадмын аль алиныг зохион байгуулсан дэлхий анхны хот болж үлдэхээс гадна “Бээжин-2008” Олимпийн нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааг найруулсан Жан Имоу нь зуны, өвлийн наадмын нээлтийн ёслолыг найруулсан анхны хүн болох юм.

Өвлийн Олимп ирэх хоёрдугаар сарын 4-ний өдөр буюу Хятадын уламжлалт цаг тооны бичгийн 24 цаг улирлын хамгийн эхнийх болох хаврын улирал эхэлж буйг илтгэдэг “личунь”-тай давхцах ажээ. Жан Имоугийн хэлснээр, “личунь” нь халуун дулаан, сэтгэл татам тоглолтыг үзэгчдэд хүргэх зорилго бүхий нээлтийн ёслолын чухал хэсэг болно.

“Олимп, Паралимпийн нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сард албан ёсоор баталсан бөгөөд энэхүү сургуулилалт нь олон сар үргэлжилсэн бэлтгэл ажлын сүүлийн үйл ажиллагаа юм” гэж “Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хорооны нээлт, хаалтын ёслол хариуцсан хэлтсийн дарга Чан Ю мэдээлжээ.

Олимпийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Яннис Экзаркосын хувьд, “Бээжин-2022” өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслол нь 2008 оны зуны наадмынхаас тэс өөр байх ч эн тэнцэхүйц сэтгэгдэл төрүүлэх бөгөөд үзэхгүй өнгөрч боломгүй үйл ажиллагаануудын нэг юм” гэдгийг онцлон хэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Сайед Моллай “Ковид-19”-ийн халдвар авчээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Сайед Моллай коронавирусийн халдвар авснаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Энэ тухайгаа тэрбээр “Миний Ковид19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Бие минь сайн байгаа. Парисын тэмцээнд явна гэж найдаж байна. Та бүхэнд сайн сайхны хүсье” гэжээ.

Тэрээр Германд бэлтгэл сургуулилалтаа хийж буй билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Жүдо бөхийн дотоодын чансаа олгох тэмцээний аваргууд тодорсоор

“Монретранс” группын нэрэмжит жүдо бөхийн насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээн Спортын төв ордонд болж байна.

Үүнд 19 байгууллагын 165 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр эрэгтэй -60, -66, -73, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодров.

Ийнхүү медаль эзэлсэн тамирчдыг уншигч танаа танилцуулья.

-48 кг-ын жингийн медальтнууд

  1. Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/
  2. Э.Хүслэн /Чингэлтэй/
  3. Г.Нандинцэцэг /Хан-Уул дүүрэг, “Женко” клуб/

Т.Ариунзаяа /Шинэбадрах дэвжээ/

-60 кг-ын жингийн медальтнууд

  1. К.Ёолк /Дархан/
  2. Б.Энэбиш /Бөхбилэгт/
  3. Э.Ариунболд /Алдар спорт хороо/

Ж.Амарболд /Сүлд спорт хороо/

-52 кг-ын жингийн медальтнууд

  1. Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/
  2. П.Буянхишиг /Хан-Уул дүүрэг, “Женко” клуб/
  3. Ц.Хулан /Шнэбадрах дэвжээ/

М.Мөнх-Уянга /Спортын дунд сургууль/

-66 кг-ын жингийн медальтнууд

  1. Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/
  2. Б.Мягмардорж /Сүлд спорт хороо/
  3. Г.Галмандах /Хурд дэвжээ/

Б.Цогтбаяр /Хангарьд спорт хороо/

-57 кг-ын жингийн медальтнууд

  1. М.Ичинхорлоо /Хан-Уул дүүрэг, “Женко” клуб/
  2. А.Намуундалай /Борнуур/
  3. Г.Ганцэцэг /”Хилчин” спорт хороо/

Э.Номинтуяа /Спортын дунд сургууль/

-73 кг-ын жингийн медальтнууд

  1. Г.Одбаяр /”Женко” клуб/
  2. Д.Алтансүх /”Хангарьд” спорт хороо/
  3. О.Уранбаяр /Хэнтий аймаг/

Н.Хадбаатар /”Хүч” спорт хороо/

-63 кг-ын жингийн медальтнууд

  1. Б.Ганхайч /Алдар спорт хороо/
  2. Б.Баасанжаргал /”Хилчин” спорт хороо/
  3. Ц.Сүнжидмаа /Хан-Уул дүүрэг, “Женко” клуб/

Л.Дэлгэрмаа /”Хилчин” спорт хороо/

Categories
мэдээ спорт цаг-үе

Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаандаа Сакариа Лукастай тэнцлээ

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог “King Tug” хочит Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа хийлээ.

Тэрээр Намибын тамирчин Сакариа Лукастай 10 үеийн турш тулалдан гурван шүүгчийн саналаар 94-96, 96-94, 95-95 харьцаагаар тэнцлээ.

3 хүн гэх мэтийн зураг байж болно

Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдах байсан ч өрсөлдөгч нь КОВИД-19-ийн халдвар авснаар Намибын Сакариа Лукастай тулалдахаар болсон юм.

АНУ-ын Атлантик хотын “Borgata”-д болсон уг тулаанд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртож байна.

“Цөлийн шуурга” хочит Сакариа Лукас 26 тулаан хийхдээ ердөө нэг ялагдсан амжилттай байсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан амжилттай байв.

Categories
мэдээ нийгэм спорт

О.Мөнх-Оргил Германыг зорино


Германы алдарт хөлбөмбөгчин асан, дасгалжуулагч Герт Энгелсийн үүсгэн байгуулсан Soccerlife академитай “Дэрэн” клуб гэрээ байгуулсан. Энэ хүрээнд багийн ахлагч О.Мөнх-Оргил ХБНГУ-ыг зорьж туршилтын бэлтгэлд хамрагдахаар болжээ. Ингэснээр тэрбээр Германы клубтэй гэрээ байгуулах боломжийг нээж байгаа юм.

О.Мөнх-Оргил нь 2015 оноос хойш Дэрэн клубийн нэгдүгээр багт хүчин зүтгэж байгаа бөгөөд өдгөө 22 настай, 187 см өндөр төвийн хамгаалалтын байрлалд тоглодог. Тэрбээр 2017 онд 18 настайдаа анх үндэсний шигшээ багт дуудагдан тоглож найман тоглолтод оролцон нэг гоол оруулаад байна.

Өдгөө 64 настай Герт Энгелс нь 1974-1990 оны хооронд Боруссия Мюнхенгладбах тэргүүтэй германы томоохон клубуудэд тоглогчийн хувиар хүчин зүтгэж байсан бол дасгалжуулагчийн замналдаа Урава Редс, Виссел Кобэ зэрэг японы клубууд болон Мозамбикийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Харин түүний үндэслэсэн байгууллага нь тоглогч болон дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний хувьд эхний ээлжинд тамирчдаа дэмжих үүднээс хилийн чанадад туршилтын бэлтгэлд хамруулахаар төлөвлөөд байна. Тодруулбал 2024 он хүртэл үргэлжлэх гэрээний хугацаанд хамгийн цөөндөө дөрвөн монгол тоглогчийг туршилтын бэлтгэлд хамруулахаар тохиролцоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм спорт

МУГТ Н.Төгсцогт Сакариа Лукастай хоёр маргааш тулалдана

МУГТ Н.Төгсцогт энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ
МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиби улсын боксчин, “цөлийн шуурга” хочит Сакариа Лукастай маргааш /2022.01.23/ тулалдана. Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, “Borgata Hotel & Casino” цогцолборт болох тулааныг 09:45 цагаас NTV телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.

Сакариа Лукас 25 ялж, 1 ялагдсан бол Н.Төгсцогт 12 ялж ХОЁР ялагдсан юм.

Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Н.Төгсцогтын өрсөлдөгч халдвар авчээ

Н.Төгсцогт: Дараагийн тулаанаа наймдугаар сарын 3-нд хийнэ

Гавьяат тамирчин Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай тулалдах байсан ч өрсөлдөгч нь Covid-19-ийн халдвар авчээ. Ийнхүү түүний оронд Сакариа Лукас гэх 37 настай Намиб улсын тамирчин тулалдахаар болжээ. Тулаан ирэх Бямба гаригт Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт болно.

Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ.

Сакариа Лукас нь мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.

Бооцооны газруудын үзэж буйгаар Н.Төгсцогт ялалт байгуулах магадлал өндөр байна гэжээ.

Categories
мэдээ спорт

Боксын спортын 15 тамирчин Ташкент хотыг зорьжээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-30-нд болно.

Тэмцээнд манай улсаас 15 (эрэгтэй найм, эмэгтэй долоо) тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Ташкент хотыг зорилоо.

Багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүд

  • 48 кг-ын жинд О.Өнөболд
  • 51 кг-д Х.Азбаяр
  • 54 кг-д Д.Ганболд
  • 57 кг-д Г.Лундаа
  • 60 кг-д Б.Буяндалай
  • 63.5 кг-д Б.Төгөлдөр
  • 67 кг-д А.Жандос
  • 75 кг-д Б.Гантулга нар тулалдана.

Эмэгтэйчүүд

48 кг-ын жинд Б.Жанаргуль
50 кг-д А.Хулан
52 кг-д Б.Мөнгөнсаран
57 кг-д М.Намуун
60 кг-д Г.Бадмаараг
63 кг-д М.Цэцэгдарь нар эх орноо төлөөлөн тивийн рингэнд тулалдах юм байна.

Багийн ахлагчаар МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат, эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллахаар явжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ нийгэм спорт

Э.Содномпилжээ тив, дэлхий, олимпийн рекордыг эзэмшиж байна

Хот Соёлтой БолГоё

Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монголын пауэрлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Classic” хэвтээ шахалтын дөрөв дэх удаагийн УАШТ-ээс алтан медаль, цом хүртлээ.

Энэхүү хэрэглэлгүй тэмцээнд эрэгтэйчүүдийн -120 кг-д 247.5 кг шахаж улсын Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр 93 кг жинд 227.5 кг өргөж, 105 кг жинд 255 кг өргөж /бүх жингийн рекорд/ дээд амжилтын эзэн болсон юм. Мөн 120 кг жинд 247.5 кг өргөж Монгол Улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Нийслэлийн өсвөрийн аварга шатарчид энэ сард тодорно

Шатар сонирхогчдын УАШТ цахимаар зохиогдож байнаийн Өсвөр шатарчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 22-24-нд болно.

Тодруулбал, Энэхүү тэмцээний 6 хүртэл болон 7-8 насны ангиллын тэмцээн энэ сарын 19-21-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулах юм. Харин нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 9-10, 11-12, 13-14 насны ангиллын тэмцээнүүд энэ сарын 22-24-нд болж шилдгүүдээ тодруулах юм байна.