Categories
мэдээ спорт

Брүүклин Нетс 8 дараалан хожигджээ

Денвэр Наггетс, Брүүклин Нетс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 124:104 харьцаагаар Наггетс хожлоо. Ингэснээр Брүүклин Нетс баг сүүлийн найман тоглолтдоо дараалан хожигдоод байгаа юм.

Өнөөдрийн тоглолтод Наггетсаас Никола Йокич 27 оноотой трибл дабл, Вилл Бартон 21 оноо 6 самбар авсан байна. Харин Нетсээс Кайри Ирвинг 27 оноо 11 дамжуулалт, Блэйк Гриффин 19 оноо 4 самбар авчээ.

Categories
гадаад мэдээ спорт

Бээжин-2022: ОХУ медалийн тоогоор тэргүүлж байна

Уран гулгалтын багийн тэмцээний үзүүлбэрийн дараа ОХУ-ын баг Бээжингийн Олимпийн наадмын медалийн жагсаалтад тэргүүлж байна.

Өнөөдөр болсон уран гулгалтын багийн тэмцээнд ОХУ-ын баг алтан медаль хүртсэн байна. Хоёрдугаар байрыг АНУ-ын уран гулгагчид, гуравдугаар байрыг Японы тамирчид тус тус эзэлжээ.

Оросын тамирчид нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тус улсын баг тамирчдын анхны алтан медалийг цаначин Александр Большунов скиатлоны төрөлд авчирчээ. Мөнгөн медалийг цаначин Наталья Непряева, Денис Спицов нар скиатлоны төрөлд, хүрэл медалийг Анастасия Смирнова цанын чөлөөт үзүүлбэрийн “могул” төрөлд, мөн биатлончдын холимог буухиа төрөлд хүртсэн байна.

Медалийн жагсаалтад хоёрдугаар байранд Норвегийн баг (2-0-1), гуравдугаар байранд Шведийн баг тамирчид (2-0-0) бичигдэж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Камилла Валиева олимпийн түүхэнд бичигдлээ

ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева багийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүлж, улмаар багаараа алтан медаль хүртсэн билээ. Тэрээр үзүүлбэрийнхээ үеэр дөрвөлсөн сальхов-гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп-гурванлсан аксель-гурвалсан риттбергер эргэлтүүдийг чадварлаг гүйцэтгэсэн юм. Ингэснээр тэрээр олимпын наадамд дөрвөлсөн эргэлт амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгагч болж түүхэнд бичигдлээ.

Үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст дөрвөлсөн тулуп гүйцэтгэхдээ унасан ч тэрээр 178,92 оноо авч нэгдүгээр байрт орсон юм.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр уулын цана, уран гулгалтын аваргууд тодорно

Өнөөдөр уулын цана, уран гулгалтын аваргууд тодорно

24 дэх удаагийн Өвлийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Өвлийн олимпын хүрээнд хоёрдугаар сарын 7-ны даваа гарагт болох спортын үйл явдлуудын хуваарийг хүргэе.

Уулын цана

  • 12:00 цаг. Эрэгтэйчүүдийн Downhill төрлийн медалийн эзэд тодорно.
  • 14:30 цаг. Эмэгтэйчүүдийн Giant Slalom төрлийн медалийн эзэд тодорно.

Биатлон

  • 17:00 цаг. Эмэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан төрөл. Медалийн эзэд тодорно.

Кёрлинг

  • 09:05 цаг. Холимог багийн төрөл эхэлсэн. /TV5 телевиз/
  • 20:05 цаг. Холимог багийн хагас шигшээ тоглолт /TV5 телевиз/

Уран гулгалт

  • 09:15 цаг. Багийн төрөл
  • 10:30 цаг. Чөлөөт бүжиг
  • 11:35 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн төрөлд медалийн эзэд тодорно.

Цанын фристайл төрөл

  • 09:30 цаг. Эмэгтэйчүүдийн Freeski Big Air төрлийн урьдчилсан шат.
  • 13:30 цаг. Эрэгтэйчүүдийн Freeski Big Air төрлийн урьдчилсан шат.

Хоккей

  • 12:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Оросын олимпын баг – Канад
  • 16:40 цаг. Эмэгтэй B хэсэг. Дани – Чех
  • 21:10 цаг. Эмэгтэй B хэсэг. Хятад – Швед
  • 21:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Швейцар – Финланд

Чарга

  • 19:50 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл

Шорт Трек

  • 19:30 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн хасагдах шат.
  • 19:44 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн хасагдах шат.
  • 20:13 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн хагас шигшээ.
  • 20:20 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн хагас шигшээ.
  • 20:41 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн шигшээ. 20:46 цагаас медалийн эзэд тодорно.
  • 20:52 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн шигшээ. 20:58 цагаас медалийн эзэд тодорно.

Трамплин

  • 18:30 цаг. Холимог багийн төрөл. 20:51 цагаас медалийн эзэд тодорно.

Сноуборд

  • 12:00 цаг. Эрэгтэйчүүдийн Slopestyle төрөл. 12:54 цагаас медалийн эзэд тодорно.

Тэшүүр

  • 16:30 цаг. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан. Медалийн эзэд тодорно.

Өвлийн олимпыг манай улсын хоёр тамирчин зорьсон.

Categories
мэдээ спорт

Монгол Улс Парисын их дуулгад багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ

Монгол Улс Парисын их дуулгад багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ

Жүдо бөхийн оны нэхний том тэмцээн Парисын их дуулга хоёрдугаар сарын 5-6-ны хооронд болж Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.

Шигшээ баг 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Парисыг зорьж нийт 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.

Нэгдүгээр байранд Япон 7 алт, 5 мөнгө, 6 хүрэл, хоёрдугаарт Франц 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл медальтай тэргүүлсэн бол Гүржийн шигшээ баг 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байрт жагслаа.

Нийт 52 орны 285 тамирчин оролцсон тэмцээнд 154 эрэгтэй, 131 эмэгтэй тамирчид байснаас Монгол Улсаас 8 эрэгтэй, 5 эмэгтэй байв.

Монголын шигшээ багаас:

  • Ё.Басхүү алтан медаль. Эрэгтэйчүүдийн -66 кг жин
  • О.Цэцэнцэнгэл алтан медаль. Эрэгтэйчүүдийн +100 кг жин
  • Б.Баасанхүү мөнгөн медаль. Эмэгтэйчүүдийн -48 кг жин
  • Ц.Цогтбаатар хүрэл медаль. Эрэгтэйчүүдийн -73 кг жин
  • Л.Энхрийлэн шагналт тавдугаар байр. Эмэгтэйчүүдийн -57 кг жин
  • Э.Ариунболд шагналт долоодугаар байр. Эрэгтэйчүүдийн -60 кг жин
  • Б.Хорлоодой шагналт долоодугаар байр. Эмэгтэйчүүдийн -52 кг жин
Categories
мэдээ спорт

Дээд лигийн бүх одын тоглолт энэ сарын 12-нд болно

Монголын сагсан бөмбөгийн 2022 оны дээд лигийн бүх одын тоглолтын хөтөлбөр гарчээ. Бүх одын тоглолтын хөтөлбөрт залуу оддын тоглолт, ур чадварын тэмцээн, 3 онооны тэмцээн, special match, үзэгчдийн тэмцээн, бөмбөрийн үзүүлбэр, бүх одын тоглолт, цагирган дээрх үзүүлбэр, slam dunk тэмцээн багтжээ.

Сагсан бөмбөгийн 2022 оны дээд лигийн бүх одын тоглолт энэ сарын 12-нд Мөсөн өргөөнд 13:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Садио Мане тэргүүтэй Сенегал анх удаа Африк тивийн аварга боллоо

Садио Мане тэргүүтэй Сенегал анх удаа Африк тивийн аварга боллоо

Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн “Africa Cup of Nations (AFCON)”-ийн финалын тоглолт өнгөрсөн шөнө Сенегал, Египетийн хооронд боллоо.

Английн Ливерпүүл клубийн довтолгооны хослол болох Садио Мане, Мохамед Салах нар энэ өдөр нэгнийхээ эсрэг тоглосон бөгөөд үндсэн болон нэмэлт цаг 0-0 харьцаагаар өндөрлөсөн.

Улмаар пенальти цохиход 4-2 харьцаагаар Сенегалын шигшээ баг хожин Африк тивийн аварга боллоо. Сенегалын шигшээ багаас баруун жигүүрийн хамгаалагч Буна Сарр цохилтоо алдсан бол Египетийн шигшээ багаас төвийн хамгаалагч Мохамед Абделмонем, Мохамед Лашин нар цохилтоо алдсан. Сенегалын хаалгач, Челси клубийн Эдуар Менди Лашины цохилтыг хаасан.

1957 оноос хойш зохиогдсон тэмцээнд Сенегал ийнхүү анх удаа түрүүлсэн бөгөөд 2002 онд Камерунд, 2019 онд Алжирт хожигдон мөнгөн медаль хүртэж байв.

Харин зохион байгуулагч Камеруны шигшээ баг хүрэл медалийн төлөө Буркина Фасотой тоглон 3-3 харьцаагаар тэнцэж мөн пенальти цохин хожсон.

Тэмцээний шилдэг тоглогчоор Садио Мане, шилдэг хаалгачаар Эдуар Менди тодорсон бол мэргэн буучаар 8 гоолтой, Камеруны Винсент Абубакар шалгарлаа.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3-ын улсын шилдгүүд Владивостокт өрсөлдөх эрх авна

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 /16 хүртлэх/ насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд “Royal 3×3 Event Hall”-д зохион байгуулна.

Энэ удаагийн УАШТ-ээс 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болох Азийн хүүхдийн наадамд оролцох Монгол Улсын U16 насны шигшээ багийг сонгон шалгаруулах юм.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны УАШТ-д 2006 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд хот, аймаг, дүүрэг, сургууль, клубийн багууд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Categories
мэдээ спорт

БЭЭЖИН-2022: Шинэ Зеланд өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалиа хүртлээ

Сноуборд /Snowboard/-ын тамирчин чин Зои Садовски-Синнотт /Zoi Sadowski-Synnott/ Бээжингийн өвлийн олимпын наадмаас өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн слоупстайл төрөлд нэгдүгээр байр эзэлж, Шинэ Зеландын анхны алтан медалийг хүртлээ. Энэ нь Шинэ Зеландын хувьд өвлийн олимпоос авч буй анхны алтан медаль юм.

Зои Садовски-Синнотт тэмцээний сүүлийн гараанд АНУ-ын тамирчин Жулиа Марино /Julia Marino/-г гүйцэж, 92.88 оноогоор ийнхүү аварга боллоо.

Categories
мэдээ спорт

Э.Даваанасан мөнгө, Д.Цогзолмаа хүрэл медалийн эзэн боллоо

Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий V байрын шагналт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн эзэн боллоо.

Ийнхүү тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль (2019 онд мөнгө, 2020, 2021 онд хүрэл медаль хүртэж байв) зүүгээд байна. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковатай барилдав. Түүнтэй нэг хэсэгт таарч барилдаж ялагдсан бөгөөд финалд дахин таарч цэвэр ялагдав.

Энэ жинд барилдсан Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, Замын-Үүдийн уугуул охин Доржсүрэнгийн Цогзолмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Маслаковаг цэвэр дарж тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн.

Манай бөх өмнөх өдөр нь хэсэгтээ түүнийг ялсан бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд дахин яллаа.