Categories
мэдээ спорт

Э.Эрхэс сэлэлтийн хоёр төрлөөр алтан медаль хүртлээ

ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын “Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундын амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундын амжилтаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр энэ амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм спорт

А.Энхтуул 10 км-ын уралдаанд 85 дугаар байр эзэллээ

А.Энхтуул 10 км-ын уралдаанд 85-р байр эзэллээ

24 дэх удаагийн Өвлийн олимпыг зорьсон Монгол Улсын тамирчин А.Энхтуул үндсэн төрөл болох гүйлтийн цанын 10 км-ын зайд уралдлаа.

Эмэгтэйчүүдийн 10 км зайн уралдаанд нийт 98 тамирчин оролцсоноос А.Энхтуул 37 минут 02.5 секундийн амжилтаар 85-р байр эзэллээ.

А.Энхтуул 98 тамирчнаас 96-д эрэмбэлэгдэн оролцсон ч 13 тамирчныг ардаа орхиж түрүү байраас 9 минутаар хоцорлоо. Түүний анхны олимп ийнхүү өндөрлөж байна.

Тус төрөлд Норвегийн Тереза Йохауг 28 минут 06.3 секундэд барианд орсноор аваргын алтан медалийг хүртсэн бол Финландын тамирчин Кертту Нисканен 28 минут 06.7 секундэд барианд орсноор мөнгөн медаль хүртлээ.

Харин хүрэл медалийг Финландын тамирчин Криста Пармакоски нэгдүгээр байрт орсон тамирчнаас 31.5 секунд хоцорч барианд орсноор хүртлээ.

Японы тамирчин Масако Ишида 30 минут 50.6 секундээр 27-р байрт орж Ази тивийн тамирчдыг тэргүүллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Бээжингийн олимпоос анхны допингтой тамирчин илэрлээ

Бээжингийн олимпоос анхны допингтой тамирчин илэрлээ

Ираны тамирчин Саве Шемшаки допингийн шинжилгээнд бүдэрч, Бээжин-2022 олимпийн допинг хэрэглэсэн анхны тамирчин болов. Түүнээс анаболик стеройд хэмээх эр бэлгийн даавар тестостерон илэрчээ. Энэхүү даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжилтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдасч, ядралт бага мэдэрдэг аж.

ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагаас Саве Шемшакиг
CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандаж, В сорьцоо шинжлүүлж болно гэжээ.

ITА-ийн мэдэгдэлд “Тамирчинд энэ талаар мэдэгдэж, дэлхийн допингийн эсрэг код болон олон улсын олимпийн хорооны 2022 оны Бээжингийн өвлийн олимпод мөрдүүлж буй допингийн эсрэг дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэх хүртэл эрхийг нь түр түдгэлзүүлж байна. Ингэснээр тухайн тамирчин нь Бээжин-2022 өвлийн олимпийн тэмцээнд оролцох, бэлтгэл хийх, дасгалжуулах, аливаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон гэсэн үг” гэжээ.

Шемшаки анх 2010 оны Ванкуверын олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан бол 2014 онд улсынхаа тугчаар Сочид оролцож байв. Харин энэ удаад тэрбээр эмэгтэй цаначин Атефех Ахмадигийн хамтаар олимпод оролцохоор ирээд байсан юм.

Оросын уран гулгагч Камила Валиевагийн тухайд түүнийг допинг
хэрэглэсэн гэж албан ёсоор мэдэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Яшар Догугийн нэрэмжит тэмцээн Стамбул хотноо энэ сард болно

Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох Яшар Догугийн нэрэмжит уламжлалт тэмцээн 2 дугаар сарын 24-27-нд Турк улсын Стамбул хотод болно.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос тус тэмцээнд оролцох орнуудын урьдчилсан мэдүүлгийг зарлав. Монголоос эрэгтэйчүүдийн 57 кг жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Б.Хонгорзул, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал нарын эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчны нэр хүчээ сорихоор мэдүүлэгт орсон байна.

Туркийн тэмцээний мэдүүлэгт орсон Монголын эрэгтэй бөхчүүд Иван Ярыгиний Гран при-гийн дараа Красноярсийн бөхийн академид 7 хоног бэлтгэлээ базаагаад, одоо Дагестаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Түүнчлэн эрчүүдтэй хамт “Женко” клубийн 2 эмэгтэй тамирчин олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал нар анх удаа бөхийн өлгий нутаг Дагестаны шилдгүүдтэй хамт бэлтгэл хийж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм спорт

А.Энхтуул өнөөдөр 15:48 цагаас гараанаас гарна

Жанчхүүгийн цасан замд өнөөдөр эмэгтэй цанчтд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 тамирчин уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай улсын тамирчин Ариунсанаагийн Энхтуул байгаа.

Уралдаан 15:00-д эхлэх бөгөөд тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ.

Олимпын наадамд анх удаа оролцож буй тэрбээр өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79 дүгээр байрт орсон билээ. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

А.Энхтуул өнөөдөр олимпийн наадмын үндсэн төрөлд уралдана

Өвлийн олимпын наадамд оролцож буй эмэгтэй цаначид өнөөдөр Жанчхүүгийн цасан замд 10 км-т уралдана.

Энэ төрөлд 98 тамирчин уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул багтаж байгаа юм. Уралдаан 15:00 цагт эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундийн зайтай гараанаас ээлжлэн гарах юм. Олон улсын хэмжээний мастер А.Энхтуулын хувьд 96 дугаарт эрэмбэлэгдэн 15:48 цагт гараанаас гарахаар болжээ.

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79 дүгээр байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөх юм.

Categories
мэдээ нийгэм спорт

ОУХМ А.Энхтуул 79-рт орлоо

Бээжин 2022: ОУХМ А.Энхтуул 79-рт орлоо

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул өнөөдөр 16.00 цагт уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 34 улсын 91 тамирчин хурд сорьсноос манай тамирчин 84-рт эрэмбэлэгдэн гараанаас гарав.

1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөнө.

Олимпын наадамд өрсөлдөж буй манай тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарах юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Ачбадрах 77-р байрт эрэмбэлэгдлээ

Бээжин 2022: ОУХМ Б.Ачбадрах 77-р байрт эрэмбэлэгдлээ

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.

Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрчүүдийн 15 км-т хурд сорих болно.

Categories
мэдээ нийгэм спорт

Жүдоч Л.Энхрийлэнд Парисын их дуулгын хүрэл медаль хүртээхээр шийдвэрлэв

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос алдаагаа хүлээн зөвшөөрч Их дуулгын хүрэл медалийг Францын жүдоч Прискилла Гнето /Priscilla Gneto/-гоос эргүүлэн авч Монголын жүдоч ОУХМ Л.Энхрийлэнд олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, Парисын их дуулгын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хэсгийн аваргын төлөөх барилдаан Японы Tamaoki Momo болон Францын Priscilla Gneto нар барилдаж байх явцад Gneto-гийн гар утас дэвжээнд унаснаар /барилдааны бичлэгээс 2:22 секундийг хараарай/ Hansoku Make-ээр дэвжээнээс хөөгдсөн юм. Дүрмийн дагуу Hansoku Make-ээр хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй.

Харин хүрэл медалийн төлөө тэрбээр Л.Энхрийлэнтэй дэвжээнд гарч барилдан эргэлзээтэй үнэлгээгээр нэмэлт цагт монгол жүдочийг ялж хүрэл медаль хүртсэн юм. Улмаар ОУЖМХ /IJF/ энэхүү дүрэм зөрчсөн алдаагаа залруулж ОУХМ Л.Энхрийлэнд “Парис-2022” их дуулгын хүрэл медалийг дараагийн IJF-гийн цуврал тэмцээний үеэр гардуулан өгөх шийдвэр гаргажээ.

Энэ жилийн Парисын Их дуулгад оролцсон Монгол Улсаас 13 залуу мастер хүчээ сорин барилдсанаас Их дуулгын 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар оролцогч 52 орны шилдгүүд өрсөлдсөн тус тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан юм.

Ташрамд сонирхуулахад, энэ удаагийн Их дуулгад 5 улс алтан медалийн тавцанд гарч, төрийн далбаагаа хамгийн өндөрт өргүүлж, төрийн дууллаа Парисын тэнгэрт эгшиглүүлсэн бөгөөд 15 улс медаль хүртэж, 37 улс медальгүй хоцорсон юм. Үүнээс үзэхэд, “Парис-2022” их дуулга ямар өндөр чансаатай тэмцээн байсныг харуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм спорт

Эрэгтэй жүдочдын дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ

“Парис-2022” Их дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос эрэгтэй жүдочдын дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа.

60 кг-д 1. Ян Юнвэй, Тайвань, 4510, 2. Яго Абуладзе, ОХУ, 3664, 3. Наохиса Такато, Япон, 3400, 4. Карамат Гусейнов, Азербайжан, 2992, 5. Лука Мхеидзе, Франц, 2940, 6. Йорре Ферстрэтен, Бельги, 2876, 7. Нагаяма Рюүжү, Япон, 2820,

8. Рамазан Абдулаев, ОХУ, 2560, 9. Елдос Сметов, Казахстан, 2332, 10. Гусман Кыргызбаев, Казахстан, 2310

30. Э.Сумьяабазар, 1268

33. Э.Ариунболд, 1120

35. Л.Өнөболд, 1094

66 кг-д 1. Ан Баул, БНСУ, 5040, 2. Ё.Басхүү, Монгол, 4316, 3. Денис Виеру, Молдав, 4224, 4. Важа Маргвелашвили, Гүрж, 4060, 5. Хифүми Абэ, Япон, 3700, 6. Орхан Сафаров, Азербайжан, 3280, 7. Сардор Нуриллаев, Узбекистан, 3269, 8. Якуб Шамилов, ОХУ, 3072, 9. Мануэль Ломбардо, Итали, 2992, 10. Дмитрий Миньков, Беларусь, 2764

20. Г.Хэрлэн, Монгол, 1469

59. Б.Нармандах, 602

67. Б.Эрхэмбаяр, 550

73 кг-д 1. Лаша Шавдатуашвили, Гүрж, 6215, 2. Ц.Цогтбаатар, Монгол, 5244, 3. Томми Матиас, Швед, 3491, 4. Ан Чангрим, БНСУ, 3050, 5. Соичи Хашимото, Япон, 2990, 6. Виктор Стерпу, Молдав, 2916, 7. Оно Шёохэй, Япон, 2700, 8. Махмадбек Махмадбеков, ОХУ, 2680, 9. Жансай Смагулов, Казахстан, 2618, 10. Хикматиллох Тураев, Узбекистан, 2602

53. Г.Одбаяр, 689

81. Л.Анхзаяа, 369

101. Г.Сод-Эрдэнэ, 252

81 кг-д 1. Тато Григалашвили, Гүрж, 6392, 2. Маттиас Кассе, Бельги, 6250, 3. Шарофиддин Болтабоев, Узбекистан, 4456,

4. Саид Моллай, Монгол, 3644, 5. Ведат Албайрак, Турк, 3981, 6. Франк де Вит, Голланд, 3244, 7. Sami Chouchi, Бельги, 3132, 8. Шамиль Борчашвили, Австри, 2766, 9. Таканори Нагасэ, Япон, 2705, 10. Алан Хубецов, ОХУ, 2661

42. Г.Болор-Очир, 830

73. Н.Дагвасүрэн, 445

92. Б.Мөррэнцэн, 331

116. О.Ууганбаатар, 204

90 кг-д 1. Давлат Бобонов, Узбекистан, 5844, 2. Лаша Бекаури, Гүрж, 4430, 3. Кристиан Тотх, Унгар, 4374, 4. Николоз Шеразадишвили, Испани, 4904, 5. Мамедали Мехдиев, Азербайжан, 3920, 6. Маркус Нюман, Швед, 3834, 7. Нагасава Кэнта, Япон, 3070, 8. Эдуард Триппель, Герман, 2951, 9. Бека Гвианишвили, Гүрж, 2750, 10. Мүрао Санширо, Япон, 2680

17. Г.Алтанбагана, 1954

100 кг-д 1. Арман Адамян, ОХУ, 5460, 2. Shady El Nahas, Канад, 5081, 3. Жорже Фонсека, Португал, 4994, 4. Тома Никифоров, Бельги, 4092, 5. Петер Палчик, Израиль, 3962, 6. Аарон Волф, Япон, 3600, 7. Варлам Липартелиани, Гүрж, 3532, 8. Илья Суламанидзе, Гүрж, 3152, 9. Зелим Коцоев, Азербайжан, 3092, 10. Михаиль Коррел, Голланд, 2980

27. Л.Отгонбаатар, 1192

41. Б.Гончигсүрэн, 925

108. О.Хангал, 132

+ 100 кг-д 1. Тамерлан Башаев, ОХУ, 6574, 2. Сильва Рафаэль, Бразил, 4212, 3. Кагэүра Кокоро, Япон, 3850, 4. Гела Заалашвили, Гүрж, 3294, 5. Лукаш Крпалек, Чех, 3160, 6. Темур Рахимов, Тажикистан, 3114, 7. Инал Тасоев, ОХУ, 3080

8. Гурам Тушишвили, Гүрж, 3034, 9. О.Цэцэнцэнгэл, 2920, 10. Ким Мин Жон, БНСУ, 2754

71. Ө.Дүүрэнбаяр, 270

102. Б.Тэмүүлэн, 105