Categories
мэдээ спорт

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэнг сонгов || DNN.mn

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ээлжит бус Их хурал бямба гарагт /2022.03.19/ Тусгаар тогтнолын ордонд болж, холбооны шинэ ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонголоо.

Энэхүү Их хурлаар МЧБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явууллаа.

Тус холбооны тэргүүний сонгуулиар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 100 хувийн санал авч Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Мөн МЧБХ-ны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.

П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашдаг бөгөөд Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хамгийн өндөр орлоготой тамирчид | DNN.mn


Спортын салбар нь хүн төрөлхтний зугаа цэнгэл, бялдаржуулах хэрэгсэл болон хөгжиж ирсэн. Мөн их хэмжээний хөрөнгө эргэлдүүлж ашиг олох томоохон талбар болоод байгаа билээ.

Сүүлийн нэг жилд хамгийн өндөр орлого олсон 10 тамирчныг танилцуулж байна.


X байрт: Америкийн сагсан бөмбөгийн Брүүклин Нэтс багийн тамирчин Кевин Дурант

Түүний нэг жилийн орлого 75 сая ам.доллар. Үүний 31 сая ам.доллар нь цалин. Үлдсэн 44 сая ам.доллар нь гэрээ байгуулсан ивээн тэтгэгч байгууллага, зар сурталчилгаа байна.


IX байрт: Америк хөлбөмбөгийн алдарт тамирчин Том Брэди. Нийт хөрөнгө 250 сая ам.доллар

Америкийн үндэсний хөлбөмбөгийн томоохон төлөөлөл болсон тамирчин жилд 76 сая ам.доллар. Түүний нийт орлогын 45 сая ам.доллар нь цалин. Харин үлдсэн 31 сая ам.долларыг зар сурталчилгаа болон хувийн бизнесийн журмаар олдог.


VIII байрт: Их Британийн тамирчин Mercedes-AMG Petronas Формула багийн нисгэгч Льюис Хэмилтон. Нийт хөрөнгө 285 сая ам.доллар

Дэлхийн чансааны нэгт бичигдэж байгаа нисгэгч нэг жилд нийт 82 сая ам.долларын орлоготой. Тэрбээр Мерседес бензтэй 40 сая ам.долларын гэрээ үзэглэсэн бөгөөд нэг жилийн цалин нь нэмэгдэл урамшуулалтай нийлээд 70 сая ам.доллар. Ивээн тэтгэгч байгууллагаас 12 сая ам.доллар авдаг.


VII байрт: Талбайн теннисийн Швейцарын нэрт тамирчин Рожер Федерер. Түүний нийт хөрөнгө 550 сая ам.доллар

Рожер Федерер нь спортын хажуугаар бизнесийн талбарт томоохон амжилттай яваа билээ. Сүүлийн нэг жилийн орлого нь 90 сая ам.доллар бол спортын салбараас 0.03 сая ам.доллар олсон бол 90 сая ам.долларыг бусад салбараас өөрийн болгосон байна.


VI байрт: Францын Парис Сент Жермен клубийн хөлбөмбөгчин Бразилын алдарт довтлогч Неймар ЖР. Нийт хөрөнгө 200 сая ам.доллар

Түүний хувьд 2017 онд Парис Сент Жермен клубтэй 5 жилийн байгуулсан. Нэг жилийн орлого нь 95 сая ам.доллар ба 76 сая ам.долларын цалин авдаг. Харин бусад зар сурталчилгаа, санхүүжилтээс 19 сая ам.доллар олдог.


V байрт: АНУ-ын домогт тоглогч Леброн Жеймсийн нийт хөрөнгө 500 сая ам.доллар

2003 оны NBA-ын драфтын нэгээр Кливленд Кавальерс багт элсэж байсан. Түүнээс хойш энэхүү эрхэм нь сагсан бөмбөгийн түүхэнд хүрч болох бүх өндөрлөгт хүрсэн билээ. Нэг жилийн орлого нь 96.5 сая ам.доллар юм. Харин 31.5 сая ам.долларын цалинтай ба бусад ивээн тэтгэгчид, өөрийн бизнесийн хүрээнд 65 сая ам.долларыг олдог байна. Дашрамд дурдахад тэрбээр “Nike” компанитай 2035 он хүртэл 1 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.


IV байрт: Америк хөлбөмбөгийн тамирчин Дак Прескоттын хувьд нийт 40 сая ам долларын хөрөнгөтэй юм

Түүний хувьд өдгөө 29 настай бөгөөд сайн үйлсийн аянд тун идэвхтэй оролцдог. Спортын салбараас жилд 97.5 сая ам.долларын цалин авдаг бол бусад салбараас 10 сая ам.долларын орлого олдог.


III байрт: Хөлбөмбөгийн амьд домог Португалын тамирчин Кристиано Роналду. Нийт хөрөнгө 500 сая ам.доллар

Хөлбөмбөгийн тавцанд хамгийн их гоол оруулаад буй энэ эрхмийн нэг жилийн орлого нь 120 сая ам.доллар юм.

Түүний хувьд нийт цалин нь 70 сая ам.доллар бол зар сурталчилгаа болон томоохон брэндүүдээс 50 сая ам.долларын ашиг олдог. Тэрбээр мөн “NIKE” компантай хамтарсан “CR7” гэх өөрийн хувийн брэндтэй юм. Түүний инстаграм хаяг нь 413 сая дагагчтай. Сошиалд дэлхийн хамгийн их дагагчтай юм.


II байрт: Хөлбөмбөгийн “Барселона” клубийг амьд домог Аргентиний шигшээ багийн довтлогч Лионел Месси. Нийт хөрөнгө 600 сая ам.доллар

Хөлбөмбөгийн ертөнцөд ид шидийг бүтээгч энэ залуугийн нэг жилийн орлого нь 130 ам сая.доллар байдаг. Месси нь 97 сая ам.долларыг цалин болгож авдаг бол бусад салбараас 33 сая ам.долларын ашиг олдог.


I байрт: Ирландын алдарт мэргэжлийн тулаанч Конор Макгрегор. Нийт хөрөнгө 200 сая ам.доллар

Холимог тулааны “UFC” холбооны аварга тулаач нь сүүлийн нэг жил 180 сая ам.долларын орлого олсон юм. Тулааны талбараас 22 сая ам.доллар авсан байна. Тамирчны бусад салбараас олсон орлого нь 158 сая ам.доллар хүрээд байгаа билээ. Тэрбээр виски үйлдвэрлэлийн бизнест хөрөнгө оруулалт хийн их хэмжээний орлого олжээ.

No description available.


Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас Харү башёг өнжихөөр боллоо || DNN.mn

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас Харү башёг өнжихөөр боллоо

Сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна цолтон Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас Хару башёг өнжихөөр боллоо.

Нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёд түрүүлж чадаагүй түүний баруун хөлийн өвдөг болон өсгий бэртэлтэй байгаа юм.

Улмаар Осака хотын “Edion” цэнгэлдэх хүрээлэнд 15 өдөр үргэлжлэх байсан башё зургаа дахь өдрөөсөө эхлэн ёкозүнагүй үргэлжлэхээр боллоо.

Өдгөө 30 настай Терүнофүжи өчигдөр буюу тав дахь өдрийн барилдаанд башёгийн хоёр дахь ялагдлаа Тамаваши Б.Мөнх-Оргилын эсрэг хүлээсэн.

Харү башёг маегаширагийн долоод эрэмбэлэгдэж буй Такаясү таван даваатайгаар ганцаараа тэргүүлж байна.

Аваргын бэртлийг эмчлэхэд сар орчмын хугацаа шаардлагатай бөгөөд ёкозүна цол хүртсэнээсээ хойш ийнхүү анх удаа башё өнжиж байна.

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өмнө 2019 онд хоёр өвдөгний бэртлийн улмаас олон сараар барилдаагүй билээ.

Categories
мэдээ спорт

MFC: Ө.Баярмандах, А.Гантүлхүүр нар өнөөдөр тулалдана || DNN.mn

MFC холбооноос Монгол цэргийн өдөрт зориулсан холимог тулааны эвентийг өнөөдөр зохион байгуулна. Эл тэмцээний оргил тулаанд Ө.Баярмандах, А.Гантүлхүүртэй өрсөлдөнө. “Жалам хар” хочит Ө.Баярмандах А.Гантүлхүүрийг олон удаа тулаанд дуудсан юм.

Мөн өнөөдөр Жүдо бөхийн ОУХМ, Азийн аварга Ц.Насанжаргал Цогзолмаатай, жүдоч Буянхишиг чөлөөт бөхийн ОУХМ Энхзултай тулалдана.

Categories
мэдээ спорт цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Нэг удаагийн бэлтгэл таслахад асар их зүйл алддаг гэж боддог || DNN.mn


Мэргэжлийн Жюү Жицүгийн ДАШТ-ий цагаан бүсний ангиллын алтан медальт, Garuda BJJ & MMA клубийн тулаанч А.Гантүлхүүртэй ярилцлаа.


-Та бага насныхаа тухай яриач?

-Дорнод аймагт төрж өссөн. Багадаа ер нь л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хаана зодоон болно тэнд би байдаг байлаа. Өөрийн алдаанаас болж дунд сургуулиа дүүргэж чадаагүй. Хүнтэй муудах үедээ боксын тамирчин гэлтгүй хэнээс ч айхгүй зодолддог уруул, нүд хавдах, хөхрөх бол энүүхэнд… Одоо бодоход их тэнэг зүйл шиг санагддаг(инээв).

-Энэ спортоор хэзээнээс эхэлж хичээллэх болов?

-Анх 2015 оноос эхлэн тулааны спортоор эрчимтэй хичээллэсэн. Хотод ирээд жин нэмсэн. Тэгээд турах зорилгоор Гаруда клубийн дасгалжуулагч Б.Гантогтох багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Улмаар энэ спортод дурлаж, би өөрөө ч бас их амархан сайжирсан.

-Хувийн амьдрал, бэлтгэл сургуулилалтаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Манай эхнэр үнэхээр мундаг эмэгтэй бий. Ер нь бэлтгэлээс өөр гэр бүлийн асуудалд нээх оролцоод байдаггүй. Эхнэр маань ч намайг ойлгож дэмжиж надад бэлтгэл хийх хангалттай цаг гаргаж өгдөг.

-Эхнэртээ хандаж хэлэхэд?

-Ханьдаа “Баярлалаа. Хайртай шүү” тулгамдаад хэлэх үг олдохгүй байна(инээв). Мөн Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ хоёр охиндоо хайртай шүү. Аав нь үргэлж хичээж явдаг шүү.

-Тулааны спортоор хичээллэхэд хувь хүнд ямар давуу тал бий болгодог вэ?

-Тулааны спорт бол тулааны талбараас гадуур сахилга батыг шаардана. Нэгдүгээрт, ёс зүйтэй байх. Би зодолдож чаддаг гээд бусдыг өдөөд байж болохгүй. Өөр хүн миний нүүр лүү нулимж байсан ч биеэ барьж чадах түвшний сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Би тэр хүнийг зодож чадна гэдгээ мэдэж байгаа ч намайг доромжиллоо гээд би муу хүн болохгүй шүү дээ.

Хоёрдугаарт, бэлтгэл сургуулилалтаа таслахгүй, хорт зуршлаас хол байдаг. Нэг удаагийн бэлтгэл таслахад асар их зүйл алддаг гэж боддог. Манай найзууд болон эргэн тойронд байгаа хүмүүст архи, тамхи хэрэглэдэг хүн байхгүй. Холимог тулааны О.Пүрэв найзыгаа гартаа пиво барьж байхыг харж байгаагүй. Тэр хүн сахилга батыг маш сайн сахидаг болохоор өндөр амжилт үзүүлж чадсан.

-Шантрах үе байсан уу?

-Анх хичээллэж эхэлж байхад хүнд бэлтгэлийн дараа битүүхэн дотроо шаналах үе байсан. Харин одоо бол жингээ хасах болгондоо шантардаг(инээв). Дуртай зүйлээ идэж болохгүй, бэлтгэл илүү эрчимжээд ачаалал ихсээд ирэхэд бага зэрэг хэцүү санагддаг.

-Таны хувьд БНХАУ-д тулалдаж байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Хятадад 2017-2019 он хүртэл нийт 24 удаа тулаан хийж, 19 удаа ялалт байгуулж байсан. Нэг тулаанд ороход 6000-8000 юань авдаг байсан. Мөн хүний нутагт байгаа болохоор сэтгэл зүйн тал дээр үнэхээр хэцүү. Намайг дэмжих үзэгч байхгүй. Үзэгчид намайг ялах үед гуниглаж, ялагдах үед баярладаг байлаа.

-Таны тамирчны замналд хийсэн хамгийн хүнд тулаан?

-Шанхайд хийсэн анхны тулаанд 72кг-ын жинд ОХУ-ын тамирчинтай таарч байлаа. Гурван үеийн турш үргэлжилсэн хүндхэн тулаанд оноогоор ялагдал хүлээж байсан. Маш их ачаалал авч цохиулсны улмаас маш их ядарсан. Тэр тулааны дараа хоёр өдрийн турш хэвтэж, багийн хамт олон маань эм, хоол дөхүүлж өгдөг байсан. Тэр тулаан санаанаас минь огт гардаггүй юм.

-Таны холимог тулааны спортоос олж буй орлого амьдралд тань хүрэлцээтэй байдаг уу?

-Миний хувьд тодорхой хэмжээнд нэрд гарсан тулаанч тийм учраас бусад тамирчныг бодоход арай өндөр орлоготой. Гэхдээ л амьдралд хүрэлцээтэй гэхэд бас хэцүү. Тамирчид даруу төлөв байх нь хүмүүст тааламжтай байдаг. Гэвч тулааны спортын тамирчид илүү сэтгэл хөдлөл өндөр, их амбицтай байх хэрэгтэй. Цахим ертөнцөд идэвхтэй, эсрэг тамирчнаа өдөөн хатгах гэх мэт үйлдэл үзүүлж байж бусдыг татах өөрөө хүмүүст танигдах хэрэгтэй. Залуу тамирчдын хувьд амь нас, эрүүл мэндээ дэнчин тавин байж 100-500 мянган төгрөг авдаг. Хааяа хэцүү санагддаг. Гэхдээ өөрийн гэсэн дүрэмтэй, тулааны талбар дээр шүүгч байгаа учраас тамирчид бэртэх тохиолдол бага гардаг.

Гуравдугаар сарын 18-нд Ө.Баярмандах(Жалам Хар)-тай хийх тулааны талаар яривал?

-Миний хувьд догдлоод сандрахгүй л байна. Би тэр хүнийг тулаанд дуудаагүй. Хэд хэдэн удаа тулалдах саналд нь татгалзсан боловч, холбооноос тулалдахыг шаардсан.

-Таныг дэмждэг үзэгчдэдээ хандаж юу хэлмээр байна?

-Намайг дэмждэг найз нөхөд, гэр бүлийхэндээ хайртай шүү гэж хэлмээр байна. Спонсор байгууллага болон тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

О.Баярцогт “Алдар Танан гарьд” багийг дасгалжуулахаар боллоо || DNN.mn

Энэ удаагийн дээд лигт аваргаа хамгаалахын төлөө өрсөлдсөн ч зорилгодоо хүрч чадаагүй “Алдар Танан гарьд” багийн дасгалжуулагч Ч.Ижилболд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний орон зайг хэн нөхөх, өнөө цагийн шилдэг багийг хэн дасгалжуулах нь олны анхаарлыг ихээхэн татаж байв.

Тэгвэл “Алдар Танан гарьд” багийг Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт дасгалжуулахаар болжээ.

Тэрбээр өмнө нь “Хасын хүлэгүүд”, “23 стормс”, “Этүгэн ирвэсүүд” багийг дасгалжуулсан туршлагатай. Энэ хугацаанд тамирчны хувиар дээд лигт гурав, дасгалжуулагчийн хувиар дөрвөн удаа түрүүлсэн юм.

Ийнхүү “Алдар Танан гарьд” баг ирэх жил дээд лигт О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлагад эргэн ирэхээр боллоо.

Categories
мэдээ спорт

Монголын баг Иран, Мьянмарын багуудад хожигдлоо || DNN.mn

Монголын футзалын үндэсний шигшээ баг Тайланд улсын Хөлбөмбөгийн холбооны урилгаар “NSDF FUTSAL INVITATION THAILAND-2022” тэмцээнд оролцож Иран, Мьянмарын багуудад хожигдоод байна.

Монголын шигшээ баг өчигдөр /2022.03.16/ “B” хэсгийн сүүлийн тоглолтоо Мьянмар улсын шигшээ багтаа хийлээ. Тус тоглолтод манай шигшээ багийн 2 хаалгач болон чухал 2 тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан, уг тоглолтод оролцоогүй аж. Багийн нэг тоглогчоо хаалгач хийлгэж өрсөлдсөн манай баг Мьянмарын багт 7:1-ээр хожигдлоо.

Өмнөх өдөр /2022.03.15/ нь Монголын “Заалны хөх чононууд” баг эхний тоглолтоо хүчирхэг Ираны эсрэг хийж, 0:8-ээр хожигдсон бөгөөд тус тоглолтод манай шигшээ багаас мөн 2 хаалгач, 2 тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан тоглолтод оролцоогүй юм.

Монголын шигшээ баг тус тэмцээний “А” хэсгийн 3 дугаар байраар шалгарсан багтай 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын цагаар 13.30 минутаас тоглох юм байна.

Categories
мэдээ спорт

Спортын түүхэн үйл явдлууд || DNN.mn

Спорт нь хүн төрөлхтний амьдралд салшгүй нэг хэсэг болжээ. Улс гүрнүүд спортоор дамжуулан харилцан холбогдож аливаа асуудлыг шийдэх болсон байна.

Энэ талаарх спортын сонирхолтой баримтыг хүргэж байна.


Гоолын дайтай улаан хуудас

2010 оны Өмнөд Африк улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд Уругвай болон Гана улс хоорондоо тааран тоглосон юм. Тоглолтын уур амьсгал маш ширүүн байсан бөгөөд тус тоглолтод 6-н шар хуудас, 1 улаан хуудас гарсан юм.

Тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж нэмэлт цаг сунгаж сүүлийн 120 дахь минутад Гана улсын тамирчин D.Adiyiah хаалга руу мөргөлт гүйцэтгэсэн боловч Уругвайн шигшээ багын алдарт довтлогч Луйс Суарес эцсийн мөчид хаалганаас бөмбөгийг гараараа хаан гаргаж улаан хуудас авч тоглолтыг чөлөөлсөн билээ. Улмаар Гана улсын тамирчин торгуулийн цохилтоо алдаж хоёр баг торгуулийн цохилтоор ялагч тодруулахад 4:2 харьцаатай Уругвайн шигшээ баг дараагийн шатанд шалгарав.


2016 оны Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан зуны олимпийн наадамд Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай бөх Г.Мандахнаран Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтай хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийж, ялагдал хүлээсэн. Г.Мандахнаран цаг дуусах мөчид Наврузовыг 7:6 харьцаагаар хожиж явсан бөгөөд цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад Г.Мандахнаран өөрийгөө ялсанд тооцон баярласанд шүүгчид үүнийг нь оноогоо хамгаалсан гэж үзэн торгууль өгснөөр Узбекийн бөх эцсийн мөчид ялалт байгуулжээ. ОУБХ-ны дүрмийн 33 дугаар заалтаар цаг дуусахад 30 секунд дотор барьц өгөхгүй зугтаж болдоггүй дүрэмтэй байдаг.

Үүний дараа Монголын хоёр дасгалжуулагч шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан шидэж, нүцгэн зогсож байв.

Дасгалжуулагчийн энэ үйлдэлд шүүгчид дахин нэг торгуулийн оноо өгч, 8:7 харьцаагаар Узбекистаны бөх хүрэл медалийн болзол хангасан юм.


Дэлхийн хамгийн хурдан хүн


Хөнгөн атлетикийн 2009 оны Берлин хотноо зохиогдсон ДАШТ-д олимпийн найман алтан медальт, дэлхийн аваргын 11 алтан медальт Ямайка улсын алдарт тамирчин Усайн Болт 100 метрийн уралдаанд 9.58 секунд гэх амжилтыг үзүүлж дэлхийн рекордыг шинээр тогтоож буй агшин.


Дайны хор уршиг спортод


Орос-Украины дайны улмаас Владимир Путины хүн гэх тодотголтой Роман Абрамовичийг Англид хөрөнгө эзэмших эрхгүй хэмээн Их Британийн парламентын зарим гишүүд мэдэгдэж, хөрөнгийг нь царцаахыг шаардсан юм. Их Британы засгийн газраас Түүний мэдэлд байх Челси хөлбөмөгийн клубийг ч мөн адил тамирчин наймаалцахыг хориглох гэх мэт санхүүгийн хориг тавьсан билээ.

Тус клубийн хөгжөөн дэмжигчэд энэ хүү шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан идэвхтэй өрнүүлсээр байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэх Абрамович 2003 онд “Челси”-г 140 сая фунт стерлингээр (тухайн үеийн ханшаар 233 сая орчим ам.доллар) худалдаж авсан юм. Абрамовичийн үед Челси таван удаа Английн аварга, Английн цомыг таван удаа хүртсэн бол, гурван удаа Английн лигийн цомын эзэн, хоёр удаа үндэсний супер цомын эзэн, хоёр удаа Аваргуудын лиг (2012, 2021) болон Европын лигийн (2013, 2019) аварга болжээ. 2021 онд УЕФА-гийн супер цом, клубүүдийн дэлхийн аварга гэх томоохон амжилтуудыг үзүүлээд буй юм.


Дэлхий даяар сонсогдсон “пинг”


Хүйтэн дайн дэлхийг хоёр хувааж орхисон билээ. Коммунист орнууд барууны эсрэг хана хэрэм босгов. Тухайн үед БНХАУ бол коммунист орнуудаас хамгийн хатуу чанга, нэвтрэх боломжгүй улсуудын нэг байжээ. Харин энэхүү хана хэрмийг пинг понг буюу ширээний теннисний нөхөрсөг тэмцээний ачаар буулгасан билээ. .

Тодруулбал, АНУ-ын ширээний теннисний баг 1971 онд Япон улсад тоглож байх үед БНХАУ-аас айлчлан ирж, аялан тоглолт хийгээч гэсэн урилга ирсэн байлаа. Энэ бол америкчуудад Комминуст Хятадаас ирсэн анхны урилга байсан юм. Энэ боломжийг Ерөнхийлөгч Никсон маш чадварлаг ашигласан байна. Тэрээр Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийг шигшээ багтайгаа хамт илгээж, дипломат харилцаа тогтоохыг даатгасан байдаг.

Тэр жилдээ Никсон өөрөө БНХАУ-д айлчилсан билээ. Тэрээр энэ айлчлалаа “Дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж тайлбарлаж байв. Харин Хятадын Ерөнхий сайд Чоу Эньлай энэ талаар дурсахдаа “Урьд хожид спортын ямар ч үйл явдлыг олон улсын дипломат харилцаа үүсгэхэд ийм үр дүнтэйгээр ашиглаж байсан удаа байхгүй” гэжээ.


Их Британи болон Герман улсын дайны шугам

1914 оны Зул сарын баяр гэхэд дэлхийн I дайн дуусах болоогүй гэдэг нь тодорхой болсон байв. Баярын үдэш дайсны цэргүүд зул сарын дуу дуулж байгааг нөгөө тал нь сонссон байдаг. Ингээд нуувчин дотроосоо хоёр талын цэргүүд ярилцан, гал зогсоох хэлэлцээр хийж, эцэст нь “хүнгүй бүс”-д цуглан уулзсан. Тэд хоорондоо бэлэг солилцсон ба дараа нь хөлбөмбөг тоглосон байдаг. Дэлхий дахинд гай зовлон авч ирээд байсан хүйтэн дайны уур амьсгалыг спорт гэх зүйлээр зөөлрүүлсэн аж.


2020 оны Токио хотноо зохиогдсон хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпод АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Javale McGee шигшээ багийн хамт алтан медаль авсан юм. Мөн Түүний ээж Pamela McGee нь 1984 Лос Анжелесийнн олимпод мөн сагсан бөмбөгийн төрөлд оролцон алтан медалийг хүртсэн байдаг. Тус хоёр амжилт нь олимпийн түүхэнд анх удаа төрсөн ээж хүү хоёр олимпийн алтан медаль авсан анхны тохиолдол болсон юм.


2018 оны 09.07-нд Монголын шигшээ баг талбай дээрээ Гуамын эсрэг маш чухал тоглолт хийхээр болж хожигдсон тохиолдолд тэмцээнийг дуусгах байв.

Манай шигшээ багийхан эцсийн мөчид 90 +4 Жансерикийн дамжуулалтаар багийн ахлагч Н.Цэдэнбал гоолдож 1:1 харьцаа болгон тэнцүүлснээр түүхэндээ анх удаагаа Монголын шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 2-р шатанд шалгарч байлаа.

Энэхүү тэмцээний шилдэг тамирчнаар мөн Н.Цэдэнбал тодорч бахдам амжилт үзүүлсэн.


Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

Монголын эмэгтэй биатлончид Ази тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл хүртээд байна || DNN.mn

Казахстаны Щучинск хотноо 2022 оны 3 дугаар сарын 12-22-нд биатлоны Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож буй Монголын биатлоны шигшээ багийн тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.

Өнгөрсөн ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн ганцаарчилсан гараанд Мөнхбатын Должинсүрэн биатлоны спортоор Ази тивийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Харин өчигдөр М.Должинсүрэн, Д.Энхчимэгийн хамт буухиа төрөлд хурд, хүч, ур чадвараа сорьж хүрэл медалийн эзэд болжээ

Мөн эрэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан гараанд Э.Энхсайхан 6 дугаар байр шалгарсан билээ.

Categories
мэдээ спорт

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийг ээлжит бус их хурлаар сонгоно || DNN.mn

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр болохоор товлогдоод байгаа билээ.

Тус Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг тодруулбал, МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм байна.

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэний материал хүлээн авах хугацаа өнөөдөр /2022.03.16/ 17.00 цагаар дуусгавар болно. Нэр дэвшигчийн материалыг Монголын чөлөөт бөхийн холбооны байранд хүлээн авч байгаа аж.

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгчид нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлнэ. Тухайлбал, сонгуульд нэр дэвших хүсэлт, анкет /4х6 хэмжээтэй цээж зураг хавсаргасан байх/, өөрийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, мөрийн хөтөлбөр байх юм.

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хуралд шууд оролцох Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий медальтнуудын нэрс:

Хөдөлмөрийн баатар: Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг

Ардын багш: Ч.Дамдиншарав, Х.Намшир, Д. Сэрээтэр, А.Басхүү, З.Дүвчин

Гавьяат дасгалжуулагч: Т.Сүхбаатар, А.Цэдэнсодном, Б.Батбаяр, Ц.Хосбаяр, Б.Баяраа, Ч.Раднаабазар, Л.Ням,Ц.Баярсайхан, Б.Адъяахүү, Д.Төрмөнх, Б.Баттулга, О.Мөнхбат, Ч.Гочоосүрэн, Ц.Сэрээтэр, Б.Санжаа

Гавъяат тамирчин: Б.Болд, Х.Баттуул, М.Хойлогдорж, О.Энхтайван, А.Энхээ, Н.Бүргэдаа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, А.Сүхбат, Ц.Энхжаргал, Г.Өсөхбаяр, Д.Нармандах, Б.Отгонбаяр, О.Бахыт, О.Бурмаа, Б.Гантогтох, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, Э.Ням-Очир, П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Д.Отгонцэцэг, Б.Номин, Ж.Мөнх-Очир, Д.Ганбат, Б.Одончимэг, Б.Оюунсүрэн

Насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальтнууд: Э.Сумъяа, Б.Шоовдор, Э.Гантуяа, Т.Түвшинтулга, Б.Болортуяа, Э.Даваачимэг, Д.Отгонжаргал, Т.Тулга, М.Лхагвагэрэл