Categories
гадаад мэдээ спорт

Оросын хөлбөмбөгч 18-аас доош насны хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн тоонд орлоо || DNN.mn

Оросын хөлбөмбөгчин Арсен Захарян 18 хүртэлх насны дэлхийн хамгийн үнэтэй арван хөлбөмбөгчдийн тоонд орлоо.

Арсен Захарян нь Москвагийн “Динамо” багийн хагас хамгаалагч. Түүний үнэлгээ нь 12 сая еврогоор үнэлэгдэж байгаа аж. Тиймээс энэ үнэлгээгээрээ жагсаалтын есдүгээрт оржээ.

Жагсаалтыг “Боруссии” болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингхэм 75 сая еврогийн үнэлгээгээр ийнхүү нэгдүгээрт бичигджээ. Хоёрдугаар байрт “Байер” болон Германы шигшээ багийн хагас хамгаалагч Флориан Вирц /70 сая евро/, гуравдугаарт “Барселона” болон Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Гави /60 сая евро/ оржээ.
Харин гуравдугаар сарын 23-нд “Goal.com” сайтаас Арсен Захаряныг хамгийн авьяаслаг залуу хөлбөмбөгчдийн жагсаалтаас хассан нь Орос, Украины асуудалтай холбоотой.

Categories
мэдээ спорт

Монголын дугуйчид түүхэн дээд амжилтыг үзүүллээ || DNN.mn

Монголын дугуйчид түүхэн дээд амжилтыг үзүүллээ

Азийн АШТэмцээн амжилттай зохиогдож Монголын дугуйчид түүхийн шинэ хуудсыг нээлээ.


1 мөнгө, 3 хүрэл медаль авч Тажикистаны тэнгэрт нийт 4 удаа Монголын далбааг мандуулан Дугуйчид маань Дэлхийн дугуйчид болсноо харууллаа.
Дугуйн спорт мэргэжлийн түвшинд хүрч байж Олимпийн эрх авах ба энэ түвшинд хүрснийг дугуйчид маань баталлаа.
Биднийг дэмжиж тэтгэж сэтгэл зүрхээ зориулж буй бүхий л хүмүүстээ маш их баярлалаа!
Хамгийн гол нь Дугуйн спорт багийн спорт бөгөөд энэхүү амжилтанд хүрэхэд хүчин зүтгэж өөрсдийгөө гаргуунд гаргаж баг хамт олныхоо төлөө бүх хүч, сэтгэл зүрхээ өгч буй Монголын баг тамирчиддаа БАЯРЛАЛАА! гэж хэлэх багадаж байна.
12
Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг холимог тулааны бэлтгэлээ “JacksonWink MMA” клубт хийж байна || DNN.mn

Жүдо бөхөөс зодог тайлан холимог тулааны спортоор хичээллэхээр АНУ-ыг зорьсон Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг бэлтгэлдээ оржээ.

Тэрээр UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Д.Батгэрэлийн хичээллэдэг “JacksonWink MMA” клубт бэлтгэлээ хийж байгаа аж.

Жүдо бөхөөр дэлхийд алдаршсан Монгол тулаанчтай болж байгаад “JacksonWink MMA” клубийн дасгалжуулагч Грег Жексон баяртай буйгаа илэрхийлсэн байна.

М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийх ба StrawWeight буюу -52 кг жинд тулалдах аж.

Categories
мэдээ спорт

Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг 3х3 ДАШТ-д өрсөлдөнө || DNN.mn

ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 шигшээ багийн нэрийг зарлалаа.

Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг багуудын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг багтжээ. Дэлхийн аварга ирэх зургаадугаар сарын 21-26-нд Бельги Улсын Антверпен хотод болно.

ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын шигшээ багуудыг тив, дэлхийн аваргад оролцох эрхийг хассан тул ФИБА-гийн Удирдах зөвлөл хуралдан, ОХУ-ын оронд ямар улс дэлхийн аваргад оролцохыг шийдвэрлэх болжээ.

Categories
мэдээ спорт

Багийн дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүллээ || DNN.mn

2022 оны боксын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч А.Гантулга, олон улсын хэмжээний мастер Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, спортын мастер Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо дэд байрт, олон улсын хэмжээний мастер Б.Энхтайван дасгалжуулагчтай Баянгол дүүргийн боксчид гуравдугаар байрт орлоо.

Боксын УАШТ-ий нэгдсэн дүн

Эрэгтэйчүүдийн 48 кг: 1.Энхбаатарын Сүх-Эрдэнэ /Дорноговь/ 2.Алдархишигийн Баттулга /Алдар/ 3.М.Лувсанпэрэнлэй /Баянгол/, Э.Энх-Амгалан /Дорноговь/

51кг: 1.Х.Энхмандах /Алдар/ 2.О.Энхтайван /Хилчин/ 3.Г.Ган-Эрдэнэ /Хүч/, Х.Батболд /Хилчин/

54 кг: 1. Доржнямбуугийн Ганболд /Хангарьд/ 2.Хархүүгийн Билгүүнсайхан /Алдар/ 3.Э.Сүхбат /Ихэр бээлий/, Б.Цэндсүрэн /Аврагч/

57 кг: 1.Х.Энх-Амар /Алдар/ 2.Э.Баярсайхан /Хан боксинг/ 3.Г.Ган-Эрдэнэ /Хөх чоно/, Н.Энхтөр /Golden boxing/

60 кг: 1.Б.Буяндалай /Хангарьд/ 2.Т.Энхтөр /Баянхонгор/, Э.Бат-Өлзий /Дорноговь/, Х.Отгонсүх /Хөх чоно/

63.5 кг: 1. Баттөмөрийн Мишээлт /Аврагч/ 2.Эрдэнэбатын Цэндбаатар /Сүлд/ 3.Б.Дөлгөөн /Erdenet boxing/, Т.Билгүүнтөгс /One team/

67 кг: 1.Б.Чинзориг /Алдар/ 2.У.Мөнх-Эрдэнэ /Алдар/ 3.А.Жандос /Хангарьд/, Г.Баярхүү /Хүч/

71 кг: 1.О.Бямба-Эрдэнэ /Хилчин/ 2.О.Уламжаргалан /Өмнөговь/ 3.С.Жавхланбаяр /Алдар/, Н.Энх-Оргил /Алдар/

75 кг: 1. Жаргалын Отгонжаргал /Алдар/ 2.Батбаярын Эрдэнэбаяр /Хүч/ 3.Б.Гантулга /Хөх чоно/, Г.Далай /Хангарьд/

80 кг: 1.Б.Агарзандан /Сүлд/ 2.Я.Төртулга /Баянгол/ 3.Б.Баасандорж /Хилчин/, Г.Мэндбаяр /Алдар/

86 кг: 1. Отгонжаргалын Батзориг /Хүч/ 2. Гантогтохын Ганбат /Хүч/ 3.М.Батбаатар /Алдар/, П.Мөнхбаатар /Амжилт файтинг/

92 кг: 1.П.Мягмарбат /Баянгол/ 2.О.Энхжин /Хүч/ Д.Саранцогт /Монгол эрч/

+92 кг: Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр /Буудай/ 2.Х.Бекнур /Хүч/ 3.Т.Ерболат /Алдар/, Э.Батжаргал /Хүч/

Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Жанчивын Нямсүрэн /Хангарьд/ 2.Очирсүхийн Энхмаа /Баянгол/ 3.С.Биндэръяа /One boxing/, Б.Жанаргуль /Ихэр бээлий/

50 кг: 1.Б.Мөнгөнсаран /Хангарьд/ 2.Н.Оюун-Эрдэнэ /Алдар/ 3.О.Жаргалан /Хөх чоно/, П.Аюурзана /Бугат/

52 кг: 1.Лутсайханы Алтанцэцэг /Аврагч/ 2.Пүрэвдоржийн Хулан /Алдар/ 3.М.Мөнхжин /Баянгол/, Н.Гэрэлчимэг /Gold box/

54 кг: 1.О.Есүгэн /Аврагч/ 2.Э.Мичидмаа /Erdenet boxing/ 3.М.Цэндоо /Хөх чоно/, М.Энхжаргал /Алдар/

57 кг: 1. Монхорын Намуун /Хангарьд/ 2.Төмөрхуягийн Болортуул /Алдар/ 3.Б.Энхцэцэг /Хөх чоно/, Д.Түвшинтунгалаг /Дорноговь/

60 кг: 1.Т.Номин-Эрдэнэ /Хилчин/ 2.Т.Анужин /Амжилт файтинг/ 3.Г.Бадмаараг /Алдар/

63 кг: 1.Уранбилэгийн Шинэцэцэг /Аврагч/ 2.Мягмарсүрэнгийн Цэцэгдарь /Хангарьд/ 3.Н.Баянцэцэг /Radia/, М.Цолмонжаргал /Аврагч/

70 кг: 1.Энхбаатарын Эрдэнэтуяа /Хилчин/ 2.Эрдэнэцогтын Намуун /Баянгол/ 3.Б.Сайнбаяр /Аврагч/, М.Бямбасайхан /Амжилт файтинг/

75 кг: Н.Ану /Хангарьд/ 2.Т.Наранжаргал /Ихэр бээлий/ 3.Т.Саруулзаяа

81 кг: 1. Азимбайн Зейнеп /Алдар/ 2.Дамжингийн Одонзаяа /Увс/ 3.Б.Оргил /One team/, Л.Хүслэн /Бугат/

+81 кг: 1.Алтанзулын Маралаа /Баянгол/ 2.Эрдэнэсоёлын Ундрам /Амжилт файтинг/ 3.Б.Халиун /Gan boxing/ /Gan boxing/, Б.Номин /Дархан-Уул/

Эрэгтэй шилдэг тамирчин: “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт

Эмэгтэй шилдэг тамирчин: “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ

Шилдэг дасгалжуулагч: Гавьяат дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга

Шилдэг шүүгч: Монголын боксын холбооны гурван одтой шүүгч, спортын мастер Д.Бүдрагчаа

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит тусгай шагнал: “Алдар” спорт хорооны тамирчин, 2022 оны улсын аварга Х.Энхмандах

Categories
мэдээ спорт

Ч.Наранбаатар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо || DNN.mn

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, 92 хувийн саналаар Б.Баттүшиг Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Түүнчлэн

  • 29 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Наранбаатар Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр,
  • 27 хувийн саналаар Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч О.Одбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Гүйцэтгэх зөвлөлд 11 гишүүнийг сонгохоор санал хураалт үргэлжилж буй юм.

Ч.Наранбаатарын намтар

Боловсрол:
– Нийслэлийн 5-р дунд сургууль
– Монгол улсын багшийн их сургууль
– Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
– 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
– 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
– 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол

Ажилласан байдал:
– Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
– 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
– 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.

Гавьяа шагнал:
– 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
– 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
– 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
– 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
– 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч

Categories
мэдээ нийгэм спорт

Б.Мөнгөнсаран улсын хошой аварга боллоо || DNN.mn

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Өнөөдөр 12 жингийн аваргууд тодорсноор, тус тэмцээн дуусна.УАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын аваргын төлөө Б.Мөнгөнсаран, Н.Оюун-Эрдэнэ нар өрсөлдлөө. Эл тулаанд Б.Мөнгөнсаран өрсөлдөгчөө ялав. Ингэснээр УАШТ-д хоёр дахиа түрүүлж, улсын хошой аварга боллоо.

Энэ жинд П.Аюурзана, О.Жаргал нар хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ спорт

М.Намуун Азийн аварга Т.Болортуулыг ялж, түрүүллээ || DNN.mn


Боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна.

УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын алтан медалийн төлөө өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун Азийн аварга Т.Болортуул нар өрсөлдөв. Эл тулаанд М.Намуун өрсөлдөгчөө ялж, улсын аварга боллоо.

Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д тав дахиа түрүүллээ. Эл жинд Б.Энхцэцэг, Д.Түвшинтунгалаг нар хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

​ УАШТ-2022: Ж.Отгонжаргал УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүллээ || DNN.mn

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 75 кг-д аваргын төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал “Хүч” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр нар өрсөлдлөө.

Эл тоглолтод Ж.Отгонжаргал өрсөлдөгчөө 50-ээр ялж, Монгол Улсын аварга боллоо. Тэрбээр улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа нь энэ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчидын жагсаалт || DNN.mn

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр аваргын төлөө тулалдана | News.MN

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Өнөөдөр, маргааш алтан медалийн төлөөх тоглолтууд болно.

Өнөөдөр хэн, хэн аваргын төлөө өрсөлдөх вэ?

Эрэгтэйчүүдийн 48 кг:

Алдархишигийн Баттулга

Энхбаатарын Сүх-Эрдэнэ

54 кг:

Хархүүгийн Билгүүнсайхан

Доржнямбуугийн Ганболд

63.5 кг:

Эрдэнэбатын Цэндбаатар

Баттөмөрийн Мишээлт

75 кг:

Батбаярын Эрдэнэбаяр

Жаргалын Отгонжаргал

86 кг:

Ганбатын Гантогтох

Отгонжаргалын Батзориг

+92 кг:

Сандагсүрэнгийн Эрдэнэабаяр

Х.Бекнур

Эмэгтэйчүүдийн 48 кг:

Очирсүхийн Энхмаа

Жанчивын Нямсүрэн

52 кг:

Лутсайханы Алтанцэцэг

Пүрэвдоржийн Хулан

57 кг:

Төмөрхуягийн Болортуул

Монхорын Намуун

63 кг:

Уранбилэгийн Шинэцэцэг

Мягмарсүрэнгийн Цэцэгдарь

70 кг:

Энхбаатарын Эрдэнэтуяа

Эрдэнэцогтын Намуун

81 кг:

Дамжингийн Одонзаяа

Азимбайн Жейнеп

+81 кг:

Алтанзулын Маралаа

Эрдэнэсоёлын Ундрам.