Categories
мэдээ спорт

“Парис-2024” олимпийн наадмын боксын төрөлд өрсөлдөх тамирчдын жинг баталлаа DNN.mn

ОУОХ-ноос “Парис-2024” олимпийн наадмын боксын төрөлд тамирчдын өрсөлдөх жинг тогтоон, баталлаа.

Олимпийн наадмын боксын тэмцээн эрэгтэй 7 (51 кг, 57 кг, 63,5 кг, 71 кг, 80 кг, 92 кг, + 92 кг), эмэгтэй 6 (50 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 66 кг, 75кг) жинд явагдана. Өнгөрсөн Токиогийн олимпод боксын тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй таван жинд болж байсан билээ.

Парисын олимпийн наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болно.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

Бүх ард түмний спортын наадмын бүсийн тэмцээний тов болон төвүүд тодорчээ DNN.mn

Монголын бүх ард түмний спортын наадам /МБАТСН/-ын бүсийн тэмцээн зохион байгуулах хугацаа болон бүсийн төвүүдийг Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос гаргажээ.

МБАТСН-ын волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах хугацаа, бүсийн төвүүдийг танилцуулж байна.

Categories
мэдээ спорт

Японы дэлхийн аварга гурван бүсгүй Монголд зодоглоно DNN.mn

Улаанбаатар хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээний бөхийн төрөлд Япон Улсаас чөлөөт бөхийн дэлхийн аварга, 18-20 насны гурван бүсгүй Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар зодоглохоор болжээ. Мөн “Рио”-гийн олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр тодрон гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирэх юм байна.

Японы шигшээ баг:

Эрэгтэйчүүд:

57 кг: Рикүто Араи

61 кг: Рей Хигүчи – “Рио-2016” олимпийн мөнгө, 23 хүртэлх насны дэлхийн аварга (2018 он)

65 кг: Каики Ямагүчи – Залуучуудын дэлхийн аварга (2019 он)

70 кг: Таиши Нарикүни – Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2014 он)

74 кг: Дайчи Такатани – “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө (2018 он), хүрэл (2020 он)

79 кг: Юдаи Такахаши

86 кг: Шота Шираи – Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл (2012 он)

92 кг: Такүма Оцү – Азийн АШТ-ий мөнгө (2021 он)

97 кг: Такаши Ишигүро – Азийн АШТ-ий хүрэл (2021 он)

125 кг: Тайки Ямамото – Азийн АШТ-ий хүрэл (2017 он)

Эмэгтэйчүүд:

50 кг: Ремина Йошимото – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2017 он), залуучуудын Азийн аварга (2019 он), өсвөр үеийн Азийн аварга (2016 он)

53 кг: Акари Фүжинами – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2018 он)

55 кг: Үми Имаи – Залуучуудын дэлхийн аварга (2018 он), залуучуудын Азийн хошой аварга (2018, 2019 он)

57 кг: Цүгүми Сакүраи – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2016 он)

59 кг: Сара Натами – Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

62 кг: Нонока Озаки – ДАШТ-ий хүрэл (2021), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2018, 2019 он), “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн аварга

65 кг: Мива Морикава – ДАШТ-ий мөнгө (2021 он), залуучуудын ДАШТ-ий алт (2019 он), хүрэл (2018 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2018 он)

68 кг: Нарүха Мацүюки – Азийн АШТ-ий мөнгө (2020 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2017 он), залуучуудын дэлхийн аварга (2019 он)

72 кг: Сүмирэ Ниикүра

76 кг: Юка Кагами – Залуучуудын дэлхийн аварга (2019 он), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2017, 2018 он)

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 680 гаруй тамирчид өрсөлдөж байна DNN.mn

Өсвөрийн шатарчдын 2022 оны Монгол Улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шигшээ тэмцээний нээлт Багануур дүүрэгт зохион байгуулагдаж, 21 аймаг есөн дүүргийн 680 гаруй тамирчид оролцож байна.

Тэмцээнийг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Монголын шатрын холбоо ивээн тэтгэн, Багануур дүүргийн ЗДТГ, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.Тус тэмцээнд ОУ-ын цолтой 64 тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээнд түрүүлсэн тамирчин “АЗИ ТИВИЙН ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА”шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.
Өсвөрийн шатарчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл Багануур дүүрэгт тав хоног үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

МХБХ, Европийн ХБХ-той хамтран сургалт зохион байгуулна DNN.mn

Монголын хөлбөмбөгийн холбоо, Европийн хөлбөмбөгийн холбоотой хамтран сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалт энэ сарын 5-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд явагдах бөгөөд МХБХ-ы гишүүн байгууллага, клуб, багуудын удирдлагуудад (эзэд, гүйцэтгэх захирал, менежер) зориулжээ.

Агуулга нь клуб болон тамирчдыг манлайлах, удирдан чиглүүлэх, хөгжүүлэх, клубын хөгжлийн менежментийг сайжруулахад чиглэсэн байна.

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Антальяагийн Их дуулгын эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаан болов.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд үлдэж, аваргын төлөө барилдсан бөгөөд Г.Наранцэцэг туршлага заан, иппон үнэлгээгээр ялалт байгуулсан юм. Өдгөө 27 настай түүний Их дуулгад түрүүлж буй анхны тохиолдол нь энэ.

Харин 22 настай Б.Баасанхүүгийн хувьд тав дахь Их дуулгадаа зодоглож, гурав дахь медалиа хүртэв. Тэрбээр Парисын Их дуулгаас мөнгө, Тел Авивын Их дуулгаас хүрэл, Антальяагийн Их дуулгаас мөнгөн медаль дараалан хүртээд байна.

Эхний өдөр барилдсан бусад Монгол бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд хүч үзсэн Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн Б.Хорлоодой нар шагналт тавдугаар байр эзэллээ.

Медалийн хүснэгт /2022.04.01/

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо дүрмээ өөрчиллөө DNN.mn

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж тоглолтын дүрмэнд дараах өөрчлөлтүүдийг оруулснаа албан ёсоор зарлалаа.

  1. Спортын бус алдаанд шар, улаан хуудас өгдөг болно.
  2. Таван алдаа болж тоглогч талбайгаас чөлөөлөгдөхөд солигдож тоглогч орж ирэхгүй. Дөрвөн тоглогчтой үргэлжлүүлж тоглоно.
  3. Өмсгөл дээрээ инстаграмын нэрээ бичнэ.
  4. Үндсэн цагт тэнцвэл нэмэлт цагт байхгүй. Баг бүр нэг нэг тоглогчоо сонгоод H-O-R-S-E буюу бидний мэддэгээр илжигдээд ялсан нь хожно.
  5. Гоол ороход сүүлийн дамжуулалт өгсний өмнөх дамжуулагчид 0.5 оновчтой дамжуулалт статистик өгнө

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Б.Нарантуяа: Монголын бильярдчид дэлхийд цахиур хагалах цаг ойрхон байна DNN.mn

Олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяатай ярилцлаа.


-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг найман оролцогчдын нэг болж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл цом хүртэж Монгол Улсын бильярдын спортод түүхэн амжилт үзүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Анх удаагаа снүүкер бильярдын Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасандаа маш баяртай байна. Тэмцээнд оролцохдоо их догдолсон. Өөрийгөө ийм амжилт гаргана гэж бодоогүй, аль болох сайн оролцох юмсан л гэж бодож байсан даа. Тэмцээний зохион байгуулалт дэг, жаяг маш сайн байсан.

-Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн улсын, баг тамирчид оролцов. Хэр ширүүн өрсөлдөөнтэй байсан бэ?

-Тэмцээн Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж, ойролцоогоор 31 орны 86 тамирчин оролцсон. Өмнөх жилийн дэлхийн аваргууд, Азийн аваргууд гээд сайн тамирчид ирж оролцсон учраас тэмцээн их өрсөлдөөнтэй болсон. Тэмцээний онцлог гэвэл бидний бэлдэж бэлтгэлээ хийж байсан ширээ болон тэмцээний ширээ маш ялгаатай байсан. Бүх зүйл нь шинэ байсан учраас ширээгээ мэдрэх гэж их цаг авсан. Үүнээс шалтгаалж жижиг алдаа гарган хожигдох тохиолдол байсан л даа.

-Анх бильярдыг 12 настай байхаасаа сонирхон хичээллэж эхэлсэн юм байна. Тухайн үед гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

-Эхэндээ сонирхлоороо тоглож байсан болохоор нэг их дэмждэггүй, бас хориглодоггүй байсан. Харин тууштай хичээллээд бага багаар амжилт гаргаад бильярдыг спорт гэдэг үүднээс яг хичээллэж эхлэхэд маш их дэмждэг болсон.

-Бильярдын спортоор хичээллэхэд зогсолт, цохилт их чухал байдаг. Хэрхэн зөв зогсож, зөв цохилт хийж сурах вэ?

-Энэхүү спортод тухайн тамирчны техник маш чухал. Бильярдын спортоор тууштай хичээллэе гэвэл анхнаасаа зөв техникт суралцах хэрэгтэй. Зөв техниктэй байснаар шарикийг зөв удирдах, оруулах зэрэг чадварыг зөв хийдэг. Анхнаасаа буруу техникээр суралцсан хүний зогсолт, техникийг засах их хэцүү. Тиймээс анхлан суралцаж буй хүмүүс сайн багшаар зөв зогсолт, техникийг эхнээс нь зөв заалгах хэрэгтэй. Тэгснээр дараагийн арга барил зэрэг нь зөв болно.

-Бильярдын спортоор ямар орны тамирчид тэргүүлдэг вэ?

-Дэлхийд Тайланд, БНХАУ, Энэтхэг, Иран, Хонгконг зэрэг улсын тамирчид ер нь тэргүүлдэг. Мөн Их Британи, Германы тамирчид ч сайн байдаг.

-Бильярдын спорт дотроо хэдэн төрөлтэй юм бэ?

-Снүүкер бильярд, пүүл бильярд, орос бильярд, чайниз пүүл, каром зэрэг төрлүүдтэй. Тус бүрийн төрлөөс хамаараад ширээ, шарик, дүрэм бүгд өөр байдаг.

2009 онд анхны тэмцээндээ оролцож байсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Хамгийн анх 2006 онд “Шайн” клубээс зохион байгуулсан пүүл бильярдын тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Анхны тэмцээн учраас сандрал их, туршлага бага гээд олон зүйл байсан ч мөнгөн медаль аваад цаашид тууштай хичээллэх урам зоригтой болсон.

-Снүүкер бильярдын 10 удаагийн улсын аварга болжээ. Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцана уу?

-Монголдоо снүүкер бильярдын 10 удаагийн, пүүл бильярдын есөн удаагийн аварга болсон. Энэ хугацаанд холбооноос, клубүүдээс зохиодог тэмцээнүүдэд тасралтгүй орж амжилт үзүүлсэн. Бильярдын клубүүдээс цуврал тэмцээн үргэлж зохиодог. Долоо хоногтоо юмуу 14 хоногтоо нэг удаа цуврал тэмцээнүүд тогтмол зохиогддог.

-Таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай тоглолтоосоо хуваалцвал?

-Бүх л тэмцээнүүд онцлогтой, бүгдэд нь хүч ухаан шаарддаг. Бүгд л дахин давтагдашгүй тоглолтуудтай тэмцээн болдог доо. Тайвань улсад 2017 онд олон улсын оюутны тэмцээн зохиогдсон. Тэр тэмцээнд хагас финалийн тоглолтод Тайванийн шилдэг тамирчныг хожиж аваргын төлөө тоглох эрх авч байсан. Энэ тэмцээн бас их дурсамжтай байсан. Тухайн тэмцээнээсээ ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, хосын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

-Бильярдын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших вэ. Энэ спортын бусад спортоос ялгарах давуу тал нь юу вэ?

-Биеийн хүчний спорттой харьцуулахад оюун ухаан, техник, ур чадвар гээд олон зүйл зэрэг шаардагддаг. Мөн төвлөрөлт, сэтгэл зүй маш чухал байдаг.

-Бильярдын спортод сэтгэл зүй, анхаарал их чухал нөлөөтэй гэлээ. Та өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Сэтгэл зүйг тухайн үеийн нөхцөл байдал, тэмцээнээс шалтгаалан бэлддэг. Миний хувьд яг тийм байх ёстой гэж шууд бэлддэггүй ээ. Тамирчин бүр өөр өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой шүү дээ.

-Тамирчин бүр өөр өөрийн хувийн цохиуртай байдаг. Таны хувьд ямар цохиур хэрэглэдэг вэ?

-Цохиурны хувьд оолн төрөл байдаг. Тамирчин бүр өөр өөрийн цохиуртай. Хүн өөрт тохирсон эвтэйхэн цохиуртай бол нэг цохиураараа бүх төрөлд хэрэглэсэн ч болдог. Гэхдээ тус тусын цохиурыг төрөл бүрд нь хэрэглэж байвал их зүгээр. Үнэ ханшийн хувьд ч хямд, боломжийн, үнэтэй гээд төрөл бүр бий. Би одоогоор БНХАУ-ын “Banen” брэндийн цохиур модыг хэрэглэж байна.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцоход зардал их өндөр байдаг. Өөрийн зардлаар тэмцээндээ оролцсон уу?

-Олон улсын бүх л тэмцээнд тамирчид хувиасаа зардлаа гаргаж оролцдог. Энэ удаагийн Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход “Монголын бильярдын холбоо”, “Баясах хульж” ХХК, “Эрчим инженеринг”, “Elite snooker club”, “Metropool club” зэрэг олон газрууд туслалцаа үзүүлсэн. Бүгдэд нь маш их баярлаж байна.

-Тэмцээнд оролцоход заавал хослол, ботинк өмсөх ёстой байдаг гэсэн үү?

-Олон улсын болон улсын томоохон тэмцээнүүдэд ёслолын хувцастай оролцох ёстой байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хар, цагаан цамц, эрвээхэй зангиа зүүж, хар брюкен өмд, хар ботинк өмсдөг. Энэ нь тухайн тэмцээнийг хүндэтгэж байгааг илэрхийлдэг.

-Та ямар тамирчнаас үлгэр дуурайл авдаг вэ?

-Монголын тамирчдаас гэвэл н.Дэлгэрдалай ахаасаа үлгэр дуурайл авдаг. Нягт, нямбай хичээнгүй үлгэр жишээ хүн, надад их зүйлийг зааж өгч байсан. Гадаадын тамирчдаас яг тэр тамирчин гэж хэлэх хүн байхгүй. Тэмцээнд оролцож буй тамирчдыг үзэж, харж авууштай сайн тал, чадвараас нь үлгэрлэн, суралцах дуртай.

-Манай оронд бильярдын спортын хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Манай оронд бильярдын хөгжил одоо бол яг ид хөгжиж, дэлгэрч байна. Хүүхэд, залуу үеийнхэн маань их сонирхон хичээллэдэг болсон. Мэргэжлийн эмэгтэй, эрэгтэй тамирчид ч их нэмэгдэж байна.

-Цаашид энэхүү спортыг хөгжүүлэхэд юунд анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

-Залуу тамирчид хүүхдүүдийг энэ спортоор хичээллэдэг болговол бильярд илүү их хөгжиж, цаашдаа тэдний амжилт үзүүлэх боломж ихэснэ. Залуучууд их сонирхож ирдэг боловч бэлтгэл сургуулилт болон тэмцээн уралдаанд ялагдахаараа шантарч орхих тохиолдол их байдаг. Шагнал урамшуулал ч хамаардаг байж магадгүй юм.

-Бильярдаар хичээллэж буй хүмүүс юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Бильярдын спортоор хичээллэж буй хүмүүст хандаж хэлэхэд шантралгүйгээр тууштай, зоригтой байж, хийж буй зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй шүү гэж хэлье. Өөртөө итгэлтэй байгаарай гэж захимаар байна.

-Цаашид юуг хийхээр зорьж төлөвлөж байна?

-Арав, арваннэгдүгээр сард Турк улсад Снүүкерийн тэмцээн зохион байгуулагдана. Энэ тэмцээнд амжилттай оролцож, өмнө үзүүлсэн амжилтаа ахиулахыг хүсч, зорьж байгаа. Ер нь Монголын билльяардчид дэлхийд цахиур хагалах цаг ойрхон байна.

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг өрсөлдөгчөө цэвэр яллаа DNN.mn

Жүдо бөхийн Анталя их дуулга тэмцээн явагдаж байна.

63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпийн мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд Парисын их дуулга тэмцээний хүрэл медальт ОУХМ Э.Ариунболд эхний тойрогт Кубын бөхийг нэмэлт цагт яллаа.

Түүний дараагаар эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг А хэсгийн эхний тойрогт өнгөрсөн оны Бакугийн их дуулгын мөнгөн медальт Австрийн Танзер Катаринатай учраа таарч нэмэлт цагт цэвэр яллаа.

Харин эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт Унгарын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -66кг жинд Парисын их дуулгын аварга ОУХМ Ё.Басхүү хоёрдугаар тойрогт Туркын залуу бөхийг цэвэр яллаа.

Categories
мэдээ спорт

Б.Намбардагва Японы бүх ахлах сургуулийн чөлөөт бөхийн аваргаар хоёр жил дарааллан тодорчээ || DNN.mn

Японы “Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард сонгомол бөхөөр хүнд жинд мөн ахлах сургуулийн аварга болж байсан юм.
Сонирхуулахад, Нигата мужад болсон 65 дахь удаагийн “Казама цом”-д түүний сурдаг “Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд түрүүлж хос алтан медалийн эзэн болжээ.

3 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

8 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно