Categories
мэдээ спорт

Монгол, Япон, Финланд, Францын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна DNN.mn

Манай улсад жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид хуран чуулав.

Тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилалт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-н хүртэл өрнөж байна.

Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа ба Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт-2022” их дуулга болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

зураг

Бэлтгэлийн явц болон хүлээн авах орчин нөхцөлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар ярилцлаа. Тус бэлтгэл сургуулилалтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч багтаж байна.

Categories
мэдээ спорт

Олон улсын хоккейчдын нөхөрсөг тоглолт Степпе Аренад болно DNN.mn

Цар тахлын улмаас удаан хүлээлгэсний эцэст “Friendship Cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт Степпе Арена-Мөсөн өргөөд ирэх сарын 5-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо. Нөхөрсөг тоглолтод олон улсын холимог баг болон Монголын баг оролцох юм байна.

Ахмад хоккейчдын энэхүү тоглолт үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж. Долдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж тоглолтыг эхлүүлнэ. Уг тэмцээнийг хоккейгоороо дэлхийд алдартай Канад улсаас Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф нарын дипломат албаны хүмүүс хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирэх аж.

Ийнхүү Степпе Арена-Талын дэвжээнд олон орны томчуудын анхны хоккейн тоглолт болж байгаа нь Монголын хоккейчдэд дэлхийн дэвжээ ойртож буйн илрэл гэж мэргэжлийнхэн ярьж байна. Мөн дам сонсоход ирэх жил Монголын Степпе Аренад Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж магадгүй байна.

Жич:

  • Үзэгч та бүхэн тоглолт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.
  • Мөсөн өргөөний доторх агаарын хэм суудлын эгнээний байрлалаас хамаарч +5-аас +15 хэм учраас хувцсаа тохируулж өмсөнө үү.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 77771666, www.steppearena.mn -ээс аваарай.

Categories
мэдээ спорт

УАШТ-2022: Эхний өдөр ДАШТ-д оролцох эрх авсан бөхчүүд DNN.mn

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд өчигдөр эхэллээ.

Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэйгээс гадна амжилттай оролцсон тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм. Өчигдөр 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан боллоо.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Энэ өдөр онцлох гал гарсан сонирхолтой барилдаануудаар дүүрэн болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017”ДАШТ-ий хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга шөвгийн наймд таарч барилдсан. Тэд хоёр жилийн өмнө Улсын аваргад 57 кг-д хагас шигшээд таарч Т.Түвшинтулга 4:4-өөр ялж байсан энэ удаа 9:5-аар дахин ялав. Бооёо шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдсан.

4 хүн, зогсож буй хүмүүс, спортоор хичээллэж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

65 кг-д таамаг ёсоор ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл өнөөдөр хайнаа хагалах барилдаанд Ц.Цогбадрах хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр ялснаар дэлхийн аваргад зодоглохоор болов.

нэг буюу түүнээс олон хүн ба дотор нарын зураг байж магад

74 кг-ын жинд олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон бөгөөд улсын хошой аварга ОУХМ З.Сумъяабазар ОУХМ Баянхонгорын Э.Бямбадоржид 2:3-аар, 2018 оны улсын аварга ОУХМ Б.Бямбадорж спортын мастер О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан. Э.Бямбадорж хагас шигшээд “Хилчин”-ий Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдан таамаг эвдсэн. Ингээд 22 настай Б.Сундуйжадамба, 21 настай О.Сүлдхүү нар хэн хэн нь энэ жинд анх удаа финалдснаас О.Сүлдхүү 4:2-оор ялж аваргалсан.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Эмэгтэйчүүдийн 62 кг хамгийн сонирхол татсан жин байсан бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул гэсэн шилдгүүд тойргоор өрсөлдөж Чимэдээ гавьяат гол өрсөлдөгч нараа туршлага заан ялж Белградыг зорих эрхээ авав.

Ийнхүү гавьяат тамирчин С.Цэрэнчимэд зургаа дахь удаагаа (2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он) Монгол Улсын аваргаар тодорч, ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга болж 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар анх удаагаа улсын аварга болцгоолоо.

ЭХНИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Занданбудын Занабазар (Хилчин)

2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)

3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

3. Батжаргалын Төгс (МУБИС)

61 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

3. Энхбатын Энхболд (Аваргууд)

65 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

2. Төмөр-Очирын Тулга (Хүч)

3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)

3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

70 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

3. Гансүхийн Бэгзжав (Алдар)

3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)

74 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба

1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)

2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)

3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)

3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

3. Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)

3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)

68 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)

3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)

72 кг:

1. Энх-Амарын Даваанасан (Алдар)

2. Баярбаатарын Сарнай (Налайх)

3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)

76 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Ганбатын Ариунжаргал (Алдар)

2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)

3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Тамирчдын баярын өдөр” тохиож байна DNN.mn

Өнөөдөр Биеийн тамир спортын газар, салбарын яамтай хамтран зохион байгуулдаг “Тамирчдын баярын өдөр” тохиож байна.

Тухайлбал, “Тамирчдын баяр”-ын өдрөөр МҮОХ-ны музей, төв орон нутгийн спорт заал, фитнесс, спорт клуб тодорхой хугацаанд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 09:00 цагт эхлэх хүндэт зочид спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал болох юм. Дараа нь цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.

Categories
мэдээ спорт

3х3 ДАШТ: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шилдэг 16-д багтлаа DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 21-26-нд Бельги улсын Антверп хотод болж байна.

Тус тэмцээнд манай улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийнхан амжилттай оролцож, шөвгийн 16-д багтав.

Тодруулбал, Монголын эрэгтэй шигшээ баг хасагдах шатны тоглолтдоо Польшийн багтай учраа таарч, эн тэнцүүхэн өрсөлдсөөр гурван онооны зөрүүгээр хожигдол хүлээлээ. Харин эмэгтэй шигшээ багийнхан анх удаа ДАШТ-ийн хасагдах шатанд шалгарсан нь онцлох амжилт байв. Тэд шөвгийн 16-д Францын хүчирхэг багтай оноолт тааран өрсөлдөж, 21:9 харьцаатайгаар ялагдсан юм.

ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг оролцсоноос манай улсын эрэгтэй баг есдүгээрт, эмэгтэй баг 12 дугаарт орсон амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

“Улаанбаатар их дуулга 2022”-ийн хоёр дахь өдрийн медалийн барилдаан өчигдөр зохион байгуулагдлаа.

Хагас шигшээд Узбекистаны Шахрам Ахадовыг ялаад байсан Ц.Цогтбаатар финалд Оросын Махмадбек Махмадбековт оноогоор хожигдож мөнгөн медаль хүртлээ.

Харин Л.Анхзаяа тавдугаар байрт орсон байна.

May be an image of 6 people, people standing, indoor and text

Эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон О.Уранбаяр Тажикистаны Бехрузи Хожазодад, Г.Одбаяр Израилын Тохар Бутбулд ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн.

Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөгчид ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа DNN.mn

Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн ДАШТ Бельги улсад үргэлжилсээр. Тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Чилийн сагсан бөмбөгчидтэй хийлээ. Эл тоглолтод манай баг өрсөлдөгчөө 20:12-оор хожив. Монголын багаас Д.Дэлгэрням долоо, А.Ананд зургаа, Э.Дөлгөөн тав, Э.Энхбаатар хоёр оноо авлаа.

Ингэснээр манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. Тэд хасагдах шатанд Польшийн багтай өрсөлдөнө. Монголын багийн тоглолт өнөөдөр 18.30 минутад болно.

Categories
мэдээ спорт

Э.Ариунтамир, Б.Энхтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ DNN.mn

Усанд сэлэлтийн 19 дэх удаагийн ДАШТ Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Б.Энхтамир, Г.Занданбал, Б.Энххүслэн, Э.Ариунтамир нар оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр Г.Занданбал, Э.Ариунтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

ОУХМ Э.Ариунтамир Монгол Улсын дээд амжилтыг дахин шинэчилжээ. Тэрбээр 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 31.95 секундийн амжилтаар улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Мөн ОУХМ Б.Энхтамир 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр 52.95 секундийн амжилтаар 50 метрийн бассейны Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

“Бишкек-2022” тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ DNN.mn

“Бишкек-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон тус тэмцээний 17-оос доош насны охидын 69 килограммын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа алтан медаль хүртсэн байна. Мөн тамирчин Ч.Номин 46 килограмм жинд, Б.Халиун 53 килограмм жинд тус тус мөнгөн медалийн болзол хангажээ.

Өсвөр үе, залуучуудын улсын аварга Э.Одзаяа нь Бишкекийн дэвжээнд Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Categories
мэдээ спорт

Г.Занданбал, Э.Ариунтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ DNN.mn

Усанд сэлэлтийн 19 дэх удаагийн ДАШТ Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Б.Энхтамир, Г.Занданбал, Б.Энххүслэн, Э.Ариунтамир нар оролцож байгаа юм.

Тэднээс Г.Занданбал, Э.Ариунтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Г.Занданбал 100 метрийн мэлхий сэлэлтээр 1.07.79, Э.Ариунтамир 100 метрийн араар даллах сэлэлтээр 1.10.31 секундийн амжилтаар улсынхаа дээд амжилтын шинэчлэн тогтоолоо.