Categories
мэдээ спорт цаг-үе

Өнөөдөр М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө барилдана DNN.mn

М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж өчигдөр эрэгтэй төрлийн барилдаанууд эхэлсэн.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 86, 79, 125 кг жингийн барилдаанууд болоход хамгийн хүнд жинд зодоглосон М.Лхагвагэрэл хагас шигшээд Гүржийн аварга Гено Петриашвилиг ялж финалд шалгарлаа. Тэрээр өнөө шөнө аваргын алтан медалийн төлөө Туркийн Таха Акгултай барилдана.

Өнгөрсөн шөнө манай хоёр эмэгтэй хүрэл медалийн төлөө барилдсан ч хоёул өвдөг шороодож тавдугаар байр эзэлжээ. 57 кг жинд Э.Даваачимэг, 59 кг жинд Б.Эрдэнэсувд нар хоёул Польшийн бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.

Өнөөдөр 57, 72, 92 кг жингийн барилдаанууд эхлэх ба 79 кг жинд А.Дөлгөөн дагах барилдаанд Румыны Яакуб Шихжамаловтой хүч үзнэ. Тэрээр хоёр ялж байж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын хөлбөмбөгчид маргааш БНСУ-ын багтай тоглоно DNN.mn

Монголд хөл бөмбөг үйлдвэрлэж эхэлжээ – updown.mn

2023 оны Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “Е” хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч тоглож буй Монголын залуучуудын шигшээ баг өчигдөр Малайзын багтай 1:1-ээр тэнцлээ.

Тус тоглолтод хэд хэдэн чанартай довтолгооны дараа Монголын шигшээ 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Уг цохилтыг “Хараацай” клубийн тоглогч Г.Буяннэмэх амжилттай гүйцэтгэв. Эхний хагасыг Монголын шигшээ тэргүүлж дуусгасан ч, шийдвэрлэх үед Малайзын баг нэг гоол оруулсан.

Монголын шигшээ багийн залуус дараагийн тоглолтоо маргааш 12:30 цагт БНСУ-ын хүчирхэг багтай хийнэ. Мөн маргааш Шри Ланка улсын баг Малайзын багтай тоглоно.

Categories
мэдээ спорт

Тал нутгийн марафон эхэллээ DNN.mn

Тал нутгийн “Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Хүй долоон худагт эхэллээ. Тус гүйлтийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д. Жаргалсайхан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар хүрэлцэн ирсэн байв.

Мөн МХАХ-ны ЕНБД доктор профессор Ч.Зоригтбаатар, Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг -Боловсролын ерөнхий газрын дарга Т. Ням-Очир, Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима, Гавъяат тамирчин Д. Баттулга, Гавъяат дасгалжуулагч Ж. Баярсайхан нарын зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хуваарь DNN.mn

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр /2022.09.10/ эхэллээ. Тэмцээн энэ сарын 18 хүртэл үргэлжлэх юм.


ДАШТ-ий хуваарь орон нутгийн цагаар

9-р сарын 10

11:30 – 15:30 – Сонгомол урьдчилсан барилдаан – 55, 72, 77, 87кг.

19:00 – 20:30 – Сонгомол хагас шигшээ барилдаан – 55, 72, 77, 87кг.

9-р сарын 11

11:30 – 15:30 – Сонгомол урьдчилсан барилдаан – 63, 67, 82, 97кг.

11:30 – 15:30 – Дагах барилдаан – 55, 72, 77, 87кг.

15:30 – 16.30 – Эмэгтэй чөлөөт сугалаа

17:45 – 18:45 – Сонгомол хагас шигшээ – 63, 67, 82, 97кг.

19:00 – 22:00 – ФИНАЛ, сонгомол шагнал гардуулах ёслол – 55, 72, 77, 87кг.

9-р сарын 12

11:30 – 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан – 55, 62кг.

11:30 – 15:30 – Сонгомол урьдчилсан барилдаан – 60, 130кг.

11:30 – 15:30 – Сонгомол дагах барилдаан – 63, 67, 82, 97кг.

17:45 – 18:45 – Эмэгтэй хагас шигшээ – 55, 62кг.

17:45 – 18:45 – Сонгомол хагас шигшээ – 60, 130кг.

19:00 – 22:00 – ФИНАЛ, сонгомол шагнал гардуулах ёслол -63, 67, 82, 97кг.

9-р сарын 13

11:30 – 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан – 50, 53, 65, 76кг.

11:30 – 15:30 – Сонгомол дагах барилдаан – 60, 130кг.

11:30 – 15:30 – Эмэгтэй дагах барилдаан – 55, 62кг.

17:45 – 18:45 – Эмэгтэй хагас шигшээ – 50, 53, 65, 76кг.

19:00 – 22:00 – ФИНАЛ, сонгомол шагнал шардуулах ёслол – 60, 130кг.

19:00 – 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол – 55, 62кг.

9-р сарын 14

11:30 – 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан – 57, 59, 68, 72кг.

11:30 – 15:30 – Эмэгтэй дагах барилдаан – 50, 53, 65, 76кг.

15:30 – 16.30 – Эмэгтэй чөлөөт бөх сугалаа

17:45 – 18:45 – Эмэгтэй хагас шигшээ – 57, 59, 68, 72кг.

19:00 – 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол – 50, 53, 65, 76кг.

9-р сарын 15

11:30 – 15:30 – Эрэгтэй урьдчилсан барилдаан – 70, 79, 86, 125кг.

11:30 – 15:30 – Эмэгтэй дагах барилдаан – 57, 59, 68, 72кг.

17:45 – 18:45 – Эрэгтэй хагас шигшээ – 70, 79, 86, 125кг.

19:00 – 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол – 57, 59, 68, 72кг.

9-р сарын 16

11:30 – 15:30 – Эрэгтэй урьдчилсан барилдаан – 57, 74, 92кг.

11:30 – 15:30 – Эрэгтэй дагах барилдаан – 70, 79, 86, 125кг.

18:00 – 18:45 – Эрэгтэй хагас шигшээ – 57, 74, 92кг.

19:00 – 22:00 – ФИНАЛ, эрэгтэй шагнал гардуулах ёслол – 70, 79, 86, 125кг.

9-р сарын 17

11:30 – 15:30 – Эрэгтэй урьдчилсан барилдаан – 61, 65, 97кг.

11:30 – 15:30 – Эрэгтэй дагах барилдаан – 57, 74, 92кг.

18:00 – 18:45 – Эрэгтэй хагас шигшээ – 61, 65, 97кг.

19:00 – 21:30 – ФИНАЛ, эрэгтэй шагнал гардуулах ёслол 57, 74, 92кг.

9-р сарын 18

17:00 – 18:30 – Эрэгтэй дагах барилдаан – 61, 65, 97кг.

19:00 – 21:30 – ФИНАЛ, эрэгтэй шагнал гардуулах ёслол – 61, 65, 97кг.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал цаг-үе

М.Уранцэцэг анхны тулаанаа хийж, яллаа DNN.mn

Жүдо бөхийн олимп, дэлхийн медальтан, гавьяат тамирчин М.Уранцэцэг анхны тулаанаа өнөөдөр /2022.09.11/ хийж, хоёрдугаар үе дээр тулааныг дуусгалаа. Түүний холимог тулааны замналын эхний өрсөлдөгч нь 25 настай Амбер Террель гэх америк бүсгүй байв.

Техас мужаас гаралтай Амбер Террельгийн хувьд нийт долоон тулаан хийснээс дөрвөн ялж, гурав ялагджээ. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 17-ны өдөр Хоп Холместэй тулалдаж, ялж байжээ.

“PFC 23” өдөрлөгийн хүрээнд нийт есөн тулаан болох бөгөөд М.Уранцэцэг үндсэн хөтөлбөрт багтсан. Энэ тулаан нь сонирхогчийн түвшнийх учир М.Уранцэцэг ялснаар мэргэжлийн тулаан хийх эрхтэй болох аж.

Categories
мэдээ спорт

С.Өлзийбаяр “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо DNN.mn

АНУ-ын Лас Вегас хотноо эхэлсэн билээ. Тус жюүжицүгийн “Мастерс”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний “M3” -100кг жинд барилдсан “Гаруда академи”–ийн тамирчин Сэлэмжавын Өлзийбаяр алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолтон боллоо.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тоглогч О.Оюунболд Хонконг улсын лигт тоглоно DNN.mn

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “СП Фалконс” клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонконг улсын дээд лигийн “Sham Shui Po FC” клубт энэ жил тоглохоор болж тус улсыг зорьжээ.

О.Оюунболд МХБХ-ны “Футзалын дээд лиг”-ийн “Монголын тэмүүлэл” клубээс тамирчны гараагаа эхэлж, 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн билээ.

Мөн 2019 онд 19 хүртэлх насны шигшээ багт Гуам улсын эсрэг 2 гоол, 2021 онд 23 хүртэлх насны шигшээ багт Лаос улсын эсрэг 1 гоол оруулж, 2022 онд АХБХ-ны Азийн цомын эрхийн төлөө тоглолтод Үндэсний шигшээ багтаа дуудагдаж тоглосон.

Categories
мэдээ спорт

Х.Цолмонгоо пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ DNN.mn

Туркийн Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна.

Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмонгоо 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.

Мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өдгөө 17 настай юм. Х.Цолмонгоо энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн тавцанд гарсан байна.

Categories
мэдээ спорт

Тал нутгийн марафоны бүртгэл эхэллээ DNN.mn

“Тал нутгийн марафон 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 11-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү тэмцээн нь хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлж, хурд, хүчээ сорьж, өөрийгөө ялан дийлэх урам зоригийг өгдөг тул 8 настай балчраас 80 настай буурал хүртэлх гадаад дотоодын 1000 гаруй хүн жил бүр оролцсоор ирсэн билээ.

Мобиком Корпораци нь “Тал нутгийн марафон” тэмцээнийг жил бүр дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаад Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын сацуу зохион байгуулалт дээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, логог шинэчилж, MonPay данс үүсгэн, төлбөрийн шийдлийг цахимжуулснаас гадна тэмцээнийг олон нийтэд хүргэх тал дээр анхааран ажилласаар байна.

Энэ жилийн тэмцээн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Насны ангилал, тэмцээний зай:

  • Өсвөр үе (14 хүртэлх нас) – 3км
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 3 км
  • 15-17 нас – 5км
  • 50-59 нас – 3км
  • Ахмад (60-аас дээш нас) – 3 км
  • Насанд хүрэгчид – 5км, 10км, 21км

Шагналын сан: 14’000’000₮

Хураамж: 20,000₮ /MonPay дансаар төлөх боломжтой/

Бүртгэл: Спортын төв ордон, хойд жигүүр, 305 тоот /9.10 хүртэл Спортын төв ордон дээр, 9.11-ны өдөр Хүй долоо худаг дээр ирээд бүртгүүлэх боломжтой/

Холбоо барих утас: 9904-0530

Марафоны цаг үеийн мэдээллийг ЭНД дарж авна уу.

Та бүхнийг найз нөхөд, гэр бүл, хамт олноороо нэгдэн “Тал нутгийн марафон” тэмцээнд оролцож, нэг өдрийг спортлог, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Categories
мэдээ спорт

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас манай баг тамирчид найм дахь медалиа хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотод зохион байгуулагдсан болж байгаа “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д О.Жавхлан, 80 кг-д С.Заяа нар хүрэл медаль хүртэж багийн медалийн тоог 8 болгоод байна.

Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин оролцож байгаа юм.

Монгол Улсаас тус наадамд жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усанд сэлэлт гэсэн спортын 5 төрөлд өрсөлдөж байна.

Монголын өсвөрийн баг тамирчдаас “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-д Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-д Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн бол самбо бөхийн тэмцээний охидын 47 кг жинд О.Нандин-Эрдэнэ, хөвгүүдийн 49 кг-д Б.Чинхүслэн нар хүрэл медалийн эзэд болсон юм.

Улмаар тус наадмын жүдо бөхийн 70 кг-д Лхагвасүрэнгийн Амар-Энх, масрестлингийн төрлөөр 60 кг жинд Гантөмөрийн Эрдэнэхатан нар медаль хүртэж нийт 1 мөнгө, 5 хүрэлтэй болоод байсан билээ.