Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Цогтбаатар жүдогийн Дэлхийн аварга боллоо DNN.mn

“Токио-2020” олимпийн хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр урамтай сайхан барилдаж, учраа бүрээ илүүрхэн ялсаар дэлхийн аварга боллоо.
Манай бөх нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ.
Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм.
Улмаар финалд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог нэмэлт цагт хутгах мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо.
Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан билээ гэж Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ спорт

Өнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана DNN.mn

Э.Цэндбаатар өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө

Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ С.Баттулга багшийн нэрэмжит 5 дахь удаагийн шилдэг боксчдын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд палас ордонд амжилттай үргэлжилж байна.

Өчигдөр тус тэмцээний 67 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нарын хооронд халз тулаан маш ширүүн өрсөлдөөнтэй болж, эн тэнцүү тоглосны эцэст 3:2-оор Э.Цэндбаатар яллаа. Тэд өмнө 2 удаа халз тулалдаж Б.Чинзориг ялж байсан бөгөөд тэдний тулааны ийнхүү 2:1 боллоо.

Өнөөдөр /2022.10.07/ шилдэг боксдын тэмцээний финалын тоглолтууд 11.00 цагаас эхлэх хуваарьтай бөгөөд 67 кг жинд аваргын алтан медалийн төлөө МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүүтэй тоглох юм байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Ариунболд жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Узбекистан улсын Ташкент хотод жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) аравдугаар сарын 6-13-нд болж байна.

Тус тэмцээний эхний өдөр манай улсаас дөрвөн бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн боллоо.

“Ташкент-2022”-т 82 улсын 571 тамирчин оролцож байна. Манай улсаас

  1. -60кг Э.Ариунболд
  2. -60кг Э.Сумьябазар
  3. -66кг Г.Хэрлэн
  4. -66кг Ё.Басхүү
  5. -48кг Б.Баасанхүү
  6. -48кг Г.Наранцэцэг
  7. -52кг Б.Хорлоодой
  8. 73кг Ц.Цогтбаатар
  9. 81кг Б.Эрдэнэбаяр
  10. 90кг Г.Алтанбагана
  11. -100кг Б.Гончигсүрэн
  12. +100кг О.Цэцэнцэнгэл
  13. 57кг Л.Энхрийлэн
  14. 57кг М.Ичинхорлоо
  15. 63кг Б.Ганхайч
  16. 70кг Ц.Энхчимэг
  17. -78кг Б.Эрдэнэт-Од
  18. +78кг А.Адьяасүрэн нар зодоглож байна.
Categories
мэдээ нийгэм спорт

Монголын баг Тажикистаны багт 3:0-ээр хожигдлоо DNN.mn

Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 17 хүртэлх насны “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн тоглолтод ур чадвараа сорих Монголын баг өчигдөр /10.05/ Тажикистаны багт үндсэн цагт 3:0-ээр хожигдов.

Монголын 17 хүртлэх насны шигшээ баг Душанбе хотын төв цэнгэлдэхэд 2 дахь тоглолтоо маргааш буюу 10 дугаар сарын 7-нд Афганистаны шигшээ багтай хийнэ.

Categories
мэдээ спорт

Азийн аваргын медальт Б.Нарантуяа ДАШТ-д өрсөлдөж байна DNN.mn

Снукер бильярд (6 улаан)-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-6-нд Малайз улсын Куала Лумпур хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Баярсайханы Нарантуяа өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр хасагдах шатанд Энэтхэгийн тамирчинтай тоглохоор болжээ.

Ташрамд дуулгахад, .

Categories
мэдээ нийгэм спорт

Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn

Тамаваши Б.Мөнх-Оргил эзэн хааны цомд ойрхон байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өнөөдөр өндөрлөлөө. Аки башёд Тамаваши Мөнх-Оргил түрүүлж дээд зиндаанд 2 дахь түрүүгээ хүртлээ.

Тамаваши Ичиро Батжаргалын Мөнх-Оргил нь 1984 оны 11 сарын 16-нд төрсөн. Тэрээр Катаонами дэвжээнд харьяалагддаг ба 2004 оны 1 сард анхны башёдоо барилдаж, 2008 оны 9 сард Макүүчид дэвшин барилдсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Д.Мөнхзул: Шатар төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг DNN.mn

Дэлхийн шатрын холбооны мастер, өсвөрийн дэлхийн хошой аварга Д.Мөнхзултай ярилцлаа.


-Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн хошой аварга болсонд нь баяр хүргэе. Тус тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Тухайн үед Монголын шатрын спортоос дэлхийн хошой аварга болж байсан хүн байхгүй учраас аварга болсондоо би маш их баярласан. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагааны өмнө Олон улсын мастер цолоо авч буйгаа мэдсэн. Олон улсын мастер цолыг гурван норм биелүүлэн рейтингээ өсгөж авдаг учраас тэрхүү цолоо авсандаа дэлхийн хошой аварга болж байгаа шигээ ихээр баярласан. Тус тэмцээнд 70 орны 620 тамирчин оролцсон. Өсвөрийн 16 хүртэлх насны 11 шилдэг тамирчинтай өрсөлдсөн. Миний хувьд хамгийн хүнд өрөг тавдугаар өрөг байсан. Бид хоёр эхнээсээ л өгөө аваатай явсаар дунд нь би жаахан илүүрхсэн ч савлагаатай тоглолт болж тэнцсэн. Тэмцээний онцлог гэвэл нэгдүгээр ширээнд тоглож байсан тамирчин Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад багийнхаа нэгдүгээр ширээнд тоглож мөнгөн медаль хүртсэн хүүхэд байсан. Тэр хүүхдийг дөрөвдүгээр өрөг дээрээ хоёр цагийн дотор хожсон. Тэмцээн Румын улсын нуур болон хар далайн эргийн голд байрладаг Мамаиа гэдэг газар зохион байгуулагдсан нь их таалагдсан. Тэр үед өглөөний цайгаа уучихаад, үргэлж далай руу явж далайгаас энерги авдаг байсан. Тэгээд дараагаар нь өргөө бэлддэг байсан.

-Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Анх аав, эгч хоёрыгоо гэртээ шатар тоглодог байсныг хараад шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Зургаан настай, үсгээ мэддэг байсан учраас хамгийн анх морины нүүдлийг “Г” үсэг шиг нүүдэг юм байна гэж мэдэж авсан. Ингээд үргэлжлүүлэн шатрын нүүдлүүдээ суралцаж эхэлсэн. Цэцэрлэгтээ даам мэддэг байсан учраас шатрыг бас сурахыг хүссэн юм.

-Энгийн шатрын тэмцээн есөн өргөөр тоглогддог. Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 өргөөр тоглогддог юм уу?

-Том тэмцээний өргүүд ер нь 11 өргөөр тоглогддог. 11 өрөг тоглосон учраас их ядардаг. 10, 11 дүгээр өргүүд маш чухал өргүүд болсон. Арван настай байхдаа Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үед есдүгээр өргийн дараа түрүүлж байсан ч сүүлийн 10, 11 өрөгтөө муу тоглоод медалиас мултарсан юм. Тиймээс 11 өрөг тоглох нь их чухал.

-Таны өмнө нь гаргаж байсан амжилтуудыг сонирхвол?

-Би 2014 болон 2022 онуудад Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль, 2017, 2018 онуудад Сурагчдын дэлхийн аварга өсвөрийн тэмцээнээс хоёр алтан медаль, 2015, 2019 онуудад Сурагчдын дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртэж байсан. Нийтдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгөн медальтай.

-Шатрын спортоор хичээллэж буй хүүхдүүд юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд сэтгэл зүйгээ сайн бэлдэж анхаарах хэрэгтэй. Мөн өөрийн эрүүл мэнд биедээ анхаарах хэрэгтэй. Би Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцож байх үед нэг өрөг дээр тоглолтдоо илүү байсан ч дунд үеэс бие өвдөж, хэцүү байдалд ороод өрөгтөө хожигдсон. Тэр үед багтаа муу тоглолт үзүүлсэн. Тоглолтдоо ч анхаарах хэцүү байсан учраас эрүүл мэнд чухал гэдгийг ухаарсан даа.

-Шатар тоглох нь хүүхдэд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж, хөгжүүлдэг вэ?

-Ер нь шатар тоглож буй хүүхдүүд шатраа, тоглолтоо их бодох хэрэгтэй гэдэг учраас тэвчээртэй сууж сурдаг. Миний хувьд ч багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч одоо сайн сууж чаддаг, тэвчээртэй байхад суралцсан. Ер нь нөгөө хүнээ бодож байх үед хоёр талдаа 1 цаг 30 минут гээд нийтдээ гурван цагийн хяналтад стандарт төрөл байдаг. Тиймээс өрсөлдөгчөө нүүдлээ бодож байх үед зарим хүүхдүүд босоод явж байх тохиолдол бий. Энэ үед тэвчээр хэрэгтэй. Мөн шатар тоглосноор 2-3 нүүдлийн дараахыг сайн хардаг, цаашдаа ч төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг. Шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож төсөөлдөг. Тиймээс оюун ухааныг задалж хөгжүүлдэг.

-Найман настайдаа дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзлыг хангаж байсан гэсэн. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Тийм, 2014 онд Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд дэд мастер болсон. Одоо 16 насандаа Дэлхийн аварга болж буй учраас мэргэжлийн гэж үзэн олон улсын мастер цол авч байгаа.

-Тэмцээн уралдаанд орохоосоо өмнө өөрийгөө хэрхэн зоригжуулж, сэтгэл зүйгээ удирддаг вэ?

-Би 2017 онд Албанид зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13 настайдаа оролцож байсан. Тус тэмцээнд оролцож байх үед миний дээр жагссан өндөр рейтингтэй охидтой тоглоход “За чадна аа, хичээгээд үзээрэй” гэж өөртөө хэлдэг байсан. Тухайн үед “Big Bang” хамтлагийг их сонсдог байсан. Тэмцээний үеэр тус хамтлагийн дуучин Дэсоны төрсөн өдөр болж байсан юм. Тиймээс энэ өдрийг сайн даваад гарна гэж бодоод ялсан.

-Өдөрт хэчнээн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ, бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Байнгын бэлтгэлтэй байдаг. Клубтээ долоо хоногт гурван өдөр, гурван цагаар хичээллэдэг. Өгсөн даалгаврыг хийж, бие даан хийх зүйлсээ хийдэг. 2019 оноос хойш “Гэгээн арвай” клубийн Их мастер Б.Гүндаваа багш дээр тасралтгүй бэлтгэл хийж байгаа.

-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Дараагийн тэмцээн гэвэл ирэх аравдугаар сард насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Цаашид их мастер болж, ирээдүйд өөрийн хүрч чадах хязгаар хүртэл явна даа.

Categories
мэдээ нийгэм спорт

З.Занабазар дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Чөлөөт ДАШТ: З.Занабазар Австралийн якут бөхтэй дагах барилдаан хийнэ

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-д З.Занабазар хүрэл медаль хүртлээ.

Шөвгийн наймд АНУ-ын Томас Патрикт ялагдсан тэрээр дагах барилдаанд Австралийн тамирчныг ялж улмаар хүрэл медалийн төлөө Хятадын бөхийг унагаж дэлхийн аваргаас анхны медалиа авлаа.

Өнөө шөнө 61 кг жинд Н.Наранхүү хүрэл медалийн төлөө барилдана.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Сербийн нийслэл Белград хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүч сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл, аваргын төлөө Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэж 6:2-оор хожигдож, мөнгөн медалийн эзэн боллоо.

М.Лхагвагэрэл шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгарч, улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм.

Түүний өрсөлдөгч 32 настай Таха Акгюль нь “Рио-2016” олимпийн аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий хос мөнгө, хос хүрэл медальт , 2015 оны Европын наадмын аварга, Европын найман удаагийн аварга тамирчин юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо DNN.mn

Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-нд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,”Гэгээн арвай” клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ.

Ийнхүү тэргүүлснээр дэлхийн хошой аварга болж байгааг Монголын Шатрын Холбооноос мэдээлэв.