Categories
мэдээ спорт

ОУХМ Г.Болор-Эрдэнэ “Манчестер – 2022” Гран При -гээс хүрэл медаль хүртэв DNN.mn

Пара таеквондогийн дэлхийн 5 удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ “Манчестер – 2022” Гран при тэмцээнд амжилттай тулалдан хүрэл медаль хүртлээ.

Англи улсын Манчестер хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд олимпын таеквондогийн “Манчестер – 2022” Гран при тэмцээн зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэ сарын 20-нд пара таеквондогийн тус К44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг жинд Г.Болор-Эрдэнэ ийнхүү хүрэл медалийн эзэн болжээ.

Энэ удаагийн “Манчестер – 2022” Гран при тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар хүч сорин өрсөлдсөн бол шүүгчээр олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар ажиллаж байна.

ОУХМ Г.Болор-Эрдэнэ энэ тэмцээнд ранк 3-т эрэмбэлэгдэн оролцсон бөгөөд эхний тойрогт Доминиканы тамирчныг 28:13-аар буулган авч улмаар хагас шигшээ тулаанд “Токио-2020” паралимпын наадмын хүрэл медальт Турк улсын Махмут Бозтекед ялагдан хүрэл медаль хүртсэн юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид Азийн тивийн аваргын тэмцээнээс 25 медаль хүртжээ DNN.mn

Индонезийн Бали хотноо “Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн” энэ сарын 13-22-ны өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар, бүтээлч байдал, тэсвэр тэвчээр, сэтгэлгээний цараараа өрсөлдөж тивийн аваргуудаа тодрууллаа.

Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх,асран хамгаалагч, дагалдан явсан 23, нийт 61 хүний том бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилттай оролцжээ.

Тодруулбал Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр найман медаль, багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртэж өндөр амжилттайгаар тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ. Үүнээс онцолбол

  • Төв аймаг, 52-р сургууль,”Хан-алтай” клубын тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангажээ.
  • Говьсүмбэр аймаг, “Мончесс” академийн тамирчин М.Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авчирлаа.
Categories
мэдээ спорт

Г.Чингүүн Уулын дугуйн ААШТ-ээс медаль авчээ DNN.mn

Уулын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНСУ-д эхэлсэн. Тус тэмцээний даунхилл төрлийн 17-18 насны ангилалд Монгол Улсын тамирчин

Сонирхуулахад, Монголд дугуйн даунхилл төрлийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018 онд зохион байгуулагджээ. Түүнчлэн Монголын дугуйн даунхилл төрлийн тамирчид 2020 онд ААШТ Тайланд улсад зохион байгуулагдахад анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

Categories
мэдээ нийгэм спорт

С.Энхбат дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канад Улсын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд “М1” ангиллын 74 кг-ын жинд ОУХМ С.Энхбат суултын төрөлд 240 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 155 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай өргөснөөр мөнгөн медаль хүртэв. Тэрбээр үндсэн гурван төрөлдөө мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын багш Ш.Чинсанаа: Шавь минь аваргыг ялж аварга боллоо DNN.mn


Узбекистан улсын Ташкент хотод жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар Дэлхийн аварга Соочи Хашимотог ялж алтан медалийн болзол биелүүлээд байгаа юм. Мөн олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль зүүгээд байна. Тэдний багш “One team” спорт клубийн дасгалжуулагч, спортын мастер Ш.Чинсанаатай ярилцлаа.


-Бэлтгэсэн шавь тань дэлхийн аварга боллоо. Ц.Цогтбаатар тан дээр ямар хүүхэд ирж байв?

-Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Л.Алтанзул бидний хамтарч бэлтгэсэн шавь минь дэлхийн аварга боллоо. Анх 2007 онд Шийрэв багш Бөхийн өргөөний сандал дээр уйлаад сууж байсан жаахан хүүг Спортын төв ордон руу дагуулж жүдо бөхийн бэлтгэлд оруулсан нь өнөөдрийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар. Өсвөр бөхийн барилдааны бүртгэлээс хоцорчихоод уйлж суусан нь тэр юм билээ. Бэлтгэлд ирэхэд нь 11-хэн настай хүүгээс жүдо бөхөд чин сэтгэлээсээ дуртайг нь анзаарч байлаа. Өглөөний бэлтгэл 09:00 цагт эхэлнэ. Цогоо хаа холын Толгойтоос бэлтгэлдээ ирдэг ч огт хоцрохгүй. Шалтгаан хэлж чөлөө авч байсан удаагүй. Нэлээн сахилгагүй, хөдөлгөөнтэй ч бэлтгэлийг сэтгэлээсээ хийдэг хүүхэд байлаа. Миний хувьд Цогоогийн энэ чанарыг их үнэлдэг байсан юм. 2007 оноос хойш жүдо бөхөөр хичээллэсэн гэж тооцохоор 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд дэлхийн аварга болж байна.

-Дэлхийн аварга Ц.Цогтбаатар бөх барилдах авьяастай хүүхэд байсан уу?

-Жаахан байхад нь авьяасыг нь анзаарч байсангүй. “Монгол Улс олимпийн аваргатай болчихлоо. Хоёр дахь аварга нь би болно” гээд л том ярьдаг жаахан хүү байсан юм. Тэмцээнд орж ялагдсан ч нэг их харамсаад байхгүй. Тамирчин хүний том давуу тал нь энэ. Ялагдлаа мартаж байж л дараагийн ялалт ирдэг. Цогоогийн тухайд гол онцлог нь энэ юм даа.


-Энэ жил шавийгаа Дэлхийн аварга болно гэж төсөөлж байв уу?

-Цогтбаатар одоо үндэсний шигшээ багт бэлтгэл хийдэг. Дэлхийн аваргын өмнө шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаяртай уулзахад бэлтгэлийн үеэрх дайралтад ороход өндөр үзүүлэлт гаргасныг нь хэлж байлаа. Зургаан минутын дайралтад ороход л 60 орчим мэх хийсний 33 нь амжилттай болсон байна лээ. Ийм үзүүлэлттэй тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө л өрсөлддөг. Энэ утгаараа медаль авах болов уу гэж харж байсан. Харин Соичи Хашимотой аваргын төлөө барилдахаар гарч ирэхэд нь огт эргэлзээгүй.

-Дэлхийн аварга Соичи Хашимотог Ц.Цогтбаатар ялна гэдэгт нь итгэлтэй байсан хэрэг үү?

-Тийм. Тэмцээний үеэр Хашимотогийн барилдааныг анзаарахад мэхээ дутуу хийгээд өөртөө итгэлгүй байсан. Хоёрдугаар тойрогт барилдах үеэрээ толгойгоо хагалсандаа эмзэглээд ч юм уу, барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй байсан. Харин нөгөө талд Ц.Цогтбаатар тайван, өөртөө итгэлтэй барилдаан үзүүлж шигшээд шалгарсан. Яг л тооцоолж байснаар Хашимото дутуу мэх хийхэд нь Цогоо голлож дайраад ялалтын үнэлгээ авсан. Шавь минь аваргыг ялж аварга боллоо. Хүүхэд байхдаа л давтдаг байсан солгой этэх мэхээрээ Хашимотог унагахад нь их баярласан. Хэдэн мянган удаа давтсан. Уйгагүй давтсан мэх нь л тулсан газар аминд нь орлоо гэж харлаа. Ер нь Ц.Шийрэв багшийн шавь бөхчүүд этэх мэхийг гаргууд эзэмшсэн байдаг. Тод жишээ нь улсын заан Б.Серик байна. Этэх мэхээр өндөр амжилт үзүүлсэн бөх бол Серик заан шүү дээ.

-Ц.Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гавьяатуудыг үлдээгээд явсан ч ялагдаж байлаа. Тухайн үед мөн ч их хэл аманд орсон шүү дээ.

-Тийм, амтай бүхэн л шүүмжилж байлаа. Тухайн үед жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга илүү холыг харж ийм шийдвэр гаргасан юм болов уу гэж ойлгодог. Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд оролцсон тулдаа л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүлээ гэж ойлгож байгаа. Риогийн олимпийн дараа шүүмжлэлд мөн ч их өртсөн. Жүдо барилдана гэсэн чин сэтгэлтэйдээ л тэр олон хүний хэл амыг давж гарсан байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд Цогоо маань том хагацал амссан. Гэсэн ч хатуужилтай байж Дэлхийн аварга болж, олимпийн наадмаас хүрэл медаль зүүлээ. Хүнд үед нь эхнэр нь түшиж сэтгэл санаагаар дэмжээд өгөхөд л манай хүн дорхноо сэргээд ирдэг. Бага байхдаа л холыг харсан хүний сэтгэл зүй өөр. Ямар ч саад бэрхшээлийг даваад л гарна.

-Ц.Цогтбаатарын суурийг багш нар нь зөв тавьж өгч дээ…

-Тухайн үед Л.Алтанзул багш Японд сургууль төгсөөд дөнгөж ирчихсэн. Би БНСУ-д сургууль төгсөж ирээд удаагүй байлаа. Л.Алтанзул багш хүүхдүүдэд япон техник сургана, би Солонгос техник, гол төлөв үүрээ мэхийг хүүхдүүдэд заадаг. Харин Ц.Шийрэв багш монгол бөхөөр барилдаж байсан хүний хувьд хүүхдүүдийн хөл мэхний техникт анхаарна. Ингээд харахад дугуйлангийн хүүхдүүддээ орон орны жүдо школын захаас л сургадаг байж. Миний бие Ц.Цогтбаатарын үүрэх мэхэн дээр их ажилласан. Цогтбаатар ч олон шилдэг тамирчдыг үүрч унагасан.

-Сая хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн Ц.Цогтбаатар нар хамт бэлтгэл хийдэг байв уу?

-Тийм, Л.Энхрийлэн маань 17 настайдаа Улаанбаатарын Гран при тэмцээнд түрүүлж байлаа. Дараа жил нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн. Их хүчтэй гарч ирсэн ч хүнд бэртэл авч амжилт нь буурсан. Гэсэн ч бэртлээ бүрэн илааршуулж формдоо орсон нь сая харагдлаа. Украины Дариа Билодид, Канадын Кристиа Дегучи гээд дэлхийн аваргуудыг ялж хүрэл медаль хүртлээ. Ирэх олимпийн наадмаар манайхны урдаа барих бөхчүүдийн нэг нь Л.Энхрийлэн байх болно. Барилдаануудыг нь анхааралтай ажиглахад алдаа огт гаргахгүй байна лээ.

-Олимп гэснээс нэг мэдэхэд л Парисын олимп хаяанд ирнэ. Ц.Цогтбаатараас ямар амжилт хүлээж байна вэ?

-Хамгийн гол нь бэртэл гэмтлээс хол байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ аварга болох бүрэн нөөцтэйгөө сая харууллаа. Жаахан хүү байхдаа л “Монголчууд олимпийн аваргатай боллоо. Хоёр дахь алтан медалийг нь би авна” гэж шууд хэлдэг байлаа. Олимпийн аварга болохыг үгүйсгэх арга байхгүй. Ямартаа ч олон тэмцээнд биднийг баярлуулах болно.

-Бид шинэ дэлхийн аваргатай боллоо. Олон хүүхэд жүдо спортод хөл тавьж байгаа болов уу. Энэхүү спорт амьдралд хэрэгтэй ямар чанарыг хүүхдэд суулгадаг юм бэ?

-Би сүүлийн 10 гаруй жил өсвөрийн хүүхдүүдтэй тулж ажиллаж байна. Өсвөр насны хүүхдийг ямар нэг спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Эрүүл мэнд талаасаа ч тэр, төлөвшил талаасаа ч чухал ач холбогдолтой. Эрүүл, чийрэг бие бялдартай болоход төгс сонголт бол жүдо урлаг. Мөн хүүхдэд ёс суртахуун, тэвчээр суулгана. Энэ чанарууд амьдрал дээр гарахад нь маш чухал.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Анхцэцэг дахин Ази тивийн аварга боллоо DNN.mn

Бахрейн улсын нийслэл Манама хотноо Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 30 орны 187 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж буй.

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлэн төрийн дуулалаа эгшиглүүлэв. Тэрбээр огцом өргөлтөөр 114 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөсөн юм. Зургаан жилийн өмнөх тус тэмцээнд түрүүлж байсан М.Анхцэцэг энэ удаад дахин түрүүлж, Ази тивийн хошой аварга болж байна.

Өмнөх өдрүүдэд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль тус тус хүртсэн.

Categories
мэдээ спорт

Г.Анужин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Ганзоригийн Ануужин лхагва гарагт дэвжээнд гарч хошой хүрэл медаль хүртжээ. Тэрбээр огцом өргөлтөөр 99 кг /эхлээд 95 кг, дараа нь 99 кг өргөсөн, сүүлийн оролт 102 кг амжилтгүй болсон/-ыг өргөж хүрэл медалийн болзол хангасан. Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ийг өргөж /116 кг, -121 кг, -121 кг/ тавдугаар байрт шалгарч нийлбэр дүнгээр 215 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ. Өмнө нь эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Энхтайваны Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү “Манама-2022” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц,Хосбаярын удирдлага дор дөрвөн эмэгтэй хүчээ сорих бөгөөд дэвжээнд гарсан хоёр тамирчин медаль хүртээд байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Шидокан каратэчид 4 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ DNN.mn

Английн Ливерпүүл хотноо болсон Шидокан каратэгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож багаараа алтан медаль хүртлээ.

Монголын баг тамирчдаас 4 алтан медаль, 1 мөнгөн медаль, 8 хүрэл медаль, нийтдээ 13 медаль авсан бөгөөд Д.Алтанхүү, А.Төгөлдөр, М.Нандин-Эрдэнэ, Б.Бүрэнзориг нар аварга болсон байна.

Categories
мэдээ спорт

Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн юм. Маргааш 71 кг-ын жинд Г.Анужин, 13-нд 76 кг-д Д.Дархижав, 14-нд гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх юм байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Л.Энхрийлэн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д манай тамирчин Л.Энхрийлэн хүрэл медалийн болзол хангалаа.

Манай бөх нэгийн даваанд Маврикигийн К.Легентилийг вазаригаар, шөвгийн 16-д дэлхийн аварга канад бөх К.Дегучиг мөн вазаригаар хожсон. Харин шөвгийн наймд Израилийн бөх, Токиогийн олимпын хүрэл медальт Т.Нелсон-Левид вазаригаар харамсалтай хожигдсон юм.

Гэхдээ дагах барилдаанд дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Украины Д.Билодидийг вазаригаар буулган медалийн төлөө барилдах эрхтэй болов. Улмаар БНСУ-ын залуу бөх Хух Мимиг торгуулиар буулгаж авснаар дэлхийн дэвжээнээс медаль хүртэх зорилгодоо хүрлээ.