Categories
мэдээ спорт

Боксчид Залуучуудын ДАШТ-ийг зорилоо DNN.mn

Монголын боксын тамирчид Испани улсад арваннэгдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд зохион байгуулах Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явлаа. Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хоёр мөнгөн медаль, найман хүрэл медаль хүртсэн.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ БНСУ-ын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Жи-тэй тулалдаж ялагдсанаар мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн финалдБ.Буяндалай тулалдаж, анх удаа Азийн аваргад ороод мөнгөн медаль хүртсэн юм.

Боксын баг тамирчдыг олимпийн эрх олгох БНХАУ болох Азийн зуны спортын наадам, Узбекистаны нийслэл Ташкентэд болох эрэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Энэтхэгт болох эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ш.Энхийн-Од “United center”-т ирэх сарын 17-нд тоглоно DNN.mn

“Dayton Flyers” багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Од 2022 оны арванхоёрдугаар cарын 17-нд Чикаго хотын “United center”-т 19:00 цагаас тоглохоор болжээ.

АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн нэгдүгээр дивизонд анх удаа Монгол Улсын тамирчин тоглож түүхийн нэгэн шинэ хуудас бичиж байгааг дэмжин гэр бүл, хамт олноороо үзэхийг уриалж байна.

Ш.Энхийн-Одын Америк нэр нь Майк билээ. “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн Майк Шаравжамц коллежийн анхны тоглолтоо 10 оноо, таван ашигтай дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалттай дуусгасан.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын шигшээ баг Таитигийн багийг хожлоо DNN.mn

Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод үргэлжилж байна. Уг тэмцээнд Монголын шигшээ баг ээлжит хожлоо авлаа. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг Малайзын багтай өчигдөр эхний тоглолтоо хийж, 94:92-оор ялалт байгуулсан.

Өнөөдөр хоёр дахь тоглолтоо Таитигийн багтай хийсэн тэд 91:62 харьцаагаар буулган авлаа. Монголын багийн хувьд Таити, Вьетнам, Малайз, Тайландын багтай нэг хэсэгт багтаад байгаа. Одоогоор Малайзын багийг 94:92-ын харьцаагаар, Таитигийн багийг 91:62 харьцаагаар хожоод байна.

Монголын Үндэсний шигшээ багийн тоглолтын хуваарь:

11-р сарын 13

Монгол – Вьетнам 18:30

11-р сарын 14

Монгол – Тайланд 18:30

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Батболд Дэлхийн аваргаас 2 дахь алтан медалиа хүртлээ DNN.mn

АНЭУ-ын Абу Даби хотноо 14 дахь удаагаа зохион байгуулагдах “WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP”-д Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож байна.

АНЭУ-д зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Эрдэнэбаатарын Батболд Дэлхийн аваргаас 2дахь алтан медалиа хүртлээ.

Энэ удаагийн тэмцээн нь энэ сарын 11-19-ний өдрүүдэд явагдаж өндөрлөх юм. Манай улсаас 134 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид оролцож байгаа.

“World festival” буюу Дэлхийн наадам энэ сарын 11-12-ны өдрүүдэд, 13-14-нд өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 15-16-нд “Мастерс”-ын ДАШТ, 17-19-нд насанд хүрэгчдийн ДАШТ тус тус болно.

“World Jiu Jitsu Festival”-ийн эхний өдрийн эргэн тойронд… Монгол улсаас 130 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон фестивалд оролцож байна.

Categories
мэдээ спорт

Монголын сагсчид Малайзыг 94:92 харьцаагаар хожив DNN.mn

Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод үргэлжилж байна. Уг тэмцээнд Монголын шигшээ эхний тоглолтоо хийж, хожлоо авлаа.

Монгол Улсын багтай өрсөлдсөн баг нь ДАШТ-д оролцож, тивийн аваргад 24 удаа тоглосон Малайзын хүчтэй баг байв.

Монгол, Малайзын тоглолт үзэгчдийг догдлуулсан, өрсөлдөөнтэй болсон. Энэхүү тоглолтод Монголын шигшээ төгсгөлийг гайхалтай хийснээр 94:92-оор ялалт байгууллаа. Шигшээ багийн лидер Т.Санчир 36 оноогоор бүх тоглогчийг тэргүүлж, багийнхаа эхний ялалтад чухал үүрэг гүйцэтгэв. Түүнчлэн Б.Билгүүн, О.Энхбаатар 12, А.Ананд 10 оноо нэмэрлэсэн юм. Маш чухал хожил байгуулсан Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 18:30 цагт Таитигийн эсрэг хийнэ. Монгол, Малайзын багийн тоглолтын сүүлд 17 секунд дутуу байхад 92-91-ээр Малайзын баг илүү байхад О. Сэргэлэн бөмбөг тасалж энэ тоглолтын гол ялалтын түлхүүр болсон юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Зүүн Азийн залуучуудын наадам Монголд болно DNN.mn

Зүүн Азийн есөн үндэсний олимпийн хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өчигдөр /2022.11.11/-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар тус наадмын хөтөлбөрт орж байгаа спортын 12 холбооны ерөнхийлөгч нартай гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна.

Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаныхан гээд нийт 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирнэ гэсэн тооцоолол гарчээ. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “2023 он спортын салбарынхны хувьд чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа. Энэ томоохон наадмыг зохион байгуулах санаачилгыг Улаанбаатар хотынхон үүрч байна. Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн шалгуур, түүчээ болдог онцлогтой. Иймд дэлхийн бүх орон олимпын наадам, олон улсын тэмцээн, уралдааныг зохион байгуулах эрхийг авахын тулд өрсөлддөг. Спорт гэдэг пирамидын тогтолцоотой. Орой дээр нь тэмцээн уралдааны амжилт гялалздаг. Харин пирамидын суурийг бүрдүүлж буй биеийн тамир, спортыг сонирхогч хэн бүхэнд итгэл, урам, эрчимийг өгч байдгаараа спортын наадам онцлогтой” гэлээ.

Categories
мэдээ спорт

Пауэрлифтингийн дэлхийн аваргад оролцох тамирчид Дани улсыг зорив DNN.mn

Дани улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Энэ удаагийн дэлхийн аваргад манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд ОУХМ Б.Дүвжид, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Х.Энхболд, -120 кг-д Ш.Чанарав, Т.Сайфола, +120 кг-д Б.Хадбаатар нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Марал нар оролцохоор Дани улсыг зорив.

Categories
мэдээ спорт

Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгуулав DNN.mn

Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар тус наадмын хөтөлбөрт орж байгаа спортын 12 холбооны ерөнхийлөгч нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

2023 оны наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4500 орчим хүн ирэх тооцоо гарчээ.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “Тус наадмыг зохион байгуулахад Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот өндөр амбицтай, бодлоготой оролцох шаардлагатай. Энэ бол улсын нэр хүнд, нийслэл Улаанбаатар хотын цаашдын хөгжилд томоохон түлхэц болох асуудал. Дэлхийн иргэд спортоор дамжуулан энх тайванч үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг. Олимпизмд шударга ёс, эв нэгдлийн утга төгөлдөр агуулга оршдог. Иймээс улс орнууд үүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Мөн спортын арга хэмжээнд суурилан дотоодын болон гадаадын аялал жуулчлал хөгжих, улс орноо сурталчлах давуу талыг бий болгож байна. Хотын зүгээс манлайлал үзүүлж ажиллана. Оролцож буй талуудад ажлын өндөр амжилт хүсье. Бид зохион байгуулалт, эв нэгдэл, хамтын хүчээр Зүүн Азийн залуучуудын наадмыг итгэл төгс, бүрэн дүүрэн зохион байгуулна” хэмээлээ.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “2023 он спортын салбарынхны хувьд чухал үйл явдлаар дүүрэн жил. Энэ томоохон наадмыг зохион байгуулах санаачилгыг Улаанбаатар хотынхон үүрч байна. Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн шалгуур, түүчээ болдог онцлогтой. Иймд дэлхийн бүх орон олимпын наадам, олон улсын тэмцээн, уралдааныг зохион байгуулах эрхийг авахын тулд өрсөлддөг. Спорт гэдэг пирамидын тогтолцоотой. Орой дээр нь тэмцээн уралдааны амжилт гялалздаг. Харин пирамидын суурийг бүрдүүлж буй биеийн тамир, спортыг сонирхогч хэн бүхэнд итгэл, урам, эрчмийг өгч байдгаараа спортын наадам онцлогтой” гэлээ.

Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Ийм хэмжээний наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлог. Түүнчлэн Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн хангарди шувуу, үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг галбингаа гэх домгийн галт шувууг тус наадмын бэлгэдэл дүрээр сонгосон юм.

Categories
мэдээ спорт

Б.Буяндалай Узбекистаны тамирчинг ялж финалд шалгарлаа DNN.mn

Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна.

Манай улсын таван тамирчин өчигдөр рингэнд гарахаас хамгийн түрүүнд 60 кг-ын жингийн Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой тулалдлаа. Манай тамирчин эхний үеийг алдсан ч үлдсэн үеүдэд итгэл төгс тэргүүлж, ялалт байгуулж, финалд шалгарлаа.

Б.Чинзориг Тайландын тамирчин Зүүн Өмнөд Азийн аварга Бунжонг Синсиритай 19:50 цагт тулалдана.

Х.Энмандах 23:15 цагт Узбекистаны тамирчин 2016 оны Риогийн Олимпын аварга Хасанбой Дусматовтой тулалдана.

Г.Лундаа 23:45 цагт Узбекистаны тамирчин 2021 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Халаков Абмадуликтай тулалдана.

О.Бямба-Эрдэнэ 01:00 цагт Казакстаны тамирчин 2018 Азийн наадмын мөнгө, 2019 Армийн дэлхийн аварга Шимбергенов Асланбектэй тулалдана.

Categories
мэдээ спорт

“Бали-2023” Дэлхийн элсний наадмын логог танилцууллаа DNN.mn

Сөүлд болсон Үндэсний олимпын хороодын холбооны XXVI Ерөнхий ассамблейн үеэр ирэх жил Индонезийн Бали аралд болох Дэлхийн элсний наадмын логог албан ёсоор танилцууллаа.
Лого нь Бали арлын уламжлалт өв соёлын илэрхийлэл болох barong багны дүрсийг өөртөө агуулсан байна. Баличууд энэхүү багийг буг чөтгөрийг зайлуулах шидтэй гэж үздэг бөгөөд эрт дээр үеэс тэдний бэлгэ тэмдэг нь болсоор иржээ.
Багны дээд хэсэгт диваажингийн хаалга гэгддэг Lenpuyang Temple хаалгыг далайн хоёр давалгаагаар хүрээлүүлсэн байна. Мөн чихэнд нь далайн хясаагаар хийсэн цэцэг зүүжээ. Энэ нь Балигийн эрчүүд дайн тулаан юм уу тэмцээн уралдаанд орохын өмнө чихэндээ цэцэг хавчуулдаг байсан эртний уламжлалаас эхтэй аж.
Түүнчлэн шүд нь загасчдын завь, духан дээрх дүрс нь Бали арлын загас, хавчнуудыг, нүд болон хамар нь Балигийн үзэсгэлэнт үдшийг илэрхийлжээ.
Дэлхийн элсний хоёрдугаар наадам 2023 оны наймдугаар сарын 5-12-нд Индонезийн Бали аралд спортын үндсэн 14 төрлөөр явагдана. Одоогоор манай 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн чансаанд эзэлж буй байраараа уг наадамд оролцох эрхтэй болоод байна.