Categories
мэдээ спорт

Э.Буджавыг “Олимпийн алдар” одонгоор шагнажээ DNN.mn

Гир буюу туухай өргөлтийн 2022 оны ДАШТ Энэтхэг Улсын Дели хотноо болж, 18 орны 250 гаруй тамирчин өрсөлдөхөд Монгол Улсын тамирчин Э.Буджав амжилттай оролцож, хос алтан медаль хүртсэн юм. Тэрбээр үүнээс өмнө Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртээд байсан билээ. Улсынхаа нэрийг гаргасан тамирчин Э.Буджавыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан “Олимпийн алдар” одонгоор шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Э.Буджав “Миний амжилтыг үнэлж шагнасан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Миний хувьд ДАШТ-ий 68 кг-ын жинд огцомоор 119 удаа савж, 149 удаа түлхсэн үзүүлэлтээр хоёр алтан медаль хүртсэн. Үүнээс өмнө тивийн аваргаас хос мөнгөн медаль аваад байлаа. Туухай өргөлт бол бүх тулааны спортын суурь болдгоороо онцлогтой. Би энэ спортоор хичээллээд долоон жил болж байна. Энэ спорт Монгол Улсын зэвсэгт хүчний хэмжээнд өндөр түвшинд хөгжсөн. Зэвсэгт хүчинд туухай өргөдөг, надаас мундаг тамирчин олон бий” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөн боллоо DNN.mn

МХБХ-ны мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөн Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит МХБХ-ны бэлтгэлийн төвд амжилттай зохион байгууллаа.

Тус Зөвлөгөөнд 40 гаруй мастер ангиллын тамирчид оролцсоноос Дархан-Уул аймгаас төлөөлөгчид ирсэн нь онцлог байлаа.

Мөн тус зөвлөгөөнд МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцож өөрсдийн хэлтсийн үйл ажиллагаа болоод мэдээлэл өгч хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Зөвлөгөөнөөр МАТ-ын ёс зүй сахилга бат, насны ангиллын өөрчлөлт болон УАШТ нэрэмжит тэмцээнүүдийн хуваарь, орон нутагт тэмцээн уралдаан зохион байгуулах талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Зөвлөгөөний төгсгөлд төлөөлөгчид нийт мастер ангиллын тамирчдадаа уриалга гаргаж гарын үсэг зуран зөвлөгөөн амжилттай үр дүнтэй явагдаж өндөрлөлөө.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Энхтүвшин Мастерcийн хар бүсний дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо DNN.mn

Абу Даби хотноо болж буй “World Pro JiuJitsu Championship 2022” тэмцээний мастерс 4 ангиллын Хар бүсний -85кг жинд барилдсан Ид шидийн орон|Magic Mongolia тамирчин Б.Энхтүвшин мөнгөн медалийн эзэн болсноор ДЭЛХИЙН АВАРГЫН 4 ДЭХ МЕДАЛИА хүртлээ

May be an image of 4 people and people standing

May be an image of 2 people, people standing and indoor

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын баг Японд бэлтгэл хийж байна DNN.mn

Монголын Үндэсний шигшээ баг Япон Улсын Тояама хотод бэлтгэл хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын гадаа талбайн хөлбөмбөгийн улирал өндөрлөсөн бөгөөд үргэлжлээд Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа базаахаар Японыг зорьсон юм.

Шигшээ баг Японд 10 хоногийн хугацаатай бэлтгэл хийнэ. Энэ онд Монгол, Япон улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаа бөгөөд манай хоёр улсын хувьд бүх талын найрамдалт харилцаатай гэдгийн нэгэн илрэл нь энэ удаагийн бэлтгэл болж байна.

May be an image of 11 people, people playing American football, people standing and grass

Монголын Үндэсний шигшээ багийг ирэх онд ДАШТ-ий өмнөх урьдчилсан шатны Плэй-оффын тоглолт хүлээж буй. Иймээс бид бэлтгэлээ эрт эхлүүлж, ирэх жилийн маш чухал тэмцээндээ бэлдэх эхний алхам нь энэ удаагийн Япон дахь бэлтгэл болж байна хэмээн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука онцоллоо. Дашрамд сонирхуулахад Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй Ичиро Оцукагийн төрсөн нутаг нь Япон улсын Тояама хот юм.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Олимпийн албан ёсны бэлгэдлийг танилцууллаа DNN.mn

Олимпийн наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан “Парис-2024” олимпын зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа.

Наадмын бэлгэдэл сахиус ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон phrygian малгайн хэлбэрийг агуулсан Phryges маскотыг сонгожээ.

Францын хувьсгалт тэмцлийг эхлүүлсэн энгийн иргэд конус хэлбэрийн уг малгайгаар ялгардаг байсан тул хожмоо хувьсгалын бэлгэ тэмдэг болсон байна.

“Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге “Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж болно гэдгийг дэлхий нийтэд батлан харуулахыг зорьсон учраас ардчиллын бэлгэ тэмдэг болсон малгайг сонгосон. Энэ бэлгэ тэмдэг францчуудын ондоошил, ялгарлыг илэрхийлэх болно” хэмээн тайлбарлажээ.

“Бид өөрсдөөсөө Францын мөн чанарыг агуулсан сахиус юу байж болох вэ гэж асуусан. Зөв хариулт нь ямар нэг амьтан биш, үзэл санаа байсан. Тиймээс хэдэн зууны турш Францын ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл болсоор ирсэн Phrygian малгайг сонгосон юм” хэмээн “Парис-2024” олимпын брэндийн захирал Жюли Матихин ярьсан байна.

Зохион байгуулагчид бэлгэдэл сахиусаа хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд өхөөрдөм тоглоомын дүртэй болгожээ.

Олимпын бэлгэдэл сахиус нь жижиг хэмжээтэй бол паралимпын маскот нь арай том хэмжээтэйгээс гадна хиймэл хөлтэй байгаа нь анхаарал татна. “Бид ганцаараа бол хурдан явна. Харин хамтдаа байвал илүү хол явна” гэсэн утга санаа илэрхийлэхийн тулд ийм шийдэл гаргасан болохыг зохион байгуулагчид тайлбарласан байна хэмээн Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн ДАШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ DNN.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан жюү жицүгийн ДАШТ болж байна.

Тус тэмцээн энэ сарын 11-нээс 19-ний хороонд зохион байгуулж буй 14 дэх удаагийн “World pro jiujitsu championship” тэмцээнд Монгол Улсаас 134 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна.

Монголоос өсвөрийн 53 эрэгтэй тамирчин дэлхийн дэвжээнд өрсөлдөж, гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Абу Даби хотноо үргэлжилж буй “World pro jiujitsu championship” тэмцээний дөрөв дэх өдөр Өсвөр үеийн хөвгүүдийн ДАШТ болж өндөрлөв.

Монгол Улсаас медаль хүртсэн тамирчдыг дараах байдлаар танилцуулья:

Э. Бат-Эрдэнэ -62 кг-ын жинд алтан медаль /Баялаг дэвжээ/

Б. Билгүүнтэй -45 кг-ын жинд хүрэл медаль /112 fight academy/

Д. Чингүүнжав -66 кг-ын жинд алтан медаль /Ральф Грэйси Монгол академи

Б. Амгаланбаатар -84 кг-ын жинд мөнгөн медаль /Их шавь дэвжээ/

Б. Өрнүүнбилэг -62 кг-ын жинд хүрэл медаль / Баялаг дэвжээ/

Д. Мөнгөн-Очир -78 кг-ын жинд хүрэл медаль /Баялаг дэвжээ/

Б. Бат-Эрдэнэ -72 кг-ын жинд хүрэл медаль /Их шавь дэвжээ/

Б. Энхбат -66 кг-ын жинд алтан медаль / Ральф Грэйси Монгол академи/

Ч. Чинзориг -42 кг-ын жинд мөнгөн медаль / Ид шидийн орон- Magic13/

Б. Жавхаамандах -62 кг-ын жинд мөнгөн медаль /Архангай аймаг/.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн тамирчид ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Өсвөр үеийн охидын жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, Баялаг дэвжээний тамирчин О.Номин-Эрдэнэ 48 кг-д, Дорноговь Хилэнц дэвжээний тамирчин Б. Алимцэцэг нар алтан медалийн эзэд болсон юм.

Үүнээс гадна Өмнөговь Говь пантера дэвжээий тамирчин М.Урангоо, Гаруда Дархан цааз академийн Н.Тэнүүн, Архангай аймгийн тамирчин У. Энхмэнд , Баялаг дэвжээний тамирчин Б.Байгалмаа нар мөнгөн медаль хүртээд байна.

Categories
мэдээ спорт

Боксчид Тивийн аваргаас 10 медаль хүртжээ DNN.mn

Боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо энэ сарын 1-12-нд явагдсан билээ. Тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдөв.

Тэмцээнд Монголын 17 тамирчин хүч сорьж, хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль авсан юм.

Эрчүүдийн 60 кг-д тоглосон залуу тамирчин Б.Буяндалай болон эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэн болов.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах, 57 кг-д Г.Лундаа, 67 кг-д Б.Чинзориг, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Монголын баг медалийн тоогоор дөрөвт жагссан бол медалийн чанараар 11-д бичигдсэн юм.

Казахстан улс зургаан алт, долоон мөнгө, найман хүрэл, нийт 21 медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан (6-3-3), Энэтхэгийн боксчид (4-2-6) удаалсан байна.

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ Тайландын багтай тоглоно DNN.mn

FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод өнөөдөр дуусна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-д хэсгийн сүүлийн тоглолтууд болох ба Монгол, Тайландын шигшээ багууд хэн нь хэсгээ тэргүүлэх, Вьетнам, Малайзын шигшээ багууд хэн нь хэсгийн гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарахаа шийднэ.

Вьетнам, Малайзын тоглолт 15:30 цагаас, Тайланд, Монголын тоглолт 18:30 цагт UG Arena-д эхэлнэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын шигшээ Вьетнамын багийг 88:77 харьцаагаар хожлоо DNN.mn

Азийн аварга шалгаруулах “FIBA ASIA CUP” сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 10-14-ны өдрийн хооронд зохион манай улсад зохион байгуулагдаж байгаа билээ.

Монголын шигшээ баг өчигдөр гурав дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багтай хийсэн бөгөөд 88:77 харьцаагаар хожлоо.

Шигшээ баг уржигдар Малайзыг хүндхэн тоглолтын эцэст 94-92 харьцаагаар, өчигдөр Таитиг 62:91 харьцаагаар илүүрхэн хожоод байв. Ийнхүү өнөөдөр хэсэгтээ гурван хожилтой болж дараагийн шатанд шалгаран тоглох болзлоо хангалаа. Тэд маргааш хэсгийг тэргүүлэгч Тайландын шигшээ багтай тоглож хэсгийн хэддүгээр байраар шалгарахаа шийднэ.