Categories
мэдээ нийгэм спорт

Сагсан бөмбөгийн 14 хүртэлх насны УАШТ эхэллээ DNN.mn

Амьдралын тод хөтөч

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны U14 насны өсвөр үеийн УАШТ өнөөдөр “Спортын төв ордон”-д эхэллээ. Энэ удаагийн улсын аваргад эрэгтэй 32 баг эмэгтэй 8 баг өрсөлдөж байна. Үүнээс Эрдэнэт, Өмнөговь, Замын-үүд, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Багануур зэрэг аймгуудаас шигшээ багууд хүрэлцэн ирж аваргын төлөө өрсөлдөж буй. Тэмцээний хэсгийн тоглолтууд даваа, мягмар, лхагва гарагуудад явагдах бөгөөд аваргууд ирэх баасан гарагт тодорно.

Categories
мэдээ нийгэм спорт энтертаймент-ертөнц

Өсвөрийн хоккейчид Монголд өрсөлдөнө DNN.mn

Олон Улсын Хоккейн Холбооноос Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Мөсөн өргөө”-нд зохиохоор болжээ.

Цар тахлын улмаас 2020, 2021 онд завсарласан тэмцээн гуравдугаар сарын 11-17-ны хооронд үргэлжлэх ба Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан гэсэн зургаан орны баг өрсөлдөнө.

Тоглолтын хуваарь:

2023.03.11

13:30. АНЭУ – Тайланд

17:00. Узбекистан – Туркменистан

20:30. Монгол – Иран

2023.03.12

13:30. Тайланд – Туркменистан

17:00. Иран – Узбекистан

20:30. Монгол – АНЭУ

2023.03.14

13:30. Тайланд – Иран

17:00. Монгол – Узбекистан

20:30. АНЭУ – Туркменистан

2023.03.15

13:30. Иран – АНЭУ

17:00. Туркменистан – Монгол

20:30. Узбекистан – Тайланд

2023.03.17

13:30. Туркменистан – Иран

17:00. АНЭУ – Узбекистан

20:30. Тайланд – Монгол

Түүнчлэн Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхээ авчээ. Тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны хооронд болох ба Монгол, Сингапур, Кувейт, Индонезийн шигшээ баг оролцоно.

Тоглолтын хуваарь:

2023.03.23

14:00. Филиппин – Индонез

18:00. Кувейт – Монгол

2023.03.25

14:00. Индонез – Кувейт

18:00. Филиппин – Монгол

2023.03.26

14:00. Кувейт – Филиппин

18:00. Индонез – Монгол

Categories
мэдээ нийгэм спорт

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 9-д эхэлнэ DNN.mn

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 9-12-ны өдрүүдэд болно гэж Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын танхимд болох ба Дэлхийн бөхийн холбооны дүрмийг баримтална.

Эмэгтэй 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, +76 болон эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, +125 кг гэсэн нийт 20 ангиллаар болно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Манай баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох эрхтэй боллоо

Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд UG Arena-д үргэлжилж байна.

Өчигдөр шигшээ багийнхан Сингапурын багийг 73-49-өөр буулгаж авав.

Ингэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох эрхээ авлаа.

Шигшээ багийнхан өнөөдөр 19:00 цагаас Гуам улсын багтай тоглоно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол, Хонконгийн сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр ААШТ-ий урьдчилсан шатанд тоглоно

2025 онд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр UG Arena-д эхэлнэ.

Монгол Хонконгийн сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 19:00 цагт тоглоно.

Хэсэгтээ эхний дөрвөн байрт шалгарсан багууд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.

Азийн сагсан бөмбөгийн холбооноос Монголын шигшээ багийн тамирчин Э.Санчирыг “33 настай жигүүрийн тоглогч 21 оноо, 5.5 самбар, 3.5 оновчтой дамжуулалт өгч байна” хэмээн цахим хуудсандаа онцолжээ.

Энэ сарын 24-26-ны хооронд F хэсгийн хоёрдугаар шатны тоглолтууд UG Arena-д явагдаж дуусна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар хүнд цохилтоор ялалт байгууллаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын АНУ дахь анхны тулаанаа Жиованни Гитеррезийн эсрэг Нью Йорк хотын Sony Hall цэнгэлдэхэд өнөөдөр хийлээ.

Э.Цэндбаатар гуравдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр тэрбээр мэргэжлийн боксод таван удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан буюу 5-0 гэсэн амжилттай байна.

Тулааны дараагаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Би хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж Америкт ирсэн. Өнөөдрийн тулаан гайхалтай байлаа. Би өдрөөс өдөрт сайжирсаар байх болно. Намайг дэмжиж буй бүх хүний итгэлийг алдалгүйгээр улам илүү гялалзана” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Categories
мэдээ спорт

Их дуулга тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан манай жүдочид өнөөдөр Израил улсыг зорилоо DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн маргааш Израилийн Тель-Авив хотноо эхэлнэ. Энэхүү Их дуулгад таван тивийн 54 орны эрэгтэй 227, эмэгтэй 177 нийт 404 жүдоч оролцож хүч, ур чадвараа сорих юм. Парисын “Их Дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан Монголын жүдочид Израильд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдочны бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө.

Тель-Авивын “Их дуулга”-д Монголын жүдочдоос:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат

66 кг: Л.Өнөболд

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир

90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг

52 кг: М.Нандин-Эрдэнэ

57 кг: О.Оюунчимэг

63 кг: Д.Есүй

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн

+78 кг: Д.Номинзул нар хүч үзэн барилдана.

Манай улсаас өнгөрсөн жилийн Тель-Авивын татамид Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн билээ.

Энэ сарын 16-18-ны хооронд болох Их дуулга тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан манай жүдочид өнөөдөр Израил улсыг зорилоо.

Categories
мэдээ спорт

Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаанд Б. Алтангэрэл түрүүллээ DNN.mn

Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаанд 128 бөх барилдсанаас “Сүлд” спорт хороо, “Намир трейд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл түрүүллээ.

“Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр үзүүрлэсэн бол “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Ё.Гантулга, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар их шөвөгт шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн начин Архангайн О.Баярбаасан, Увсын Д.Урианхай, Сэлэнгийн Б.Улаалзагана, Төвийн Л.Энхтүвшин нар үлдсэн байна.

Харин маргааш буюу энэ сарын 16-ны 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын гурван цаначин ДАШТ-д оролцоно DNN.mn

Гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно. Тус тэмцээнд манай улсаас “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул болон ОУХМ Э.Ариунтунгалаг оролцоно. Планика хот нь 2018 онд олон улсын цанын холбооны 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан билээ.

Categories
мэдээ спорт

Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ DNN.mn

Фэйсбүүк: Монголын хоёр сая хэрэглэгчийн 40 хувь нь хуурамч хаяг | News.MN

Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашиглаж, улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Иймд, цахим орчинд анхаарал татсан мэдээ мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж, цахим халдлагаас сэргийлэхийг зөвлөж байна. Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-аас анхаарууллаа.