Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 U18: Сагсан бөмбөгийн УАШТ Дундговь аймагт боллоо DNN.mn

Дундговь аймагт U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс 04 сарын 02-ны хооронд зохион явууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж, хөдөө орон нутаг 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.

Тэмцээний шагналт байранд шалгарсан багууд:

Эрэгтэй Алтан медаль – Эрдэнэт 5-р сургууль

Мөнгөн медаль – 14-р сургууль

Хүрэл медаль – Металл Жуниор

Эмэгтэй Алтан медаль – Баянхонгор аймаг

Мөнгөн медаль – Оюуны Ундраа цогцолбор сургууль

Хүрэл медаль – МонПон-1-р баг

Шилдэг тоглогчид:

MVP н.Буянтогтох /Эрдэнэт/ MVP Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/

Бэлгэдлийн шилдэг тоглогчид:

Эрэгтэй – Э.Ангараг /14-р сургууль/

  • А.Мөнхбат /Металл Жуниор/
  • Л.Басхүү /Дундговь хишиг/

Эмэгтэй – А.Анужин /Монпон-2/

  • н.Энхжин /Монпон1/
  • н.Мишээл / ОУЦС/

Categories
мэдээ нийгэм спорт

Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Туркийн Анаталья хотноо “Гранд слам” тэмцээн үргэлжилж байна. Хоёр дахь өдөр “С” хэсэгт барилдаж буй МУГТ Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эрэгтэйчүүдийн -73 кг жингийн финалд Италийн Мануэл Ломбардод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.

Анталъягийн их дуулгыг Монголын 19 тамирчин зорьсноос одоогоор хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр мөнгө, эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртсэн.

Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд болох ба Монголын шигшээ багийн дөрвөн тамирчин зодоглоно. Хасагдах шатны барилдаанууд 13.30 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 22.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Б.Эрхэмбаяр хоёр дахь Их дуулгаасаа мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Жүдо бөхийн Антальягийн “Их Дуулга” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр 2023 он гараад хоёр дахь “Их Дуулга”-даа мөнгөн медаль хүртээд байна. Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртсэн ч эх орноо төлөөлөн Дохагийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхээ баталгаажууллаа.

Харин жүдогийн “Их Дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг-ын жинд барилдсан хоёр жүдоч хамтдаа хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Эхлээд ОУХМ Б.Баасанхүү Бразилын Аманда Лимаг нэмэлт цагт, дараа нь ОУХМ Г.Наранцэцэг Германы Катарина Мензийг вазаригаар тус тус ялснаар хоёулаа хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Мэргэжлийн сумогийн түрүү бөх Кирибаяма Б.Лхагвасүрэнгийн аав Я.Бямбачулуун: Хүүгийнхээ түрүүлэхийг хараад хөл газарт хүрэхгүй баярлалаа DNN.mn

Малчны гэрт төрсөн Б.Лхагвасүрэн хүү Япон улсын үндэсний спорт мэргэжлийн сумогийн дээд зиндаанд анхны түрүүгээ хүртсэн нь спортын ертөнц дэх онцлох үйл явдал байв. Б.Лхагвасүрэнгийн гэр бүлийнхэн өнөөдөр ч Дорнод аймгийн Сэргэлэн сумандаа малаа маллан амьдарч байна. Түүний аав Я.Бямбачулуунтай ярилцаж баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.


Таны хүү мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Их баяртай байна аа. Б.Лхагвасүрэн бол миний бага хүү. Хүүгийнхээ түрүүлсэн барилдааныг замд явж байгаад харж амжсангүй. Яг түрүүлдэг өдөр нь хотоос гараад Дорнод руу буцаж явсан юм. Гэртээ ирээд зурагт харахад миний хүү эзэн хааны цом тэврээд уйлаад зогсож байдаг юм даа. Хөл газарт хүрэхгүй баярласан. Хүүгийнхээ барилдааныг харах хүсэл байсан ч ардаа ажилтай учраас замд гарчихсан юм. Хүн бүр л над руу залгаж баяр хүргэж, хүүд маань чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна. Танихгүй хүмүүс хүртэл залгаж баяр хүргэх юм. Хүний сайн сайханд баярлаж, догдолдог нь монгол хүний гайхамшигтай гоё чанар юм даа. Олны сайхан ерөөлөөр миний хүү илүү сайн барилдаж энэ их спортын оргилд нь гарах байх аа.

-Б.Лхагвасүрэн маань багадаа ямар хүүхэд байв?

-Би өөрөө бөх үзэх их дуртай.Овооны наадмуудад хүүгээ дагуулаад л явна. Хүүхдүүдийг хооронд нь барилдуулахад Лхагвасүрэн маань түрүүлж, үзүүрлэдэг байсан юм. Хүү маань сайхан бөх болох нь дээ гэх горьдлого миний дотор яваад л байв. Нутгийн өвгөд ч “Хүү чинь бөх болох нь” гэж урамшуулна. Хүү маань өөрөө ч их дуртай. Ингээд дунд сургуулиа төгсөөд “Аварга” сургуульд элсэж гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн шавь болсон. Овооны наадам хэсч байсан бид хоёр хотод ирээд заалны барилдаанууд хайдаг боллоо. Нэгдүгээр курсийн хүүхэд ч яах вэ ганц нэг даваад унана. Харин зуны амралтаараа ирэхдээ төрөлх нутаг Сэргэлэн наадамд үзүүрлэж аавыгаа баярлуулсан нь санаанаас гардаггүй. Их амжилтын аяндаа ингэж л мордож дээ гэж боддог юм. Миний хүү үндэсний бөхийн сумын заан цолтой.

-Таны хүү Япон руу хэзээ, яаж явж байв?

-“Аварга” дээд сургуульд сурч байхдаа шалгаруулалтад орсон юм билээ. Хариу нь ч тэр доороо гарч тэнцсэн. Ер нь Япон явах шийдвэрээ миний хүү өөрөө бие дааж гаргасан. Миний хувьд дотроо үндэсний бөхөөрөө барилдаад үзвэл гэж бодож байсан ч хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгээд дэмжсэн. Жаахан хүү маань тэр том бүдүүн хүмүүстэй яаж барилдах юм бол доо гэж

эргэлзэж байсан ч тухайн үед нь хүүдээ хэлээгүй. Эргээд харахад миний хүү боломжоо олж хараад ийм шийдвэр гаргаж дээ.

-Анх очиход амар байгаагүй л байх. Гэр рүүгээ утсаар холбогддог байв уу. Юу ярьж байв?

-Миний хүү чинь ээж аавынхаа дэргэдээс холдож үзээгүй үедээ л зоригтой шийдвэр гаргаж Япон явсан. Сумо өөрөө хатуу дэг жаягтай спорт. Олон хүн оролдож үздэг ч амжилт гаргах нь цөөн. Голоос нь шантрах нь элбэг. Анх очоод хүүд маань амар байгаагүй л дээ. Аав, ээж рүүгээ залгаад л нөхцөл байдлаа зах зухаас нь хэлнэ. Би ч “Миний хүү зориод очсон юм чинь юуг ч тэвчинэ шүү” гэж захина. Миний хүү чинь ердийн л малчин айлын хүү. Морь мал дээр л дэрвэж өссөн. Хөдөөний бидний ажил ундарч л байдаг. Тэр бүрийн зах зухаас миний хүү хийдэг л байлаа. Ингэж өсөхдөө л тэвчээртэй болж

төлөвшсөн юм билээ. Ээж аав нь хүүгээ их хүлээнэ. Цай, сүүний дээжээ өргөөд л залбирдаг байлаа. Сүүлд гурван жилийн өмнө л жүрёо зиндаанд дэвшиж, чөлөөгөөр шагнуулаад гэртээ ирэхдээ уул шиг том болчихсон байж билээ. Тэгж их өссөнийг нь хараад сүрдээд ч байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрж байсан шүү. Гэлээ гээд ээж, аавдаа эрхэлдэг зан нь янзаараа л байсан даа, миний хүүгийн. Хүүгийнхээ сайн сайхан явахыг харахаас өөр аз жаргал гэж юу байх билээ. Нутаг орныхон маань гэрт ирж баяр хүргээд, манай хот айл хөл газарт гишгэх зайгүй л бужигналдаж байна.

-Одоо хүү тань мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлээд гэртээ ирэх нь. Лхагвасүрэн маань түрүүлээд хамгийн эхэнд л гэр бүлийнхэнтэйгээ баяраа хуваалцсан болов уу. Юу хэлж байна?

-Баярлаад олигтой юм ярьж чадахгүй байна лээ, хөөрхий минь. Аав, ээж нь хүүгийнхээ амжилтад баярлаж нулимс унагачих гээд л. Ярих гэж их юм болно. Ирэх зургадугаар сард эх орондоо ирэх сураг байна. Тэр нь юу болох нь уу. Сумо өөрөө хатуу дэг, жаягтай спорт. Чөлөө өгөх нь үү, яах нь уу. Хүүгээ санах л юм. Гэхдээ цаашид туулах хол зам байгаа. Наашаа, цаашаа явж бэлтгэлээ цалгардуулчих вий ч гэж бодох юм. Энэ их өрсөлдөөнтэй талбарт завсар зайгүй хөдөлмөрлөсөн хүн л амжилтад хүрнэ. Миний хүү аварга ах нарынхаа халааг авч дээд зиндаанд түрүүлсэнд их баярлаж байна. Шинэ хүүхэд очиход нь дэм болж байсан ах нарынхаа ачийг хариулж дээд зиндаанд түрүүллээ. Одоо цаашид илүү хариуцлагатай байж сайн барилдах байх. Хамгийн гол нь бэртэл гэмтлээс л хол байгаасай гэж залбирах юм. Сумо ч өөрөө хатуу ертөнц шүү дээ. Хүү минь амар биш зам туулж энэ хүрсэн.

-Таны хүүгээр олон хүн бахархаж байна. Ийм үед нь та юу захиж байна вэ?

-Тэвчээртэй, нуруутай байгаарай л гэж захилаа. Өөр юу хэлэх билээ. Миний хүү ч сэтгэлийн хаттай, тэвчээртэй хүн. Хүүдээ итгээд л хүлээж байна. Бидний гэр бүлийн баяр баясгаланг хуваалцсан та бүхэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Categories
мэдээ спорт

FIBA 3×3: Сагсан бөмбөгийн ААШТ-д оролцох тамирчид Сингапурыг зорилоо DNN.mn

FIBA 3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болох билээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапур улсыг зорилоо.

Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар багтжээ.

Categories
мэдээ спорт

Монголын баг 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ DNN.mn

Энэтхэгийн Нью-Дели хотод болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдлөө. Үүнээс 18 орны тамирчин медаль хүртжээ.

Нутгийн эзэн Энэтхэгийн шигшээ дөрвөн алтан медальтайгаар багийн дүнг тэргүүллээ. Манай шигшээ баг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

Тодруулбал, 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгө, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль зүүсэн юм.

ДАШТ-ий багийн дүн

  1. Энэтхэг: 4 алт – 0 мөнгө – 0 хүрэл
  2. Хятад: 3-1-3
  3. ОХУ: 1-1-1
  4. Итали: 1-1-0
  5. Марокко: 1-0-1
  6. Тайвань: 1-0-1
  7. Бразил: 1-0-1
  8. Казахстан: 0-2-4
  9. Колумби: 0-2-2
  10. Австрали: 0-2-1
  11. Монгол: 0-1-1
  12. Таиланд: 0-1-1
  13. Вьетнам: 0-1-0
  14. Франц: 0-0-3
  15. Беларусь: 0-0-1
  16. Япон: 0-0-1
  17. БНСУ: 0-0-1
  18. Азербайжан: 0-0-1
Categories
мэдээ спорт

Л.Алтанцэцэг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана DNN.mn

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчид түүхэндээ анх удаа хоёр медаль хүртэх нь тодорхой болоод байна. Манай тамирчдаас 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртэн, Л.Алтанцэцэг аваргын төлөө шалгараад буй.

Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны боксчин тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Ф.Фозиловаг 5:0-ээр ялсан.

Улмаар хагас шигшээд Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай өрсөлдөн мөн 5:0-ээр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Ингэснээр Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ДАШТ-ий шигшээд анх удаа шалгарлаа.

Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн боксчин Ниту Гэнгэстэй өрсөлдөнө. Энэтхэг боксчин 22 настай, дэлхийн аваргаас Л.Алтанцэцэгийн адил анхны медалиа хүртэж буй. Хамтын нөхөрлөлийн наадамд өнгөрсөн жил түрүүлснийг нь эс тооцвол төдийлөн том амжилтгүй.

Л.Алтанцэцэг Монголын боксын спортоос мэндэлсэн анхны эмэгтэй дэлхийн аварга болоход ганцхан даваа үлдлээ. Дэлхийн аваргын төлөөх тулаан өнөөдөр 20.30 минутад болно, Premier Sports телевиз шууд дамжуулна.

Categories
мэдээ спорт

Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медаль хүртлээ DNN.mn

“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Алматы-2022” Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү Тбилисийн татамид мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр өчигдөр үдээс өмнө эзэн орны Лаша Надиразе, Израилийн Даниэль Капелушник, Италийн Маттео Пирас, Украины Богдан Ядовыг ялж финалд шалгараад байсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Кубаничбек Нургази-Уулуд цэвэр ялагдав. Энэ нь ялагдал байсан хэдий ч түүнд Их дуулга ангиллын 10 дахь медалийг авчирлаа.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx цаг-үе

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд аварга О.Хангай түрүүлэв

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлсэн байна.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “АПУ” ХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын арслан Б. Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Батжаргал, Э.Даш нар үлдэв.

Categories
мэдээ нийгэм спорт

Ш.Энхийн-Од шилдэг 5 тоглогчийн нэг болжээ DNN.mn

Ш.Энхийн-Од Монголдоо ирж, IHC багт нэгдэв - Eguur.MN

“Дэйтон Флэйерз” багийн тоглогч Ш.Энхийн-Од NCAA-гийн “Атлантик 10” дивизионы 1 дүгээр дамжааны оюутнуудаас бэлгэдлийн гарааны шилдэг 5 тоглогчийн нэгээр тодорчээ.

Тус конференцод 15 сургуулийн 59 тоглогч “Freshman” статустай байдаг. Тэдний шилдэг 5 тоглогчийн тоонд Ш.Энх-Од багтжээ.

2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр АНУ-ын NCAA-ийн нэгдүгээр дивизионд анхны тоглолтоо хийж Дэйтоны их сургуулийн “Dayton Flyers” багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглож байгаа юм.