Categories
мэдээ нийгэм спорт

М.Тулга Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Казахстан Улсын нийслэл Астана хотод чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээний 65 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртэв.

Тэрбээр үдээс өмнө эхний тойрогт гоц мөргөсөн бол шөвгийн наймын барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээ барилдаанд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялсан юм.
Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин П.Орхон мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж болж байна.

Өчигдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон зодоглов. Эхний өрсөлдөгч Энэтхэгийн Сонам Сонамын далаар нь цэвэр ялж, эхний ялалтаа авсан. Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, 7:3 оноогоор мөн ялав.

Алтан медалийн төлөө Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдаж, 5:9 ялагдлаа. Ийнхүү мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

Т. Нямжаргал “Road to UFC”-д оролцоно DNN.mn

Японы холимог тулааны “Гладиатор” холбооны “Gladiator 021” тэмцээнд Японы NavE-г долоон секундэд хүнд цохилтоор ялж, тус холбооны хөнгөн жингийн аварга болсон Түмэндэмбэрэлийн Нямжаргал “Road to UFC”-д оролцох болжээ.

Тэрбээр “Gladiator холбооны аварга болсноор Road to UFC-д орох хаалга нээгдсэн. Gladiator холбооны бүх ажилтан, надтай тулалдсан NavE тулаанч, хөгжөөн дэмжигчдэд баярлаж байгаагаа илэрхийлье. Удахгүй Road to UFC-д тулалдах ч та бүхэн намайг үргэлжлүүлэн дэмжээрэй. Цаашдаа миний араас олон монгол залуу гарч ирж, аварга болоосой” гэжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Азид 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпын эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

Түүнчлэн Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд 5, Ази тивд 1 дүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд 3 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ спорт

Монголын жүдочид Дохагийн ДАШТ-д хүч үзнэ DNN.mn

Катарын нийслэл Доха хотод тавдугаар сарын 7-14-нд болох жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Манай улс эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингээ давхарлажээ.

Дохад хүч үзэх Монголын жүдочид,

Эрэгтэй

60 кг: Энхтайваны Ариунболд

66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр

-73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр

81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир

90 кг: Гантулгын Алтанбагана

-100 кг: Батхуягийн Гончигсүрэн

+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү

52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ

57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн Мөнхцэдэвийн Ичинхорлоо

70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ

-78 кг: Отгонбаярын Хүслэн

+78 кг: Амарсайханы Адъяасүрэн

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

С.Тулга: Монгол сагсан бөмбөг гэж шинэ сагсан бөмбөг дэлхийд гарч ирсэн DNN.mn

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа.


-3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Азийн аварга биш Ази далайн орны аварга гэж хэлж болно. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс дөрвөн удаа түрүүлсэн гэсэн үг. Тус тэмцээнд урилгаар Шинэ Зеланд, Австрали хоёр улс оролцдог. 2017 онд манай улс Австрали улсыг хожсоноос хойш Австрали улс нэг ч хожигдохгүйгээр 24 дараалан хожиж байгаад сая Монголд хожигдон хожлын цуваа нь зогслоо. Азийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, Солонгос, Хятад, Тайвань, Филиппин тэргүүлдэггүй. Монголчууд Азийнхаа нэр төрийг хамгаалж Ази далайн орны аваргад хоёр дахь удаагаа тэргүүлж алтан медаль хүртлээ.

-FIBA-аас 3х3 шигшээ багуудын дэлхийн чансааг шинэчлэн тогтоосноор Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 207 орноос тавдугаарт эрэмбэлэгдсэн байсан. 2024 оны Парисын олимпод медальт байранд орвол энэ чансаа өснө шүү дээ?

-Эрэгтэй багийн чансаанд нийт 207 орноос манай эрэгтэй багт тавдугаарт, Азийн номер нэгт эрэмбэлэгдэж байна. Манай эмэгтэй баг дэлхийн чансаанд 11 дүгээрт байдаг бол 23 буюу залуучуудын насны ангилалд нэгдүгээрт байгаа. Бид олимпийн эрхийн тэмцээнд оролцох маш том эрх авч байгаа юм. Найман улс оролцох тэмцээнд тивээ төлөөлж оролцоно. Арваннэгдүгээр сарын 1-нд дэлхийн шилдэг 207 улсаас улсынхаа чансаагаар олимпийн гурван эрхийн төлөө өрсөлдөнө. Олимпод Ази тивээс орох эрэгтэй баг нь зөвхөн Монгол Улс байх боломжтой. Тиймээс бид зүтгэж байгаа. Эрхийн тэмцээнүүддээ ч сайн оролцож, оноо сайн цуглуулна. Монголчууд багаараа хамтаараа ажиллаж чадахгүй гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тийм биш бид маш багахан бүтэцтэйгээр XIII зуунд дэлхийн талыг эзэлж явсан. Үүнтэй адил бид багийн спортоор Шинэ Зеланд, Австрали, Казахстан, Тайвань, Сингапур зэрэгт Ази тивийнхээ нэр төрийг хамгаалан тэргүүлсэн. Австрали, Шинэ Зеланд улсын тамирчид манай баг тамирчдаас 10-15 см өндөр. Тэгэхэд нуруу намтай ч гэсэн тактик, онолоороо сагсан бөмбөгийн хичээл зааж аварга болсныг үзэгч түмэн олон харсан байх аа.

-2024 оны олимпийн цикл аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нд болох олимпийн гурван эрхийн төлөөх тэмцээнээс гадна өөр оролцох олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан хэр олон байна вэ?

-Олимпийн оноо ер нь эхэлчихсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн дэлхийн улс орнууд уралдаж байгаа. Манайх одоогийн байдлаар Хятад, АНУ хоёр улсыг ялах ёстой. Энэ сарын 23-нд Азийн шилдэг 12 баг цугларч тэргүүлсэн баг нь FIBA 3×3 World Tour Manila буюу их дуулгад оролцох эрхтэй болно. Дэлхийн шилдэг 12 багт манай “Сансар”, “Улаанбаатар” хоёр баг оролцохоор явна. Тиймээс 5-6 эрэгтэй багаа сайн тоглуулж байж дэлхийн эхний олимпийн эрхээс гурван эрхийн нэг рүү зүтгэж байгаа юм. 2017 оноос хойш “Улаанбаатар” баг Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бол одоо дүү нар нь 23 хүрч энэ онд дэлхийд өрсөлдөхөд бэлэн хүлээж байна. Бага наснаасаа сагсан бөмбөг тоглосон хүүхдүүд маань одоо үндэсний дээд лигт бүгд баг багийн лидерүүд болж, Монголынхоо төлөө зүтгэхэд бэлэн болсон байна лээ.

-Тамирчдын хувьд бэртэл гэмтэл маш чухал асуудал. Бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлдэг вэ?

-Сая эмэгтэй баг маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орон оролцсоноос зургадугаар байрт о р с о н . М а ш и н д ө р в ө н дугуйтай байдаг, гэтэл гурван дугуйгаар явахад ер нь хэцүү шүү дээ. Эмэгтэй баг хүлээлтээр доогуур, хүссэндээ арай хүрч чадсангүй. Тэмцээн дээр Э.Дөлгөөн бэлтгэл хийж чадахгүй, ачаалал ихдэж шөрмөс нь татаж байсныг хоёр, гурван өдөр амрааж тэмцээндээ бэлтгэлтэйгээр оролцсон. Бид өөрсдийн ядарсан, зүдэрснээ ярьдаггүй. Зовлон, зүдгүүр саад тотгорыг я р и х г ү й у р д а а б а й г а а ажлаа хичээж сайн хийхийг зорьдог.

-Манай багийн хувьд формдоо орчихсон харагдсан. Бэлтгэлээ хэрхэн хийж байна. Өдөрт хэдэн цагийн бэлтгэлтэй байдаг вэ?

-3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг гурван хоногийн бэлтгэлтэй явж оролцсон. Эмэгтэй баг 10 гаруй хоногийн бэлтгэлтэй оролцсон. Бага наснаасаа 5-6 жил хамтдаа нэг системтэйгээр тоглодог. Утас ч гэсэн яг л нэг ажиллагаатай ажилладаг шүү дээ. Үүнтэй адил бид яг нэг тактик, системтэй байдаг болохоор хоорондоо ойлголцох, бөмбөгөө барихаас эхлүүлээд асуудалгүй байдаг. Нэг зурсан тактикаар явдаг учраас ойлголцлын тал дээр ямар ч асуудалгүй. Эрэгтэй багийн дөрвөн гишүүн маань өнгөрсөн онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцсон. Монгол сагсан бөмбөг гэж шинэ сагсан бөмбөг дэлхийд гарч ирсэн. Манайх жүдо, бокс, чөлөөт бөх монгол хэв маягтай байдаг шиг дэлхийд сагсан бөмбөг гарч ирсэн.

-Тамирчдын хувьд хоол, сэтгэл зүй их чухал байдаг. Хоол зүйч, сэтгэл зүйч багийн ард ажилладаг уу?

-Тамирчнаа хамгийн сайн мэддэг хүн тэдний сэтгэл зүйг ярина. О.Энхбаатарын сэтгэл зүй тогтворгүй байж муу тоглоод, багийн гишүүд 20- 30 минут хоорондоо ярилцаж, уулзахад аваргын төлөө маш өөр хүмүүс болж гарч ирсэн. Монголын лигт тоглож байхад үзэгчид А.Ананд муу байна гэцгээж шүүмжилж байсан. 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглохыг харсан байх. Э.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын хувьд амрааж, сэтгэл санааг нь өргөх байдлаар ажилласан. Хоол зүй, сэтгэл зүйн хувьд жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг муухан хоол зүйч, сэтгэл зүйчээс илүү ажиллаж байгаа. Өмнө нь сэтгэл зүйн хүрээнд н.Золзаяа багштай ажилладаг байсан. Одоо н.Золзаяа багшийн зааж өгсөн сэтгэл зүйн дасгал, ажлуудыг өөрсдийн практикт холбож ажиллаж байгаа.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийг хүсч, сонирхож буй хүүхдүүд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ?

-Бид холбоо байгуулж Royal 3х3 event hall дээр бид ес, 10, 11 наснаас 19 нас хүртэл бүх улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг хийж байна. Түүнчлэн 3х3 холбооны хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байна. Монголын банкны аварга, үүрэн телефоны аварга, компаниудын аварга, уул уурхайн аварга гээд бүх салбарт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Ганцхан тамирчид тоглохоос илүү бүх зүйлийг дээд зэрэглэлээр зохион байгуулж ажиллаж байна. Энэ бүхэнд бид ганцаараа байгаагүй Л.Мягмаржав з а х и р а л т а й М о н г о л ы н 3 х 3 с а г с а н б ө м б ө г и й н холбоо М-Си-Эс группийн удирдлагууд болон “Энержи Ресурс” ХХК-д маш их баярлалаа. Санаа сэтгэл, зөв хүмүүс нийлэхээр амжилтад хэрхэн хүрдэгийг харууллаа. Монгол хүн багийн спортоор шинэ систем, шинэ зураг гарган мөс цөмлөж явж байна. Үүнд тулгуурлан дэлхийн талыг эзэлж байсан агуу геньтэй хүмүүсийн үр сад гэдгээ харуулсан. Монголд сайн үнэлдэггүй ч дэлхийд биднийг сагсан бөмбөгөөр хүлээж авдаг болсон. Сайхан амжилт цаашид үргэлжлэх байх. Бүх насны бүх багууд маш сайхан амжилттай явж байна. Монголын 3х3 холбооны гэр бүлийн хамт олон бид бүднийг үзэж дэмждэг бүх хүмүүстээ баярлаж талархснаа илэрхийлье.

Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхныг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа.

Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 6 дугаа байранд орсон юм.

Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн амжилт гаргаж, Ази тивийн хошой аварга болсонд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Монголын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдын нөр их хөдөлмөр зүтгэл, эв нэгдлийн хүчээр тус спортод амжилтаа ахиулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сагсан бөмбөгийн холбоодын асуудал цэгцэрч, сагсчид Монгол гэдэг нэрийн дор нэгдэж чадсанаар тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлэх итгэл дүүрэн байгааг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпын эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд 5, Ази тивд 1 дүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд 3 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ спорт

U16 насны Волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ DNN.mn

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй U16 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний Өсвөрийн шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцож буй тамирчдыг танилцуулж байна.

Сонгон шалгаруулалт энэ сарын 06-ны өдөр МУБИС-ийн БТС-ийн 123 тоот өрөөнд 19:00 цагаас эхэлнэ.
Эмэгтэй: БНХАУ-Ханжоу/Hangzhou/ хот 2023 оны долдугаар сарын 01-08 өдрүүдэд.
Эрэгтэй: Бүгд Найрамдах Узбекистан Улс-Ташкент хот 2023 оны долдугаар сарын 22-29 өдрүүдэд болно.

May be an image of 1 person and text that says "MOVNZAN AM #9 AGE-15 MM BADAR-UUGAN TERGEL NATURE MED Reha Center Traditional& SETTER"

May be an image of 1 person, standing and text that says "MANZAN SEAM #4 AGE-15 BATTOGTOH BAYAR-ERDENE MONLINE MIDDLE BLOCKER ABXAH"

May be an image of 1 person and text that says "MOMNZAN AN #15 AGE-15 MX3 BULGAN BAATAR MIDDLE BLOCKER 3aлyy moHroл"

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says "MOTNZAN LA #4 AGE-15 BILEGSAIKHAN TUVSHIN ERDENE OPPOSITE HITTER"

May be an image of ‎1 person, standing and ‎text that says "‎MNONZN A #2 AGE-15 MUNGUNSVH ہ AMARBAYASGALAN MIDDLE BLOCKER‎"‎‎

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and textMay be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says "MUONZAN EAM #9 AGE-15 BATTULGA MISHEEL MIDDLE BLOCKER"

May be an image of 1 person and text that says "MONZAN খA서 #3 AGE-15 OTGONSVREN NOMUUNDALAI OPPOSITE HITTER"

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says "MATNZAN LEAM #17 AGE-15 BATBOLD AMARBAYSGALAN MIDDLE BLOCKER"

May be an image of 1 person and text

Categories
мэдээ спорт

​Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа.

Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгалаа.

Товч мэдээ
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2023 оны зургадугаар сарын 26-29-нд зохион байгуулна. Швейцарь Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв болон Эдийн засаг, хөгжлийн яам хооронд Солилцох захидал болон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд уг төслүүдэд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.

Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 U18: Сагсан бөмбөгийн УАШТ Дундговь аймагт боллоо DNN.mn

Дундговь аймагт U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс 04 сарын 02-ны хооронд зохион явууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж, хөдөө орон нутаг 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.

Тэмцээний шагналт байранд шалгарсан багууд:

Эрэгтэй Алтан медаль – Эрдэнэт 5-р сургууль

Мөнгөн медаль – 14-р сургууль

Хүрэл медаль – Металл Жуниор

Эмэгтэй Алтан медаль – Баянхонгор аймаг

Мөнгөн медаль – Оюуны Ундраа цогцолбор сургууль

Хүрэл медаль – МонПон-1-р баг

Шилдэг тоглогчид:

MVP н.Буянтогтох /Эрдэнэт/ MVP Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/

Бэлгэдлийн шилдэг тоглогчид:

Эрэгтэй – Э.Ангараг /14-р сургууль/

  • А.Мөнхбат /Металл Жуниор/
  • Л.Басхүү /Дундговь хишиг/

Эмэгтэй – А.Анужин /Монпон-2/

  • н.Энхжин /Монпон1/
  • н.Мишээл / ОУЦС/