Categories
мэдээ цаг-үе

Л.Энхбаатар: Эбола вирус хүйтэнд тэсвэртэй

Анагаах ухаа­ны док­тор Л.Энх­баатар­тай ярилцлаа. ТэрээрХалд­­варт өвчин суд­лалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв зэрэг байгууллагад 20 гаруй жил ажилласан юм байна. Л.Энхбаатар өдгөө нийс­лэлийн түр­гэн тус­лам­жийн төвийн их эмчээр ажил­ладаг юм.

Эбола виурсийн халд­вар дэлхий ний­тийг түгшээж байна. Манай урд хөрш Бээ­жинд гэхэд орж ирэх магадлал 97 хувь бол­сон тухай мэдээлэл өчиг­дөр гарлаа. Тэгэ­хээр манайд орж ирэх магадлал бас төдий чинээ өндөр болж байна гэсэн үг биз дээ?

-Орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл 2004 онд манайд SARS орж ирж байсан шүү дээ. Энэ өвчин Хонкон­гоос дэлхийн олон оронд тархсан.

Өнөөдөр монголчууд маань дэлхийн аль ч улсад зорчих боломжтой байна. Нөгөө талаас Судан зэрэг улсуудад манай олон зуун энхийг сахиулагчид ажиллаж байна. Өвчин дэгдээд буй Гвиней, Конго, түүнтэй хил залгаа Зааны ясан эргийн улсад ч манай цэргүүд ажиллаж байсан. Түүнчлэн Африкийн зарим оронд манай олон циркчид гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тиймээс орж ирэхгүй гэх баталгаа байхгүй гэж үзэж болно.

Тэднээс энхийг сахиу­­лагчид маш олноо­роо байгаа учир гол эрсдэлтэй бүлэг болоод байгаа?

-Тийм. Зөвхөн эбола төдийгүй халуун орны маш олон төрлийн халд­варт өвчин орж ирэх магад­лал бий. Эболагийн цусархаг халдвартай овог марбургийн вируст халдвар гэж бий. Үүнээс гадна малери буюу халуун хумхаа, эмгэн хумсдах өвчин ч байдаг. Эдгээр нь шумуул болон усаар дамжин халдварладаг. Халуун орнууд янз бүрийн шавьж, хорхой амьтан ихтэй. Нөгөө талаас ус нь бохир байдаг учир ийм төрлийн өвчлөл дэгдэхдээ маш амархан. Манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн учир дээрх орны өвчин орж ирэх нь харьцангуй гайгүй. Гэхдээ дээр хэлсэн малери буюу халуун хумхаа өвчнийг дамжуулдаг хоёр төрлийн шумуул манай Халх голд байдаг.

Эбола шумуулаар дамждаг юм уу?

-Дамжихгүй. Эбола нь сарьсан багваахай, сармагчин, үхэр зараа гэх мэт амьтны аймаг дунд эргэлддэг байсан. Гэтэл тэр дунд хүн орчихсон. Хэвлэлийн мэдээллээс харж байхад африкчууд сарьсан багваахай их иддэг юм билээ. Ингэж амьтнаас хүнд, хүнээс хүнд халдсан. Ингэхдээ цус, шүлс буюу хүний биеэс гарах бүх төрлийн шингэнээр дамжин арьс салст гэмтсэн үед халдварладаг. Мөн нас барсан хүнийг оршуулах явцад халдварлагдсан тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл, нас бар­сан хүн дам­жуулагч гэсэн үг л дээ.

Тэгвэл агаар дуслын замаар халдварладаг уу?

-Ер нь бол дэлхийн олон эрдэмтэд эболаг нарийн судалж, шинжилж байсан. Харин манай орны хувьд энэ өвчнөөр дагнан судалдаг эрдэм­тэн, эмч хараахан байх­гүй.Ер нь бол эбола виру­сийг агаараар дамждаг гэдгийг тэмдэглэсэн зүйл байхгүй. Харин эмнэлгийн дотоод халдвараар хал­дах нь маш түгээмэл. Энэ нь анхны тохиолдлын үед ч байсан. Учир нь 1976 онд жирэмсэн эмэгтэйг бохир тариураар тарьснаас болж халдвар дэгдэж байсан тохиолдол бий. Энэ талаар Бельгийн эрдэмтэн Питер Пиота бичсэн байдаг.

Энэ вирус хүйтэнд хэр тэсвэртэй вэ?

-Ямар ч вирус хүйтэнд маш тэсвэртэй байдаг. Эболагийн үүсгэгч нь вирус. Вирус, нян хоёр ялгаатай шүү дээ. Нян гэдэг бол нэг эст амьтан. Харин вирус бол эсийн дотор байдаг амьтай, амьгүй хоёрын хоорондох зүйл. Гадаад орчинд гарахаараа амьгүй, хүн, амьтны биед орохоороо амьдардаг. Тиймээс эбола вирус хүйтэнд маш тэсвэртэй. Вирусийг хасах 170 градуст хадгал­даг шүү дээ. Харин буцалгахад устдаг.

Халуун оронд дэг­­дээд байгаа учир уг вирус хүйтэн уур амьсгалтай манайд амьд­рах боломжгүй гэж хэлүүлэх гээд байгаа юм л даа. Ядаж өвлийн гурван сар айлтгүй гэх гээд л?

-Вирус бол амьд бие махбодид шимэгчилж байдаг. Халдвар авах л юм бол вирус биед байсаар байна гэсэн үг.

Халдвар гарсан орнуудаас манай оронд сард 20-22 хүн тогтмол ирдэг гэсэн судалгаа гарсан байна лээ…

-Тиймээс байнгын хяналттай байх ёстой. Аюултай бүс, улсаас ирж байгаа хүмүүсийн биеийн халууныг нэг бүрчлэн хянах, тэр ч бүү хэл тусгаарлах байрыг ч гэсэн бэлэн байдалд байлгах учиртай.

Өвчний нууц үе 2-21 хоног байх чадвартай гэсэн. Тэгэхээр хэрэв Суданаас манай цэргүүд ирлээ гэхэд иргэдийн дунд явж байгаад халд­вар бүртгэгдэх аюултай болж таарах нь?

-Суданаас хүмүүс ирэх л юм бол өвчний шинж тэмдэг илрэх хянал­­тын хугацаанд Таван­толгойд ч юм уу, нийгмээс аль болох зайтай газарт хөл хорио тогтоож, байрлуулах ёстой юм. Энэ бол улсын эрх ашгийн үүднээс хийж байгаа зүйл шүү дээ.

Эболагийн шинж тэм­­дэг хэрхэн илрэх вэ?

-Өндөр халуурна, толгой, үе мөч, хоолой өвдөх байдлаар илэрдэг. Хүндрээд ирэхээрээ цусар­хаг тууралт гарч, элэг бөөрний дутагдалд орж, төв мэдрэлийн сис­тем хүндэрдэг. Эцэстээ хамар, амаараа цус алдаж нас бардаг.

Эбола үүссэн цагаа­саа их бага хэмжээгээр дэгдэхдээ үргэлж Африк тивдээ л байсан гэсэн. Гэтэл энэ удаа тивээс тивд дамжиж байна?

-Эболагийн халдвар анх 1976 онд Зайр буюу одоогийн Ардчилсан Конго улсын Ямбука тос­гонд бүртгэгдэж байсан. Тэнд Бельгийн сайн дурын гэлэнмаа цус алдаж нас барсан байдаг. Улмаар түүний цогцсыг Зайрын нийслэл Киншаса руу аваачсан байдаг юм. Үүний дараахан Ямбукаг тойрсон 55 тосгонд өвчин дэгдэж, дэлхий нийтээр түгшүүрийн дохио хан­гинасан. Тиймээс Зайрын ерөнхийлөгч Мобуту Сесе Секо уг тосгоныг цэргээр бүслүүлээд гарч ирсэн хүнийг “Бууд” гэсэн тушаал өгсөн байдаг. Ингэж гоц аюултай өвчин дэгдэж, хөл хорио тог­­тоо­гоод ирмэгц Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч анхаарч эхэлсэн. Улмаар Ямбука тосгон холбоо харилцаа гэх мэт соёлт ертөнцөөс тусгаарлагдсан. Энэ тухай Зайрт ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, виурслогич эмч дурссан байдаг. Түүнийг эбола­гийн вирусийг нээсэн хүн гэж нэрлэх нь бий. Тиймээс ч вирус нээж байх үеийн сэтгэгдлээ “Хорт бамбай могой дээр үсрэх гэж байгаа мэт байж боломгүй аймшигтай түгшүүртэй байсан” гэж бичсэн байдаг.

Нөгөө талаас Бельгийн профессор Питер Пиота эболаг анх нээсэн гэх нь ч байдаг юм. Түүнд Зайрын нийслэл Киншасагаас эболагаар нас барьсан хүний эд, эс, цусыг саванд хийж, судлуулах зорилгоор явуулсан байдаг. Одоо энэ хүн Лондонгийн эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын төвийн захирлаар ажилладаг. Тэрээр өөрийгөө эболаг нээсэн гэж сонинд ярилцлага өгсөн байдаг.

Өөр тивд бүртгэгдэж байсны тухайд?

-Миний уншсанаар 1976 оноос 2014 он хүртэл эбола нийт 31 удаа их, бага хэмжээгээр дэгдэж байсан байна. Ингэхдээ зарим үед нэг хүн өвдөж нас бараад намжиж байсан тохиолдол ч бий. Харин энэ удаа 4000 хүн өвчлөөд байна.

Өөр тивд бүртгэгдэж байсны тухайд АНУ-ын Вашингтон хотоос хойд зүгт орших Рестон хотод цэргийн эрдэм шинжилгээ, судалгааны бааз байж л дээ. АНУ жилдээ 16 мянган сармагчинг Африк болон бусад улсуудаас судалгаа шинжилгээний зорилгоор авчирдаг байсан. Үүний дагуу 1989 онд Рестон хотод 100 сармагчин Филиппинээс авчирсан байдаг. Гэтэл тэднээс эбола илэрсэн. Тиймээс тэдгээр 100 сармагчин болон Рестонд байсан 500 сармагчинг бүгдийг устгажээ. Тухайн үед цэргийн баазад хөл хорио тогтоож, ариут­гал хийж, вирусийг уст­гаж бай­сан удаатай. Ингэж АНУ-д эбола оношлогдсон.

Үүнээс үүдэн Фил­ли­пинд сармаг­чин эбола­гаар өвддөгийг тогтоосон. Тиймээс Азийн бүс нутагт ч эбола вирус эргэлдэж байгаа болж таарна.Дээр хэлсэн эболагийн овгийн марбургийн вирус нь Германы Мар­бург хэмээх жижиг хотод амь­тан маллагч хүн анх өвдөж, бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна Орост лабо­раторийн халд­вараар хоёр ч хүн өвдсөн тохиол­дол бүртгэгдсэн.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Канад, Польш, Испани, АНУ-д бүртгэгдээд байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Эбола ойртож байна

Ebolavirus буюу эболагийн нянг анхлан 1976 онд илрүүлснээс хойш энэ тахал дэлхий дээр 20 орчим удаа их бага хэмжээгээр дэгдсээр өнөөг хүрлээ.

Өмнөх тохиолдлууд Африк тивээсээ, тод­руулж хэлбэл Төв болон Өрнөд Африкийн орнуудаас нэг их халилгүй намжиж байсан бол энэ хавраас эхлэн шуурч эхэлсэн тахал одоогийн байдлаар хойд Америк, Европ тивүүдэд хөл тавин “алхаад” эхэллээ. Ер нь эболагийн нян гэж юу вэ, хэрхэн халдварладаг вэ, эдгэдэг өвчин үү?

Эболагийн нянгаар өвчилсөн хүнийг мэнин­гит, хумхаа мэтийн хэт их халуурч, толгой эргэдэг, бөөлждөг, дотор муухай оргидог өвчнүүдээс ялга­хад их хэцүү. Халдвар авсан нууц үе нь хоёроос 21хоногийн хугацаатай үргэлжилдэг гэдэг тул эхэн үедээ эрүүл хүмүүсийн дунд ажиг ч үгүй алхах хугацаа урт байгаа биз. Бусад ханиадны төрлийн өвчнүүдээс ялгах онцлог нь хүндэрсэн үедээ тууралт өгдөг, цус алдаж эхэлдэг, эцэстээ үхэх магадлал маш өндөртэй. Тун саяхан л Африкт энэ өвчнөөр халдварлагсдын үхлийн тоо мянга хүрэх гэж байна гээд байсан бол гуравхан сарын дотор дөрвөн мянга болт­лоо дээшилж,АНУ, Испани улсуудад эндэгсэд бүртгэгдэж эхэллээ. Халдвар авсан өвчтөнүүдтэй харь­цаж байгаа эрүүл мэндийн ажилчид аль боло­хоор бүрэн тусгаарлагдсан хувцас бээлий зэргийг өмсөж байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулсан байна лээ. Испанид халд­вар авсан сувилагч эмэгтэй өвчтөнг асарч байх үедээ санамсаргүй тохиолдлоор бээлийтэй гараараа нүүрээ арчса­наас болж халдвар авсан гэдгээ хүлээсэн нь энэ вирус ямар аюултай нян бэ гэдгийг илэрхийлж байна.

Одоо 40 настай Тереза Ромиро Африкт бус өөрийнхөө нутагтаа буюу Европт байхдаа халдвар авсан анхны өвчтөн хэмээн тодотгогдож байгаа. Тэрбээр Сьерра-Леон улсаас ирсэн Испанийн хоёр номлогчийг асарч байхдаа халдвар авчээ. Гэхдээ интернэтэд энэ эмэгтэй бус түүний Эскалибур нэртэй нохой л шуугиан тариад байна. Учир нь эболагийн вирус амьтнаас хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд ч хариу тусдаг тул уг нохой өвчилсөн байх магадлал өндөр хэмээн үзэж үүрд нойрсуулсан нь Европт баахан жагсаал цуглаан дэгдээв. Хүүхэд дагуулж алхахаасаа илүү нохой, муур хөтлөн алхах нь давамгайлах болсон Европчуудын хувьд энэ үхэл их л балмад үйлдэл болсон нь эргэлзээгүй. Гэхдээ зоосны нөгөө талыг харвал бас их зүйр­лэл анзаарагдана даа.

Тэр нохой хэдэн хүнд халдвар “бэлэглэсэн бол”. Амьтдыг хамгаалъя гэж бодсон бол одоо Африкт өвчин дэгдсэн нутаг дахь сармагчин сарьсан багваахайг үй олноор нь устгаж байгааг юу гэх вэ. Гвиней, Сьерра- Леон, Амборид тусгаарлагдан, маргаашаа хүлээн амьд үлдэх найдвар тун хомсхон үлдсэн хүмүүс тэр нохойноос дорд хувь заяатай гэж үү гэх мэт харьцуулал анзаарагдах вий. Эболагийн нянг харьцангуй аймшигтай болгож байгаа өөр нэг хүчин зүйл нь одоо хүр­тэл түүний эсрэг үйлч­лэх ёстой вакцин тунг боловс­руулж нээж чадаагүй байгаа асуудал юм. Зарим нэг улсууд саяхнаас вакциныг шинээр бүтээлээ, нээлээ хэмээн зарлаж байгаа ч, тэр зохих шатны байгуул­лагуудаар баталж сөрөг үр дүн байхгүй гэдэг нь тодор­хой болтол бас л их хугацаа өнгөрөх нь ойл­гомж­той шүү дээ. Иймээс хамгийн үр дүнтэй урьд­чилан сэргийлэх арга нь өөрийнхөө улсын хилийг алхуулахгүй байх, нисэхийн гарам дээр маш чанга хараа хяналт тавих, орж гарч байгаа иргэдийн биеийн дулаа­ныг шал­гадаг багаж, дэлгэцийг хоёр, гурав давхарлан байрлуулах, нэгэнт хил нэвтэрсэн тохиолдолд өвчтөнийг тусгаарлах,түүнтэй хавьтагсдыг боги­но хугацаанд илрүүлэх, эрүүл мэндийн ажилчдыг бүрэн хамгаалсан хувц­саар хангах мэтийн ажлуу­дыг ард иргэдээ боддог улсууд бүгд бэлдэж байна.

ЭБОЛАГИЙН ТУХАЙ БАРИМТУУД

Эболагийн нянгаар өвчлөгсдийн тавь орчим хувь нь амь эрсэддэг бөгөөд энэ үзүүлэлт үүнээс өмнө 90 хувьд ч хүрч байжээ.

Төв Африкийн алс­лагд­сан тосгонуудад анх­лан энэ өвчин дэгдэж бай­сан ч том хот сууринд дөхөж байсангүй.

Өнөөгийн нөхцөлд халд­вартай тэмцэх хам­гийн сайн арга нь өвчтөнийг эрт илрүүлэх, халдвар авсан байх магад­лалтай хүрээллийг шуурхай тодорхойлж тус­гаар­лах гэх арга хэм­жээ­нүүдийг онцолж байна.

Өвчтөнийг халдвар авсан тохиолдолд хүнд­рэхээс нь өмнө эмчилж эхэлбэл эдгээх магадлал өндөр юм байна.

Эцэст нь тэмдэглэхэд Төв болон баруун Африк руу шууд нислэгтэй байсан зарим улсууд ийм нислэгийн маршрутаа цуцалж байгаа бөгөөд одоогийн байдлаар тахал дэгдээд байгаа улсуудтай хойд Америк, баруун Европын зарим улсууд л шууд нислэг үйлдэж байна.

Манай хөрш хоёр улс Африкийн эдгээр улсуудтай шулуун нислэг үйлддэггүй. Гэхдээ өвчин дэгдсэн Сьерра –Леон, Судан зэрэг улсуудад манай энхийг сахиулагчид алба хаадаг гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн салбарынхны хийрхлээс болж люминал уух шаардлагатай хүүхдүүд хохирч байна

-ТАРХИНЫ ДАРАЛТТАЙ, ШАРЛАЛТТАЙ ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ЭМЧИЛДЭГ ГАНЦ ЭМИЙГ

ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОГСООГООД УДАЖ БАЙНА-

Эмийн сангийн жор баригч фенобарбитал (люминал) эмийн тунг анзаарахгүйгээр хэрэглэгчид өгснөөс үүдэж 16 нярай өнгөрсөн наймдугаар сарын эхээр хордож эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тухайн үед хүүхдүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлсэн. “Монос” группийн зүгээс хүүхдүүдийн хордлого бүрэн тайлагдсан эсэхийг шинжлүүлэхэд цусан дахь фенобарбитал эмчилгээний хэмжээнд байна гэсэн хариу гарсан аж. Жор баригчийн алдаанаас үүдэж хүүхдүүд эмэнд хордсон дуулианаас үүдэж Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан зэрэг, зэрэг хэвлэлийн бага хурал хийж, эм үйлдвэрлэгч, борлуулагч үндэсний компаниудаа боорлож эхэлсэн. Бусад улсад алдаа гаргасан мэргэжилтэнд хуулийн хариуцлага хүлээлгэдэг бол манайд эрүүл мэндийн салбарынхан нь хоорондоо дайтаж, хийрхэж сүйд болцгоосон. Мэргэжлийн хяналтынхан нь шалгаж, Эрүүл мэндийн газрынхан нь мэдэгдэл хийж хийрхэж байгаад 40 шахам жил үйлдвэрлэж, эмчилгээнд хэрэглэж байсан люминал эмийг үйлдвэрлэхийг хориглочихсон. Үр дүнд нь энэ эмийг уух шаардлагатай хүүхдүүд хохирч, аав ээж нь гадаадаас захиж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэгтэн болоход ойрхон болчихоод байгаа аж.

ЛЮМИНАЛЫГ ОРЛУУЛАХ ЭМ ҮГҮЙ”

Энэ эмийг эмчийн жороор олгодог. Тархины даралттай, арьс нь шарлалттай төрсөн, нойр нь солигдсон хүүхдүүдээс гадна өндөр настнууд их хэрэглэдэг аж. Гэтэл үйлдвэрлэхийг хориглосноос хойш фенобарбитал уух шаардлагатай олон хүн хохирч байгаа аж. “Монос” эмийн сангийн 1883 лавлах утас руу өдөр бүр арваас дээш хүн люминал зарж байгаа эсэхийг асууж ярьдаг гэнэ. Манай сонинд хандсан Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэн Л.Баясгалан “Манайх хоёр хүүхэдтэй. Том охин маань тархины даралттай учраас люминал уудаг байсан. Бага хүү маань мөн л тархины даралттай. Угаасаа хотод төрж байгаа хүүхдүүдийн олонх нь тархины даралттай байдаг юм байна. Тархины даралттай хүүхдийг уйлуулахгүй байх ёстой гэсэн. Тайвшруулдаг ганц эм нь люминал. Гэтэл энэ эм тасарчихсан. Эм тасарснаас үүдэж хүүхэд маань эмнэлэгт хүртэл хэвтлээ. Эмч нар нь “Люминал уулгах шаардлагатай олон хүүхэд байна. Эм тасарснаас гэрээр эмчлэх хүндрэлтэй болчихоод байна” гэж байсан. Арга ядаад гадаадад байдаг найздаа захисан. Гэтэл люминал өөрөө сэтгэцэд нөлөөлөх эм учраас хил гааль дээр шалгуулж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл оруулж ирсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх юм байна. Хүүхдэдээ хэрэгтэй эм авахын тулд эрүүгийн хэрэгтэн болж мэдэхээр нөхцөл бий болчихлоо” гэсэн юм.

Арван хүүхдийн найм нь шарлалттай төрж байгааг өрхийн эмч ярьсан. Тэрбээр “Шарлалттай төрсөн хүүхдэд люминал эмийг эмчилгээний тунгаар бичиж өгдөг байсан. Гэтэл одоо тэр эм нь тасарчихсан. ЛИВ52 зэрэг орлуулах үйлчилгээтэй эм байгаа ч зайлшгүй люминал уух шаардлагатай өвчтөн олон байгаа. Нэгэнт байхгүй эмийг яах билээ. Тиймээс өөр эм бичиж өгөхөөс аргагүй” гэсэн юм.

ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн чанарын менежер, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Надмид “Люминалыг орлуулах эм угаасаа байхгүй. Өвөрмөц эмчилгээнд хэрэглэдэг эм. Манай эмнэлэг нөөцтэй байсан учраас өвчтөнүүдээ эмээр таслаагүй. Манай улсад люминалыг 30 гаруй жил хэрэглэж ирсэн, уламжлалт эмчилгээний эм. Тиймээс үйлдвэрлэхийг хориглосон, зогсоосон шалтгааныг ойлгохгүй байна. Ямар ч байсан манай эмнэлэг хэрэглэж байгаа” гэсэн юм.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ЗӨРЧИЖ, САВЛАГААГАА ӨӨРЧИЛ ГЭХ ШААРДЛАГА ТАВЬЖЭЭ

Фенобарбитал (люминал)-ыг анх 1904 онд гаргаж авсан бөгөөд 1912 оноос “Bayer” хэмээх эмийн компани үйлдвэрлэн зах зээлд гаргасан түүхтэй. Энэ үеэс олон улсад люминалыг тайвшруулах зорилгоор өнөөг хүртэл хэрэглэж байгаа. Мөн энэ эмийг таталтын эсрэг үйлдэлтэй болохыг тогтоож олон улсад мэдрэлийн эмгэг, таталтын эмчилгээнд өргөн хэрэглэдэг юм байна. Люминал нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаг аж. Манай улсад “Эмийн үйлдвэр” (Одоогийн “Эмийн үйлдвэр импекс” компани) 1976 оноос хойш үйлдвэрлэж байжээ. Люминалыг нярай хүүхдийн арьсны шарлалтыг арилгах болон тархины даралттай, нойр солигдох өвчний үед эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. “Эмийн үйлдвэр импекс” компани фенобарбиталыг зөвхөн том хүний тунгаар үйлдвэрлэдэг байжээ. Жор баригчид нэг эмийг 20 хувааж, хүүхдийн тунг тааруулдаг байсан. Тиймээс өнгөрсөн зургадугаар сараас хүүхдийн тунгаар буюу таван мгр хэмжээтэйгээр люминал үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ сав баглаа боодол нь ижил, шошгон дээрх тунг тав, 100 мгр гэдгээр нь өөр бичсэнийг жор баригч анзаараагүйгээс 16 хүүхэд хордсон билээ. Тухайн үед Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат “Эмийн савлагаа нь адил байсан нь эмийн санчийг андуурахад хүргэсэн гэж үзэн манайхаас энэ эмийг үйлдвэрлэхийг хориглосон” гэж мэдэгдэж байсан. Олон улсын жишигт ижил үйлчилгээтэй, нэг нэршилтэй эмийн сав, баглаа боодол адил байдаг бөгөөд зөвхөн тунг нь тодорхой бичсэн байдаг аж. Амоксициллин гэхэд 500 мгр, 250 мгр гэсэн тунгаараа ялгаатай байдгаас савлагаа нь өөр байдаггүйг эмийн санчид тайлбарласан. Гэтэл жор баригч тун анзаараагүй бурууг үйлдвэрлэгчид тохож эм үйлдвэрлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газар хориглосон шалтгаан нь энэ.

ӨӨРСДӨӨ БҮРТГЭЭГҮЙ БУРУУГАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЧИХЖЭЭ

Хүүхэд хордсон дуулиан дэгдэхтэй зэрэгцээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж фенобарбитал эмийг улсад бүртгэлгүй гэх шалтгаанаар үйлдвэрлэхийг хориглосон. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ЭМБСХХ-ийн дарга Г.Батмөнх “Гурван жилийн өмнөөс л дотоодод үйлдвэрлэж байгаа эмнүүдийг бүртгэлжүүлж гэрчилгээ олгох ажил эхэлсэн бөгөөд энэ ажил ЭМЯ-нд их удаан явагддаг болохоор “Фенобарбитал” эм бүртгүүлээгүй байсан байх” гэж мэдэгдэж байсан. Үнэхээр ч дотоодын 35 үйлдвэрийн 2500 орчим эмийн 90 хувь нь бүртгэлгүй байдаг аж. Энэ үйлдвэрлэгчдээ биш бүртгэж авах төрийн байгууллагуудын шат дамжлага хэтэрхий хойрго, удаанаас болдог гэдгийг үйлдвэрлэгчид ярьсан. Стандартчилал, хэмжил зүйн газарт эмийн стандарт бүртгүүлэхийн тулд дөрвөн удаагийн хурлаар орох шаардлагатай. Гэтэл нэг хурал жилд нэг юм уу, хоёр л болдог. Жилдээ ганц, хоёр хуралдахдаа 3-4 эм л хэлэлцэх дотоод дүрэмтэй. Заавал стандарт шинэчилж байж тухайн эмийг бүртгүүлэх учиртай болохоор өдрийн од шиг болдог хурлыг нь хүлээхээс аргагүй. Бас эм судлал, эмийн технологийн зөвлөлийн хурлаар ч нэг дор олон эм хэлэлцдэггүй юм байна. Энэ мэт шат дамжлага удаанаас болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэж байгаа нийт эмийнхээ 10 хувийг л бүртгэсэн аж. Одоо үйлдвэрлэхийг хориглочихоод байгаа люминал эмийг гэхэд бүртгүүлэх гээд дарааллаа хүлээж байжээ.

Бид Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Д.Болдбаатараас люминал эмийг хэзээнээс үйлдвэрлэх талаар тодруулахад “Улсын бүртгэлд даруйхан бүртгэх асуудлыг Эрүүл мэндийн яаман дээр ярьж байна. Энэ шалтгаанаар үйлдвэрлэхийг хориглосон учраас Эрүүл мэндийн яам л шийдвэрээ гаргах байх. Улсын бүртгэлд бүртгэсний дараа сав баглаа боодлоо цэгцлэх асуудлыг үйлдвэрлэгчид тавих ёстой. Энэ асуудал Эрүүл мэндийн яаман дээр байгаа учраас манайх мэдэхгүй байна” гэлээ. Харин Эрүүл мэндийн яамнаас лавлахад “Манайхаас гарсан ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд Фенобарбитал эмийг бүртгээд авчихсан. Сав, баглаа боодол дээрээ гацаж байгаа байх” гэдэг хариултыг өглөө.

Үйлдвэрлэгч болох “Эмийн үйлдвэр импекс” компанийн захирал О.Дамбаас Фенобарбитал эмийг хэзээнээс дахиж үйлдвэрлэх, хэзээ хэрэглэгчдийн гар дээр очих талаар лавлахад “Эрүүл мэндийн яам гурав хоногийн өмнө л бүртгэсэн. Бүртгэлийн дугаар эмийн савлагаан дээр бичигдэх ёстой учраас дахин савлагаагаа захиална. Дээр нь хүүхэд, том хүний тунг хараагүй хүн ч ялгахаар савла гэсэн шаардлага тавьсан. Сав баглаа боодол зэргийг захиалж хийлгэхэд хамгийн багадаа нэг сар шаардагдана” гэлээ. Тэгэхээр люминал эм хэрэглэгчдийн гар дээр хамгийн хурдандаа нэг сарын дараа очиж мэдэх нь. Тэр хүртэл хичнээн хүүхэд, тайвшруулах эм ууж унтдаг хэдэн настан хохирох бол.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл шимшрүүлсэн “АНЧИН” ОХИН

Арван гурван настай, мөрөн дээрээ бүргэд суулгасан казах охины зураг дэлхийн сэтгэл шимшрүүлсэн 25 зурагт багтжээ. Бас гудманд согтоод унасан аавыгаа чирч гулдчих хүүгийн зураг тус жагсаалтад орсон байна. Монголыг төлөөлөх уг хоёр зургийн нэг болох казах охины зургийг “ВВС” агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байв. Ингэснээр дэлхий дахинаа сүүлийн үед хамгийн олон удаа татаж авсан, хамгийн их сэтгэгдэлтэй зургаар тодорчээ. Зурагны хувьд тэгтлээ сүйд болохооргүй зураг л даа. Олны анхаарлыг татаж байгаа гол зүйл нь “13 настай анчин охин” гэх тайлбартаа байгаа юм. Алдрай жаахан охин ан хийж, амьтны амь тасалж байна гэвэл хэний ч сэтгэл хиртхийнэ. Үнэндээ жирийн нэг сэтгүүлчийн энэ нэр ньавсан зургаа олонд хүргэж, шуугиан тарих гэсэн санаа юм шүү дээ. Үүнийг сэтгүүлч мэргэжилтэй хэн ч ганц хараад л шууд ойлгоно. Хаа газрын сэтгүүлчид адилхан. Шуугиантай мэдээлэл олж, олны анхаарлыг татахыг хичээдэг. Ингэж явахдаа казах охинтой таарч “Алив миний дүү наад бүргэдээ мөрөн дээрээ суулгаад зургаа авахуулчих” гэж хэлээд л уг зургийг аваа биз. Харин зургийн тайлбартаа анчин охин бүргэдээр ан хийдэг хэмээн тодотгожээ. Энэ бол маш худлаа тайлбар. Хэзээ байтлаа монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулж байсан юм бэ. Монголд арван гурван настай охин ан хийдэггүй. Ан хийх нь бүү хэл монголчууд амьтны амь таслахыг охин хүүхдэд харуулдаггүй. Идшээ төхөөрөхдөө охидод улай үл харуулж, цаашаа бай гэдэг. Бид охин үрээ эвийлж хайрлан өсгөдөг ард түмэн. Муу юм сонсчих вий, муухай зүйл харчих вий гэж нандигнадаг. Манай улсын арван гурван настай охид сургуульд явж, найзуудтайгаа тоглож, iPhone утас барьж, iPad дээр youtube-ийн бичлэг үзэж байгаа. Хөдөө өссөн нь морь л унаж чадах байх. Түүнээс биш эвэр хошуутай бүргэд тэвэрчихээд ан хийж гүйдэггүй юм. Арван гурван настай монгол охин ан хийж амьтны халуун амь тасалж байна гэхээр ухаан санаанд багтахгүй байна. Дэлхий яг ийм сэтгэхүйгээр хүлээж аваад л сэтгэл шимшрэм зураг гэж үзээд байгаа хэрэг. Ийм байдлаарарваннэгдүгээр сард Баян-Өлгийд тэнэж явсан сэтгүүлч дэлхий нийтийн өмнө биднийг, манай охидыг гутаан доромжиллоо. Аавууд охин хүүхдэдээ амь байдаг. Ингэж эрхлүүлэхдээ л анчин өвгөн өөдөсхөн охиныхоо мөрөн дээр бүргэдээ суулгасан нь гадны сэтгүүлчийн олз болжээ. Хамгийн дургүй хүрмээр нь Монголын төр засаг, ССАЖЯ-ныхан уг мэдээг тосож аваад “Тийм ээ, манай Монголын охид ийм эрэлхэг” хэмээн хөөрцөглөж байна. Бүр анчин охины тухай кино хийж, дэлхийд Монголыг сурталчлахад тусална гэж байна. Эх орондоо жуулчдыг татах нэрээр өөрсдийгөө доромжлуулан тэнэглэцгээх нь. Мөнгө олно, олно гэхэд арай ч ингэж алиалж болохгүй байх аа. Угтаа бол тэр сэтгүүлчийг олон улсын шүүхэд өгч мөнгө нэхэх хэрэгтэй байна. “Монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулдаггүй юм аа. Та Монголын цэцэг цэврүү шиг охидыг олон улсад маш муухайгаар харуулж биднийгдоромжиллоо” хэмээн шүүхэд хандвал зүй ёсны хэрэг болно.

Уг зургийг үндэслэн анчин охины тухай кино хийж байгаа гэнэ. Худлаа анчин гэж хөөрцөглөсөндөө бантаад яг жинхэнээсээ амьтны амь таслуулах нь л дээ. Тэгээд ийм юм дэлхийд харуулаад монголчууд арваад настай охиноороо амьд бодьгал алуулан өөрсдийгөө тэжээлгэж байдаг гэж хэлэх гэсэн юмуу. Англи америк охидын тухай ийм кино хийе гэвэл яах бол. Бага насны хүүхдийгбайж боломгүй аймшигт зүйлээр гутаалаа хэмээн айхтар том хэрэг тохооно. Төр засаг дэмжих нь байтугай жирийн иргэд нь ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл манайхан “Та нар биднийг ийм хүнлэг биш, ийм зэрлэг цэнгэлийг минь үзэж бидний өмнөөс сэтгэл шимшир” гэх гээд байгаа юм уу.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Баян суманд шинэ цэцэрлэг бэлэглэжээ

-“НОМИН КОНСТРАКШНХХК ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМАНД ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР

65 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ ӨГЧЭЭ-

Төв аймгийн Баян су-манд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар компа­нийн нийгмийн хариуц­лагаа эрхэмлэн”Номинконстракшн” ХХК 65 ортой цэцэрлэг барьж, ашиглалтад оруулсан байна. Цэцэрлэгийн нээлт энэ сарын 3-нд болсон бөгөөд өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа үед хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар сум орны хөгжилд, хүүхэд багачуудын сурч боловсрох үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн нь бусад компаниудыг уриалсан хэрэг болжээ.

Баян сумын төвд буй хуучин цэцэрлэгийн сүрлэн барилга нь 25 хүүхдийн багтаамжтай боловч барилгын эдэлгээний хугацаа дуусаад дөрвөн жил гаруй болж, хуучирч муудсан, орчин үеийн норм стандарт болон хүүхдийн эрүүл ахуйд тохирохгүйбарилга ажээ. Гэтэл сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 167 хүүхэд байгаа бөгөөд стандартын шаардлага ханга-сан тохилог цэцэрлэгтэй болох нь хичээлийн шинэ жил эхэлж буй үед нэн тулгамдсан асуудал байсан тул “Номин констракшн” ХХК цэцэрлэгийн барилгыг хоёр сарын хугацаанд барьж өгсөн байна. Шинэ цэцэрлэгийн барилга нь нэг давхар, техникийн өрөөний хамт нийт 400 м2 орчим талбайтай. Энэ цэцэрлэгт 65 хүүхэд сурч хүмүүжихээр тооцож, 25 хүүхдийн ахлах анги, 20 хүүхдийн дунд анги, 20 хүүхдийн бага анги, нийт гурван ангийг тус бүрт нь унтлагын, тоглоомын танхим, ариун цэврийн өрөөтэй нь хамт цогцоор нь төлөвлөсөн байна. Үүнээс гадна, цэцэрлэгийн стандартын дагуу, эрхлэгчийн өрөө, эмчийн өрөө, цагаан хэрэглэл угаах өрөө, халуун цех-гал тогоог иж бүрнээр нь төлөвлөж, анги бүр байгалийн нар үзэх боломжтойгоор шийдсэн ба барилгын норм дүрмийн дагуу аюулгүй байдлыг бүрэн хангаж хоёр гарц хийжээ.

Цэцэрлэгийн гадна тал-байд хүүхдүүдийн чөлөө-тэй наадаж тоглох тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор 195 уртааш метр төмөр хашаа барьж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд 210 м2 өнгөт хавтангаар явган зам, 1000 гаруй м2 талбайд зүлэг ногоон байгууламж, Нарс, улиангар, улиас, хус, тэхийншээг, үхрийн нүд гэх мэт нийт 70 ширхэг мод, сөөг тарьж, хоёр ширхэг модон сүүдрэвч, сандал, хүүхдийн иж бүрдэл тоглоомууд, 194 м2 элсэн тоглоомын талбайг гадна гэрэлтүүлэгтэйгээр барьж байгуулжээ.Ийнхүү шинээр барьсан”Дэлбээ” цэцэрлэгийн бүтээн байгуулалтад700 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд Монгол Улсад хүүхдийн цэцэрлэгийн шинэ стандарт тогтоохуйц бүтээн байгуулалт болсонд нутгийнхан талар-халтай байна.

Дэлбээцэцэрлэгийн нээлтийн ажиллагаандНо­мин констракшнХХКийн удирдлагууд, нутгийн­хан болон урлаг, соёлын нэрт зүтгэлтэн оролцсоны дунд Төрийн Соёрхолт ардын уран зохиолч Шаравын Сү­рэн­жав байсан бөгөөд Сүрэн­жав гуайтай цөөн хэ­дэн хором ярилцсан юм.

Таны нутагт хүүхэд, багачуудын боловсролд хувь нэмэр оруулахаар ху­вийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барьж өглөө. Энэхүү цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд орол­цож байхад төрсөн сэтгэгд­лээсээ хуваалцаач?

-Энэ жил Төв аймгийн Баян сумын маань 90 жилийн ой тохиож байгаа юм. Үүнийг тохиолдуулан “Но­мин” констракшн компани 65 хүүх­дийн цэцэрлэг барьж өгч байгаад ихэд талархаж байна. Улсаас өнөө үед цэцэр­лэг барьж өгч чадахгүй байхад хувийн хэвшлийн компани сэтгэл гаргаж бүтээн байгуулалт хийж чадаж байна. Миний хувьд нутаг орныхоо шинэ бүтээн байгуулалтын гэрч болж, үзэх завшаан то­хио­сон нь сайхан хэрэг. Би энэ цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцон Ээж минь дээ шүлгийг мялаалга болгож уншиж, 1960-аад оны яруу туульс номоо цэцэрлэгт бэлэг болгон өгсөн. Ээж минь дээ шүлгийн тухайд ээжийгээ гэсэн хүүгийн бодол сэтгэлийн өнцгөөс бичсэн юм.

Нэгкомпани сумын хөгжил, хүүхдүүдийн боловсролд хөрөн­гө оруулж байгаа нь бусад компаниудад томоохон уриал­га болохын сацуу анхдагч болж чадлаа. Тэгэхэд улсаас энэ цэцэрлэгт халуун тогоо өгнө лээ. Мөн сумын сургуулийн нэг төгсөлтийнхөн энэ цэцэрлэгийн нэг өрөөг санаачлагаараа тохижуулж өгсөн байсан.

Баян суманд цэцэрлэ­гийн барилга нэн шаардлага­тай байсан гэж дуулсан. Нутаг орныхон шинэ цэцэрлэгтэй болсондоо ихэд талархан хүлээн авсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Бөхийн цолны найрыг харж бахдахаас илүү орон нутгийнхны баяр бахдлыг харах сайхан. Үр хүүхдүүдийнх нь боловсролд хувь нэмэр оруулж буй бүтээн байгуулалтыг үзсэн нутгийнхан сэтгэл дүүрэн, баярлахыг харах сайхан хэрэг. Суманд шинэ цэцэрлэгийн нээлтийг “Соён гэгээрүүлэгч телевиз” их сайн сурвалжилж өгсөнийг хэлмээр байна. Одооны хэвлэл мэдээллийн байгууллагынхан саар муу зүйлийн араас хэт хөөцөлдөж, барааныг л харуулж байна. Үүний оронд аливаа зүйлийн сайн, сайхныг нь олж харж, дэмжих хэрэгтэй.

ТусНомин констракшнХХК Туул голын хөвөөнд хотхон барьсан гэж шүүмж­лэх хүн цөөнгүй. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Номин хотхон бусад хотхоноосялгаатай нь байга­лийн зүс, төрхийг эвдээ­гүй. Хиймэл нуур, оргилолт булаг, бут, сөөг, мод тарьж, байгалийн чулуу, хадыг хэв янзаар нь үлдээсэн байдаг. Мянга сонссоноос нэг үз гэдэг. Миний хувьд урьд нь телевизийн нэвтрүүлэгт орох гэж явахдаа Номин хотхоныг анх харж байсан юм. Ус харсан хүн уйддаггүй шүү дээ. Тиймдээ ч гол, усыг хэв янзаар нь байлгасанд нь сайшаалтай ханддаг. Одооүед хотхонуудын тохижилтыг хүн амьдрахад тохьтой шийдээгүй, ойр орчим дахь байгалийг эвдсэн байдаг бол “Номин” хотхон үүнээс тэс өөр. Би “Номин” хотхоны саравчинд нэвтрүүлгийн зураг авалтанд орж байхдаа хот­хоны тохижилт, ногоон байгуу­ламжийг харан хэдэн мөрт шүлэг бичсэн юм.

ИйнхүүТөрийнСоёрхолт ардын уран зохиолч Шара­вын Сүрэнжав гуайн зохио­сон шүлгийг хүргэж байна.

НОМИН ХОТХОНЫ ЦЭЦЭРЛЭГТ ӨРГӨХ ШҮЛЭГ

Түргэлэн урсах Туулын хөвөөнд

Боргилон долгиолох усанд нь тольдсон

Одоо цагийн хийц донжтой

Шоон ногоон хар шууд ярайна

Яралзсан Туулын усны тасархай

Мяралзсан долгионт хиймэл нууртай

Алжаасан биеэ амраан сувилах

Хулжаасан салхины сэрүүн амьсгалтай

Нумалсан гүүрний нь дээрээс харвал

Сум алсан пуужин шиг хөшөө нь илхэн

Дайсан байхгүй амар цагийн

Зайсан толгойн бараа нь ойрхон

Номингийн нэр ороогүй газар

Монголд үгүй

Номин Констракшний үр шингээгүй ордон

Хотод үгүй

Монценкопыг орлосон

Монгол улсын их дэлгүүр

Монополь архийг халсан

Монголхүнсний иж бүрдэл

Номин гэж цахилгаан барааны дэлгүүр

Өнгийн гэрлээр туяарна

Номин гэж цагийн өнгө

Өнөөгийн алдраар дуурсана

Номин гэж Эх орны миньЕсөн эрдэнийн нэг юм

Номин гэж Эрдэс баялгийн Ерөөл заяаны нэр юм.

Улсын Их Хурлын гишүүний тэмдгийг

Номингийн эзэн л энгэртээ зүүсэн

Алсын их одны гэрэл туяаг

Номингийн залуус л биедээ шингээсэн

Хан Богд уулын

Араас нь тольдсон Номин хотхон

Зайсан толгойг урдаас нь тоссон Номин хотхон

Шилтгээн хотхон нь яруу­хан

Шилмэл залуус нь даруухан

Шитгээ чулуу нь дориухан

Шинжин харахад саруул­хан

Номин эрдэнээр туяарсан

Номин хотхонд амьдар­маараа

Номин нэрээр далласан

Номингийн агаараар амьсгал­маараа

Туулын уснаасаа амсан жаргая

Туулын салхиараа амьс­галж амьдаръя

Номин хотхондоо ирж амаръя

Номингийн тансгийг мэдэрч баясъя

Д.ТӨГСЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

М.Хамагүчи: Манай сургуулийн эрдэмтдийн Нобел хүртсэн цэнхэр гэрэл дэлхийн түүхэнд байгаагүй том нээлт

Нагояагийн их сургуу­лийн Ерөнхийлөгч М.Хамагүчитай ярилцлаа. Энэ эрхэм өчигдөр “Ал­тан гадас” одонгоор шагнуулсан юм.

Та Монголд анх удаа ирж байна уу?

-Зургаа дахь удаагаа ирж байна. Жил бүр ирдэг. Залуус ихтэй, эрч хүч, энергиэр дүүрэн улс учраас зав чөлөө гарвал ирэхсэн гэж боддог шүү. Залуустай харилцанагэдэг бол амьдралаа шинэ, сонирхолтой байлгах том боломж. Тэдэнтэй уулзаж мэдээлэл солилцох миний амьдралын маш чухал хэсэг. Би Азийн улсууд руу очих дуртай. Узбекстан руу л гурван удаа явсан. Түүнээс биш Камбожоос эхлээд Азийн улс орнууд руу тогтмол явдаг. Нагояагийн их сургууль Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа юм. Энэ удаа төлөөлөгчийн газрынхаа нээлтэд ирлээ. Манай сургууль суралцъя, хөгжье гэж хичээж байгаа залуусыг дэмжих бодлоготой ажилладаг. Зөвхөн ганцаараа өчнөөн хүсэл мөрөөдөл өмнөө тавиад амжилтанд хүрэх боломжгүй гэсэн бодлого Японд байдаг юм.

Энэ жилийн физикийн салбарын Нобелийг танай сургуулийн эрдэмтдэд лед гэрлийг нээснийх нь төлөө хүртээлээ. Нагояагийнэрдэмтэд өмнө нь ч Нобелийн эзэд болж байсан.Цэнхэр гэрлээс өөр ямар бүтээлүүд Нобел авч байв?

-Манай сургуулийн доктор, профессор Ноёори Рёожи 2001 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртэж байсан. Харин 2008 онд доктор Масүкава Тошихидэ, Кобаяаши Макото нар физикийн салбарт, доктор Шимомүра Осамү химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. Дэлхийг бүрдүүлж буй хоёр төрлийн бичил биетэнбайдаг гэж олон улсын эрдэмтэд үздэг байсан. Манай сургуулийн эрдэмтэнхоёр биш зургаан төрөл байдгийг олж нээсэн. Энэ нээлтийн хувьд дараа нь хийсэнсудалгаануудаар батлагдсан байгаа.Химийн чиглэлээр авсан Нобелийн тухайд гэрэлтдэг уургийг тогтоосон юм. Далайн од гээдгэрэл гаргадаг нэг амьтан байдаг даа. Уургийг ньашиглаж болохыг тогтоосон. Энэ жилийн физикийн салбарын Нобелийг манай сургуулийн профессор Хироши Амано, Исаму Акасаки нар хүртээд байгаа.

Лед гэрлийн хувьд хүн төрөлхтөнд яг ямар давуу талтай нээлт вэ, миний ойлгосноор цахилгаан хэмнэдгээрээ хэрэгтэй шиг санагдсан…?

-Ер нь бол тийм. Гар утас зэрэг зүйлсэд хэрэглэдэг цэнхэр өнгийн туяаны нээлтийгнээсэн юм. Бидний нэрлэдгээр боллед гэрэл. Манай сургуулийн эрдэмтэд 1990-ээд онд хөх өнгийн лед гэрлийг зохион бүтээсэн юм. Тухайн үед улаан, ногоон лед гэрлүүд бүтээгдчихсэн байсан. Хөх лед бүтээх нь багагүй хугацаа авсан том ажил болсон л доо. Хөх ледийг бүтээснээр улаан ногоон гэрлүүдтэй нэгтгэж цагаан лед бүтээх боломж нээгдсэн. Улаан, ногоон, хөх өнгөнүүд нийлэхээрээ цагаан өнгө гаргадаг. Энэ нээлтийг хийснээр тасалгааны гэрэлтүүлгээсэхлээд гар утасны дэлгэцэнд хүртэл лед гэрлийг ашиглах боломж нээгдсэн.

Лед гэрлийн эрчим хүч хэмнэдэг гэдгийгарай энгийнээр, процессоор ньтайлбарлах боломжтой юу?

-Энерги явсаар байгаад яг гэрлийн шилэн дээр очихоороо бага хэмжээтэй болчихдог байсан. Өөрөөр хэлбэл явах замдаа ихэнх энергиэ алдчихдаг гэсэн үг. Энэ утгаараа их хэмжээний өртөг зардал шаарддаг байсан юм.Харин цэнхэр туяа буюу лед гэрлийг нээснээр энерги явах замдаа ихэнхийгээ зарах шаардлагагүй болсон. Шууд гэрлэндээ очих боломж нээгдсэн.Замын явцад, дамжуулалтад зарцуулах энерги багасчихаж байгаа юм. Тодруулж хэлбэл өнөөг хүртэл хэрэглэж байсан гэрлээс хэд дахин бага зарцуулалттай болсон. Дэлхийн түүхэнд байгаагүй том нээлт. Өнөөг хүртэл цахилгаан станцаас гарч буйэнергийн ихэнх нь замдаа, шаталтандаа явчихдаг байсан бол энэ нээлтийн үндсэн дээр илүү хөгжих боломж гарч ирсэн. Хүн төрөлхтний физик химийн түүхийг үндсээр нь өөрчилсөн нээлт бол лед гэрэл байсан гэж хэлж болно. Өөр нэг жишээ хэлмээр байна. Улаанбаатарын гудамжиндмаш олонприус машин давхиж байна.Эдгээр машинууд гэхэд л нэг ёсондоо лед гэрлийн систем буюу бага энергиэр их юмыг хөдөлгөх зарчмаар хийгдсэн. Приус машиныганх зохион бүтээсэн хүнгэхэд л манай сургуулийн төгсөгч. Лед гэрлийн нууц болон хос хөдөлгүүрийг ашиглаж зохион бүтээсэн юм. Түлш бага хэрэглэдэг гэдэг утгаараа эдийн засгийн ашигтай. Бас байгаль орчинд хөнөөл багатай. Энергийг бүрэн зарцуулах нээлтийг хийсэн нь манай сургуулийн нэг бахархал. “Тоёото”-г үүсгэн байгуулагч ч манай сургуулийнх. Бид нэг үеийн төгсөгчид л дөө. Эдийн засгийнхолбооны ерөнхийнийгэмлэг гэж байдаг юм. Тэргүүн нь мөн л манай сургуулийн төгсөгч. Энэ хүн хүчилтөрөгчийн хоолой гэдэг зүйлийг шинээр бүтээсэн юм.Тэр нь төмрөөс хөнгөн хэрнээ хатуу эд. Машины даац хүнд байвал зарцуулах энерги нь ихэсдэг. Шатахуун их иднэ гэсэн үг.Хөнгөн байх тусмаа зарцуулах энерги нь бага, шатахуун бага хэрэглэнэ. Эндээс үүдээд ярихад манай сургуулийн эрдэмтдийнэдгээр нээлт эргээдтогтвортой хөгжилтэй холбогдоод явчихаж байгаа юм.Энэ бол бидний бахархал.

Нагояагийн их сургууль Монголд төлөөлөгчийн газраа нээж, хууль зүйн магиструудыг докторын сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна. Заавал Японд очихгүйгээр докторт суралцах боломжтой гэл үү?

-Манай сургуулийг төгссөн залуус эрүүл мэнд, хууль зүйн салбарт олноороо ажиллаж байна. Тэдний хувьд нэгэнт тогтсон ажлааорхиод Японд очиж доктор хамгаална гэдэг амаргүй шийдвэр болчихоод байгаа. Эндээ ажиллангаа докторт суралцах боломжийг нь олгох үүднээс хийж байгаа ажил л даа. Энэ жилээс Монголд хэрэгжүүлэх гэж байгаа зайны сургалтЯпоны их, дээд сургуулийн хувьд анхны загвар болж байна.

Хууль зүйн салбараас гадна өөр чигээр Нагояагийн их сургуулийн докторантурт Монголдоо ажиллангаасуралцах боломж бий юу?

-Өөр ямар чиглэлээр сургаж болохыгсудалж үзэж байж шийдвэр гаргана.

Уул уурхай, хөдөө аж ахуйн салбартсайн мэргэжилтэнтэй болох эрэлт бидэнд байгаа?

-Манай сургууль төлөөлөгчийн газраа зөвхөн оюутан элсүүлэх зорилгоор нээгээгүй. Тухайн улс оронд зайлшгүй шаардлагатайасуудлуудыг үе шаттайгаар шийдэх зорилгоор энэ ажлыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд хууль эрх зүйн чигийн асуудлуудыг шийдэх шаардлагатай гэдэг утгаар нь энэ салбарыг сонгосон. Мастер хамгаалсан монгол залуусыгэх оронд нь докторантурт сургавал хууль зүйн салбарт гэхэд л заавал гадныхан биш дэлхийн түвшинд бэлтгэгдсэн монгол залуус ажиллах боломжтой.Ийм бодлогоор хэрэгжүүлж байгаа ажил. Сая таны онцолсон салбарт эрэлт байгааг мэдэж байна. Гэхдээ хэрэгжүүлэхийн тулд судалгаа сайн хийх хэрэгтэй.

Докторынхоо шалгалтыг ямар шалгуураар авах вэ?

-Нагояагийн их сургуульд суралцаж мастерын зэрэг авсан хүмүүсийг шалгаруулалтад оруулсан. Мэдээж харилцан мэдээлэл солилцох хэмжээний чадварлаг хүмүүс хамрагдсан. Шүүгчээр ажилладаг нэг залуу сая авсан шалгаруулалтанд тэнцлээ. ТВ хурал, мэйл зэргээр Японд байгаа багштайгаа мэдээлэл солилцож хичээллэнэ. Сургалт англиар явагдах учраас англиар дипломын ажлаа бичих чадвартай хүн байх ёстой.

Хөтөлбөрт хамрагдсан залуусын хувьд ямар давуу талууд байгаа вэ?

-Манайх Азийн долоон оронд докторынхоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр долоон орны сүлжээ үүснэ гэсэн үг. Азийн орнуудын залуус харилцан мэдээлэл солилцож сүлжээ байгуулаад дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж нээгдэж байгаа хэрэг.

Танай сургууль Монголд төлөөлөгчийн газраа байгуулчихлаа.Азийн бусад орнуудтай яаж хамтарч ажилладаг вэ?

-Узбекстанд оффистой. Камбожи хөдөө аж ахуйн орон учраас хөдөө аж ахуйн чиглэлээр элсэлт авдаг юм. Тэр утгаараа учраас Камбожид хээрийн сайт байгуулсан. Фермер байгуулсан юм.Камбожийн нэг сонирхолтой зүйл нь тэд өөрсдөө сүү үйлдвэрлэдэггүй.Үнээнийхээ сүүг саана гэсэн ойлголт тэндбайдаггүй юм. Энэ мэтээрулс орнуудынхувьд эрэлттэй чиглэлээр боловсон хүчнийг нь бэлдэж өгч хамтардаг. Ямар ч улсын хөдөлгөх хүч нь иргэд нь байдаг шүү дээ.

Ярилцлагынхаа төгсгөлд сумогийн талаар сонирхмоор байна. Та монгол сумочдоос хэнийх нь барилдааныг үзэх дуртай вэ?

-Хакухогийн барилдааныг сонирхох дуртай. Ёкозүно хүн ямар байх ёстойг үлгэрлэсэнбахархмаар сайхан бөх. Ичиножо байна. Харц нь гайхалтай. Би хэзээ ч ялагдахгүй гэсэн харцтай. Энэбөхөөс их зүйл хүлээж байгаа. Ичиножог харахаар япон хүнд байхгүй дайчин чанар харагддаг. Япончууд тулалддаг ч ялагддаг. Ичиножог морь унадаг байсан гэж сонссон. Хөдөө амьдардаг байсан гэл үү.

Тиймээ, хөдөө өссөн залуу.

-Тийм байх. Морь унаж өссөн учраас хөл, гар, нуруу сайтай залуу. Тулах эрхтнүүд сайн учраас тэнцвэр сайтай байгаа хэрэг. Япон өмнө нь хөдөө аж ахуйн орон байсан. Би гэхэд л далайн эрэгт ойрон сууринд өссөн хүн л дээ. Манай суурингийнхан завиар ажлаа амжуулдаг байлаа. Завьсэлүүрдэж өссөн хүний булчин хөгжиж, тэнцвэр сайтай болдог. Тийм учраас тухайн үеийн сүмочид тэнцвэр сайтай байсан. Одоо арай л өөр болчихоод байна. Харахад том биетэй хэрнээ тэнцвэр муутай учраас яг тулалдаад ирэхээр уначихдаг.Дэлхий даяараа хотжилт явагдаж байна. Шилжилтийн энэ үед хүмүүсийн мөн чанар, сэтгэл зүй их өөрчлөгдсөн. Залуусын хувьд хотжилтоос улбаалж сэтгэлийн хатгүй,сэтгэл зүйн хувьд ядмаг болсон тал бий. Монголчууд ийм асуудалтай тулгарахгүй гэвэлсуурин нийгэм рүү шилжиж буй энэ үедээ нүүдлийн соёл иргэншил, ахуйгаа гээж болохгүй. Хүний амьдралын хэв маягийг хөгжүүлж өгдөг тэр сэтгэлгээгээ өөрчлөхгүй, хаяхгүй авч ёстой юм болов уу гэж би хувьдаа боддог. Японд ч ялгаагүй, жар далаад оны үед уламжлалаа гээж, хаясан, алдаанаасаа болж өнөөдөр иймсул талууд ажиглагдаж байна. Тийм ч учраас манай сургууль оюутнуудаа барууны улс гэхээс илүү аль болох Ази руу чиглүүлдэг. Азийн соёлыг хар, Азийг үз, Азиас та нар мартагдсан ахуй уламжлалаа мэдэрнэ, тэгж байж илүү гүн сэтгэлгээтэй, сэтгэлийн хаттай дайчин болно гэж захидаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Н.Ганибал: Оросын Хөдөө аж ахуйн сайд мах экспортлохыг дэмжиж Засгийн газрынхаа хуралдаанд оруулна гэсэн

ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Ганибалтай ярилцлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай оронд айл­чилснаар 20 жил яригдсан мах экспортлох тухай асуудалд нааштай хариу гарч магадгүй мэдээлэл гарсан. Тэгвэл таныг ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржийн хамт мах экспортлох талаар Москва хотноо хуралдаад ирсэн гэж дууллаа. Ямар шийдэлд хүрэв?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр яригдсан манайхаас ОХУ руу мах экспортлох асуудлын хүрээнд ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж энэ сарын 6-10-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үндсэн зорилгын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федеров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсаас ОХУ руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн уламжлалт бүтээгдэхүүний тарифыг “тэг”-лэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөрүүлэх, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхны хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан. ОХУ-д мах экспортлоход гарах гурван асуудлыг зайлшгүй шийдэж байж манай орноос мах их хэмжээгээр гарах боломжтой.

Тэр нь ямар гурван асуудал вэ?

-Эхнийх нь дээр дурдсан гаалийн тарифыг “тэг”-лэх хоёрдугаарт ОХУ-д тодорхой улс орнуудаас мах оруулахад квот олгодог. Уг квотод Монголоос орж ирэх махны хэмжээг тогтоолгох, гуравдугаарт нь мал эмнэлэг хорио цээрийн асуудлыг тодорхой хэмжээнд хөнгөвчлөн хамтран ажиллах асуудлыг хөндсөн.

Энэ гурван асуудалд Оросын талаас ямар байр суурьтай байх юм. Мах экспортлох тал дээр манай оронд хатуу ханддаг шүү дээ?

-Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ маань үе шаттай явагдаж байгаа. Есдүгээр сард ОХУ-аас Монгол Улсын мах экспортлох боломжтой махны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлын хэсэг ажилласан. Энэ ажлынхаа урьдчилсан дүн мэдээг манай талд танилцуулсан. ОХУ-аас манай орны 12 үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасныг шалгасан. Үйлдвэрүүдэд мах нийлүүлэх хүсэлтэй байгаа бол ийм шаардлага хангах ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлэхээр болсон гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мах экспортлох асуудлаарх эцсийн шийдвэрийг гаалийн холбооны бүс буюу Казахстан, Беларус, ОХУ гурав хамтарсан шийдвэр гаргаж байж эцсийн дүгнэлт гардаг юм билээ. Эхний ээлжинд ОХУ-ын экспертүүд дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсэгт орсон Казахстан, Беларусийн дүгнэлт ирснээр эцсийн байдлаар шийдвэрлэгдэнэ.

Манай зүгээс ямар тодорхой асуудлуудыг тавьж байгаа юм?

-Арваннэгдүгээр сарын эхээр мал эмнэлгийн мэргэжилтнүүд ирэхээр тохиролцсон. Үүний гол зорилго нь мал эмнэлгийн хоёрдугаар шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Монголын малыг эрүүлжүүлэх тал дээр шаардлагатай лабораториудын тоног төхөөрөмжүүдийг сайжруулна. Манай орны малын эмч нарыг мэргэшүүлэх, шинээр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг ОХУ-д сургах боломжийн талаар ярилцсан.

Арваннэгдүгээр сард хөтөлбөр боловсруулсны дараа 100 оюутныг ОХУ-ын талаас суралцуулах боломжтой гэдгээ хэлсэн. Түүнчлэн Владимирын институтид магистрантурт эрдэмтдийг бэлтгэнэ. Малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчин Монгол Улсын зүүн бүс нутаг, ОХУ-ын манайхтай хиллэдэг Буриадын нутагт сүүлийн хоёр жил гарсан.

Энэ тал дээр хамтран ажиллая гэдэг саналаа илэрхийлсэн.

Махны квот болон тариф “тэг”-лэх асуудал нь хэрхэн шийдэгдэх юм бэ. Хугацаа хэдийд байх бол?

-Энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яам шийддэг юм билээ. Хөдөө аж ахуйн сайд нь Монголын талын мах экспортлох байр суурийг дэмжиж Засгийн газрынхаа хуралдаанд оруулна гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр (өчигдөр) хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны XVIII хуралдаан эхэлж байна. ОХУ-д очоод тавьсан бидний санал, хүсэлтүүдийг хурлын протоколд албан ёсоор оруулж ажил болгох тал дээр ажиллаж байгаа. Айлчлал уг хуралдааны өмнө болсон тул хоёр тал хоёул тодорхой хэмжээний мэдээлэл солилцсон. Ямартай ч бидний ажил хоног хоногоор ахиж байна.

ОХУ гаднаас мах оруулахад ямар стандартыг мөрддөг юм бэ. Монгол Улс 50 сая толгой малтай боллоо гээд цээж дэлдээд байдаг. 50 сая толгой малаас стандартын шаардлага хангах мал хэд нь байх бол. ОХУ-аас фермерийн чиглэлийн малыг авна гэх юм уу. Манай орон чинь нүүдлийн мал аж ахуйтай улс шүү дээ?

-Дэлхий нийтийн хэрэглээнд бэлчээрийн мах хэрэглэдэг орон тун цөөхөн. Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйгаараа дэлхийд эхний гуравт орно. Дэлхийн зах зээлд зарагдаж буй махнаас стандартын шаардлага хангасан махаар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хонины мах тэргүүлж хамгийн өндөр үнээр борлуулагдаж байна. Хонины махыг хэрэглэдэг дэлхийн хүн амын дийлэнх хувь нь дундад Азид амьдардаг. Дундад Азид гарч буй Өвөр Монголын нэг хурга 600-800 юань хүрдэг. Одоогийн зах зээлийн ханшаар бодвол 180-240 мянган төгрөг гэсэн үг. Өвөр Монголоос Дундад Ази руу мах экспортолж байгаа үйлдвэрүүд нь Монголоос амьд мал оруулах сонирхол маш их байдаг. Тэдний хувьд манай орны зүүн, баруун бүсийн аймгуудын малыг оруулж ирэхээр тооцон үйлдвэрүүдээ барьсан байдаг юм. Зүүн бүст гарч буй шүлхий өвчний асуудал манай орны мах дэлхийн зах зээл дээр гарахад хориг болчихоод байна. Тухайн үйлдвэрүүдийн зүгээс хил дээр 40 га газар гаргаад өгчих. Тэнд бид Хятад улс руу гаргах малыг тэр газар нь хорио цээрийн дэглэмийг байгуулан гаргаж байя гэсэн сонирхол ихтэй байдаг. Харин “стан”-ы орнуудын мал маллагааны арга техник, стандарт нь манай оронтой бараг л адилхан. Суурин маллагааны махны амт, бэлчээрийн малын махны чанар, амтын хувьд мэдээж өөр.

Манай орон ОХУ-д малын мах экспортлох тал дээр 20 жил хүсэлт тавьж байна. Тэдний зүгээс стандарт, малын өвчлөлөө бууруул гэдэг хариу өгдөг. Татварыг хөнгөлөөч гэдэг байр суурийг илэрхийлээч гэсэн боловч наашаа хардаггүй гэмтэй. Бидэнд үнэхээр мах экспортлох боломж бий юу. Эсвэлөнгөрүүлсэн 20 жил шигээ өнгөрөөчихье гэж байгаа юм биш биз?

-ОХУ гаалийн татвараа тэглэх асуудал нь дээр хэлсэн Эдийн засгийн яам нь шийднэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалынхаа үеэр малын хорио цээр цэгцлэгдсэн үед махыг импортлоход бэлэн гэсэн. Экспортлох мөн чанарынхаа хувьд гаалийн тарифыг “тэг”-лэхгүй бол Монголын мах дотооддын зах зээл дээр байгаа үнэ ОХУ руу гаргаж зарах үнэ хоёрын хооронд ямар ч ашиг гарахгүй болчихно. Татварын хувьд тодорхой квоттой үед 25-30 хувь, квотгүй үед 60 хувийн татвар авдаг. Ийм их хэмжээний татвар төлөхөөр бол манайхаас мах борлуулна гэдэг мэдээж хүндрэлтэй. ОХУ-ын зүгээс мах авах тал дээр Ерөнхийлөгчийнхөө айлчлалын хүрээнд протоколын дагуу үнэхээр хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Монгол Улсын зүүн аймаг, ОХУ-ын буриад тэргүүт газруудад яг адил давтамжтай шүлхий өвчин гарсан. Манай орон заавал шүлхий өвчин гарсан бүс нутгуудаасаа мах экспортлоё гээгүй. Баруун болон төвийн бүсийн шүлхий өвчин гараагүй газруудаас махаа экспортлох боломжтой. Олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тэдэн оны тэдэн сарын тэдэнд тийм өвчин гарч тэдэнд дарагдсан гэдэг мэдээллийг өгдөг. Түүнээс биш Монгол Улсад гоц халдварт өвчин гарсан тул ОХУ та Монгол Улсаас битгий мах импортлоорой гэдэг зөвлөмжийг тавьдаггүй. Тухайн орон өөрсдөө энэ бүс нутаг нь шүлхий өвчтэй бол шүлхийгүй тэр бүсээс махаа авчихъя гэсэн боломж нээлттэй.

Малчин Дорж өөрийн­хөө хэдэн малаас экспорт­лочихъё гэхэд боломж хэр байх юм?

-Дээр хэлсэн аттестат­чи­лагдсан 12 үйлдвэр бий гэж. Экспортод гарах мах үйлдвэрийн аргаар нядалгаанд орж лабораторийн шинжилгээний хариугаар эрүүл гэдэг нь батлагдвал гаргаж болно. ОХУ-аас тодор­хой экспертүүд ирээд ямар учраас аттестатчилалд хийгээд байна гэхээр “Энэ үйлдвэрүүд бидний шаардлагыг хангаж байгаа тул эндээс махаа авъя” л гэж байгаа юм.

ОХУ тухайн орны үйлдвэрүүдийг A, B, C, D гэж ангилсан байдаг. Монгол Улс өнөөдрийн байдлаар C ангилалд багтаж байгаа. Энэ ангилалын бүтээгдэхүүн нь утсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн үг. ОХУ-ын зах зээлд Латин Америкаас орж ирсэн махнууд түүхийгээрээ худалдаалагдах боломжтой. Манай орон ангиллынхаа хувьд зөвхөн утсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой байдаг тул энэ талаар бид асуулга тавьсан.

Ямар асуулга тавьсан бэ?

-Бид их хэмжээний мах экспортлох боломжтой бол баруун бүсийн малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл газруудаас шууд худалдах боломжийг нээж өгөөч ээ гэсэн юм. Шууд худалдах боломжид нь D ангилал гэж байдаг юм байна. Энэ нь ОХУ-ын дэлгүүрт Монгол мах гэсэн нэрээрээ шууд борлуулагдах боломжтой гэсэн үг. Нэг үгээр хэлбэл түүхий мах худалдах боломжийг нээж өгөөч ээ гэсэн юм.

Манайхаас мах экспортлох аттестатчилалд тэнцсэн 12 үйлдвэр нь орон нутгуудад байх юм уу. Эсхүл нийслэлдээ бүгд шавсан байдалтайгаар орон нутгаас махаа татах юм уу?

-Эдгээр үйлдвэрүүдээс найм нь боломжтой гарсан. Ихэнх үйлдвэрүүд нийслэлд төвлөрсөн байгаа. Нядалгааны зохион байгуулалт хийхэд жаахан хүндрэлтэй. Тухайн үйлдвэрүүд орон нутгуудад салбартай. Тэр салбаруудаасаа мах нийлүүлэх боломж нээлттэй.

Манайхан хэдийнээс махаа экспортлох боломжтой вэ. Тулгарч буй хүндрэлтэй ямар асуудлууд байгаа бол?

-Монголчууд махаа экспортолж байсан. Одоо ч экспортолж байгаа. Өнгөрсөн онд долоон мянган тонн орчим адууны мах ОХУ, БНХАУ, хонины махыг Иран руу экспортод гарсан. Шүлхий өвчний асуудлаас болж зүүн гурван аймаг мах экспортлох тал дээр 2-3 жил хүлээгдэх магадлалтай. Харин баруун болон төвийн бүсээс мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран дэлхий дээр вакцин хэрэглэдэггүй эрүүл бүс болох статус авахаар ажиллаж байна. Тодорхой хэмжээний шаардлагуудыг бид давж чадахгүй байгаа.

Тэр нь ямар шаардлагууд юм бэ?

-Мал эмнэлгийн тогтолцоо­ны тал дээр алдаа байна гэдгийг олон улсын байгууллагууд бидэнд мэдэгдсэн. Амьд малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хорих барианы асуудлыг шийдээгүй байна гэсэн. Энэ шалтгаанууд дээр бид анхаарч ажиллаж байгаа. Одоо амьд малын постууд тавигдаад байна. Бусад тал дээр ер нь давгүй явна. ОХУ болон БНХАУ манайхаас мах импортлох боломж 100 хувь нээлттэй. ОХУ маргааш шийдвэрээ гаргаад “Танай баруун аймгуудаас мах авъя” гэвэл маргааш ч мах нийлүүлэхэд бэлэн, тэд шууд авах боломжтой. ОХУ-ын талын шийдвэр гарах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад бөөнийхөө үнээр 4500 төгрөгөөр зарж байгаа махыг ОХУ руу экспортолно гээд 3000 төгрөгөөр зарна гэх зүйл байхгүй. Тарифын “тэг”-лэлт, квотын зарчим болон эдгээр асуудлууд шийдэгдчихвэл ОХУ манайхаас мах авах үнэ тодорхой хэмжээнд тогтоод манай мах Оросын зах зээл дээр гарч ашиг олох хэмжээнд хүрч байж мах экспортод гарна. Энэ дамжлагуудыг даван туулах арга замыг шийдээч ээ тэгвэл бид мах экспортлоно гээд байгаа юм. ОХУ-аас үхэр, адууны махыг их хэмжээгээр авах сонирхолтой байна. Адууны махны хэрэглээ байнаа гэдэг чинь цаана нь хонь, ямааны махны хэрэглээ байна гэсэн үг. “стан”-уудын орнуудад адуу, хонь, ямааны махны хэрэглээ өндөр байдаг. Бидний хувьд 70 хувьд бог, 30 хувьд нь бодын мах нийлүүлэх нөөц боломж бий.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

РИО ФЕРДИНАНД: “Видич надад, найз минь ганц л юм гуйя битгий уйлаарай” гээд байсан

Манчестер Юнейтэд багийн ахлагчийн туузыг арав гаруй жил эзэмшиж энэ багийн хамгаалалтын нэгэн багана нь болон гялалзаж явсан домогт хөлбөмбөгч Рйо Фердинанд зодог тайлах дөхөж буй. Өдгөө 35 настай Рио өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралын талаар намтарчилсан номоо дэлгэсэн бөгөөд зарим хэсгийг нь хамтдаа сонирхъё.

АЛЕКЕ ФЕРГЮСОНЫ ТУХАЙ

Сэр Алекстэй хамт тэр олон жилүүдийг өнгөрөөхдөө түүнийг мундаг дамжуулагч гэдгийг мэдэж байсан.Гэхдээ түүнийг явсны дараа тэр зүгээр нэг мундаг дамжуулагч бус агуу дасгалжуулагч байжээ гэдгийг улам илүү мэдэрсэн. Тэр бол том сэтгэл зүйч байлаа.Тэр жижигхээн ухуулга зохиогоод л бүгдийг сэнхрүүлж чаддаг байв. Ван Перси манайд ирээд арав орчим удаа тоглосны дараа тэр нэгэн цуглаан зарлалаа. “Хүмүүсээ, залуусаа тэр хичнээн гоё нээгдэж, хэдэн удаа хоосон зайнд гарч байгааг анзаарч байна уу. Цагийг нь тааруулаад дамжуулалтаа өгөөч дээ. Зүгээр л бөмбөгийг нь өгчих.Тэр яаж гоол хийхээ хүнээр заалгахгүй” гээд л ярьж өгсөн. Фергюсонтүүнд урам өгвөл тэр гоол хийж эхэлнэ, тэр гоол хийгээд байвал “МЮ” аварга болно гэдгийг мэдэж байв. Эцэстээ түүнийхээр болсон доо.

ДЭВИД МОЙЕСЫН ТАЛААР

Алекс Фергюсон залгамжлагчаа хайж явахдаа Мойесыг зөвхөн хүн гэдэг талаас нь харсан байх. Мойесыг хүн гэдэг талаас нь шинжвээс ямар ч өө олдохгүй яах аргагүй сайн хүн. Даанч тэр хөлбөмбөгийн онол дээр дэндүү их алдаа гаргаж эхэлсэн. Ерөнхийдөө “МЮ”-г “Эвертон” болгон хувиргаж эхэлсэн гэх үү. Тэр “хожигдож болохгүй шүү” гээд захьдаг байв. Гэтэл бид чинь олон жилийн туршид “заавал хожоорой” гэдэг захиастай талбайд гардаг байлаа шүү дээ. Тоглох тактик нь хүртэл зөвхөн тэнцэхийн төлөө философитой гээч. Нэг тоглолтод дунджаар 400 удаа дамжуулалт өгөх хэрэгтэй гэдэг байснаа болиод 600 хүргэдэг юм байна. Би лав хувьдаа арван дамжуулалтын дараа таван гоол хийхийг сонгох байсан.

ШАРСАН ТӨМС

Манайхны дунд тоглолт эхлэхийн өмнөх өдөр бүгдээрээ хамтдаа сууж байгаад шарсан төмс иддэг уламжлал байлаа. Мэдээж тэр төмс илчлэг багатай, бид ч тултлаа иддэггүй гол нь тойрчсуугаад зовлон, жаргалаа хуваалцах зорилготой арга хэмжээ байв. Мойес ирсэн даруйдаа энэ уламжлалыг халчихсан. Бүгд л гайхшраад чимээгүй өнгөрч билээ.

МЮНХЕН ХОТОД ОЧООД

“Бавари” багийн эсрэг хариу тоглолт Мюнхен хотод зохиогдсоны дараа Мойесын хувь заяа шийдэгдсэн гэхэд болно. Тэрхүү чухал тоглолтын өмнөх бэлтгэлийг жирийн нэг цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд түмэн хүний нүдэн дээр хийж билээ. Фото, видео дуран барьсан мэргэжлийн, сонирхогчдын түм буман нүдний өмнө маргааш тоглох тоглолтынхоо нууцыг дэлгээд хэн хаана яаж гүйх вэ, стандарт цохилтуудыг яаж гүйцэтгэх вэ ямар байрлалд яаж зогсох вэ гэдгээ бэлдэж болдог юм уу. Тэгсэнд орвол шууд л тоглолтынхоо тактикийг хальсан дээр бичээд өрсөлдөгч рүү явуулчихвал дээр бус уу. Бэлтгэл дууссаны дараа Мойес над руу хандан” Рио чи маргааш тоглохгүй. Надад талбай дээр хурдтай хамгаалагчид хэрэгтэй байна” гэдэг юм даа. “МЮ”-д өнгөрсөн арав гаран жилийн хугацаанд ингэж гутарч үзсэнгүй.

ФАБИО КАПЕЛЛОГИЙН ТУХАЙ

Ван Бастэн, Гуллит нарын тоглож байсан “Милан”-ы дасгалжуулагч нь Капелло байсан шүү дээ. Тэр баг миний хувьд шүтмээр, биширмээр хамт олон байлаа. Тийм ч учраас Капеллог харь гаригийн хүн мэт төсөөлжбайв. Гэтэл тэр зүгээр л нэг диктатор, өөрийнхөө үзэл бодлыг хүчээр тулгасан, бусдыг сонсдоггүй жирийн нэгэн дарангуйлагч байв. Испанийн шигшээ багийн эсрэг тоглоход төвийн хоёр хамгаалагчийг дэлхийн шилдэг гурван хагас хамгаалагчийн эсрэг зогсоож байлаа шүү дээ. Итгэмээргүй юм.

МОСКВАД ЗОХИОГДСОН АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛ

Би уг нь Анелькагийн дараа торгуулийн цохилт гүйцэтгэх ёстой байв. Николя цэг дээр очих үед нь Ван дер Сар луу “Зүүн тийшээ үсэр, зүүн тийшээ” гээд л би орилж гарсан. Тэр баруун тал руугаа үсрээд бөмбөгийг хааж бид аварга болов. Дараа нь цомоо гардах гээд шатан дээр зогсож байхдаа миний бугуйнд ахлагчийн тууз байгааг санаж хамгийн түрүүнд энэ мөрөөдлийн цомыг би атгах юм байна шүү дээ гээд бодохнээ нүд харанхуйлаад л ирсэн. Харин ард зогсож байсан Видич “Рио хөгшөөн битгий уйлаарай. Чамаас гуйж байна, битгий уйлаарай” гэдэг байлаа. Тэр энэ үгээ нилээн хэдэн удаа хэлсэн. Үүний дараа л би тайвширч биеэ барьсан даа.

“MЮ”-ИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИЙН ТАЛААР

Хэрвээ Пол Скоулз, Бекхэм шиг царайлаг, сэргэлэн, хүний анхаарал татахаар эр байсан бол хөл бөмбөгийн ертөнцөд түүн шиг эрэлт хэрэгцээ ихтэй од үгүй байх байлаа. Зидан, Иньеста, Виера гээд бүгдээс нь асуу. Ингэж л хариулна. Скоулз шиг бүтэн талбайг хөндлөн хэрчээд дамжуулалт өгөх чадалтай хагас хамгаалагч нэгээхэн ч үгүй. Скоулзын ийм дамжуулалт өрсөлдөгчийн хоёр, гурван хамгаалагчийг тоглолтоос гаргаад зогсохгүй хүлээн авч байгаа хүндээ хичнээн эвтэйхэн очдог гээч. Пирло, Кроос, Алонсо нар ийм холын дамжуулалтыг сайн хийдэг ч гэлээ Скоулзын зиндаанд иртэл хол байна даа.

БЭЛТГЭЛИЙН ҮЕИЙН ЗОДООН

Манай бэлтгэл заримдаа тун ширүүн болдог байна. Нэг удаа Роналду, ВанНистерлой хоёр зодолдоод. Роналду түүнд дамжуулалт өгдөггүй, өөрөө тоглох, эсвэл өөр хүнд пааслаад байхаар нь Нистерлойгийн уур хүрсэн бололтой. Би салгах гээд дундуур нь ортол Руд намайг цохих гээд зөрчихөв. Би түүнд “Дараагийн удаа онож цо­хихыг хичээгээрэй. Тэгвэл хариу нь ямар байхыг мэдэрнэ шүү” гэж билээ. Энэ бол нэг жижигхэн л жишээ юм шүү дээ. Галгарсан бэлтгэл хийдэг байжээ. Гэхдээ бэлтгэл тараад сайн найзууд хэвээрээ үлдэнэ шүү.

ИЖИЛ ХҮЙСТНИЙ

ТАЛААР

Британийн эрдэмтэд олноороо цугларсан эрчүүдийн дунд заавал ганц нэг ижил хүйстэн байдаг гэдгийг нотолжээ. Хувцас солих өрөөнд байхдаа бид энэ тухай ярилцаж тэр хэн нэг нь ичиж зовохгүй өөрийгөө илчил гээд л инээдэм болгодог байлаа. Гэхдээ хэн нэг нь “битийм” гэсэн бол ямар ч байсан гадуурхана гэдэг ойлголт л лав байхгүй байсан юм. Ер нь хувцас солих өрөөнд хэн нэгнийгээ заавал шоолно. Руни дөнгөж 21 настай мөртлөө халзарч байгаа талаар “Хөөе энэ залуугхардаа. Бороо орохоор талбайгаар дүүрэн түүний үс хийсэх юм” гээд л шоолдог байлаа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: “Чингэс” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй

Засгийн газраас 2015 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн ирэх оны төсөв хүнд байдалд орж мэдэхээр болоод байна. Энэ сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ММ” агентлагийн “Ярилцъя” нэвтрүүлгээр сэтгүүлч Х.Эрдэнэбулгантай ярилцаж байр сууриа илэрхийллээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын гишүүд хотыг дампууруулах уу, эсвэл аврах эсэх ньирэх оны төсвийг хэрхэн батлахаас шалтгаална гэжээ. Та төсвийн төслийн талаар иргэдэд ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Сангийн сайд Ч.Улаан орон нутгийн төсвийг бие даалгахаар болж байгаа тухай хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн байсан. Энэ ярилцлага олон нийтийг зориудаар төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл болсон юм. Үүнийг засч ярих нь зүйтэй гэж бодож байна. Сайн анзаарсан бол Ч.Улаан сайд зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярина гэгч болсон. Засгийн газраас УИХ-д 2015 оны нэгдсэн төсвийн танилцуулга өргөн барьжээ. Энэ төсөл УИХ-аар батлагдвал үр дагавар нь маш аюултай. Ч.Улаан сайд шиг туршлагатай хүн энэ төсөл хотын эдийн засгийг шууд дампууруулна гэдгийг мэдэж байгаа. Би хувьдаа Ч.Улаан сайдыг яагаад ийм зүйлийг санаатай хийж байгааг гайхаж байна. Хэрэв уг төсөв УИХ-аар батлагдвалНийслэлийн боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилчдын цалинг олгож чадахгүй, хэрвээ цалин тавих гэж оролдохоор болбол бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дээр татварыг хоёр дахин нэмэхээр болно. Үүнийг Ч.Улаан сайд мэдэж байгаа. Энэ бол улс төрийн зорилготой, нийгмийг тогтворгүй байдал руу түлхсэн зориудын өдөөн хатгалга гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ талаар Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн боловч тун хайхрамжгүй хандаад байна. Бидэнд багш, эмч, соёлын байгууллагын цалин, урсгал зардал гээд 280 тэрбум төгрөгийг олго, 53.4 тэрбум төгрөгийг ахмадууд, оюутнууд, цагдаа нарын нийтийн тээврээр үнэгүй зорчуулсныг татаасыг өг, 94 тэрбум төгрөгийн халамжийн санг олго гэж хэлсэн. Эдгээр нь сар бүр өгч байх ёстой төсвийн урсгал зардал юм. Өөрөөд хэлбэл, төсвийн тухай хуульд Зарлагаа бүрэн санхүүжүүлэх гэдэг нь урсгал зардлаа урсгал орлогоор санхүүжүүлэх ёстой гэсэн үг юм. Тийм учраас улсын төсөвт энэ ачааллыг өгдөг. Яагаад гэвэл онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар гэх мэтээр улсын төсөв урсгал орлоготой. Энэ нь өдөр бүхэн орж байж иргэдийн цалинг өгч, урсгал зардлаа нөхдөг.

Таныхаар бол хуулийн дагуу улсын төсвөөр хариуцах ёстой зардлуудыг нийслэлд үүрүүлэх ёсгүй юм байна, тийм үү?

-Төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг улсын төсөв хариуцна гэж заасан байдаг. Энэ нь нийслэлийн төсөвт байдаггүй, хариуцуулдаггүй. Нийслэлд байдаг төсвийн хамгийн их нь хүн амын орлогын эх үүсвэр 56 хувьтай байдаг. Хүн амын орлогын эх үүсвэр нь хүмүүс цалингаа авсны дараа цалин болон түүнтэй адил орлого суутгаж бий болдог. Нийслэлийн төсвийн цалингийн фонд улсын төсвөөс цалин тавьсны дараа бий болдог орлого учир хамгийн том орлого нь болдог. Үл хөдлөх хөрөнгө болон бусад татварууд улирал жилээр авдаг, нэг удаа олгодог татвар юм. Гэтэлийм төсөв дээр урсгал зардал хариуцуулчихаар цалингаа тавьж чадахгүй болно. Төсөв энэ чигээрээ батлагдвал нэгдүгээр сард 30 тэрбум, дөрөвдүгээр сард 60 тэрбумын алдагдалд орж дампуурах аюулд хүрээд байна. Хэрэв бидэнд аваанз, сарын сүүлийн цалингхариуцуулж байгаа бол онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хотын гаалийн татвар, урсгал орлогыг өгвөл бид цалингаа тавьж болно. Уг нь 2003 оноос өмнө ийм зүйл байсан. Бид аж ахуйн орлогын албан татвар НӨАТ, онцгой татвар, нийслэлийн төсвийн орлого байдаг байхад цалингаа төвөггүйхэн тавьж, зарим дүүрэгт татварынашигтайгаар гарч байсан. Гэтэл Ч.Улаан сайд төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг гарган ирж энэ орлогыг улсын төсөвт хураан авч зогсоосон. Тиймээс Сангийн сайд энэ эмзэг асуудлыг мэдсээр байж яагаад ийм зүйл хийсэнд гайхаж байна.

Тэгэхээр хотын зүгээс Засгийн газарт яг ямар шаардлага тавьж байгаа вэ. Хэрэв төсөв батлагдчихвал бүтээн байгуулалтын ажлууд зогсох уу?

-Бидний зүгээс ганц л зүйл шаардаж байгаа. Үнэхээр хотыг бие даалгах гээд байгаа юм бол 2003 оноос өмнөх санхүүгийн тогтолцоог бий болгоё. Бид урсгал орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараа авъя. Тэгвэл бид Засгийн газрыг харахгүйгээр бүх ажлаа хариуцаад явж болно. Одоо хот ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй болж байна. Сарын дундуур цалин тавья гэхээр урсгал орлоготой төсөв байхгүй. Ямар нэгэн байдлаар зээл авах хэрэг гарна. Нэгдүгээрт зээл авах эрхийг Засгийн газ раас зөвшөөрөл авч байж авдаг, хоёрдугаарт банкууд бидэнд зээл өгдөггүй. Яагаад гэвэл урсгал зардалгүй учраас тэр. Ингээд ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй, дээрээс нь татвар нэмнэ гэхээр энэ нийгмийг бүхэлд нь сүйрүүлнэ. Нөгөө 22 байршилд хийж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, Азийн хөгжлийн банктай хамтарч Чингэлтэй, Баянхошуу дүүрэгт барих хотын дэд төв барих ажил зогсонги байдалд хүрнэ. Хөрөнгө оруулалтад 320 сая доллар зарцуулахаас 90 саяыг хот гаргах ёстой. Энэ зогсоно гэсэн үг. Ерөнхийдөөнийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд бүгд зогсоно. Ийм л дампууралд хүрэхээр байна. Яагаад урсгал орлогогүй төсөвт урсгал зардал байж болдоггүй гэдгийгмэдсээр байжаюул руу түлхэж байна вэ гэдэгт л гол асуудал байгаа юм. Энэ бүхэнЧ.Улаан сайд 2003 онд Төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг оруулж ирснээс болж байгаа юм.

Хүмүүс цалингаа авч чадахаа болихоор зах зээл дээр хэн ч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа болино. Яагаад хүмүүсийн цалинг тогтвортой өгдөг вэ гэхээр зах зээл дээрх эргэлтээ барьж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж байхын тулд шүү дээ. Тийм учраас төсвийн урсгал орлогын төсвийн урсгал зардал байдаг юм. Өөрөөр хэлбэл, урсгал гээд нэрлээд байгаа зүйлийг артерийн судас гүйж байна гэж үзвэл үүнийг яг одоо таслах гээд байна.Үүнийг тасалчихвал тэгээд лбүх бизнес дампуурах ийм л эрсдэлтэй. Ийм үед бид иргэдээс татвараа авъя гэвэл иргэдэд юугаараа төлөх болж байна.

Нийслэлд хүн амын 50 хувь, банкны хадгаламжийн 80 гаруй хувь, зээлийн 90 хувь, ДНБ-ий 63 хувь ногдож байна. Сүүлийн гаргасан түүвэр судалгаагаар хотын хүн ам нэг сая 360 мянга болж байхад эдийн засагт “тэсрэх бөмбөг” хаядаг нь яаж байгаа юм. “Чингэс” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй шүү дээ. Хариуцлагаас бултсан, хууль зөрчсөн ийм үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Мал, автомашин, үл хөдлөхийн татварыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Тэгвэл өнгөрсөн оны дүн нь хэд байсан, одоо энэ татварыг хоёр дахин нэмэгдүүлбэл хэд болох боломжтой вэ?

-Нийт орлогын 56 хувь нь хүн амын орлого шүү дээ. Өөрөөр хэлбэл цалингаа тавьчихаад буцааж авдаг, иргэддээ үйлчилгээ үзүүлж байгаагийн төлөө авч байгаа хураамж. Үл хөдлөх хөрөнгийн татвар 10 гаруй хувьтай байдаг. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгийн татварыг хуулиар чөлөөлчихсөн. Тухайлбал гэр хорооллын айл иргэдийн өмчилж авсан газрын татварыг үл хөдлөх хөрөнгийн татвар, орон сууцны газрын төлбөрийг бүгдийг нь чөлөөлж өгсөн.

Энэ төсөвт хөрөнгө оруулалт тавигдсан уу?

-Байхгүй. Улсад оруулах хөрөнгө оруулалт 0 байна. Бидний байсан хамаг эх үүсвэрийг залгичихаад байна. Тэгэхлээр энэ төсвийг УИХ-аар батлуулахгүй. ХэрэвУИХ баталсан тохиолдолд бүх хариуцлагыг өөрсдөө хүлээхээс өөр аргагүй. Энэ төсөв батлагдвал би НИТХ-д 2015 оны төсвийн төсөл оруулах ямар ч бололцоогүй болно. Яагаад гэвэл энэ төсөл хууль зөрчиж байна. Хуульд улсын төсвийнхүлээх чиг үүрэг дотор эрүүл мэнд, боловсролын, соёлын байгууллагын ажилчдын цалин улсын төсөвт байдаг. Нийслэлийн төсөвт зөвхөн халамжийн зардлыг нийслэл дүүрэгт хуваах байдлаар хийсэн байдаг. Одоо Нийгмийн хамгааллын сайд босоо удирдлагатай, төсвийн зарцуулалт нь хэвтээ байгаа учир энэ хуулиа зөрчиж байгаа юм. Нэг ёсондоо менежмент, тавилт хоёр нь зөрчихсөн гэсэн үг.

-2003 оноос өмнө байсан эрх зүйн орчинг бий болгоё гэвэл дахин хууль өөрчлөх шаардлагатай юу?

-Шаардлагатай байлгүй яахав. Одоо Засгийн газар нэгдсэн төсвийн төслийг эргүүлэн татаж шинээр өргөн барих ёстой. Хотод орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар,гаалийн албан татварыг нь өгье гэж өөрчлөх хэрэгтэй.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд татвараа улсын нэгдсэн төсөвт өгдөг үү?

-Тэгэлгүй яахав, татвараа улсын нэгдсэн төсөвт өгдөг. Улаанбаатар хот ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэдэг. Үүний төсөв нь тав хүрэхгүй хувь байна. Энэ харьцаа хаана ч байдаггүй. ДНБ үйлдвэрлэж байгаа гол бааз хотынхоо хувьд 15, 20 хувиа авчихвал бид төсвийн хувьд бие даах боломжтой.

Хотын энэ оны төсөв 30 тэрбумаар тасарсан шалтгаан нь юу вэ?

-Хүн амын орлогын албан татвар уначихсан, мөн ажилгүйчүүд нэмэгдэж байгаа нь гол шалтгаан болоод байна. Уг нь бол уул уурхай хөгжиж байсан цагт бизнес Оюутолгой, Тавантолгой,орон нутаг руу шилжиж, нийслэлийн ачааллаас хуваалцаж, хүн амын хөдөлгөөн сийрэгжиж эхэлж байсан. Гэтэл уул уурхай зогсонги байдалд орж, хямрал болж, хэдэн мянган ажилгүйчүүд хот руу шилжин ирж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Бидний бүтээснээс ч илүүтэй Засгийн газрыг харлуулах ажил хийгдчихэж

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэргээн заслын төвийн нээлт болсон. Энэ төв нээгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх шатанд эмчилнэ гэсэн үг үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төв байх эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үүрэг, чиглэл тодорхойгүй явж ирсэн. Манай яам байгуулагдсанаар бодлогынхоо хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгайлан авч үзсэн. Хөгжлийн бэрхшээлтэй 120 орчим мянган хүнийг хүн амын нэг бүлэг болгон үзэж өнгөрсөн жилийн төсөвт 5.6 тэрбум төгрөг суулгасан байдаг. Энэ мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэргээн заслын төвийг байгуулах, тоног төхөөрөмжийг нийлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Өнгөрсөн баасан гаригт тус төвийн үйл ажиллагааг нээлээ. Орчин үеийн шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжид нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулсан нь том дэвшил болж байна.

Хүчин чадал нь ямар вэ. Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм уу аль эсвэл улсын чанартай харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн үг үү?

-Нэг ээлжиндээ 45 хүнийг хэвтэн эмчлүүлэх боломжтой юм. Өдөрт 200 хүн шинжилгээ, сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай төв. Мөн харьяалал харгалзахгүй үйлчлэх учиртай. Улсын хэмжээнд нэг төв байгаа учраас. Мөн Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж 54 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гурван га газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд зориулсан хөгжлийн төвийг байгуулах ажил эхэлсэн. Энэ төв ашиглалтад орсноор өдөрт 150-180 хүн хэвтэн эмчлүүлэх бол өдөртөө 700-800 хүнд нөхөн сэргээх эмчилгээ, үзлэг оношилгоо хийх хүчин чадалтай байх юм.

Бас Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна. Бүрэлдэхүүн яаж өөрчлөгдөх юм бэ?

-Хэвлэл мэдээллийн түвшинд л мэдээлэлтэй байгаа. Засгийн газар, намын бүлгийн түвшинд тодорхой яригдаагүй байна. Даваа гаригийн (өнөөдөр) бүлгийн хуралдаанаар асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ. Харин фракцийн түвшинд асуудлыг нэлээд ярьж байгаа юм билээ. Фракц гэдэг хэсэг бүлгээрээ хамтарч нэг шийдвэр гаргаад түүнийгээ батлуулахыг зорьдог хүмүүсийн нэгдэл шүү дээ. Тэр хэмжээнд л яригдаж байгаа байх.

Нэгдэж нийлсэн яамдын сайдыг гаднаас томилох ёстой гэдэгт танай фракц ямар байр суурьтай байгаа юм?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж тохиролцсон гэдэг зүйлийг сонссон. Энэ асуудлыг бүлэг дээрээ ярилцаж байж л шийдэх байх.

Х.Баттулга гишүүн Дэд бүтцийн сайд, О.Чулуунбат Сангийн сайд болно гэдэг мэдээлэл хэр бодитой юм бол?

-Бүлгийн хэмжээнд албан, албан бусаар ч тийм зүйл яригдаагүй. Ордонд бусдын тааж ярьдаг л хэлбэр төдий зүйл биз дээ. Даваа гаригт бүх зүйл тодорхой болно.

Бас Н.Энхбаяр дарга яг энэ үед ирсэн нь Тэргүүн шадар сайд болох эрмэлзэлтэйнх гэгдэж байгаа?

-Эмчлүүлж байгаа. Монголд дахиад эмчлүүлэх шаардлагатай учраас ирсэн гэж ойлгож байна. Онгоцноос буугаад л ордонд орж сайд хийгээд явчихна гэж бодохгүй байна. Хоёрдугаарт аливаад дэг жаяг гэж нэг зүйл бий дээ. Ирснээсээ хойш тодорхой хугацаанд ажилдаа орж, асуудлыг мэдэж, мэдэрч байж улс төрд орох байх гэж бодож байна. Гэхдээ иргэнийхээ эрх үүргээ эдлэх гэж ирсэн бол ойлгоно.

Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх бус “бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор” гэж МАН-ын Шинэчлэлийн хороо шаардаж байна. МАН-ын бүлгийн гишүүд ч тийм санаа бодолтой байгаа бололтой?

-Өнөөдөр Монголд дараагийн Засгийн газар гарч ирээд үйл ажиллагаа нь сайжирдаг практик байдгийг мэдэхгүй юм. Тэгээд ч одоо байгааг нь унагачихвал дараагийн Засгийн газар сайн ажиллана гэдэг баталгаа нь хаана байгаа юм. Би тийм баталгаа байгааг одоогоор олж харахгүй байна. Аливаа зүйл тарж бутарахад улам л зөрчилддөг, үйл ажиллагаа нь бүр сааралттдаг биз дээ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгддөггүй гэдэг шиг Засгийн газрыг солиход засгийн ажил сайжирчихдаг бол би ч гэсэн кноп дарж болох байна.

МАН-ынхны шаард­лагын хувьд?

-Мөнхийн сэдэв юм. Цалин авсан хэдэн хүн гэр бариад сууж байдаг тийм л зүйл ажиглагдаж байна. Тэнд нь тэмцэхээр очиж байгаа хүн ч алга. Ийм байдлаар хол явахгүй. Ийм улс төрөөс иргэд залхчихсан байна ш дээ. Гэрээ хулдаасаар бүрсэн хэдэн хүн захиалгат улс төр хийхээ болих хэрэгтэй. Сүүлийн үед хөгжим найр болоод байдаг болчихож. Хоёрдугаарт би МАН-ынхныг сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байна уу даа гэж харж байна. Улс төрийн сөрөг хүчин гэдэг бүх зүйлийг харлуулах бус зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжлээд л ажиллах үүрэгтэй. Ард түмэн ядарч байна уу, туйлдаж байна уу хамаагүй тухайн үеийнхээ өөрсдийн эрх ашгийн тө­лөө л дуугарч байгаа нь харам­салтай. Манай С.Зоригийн хэлсэн үг байдаг даа. Нэгдү­гээрт улс эх орны эрх ашгийг, хоёрдугаарт нам хүчнийхээ, гуравдугаарт фракц бүлэг­лэл, дөрөвдүгээрт хувь хүнийхээ эрх ашгийг тавь гэж. Одоо улс төрийн эрх ашгийн эрэмбэ дараалал зөрчигдөөд байгаа юм. Нэгдүгээрт нам, хоёрдугаарт хувь гээд. Шууд хэлбэл эрх баригчдын үйл ажиллагаа доголдож, Засгийн газрын үйл ажиллагаа сааралтаж байвал бидэнд сайн гэсэн логикоор ажиллахаар улс орны хөгжлийн бодлого хаана нь хоцрох нь ойлгомжтой.

Эдийн засгийн уналт, “ЭЗЭН 100″ хөтөлбөрийн хэрэгжилт, ирэх жилийн төсөв гээд олон зүйл шүүмжлэлийн бай болоод байна л даа?

-Аль ч Засгийн газар шүүмж­лэлийн бай болдог. Гэхдээ хэдий чинээ их ажил хийнэ төдий чинээ шүүмжлэл нь их байдаг. Түрүүнд хэлсэнчлэн бүх зүйлийг харлуулж харах бус сайн сайхныг нь бас ярих хэрэгтэй. Бид хийснээ ярьдаггүй дутагдалтай байсан байж магадгүй. Сүүлийн хоёр жилд энэ улсад ямар бүтээн байгуулалтууд хийгдсэнийг, Улаанбаатар яаж өнгө зассаныг хүн бүр л харж байгаа байх. Ямартай ч бид ажил хийж болдгийг харууллаа. Бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, дулаан цахилгаан станц барьж болж байна. Огт ажил хийгээгүй юм биш олон ажил хийсэн. Бидний хийснээс давж Засгийн газар, энэ төрийг харлуулах ажил хүчтэй хийгдэж байна. Бондын хөрөнгийг босгоогүй бол өнөөдөр эдийн засаг хэдэн хувь доогуур байж болох байсан. Ажил хийсэн учраас эдийн засаг эргэж сэргэх төлөвтэй болж байна. Хоёрдугаарт шинэчлэлийн Засгийн газар ямар хөрсөн дээр бий болсон бэ. Ямар өв хөрөнгө хүлээж авсан бэ гээд ярих юм бол олон асуудал байна. Энэ Засгийн газар юу ч хүлээж авч чадаагүй. Баахан өр, авлага, бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Нэг жишээ нь намайг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг хүлээж авахад ахмад настан бүрт өгөх 300 гаруй мянга, иргэн бүрт 21 мянган төгрөг олгох, хүүхдийн мөнгө гээд өчнөөн тэрбум төгрөг босгох ажил над дээр бууж ирсэн. Түрүүчийн Засгийн газрын өрийг цайруулах ажилд эхний зургаан сарыг зарцуулсан байдаг юм шүү.

Өнгөрсөн Засгийн үед бус өнөөдөр эдийн засаг хүндэрч элдэв асуудал үүсээд байгаа?

-Чалкогоос, Эрдэнэтээс, Монголбанкнаас гээд хэдэн зуун сая төгрөг аваад идчихсэн байсан. Гэтэл өмнөх Засгийн газарт ажиллаж байсан бүх хүн бидний өөдөөс харж суучихаад инээгээд, доромжлоод, шоолоод сууж байна ш дээ. Ерөнхий сайд нь Сү.Батболд, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Боловсролын сайд нь Ё.Отгонбаяр байсан. Бүгдээрээ энхийн цагаан тагтаа шиг юм яриад л. Улс орныг дампууруулж, өрийн намагт живүүлж хаячихаад явсан нөхдүүд шүү дээ, тэд. Тэд хариуцлагаа хүлээсэн нь хаана байгаа юм. Ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байхад орж ирсэн хэдэн их наяд төгрөг хаачсан бэ гээд яривал ярих зүйл их. Тэдэнд сөрж хэлэх үг байхгүй. Гэхдээ бид тэдний хийж бүтээснийг харлуулж, хөөдөлгүй, зөвийг нь дэмждэг байсан. Оюу толгойн гэх томоохон луйврын гэрээг байгуулж л байсан. Оюу толгойд ямар луйвар явсныг бид илрүүлсэн. Үндсэн гэрээний дэргэд хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж нууцын зэрэглэлтэй байгуулаад 80 хувь нь давуу эрхийн, 20 хувь нь энгийн хувьцаа байна гэж заасан байдаг. Тэгээд 20 хувь буюу энгийн хувьцааны 34 хувийг Монголын тал эзэмшинэ гээд заачихсан. Энэ нь нийт хувьцааны зургаан хувь болж таарч байсныг илрүүлж засч, сайжруулсан байдаг. Ийм гэрээгээр Оюу толгойг ашиглаад ч яадаг юм биз дээ. Хоёрхон жилийн өмнө энэ бүхэн болсон. Харин өнөөдөр энхийн цагаан тагтаа шиг бидний бүтээн босгосныг харлуулах эрх тэдэнд байхгүй. Түүхээ цаг ямагт эргэж харж явах ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Оюу толгой төслийг аль ч хэлбэрээр санхүүжүүлсэн үндсэн үүрэг, хариуцлагыг нь “Туркойз хиллс” хүлээнэ

Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдтой ярилцлаа.

Гадна дотногүй л Оюу­толгойн асуудал ший­дэгдвэл хөрөнгө оруулалтнэмэгдэнэ, эдийн засаг сайжирна гэцгээж байна. Хөрөнгө оруулагч талтай эхлүүлсэн хэлэлцээ хэт сунжир­чихлаа гэсэн шүүмж­лэл ч хүчтэй сонсогдож эхэллээ…?

-Дэлхийн том хэмжээний хөрөнгө оруулагч Монголд анх удаа орж ирсэн учраас хөрөнгө оруулагч монголчуудтай хэл амаа ололцож чадах нь уугэж гадныхан сонирхож байгаа. Зарим асуудлыг”Монголын тал л зөрүүдлээд, хатуурхаад байна” гэдэгмаягаархүлээж авч байж болох юм. Үүнийг үгүйсгэхгүй. Дотооддоо болохоор “Дэлхийд алдартай ийм томкомпани орж ирсэн юм чинь Монголыг хэдхэн жилийн дотор кранаар өргөж байгаа юм шиг суга хөгжүүлнэ” гэж хүлээж, горьдоод байдаг. Гэтэл аль аль талынхаа горьдлогыг гэрээний заалтуудаар нарийвчлан томьёолоогүй тохиолдолд “Бид ийм юм хэлээгүй, амлаагүй, ингэж тохироогүй шүү дээ” гээд бие бие рүүгээ түлхээд байдаг талтай. Багаар бодоход далан жил, томоор харвал зуу гаруй жил ажиллах гэж байгаа ийм том төсөл цаашдаа яаж ажиллахаа ярилцаж тохиролцохын тулд тодорхой хугацаа хэрэгтэй. Оюутолгой төслийг цаашид удаан жил саадгүй хэрэгжүүлье гэвэлэхнээсээ ойлголцожзөв замаа засаад явбал хожим маргаан гарахгүй. Нэгдэж тохироогүй олон заалтыг нарийн тохирохын тулд цаг хугацаа хэрэгтэй байна.

-“Рио Тинто”-той хэлэлцээний ширээний ард суух болсон гол шалтгааныг сонирхмоор байна?

-Оюутолгой төслийнбарилга, бүтээн байгуулалтын хэрэгжилтийн эхний явцад үүссэн зарим нэг таагүй нөхцөл байдлыг дараагийн шатны далд уурхайн бүтээн байгуулалтын үед дахин давтахгүй байхын тулд зарим зүйлийг тохиролцох шаардлагатай. Хоёр тал ийм шалтгаанаар нэгдсэн ойлголтод хараахан хүрч чадаагүй байна. Товчхондоо төслийн эхний шатны зардал анх бодож тооцоолж байснаас хэт өндөр гарсан.

Зардлын хэтрэлт яагаад, ямар учраас гарсан бэ гэдэг дээр хоёр тал харилцан хүлээн зөвшөөрөх хэмжээнд тохирох ёстой байна. Уг нь далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зардлыг бүхэлд нь ил уурхайн үйл ажиллагааны борлуулалтын орлогоос эргэж санхүүжүүлнэ гэсэн тооцоо, судалгаа байсан юм. Гэтэл өнөөдөрхөрөнгө оруулагчидмаань банкнаас төслийн нэмэлт санхүүжилтийг авахгүйгээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бололцоогүй гэсэн тайлбар өгч байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ бол Оюутолгой төслийн “Үндсэн хууль” нь гэж бид ойлгодог.2010 онд энэ гэрээг байгуулахад Рио тинто “Бидэнд техник, технологи, мэдлэг туршлага, санхүүжүүлэх хөрөнгө мөнгө нь байна” гэж орж ирсэн. Энэ нь дээр дурдсан хоёр гэрээнд тусгалаа олсон байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор төсөлд шаардлагатай бүх санхүүжилтийг бүрдүүлэх үүргийг хөрөнгө оруулагч тал хүлээсэн юм.Хөрөнгө оруулагч маань энэ үүргээ одоогоор бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Рио компанийнхаанэр дээр бишОюу толгойкомпанийн нэрээр зээл авна гэчихээр хувь нийлүүлэгч гэдэг утгаараа Монголын Засгийн газар ч тодорхой эрсдлүүдийг хүлээгээд явах нь ээ?

-Уг нь гэрээнд зааснаар бол Оюу толгой төслийн дараагийн шатанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдсан ч Рио тинто бүгдийг хариуцах ёстой гэж бид ойлгодог. Гэтэл хөрөнгө оруулагч тал дангаараа биш Оюу толгой компанийн нэрийн өмнөөсзээл авах асуудал оруулж ирж байна.Иймээс Монголын тал 34 хувийн эзэмшигчийнхээ хувьд зарим нэг асуудлыг лавлаж тодруулах шаардлагатай болсон. 4-6 тэрбум ам.долларын зээл авах гэж байгаа үед барьцаа, хүү, хугацаа, зээлийн өртөг, төлбөр гэх мэт асуудлаар лавлагаа авах нь зүй ёсны хэрэг. Хэрэв энэ зээлийг хөрөнгө оруулагч тал дангаараа, эрх мэдлийнхээ хүрээнд авч байгаа бол бидэнд яриад байх зүйл үгүй. Дахиад хэлэхэд өнөөдөр бүх асуултандаа зарим нэгэн хариултыг харилцан зөвшилцөх хэмжээнд бүрэн дүүрэн аваагүй байна.

Ил уурхайгаас гадна далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын тооцоо ч анх төлөвлөснөөс өндөр гарч байгаа. Шалтгааныг нь тодруулсан уу?

-Төсөлд нэмэлт хөрөнгө хэрэгтэй гэсэн тайлбарыг хөрөнгө оруулагч өгч байгаа. Амьдрал баян учраас нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэмэлт санхүүжилтийг хоёр тал харилцан бие биедээ ашигтай хэлбэрээр, байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд нийцүүлэн авах ёстой. Энэ төслийн нэмэлт санхүүжилтийг авахаас өмнө төслийн зардлын хэтрэлт яг юунд, ямар үйл ажиллагаа, үйлчилгээнд нэмэгдэж гарч байгаа талаар нарийн нягталж харилцан хүлээн зөвшөөрөлцөж, анхнаасаа тохиролцсон харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Тохиролцоонд хүрэхгүй удааширч байгаа нь төслийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн нь ойлгомжтой. ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсоор өргөн бариагүй байна. Иймд ямар нэг нарийвчилсан тайлбар, мэдээллийг аль аль талдаа өгөхөд төвөгтэй. Уг нь хөрөнгө оруулагч талын санал болгосноор энэ оны зургадугаар сард багтаан ТЭЗҮ-ийн тодотголыг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгч, төслийн санхүүжилтийг хоёр тал есдүгээр сардаа багтаан шийдвэрлэх бололцоотой гэж харж байсан юм. Гэтэл энэ хоёр асуудал биднээс хамааралгүйгээр хойшилчихлоо.

ТЭЗҮ-ээ өргөн бариагүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Хөрөнгө оруулагч тал хэд хэдэн шалтгаан хэлдэг. Монголын хууль эрх зүйн орчин зарим хүрээндээ тодорхойгүй, үе үе солигдож өөрчлөгддөг, ялангуяа татвартай холбоотой асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй гэсэн тайлбар хэлж байгаа. Харин Татварын албаны зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээгээр уурхай ажиллах бүх л хугацаанд татварын тогтвортой орчныг нь бүрдүүлж өгсөн гэдэг байр суурь илэрхийлдэг.

Гэрээндээ өөрчлөлт оруулаад татвараа нэмчихнэ гэж болгоомжлоод байдаг юм болов уу?

-Тийм асуудал манай талаас байхгүй. Мэдээж огт өөрчлөгдөхгүй төгс, төгөлдөр хэмжээнд хийгдсэн гэрээ гэж байдаггүй. Гэхдээ хоёр тал харилцан бичгээр зөвшөөрөлцөж, тохиролцсоны үндсэн дээр ямар ч гэрээнд өөрчлөлт оруулж болдог. Татварын асуудлаар саяхан гараад шийдвэрлэгдсэн маргааныгхарахад хөрөнгө оруулагч болон Татварын албаны хооронд ойлголтын зарим зөрүү бий бололтой. Иймэрхүү жижиг сажиг, ТЭЗҮ-тэй шууд хамааралгүй маргаанаас болж хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөө хойшлуулсанд бид харамсдаг.

Татварын ерөнхий газрын Оюу толгойд тавьсан 130 сая ам.долларын татварын актыг маргаан таслах зөвлөл 30 сая ам.доллар болгож бууруулсан. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Татварын маргааны хувьд”Эрдэнэс Оюу толгой” компанийн зохицуулдаг асуудал биш.

Одоо яригдаж буй төслийн санхүүжилтээс өөр хэлбэрийн зээл авах боломж бий юу?

-Төслийг санхүүжүүлэх санхүүжилтийн хэлбэрүүдийг гэрээнд тусгасан. Хувьцаа эзэмшигчид нэмж хувьцаа эзэмших хэлбэрээр хувьцааны санхүүжилт хийж болно. Мөн хувь нийлүүлэгчид өөрсдөө зээлийн санхүүжилт ч хийж болно. Тодруулж хэлбэл хувь нийлүүлэгчдийн зээлийн санхүүжилт гэсэн үг. Гэрээнд заасан байж болох санхүүжилтийн гурав дахь хэлбэр нь төслийн санхүүжилт. Гэрээгээр бол аль ч хэлбэрээр төслийг санхүүжүүллээ гэхэд “Туркойз хиллс” үндсэн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

Хувь нийлүүлэгчдийн зээлийг хувьцаа эзэмшигчид өөрсдөө олгож байгаа учраас ямар нэгэн барьцаа баталгаагүй, эрсдэл багатай зээл. Энэ хэлбэрээр одоог хүртэл дийлэнх санхүүжилтийг хийж ирсэн. Харин төслийн санхүүжилт буюу гуравдагч этгээдээс авах хэлбэр бол цэвэр банкны зээл. Хүү нь бага байх ёстой, эсхүл ядаж хувь нийлүүлэгчдийн санхүүжилтийн хүүгийн хэмжээнээс илүүгүй байх ёстой, компанид үр ашигтай байх ёстой гэж бид ойлгодог.

Банк зээл өгнө гэхээр хамгийн түрүүнд барьцаа шаардаж таарна. Барьцаа нь юу вэ?

-Оюу толгойн ил болон далд уурхайн бүхбүтээн байгуулалт, тоног төхөөрөмж, баяжмалын овоолго шороо, төслийн гэрээнүүд, тодруулж хэлбэлхөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ болон борлуулалтын гэрээнүүд барьцаалагдана. Арилжааныбанкны зээл учраас эрсдэл өндөртэй гээд байгаа нь ийм учиртай. Энэ зээлийг авлаа гэхэд хөрөнгө оруулагч аль нэг тал нь ямар нэгэн байдлаар өөртөө ашигтай нөхцөл байдал бий болгох, ашиг хийх, Оюу толгой ХХК-д нэмэлт зардал гарах эсэх асуудлууд үүсэх магадлалтай.

Банкуудаас авсан зээлд ямар нэгэн эрсдэл учирвал Оюу толгой компанийн түвшинд эрсдэл хүлээх л юм байна?

-Төслийн санхүүжилтийн хувьд зөвхөн компанийн түвшинд эрсдэл хүлээнэ. Банкны зээлд нэг хэцүү тал бий. Оюу толгой үйл ажиллагаагаа явуулж чадахаа болиод эрсдэлд орлоо гэхэд зээл өгсөнбанк барьцаалсан эд зүйлсээ зарна. Дараагийн компани лицензийг нь аваад үргэлжлүүлж ажиллана гэсэн үг.

Түрүүн та төслийн өгөөжийн талаар цухас дурдлаа. Төслийн ашгийн хуваалтыг 53, 47хувь байна гээд тохирчихсон. Монголын талд ирэх өгөөжийн хувь хэмжээнд өөрчлөлт орохоор байна уу?

-Төслийн үр ашгийн хуваалтын нэгэнт тохирсон харьцаа бөгөөд зарчим хадгалагдах ёстой. Төслийн санхүүжилтийн үйл явцад хөрөнгө оруулалтын гэрээ болоод хувь нийлүүлэгчдийн гэрээний эрх зүйн чадамж энэ үр өгөөжийн хүрээнээс ноцтой хазайх ёсгүй. Энэ бол талуудын анхны тохиролцоо. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан эдийн засгийн хамгийн том зарчим, үндэс нь. Хөрөнгө оруулалтын гэрээ бол эрх зүй талаасаа заавал дагаж мөрдөх баримт бичиг, хамтарсан бизнесийн маань Үндсэн хууль нь. Гэрээний эдийн засгийн суурь нь ТЭЗҮ. ТЭЗҮ дээр 53, 47 хувь гэсэн үр өгөөжийн асуудал баталгаажсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ ч давхар баталгаажуулсан. ТЭЗҮ-ийн санхүүгийн зарим өгөгдлүүд нь тухайлбал техник технологи болон уул, геологийн нөхцөл байдлаас эсхүл, дэлхийн зах зээлийн онцлог байдлаас ямар нэг шалтгаанаар хөдөлж болно. Гэхдээ анхны тохирсон үндсэн зарчим хадгалагдах ёстой. Бид яагаад хөрөнгө оруулагч талд татварын тогтвортой орчныг гэрээгээр бүрдүүлж өгсөн билээ гэдгийг бодох хэрэгтэй. Ийм хэмжээний өгөөжийг бид хамгийн багаар хүртэнэ гэж л татварын болон үйл ажиллагааны таатай орчныг гэрээгээр бүрдүүлж өгсөн. ТЭЗҮ хөдөлж болох ч энэ зарчим байнга мөрдөгдөж байх ёстой. ТЭЗҮ шинэчлэгдлээ гэхэдхөрөнгө оруулалтын гэрээнд дагаад өөрчлөлт орж болно. Анхны суурь тохироо учраас энэ зарчмаа байнга барих учиртай. Үр өгөөжийн хувьдтөслийн нэмэлт зээл, өртөг зардлын асуудал давхар нөлөөлж байгаа. Тэгэхээр ТЭЗҮ бол хоёр тал тохиролцох зүйл болж байгаа юм. Хоёр тал нэгдсэн шийдэлд хүрсний дараа төслийн санхүүжилт рүүгээ алхана гээд байгаа нь ийм учиртай.

Туркойз хиллсийн саяхан гаргасан мэдээлэлд хэлэлцээр хэрхэн явагдахаас шалтгаалж зээлийн баталгааны хугацааг сунгах хүсэлтээ явуулах эсэхээ шийднэ гэсэн агуулгатай өгүүлбэр байсан. Үүний цаана зээлийн санхүүжилт бүтэхгүй ч байж магадгүй гэсэн мэссэжийг өгөх гээд байгаа юм болов уу гэсэн өнцөг харагдаад байна л даа?

-Банкууд зээл олгоход хэзээд бэлэн байгаа. Оюу толгой шиг харилцан ашигтай, өгөөжтэй ийм том төсөл дэлхийд ховор. Хаана ч давтагдахгүй, хосгүй алт, зэсийн нөөцтэй, ашигтай орд, төслийн хувьд зээл өгөх нь эрсдэл багатай, баталгаатай гэж банкууд үздэг. Тийм ч учраас банкуудын зүгээс хэлэлцээрийн явц удааширсан ч зээлээ олгоно гэдгээилэрхийлж байна. Энэ асуудал дээр Монголын Засгийн газрын байр суурь ч тов тодорхой. Гүний уурхайг ажиллуулж үргэлжлүүлэхийн тулд банкнаас нэмэлт зээл авах зайлшгүй шаардлагатай бол Засгийн газар бүрэн дүүрэн дэмжинэ гэдгээ оны эхнээс л хэд хэдэн удаа илэрхийлсэн.

Зээлийг Оюу толгой компанийн нэрээр авч байгаа гэдэг утгаараа зээлийн баталгаат хугацааг сунгах хүсэлткомпанитай холбогдоод явчих уу?

-Ер нь төслийн санхүүжилтын процесс эхнээсээ Оюу толгойгоор дамжиж явагдаагүй. Зээлийг анхнаасаа Туркойз хиллс, Рио тинто хариуцажирсэн түүхтэй. Өнөөг хүртэл Оюу толгой компани төслийн санхүүжилтэнд албан ёсоороролцоогүй байна. Тэгэхээр энэ төслийн санхүүжилтийн гол зохион байгуулагч, хөтлөн явуулагч нь “Туркойз хиллс” гэж бид ойлгодог. Энэ компанийн гол хувьцаа эзэмшигч нь Рио тинто.

Ерөнхий сайд, Уул уурхайн сайд, дэд сайд нар Оюу толгойн асуудлыг энэ намартаа шийднэ гэсэн мэдэгдлүүд хийсэн. Улстөрийн ийм мэдэгдлүүд нийгмийн хүлээлтийг улам дэвэргээдбайх шиг…?

-Анх бидэнд өгч байсан 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхай багцаагаар 2016 оны үед ажиллаж эхэлнэ гэж байгаа. Өнөөдрийн байдлаар графикаасаа хоцорсон гэж хэлэхэд эрт байна. Цаг хугацааны хувьд бүрэн бололцоо бий. Бүтээн байгуулалтыг сэргээх хүсэл тэмүүлэл хөрөнгө оруулагчийн талд ч, Монголын Засгийн газрын талд ч байна. Энэ утгаараазохих албаны хүмүүсөөрийгөө болон холбогдох агентлаг, яамд, Эрдэнэс Оюу толгой, хөрөнгө оруулагчийн талыг шахаж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тохирсон цаг хугацаа, графиктаа ажлааэхлүүлээч гэдэг агуулгаар улс төрийн мэдэгдэл хийх нь зүй ёсны хэрэг. Манай компанийн хувьд асуудлаа цаг алдалгүй шийдээд явах байр сууриа анхнаас нь илэрхийлсэн. Одоо ч тийм хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна.

Ойлголцолд хүрээгүй ямар асуудлууд байна?

-Яг жилийн өмнө яриа хэлэлцээ эхлэхэд ойлголцолд хүрээгүй том, жижиг 30 гаруй асуудал байсан бол одоо зарчмын гурав, дөрөвхөн асуудал үлдээд байна. Нэг нь ТЭЗҮ болон бүлэг ордын нөөцийн тодотголыг хүлээж авах, бүртгүүлэх асуудал. Нөгөө нь төслийн санхүүжилттэй холбоотойгоор санхүүжилтийн нөхцөлүүдийг нарийвчлан судлах асуудал бий. Гурав дахь нь зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах асуудал байна. Эдгээр асуудалд манай талаас хамааралтай бүх ажлыг хийхэд бэлэн.

Хөрөнгө оруулагчид Оюу толгойн хэлэлцээрийн явцын талаарх мэдээллийг байсгээд олон нийтэд хүргэдэг. Туркойз хиллсийн гаргасан мэдээллээс анзаарахад хөрөнгө оруулагч тал хичээгээд байхад Монголын Засгийн төлөөлөгчид нь хөдлөхгүй байна гэсэн агуулга уншигддаг. Танайхаас явцыг мэдээлээд явбал илүү тэнцвэртэй мэдээлэл олон нийтэд хүрнэ гэж бодож байна?

-Tуркойз хиллс, Рио тинтогийн хувьдхоёулаа олон улсын санхүүгийн зах зээл, томоохон хөрөнгийн биржүүд дээр гарч танигдсан компаниуд. Яриа хэлэлцээний нарийн явцтай холбоотой мэдээллүүдийг хөрөнгө оруулагч талууд тэр бүр цацаж байгаагүй. Одоо ч гадаадад ч, дотоодод ч яриа хэлэлцээтэй холбоотой мэдээлэл хомс хэвээрээ байгаа. Хөрөнгө оруулагч талаас өгсөн зарим мэдээлэл бидний талаар таны онцолсон шиг ойлголт төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Засгийн газраас асуудлыг шийдэхгүй байна гэх мэт өрөөсгөл хандлага бий болсон тал бий. Хэлэлцээний явцын мэдээллийг цаг тухайд нь өгч, хөрөнгө оруулагч талынбайр суурийг тодотгоод явахтал дээр бид учир дутагдалтай ажилласан байж магадгүй. Хөрөнгийн биржид бүртгэлтэйкомпаниудын хувьд өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ үргэлж эерэг мэдээлэл түгээж, итгэл найдварыг нь тээж байх ёстой. Энэ утгаараа компани өөртөө буруутгал авахыг хүсдэггүй. Бизнесийн зарчмын хүрээнд ойлгомжтой асуудал. Бидний хувьд ч гадаадын хөрөнгө оруулалтаа хүндэтгэх үүднээс Оюутолгойн нэр хүндийг унагаах мэдээлэл түгээх сонирхол огт байхгүй.

-“Эрдэнэс Оюу толгой” компанийн хувьд Оюу толгойн төслийн санхүүжилтийн хэлэлцээ эхэлснээс хойш хэр ачаалалтай ажиллаж байна вэ?

-Яг таван жилийн өмнөх аравдугаар сарын 6-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж байсан. Тэр үеэс хойш цаасан гэрээ нь Монголын хамгийн том аж ахуйн нэгж, уурхай болтлоо амжилттай хэрэгжлээ. Хэдий тийм боловч зарим нэгэн ойлголтын зөрүүтэй асуудлууд үүссэнийг би дээр дурдсан. Тэр үеэс хойш ойлголтоо нэгтгэхийн тулд яриа хэлэлцээг хийж эхэлсэн. Бидний хувьд хагас, бүтэн сайнгүй байнга л ажиллаж байна.Биет уулзалтууд хийж байна. Улаанбаатар, Лондонд хийдэг албан уулзалтуудаас гадна бусад яриа хэлэлцээ, төсөлтэй хамааралтай асуудлууд тасралтгүй өрнөж байна. Яриа хэлэлцээрийн үр дүнтэй холбоотой асуудлуудыг ТУЗ-ийн түвшинд байнгахэлэлцэж шаардлагатай шийдвэрүүд гаргаж байна.Уг нь ТУЗ жилд дөрвөн удаа хуралдах үүрэгтэй. Хэлэлцээр эхэлснээс хойш доод тал нь сард 1-2 удаа хуралдаж байна.

Ярианыхаа төгсгөлд эдийн засагчийн тань хувьд сонирхох нэг сэдэв байна. ТЭЗҮ бол ердөө л бизнес төлөвлөгөө, ийм төлөвлөгөөг заавал хэлэлцэж батлах хэрэг байна уу, социализмын үеэрээ сэтгэж асуудалд хандаад байна гэсэн шүүмжлэл бий..?

-ТЭЗҮ-ийн хувьд хоёр тал харилцан ойлголцож нэгдмэл байр суурьтай болох зарим асуудал бий. ТЭЗҮ гэдэг үг бол Техник эдийн засгийн үндэслэл гэсэн үг.ЗХУ-аас Монголд социализмын үндсэн бүтээн байгуулалтын үед орж ирсэн стандарт. Том, жижиг ямар ч төслийг эхлүүлэхийн тулд заавал ийм үндэслэл байх ёстой. Тухайн төслийн техник, эдийн засаг, санхүү мөнгөний хувьд хэрэгжих үндэслэлтэй эсэхийг л харах гээд байгаа юм. Зах зээлээр замнасан улсуудын хувьд үүнийг Feasability study гэдэг. Орчуулбал амьдрах чадварын судалгаа гэсэн утгатай. Өөрөөр хэлбэлхудлаа биш, тэнгэрээс аваагүй, мөрөөдөл биш, бодитой эсэхийн судалгаа гэсэн үг. ТЭЗҮ гээгүй ч тойруу замаар төстэй гэж хэлж болно. Мөн л өөрийн гэсэн стандарттай. Аль алинд ньбайж болдог нэг юм бий. Тэр нь урьдчилсан ТЭЗҮ. Зах зээлийн орнуудынхаар бол Pre-Feasability study. Өөрөөр хэлбэл бүдүүн тоймын барагцааг аль аль нь гаргадаг. Цаашлах тусмаа илүү тодорхой, илүү нарийвчлалтай болж зөрүү, савлагаа нь багасаад хамгийн сүүлд зохих газарт нь өргөн барьдаг. Энэ бол зөвхөн нэр томъёоны хувьд хэлж буй ялгаа. Агуулгын хувьд мэдээж ярих юм бий. Салбар бүр өөрийн онцлогтой. Бидний хувьд уурхайн салбарын онцлог нь илүү чухал. Уурхай бол гуанз, ресторан шиг явцуу хүрээний ажил биш. Олон арван жил үргэлжилдэг, өчнөөн сонирхлыг холбодог тухайлбал, мөнгөний эзний буюу хөрөнгө оруулагчийн сонирхол, нөгөөтэйгүүр уурхайн орд эзэмшигчийн сонирхол, мөн түүнчлэн төсөл хэрэгжүүлж байгаа менежерийн сонирхол гэж байж болно. Дээр нь төслөөс үр шимээ хүртэхийг харж суугаа нийгмийн бүлэг давхаргуудын сонирхол гэж байдаг.

Социализмын үед эзэн нь ганцхан төр байдаг бол зах зээлийн үед олон оролцогч байдаг гэж үү?

-ТЭЗҮ дээр сэтгэлгээний ийм зөрүүтэй хандлага анзаарагддаг. Социализмын үед нэг этгээд буюу төр бүхний эзэн учраас тухайн төслөө он удаан жил найдвартай явуулахын тулд аль болох өргөн цар хүрээтэй, бололцоотой бүх асуудлыг хамруулсан ТЭЗҮ хийхийг хичээдэг байсан. Алхам бүрийг нь нарийвчилж зааж өгөхийг илүүд үзнэ. Энэ бол социализм. Зах зээлийн нийгэмд өөр. Дээр нэрлэсэн сонирхогч этгээдүүд дангаараа эсхүл хамтарч сонирхлоо илэрхийлж ажиллах нь ердийн үзэгдэл болдог. Өмчийн эзэн нь гэрээ байгуулаад өөр хүнээр удирдуулж болно. Өөрөөр хэлбэл төсөлд хэдэн ч этгээд оролцожболно. Харин социализмын үед аль ч тохиолдолд төр гэсэн ганцхан эзэнтэй. Мэдээж энэ хоёр тохиолдолд эздийн сонирхол өөр өөр. Зах зээлийн нийгэмд Feasability study гэдэг юмны онцлог нь энэ төсөл амьдрах чадвартай юу гэдгийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, төсөлд оруулсан хөрөнгө нь эргэн төлөгдөх баталгаатай байх нь чухал.

Бид хуучин нийгмийнхээрээ сэтгээд ТЭЗҮээс илүү нарийн юм шаардаад байгаа учраас хандлага, сэтгэлгээний зөрүү гараад байна гэсэн үг үү?

-Социализмын үед бүх юмны эзний байр сууринаас ТЭЗҮ-д хандаад сурчихсан хүмүүс Рио тинтогийн бидэнд өгөхөөр бэлтгэж байгаа Feasability study-гаас зуун жилийн дараа яах гэж байна, яг хэчнээн төгрөг олох юм гэх мэт бүх юмаа өндөр нарийвчлалтайгаар мэдэж авах гээд байна л даа. Голын гольдролоор яривал манайхан энэ том гол яг энэ гольдролоор ийшээ урсана, төчнөөн хугацааны дараа тэр нууранд очиж цутгах нь гэдгээ баталгаатай болгох гээд байгаа хэрэг. Харин хөрөнгө оруулагч талын хувьд шаардлага гарвал голын урсаж байгаа гольдролыг махийлгаж, шулуун болгож болно, гарцаагүй үүгээр нь урсгах албагүйгэчихээр хандлагын зөрүү үүсчихээд байгаа юм. Явцын дунд өөрчлөгдөж болно гэхээр манай тал ТЭЗҮ-д заасан мөрөөр явах ёстой гэж хатуурхаад байна гэж нөгөө тал үздэг. Төчнөөн ажлын байр бий болго гэчихээр нөгөө талд эрх чөлөөг нь хэт боосон мэт харагдаад байдаг. Хөрөнгө оруулагч тал энэ асуудлыг техник технологиөөрчлөгдвөл ажлын байранд өөрчлөлт гарна гэж хардаг.

Нэг төсөл дээр олон хамтрагч гараад ирэхэд биенээсээ нуух юм ч гарч ирдэг байх…?

-Олон этгээдийн сонирхол байгаа учраас тэр болгоноо бие биедээ илэрхийлэхгүй байх тал бийг үгүйсгэхгүй. Дэлхийн практикт ийм зүйлээс сэргийлэхийн тулд гэрээ нь илүү дэлгэрэнгүй, илүү нарийвчлалтай, харилцан зөвшилцлийн үндсэн дээр л байдаг юм билээ.

Тэгэхээр ТЭЗҮ дээр анхаарахаас аргагүй л юм байна?

-Ямар ч байсан ТЭЗҮ дээр ийм хоёр ондоо сэтгэлгээ, уламжлал, стандартууд байгаа учраас бүрэн ойлголцохын тулд цаг хугацаа хэрэгтэй байсан. Өмнө нь бидтаван тэрбум ам.доллараар ил, далд уурхайтай нь цуг хийчихнэ гэсэн ойлголтоор хандаж хүлээж авсан. Гэтэл өнөө тав нь өсөөд долоон тэрбум болчихсон. Гэхдээ зөвхөн ил уурхай нь. Гүнийг ажиллуулъягэвэл дахиад зургаа хэрэгтэй гэчихэж байгаа юм. Уг нь бүр анхны тохироогоор бол ил уурхайн борлуулалтын орлогоос далд уурхайн бүтээн байгуулалтаа санхүүжүүлнэ гэж байсан.

Хөрөнгө оруулалтын гэрээнд асуудлуудыг ерөнхий тусгасан учраас маргаан гарлаа гэдэг. Таны ярианаас анзаарахад ортой л дүгнэлт болж таарлаа?

-Гарч болзошгүй маргаан бүрийг хөрөнгө оруулалтын гэрээндээ нарийвчлан заагаад өгчихсөн бол их олон асуудлыг зохицуулж болох байсан. Байхгүй бол уучлаарай шүү дээ. Оюу толгой бол хэдэн тэрбумаар үнэлэгдэх том төсөл хэрнээ гэрээ нь 100 гаруй хуудас. Заримыг нь өөр маягаар уншиж, тайлбарлаж байна. Хоёр тал маргаж байгаа тохиолдолд гэрээний заалтууд зарим зүйл дээр хангалттай хариу өгч чадахгүй байна. Хэт ерөнхий байна л даа. Гэтэл “Рио тинто”-гийн арваад банкуудтай хийсэн гэрээний төслүүдийг харахаар 1500 хуудастай гэрээ байна. Ийшээ буруу алхвал ингэнэ, энд бүдрээд уначихвал тэгнэ гээд байж болох, тохиолдож мэдэх бүх юмыг нь зааж өгсөн нарийн заалтууд тэнд байна. Ингэж байж эцэс хожим нь маргаан гардаггүй юм байна. Тэгэхээр хоёр талын асуудал байна. Ямар нэг асуудал гарвал нэг тал нь 100 хувь буруутай байна гэж байдаггүй юм.

Нэгэнт гэрээ байгуулчихсан ийм үед хоёр тал ямар чигийг барьж явбал аль аль талдаа ашигтай шийдэл, гарц болох бол?

-Ийм үедгэрээ байгуулах цагт хүрсэн зарчмын тохиролцоонуудаа л суурь ноён нуруу болгоод явах учиртай. Үндсэн чиглэл, хандлагадаа аль болох илүү ойрхон байхыг аль аль нь хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон учраас хоёр тал бие биентэйгээ харилцан ярилцсаар л байна. Түүгээр ч барахгүй зарим маргаантай асуудлаар нэгдсэн ойлголтын толь бичиг хүртэл боловсруулахаар ажиллаж байгаа.

Ийм ойлголтын зөрүүнүүд байгаа үед яавал илүү бага хугацаанд ойлголцолд хүрэх бол?

-Зөрүү байгаа гэдэг нь аль нэг талыг буруутгах үндэслэл биш. Нөгөө талаас бүх дэлхий ийм байдаг юм гээд тулгаад байвал буруу. Бид ч бас янз бүрийн стандартын зөрүүтэй ч гэсэн тодорхой зам туулаад ирсэн улс. Хамгийн гол нь бие биенээ хүндэтгэх хэрэгтэй. Бие биенээ тэвчиж, ойлгож ажиллах л хэрэгтэй. Энд би нэгэн онигоо дурсмаар байна. Та зэс утас яаж үүссэн тухай түүхийг мэдэх үү?

Мэдэхгүй юм байна.

-Америкийн цент гээд зэсээр хийсэн зоос байдаг даа. Хоёр харамч нөхөр мөнгөө хуваасан чинь дунд нь нэг цент үлдчихэж.За тэгээд булаацалдаж дээ.Хоёулаа бяртай. Татаад байсан чинь өнөөх нь сунасаар зэс утас болсон гэсэн. Тэрэн шиг л зэс утас цувих гээд л дундаа байгаа нэг муу зэсэн зоосыг хоёр тал булаацалдаад, хариугүй л зэс утас болчих гээд байна даа. Одоохондоо бид зэсээ хайлуулж чадахгүй байгаа. Хоёр тийш нь чангаагаад байвал хайлуулах технологигүй мөртлөө зэс утас цувьж магадгүй л болчихоод байна (Инээв). Тийм учраас хоёр талдаа асуудал бий. Хорь гучаад том жижиг асуудал байсныг ярьж, хэлэлцэж явсаар хоёр гурван асуудал болгосон нь дэвшил. Хоёр тал байр сууриа ойртуулсаар байгаа. Бид цаг завгүй ажилласаарбайна.

Ц.БААСАНСҮРЭН