Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравдорж: Энэ гэрээ нам дамжсан олигархиудад хаалт болох учраас тэд орилж, хашгираад байгаа юм

МАХН-ын нарийн бич­гийн дарга Ц.Шарав­доржтой ярилцлаа.

-Сүүлийн үед улс төр багагүй бужигнаантай тэр дундаа танай нам дотроо хөөрхөн хөдөлгөөнтэй байгаа дуулдаж байна. Танай намаар сонин юу байна вэ. Дарга чинь ирээд буцахдаа багагүй өөрчлөлтийн эхлэл тавьсан гэх юм?

-Таны хэлдгээр манай нам нэлээд хөл хөдөлгөөнтэй байгаа нь үнэн. Намын дарга Н.Энхбаяр удаан хугацааны турш үргэлжилсэн эмчилгээний дараа эх орондоо ирээд буцлаа. Монголд өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт зэргээс үүдэн аль ч улс төрийн нам, ялангуяа парламентад суудалтай намуудын нэгэн адил манай нам ч ажил ихтэй л байна даа. Намын дарга ирсэн гээд намын бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөнө гэж байхгүй. МАХН-ын зорилт, бодлого, үйл ажиллагаа тодорхой, түүнийхээ л дагуу явж байгаа. Мэдээж, дарга маань ирсэн болохоор ажил илүү өрнөж, асуудал түргэн шийдэгдэж, намынхан ч урамтай зоригтой байсан нь үнэн.

-Танай намын дарга хэлэхдээ нутагтаа хэсэг байж, нар салхинд байна гэж байсан ч улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцож байгаад буцах шиг боллоо. Гэнэт явахаар болчихов уу?

-Эрүүл агаарт хэсэг сувилуулна гэж байсан ч ажлын шаардлагаас тэгэх боломж гарсангүй. Үйл явдал хэрхэн өрнөснийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэгээд эмчилгээний хувьд хойшлуулшгүй байсан учраас өнгөрсөн ням гаригт БНСУ руу эмчилгээндээ явсан.

-Ойрхны үед яригдаж байгаа асуудал бол Н.Энхбаяр дарга нь ирээд үгэнд ордоггүй улсуудыг өөртөө үнэнч хүмүүсээр сольж, хоёр дахь ээлжийнхнийг хоолонд нь оруулах гэж байна гэлцэх болсон. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Зарим хүн Засгийн газарт ажиллахыг ашиг хонжоо олох хэрэгсэл мэтээр ойлгож түүнийгээ “хоолонд орох” зэргээр илэрхийлж байгаа нь буруу юм. Энэ нь тухайн хүн өөрөө уг асуудлыг хэрхэн ойлгож хүлээн авдгийг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаас энэ нь ард түмэн, нийгмийн дунд төрийн тухай, Засгийн газрын тухай ташаа ойлголтыг өгч байгаа хариуцлагагүй үйлдэл гэж хэлж болно. Юу гэсэн үг вэ гэвэл, бүх нийтийн сонгуулийн үр дүнгээр Засгийн газрыг бүрдүүлэх эрх олгогдсон улс төрийн намын шийдвэрийн дагуу томилогдож төр, ард түмнийхээ төлөө зүтгэх үүрэг хүлээж, хариуцлага ч оногдож байгаа боловсон хүчнийг олиггүй муухайгаар нэрлэх нь энэ тухай дээрх шиг олиггүй яриа үүсгэж байгаа хүний байр байдлыг л түлхүүтэй харуулж байгаа хэрэг. Үнэнч хүмүүсээ дэмжиж гэдгийн хувьд бол мэдээж, ямар ч улс төрийн хүчин, ямар ч намын дарга аль ч тохиолдолд үнэнч, итгэлтэй, сайн ажиллана гэсэн хүмүүсээ л дэмжинэ шүү дээ. Энэ ер хаана ч байдаг үзэгдэл. Хувийн компани, төрийн бус байгууллага гээд бүхий л байгууллагын удирдлага үнэнч, итгэлтэй хүмүүсээ л түшиж, тэднийгээ л дэмжиж ажилладаг нь жам. Тиймээс, гадуур хачирхан яриад байгаа үнэнч итгэлтэй хүмүүсээ дэмжих гэнэ, жигтэй юмаа гэх маягтай яриа бол хамгийн энгийн зүйлийг энгийн бус болгон яриад байгаа л гэсэн үг.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаас болж МАХН дотроо болон МҮАН-тайгаа таарамжгүй байгаа гэдэг үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. “Шударга ёс” эвсэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

-Танай намынхан зарим сайд нараа сольж байгаа тул хуучин сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс нь нэлээд гомдолтой байгаа сураг байх юм. Хүмүүсээ томилох талаар ер нь нэгдмэл байр сууринд хүрсэн юм уу. Бага чуулганаараа Д.Тэрбишдагвыгаа намаас яв, МАН руу оч гэх мэтээр дайрч давшилсан сураг байна?

-Наад асуудлууд чинь ор үндэсгүй цуурхал байна. Яахаараа ингэж зохиож болдог юм бол. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын ажлын тайланг хэлэлцэх явцад тийм хөөж туусан юм огт байгаагүй гэдгийг батлан хэлэх байна. Тэр хүн тэгж хөөгдөж туугдах юм хийсэн хүн ч биш. Манай намынхан ч тэгж нэг нэгийгээ хөөж туугаад, хэрэлдэж муудалцаад байдаг хэсэг бүлэг хүмүүс биш. Ер нь гадуур хоосон хардах, худлаа гүтгэх, гутаан доромжлох явдал хэмээс хэтрээд л байна даа. Энэ асуудал зөвхөн Тэрбишдагва дээр тохиолдоод байгаа зүйл ч биш. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Засгийн эрхийг хамтран барьж байгаа хоёр хүчин хамтын ажиллагааныхаа тухай олон нийтийн өмнө ил тодоор хийсэн гэрээ хэлцлийн баримт бичгийг улаан цайм засварлаад, сонссон хүн итгэмгүй, харсан хүн гайхмаар зүйл болгон хувиргаад нийгэмд цацаж байна шүү дээ.

-Ардчилсан намтай байгуулсан тэр гэрээ ямар учиртай юм бэ?

-Ийм гэрээ байгуулагдсанд гайхах хэрэггүй гэж юуны өмнө хэлмээр байна.

Яагаад хоёр нам хамтарч ажиллаж болдоггүй билээ. Түрүүчийн дөрвөн жилд АН, МАН хоёр хамтарч ажилласан. Энэ дөрвөн жилд АН, МАХН хоёр хамтран ажиллаж байна. Цаашид аль ч намууд хамтран ажиллаж болно шүү дээ. Эвдрэлцэж, муудалцах нь л дэмий болохоос, эвлэлдэн нэгдэх, хамтарч ажиллахын буруу байхгүй. Манай хоёр намын хувьд, 2012 онд байгуулан ажиллаж байгаа гэрээнийхээ агуулга, заалтыг нь боловсронгуй болгож, цаашид мөрдөж ажиллахаар тохиролцсон хэрэг. Ийнхүү, улс төрийн намууд хамтран ажиллах гэрээг албан ёсоор, ил тодоор байгуулж байгаа нь улс төрийн том соёлыг харуулж байгаа юм. Улс төрийн тавцанд зөв байх, хүчтэй байх үндэс, улс орны хөгжлийн хурдасгуур ч болох учиртай, бүр уламжлал болж ч мэднэ. Эх орон, ард түмнийхээ төлөө монголчууд аль болох хамтарч ажиллах нь үнэхээр чухал байна шүү дээ. Улс төрийн намуудын байнгын хэрүүл тэмцэл, хагарсан бутарсан, эв эегүй байдал улс орны хөгжилд саад болж байна. Монголчуудыг залхааж гүйцлээ. Урагшаа харж ажиллая л даа. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж ярьдаг биз дээ. Манай нам үүний төлөө л явж байна. Гэрээг уншаад үзвэл, бид энэ гэрээг байгуулснаар юуны төлөө явж байгаа нь тодорхой томъёологдсон байгаа. Агуулгын хувьд, улс төрийн тогтвортой байдлыг хангах, улс орны эдийн засгийн хөгжлийг тогтворжуулж, хурдыг нэмэгдүүлэх, уламжлалт уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх, иргэддээ эх орондоо эзэн нь сууж, авьяас чадвараа нээн хөгжүүлж, таатай амьдрах бүхий л бололцоог цогцоор нь бүрдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгож, иргэдийн бодит орлогыг тогтвортой өсгөх зорилтыг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахыг хүсэж байна. Энэ буруу юу?

Ач холбогдлын хувьд, энэ гэрээг байгуулснаар нам дамжсан олигархиудын үйл ажиллагаанд хаалт хийх том алхам болсон нь үнэн. Энэ хашгиралдаад, сандралдаад байгаа хүмүүс чинь өнөө олигархийн төлөөлөл л байхгүй юу. Хамтран ажиллахын эсрэг байгаа хүмүүсийн санаагаар бол монголчууд байнга улстөржөөд л, нам эвслээрээ эцэс төгсгөлгүй талцаж, эв эегүй байж, байнга тэмцэлдэж байх нь хэрэгтэй байх нь л дээ. Монголыг улс төрийн намууд туйлдуулж байгаа нь бодит үнэн. Төр нь төвхнөж, түмэн олон нь амар жимэр амьдрах ёстой бус уу. Төрийг тогтвортой байлгая, хүн ардынхаа төлөө хамтарч ажиллая, энэ зорилгынхоо төлөө урт удаан хугацаанд ажиллаад үзье гэж аль аль талаасаа санал санаачилга гаргаад, үүнийгээ албан ёсны болгож гэрээ байгуулсан. Энд олон талын ач холбогдол бий.

-МАХН угшил нэгтэй МАН-тай яагаад хамтран ажиллах гэрээ хийхгүй, баруун чигийн намтай хамтардаг юм бэ?

-МАХН, МАН угшил нэгтэй нь үнэн. Туулж ирсэн түүх нь ч нэг. Энэ дашрамд хэлэхэд, Монгол орныг 90 жил авч явсан улс төрийн том хүчин хэдхэн хүний бодлогогүй үйл ажиллагаанаас болж хуваагдсан нь харамсалтай, энэ хуваагдлынхаа горыг хангалттай амсаж байгаа.

МАХН АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсанд МАН-ын удирдлагын хэдэн хүн үнэхээр дургүй байгаа, тэгсэн байтлаа өөрсдөө МАХН-тай ийм гэрээ байгуулан хамтран ажиллах нь битгий хэл, ойр зуурын яриа хэлцэл үүсгэх ч дургүй байгаа юм. Би энд нэг зүйлийг туйлын ойлгомжтой хэлэхийг хүсч байна. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид нь ойлгож аваг. Манай хоёр нам хамтран ажиллах боломж байгаа тухай, энэ талаар яриа хэлэлцээнд ч орж болох тухай МАХН-ын зүгээс, түүний дотор намын дарга Н.Энхбаяраас тодорхой ойлголтыг олон удаа өгсөн, зохих оролдлогыг ч олон удаа хийсэн. Ямар ч хүнтэй уулзаж ярилцах, арга хэмжээг авахад бэлэн байгаа юм байна гэдгийг Н.Энхбаяр даргатай уулзаж байсан МАН-ын эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүс ойлгосон, мөн цааш нь дамжуулахаа ч амладаг байсан. Нэр усыг нь энд хэлээд яахав. Үүнийг тэд өөрсдөө гэрчлэх байлгүй, бас цаг хугацаа ч харуулна.

Бүр тодорхой ярья гэвэл, энэ оны эхнээс л мессежийг МАН-д өгч эхэлсэн. Ил далд төрөл бүрийн хэлбэрээр, дээд дунд янз янзын түвшинд байдгаараа л ажилласан. Гэтэл ямар ч реакци байхгүй, ямар ч санаачилга, алхам хийгээгүй таг чиг байгаад байсан. Хангалттай харсан, харуулсан, бүр харуулдсан ч гэж хэлж болно. Бүр сая хүртэл, Н.Энхбаяр дарга Монголд ирээд бас л санаачилга гаргаж, удирдлагатай нь уулзах бодол, боломж байгааг хэлүүлсэн. Мөн л таг чиг, нэг л их зуусан, занасан, зүхсэн улс байх юм. Энэ бүгдээс үзэхэд, зангилааг хэн чангалаад байгаа нь ойлгогдох байх аа. Товчоор хэлэхэд, цааш МАН-ыг хүлээх цаг хугацаа, горьдлого найдлага бидэнд байхгүй болсон гэж хэлж болно. Бид бүгд улс төрийн намууд. Цаг хугацаа, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, намынхаа ирээдүй, цаашдын ажил үйлсийг бодохгүй бол болохгүй нь ойлгомжтой. Намын язгуур эрх ашиг гэж бас байна. Ам л нээвэл МАХН-ыг аль муугаар дуудаж, гүтгэн гүжирдэж байдаг цөөн хэдэн хүний эрх ашиг, ааш араншингаар МАН-ын бодлого, хувь заяа тодорхойлогдож, харин намын хамт олон хэн ч биш, олон мянган гишүүдийн бодол санаа юу ч биш байгаа нь хэчнээн харамсалтай.

-Та ч гэсэн хоёр нам хамтарч ажиллах хэрэгтэй гээд бичээд байдаг байсан. Танд хариу өгсөн үү?

-Тийм ээ, би өөрийнхөө байр суурийг хангалттай илэрхийлсэн. Хамтран ажиллах төдийгүй, нэгдэн нийлэх тухай санааг ч бичиж л байсан. Ил захидал олон нийтэд бичих, энгийн түвшинд ярих, ярилцлага өгөх зэргээр чадлаараа л “тийчилсэн”. (Инээв). Надад яаж хариу өгөхөв дээ. Ганцхан би ч биш, энэ талаар өөр бусад олон хүн бодож, бичиж, ажиллаж байсан л даа, уг нь.

-Танайхан МАН-тай хамтрах тухайд санаачилга гаргаж байсан, сая Н.Энхбаяр гуай ирэхдээ ч уулзах боломж эрэлхийлсэн гэж та хэллээ. Хэрэв МАН наашаа харсан бол танайхан АН-тай эвсэхээсээ татгалзах байсан гэсэн үг үү?

-Манай хоёр нам угшил нэг гэдэг нь тодорхой. Аль болох хамтран ажиллах бодит шаардлага бий. Гэхдээ заавал эвсэл болж байж ойлголцоно гэж туйлширч болохгүй юм. Заавал нэгэнтэй нь нийлж, нөгөөтэй нь дайсагналцах биш харин зөв зүйлийн төлөө хамтран ойлголцож яагаад болохгүй гэж.

-Нэгдэх боломж нь байсан ч үүнийгээ ашиглаж чадалгүй одоо бүр хоёр тийшээ харчихаж байна гэж ойлгож болох уу?

-МАХН нээлттэй нам. Манай нам эх орныхоо төлөө сэтгэл зүрхтэй, үйл ажиллагаатай ямар ч нам, улс төрийн хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байна. Ингэж хамтран ажиллахад харилцан хүндэтгэл, ойлголцол, бие биенээ улс төрийн нам гэдэг талаас нь бодитой харж чаддаг улс төрийн соёл хэрэгтэй.

-МАХН, АН хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаа удирдах шатны байгууллагаараа хэлэлцүүлээгүй гэж МАН-ын дарга М.Энхболд ярьсан байсан. Үнэн үү?

-Арга ядсан бас нэг гүтгэ­лэг байна даа. Хамтран ажил­лах гэрээ хийх гэж бай­гаа­гаа, мөн гэрээнийхээ төс­­лийг МАХН-ын Бага чуулганы хуралдаанаараа хэлэлцүүлсэн. Гишүүдийнхээ саналыг сонсож, санал бодлыг нь тусгасан өөрчлөлтийг гэрээ­ний төсөлд хийсэн гэдгийг би батлан хэлэх байна.

-“МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэдэг байгууллагаас мэдэгдэл гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт гарын үсэг зурах эрх олгогдоогүй гэсэн. Энэ талаар та юу хэлмээр байна.

-Өнгөрсөн долоо хоногт болсон МАХН-ын Бага чуулганаар энэ гэрээний тухай нэлээн ул суурьтай ярилцаж, гишүүдийнхээ санал бодлыг сонссоны эцэст гэрээ хийхийг санал нэгтэй дэмжсэн гэдгийг би хариуцлагатайгаар дахиад л хэлмээр байна. МАХН, АН-ын хамтран ажиллах гэрээ байгуулагдсанд зарим улс төрийн хүчин их дургүй байгаа л даа. Энэ “холбоо” гэгчийн мэдэгдэл бол тэр дургүй нам, хүмүүсийн зараалаар хийж байгаа үйлдэл. МАХН-ын гишүүд, дэмжигчдийн нэр барьж ийм явуургүй улс төр хийж болохгүй, үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг хатуу хэлье.

-Танай хоёр намын байгуул­сан гэрээний талаар их л шуугиж байна. Гэтэл бас гэрээний хавсралт гээд “нууц” гэсэн тэмдэглэгээтэй зүйл гараад ирсний учир нь олдож л байх шиг байна. Ер нь ямар нэг нууц заалт гэрээндээ тусгасан юм уу?

-Энэ бол МАХН, АН-ын нэр хүндийг гутаах, нийтэд сөрөг ойлголт төрүүлэх зорилгоор Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж хийсэн гэмт хэрэг юм. “Нууц” гэсэн тэмдэгтэй энэ материал хуурамч гэдгийг Тагнуулын Ерөнхий газар шалгаж тогтоогоод зарлачихлаа. Бүр МАН-ын нэр бүхий хүмүүс удирдлагынхаа шийдвэрээр хийсэн гэдгийг тогтоогоод байгаа юм байна. Нууц юм хийх байсан бол яах гэж нийтэд ил тод гэрээ байгуулж, гарын зурах билээ дээ. Манай улс төр ямар бохир болоод байгаагийн тод жишээ энэ.

-МАН-ын зарим хүн, манай намд ашигтай ч юм шиг үйл явц явж байна гэж ёжилсон байдалтай хэлсэн байна билээ?

-Ер нь шууд утгаараа бол МАН-д ч ашигтай гэрээ ш дээ. Яагаад гэвэл, МАН олигархиудаасаа салахад нь хэрэгтэй юм. Нөгөө талаар намууд хамтарч ажиллаж болдог гэдгийг харуулж байна.

-Сүүлийн үед АН-ын­хан энэ Засгийн газраа огц­руу­лаад МАН, МАХН-тай хамтарч Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж байна гэсэн яриа сонстсон. Танайд энэ талаар санал хүргүүлсэн үү?

-Улс төрийн амьдрал маш хөдөлгөөнтэй байгаа нь үнэн. Гэхдээ АН-ынхан Ерөнхий сайдаа арай огцруулчихгүй байлгүй дээ гэж бодож байна. АН-ынхан цаашдаа гарах улс төрийн үр дагавар, хямралыг тооцоолж байж алхам хийх байлгүй. Засгийн газраа хөдөлгөнө гэдэг хүсээд байх зүйл биш. Хэсэг бүлэг хүмүүс нь үүнийг хүсч байвч нийт масстаа ирэх үр дүн ямар байхыг бодох хэрэгтэй. Засаглалын хямрал гэдэг амар юм биш шүү. Их Эвслийг байгуулах саналтай байгаа бол Монгол Улсын хууль тогтоомж, Үндсэн хуулийг зөрчих болно. Хүссэн нь их эвслийн Засгийн газар байгуулаад байх юм бол УИХ-ын сонгуулийг явуулах ямар ч хэрэггүй болно гэсэн үг юм. Тиймээс энэ бүхнийг давхар бодож, тооцоолж хөдлөх биз ээ.

-Улс төрийн намыг тө­рөөс санхүүжүүлэх тухайд та ямар санал бодолтой байдаг вэ?

-Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхийн чухлыг олон жишээ баримтаар хэлж болно. Олигархиуд намыг улсын төсвөөс санхүүжүүлэх дургүй байдаг, үүнийгээ зөвтгөж ард түмэндээ хайртай болж жүжиглэдэг л дээ. Гэтэл сонгууль дамжсан, бүр нам дамжсан олигархиуд улс төрийн намыг санхүүжүүлээд, эргээд тэр улс төрийн хүчнийг өөрийн ашиг сонирхлын хэрэгсэл болгож, халаасандаа хийдэг. Тэдний дохио зангаа, хүслээр бүхэл бүтэн нам, зарим тохиолдолд Засгийн газар хөтлөгдөхөд хүрдэг. Ийм байдал бүх сонгуулийн үед гарч, улс төрийн шийдэл ч мөн л тэдний найруулсан сценариар явагдахад хүрч байна. Эцэст нь, улс эх орон, нийт ард түмний эрх ашиг хохироход хүрч байгааг хүлээн зөвшөөрч, бодитой алхам хийх цаг болсон. Эдийн засгийн утгаараа ч энэ улс эх оронд маань хэрэгтэй эд, нийгмийн утгаараа ч улс төрийг цэвэршүүлж, шударга байдлыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.

-Танай намын даргыг эмчилгээндээ явахад Д.Тэр­бишдагва, Ч.Улаан, Л.Цог нар ирж гаргаж өгсөнгүй гэж хэвлэлээр бичигдэж байгаа. Тэд яагаад ирээгүй юм бол?

-Намынхаа даргыг гаргаж өгөхөд тэд ирээгүй нь үнэн. Гэхдээ энэ намын бодлогоор одоо хамгийн өндөр албан тушаал авч ажиллаж байгаа хүмүүс бол тэд шүү дээ. Тиймээс намынхаа даргыг эмчилгээний зайлшгүй шаардлагаар харийн улс руу явж байхад зориуд ирэхгүй байна гэж юу байхав. Хувийн зайлшгүй ажлын улмаас ирээгүй биз дээ гэж зөвтгөж бодож байгаа шүү.

-Таныг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд суухаар болсон тухай яриа гараад байна. Мөн Шадар сайд болох нь ч гэсэн мессеж их явж байна. Эдгээр албан тушаалд очсоноор та дахин улс төрд эргэн ирж байна гэж ойлгож болох уу?

-Энэ тухай яригдсан зүйл одоогоор алга байна. Би улс төрдөө л байгаа шүү дээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүдийн өмнөөс мессэж явуулсан хүнийг ТЕГ тогтоожээ

АН, МАХН-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хавсралт гэхзүйлийг хуурамчаар үйлдсэн, мөн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийгявуулсэн гэх дуулиан өнгөрсөн өдрүүдэд дэгдсэн. Иймд бид энэ талаарнэхэн сурвалжилснаа тоймлон хүргэе.

ГЭРЭЭНИЙ НУУЦ ХАВСРАЛТ БУЮУ Н.ДЭМБЭРЭЛ

АН, МАХН-ын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээбагагүй хэл ам дагуулсан. Энэ гэрээний хавсралт гэгч зүйл гарч ирсэн нь олны анхаарлыг татсан юм. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нууц гэрээ байгуулсан зүйл байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл уг нууц гэрээ гэгчийг МАН-аас хуурамчаар үйлдэж, олон нийтэд цацсан болох нь тогтоогдсон билээ. “АН, МАХН-ын байгуулсан нууц гэрээ”-г шалгаж, хуурамчаар үйлдэн, олон нийтэд тараасан болохыг баримтаар баталгаажуулсан. Уг хэргийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл хуурамчаар үйлдсэн болохыг тагнуулын байгууллага тогтоож, шалгажэхэлжээ. ТэрээрАрдчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарынгарын үсгийг хуурамчаар дуурайлгаж хийсэн, хуурамчаар бичиг баримт үйлдэж, бусдыг гүтгэсэн гэх мэт зүйл ангиар яллагдах бололтой. Мөн уг хууль бус ажиллагаанд МАН-ын хэвлэлийн албаны бусад ажилтнууд оролцсон гэх мэдээлэл гарч байсан ч хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь Н.Дэмбэрэл дээр буух аж. Учир нь түүнийг энэ явдал болохоос хэд хоногийн өмнө нь МАН-ын зарим нэг удирдах албан тушаалын хүмүүс “Ажлаа өг, зайл” гэсэнталаар эх сурвалж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийалбан тушаалдарай шинэлэг хүн ажиллах ёстой гэсэн байр суурийг нам дотроосоо гаргасан гэнэ. Түүнээс болж Н.Дэмбэрэл хавчигдаж эхэлсэн аж.

Н.ДЭМБЭРЭЛИЙН ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ УУ?

Н.Дэмбэрэл ийн хууль бусаар хуурамчаар баримт бичиг үйлдсэн ньганцаарчилсан тоглолт уу гэдэг анхааралтатаж буй юм. Учир нь зөвхөн МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын ажил Н.Дэмбэрэлд хэрэгтэй байсан учир ингэж өшөөгөө авсан гэвэлөрөөсгөл. Намынхаа шинэ залуу боловсон хүчинд “жийлгэсэн” Н.Дэмбэрэл хэн нэгэнд тоогдох гэж энэ зүйлийг хийсэн үүгэвэл арай үнэнд ойртоно гэж эх сурвалж хэлж буй юм. Үүнийг улс төрийн хүрээнийхэн хоёр гаргалгаагаар харж байгаа аж.Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Н.Дэмбэрэл бусдыг гүтгэсэн хэргээр ял эдэлж байв. Мөн л хар PR-тайхолбоотой хэргээр 2007 онд хоригдож явсан удаатай.Тодруулбал, Н.Дэмбэрэл нь өнөөгийн МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд тухай үедээ Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүндэд халдсан,УИХ-ын гишүүн Ч.Улааныг “Цайрт минерал”-тай холбон гүтгэсэн гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлж явсан юм. Тэгэхээр шууд МАН-ын төлөө тэр ажилласан гэдэг нь эргэлзээгүй бололтой. 2007 онд тэрбээр дангаараа хариуцлагаа хүлээсэн. Энэ удаа ч тэрганцаараа хэргээ үүрээд гарах бололтой. Хэргийг Тагнуулынхан илрүүлж, мөрдөх ажиллагааг Цагдаагийн байгууллага хийх нь тодорхой болсон байна. Н.Дэмбэрэл энэ хэргийг үйлдсэн гэдгийг ТЕГ тогтоогоод цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

НАМЫНХАА ТӨЛӨӨ ДАХИАД ТЭР БУРУУДАХ НЬ

Гэрээний хуурамч хавсралтын тухай хэргийг МАН-ын тоглолт гэж шууд тусгаж авах хүмүүсбайна. МАН дотор иймэрхүү зүйлийг өлхөн хийж чадахулс төрчид бий. Сошиал ертөнцөөр зарим нэг улс төрчийн нэрийг нэрлээд гэрээний хуурамч хавсралтын эх хувийг хадгалж буй УИХ-ын гишүүний нэрийг хүртэл жиргэсэн харагдсан. Энэ талаар мэдэж буй хүний нэр ч явна лээ. Бүгд л МАН-ын гишүүд. Гэвч бодитой эсэх нь цаг хугацааны дараа харагдах биз. Юутай ч Н.Дэмбэрэл ийм зүйл хийгээд эрсдэл нь юу байхыг тооцоолсон гэдэг нь дамжиггүй. Намынхаа төлөө юутай ч хоёр дахь удаагаатэр хоригдох нь.Магадгүй түүнийгхэд хоногийн өмнөөс “ажлаасаа чөлөөлөгд” гэсэн нь МАН-ын өөрийнх нь хийсэн ажил байж болохыг үгүйсгэх аргагүй талаар ч ярьж буй юм. Анхгэрээний нууц хавсралтын талаарнэгэн сайтад мэдээлэгдсэн байдаг аж.

МАН-ын төв байранд нэвтэрч, компьютерийн “Hard” дискийг тагнуулынхан авч явсан байдаг. Тэр дискний талаар МАН-д ажилладаг нэг залуу яаж хийсэн талаараа нэг бүрчлэн тагнуулынханд мэдээлсэн сурагтай. Хөдөлшгүй нотлох баримтаар Н.Дэмбэрэлийг илрүүлээд олон нийтэд зарлав. Мөн УИХ-ын гишүүдийг тойрсон мессэжийг Монголоос эрх бүхий хүн явуулсан гэдгийг ТЕГ-ынхан мөн тогтоосон аж. Тухайлбал тэр мессэжийг хэн гэдэг хүний удирдлагаар явуулаад байна гэдгийг олжээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд мессэж явуулсан тэр хүний талаар харин яаранмэдээлэхгүй байгаа гэдгээ тус газрын эх сурвалж мэдээллээ. Дээрх хоёр хэргийг илрүүлсэн нь ТЕГ-ынхныхувьд хийдэг ажлаа л хийсэн хэрэг. Харамсалтай ньөчигдөр энэ хоёр хэргийг илрүүлсэндээтагнуулынхан зэмлэл сонсчээ. Учир нь дээрх хэргийг хэн хийснийг илрүүлсэн нь чухал биш. Улс төрийн хурцадмал байдлыг даамжрууллаа. Зөвхөн олж тогтоогоод цагдаагийн байгууллага руу шилжүүлэх ёстой байсан юм. Муудалцаж ядаж буй хүмүүсийг хооронд нь хагаралдууллаа гэх үг сонссон тухайгаа эх сурвалж хэлж байв.

Н.ДЭМБЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ?

Түүнийг хориогүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар мэдүүлэг аваагүй байгаа юм байна. Тэрбээр 1971 оны хоёрдугаар сарын 22-нд Баянхонгор аймагт төржээ. Баянхонгор аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1988 онд төгссөн. Төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцаж, улмаар хүүхдийн их эмч мэргэжлээр төгсжээ. Орчин үеийн сонгуулийн технологи, PR-ийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэддэг. “Чингис хаан” ХХК-д менежер, “Статус Сом” ХХК-д захирал, Нийслэлийн засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, МУ-ын Засгийн газрынхэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргазэрэг албуудыг хашиж байжээ. Орос , англи хэлтэй юм байна.

УИХ-ЫН 44 ГИШҮҮНД МЕССЭЖ ИРЖЭЭ

УИХ-ын гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь мессеж ирсэн, гишүүдийн утасны дугаараас тойргийнх нь сонгогчдод SMS “ниссэн” гэх дуулиан руу шилжсэн. Энэ талаар тагнуулынхан ч мэдээлэл хийж хоёр орноос ирсэн гэдгийг хэлж буй юм. Нийтдээ УИХ-ын 44 гишүүнд мессэж иржээ. 30 нь МАН, 14 нь АН-ын гишүүд байсан гэдгийг эх сурвалж хэллээ.

“Samsung” МАРКИЙН ГАР УТСАНД ТОХИРГОО ХИЙГЭЭД ӨӨР РҮҮГЭЭ БОЛОН БУСАД ЭНЭ ТӨРЛИЙН ГАР УТАС БАРЬЖ БУЙ ХҮМҮҮС РҮҮ МЕССЭЖ БИЧИЖ БОЛДГИЙГТОГТООЖЭЭ

Цахим ертөнц хөгжсөнөөр интернэтээр мессэж явуулах боломжтой хэлбэрүүд байдаг гэдгийгэх сурвалж хэлж байна. Энэ нь тухайнхүний барьж буй гар утаснаас хамааралгүйгээр мессэж явуулж болдог тохиолдол гэсэн үг юм.Нэгдүгээрт сайт. Гадаадад байгаасайт руумөнгө шилжүүлээд дурын гар утас руу мессэж явуулж болдог гэнэ. Ийм төрлийн үйлчилгээ хийх эрхтэй 30 гаруй сайт байдаг аж. Хоёрдугаарт “Samsung” маркийн гар утсанд тохиргоо хийгээд өөр рүүгээ болон бусад энэ төрлийн гар утас барьж буй хүмүүс рүү дугаар харгалзахгүйгээр мессэж илгээн бичиж болдгийгТагнуулынхан тогтоосон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 9911, 8811 дугаарыг сонгож тэрхүү мессэж иржээ.Өнөөдрийн байдлаар гадны хоёр ч орноос мессэж илгээснийг тогтоон, тус улсаас манай үүрэн операторууд руу илгээх бүх хөдөлгөөнийг зогсоожээ. “Мобиком” корпорацийн инженер техникийн ажилтнууд дээрх мессэжийг хаанаас илгээснийг тогтооход нэг нь Румын улсын “Водафон” үүрэн операторын сүлжээнээс иржээ. Харин UNITEL-ийн хэрэглэгчийн дугаараас ирсэн мессэжийг Мальта улсаас илгээснийг тогтоосон аж.

Энэ мессэжүүдийг Монголоос нөлөө бүхий нэгэн илгээсэн гэдгийг тагнуулынхан дээр хэлсэнчлэн тогтоосон байна. Харамсалтай нь лавшруулан шалгах зүйл байгаа учирнэрийг ньхэвлэлээр цацахыг хориглосон юм.

Г.ОНОН

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Төр, засаг тогтворгүй бол хөрөнгө оруулагчид тэрбум доллар барьж ирнэ гэж байхгүй

– АН, МАН ӨВӨР ТҮРИЙНДЭЭ ОРОХ НЬ АРДЧИЛАЛД ДАЙСАГНАСАН ХЭРЭГ БОЛНО-

Шинэчлэлийн Засгийн газраас хийж буй том бүтээн байгуулалтуудын нэг бол “Таван толгой” цахилгаан станц барих. Уг цахилгаан станцын арил­жааны даалгавар хөрөн­гө оруулагчдад очлоо гэсэн мэдээлэл түгээд бай­гаа. Энэ талаар болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар уг төслийн удирдагч, МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа.

-“Таван толгой” цахилгаан станцын арилжаа­ны даалгаврыг хөрөнгө оруулагчдад хүргэлээ гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ зууны хамгийн том үйлдвэр баригдах нөхцөл бүрдчихлээ гэсэн үг үү?

-Засгийн газар “Таван толгой” цахилгаан станц барих шийдвэр гаргаснаас хойш жил хагас болж байна. “Оюу толгой”-г эс тооцвол сүүлийн 30 жил Монголд томоохон үйлдвэр баригдаагүй.

“Таван толгой”-д том хэмжээний цахилгаан станц барих шийдвэр гаргасан ч бид хөрөнгө мөнгөгүй тул гадаад зах зээл дээрээс хөрөнгө босгох шаардлагатай байгаа юм. Бид энэ төслийг сонирхож байгаа эсэх талаар дэлхийн хэмжээний 25 компанид урилга явуулсан. 10 компани энэ төслийг сонирхож байна гэдгээ илэрхийлсэн. Тэдгээрээс Японы хоёр компани, Солонгосын нэг, Солонгос-Францын нэг компанийг бид урьдчилан сонгоод тэдэнд бид техникийн болон арилжааны даалгавар бэлтгэж хүргүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Саяхан арилжааны даалгавар хүргүүлснээр монголчууд эхний шатанд өөрсдөөсөө хамаарах бүх ажлыг хийлээ гэсэн үг. Одоо хөрөнгө оруулагч болон банкууд ажиллаж шийдээ гаргана. Монгол Улс эрсдэл өндөртэй орны тоонд ордог, тэгээд ч том төсөл учир дангаар нь нэг банк санхүүжүүлэх бололцоогүй. Олон сонирхлын тэнцлийг олох ярвигтай ажил эхэлж байна. Дэлхийн хэмжээний мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор төслөө боловсруулсан учир хөрөнгө мөнгө босгох магадлал өндөр байгаа.

Хөрөнгө оруулагчид шийдвэрээ хэзээ өгөх вэ?

-Бид тэдэнд дөрвөн сарын хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд манай хөрөнгө оруулагчид асуудлаа судлаад, банк, санхүүгийн байгууллагуудтай ярилцаад саналаа өгнө гэж найдаж байна.

Арай хурдан саналаа авч болоогүй юм уу?

-Яарч байгааг ойлгож болно. Гэхдээ том төсөл дээр “Яарвал даарна” гэдэг монгол ардын үг тохирно. Хөрөнгө оруулагчид Монголоос дутахгүй том компаниуд. Дотроо шийдэл гаргах үйл явц манайхаас ч хүнд байх шүү гэдгийг бодолцох хэрэгтэй. Дээр нь хүн болсон хойно шинэ жил, крисмасын баяр гээд амраад өгнө. Япон, Солонгосчууд бидэнтэй адилхан цагаан сар тэмдэглээд явчихна. Энэ бүгдийг бодолцсон хэрэг. Мөн яарвал маш муу найдвар муутай санал ирэх аюултай. Олон улсын жишээг харж байгаад 4 сарын хугацаа өгсөн.

Та Засгийн газрыг тойрсон улс төрөөс хол яваад байна уу?

-Үгүй шүү. Би бүх асуудлыг харж байгаа. Том төсөл хариуцсан хүний хувьд төр, засгийн тогтвортой байдлыг харж ажиглаж хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлах үүрэг надад ногдож байгаа. Төр, засаг тогтворгүй бол хөрөнгө оруулагчид тэр тусмаа тэрбум доллар манай төсөлд барьж ирнэ гэж байхгүй шүү дээ.

Тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдчихээд байгаа юм биш үү?

-Жолоодлоготой хийж байгаа өөрчлөлтийг “тогтворгүй байдал” гэсэн ангилалд оруулмааргүй байна. Харин мэр сэр буруу зөв ярьж байгаад гэнэт жолоодлогогүй юм руу уначихвий гэж санаа зовох юм. Хэрвээ ийм явдал болбол монголчууд бүгдээрээ л хохирно. Хожиж гарах нам, улс төрч гэж байхгүй.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Танай эвслийг ч төлөөлөөд байгаа юм шиг. Та энэ асуудалд ямар оролцоотой байна?

-АН, МАХН хоорондоо ямар гэрээ хэлэлцээ хийх вэ гэдэг нь бидний оролцдог хэрэг биш. Манай намтай холбоотой зүйл байдаг бол АН, МАХН-ын шийдэх асуудал биш. Би бичиг баримтыг нь үзээгүй. Тийм хэрэгцээ шаардлага үнэндээ байхгүй дээ. Хэвлэл дээр гарч байгаа баримт бичигт би итгэхгүй. Өөрсдөөс нь авч үзвэл үзнэ. Ач холбогдолгүй шахуу гэж бодож байгаа тул сонирхохгүй байна. Харин түүнийг тойроод хоосон сүржигнээд байна уу даа л гэж бодож байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж байгаа хугацаатай АН, МАХН гэрээ үзэглэх явдал давхацсанаараа л анхаарал татаж байгаа юм. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр энэ талаар хэвлэлийн хурал хийсэн. Өөрсдөө олны өмнө ярьсан тул сонссон зүйлдээ итгэе гэж хэлэх үү дээ. Ерөнхий сайд МАХН-тай нэг гэрээ зурах гэж байна гэж над руу утсаар ярьсан. Манайд хамаагүй юманд бид юу гэж оролцох вэ дээ гэснээр бидний яриа өндөрлөсөн.

Н.Энхбаяр дарга та хоёрыг уулзаагүй гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Уулзсаан. Монголд ирсний маргааш нь бидний хэсэг нөхөд зоог барьсан. Чөлөөтэй сайхан яриа болсон. Эмчилгээ, амралт илүүтэй ярьж улс төр тун бага ярьсан даа. Түүнээс хойш уулзах завгүй л явна.

Засгийн газрын шинэ бүтэц хэр оновчтой болсон гэж үзэж байна?

-Засгийн газар бол сонгуулийн дараахь улс төрийн намуудын хүчний тэнцвэр байдаг. Энэ талаас нь харвал Засгийн газраа хамтран байгуулсан нам, эвслүүдийн сонирхлыг хөндсөн өөрчлөлтийг санал болгосон ньхарамсаад ч барахгүй алдаа. Үнэндээ бүтцийн өөрчлөлт АН-ын доторхи фракциудын зөрчлөөс л үүдсэн. Дээр нь хямрал нүүрлэчихээд байхад эдийн засгийн яамдаа хөндсөн нь том алдаа. УИХ энэхүү алдааг засах болов уу гэсэн чинь алдсан дээр нь гэсэн бололтой яах ийхийн зуургүй баталсан. Одоо ажилладаг яам нэг ч алга. Хүмүүс нь ажилгүй. Сайд нь тодроогүй. Бүр цаашлаад Ерөнхий сайдын асуудал тавигдаад байна. Жолоодлогогүй хямрал руу унах өнгөтэй болж байна. Ерөнхий сайд алдаа хийж болно. Түүнийг нь засах гэж дэргэд нь зөвлөхүүд, намын бүлэг нь байдаг баймаар. Буруу нь шийдвэр гаргасан бурууг УИХ хүлээх биз ээ. За яахав, өнгөрсөн бороо… гэж. Болоод өнгөрсний хойноос харамсаж хараад яах вэ. Алдаагаа бага дээр нь засах хэрэгтэй.

МАН Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан. Та үүнийг хэрхэн харж байна?

-Сөрөг хүчин хийх ёстой ажлаа л хийж байна. Харин Ардчилсан нам цөөнхийн хэлээд байгаа зүйлд нь дүгнэлт хийгээд ажлаа сайжруулаад л явах ёстой шүү дээ. Ардчилсан нам өөрийн бурууг МАН-аас хайж болохгүй. Гэхдээ огцруулбал дараа нь юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. АН сонгуулийн дараа байгуулсан Засгийн газрынхаа цөмийг ялангуяа Ерөнхий сайдаа хамгаалан авч үлдэж чадахгүй бол эдийн засгийн хямрал улс төрийн хямралаар тэжээгдэж жолоодлогогүй хямрал руу унах болно. Үүнд л маш их санаа зовж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулаад Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэж АН-ын зарим гишүүд ярьж байгаа. Бүх намыгоролцуулаад шүү?

-Дэндүү хариуцлагагүй яриа. Хэрвээ ийм явдал болбол түүний цаана хямралын эсрэг зогсч чадаагүйгээ АН МАН-тай хуваалцъя гэсэн явуургүй санаа нуугдаж байгаа. Яадаг ч байсан АН эвсэл, Ногоон намтайгаа хариуцлагаа энэ чигээрээ үүрч 2016 оны сонгуультай золгож сонгогчдоор дүнгээ тавиулах нь шударга. Тэгээд ч би хувьдаа МАНАН ил далд хэлбэрээр дахин байгуулагдахын эсрэг байна. Тэр тусмаа манай нам шинэ маягийн МАНАН-ын легитим чанарыг хангагч байж болохгүй.Улс төрийн хамгийн том намууд АН, МАН өвөр түрийндээ орох нь харилцан хяналтыг бүр мөсөн алдуулж Монголын нийгмийн дүр зургийг өөрчилсөн, ардчилалд дайсагнасан хэрэг болно. Анх Монголын түүхэнд 62-ын Бүдүүн бүлэг байгуулагдахад би эсэргүүцэж байсан. Дараа нь МАНАН байгуулагдахад эсэргүүцэж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ хатуу байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.НЯМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Би ганцхан фракцын төлөө ажилладаг

Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд даргаД.Тэрбишдагватай ярилцлаа.

Намрын чуулган эхэлснээс хойш улс төрийн амьдрал тайван байсангүй ээ. Өдөр бүхэн асуудал ундарч байна. Та чухам энэ бүхэнд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

– Энэ намрын улс төр хэрээс хэтэрлээ. Намууд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлын үүднээс улс төржөөд байгаа болохоос биш ард түмний, улс эх орныхоо язгуур эрх ашгийг бодож байгаа юм харагдахгүй байна. Зөвхөн өнөө маргаашийн асуудлаар алсын хараагүй өчүүхэн жижиг улс төр хийцгээж байна. Энэ нь улс төрийн цоо шинэ, анхаарал татсан үзэгдэл биш л дээ. Үндсэндээ сүүлийн 20 гаруй жил бид улс төрийн энэ л загвараар явж ирлээ шүү дээ. Ер нь улстөржинө гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг улс дэлхийд ганцхан манайх болоод байна гэхэд буруудахгүй. Нэг гэрийн хоёр ч эвлэж суухын аргагүй болтлоо тэрсэлддэг гажуудал руу энэ улстөржилт биднийг түлхээд байна. Нэг л их улстөржсөн, ардчилсан бус анархист нийгмийг бий болгочихлоо. Үүнийхээ горыг одоо амсч байна гэхээс өөр юу хэлэх билээ. Хөгжлийн өндөр түвшинд хүрчихсэн дэлхийн улс орнуудад ард иргэд нь улс төрөөс илүү эрхэлж буй ажил хэрэгтээ л эзэн болохыг чухалчилдаг. Өнөөдөр өнгө мөнгөөр ард түмнээ хуурдаг, олигархи, гудамжинд хашгирч популизм хийдэг, элдэв заль мэх гаргадаг ийм л нөхдүүд улс төрд өндрөө авчбайна даа гэж бодогдох болсон. Шулуухан хэлэхэд үнэндээ манай УИХ ийм л хандлагын үр дүн болон хувирчихаад байна.

Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг л санаа юу?

-Болж байгаа үйл явдлуудыг хараад байхад тодорхой байна. Төрийн гурван өндөрлөг нь сүүлийн 20жилд байнга лхоорондоо тэрсэлдсээр ирсэн. Энэ цагт ч ялгаагүй. Миний хувьд таван Ерөнхий сайдын нүүр үзлээ.Гурав дахь парламентдаа ажиллаж байна. Ингээд хараад байхад хийсэн бүтээсэн юм багатай, хий хоосон хийрхэгчид олшрох хандлагатай байна. Тэгэхээр одоо тодорхой алхам хийх цаг нь болжээ.

Тэр нь юу гэж?

-Улс төрд сайн үлгэр дуурайл үзүүлдэг, тулхтай, туршлагатай, ноён нуруутай, бүтээгч, ажил хэрэгч улстөрчид их хэрэгтэй байна. Хэт намчирхсан, бүлэг фракциараа талцдаг байдлыг нэн даруйхалах хэрэгтэй. Үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж, төр засгийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, тогтолцооны гажуудлыг засах, намын хатуу гишүүнчлэлийг эргэн харахцаг болсон байна.

Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлт энэ намрын улс төрийг ингээд бужигнуулчихлаа гэж харах хүмүүс ч байгаа байх

– Ямар нэг дүгнэлт хийхээс өмнө асуудлыг том зургаар харах хэрэгтэй. Ерөнхий сайд танхимдаа бүтцийн өөрчлөлт хийх төсөл оруулж ирээгүй байсан чялгаагүй Засгийн газрыг огцруулах шүүмжлэл өрнөх л байсан.Улс төрийн иймнөхцөл байдал үүсэх лбайсан байх. Н.Алтанхуягийн танхимын гишүүдийн дийлэнх нь давхар дээлтэй, бүтэц нь данхар, тэр энэ сайд нь муу ажиллаж байна гэж гоочилно.Энэ бүхнийг бодож тооцоод Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимдаабүтцийн өөрчлөлт хийхээр болсон байх гэж ойлгож байгаа. Үнэхээр сайд нар нь кабинетийн зарчмаар ажиллахаа больж, намын даргадаа захирагдахаа байж, намын даргын хувьд энэ олон бүлэг фракциа зохицуулж чадахаа больсноос үүдэнийм алхам хийсэн бол харамсалтай лзүйл.

Бүтцийн яг ийм өөрчлөлт хийх гэж байгаагта урьдаас мэдэж байсан юм уу?

-Ерөнхий сайд өргөн барихынхаа өмнөх орой уулзажбидэнд танилцуулсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, бид гурав ярилцаад шийдсэнгэсэн.

Түүний хийхээр төлөвлөсөн бүтцийн өөрчлөлтөд хоёр нам хамтарчзасаг байгуулахад хийсэнгэрээнд нийцэхгүй, сэтгэлд хүрэхгүй зарим зүйл ч байсныг нуухгүй ээ. Ерөнхий сайдынбүрэн эрхийн хүрээнд өргөн барьж байгаа асуудал чгэсэнШадар сайдын хувьд “Ингэж болохгүй,хүлээн зөвшөөрөхгүй, миний санал ийм байна” гэж хэлэх нь нээлттэй. Тэр утгаараа ч өөрийн саналаа хэлсэн.

МАХНын дарга Н.Энхбаярын Монголд ирсэн шалтгаан нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм шиг байна

-Ийм үедН.Энхбаяр дарга ирсэн нь цаг үеэ олсон гэж бодож байна. Хамтарч байгуулсан Засгийн газрынх нь бүтцэд өөрчлөлт орох гэж байгаа учраас МАХН-ын дарга өөрийн биеэр оролцон асуудлыг шийдэлцэх ньач холбогдолтой. Түүнийг ийм шийдэл гаргаасай ч гэж хүсч байсан. Харин намын дэд дарга бол дэд дарга л байдаг. Шадар сайд бол шадар сайд л байдаг. Энэ хүрээнд лүйл явц өрнөсөн дөө. Ер нь байгуулсан гэрээгээ сайжруулъя гэдэг асуудал эртнээс яригдсан, шинэ зүйл огт биш ээ.

Хоёр намын гэрээг сайжруулах ажилд та яагаад оролцоогүй юм бэ. Өнөөдрийг хүртэл намын ажлыг хийгээд АНтай байгуулсан анхны гэрээг гардаж хийсэн таныг тойргийн гадна үлдээлээ гэж харах хүмүүс байна л даа?

-Манай намаас гарсан ажлын хэсэгт Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ, Г.Шийлэгдамба гэсэн гурван хүн орж ажилласан юм. АН-тай анх байгуулсан гэрээнданхаарах асуудал байсан биз. Гэхдээ сая байгуулсан гэрээгээр Шударга ёс эвсэлд байсан дөрвөн сайдын квотыг гурав болгосон зэрэгт шүүмжлэлтэй хандах асуудал байгаа. Гэрээнд гарын үсэг зурах үеэр Д.Тэрбишдагва байсангүй гэсэн яриа нэлээд гараад байх шиг байна. Нэгдүгээрт, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй. Хоёрдугаарт, Шадар сайдын хувиар гадаадад албан томилолтоор явж таарсан.БНСУ-д болсон Зүүн Азийн паралимпийн нээлтэд оролцож, тамирчдадаа урам зориг өгч дэмжлэг үзүүлэх ажилтай байсан. Тэр наадмаас манайхан хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл гээд нийтдээ 10 медальтай ирсэн нь үнэхээр бахархал байлаа.Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ тэгж их хүч чадал гаргаж, улс орныхоо нэрийг гаргаж байгаа тамирчдаа хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж,өөртөө төдийгүй бусдадулам өндөр шаардлага тавьж,их эрч хүчтэй ажиллах юм байна гэсэн сэтгэгдэлтэй ирсэн шүү.

Ер нь бол Н.Энхбаяр даргын эзгүйд намаа авч явсан таны үйл хэргийг одоо үгүйсгээд байгаа юм биш үү?

-Н.Энхбаяр дарга БНСУ-д эмчлүүлж байхдаазаавар зөвлөгөө өгдөг байсан. Бид тэр шийдэл, заавар, зөвлөгөөгхэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж ирсэн.

Тэгэхээр танд ямар ч мэдэл байгаагүй гэсэн үг үү?

-Тэгж хэлж болохгүй л дээ.Н.Энхбаяр бол манай намын дарга.Намын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцах үүрэгтэй байдаг. Тиймээс тодорхой асуудлууд дээрН.Энхбаяр даргатай зөвшилцдөг.Даргын болон намын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр намын бодлого хувь заяатай холбоотой ямар нэг асуудлыг шийдэх эрх мэдэл надад байхгүй. Харин дэд даргын хэмжээнд хийх ёстой ажлаа боломжийнхийж байсан.

Ер нь АН, МАХНын гэрээнд гарын үсэг зурах хүртэл ямар тохироо явсан юм бол. Дөрвөн яамыг гурав болгох шийдлийг танай ажлын хэсгийнхэн шууд хүлээгээд авчихсан бололтой юм?

-Харин тиймээ. Нөхцөл байдлаас болоод яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон байх.

Магадгүй ажлын хэсгийн гишүүд чинь дараагийн ээлжинд сайд болох тохироогоо хийчихсэн байж болох л юм?

-Одоо сайдын алба хашиж байгаа хүмүүсийг ажлын хэсэгт оруулбал ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн юм. Ирээдүйд сайд болох магадлалтай хүмүүс ч ялгаагүй.Тиймээс л дээрх гурван хүнийг томилсон л доо. Сайдын суудалд санаархаагүй хүмүүс л ажлын хэсгийг бүрдүүлсэн болохоор тийм тохироо хийгдээгүй байлгүй.

Н.Энхбаяр даргын бие илааршаагүй, мөд ирэхгүй гэдэг мэдээллийг танай намынхан өгдөг байсан. Гэтэл яагаад хүрээд ирэв. Жишээ нь та хэзээ ирэхийг нь мэдэж байсан уу?

-Н.Энхбаяр дарга гэнэт л ирсэн. Ирдэг орой нь манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба18.00 цаг өнгөрч байхад “Дарга ирнэ. Тэдэн цагт онгоцноос бууна” гэжхэлсэн.Үнэндээ миний хувьд сүүлийн хэдэн сар Н.Энхбаяр даргатай тэр болгон уулзаж, холбогдож чадаагүй байсан.

Уг нь тэр онгоцны буудал дээр буухдаааав, ээжтэйгээ уулзаад агаар салхи амьсгалаад буцнагэж ярьсан. Гэтэл ирснийхээ маргаашаас улс төрд ханцуй шамлаад орчихлоо. Яагаад гэжам асуух хүн олон байна

-Өөрөөс нь асуу.Хүний өмнөөс хариулах ньзохимжгүй.

Н.Энхбаярын эзгүйд Д.Тэрбишдагва намыг нь авахыг санаархлаа, муу ажиллалаа гэдэг шүүмжлэл өнгөрсөн хугацаанд байсан. Тэгвэл намын дарга чинь ирээд ямар дүн тавьсан бол?

-Би төрийн хүн. Төрийн хүн ямар байх ёстой юм, тэр зарчмыг л баримталж ажилладаг. Аливаа асуудлыг дипломат аргаар шийдэж,аль болох хурцадмал байдал үүсгэхгүйг хичээж, төв байр сууринаас зөв л авч явахыг хичээсэн.Шадар сайдын албаамаргүй. Өдөр бүхэн бэлэн байдал шаарддаг байнга л”гал дүрэлзэж” байдаг хэдэн салбарыг хариуцдаг. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, Худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал хэмжил зүй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээдбүгд л асуудал ихтэй. Ийм байхаас ч аргагүй.Учир нь жинхэнэ амьдрал дунд буцалж байгаа хурц асуудлуудыг барьж авч шийдэж байдаг салбарууд шүү дээ.Дээрээс нь Монгол-Оросын болоод Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссыг ахалж байна.Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд чамгүй ажилтай байлаа. Хамгийн сүүлд гэхэд л Монгол- Германы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах үүрэгтэй комиссын даргаар сонгогдлоо.Ингээд харвалхийх ажил маш их байна. Хоёр жил амралт авалгүй ажиллаж байгаа.Тэглээ гээдхариуцсан ажилдаа ялархаад зовлон тоочдоггүй.

Намын ажлаас илүү төр түмний төлөө хийх ажил их гэсэн үгүү?

-Төр засаг, нам, ард түмэн надад итгэж байхад ажлаа үнэнч хийх нь миний үүрэг. Би баруунд боловсрол эзэмшсэн тэр чигийн соёлд суралцсан хүн.Аав минь лам хүн байлаа. Архангай аймгийн Эрдэнэмандал сумандтөрж өссөн, монгол ахуй, зан заншил, ёс уламжлал, дорно дахины зан суртахууныг юу юунаас илүү эрхэмлэдэг. Өрнийн боловсрол, монгол ухааныг хослуулахыг зорьдог гэх үү дээ. Хөдөөгийн жирийн амьдрал ахуй хүнийг ажил хөдөлмөрт сургадаг. Өдий зэрэгтэй яваань нутаг усныминь ивээл, аав, ээжийн маань хишиг буян, өөрт ногдсон заяа тавилангэж сэтгэлдээ биширч, сүлдэлж явдаг даа.

Хүн бүрт таалагддаг төгс төгөлдөр хүн, улстөрч гэж байдаггүй байх. Тиймээс намаа бэхжүүлэн нягтруулах, хамтарч байгуулсан засгаа тогтвортой ажиллуулахын зэрэгцээ улс орныхоо эрх ашгийн төлөө сэтгэлээсээ зүтгэн хоёр жилийг үдлээ. Ажлыг хийвэл хийсэн шиг хийе гэсэн зарчимтай.Үүнээс гажилгүй ажиллаж байна. Харин гүзээнд наалдсан дэлүү шиг бусдын ивээл дор хоргодож, хэн нэгнийг даган далдганаж, шарыг харж шарваж, улааныг харж урваж явдаг хүмүүст яснаасаа дургүй. Хэзээ ч ажил хийж сураагүй, сэтгэлд нь юу ч таалагддаггүй, бүгдийг хараар буддаг, хамт олны шийдвэрийг дандаа үгүйсгэж, хүлээн зөвшөөрдөггүй, эх оронч, тэмцэгч дүр эсгэдэг мэр сэр хүмүүст миний ажлын арга барил таалагддаггүй байх.Ийм хүмүүс аль ч намд байж лбайдаг.Цөөхөн хэдий ч хор нөлөө нь багаддаггүй.Н.Энхбаяр дарга өөрийн нүдээр харж хэн нь хэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг ойлгож байгаа байх. Манай намдтөлөв төвшин, тууштай, зарчимчхүмүүс олон бий.

Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёроос зайгаа бариад эхэллээ. Намаасаа холдуулах арга хэмжээ авч байна гэх мэдээллүүд яваад байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Монгол төрийн тэргүүн байсан хүнийг авлига хээл хахуулийн хэрэгт холбож, харгис дээрэнгүй аргаар баривчилсан. Энэ бүхэн дэндүү эрээ цээргүй, ардчилсан улс оронд байж боломгүй балмад үйлдэл байсан болохоор эсэргүүцэж бид хэд Энхбаяр даргын гэрт очсон л доо. Эмнэлэг ч бай, шорон ч бай, шүүх хурал ч бай хаана ч байсан түүнтэй хамт байсан цөөхөн хүмүүсийн нэг нь гэж боддог. Монгол төрийн тэргүүн байсан хүнд хэтэрхий хатуу ширүүн, шударга бус хандаж байсныг тэр үед эсэргүүцэж, Ч.Улаан, О.Чулуунбат хоёрыгоо уриалж, хүн ёсны хувиар л жудаг гаргацгаасан хэрэг. Түүнээс биш алс хойчийн ашиг хонжоо хайж, албан тушаал горилжочоогүй. Н.Энхбаярын эзгүйд Тэрбишдагва дарга болох гээд байна гэдэг хардлага сэрдлэг өнгөрсөн хугацаанд мөнхөд намайг дагасан. Хүний ар хударгаар хуншгүй зан гаргах хүмүүжил, ёс суртахуунгүй хүн гэж өөрийгөө боддоггүй. Миний хувьд улс орон,ард түмнийхээ эрх ашгийг намын болон хувийнэрх ашгаас дээгүүр тавьж ажиллахыг нэн тэргүүнд чухалчилдаг. Ч.Улаан сайд бид хоёрыг намаас холдуулах, буруушаахямар ч үндэслэл байхгүй.

Н.Энхбаяр Ч.Улаан сайдаар ажлыг нь өгүүлсэн. Одоо Д.Тэрбишдагваас Шадар сайдынх нь албан тушаалыг нь авна гэдэг яриа ч байна л даа?

-Эрх мэдэл албан тушаал бол үхэн хатан зууралдаж, улайран тэмцээд байх зүйл биш шүү дээ. Жирийн нэг цехийн мастер, дагалдан технологичоос үйлдвэрийн дарга хүртлээ ажиллаж явлаа. Цаашлаад олон улсын байгууллага, Германы төрийн байгууллага, бизнесийн салбар, дипломат алба, хөдөө аж ахуйн салбар гээд ажилласан газар бүртээ амжилт гаргаж, хийж бүтээсэн, үзүүлж харуулахзүйл олонтой. Өнгөрсөн хугацаанд хариуцсан ямар чажлыг унагааж байсан удаагүй. Төрийн ажлыг гацааж, явцуу намчирхсан үзлээр хүмүүсийгхавчин гадуурхаж ирсэн түүх байхгүй. Албан тушаалыг авч ч байсан, өгч ч байсан. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шүү дээ. Тийм учраас Шадар сайдын албан тушаалаас бууххангалттай шалтгаан байвал ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй. Хэрэв муу ажилласан гэж үзэж байгаа боляг юун дээр алдавгээд үндэслэл байх шаардлагатай. Намын дэд даргын үүргийг муу гүйцэтгэсэн, энэ асуудлыг ингэж хариуцлагагүй шийдсэн гээд гаргаад ирэх хэрэгтэй. Ийм юм байгаа бол одоо ч ажлаа өгөхөд бэлэн байна. Яахав, намын байрны мөнгийг босгож чадсангүй, намын гишүүдийг ажилд оруулаагүйгэх байдлаар намайг шүүмжлэх явдал байгаа. Ийм шалтгаанаар огцор гэж хэлдэг хүмүүс ч бий. Гэвч төрийн албаны шаардлага хангахгүй, ажил хийдэггүй хүнийг албан тушаалд томилохгүй. Албан тушаалаараадалайлгажавлига авч мөнгө босгож чадахгүй ээ. Намын байрны мөнгийг босгож, гишүүдийг бүгдийг нь ажлын байртай болгож чадах хүн гараад ирвэл намын дэд дарга, Монгол Улсын Шадар сайдын суудлыг өгье гэдгээ хэлдэг.

Гэхдээ намын даргын чинь зүгээсямар нэгэн байд­лаар ажлаа өг гэжшахаагүй юм байна гэж ойлголоо

-Мэдээж хэвлэлээр л ийм зүйлүүд бичигдээд байгаа.

Н.Энхбаяр дарга надтайсанал солилцсон. УИХ-ын дарга, Ерөнхий сайдадбайр сууриа ч илэрхийлсэн юм билээ. Гэхдээ одоогоор ажлаа өг гэсэн албан ёсны бичиг, санал ирээгүй л байна.

Үнэндээ Н.Энхбаярыг шоронд хоригдож, өлсгөлөн зарлаж байх тэр хүнд хэцүү цагт хажууд нь байгаагүй, ган хийж ганц үг дуугараагүй хүмүүс өнөөдөр хачиг шиг наалдаж, элдвээр аашилж байгааг тэртэй тэргүй олон түмэн харж байна.Тэр хүмүүсийн явуулгаар элдэв захиалгат мэдээлэл хэвлэлээр яваад байгааг ч үгүйсгэхгүй. Үүнд эмзэглэх юм алга. 2012 оны сонгуулиар 76 суудлын төлөө 570 гаруй хүн өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээж, авсан саналын тоогоороо улсын хэмжээндхоёрдугаарт бичигдсэн. Гурван удаагийн сонгуулиар хамгийн олон санал өгч, дэмжсэн сонгинохайрханчууддаа баярлаж явдаг.

Одоогийн УИХ-д намын жагсаалтаар орж ирчихээд түүнийгээ өөрийн чадлаар, ард түмний итгэлээр сонгогдсонтой адил үзэж, том дуугарч яваа нөхдүүд байна л даа. Тойргоос үнэмлэхүй олон санал авч УИХ-д сонгогдож, МАХН-ын нэр хүндийг ард түмний дунд өргөж байж тэр нөхдүүдийн намын жагсаалтаар төрд орж ирэх нөхцөлийг хангаж өгсөн хүн л гэж өөрийгөө бодож яваа. Нөгөөтэйгүүр О.Чулуунбат, Ч.Улаан бид гурав МАХН-ын батлахаа сэргээж, тэр үед парламентад гурван гишүүнтэй болсон зэрэг нь сонгуулиар амжилт гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л гэж бодож байгаа шүү.

Шуудхан хэлэхэд намын доторх жижиг фракц бүлэглэлүүд Монголын улс төрийг идэж байна. Одоо АН-ынхныг хар л даа. Намын дарга нь фракциудаа зангидаж дийлэхгүй байх шиг байна.Гишүүд нь эхлээд фракцийн даргынхаа амыг харж дараа нь намын даргынхаа үгийг сонсч байна. Энэ нь хямрал руу түлхээд байна шүү дээ. МАХН энэ зам руу халтирч болохгүй. Нэг хүнээр овоглодог, компанийн эзэмшлийн гэж хэлэхээр ч юмуу эсвэл тойрон хүрээлэгчдийн нам хол явахгүй. Монгол Улс гэдэг ганцхан фракц л байх учиртай. Үүний төлөө санаа бодол, зорилго чиглэлээ нэгтгэж зүтгэвэл бидний эх орон хөгжинө. Миний хувьд ганцхан фракцын төлөө ажилладаг. Үнэндээ улс төрд орсноос хойш Тэрбишдагва гэдэг хүн өөрийнбайгуулсан хувийн компаниа зөнд нь орхиж, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдгийг олон түмэн ч мэднэ. Өнчин өрөөсөн намайг гадаадад сургаж боловсролтой болгосон төрийн хайр хишгийг ард түмнийхээ төлөөажиллаж л хариулахыг хичээдэг.

Тэгвэл Н.Энхбаяр болон түүнийг дагалдаж яваа хүмүүстэй зөрчилдөөд эхэлжээ?

-Би сая хэллээ. Надад ганцхан фракц бий. Тэр нь Монгол Улс. Энэ эрх ашгаасаа хэзээ ч ухрахгүй. Хэн нэгэн дарангуйлагч, нам эвсэл, аль нэг даргаас айж, өөрийн итгэл үнэмшлээсээ урвахгүй. Хүний хамгийн арчаагүй зан чанар бол өөрөө өөрөөсөө урвах юм шүү дээ. Өөрөөсөө урвасан хүн бусдаас ч урвах нь тодорхой.

Та Н.Энхбаяр даргыг хэлээд байна уу?

-Үгүй дээ. Яагаад заавал Н.Энхбаяр дарга бид хоёрыг зөрчилдсөн, үл ойлголцсонмэт харагдуулах гээд байгаа юм.Бодитоор хар л даа. Улс төрд иймбэртэгчингүүддүүрэн байна шүү дээ. Үүнийг л хэлж байна. Гэхдээ бүгдийг нь хамруулаагүй шүү.АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди нэгэнтээ “Эх орон минь надад юу өгсөн юм гэжасуухын оронд би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асууж бай” гэж хэлсэн байдаг. Монголын улстөрчид үүнтэй адил “Би Монгол Улсын төлөө юу хийж чадах вэ” гэдгээ өглөө бүр боддог байвал мөн ч сайхан сан. Ийм л байр сууринаас асуудалд ханддаг байвалфракцлах, бүлэглэлд хуваагдахшаардлага байхгүй. Энэ зун манай хоёр хөршийн тэргүүн айлчиллаа. Монголын эдийн засаг, цаашлаад улс орныхөгжилд тустай олон гэрээ, хэлэлцээрийг хийж “Танай улсыг дэмжье, хамтаръя” гэж хэлээд явлаа. Гэтэл тэд явав уу, үгүй юу ард нь бид дотроохөлөө жийлцээд, сандал ширээ булаацалдаад, ажлаа хийсэн юмгүй бужигнаад эхэллээ шүү дээ.Ингэхээрбид гадныхан төдийгүй иргэдийнхээ итгэлийг яажолох юм бэ. Одоо хоёр хөршийнхөн маань биднийг шоолж байгаа. Шоолохоос гадна “Монголчууд бүтэхгүй юм байна, итгэл даахгүй нөхдүүд байна, хэлсэн ярьсандаа хүрдэггүй” гэдэг дүгнэлт хийж толгой сэгсэрч суугаа байлгүй. Тиймээсл фракцлахын гайг дахин дахин сануулаад байгаа хэрэг.

Тэгэхээр Ч.Улаан гишүүн та хоёрыг АНд орж магадгүй гэдэг яриа гарсан байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зорилготой тарааж байгаа худлаа мэдээлэл гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Хэсэгхэн хүн баяжаад, дийлэнх нь ядуу биш , нийтээрээ сайхан амьдралтай болгохыг баримталдаг зүүний үзэл баримтлалтай хүн. Үүнээсээхэзээ ч ухрахгүй.

Ер нь одоо Н.Энхбаяр дарга та хоёрын харилцаа ямар байгаа вэ?

-Том дарга нарыг долоочих шахаад гүйгээд байдаггүйг минь хүмүүс мэдэх байх. Н.Энхбаяр даргыг өндөр дээд албан тушаалд байхад нь үүдэнд нь дугаарлаад суугсдын дотор байгаагүй гэдгээ бардам хэлнэ. Оногдсон ажлаа хариуцлагатай хийхийн төлөө л зүтгэжявлаа. Тиймээс би хэнд ч өргүй. Хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг зантай. Мэдээж Н.Энхбаяр даргын хэлсэн болгон, хийсэн бүхэн зөв гэж боддоггүй. Хүн учраас алдах, эндэх, буруу ташаа ойлгох юм байна. Хамгийн гол нь дээд түвшний удирдлагыг даган далдганаж, буруу ташаа мэдээллээр тархийг нь угаадагбүхэл бүтэн бүлэг хүмүүс байдаг гэдгийг ухаарч ойлгож тэднээс зай бариуштай байгаа юм.Гэхдээ энэ олон жил улс төрд зүтгэсэн түүний хувьд арвин туршлага мэдлэг, бусдад үлгэр болохоор сайхан чанар их бий. Хэлсэн ярьсанд нь авах гээхийн ухаанаар ханддаг. Ажил хийж яваа хүмүүст мэдээж санал зөрөлдөх зүйл гаралгүй яахав. Тэр болгонд өөрийнхөө итгэл үнэмшлээс урваж, бусдыг дагадаг алиа салбадай байхыг хүсэхгүй байна.

Угшил нэг МАНтайгаа дайсагналцах ёсгүй гэдэг таны үзэл бодол Н.Энхбаяр даргын дургүйцлийг төрүүлдэг байж болох юм?

-Мэдээж бид АН-тай гэрээ байгуулсан учраас замын дундаас буцаж, тавьтиргүй загнах учиргүй.Нэг үзэл баримтлалын дор нэг зорилго өвөртлөн явсан журмын нөхөдтэйгээ одоо ч сайн харилцаатай. Тийм болохоор зарим хүмүүсхардажсэрддэг тал бий.

Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтөөс илүү Засгийн газрын тэргүүн огцорчихож ч мэдэх нөхцөл байдал үүчихээд байх шиг байна. АНынхан өөрсдөө ч гарын үсэг цуглуулаад байгаа бололтой. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

– Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн турш боломжийн хэмжээнд ажиллаж байна.Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийх төсөл оруулж ирснээр долоон сайдаа явууллаа. Үнэндээ тэр санал хураалтын үеэр долоон сайдаа явуулахгүй гэжби кноп дарсан. Манай Ч.Улаан сайдаас эхлээд бүгд л муугүйажилласан.Гэтэл одоо Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөөд эхэллээ. Нэг танхимд ажиллаж байж, Засгийн газрын тэргүүнээ огцруулна гэдэг саналыг би лав өгөхгүй.Н.Алтанхуягийгогцрууллаа гэхэд намын даргаар хэнийгсонгох, хэн Ерөнхий сайд болох гээдхор найруулалт улам л гаарч мэднэ.Дараагийн засаг нь гарлаа ч түлхэн унагах гээд эцэс төгсгөлгүй улстөржилтүргэлжилнэ шүү дээ. Энэ бүхний цаана эдийн засгийн байдал улам хүндэрчард иргэд л хохирсоор үлдэнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Н.ЛҮНДЭНДОРЖ: Шүүхийн ерөнхий зөвлөл хууль л биелүүлсэн

Шүүгчдийн цалингийн асууд­лаар УИХ-ын чуулганы ху­ралдаан дээр яригдсан сэдэв хэвлэл, олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүгчдийн цалинг хууль бусаар нэмэгдүүлсэн гэсэн шүүмж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган дээр яригдлаа. Та үүнд тайлбар өгөх үү.

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг нэмэг­дүү­лэх­дээ ийм хэл ам гарна гэдгийг анхнаас нь тооцож, ёстой “До­лоо хэмжиж, нэг огтол” гэсэн зарчмаар судалж, судалж хийсэн ажил. Үүнд хууль зөрчсөн юм огт байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан, хараат бусаар ажиллах үүрэгтэй байгууллага. Хууль нь ийм юм. Энийг яахав, тэрийг яахав гээд төрийн бусад эрх мэдлийн байгууллагаар гүйгээд байх ёсгүй. Энэ байгуул­лагад 20-30 жил хууль хэрэг­лэсэн шүүгчид, мөн хуулийг яаж биелүүлдэг онол, арга зүй га­дарладаг хүмүүс ажилладаг. Бид тийм гоомой, өөрсдийгөө ороо­сон юм яалаа гэж хийхэв дээ.

-УИХ-ын дарга, бас хуульч гишүүн Ц. Нямдорж нар хууль бус шийдвэрийн тухай яриад байгаа юм?

-Уул нь уг асуудлыг мэдэх л хэмжээний хүмүүс л дээ. Мэдээлэл нь буруу байж магад­гүй. Бас улс төр байж болзошгүй. Энд хуулийн жаахан зөрчил бий. Гэхдээ толгой эргүүлсэн хэцүү зүйл байхгүй. Би тайлбарлая. Одоо шүүгчийн цалин тогтоосон 2013 онд баталсан “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, УИХ-ын 2011 оны 54, 36 дугаар тогтоол байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1 хууль, 2 тогтоол байна гэсэн үг. Үүнээс нэг маргаан үүсээд байгаа юм. Нэг асуудлаар өөр, өөр хууль тогтоомж байхыг хууль зүйн шинжлэх ухаанд коллици буюу зөрчилдөөн гэж нэрлэдэг. Ийм зүйл бүх улс орны үндэсний эрх зүйд байдаг. Үүнийг шийддэг арга, дүрэм улс орон болгонд бараг ижил. Тэр дүрмээр нь Шүүхийн ерөнхий зөвлөл зөрчилдөөнийг шийдэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа баримталсан. Энэ бол хууль зөрчсөн асуудал биш, харин хууль биелүүлэгчийн хийх ёстой ажил.

-Тэр зөрчилдөөнийг шийд­дэг ямар дүрэм байдаг юм?

-Зөрчилдөөнийг шийддэг 3 үндсэн арга байдаг. Үүнийг манай улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлд ч тодорхой зохицуулсан байгаа. Нэгдүгээрт, хамгийн дээд рангийн буюу хамгийн дээд хүчин чадал бүхий эх сурвалжийг баримтална гэсэн дүрэм. Хоёрдугаарт, тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсныг баримтална гэсэн дүрэм Гуравдугаарт, хамгийн сүүлд батлагдсаныг баримтална гэсэн дүрэм байдаг.

-Таны хэлсэн эдгээр дүр­мээр тэгээд аль хууль тог­тоомж шүүгчийн цалинг зохи­цуул­сан гол хууль болоод байна вэ?

-Одоо хэлэх гээд байна.Энэ дүрмээр шүүгчдийн цалинг зохи­цуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Үндсэн хуулиас шууд салбарласан органик хууль учраас дээрх 2 тогтоолоос хүчин чадлын хувьд хамаагүй дээгүүр, цаг хугацааны хувьд хамгийн сүүлд буюу 2013 онд батлагдсан, цалингийн хэмжээ ямар байх, ямар нэмэгдэл авах гээд бүх асуудлыг нарийн зохицуулснаараа яах аргагүй гол эх сурвалж мөн. Тийм учраас шүүгчийн цалинг дээрх тогтоолоор бус, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсаныг баримтлах ёс­­той. Харин шүүгчийн цалинг хуу­лиар зохицуулна гэсэн хуу­лийн заалтын дагуу хууль нь бат­лагдаж, зохицуулчихаад бай­­хад тогтоол бариад сууж бай­вал ёстой хууль зөрчсөн, хариуцлагагүй үйлдэл болно.

-Тэгвэл таны дээр нэрлэсэн шүүгчдийн цалинг тогтоосон УИХ-ын 2 тогтоолыг яагаад хүчингүй болгоогүй юм бол?

-УИХ-ын 54 дүгээр тогтоол нь шүүгч, прокурорын цалинг тогтоосон. 36 дугаар тогтоол нь төрийн өндөр албан тушаалтны цалингийн индекс тогтоосон. Хүчингүй болгож болохгүй л дээ. Энэ тогтоолд өөр субъектын цалингийн асуудал давхар зохи­цуулагдаж байгаа учраас. Хоёрт, Шүүхийн тухай багц хууль батлагдах үеэр эдгээрт өөрчлөлт оруулах бололцоо бас байгаагүй. Яагаад гэвэл шүүгчдийн цалинг Багц хууль үйлчилж эхлээгүй байх үед тэдгээрт өөрчлөлт оруул­чихвал цалин өгөх эрх зүйн эх сурвалжгүй болно. Харин багц хууль үйлчилж, тэр хуульд зааснаар цалинг өгч эхэлмэгц тэдгээр тогтоолд өөрчлөлт оруу­лах ёстой байсан юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас Хууль зүйн байнгын хорооны даргад энэ асуудлаа шийдэхгүй бол асуудал үүсгээд байна гэсэн агуулгатай албан тоот саявтар илгээсэн байналээ. Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Сангийн яам, Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц болон манайд бас албан тоот ирүүлсэн.

-Ямар агуулгатайг та тод­руу­лахгүй юу?

-Албан тоот нь энэ байна. Гол агуулга нь шүүгчийн цалинг тус тусын хуулиар зохицуулна гэсэн хуулийн заалтын дагуу шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг дордуулахгүйгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн утгатай.

-Тэгвэл баримтлах хуулийн тухайд асуудал тодорхой бол­сон юм биш үү.

-Бид тийм гэж бодож байгаа. Хуулийн зөрчилдөөний тухайд ийнхүү маргаангүй болж байна гэж ойлгож болно.

-Дараагийн асуултдаа орьё. Та дээр хоёр дахь маргаан бас бий гэж хэлж байсан. Тэр нь юу вэ?

-Төрийн албаны тухай хуу­лиар шүүгчдийн цалинг тус тусын хуулиар зохицуулна гэ­сэн. Энэ дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлээр шүүгчдийн цалингийн хэмжээг хууль тог­тоогчид тогтоосон.Харин одоо Бат, Дорж, Дулмаагийн авах цалин­гийн хэмжээг бас дахин тог­тоох тухай зарим хүн ярих гээд байна л даа. Энэ зөв үү л гэ­сэн маргаан буюу асуудал байгаа юм.

-Шүүгчийн эрх зүйн байд­лын тухай хуульд шүүгчийн цалингийн хэмжээг ямар байна гэж тогтоосон юм бэ?

-Хуулийн заалтыг уншиж өгье. “Шүүгчийн албан ту­шаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас ха­раат бус ажиллах, амьдрахад хү­рэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан бай­на” гэж заасан. Энд цалинг зохи­цуулахдаа тийм зарчим баримтална гээгүй. Бүүр хэмжээ нь тийм байна гэж хуульчилсан.

-Тэгвэл цалингийн хэмжээ тийм байх ёстой гээд хуульд заасныг Шүүхийн ерөнхий зөвлөл тоонд шилжүүлснийг буруутгаад байгаа юм уу.

-Чи зөв ойлгосон байна. Хоёр дахь асуудал үүнд байгаа юм. Бид энэ асуудлыг цалин нэмэгдүүлэн олгох тогтоол гаргах үеэрээ олон талаас нь ярьсан. “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэс болохгүй” гэсэн Иргэний хуулийн 3.7 дахь заалтыг хүртэл ярьж байсан шүү. Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д “Шүүхийн ерөнхий зөвлөл… шүүгчийн эрх ашгийг хамгаалах.. үүргийг биелүүлнэ” гэж заасан. Үүнд нийцүүлж Шүүхийн захиргааны тухай хуулиар ШЕЗ-ийн бүрэн эрхийг тогтоосон бүлгийн 5 дугаар зүйлд: шүүгчийн хараат бус байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, 6 дугаар зүйлд: шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах гэсэн заалт бий. Хөдөлмөрийн баталгааны хамгийн гол институт нь цалин биш гэж үү. ШЕЗ-д хуулиар олгосон эдгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж, шүүгчийн цалингийн хэмжээг хуулиар тогтоосныг Төсвийн тухай хууль, батлагдсан цалингийн сандаа багтаагаад тоонд шилжүүлснийг зарим хүн буруу гэж үзэж, бүгдийг УИХ хийх ёстой гэж хараад байх шиг байгаа юм. Хууль биелүүлэх гэдэг ойлголтын агуулгад хуулиар тогтоосон хүрээ хязгаарын хүрээнд зохион байгуулалтын болон бусад арга хэмжээ авах, эрх зүйн акт гаргах эрх хэмжээ хамаардаг. ШЕЗ энэ л эрх хэмжээний хүрээнд ажиллаж, хууль биелүүлсэн.

-Одоо энэ маргаан яаж ший­дэгдэнэ та харж байгаа вэ?

-Хоёр л гарц байгаа. Нэг дэх нь хэрэв шүүгчийн цалинг хуулиар тогтоохгүй, УИХ тогтоолоор тогтоож явна гэвэл шүүгчийн цалинг хуулиар тогтоох тухай холбогдох хуулийн заалтуудыг бүгдийг хүчингүй болгоод, Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явна гэсэн үг. Энэ бол хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ одоо хэцүү. Багц хуулийн заалтууд Үндсэн хуулийн хамгаалалтад орсон. Хоёрт, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын холбогдох байгууллагад ирүүл­сэн албан тоотын агуулгаар буюу шүүгчийн цалинг хуулиар нэгэнт зохицууулсны дагуу Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн зохицуулалтыг баримтлаад явах л арга зам харагдаж байна.

-Тэгвэл эхний арга зам нь ухралт болох юм биш үү?

-Асуудлын гол нь үүнд байгаа юм. Шүүхийн тухай багц хуулийг санаачилсан хүн нь Ерөнхийлөгч. Шүүгчдийн цалинг УИХ-ын тогтоолоор тогтоож байсан хуучин практикийг халж, хуулиар тогтоодог дэг журамд шилжүүлсэн нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж байгаа шүүхийн шинэтгэлийн нэг чухал амин сүнс нь. Төрийн эрх мэдлийн хоорондын хяналт, тэнцвэрийг хангаж байгаа бас нэг алхам. Тийм учраас үүнээс ухрах эсэх нь хууль тогтоогчийн бүрэн эрх хэдий ч УИХ-ын гишүүд үүнээс ухрахгүй гэдэгт би хувьдаа бүрэн итгэж байгаа. Багц хуулийг энэ л парламент баталсан шүү дээ. Ийм ухралт хийхийг Ерөнхийлөгч бас зөвшөөрөхгүй байх. Тэрээр 2014 оны төсвийг хэлэлцэх үеэр Монгол улсын Ерөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагатай уул­заж үг хэлэхдээ “Шүүгчдийн цалинг хуулиар зохицуулсны ач холбогдлыг тайлбарлаж, шүүг­чийн цалинг өмнөхөөс 3 дахин нэмэгдүүлэх ёстой. Үү­нийг шүүхийн шинэтгэлийн эрх ашиг шаардаж байна” гээд нэмэгдүүлэх эх сурвалжийн талаар ч чиглэл өгч байсан.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Алга даа. Ярилцлага том болохоор хүн залхана. Ер нь цалингийн асуудлаар би дахин ярих бодолгүй байна. Бас юманд хязгаар гэж байх ёстой. Одоо тэр хязгаартаа тулжээ. Бусад нь буянаараа болог.

С.ХИШИГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

У.Мижиддорж арслангийн удмыг залгаж яваа Ч.САНЖААДАМБА ЗААНЫХ

“ЭНЭ ЭРХИЙН БАЛАЙ ЯАЖ БӨХ БОЛДОГ ЮМ”

“Хоёр бөхийн барилдаан жаахан маргаантай боллоо. Удахгүй хөлийн цэц шийдвэрээ гаргах байх” хэмээн дуун цацруулагчаар бөхийн тайлбарлагч хэлж байсан 2011 оны Үндэсний их баяр наадмын долоогийн давааг хүмүүс мартаагүй байх. Төд удалгүй “Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын залуу начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангалаа” гэхэд цэнгэлдэх даяараа босоод ирэх шиг болсон. Олон жил улсын цолтны тааварт явж байсан тэрбээр ийнхүү улсын заан цол хүртэж түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн юм. Өмнө нь Архангайн Хашаатаас төрийн баяр наадамд үзүүрлэсэн хэрнээ заан цолтой үлдсэн “Аранзал улаан” хэмээх Цэндийн Гомбодорж 1960 оны баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. “Аранзал улаан”-аас хойш 51 жилийн дараа ийнхүү Хашаатаас заан цолтон төрж байсан нь энэ байв. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан барилдаж яваа Монгол Улсын залуу заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбынд өнжлөө. Тэрбээр энэ сарын 18-нд Өмнөд Монголд болсон “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд иржээ. Түүнтэй уулзахаар Спортын төв ордны чөлөөт бөхийн зааланд очив. Чөлөөтийн зааланд цамцнаасаа эхлээд нэвт хөлөрсөн заанд З.Дүвчин багш нь “Санжаа наад баруун ташаагаа жаахан шахаад өг. Ухайс даа” хэмээн хэлэх нь сонстоно. Санжаа заан Дүвчин багшийнхаа хамтаар бэлтгэлээ хэдийнэ эхэлжээ. Санжаагаа заан болоход нь З.Дүвчин багш “Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг айхтар юм бий” гэдгийг сануулж байсан удаатай. Одоо ч гэсэн багшийнх нь хэлсэн үг ой тойнд нь үлдсэн тухай Санжаадамба заантай өмнө нь уулзахад хэлж байсан юм. Чөлөөтийнхний хөлс үнэртсэн бүгчим зааланд гурван цаг орчим бэлтгэл хийгээд гарч ирэв. “Дүвчин багш одоо болтол танд яг л жаахан хүүхдэд мэх зааж байгаа юм шиг заах юм аа” гэхэд “Багшаас сурах юм их шүү дээ. Бид чинь алдаа дутагдал ихтэй шүү дээ” гэсээр хөлс нэвчсэн цамцаа тайлан хувцсаа солив. Бэлтгэлээ дууссаны дараа “Баянмонгол хорооллын хажуугийн Кристал таун руу явнаа хө, манайх тэнд байдаг юм” гээд хөдөлцгөөлөө. Зааны гэрийн хаалгаар оруут чамин хийц бүхий камин зуух байх. Дээд талд нь гэр бүлийнхээ зураг болон Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын цолны мялаалгын цайллагын урилга байх юм.

Харин дээд талд нь Н.Энхтүвшингийн зурсан цэргийн хурц арслан цолтой Ч.Санжаадамбын туг тойрохооор гүйж яваа хөрөг зураг өөрийн эрхгүй хараа булаалаа. Ямартай ч залуу насаа хөрөг зурагт буулгажээ гэхэд “Харин тийм. Энэ зургийг хүн бэлэглэсэн юм. Одоо ч би залуу л байгаа биз дээ” хэмээн инээмсэглэн зоогийн ширээнд урилаа.

Ч.Санжаадамба зааны гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Гантулгын аав Норов гуайнхтай Хөшөөтийн голд айл аймаг явж иржээ. Зааны гэргий Гурван-Эрдэнэ дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөлт юм байна. Тэрбээр богино долгионы радиод сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллаж байсан гэлээ. “Манай хүн чинь бэлтгэл сургуулилт гээд завгүй байдаг болохоор ар гэрийн ажлаа амжуулахын тулд мэргэжлээрээ ажиллахаа больчихсон юм аа” гээд том алаг нүдээ эргэлдүүлэн инээмсэглэнэ. Харин залуу зааны хувьд эхнэрийгээ мэргэжлээрээ ажиллана гэх юм бол ажиллуулах бодолтой байгаагаа нуусангүй. Бидний хооронд ийн яриа өрнөж байх зуур хүү Өсөхжаргал нь хаалганы цаанаас шагалзсанаа буцаад гүйчихэв. Санжаа заан “Миний хүү агаа нартай яагаад мэндлэхгүй байна. Аавдаа хүрээд ир” гэлээ. Өсөхөө хүү ч аавынхаа үгэнд сайн ордог бололтой. Гэрийн эзэгтэй Б.Солонго “Хүүгийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн” гэлээ. Хүү Өсөхжаргал нь Сант сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Манай хүү их бүрэг. Ганцаараа байгаад сурчихсан юм шиг байна. Одоо дүү нэхээд амар заяа үзүүлэхээ байлаа гээд инээмсэглэнэ. Өсөхжаргал аавынхаа яриан дундуур орж “Сургуульд орсон гоё байна. Онц сурнаа” гээд хүүхэлдэйн киногоо үзэхээр өөрийнхөө өрөө рүү гүйчихлээ. “Цайгаа ууцгаа. Наана чинь хүйтэн адууны мах байна, цохиод өгнөө хө” хэмээн Санжаа заан хоолонд уриалан дуудав. “Махгүй л бол бараг энэ гэрт дайн зарлах нь холгүй шүү дээ” хэмээн зааныг хэлэхэд гэргий Б.Солонго нь “Манай хүн чинь үргэлж л мах ярьчихдаг. Хааяа ногоо ид гэхээр жишүү хараад суучихдаг юм” гээд заан руу нүдээ нэг том болгож хараад инээмсэглэв. Санжаа заан би чинь хэлд орохоосоо өмнө бараг маханд орчихсон юм аа гэнэ.

“АХ НАР БАЙХАД ДАРУУЛГАТАЙ ӨСДӨГ ЮМ ДАА”

Зааных гэрээ цэцгээр чимжээ. Гэрийн эзэгтэй эгчээсээ цэцэг тарих аргыг сурсан. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүн чинь гэртээ ийм л зүйл хийх юм байна шүү дээ гээд цонхны тавиурын наад талын цэцгүүд рүүгээ заав. Санжаадамба заан “Ах нараас нэг барилдаад байсан хүн байхгүй. Том ах л багадаа ганц нэг сумын наадамд барилдаж явсан” гэдгээ ярьсан юм. Миний хувьд хар багаасаа л барилдах сонирхолтой байсан. Түүндээ хөтлөгдөөд л өнөөдрийг хүртэл сайхан барилдаж түмэн олноо баясгах юм шүү гэж хичээх л юм байна шүү дээ гэнэ. Аавын талаас нь улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ. Ингээд бодохоор яах аргагүй бөхийн удамтай гэдэг нь мэдрэгдэж байгаа юм. Тэрбээр “Одоо ч хөдөө барилддаг хүүхэд харагдахгүй юм. Мань мэтийг бага байхад ёстой тачигнатал барилдаад ханзархай дээлтэй нөхдүүд л гүйж явдаг байлаа. Гэрийнхэндээ загнуулах маягтай өслөө” гээд инээмсэглэв. Түүний хувьд айлын бага тул эрх танхи өсчээ. Гэхдээ эрх байлаа ч задарч өсөөгүй юм шүү. Айлын отгон эрэгтэй хүүхэд хэдий эрх байсан ч ах нар байхад даруулгатай өсдөг юм даа гэв. Санжаадамба заан таван хүүхэдтэй айлын бага юм байна. Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч Ч.Чимэдрэгзэн гуай “Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно” гэж ярьдаг байжээ. Хүрэлбаатар начин аавтай нь найз байсан тул том ахыг нь л бөх болгох сонирхол ихтэй байсан гэнэ. Харин Санжаа зааныг “Энэ эрхийн балай яаж бөх болдог юм” гэж цаашлуулдаг байж. “Хүрлээ ах манайд их ирнээ. Аавтай даалуу их тоглодог байлаа. Тэдний даалуу тоглохыг харсаар байгаад даалуучин болсон хүн дээ, би” гээд инээх аж.

Энэ зун манай нутгаар ширүүхэн юм болсон тухай нутгийнхан ярьж байсан гэдгийг дурсаад Ч.Санжаадамба заан 16 настай байхдаа 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэлээ бараадан ирж байснаа дурсав. Зэвэгийн Дүвчин гэж олон юм нуршаад байхгүй ч шавь нартаа байгаа бүхнээ заадаг “бөхийн сэтгэлтэн” бий. Анхлан түүнд шавь орж бэлтгэл сургуулилт хийдэг байж. Дүвчин багш 2005 онд Замчин спорт хорооны дасгалжуулагч болсноор тасралтгүй бэлтгэлээ хийж эхэлжээ. Өмнө нь бэлтгэл хийх заал танхим олдвол багштайгаа хааяа бэлтгэл хийдэг байсан гэнэ. Улсын заан Дүгэржавын Хишигдорж том ахыг нь бөх болгох гэсэн ч ах нь дургүй байжээ. “Харин манай хоёр дүү л барилдаж магадгүй” гэдгийг хэлжээ. Тэгж л бөх болохоор хотод ирсэн юм даа гээд инээмсэглэв. Зааны хувьд багадаа Хашаат сумынхаа сургуулийг дүүргэсэн юм байна. Багадаа сургуулийнхаа хүүхдүүдийг гаргадаггүй байв уу” гэхэд “Хэцүү шүү дээ. Хүүхдүүд л болсон хойно өгөө аваатай л барилддаг байсан. Нэгнээсээ илүү цоролзоод гараад ирнэ гэж байхгүй” гээд аятайгаа цайгаа оочив. Заан багаасаа барилдаж эхэлсэн ч тэмцээн уралдаанд орж байгаагүй гэнэ. Хуучин “Хасар” клуб гэж байхад дасгалжуулагчаар нь З.Дүвчин багш нь ажиллаж байжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хасар” клубийн нэр дээр барилдаж гурвын даваанд өвдөг шороодсон юм байна. “Бага байхад том биетэй хүүхэд тийм ч сайн барилддаггүй байж. Ямартаа л өөрөөсөө жижиг биетэй хүүхдэд унаж байхав дээ” гэв. Биднийг ийн ярилцаж байхад гэргий Б.Солонго “Та нар адууны мах, буузаа идэж байна уу” гэхэд заан “Идэхгүй байнаа, энэ нөхдүүд” хэмээн хов хүргээд авлаа. Тайландад авахуулсан зураг хоолны ширээний баруун талд өлгөөтэй байхыг хараад гэр бүлээрээ явсан болохыг түвэггүй ойлгов. Заан хэр баргийн хүний гарт багтахааргүй шахам ланжгар мана хөөрөг гаргаж ирж тамхилсан юм. Манай гэрэл зурагчин Г.Лхагвадорж “Би нэг сайхан тамхилчихъя” гээд хамрын тамхинаас нь эрхий долоовор хурууныхаа завсарт дориухан аваад хамартаа хүргэн ёстой л сэтэртлээ найтаагаадахав. Санжаа заан “Ээ, тийм багаар яах юм бэ” гээд өөрөө ч тамхилах шиг л болов.

Д.СУМЪЯАБАЗАР АВАРГА ШИГ МӨРТЭЙ БОЛОХ ГЭЖ ХОЁР ШУУДАЙ ЦАС ҮҮРЭЭД ГҮЙДЭГ БАЙЛАА

Тэрбээр суманд барилдаж байсан тухайгаа ийн ярив. “2002 онд манай суманд залуучуудын чуулга уулзалт болж бөхийн барилдаанд нь анх барилдаж түрүүлсэн юм” гээд тэр жил ер нь гайгүй байсан хэмээн тодотголоо. Сумынхаа наадамд шөвгийн наймд үлдээд Өвөрхангайн Хархорины аймгийн заан Хадын Болдод ууцаараа тэврүүлээд унаж байсан. Сумын наадмын дараа хөдөө морьтой давхиж явтал нутгийн хэдэн ах нар Гурванбулагийн наадамд барилдах гээд явж байхтай таарчээ. Тэгээд л ах нартайгаа хамт Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэн тухайгаа хэлсэн юм. 2006 онд Дорноговь аймагт очиж барилдан шөвгийн дөрөвт үлдэн одоогийн улсын харцага Цацабширт шороодсоноор аймгийн начин цол хүртэн улсын баяр наадамд залгуулан барилдаж Бадам-Очир начинд зүүн золгоон дээр татуулан тахим буулгажээ. Дараа жилийнх нь баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй дөрвийн даваанд таарч өвдөг шороодсон байна. Тэгвэл 2008 онд бүх цэргийн баяр наадамд одоогийн улсын аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтой байхад нь үзүүр түрүүнд үлдэж давснаар цэргийн арслан болжээ. Хоёр жилийн дараа бүх цэргийн баяр наадамд дахин түрүүлснээр цэргийн хурц арслан болсон гэнэ. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж байснаа дурссан юм. Зургаан залуу заанаас Ц.Цэрэнпунцаг гарьдтай л барилдаж үзээгүй гэнэ. Багадаа харин Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байж. “Тэгээд Сумъяа аварга шиг болж чадав уу” гэхэд “Яаж чадах юм. Тэр чинь хүүхдийн мөрөөдөл байсан юм” гээд хүүхэд шиг ичингүйрч байх юм.

Зааныг барилдааныхаа тухай ярихгүй юу гэхэд харамсмаар барилдаан их ч хийж байлаа. 2009 онд одоогийн улсын начин Б.Суманчулуунд, дараа жил нь Лхагвадорж начинд унаж байсан юм. Ер нь бэлтгэл сургуулилт жигдэрсэн сайн байх үедээ хүнд унах хэцүү байдаг. Гэхдээ би унасныхаа дараа шаналаад байдаггүй юм аа гэлээ. “Өөрөөсөө болоод унаж байгаа юм чинь яая гэхэв. Унах бүртээ би илүү сайн бэлтгэл хийх ёстой юм байна л гэж боддог” гэдгээ нуусангүй.

“Бөхчүүд штанг шахдаг. Та хэд шахдаг вэ” гэхэд “Би муу муу. 140 кг-аар шахдаг” гэв. З.Дүвчин багш заанаар төмөр өргүүлэхийг төдий л таашаадаггүй бололтой. Өмнөд Монголд болсон Алтан бүсний барилдаанд Америк, Канад, Өмнөд Монгол, Монгол Улсын хүчит 128 бөх барилджээ. Уг барилдаанд долоо даван түрүүлжээ. Уг барилдаанд гурван жил дараалан түрүүлэх юм бол 300 сая төгрөгийн шагналын эзэн болох гэнэ. Залуу зааны хувьд дахин хоёр жил түрүүлбэл 300 сая төгрөгөө авах аж. Өмнөд монгол бөхөөр барилдахын тулд ширэн зодог өмсдөг гэнэ. Зодгон дээрээ төмөр товруутай тул эхэндээ бол барилдахад эвгүй байдаг юм байна. Анх 2005 онд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай гэдэг газар барилдаж Баярбаатар аваргад унан үзүүрлэсэн цагаас хойш бүх барилдаанд нь бараг түрүүлчихээд байгаа гэнэ. Түүний дараа Хөх хотод Дамдиншарав багшийн хамт чөлөөт бөхийн бэлтгэл хийж байх үедээ “Мөнгөн зодог”-ны баяр болоход нь барилдаж түрүүлэн мөнгөн товруутай зодгоор шагнуулжээ. Өмнөд Монголын нэг залуу гуйгаад байхаар нь өгчихөөд ирсэн юм байна гээд гартаа хөлөртөл нь атгасан дөрвөн шагайгаа орхитол дөрвөн морь бууж харагдсан. Мань хүн ч түүнийгээ анзаарсангүй бололтой дахин шагайгаа орхив.

БИ БӨХ БОЛОХГҮЙ ЭЭ. ХАРИН МУНДАГ ХӨЛБӨМБӨГЧ БОЛНО

Заан анх хотод ирээд хамаатан садныхаараа байдаг байж. Айлд байхад хэцүү байдаг. Танд ямар байсан бэ гэхэд “Аль юм болгоныг тэнцүүлэхэв дээ. Арга эвийг нь олоод л байна шүү дээ” гэлээ. Заанаас гэргийтэйгээ яаж танилцсан бэ гэж асуутал “Үгүй, яахав дээ. Бусад хүмүүсийн адил л танилцсан. Солонго бид хоёр 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан. Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л явна даа” гээд гэргий рүүгээ хараад инээмсэглэв. Харин гэргийгээс нь асуутал “Найз нарынхаа хүрээнд танилцаад нийлсэн дээ” гэдгийг хэлсэн юм. Анх бичил хороололд айлын байр хөлсөлж байгаад XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн. Тэрбээр тухайн үед Хатант интернешнл группийн нэр дээр барилддаг байсан билээ. Группийн захирал нь эхнэрийн хамтаар Санжаадамба зааныг хөхиүлэн дэмжиж гурван өрөө байр бэлэглэснээр жинхэнэ утгаараа өөрийн байртай болжээ. Харин 2012 онд өдгөө амьдарч буй байрандаа нүүн иржээ. Тэднийх дөрвөн өрөө цэлгэр байранд амьдардаг бөгөөд гал тогоо зочны өрөөнөөс гадна хоёр унтлагын өрөөтэй юм билээ. Өөрсдийнх нь унтдаг өрөөний үүдэнд 2011 оны баяр наадмаар тавын даваанд одоогийн улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихтой барилдан шахаж татаж буй зургийг томоор угаалган өлгөжээ. Ө.Бат-Оршихыг давснаар цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын цолтны бүлд багтсан юм.

“Та өөрийн баяр жаргалтай мөчүүдээсээ хуваалцаач” гэхэд “Цол нэмсэн тэр торгон агшнууд. Аав болж байх мөч хамгийн сайхан байсан. Үнэнийг хэлэхэд бэлтгэл сургуулилт гээд даавуу угаагаагүй ээ гэдгээ өчив. Эхнэр маань үүрээр төрсөн. Тэр өдөр бөхийн өргөөнд барилдаан болоход тэсэлгүй очиж барилдсан” гээдхэв. “Тэгээд яав” хэмээн асуутал “Гурвын даваанд Ө.Даваабаатар харцагад унасан. Шөнөжин эмнэлэг дээр эхнэрээ төрөхийг хүлээгээд нойр ч аваагүй байсан юм. Хүүтэй боллоо гэж баярлаад шууд барилдъя гээд яваад очсон минь тэр л дээ” гээд Өсөхжаргал хүүгээ үнсэв. Зааны хүү Өсөхөө “Би бөх болохгүй ээ. Харин мундаг хөлбөмбөгч болно. Даанч миний бөмбөг одоо хийгүй байна” гээд сугандаа хавчуулсан бөмбөгөө харуулав.

Монгол бөх Гиннест хэмээх 6002 бөх барилдсан том барилдаан болсон. Уг барилдаанд Ч.Санжаадамба заан 13 давж түрүүлсэн. Тэрбээр бэлтгэл муутай эл барилдаанд зодоглосон ч түрүүлж чадсан юм. Ахынх нь бие тааруу гэмтлийн эмнэлэгт нэг сар сахиад шууд барилдсан юм байна. Бэлтгэл ч үгүй шахам байж байгаад барилдаад түрүүлсэн нь бас л хувь зохиол юм уу даа гэх. Өмнө нь наадмаар Ц.Содномдорж харцага бид хоёрын барилдаан маргаантай болсон. Тэр барилдааны будилааныг тэгэхэд л нэг сайн тайлсан даа гээд сэтгэл өег суух. Наадмын өмнө сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Наадамд түрүүлээрэй гээд хөөргөө өгсөн гэдэг үнэн үү” гэхэд “Тийм зүйл болох нь ч болсон шүү” гэлээ. Тэрбээр гэрийнхээ хойморт хүндэтгэлтэй залсан өөрийн медалиуд болон цомуудынхаа тухай ярьсан юм. Хойморт залрах хамгийн том цом нь мэдээж 6002 бөхийн барилдааны мундаг том цом байх аж. Мөн “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд авсан алтан бүс, төрийн баяр наадмын болон аймгуудын наадмын медалиудыг ирийтэл нь өлгөжээ. Хичнээн ч медаль байгаа юм бүү мэд.

ЭР ХҮН ХАЗАХААС БУСДЫГ ХИЙЖ БАРИЛДДАГ. БАТСУУРЬ ЯМАР БҮЖИГЛЭХ ГЭЖ ИРСЭН БИШ ДЭЭ

Зочны өрөөний хоймор, буйдангийн ард 6002 бөхийн барилдаан, Архангайн Булган уул тэргүүт нутгийн хайрханых нь зургууд хүндэтгэлтэй залрах аж. Тэгвэл өнөө жилийн баяр наадмаар наймын даваанд улсын арслан Н.Батсуурьтай барилдахад чихнээс нь зулгааж, хуруугаараа жавжнаас нь татсан зураг олны анхаарлыг татсан. Энэ тухай асуухад “Барилдаж байгаа хүн хазахаас бусдыг хийдэг. Эр хүний барилдаан хатуу. Тэр хүн өөрт байгаа бүх зүйлээ хийсэн. Өрсөлдөгч бөхөө бэртээж гэмтээж л болохгүй. Батсуурь ямар бүжиглэх гэж ирсэн биш дээ. Харин би чадаагүй. Тиймээс араас нь чи тэгсэн гээд олон юм яриад явах ямар ч шаардлагагүй” гэлээ. Н.Батсуурь арсланг шүүмжлэх болов уу гэтэл харин ч өмөөрөх янзтай байна шүү. Зурагтынх нь дэргэд Түвдэндорж аваргын дэвж буй хүрэл баримал байх юм. Дээд тавиур дээр үндэсний бөхийн аваргуудын сайхан зураг залаастай байлаа. Тэрбээр багадаа нэлээд мяраалаг хүүхэд байсан тул хурдан морь унаж чадаагүй гэнэ. Одоо харин морь уях хүсэл байгаад зав гарахгүй юм даа. Миний хэдэн адуу Хашаатад ахынд байгаа гэсэн юм. Зааны гэрт Чимэдрэгзэн гуайн дүүгийн охин Сувдмаа амьдардаг бөгөөд хичээлийн завсар зайгаараа гэрийн ажилд нь тусалдаг юм байна. Сувдмаа “айраг уу” гэсээр мөнгөн аягатай айраг барьсаар ирэв. Өмнөд Монголд Хасар бөхийн барилдаан болоход хавар нь түрүүлж есдүгээр сарын 13-нд шигшээ барилдаанд нь очиж барилдан түрүүлээд 2014 оны загварын Аudi Q7 машинаар шагнуулсан ч тэнд байдаг найздаа 100 сая төгрөгөөр зарчихаад ирсэн гэлээ. Тус барилдаан хоёр дахь жилдээ болсон бөгөөд анхныхад нь Өмнөд Монголын Батжаргал аварга нь түрүүлж Хөх хотод гурван өрөө байраар шагнуулж байжээ. Зочны өрөөнийх нь хананд суран бугуйл, ташуур байх нь өөрийн эрхгүй нүд булаана. Энэ тухай асуухад “Монгол ташуур группээс 2013 оны бөхчүүдийн чансааг тэргүүлсэн гээд өгсөн юм” гэлээ. Энэ өдөр гэрийн эзэгтэй Солонгын аав Батжаргал, ээж Оюумаа нар нь Булганы Хишиг-Өндөрөөс иржээ. Тэд мэнд мэдээд цаад өрөө рүү орчихлоо. Өдөржин гадуур яваад ядарсан бололтой эртхэн амарцгаая гэж байх нь дуулдав. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ цагийн энгүй хүчтэн болох хүргэнээрээ мэдээж бахархаж байх нь гарцаагүй. Сонирхуулахад Оюумаа эгч Шагдарын Намхай, Лувсанжамбаа аваргын удмынх гэсэн. Тиймээс Өсөхжаргал хүүг нэг л өдөр наадмын зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд гайхах зүйлгүй юм.

САНЖАА БОЛИОСОЙ ГЭДЭГ БОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ

Санжаадамба заан Бэрх уулын хаяа, Зараа голын хөвөө буюу нутгийнхны хэлдгээр Бэрхзараан энгээр туучиж өссөн байх юм. Хээрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй гэдэг шиг эмнэг адууг дэлдэж өсчээ. Өсөхөөгөөс аав нь хэр сайн аав бэ гэхэд “Манай аав сайн хүн. Мундаг бөх байхгүй юу” гээд гүйгээд явтал гэргий Солонго нь “Хань минь мундаг аа, мундаг. Бэлтгэл сургуулилт гээд цаг зав бага байдаг ч гэр бүлдээ их халамжтай юм шүү дээ” гэхэд хүүхэд шиг зантай хүчит заан харин шилээ маажисхийн сууж харагдав. Залуу зааны хамгийн үнэт зүйл нь “Гэр бүлээрээ эрүүл энх байх” юм байна. Чимэдрэгзэн гуай зааныг багаас нь “Хүнд худлаа ярьж болохгүй. Зөв л яваарай миний хүү. Хүнд өртэй явж болохгүй шүү” хэмээн захидаг байжээ. Одоо ч гэсэн надад үгээ хэлнээ гэв. Барилдахын хажуугаар тэрээр ямар нэгэн бизнес хийдэггүй гэдгээ хэлсэн юм. Харин барилдаан алгасахгүй барилддаг. Зарим нь одоо энэ Санжаа болиосой гэдэг болсон байлгүй дээ гээд хүд хүд инээх. “Хүмүүс намайг наадмын одгүй л гээд байгаа юм. Би энэ үгийг нэг их ойшоодоггүй. Хүн өөрөө л хичээх ёстой” гэж боддог. Түүнийг хүмүүс цацаа цалгиатай барилддаг бөх гэлцдэг. Тэрбээр энэ тухайгаа “Хүмүүс цацаа цалгиатай барилддаг л гэдэг юм. Тэгж барилдсанаасаа болж олон унасан. Хянуур байя гээд жаахан хүлээчихээр явж барилдсангүй гээд байдаг л даа. Ер нь бол өөрийнхөө бодож байгаагаар барилдах нь л зөв” гэж боддогоо ярьсан юм. Түүний хувьд 2011 онд бэлтгэл сургуулилт сайн байсан ч долоогийн давааны маргаанаас болж сэтгэлзүйн дарамтад өртсөн нь гарцаагүй. “Уг нь би тэгэхэд бэлтгэл сайтай байсан. Содном бид хоёрын барилдааны маргаан хоёр цаг гаруй болоход хэнийх нь талд шийдвэр гарах бол гэж хүлээсэн. Дараа нь намайг давуулахад “Би заан болчихлоо” гэж дотроо баярлаад С.Мөнхбат аваргатай яарч барилдсан тал бий” гээд айргаа уув. Түүний хувьд чөлөөт бөхөөр суурьтай болохоор бүх л барилдааны төрлөөр барилдаж үзсэн гэнэ. Залуу заан өнөөдрийг хүртэл хэд хэдэн зодог шуудаг элээсэн бөгөөд харин хоёр монгол гуталтай юм байна. Гэхдээ шинээр хийлгэсэн гутлаа өмсөхөөр хөлд эвгүй байдаг юм. Санаа дагаад ч тэгдэг юм уу тэр гуталтай барилдахаар уначихаад болдоггүй юм аа. Тиймээс хуучин гутлынхаа улыг нь солиулаад өмсчихсөн. Тэр нь ч амар юм билээ гэв. Аав, ээжийнхээ тухай ярих гэснээ ер нь манай нутгийнхан надаас илүү мэднэ дээ гээд инээмсэглэв. Ээж минь бурханы оронд одсон. Одоо аав минь сумандаа амьдарч байгаа гэлээ. Ямар ч хүн ирсэн хоол цай, цүй болсон байгаагаараа ирсэн гийчнээ дайлаад буцаадаг байжээ. Цас зудтай үед эрлийн хүмүүс малаа хайж яваад их хоноголдог байсан гэнэ. Өглөө босоход хоймроор дүүрэн хүмүүс зулчихсан унтаж байгаа харагддаг. Ямар ч хар элгийн хүн ирсэн сэтгэл өндөр буцдаг байв. Зарим жил өвөлжөөнд байхдаа идшээ дуусч дахин мал гаргаж байсан тухай ярилаа. Манайхан удмаараа биерхүү хүмүүс байдаг. Аавын нас хэвийсэн тул надаас жаахан намхан. Түүнээс биш өргөний хувьд надаас өргөн. Аав маань айлын ганц хүү байсан тул нэлээд эрх танхи өссөн гэдэг. Залуу цагтаа надаас ч сайхан эр явсан юм билээ гээд ааваараа бахархаад авлаа. Санжаадамба зааны өндөр 185 см бол 140 кг жинтэй аж. Зааны ээжийг Намжилын Цэрэндулам гэсэн байсан гэнэ. Аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг. Зааны ахыг Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол эгчийг нь Өнөржаргал гэдэг юм байна. Айлын гэргийг хоол, цайгаар нь дүгнэдэг гэдэг. “Солонгоо бүсгүйн цай нь хүртэл хоол юм аа” хэмээн манай зурагчин толгой сэгсэрч харагдсан. Монгол бөхийн түүхэнд нэн шинэ үеийн төлөөлөл болох залуу заан Санжаадамбынх нийслэлд амьдарч буй мянга мянган гэрэл дунд Кристал тоуны 15 дугаар давхарт нэгэн тод гэрэл сацраан байв аа.

Э.ЭНХБОЛД

Б.ЭНХБАТ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

“ДДэшТВ”-ийн шинэ салбар хотын зүүн захад, “Жанжины зах”-д нээгдлээ

-“ДДЭШТВ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧИД ҮНДСЭН 60, НЭМЭЛТ 25+ ТЕЛЕВИЗИЙН СУВАГ ҮЗЭХ, РАДИОГИЙН ТАВАН СУВАГ СОНСОХ БОЛОМЖТОЙ-

“ДДэшТВ” компани зүүн бүсийн хэрэглэгчдэдээ ойр­тож Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг “Жанжины зах” худалдааны төвд үйлчилгээний салбараа нээлээ. Тус ком­панийн үйлчилгээний хоёр дахь салбар нь даваагаас бям­ба гаригт 10.00-19.00 ца­гийн хооронд ДДэшТВ-ийн хэрэглэгчдэд бүх төрлийн бүтээг­дэхүүн, үйлчилгээг хүр­гэх юм байна.

“ДДэшТВ” компани нь 2008 оноос эхлэн Монголд анх удаа телевизийн олон сувгийг хиймэл дагуулын тоон системээр дамжуулан эх орны маань хаана ч 85-аас дээш телевизийн суваг, радиогийн таван сувгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авах боломжтой. Зөвхөн Мон­голд төдийгүй Азийн 20 гаруй оронд амьдарч байгаа монголчууддаа “ДДэшТВ” үйл­­чилгээгээ хүргэж байгаа. Бид­нийг “Жанжины зах” худал­дааны төв дэх “ДДэшТВ”-ийн салбарын нээлтийг сур­валжлах үед Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Б.Бадамцэнд шинэ хэрэглэгч болохоор ирсэн байлаа. Шинэ хэрэглэгч болохын тулд тавган антенна, хүлээн авагч, смарт карт, дуран, коаксиал кабель, алсын удирдлага, 12V холбогч, гарын авлага, нэг сарын үйлчилгээний эрх бүхий багцыг 180 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм байна. Тус үйлчилгээний салбарын хамт олон 30 км-ийн дотор төхөөрөмжийг суурилуулж, антенныг нь тохи­руулж өгдөг гэнэ. Өөр нэг үйлчлүүлэгч “ДДэшТВ”-ийнхээ төхөөрөмжийг солиулахаар ирсэн байлаа. Тэрбээр теле­визийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэн учраас телевизээ солих шаардлагатай эсэхийг лавлаж явсан юм. Үйлчилгээний ажилтан түүнд “Та нэмэлт төхөөрөмж, эсвэл тоон системийн телевиз худалдаж авах шаардлагагүй. Манай төхөөрөмжийг ямар ч телевизорт холбож үзэх боломжтой” гэдэг хариултын өгч байв. Энэ мэтээр “ДДэшТВ” компанийн үйлчилгээний шинэ салбар нээлтээ хийсэн өдөр “Жанжины зах” худалдааны төв хөл хөдөлгөөнтэй байв.

П.ХОСБАЯР: ТООН СИСТЕМД ШИЛЖСЭН Ч ТЕЛЕВИЗОРОО СОЛИХ ШААРДЛАГАГҮЙ

“ДДэшТВ” компанийн зүүн бүсийн үйлчилгээний тө­вийн нээлтийн үеэр Мар­кетинг, борлуулалтын албаны захирал П.Хосбая­раас зарим зүйлийг тод­рууллаа.

-Танай компанийн ба­руун бүсийн хэрэглэгчид Мос­ква хорооллын өмнөх “Хөрс” худалдааны төв дэх салбараас үйлчилгээ ав­даг. Хотын зүүн талд үйлчилгээний төвөө нээс­нээр хэрэглэгчдэдээ илүү ойртож байна гэсэн үг үү?

-“ДДэшТВ”-ийн шинэ сал­бар нээгдсэнээр Улаан­баатарын төв болон зүүн хэсгийн үйлчлүүлэгчдэд үйл­чил­гээгээ ойртууллаа. Зөв­хөн нийслэл гэлтгүй зүүн аймгуудын хэрэглэгчдэд бор­луулалт, засварын үйлчилгээг үзүүлж байна. Манай компани нийслэлээс гадна 21 аймаг, Азийн 20 гаруй оронд үйлчилгээ үзүүлдэг. Хамрах хүрээ өргөн учраас үйлчлүүлэгчдэдээ ойртох шаард­лага байнга гардаг. Тий­мээс ч үйлчилгээний салба­руудаа нэмж байгаад баяртай байна.

-Орон нутгийн үзэгчид телевизийн хэдэн суваг үзэх боломжтой юм бэ?

-2008 онд манай ком­панийн үйлчилгээ эхэлж бай­хад хэрэглэгчид маань дөр­вөн телевизийн сувгийг том антеннаар үздэг байлаа. Харин одоо үндсэн багцаар үйлч­лүүлбэл 60 суваг үзэх боломжтой. Үүн дээр нэ­мэлт багц сонговол спорт, энтер­таймент, хүүхдийн, мэ­дээ мэдээллийн 25 сувгийг нэмэлтээр Монгол орон даяар тоон чанараар хүргэдэг. Нэ­мэлт багц сонгосон тохиол­долд үйлчилгээний тариф нэмэгдэнэ. Нэмэлтээр хүргэж байгаа 25+ контентууд нь үнэтэй учраас нэмэлт төлбөр төлөхөөс өөр аргагүй. Үүнээс гадна МҮОНРТ-ийн радиогийн нэг, хоёрдугаар суваг, Лавайн эгшиг, Гэр бүлийн радио, Шинэ монгол радио сувгуудыг хүлээн авагч дээрээ сонсох боломжтой болсон. Бид телевизийнхээ сувгуудыг улам олон болгох, хэрэг­лэгчдэдээ илүү ойртож чанартай үйлчилгээ хүргэхийг зорьдог.

-Манай улс өнгөрсөн дол­дугаар сарын 31-нээс теле­визийн тоон системд шилж­сэн. Үүнээс үүдэж иргэд телевизороо солих уу гэж эргэлзэж эхэлсэн. Танай компани үйлчилгээгээ тоон сис­темд хэрхэн шилжүүлсэн бэ?

-Тоон системд шилжиж байгаатай холбогдуулан манай компани 2014 оны хоёрдугаар сард бүх хэрэглэгчдийнхээ төхөөрөмжийг сольсон. Тэр төхөөрөмж нь аналоги болон тоон систеийн бүх телевизорт таардаг. Ингэж технологийн том шинэчлэл хийсний үр дүнд хэрэглэгчид маань телевизор болон хүлээн авагч солихгүйгээр тоон чанараар үйлчилгээ хүлээж авах боломжтой болсон.

-Танай хэрэглэгчид ин­тер­нэт, олон сонголтод су­ваг, WiFi зэрэг гурвалсан үйлчилгээг авах боломж бий болов уу?

-Хиймэл дагуулын техноло­ги ийм бололцоог олгож байгаа. Гэхдээ интернэт татах урсгал нь өртөг өндөртэй. Тиймээс үйлчилгээний үнэ өндөр тус­даг. Одоогоор уул уурхайн ком­паниуд ийм үйлчилгээг авч байгаа.

Ж.ЖАМСРАН: АНТЕННАА ЗӨВ БАЙРЛУУЛБАЛ СУВАГ АЛДАГДАХГҮЙ

Орон нутгийн хэрэг­лэгчид нүүдэл хийснийхээ да­раа телевизороо тохи­руулж чадахгүй байна гэх асуудал гардаг. Энэ та­лаар “ДДэшТВ” ком­па­­нийн Ерөнхий инже­нер Ж.Жамс­рангаас тодруул­лаа.

-Орон нутгийн хэрэглэг­чид нийслэлийнхэнтэй адил телевизийн үйлчилгээг ча­­нар­тай хүлээж авч байгаа нь танай компанитай зайлш­гүй холбоотой. Телевизийн дуу, дүрсний чанарыг хангахын тулд технологи орчин үеийнх байх шаардлагатай бо­лов уу?

-Манай компани энэ онд дуу, дүрсний өндөр нягтшралтай хамгийн сүүлийн үеийн DVB-S2 технологид бүрэн шилжсэн. Ингэснээр хэрэглэгчдэд очих сувгийн тоо нэмэгдснээс гад­на телевизорын дуу дүрс­­ний чанар сайжирсан. Үүнд хэрэг­лэгчид маань сэт­гэл хангалуун байгаа. Үү­нээс гад­на Жи-Мобайл ком­пани­тай хамтран интер­нэ­тийн үйлчилгээ, Мэдээлэл харил­цаа, холбооны газрын за­хиалгаар тоон системд шил­жих ажлын хүрээнд DVB-S2 дахин дамжуулах системийг хөдөө орон нутагт суурилуулах төслийг хэрэгжүүллээ.

-Шинэ технологи хэрэг­лэж эхэлснээр гацах, суваг алдагдах эрсдэл байхгүй болсон уу?

-Шинэ технологиор га­цах асуудал үгүй болсон. Харин эх үүсвэрээс сигнал ир­сэн тохиолдолд алдагдах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Бо­роо, цас орсон байгалийн үзэгдлийн үед түр зуурын унтралт үүснэ. Энэ талаар манай хэрэглэгчид ойлгосон. Үү­нээс гадна антеннын байр­лал, хэмжээ зэрэг давхар хүчин зүйлийн нөлөө байгаа. Тиймээс бид хэрэглэгчддээ антеннаа зөв байрлуулах, хөдөл­гөөнгүй байлгах зэрэг ойл­голтуудыг өгч байгаа. Ан­тен­­наа хөдөлгөөнгүй, зөв байр­луулах, нүүдэл хийх­дээ төхөөрөмжүүдээ зөв тээ­вэрлэх зэргээс маш их зүйл шалт­гаалдаг шүү дээ.

-Үзэж байгаа нэвтрүүлгээ буцааж, ухрааж үзэх бо­ломж­той болов уу?

-Флаш диск ашиглан бичлэг хийх, суваг түгжих, ангилах бүрэн боломжтой.

-Засвар, үйлчилгээ хийл­гэх бол хаана хандах вэ?

-Засвар, үйлчилгээг 24 цагийн туршид үзүүлэх бо­ломж­той. Хиймэл дагуулаар төвөөс удирдаж, үйлчилгээ үзүү­лэх боломжтой гэсэн үг. Орон нутагт инженер ажиллаж байгаа.

-Шинэ үйлчилгээний төв­тэй ямар утсаар холбог­дох боломжтой вэ?

-Баянзүрх дүүргийн нутаг Ам­­галан явах замд “Жанжин зах” худалдааны төв бий. Тус ху­далдааны төвийн хоёр­ду­гаар давхарт манай үйл­чилгээний төв ажиллаж бай­гаа. 9898000, 1800-1998 ду­­гаа­­рын утсаар холбогдох бо­­­ломж­той. Мөн манай ком­па­нийн www.ddishtv.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Л.ДЭЛГЭР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Жүжигчин, бүжигчин, реппер, загвар өмсөгчтэй сэтгүүлзүйн нэг ангийнхан

Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө сэтгүүлч мэргэжлээр сургуулиа төгссөн хэдий ч сэтгүүлзүйн салбарт өөрсдийн өнгөө олохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж явна, тэд. Олны таашаалд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэж, “босго өндөр” сонин, сэтгүүлд мэргэжлээрээ ажиллаж, гадаад дотоодын алдартай их сургуульд элсэн суралцаж, зарим нь бүр телевиз радиогийн захирал хүртэл болжээ. Гэсэн хэдий ч нэг нь төрж ээж болоход, эсвэл нөгөө нь гутарч сэтгэлээр унахад үргэлж хамтдаа байдаг тэр л энгийн хэрнээ нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа.

Тэдэнтэй болзсон газраа уулзах цагаасаа арван минут хоцроод очтол ангийн 20 гаруй хүүхдээс хүндэтгэх шалтгаантай цөөн хэдээс бусад нь цөм ирчихээд, хөгжилтэй дурсамжаа хөөрөлдөн инээлдэн сууж байлаа. Ийм олон хүнийг нэг дор болзсон цагаасаа өмнө цуглачихна хэмээн төсөөлөлгүй цугларах гэж дор хаяж нэг цаг болно доо хэмээн төсөөлсөн би багагүй сандарч “Та нар чинь яг цагтаа цугларчээ” гэвэл “Цагаа ягштал баримтална гэдгийг оюутан байхаасаа л сурлаа даа” гэцгээгээд уриалгахан ширээндээ урилаа.

Нэгдүгээр дамжаанд элсэхдээ тэд өглөөний найман цаг 40 минутанд эхлэх хичээлд ес гэж цуглардаг байж. Бүр хичээл тарахын алдад хаалганы завсраар “Орж болох уу, багш аа” гэж хэлээд багшийнхаа уурыг хүргэдэг байсан удаа бий. Хичээлээс гадуур уулзаж цугларахдаа цаг товлох нь бүү хэл үдээс хойш, өглөөгүүр, оройхон тийш гэх зэргээр цагаа товлодог байж. Тэгтэл англи хэлний хичээлдээ 20 минут хоцортол оруулсангүй гэнэ. Дараагийн удаад нь 10 минут хоцорч ирээд хичээлдээ суух гэтэл бас л оруулсангүй. Бүр ангийн дарга нь хоёрхон минут хоцорчихоод аахилж уухилсаар орох зөвшөөрөл хүсэхэд “Хаалгаа цаанаас нь хаа даа” гэжээ. Ийм маягаар эхний улирал өнгөрөхөд заасан хичээлээрээ шалгалт авч, дүн гаргах нь бүү хэл хичээлдээ суусан нь тун цөөн байж. Тэд “Н.Оюунцэцэг багшийнхаа ачаар л цаг баримталж сурсан даа. Эхэндээ ядаргаатай санагдаж, өөр багшаар хичээл заалгуулмаар байна гэж хүртэл ярилцдаг байсан. Ялангуяа эхний цаг дээр англи хэлний хичээл орох бол хоцрохгүйг л хичээнэ. Тэгсээр байгаад ганцхан англи хэлний хичээл ч гэлтгүй өдөр бүрийн эхний цагийн хичээлдээ хоцрохоо больсон” гэцгээв.

Тэд хамгийн сүүлийн уулзалтынхаа тухай ирээгүй нэгэндээ сонин болгохоос гадна саяхан нярайлсан нэгнийхээ тухай өөр хоорондоо ярилцаж сууснаа нэг нь “Гэртээ бас ангийнхантайгаа уулзахдаа л олон давхар “баг”-аа тайлж, жинхэнэ өөрийнхөөрөө байх юм даа” гэтэл бусад нь “Нээрээ л тийм шүү” хэмээн толгой дохицгоох. Угаас бүгдээр “хүн чанар”-тай, элэгсэг, найрсаг, нэгнээ гэсэн сэтгэлтэй болохоор ам муруйх нь бүү хэл хөгжилтэй түүхээ хүүрнэлдэж, инээлдэж хөхрөлдсөөр цагийг өнгөрөөдөг байжээ. Тэд оюутан байхын л сургуулийнхаа цайны газар, хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа тойрч суучихаад онигоо их ярьдаг байж. Одоо ч тэр л хэвээрээ.

Ангийнхнаас нь Сувдаа хэмээх паянгийн эзэн байдаг аж. Нэгдүгээр дамжааны эхний улиралд бараг хоёр сар шахуу өөр ангийнхантай хичээллэчихсэн байж. Ангиа ололгүй будилж явсан түүхээ өнөөг хүртэл ангийнхандаа хууч болгон ярьдаг гэсэн шүү. Бас англи хэлний хичээл дээр өөрийнхөө тухай танилцуулахдаа “Ай эм фром центр аймак” буюу “Би центр аймгаас ирсэн” гэчихэж. Угтаа бол Төв аймгаас ирсэн гэж хэлж байгаа аж. Үүнээс хойш “Центр” хочтой болжээ.

Ангийн төгс гэгээрсэн хүнээр Г.Уужимбаярыгаа тодруулчихжээ. Учир нь ангийнхан нь хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа суучихаад, онигоо ярьж суухад Уужмаа ганцаараа нэгдүгээр байрны номын санд хичээлээ хийдэг байв. Тийм болохоор бичгээр авах шалгалтад Уужмаа олон ч хүний “аминд” оржээ. Тэрээр сэтгүүлч мэргэжлийг сонгохоосоо өмнө сэтгэл судлаачийн ангид нэг жил сурчээ. Түүнийг “SBN” телевизийн гадаад мэдээний редактор, хөтлөгч хийдэг гэдгийг хүмүүс андахгүй мэдэх биз ээ. Сүүлийн үед тэрээр фитнессээр эрчимтэй хичээллэж байгаа болохоор “Манай хүн сэтгэл судлаач биш булчин судлаач болсон” гэцгээн хөгжилдөцгөөв.

Эдний анги Тухлан, Чухлан гэсэн хоёр охинтой. Угтаа бол нэр нь Ж.Хулан, Д.Хулан. Ж.Хулан нь ангийн дарга бөгөөд аливаа асуудлыг нухацтай, чухалчилж авч үздэг болохоор нь Чухлан, харин Д.Хулан айвуу тайван, аливаад яарч сандардаггүй болохоор нь Духлан гэж дууддаг болчихжээ. Сүүлдээ тэр хоёр нь “Хөөе, Хулаан” гэхээр эргэж харахаа больчихсон байсан удаатай гэнэ. Ангийнхныгаа хөгжөөж, ам хуурай байдаггүй нь Э.Зоригт, Я.Учрал хоёр аж. Бусдаасаа овор багатай, сургуулиа төгсөөд дөрвөн жил болж байгаа хэдий ч нэгдүгээр дамжаанд орсон үеийнхээ төрхөөр байгаа нь үүнтэй холбоотой гэж ангийнхан нь “оношилсон” юм байх. Э.Зоригт “Ангийнхаа охидоос хамгийн түрүүнд Б.Үүрийнтуяад “зарагдаж” анхлан танилцаж билээ. Шилжиж ирсэн эхний өдөр хамгийн арын ширээнд сууж байсан над руу зааснаа “Хөөе, чи хэн билээ” гэснээ нэрээ ч хэлэх завдал өгөлгүй “Ханын сонингоо тогтоох гэсэн юм, скочинд яваад ир” гэж билээ. Мөнгөгүй болохоор хөвгүүд дээрээ очоод “Та нарт 500 мөнгө байна уу” гэсэн чинь “Чи мөнгөөр яах гээв” гэж байна. Нэрийг нь ч мэдэхгүй болохоороо “Мэдэхгүй ээ нэг ууртай л охин байна” гээд тэд нараасаа мөнгө зээлээд скоч авчирч билээ. Скоч авчирч өгөөд л өөрөө ч мэдэлгүй байж байгаад фото сэтгүүл зүйн хичээлийнхээ бие даалтыг хийчихэж билээ. Ангийн охид нэрийг минь хамгийн томоор дээр нь биччихсэн дээ” хэмээн хуучлав. Эхэндээ ирц бүртгэх бүрт Б.Сансармааг багш нь “Чи 1981 онд төрсөн үү” гэж асууна. Яагаад гэсэн чинь Гүррагчаа 1981 онд сансарт нисч, тухайн үед төрсөн бараг бүх хүүхдэд “Сансар”-тай нэр өгч байжээ. Ингэж асуусан багшийнхаа хариуд Б.Сансармаа “Үгүй ээ, 1989” гэвэл тийм байх учиргүйдээ гэсэн нүдээр хардаг байсан тухай тэд дурсан инээлдэцгээнэ. Ганган чамин хэрнээ, тод өнгийн хувцас өмсдөг түүнийг нэг удаа “Сансрын нисгэгчийн хувцастай ирчихэж” гэж хүртэл багш нь толгой сэгсэрч байсан удаатай гэнэ лээ.

Эдний ангийнхан жигдхэн сурлага сайтай оюутнууд байж. Чөлөөт цагаараа номын сандаа инээлдэж хөхрөлддөг ч гэсэн шалгалт шүүлэгтээ бэлтгэх, бие даалтаа хийх болохоор цагийн зүүний чимээ л сонсогдохоор чив чимээгүй орчинд, дор бүрнээ хичээлээ давтдаг байснаа тэд дурсав. Ямар сайндаа л төгсөлтийн шалгалтдаа бэлтгэхээр Найрамдал зуслан явахав дээ.

Ангийн дарга Ж.Хулан нь төгссөнийхөө дараахан төрөлх сургуульдаа хоёр жил шахам багшилж байгаад Англи руу магистрын зэрэг хамгаалахаар яваад, одоо тэндээ сурч байгаа гэнэ. Тэрээр сурлага сайтайн дээр хичээлээс гадуурх ажилд тун идэвхтэй нэгэн. Урлагийн үзлэгээр бол үсээ сүлжээд тайзан дээр гарахдаа Эминемийн дууг үглэн дуулж, бараг л Эминемийг ажилгүй болгох дөхдөг гэсэн шүү.

Одоо эдний ангийнхнаас гадаадад мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалж байгаа нэгэн байхад хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Америкийн Лос-Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж яваа нэгэн ч бий. Идэвх зүтгэлтэй, сайн оюутнууд байсан учраас зөвхөн тэдний ангийнхан номын санчийн арын өрөөнд орж номоо сонгох “дархан эрх”-тэй байжээ. Бусад нь номынхоо нэрийг номын санчдаа хэлээд л шилэн цонхны наана цаанаас номоо өгч авалцдаг гэдгийг оюутан байсан бүхэн мэдэх биз ээ.

Өнөөдөр тус ангийнхнаас төрсөн дөрвөн сэтгүүлч Монголын эдийн засгийн тэргүүлэгч “Mongolian economic” сэтгүүлд ажиллахаас гадна “Стар” телевизийн ахлах редактор, продюсер, SBN телевизийн гадаад мэдээний редактор, Ховд аймаг телевизийн захирал хүртэл хийж байна.

Ангийнхан дундаас нь Э.Оюунцэцэг, н.Дамцагдорж нар гэр бүл болж, нэг хос төрсөнд тэд их л бэлгэшээж явдгаа нуугаагүй юм. Тэд өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд эх орондоо ирэхдээ заавал ангийнхантайгаа уулздаг гэнэ лээ. Бас ангийнхаа фейсбүүк группээр байнгын холбоотой байдаг гэсэн. Түүнчлэн ангийн дарга нь групп дээрээ хүүхэд нэг бүрийн төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай аж. Тэгэхдээ зүгээр ч нэг мэндчилгээ дэвшүүлэхгүй уран үгтэй хэрнээ ёжтой шүлэг явуулдаг гэж байгаа.

Тэдний зураг интернет ертөнцөөр дамжин аль хэдийнэ олны танил болжээ. Гүүглээс “Оюутан” гээд хайхад сургуулийнхаа үүдэнд гурван жилийн өмнө татуулсан эдний ангийнхны гэрэл зураг гарч ирдэг байна. Тэд “Ангиараа цугласных, тэр зургаа шинэчлээд авахуулчихъя. Сайтууд тэр зургаа шинэчилнэ биз” хэмээн бие биенээ бас л хөгжөөж байна.

Ийнхүү хөгжилтэй хөөртэй, дуу хууртай оюутан ахуй насаа дурссан тэд биднийг гарах үед төрөлх сургуулийнхаа 35 жилийн ойд ямар бэлэг барих тухайгаа ярилцан үлдсэн билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн хувийн мэдээллийг төр хамгаалж чаддаггүйг мессежний дуулиан харууллаа

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДУГААРААС СОНГОГЧДОД НЬ МЕССЕЖ БИЧСЭН ЭЗНИЙГ

ТЕГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ-

ГИШҮҮДИЙН УТСАНД МЯНГА ГАРУЙ ХАРИУ МЕССЕЖ ИРЖЭЭ

УИХ-ын гишүүдийн дугаараас сонгогчдод нь мессеж илгээсэн дуулиан өчигдөр дэгдлээ. Тойргоос сонгогдсон нэр бүхий 20 гишүүний гар утаснаас өчигдөр өглөө сонгогчдод нь “1.Хужаа цариг 2. Ванк of China 3. Газрын хууль. Та саналаа хэлнэ үү” гэсэн мессеж ирсэн. Үүний хариуд гишүүдийн утсанд сонгогчдоос нь маш олон мессеж ирсэн байна. Гишүүдийг өөр гарал үүсэлтэй, гадаадын улсад үйлчилж байгаа гэх мэтээр харааж, зүхэх, дарамтлах утгатай хэдэн зуун мессеж иржээ “Миний утсанд одоогоор мянга гаруй мессеж ирсэн. Ихэнх нь заналхийлсэн утгатай” гэж ярих гишүүн ч байлаа. УИХ-ын гишүүн А.Бакей чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна.

Өмнө нь Газрын хууль хэлэлцэх үеэр дарамталсан, заналхийлсэн утга бүхий мессежийг УИХ-ын гишүүдэд иргэд бичиж байсан. Зарим нэг мессежийг Тагнуулын ерөнхий газар шалгаж, бичсэн эзэн нь уучлал гуйж байсан билээ. Гурав хоногийн өмнө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын утаснаас “Батзандан, Зоригт, Баттулга гурав найдвартай. Одоо Бурмаатай ажиллаж байна” гэсэн мессеж өөрт нь ирсэн тухай УИХ-ын гишүүн М.Зоригт олон нийтэд мэдээлсэн. Гэтэл энэ мессежийг С.Бямбацогт гишүүн бичээгүй гэдгээ мэдэгдэж Тагнуулын ерөнхий газарт хандсан юм. Харин энэ удаад гишүүдийн утаснаас иргэдэд мессеж явуулсан нь анхаарал татлаа. Олонхи гишүүд үүнд оператор компанийг буруутгаж байсан. Гишүүдээр хаягласан эзэнгүй мессежний шалтгааныг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаагаа өчигдөр мэдээлэл хийхдээ онцолсон. Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай “Нэр бүхий УИХ-ын гишүүд манай байгууллагад хандаж энэ асуудлыг тодруулж өгөхийг хүссэн. УИХ-аар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн талаар, шийдвэр гаргахад нь нөлөөлөх зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, зүй бусаар мессэж тарааж байгаа үйлдлийг манай байгууллага шалгаж байна. Уг асуудлын талаар үнэн бодит мэдээлэл өгч, манайхтай хамтран ажиллахыг иргэд, сэтгүүлч та бүхнээс хүсч байна. Асуудал тодорхой болсон үед эргэн тодорхой мэдээлэл өгөх болно” гэсэн юм.

РУМЫН, МАЛЬТА УЛСААС МЕССЕЖ ИЛГЭЭСЭН ГЭВ

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, Дэд захирал Н.Энхсайхан нар өчигдөр мэдээлэл хийхдээ, дээрх мессежийг Румын болон Мальта улсаас илгээсэн гэв. Ингэхдээ Мобиком корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд халдсан, задруулсан асуудал байхгүй гэдгийг онцоллоо.

Мобикомын хэрэглэгчдэд ижил утга бүхий мессежийг Румын улсын Водафон үүрэн операторын сүлжээнээс ирүүлснийг тогтоосон бөгөөд одоогоор тус улсаас ирж буй бүхий л хөдөлгөөнийг зогсоосон аж. Харин Юнителийн хэрэглэгчдэд Мальта улсаас мессеж илгээсэн бөгөөд мөн л тус улсаас ирэх хөдөлгөөнийг зогсоосон гэдгийг мэдэгдлээ. Одоогоор тус хоёр улсын үүрэн холбооны операторын үйл ажиллагааг судалж байгаа бөгөөд уг мэдээллийг хуулийн байгууллагад өгсөн аж.

Мобиком корпораийн зүгээс УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдэд мессеж илгээсэн шалтгааныг хоёр янзаар таамаглаж байгаа аж. Нэгдүгээрт, тус хоёр улс дахь хэн нэгэн хэрэглэгч гар утас үйлдвэрлэгчийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэгэн программаар дамжуулан, мессеж бичиж буй жинхэнэ дугаарыг нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулж байна гэж хардаж байгаагаа илэрхийллээ. Хоёрдугаарт, дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Бид Румын улсын Водафон операторын ямар дугаараас уг мессежийг илгээсэн болон Монгол Улсын үүрэн операторын сим карт, ямар нэгэн электрон төхөөрөмж ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон хуулийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭР ХАДГАЛЖ БАЙНА ВЭ?

Дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг. Маш олон сайт ийм үйлчилгээ үзүүлдэг билээ. Энэ үйлчилгээг авсан хүмүүс нэгнийгээ хуурах, тоглоом хийх зорилгоор л ашиглах эрхтэй байдаг аж. Хуулийн байгууллага шалгасан тохиолдолд тухайн сайтаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийн мэдээлэл ил болдог. Ийм үйлчилгээ үзүүлдэг сайтуудад төлбөрөө онлайнаар төлж болдог. Тиймээс аль ч улсаас үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ нь аль нэг операторын нууцлалтай хамааралгүй бөгөөд технологийн үйлчилгээнүүдийн нэг л аж. Зарим улсын оператор компани ийм үйлчилгээ авч байгаа хүн өөрийнх нь хэрэглэгчдэд мессеж илгээхийг хаасан байдаг аж. Энэ нь хэрэглэгчдээ хамгаалж байгаа нэг үйлдэл гэдгийг тус салбарын эх сурвалж хэлсэн юм.

Өчигдөр гишүүдийн утаснаас илгээсэн мессеж зөвхөн тухайн гишүүн сонгогдсон тойргийн иргэдэд очсон юм. Ж.Батзандан гишүүний дугаараас Баянзүрх дүүргийн иргэдэд Г.Баярсайхан гишүүний дугаараас Чингэлтэй дүүргийн сонгогчдод очжээ. Тэгэхээр тухайн дүүргийн иргэн, ямар утасны дугаар ашигладаг мэдээлэл хаанаас гарсан бэ гэдэг асуудал үүснэ. Оператор компанийг хардлаа гэхэд хэрэглэгчдийг дүүргээр нь ялгах боломжгүй аж. Мобиком корпорацийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийхдээ “Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 болон чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан бөгөөд энэ жил Германы ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан” гэсэн юм. Гар утасны дугаарын мэдээлэл оператор компаниас гадна хороон дээр байгаа. Төрийн анхан шатны байгууллага болох хороон дээр иргэдийн талаарх нарийн мэдээлэл бий. Энэ мэдээллийг ашигласан байх магадлалтайг хуулийн байгууллага шалгаж байгааг эх сурвалж мэдээлсэн. Тэмдэглэлт баярын өдрөөр тойргоос сонгогдсон гишүүнээс мэндчилгээ ирэх нь энгийн зүйл байдаг. Энэ нь иргэдийн хувийн мэдээллийг төрийн анхан шатны байгууллагаас гаргаж байгаагийн илрэл гэдгийг эх сурвалж хэлсэн. Төрсөн өдрөөр нь гэрийнх нь хаягаар албан тушаалтнаас бэлэг илгээх тохиолдол ч гарч байжээ. “Ер нь иргэдийн хувийн мэдээллийг төр хамгаалж чаддаггүйг мессежний дуулиан харууллаа” гэж хуулийн байгууллагын эх сурвалж хэлсэн юм.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ийм мессеж илгээсэн нь хэн нэгний зохион байгуулсан ажил гэж хардахад хүргэж байгаа аж. Twitter-тээ энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх гишүүд ч цөөнгүй байсан юм. Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин twiiter хуудастаа “Бусдын утасны дугаараас бусдад мессеж бичээд байгаа энэ зүйл хавар намайг хар тамхитай холбох гэсэнтэй адил технологи харагдаад байна” гэж жиргэжээ.

Ц.ӨРНӨХ

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Азийн наадамд аваргалсан пара жүдочдын эмэгтэй баг

Инчон хотноо Азийн пара наадам үргэлжилж байна. Тэгвэл тус наадмын жүдо бөхийн багийн төрөлд манай эмэгтэй жүдочид ал­тан медаль хүртлээ. Харин эрэгтэй жүдочдын баг хүрэл медаль хүртсэн юм. Монголын паралимпийн тамирчид үнэхээр бэлтгэл сайтай байгаа нь харагдаж байна. Ялангуяа жүдогийн тамирчид Азийн дэвжээнд илүүрхэж байна. Эмэгтэй багийн хувьд эхний тойрогтоо Тайландын багийг 2:1 оноогоор буулган авсан бол хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдочдыг 3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэт­хэгийн багтай өрсөлдөх эрхээ авсан юм. Ингээд шийд­вэрлэх барилдаанд Энэтхэгийн багийг 3:0-оор ялж Инчоны тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. Энэ­хүү амжилтын эзэд бол Г.Оюун, Н.Алтанцэцэг, Б.Болортунгалаг гэсэн эмэгтэй жүдочид. Н.Алтанцэцэгийн хувьд тус тэмцээний -78 кг-ын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж монгол түмнээ баярлуулаад байсан юм. Харин Азийн аварга маань багийн төрөлд дахин алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ. Үнэндээ паралимпийн жү­до­чид дундаа түүнийг шил­дэг тамирчин хэмээн үнэлдэг байна. Монголын энэхүү эмэгтэй шилдэг ба­гийн дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар ажиллаж байгаа аж. Дээрх дасгалжуулагчид бол манай урдаа барьдаг сайн дасгалжуулагчдын нэг юм. Харин Азийн наа­дамд аваргалсан багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Эдгээр эмэгтэй жүдочдын хувьд харааны бэрхшээлтэй хэдий ч хүн болгоны хүрээд байдаггүй амжилтад хүрч хөгж­лийн бэрхшээлтэй болоод зорилгогүй суугаа өнөөгийн залууст жинхэнэ үлгэр дуурайлал болж байна. Н.Алтанцэцэг 1979 онд Увс аймгийн Тариалан суманд төржээ. Тэрээр 2009 онд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2012 онд Монголын Бүх Ард Түмний XIII их наадамд мөнгөн медаль хүртэж бай­сан аж. Харин энэ удаа Инчоны наадмаас хоёр алтан медалиар энгэрээ мялаалаа. Харин Б.Болортунгалагийн хувьд спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1994 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төржээ. Түүний хувьд 2002-2009 харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийг төгсч, 2009-2011 онд Сэргээн засах Үндэсний төвийг массажист мэргэжлээр төгссөн юм байна. Ингээд 2009 оноос жүдо бөх сонирхох болжээ. Хэдий бага хугацаанд хичээллэж байгаа ч амжилттай яваа бөх гэдгийг багш нар нь онцолж байлаа. Тэрээр 2012 онд Монголын бүх ард түмний XIII их наадмаас хүрэл медаль хүртсэн байна. Харин энэ удаагийн наадамд 48 кг-ын жинд мөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Г.Ононгийн хувьд мөн л өсч буй залуу тамирчин гэнэ. Түүнчлэн паралимпид оролцож байгаа бас нэг сайн бөх бол 70 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Хашцэцэг юм. Б.Хашцэцэг нь 1978 онд Дорноговь аймагт төрсөн байна. 1992 онд 29-р тусгай дунд сургуулийг төгсчээ. Хашцэцэгийн хувьд 2006 оноос хойш жүдо бөхөөр хичээллэж байгаа туршлагатай тамирчдын нэг аж. Түүний амжилтыг дурдвал 2007 онд болсон Дэлхийн аваргын тэмцээнд шагналт VII байр, Бээжингийн 13-р паралимпаас шагналт байранд орж байсан бөгөөд 2009 онд жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цол, Паралимпийн хорооны 2006, 2007 оны шилдэг тамирчин эмэгтэй шагналыг тус тус хүртэж байсан юм байна. Эмэгтэй жүдочдоос гадна багаараа мөнгөн медаль хүрт­сэн эрэгтэй багийнхан мөн л эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа сайн тамирчид гэдгийг дасгалжуулагчид он­цолж байлаа. Азийн наадамд манайхаас 60 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор жүдогийн тамирчид хоёр алтан медаль эх орондоо авчраад байгаа юм. Нийт 10 гаруй медаль хүртээд байна.

Д.СҮРЭН