Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Циркийн асуудал дээр гэхэд л бүр том хүн утасдаж “Боль” гэх жишээний

ШӨХТГ-ын дарга асанО.Магнайтай манай сониныхон өчигдөр редакцийн уулзалт хийлээ. Шадар сайдтай цахим ертөнцөд маргалдсан энэ эрхэм сүүлийн үед шатахууны үнэ буурахгүй бол ажлаа өгнө, төрөө цэвэрлэнэ гэх мэт анхаарал татахаар мэдэгдлүүдийг хийгээд байгаа юм. “Өдрийн сонин”-оос зохион байгуулсан редакцийн уулзалтад MN 25 дугаар суваг телевиз, 2 дугаар суваг телевиз, NTV, Olloo, SBN, TV9, Eagle, MNC, TV10, Star tv, Эх орон, IKON, Зууны мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ирж, сонирхсон асуултдаа хариу авсан. Манай сониноос Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай, Улс төр гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, Реклам зар сурталчилгааны албаны дарга Б.Энхболд болон Эрэн сурвалжлах тоймчдын алба, Нийгэм эдийн засаг танин мэдэхүйн мэдээллийн албаны сэтгүүлчид оролцлоо. Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалайгийн”ШӨХТГ иргэд рүү чиглэсэн нэлээд бодитой, хэрэгтэй ажлуудыг санаачилж хийсэн.

Тэр утгаар нь О.Магнайг ажлаа өгөөгүй байхад нь манай сонин редакцийн зочноороо урьж цаг товлоод байсан юм” гэсэн үгээр уулзалт эхлэв.Ингээд редакцийн уулзалтын үеэр өрнөсөн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

Яагаад, ямар шалтгаанаар албан тушаалаасаа татгалзчихав аа?

-Би “Өдрийн сонин”-д хүндэтгэлтэй ханддаг. Зөв, буруу ажиллаж байгаагаа “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогоос харах үе олон байдаг. Уг нь энэ уулзалтанд орох шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт, албан тушаалаасаа татгалзаагүй байхдаа гаргасан байсан юм. Гэтэл албан тушаалаасаа татгалзах шийдвэрээ гэнэт гаргачихлаа. Одоохондоо хэвлэлийнхэнд нэг их юм ярих сонирхол байхгүй ч нэгэнт товлосон уулзалтыг цуцлаад хэрэггүй гэсэн бодлоор ирлээ. Миний хувьдямар ч ажил, албан тушаалыг өгөх,авах нь хөнгөхөн байх ёстой гэж үздэг. Зарим хүмүүс шүүхдэж, тамгаа авч зугтаж юм юм лболдог. Би үүний эсрэг зарчимтай хүн. Ажлаа өгөх хоёр шалтгаан байсан. Шинэ Засгийн газар бидний хүсч зүтгэж яваа нийгмийн үнэт зүйлийн эсрэг байгуулагдлаа. Сөрөг хүчний дуу хоолойг дарахын тулдюм ярьж магадгүй гэсэн бүгдэд нь сандал суудал өгөх шиг боллоо. Одоо ч гэсэн хэрүүл маргаан нь дуусаагүй байна. Албан тушаалын төлөөх хуйвалдаан дээд цэгтээ хүрсний шинж л дээ. 2012 онд олон хүн АН-ын төлөө саналаа өгсөн. АН ганцаараа засаглана гэж байсан ч хоёр жил хүрэхгүй хугацааны дараа МАН-тай хамтарч засаг байгуулж байна. Би үүний эсрэг байр суурьтай байгаа. Монгол Улсад өнөөдөр болохгүй байгаа бүхний ихэнх нь МАН-ын буруу үйл ажиллагаатай холбоотой гэж би үздэг. Тийм учраас хамтарч ажиллах нь миний хувьдбайж болшгүй зүйл. Хоёр дахь шалтгаан ньШадар сайд У.Хүрэлсүх. Бид хоёрын үнэт зүйл, зарчим, асуудалд хандах хандлагаөөр. Дүр эсгээд яах вэ гээд ажлаа өгсөн. Хувь хүний хувьд гайгүй залуу. Хааяа утсаар ярьдаг. Ажил хийнэ гэдэг бол өөр. Маш том зарчмын асуудал.

Та ажлаа өгөхөөсөө өмнө Шадар сайдтай уулзсан уу?

– Уулзаагүй.

Хүрэлсүх гэдэг хүнтэй уулзаагүй гэхээр сөрөг хүчнээс нь, хүнээс нь сүрдчихэв үү гэсэн хардлага байна л даа?

-Би нэг зүйлд их гайхдаг. Бүгд л хүн зоддог хүнээс айх юм. Яагаад айгаад байдгийг нь ойлгодоггүй. Надад тийм айдас байхгүй. Миний асуудалд хандах хандлагыг хүмүүсбараг мэдэх байх. Бүгд л надаас айж байна уу гэж асуудаг. Ер нь тийм хүмүүстэй тулаад байдаг учраас тэгдэг байх. Дахин хэлье. Надад айх юм байхгүй.

Шадар сайд тан руу “нохойн баасаа цэвэрлэ” гэж жиргэсэн байсан. Хамт жагсч байсан хүнээ ажилд авсан энэ тэр гээд мэдээлж эхэллээ. Та үүн дээр тайлбар хэлээч?

-Тангараг өргөсөн бичиг нь зөрсөн хүнээс учрыг нь асуусан. “Нэгэнт шалгалтаа өгсөн юм чинь гурав хоногоор урагшлуулсан” гэдгээ хүлээсэн. Ажлаа өгөхөөсөө өмнө тэр хүнийг халсан. Манай газрын хэлтсийн даргаар ажилладагБатбаатарын хувьд хамт жагсч байсан нь үнэн. Ажлаа сайн хийдэг хүнийг жагссан гэсэн үндэслэлээр ажлаас халж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

МАН-ын гишүүнийг даргаар нь тавина гэсэн яриа хөөрөө гарсан юм биш үү?

-Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагддаг учраас тийм яриа гарах боломжгүй. Учир нь ШӨХТГ болЕрөнхий сайдын мэдлийн агентлаг. Хэнийг тавихаа Ч.Сайханбилэг өөрөө мэдэх ёстой. Засгийн газрын бүтцээр Шадар сайдын дор байгаа мэт боловч яг хуулиараа бол өөр л дөө.

Ажлаа өгчихлөө, одоо юу хийх вэ. Нам, хөдөлгөөн байгуулна гэсэн мэдээлэл байх юм, үнэн үү?

-Нам байгуулах бодол алга. Ямар ч байсан нэгдүгээр сарын дунд хүртэл амарна. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй саяхануулзлаа. Манай улс нэг л буруу болчихлоо гэдгийг олж харсан хүмүүс бий. Тэдэнтэй ч уулзсан.Би ч ажлаа өгөхдөө “Манай төрд цэвэрлэгээ хэрэгтэй болсон” гэж зүгээр ч нэг хэлээгүй.Дээгүүрээ хуйвалдаж нэгнийхээ амыг албан тушаалаар хамхилаа гээд лав л ард түмэн хожихгүй. Ёс зүйгүй, зарчимгүй байдалд дасчихаад байгаа нь энэ нийгмийн хамгийн том эмгэнэл. Нөгөө хэд нь ч гэсэн ард түмнийг ямар нэг хүчин зүйл гэж үзэхээ больчихлоо. Тэгэхээрхэн нэг нь эрүүлээр сэтгэж удирдаад явахаас аргагүй. Тэгж байж зөв зам руугаа орно.

Та яг ямар хүмүүстэй хамтрах вэ?

-Хүмүүс нь байгаа үед хөдөлгөөн байна гэсэн үг. Өнөөдөр тодорхой юм яримааргүй байна.

АН-аас гараад жагсаал цуглаан зохион байгуулаад явна гэсэн шум байна. Төрөө цэвэрлэх тэмцлээ яг ямар хэлбэрээр явуулах чинь зарим хүмүүст сонирхолтой байх шиг байна?

-АН-аас гарна гэсэн ойлголт байхгүй. Улстөрийн тэмцлийн 200 гаруй хэлбэр байдаг. Аль ч хэлбэрийг нь сонгож болно. Заавал жагсаал цуглаан байх албагүй л дээ. Мэдээж хүмүүс энэ засгийг шүүмжлээд жагсвал оролцоно. Яг одоо нарийн ширийн зүйл яримааргүй байна.

-2016 оны сонгуульд нэр дэвших үү?

-Тэр болтол өдий байна. Тухайн үед нь л ярья.

О.Магнай гэдэг хүн даргаар нь очсоноос хойш хүмүүс ШӨХТГ гэж өөрсдийнх нь эрхийн төлөө дуугардаг газар байдгийг мэдэрсэн.Та ажлаа авсныхаа дараахан “Савласан сүүний шошгон дээр үнээний цэвэр сүү гэж бичиж болохгүй, хуурай сүүгээр хийдгээ бичих хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан. Сүүлийн үед шийдэгдсэн ямар асуудал байна?

-Нэг сайн мэдээ бий. Арилжааны банкууд зээл өгөхдөө нэг хувийг шимтгэл гэж авдаг. Үүнтэй холбоотой шүүх хурал өчигдөр (уржигдар) болсон. Анхан шатны шүүх дээр ялчихлаа. Арилжааны банкууд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Давж заалдахгүй бол банкны шимтгэл авдаг зүйл байхгүй болно гэсэн үг. Сая таны асуусан сүүтэй холбоотой асуудал бүрэн шийдэгдсэн. Одоо ямар ч сүүний орцыг харвалхатаамал сүү гэсэн үгийг заавал бичсэн байгаа.

ШӨХТГ-ын дараагийн дарга О.Магнайгийн хэмжээнд хүрч ажиллахгүй байх гэсэн эргэлзээ олон хүнд байх шиг. Хэрэглэгчид таны ажилд сайн дүн тавьж байгаа энэ үед үргэлжлүүлээд ажиллаж болоогүй юм уу?

-Ингэж үнэлүүлж байгаадаа баярлаж байна. Ажиллаад үзье гэж бодсон л доо. Гэхдээамралтын өдрүүдээр бодож үзээд больё гэсэн шийдвэр гаргасан. Том компаниудын ард дандаа том улс байдаг. Энэ олон хүнтэй сайдаж муудаж ажиллана гэдэг амаргүй. Монгол жижигхэн. Бүгд л бие биеэ танина. Таньдаг хүн гэдэг өнцгөөс асуудалд хандвалажил хийх боломж байхгүй. Үүн дээр л эр зориг гаргах хэрэгтэй. Миний бодлоор хүнд байх ёстой чанаруудаас хамгийн нэгдүгээрт тавих чанар нь эр зориг. Эр зориг байж л үнэ цэнээ баталгаажуулна.

Та банкууд, архины үйлдвэрүүд, “Номин”, “Миний дэлгүүр”, үүрэн телефоныхонтой тулсан. Ер нь том компаниудын цаана, хувьцаа эзэмшигч нь гээд ярихаар голдуу улстөрчид байдаг. Дарамт шахалт их ирдэг байсан уу?

-Бүх юмны араас дарамт ирнэ. Бүгдийнх нь ард том улс байдаг гэдэг үнэн. Тодруулж хэлбэл их том хүмүүс. Заримдаа төсөөлөөгүй хүмүүс ч гарч ирнэ. Байнга утасдаж”Чи боль” гэнэ. Хэцүү л дээ. Эхлээд чимээгүй сонсоно. Дараа нь дахиж залгана. Гурав дахь удаагаа залгахад нь “Та наадахаа телевизээр ярьчих” л гэдэг юм. Циркийн асуудал дээр гэхэд л бүр том хүн утасдаж “Боль” гэх жишээний. Над руу хоёр ч удаа ярьсан.

Нэрсийг нь зарлачихаж болохгүй юу?

-Дэмий биз дээ.

Та саяхан нэгдүгээр сар гараад шатахууны үнэ унахгүй бол ажлаа өгнө гэж жиргэсэн харагдсан.Гэтэл нөгөө талд албаныхан ам.доллар өссөн учраас дүндээ дүн, шатахууны үнэ буурах боломжгүй гэцгээж байна. Шатахууны үнэбуурах ёстой гэдэг дээр хийсэн судалгаа бий юу?

-Судалгаа бий. Сүүлд шатахууны компаниуд Сингапурын биржээр үнээ тохирох болсон. Зах зээлийн горимдоо шилжсэн гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд навс унасан түүхий нефтийн үнэ Монголын шатахууны зах зээлд нөлөөлөх ёстой. Энэ өвөл гэхэд л дэлхийн аялал жуулчлал өнгөрсөн жилүүдийнхээс өсөлттэй гарна гэж байна. Шатахууны үнэ хямдарсан учраас тэр. Онгоцны нийт зардлын гуравны нэг нь шатахуундаа байдаг гэсэн статистик бий. Дэлхий даяар ингэж хөдөлгөөнд орж байхад Монголд шатахууны хөдлөхгүй байна гэдэг том асуудал. Шатахууны үнэ 50 хувиарунана гэдэг бол маш том тоо. Дахин хэлье. Шатахууны үнийг буулгах бүрэн боломжтой. Газрын тосны газрын даргатай ярьсан. Нэгдүгээр сарын 1-нээс үнээ буулга гэж хэлсэн. Ер нь буулгах боломжтой гэж байна лээ. Буцаад өсөхөөр нь яах вэ гэсэн юм яригдаж байна л даа. Тэгвэл буцаагаад өсгөчихөд л болох асуудал. Би өчигдөр ОПЕК-ийн мэдэгдлийг сонслоо. Газрын тосны үнэ нэг баррель нь 20 ам.доллар болсон ч олборлолтоо багасгахгүй гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Энэ гоё боломжийг ашиглах хэрэгтэй.

Сайханбилэгийн Засгийн газар одонгийн мөнгийг зарим ээжид олгохгүй, хүүхдийн мөнгийг танана гээд иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн олон ажил хэрэгжүүлэхээ зарлалаа. Нөгөө талд Ерөнхий сайд таналтыг өөрөөсөө эхэлсэнгүй, төрийн өндөр албаныхны урамшууллыг танасангүй гэх шүүмжлэл өрнөж байна. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Би хавтгайрсан халамжийн эсрэг байдаг хүн. Гэхдээ өнөөдөр бол иргэдийнхээ халаасыг тэмтэрч болохгүй цаг. “Хүмүүс хулгай хийгээд байна яах вэ” гэсэн хааныг “Та өөрөө хулгай хийчихээ больчих” гэсэн үг байдаг даа. Засгаа байгуулахдаа хүртэл дэд сайдынхаа тоог нэмчихсэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд “Эх орончоороо уралдаад яах вэ” гэж хэлсэн байна лээ. Яг өнөөдөр бол хэн нь илүү эх орончоо үзэх цаг. 1997 оны Азийн хямралын үеэр Солонгосын парламентын гишүүд цалингүй ажиллаж байсан. Украйнд гэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь цалингүй ажиллаж байна. Парламентын гишүүдийнх нь 50 хувь цалингаасаа татгалзаж эхэллээ. Украйны Ерөнхий сайд албанд унадаг машиныхаа өвлийн дугуйг хувиасаа мөнгө гаргаад сольчихож байна. Энэ чинь эх оронч үзэл. Хэмнэнэ гэсэн хэрнээ дарга нарынхаа тоог нэмж, жирийн иргэдийн халаасыг тэмтрэх буруу. Иргэд өнөөдөр хэцүүхэн амьдарч байгаа. Ихэнх нь банкны зээлтэй. Амьдрал ийм байхад жирийн нэг төрийн албан хаагчийг ажлаас нь хална гэсэн шийдвэрийг ойлгохгүй байгаа. Ингэлээ гээд улам л хямарна. Сүүлийн үед ард түмний талд үг хэлсэн болгоныг популизм хийж байна гэдэг болсон.Үнэн хэрэгтээ эд нар л2008 онд популизм гэдэг юмыг жинхэнэ сонгодог утгаар нь хийсэн. Сүүлдээ бүр ботгонд хүртэл мөнгө өгсөн шүү дээ. Гэрлэвэл 500 мянган төгрөг өгнө гэх мэтээр явж өгсөн. Өөрсдөө ингэж популизм хийчихээд сүүлдээ хамаг лайг нь ард түмэнд үүрүүлэх гэж байна л даа. Эх оронч байя гэвэл цалингаасаа татгалз гэж Ерөнхий сайдад хэлмээр байна. Майкл БлумбергНью-Иоркийн мэрээр найман жил болохдоо сард нэг ам.долларын цалин авч ажилласан. Америкийн Үндсэн хуулиар цалингүй ажиллахаар боолчлол болчих гээд байдаг учраас нэг ам.долларыг бэлгэдэл маягаар авсан хэрэг. Энэ хүмүүсээс үлгэр жишээ авч ажиллах ёстой. Өөрсдөө дарга нарынхаа тоог нэмчихээд та нар алт мөнгөө хандивла гэжиргэд рүүгээ дайрч болохгүй.

Та таксины мөнгийг мянган төгрөг болгоно гэж мэдэгдээд шүүмжлэлд өртөж байсан. Таксины компаниудын лобби гэж хэсэг шуугисан. Тэр үед яагаад тийм мэдэгдэл хийх болсон юм бэ?

-Таксины хувьд бодит байдал хэцүү байгаа. Ямар ч тоолуур байхгүй гэдэг том асуудал бий. Оройн цагаар таксигаар үйлчлүүлсэнэмэгтэй хүнхэлсэн үнийг нь өгөөд буухаас аргагүй байдаг. Аюулгүй байдал талаасаа хэцүүл дээ. Тухайн үед Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга над руу залгаадтаксины үнийг нэмэх гэж ярьж байна гээд миний байр суурийг сонирхсон юм. Тэгэхээр нь би үнэхээр нэмэх гэж байгаа бол стандартуудаа мөрдүүлчихээд нэмье гэсэн. Мянган төгрөгболговол та нар тоолууржих уу, стандарт хангасан үйлчилгээ үзүүлэх үү гэх мэтээр иргэдэд хэрэгтэй талаас нь хандсан.

ШӨХТГ-ын даргаар ажиллаад гаргуулсан ямар шийдвэртээ сэтгэл хангалуун байдаг вэ?

-Архины хууль бус сурталчилгааг бүрэн зогсоосондоо баяртай байгаа. Эрүүл мэндийн чигийн сурталчилгаанууд хүртэл доороо “Заавал эмчийн заавраар хэрэглээрэй” гэсэн бичигтэй явж байгааг хүмүүс анзаарсан байх. Энэ бидний хийсэн ажил.

Танай газраас нэг хэсэг Чингис, Соёмбо гэсэн нэрийг архинд ашиглахгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Ийм нэртэй маш олон архи байгаа. Тэр санаачилга үр дүнгээ өгөөгүй гэж ойлгож болох уу?

-Хуулийн төслийг нь бэлэн болгоод УИХ-ын гишүүдэд өгсөн. Ганбат, Г.Баярсайхан хоёр УИХ-д өргөн барьсан байгаа.Соёмбо,Чингистэй холбоотой хууль батлагдах ёстой. Зарим нэг том компани энэ брэндийг дэлхий даяарэзэмших эрхээ өчнөөн сая ам.долларын зардал гаргаад авсан байдаг юм билээ. Чингис гэдэг нэрийг Европ, Америкийн зах зээл дээр гаргах патент авсан компани бий. Патентын байгууллагын кодоор ороод Америк, Европын зах зээл дээр энэ нэрийг ямар компани эзэмшдэгийг харах боломжтой. Энэ хууль батлагдвал тэр компаниуд олон сая ам.доллараар хохирно.

Орон сууцны метр квадратын зөрүүг компаниудаар гаргуулжиргэдийг хохиролгүй болгосон газар бол ШӨХТГ. Одоо гурван компанийн асуудал шүүх дээр явж байх учиртай. Шийдэгдсэн үү?

-Шүүх дээр бий. Ёс зүйгүй юм болсон л доо. Метр квадрат нь улаан цагаан зөрчихөөд байхад шүүхдэж байгаа.Ямар ч байсан ШӨХТГ-ын даргын албыг муу нэргүйгээр хашсан гэж бодож байгаа. Хүмүүс шүүмжлэхээсээ илүү баярласан мэссэж их явуулдаг. Үүнээс нь урам авдаг. Мэдээж алдсан зүйлч бий байх. Гэхдээ алдсанаасаа илүү оносон болов уу гэж боддог.

Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Х.Мөнгөнцэцэг: Зөвийг бодож явахад бүх зүйл аяндаа бүтдэг гэж боддог

Залуу дуучин Х.Мөнгөн­цэцэгтэй ярилцлаа.

Юуны өмнө саяхан болж өнгөрсөн “Дуэт vs Дуэль” телевизийн шоунд түрүүлсэнд баяр хүргэе. Ямар хугацаанд үргэлжилж, хэр их хүч хөдөлмөр гаргав даа?

-Баярлалаа. Анхны чөлөөт, ардчилсан телевиз хэмээгддэг “25 суваг” телевизээр долоо дахь жилдээ нэвтэрч буй “Дуэт vs Дуэль” нэвтрүүлгийн энэ жилийнхэд “Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнх ахтайгаа хамт оролцоод тэргүүн байрын эзэд боллоо. Урлагийн нэгэн үеийнхэн болж өсч байгаа, авьяаслаг шижигнэсэн залуучуудтай өрсөлдсөн. Бараг хорь хоногийн хугацаанд өгөгдсөн сэдвийн хүрээнд нийт зургаан дууны төрөлд дуугаа бичүүлж, дүрсжүүлж бас нэвтрүүлгээ бичиж чухам чөлөө завгүй бас бүтээлч өдөр хоногийг өнгөрүүллээ. Их ч зүйлийг сурч, өөрийгөө сорьж, эвдэж бас хөгжүүлсэн цаг хугацаа байсан гэж бодож байна.

Өнөө жил сошиал медиагаар өрсөлдөөн хүчтэй явах шиг санагдлаа. Бас “Holly Dolly” баг уу танай “Эзэмдэгч” баг уу гэсэн халуухан тэмцэл явсан байх…

-Ер нь бүх багууд жигд, бүгд л түрүүлэхийн төлөө дууныхаа төрөл болгонд хүчээ дайчилж өрсөлдсөн. Энэ тэмцээний маань шалгаруулалтын нэг үзүүлэлт нь фэйсбүүкийн хуудсаар олон лайк цуглуулах явдал байсан. Интернэтээр манайх болон “Holly Dolly” баг олон лайк цуглуулж, өрсөлдөгч баг маань биднээс лайкийн тоогоор илүү байсан. Гэхдээ олон лайк цуглуулахаас гадна сэтгэмж, дууны сонголт, найруулга зохиомж, нэвтрүүлгийн дүрэм журмыг баримталж буй байдал эмоци өнгө төрх гээд өөр олон үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас бид хоёр түрүүлсэн байх аа. Ер нь Г.Эзэнмөнх ах бид хоёр дуу бүрийнхээ цаана давхар санаа агуулж, залуучууд, үе тэнгийнхэндээ уриалахыг оролдож байсан. Тухайлбал, хип поп дууныхаа төрөлд “Гандан буурахгүй” дууг сонгохдоо, гэр хороололд амьдардаг олон хүүхэдтэй хос хэрхэн аз жаргалтай амьдарч байгааг үзүүлэхийг оролдсон. Хэрэв нэг нэгэндээ итгэж, хайрлаж чадаж байвал хаана ямар нөхцөлд амьдрах нь асуудал биш, Монголын үрсийг олон болгохын төлөө гандан буурахгүй ээ гэсэн санааг агуулж хийсэн. Бас “Сэтгэлийн драм” дуугаа ч гэсэн ийм санаатай хийж байлаа.

Хосууд нэгэндээ итгэж, хайрлаж байвал амьдрал аяндаа сайхан болно гэж. Үзэгчид анзаарсан бол клип дээрээ ганц модон сандалтай эхэлж байгаа хоёр дараа нь түшлэгтэй зөөлөн сандал дээр хоёулаа зэрэгцээд сууж байдаг даа. Гэх зэргээр үргэлж нэг санаа, уриалгыг дууны төрөл бүр дээрээ гаргахыг хичээсэн. Энэ маань ч хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. Шүүгчид ч үүнийг онцолж байсан. Бид хоёрт Монголд үйлдвэрлэсэн “Хүү төрлөө” нэртэй өлгийний рекламд тоглох санал ирсэн нь ч үүнийг анзаарч харсных байсан биз ээ.

Та хоёр рекламд тогло­сон мөнгөөрөө хүүхдүүдэд бэлэг авч өгсөн гэл үү?

-Тэр реклам маань тун хөөрхөн, бэлгэдэл бүхий бүтээгдэхүүний сурталчилгаа л даа. Цэвэр ноолууран өлгийг сураар хийсэн гурван бүс, дөрвөн шагай бас эсгий үнэг дагалддаг. “Хүү төрлөө” гэсэн нэртэй. Ийм бэлгэшээлтэй бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон мөнгөө бид хоёр хүүхдүүдэд зориулахаар шийдсэн.Тэр дундаа асрамжийн газарт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож түгээсэн. Бэлэг хараад нүд нь очтож байгаа хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Зарим нь тийм зүйл олон авч үзээгүй болоод ч тэр үү, бүр гайхсан байдалтай. Тэр өдөр талбай дээр зургаа авахуулах гээд шөнийн 00 цагийн үед очсон юм. Ээж, аавтайгаа явж байсан хүүхдүүд өвлийн өвгөн, цасан охины хувцастай бид хоёрыг хараад, “Эзэмдэгч дуэтүүд явж байна” гээд дагаад гүйхийг хараад баярлаж л байлаа. Тэдэнд бас бэлгээ түгээж, нэг өдөр ч гэсэн өвлийн өвгөн, цасан охин шиг байж чадсандаа бид хоёр их баяртай байсан маань энэ нэвтрүүлгийн сайхан дурсамжийн нэг юм даа.

Энэ нэвтрүүлэгт ихэнх нь жүжигчин, өөрөө ганц дуучин бүсгүй нь байх шиг байсан. Хэдэн онд аль сургуулийг төгссөн билээ?

-Би СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, концертмейстр, СТА Т.Энхтуул нарынхаа удирдлага дор дуу дуулах арга барилаас суралцсан. Оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж, үзэгч олондоо танигдах гээд л явж байна даа.

Нэгэн үе нийтийн дууныхан хосолж дуулж гарч ирээд л од болцгоодог байлаа. Тэр үеийн дуучдыг дуурайж, урлагт хөл тавьсан залуус олон байсан байх шүү?

-Анх намайг СУИС-д орж байхад нээрээ л нийтийн дууны эрин жинхэнэ ноёлж байсан. Багш нар маань ярихдаа СУИС-д дуучин болно гээд ирж байгаа 400-500 хүүхдүүдээс шалгалт аваад, “Ямар ангид орох хүсэлтэй байна вэ” гэхэд “Жавхлан, Баясгалангийн ангид ормоор байна” гэдэг байсан хэмээдэг. Энэ сургуульд орохоосоо өмнө М.Найдалмаа гэж мундаг багш байдаг гэж дуулсан болохоор багш дээрээ яваад очсон. Анх сургууль дээрээ очих гэж хөдөөний хүүхэд хүнээр заалгаад ирж байлаа. Сургуульдаа ормогц эндээс нэг дуулсан хүн, тэндээс ганцаараа дүрээ бэлдээд өөртэйгөө ярьж байгаа хүн гээд тун өвөрмөц ертөнцөд ороод явчихсан мэт мэдрэмж төрж байлаа. Найдалаа багш маань намайг дуурийн дуулаачаар явуулах хүсэлтэй байсан. Гэтэл би нэг мэдэхэд л нийтийн дуу руу ороод, багшийнхаа урмыг хугалсан даа. Мэргэжилдээ гайгүй байсан ч юм уу багш маань надад итгэл хүлээлгэж байсан байх, гэхдээ миний ардын дуу, нийтийн дуунд сонирхолтой байгааг мэддэг болоод ч тэр үү эвлэрсэн. Багш нартаа үргэлж баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр санагдаж байна.

Анхны уран бүтээл чинь ямар дуу байв, бас тайзан дээр хэзээ анх гарч байв даа?

-Намайг хоёрдугаар курст байхад ая зохиогч Пүрэвсүрэн ах “Гэгээн хайр” дуугаа өгсөн. Тэр жил Бөхийн өргөөнд “Цаг эргэх мөч” нэртэй тоглолт болсон юм. Нийт 21 аймгаас гарч ирж буй нэг, нэг дуучныг оролцуулсан том тоглолт байсан. Бас миний хувьд анхны үзэгчтэй том тайзан дээр гарсан нь тэр байв. СУИС-ийн “Оюутан” тайз дээр л гарч байснаас өөр том тайзан дээр гарч үзээгүй би хэрэндээ л сандарч балмагдаж байсан. Тэгтэл хүмүүс алга ташиж, дахиулаад. Тэгэхэд л уран бүтээлч хүний үзэгч олныхоо алга ташилтад урам авах ямар сайхан байдгийг анх мэдэрсэн л дээ.

Ер нь багадаа дуулдаг байв уу, хүүхдүүд урлагийн үзлэгээс эхлээд л өөрийгөө сориод эхэлсэн байдаг шүү дээ?

-Би багаасаа л дуулах сонирхолтой байлаа. Гэрийнхэндээ болохоор дуучин болно гэж ярина, гэхдээ сургууль, олон нийтийн өмнө тэрийгээ ил гаргаж огт үзээгүй, урлагийн үзлэгт ч ордоггүй байв. Энд тэндэхийн уралдаанд орж гийгүүлэхгүй ч гиншээд явдаг нэг тийм хүүхэд байсан юм уу даа. Миний доод талын дүү их сайхан дуулж, бүжиглэдэг. Тэрэнтэйгээ нийлээд оройн саалийн өмнө тоглолт хийж гэрийнхэндээ үзүүлдэг байлаа.

Оройн сааль гэхээр өөрөө бүр хөдөөний хүүхэд юм аа даа?

-Тийм шүү дээ. Бүр хөдөөний хүүхэд. Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат. Би энэ сайхан нутагт төрж өссөн дөө дандаа баярлаж, бахархаж явдаг. Би багаасаа л мал хариулж, морь уралдуулж өссөн хүүхэд. Одоо ч морь харахаараа их догдолдог. Ер нь хөдөөний айл бүр л морь уралдуулдаг шүү дээ. Аав, ээж маань гурван охинтой хүмүүс. Би том нь. Аав маань намайг хүү шиг бодож өсгөсөн ч юм уу гэж одоо боддог юм. Бага байхад аавыгаа гарсан ч орсон ч дагаж явдаг байлаа. Аав ирэх бараанаар гараад зогсчихно. Намайг дээлэн дээрээс минь өргөөд л мотоциклийн өмнүүр суулгачихдаг. Заримдаа өвөртөө хийчихнэ. Салхи зөрөөд давхих үедээ толгойд уут углаад л дагуулаад явдаг байв.

Танайх хэзээ хотын айл болсон юм бэ?

-Ижий, аав хоёр маань ерөөсөө бид гурвын төлөө зүтгэж ирсэн хүмүүс. Намайг сургуульд ороход сум руу нүүж, дараа нь аймаг руу тэгээд оюутан болоход дагаад л хотын айл болсон доо. Д.Пүрэвдорж гуайн гэрээсээ гараад сум орлоо, сумаа би саналаа гээд сумаа, аймгаа, эх орноо бүхэлдээ санасан тухай сайханшүлэг санаанд буудаг юм. Хэдийгээр сургууль соёл бараадаж хотод ирсэн ч нутгаа их санадаг. Оюутан болсны дараахан ГАА гэсэн машин харахаараа манайхны хэн нь яваа юм бол гэж бодогдож бараг тэр машинд суугаад нутгаадаа явмаар санагддаг байсан.

Ээж, аав чинь хүүхдүүдээ л гэсээр иржээ. Одоо дүү нар чинь сургуулиа төгссөн үү?

-Тийм ээ. Тэд маань маш хөдөлмөрч хүмүүс. Өглөө эрт ажлаа эхэлдэг. Аав, ээжийн маань амьдрал бол хүүхдүүдээ гэсээр явдаг олон эцэг, эхийн түүх. Одоо том дүү маань ЭМШУИС-ийн нүүр ам судлалын III курс, бага дүү маань БНХАУ-д сургуульд явах гээд бэлтгэл хангаж байгаа. Үр хүүхэд нь сайн явбал ээж, аавын хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэл амарч, баярладаг байх. Тиймээс үр хүүхэд нь болсон бид сайн явах л хэрэгтэй юм даа.

Танай Говь-Алтайгаас төрсөн дуучид их байдаг байх шүү?

-Тийм ээ. Манай нутгаас төрсөн сайхан дуучид олон. Тэд нар маань ч надад их тус дэм болдог. Ялангуяа МУГЖ С.Ганзориг ахдаа их талархаж явдаг. Тэрбээр сайн дуучин төдийгүй хувь хүнийхээ хувьд ховор хүн дээ. Тэрбээр 2010 онд гавьяат болсныхоо дараа нутагтаа тоглолтоо хийх болоод нутгаас төрж байгаа залуу дуучин гэдэг утгаар тоглолтдоо оролцох санал тавихад би хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Үнэндээ аймгийнхаа тайзан дээрч гарч үзээгүй, энд ирж суралцаж байгаа оюутан шүү дээ. Нэг гарахдаа хоёр дуу дуулна гэж очсон чинь хүмүүс дахиулаад сайхан хүлээж авсан. Тэгэхэд нь бэлдсэн хоёрхон дуутай гэж үнэнээ хэлээд “Мандах нар” дуугаа дахин дуулж байлаа. Тэр үеэс урын сангаа нэмэх ёстой юм гэж ойлгосон. Шат шатаар л учраа олж, суралцаж яваа нь тэр шүү дээ.

С.Ганзориг гавьяаттай хамтарч дуулсан байдаг байх аа?

-Дуучин Ц.Өлзий-Орших, А.Нэргүй нарын хамтран дуулсан “Санахын жаргал” дууг зөвшөөрлийг нь аваад дуулж байлаа. Өвөрмонголчуудад их хүрсэн гэж дуулддаг.Мөн интернэтийн хандалт нэлээд өндөртэй дуу. Бас “Тавилан” дууг хамтарч дуулсан. Мөн С.Ганзориг гавьяаттай нийлж кино концерт хийсэн. Үүнийг маань хүмүүс сайхан хүлээж авсанд баяртай байдаг.

Өөрийг тань зохиолын дууны гүнж гэх болж…

-Монголчууд маань дуучин уран бүтээлчдэдээ ханхүү, гүнж гээд сайхан нэр хайрладаг хүмүүс. Ер нь үлгэрийн ертөнц шиг сайхан орчинд, гэгээн сайхнаар амьдрахад юуны буруу байх билээ. Харин миний гүнж гэж юу байхав дээ. Хөдөөд төрж өсч, энгийн, эгэл амьдарч байсан хүн шүү дээ, би.

-“Улаан пальто” киноны дууг дуулсан байх аа?

-Тийм ээ. Энэ миний анхны киноны дуу. Энэ дууг дуулах болсон нь их сонин. Нэг удаа би телевизийн нэвтрүүлэгт орох болоод гоо сайхны газарт нүүрээ будуулахаар очсон юм. Тэгэхэд нэг эгч будалт хийлгэж байсан нь зохиолч Шүүдэрцэцэг эгч байсан. Тэндээсээ гараад телевиз дээр очиход өнөө эгч маань бас очиж таараад, бид цугтаа нэвтрүүлэгт оролцсон. Тэгж л танилцаж байлаа. Эх үрийн сэдэвтэй сайхан дууг нь амьдруулах болж “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсан юм.

Залуу бүсгүй, уран бүтээлчдийг тойрч элдэв яриа хөвөрдөг. Тэрийг дааж явах амаргүй биз?

-Нэгэнт олны өмнө ил байдаг мэргэжил, зам мөрөөр явахаар бол тэр бүгдийг дааж явах л ёстой байх. Миний хувьд зах зухаас нь мэдэрч, шантармаар санагдах үе байх ч уран бүтээлээрээ л бүгдийг баталж бас үгүйсгэж байх ёстой юм байна гэж ойлгоод байгаа. Заримдаа хэвлэлээр үнэн гэхээсээ худлаа, буруу ойлголт өгөх нь их юм. Хэн нэгний чин үнэнийг мэдэхгүй байж явган яриагаар бусдыг дүгнэхгүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулаад өгдөг шүү дээ.

Гэр бүлтэй болж, амьдрал зохиох тухайд ямар бодолтой явна даа. Шалгуур өндөр үү?

-Ээж, аав шигээ нэг цул болж чадах ханиа олж, өрх гэрээ бариад хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх тэр өдрүүд хэзээ нэгэн цагт ирж таарна. Би аливаад яарч, их хүсч шунаад байдаггүй. Цагийн тохироо нь бүрдвэл болох юм болдгоороо болно л гэж санадаг. Хүүхэд байхаасаа л дуучин болно гэж бодож явсаар мэргэжлийг нь эзэмшиж хичээж яваа шигээ сайн ханьтай учирна гэдэгтээ эргэлздэггүй. Шалгуур гээд байх зүйл юу байхав. Би тэр хүний төлөө, тэр хүн миний төлөө байж чадах тийм хүн байж л байгаа. Мөнгөтэй хөрөнгөтэй гэхээсээ зөв бодолтой, зөв хүнийг л олж ханилах нь чухал байх даа. Гэр бүлийн аз жаргал бол хэрэгцээгээ хангадаг, эрүүл энх, олон хүүхэдтэй, тайван амгалан амьдрах л явдал гэж ойлгодог доо.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Зам тээврийн яамныхан хүүхдүүдээс байраа харамлаагүй гэв

Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгож ашиглахаар болсон. Гэтэл уг яамны барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар тохижуулж, бэлэн болгоход 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа. Мөн тус яамныхан энэ барилгаасаа нүүхэд нүүлгэн шилжүүлэлтэд багаар бодоход 200-300 сая төгрөг зарцуулна гээд байгаа юм. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. “Зам тээврийн яамныхан барилгаа хүүхдүүдэд өгөхгүй гэж харамлахдаа их тоотой мөнгө хэлж байна”, “Зам тээврийн яамныхан нүүх дургүй байна” гэж харж байгаа хэсэг байхад нөгөө талд “Үнэхээр 6.5 тэрбум төгрөг гаргаж яамны байрыг янзлах юм бол тэр мөнгөөр хүүхдийн шинэ эмнэлэг барьчихаж болно шүү дээ. Хуучин, хэзээ мөдгүй нурчих барилгыг булаацалдах хэрэг байна уу” гэсэн санал явж байгаа юм.

Дөрвөн давхар барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад 6.5 тэрбум төгрөг зарцуулна гэсэн нь хэр үндэслэлтэй юм бол? Конторын зориулалттай байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахад хэд хэдэн давуу тал байдаг талаар барилга, архитектурын “Modular house” ХХК-ийн архитектор Д.Ганзориг ярьж байна. Тэрээр “Энэ хоёр барилга нь хоёулаа кори­дорын системтэй. Конторын зориулалттай барилга нь коридорын системтэй учир эмнэлгийн зориулалтаар ашиглахад таарч, тохирох талаасаа арай ойролцоо нь. Хоёрдугаарт, оффисын барилга нь олон нийтийнх, олон хүн сууж ажилладаг гэдэг утгаараа нийтийн бие засах газрыг нь шийдсэн байдаг болохоор эмнэлгийн зориулалтаар ашиг­лахад дөхөм. Гэхдээ кон­торын зориулалттай барилгыг эмнэлгийн зориу­лалттай барилгаар ашиглахад агааржуулалт, гэрэлтүүлгээс эхлүүлээд хүндрэл гарна. Эмнэлгийн өрөө бүрт угаалтуур байх ёстой. Хэвтрийн өвчтөний өрөөнд бие засах өрөө гаргах хэрэгтэй байдаг. Энэ талаасаа харахад оффисын зориулалттай байрыг эмнэлгийн зориу­­лалтаар ашиглая гэвэл сантехникээсээ эх­лүүлээд ажиллагаа орно. Гэхдээ Зам тээв­рийн яамны байрыг эмнэлгийн зориулалтаар засч янзлахад 6.5 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь арай л их тоо болов уу, эмнэлгийн тоног төхөө­рөмжийн үнэ өртгийг оруулаагүй бол шүү дээ. Тэр чинь канад технологиор 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг барих мөнгө шүү” гэлээ. Барилгын салбарын зарим төсөвчдөөс энэ талаар тодруулахад “Шууд хараад хэлэхэд маш хэцүү. Сууж, төлөв­лөгөө гаргаж байж хэлэх тоо. Ямар үндэслэлээр тийм тоо гаргасныг мэдэх­гүй. Барилгын анхны зураг төслийг харж байж л хэдий хэмжээний зардал гарахыг хэлдэг. Зам тээврийн яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад зардал их гарна. Нэлээд ярвигтай ажил. Ядаж л сантехникийн шинэ холболт явуулах учраас ажиллагаа их гарна. Гэхдээ яамны одоо байгаа засварын байд­лаас хамаг зүйл шалтгаална. 6.5 тэрбум гэдэг том тоо шүү” гэсэн хариулт өгч байлаа.

Конторын зориу­лалт­тай барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж байгаа анхны тохиол­дол нь энэ биш юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлэг конто­рын зориулалттай барил­гад үйл ажиллагаа явуулаад 22 жилийн нүүр үзэж байгаа юм. Найман давхар уг барилгад 1985 онд Цалин, хөлсний хороо анх байрлаж байгаад 1992 онд Чингэлтэй дүүргийн эмнэлэг орсон юм байна. Хүүхдийн тасаг нь байн­гын ачаалалтай. Уг нь 80 ортой ч өчигдрийн байд­лаар 148 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Саяхан айхавтар ханиад гарахад хүүхдийн тоо 168 хүрч хэцүүдсэн гэнэ. Оргүй гээд буцаах хэцүү хандаж ирсэн хүүхэд бүрийг багтаахыг хичээж сувилагчдын өрөө, мэд­рэлийн тасаг гэх мэт өрөөнүүдийг суллан байж хүүхдүүдээ хүлээж авсан талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн ор­логч Х.Чинзориг ярилаа. Тэрээр “Хүүх­дийн эмнэлгийн асууд­лыг яаралтай шийдэх хэрэгтэй. Манай эмнэлэг хэдий эмнэлгийн зориу­лалттай биш ч бид өөрсдийн нөхцөл болол­цоогоороо ямар л боломж байна бүхнийг эрэлхийлж ажилладаг. Ариутгал, агааржуулалтыг тогтсон дүрэм журмын дагуу тодорхой хугацаанд тогт­мол хийдэг. Яавал олон хүүхдийг авч эмчлэх вэ, өвчтөнүүдээ тав тухтай орчин хэрхэн эмчлээд гаргах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэсэн юм. Энэ барилгын өрөө­нүүд анх томоос том цонхтой, цэлийсэн өрөөнүүд байжээ. Эмнэл­гийнхэн улсын төсөв болон өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ элдэв төсөл хөтөлбөрт хамрагдаж хүүхдийн өрөөнүүдээ боломжоороо тохижуулж, өрөө бүрийг нь сантехникт холбож эмнэлгийн дайтай эмнэлэг байлгаж авч явахын төлөө ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Зам тээврийн яам­ныхан “Биднийг яамныхаа барилгыг харамласан гэх утгаар нь хүмүүс хүлээ­гээд авчихлаа. Тэр 6.5 тэрбум гээд байгаа чинь Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо. 6.5 тэрбум гэж танилцуулсан нь үндэслэлгүй, яаран гаргасан тоо байна гэж зарим дарга шүүмжилсэн байна лээ. Харин тэр 200-300 сая гэдэг чинь манай яамныхны нүүлгэн шилжүүлэлтэд шаардах төгрөгийн хэмжээ юм” гэсээр угтлаа.

Нүүлгэлтийн иж бүрэн үйлчилгээ эхэлдэг газруудын тарифыг сонирхвол ачааны машин нь маркаасаа шалт­гаалаад 70-160 мянган төгрөгийн үнэтэй үйлчилнэ. Дээр нь нэмэлт үйлчилгээ үзүүлдэг юм байна. Ширээ, шүүгээ салгаж, угсарна гэвэл мөнгө нэмнэ. Тэгээд зөөж байгаа эд хогшлыг хэдэн давхарт гаргахаас шалтгаалан давхар бүрт арван мянган төгрөгийн нэмэгдэл авна. Дунд зэргийн оффистой төрийн байгууллагыг нүүлгэлээ гэхэд ихээр бодоход хоёр сая төгрөг болдог юм байна. Гэхдээ очиж ямар бараа, эд хогшил нүүлгэх вэ гэдгээ харж байж үнэ хөлсөө тодорхойлж, шинэ хайрцаганд битүүмжлүүлэн зөөлгөх үү, яах уу гэж харилцан тохиролцдог юм байна. Ингэхээр ЗТЯ-ыг нүүлгэхэд хэдий хэрийн мөнгө зарцуулах бол гэж бодоход тодорхой хэмжээний тоо гарч ирж байна.

Багаар бодоход 200-300 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоог тус яамны Төрийн захиргааны удирд­лагын газрын Хуулийн хэлтсийн мэргэ­жил­тнүүд гаргажээ. “Энэ бол багаар тооцож гаргасан тоо. Нарийвчлан гаргаагүй л дээ. Аливаа айл нүүхэд гэр бүлийн аль нэг гишүүн нь “За манайх нүүхэд төдий хэрийн хэмжээний зардал гарах нь” гэж тооцоолдог шүү дээ. Тэрэн шиг л тооцоолсон. Манай яам хоёр тийш салж нүүх юм. Хоёр тал руу нүүнэ гэхээр нүүлгэлтийн зар­дал хоёр гарна гэсэн үг. Энэ зардалд ажилчдын компьютерийг сүлжээнд холбох, харил­цаа холбооны, камер­жуулалтын гээд олон дагалдах зардал орж байгаа” гэж тус хэлтсийн мэргэжилтэн хэлсэн юм.

Зам тээврийн яам­ныхан Засгийн газрын шийдвэрийг бүрэн хүн­дэт­гэн үзэж байгаа бөгөөд нүүхэд бэлэн гэцгээж байна. Гэвч Зам тээврийн яамны барилга буюу Засгийн газрын XIII байрны захиргаанаас уг барилгынхаа талаар танилцуулга бэлдэж, доорх хэдэн зүйлийг дурдсан байна.

Уг барилга нь 1986 онд ашиглалтад орсон. Угсармал шугаман суурьтай, цутгамал баганатай, зоорьгүй, дөрвөн давхар конторын зориулалттай, авто тээвэрч­­дийн хандив туслам­­жаар засвар хийгд­сэн барилга юм байна. Дулааны шугамууд нь нимгэрч, даралт даах­гүйгээс цооролт үүсч эхэлсэн бөгөөд шугамын нэвтрүүлэх чад­вар хүрэл­­цэхгүй болсон, бөг­­лөр­­сөн зэргээс халаалт доголддог гэнэ. Оффисын зориулалтаар ашиглагдахаас цаашгүй тус байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад нэг талаас Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дугаар заалтыг зөрчиж байгаа гэж үзжээ.

Зам тээврийн яам­ны байрыг хүүхдийн эмнэл­гийн зориулалтаар ашиг­лаж болох эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эрүүл мэндийн яамнаас ирсэн хэсэг албан хаагчид тус яамны байрыг таван минутад ч хүрэхгүй хуга­цаанд харсан төдий болж, зөвхөн гадна өнгө, машины зогсоол зэргээр нь үнэлсэн гэж үзэж байгаа аж. Тэгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай дүгнэлтгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулж, буруу мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа аж. Уг танилцуулгынхаа төгсгөлд Зам тээврийн яам 2012 оны наймдугаар сараас хойш энэ байран­даа нэг тэрбумаар зогсохгүй хөрөнгөөр зас­вар, үйлчилгээ хийсэн нь үр дүнгүй өнгөрөхөд хүрч байна гэсэн байна. Зам тээврийн яамныхан нүүрэн дээр засгийнхаа шийдвэрийг дагана, нүү­нэ гэж байгаа ч энэ танилцуулга, байр суури­наас нь дүгнэхэд буурин дээрээ үлдэх сонирхол байх шиг. Байраа их муу, хуучны, хэзээ мөдгүй нурчихна, энэ харагдаж байгаа гоё засвар нь зүгээр өнгөн төдий. Жинхэндээ энэ барилга инженерийн бус аж ахуйн аргаар баригдсан, мэргэжлийн байгууллагаар паспорт­жуулагдаагүй байшин гэж ойлгуулахыг хүсч бай­гаа нь зарим хүнийг төөрөгдүүлж байна. Яриг­даад байгаа 6.5 тэрбум, 200-300 сая төгрөг гээд байгаа тоонууд бол ямар ч эдийн засгийн үндэслэлгүй, сайд дарга нарынхаа өмнө хоосон цаас үзүүлэхгүй гэхдээ барагцаалан хэлсэн цифрүүд болж таарч байна уу.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

E.Сагсай: Иргэдийн гадаадад зорчих эрхийг хязгаарлаж байсан журам, зааврыг шинэчилнэ

-ХААЛТТАЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨХ, ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫГ АЛЬ БОЛОХ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА-

Улсын ерөнхий прокуро­рын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.Сагсайтай ярилцлаа.

-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэ­рэг бүртгэх, мөрдөн бай­цаах ажилд хяналт тавих чиглэлээр прокурорын байгууллагаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр гэж 2011 онд батлагдсан. Прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг болсон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож яллах үүрэг гүйцэтгэдэг. Энэ чиг үүргийн хүрээнд дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр сүүлийн жилүүдэд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Биднийхэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх ардчилсан ёсны зарчмыг байцаан шийтгэх ажиллагаанд тууштай хэрэгжүүлэх шударга ёс тэгш байдлыг хангах гэсэн зарчмуудад үндэслэн хэрэгжинэ. -Үндсэн хуулинд зааснаар прокурорын байгууллага нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг байгууллагад Мөрдөн байцаах байгууллагууд хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж байгаа эсэхийгхянаж чадаж байна уу?

-Өдөр тутам тогтмол хянаж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлж, хуулийг нэг мөр сахиулах, хүний эрх эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Ялангуяа мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд дагаж мөрдвөл зохих аргачилсан заавар журмуудыг шинэчлэн баталж дагаж мөрдүүллээ.

-Тухайлбал гээд дэлгэрүүлж ярих боломж байна уу. Яг юуг дагаж мөрдүүлэх болов?

-Тодорхой эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх аргачлалыг боловсруулж, мөрдүүлсэн нь прокурорын байгууллагын хувьд шинэлэг зүйл болсон. Мөн гэмт хэргийг зөв зүйлчлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагааг хуульд заасан хүрээнд шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний онцлог шинж чанараас хамаарч хэрэг нэг бүрийг ялгамжтай зөв хянаж, үндэслэлийг нь зөв тодорхойлоход энэ мөрдөн шалгах ажиллагааны аргачлалын үндсэн нэг зарчим оршиж байгаа гэж хэлж болно.

-Мөрдөн шалгах ажиллагаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зөв юм уу. Өөрөөр шийдэх арга байдаггүй юм уу. Заавал цагдан хорих ньбуруу гэдгийгГазрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан цагдан хоригдож байгаадамиа алдсан явдлаас тод харагддаг?

-Иргэдийн гадаадад зорчих эрх, эрх чөлөөг хязгаарлаж байсан журам зааврыг шинээр авч үзэж боловсронгуй болгоно. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг байцаан шийтгэх ажиллагааны зөвшөөрөл олгох явдлыг цэгцлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа хөндлөнгийн байр сууринаас хандаж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хянах замаар дагаж хяналт тавьдаг байсан урьдын практикийг халж, прокурор байцаан шийтгэх ажиллагааны хөтөч нь, удирдан чиглүүлэгч нь байх ёстой гэдэг зарчмыг бодлого болгон хэрэгжүүлж ажиллана. Ингэснээр прокурор мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлдэг гол субъект болсон. Прокурорын байгууллагын тогтолцоонд зарим өөрчлөлт хийж шүүх байгуулах тухай Монгол Улсын хуульд нийцүүлэн прокурорын хяналтын ажлыг мөн зохион байгуулж хэрэгжүүлж байна.

-Прокурорын хяналтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нийтэд нээлттэй болгох чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянах прокурорын үйл ажиллагаа нь өөрөө өвөрмөц онцлогтой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгах ажиллагаа өөрийн нууцлалтай байдаг. Иймдпрокурорын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд төдийлөн нээлттэй биш явж ирсэн гэж хэлж болно. Гэхдээ энэхүү хаалттай нөхцөл байдлыг өөрчлөх прокурорын хяналтыг аль болох олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр ялангуяа Ерөнхий прокуророор ажиллаж байсанД.Дорлигжав их зүйл хийж олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Ерөнхий прокурорын газарт хэвлэл мэдээллийн алба байгуулж прокурорын нэгж бүрт бас хэвлэлийн алба бий болгож хэвлэл мэдээлэлд прокурорын хяналтын үйл ажиллагааг нээлттэй мэдээлдэг зарчмыг сүүлийн жилүүдэд бий болгосон. Прокурорын байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгож, прокурорын вэб хуудсыг ажиллуулж прокурор төрийн байгууллагын нууцад хамаарахаас бусад ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэргийн талаар Ерөнхий прокурорын газраас болон нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудаас тодорхой цаг хугацаагаар нийтэд мэдээлэл хийж хэргүүдийн явц шийдвэрлэлт үр дүнгийн талаар мэдээлдэг болсон.

-Энэ нь прокурор нээлттэй ажиллаж байгааг харуулах том алхамуу?

-Нийгэмд прокурор нээлттэй ажиллаж байгааг харуулах нэг чухал алхам болсон гэж үзэж байгаа. Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг болон, бусад эрүүгийн хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын байгууллага олон нийтэд боломжтой хэлбэрээр мэдээлж, мэдээллийг олон нийтэд түгээхэд сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж байна.

-Прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд баримтлах аргачилсан зааврыг шинэчлэн боловсруулж байгаагэсэн. Энэ ямар ач холбогдолтойюм бэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурор гэдэг цорын ганц субъектэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын хяналтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар журам гаргах эрх нь хуулиар олгогдсон байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа болон прокурорын хяналтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан зааврыг батлан гаргаж, мөрдүүлж байгаа. Бид энэ мөрдүүлж байгаа заавар журмын үр дүн хэрэгжилтийг судалж үзээд үүнийг улам боловсронгуй болгох, ЭБШ хуулийн зүйл заалтыг аргачилсан байдлаар зааж зааварлахад анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Энэ нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, прокурорын хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хүний эрхийг хангахад чиглэгдсэн чухал алхам болох ёстой. Ийм ч учраас Улсын ерөнхий прокурорын тушаалаар аргачилсан заавар боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж прокурорын хяналтын үйл ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх аргачилсан зааврын шинэ төслийг боловсруулж дууссан байгаа.

-Боловсруулсан заавар ньүндсэндээ 26 бие даасан дэвтэр бүхий 2000 орчим зүйл заалттай байцаан шийтгэх хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал заавар журам болж боловсруулагдсан гэж прокурорууд ярьж байсан. Тийм онцгой зүйл үү?

-Одоо энэхүү зааврын төслөөнэгжүүддээ хүргэж, нэгжүүдийнхээ саналыг авч тусган эцэслэн баталж мөрдүүлэх шатандаа орж байна. Шинэ заавар журмын гол мөн чанар онцлог нь нэгдүгээрт хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагаас эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажлыг хэрхэн яаж хийх тухай аргачилсан заавар байгаа. Хоёрдугаарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорын чиг үүрэг, эрх хэмжээ түүнд тавигдах шаардлагуудыг нэг мөр тодорхойлж өгч буй. Гуравдугаарт хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокуророос гаргах эрх зүйн актын хэлбэрүүдийн нэр төрлийг тодорхойлж нэршлийн хувьд нэг жигд томъёолж, бүтцийн хувьд нэг загварт оруулж нэг мөр болгосон. Дөрөвдүгээрт эрүүгийн хэрэгт биечлэн хяналт тавьдаг хяналтын прокурорын бие дааж шийдвэр гаргах үүрэг хариуцлагыг өндөржүүлж, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх чадварыг нь дээшлүүлж, бүрэн эрхийг нь эдлүүлэхэд энэ зааврын гол мөн чанар оршиж байгаа. Тавдугаарт урьд нь заавар журамд тусгагдаагүй байсан олон шинэ зүйлүүдийг зааварт шинээр тусгаж байгаа нь хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор ЭБШ хуульд тусгагдсан асуудлыг нэг мөр ойлгож зөв хэрэгжүүлэхэд чухал үр дүнтэй алхам болох юм.

-Прокурорын байгууллагын хууль тогтоомжийг боловсронгуй болгохчиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тэгэхээр бид өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, ЭБШ хууль, бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эрүүгийн хуульд, ЭБШ хуулийг зайлшгүй өөрчлөн шинэчлэх боловсронгуй болгох шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ нь ч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд тавигдсан гол асуудлуудын нэг гэж үзэж байгаа. Үүний нэгэн адил шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх болон хууль сахиулах байгууллагуудын хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болгох ажилбайна. Энэ агуулгаараа прокурорын байгууллагын тухай хуулийг ч гэсэн боловсронгуй болгох зайлшгүй нөхцөл шаардлага үүссэн гэж үзэж болно. Энэ үндсэн дээр прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл хийж байгаа. Прокурорын байгууллагын тухай хуулиар прокурорын үндсэн хяналтууд ялангуяа мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын зарчим үндэслэл журам, арга хэлбэрийг боловсронгуй болгох, прокурорын хяналтын ажлыг Үндсэн хуулийн зарчим агуулгад нийцүүлэх, олон улсын чиг хандлагад ойртуулах, хүний эрх эрх чөлөөг хангах, хамгаалахад прокурорын хяналтын үйл ажиллагаа чиглэгдсэн байхад энэ хуулинд оруулж байгаа өөрчлөлтийн бас нэг мөн чанар оршино.

-Прокуроруудын ажлын ачаалал хэр их байдаг вэ?

-Ер нь прокурорын хяналтын ажил бол үнэхээр ачаалалтай цаг нартай уралдсан ажлыг прокурорууд лэнэ байгууллагын өмнө тавигдсан зорилтыг үүрч яваа гэдэг нь тодорхой. Ялангуяа нийслэл дүүргүүдийн хяналтын ажил маш их ачаалалтай ажиллаж байгаа. Энэ оны эхний арван сарын байдлаар хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагуудад ирсэн 77414 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд прокурор хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 25661 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ер ньэнэ оны эхний арван сарын байдлаар прокурорын байгууллага хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 34463 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

-Өнгөрсөн оны мөн үеийнхээс гэмт хэргийн гаралтөссөн болохыгстатистик харуулжбайгаа?

-Оны сүүлээр мэдээ тайлан гаргах үедөнгөрсөн оныхоос хэрэг хэдэн хувиар хэрхэн яаж өсөв гэдэг дүн харагдах байх. Гэхдээ гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэдөсөж байгаа гэсэн статистик гарч байгаа нь бидний ажлыг улам ачаалалтай болгож байна. Энэ оны зургадугаар сард Ерөнхий прокурор Д.Дорлигжавын санаачилгаар прокурорын байгууллагын удирдах ажилтнууд, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлагуудыг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулж, уг зөвлөгөөнөөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих хяналтыг сайжруулах, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудал хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаараа ярилцаж, тодорхой шийдлүүдийг гаргасан. Уг шийдлүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Ялангуяа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлэх, хууль сахиулах үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж гаргаж ажиллалаа. Прокурорын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах зорилт чиглэлээ тодорхойллоо.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Солонгос, монгол залуусыг хуйлруулсан “Өв залгамжлагчид”

Солонгосын SBS телевизийн “Өв залгамжлагчид” олон ангит кино Монгол HD телевизээр гарч байгаа. Солонгостид гялалзаж байгаа залуу одод тоглосон ньэнэ кинонырейтингийгөсгөжээ.Өнгөрсөноны аравдугаар сард Солонгост гарч байсан “Өв залгамжлагч”-ийг солонгос залуус одоо ч шимтэн үзсээр байна. Монгол залуусыг ид хуйлруулж буй энэ киноны зохиолыг Ким Ён Сүк бичиж, Кан Шин Хиё найруулжээ. “The Heirs” буюу “Өв залгамжлагчид” олон ангит кино баян гэр бүлээс гаралтай ахлах сургуулийн сурагчдын нөхөрлөл, хайр дурлалыг харуулдаг юм. Солонгосын толгой баячуудын хүүхдүүд суралцдаг сургуульд жирийн нэгэн айлын охин суралцаж эхэлдэг. Солонгост хүүхдээ ахлах ангид орохоор нь өв залгамжлах гэж том асуудал ундардаг. Өв залгамжлах эрхийн төлөө өрсөлдөөнийг залуусын нөхөрлөл, хайр сэтгэлийн сонирхол татсан үйл явдлуудаар харуулжээ. Киноны зураг авалтыг АНУ-ын Лос Анжелос, Калифорни, Малибу арал дээр долоо хоногийн турш хийсэн байна.

“Жэгүк” группын өв залгамжлагч Ким тан-ы дүрд Ли Мин Хо, “Зээвэс” тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду-гийн дүрд Ким Вү Бин тогложээ. Эмэгтэй гол дүр буюу Ча Ин Сан-д Пак Шин Хи тоглосон юм.

“Жэгүк” группынөв залгамжлагч Ким Тан Америкт суралцаж, тансаг харшид амьдран шоу цэнгээнд хамаг цагаа зориулж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Харин Ча Ин Сан Солонгост цагийн ажил хийж бүх л мөнгөө хурааж амьдардаг хичээнгүй охин. Түүний ээж хэлгүй. “Жэгүк” группийн гэрт үйлчлэгчээр удаан ажилласан. Гэр бүлийн нууц задруулахгүй гэж албаар хэлгүй үйлчлэгч ажилд авчээ.Чан Ин Саны эгч Америкт суралцдаг. Сайн хүнтэй учраад хуримаа хийх гэж байгаа гээд ээжээсээ мөнгө гуйдаг. Чан Ин Сан эгчдээ мөнгө өгөхөөр Америкт ирнэ. Зорьж очсон эгч нь сайн хүнтэй учраагүй, архичин залуутай хамтран амьдардаг болж таарна. Үнэн хэрэгтээ хамтран амьдрагчдаа архины мөнгө өгөх гэж л ээждээ зурвас явуулжээ. Эгч нь дүүгээсээ мөнгийг нь аваад зугтана.

Охин эгчтэйгээ уулзах гэж бүтэлгүйтэж явсаар Ким Тантай танилцана. Паспортоо хураалгасан учир тансаг харшид нь хэсэг хугацаанд амьдарна. Хамт байх үедээ залуу бүсгүйд дурлана.

Ча Ин Сан Солонгост буцаж ирээд ахлан ангид орох болоход “Жэгүк” группын эхнэр түүнийг баячуудын суруульд оруулж өгнө. “Зээвэс” тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду охиныгхарж сэтгэл алдарна.

Ким Тан нутаг буцаж гэртээ ирэхдээдурласан бүсгүйгээ гэрийн үйлчлэгчийнх ньохин гэдгийг мэддэг.Бүр өөрийнх нь сургуульд суралцдагийг мэдээд баярладаг. Хичээлдээ оронгуутаа Чүэ Ён Духайртай охинд нь татагдсаныг мэддэг. Ингээд тэдний дунд хайрын гурвалжин үүснэ.

Жэгүк группын өв залгамжлагч Ким Тан нэг ахтай.Ким Тан аавынхаа нууц амрагийн хүүхэд. Гэхдээ энэ нь гэр бүлийн нууц. Гэтэл нэгэн өдөр нууц нь задардаг. Энэ явдлаас хойш Ким Тан ахтайгаа өв залгамжлах дээр тулалдаж эхэлнэ.”Өв залгамжлагч” кино сайхан төгсгөлтэй.”Жэгүк” группын өв залгамжлагчаар ах, дүү хоёр тодорч,Ким Тан, Ча Ин Сан нар үерхэж,Чүэ Ён Ду ээжийгээ олж, өв залгамжилж ер нь гол дүрийн баатар бүрийн амьдрал сайхан болсноор киноны үйл явдал дуусдаг.

Жүжигчин Lee Min Ho

1987 оны зургадугаар сарын 22-ны өдөр төржээ. Тэрээр 185 см өндөр 69 кг жинтэй. Жүжигчин, загвар өмсөгч. Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. “Өв залгамжлагчид” кинонд тоглож дууссаныхаа дараа Филиппин, Тайван , Хятад, Япон, Малайз улсуудад фэн уулзалтуудаа хийжээ. Тэрээр одоо анхны кино болох “Gangnam Blues” -д тоглож байна. Фэйсбүүктээ15+ сая лайктай болсон жүжигчин. Гадаадын хамгийн олон лайктай оддын жагсаалтын 16-дбичигддэг. Твиттерт 2+ сая дагагчтай жүжигчин гэдгээрээ Солонгост хоёрт бичигджээ.

Kim Woo Bin

Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. Өнгөрсөн гуравдугаар сард зураг авалт нь эхэлсэн “The Technicians” гэх кинонд тогложээ .Одоо тэрээр”Twenty” кинонд жүжигчин Lee Byung Hun, 2PM хамтлагийн Junho -тэй хамтран тоглож байна. Мөн “The Heirs” олон ангит кинондхамт тоглосонKang Ha Neul нартай хамтран тоглож байгаа. Саяхан Хятад болон Тайландад фэн уулзалтуудаа хийжээ.

Жүжигчин Park Shin Hye 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр төрсөн. Жүжигчин, дуучин загвар, өмсөгч. 163 өндөр 45 кг жинтэй юм байна. Гитар,төгөлдөр хуур тоглох дуртай. Түүний тоглосон “The Tailors” кино удахгүй нээлтээ хийнэ. Тэрээр сүүлд B2ST хамтлагийнYon Jun Hyung-тай хамтарч My Dear” гэдэг цомог гаргажээ

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Т.БАТЦЭЦЭГ: “Дэлхийн мисс”-т өөртөө харамсахааргүй оролцлоо

Дэлхийн мисс 2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа.

-“Miss world” тэмцээн манай цагаар шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн. Олон монголчууд таныг дэмжсэн шүү?

-Намайг дэмжсэн бүх хүмүүстээ танай сониноор дамжуулан мэндчилж байна. Сайн байна уу, монголчууд минь. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн намайг дэмжсэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа маш их баярлалаа. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа.

Нээлтийн үеэр бүжиглэсэн үндэсний хувцастай бүжиг тань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Монголыг гадаадад их сайхан сурталчилсан үйл явдал болсон байх аа?

-Сорхугтан хатны бүжиг л дээ. Бүжигчин М.Бямбаа зааж дэглэж өгсөн юм.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйд тоглодог бүсгүй юу?

-Мөн, мөн. Энэ тэмцээнд л зориулж бэлдсэн бүжиг. Нэг их удаан бэлдэж чадаагүй. Дөрөв, тав хоног л бэлдсэн байх. Би багаасаа л бүжигт дуртай байсан. Бүжиглэх дуртай. Латин америк бүжгээрхичээллэдэг байлаа. Сүүлийн үед бэлли дэнсийг сонирхон хичээллэх болсон.

-“Дэлхийн мисс”-ийн сүүлийн шат цаг гаруйн хугацаанд болоод өнгөрдөг ч оролцогчид нь олон сарын өмнөөс асар их хүч хөдөлмөр зарцуулдаг. Эх орноо төлөөлж байгаа миссүүд их л олон үйл ажиллагаанд оролцдог юм шиг байна билээ?

-Их хүч хөдөлмөр зарцуулсан. Гэхдээ тэмцээнд бэлдэх хугацаа нь сар гаруй л байсан. Манай “Miss Mongolia” тэмцээн зургадугаар сараас эхэлж явсаар есдүгээр сард сүүлийн шалгаруулалт нь болдог. Би “Дэлхийн мисс”-т орно гэж гурван жилийн өмнөөс бодсон. Тэгээд энэ жил оролцоно гэж өөртөө том төлөвлөгөө тавьсан юм. Их ч бэлдлээ. Энд нэг л юм хэлмээр байна. Монголчууддаа л баярлалаа гэж хэлмээр байна. Их Британи, тэр дундаа Лондонд байгаа монголчууд маань их дэмжсэн. Тэндхийн Элчин сайд нь хүлээж авсан. Миний зурагтай футболк, томоос том хананы зураг хүртэл хэвлээд бэлтгэчихсэн байсан. Аягүй гоё зохион байгуулалттай хүлээж авсанд баяртай байгаа.

Нээлтэд “Mongolia” хэмээнтаныгтанилцуулахад тэнд яасан олон монголчууд байв аа. Шуугилдаад л “Монгол” гэж хашгирцгаах нь сонсогдсон?

-Маш олон монголчууд байсан. Манайхан энд тэндгүй суучихсан. Хаа сайгүй л Монголын минь далбаа. Ер нь үнэхээр гоё байсан, уйлчих гээд. Огшоод байсан. Үгээр хэлэхийн аргагүй гоё байдаг юм билээ. “Дэлхийн мисс”-ийн тайзан дээр эх орныхоо нэрийг дуудуулаад мэндчилэхэд өөрийн эрхгүй омогшсон. Ялангуяа монгол дээл, хувцсаа өмсөөд тэр дундаа хатны хувцастай гарахаар бахархаад л байдаг юм билээ.

Сар гаруйн турш олон орны мисстэй хамт янз бүрийн л тэмцээн уралдаанд хүч үзэж байгаа харагдсан. Хэр ядрав?

-Амар юм гэж хаа байх вэ. Бүх л зүйл саад бэрхшээлтэй тулгардаг. Зүгээр л байж байгаад амжилтад хүрдэггүй. Ямар ч юм тодорхой хэмжээнд хэцүү байдаг шүү дээ. Ядарсан, ядарсан. Өглөөнөөс орой хүртэл үйл ажиллагаатай. Өдөрт 4-6 цаг унтдаг байсан. Өглөө эрт гарахад цайгаа уучихсан байх ёстой. Хувцаслалт, нүүр будалт нь бэлэн байх хэрэгтэй. Өглөө хэдэн ч цагт гарч болно. Тийм болохоор байнгын бэлэн байдалтай л ажилласан. Тэмцээний шүүгчид ингэх явцдаа тухайн оролцогчийн бэлэн байдалд дүн тавьдаг юм. Тийм болохоор цаг барих хэрэгтэй. Яаж ч байсан хоцорч болохгүй. Ер нь аягүй ачаалалтай байсан.

Ямар орны миссүүдтэй танилцаж, найз болов?

-Оролцогчид маань бүгд гоё байсан. Өрөөнийхөө охинтой их сайн найз болсон. Вьетнамын мисс л дээ. Түүнтэй л бүтэн сарын турш бүхий л зүйлд хамтдаа байсан. Бусад оролцогчид маань надад их сайхан хандана, сайн харилцаатай байсан шүү. 121 орны миссүүдийг дотор нь групп болгоод хуваачихсан болохоор биенээ танихгүй байх тохиолдол бий. Харин намайг хэн нь ч харсан “Mongolia”гээд л танина. Тэр нь их гоё.

Өнөө жилийн тэмцээн олон нийтээс санал авснаар шинэлэг байсан. Та тэр санал хураалтаар чамгүй дээгүүр явсан шүү?

-Ер нь бол өндөр саналтай явсан. “Miss world”-ийн албан ёсны хуудсан дээр бүх мэдээлэл, явцыг танилцуулаад явж байсан. Тус тэмцээний зохион байгуулалтыг дэмждэг, сонирхдог гэх газруудын томоохон сайтууд байдаг юм билээ. “Дэлхийн мисс”-т явахаас минь өмнө тэдгээр сайтууд оролцогчдын мэдээллийг байршуулаад санал аваад эхэлчихсэн. Монголчууд маань тэдгээр сайтууд болон албан ёсны сайтад олон мянган саналаа илгээж байсан шүү.

Манай гоо бүсгүйчүүд 2005 оноос энэ тэмцээнд оролцож эхэлсэн. Өнөө жил монголчууд өмнөхөөсөө илүүтэй итгэл тээж байсан нь анзаарагдаж л байлаа?

-Тэгж байсан нь мэдрэгдсэн. Өмнө нь монголчууд ингэж дэмжиж байгаагүй гэсэн. Монголчууд маань үнэхээр сайхан мэссэжүүд илгээдэг байсан. Тэмцээн өндөрлөснөөс хойш өөрийн цахим хаягуудаараа маш олон сайхан үгтэй урмын мэндчилгээ, үгс хүлээн авсаар л байна. Тэмцээн дуусаад эхний гурав хоногт ямар олон сайхан үгс хүлээж авсан гэж санана. Би бүгдэд нь хариу өгч байгаа. Тэр хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. “Чи бол Монголын дэлхийн мисс”, “Чи бидэндээ Дэлхийн мисс” гэсэн олон сайхан үгс ирсээр байгаа (инээв). Гоё мэссэж, сэтгэлийн үгс. Зарим нь шүлэг зохиож, зарим нь зураг зурж илгээсэн.

Таныг нэгэн дэмжигч тань “Дэлхийн мисс”-ийн цэнхэр титэмтэйгээр зурсан байна билээ?

-Харин тийм. Бас гоё үгтэй шүлгүүд ч бий.

Тамонголбүсгүйчүүдийг бусад орны эмэгтэйчүүдээс юугаараа ялгардаг, юу нь өвөрмөц гэж боддог вэ?

-Монгол бүсгүйчүүдийн царай төрх нь өвөрмөц шүү дээ. Биеэ авч яваа байдал, Монголын ёс заншил, үндэсний хувцас. Энэ бүхнийг сайхан хослуулж чаддаг.

Олимп, дэлхийн аваргууд медалийн тавцанд зогсч байхдаа Монголоороо бахархсанаа ярьдаг. “Дэлхийн мисс”-ийн хүндтэй тайзнаа алхаж явахад мисс хүнд юу бодогдох юм?

-Эх нутгийн уул тал, байгаль сэтгэлд буусан. Нүдэнд Монголын төрийн далбаа харагдсан шүү. Тэр агшинд уйлах гээд нулимс цийлэгнээд л ирсэн. Тухайн агшиныг одоо дурсч ярих гэхээр үг гарахгүй, хоолой зангираад байна (Хэсэг чимээгүй болов.сурв).

Т.Батцэцэгийг энэ тэмцээнд оролцоход ямар хүмүүс тусалж дэмжив. Том ажлын ард хамт гарсан эрхмүүдээ танилцуулбал?

-Монголын талын зохион байгуулагчид маань байна. Ээждээ, гэр бүлдээ маш их баярлалаа. Миний ард байсан хамгийн том гол хүч бол миний гэр бүл. “Шилмэл загвар” агентлагийнхандаа талархсанаа илэрхийлье. Намайг дэмжсэн бусад бүх хүндээ надтай сэтгэл зүрхээрээ хамт байсанд баярлалаа гэж хэлье.

-“Дэлхийн мисс”-ийн үеэр зорилготой гоо сайхан гэж ярьж байсан. Та ямар үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж, нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийсэн бэ?

-Хүүхдэд анхаарал хандуулаасай гэж хүсдэг. Хүүхэд бол Монголын, энэ дэлхийн ирээдүй. Би энэ удаад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд нийгэм маань анхаарал хандуулаасай гэж хүссэн юм. Тийм өвчтэй хүүхдүүд их өрөвдмөөр (Уйлав ). Өөрсдийн буруугаас болж тэгж төрөөгүй шүү дээ.

Ээж тань “Дэлхийн мисс”-ийн үеэр тантай хамт байсан уу?

-Дэргэд байсан. Ээж намайг тайзан дээр байхыг үзэгчийн суудлаас харсан. Ээж гэдэг хүн дэргэд байхаар бүх юм тайван, айдасгүй болчихдог юм билээ. Бүх зүйлд итгэлтэй, сэтгэлтэй болчихдог юм байна лээ.

-“Дэлхийн мисс 2014″-ийн тэргүүн мисс болон тэмцээний талаар ярихгүй юу. Ямархуу болж өнгөрлөө гэж бодож байна?

-Тэргүүн мисс болсон бүсгүй маань спортын тэмцээнд их амжилт гаргасан л даа. Манай группт байгаагүй болохоор яг ямархуу зан ааштай оролцогч вэ гэдгийг анзаарсангүй. Тэмцээний зохион байгуулалт их сайн байсан.

-“Би тэрэн дээрээ л анхаардаг байж дээ” гэж өөртөө шүүмжлэлтэй хандсан тал байна уу?

-Би энэ тэмцээнд өөртөө харамсахааргүй орсон. Угаасаа олон жилийн өмнөөс бодсон. Чадахаараа бэлдсэн. Бүхнийг чадлынхаа хэрээр бэлдсэн бүхнээ зориулсан болохоор харамсахгүйгээр хийнэ гэж өөртөө хэлсэн. Харамсаагүй. Дээр нь монголчууд маань үнэхээр сэтгэлээсээ дэмжсэнд талархаад баршгүй. Баярлалаа гэх үгсийг хэдэнтээ ч хэлсэн багадахаар санагдана.

Та тэмцээнд гаргасан амжилтуудаасаа дурдахгүй юу. Топ модель ангилалд 20 дугаарт шалгарсан?

-121 орны оролцогчдоос Топ моделийн төрөлд шилдэг хорьд. Спортод багаараа хоёрдугаар байрт. Зорилготой гоо сайхны ангилалд шилдэг 28-д орсон байгаа. Зорилготой гоо сайхан төрөлд зарим орны оролцогчдын хийсэн ажил үнэхээр нүсэр том байсан л даа. Тэдэнтэй эн зэрэгцэн шилдэг 28-д шалгарсандаа баярласан. Хамгийн гол нь миний хийсэн хүмүүнлэгийн ажлын үр дүн нь гараагүй байсан юм. Зорилготой гоо сайхан төрөлд би зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг гадагшаа эмчилгээнд явуулсан. Тэр хүүхэд намайг явснаас долоо хоногийн дараа эмчилгээнд явсан. Өнөөдөр (өчигдөр) эх орондоо ирсэн байгаа. Хагалгаа нь амжилттай болсонд баяртай байна. Нэг ч гэсэн хүүхэд эрүүл саруул боллоо.

Манай улс дараа дараагийн “Дэлхийн мисс” тэмцээнд гоо бүсгүйчүүдээ илгээх болно. Харин юун дээрээ анхаарвал зүйтэй юм байна гэж бодов?

-Хамгийн түрүүнд цаг хугацаа хэрэгтэй. Энэ тэмцээнд явах оролцогчдоо багаар бодоход гурван сарын өмнө тодруулмаар юм байна. Цаг хугацаа хэдий уужуу байна, тэр хэрээр амжилттай бэлтгэх хугацаа ихэснэ. Хоёрдугаарт, монголчууд маань энэ л эрчээрээ дэмжлэгээ бууруулахгүй улам ч уухайлан дэмжээрэй. Тэр хүн эх орноо төлөөлөн ганцаараа явж байгаа ч ард нь шүүмжлэхээс илүүтэй дэмжих ард түмэнтэй байх нь том урам болно. Гуравдугаарт гэвэл явахаар болсон оролцогчдоо хувийн гэмээр хэлмээр зүйлс гардаг юм билээ.

Монголдоо ирсэн чинь аягүй гоё байна. Энд шинэ жилийн уур амьсгал орчихсон байна. Хүмүүсийн гар утас руу залгахаар шинэ жилийн дуу эгшиглээд л. Хаа сайгүй цастай. Үнэхээр гоё байна. Монголчууддаа, бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. 2015 оноо үр бүтээлтэй өнгөрөөж илүү сайхан байгаарай. Шинэ хуучин он солигдох тэр торгон агшинд гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаарай гэж ерөөе.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дэлхийн шилдэг 100 байгууллагад шалгарч “Чанарын алтан титэм” хүртлээ

Дэлхийн улс орнуудад бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, байгууллагуудын шилдгийг шалгаруулдагЧанарын алтан титэмшагналын 2014 оны эзнээр ШУТИСийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль шалгарсан байна. Бусинэсс Иньтиативэ Дирэцтионс (БЬД) олон улсын байгууллагаас зохион байгуулдаг энэхүү шагнал гардуулах арга хэмжээ Английн Лондон хотод арван нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд болжээ. Дэлхийн шилдэг 100-д эрэмбэлэгдсэн ШУТИСийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Батхүрэлтэй ярилцлаа.

Юуны өмнө танай сургуулийн хамт олонд баяр хүргэе. БИДгаас зохион байгуулдаг энэхүү шалгаруулалтын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

-Испанид төвтэй БИД олон улсын байгууллагаас дэлхийн чанарын шилдэг байгууллагуудад шагнал олгодог юм билээ. Жил болгон чанараараа манлайлдаг дэлхийн 100 шилдэг байгууллагыг тодруулдаг. 2014 оны хувьд 19 дэх удаагийнх нь гэсэн. Манай ШУТИС-ийн проректор Т.Намнан болон миний бие Английн Лондон хотноо очиж шагналаа авсан.

Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхийн тулд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой юм бэ. Танай сургуулийн хувьд болзолыг яаж давав?

-Олон улсын чанарын стандартыг хангаж нэвтрүүлэх талаар онцгой анхаарч, амжилт гаргасан байгууллагуудад энэ шагналыг олгодог. Үүнд их сургуулиудыг сургалтын хөтөлбөр, чанараар шалгаруулдаг юм байна. 2014 онд шалгарсан 100 байгууллагаас гурав нь л их сургууль байсан. Тодруулбал, Канад, Өмнөд Африк, Монгол гэсэн гурван улсын их сургууль багтсан. Дэлхийн бизнесийн хөгжилд гарамгай амжилт гаргасан бизнес менежментийн байгууллагуудыг тодруулдаг “Алтан титэм” шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр манай сургуулийн хэд хэдэн үзүүлэлтийг онцолж байсан. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн мэргэжлийн хөтөлбөрийн агуулгад энэ шагналыг хүртээсэн байна. Мөн олон улсын магадлан итгэмжлэлд тус сургуулийн 13 хөтөлбөр нь орсон гэдгийг шагнал гардуулах үеэр онцолсон. Үүнээс гадна дэлхийн шилдэг 1000 сургуульд тогтвортой амжилт үзүүлсэн гэдгийг ч тодотгосон. Манай сургууль долоон жил дараалан дэлхийн шилдэг 1000 сургуульд багтсан. Энэ үзүүлэлт нөлөөлсөн юм байна. Дэлхийн шилдэг магистрын 4000 хөтөлбөр дотор Азиас 200 хөтөлбөр орсон. Үүнд манай сургуулийн бизнесийн удирдлагын магистрын гурван хөтөлбөр орсон байгаа. Нэг сургуулиас тэр болгон олон хөтөлбөр ордоггүй юм байна. Бас тухайн сургуулийн төгсөгчдийн үндэсний болон олон улсын нэр хүндийг хардаг юм билээ.

-“Алтан титэмшагналыг манай улсаас анх удаа боловсролын байгууллагад өгч байна уу?

-Тэгж ойлгож болно. Өмнө бизнесийн байгууллагууд авч байсан юм билээ. Харин боловсролын байгууллагын хөтөлбөрийн агуулга, сургалтын стандарт нь олон улсын стандартад нийцсэн гэдэг үзүүлэлтээр олгож байсан тохиолдол байхгүй. Бид үүнд их баяртай байгаа. Дэлхийн түвшний шагнал авсан ч гэсэн нөгөө талаар энэ нь өндөр хариуцлага юм. Тиймээс сургалтын агуулга, чанараа улам сайжруулах үүрэг бидэнд оногдож байна.Бид ойрын 4-5 жил Азийн шилдэг сургууль болох зорилго тавин ажиллаж, мастер төлөвлөгөөгөө зохиосон байгаа.

Танай сургалтын хөтөлбөрийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Манай сургуулийн менежментийн салбар бол Монголд анх 1959 онд аж үйлдвэрийн болон инженерийн эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэсэн үеэс үүссэн түүхтэй. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны үед бизнесийн удирдлага, менежмент мэргэжлийн хамгийн анхны суурийг Монголд тавьсан юм. Бусад их, дээд сургууль макро түвшний эдийн засаг, менежмент, бизнес, санхүү, банк гэх мэтчилэн олон төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Харин манай сургууль анхнаасаа салбарын менежмент, бизнесийн мэргэжлээр микро түвшний эдийн засгийн мэргэжилтэн дагнан бэлтгэж ирсэн. Бид 53 жилийн түүхэн уламжлалтай. Ялангуяа Монголын менежментийн өв судлалын түүхэн уламжлал, өвөрмөц нүүдэлчин соёл иргэншил, тэр нөхцөл дэх хөдөлгөөнт сэтгэлгээтэй хүнийг хэрхэн удирдах, яаж бэлтгэх талаар арвин туршлагатай. Шинжлэх ухааны доктор, профессор Л.Гүржав, Н.Цэнд гэх мэт аугаа эрдэмтдийн залгамж халааг бид аваад явж байгаа. Энэ утгаараа олон жилийн баялаг туршлагатай. МУИС, Санхүү эдийн засгийн сургууль 1990 оноос бизнесийн удирдлагын ангиудаа нээж байсан. Харин бид хагас зуун жилийн өмнөөс энэ мэргэжилтэнг бэлтгэсээр ирлээ. Зах зээлийн нийгэмд шилжингүүт сургалтын агуулга мэдээж шинэчлэгдсэн. Жишээлбэл, аж үйлдвэрийн эдийн засаг зохион байгуулалт гэдэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан бол одоо үйлдвэрлэлийн болон хүний нөөцийн менежмент гэх мэтээр болон нэр нь өөрчлөгдсөн. Гэхдээ цаад суурь агуулга нь хадгалагдаж байгаа юм.

Дэлхийн шилдэг 100-д шалгарахад сургуулийн төгсөгчдийн нэр хүндийг хардаг гэж та дээр хэллээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ хичнээн боловсон хүчин бэлтгэв?

-Бид 4000 гаруй залуусыг бизнесийн упирдлага, менежментийн чиглэлээр төгсгөсөн. Үе үеийн төгсөгчид маань Монголын эдийн засаг бизнесийн салбарыг авч явж байсан гол мэргэжилтэн, удирдах ажилтнууд байдаг. Монголд 87 сургууль эдийн засгийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Төрийн болон хувийн 30 гаруй сургууль эдийн засгийн менежментийн нэртэй. Эдгээр сургуулийн багш нарын 30 гаруй хувь нь манай төгсөгчид байдаг. Мөн олон их дээд сургуулийн захирал, удирдах ажилтан, эрдэмтнүүд байна. Түүнчлэн бизнесийн салбарт ч амжилттай ажиллаж байгаа төгсөгчид олон бий. Ганц жишээ дурьдахад, “МЦС” корпорацийн хүний нөөцийн 100 гаруй менежерийн 80 гаруй нь манай сургуулийн төгсөгчид байдаг. Гадаадад нэлээд олон төгсөгч ажиллаж байгаа. Америкт олон залуус байгаагаас хоёр нь их сургуульд багшилж байна. Бизнесийн салбарт менежер хийгээд явж байгаа хүмүүс ч цөөнгүй. Гэх мэтчилэн манайхыг төгссөн залуус нэр хүндтэй, манлайлан ажиллаж байна. Төгсөгчдийн маань чанар сайн болохоор бахархууштай. Төрийн салбарт гэхэд манайхан маш амжилттай ажилладаг. Бүх парламентад УИХ-ын гишүүн манай төгсөгчдөөс сонгогдож байсан. Төр засаг болоод бизнесийг удирдахад манай залуус сайн ажиллаж байгаа. Энэ бүгд бол өнөөдөр бидний байгуулчихсан гавьяа биш, буурал эрдэмтдийн маань гавьяа. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хувьд менежментийн бие даасан сургууль (школ) гэж хэлж болохоор байна.

Танай сургууль үндэсний менежментийн шавь сургалт байгуулагдсаны ой гэж тэмдэглэдэг ньийм учиртай байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Монголд үндэсний шавь сургууль бий болгосны 55 жилийн ойг 2014 онд тэмдэглэсэн. Шинжлэх ухааны доктор, профессор Ломбоцэрэнгийн Гүржав, гавьяат багш Нанзадын Цэнд нарын гавьяаг бид бахархдаг. Ахмад буурал эрдэмтэдмаань одоо хорвоог орхисон ч шавь нар нь тэдний залгамж чанарыг үргэжлүүлж байгаа.

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хуучин нэршил буюу КТМС бол брэнд болсон. Харин одоо Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болсон. Бүтэц яаж өөрчлөгдсөн бэ?

-КТМС-ийн төгсөгчид чадварлаг байдаг юм гэсэн жишиг тогтчихсон байдагтай санал нэг байна. Ардчилсан нам гарч ирсэнээр дээд боловсролын тогтолцоонд нэлээд шинэчлэлийг хийсэн. Үүний дагуу төрийн их, дээд сургуулиудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Манай ШУТИС-ийн 19 салбар сургууль 10 болж өөрчлөгдсөн. Компьютерийн техник, менежментийн сургуулийн эдийн засаг менежментийн салбар нь Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээрээ үлдсэн. Компьютерийн ухааны салбар нь Мэдээлэл харилцаа, холбооны сургууль дээр төвлөрсөн. Тиймээс манайх Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болсон. Энэ сургуулийн бүтцэд урьд өмнөх бүрэлдэхүүн сургуулиудын үйлдвэрлэлийн менежмент, холбооны менежмент, аялал жуулчлалын менежментийн мэргэжлүүд нэгдсэн. Мөн бүрэлдэхүүн сургуулиудын инженерийн ангийн эдийн засгийн сургалтыг хариуцаж байсан багш нар Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээр ирсэн. Ингээд эдийн засаг, менежмент, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар дагнасан сургалттай болоод байна.

Одоо хичнээн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна вэ?

-Бизнесийн удирдлагаар бакалаврын долоон мэргэжил олгож байгаа. Мөн зургаан мэргэжлээр магистр, бизнесийн удирдлага, менежмент, нийтийн удирдлага, нийгмийн шинжлэх ухаанаар доктор бэлтгэж байна. Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр 10 гаруй хөтөлбөрөөр бакалаврын сургалтаар мэргэжил олгож байна. Нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр соёл судлал, нийгмийн ажилтан, нийтийн удирдлага буюу хуучнаар төрийн захиргааны менежмент, олон нийттэй харилцах харилцааны мэргэжилтэн бэлтгэж байна.

Олон улсад үнэлэгдсэн хөтөлбөр боловсруулсан багш, эрдэмтдийг энд орхиж болохгүй санагдлаа. Багшийг эрдмийн зэрэгтэй, хөгжүүлэхэд танай сургууль нэлээд анхаарч ажилладаг шиг харагддаг

-Ер нь бизнесийн удирдлагын мэргэжлийн хөтөлбөрийг олон улсын стандартын түвшинд хүргэж, чанар чансааг сайжруулъя гэвэл үнэхээр багшлах бүрэлдэхүүнийг онцгой анхаарах ёстой. Манай сургууль багшийг хөгжүүлэх хөтөлбөртэй. Жил бүрийн төсөвтөө багшийг хөгжүүлэх сан байгуулдаг. Багш нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадны их сургуулийн туршлагыг судлах, олон улсын хурал зөвлөгөөн, чуулга уулзалтуудад төлөөлөгчөөр оролцуулах зэргээр анхаардаг. Мөн багш нарыг эрдмийн зэрэг цолтой болгоход ч дэмжиж ажилладаг. Манай сургуулийн 123 багшийн 50 хувь нь докторын зэрэгтэй. Бахархууштай нь гадаадын их, дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалаадирсэн багш нар олон бий. Тухайлбал Япон, Солонгос, Автрали, ОХУ-ын их сургуульд доктор хамгаалаад ирсэн багш нар байна.

Дэлхийн шилдэг 4000 хөтөлбөрт Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн гурванхөтөлбөр багтсан гэж та эхэнд дурдсан. Ер нь гадаадынхан танай сургуулийг хэр сонирхож байна?

-Одоо бидэнд шинэ зорилт тавигдаж байгаа. Дэлхийн шилдэг магистрын 4000 хөтөлбөрт манай гурван хөтөлбөр орсноор агуулгыг нь гадаадынхан ихэд сонирхож байна. Одоогийн байдлаар 1400 орчим залуу манайд хандсан. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн агуулгын талаар тайлбарлуулж байгаа юм. Тиймээс бид багш нарын Англи хэлний мэдлэгийг сайжруулах тал дээр нэлээд анхаарч байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн хичээлийн агуулгыг Англи хэл дээр болгоход нэлээд ажлуудыг хийж байгаа. Сүүлийн үеийн мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор зайн сургалт явуулах зорилгоор хичээлүүдээ Англи хэл дээр болгож, зайнаас сургалт явуулдаг “Е” хэлбэр рүү шилжүүлж байна. Одоогоор бид төрийн захиргааны менежментийн хөтөлбөрийн 100 хувь, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрийг50 хувийг “Э” болгосон. 2014-2015 оны хичээлийн жилд 100 хувь “Е” болгоно. Мөн маркетингийн болон санхүүгийн менежментийн магистрынхичээлийг “Е” болгох зорилт тавин ажиллаж байна.

Ингэхэд танай сургууль гадаадын их, дээдсургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хэд хэдэн улсын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлжбайгаа. Манайх Өмнөд Африкийн Манкоса-гийн их сургуультай таван жил зайн сургалтын хөтөлбөр хэрэгжүүллээ. Арав гаруй хүн суралцсанаас долоо нь төгссөн. Үүний ач холбогдол нь зайн сургалтын талаарх барууны туршлагыг Монголдоо нэвтрүүлэх юм. Зайн сургалтаар мэргэжилтэн бэлтгэдэг том сургуулиудын сурах бичигтэй болно. Мөн Японы олон улсын их сургууль, Тайваний Үндэсний нэгдсэн их сургуультай “1+1” гэдэг хамтарсан хөтөлбөр эхлүүлсэн. Суралцагчид Монголд болон тухайн улсад тус бүр нэг жил сурч, хоёр сургуулийн диплом авна. Мөн Швейцарийн их сургуультай Бизнесийн удирдлагаар зайн сургалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энд сайн тал нь Швейцарь, Франц, Герман улсад сурч болно. Салбар сургуулиуд нь өөр өөр оронд байдаг. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төлбөр нь жаахан өндөр.

Сургалтын зардлын асуудлыг яаж шийддэг юм бэ?

-Энэ нилээд бэрхшээлтэй асуудал болоод байна. Зарим сургуулийн сургалтын төлбөр жилийн 20 гаруй мянган ам.доллар байдаг. Бид аль болох олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилт, тэтгэлэгээр шийдэхээр ажилладаг. Зөвхөн Монголдоо манай сургуулийн хөтөлбөрийн агуулга ийм байх ёстой гээд явж болохгүй. Гадаадын их дээдсургуулиудтай хамтарснаар бид юун дээрээ алдаж байна, ямар хичээл шинээр оруулбал боломжтой вэ гэдгээ мэдэж авна. Хоёр их сургууль бие биенийхээ агуулгыг хүлээн зөвшөөрч дүйцүүлнэ гэдэг том боломж юм.

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн байх аа?

-АНУ-ын АЦБСП буюу Бизнесийн сургууль болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллага нь манай сургуулийн бакалаврын зургаа, магистрын долоон хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн. Мөн Парис хотод төвтэй ЭДУНиВЭРСАЛ групп дэлхийн 154 орны 1000 сургуулийн рейтингийг тогтоодог тус байгууллагын жагсаалтын дээгүүр манай сургууль эрэмбэлэгдэж байгаа. Жил болгон бид амжилтаа ахиулж байна.

Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаас жил бүр нэгдсэн ба бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд их, дээд сургуулиуд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулж, шийдвэрлэх талаар ярьж шийддэг. Тиймээс жил болгон манайх багш нараа оролцуулдаг. Жилдээ 20-30 багшийг ийм зөвлөгөөнд оролцож, харилцан туршлага солилцож байна.

Танд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү гэж хүмүүс хэлсэн

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асанЧ.Улаантай ярилцлаа.

Таныг сайд байхдаа эхнэрийнхээ компанидбаахан тендер өгч, идэж уусан тухай мэдээлэл цацагдах боллоо. Та өөрөө юу хэлэх вэ?

-Намайг эзгүй хойгуур ийм юм болжээ.Сонин хэвлэл, сайтуудаар шуугиулсан байна. Гэхдээ зарим хэвлэл ялангуяа танай сонин асуудлыг олон эх сурвалжаас тодруулж, үнэн мөнийг нь олох гэж хандсан байна. Тэр яригдаад байгаа асуудлаар төрийн байгууллагын хариуцлагатай ажилтнууд, компанийн удирдах хүмүүс тодорхой тайлбар өгчээ. Энэ бүхнээс миний нэр холбогдсон тэр мэдээлэл ор үндэсгүй худлаа гэдэг нь харагдаж байна шүү дээ.Дуулиан шуугиан дэгдээх, гүтгэлэг хийх сонирхол зарим хүнд байсан бололтой.

Та хаашаа яваад ирсэн юм бэ. Сангийн сайдын албаа өгснөөс хойш хэвлэ­лээр ч ярьсангүй. Таныг гомдоод алга болчихсон гэдэг яриа ч гарч байлаа…

-Гадаад томилолтоор ажиллаад ирлээ. Би ажлаа өгөхдөө ч шинэ Засгийн газрыг байгуулагдахад ч УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд өдөр шөнөгүй нойр хоолгүй ажлын төлөө зүтгэлээ. Тиймээс биеэ эмчлүүлэхээс эхлээд амжуулах асуудал байлаа. Гомдсон, тунирхсан гэх яриа бол өчүүхэн амьтдын бодож явдаг зүйл. Би албан тушаалыг авч, өгч сурсан хүн. Ер нь албан тушаалыг авах, өгөх нь гол биш жинхэнэ эзэн нь байж хийж бүтээх нь чухал байдаг. Хэн нэгэн даргаас албан тушаал аваагүй, олон түмний итгэл төрийн шийдвэрээр л авч, өгч байна. Хэн нэгэнд гомдоод, хэн нэгнийг баярлуулаад байх шаардлага байхгүй.

-“Сүвэн уул” гэдэг компани үнэхээр танай эхнэрийнх юм уу?

-“Сүвэн уул” гэдэг компанийгогт мэдэхгүй.Өмнө нь надад ямар нэгэн хэлбэрээр дуулдаж, танигдаж байгаагүй. Би болоод манайхнаас хэнтэй нь ч холбоогүй.

Тэр компанид та нэг удаа тусалж байсан юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Энэ нэрийг өмнө нь нэг л удаа сонсч байсан. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй бол төрийн алба дэмжих л ёстой шүү дээ.

Хэзээ, ямар байдлаар сонсч байсан юм бэ?

-Хувийн сонирхлын үүднээс Сангийн сайдын хувиар юм уу, УИХ-ын гишүүний үүргээр ямар нэгэн компанид туслах бололцоо хязгаарлагдмал шүү. Бизнесийн орчин бүрдүү­лэх, эрх зүйн зохицуулалтын асуудлаар зөвлөгөө өгнө гэх мэтээр. Монгол Улсад үйлчилж байгаа хууль дүрмээр бол Сангийн сайдын албан тушаалтаннэг ч тендер шалгаруулах мэдэлгүй байдаг. Сангийн сайд танил талдаа тендер өгсөн гэдэг мэдээлэл угаасаа зохиомол. Ийм зүйл хүсээд надаас дэмжлэг авч чадаагүй хүмүүсийн гоморхол биз.Тендерийг зарлаж, үнэлж, дүгнэсэн, хуулиар эрх олгогдсонбайгууллагууд нь тэр ажил, асуудлаа хариуцдаг юм.

-“Сүвэн уул” компанийнзахирлыгта таньдаггүй гэж үү?

-Танихгүй. Компанийнх нь эзэн өөрөө тодруулга өгсөн байсан шүү дээ. “Ч.Улаан гэдэг хүнийг танихгүй” гэж. Тэгэхээр минийхолбогдсон гээд байгаа тендерийн дуулиан шуугиан иш үндэсгүй худлаа, зохиомол гүтгэлэг. Энэ бол хэн нэг хүний бодож олсон зохиомол зүйл байна. Хамгийн гол нь тэр хүмүүс энэ шуугианыг намайг эзгүйд хэвлэлээр цацаж, ирэнгүүтсайтуудаас авчихсан байна.Эндээс нь харахад л зохиомол гэдэг нь тодорхой байгаа биз. Дуулиан болгосон бүх мэдээлэл баримтаар няцаагдана.

Ямар баримтаар…

-УБЕГ-аас “Сүвэн уул” гэдэг компанийг хэн хэзээ, ямар зорилготойгоор байгуулсан бэ гэдэг мэдээллийг аваад харахад болно шүү дээ.Яг энэ мэдээллийг би бүртгэлийн газраас албан ёсоор авахаар хандсан байгаа.Түүнчлэн хэвлэлээр миний талаар цацсан мэдээлэлд дурдсан үнийн дүн,тоо баримт цөмзохиомол юм билээ. Худалдан авах ажиллагааны газраас энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна. “Энэ бол манайхаас зарласан тендерүүдийн жагсаалтад байхгүй” гэжээ. Худалдан авах ажиллагааны газар, мөн харьяа яамдаар дамжуулан тендерүүд зарлагддаг. Тэр болгоны жагсаалтыг гаргуулж, хариуцсан байгууллагуудаас нь тодорхой тайлбар авахаар хандсан байгаа.

Хэвлэлийн байгуулла­гуудаас ч албан ёсны тайлбар шаардана. Яагаад гэвэл тэр мэдээллийг дуулиан шуугиан болгосноор УИХ-ын гишүүн миний нэр төрд халдаад зогсоогүй, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд, тодорхой аж ахуйн нэгжийн бизнесийн нэр төрд халдсан үйлдэл болсон.Тиймээс үнэн мөнийг нь олж, нийгэмд зарлах ёстой. Тэгэхгүй болцаашдаа намын эв нэгдэл, үйл хэрэгт харшилж,намын олон мянган дэмжигчдийн сэтгэлд сэв суулгах юм.

Танай эхнэрийн дүү та­ван тендерийнх нь мөн­гийг Сангийн яамнаас гар­гуулж авсан гэдэг зүйл тэр мэдээлэлд дурдагдсан байсан

-Тэр заасан өдөрт нь тийм гүйлгээ хийгдсэн эсэхийг санхүүжилтийн мэ­дээ тайлангаас үзчих боломж­той. Сангийн яаман дээр хү­лээг­дэж байгаа болон ол­гогдсон санхүүжилтийн мэдээ тайлан нь тодоор тавигд­даг юм шүү дээ. Шилэн дансны тогтолцоонд аль эрт шилжчихсэн.

Тэгвэл ийм худлаа зүйлийг хэн тараах болсон юм бол. Уг нь хүнийг ор үндэсгүй гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэг л баймаар юм

-Хэн энэ үлгэрийг зохиож, хэн дэвэргэж, хэн зохион байгуулалттайгаар цацав гэдгийг би гадарлаж байна. Улс төрд энэ олон жил явахдаа юу эсийг үзэхэв. Иймэрхүү зүйлийг тайлаад уншчих чадвар, улс төрийн мэдрэмж надад байна.Сэдэл, өрнөл, санаархал нь ойлгомжтой, хэвшсэн хоцрогдсон арга барил шүү. Мэдээж хэвлэлийнхэн өөрсдөө ийм зүйл бодож олоогүй нь тодорхой. Дуулиан шуугианд дуртай учраас бие биеэсээ ишлэл авч, тэр мэдээллийг цацаж, нэг үгээр гэнэн үйлдэл гаргасан байх. Магадгүй хувь хүний нэр төрд халдаж, хууль зөрчсөн гэдгээ мэдээгүй ч байж мэднэ.Хэвлэлийн байгууллага, сайтууд надаас уучлалт гуйх биз. Уучлал хүсвэл мэдээж би уучилна. Ирсэн мэдээллийг магадлалгүйгээр гаргасандаа хүлцэл өчье гээд гаргадаг шүү дээ.Дээрээс нь “Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү” гэдгийг олон байгууллага, хүмүүс хэлж байна.

Мэдээж танай намынх­наас энэ мэдээллийг явуу­лаад байна уу гэдэг хардлага бий. Тэгвэл яагаад

-Ийм дуулианыг дэгдээ­сэн хүмүүс надад их ойрхон байгаа. Манай намын хариуцлагатай хурал дээр протоколтой, эзэнтэй, гэрчтэйгээранх яригдсан асуудал. Тэр үед “Элдэв хардлага сэрдлэгээс үүдсэн, иш үндэсгүй зүйл ярьж байна. Нухацтай хандаарай” гэдгийг нь хэлж байсан.

Хэн гэдгийг нь шууд хэлчихэж болохгүй юм уу?

-Тэр тухай одоо хэлэхгүй. Чадахгүй мөртөө том дарга болохыг мөрөөдсөн төрийн жижигхэн албан хаагч, олигтой мэдээ ч биччихэж чадахгүй хэрнээ дуулиан шуугиан дэгдээхдээ гаршсан шалихгүй сэтгүүлч, мөнгөтэй болоход нь, тендер авахад нь тус болоогүйдгоморхсонатаархахаас өөрийг мэдэхгүй хорчин нөхдийн хийсэн зүйл.Ер нь өнөөдөр дуулиан шуугиан хов хорыг хүн бүхэн сонирхдог, итгэдэг болчихсон сонин цаг үе ирчихэж дээ. Жирийн ажилтнаасаа эхлээд дарга даамал хүртлээ хов хор, наймаа тохироо гэхээр нүд нь гялалзаж, чих нь соотгонож, хэл амаа билүүддэг болсон байна. Хальт мульт сонсч, хазгай муруй ойлгочихоод түүнийгээ ургуулж бодоод,нэмж чимээд явдаг энэ муу зуршлаасаа салах хэрэгтэй. Гэтэл салах нь битгий хэл энэ үйлдлээ зөвтгөж, хардаж сэрдэх эрх бидэнд бий гэж ярьцгаадаг. Нийгмийн гажуудал болчихсон тэр үйлдлийг нь зарим нэг хурган дарга нар битүүхэндэвэргэж, өөгшүүлж далд ашиг хонжоо хайж байгаа нь нууц биш.

Сүүлийн үед МАХНын­хан хагарч бутраад байгаа юм шиг байна. Юунаас болоод байгаа юм бэ?

-Асуудал нь Ч.Улаан гэдэг хүндээ биш. Магадгүй санаархал байх. Нийтийн анхаарлыг өөр зүйлд хан­дуулах гэсэн байж болох юм.Өнөөдөр манай намын гишүүд дэмжигчид олон асуултадхариулт авч чадахгүй эргэл­зэж, гайхаж, санаа зовж бай­гаа. Засгийн газрыг яагаад огцруулав.МАХН шинэ Засгийн газарт орсон нь зөв үү, буруу юу. Нам хэнтэй хамтарч түншилж байна, нам дотор хагарал, хугарал байна уу, эрх мэдэл албан тушаалын хуваарилалт яаж явж байна, бид юуны төлөө тэмцэж, юу хүртэж байна гэдэгт гишүүд хариулт шаардаж байна. Үүнд өгөх үнэн зөв хариултаас бултаж,анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлэх санаархал шүү дээ. Түүнийх нь золиосонд мань мэт өртөж байхыг үгүйсгэхгүй. Ер нь хор ховонд оролцдоггүй, худлаа үнэн юм зохиож ярьдаггүй, хатуу ч гэсэн үнэн үгтэй, удаан ч гэсэн зөв явдалтай нэгнээ ад үздэг, харддаг, сэрддэг гажуудал аль ч намд байна.

Танай намынхан үнэхээр хагарч, бутраад учраа олохоо байчихжээ

-Хагарал, бутрал гэж сүржин яримааргүй байна. Үнэндээ хагарал бутрал гэдэг бол нэг цул байсан юм задарч сарнихыг хэлэх биз. Гэтэл манай намаас эхлээд өнөөдрийн Монголын улс төрийн намуудад нэг цул, үзэл бодол, үйл ажиллагаа арга барил суугаагүй. Тэгэхээр хагарал бутрал гэхээсээ илүү намуудын төлөвших явцдаа гаргаж байгаа гажуудал гэж үзэж байна.Нам бол үзэл бодол нэгтэй хамт олны бүрдэл. Манай намын үзэл баримтлал шударга ёсны, улс орны хөгжил дэвшлийн төлөө чиглэдэг. Тиймээс энэ үзэл бодлын дор янз бүрийн хүн нэгдэж байгаа. Эр, эм, хар шар, баян ядуу, дарга цэрэг гээд янз бүрийн хүн нэгдсэн.Тэднийзорилго үйл ажиллагааг нэг чигт хандуулж, нэгтгэх үүрэг нь намд оногдож байдаг. Харамсалтай нь өнөөдөр аль ч нам ялгаагүй фракц, нутаг нуга, анги хамсаатан, тэр бүү хэл бизнесийн эрх ашгаараа нэгдсэн хэсэг бүлгийн хуваагдалд орчихоод байна. Манай нам ч ийм байдлаар мөн чанараа алдчихаад байна.Төрийн үйл ажиллагаа эрхлэх чадавхи нь бүрэлдэж амжаагүй, гудамж талбайн задгай тоглогч чанар нь давамгайлсан тулга тойрсон явган яриа хов хор, хардлага сэрдлэг, гүтгэлэг гүжирдлэг хөөцөлдсөн л байдалтай болж байна.

МАХНыгН.Энхбаяр гэдэг нэг хүний нам болчих­лоо гэдэг шүүмжлэл бий.Үнэндээ Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын хүмүүсийг намынхан нь үзэхээ байсан.Та нар ч даргатайгаа таарахаа байсан гэлцэх юм

-Бүх үйл явц олон түмний нүдэнд ил байна шүү дээ. Хоорондоо муудалцаад, бие биеэ үзэж чадахгүй болчихсон юм байхгүй. Гэхдээ анхаарах асуудал байгаа. Бид бол том зорилго, эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүс. Гэтэл ойрхон харсан түр зуурын хожоо албан тушаал горьдсон бусармаг хүмүүс хурган дарга нар хов зөөж, яс хаяж биднийг хооронд нь тэрсэлдүүлж байна.Санал зөрөлдсөн асуудал байж болно шүү дээ. Үнэндээ бидМАХН-ыг сонгуульд оролцох чадавхтай болгож, амжилттай оруулахын төлөө бүхий л чадлаараа зүтгэсэн. Шинэчлэн байгуулагдаад нэг л жил болж байсан намаа парламентын нам болголоо. Тэр үед бид нэг зүйлийг ярьж байлаа, ард түмэн ч нэг л зүйлийг хүсч байсан. Товчхондоо ард түмэн МАНАН-гаас салгаад өгөөчээ гэдэг л сонголт хийсэн шүү дээ. Шударга ёс эвсэл МАНАН үүсгэгч хоёр намын дундуур тусгаарлагч болж орж ирээд төрийн тэнцвэрийг хадгалах үүрэг хүлээсэн юм.

Харамсалтай нь өнөөдөр тусгаарлагч биш шууд дамжуу­лагч, МАНАН-г бүрдүүлэгч хүчин болчих гээд байна.

Үүнээс болоод л үл ойлголцлууд нь зөрчилдөөд байна уу?

-Н.Алтанхуягийн шинэчлэ­лийн Засгийн газарт МАНАН-гийн үед явж байсан бодлогыг өөрчилье, гажуудлыг засъя гэдэг зорилгоор бид орж ажилласан.

Ингээд ажиллах явцад Д.Тэр­бишдагваас эхлээд бид­ний зүгээс манай нам төрийн тэнцвэрийг хадгалагч улс тө­рийн хүчин байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байв. Гэтэл манайхан идэв­хийлэн оролцсоор байгаад шинэчлэлийн Засгийн газ­раа огц­руулчихлаа. Энэ мэт асуудлаас үүдэж санал нэгдэх, нэгдэхгүй зүйлүүдгараад л байна. Миний хувьд хэзээд намын эрх ашгийн төлөө дуугарна. Хэнд ч ая тал засахгүй. Зарчмын байр сууриа баримталж, нийтлэг эрх ашгийг дээдэлнэ. Тулга тойрсон хэрүүл шуугианаар, гомдол тунирхлаар асуудалд ханддаггүй.

Намын шахалтаар Сан­гийн сайдын ажлаа өгсөн гэдгээ та чуулган дээр хэлсэн л дээ

-Сангийн яам бүтцийн өөрчлөлтөд ороогүй. Харин ч нэмэлт ачаа чиг үүрэг авахаар болж зохион байгуулагдсан.Тэгэхээр Ч.Улаан гэдэг хүн бүтцийн өөрчлөлтөөр ажлаа өгөөгүй. Хүн даруухан байх нь чухал боловч үнэнийг хэлэхгүй бол тэнэг хэрэг болно гэж суут хүн хэлсэн байдаг. Сангийн сайдын ажлаа муу хийгээгүй гэж УИХ дүгнэсэн. Тийм болохоор намын бодлогоор ажлаа өглөө гэдгээ хэлсэн.Харамсалтай нь өнөөдөрУлаан сайд их хэмжээний хөрөнгө мөнгө идэж, уусан учраас ажлаас нь өөрчилсөн гэдэг мессежийг олон түмэнд өгөхийг оролдоод байх шиг.

Сайд байсан хүмүүсээ намын санхүүжилтэд нэмэр болсонгүй, ялангуяанамын байрны мөнгийг босгосонгүй гэдэг үндэслэлээр Н.Энх­баяр дарга түлхсэн гэх юм билээ

-Олон хүний бодол, таамаглал ортой л байдаг биз дээ.Мэдээжийн хэрэг төрийн албан хаагчид хүн бүрийн хүсэл мөрөөдлийн хэмжээнд хүртэлажиллаж хүсэл мөрөөдлийг нь гүйцэлдүүлж чадахгүй. Бүхнийг хуулийн хүрээнд шийддэгзарчмаар ажилласан даа. Энэ бол миний ажил, амьдралынхаа турш баримталж ирсэн зарчим юм.Үүнээсээ хэзээ ч ухраагүй. Тэгээд ч Сангийн сайд гэдэг бол найзгүй, найраагүй алба шүү дээ. Энэ ажлыг гурван удаа авч, гурван удаа өглөө. Тэр болгонд зарчмын байр сууринаас асуудалд ханддаг. Ер нь Шинэчлэлийн Засгийн газарт Сангийн яам өөрийн гэсэн нүүр царайтай,бас нөлөөтэй, бодлого чиглэлтэй, үр дүнтэйажиллаж байлаа.Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.Аливаа юмны учир олоогүй, аялдан дагаж хөөрцөглөсөн нөхдүүдийн нөлөөнд автаж, нам шийдвэр гаргаагүй гэж үзээд сайдын албаа нэр төртэйгээр өгсөн. Хамгийн гол нь төр засагт ажиллаж, намынхаа гишүүдийн нүүр царай болж байх учиртай гэжхичээж зүтгэсэн юм. Энэ маань дунд тушаалын даамлуудын болон илүү харж, ихийг горьдсон хүмүүсийн санаа бодолд нийцээгүй байх.

Та сайдын ажлаа өгөхдөө яамныхандаа хандаж ерөөл хэлсэн байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Яам салбарынхан маань миний мэргэжлийн хамт олон, мөрөөдлийн биелэл, бахархал маань юм.

Ингэхэд таныг Сангийн сайд болчихоод эхнэрийнхээ дүү нарыг ажилд авсан гэ­дэг хэл ам их байдаг болол­той

-Би аливаа хүнийг ажилд авахдаа зөвхөн ажил төрлийн шалгуурыг урьтал болгодог. Мэдлэг чадвар, дадлага туршлага, хичээл зүтгэлийг нь харж хэнийг ч шалгаруулж ажилд авдаг. Тухайн ажилдаа тэнцэх шаардлагыг хангаж байгаа болхэн ч байсан надтай, надгүй хаана ч ажил­лана. Хувийн жижиг сажиг ховоор хөөцөлдөж,атаархаж жөтөөрхөж явдаг нь өчүүхэн байгаагийн шалгуур биз дээ.

Одоо таныг МАХНаас гарах байх гэж таамагласан хүн их байх шиг байна?

-Намаа солих бодол төрж байгаагүй өдий хүрлээ.Анхэлссэн уугуул намдаа л байна. МАХН-ыг сүхбаатарынхны бахархал болсон жанжин Сүхбаатар үүсгэн байгуулсан гэдгээр нь хүйн холбоотой байдаг.Хамгийн гол нь өнөөдөр энэ намаа цэвэршүүлж, бэхжүүлж, төлөвшүүлж авах нь чухал байна.Намд байгаа төлөвшиж амжаагүй гишүүд дэмжигч, явцуу эрх ашгаасаа салж чадахгүй зарим дарга даамлуудад асуудал байна.

Н.Энхбаяр даргыг хэлээд байна уу?

-Нам гэдэг олон мян­ган гишүүнтэй бүтэц бүрэлдэ­хүүнтэй том байгууллага. Дарга нарт хошуу дэвсч гүйдэг, худлаа үнэн ярьж, эв эвддэг шөвөгчид их шүү. Манай намын дарга нарын хоорондяс хаяж, тэрсэлдүүлж, гишүүдийг намын даргатай нь хагаралдуулахыг хичээдэг хүмүүс байгаа.Тэдний үгэнд автах эсэх нь хувь хүний хүмүүжил, итгэл үнэмшлээс л болох байх даа.Би лав ийм зүйлд ач холбогдол өгдөггүй.Их үйл хэргийнхээ төлөө өчүүхэн ховыг хаяж чаддаг хүмүүжилтэй. Дарга дагаж далдганадаггүй, сайд дагаж салбаганадаггүй зан чанар маань хүмүүст таалагддаггүй биз дээ. Удирдагч хүн мууг сайнаас нь ялгаж, салгаж чаддаг байх хэрэгтэй.

Хоёулаа арай өөр сэдэв рүү оръё. Шинэчлэлийн Засгийн газрын алдаа, оноо юунд байсан гэж дүгнэж байна вэ?

-Н.Алтанхуягийн тэргүүл­сэн шинэчлэлийн Засгийн газар ажлын төлөө зүтгэсэн. Бидний бодож, төлөвлөж, эхлүүлсэн ажлыг эхнээсээ ойлгоод дэмжээд явсан бол маш тодорхой, илүү тодорхой үр дүн гарах байсан.Гэвч харамсалтай нь үр дүн гарахгүй байх тийм нөхцөл үүсгэсэн. Засгийн газарт өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдлыг бий болгосон шүү дээ. Хамгийн гол нь олонхи нь бодлого дээрээ тууштай зогсч, олонхио итгэл үнэмшил болгож чадаагүй нь алдаа байсан. УИХ-д байгаа цөөнх болсон хүчин Засгийн газрын үйл ажиллагааг үгүйсгэж, хааж, боож, эсэргүүцэж бай­сан. Хариуцлага хүлээж төр засгийг бүрдүүлсэн олонхи нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай тууштай байж эвсэж хамтарсан намуудаа дэмжиж, итгэж ажилласан бол болох л байсан. Цөөн­хийн шүүмжлэлд дийлдэж, Засгийн газартаа үл итгэж, хувийн тоглолт хийж, амар хялбар шүүмжлэлгүй амьдрал мөрөөдөж, тэднийг аялдан дагаж, тал засаж, бөөрөнхийлж, бас далд хожоо харж, овлигогүйтсэн нь алдаа болжээ гэж үзэж байна.Ийм байдлаас болоод Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж чадаагүй. Үнэнийг хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор бүтээн байгуулах ажлын оргил үе зогслоо.

Ч.Сайханбилэгийн Зас­гийн газарт ажил хийх боломж үлдээгүй гэсэн үг үү. Энэ Засгийн газар бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулна гэж зоригтой дуугараад байгаа шүү дээ?

-Одоо бол яриа шүү дээ. Үнэн хэрэгтээ ямар ч боломж үлдээгүй байх.

Яагаад?

-Бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй явуулахгүй байх бүх нөхцөлийг өмнө нь бүрдүүлчихсэн. Одоо өөрөө өөрсдийнхөө тавьсан хавхыг гишгэчихсэн байгаа.Тийм учраас жилийн хугацаанд огцом өөрчлөлт, дэвшил гарна гэж би хувьдаа бодохгүй байна. Өмнө тавьсан хавхнуудаа суллаад буруугаа хүлээгээд алдаагаа засаад явж чадах юм уу Ардын нам.

Жишээ нь ямар алдаа

-Бүтээн байгуулалтын ажил өрнүүлье,нэмэгдэл эх үүсвэр дайчилъя гээд Чингэс бонд гаргасан. Эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларыгаваад ажил дөнгөж эхлэнгүүт бүгдийг зогсоосон. Одоо дахиад хөгжлийн эх үүсвэр татах боломж байгаа юм уу.Оюу толгойн төслөө засч залруулъя гэсэн боловч чадаагүй. Гадна, дотноос шахсаар байгаад ямар ч өөрчлөлт ороогүй. Тэгэхээр Оюу толгойгоос харагдаж үзэг­дэх том үр дүн ойрын ирээдүйд хүлээх хэрэггүй. Зөвхөн өмнөхөө зөвтгөж, барьцаа лавшруулахыг л бодно. Гадныхан МАНАН-г эрхэндээ оруулчихсан биз дээ. Өмнө нь тавьсан их өр авлагыг барагдуулж дуусаагүй. Хүний хөгжил сан нэг их наяд төгрөгийн өртэй байна. Урьдчилаад авсан зээлээ хүүтэй нь хамт төлөх гэж үйлээ үзэж байгаа. Тийм учраас эдийн засгийн чадавх боломжийн талаасаа, цаг хугацаа гадаад дотоод орчин нөхцөл талаасаа хязгаарлагдмал байна. Дээрээс нь бодлогын том өөрчлөлт хийж чадаагүй. Жишээ ньтөсвийн гадна байсан Чингэс бондыг төсөвт оруулсангүй гэж хоёр жил шүүмжилсэн хэрнээ сая төсөвт тусгаад оруулаад иртэл болохгүй гэдэг шийдвэр гаргасан.Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлье гээд байсан мөртөөцаг нь болоогүй гээд буцаачихсан. Энэ мэтээр үг үйлдэл хоёр нь хол зөрөөд явчихаж байхад яаж өөрчлөлт хийх юм бэ. Өөрсдийнхөө хийсэн энэ хавхнаас гарч чадах юм уу. Харин ч өмнөх МАНАН-тсан бодлогоо сэргээн хэрэгжүүлэх гээд байгаа биш юм уу.

УИХын бий болгосон хавхыг та хэлээд байх шиг байна. Гэхдээ таны ажилласан Засгийн газар энэ дэгээг бий болгосон гэдэг шүүмжийг хүлээн зөвшөөрөхгүй юу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хавхыг УИХ тавьчихсан. МАН-ын шахалтаар АН-ын аялдан дагалдсанаар хавх тавигдсан. Тиймээс энэ Зас­гийн газрын ажлыгөөдрө­гөөр харахад үнэмшил багатай.

Ардын намынхан бидэн­гүйгээр энэ улсыг авч явж чадахгүй нь гээд засагт ор­лоо.Тэгэхээр чадах байлгүй дээ

-Харж л байя. Амьдрал үнэний шалгуур шүү дээ.

Энэ хүнд байдлаас гарахын тулд ер ньямар бодлого хэрэгтэй юм бол. Та юу гэж бодож байна вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Би байтугай Засгийн газар өөрөө ямар бодлого хэрэгтэйг хэлж амжаагүй байгаа юм биш үү.Засгийн газар ийм бодлого хэрэгжүүлнэ гэдэг мөрийн хөтөлбөрөө оруулж ирээд УИХ-аар батлуулах ёстой.Харамсалтай нь тэгж оруулж ирсэн юм одоогоор алга. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм уу. Тийм гэвэл бүтэхгүй шүү дээ. Яагаад гэвэл өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөгдчихсөн, Засгийн газар солигдчихсон байна.

Н.Алтанхуягийн Засгийн газар огцроогүй бол энэ бод­ло­гоо л хэрэгжүүлж таа­рах байх. Нөхцөл байдал өөрчлөгдсөн гээд өөр бодло­го гаргаж ирэх байсан юм уу?

-Тэр бол өөр хэрэг. Эхнээс нь үе шаттай хэрэгжүүлж байсан бодлогоо үргэлжлүүлэх байсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар огцроод хэрэгжүүлж байсан бодлого нь өөрчлөгдчихөөд байна шүү дээ.Ер нь 1990 оноос хойш Монгол Улсад байгуулагдсан Засгийн газруудын тэн хагас нь УИХ-аар батлуулсанөөрийн гэсэн мөрийн хөтөлбөргүйявж ирсэн байдаг. Яг тэр байдлаар энэ Засгийн газар явж магадгүй байна шүү.

Сангийн сайдгүйгээр2015 оны төсвийг баталлаа. Тэр төслийг мэдээж та боловсруулсан байх. Яг ямар төсөв болчихов оо?

-Миний боловсруулсан төсвийн бодлого, үзүүлэлт,зорилго нь бүгд өөрчлөгдсөн учраас би ажлаа дуртайяа өгсөн хэрэг шүү дээ. Миний өргөн барьсан төсвийн бодлого сая батлагдсан төсөлд байхгүй.Үндсэндээ түр зуурын гэдэг юм уу Засгийн газар нь огцор­чихсон эзэнгүй бодлого хэрэг­жүү­лэх механизмгүй төсөв баталсан. Ирэх оны төсвийг тодотгоно гэж байгаа нь үүнээс үүдэлтэй. Одоо шинэ Засгийн газар бий боллоо. Ул суурьтай тодотгох байлгүй. Эдийн засаг, санхүүгийнхээ дотоод гадаад нөхцөл байдалд нийцсэн бодитой төсөв болгож тодотгоосой гэж хүлээж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.ПҮРЭВЛХАМ: Прокурор, шүүгч, эмч нарын дэндүү хариуцлагагүй, увайгүй үйлдлийн үрээр хүн амиа алдсан юм шүү

-ТАЛИЙГААЧИЙГ ХОРИХДОО ЭМЧЛЭЭГҮЙ, “ҮХЛЭЭ” ГЭХЭД НЬ ГАНЦ ТАРИА Ч ХИЙГЭЭГҮЙ-

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 2014 оны тавдугаар сарын 13-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид амиа алдсан билээ. “Гэмт хэрэгт шалгагдан төрийн хамгаалалтад байсан хүн ямар учраас амиа алдав” гэдэг асуудлын учгийг тайлахаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдаж байлаа. Мөн Д.Амарсайхан агсныг өвчтэй байхад цагдан хорих арга хэмжээ авах санал гаргасан прокурор, хорих шийдвэр гаргасан шүүгч, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмч нарыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байв. Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсээс “бусдыг амиа хорлоход хүргэсэн нөхцөл шалтгааныг тогтоох” гэдэг зүйл ангиар талийгаачийн амиа алдсанд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг тухайн үед эх сурвалж хэлж байсан.

Өөрөөр хэлбэл, Д.Амар­сайхан агсныг төрийн хамгаалалтад байхдаа амиа хорлосон гэж үзэж байгаагаа ингэж илэрхийлсэн. Төд удалгүй амиа хорлоогүй тул хэрэг хэрэгсэхгүй боллоо гэж сонсогдсон. Энэ талаарх албан ёсны мэдээллийг хэн ч өгөөгүй. Үүнээс хойш хорих ангид хүн амиа алдсан энэхүү хэрэг сураггүй болсон гэхэд болно. Харин анхан шатны шүүх 2014 оны зургадугаар сарын 11-нд анх удаа талийгаачийг шүүж, гэм буруутайд тооцсон юм.

Ингэхдээ Д.Амарсайхан агсныг Шарга-3, Нэмэгт-6 талбайнуудад газрын тосны бүтээгдэхүүн хуваах чиглэлээр зарласан олон улсын нээлттэй тендэрт “Тэнгри холдинг” компанийг шалгаруулсныхаа хариуд 160 метр.кв талбайтай орон сууц хахуульд авсан хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх ч Д.Амарсайхан агсаныг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Дээд шүүх хэргийг хянаад нас барсан хүнийг анхнаасаа шүүх ёсгүй байж. Гэм буруугийн асуудлыг хэлэлцэлгүйгээр шууд хэргийг хаах нь зөв гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Д.Амарсайхан агсныг бусдаас авлига авсан гэм буруутайд тооцсон бол Дээд шүүх шийтгэх тогтоолоос “Шүүгдэгч Д.Амарсайханыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэсэн өгүүлбэрийг хасч эцэслэн шийдвэрлэсэн.

Д.Амарсайхан агсан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой. Тэрээр 1987-1991 онд Улсын эм хангамжийн үндэсний газрын мэргэжилтэн, 1991-1995 онд “Адистат” компанийн захирал, 1995-1999 онд “Шинжээч-XXI” дээд сургуулийн дэд захирал, 2001-2003 онд “Азийн хөгжлийн банк”-ны төслийн зохицуулагч, 2003-2012 онд Газрын тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Мөн МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж байсан юм.

ДЭЭРЭЭС, ДООРООС ЗААВАРТАЙ ГЭСЭН ХИЙСВЭР ЮМ ЯРЬСААР БАЙГААД ШОРОНД ҮХҮҮЛСЭН НЬ ХАТУУ ҮНЭН

Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.

-Талийгаачийг хэзээнээс, ямар хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар яриагаа эхэлье.

-Анх 2013 оны долдугаар сараас шалгаж эхэлсэн байдаг. Миний хувьд арванхоёрдугаар сараас өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн. Талийгаачийг эхний удаад арванхоёрдугаар сарын 23-наас эхлээд 18 хоног цагдан хорьсон. Ингэхдээ “Тэнгри холдинг” компаниас авлига авсан гэх хэргээр сэжигтнээр тооцож хорьсон. Ард түмний дунд 50 тэрбум төгрөгийг гадаадад байх “Sun wang” компанийн дансаар дамжуулж хувьдаа завшсан гэх дуулиан тарьж байсан тэр хэрэг нь ч АТГ-т мөн л шалгагдаж байсан. Гэхдээ энэ хэргээр ерөөсөө саатуулагдан хоригдож байгаагүй юм шүү. “Гадаадын Sun wang гэдэг компани дэлхийн аль ч өнцөг буландбайхгүй” талаар мөрдөн байцаагчаас манай талийгаачид танилцуулж гарын үсэг зуруулсан хэмээн талийгаачийн эхнэр ярьдаг. Ер нь энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон.

-18 хоног хориод эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан уу. Ер нь ямар оноштой байсан юм бэ?

-Ерөөсөө л эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. Эхний удаад шоронгоос батлан даалтаар гарахад архаг өвчин нь сэдэрчихсэн, бие нь маш муу байсан. Гараад л эмнэлэгт хэвтсэн. Хорь хоног эмнэлэгт хэвтсэнийхээ дараа гэрээрээ эмчилгээ хийлгэн хоолны дэглэм сахиж байтал дахиад цагдан хорьчихсон. Талийгаач нойр булчирхайн архаг үрэвсэлтэй. Бас тархины судасны агшилтаас хамаарсан толгой нь хүчтэй өвддөг. Элэг, ходоодны архаг үрэвсэлтэй гэсэн оноштой. Яг энэ оношоор батлан даалтад гарсан.

-Хамгийн сүүлд дахиад хэзээ хорьсон билээ.

-Мөрдөн байцаалтаас оргохоос сэрэмжлэх зорилгоор гээд дөрөвдүгээр сарын 15-нд дахиад хорьчихсон. Батлан даалтад гарснаасаа хойш эмнэлэгт, эмчилгээнд байсан хүн хаанаас хаашаа оргон зайлах билээ дээ. Хорьсных нь маргааш би “Олон дахилттай нойр булчирхайн үрэвслийн улмаас байнга эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм сахих шаардлагатай. Дэглэм алдагдвал өвчин нь сэдэрдэг. Тархины өвчин, элэг ходоодны архаг үрэвсэлтэй учраас эмийн хамааралтай. Даарч, хөрвөл хоолойн архаг үрэвсэл нь сэдэрч толгой нь хүчтэй өвддөг. Эрүүл мэндийн байдал нь сайжраагүй байхад өмгөөлөгч болон өөрт нь мэдэгдэлгүйгээр цагдан хорьсон нь хууль зүйн үндэслэлгүй” гэдэг утга бүхий гомдлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгчид гаргасан ч хүлээж аваагүй. Үйлчлүүлэгчийн минь бие муу байна, эмчилгээ хийгээч, батлан даалтад гаргаач, амь насанд нь аюул учраад байна гэж нийтдээ долоон удаа хүсэлт гаргасан шүү дээ. Тэгээд байхад Нийслэлийн прокурор хүлээж аваагүй. Эцэст нь хүн төрийн хамгаалалтад байхдаа амиа алдчихлаа.

-Хоригдож байх хугацаандаа Д.Амарсайхан агсны бие муу байсан учраас та гомдол, хүсэлт гаргаад байсан байх. Байнга хэрэглэдэг эмийг нь оруулж байсан уу?

-Уудаг эмийг нь оруулж байсан. Гэхдээ 461 дүгээр хорих ангид цагаар эм уух ямар ч боломжгүй. Эмийг нь эмч нар авчихдаг. Цагаар өгдөггүй байсан гэсэн. Өөрөө “Эм ирэхгүй байна. Хамрын дусаалга ерөөсөө орж ирсэнгүй” гэж хэлж байсан. Гэтэл бид хамрын хоёр, гурван дусаалга өгчихөөд байсан юм шүү дээ.

-Хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийгээгүй юу?

-Ерөөсөө хийгээгүй. Уулзахаар “Эмчилгээ хийнэ, тэгж байгаад хийнэ” л гэдэг зүйл ярьдаг. Мэдэж байгаа, эмчилчихнэ гэсээр байгаад л эцсийг нь үзсэн дээ. Шүүгч, проурор, тангараг өргөсөн эмч нарын дэндүү хариуцлагагүй, увайгүй үйлдлийн үрээр хүн амиа алдсан юмшүү. Дээрээс доороос заавартай, болохгүй бүтэхгүй гэсэн хийсвэр юм ярьсаар байгаад нэг иргэнийг шоронд үхүүлчихсэн нь хатуу үнэн.

-Та нас барахаас нь өмнө хэзээ уулзсан бэ. Бие нь ямархуу байсан бол?

-Хоёр, гурав хоногийн өмнө очиход “Гар дээр идээт үрэвсэл гарах гээд байна. Юу уудаг юм билээ. Надад ариутгах юм явуулаач” гэж захисан. Бас барагшун өгөөч гэж хэлсэн. Барагшуныг буцалсан усанд найруулаад уухаар сайн гээд ярьж байсан юм. Цэвэршүүлсэн барагшун авчраад талийгаачид өгүүлэх гээд чадаагүй. Оруулахгүй болохоор хорихын үүдэнд байсан нэг залуу “Би өгчихье” гэж авчихаад өгөөгүй. Зүс мэдэх тэр залууг эргэж хайгаад олоогүй.

-Эмчилгээ хийгээгүй, эмийг нь ч уулгахгүй байсан гэж үү?

-Ямар ч эмчилгээ хийгээгүй. Аваачаад өгсөн эмийг хүртэл замаас нь алга хийчихсэн. Цагаар уух эмийг цагт нь өгдөггүй. Байдал ийм л байсан.

-Тавдугаар сарын 13-нд юу болсон юм бэ. Ахтайгаа уулзчихаад таныг хүлээж суухдаа гэнэт муудаж, нас барсан гэдэг л мэдээлэл байгаа. Эмч нар хэдийд нь очсон бол?

-Гайгүй байсан. Уулзалтын өрөөнд ахтайгаа инээгээд л сууж байсан гэсэн. Нас барахынхаа өмнө “Ёо, ёо өвдөөд байна. Үхлээ ш дээ” гээд орилоод байсан гэдэг. Эмчлэгч эмч нь ирээд яах, ийхээ мэдэхгүй, анхны тусламж үзүүлэх эмтариа ч байхгүй л байсан юм билээ. Энэ тухайгаа тэнд байсан хүмүүс мэдүүлэг дээрээ ч бичсэн байдаг. “Гайгүй биз. Тархи толгой нь өвддөг хүн юм чинь тэгж байгаад зүгээр болчих биз”, “Яах уу” гээд л зүгээр байгаад байсан тухайгаа бичсэн байна лээ.

-Өвчин намдаах тариа ч хийгээгүй юм уу?

-Юу ч хийгээгүй. Ядаж өвчин намдаах тариа хийсэн бол тэр хүн аврагдах байсан болов уу гэж боддог.

-Хүчтэй массаж хийж өвчүүг нь хугалчихсан гэдэг үнэн үү?

-Эмч нь массаж хийсэн гэсэн. Задлан шинжилгээний дүгнэлт дээр, мөн камерийн бичлэгтөвчүү голоороо, таван хавирга ясаараа хугарсан гарсан.

-Хүчтэй дарж массаж хийснээс болж өвчүү нь хугарсан. Үүнээсээ үүдэж өвдөлтийн шоконд орсон байх магадлалтай гэж таамаглах хүмүүс бас байдаг.

-Би эмнэлгийн хүн биш учраас өвдөлтийн шок гэж юу байдгийг мэдэхгүй юм. Хар ухаанаар бодоход бүх бие нь тэсвэрлэхээргүй байдлыг л хэлдэг болов уу. Ер нь нойр булчирхайнаасаа болсон уу, яасан өвдөлтийн шоконд ороод “Үхлээ” гэж орилоод байхад өвчин намдаах арга хэмжээ авахгүй байж дахиад массаж хийлээ гээд өвчүүг хавиргатай нь хугалаад өвчин дээр нь нэрмээс болчихсон юм болов уу гэж боддог.

-Дараа нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр шалгаж байна гэсэн. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Яаж амиа хорлох юм бэ. Гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа боловч амиа хорлох ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Нэгдүгээрт, туулж ирсэн зам мөр, боловсрол, эрхэлж байгаа ажил, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдийг нь бодсон ч амиа хорлох ямар ч үндэслэлгүй. Аз жаргалтай амьдрал, сайн эхнэр, сайхан хүүхдүүд нь байна. Гэмт хэрэг үйлдээгүй, хэн нэгнээс авлига аваагүй гэдэгтээ ч бат итгэлтэй байсан. Хоёрдугаарт, амиа хорлолоо гэж үзэхэд тэр орчин, нөхцөл байдалд яаж хорлосон байж таарах вэ. Эргэлтийн өрөөнд, хянагч, ажилтнуудын хажууд өөрийгөө боогоод, хана туурга цохиж нүдэх үйлдэл хийсэн бол тэгж хардаж болох юм. Гэтэл явж чадахаа болиод “Ёо, ёо” гээд унасан хүн шүү дээ.

ШИНЖЭЭЧИД “ҮХЛИЙН ШАЛТГААН НЬ НОЙР БУЛЧИРХАЙН СҮҮЛ ХЭСГИЙН ҮХЖИЛТ БАЙНА” ГЭЖ ЯРЬСАН АТЛАА ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭС БОЛСОН ГЭДЭГ ДҮГНЭЛТ ГАРГАЧИХСАН

-ШШГЕГ-аас талийгаачийг зүрхний шигдээсээс болж амиа алдсан гэж мэдээлсэн. Зүрх нь өвддөг байсан юм уу?

-Яг энэ асуудлаар цөөнгүй гомдол, санал гаргасан ч хуулийн байгууллагын өмнө хүчин мөхөсдчихөөд байна. Задлан шинжилгээ хийсэн эмч нар нь тийм дүгнэлт гаргачихсан. Зүрх муутай хүн ямар байдаг, зүрх хаагдахаар яадгийг би мэдэхгүй юм. Гэхдээ талийгаачийн эхнэр өөрөө зүрхний их эмч, доктор хүн. Хадам ээж нь зүрхний чиглэлээр мэргэшсэн, Монгол Улсын Хүний Гавьяат эмч. Хадам ээж нь задлан шинжилгээнд ороод “Ямар ч байсанзүрхний шалтгаант нас баралт биш, тийм өвчин, өвчлөл байгаагүй” гэж гарч ирсэн. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад ч хэлсэн байдаг. Эхнэр нь задлан шинжилгээнд ороогүй ч өвчний онош, дүгнэлтийг нь харьцуулаад эмч хүний хувиар “Энэ хүн зүрхний шигдээсээр нас бараагүй юм байна шүү” гэж хэлдэг. Тийм учраас задлан шинжилгээ хийсэн эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин дүгнэлт гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг тавихаар прокурор хүлээж авдаггүй. Энгийн иргэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр нэг эмчээс эхлээд гурав, тав, долоон эмчтэй шинжээчид дахин томилдог шүү дээ. Ийм хэрэг маш олон байдаг. Гэтэл талийгаачийн тухайд хүлээж авдаггүй нь сонин.

-Задлан шинжилгээг хэн гэдэг эмч хийсэн юм бэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Батбаяр, Ундармаа, Энхбаяр, Долгор­маа нар задлан шинжилгээнд орсон. Шинжилгээ хийж байх үеийн камерын бичлэгийг би эхнэртэй нь хамт сууж байгаад үзсэн. Надад бол их л аймаар харагдана шүү дээ. Харин эмч хүний хувьд эхнэр нь үзээд маш ноцтой зүйлийг сонсч, олж харсан.

-Юуг тэр вэ?

-Нойр булчирхайн сүүл хэсэгт эрхий хурууны өндөгний хэр­тэй 2.8:1.3 см цайвар голом­тод үхжил байснаас эсийн шинжилгээнд материал авч байгаа дүрс бичлэгт байдаг. Гэтэл тэр шинжилгээний хариу дүгнэлтэд байдаггүй. Ерөөсөө шинжилгээний хариу, дүгнэлтийг гаргаагүй. Шинжээчээр орсон Батбаяр эмч “Үхлийн шалтгаан нь нойр булчирхайн сүүл хэсгийн үхжилт байна” гэж хэлсэн нь бас бичлэгт үлдсэн. Хоорондоо яриад байгаа хэрэг шүү дээ. Цайрсан хэсгийн зураг ав гэж камерт ойртуулсан атлаа хавтаст хэрэгт тэр нь бас байдаггүй. Эрхий хурууны өндөгний чинээ цайрна гэдэг бол өвдөлтийн шоконд орох хэмжээний үхжил юм байна лээ. Бас ходоодонд цус алдсан зэрэг өөр өөрчлөлтүүд камерийн бичлэгт гарсан байсан. Гэтэл энэ талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэнд нэг ч өгүүлбэр байхгүй байгаа юм.

-Хэрвээ нойр булчирхай үхэжсэн гэдэг онош шинжээчийн дүгнэлтэд орсон бол эмчилгээ хийгээгүй эмч нар буруудах байсан учраас хассан гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгогдоод байна. Зүрхний чиглэлээр мэргэшсэн доктор хүмүүсийн ярьж байгаагаар зүрхний титэм судасны нарийсал,бөглөрөл хаана байсныг, зүрхний шигдээс юм бол үхжлийн голомт нь зүрхний яг хаана аль хананд, хир хэмжээний талбайг хамарсан гээд л заавал гаргах ёстой юм байна. Гэтэл тэр талаар нэг ч үг байдаггүй. Харин дүгнэлт дээрээ зүрхэнд сорвижлын том голомттой гэж бичсэн. Тэгсэн атлаа онош дээрээ жижиг голомттой гээд биччихсэн байдаг. Хуулийн хэлээр бол “Энэ хүн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гэж биччихээд шийтгэх тогтоол гаргахдаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон учраас…” гэхтэй адил гэж ойлгосон. Ийм ялгаатай, ээдрээтэй зүйл байгаа учраас бид дахин дүгнэлт гаргуулъя гэж хандаад байгаа юм шүү дээ.

-Төрийн хамгаалалтад байсан хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан. Хорих ангийн эмч нарыг шалгаж байна л гэсэн. Юу болсон бэ?

-461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Дарханбат, эмчлэгч эмч Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн 106 буюу “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэдэг зүйл ангиар шалгаач гэж цагдаад өгсөн. Мөн өвчтэй байсаар байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан прокурор О.Сарангэрэл, хорих шийдвэр гаргасан шүүгчид арга хэмжээ авч өгөөч гэж хэд, хэдэн удаа гомдол гаргасан. Энэ хүмүүс өвчтөнөө эмчлэхээс санаатайгаар татгалзсан, бие бие рүүгээ түлхсэн, дээрээс доороос гэдэг янз бүрийн үгээр халхавчилсан. Энэ бүхнийг шалгаж өгөөч гэж гомдол гаргаад байхад Дүүргийн II прокурор “Энэ хүн чинь зүрхний шигдээсээр нас барсан” гээд хэрэгсэхгүй болгочихсон. Бид одоог хүртэл гомдлоо гаргаад л явж байна.

-Нийслэлийн прокурор, Ерөнхий прокурорт гомдол гаргасан юм уу?

-Ер нь Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1-ээр буюу амиа хорлоход хүргэсэн гэдэг хэрэг үүсгэчихээд л хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ. Хэн нэгнийг татаж шалгаагүй. Зүрхний шигдээсээр гэнэт нас барсан, үүнийг хэн ч мэдэх боломжгүй гээд байгаа юм. Бид Улсын Ерөнхий прокурорт хүртэл хандчихаад явж байна. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байсан бол хэргийг шалгах байсан болов уу.

-Одоо тэгээд төрийн хамгаалалтад хүн амиа алдсан ийм ноцтой хэргийн хариуцлагыг хэн хүлээх юм бэ?

-Хэн ч хүлээхгүй нөхцөл үүсчихлээ. Бодвол төр хүлээх юм байлгүй. Төр нь Засгийн газар юм боловуу даа. Тиймээс Засгийн газраас хохирлоо нэхье гэж бодоод л сууж байна.

-Хүний эрхийн дэд хорооны дэргэд Ажлын хэсэг байгуулсан. Тэд юу хийж байгаа юм бол?

-Мэдэхгүй юм. Дээд шүүх шийдвэрээ гаргахыг хүлээж байсан болов уу гэж бодож байна.

-Дээд шүүх шийдвэрээ гаргаад удаж байна. Одоо ажлаа эхлээч гэж хандаж болохгүй юу?

-Дээд шүүхийн тогтоолыг өнөөдөр (өнгөрсөн баасан гариг) л хүлээж аваад өөртэй чинь ярилцаад сууж байна. Одоо үүнийгээ бариад гүйнэ. Хандалгүй яах вэ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэж бодож энэ албыг нь авлаа

Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.

-ТаМонгол Улсын сайдаар томилогдлоо.Таныг Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын том төслүүдийг хариуцан ажиллах юм байна гэж ойлгосон. Яг ямар төслүүд дээр вэ гэдэг жагсаалт нь гарсан болов уу?

-Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг маш хүндхэн байна гэдгээс яриагаа эхэлье. Шуудхан хэлэхэд бидэнд мөнгө алгагээд хэлчихвэл ойлгомжтой болох биз ээ. Мэдээж шалтгаан хайвал олон. Гадаад, дотоод олон шалтгаантай.

Буруутан хайвал бүр буруутна. Хамгийн гол нь хүндхэн цагийн өмнө монголчууд ирсэн шүү гэдгийг хэлмээр байна. УИХ-д суудалтай намууд энэ байдлыг илүүтэй ойлгож байгаа тул хоосон улстөржилтөө хойш тавьж хэр хэрэндээ Засгийн газарт хувь нэмэр оруулж нэгдэж ажиллахаар боллоо.

Үүнийг том ололт гэмээр санагдаж байна. УИХтомоохон бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Монгол Улсын сайд хэмээх албан тушаалтан бий болгов. Чухам ямар төслүүд дээр ажиллах вэ гэдгийг Ерөнхий сайд зохицуулж байхаар хуульчилсан юм билээ. Мега төсөл гэж хамгийн их ярьсан хүн нь би. Тэгээд ч Тавантолгойн цахилгаан станцын төслийг удирдаж байсан учраас намайг энэ ажилд томилох санал тавьсан. Миний хувьд эхэндээ дурамжхан байсан. Гэсэнхэдий ч Монгол маань хүнд байдалд орчихлоо, хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэжбодож энэ албыг нь авлаа.

-Таныхаар өнөөдөр Монголд хичнээн мега төсөл байна вэ. Хүмүүс бол Оюу толгой, Таван толгой, төмөр замын төслүүдийг л мэдэхээс цаашгүй байна…

-Мега төсөл гэж хөрөнгө оруулалтын үнийн дүн нь тэрбумаар хэмжигдэх, хэтэрхий улс төржилтийг дагуулдаг, дэд бүтэц сул хөгжсөн газар байгуулагдах хүндрэл бэрхшээл ихтэй, эрсдэл өндөртэй, олон оролцогчтой тэр хэмжээгээрээ зөрчил ихтэй төслүүдийг хэлдэг.Мега төсөл бол бие даасан эдийн засгийн ухаан гэж хэлж болохоор юм. Хамгийн бага судлагдсан. Мега төслийн хандлага нь одоохондоо баялгийг бүтээгч байхаасаа илүүтэй баялгийг устгагч тал руу түлхүү байна.Тиймээс мега төсөлд болгоомжтой, шинжлэх ухаанлаг,судалгаа тооцоотой хандах шаардлагатай. Мега төсөл ньарга зүй, шийдлийн эрэмбэ шаардсан ажил юм. Шинэ төрлийн үзэгдэл учраас алдаа бага гаргах үүднээс шинэ алба бий болгосон гэж ойлгож байна. Монголд хэр баргийн төсөл Мега болох байх. Оюу Толгой, Тавантолгой, Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц төслүүд гарцаагүй Мега төсөл. Эдгээр төслүүд нь өөр хоорондоо уялдаатай, боловсруулалтын түвшин харилцан адилгүй, алдаа мадаг ихтэй харагдаж байгаа. Нэг нь нурахад бусад нь хагарч мэдэхээр эмзэгхэн байгаа. Мега төслийн амжилтаас Монголын цаашдын ирээдүй хамаарч байгаа. Миний хувьд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ богинохон хугацаагаар ажиллах Засгийн газарт олон төсөл рүү анхаарал хандуулах бололцоо байхгүй гэж бодож байна.

-Тэгэхээр та одоо юу хийнэ гэсэн үг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Оюу толгой, Тавантолгой, Төмөр зам гээд томоохон төслүүд дээр задлан шинжилгээ хийх үүрэг өгсөн. Энэ үүргийг биелүүлэхээс ажлаа эхлээд явж байна.Цаг хугацааны хувьд тулгамдаад байгаа Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайд намайг тавьсан. Үнэндээ ажил ундарч байна. Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах төслийн хувьд тендер нь эрт зарлагдсан. Шалгаруулалт нь хугацаа хожимдох маягтай байгаа. Цаг алдах нь хөрөнгө оруулагчдын эрмэлзлэлийг мохоодог гэдгийгиш үндэс болгон алдаа оноогүй шуурхай ажиллах төлөвлөгөөтэй байна. Хөрөнгө оруулагчийг тодруулах нэг хэрэг, нөгөө асуудал нь тэдэнтэй гэрээ хэлцэл хийх том ажил байгаа.

-Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой оролцогчдын ирүүлсэн “Санхүүгийн санал”-ыг баасан гаригт задалжээ.Аль нь хамгийн боломжтой санал ирүүлсэн бэ. Энэ талаар бодитой мэдээлэл өгөх хүн та л байна…

-Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргаад олон улсын уралдаант шалгаруулалт зарласан юм билээ. Нийтдээ зургаан компанид урилга хүргүүлснээс үндсэндээ хоёр компаниас санал ирүүлж, бусад нь талархлаа илэрхийлсэн захидал ирүүлжээ. Нэг нь Пибоди компани, нөгөөдөх нь Сумитомо-Энержи ресурс-Шинхуа компаниудын консорциум.Нэг үе нүүрсний үнэ тэнгэрт хадаж байхад манай Таван толгойг сонирхогч олон улс байж. Бүгд л мөнгөө хийнэ гэдэг байсан. Одоо тийм улс бараг байхгүй болж дээ. Алдагдсан боломжийн хойноос харуусаад яахав, нөхцөл байдалдаа зохицоод шуурхай ажилласан нь дээр гэж бодож байгаа. Ямар ч байсан санхүүгийн саналыг нь задалсан. Ажлын хэсгийнхэн тухайн саналыг судалж, Монголын эрх ашигт нийцэх саналыг хэн өгсөн байна вэ гэдгийг харьцуулна. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж удахгүй хөрөнгө оруулагчийг зарлах болно. Хөрөнгө оруулагч тодорсноор бүх юм сайхан боллоо гэсэн үг биш. Тэдэнтэй амжилттай хэлэлцээ хийх үүрэг ажлын хэсэгт ногдож байгаа.

-Чайна Шинхуа Энер­жи, Сумитомо корпо­раци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түнш­лэл болон Пибоди Энержи корпорацийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Ямар яриа өрнөсөн бэ. Эднээс алийг нь Та­ван толгойн хөрөнгө оруу­лагчаар сонгох юм бол?

-Ажлын хэсгийн даргын хувьд уралдаант шалгаруулалтын өмнө компаниудын төлөөлөгч нартай тусгайлан уулзалт хийж, ирүүлсэн саналдаа хэрхэн тайлбар хийхийг нь сонссон. Мөн бид тодруулах зүйлээ асуусан. Тэдэнд мөн талархал илэрхийлсэн. Уралдаант шалгаруулалтын болзолд ороогүй ч Монгол улсын иргэдэд тараасан 1072 хувьцаанд шийдэл хамтран олох ёстой гэдэгт байр сууриа илэрхийлсэн. Мөн Монголын нүүрсний экспорт Хятад болон бусад том зах зээлд хүрэх ёстой талаар ярилцсан.

-Гэрээний нөхцөл, шаардлага ямар байх бол гэдгийг мэдээж хүмүүс сонирхож байгаа. Ашиггүй гэрээ болчих вий гэж санаа зовних хүмүүс бий. Таван толгойгоос Монголд орж ирэх ашгийг яаж тооцоолж байгаа вэ?

-Би ажлаа ил тодоор хийх болно. Угаасаа Мега төсөл мэдээллийн ил тод байдлыг шаарддаг амьтан. Эс бөгөөс үхчихдэг юм.

-Ерөнхий тооцооллоор Таван толгойн ажил яг хэзээ эхлэх вэ?

-Гэрээг богинохон хугацаанд амжилттай хийх хэрэгтэй. Тийм бололцоо байгаа гэж бодож байна.

Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын эрсдлийг үндсэндээ хөрөнгө оруулагч тал үүрнэ. Гэхдээ Засгийн газар өөрийнхөө үүрэх ёстой хариуцлагыг мөн үүрэх ёстой. Хавар гэхэд ажил эхэлчихвэл Монголд маань хэрэгтэйсэн.

-Өнөөдөр гацаанд орчихсон Оюу толгой төслийгурагшлуулахын тулд эхний ээлжинд одоо ямар алхам хийх вэ. Зарим хүмүүс энэ төсөл гацаанаас гарахгүй гэдэг дүгнэлт ч хийчихсэн байна…

Оюу толгойн ил уурхай сайн ажиллаж байгаа. Харин далд уурхайн төсөл гацсан шалтгаан нь өөрөө онол, арга зүйн тайлбартай юм. Би энэ талаар төрийн тэргүүнд танилцуулгаа хүргүүлсэн.

Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ талаар мэдэж байгаа. Одоогоор хуучин инерциэ хадгалан талууд хэлэлцээний хуучин форматыг ашиглаж байна. Миний хувьд Рио Тинтотой хийж буй хэлэлцээнд шууд оролцсон юм алга. Илүү тодорхой мэдээг Эрдэнэс Оюу толгой компанийн захирал Да.Ганболдоос асуух хэрэгтэй.

-Оюу толгойгхүчтэй шүүмжлэгчдийн зүгээсгэрээнд өөрчлөлт оруу­лах хэрэгтэй гэдэг. Мон­голын эзэмших 34 хувийг нэмэгдүүлэх, аль эсвэл за­рах тухай мөнхөд ярьц­гаадаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Оюу толгой төсөлд Монголын оролцоо 34 хувь байгааг бидний монголчуудын олсон том амжилт гэжбодож байна. 34 хувиа амжилт хэмээн бодож байгаа тул миний хувьд тэр хувиа зарах, худалдах бодолгүй гэдэг нь ойлгомжтой байх аа.

-Ер нь Стратегийн орд нэрийдлээр энэ том ордуудыг дарга нарын “хоол” болгодог.Аливаа зүйл төрийн мэдэлд очихоороо ажил нь гацдаг. Тиймээс хувьд байсан нь дээр гэдэг үзэлтэй хүн олон бий. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Мега төсөл өөрөө том гэдэг утгаараа том улс төржилтийн орчинд хийгддэг. Хардлага сэрдлэг дагуулах нь энүүхэнд. Тиймээс үр дүнтэй ажиллахын тулд мега төсөл тойрсон мэдээлэл ил тод байх учиртай юм. Үүний төлөө ажиллана. Дээр нь том төсөлд иргэний хяналт заавал байх ёстой. Үүний төлөө ажиллана. Урьд өмнө гаргаж байсан энэ алдааг засч шинэ төслүүд дээр шинэ соёл бий болгох шаардлагатай гэж бодож байна.

-Тухайлбал, иргэний хяналтыг яаж бий болгох хэрэгтэй гэж та харж байгаа вэ?

-Нэгдүгээрт, том төслийн үндсэн мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн мэдээллүүд нийтэд ил тавигддаг байх, гуравдугаарт, хэн ч энэ асуудлаар са­на­лаа хэлдэг байх. Дөрөвдү­гээрт саналуудыг нэгтгэж ал­бан ёсны бүтцүүдээр хэлэл­цүүлдэг байх. Тавдугаарт, шийдвэрлэсэн асуудлаа мэдээлдэг байх горимоор ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Ерөнхий сайд баасан гаригт чуулганы хуралдаан дээрогцом өөрчлөлт хийх тухай ярилаа. Түүний яриад байгаа өөрчлөлттаны хариуцсантом төслүүдийн тухайд ямар байдлаар тусах бэ?

-Ерөнхий сайдын хөндсөн асуудал бол зарлагаа хэрхэн хямгадах вэ гэсэн асуудал юм. УИХ Ерөнхий сайдын тавьсан саналтай ерөнхийдөө санал нэгтэй байгаад баяртай байна. Нийгмээ эрүүлжүүлэх алхам үүгээр дуусахгүй биз ээ. Дараагийн алхмууд юу байх вэ гэдэг тал дээр идэвхтэй яриа хэлэлцүүлэг болох байх аа. Ер нь халгиж цалгидаг хэвшмэл болж байгаа соёлоосоо хаана хаанаа татгалзах хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайд сайн үг хэлсэн шүү. УИХдэмжээсэй билээ. Том төслүүд бол амжилт олбол мөнгөтэй болгоно. Амжилт олохгүй бол мөнгийг устгана.

-Хөрөнгө оруулалтыг сэргээх эсэх нь том төслүүдийг яаж хэрэгжүүлэх бодлогоос шалтгаалах байх. Хүлээлт үүсгэсэн төслүүдээ гацаагүйгээр хэрэгжүүлж чадна гэдэг эерэг дохиог дэлхийн зах зээлд өгч байж, хөрөнгө оруулалтыг сэргээх болов уу. Энэ чиглэлд ямар өөрчлөлт хийх вэ?

-Том төслүүдээ гацаанаас гаргах явдал Монголын хувьд дэлхийн зах зээлд өгөх хамгийн сайн эерэг мес­сэж юм. Оюу Толгой, Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станцын төслүүдийг ажиллуулбал манай ДНБ-ээс 10 дахин их хэмжээнийхөрөнгө оруулалт Монголд орж ирэх болно.

-Популизмаас болж, том төслүүд гацаж байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийхээр төлөвлөсөн юм бэ?

-Ардчилал байгаа л бол популизм байх нь гарцаагүй. Сонгогчдод таалагдах үгээс зугтаах тийм улстөрч байхгүй биз ээ. Энэ утгаараа Монголын улс­төрчид бүгдээрээ популис­тууд. “Популизм” гэдэг бо­роо­хойгоор бие биеэ бал­баж болохгүй. Миний хувьд популизм гэдгийг антиин­теллектуализм буюу оюунлаг бус үзэл гэж ойлгодог. Али­ваа асуудалд шинжлэх ухаанч биш сэтгэл хөөрлөөр ханддаг нь манай нийгмийн өвчин болчихоод байна. Шинжлэх ухаангүй хандлага доороосоо дээрээ тултал явж. Тиймээс Монголын нийгэм популист нийгэм болсон. Шинжлэх ухаанч хандлагын салхи сэвэлзэх хэрэгтэй байна. Ялангуяа Мега төсөл популизмын орчинд амархан үхнэ.

-Юм бүхэн бүтэхгүй, болохгүй байна гэдэг л зүйл сүүлийн үед сонсогдох боллоо, эерэг мэдээ байна уу. Монгол Улс том төслүүдээсээ энэ жилхичнээн хэмжээний орлого олно гэдэг ч юм уу тийм төсөөлөл байгаа юу?

-Том төслүүдийг зөв хөдөлгөвөл ойрын хугацаанд наад зах нь 500 тэрбум төгрөг төсөвтөө оруулж болохоор. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Оюу толгойгоос 150 сая долларын урьдчилгаа аваад идчихсэн. Эрдэнэс Таван толгойгоор дамжуулаад Хятадын Чалко компаниас мөнгө аваад идчихсэн. Идэхээс өөр мэдэхгүй зарцуулалтын төлөө Мега төслүүдийг хөдөлгөх хэрэг байна уу гэж бодох цаг болсон.

-Төгсгөлд нь асуухад таныг яамгүй сайд гэдэг утгаар нь хүлээж авсан. Ажлын өрөө нь хаана, ямар ажлын албатай байх юм бол гэд­гийг хүмүүс сонирхож байгаа байх. Тиймээс асуул­гүй өнгөрч болохгүй нь?

-Яамд цааш нааш нүүж суугаад байгаа энэ үедасуудлаа хойш тавиад хуучин ажлын байрнаасаа шинэ ажлаа амжуулах гээд явж байна. Бүх юм тодорхой болохоор мэдээлнэ ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ