Categories
мэдээ цаг-үе

О.Хүрэлбаатар: Тоорил вангийн ариг оросууд үнэхээр сонирхож байсан

ДБЭТ-ын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар энэ сарын 9-19-ний өдрүүдэд ОХУ-д болсон М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагнал хүртлээ. Тэрбээр 2007 онд ХБК-ийг дуурийн дуучин мэргэжлээр гавьяат жүжигчин А.Бүтэдийн удирдлагад төгссөн, ДБЭТ-ын басс хоолойт дуучин юм.О.Хүрэлбаатар Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны Гран при, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Олон улсын уралдааны Гран при, УГЗ Б.Шаравын нэрэмжит уралдаанд дэд байрын шагналтай. Өнгөрсөн 2012 онд ОХУ-д болсон Ф.Шаляпины мэндэлсний 140 жилийн ойд зориулсан дэлхийн шилдэг театруудын басс хоолойт дуучдын тоглолтод уригдан оролцож байв. Тэрбээр Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтероне, “Аида” дуурийн Рамфис, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Коллен, “Тоска” дуурийн Чезарь Анжелотти, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Цунига, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Хоролдой ноён, Ц.Тараагийн “Чингэс хаан” рок дуурийн Тоорил хаан, Б.Шаравын “Чингэс хаан” дуурийн Мэнлиг эцэгсонгодог болон үндэсний томоохон дуурийн дүрүүдийг бүтээсэн. Түүнтэй ярилцлаа.

-Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанаас басс хоолойт дуучин анх удаа шагнал хүртлээ. Дуурийн басс хоолойгоор ийм уралдаанаас шагнал хүртэх нь олон улсад ч бараг сонсогддоггүй үзэгдэл. Танд баяр хүргэе?

-Би театртаа гурван жил дуулж байна. Өмнө нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад есөн жил дуулсан.

-Глинкийн уралдаанд ямар ямар ари дуулав. Уралдааны явцаас сонирхуулахгүй юу?

-Энэ уралдаанд гавьяат жүжигчин концертмейстр Б.Солонго багш мэргэжлийн багш, гавьяат жүжигчин А.Бүтэд багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийгээд оролцлоо. Баргил буюу басс хоолойтнуудаа төлөөлж анхны том амжилт гаргаж ирсэндээ баяртай байна. Уралдаан их өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй, том тэмцээн боллоо. Ер нь хүмүүсийн ярьж байгаагаар бол урьд урьдынхаасаа оролцогчдын тоогоороо ч, дуучдынхаа чанар чансаагаар ч их том уралдаан болсон. Өмнө нь 120 дуучин оролцдог байсан бол энэ удаа 280 дуучин оролцсон. Дуучдын чанар чансаа өмнөхөөсөө илүү байсан болохоор өрсөлдөөн нэлээн хүчтэй, сайхан тэмцээн боллоо гэж шүүгчид нь ярьж байна лээ. Манай Монголын дуучид бол үнэхээр агуу хоолойтой, үнэхээр сайхан байдаг юм байна гэдгийг тэнд очоод мэдэрлээ. Монгол дуучдаараа, монгол түмэн олноороо бас бахархаж л явлаа. Нэгдүгээр шатанд 280 хүнээс 50 хүн үлдсэн. Эхний шалгаруулалтад хоёр ари дуулсан. “Дон Карлос” дуурийн Филиппийн ари, Дон Жуан дуурийн Лофореллогийн ари дууллаа. Энэ хоёрыг дуулаад хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёрдугаар шатанд таван бүтээл дуулсан. Глинкийн нэг романс, Рахманиновын Алеко, Вердийн “Макбет” дуурийн Банкогийн ари дуулсан. Тэгээд Монголынхоо дууриас Шарав гуайн Чингэс хаан дуурийн Тоорил вангийн ари дуулсан.

-Үндэснийхээ бүтээлээс заавал нэгийг дуулдаг уу?

-1975 оноос хойш зохиогдсон бүтээл гэдэг юм. Тэгэхээр заавал гадаадын юм дуулах албагүй шүү дээ. Монголын дуучин Монголоо бас сурталчлах хэрэгтэй. “Чингэс хаан”-ы Тоорил вангийн ариг дуулахад оросууд үнэхээр гайхаж байсан. Монголын дуурийн урлаг техник, хийцийн хувьд мундаг бүтээл гэдэг тал дээрээ явж байгаа юм байна, мундаг бүтээлүүдийг дуулдаг юм байна гэж сонирхсон. Үүнээс гадна “Баатарцогтын нагац” гэдэг ардын дууг хөгжимгүй дуулсан. Тэгээд хоёрдугаар шатнаасаа 50 дуучнаас 14 дуучин шалгарч гуравдугаар шатанд үлдсэн. Тавин дуучинд манай зургаан дуучин үлдсэн. Манай Дуурийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Гомбо-Очир, Батжаргал, Бат-Эрдэнэ, Бадрал бид зургаа. Гуравдугаар шатанд үлдсэн 14 дуучинд манайхаас гурван эрэгтэй дуучин шалгарч үлдсэн. Бат-Эрдэнэ, Бадрал, бид гурав. Тэгээд финалд үзэгчидтэй, оркестртой хоёр том ари дуулсан. Финалд би “Иван Сузанин” дуурийн Сузанины ари, Россинийн “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ариг дууллаа.

-Хоёр зуун ная гаруй дуучин хичнээн орноос ирж оролцов. Басс хоолойт дуучид хэр олон байв?

-Арван долоон орноос оролцсон. Басс хоолойтой хорь гаруй дуучин оролцсон. БНСУ, Хятад, Орос тэгээд барууны орнуудаас нэлээн олон дуучин харагдсан.

-Улс улсаас очсон басс хоолойт хорин хэдэн дуучин мэдээж бүгд өндөр чансаатай, “би” л гэсэн улс байгаа. Хоолойны төрөл нь өөрөө сүрдмээр шүү дээ. Үнэхээр хүний өөрийнх нь цар хэмжээ гэдэг ч юм уу, жинтэй, хүчтэй дуучин танд мэдрэгдэв үү. Танд хаанахын ямар дуучин сэтгэгдэл төрүүлэв?

-Оролцсон бүх л улсын дуучид бэлтгэлээ сайн хангасан, сайхан дуучид байна лээ.Манайхаас гурван басс явсан шүү дээ. Ерөө багшийн шавь Бат-Эрдэнэ, ардын жүжигчин Жаргалсайхан багшийн шавь бас Бат-Эрдэнэ гэдэг залуу явсан. Ер нь сонсч байхад манай Монголын дуучид бол үнэхээр хүчтэй сонсогдож байна л даа. Мэдээж цаашаа сурах юм их байгаа л даа. Мөн Солонгосын дуучин их сайхан сонсогдож байсан. Сайхан дуучин байна лээ. Казахстаны дуучин, Украины дуучин, Оросын Москвагийн Гнесиний академи, Чайковскийн консерватор төгссөн гээд их сайхан соёлтой, дэгтэй олон сайхан бассууд байна лээ.

-Хэдийгээр та Дуурийн театрт ирээд гурван жил болж байгаа ч гэсэн театрынхаа урын сангийн гол томоохон дууриудад дуулчихсан. Та хэд бол байнгын ачаалал өндөртэй ажилладаг дуучид. Глинкийн тайзан дээр татуршлагаараа ч, зангаргаараа ч арай өөр байгаа даа?

-Авьяас дээр нэмэх нь хөдөлмөр бүгдийг шийддэг гэж багш маань дандаа хэлдэг. Үнэн юм билээ. Дуурийн театртаа ирээд олон сайхан дуурь дууллаа. Мэдээж зангараг бол харагдана. Гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцлоо. Ийш тийшээ уригдаж бас дууллаа. Энэ бүгдээс харж байхад ер нь манай монгол дуучид дэлхийн тайзанд гарахад бэлэн болсон харагддаг юм.

-Монголын дуурийн дуучдын хоолойны тембр нь нэг тийм өтгөндүү, арай л даацтай сонсогдоод байдаг, тийм ээ?

-Өөр шүү. Их уянгалаг, тослог, сонсголонтой, хүчтэй, бяртай, хувь хүн нь зохицуулж явж чадах юм бол асар өргөн бололцоотой, их том цар хэмжээнд хүрсэн байдаг. Тэр агуу хоолойтой Пүрэвдорж, Жагаа багш гэхчлэн дээдсийнхээ залгамж халаа болж гарч ирж байгаа залуучуудын хувьд бол энэ багш нарыгаа цааш нь залгамжилж явах үрийг сайн тарьжээ гэж боддог юм. Бид хэлээ сайн сураад англи хэлтэй болоод ирэх юм бол хаана ч очоод дуулах боломжтой.

-Энэ удаад Украины дуучин түрүүлжээ?

-Тэгсэн. Украины тенор хоолойтой дуучин түрүүлсэн.

-Та хоёр жилийн өмнө Шаляпины мэндэлсний ойн тоглолтод уригдаж очиж байсан. Тэр ямар цугларалт байсан юм бэ?

-Дандаа басс хоолойтнуудын цугларалт болсон. Красноярск хотод. Удирдаач А.Чепурной намайг “Аида”-д дуулж байхад Шаляпины уралдаанд оролцуулъя гээд. Тэр хүний итгэлийг алдалгүй сайхан оролцоод ирсэн. Энд тэндхийн театрын дандаа алдар нэртэй дуучид, гавьяатууд, ардын жүжигчид голдуу цугларсан. Мундаг улсын хажууд би айж л байлаа. Тайзан дээр нь дуулах юмаа дуулаад Оросын үзэгчдээс браво гэсэн үнэлгээ аваад, дахиулаад ирсэн. Тэгэхэд хорин бассцугларсан байх шүү. Тэгэхэд надтай цуг дуулж байсан нэг дуучин нь сая Глинкийн уралдаан дээр шүүгчээр сууж байна лээ. Уралдаан дууссан хойно уулзсан. Сербийн гавьяат жүжигчин юм билээ. Тэр цугларалтыг Шаляпины ойгоор нь хийдэг юм. Дандаа том, том театруудын басс хоолойтнуудыг цуглуулаад үнэхээр гайхалтай наадам хийдэг юм билээ.

-Та энэ жил бүтээл арвинтай байна уу?

-Энэ жил амжилт ихтэй жил байлаа. Америкийн Сан Францискод очиж Вердийн “Реквием” гэж алдартай бүтээлийг дуулсан. Гурван зуун хүний хоортой, зуун хүний оркестртой. Сүмд нь дууллаа. Сүмд дуулахад үнэхээр гайхамшигтай юм билээ. Ардын жүжигчин Пүрэвдорж багшийнхаа нэрэмжит уралдаанд оролцож Гран при авлаа, ардын жүжигчин Банди багшийнхаа нэрэмжит гран при авлаа. Төрийн шагналт Б.Шарав гуайн анхны уралдаан болсон. Түүнд хоёрдугаар байрт орлоо. Ер нь амжилттай жил байлаа.

-Таны дуулсан Ц.Нацагдорж гуайн “Үүлэн заяа” дуурийн Хоролдой ноёны ари их гоё санагддаг юм?

-Гоё ари. Би өөрийгөө ер нь булган сүүлтэй юм болов уу гэж боддог юм. 2010 онд олон улсын уралдааны хамгийн анхны гран при-г би Монголд авчирч байсан. Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас. Түүнээс хойш манай бүх л залуу дуучид олон улсын уралдаанд амжилттай оролцож байна. Хэдийгээр айхтар том тэмцээн биш ч гэсэн түүгээрээ бахархаж явдаг юм.

-Уралдаанд оролцсон 280 дуучдын дунд сопрано хоолойтой дуучид нь ямархуу юм. Нэлээн олуулаа байж таарна?

-Бараг дал наяад сопрано байсан шүү. Оросын сопрано түрүүлсэн. Оросын эмэгтэй дуучид үнэхээр хүчтэй юм билээ. Аргагүй далайцтай юм. Юу л байна Оросын эмэгтэй дуучид л байна.

-Та түрүүн англи хэл сурч эхэлж байна гэлээ. Та нар Итали дуурийг италиар нь, Оросынхыг оросоор нь гээд голдуу эх хэл дээр нь дуулж байгаа. Гэхдээ гадагшаа яваад дуулахаар аялга хэр байгаа вэ. Эндээ бол сайн анзаарагдахгүй байх л даа?

-Гологдохгүй. Сая би итали дуурийн ари дуулахад итали шүүгч нь ирээд баяр хүргэж байгаа юм. Итали хэл хаана сурсан бэ гэж асууж байна. Уучлаарай, би италиар маруухан ярина аа. Би итали хэл сураагүй ээ гэсэн чинь чи итали үгийг их гоё, цэвэрхэн хэлж байна. Ийм уралдаан наадмууд дээр би олон ирж байсан. Чиний итали хэл маш цэвэрхэн сонсогдож байна гэсэн. Тэгэхээр нь бид чинь бас зөв л явж байгаа юм байна гэж бодож байлаа.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Чуулганы энэ оны отгон хуралдаанаар юу хэлэлцэв?

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдааны эхэнд спикер мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр дөнгөж томилогдсон хүмүүст хандаж хэлсэн үг заримд нь буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нартай холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэлээ. Үүний дараагаар “Тогтоолын хавсралтуудаднэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээв. Энэхүү тогтоол нь Зүүнхараа дахь алтны үндсэн ордыг ашиглах тухай юм. Уг ордыг ашигласнаар гурван их наяд төгрөгийн алтыг Монголбанкинд тушаахаар гэрээ хийгджээ. Мөн 1000 хүн ажилтай болох аж. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулга болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо Ажлын хэсгээс гарсан саналыг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Гишүүд дээрх төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Тэгээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, О.Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталлаа. 2012 оны сонгуулийн дараа бүрэлдсэн УИХ-д МАН-ын бүлэг бүлгээ байгуулж чадаагүй учраас гишүүд нь байнгын хороонд тэнцвэртэй хуваарилагдаж чадаагүй. Үүнийг залруулж, байнгын хорооны бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт оруулав бололтой.

Үүний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар хуулийн төсөлд тусган 2014 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн юм. Энэ дагуу төслийг хэлэлцэх явцад гишүүд тамхи татах цэгийн байршлын талаар тодруулж байлаа.Тухайлбал, төсөв, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар болон аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд тамхи татах цэгийг хэрхэн байгуулах, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс мөнгө гаргах эсэх талаар асууж байсан. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй гэв. Харин гадаа нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэг байгуулах болбол тус цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн ИТХ шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн сүүлчийн асуудал нь Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг “Эрүүл мэндийн даатгалын хууль” гэж нэрлэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч байлаа. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалыг албан журмын болон сайн дурын даатгал гэсэн төрөлтэй болгох санал ч дэмжигдсэн юм. Гишүүд байнгын хорооны хуралдаанд танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүлэв.

ЧУУЛГАН ХААЛТТАЙ ГОРИМД ХУРАЛДАВ

Баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Энэ өдөр Төрийн ордонд утасны сүлжээ хаав. Ингээд чуулганы үеэр Ерөнхийлөгч мэдээлэл хийсэн байна.Эдийн засгийг сэргээх тухай ярьсан гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгсөн байна. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байгаагаар мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн аж.

Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэснийг гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ. Мөн баасан гаригт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын даргад танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ гэж үздэг гэв

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбогдуулан албан байгууллага, найз нөхдөөрөө архидан сог­туурч улмаар хордлогод орох тохиолдол эрс нэмэгддэг. Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг нь 50 ортой ч үргэлж тооноос давсан хүмүүс эмчлүүлж байсан юм. Тэдгээрийн дийлэнх нь анх удаа эмчлүүлж байгаа хэдий ч хоёр болон түүнээс олон удаа хэвтэж байгаа өвчтөн цөөнгүй байлаа. Долоогоос арав хоног хэвтэн эмчлүүлэхэд 20 мянган төгрөгийн төлбөртэй аж. Наркологийн эмнэлгийн их эмч, тасгийн эрхлэгч Г.Бэрцэцэгээс тодруулга авсан юм.

Сүүлийн жилүүдэд архины хордлогод орж, хэвтэн эмчлүүлэгсэд эрс залуужих боллоо хэмээн яригдах болсон нь хэр бодитой вэ?

-Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн нас залуужих болсон нь үнэн. Одоо л гэхэд 25-аас 27 насны хоёр гурван ч залуу хэвтэн эмчлүүлж байна. Тэгж яривал 20 настай залуу хүртэл архины хордлогод орж, манайд ирж байсан удаатай. Ер нь Цагаан сар, Шинэ жил, наадам зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, тэмдэглэлт ойгоор манайд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг. Энэ жил ч мөн тийм янзтай байна. Гэхдээ тэдэн дунд эмэгтэй хүн байхгүйд олзуурхаж байна. Өмнө нь бүхэл бүтэн хоёр, гурван тасаг дүүрэн эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлж байхад үнэхээр сэтгэл эмзэглэм байсан шүү. Сүүлийн үед орон гэргүй, архинд донтох өвчтэй хүмүүс нэмэгдэх болсон.

Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг танай эмнэлгийн барилгыг шинэчлэх тухай яригдаж байсан. Энэ тухайд?

-Манай эмнэлгийн байрыг шинэчлэн, таван давхар 150 ортой болгохоор яригдаж эхэлсэн. Эмнэлгийнхээ хажууд амбулатори хүртэл байгуулах юм билээ. Хэрэв ингэвэл иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь манай эмнэлгийг зайлшгүй өргөтгөн шинэчлэх шаардлагатай гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Яг хэдийд ажил хэрэг болох нь тодорхойгүй байгаа ч амбулаторитой болгохоор яригдаж байгаа.

Архи их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хүний ямар эд эрхтэн илүү гэмтдэг вэ?

-Архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гэмтдэггүй эд эрхтэн гэж байдаггүй. Гэхдээ эдгээрээс элэг, тархи, зүрх түлхүү гэмтдэг. Архи их уувал зүрх өөхөлдөг. Энэ нь яваандаа зүрхний шигдээс өвчин тусгадаг. Бүр цаашилбал тархи гэмтдэг. Энэ тохиолдолд архинд донтох өвчин үүсч, улмаар хүмүүс тэнэгэрч, бие хүнийхээ доройтолд ордог. Элэг хүний бие дэх бүхий л хорт бодисыг шүүгч “лаборатори” учраас архи их уугаад байвал элэг ч мөн гэмтдэг. Элэг 100 грамм архийг нэг цагт хоргүйжүүлэх “хүчин чадалтай”. Гэтэл манайхан баяр ёслолоор ганц хоёрхон хундага архиар тогтдоггүй учраас элэгний шүүх чадвар алдагдаж, архины хор хүний биеэр тардаг. Ийнхүү хэр их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалаад хордлогын үе шат тогтоогддог.

Архины хордлогод орсон тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Олон хоногоор, удаан хугацаагаар хэт их архи уугаад ирэхээр элэг шүүх чадвараа алддаг. Хордлогод орсон тохиолдолд эс доторх эрдэс бодис нь алдагддаг. Архи уусны маргааш шартах буюу дотор муухай оргиж, бөөлжиж байна гэдэг нь бие организм архийг эсэргүүцэж байна гэсэн үг. Удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглээд байвал дээрх рефлексүүд алга болдог. Ялангуяа бөөлжихөө больдог. Өөрөөр хэлбэл архины хоронд бие организм дасан зохицдог. Энэ байдал удаан үргэлжилбэл нойргүйдэх, хар дарах цаашлаад гар хөл салгалж, зүрх нь дэлсэж, татаж унадаг болдог. Зарим тохиолдолд солиорол буюу сонсголын болон харааны хий зүйлс хардаг болно. Тэгэхээр ийм хордлогод ортлоо архийг хэрэглэхгүй байх ёстой. Архинд донтох гэдэг бол бие сэтгэц, оюун санааг бүхэлд нь хамааралд оруулдаг өвчин. Тиймээс архинд донтсон арван хүн тутмын долоо, найм нь гэр бүл, ажил төрөлгүй байдаг.

Согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээ гэдгийг дэлхий нийтээр юу гэж ойлгодог юм бол. Өөрөөр хэлбэл хэр хэмжээний архи хэрэглэвэл хүний биед хоргүй гэж үздэг юм бэ?

-Дэлхий дахинаа нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ буюу хүний биед хоргүй гэж үздэг. Эсвэл 60 мл ликёр юм уу 120 мл вино ч ууж болно. Дээрх хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх тоолонд эд эрхтэн гэмтэхийн хажуугаар архинд донтох өвчний суурь тавигдаж байдаг. Энэ нь бие организм архинд дасан зохицоод, цаашилбал үгүйлдэг болно гэсэн үг. Гадаадынхан бол ганц хундага вискийг бүтэн оройжин шимж суудаг бол манайхан мөстэй ч холилгүй бүтэн шилээр дор нь хөнтөрчихдөг.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Тэнгэр мэт сүрлэг “Алтайн уулс”

Төрийн шагналт, ардын зураач Лувсангийн Гаваагийн “Алтайн уулс” бол Монголын дүрслэх урлагийн сонгодог бүтээл юм.Л.Гаваа гуай энэ бүтээлээ 1958 онд туурвижээ. 200×400см-ийн хэмжээтэй. Үзэл санаа, өгүүлэмж, дүрслэлийн хэлээрээ асар өргөн цар хүрээг илэрхийлсэн туульсын уран зураг юм. Байгалийн уран зургийн гол онцлог нь өнгө бичилтдээ байдаг. Байгаль ертөнц дээр байгалиас өөрөөс нь өөр төгс бүтээл үгүй учраас тэр. Байгалийн бодит төгс төгөлдрийг уран сайхны сэтгэлгээнд буулгахдаа өнгөний хэллэгээрээ хэр зэрэг өргөн орон зайг бүтээн бий болгоход хэргийн учир байна. Хөгжмөөр зүйрлэн үзвэл, симфони хөгжимд дээд зэргийн өндөр нарийвчлалтай оркестровкыг(найралжуулга) бүтээнэ гэсэн үг юм.Үүгээрээ сонгодог бүтээл нь хүний оюуны мөнхийн тэжээл болдог. Л.Гаваа гуай “Алтайн уулс” бүтээлдээ Монгол Алтайн нуруудын байгалийн төгс үзэсгэлэнг хүүрнэн өгүүлэхдээ өнгөнүүдийн найралжуулгыг тийм өндөр нарийвчлалтайгаар бичсэн харагдана. Одоо та эл агуу уран зургийн өнгөний найралжуулгыг харна уу. Байгалийн уран зургийн сод бүтээл дэх өргөн дэлгэр утга, гүн санааг өгүүлсэн баян тансаг хэллэгийг “өнгөний зохицол” гэх төдийгөөр илэрхийлэх аргагүй. Өнгө зохицох төдийгүй найрал үүсгэж байж хүүрнэн өгүүлэх өргөн цар хүрээнд хүрч очдог. Тиймээс “өнгөний найралжуулга” нь зураачийн туурвих зарчмыг, мастерствог илүү тодорхой ойлгомжтой харуулж чадах юм.

“Алтайн уулс”-ын зохиомж дахь симфони маягийн өнгө бичилт нь түүнд багтаасан өгүүлэмжийнхээ хамт оршихуйн тухай монголчуудын гүн ухааны үзэл дээр төвлөрч байна. Манай монголчууд эрэгтэй хүүхдийг “Уул шиг өндөр эр болоорой” гэж ерөөдөг. Ялангуяа хүүхдийн даахь үргээхдээ. Хуруун чинээ бяцхан хөвгүүдээ ийн ерөөсөөр ирсэн нь өндөр нуруутай болоорой гэсэн утга биш гэж бүгд мэднэ. Мянга мянган жил хөвгүүддээ хандан хэлж ирсэн энэ үгс өнгөн дээрээ жирийн л сонсдох боловч өрх гэр хийгээд улс гэрээ залж авч явах ноён нуруу, ухаан саруул, сэтгэл уужуу, эрдэм чадал төгс эр хүн болоорой гэсэн утгыг агуулж байдаг ажээ. Амьдралын ноён нуруу болоорой л гэсэн үг юм. Үр хүүхдээ “уул шиг өндөр эр болоорой” хэмээсэн энэ хэдхэн үгэнд монголчууд амьдралынхаа гүн ухааныг шингээжээ. Яагаад тал шиг уужуу эр болоорой гэж ерөөгөөгүй вэ.

Байгаль ертөнцтэйгөө зэрэгцэн оршигч монгол хүний сэтгэлгээгээр бол уулс нь ямагт алслан тэлэх уудам орон зайг илэрхийлдэг. Чухамдаа уудам орон зайд л амьдрал өргөн дэлгэр бөгөөд цаглашгүй оршдог байна. Монголчууд оршихуйн мөн чанарыг ингэж үзжээ. Энэ үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь “Алтайн магтаал” хэмээх туульсын хөгжим байна. “Алтайн уулс” сонгодог зураг, “Алтайн магтаал” туульсын хөгжим хоёр үзэл санаагаараа агаар нэг. Санаагаа илэрхийлсэн туульсын хэл, уран сайхны сэтгэлгээгээрээ ч нэгдмэл юм. Гаваа гуайн сонгодог зургийг хармагц үзэгчийн сэтгэлд “Алтайн магтаал” сонсогдох шиг болдог билээ. Энэ бол уг хоёр бүтээлийг сонгодог хэв шинжээрээ төрөлсөж буйг нотолно. “Алтайн магтаал”-ыг сонсоогүй юм уу мэдэхгүй монгол хүн нэгээхэн бээр ч үгүй биз. Хүний сэтгэлийг соронзон мэт татаж, уярах, хайрлах, бахархах, алмайран гайхах, бишрэх, сүрдэх гээд бүхий л мэдрэмжийг өдөөж сэтгэл хөдлөлийн туйлд хүргэгч “Алтайн магтаал”-аар монгол хөгжмийн сэтгэлгээ төлөвшин тогтсон болов уу. Алтайн магтаалыг сонсч байхад цаг хугацаа зогсчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Улмаар цаг хугацааны вакуум орчноос гараад гадна талд нь буйгаа мэдэрдэг. Ихэнх хөгжим сонсогчоо урагшаа хурдлуулаад л байдаг бол Алтайн магтаал хүнийг цаг хугацааны “лонх”-ны дотроос хөтөлж гаргаад мөнхөд оршигч ертөнцтэй нэгдмэл нэгэн эс болгож орхидог ид шидтэй. Тэгээд хөгжим өндөрлөхөд сонсогч бээр мөнөөхөн ид шидээсээ аажмаар гарч цаг хугацааныхаа “лонх”-нд эргэн газарддаг билээ. Тэнгэр баганадан оршигч баян тансаг Алтайн уулсын бэл хормойноос зүүгдэн төрж, бэлийнх нь чулуунд бүдэрч, унаж босон хөлд орсон түмэн олны оюун сэтгэлээс энэ шидэт хөгжим дуурьссан бол “Алтайн уулс” сонгодог зургийг бүтээн туурвигч нь говь нутагт төрж өссөн байх аж.

Зураач энэ бүтээлээ туурвихдаа олон жилээ зориулж, олон ч судалбар зурсан гэдэг. Тэрбээр 1953 онд Ховд аймгийн Булган суманд очиж судалгаа хийжээ. Нутгийн оршин суугчидтай танилцаж, өвгөд настнуудтай байнга ярилцаж, угсаатнуудын аж байдал, зан заншилтай танилцаж явсан байна. Ийнхүү бараг гурван жил судалгаа хийж, өдрийн бодол, шөнийн зүүдэндээ амилуулсаар сэтгэл оюундаа их уулсын дүрийг бүтээн босгосон гэдэг.Алтайн уулсыг заримдаа эрдэнэсийн өнгөөр зүүдэлж байсан тухайгаа ингэж ярьжээ. “Аялж явах хугацаанд Цаст цагаан Алтай байн байн зүүдэнд үзэгдэж, нүдгүй исгэрсэн салхи шуурган дунд сарьдаг орой нь торолзоод л, заримдаа тувт эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор түүнээс нь түүж өвөртлөөд их л таатай өег байтал гэнэт нойр цэлмэж, бахь байдаг төмөр орныхоо толгойг тас атгачихсанаа мэдэрнэ. Зүүд нойрондоо мөнөөх л Алтайн сүр жавхааг усанд туссан үзэсгэлэнт байдлаар харж, түүнийгээ зурах гэж оролдоно. Ховд аймагт уран бүтээлийн томилолтоор ажиллаж явахдаа сэтгэлд уяатай нэгэн дүртэй болчихжээ. Хүссэн бүхэн санаснаар бүтдэггүй хорвоод харин ч санамсаргүй байтал мөнөөх л дүрүүд эрээлжлэн үзэгдэж, Алтайн уулс сэтгэлд зурсхийн бууж, бийрээ аван зурж татлаад эхэлнэ. Ингэж хэдхэн хормын дотор хар зураг татагдаж, уулсын дүр дүрслэл нүднээ тодорч, өнгө зүс, хүүшилсэн сүүдрийг хэрхэн гаргаснаа ч өөрөө анзаараагүй. Нэг л мэдэхэд энэ зураг бэлэн болсон байлаа” гэж уран бүтээлийн нөхдөдөө ярьсныг зураачийн тухай Л.Батчулууны номд тэмдэглэн үлдээсэн байх юм. Нэрт зураач Л.Гаваа гуай амьдралынхаа ихэнх цаг хугацааг театр урлагт зориулсан. Орчин үеийн театрын урлагийг үндэслэгчдийн нэг тэрбээр хөгжимт драмын театрууд, Дуурь, бүжгийн эрдмийн театрынурын сангийн жүжгүүдийн тайзыг хийсэн. ДБЭТ-ын Ерөнхий зураачаар ажиллаж байсныг нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Тэрбээр 150 гаруй жүжгийн тайз, хувцас чимэглэл, 20-иод киноны зураачаар ажиллан 300 гаруй уран зураг туурвисан. Ховд, Баян-Өлгий аймгийн театруудад томилолтоор очиж ажиллах бүртээ “Алтайн уулс”-ынхаа судалгааг уйгагүй хийж явсан байдаг. Хожим ньЛ.Гаваа гуай ингэж бичжээ. “Алтайн уулын том зураг миний сэтгэлд хадаатай явсан болохоор зураач М.Амгалангийн хамтаар ердийн уналга хувийн боломжоор Алтай Таван богд ууланд гарахаар зориглов. Холбоо нуурын чигээс зүүн тийш ташиж, Алтай хангайг тойрон аялж, Потийн даваа, мөсөн гол хүртэл аялж, үнэнхүү гайхамшигт бишрэн явах зуураа уран сэтгэмж, үнэн бодит амьдрал хоёрын мөн ялгааг биеэр туулж, нүдээр үзэж сэтгэгдэл өндөртэй цаст Алтайгаас бууж ирээд зургаа зурсан ч Алтайдаа дахин авиран мацсан юм. Ингэж явах зуураа цаг ямагт зургийн хоёр дахь хувилбарыг бодсоор Таван богд, Алтайн дүрийг гэрэл зурагт янз бүрийн байдлаар буулгаж байлаа. Миний зурсан зураг илүү сайхан тод томруун аятай байв. Эцсийн эцэст асар өндөр ууланд хэт ойртож тулсан харцаар зурахад зөвхөн сарьдгийн оргил харагдаж, уран дүрслэлийн гол гогцоог ерөнхийлөн урлах зөв хараа чухал байв. Алтайн ууланд үзсэн харсан бүгдийг сэтгэл зүрхэндээ тогтоон ирж, зургаа дуусгах ажилд орлоо. Алсад хэцрэн манарах их уулсын цуваа, түүний ам, салаа бүрийн айсуй тогтоц бидэнд тулж, их хавцлын эрс тэсийн ялгавар, бэл хормой дахь ой модод, дүнсгэр нуруу, нуга, гол ус эд бүгдийг ялган зааглах, эсвэл уран сайхны ерөнхийлөлд хүргэхэд манан будангийн өнгө төрхийн дагавар, хөнгөн бичлэг, таталбарлалт бүгд нь уулыг уулс болгох, толгодыг уулс болгох, байгаль хорвоогийн өнгө үзэмжийг уран зураг болгох, будаг шунхыг хөг аялгуунд хувьсгаж, их дүрслэлийн байц тогтоцыг хийсвэрлэл, айзам хөдөлгөөнөөр нийлүүлэн, яруу тунгалаг найрлын зэрэгтхүргэж, хүн олны ой тойнд нэвтрэн орших үлэмжийн чанарт хүргэх хүслийг өвөртлөн зургаа дуусгав” гэж бичжээ.

Яг л тэнгэр мэт сүрлэг энэ бүтээлээрээ зураач 1958 онд Москвад нээгдсэн социалист орнуудын урлагийн үзэсгэлэнгийн шагнал хүртсэн. Л.Гаваа гуайн “Алтайн уулс” бол дэлхийн сонгодог урлагт монголчуудын нэмсэн байгаль ертөнц, хүний амьдралын сүр жавхлант дүр, амьдралыг үзэх гүн сэтгэлгээ, урлагийн сод туурвил юм.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Ц.Дэмбэрэл: Ерөнхий сайдын санаачилга хүрээлэнгүүдийг аврах гарц

Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Ерөнхийсайд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их сургуулиудын харьяанд өгөх талаар ярьсан нь академичдын уурыг хүргэж, цуглаан хийхэд хүргэх нь ээ.Манай шинжлэх ухааны хүрээлэнгүүд ер нь ямар үйл ажиллагаа явуулж, яаж ажилладагюм бол?

-Хүрээлэнгийн ажилтнууд их хийсэн, бага хийсэн цалин ялгаагүй юм чинь, тэгэс ингэсхийгээд өдрийг аргалчихна, жилд нэг хоёр өгүүлэлэнд тэнд нийтлүүлчихнэ, хамтарч байгаад нэг хоёр хурал зохиочихно, түүндээ өөрөө илтгэчихнэ, бусад цагт нь гадуур өөр ажил хийж халтуураас амьдралаа залгуулдаг.

Шинжлэх ухааны зохион байгуулалтынбуруу тогтолцоо хүмүүсийг иймхоёрдмол байдалд оруулсан хэрэг. Ерөнхий сайдын үгтааваараабайж сурсан хүмүүсийн эрх ашгийг хөндлөө. Манай зарим академичид их сургуулиуд руу ойртвол “зэс” нь цухуйна биз дээ.

-Ямар “зэс” гэж?

-Шинжлэх ухааны академийн дөрөв дэх ерөнхийлөгч асан, академич Д.Баатар “Манай академид албан тушаалаа ашиглаж, хүмүүсийг дарамтлаад, өгүүлэл дээр нь гарын үсэг зурдаг, өөрөө лабораторидюу ч хийгээгүй мөртлөө шүү,…феодалын тийм арга систем байна аа, байна,… Шинжлэх ухааны академийг шинэчлэх цаг нь болсон, хэдэн хөгшин хүний дарамтаас залуусыг гаргая” гэжээ. Муухай яа. Энэ чинь хэдэн он бэ. Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд феодализм ноёрхжээ. Үүнийгэкс ерөнхийлөгч-академич нь өөрөө хэлээд шүүмжлээд байна бус уу. Гэтэл иймгаж байдал их сургуулиудад байхгүй болоод удсан шүү.

-Ерөнхий сайдын санаачилгыг та дэмжээд байна уу. Академичид үүнийг шинжлэх ухааны хүрээлэнг устгах шийдвэр гэж байгаа.

-Би үүнийг Хүрээлэнгүүдийгустгах биш, харин аврах гарц гэж харж буй. Хүрээлэнгүүдийн дотоод төрх байдал үнэнхүү муудсан нь баримт юм. Шинжлэх ухааны академид ажиллаж буй 15 залуу доктор танай сонинд “Монголын шинжлэх ухааны байгууллага өвгөн академичдийн тэтгэлгийн газар биш” гэсэнил захидал нийтлүүлснийг уншихад хүрээлэнгүүд толгойноосоо ялзарсан нь харагдана.

-Яагаад хуучинсаг, таны хэлснээр толгойноосоо ялзарч байна вэ?

-Өөрчлөлт шинэчлэлээс сугарч хоцорсны гай юм. Аль 1994 ондНҮБ, ЮНЕСКО -гийн өгсөн зөвлөмжийг авсан бол хүрээлэнгүүд ингэж сүйрлийн төлөвт орохгүй байх байсан. Хэдэн хүн тэр онц чухал материалыг тас нуусан нь өнгөрсөн жил илэрсэн. Эдүгээ хүрээлэнгүүд үндсэндээ тав дахь цувааны хүмүүсээр дүүрчээ. Гэхдээ Б.Анхбаяр, Ж.Бадрахнарынзалуу докторуудхэд гурав бий.

-Тав дахь цуваа гэдгээ тодруулна уу?

-Тав дахь цувааныхан гэж том ХХК, Хувийн ба Төрийн Их сургууль бас Төрд гологдсон хүмүүсийг хэлдэг. Уг нь хүрээлэнд эхний хоёр цувааныхан ажиллах учиртай. Хүрээлэн гэдэг нь IQ доогуур хүмүүсийн орогнох газар байх ёсгүй юм. Дээр нэр дурдсан залуу докторууд”ХүрээлэнгүүдИх сургуулиуд руу ойртсоноор оюутан залуустай ханьсана, магистр, докторын сургалт удирдана, цалин нэмэгдэж, илүү баталгаатай болно”гэж үзэж байгаа юм билээ.

-Олон улсад шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь тусдаа байдаг уу. Суурь судалгааг төрөөс санхүүжүүлдэг дэлхийнжишиг ямар байдаг вэ?

-Суурь судалгааг нээлттэй ба хаалттай гэж хоёр хуваадаг. Нээлттэй буюу иргэний судалгааг их сургуулиуд дээр хийх болхарин хаалттай буюу цэрэг арми, сансар, цөмийн технологи зэрэг маш нууц байдалд хийдэг, стратегийн технополис гэх нэрийн дор явуулдаг судалгааг тусгай хот, хүрээлэн төвөөр дамжууланхийнэ. Манайд иргэний гэгдэх суурь судалгаагтусгай хүрээлэн дээр явуулж өдий хүрсэн нь тоталитар дэглэмээс эхтэй алдаатайүзэгдэл. Гаж үзэгдэл араасаа гажиг дагуулдгийг бид харлаа. Засахгүй цаг алдах тусам байдал улам хүндэрч, хүрээлэнгүүд бүрэн сөнөх биз, одоо яаралтай арга хэмжээ авах цаг.

-Суурь судалгааг их сургууль дээр төвлөрүүлдэг ньямар үндэслэлтэй вэ?

-Онолын суурь судалгааих сургуулиа түшихийн учир гэвэл, тэрээр шууд үйлдвэрлэл-инноваци болон хувирдаггүй бөгөөд эхлээд оюунлаг залууст үр нөлөөгөө өгч, тэднийг шинжлэх ухаанч инновацийн сэтгэлгээгээр цэнэглэх замаар төлжин бэхэждэг. Их сургуулиас хөндий хийсэн суурь судалгааны өгөөж буурч, багш шавийн холбоо тасардаг гэмтэй. Шавьгүй эрдэмтэн үр жимсгүй модтой адил хэмээснийг манай академичиднотлов бус уу. Суурь судалгаа хийх, түүнийхээ үр дүнг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх нь тухайн эрдэмтнийоюуны цараа IQ-г харуулна. Оюуны царааөндөр байх нь угаасаа их сургуулийн багшийн зайлшгүйшаардлага. Ингэхээр, иргэний суурь судалгаа гэдэг нь ерөөсөөих сургуулийн багш нарын хийх ёстой үндсэн ажил бөгөөд түүнийгпрофессорын ажлын доторхи шаардлагаболгодог. Иргэний суурь судалгаа гэдэг бол тусдаа хүрээлэн дээр хэдэн хүн төрийн захиалгаар хийж суудаг ажил биш, бүх багш нарбайнга хийж, оюутан шавь нартаа нөлөөлж, бас тэдгээр шавь нартайгаахамтардаг,магистр-докторын сургалтанд багтдаг ажил юм.

-Шинжлэх ухааны нээлтүүдийн түүхийг харахад ихэвчлэн гэртээ, эсвэл гараашид хийсэн байдаг. Яг хүрээлэнд хийсэн нээлт бараг байдаггүй юм билээ. Тэгэхээр заавал тусдаа хүрээлэн байх шаардлагатай гэж үү?

-Яг тийм. Харининновацийн хаалттай судалгаа бол өөр юм, түүнд технологи тал нь давамгайлах тул ядаж л маш өндөр хурдны компьютер, ховор нууц материал хэрэгтэй.Таны гаргалгаацэвэр онолын суурь судалгаанд хамаарна.

-Манайх шиг Шинжлэх ухааны академитай байсанзүүн Европын орнууд, бас ОХУ, БНХАУ-додоо байдал ямар байгаа бол?

-Зөвлөлт загварын Шинжлэх ухааны академитай байсан зүүн Европын бүх орон иргэний чиглэлтэй суурь судалгаагаа шууд их сургуулид руу шилжүүлжээ.Энэ өөрчлөлтийг ихэд амжилттай хийсэн орны нэг ньЭстони юм. Тэнд 1989 онд Эстонийн эрдэмтдийн холбоо байгуулагдаж, 1997 оны дөрөвдүгээр сард парламентаар “Эстонийн Шинжлэх ухааны академийн акт”-г баталснааролон нийтийн статустай эрдэмтдийншүхэр нийгэмлэг болжээ. ИнгэснээрЭстонийн оюуны нөөцийг нэгтгэх боломж бүрдсэн.1988 оноос эхлүүлсэн шинэчлэлийн зорилго нь: улс орны оюуны бүх нөөцийг нэгтгэн зангидах явдал байжээ. Шинэчлэлнь Зөвлөлтийн загвараарэрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийгих сургуулиас гадна байгуулсан тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн.Үүний үр дүнд Эстонийн их сургуулиуд судалгааны шинжтэй болох боломж бүрдсэн аж. Эстони улс оюуны гол хүчээТартуИх сургууль дээр төвлөрүүлж байна. Монгол Эстони хоёр төсөөтэй тул эрдмийн хүчийг нэг их сургууль дээр төвлөрүүлж байгаа Эстонийн туршлага бидэндхэрэгтэй байх.

ОХУ-д Шинжлэх ухааны академийн өөрчлөн бай­гуулалт эхлээд нэг жил боллоо. Орос ШУА харьяа хүрээлэнгүй болж, хүрээлэнгүүдийг ФАНО хариуцаж байна. Саяхан ОХУ ын ерөнхийлөгчийн дэргэдэхШУ-ны зөвлөл хуралдсан. 2015 ондхүрээлэнгүүднэг бол их сургуулиуд руу,эсвэл Рогозин(Медведевийн орлогч, цэрэгаж үйлдвэрийн цогцолборын дарга)-ы харьяанд шилжих, бас биеэ бүрэн даахасуудлаа нэг мөр шийдэх юм. ОХУ-д үүсээд байгаа шинэ нөхцөл байдал нь цэрэг армиа яаралтай шинэчлэхийг шаардаж, түүнд нь нэмэлт онолын судалгаа хэрэгтэй болсон тул хуучин ШУА-ийн харьяаны хүрээлэнгүүдээс хэрэгтэй байж мэдэх залуусыг Рогозин татан авах юм байна. Монголд ийм цэрэг армийн онц шаардлага үгүй тулШУА -н харьяа хүрээлэнгүүдийг Их сургууль руу ойртуулах нь гарцаагүй зөв шийдэл. Харин биеэ даагаад явчихаж чадна гэсэн хүрээлэнг оролдох хэрэггүй. Саналыг нь асууж болох. Тиймхүрээлэн ч бараг үгүй байх аа даа,учир нь хувийн сектор өндийгөөгүй байна шүү дээ.

БНХАУ-д 100 их сур­гууль, улмаар дэлхийн тэргүүлэх 10 их сургуулийг буй болгож, тэдгээрт суурь судалгааг төвлөрүүлэх төрийн бодлого хэрэгжиж байна. БНХАУ-д ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн суурь судалгааны санхүүжилтийг аль эрт зогсоосон. Эрдэмтэд ньсудалгаагаа дагаж нэг хэсэг нь их сургуулиуд руу, үлдэх нь том компаниуд руу шилжжээ. Хүрээлэнгийн авьяаслаг залуус инновацийн гарааны компани байгуулан тусдаа гарчээ. Жишээ нь, ШУА-ийн физикийн хүрээлэнгийн Чен Чуншиан гэгч төрөлхийн IQөндөртэй залуу 1980 онд “Өндөр технологи плазмын үйлчилгээ” нэртэй хувийн компани байгуулснаарЖунггачун шинжлэх ухааны паркийн эхлэл тавигдсан тухай өнгөрсөн жилийн манай ШУТ-ийн үндэсний чуулган дээр БНХАУ-ын “TIME” груп­пын ерөнхийлөгч Ван Шаолинмэдээлсэн.

-Манайд хүрээлэн­гүүдийг хөдөлгөхөөрШинжлэх ухааны академи бас хөдлөхболов уу?

-Тэр ойлгомжтой. Уг нь эхлээдШУА-аа эрдэмтдийн нийгэмлэг болгосонсон бол онох байв. Гэхдээ одоо ШУА-аа хамтад нь хөдөлгөх ёстой. Засварыг захаас нь бус голоос нь цогц хийвэл их сургуулиудын шинэчлэл дэмжигдэх болно.

-Хүрээлэнгүүдийг хөдөлгөснөөр600 сая төгрөг хэмнэх бололтой?

-Эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин үнэхээр бага. Засаг мөнгө хэмнэх гэж байгаа бол яг хажууд нь газар дээр сул хэвтэж байгаа ШУА-ийн удирдлагад өгдөгхоёр тэрбум төгрөгийг эхлээд хэмнээч ээ. ШУА нь хүрээлэнгүүдийн тайланг нэгтгэхээсөөр юу ч хийдэгггүй, өөрчлөлт, шинэчлэлийг эсэргүүцдэг, амьдрах чадвараа бүрмөсөн алдсан, ардчилал зах зээлийг хараан зүхдэг феодалын оронцог болжээ. ШУА-ийг сүйрлээс аврах цаг болсон. Энэ тухайд ШУА-ийн 15 залуу доктор танай сонинд хандаж “Одоо судалгаа хийх үе нь нэгэнт өнгөрсөн, дурсамжаараа амьдарч буй тэдгээр өвгөдөд өгч буй энэ их мөнгөө харьяа хүрээлэнгүүдийн залуу ажилтнуудадөгдөг байсан болМонголын шинжлэх ухаан арай илүү хөгжихсөн” гэж бичжээ. Залуусын шаардлага зөв гэж би хэлэх байна.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Засгийн газар нь шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

-Шинжлэх ухааны ака­демийн хүрээлэнгүүдийг татан буулгаж Их сургуу­лиудтай нэгтгэх хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд мэ­дэгд­сэн. Үүнийг эсэргүүцэн та Ерөнхий сайдад шаард­лага хүргүүлсэн. Энэ талаа­раа ярихгүй юу?

-УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн нэгдэж төсвийн тодотголын хүрээнд Засгийн газар дээр яригдаж буй Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгах, заримыг нь Их сургуулиудын харьяанд шилжүүлэх цаашдаа шинжлэх ухааны хүрээлэнгүй болох өөрчлөлт хийх гэж байгааг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн.

Монголын шинжлэх ухааны байгууллагуудад шинэчлэлт, өөрчлөлт менежмент хийх, зарим шинжлэх ухааны төвүүд дээр явагдаж буй нээлт, технологи, ноу хауг үйлдвэр практикт нэвтрүүлэх чиглэлээр тодорхой алхам хийх шаардлага бий.

Гэхдээ нийтээр нь хоморголон Шинжлэх ухааны академийн харьяа бүх хүрээлэнг татан буулгаж Их дээд сургуулиудын харьяанд оруулах нь Монголын шинжлэх ухааны салбарт том эрсдэлийг авч ирнэ. Өнөөдрийн хүрсэн түвшинг муутгах арга замыг сонгох гээд байна. Монголын шинжлэх ухааны гадаад, дотоод дахь нэр хүндийг унагана гэж үзсэн тул асуудлыг хөндөхдөө олон талын оролцоотойгоор өнөөгийн хууль эрхзүйн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын үгийг сонсох шаардлагатай. Мөн УИХ дээр Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичиг буюу ойрын 10 жилд Монголын төр шинжлэх ухааны талаар ямар бодлого баримтлах вэ гэдэг төсөл нь хэлэлцэгдэж байгаа. Энэ баримт бичиг батлагдсаны дараа уг асуудлыг авч үзэх ёстой гэдэг байдлаар УИХ дахь бүх намын төлөөлөл, бие даагчид хамтран шаардлага хүргүүлсэн юм.

-Манайд иймэрхүү янзтай байгаа академи олон улсад ямархуу байдаг вэ?

-Ер нь бол дэлхийн шинжлэх ухааны байгууллагын хөгжлийн хэд хэдэн хэлбэр бий. Үүний гол хэлбэр нь манайд байгаа шинжлэх ухааны академи байдаг. Энэ нь доороо шинжлэх ухааны хүрээлэн төвүүдтэй байдаг л даа. Академи нь хүрээлэн төвүүдийнхээ судалгаа шинжилгээний ажил, бодлогод оролцоод дэлхийн оюуны төв болж хөгжлийн түлхүүр нь болж явдаг байгууллага. Өнөөдөр Европт гэхэд 43 оронд шинжлэх ухааны академийн төвүүдтэй. Азийн 20 гаруй оронд академи үйл ажиллагаагаа явуулж байна. ЮНЕСКО-гоос шийдвэр гаргаад сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад шинжлэх ухааны бие даасан байгууллагуудыг байгуулж үүгээрээ Африкийн орнуудын шинжлэх ухааныг хөгжүүлэхээр НҮБ-ын тусламжтайгаар хийж байгаа. Европын соёл дэлхийн хүн төрөлхтөнд үнэт өвийг тээж ирсэн. Европт байгаа 43 орны шинжлэх ухааны академиас 12 улсын шинжлэх ухааны академи нь бие даасан байдалтай бөгөөд өөрийн гэсэн судалгааны төв хүрээлэнгүүд байдаггүй. Харин их, дээд сургуулиуд дээрээ хүрээлэн төвүүд нь байдаг. Гэхдээ академи нь төсвийн мөнгөө судалгааны, техник технологийн төвүүд, хүрээлэнгүүддээ хуваарилж өгдөг. Эдгээр орнуудын нийтлэг төрхийг харвал Английн эзэнт гүрнээс улбаатай хэд хэдэн орон бий. Энэ орнуудын шинжлэх ухааны хөгжлийн түүхийг нь аваад үзэхээр хэдэн мянган жилийн өмнө шинжлэх ухааны төвүүд үүсэхдээ хувийн хэвшил дээрээ түшиглэн үүссэн байдаг. Уг орнууд нь дээрээ академитай хэрнээ их сургуулиуд дээрээ харьяалагддаг энэ хэлбэрийг манайд оруулж ирнэ гээд байгаа. Энэ нь Монголын хөрсөнд буухгүй.

Манай орны шинжлэх ухааны уламжлал түүхэнд ч нийцэхгүй. Харин ч төсөв мөнгөний эрхийг нь БШУ-ны сайд биш өөрсдөд нь өгөх хэрэгтэй. Манайд байгаа академийн тогтолцоо нь Азийн 20 гаруй, Европын 30 гаруй оронд байгаа хэлбэр. Монгол Улс шинжлэх ухаанд аль эрт үе буюу Чингэс хааны үеэс Цэцдийн зөвлөл, Хубилай хааны үеэс Шинжлэх ухааны академийн хэмжээний байгууллага байгуулж хандаж ирсэн байдаг. Үүнээс аваад үзэхээр манай улс шинжлэх ухааны 1000 гаруй жилийн түүхтэй. 1921 онд ардын хувьсгал ялж шинэ цагийн шинжлэх ухааны байгууллагыг байгуулахад Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан. Өнөөдрийн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг хөндөх юм бол дөрөв таван асуудал үүснэ.

-Тэр нь яг ямар асуудлууд гэж?

-Шинжлэх ухааны байгууллагуудын өөрчлөлт хийх гэж байгаа бол бодлогын баримт бичгийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Дараа нь өөрчлөлт хийхдээ шинжлэх ухааны байгууллагуудын суурь судалгаа хийдэг нэг үгээр хэлбэр эдийн засгийн агуулгаараа суурин хүрээлэнгүүдийг академийнх нь харьяанд үлдээх шаардлагатай. Мэдээж тухайн салбарын судалгаа хийдэг техник технологи боловсруулж байгаа, шинэ санаа бүтээл дээр ажиллаж байгаа төвүүдийг яам, их дээд сургуулиудын харьяанд шилжүүлж болно. Шинжлэх ухааны академийн харьяанд 40 гаруй байгууллага бий. Суурь судалгаа хийдэг Биологийн хүрээлэн, Химийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Хэл шинжлэл, Археологи, Палеонтологийн хүрээлэн гэх мэтчилэн хүрээлэнгүүд цэвэр шинжлэх ухааны академийнхаа харьяанд байх ёстой.

Энэ хүрээлэнгүүд дээр гадаад талдаа харилцдаг нэг зөвлөхтэй олон улсын академийн хүрээлэн бий. Олон талт болон хоёр талт гэрээ хэлцэл хийж төсөл хэрэгжүүлдэг хүрээлэн байна. Тухайлбал, ОХУ-ын нууцын зэрэглэлтэй материалтай танилцах онцгой эрхтэй байгууллага Түүхийн хүрээлэн. Уг хүрээлэнг МУБИС юм уу, МУИС-ийн дэргэд авааччихвал тэр эрх нь байхгүй болчихно. Монголын түүхэнд холбогдох фото зураг, бичиг баримтыг дипломатын архиваас эхлээд нууцын зэрэглэлтэй материалыг авч ирж чадаж байна. Ийм тусгай онцгой эрх авсан хүрээлэнгүүдэд судалгаа хийдэг. Их сургуулийн харьяанд өгчихвөл энэ эрхүүд нь байхгүй болчихно.

Хүрээлэнгүүд дээр оюуны асар их өв соёл хадгалагдаж байдаг. Хэл шинжлэлийн хүрээлэн дээр гэхэд Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринченээс эхлээд Монголын оюуны том өв үлдээсэн хүмүүсийн гар бичмэл, хийж байсан ажлууд нь эх сурвалжаараа үлдсэн байдаг. Түүхийн хүрээлэн дээр гэхэд 1800 оноос хойш Монголоор явсан бүх экспедицийн үндсэн эх сурвалж материал байж байдаг. Энэ бүхэн нэг Их сургуулийн харьяанд очихоороо алга болчихно. Тэр бүхэн чинь Монголын судалгааны үндсэн сурвалжууд байхгүй юу. Хүрээлэнгүүдийн энэ асуудал дээр ийм алхам хийж байсан ч амжилт олоогүй. 1996 онд АН Засгийн эрх барьж байхдаа тодорхой бүлэг хүмүүсийн хатгаасаар үүн рүү гар дүрж математик, эдийн засаг, хууль эрхзүйн хүрээлэнгүүдийг МУИС-тай нэгтгэсэн. Түүнээс болж нэр төдий бүдгэрэн алга болсон гашуун түүх бий. Бид хүрээлэнгийн асуудлуудыг оролдоно гэдэг нь өөрөө маш аюултай.

-Энэ сарын 30-нд хүрээлэнгүүдийг татан буулгахыг эсэргүүцэж хүрээлэнгийнхэн жагсаал хийнэ гэж байсан. Гэтэл зарим эрдэмтэд нь татан буулгасан нь зөв гэх юм?

-Монголд шинжлэх ухааны академи гэж байх ёсгүй. Академийг ТББ-ын хэлбэртэй ажиллаж хоорондоо өрсөлдөх ёстой. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа эрдэмтэд Монгол Улс шинэ суурь судалгаа хийхгүй, Монголоос шинжлэх ухааны шинэ бүтээл гарах боломжгүй, хүрээлэнгүүд практик дээр холбогдохгүй байна, төсвөөс авч байгаа мөнгөний цаана нь эдийн засгийн агуулга харагдахгүй байна, шинжлэх ухааны бүтээлүүдийн цаана бизнес байх ёстой гэж ярьдаг хэсэг бүлэг эрдэмтэд бий. Төрд оюуныг ойлгодоггүй, оюуны бүтээлийг үнэлдэггүй хүмүүс байгаа нь үнэн. Энэ хүмүүсийн хатгаасанд битгий ороосой гэж хүсэх байна. Монголын шинжлэх ухааны салбар бол маш тогтвортой сайн хөгжиж ирсэн салбар. Магадгүй зах зээлийн харилцаанд орсноос хойш алдаа оноо байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монголын олон эрдэмтэд сүүлд гэхэд Хавтгайн Намсрайд Монгол Улсын Ерөнхийлөгч Чингэсийн одон хүртээлээ. Жил бүр залуу эрдэмтдийг шалгаруулан Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгож байна. Цагирагийн онолын математикийн эрдэмтэд, цөмийн энерги, түүхийн эрдэмтдийн бүтээл олон улсад үнэлэгдэж байна. Дэлхийн 1000 эрдэмтнийг зарлахад салбар салбартаа манайхан дээгүүр явж байгаа. Харин ч бид энэ хүмүүсийнхээ оюуны бүтээлийг, хөдөлмөрийн үнэлэмжийг нь үнэлж ирээгүй. Тэгсэн байж дээрээс нь татан буулгаж хэрэггүй. Хүрээлэнгүүдийн зохион байгуулалтыг өөрчлөн татан буулгаснаар өнөөгийн эдийн засгийн хямралаас гарахгүй. Манай улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ий хоёр хувиас доошгүй мөнгийг зарцуулах ёстой гэдэг ч үнэн хэрэгтээ 0.17 хувийг л зарцуулж байгаа. Монголын төр шинжлэх ухаандаа зарцуулах мөнгөө өгч чадахгүй байна. Академи хүрээлэнгүүдээр ороход маш олон бүтээл ажил хэрэг болж үйлдвэрт нэвтэрч байгааг харж болно. Монголд төр гэж байгаа бол үеийн үед шинжлэх ухаан оюуны бүтээл хийж байгаа хүмүүсээ дээдэлж явах хэрэгтэй. Монголын төр сэхээтэн, оюуны цөм болж байгаа энэ салбар руу шинэ Засгийн газар анхны ажлаа хийж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд шинжлэх ухааны хүмүүсээ дэмжин Чингэс хааныхаа одонг гардуулаад байхад Засгийн газар нь Ерөнхийлөгчийн институцээсээ зөрөөд шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй. Ядаж хүрээлэнгүүд дээр ямар ажил хийгдэж байгааг эхлээд бид харах ёстой. Бүтцийн өөрчлөлт хийх, тодорхой эрдэм шинжилгээний төв, хүрээлэнг их сургуулиудын харьяанд шилжүүлэх боломж­той. Түүнээс биш хоморголон татан буулгана гэдэг бол байж болшгүй зүйл. Энэ бол оюуны төв рүү хийж буй террор юм.

-Одоо яах хэрэгтэй гэж?

-Шинжлэх ухааны хүрээлэн гэдэг бол мань мэт шиг дөрвөн жил сонгогдоод хэдэн сар сайд дарга хийдэг ажил биш. Хэдэн мянган хүний бүхий л насаараа хийсэн оюуны бүтээл хөдөлмөр бүтээл устаж үгүй болвол манай улс асар их хохирол амсна. Хоёр гурван жил эдийн засгийн хямралд орох, дөрөв таван төсөл зогссоноос илүү хохиролтой. Манай улс төр сүүлийн үед хэт хувь хүний тоглолтод түшиглэсэн, сэтгэлийн хөөрөлд автсан мэргэжлийн бус шийдвэр гаргаж байна. Монголын төрд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол судалгаанд түшиглэсэн шинжлэх ухаанчаар асуудалд хандах зарчмын байр суурийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ ус агаар мэт дутагдаж байна. Түүнээс болж өнөөдөр хямралд орж байгаа юм. Бидний алдаатай бодлогын цаана мэргэжилтнүүдийнхээ үг яриа, баримт нотолгоог бага сонсож байгаатай холбоотой. Тэднийхээ амьдарч байгаа орон гэрийг шатаачихъя гэж болохгүй ээ.

-Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдийг татан буулгана гэвэл Засгийн газрыг огцруулах хэмжээний арга хэмжээг авна гэв үү?

-Арай ч тэр хэмжээнд хүргэхгүй байлгүй дээ гэж бодож байна. Асуудлыг олон талаас нь яриад Ерөнхий сайд болон бусад хүмүүс хамтран ярилцаж зөв гарцаа олох байлгүй дээ хэмээн бодож байгаа. Өнгө мөнгөний АНУ-аас Монгол өөр шүү. Асуудлыг ярьж байхад гишүүд АНУ-ыг жишээ аван ярьж байна лээ. Америк дэлхийн тэргүүлэх гүрэн мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэнд бүх зүйлийг мөнгөөр хэмждэг. Монгол Улс бол эртнээс ирсэн уламжлалаараа явах шаардлагатай. Дорнын ард түмний онцлог гэж бий. Шинжлэх ухааныг мөнгөөр хэмждэггүй байхгүй юу. Мөнгөөр хэмжишгүй зүйл гэж байна. АНУ-д ч гэсэн мөнгө олдоггүй асар их зарлага гаргадаг хүрээлэн байгаа шүү дээ. НАСА өнөөдөр ашигтай ажилладаггүй. Хэдэн тэрбум доллар зарцуулж байгаа ч мөнгө олдоггүй зүгээр л америкийн бахархал, нэрийн хуудас.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын стандартад нийцсэн зүрхний вакуумжсан хагалгааны өрөөтэй боллоо

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг олон улсын стандартад нийцсэн вакуумжсан хагалгааны хоёр өрөөтэй боллоо. Тус өрөөг Эрүүл мэндийн яамны төсвөөс санхүүжүүлжээ. 803 сая орчим төгрөг зарцуулсан байна.”Тэнгэр, газрын хишиг” компани гүйцэтгэгчээр нь ажиллажээ. Ер нь эмнэлгийн өрөөний агааржуулалтууд Оросын хуучин технологитой байдаг гэнэ. Харин шинээр нээгдсэн вакуум хагалгааны өрөө олон улсын стандартад нийцжээ.

Ингэснээр хагалгаа хийхэд илүү баталгаатай болсон аж. Зүрхний хагалгаа наад зах нь зургаа, долоон цаг үргэлжилдэг гэнэ. Хагалгааны өрөөнд байгаа унтуулагч, хортой бодисууд ууршиж тэнд олон цаг хагалгаа хийгээд зогсож байгаа эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байж. Харин вакуумжсан өрөөнд100 хувь агаар сэлгэлт хийгдэх юм байна.

Хагалгааны өрөөнд амьсгалын аппарат, шаардлагатай хүчилтөрөгч, вакуум гэсэн гурван төрлийн систем суурилуулжээ.Энэ өрөөнд ирэх долоо хоногоос зүрхний хагалгаа хийж эхлэхээр төлөвлөжээ. Гуравдугаар эмнэлэг жилдээ 500 орчим зүрх судасны хагалгаа хийдэг юм байна.

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очир “Нэгдүгээр сарын эхээр Люксембургийн эмнэлгээс төслийн хүрээнд зүрхний мэс заслын баг ирж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн өрөө, тасалгаатай угтах болсондоо олзуурхаж байна. Япон, Франц, АНУ, Люксембургийн мэргэжлийн багууд жилдээ 16 удаа ирж бидэнтэй мэдрэлийн мэс засал, зүрхний мэс заслын чиглэлээр хамтарч ажилладаг. Өмнө нь хагалгаа хийж байгаа өрөө стандартад нийцээгүй гэх асуудлууд гардаг байсан. Гадны аль ч баг ирсэн хамтарч ажиллах нөхцөл бүрдсэн. Гуравдугаар эмнэлгийн өрөө Солонгос, Люксембургийн нээлттэй хагалгаа хийдэг өрөөтэй яг адилхан болсон” гэж ярилаа.

Дашрамд дурдахад Монголд зүрхний хагалгааг үнэ төлбөргүй хийдэг байна. Харин зүрхний хавхлаг солих,зүрхийг түр зогсоогоод цусыг эргэлдүүлэх аппаратны хөлсний 50-60 хувийг эмнэлэггаргадаг юм байна. Үлдсэн зардлыг иргэд гаргадаг гэсэн. Нэг зүрхний хавхлаг зургаан сая төгрөгийн үнэтэй бол цусны эргэлтийн аппарат 2.2 сая төгрөгийн өртөгтэй аж. Зүрхний хагалгаа 8.2 сая төгрөг болдог байна.

Ирэх онд өндөр өртөгтэй иймэрхүү эмчилгээний зардалд зориулжэрүүл мэндийн даатгалаас 13 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт үзүүлэх юм байна. Гуравдугаар эмнэлэгт ихэнх санхүүжилт буюу 4.3 тэрбум орчимтөгрөгийг хуваарилжээ. Иргэдийн халааснаас гарч байсан их хэмжээний мөнгө хэмнэгдэж байгаа хэмээн эмч нар ярьж байлаа. Өндөр үнэтэй хагалгаанд орлоо гэхэд 75 хувийг ньэрүүл мэндийн даатгалаас 25 хувийг иргэн төлөхөөр зохцуулагдаж байгаа гэнэ.

Гуравдугаар эмнэлэгтөчигдөр зүрх судасны вакуумжсан хагалгааны өрөөнөөс гадна 4D хэт авианы оношилгооны аппаратны нээлт болсон юм. Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны тоног төхөөрөмжийг ч шинээр хүлээж авлаа.

Нүдний торлог шилэнцэрийн хагалгаа Монголд тэр бүр хийгддэггүй, ганцхан “Болор мэлмий” хийдэг байж. Ихэнх нь гадаадад очиж эмчлүүлдэг байжээ. Тус хагалгааны зардал нь 1.5-25 сая төгрөгийн өртөгтэй аж. Гуравдугаар эмнэлэг нүдний торлог шилэнцэрийн мэс заслын микроскопыг хүлээн авснаар хагалгаа хийх боломжтой газар ийнхүү нэмэгдлээ. Улсын эмнэлэгт нүдний торлог шилэнцэрийн хагалгааг хийгээд эхлэхэд иргэдэд даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломж гарч ирж байгаа юм байна.

4D эхотой болсон эмнэлгийн оношилгооны түвшин сайжрах нь. Улсын эмнэлэг анх удаа 4D эхотой болж байгаа нь энэ аж. Эхогоор харж болох бүх эрхтэнүүдийн оношилгоонд дэвшил гарчээ.

Ирэх жил тус эмнэлэг тархины мэс заслын вакуумжсан өрөөтэй болох саналыгЭрүүл мэндийн яаманд гаргажээ. Хагалгааны өрөөг тэрбум орчим төгрөгөөрсайжруулчихвал хагалгаанд чанарын маш том өөрчлөлт гарна хэмээн эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Интернэтэд зар тавьж, цэнгээний газартай тохироод мянга шахам хүүхдийг залилжээ

-+15, +16 ГЭХ ЭЛДЭВ ШОУ ЗОХИОН ХҮҮХДҮҮДИЙГ САДАР САМУУН, АРХИДАЛТАД УРИАЛДАГ БОЛЖЭЭ-

Өсвөр насны 700-гаад хүүхэд өнгөрсөн баасан гаригт бөөнөөрөө хотын гудамжаар оройжин тэнэжээ. Баар болгоны гадна очиж бөөнөөрөө “Саагилдъя” гэж орилолдон үймж шууги­жээ. Үүнийг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр хүүхдүүдийг 22.00 цагийн үед тараасан гэнэ.

Хүүхдүүд үдэш оройн цагаар ингэж бөөнөөрөө хотоор тэнэсний учир нь 10 мянган төгрөгийн үнэтэй, “single party” гээч үдэшлэгийн тасалбар худалдан авч, шоу хийх баараа хайж байсан нь тэр. Facebook хуудаст “Winter sensations 2015” хаягаар дээрх шоуны зарыг тараажээ. Тэнд зар тавихдаа “Монголд анхдагч хүүхдэд зориулсан парти, аялал зөвлөгөө өгөх зорилготой DVBBS event нь өсвөр насны охид хөвгүүддээ зориулан “Single party after” хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна” гээд дөрвөн утасны дугаар тавьжээ. 10 мянган төгрөгийн тасалбарыг зар дээр тавьсан утасны дугаар руу ярьж V сургуулийн өмнөөс эсвэл Их дэлгүүрийн өмнөөс тасалбар авах ёстой гэж тодотгосон байв. Мөн гурван тасалбар авбал дөрөв дэх нь үнэгүй гэжээ.

Шоунд хип хопчин DJ Хаагий, жүжигчин Анхбаяр нар оролцохыг зарласан байв. Шоу арванхоёрдугаар сарын 19-нд 16-22 цагийн хооронд болно гэсэн атлаа, хаана гэдгийг зарлаагүй байв. Арван мянган төгрөгийн үнэтэй тасалбараа зарж дуусах үедээ “Парти маань МАСС клуб-т болохоор болсон. Тэнд доргицгооно оо” гэж тодотгожээ. Facebook дэх дээрх хаягаар хүүхдүүд парти дээр яах, ийхээ ярилцаж “үнсэлцэж болох уу”, “тэндээс хосоо аваад гарна шүү” гэх зэргээр бичсэн болзохион байгуулагчид гэх залуучууд нь “Дүрс бичлэг хийх үү”, “Яах нь та нарын дур”, “Сайхан доргицгооно оо”, “Саагана гэж хөлөө дэвсээд үсрэхийг хэлдэггүй. Яадгийг та нарт мэдрүүлнэ ээ” гэх мэтээр өдөөсөн байх юм. Сүүлдээ өнөөх тасалбар нь 18, 20 мянган төгрөгийн үнэтэй болчихжээ. Нийтдээ 700-гаад тасалбар энэ мэтээр зарсан мэдээ байна. Тасалбар авсан хүүхдүүд өнгөрсөн баасан гаригийн орой III хороолол дахь “Масс” бааранд очиж тасалбараа өгөөд орсон байна. Тэнд цуглаж байтал хамгаалагч нь “Насанд хүрээгүй хүүхэд энд байж болохгүй” гээд хөөж гаргасан байна. Хүүхдүүд тасалбар худалдсан хүмүүс рүүгээ ярихад “Орд” гэдэг бааранд оч хэмээгээд тэд мөн л дээрх байдлаар хөөгджээ. Тэндээс “Турво” гэдэг баар руу явж оройжин бөөнөөрөө хотоор тэнэсэн байна. Хөөгдөөд гарах бүртээ баарныхаа гадна “Саагилдъя” гэж орилолдон эмх замбараагүй байдал үүсгэжээ. Энэ талаар эх сурвалж “Хамгийн аймаар нь тэр хүүхдүүд бааранд орохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Архи уусан тэр олон хүүхэд эмх замбараагүй байдал, үймээн дэгдээж гэмт хэрэг хийсэн бол яах билээ. 12 настай хүүхэд хүртэл байсан. Бүгд хөөрчихсөн яаж ч мэдэхээр байсан. Хөөрсөн, согтуурхсан хүүхдүүдийг цагдаа ирж салгаагүй бол юу болох байсныг хэлэхэд хэцүү” гэсэн юм. Хүүхдүүдийг баарнаас баар руу орилолдоод явж байхад цагдаа нар ирж тараажээ.

ХҮҮХДҮҮД “МӨНГӨ ЯАХ ВЭ ДАХИАД ШОУДЪЯ”

Хүүхдүүд facebook-т ингэж бичсэн байна. Тэд мөнгө юу ч биш, харин парти нь бүтэлгүйтсэн нь харамсалтай гэж бичжээ. Бүр “Тэр мөнгө яах вэ. Дахиад партигаа зохион байгуулаач” гэж уриалсан байна. Бас шоу зохион байгуулсан, тасалбар зарсан хүмүүсийг элдвээр харааж, зодож цохих тухай хоорондоо ярьсан байв. Хүйтэнд гадаа зогссондоо хорсч байгаагаа илэрхийлээд ямар нэгэн аргаар хариу авах талаар ярилцсан байлаа. Хариуд нь уг шоуг зохион байгуулах санаачилгыг гаргасан Г.Ганзориг гэгч “Ерөнхийдөө бүх юм шийдэгдчихсэн шүү. Өдөр мөнгөө аваарай. Тэгээд тав дахь өдөр нэг шоунд бүгд үнэгүй ороорой. Гэхдээ үнэнийг хэлэхэд би сохор зоос ч аваагүй шүү” гэжээ. Хүүхдүүдийг 22.00 цаг хүртэл бааранд цэнгэхийг уриалж, ийм шоу зохион байгуулсан хүмүүс тасалбараа дунд сургуулийн хүүхдүүдээр заруулжээ. Тасалбар зарсан хүүхдүүд “Бид хууль бус зүйл хийж байгаагаа мэдээгүй. Тасалбар зараад тодорхой хувийг нь ав гэсэн” гэж мэдүүлсэн талаар эх сурвалж хэлсэн.

СИНГЛ ПАРТИ ГЭГЧ АНХ УДААГИЙНХ БИШ

Хүүхдүүдийн дунд парти гэх нэрийдлээр цуглуулж, архи дарс уухыг “заадаг”, садар самуунд уруу татаж мөнгө олсон энэ луйвар анхных биш. Өмнө нь Халовен, Валентины баяр гэх зэргээр нууцаар хийцгээдэг байж. Хамгийн сүүлд гэхэд “I LOFT” бааранд “Kiss me party”, “Single party” гээчийг энэ сарын 13-нд хийжээ. Энэ үдэшлэгийг мөн л “DVBBS EVENT MGL” төв гээч Б.Ганзориг зохион байгуулсан. Үдэшлэгээ сургалт гэж нэрлээд “Монголын Анхдагч хүүхдэд зориулсан парти аялал зөвлөгөө өгөх зориулттай DVBBS EVENT MGL зохион байгуулж байгаа single party хоёр дахь удаагаа болох гэж байна. Уг парти нь өсвөр насны охид, хөвгүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх, өөрийгөө нээх зорилготой зохион байгуулагдаж байна” гэжээ. Тэр үдэшлэгт орсон хүүхдүүд стикер цуглуулна. Стикер нь тав болбол өөрийн таалагдсан охин, хөвгүүн дээрээ наагаад үнсэх ёстой. Хүүхэд бүр гурван өнгийн бугуйвч авсан. Ногоон өнгөтэй бугуйвч зүүсэн нь хосоо хайж байгааг илэрхийлэх гэнэ. Улаан өнгөтэйг зүүсэн бол яасан ч яах вэ гэдгийн илэрхийлэл юм байх. Харин цэнхэр өнгөтэй бугуйвч зүүсэн бол “Намайг битгий оролд. Би хостой” гэдгээ илэрхийлж байгаа гэж тайлбарлажээ. Үдэшлэгийн гэрэл зургаас харахад хүүхдүүд хагас нүцгэн шахуу хувцастай юм. Нэгийгээ тэврэн үнсэлцсэн зураг интернэтээр нэг таржээ. “I LOFT” баарны менежерээс энэ үдэшлэгийн талаар асуухад “Манайд ямар ч хамааралгүй. Зүрхний цооролттой Амин-Эрдэнийн ах зохион байгуулсан. Манайд болсон болохоор бидэнтэй холбоод байх юм. Бид зөвхөн үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд ч хүүхдүүд согтууруулах ундаагаар үйлчлүүлээгүй” гэж хариуллаа.

“DVBBS EVENT MGL” ГЭЖ ЮУ БОЛОХ, Г.ГАНЗОРИГ ГЭГЧ ХЭН БЭ

Хүүхдүүдийн дунд элдэв шоу, цэнгээн зохион байгуулж, баар саванд юу дуртайг нь хийлгэж, дундаас нь мөнгө олдог нөхрийг Г.Ганзориг гэдэг. 20 гаруй настай тэр залуу “DVBBS EVENT MGL” сургалтын төв гээчээр өөрийгөө халхалдаг. Үнэндээ тийм сургалтын төв байхгүй. Зөвхөн facebook-т ийм нэр бүхий хаяг бий. Facebook-т зар тавиад л хэдэн зуун тасалбар зарчихдаг. Дараа нь аль нэг бааранд очоод цаг авчихдаг. “Танайд тэдэн хүн үйлчлүүлнэ. Тэр үед биднээс өөр үйлчлүүлэгч авах хэрэггүй” гээд тохирчихдог. Орлогогүй шахам байгаа баарнуудад бол том олз. Хэдэн зуун хүүхэд, хэдэн сая төгрөгийн орлого оруулаад гардаг учраас “Хуулиас гадуур юм хийхгүй” гэж баарны эзэд хэлэхгүй нь ойлгомжтой. Бас хүүхдүүдийн сонсдог дуучин, DJ-д мөнгө өгөөд урьчихна. Түүний ажил ердөө л энэ. Энэ мэтээр таван шоуг зохион байгуулсан талаар эх сурвалж хэллээ. Тэр өөрийгөө facebook дэх найз, дагагчдадаа “Амин-Эрдэнийн ах” гэж танилцуулдаг. Амин-Эрдэнэ бол зүрхний төрөлхийн цооролттой оношоор гадаадад эмчилгээ хийлгэж байгаа жаахан хүүхэд. Түүний эмчилгээнд зориулж хандив цуглуулж байсан билээ. Гэтэл Г.Ганзориг гэгч түүний ах гээд тасалбар зарж олсон орлогоо бүгдийг нь хүүхдийн эмчилгээнд зориулна гэжээ.

ТАНЫ ХҮҮХЭД ХААНА ЯВНА ВЭ

Хүүхдүүд бусдад алдсан мөнгөндөө огтхон ч харамсахгүй байна. Бас шөнө орой бөөнөөрөө гадуур тэнэж, баар сав хэсч яваадаа харамсахгүй байна. Бүр дахиад, дахиад шоу гэцгээж байна. Тэд өөрсдөө мөнгө олдоггүй учраас харамсахгүй нь гарцаагүй. Таны өгсөн мөнгөөр хүүхдүүд чинь хаана, юу хийж явааг анхаараач гэж цагдаагийн байгууллагаас сануулж байж. “Ангийнхантайгаа шинэ жил тэмдэглэнэ” гээд мөнгө аваад гардаг. Харин хаана, яаж тэмдэглэх гэж байгааг нь эцэг, эх анзаардаггүй. Завгүй гээд анзаарахыг ч хүсдэггүй. Гэтэл хүүхдүүд нь анги хамт олноороо, найзуудаараа баар хэсээд явж байгаа нь гэмт хэрэгт холбогдох, цаашлаад насан туршдаа харамсах үйлдэл хийх эрсдлийг дагуулж байна. Мөнгө өгөхдөө хаана, хэрхэн зарцуулах гэж байгаад нь хяналт тавьж байгаач” гэж цагдаагийн эх сурвалж сануулсан юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

С.Ононбат: “Цэнхэр дэлгэц” хийх бүх юм бүрдсэн ч цаг хугацаа л алга

“On and off” продакшны захирал С.Ононбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.

-Гавьяат болсонд баяр хүргэе. Танд бусад шагнал авсан хүмүүсийг бодвол их л олон алдартай хүмүүс баяр хүргээдбайна лээ?

-Салбарын маань лонцлог юм даа.

-Өнгөрсөн хугацаанд их л олон алдартан төрүүлсэн байх?

-Тэгж өөрийгөө айхавтар дөвийлгөөд байх юу байх вэ. Үнэхээрийн тийм завшаан, боломж гарч ажилласан л даа. Их олон хүнтэй ажилласан. Зөвхөн рок поп биш урлагийн салбарынхантай ихэнхтэй нь ажиллаад үзсэн шүү.

-Шагналаа угааж байгаа юу?

-Арай эхлээгүй байна аа. Гэхдээ найз нөхөд, ах дүү нар хүлээж авлаа.

-Таныганхны реклам, клипийг хийсэн гэдэг юм билээ. Анхны реклам юу байв?

– Арилжаа сурталчилгааны алба гэж Үндэсний телевизэд байсан.Анх л реклам хийдэг болоод АССА-гийн рекламыг хийж билээ. Гоо сайхны сурталчилгаа, намуудын сурталчилгаа ч их хийсэн. Ардчилсан сонгууль эхлээд гурван намын реклам хийж байлаа. Түүнээс хойш олон сурталчилгаа хийсэн л дээ.

-Рекламаарбаруун солгойгүй “нүддэг” болохоор хийж байгаа уран бүтээлчиднь ч нийгмээ гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргээ ухамсарлаж, өөрсдийгөө боловсруулахад анхаардаг болов уу. Заримдаа ч “бандийн юм бэ”, “үхсэн нохойн оцгор” ч бил үү учир утгагүй үгнүүдийг хүртэл моодонд оруулчихдаг?

-Үнэхээр тэгж байх ёстой. Нийгмийг дагуулна гэжтомоор яриад яах вэ. Реклам ч, урлагийн салбар ч тэрурд нь гишгэж байх ёстой юм.Хойноос нь дагадаг урлаг гэж байхгүй шүү дээ.

-Та анхМҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагчаар ажиллаж эхэлсэн юм билээ.Хаана мэргэжлийн сургууль төгссөн бэ?

-Би сургууль төгсөөгүй. Телевизэд анх тайз засагчаасаа эхлээд ажиллаж эхэлсэн. Туслах, ассисентгээд бүх шатдамжлагаар дамжиж, найруулагч болтлоо ажилласан л даа.

-Нэрт удирдаач, Ардын жүжигчин Ж.Чулуун гуай мэргэжлийн сургуульд сураагүй ч алдар хүндийн оргилд хүрсэн. Та бас түүн шиг сонин түүх бүтээж байгаа юм байна?

-Тэр үед миний хүсч байсан чиглэлээр хуваарь яг үнэндээ ирээгүй юм. Би практикаар л яваа хүн.

-Гэсэн ч”On and Off” бол хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн алдартай продакшн. Танай аав, ээж урлагийн хүн байсан уу?

-Ээж маань телевизийн найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гэжҮндэсний телевизэд хамгийн их хүүхдийн нэвтрүүлэгтэй ноцолддог хүн. Телевизийнхэн сайн мэднэ дээ. Манай ээж үндэсний телевизийнанхны найман боловсонхүчний нэг. Хар багаасаа л тэнд өсөж, бүх баяр наадмаар телевизэд очдог. Бэлгээ аваад бөөн баяр болдог байсан.

-Жүжигчдийн хүүхдүүд киноны хэсэгт орчихсон байдаг. Таны хувьд тийм юм байв уу?

– Тийм юм байхгүй.

-Ээж тань албан тушаалаа ашигладаг хүн бишбайжээ?

-Дүүгийн хүүхэд нэвтрүүлэгт орж байсан. Ахын охин ээжийн мааньхийдэг англи хэлний нэвтрүүлэгт орж байсан.

-Энтертаймент урлагт зах зээл байна гээд таны хэлсэн үгийг олж харсан. Танайх 20 жилийн турш энэ салбарттэссэн гэхээр орон зай ихтэй салбар гэсэн үг үү?

-Ямар ч салбарт орон зай бий. Яагаад гэвэл хүний хийгээгүй, бодоогүй нүх сүв үргэлж байдаг. Жишээлбэл, интернетэд ноёрхож байгаа тэр олон том компаниуд байхад facebookгараад л ирж байна. Энэ салбарт бид 20 жил ажиллалаа. Бид анхнаасаа ийм болно ч гэж мэдээгүй. Зүгээр л хийх ёстой ажлаа хийсээр өдий хүрсэн.

-Анх продакшнаа 1993 онд байгуулсан байна лээ. Тэгэхэд продакшн гэж юу хийдэг газрыг хүмүүс мэддэггүй л байсан болов уу?

-Мэдэхгүй шүү дээ. Гайхдагбайсан намайг. Ямар тэнэг юм бэ гэдэг.

-Тахарин би энэ төрлийн бизнест оръё гээд яагаад шийдчихэв?

-Нэгдүгээртклип, реклам хийх хүсэл сонирхолдоо автсан. Хоёрдугаарт энүүгээр мөнгө, хийж амьдарч болно гэдгийг мэдэж байсан. Телевизэд энэ бүхнийг хийдэг л байсан. Гэхдээ мөнгөөр хийж байсан нь цөөн.Боломж байгаа гэдэг нь харагдсан. Болох юм байна. Яалт ч үгүй тусдаа гарах ёстой юм байна гэж бодсон. Тусдаа гарахад бас нэг нөлөөлсөн юм юу гэхээр тэр үед мэргэжлийн техник аймаар үнэтэй байсан. Бид өөрсдийн техник авч чадахгүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ телевизүүд байгаа юм чинь тэдэнд түшиглээд, хамтраад ажиллая гэсэн бодолтой байв. 1996-1997 онд DV гэдэг форматгараад энэ олон студи продакшн байгуулагдсан даа.

-Продакшн байгуулж гараадболомжийн захиалга олж авахад хэцүү байсан уу?

-Яг үнэндээ хэцүү байсан. Хүмүүс тухайн үед реклам, клип гэдгийг ч мэдэхгүй байлаа. Телевизийнхэн зүгээр авчихдагбайхад ийм зовлонтой юм хийж яадаг юм гэж ч ярьж байсан. Эцсийнбүтээгдэхүүнээ хараад бүгдэд нь таалагдсан л даа.Анхны бүтээгдэхүүн гэвэл Харангын”Манан”, Сараагийн “Мартаж болдоггүй сэтгэл” байна. Хэсэгхөгжмийн нэвтрүүлэгхийсэн. Энэ маань л анхны клип маягаар хийж байсан уран бүтээлүүд.

-Шинэ жилээр хүмүүс үзэх дуртай “Цэнхэр дэлгэц” танай уран бүтээл. Энэ шинэ жилээр “Цэнхэр дэлгэц” байгаа юу?

-Энэ жил бол яагаад ч амжаагүй. Бодсон, бэлтгэсэн, зохиол нь гараад, дүрүүдээ хуваарилаадхийх юмнууд бүрдсэн гэх юм уу даа. Цагхугацааны асуудал л байна.Зураг авалт нь элбэг сар хагасын ажил болдог.Нүсэр ажил. Тийм ч учраас олон хүн барьж авч хийхгүй л байгаа биз дээ.Анхных нь 2000 оны шинэ жилийн тоглолт. Бид 1999 онд зуун солигдох гэж байна гээдэнэ зуунддуулагдсан Монголын дуунуудыг оруулж”Пентатоник” хийж байсан. Түүнээсээ сэдэвлээд 2000 онд “Цэнхэр дэлгэц” хийсэн юм.

-Оросын телевизээр бас “Цэнхэр дэлгэц” шигтоглолт гараад байдаг болохоор ах нараас сэдэвлэсэн юм болов уу л гэж бодсон?

– Би оныг нь сайн санахгүй байна. 1999 онд оросууд хийсэн байдаг билүү. Бид бол 2000 онд л хийсэн. Хүмүүс яахав тэрийг дуурайсан л гэж яриад байгаа юм. Яг үнэндээ бол”Пентатоник”-оос л сэдэвлэж хийсэн юм. Хүмүүс харьцуулах дуртай болохоороо харьцуулж л байдаг.

-“Цэнхэр дэлгэц” бүтээх үеэр хэцүү юмнууд гардаг л байх.Хэцүү хүүхдэдээ хайртай байдаг гээд багш нар ярьдаг. Тандтийм тохиолдол байв уу?

-Хүмүүс энийг бараг л мэднэ дээ. Нэг удаа Аглуу алга болчихсон юм. Аглуу, Энхтуул, Бооёо гурав гол дүр байлаа. Аглуу нэг шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, алга болчихсон. Утсаа авдаггүй. Гэрийнх нь утас болдоггүй. Тэгээд бид нарFM-ээр зарлуулж байсан юм.107-гийнхон”Боллоо, Болиоч дээ” гээд нэвтрүүлэг хийдэг байсан. Тэрүүгээр нь зарлуулаад “Аглуу ажлаа хийе. Энэ олон хүнийг хүлээлгэхээ болиоч дээ” гэсэн.

-Тэгээд зарыг чинь олж сонсож гэнэ үү?

-Сонсолгүй яах вэ. Ээж нь сонсоод, олж өгсөн. Залуу л байсанюм чинь хариуцлагагүй л байхгүй юу. Одоо бол тэрийг ярихаар аймаар ичдэг юм. “Ёстой муухай юм болсон” гээд.

-Урлагийн энэ олон хүмүүсийг зохицуулаад, зохион байгуулалтад оруулна гэхээр та ааштай байх шаардлагатай юу?

-Үгүй ээ. Хүмүүс найруулагч гэхээр ааштай, ууртай байх ёстой гэж бодоод байдаг. Хашгирах үедээ хашгирна, яаж зүгээр байх вэ, хүн л юм чинь. Гэхдээаль болох нервтэхийг боддоггүй. Мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа юм чинь мэргэжлийнх нь шаардлагыг тавих ёстой. Үүргийг нь зөв тодорхойлоод “Чи ийм үүрэгтэй, ийм юм хийх ёстой” гээд ойлгуулчихвал болдог. Гэхдээ орилж чарлах үе байна аа. Тэмээ гэхээр ямаа гээд байдаг хүмүүс ч бий.

-Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач маягийн хүмүүс юм аа даа найруулагч гэдэг?

-Найруулагч тэр олон хүний сэтгэлийг судалж, ойлгож ажиллахгүйбол зөвхөн өөрийнхөө бодлыг тулгаад зүтгээд байвал тэр хүнээс юм гарахгүй. Чадахгүй хүнээсшаардах хамгийн тэнэг юм. Нэгэнт л чадахгүй бол юу ч шаардаад нэмэргүй.

-Шинэ жилийн захиалга ихтэй байгаа гэж сонссон. Юу хийдэг вэ?

-Манайхан зөвхөн концерт, реклам, баримтат кино гэхээсээ гадна эвентуудыг хийж эхэлсэн. Тухайн компанийг сурталчилсан үйл ажиллагааг 1994 оноос хийж эхэлсэн. Урьд нь”Next stop” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан тэр маань үргэлжлээд, байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон. 20 жилийн ойн концертоо нийтэд үзүүлэхээр ажиллаж байгаа. Монтажныхаа шатанд яваа. Шинэ жилээр гаргах санаа бий.

-Таны ширээг тойруулаад зөндөө тоног төхөөрөмж байхыг бодоход та ч зөвхөн удирдлагаар хангаад явдаг дарга биш өөрөө нэлээд ажил хийдэг байх нь ээ?

-Урьд нь бол их хэцүү байсан. Одоо бол компьютерт монтаж хийх боломжтой болсон.Бинэг биш зэрэг зэрэг юм хийх дуртай. Тэгээд хоёр, гурваар нь ингээд тавьчихдаг юм. Өөрөө эцсийн монтажийг хийж кайф авах дуртай.Ялангуяа монтажаа өөрөө хийчих сонирхолтой. Яахав манайхан хийнэ л дээ. Би юм юманд нь оролцоно оо,хошуу дүрээд л авна.

-Танай баримтат киноноос олонд танил болсон ямар бүтээл байна?

-Ихэвчлэн байгууллагуудын ойн баримтат кинонууд байдаг. Английн хүүхдийг хамгаалах байгууллагатай хамтарч 1995-1996 онд “Мартагдсан ирээдүй” гээд баримтат кино хийж байсан. Тэр маань Ямагатагийн кино наадмаас тусгай шагнал авч байлаа. Гудамжныхүүхдүүдийн тухай анх л хийгдэж байсан кино. Тэрийг хүмүүс нэлээд мэддэг.

-Урьд нь хийж байсан уран бүтээлээ давтахгүй шинэлэг байх шаардлага уран бүтээлчдэд тулгардаг. Өөр байхын тулд таныг цэнэглэдэг юм юу вэ?

-Өөрийгөө байнга хөгжүүлэх л асуудал. Цэнэглэдэг олон юм бий.Манай гэр бүлийнхэн тэр чигтээ киноны фанатууд. Сайхан кино үзэх дуртай. Өдөртөө заавал нэг, хоёр кино үзэж байж унтана.

-Таныг FM-д ярилцлага өгөөд хөтлөгчид нь дурлаад суучихсан гэдэг үнэн үү?

-Үнэн.

-Тэгээд анхны болзоо нь Т.Ариунаагийн тоглолт үзэх байсан гэж сонссон. Байнгал уран бүтээлчдийн дунд ажилладаг ч ажлын бус цагт ч тэднийг сонгодог гэхээр та ерөөсөө урлагаар амьсгалдаг хүн юм аа?

-Ажил маань өөрөө тийм, сонирхол маань тийм учраас яалт ч үгүйтэрүүгээрээ л байна. Тэр бол өөрчлөгдөшгүй юм байх аа.

-Ердийн үед таны ажлын цаг хэр удаан үргэлжилдэг вэ?

-Өглөөдөө найм хагасаас ажил эхэлдэг. Орой 22-23 цаг хүртэл ажил дээрээ байдаг. Хувийн сектор шүү дээ. Бид цагт баригддаггүй.Цаг алдахыг хүсдэггүй. Энэ цаг хугацаанд их л юм хийж байх ёстой гэж боддог. Хийх ажилгүйбайсан ч өөрийгөө цэнэглэж юм үзэж харж байх ёстой.

-Сүүлийн үед юун дээр ажиллаж байна?

-Ойн тоглолтон дээрээ нэлээд ажилласан даа. “Никитон”-ы гурван клипэн дээр ажиллалаа.

-Ажил таны мөнгө олдог бизнес басхоббигэсэн үг үү?

-Яг тийм. Хоббиндоо хөтлөгдөж явсан гэх үү дээ. Би эхлээд хөгжимчин болох гэж явсан хүн. Олон хамтлагт тоглож байлаа.Гитарчин байсан. Өөжгий бид нар Пионерын ордны гитарын дугуйлангийн хүүхдүүд. Тэд маань хөгжмөө хөөсөн. Би камерын ард зогссонгэх юм уу даа. Надад энэ нь сонирхолтой санагдсан. Реклам хийх, концерт хийх үнэхээр гоё ажил.Концертыг би удирддаг. Тайзан дээр уран бүтээлчид байгаа ч удирдаж байгаа хүн нь би. Тэгэхээр надад их кайфтай санагддаг.

-Татайзны ардах нууц ноёнтон байх нь ээ?

-Хийж байгаа ажил нь тийм. Би тайзны хүн биш, тайзан дээр гарах шаардлага байхгүй. Миний хийж байгаа ажил дандаа ард өрнөдөг учраас хүмүүс заавал мэдэх албагүй шүү дээ.

-“On and off” гэдэг нэрийг яагаад сонгосонбэ?

-Видео хийдэг хүнийхувьд төхөөрөмжөө бодож нэр өгсөн юм. Заавал асааж байж ажлаа хийнэ. Дараа нь унтраана гэдэг утгаар.Явсаар олон утгатай үг болж таарсан. Англи хэл мэддэг танил мааньмөнхийн хөдөлгүүр гэсэн утга бас илэрхийлдэг гэж тайлбарласан л даа. Мандах, жаргах гэсэн утгаар хэлдэг гэж юм билээ.

-Танай дөрвөн хүүхэд бас л урлагийн хүмүүс болох байх даа?

-Б. Болдсайхан эмч хэлсэн билүү дээ.Эмч болохоос өөр замгүй байсан гэж. Ээжэмч, аав эмч. Миний өссөн орчин, мэддэг юм нь энэ учраас эмч болохоос өөрзам байгаагүй гэдэг шиг л гэрт бол дуулж хуурдсан л хүмүүс явдаг шүү дээ.Эдийн засаг, хуулиар явах эсэхийг би таашгүй. Гэхдээ тийм замаар явахгүй байх л гэж бодож байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэд тодорлоо

Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр). Монгол Улсын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы энэ жилийн шилдэг бичлэгийн шагналын эзнээр нийтлэлч, Монгол Улсын төрийн соёрхолт Баабар тодорлоо. Баабар бол нийтлэл гэдэг ийм жишигт байдаг, нийтлэлч гэдэг энэ хэмжээнд бичих ёстой гэсэн хэм хэмжээг Монголын сэтгүүл зүй, нийгмийн амьдралд батлан харуулж байгаа хүн юм. Түүний бичсэнийг уншаад хэн үнэн, худал хэлж байгааг, үйл явдал аль чигт байгааг баримжаалж хардаг уншигчид олон. Гэхдээ хүссэн хүн ийм итгэл, найдварыг уншигчдаасаа аваад байдаг юм биш. Харин бичиж туурвисан нь олон жилийн турш хүмүүст чигийг зааж, итгэл үнэмшлийг өгсөн байх учиртай. Нийтлэлч Баабарын бүтээлүүд улс төр, нийгмийн хандлагыг, Монгол Улс дэлхийн хаахна явааг өөрсдөд маань хэлж өгдөг. Бас болдоггүй улстөрчдөд Баабар л хэлхсэн хатуухан үгээрээ ухамсрын “шанаа” өгч чаддаг юм. Түүнд хусуулчихгүйн тулд хичээдэг нөхөд ч олон болсон. Баабарын нийтлэлийн дараагаас Мэргэжлийн Засгийн газар байгуулах талаар хүмүүс ярьж, төр сульдахаараа хуулиа биелүүлэх тэнхэлгүй болж сулдайдгийг энгийн жишээгээр ойлгож, бас худал эх оронч царайлж цаагуураа эх орондоо халтай үйлдэл хийгчдийг ч таньж эхэлдэг билээ. Өнгөрч буй онд түүний бичсэн “Зааныг нь анзаарсангүй”, “Төрөө нураахын “жаргал””, “Мэргэжлийн Засгийн газар байгуулъя”, “Шударга эвсэл”, “Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу” зэрэг нийтлэлүүд нь уншигчдын зүгээс өндөр үнэлгээ авч, шилдэг бичлэгийн шагналыг хүртэв.

Бямбажавын Цэнддоо. “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт нийтлэлч Б.Цэнддоо шилдэг бичлэгийн шагналтнаар шалгарлаа.Түүний улаан фэнүүд ёстой л Монголоор дүүрэн гэхэд буруутахгүй. Тэдгээр фэнүүд нь аль ч салбарт бий. Доо эрхлэгчийн бичсэн фельетоныг уншсан хүний элэг хөших дөхнө. Харин сургамжийн шинж чанартай нийтлэлүүдийг нь уншвал юун инээх манатай амтархан, шимтэн уншаад бүүр хайчилбар болгоод хадгалчихдаг хүмүүс ч олон. Түүний бичсэн нийтлэлүүд нь шүүмжилсэн байлаа ч муулсан үг олдохгүй. Гэхдээ аль хэдийнээ яг л голыг нь олоод хэлчихсэн байдаг. Нэгэнтээ түүний фельетонд нэр нь дурдагдаад шүүмжлүүлчихсэн хүнтэй таарч явлаа. Тэрээр “Цэнддоо намайг тэгээд хэлчихсэн байгаа юм даа” гээд инээдээ барьж ядаад л ярьж билээ. Угтаа Доо эрхлэгч түүнийг болгож тавьсан байсан л даа. Харин нөгөө хүн яагаад ч юм уурлаагүй хүлээн зөвшөөрөөд инээж байсан нь санаанаас гардаггүй юм. Доо эрхлэгч ингэж л заргалдах аргагүй,үнэнийг өөрөө хүлээн зөвшөөртөл нь бичиж чаддаг юм.

Цэнддоо эрхлэгч маань сони­ныхоо оны шилдэг бичлэ­гийн шагналд шалгарсан нь нэр төрийн хэрэг бөгөөд манай сонины мянга мянган уншигчид энэ явдлыг талархан хүлээн авах билээ. Энэ жил тэрээр “Түгжил барилдлагат өдөр”, “Үндэсний хуурамч долоо хоног”, “Батинжнээрийн үлгэр”, “Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй тэмцье” зэрэг нийтлэлүүд туурвисан нь уншигч олны зүгээс ихээхэн өндөр үнэлгээ авч улмаар “Өдрийн сонин”-ы шилдгээр шалгарлаа.

Энхбаатарын Хүрэлбаа­тар. “Сэтгүүлч хүн хөлөөрөө явж мэдээлэл олдог” гэдгийг энэ цагийн сэтгүүл зүйд бахархалтай баталж чадаж байгаа сэтгүүлч бол Энхбаатарын Хүрэлбаатар билээ. Тэрбээр өнгөрч буй 2014 оны хувьд тоотой өдрүүдийг гэртээ өнгөрөөсөн байж ч магад юм. Э.Хүрэлбаатар Монгол орныг баруунаас зүүн, өмнөөс хойш хэрж, шинэ сонин мэдээ мэдээллийг уншигчдадаа өгөхөөр зав чөлөөгүй гүйсэн. Түүнийхээ ч үр шимийг хүртэж “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэн гэсэн нэр хүндтэй шагналыг анх удаа хүртэж байна.

Тэрбээр баруун урд Шивээ хүрэнгийн боомтоос зүүн хойд гурван хилийн уулзвар Эрээнцав хүртэл, хойд хил Алтанбулагаас Замын-Үүд хүртэл тээврийн бүхий л хэрэгслээр явж гайхалтай сурвалжлагуудаа уншигч олондоо хүргэсэн юм. “Өдрийн сонин”-ы редакци улс орны хамгийн халуун цэг, хамгийн дуулиан шуугиантай газруудаас амьд сурвалжлага, ярилцлагыг бэлтгэж түгээхийг байнга хичээж ирсэн. Редакцийн томилолтоос шантрахгүй эр зориг гарган явдаг байсан Э.Хүрэлбаатарын шургуу зан түүнд нэр хүндтэй шагналыг авчирч байгаа юм. Голын мөс цөмрөхөд урсч одсон эх үрийг онцгойгийн ажилтнуудтай зэрэгцэн хайж, хүн амины хэргийн халуун мөрөөр гэрчийг дагуулан хохирогчийг булсан уурхайн нүхийг эрж, охиноо алдсан аавд заамдуулан гэрээс нь хөөгдөж байсан амаргүй үеүд түүнд бий. Гэхдээ энэ бүхэн уншигч олондоо бодит мэдээллийг өгөх гэсэн чин хүслийнх нь дэргэд бага саад байлаа. Тэрбээр хил дамнаж “Өдөрт мянган машин нүүрс гаргадаг байсан Шивээ хүрэнгийн боомтоор өдгөө зуун машин гарч байна”, “Гурван улсын хил дээрх Эрээн цавын эвдэрхий вокзал” сурвалжлага бэлдэж, Арлын Японыг шуугиулж буйИчиножо Ичинноровын эгэл даруухан хөдөөгийн гэрээс “Лу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх Ичиножо Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа” бичлэгүүдээ бэлтгэн, мөн хамгийн сүүлд Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” цуврал сурвалжлагуудаа хүргэсэн билээ. Гурван мянган малтай айл зээрийн мах идэх гэж шуналтаж байгааг дуулгаж, цагаан зээрийг хоморголж агнаж буй хэрэгтэй улаан нүүрээрээ тулж байж хийсэн сурвалжлагууд нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байгаа юм. Энэ бүгдээс нь гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг шоронгоос гарч ирэхэд нь авсан ярилцлага, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, З.Төрмандах, Д.Базаргүр нарын ярилцлагууд нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан билээ.

Норовын Гантулга. Монголын сэтгүүл зүйн салбарт бяр, зангараг зааж яваа сэтгүүлч бол Н.Гантулга. Түүний хувьдөнөө жил уран бүтээлийн арвин ургац хураасан жил байлаа. Уншигч та бүхэн Н.Гантулга сэтгүүлчийн байгалиас заяасан авьяас нэвт ханхалсан олон тансаг яруу үг хэллэгтэй аян замын тэмдэглэлийг шимтэн уншдаг биз ээ. Мөн халгиж цалгисан, цог хийморь бадраасан, бас ухаарал хайрлах уянгатөгөлдөр олон сайхан хүмүүсийн талаарх хөрөг нийтлэл, ярилцлагуудаараа уншигч таны оюуны мэлмийг мялаасан. Мөн улс төрийн адармаатай үйл явдал болон түүний цаана болж байгаа нууц зүйлсийн үнэн төрхийгилчилсэн нийтлэл олныг бичсэн билээ. Н.Гантулга”Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг “Ганцаараа идвэл ганц худгийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад”, “Увс хүн монгол хүн мөн үү” , “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр машинаар буллаа. Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ”, “Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ” , “Долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд гүйдэг Ардын намыг нэг мөр богтлооч ээ” зэрэг нийтлэлүүдээрээхүртэж байна.

Энхцагийн Энэрэл. “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналын эзнээр Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Э.Энэрэл тодорч байна. Э.Энэрэл маань хариуцсан ажил, бичсэн нийтлэлдээ “эзэн нь” байхыг бусдадаа үргэлж үлгэрлэж ирсэн. Бичсэн нийтлэлээ хэд, хэдэн удаа уншиж, нягтлаад жижүүр, дугаар удирдагчид хариуцлагатайгаар хүлээлгэж өгнө. Тэгж уншсан материалд утга найруулгын алдаа бүү хэл үг үсгийн зөрүү ч байдаггүй учраас бид “Энэрэл дарга уншчихсан бол асуудалгүй” гэж ярьцгаадаг. Албаныхаа сэтгүүлчдийн хариуцсан ажил, бичсэн нийтлэлд ч яг ингэж ханддаг юм. Сурагчийн ширээнд байхаасаа л сонины гал тогоонд ирж, бараг хорин жил энэ газарт “чанагдаж” байгаа болохоор сэтгүүлчийн ажлын жаргал, зовлонг хамгийн сайн мэднэ. Тийм ч учраас албаныхаа сэтгүүлчдийн хамгийн ойрын хамгаалагч, туслагч байж чаддаг. Энэ бүхнээс гадна сэтгүүлч Э.Энэрэл улс төрийн өндөр мэдрэмж, туршлагатай. “Үйл явдал ингэж өрнөнө” гээд улс төрийн тойм, гаргалгааг гаргахад яг л таарч байх жишээтэй. Тиймдээ ч түүний бичсэн гол нүүрний нийтлэлүүд нь үнэ цэнэтэй байдаг юм. Эрх баригчдыг халуухан шүүмжлэлээрээ шүршдэг түүний “Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар хөнөөлтэй, “Цагаан халатын эрэлд” нийтлэлүүд нь уншигчдаас өндөр үнэлгээ авсан. Мөн “Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй сандарч байхад Төрийн ордон шиг байшиндаа дүүргийн дарга нар тарвалзаж сууна”, “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё” цуврал нийтлэлүүд нь эмнэлгээр хомсхон өнөөгийн нийгэмд санал сэхээрэл авчирч албан байруудыг эмнэлэг болгох үйл ажиллагаанууд ар араасаа өрнөхөд хүргэсэнд талархахаас аргагүй. “Өдрийн сонин”-ы эхний дугаараас нь эхлэн ажиллаж буй түүний даацтай нийтлэлүүдээс гадна “П.Анужин: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй”, “Б.Амарсайхан: Их хаанаа Жингис, Гингис биш Чингэс гэж дуудуулсан нь тэр багт монгол хүн байсных” гэсэн ярилцлагууд нь түүнд энэ оны шилдэг бичлэгийн шагналыг авчрав.

Буянжаргалын Цэцэгдэлгэр. Б.Цэцэгдэлгэр маань сонины шилдэг бичлэгийн тусгай шагналтан боллоо. Мэдээж анхныхбиш. “Долоон настайохин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ”, “Тувад монгол бүсгүй шатаасан хэргийн мөрөөр”, Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ”,”Парист зарагдсан ногоон дарь эх нь Чойроос зарагдсан бурхан мөн үү” зэрэг эрэн сурвалжилсан сурвалжлага, нийтлэлүүдээрээ энэ удаа шилдэг бүтээлийн шагнал хүртэж байгаа юм.Сонин содон, баримттай, дуулиантай мэдээ мэдээлэл сурвалжлагуудыг уншигч та бүхэнд хүргэж байсан Б.Цэцэгдэлгэр сониндоо мэдээ мэдээлэл, сурвалжлага, ярилцлага нийтлээгүй өдөр гэж бараг л үгүй. Залуу хүний үлгэр дуурайлал болохоор энэ бүсгүй маш хөдөлмөрч, дайчин. Ямар нэгэн мэдээ материал баримтын араас явсан бол хоосон ирнэ гэж байхгүй. Мөн сэтгүүлч хүний баримтлах ёстой зарчмыгягштал биелүүлнэ. Ямар нэгэн нэмэлт сэтгэлийн хөөрөл, үзэл бодлоо бичнэ гэж үгүй. Хувь зан чанарын хувьд ч маш хүлээцтэй, хэр баргийн зүйлд уурлаж бухимдахгүй тайван хүн шиг хэрнээ, ажлаа бол гялалзуулна шүү дээ. Тийм амгалан тайван хүнээс яаж ийм их хурд, ийм дайчин чанар гардаг юм гэж гайхмаар. Б.Цэцэгдэлгэрийг ямар нэг мэдээллийн мөрөөс атгаад авсан бол хоосон ирэхгүй гэдгийг бид анддаггүй. Тиймдээ ч түүний тэр дайчин хөдөлмөрийн үр дүнг та бүхэн өдөр бүр амтархан уншдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Дашбалбарын Мөнгөндалай. Өглөөний хурал дээр Эрэн сурвалжлах, тоймчдын албаныхныг магтвал Д.Мөнгөндалай дарга өдөржин баярладаг. “Өдрийн сонин” дээрх олныг шуугиулсан эрэн сурвалжлах нийтлэлүүд түүний оролцоогүйгээр гарна гэж байхгүй. Шинэ мэдээлэл, нийтлэлийн санаа олчихвол түүн шиг баярлаж, түүндээ жаргадаг хүн цөөн. Товч агаад тодорхой бичихийн үлгэрийг Д.Мөнгөндалайүзүүлдэг. Улстөрчөөс эхлээд цэцэрлэгийн хүүтэй хийсэн ярилцлага ньолныг шуугиулж чаддаг. Энэ нь аливаа нийтлэлийг бичихдээ зөв өнцөгдонжийг нь олдгийнх. Бас нарийн нандин мэдээллээ түүнд итгэж хэлдэг хүмүүс олон бий. Авьяаслаг уран бүтээлч, яруу найрагч бас эх оронч хөвгүүн О.Дашбалбарын охин түүнээс аавынх ньавьяас, зан чанар нэвт үнэртдэг билээ. Д.Мөнгөндалай “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн шагналыг олонтаа хүртэж байсан. Энэ жил “АН Сүхбаатарын талбайг устгасан, одоо Улаанбаатарыг устгаж адууны жүчээ болгох нь”, “Сөхөрсөн хүчнийг дүрэлзсэн хүн болгох боломж АН-д ирэв”, “МАН захлаад гэдийчихлээ, одоо хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй”, “Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хойморт залрах болов” зэрэг нийтлэлүүд нь яах аргагүй олныг шуугиулж, олон ч улстөрчийн зүрхэнд шар ус хуруулсан.Мөн Ш.Сүрэнжав: Р.Чойномыг авьяасгүй гэж хэн хэлэх юм, адарч, алдаж яваад л дууссан ярилцлагаараа “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагнал хүртэж байна.

Лхагвасүрэнгийн Мөнхтөр. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий. “Өдрийн сонин”-ыдараа үеийн шилдэг сэтгүүлчид аль хэдийнээ тодорч гарч ирж байгаагийн жишээ нь Л.Мөнхтөр юм. Улс төрийн сонирхолтой ярилцлага нийтлэл хүргэж, ордны хуйвалдааныг илчлэн, үйл явдлын халуун цэгээс сурвалжлага, нийтлэл хүргэж ирсэн энэ сэтгүүлчийг уншигчид хэдийнээ мэдэх болсон. Хэнтэй л бол нийцтэй, манай Төрөө энэ жил шилдгүүдийн эгнээнд гараад ирэхэд хэн ч гайхаагүй бөгөөд харин ч бүгд талархан баярласан билээ.

Л.Мөнхтөр энэ жил “Ардын нам сайд нарын суудлыг бөхийн боорцог шиг булаацалдав”, “Твийтэрчдээс айх шаардлага байхгүй” нийтлэл, “Зуны зуд буюу Хашаатад болсон хар салхины мөрөөр” цуврал сурвалжлага, “З.Энхболд: Аль нам гарсан өөрийн гэсэн стратегитай болох ёстой”, “З.Энхболд: Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах эрхийг өөрт нь өгнө” ярилцлагаараа шилдэг бичлэгийн тусгай шагнал хүртэж байгаа юм. Тэрээр ирэх жилд ч уншигч та бүхний анхаарал сонирхлыг татсан амттай сайхан нийтэл, сурвалжлага, ярилцлагуудыг хүргэсээр байх болно.

Пүрэвийн Хашчулуун. Нийгэм, эдийн засгийн албаны дарга, сэтгүүлч П.Хашчулуун шилдэг бичлэгийн тусгай шагналыг хүртлээ. Түүний даацтай, егөө бас хоржоонтой нийтлэлүүдийг нь сонины дугаараас эрж хайж уншдаг хүмүүс хэдийнэ бий болсон билээ. Тэрбээр нийгэм, эдийн засгийн салбарын шинэ мэдээ, мэдээллийг бэлтгэх албаныхаа ажлыг чиглүүлэн залахаас гадна мэргэжлийн чадварлаг сэтгүүлчийн хувьд өөрийнхөө чанартай бүтээлүүдийг ч туурвисаар ирсэн. Тэрбээр ховор сонин хүмүүстэй уулзаж, тэдний яриа хөөрөөг энгийн үгээр ойлгомжтой хүргэдэг онцлогтой. Түүний Монгол Улсын баатар цолыг одоогоор хамгийн сүүлд хүртсэн П.Шагдарсүрэнгийн тухай “Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэнэ” хөрөг нийтлэл нь сэтгүүл зүйн судалгааны ажиллагаанд олдвор болохуйц сайн бүтээл болсон юм. Тэрбээр нийгэмд шинэ сэрэл, санаа өгдөг “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрний цөөхөн хэдэн бичигчийн нэг билээ. Түүний “Хувьсгал хийдгээрээ бол Украин диваажин болох байлаа”, “Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа”, “Монголын ард түмэнд шоронгоос салах заяа байна уу” нийтлэлүүд энэ онд уншигчдаас өндөр үнэлгээ авч, талархлыг хүлээлээ.

Сүхбаатарын Алтанцэцэг. Сэтгүүлч С.Алтанцэцэгийн хувьд 2014он уран бүтээлийн олз омогтой, өсөн дэвжсэн, өөрийгөө нээж чадсан жил байлаа. Энэ жил тэрбээр өдөр бүр завгүй байсан гэж хэлж болно. Өдөр алгасахгүй шахам манай сонины гол материалуудын нэг болох өдрийн сурвалжлагыг хийсэн сэтгүүлч. Мөн Өмнөд монголчуудын талаарх цувралнийтлэл,Япон улсаас олон цуврал ярилцлага, сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа. “Хакухо М.Даваажаргал: Аварга хүн унах эрхгүй байдаг юм”,”Ичиножо А.Ичинноров: Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрсэн удаа сумогийн түүхэндбайгаагүй” зэрэг уншигч олны таалалд нийцсэн ярилцлагууд хийсэн билээ. С.Алтанцэцэг “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн тусгай шагналыг Хөх хотын өмнөд монгол залуучуудын тухай цуврал нийтлэл, Т.Санчир “Баянгол шонхрууд” багт 70 сая төгрөгөөр зарагджээ, Токио хотоос мэргэжлийн сумо бөхчүүдтэй хийсэн цуврал ярилцлага, нийтлэл, “Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав: Миний уран бүтээлээс хамгийн олон удаа тоглогдсон нь “Сэрсэн тал” (ярилцлага), “Монголын жудочид Токиогийн их дуулгын шалыг арчиж байгаад ирлээ” зэрэг бүтээлүүдээрээ хүртэж байна.