Categories
мэдээ цаг-үе

Н.Бадрал: Орон нутагт банкны зээлээр хамгийн дулаан, модон байшин барина

Аймаг, орон нутагт дулааны хэмнэлттэй сууц барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, цэвэр бохир усны бие даасан холболт хийх,орон байрны нөхцлөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх санхүүгийн шинэ боломж гарч ирж байна. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран Хот байгуулалтын төслийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний нэг нь 2015 оноос эхлэн хэрэгжиж буй хөдөө орон нутагт амьдарч буй айл өрхүүдийн орон байрны нөхцөл сайжруулах төсөл юм.

Төсөл нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон аймгийн төвд хэрэгжиж байгаа. Шат дараалалтай хэрэгжсэн уг төслөөр дээрх аймгуудын төвийн гэр хороололд цэвэр болон бохир усны шугам сүлжээг татжээ.Одоо айлууд цэвэр, бохир усны шугамаа байшин руугаа татах, амины орон сууц барих ажил үлдээд байгаа аж. “Дэлгэр констракшн” ХХК нь “Капитал” банктай хамтран ажиллаж, дулааны хэмнэлттэй сууц, Канад хийцийн модон байшинг дээрх аймгуудад санал болгож, үзэсгэлэн гаргаж танилцуулжээ.

Канад технологийн модонСИП (SIP) байшингийн технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлж буй “Дэлгэр констракшн” компанийн захирал Н.Бадралтай ярилцлаа.

CИП ХАВТАНГААР БАРЬСАН МОДОНБАЙШИН МАШ ДУЛААН, БАТ БӨХ БӨГӨӨД ЭДЭЛГЭЭ УРТ

Энэ байшингийн материал хийцийн онцлог нь юу байх вэ, ердийн байшингаас юугаараа ялгаатай вэ?

-Канад хийцийн модон барилга нь барилгын өртөг зардлыг бууруулах, хүмүүсийн ая тухтай орчинг бий болгоход чиглэгдэж илүү боловсронгуй болж байна. СИП байшин гэдэг нь даацын дулаалгатай хавтангаар байшин барих арга юм. Барилгын даацын болон дулаалга, хашлага хийцийн зориулалт бүхий олон үет хавтанг (ийм хавтанг СИП хавтан гэж нэрлэж байна) үйлдвэрлэж, улмаар үйлдвэрт байшингийн иж бүрдэлийг бүрэн бэлтгэж талбайд угсрах ажлыг цогцоор гүйцэтгэнэ. Үйлдвэрийн процесс нь байшингийн зураг төслийг зохиох, СИП хавтангуудыг үйлдвэрлэх, СИП хавтангуудыг ажлын зургийн дагуу зүсэж бэлтгэх, байшингийн бүтэц хийц, иж бүрдлүүдийг үйлдвэрлэн бэлтгэх гэсэн дамжлагуудаар явагддаг. Байшингийн бүх бүрдэл хэсгийг компанийн хяналтын доор тусгай бэлтгэгдсэн мэрэгшсэн ажилтан, Канад технологиор чанарын шаардлагыг мөрдөж богино хугацаанд үйлдвэрлэдэг.

Барилгын гол түүхий эд болох СИП хавтангийн талаар тодруулаач. Ямар бүтэцтэй байдаг вэ?

-Барилгын СИП хавтангийн гол түүхий эд нь өнгөлгөөний материал, дуу, дулаан тусгаарлах чанарын материалууд байна. Олон улсын стандартын шаардлагыг хангасан зоргодсон модон OSBхавтан, цементэн хавтан (Fiber cement), эрүүл ахуй болоод чанар зэрэг үзүүлэлтээр олон улсын стандартын шаардлага хангасан дулаалгын материал тухайлбал чулуун хөвөн, полиуретан хөөсөн хавтан (EPS, XPS төрлийн) ашиглана. Гол түүхий эд болох EPS төрлийн хөөсөн хавтанг манай улсын MNS 4629-2007 стандартын дагуу үйлдвэрлэж барилгад өргөн хэрэглэдэг. Ийм байшингийндавуу тал нь маш дулаан байшин болдог.

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд барилгын дулаан алдагдалын чанар дээр онцгой анхаарах ёстой байх, тийм үү?

-Зөв баригдаагүй,дулааны шаардлага хангаагүй баригдсан байшин эзнийхээ мөнгийг сорсоор байдаг. Байшингийн ашиглалтын зардлын ихэнх хувь нь халаалтанд зарцуулагддаг. Хамгийн таагүй нь, эдгээр зардлууд нүдэн дээр өссөөр, энэ процесс зогсдоггүй. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй, эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг байшингын сонголт,барилга угсралтын шатанд л шийдвэрлэж болно. Стандартын шаардлага хангасан дулаан байшин барьж чадвал байшингийнхаа дулааны хамгаалалтанд оруулсан таны хөрөнгө байшингийн ашиглалтын эхний жилүүдэд л нөхөгдөх болно. Дулаан байшинг дан мод эсвэл тоосгоор барих боломжгүй. Баригдаад дуусчихсан байшинг дулаалах ажилд багагүй зардал гарахаас гадна бусад олон бэрхшээл дагуулдаг.

Ашиглалтын зардал бага, бодитой хэмнэлтийг СИП хавтангаар барьсан модон байшин бий болгож чадна гэсэн баталгаа нь юунд байна.

-СИП байшингийн дээвэр, шал, хана нь маш сайн дулаан тусгаарлах чанартай байдаг. Уламжлалт технологиудаар барьсан барилгуудыг бодвол халаалтын зардал 60 -80 хувиар бага байдаг. Байшингийн хана, шал, хучилт, дээвэр,цонх, хаалга зэрэг хийц, материалыг шууд угсрахад бэлэн байхаар үйлдвэрт бэлтгэсэн байдаг нь байшингийн угсралтын хугацаа, зардлыг бууруулдаг. Хучилт ханын болон хануудын уулвар битүүмжлэл сайтай байдаг дулаан байшин болоходих нөлөөлнө. Талбайд угсрахад байшингийн хэмжээ зөрөх, алдаа гарахгүй,хог хаягдал маш бага хэмжээтэй гарна. Барилгын бүх бэлдэцийг үйлдвэрт бэлддэг, хуурай технологиор байшингаа барих учир гурванхүнтэй бригад 150 м2 талбайтай сууцыг долоо хоногийн хугацаанд угсрах боломжтой юм.Гурван ажилтан 35 м2 нэг давхар байшинг өдөрт нь бүрэн угсарч дуусна. СИП байшингийн жин хөнгөн байдгаас суурь энгийн зардал бага байх боломжтой. СИП технологиор угсарсны дараа барилгын хананд нэмэлт тэгшилгээ хийх шаардлагагүй байдаг тул засал чимэглэлийн ажилд хамгийн бага зардал гардаг.

Модон байшин гэсний учир юунд байдаг вэ?

-СИП хавтангуудыг холбоход модон брус ашигладаг. Үүний үр дүнд СИП бүтцийн дотор барилгын хучилт болон дээврээс хананд ирж байгаа ачааллыг даах чадвартай хатуу модон каркас үүсдэг. СИП доторх холболтын брус моднь сонгодог модон каркасын шон, дам нуруу, хөндлөвч болон унь модны үүргийг гүйцэтгэдэг. Ийм байшинг модон каркасан байшин гэж зоригтойгоор нэрлэж болно. Гэхдээ СИП хавтангууд маш бат бөх байдаг учир каркасгүйгээр ч байшингийн жингээс ирэх ачаалал болон хүчтэй салхинаас ирэх хажуугийн ачаалал эсвэл дээвэр дээрх цаснаас ирэх ачааллыг асар их нөөцтэйгээр даах чадвартай байдаг. Хоёр хүчний систем (модон каркас болон СИП хавтан)-ийн нийлбэр СИП хавтангаар барьсан байшингуудыг ердийн каркасан байшингаас хэд дахин (8 дахин) бат бөх болгодог. Хавтангийн гадна дотор талын зоргодсон хавтанг цэвэр модны зоргодосоор үйлдвэрлэсэн байдаг. СИП технологийн онцлог, материалын бүтцээс болоод модон байшингийн төрөлд бүрэн багтаж чадна.

СИП хавтангаар барьсан байшинг хэрхэн халаах вэ?

-Дулааны алдагдал бага учраас цахилгаан халаалт зэргийг хэрэглэхэд тохиромжтой төдийгүй ашиглалтын зардал бага байж чадна. Цахилгаан, ердийн галладаг халаалт хөдөө орон нутагт тохиромжтой.

КАПИТАЛ БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ШИНЭ БАЙШИНГАА ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ

Танайх байшингаа захиалагчид ямар журмаар нийлүүлэх вэ. Ялангуяа хөдөө орон нутагт бэрхшээл гарах уу?

-Орон сууц, тэр дундаа хувийн байшин, хауз барихад барилгын талбайд элс, хайрга, цемэнт, тоосго буулгаад түүнийгээ ашигладаг байдлаас дэлхий дахин татгалзаж байна. Манайбарилгын салбарт ч гэсэн энэ дэвшил бий болж байгаа. Бид СИП байшинг үйлдвэрийн бүрдэл (үйлдвэрийн материал), стандарт, түлхүүр өгөх гэсэн бүрдлээр нийлүүлж болно.

Үүнд:

Байшингийн үйлдвэрийн бүрдэлдхана, хучилтын СИП хавтан, дээврийн модон хийц, ханын каркасын хийц зэргийг өгнө. Өөрөөр хэлбэл байшингийн торх гэж ойлгож болно.

Стандарт бүрдэл буюу захиалагчийн бүрдэлд захиалагч ямар бүрдлээр байшингийн материалаа бэлтгүүлж авахыг сонгуулж болно гэсэн үг. Жишээ нь байшингийн торхоо талбай дээр авчруулж угсруулах /сууриа хийлгэж болно/ дотор цахилгаан, хаалга, цонх, гаднаөнгөлгөө заслаа хийлгэнэ гэвэл ийм бүрдэлээр байшинг нийлүүлж болно. Үүнийг захиалагчийн бүрдэл буюу стандарт бүрдэл гэж ойлгоно.

Түлхүүр өгөх нөхцлөөр барих бүрдэл нь байшинг ороход л бэлэн болгож өгнө.

Үйлдвэрийн эсвэл стандарт бүрдлээр захиалсан захиалагч тухайн байшингаа барьж дуусгахад мэргэжлийн ур чадвар их орох уу?

-СИП технологийн энгийн байдал нь барилгаа өөрөө барьж байгаа хүмүүст илүү боломж олгодог. Байшингийн сууриа тавиад мэргэжлийн бригадаар байшингаа угсруулаад авахад та цааш бүх зүйлийг хийж чадна. Доторх өнгөлгөө, засал чимэглэл ньэнгийн байдаг юм. Манай компани 2014 ондУБ хотод 100 хүүхдийн цэцэрлэг, нэлээд хувийн сууцэнэ технологиор барьсан.

Амины сууц бариулахад үнэ өртөгийн хувьд хэдий хэр болдог вэ?

-Иргэд тав тух, эрүүл мэндээ бодолцож орчин үеийн материалаар сууц бариулах шаардлага гарч байна. Бидний зүгээс хүмүүсийн эдийн засгийн байдал болон бусад зүйлийг харгалзан аль болох боломжийн үнийгсонгож байгаа. Тухайлбал ариун цэврийнөрөө, унтлагын нэг өрөө, гал тогооны хэсэгтэй том өрөө бүхий 35 м2 байшинг үйлдвэрийн бүрдэлээр авлаа гэхэд14 сая төгрөгт багтана. Үүнийг нэг өдөрт багтаан угсарч өгнө.

Танайхаар байшинг бариулахаар сонговол төсөл болон банкнаас ямар дэмжлэг байх вэ?

-Азийн хөгжлийн банкнаас тодорхой эх үүсвэр гаргаж дээрх аймгуудын “Капитал” банкаар дамжуулан зээл олгож байгаа. Манай зураг, тооцоог аваад аймгийнхаа “Капитал” банкинд очоорой. Сууц барихад банкнаас жилийн есөн хувиас бага хүүтэй, 15сая хүртэл төгрөгийг 10 хүртэлжилийн хугацаатай олгох юм. Хамгийн уян хатан нөхцлөөр олгож байгаа учир ажил, орлоготой хэн ч хамрагдах боломжтой.

Захиалсан сууц ямар хугацаанд бэлэн болох вэ?

-СИП хавтангаар барилга барихад уламжлалт технологиор барилга барихаас хэдэн арав дахин их хурдтай байдаг. Барилгын ажлын хугацаа бага болж байгаа нь СИП технологийн маш чухал давуу тал. Сууцны байшин үйлдвэрт 1-3 долоо хоногийн дотор бүрэн үйлдвэрлэгдэж бэлэн болно.

Гадна, дотор өнгөлгөө, засал чимэглэл, гадна бохир ус, цэвэр усыг хэрхэн шийдэх талаар тодруулахгүй юу?

-Дээр дурдсан дөрвөн аймагт цэвэр усны хангамж төвлөрсөн байдлаар шийдэгдсэн байсан. Иймдтөвийн усан хангамжийн шугаманд холбогдох боломжийгсудлах хэрэгтэй. Бохирыншугам чгэсэн төвийн шугаманд холбох боломжтой аймаг байсан. Ийм боломжгүй бол тусдаа цэвэр ус, бохир усыг шийдэх шинэ шийдлүүд бий болсон. Бохир ус гэхэд хөрсөнд бохирдолгүй усыг шингээх, усыг цэвэршүүлээд буцаан ашиглах боломжтой болсон. Цахилгааны хувьд нарны энергээр ажилладаг эх үүсвэрийг хэрэглэхэд маш тохиромжтой. Мэдээж энэ нь эхний удаад нэлээд мөнгө шаардагдана. Эхний таван жилийн дотор л хэмнэлтээс энэ мөнгөө олж аваад дээр нь танд ашиг авчирна. Ус халаахад ч нарны зайг ашигласан нь дээр. СИП хавтангаар хийсэн ханын гадаргуу тэгш байдаг. Энэ нь засал чимэглэлийн зардал болон хугацааг бууруулах боломжийг олгоно. Каркас болон сараалжинд барьж хадсан хавтангуудаас ялгаатай нь бүх гадаргууг нь хөөсөнцөрт наасан OSB-3 хавтан гадна хүчний нөлөөгөөр гажилтанд ордоггүй. Иймд СИП ханын засал чимэглэл яваандаа мууддаггүй. Ихэнхдээ канад байшинд гипсэн хавтанг профиль төмөр хэрэглэлгүйгээр СИП хавтан дээр шууд хаддаг. Энэ нь хөрөнгө, хугацаа хэмнэхийн зэрэгцээ мөн нэмэлт ашгийг өгөх болно. Барилгын дотор өнгөлгөөнд байшингийн дотор талд гипсэн хавтангаар өнгөлж түүн дээр заслал хийх нь энгийн, өртөг зардалын хувьд ч боломжтой. Гадна өнгөлгөөний тухайд өнгөлгөөний тоосго,сайдингаар өнгөлөх, блок-хаус эсвэл плита, чулуун замазка татах зэрэг өнгөлгөө заслын материалыг өргөн ашиглах боломжтой юм.

Байшингийн сонголтыг хэрхэн хийх болон танай байгууллагатай яаж харилцах вэ?

-Дээрхи аймгуудын “Капитал” банкин дээр сууцны зургууд байгаа, тэндээс сонголтоо хийж болно. Эсвэл Та компанийн хаягруу утасдах, /350272, 99179356, 99049771/ e-mail: /siphose.mn@gmail.mn/ бичгээр захилга өгвөлтаны сонголтонд бэлэн зураг, төсөл танилцуулна, шинээр зураг хийж өгч болно. Та сууц бариулах зардлынхаа хэдийг банкны хөнгөлөлттэй зээлээр хэдийг өөрөөсөө гаргах вэ гэдгээ шийдэх үлдэнэ.

С.ГАНБОЛД

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Даалимбан дээл, улаан бүчээр гоёсон анхны “найм”-ынхан

40 жилийн дараа

Одоогоос дөчин жилийн тэртээ Гавь-Алтай аймгийн Алтай сумын анхны найман жилийн сургуулийг төгсөгчид саяхны нэгэн өдөр уулзацгаав.8 “а”, “б” ангийн арав гаруй хүүхэд. Тус сургуулийн анхны төгсөгчид аж. 1975 онд сургуулиа төгссөн саахь хүүхдүүд нийслэлд цугларч тэртээх он жилүүдийн дурсамжаа сэрээснээрэнэ удаагийн “Нэг ангийнхан” танд хүрч байна. Эднийх ердөө19-үүлээ суралцажтөгсчээ. Төгсөлтийн уулзалтад долдугаар ангийнх нь багш Батнасан, найм төгсгөсөн ангийн багш Нина хоёр нь иржээ. Ангийн хоёр багш нь сурагчдаасаа ялгарах юмгүй үе тэнгийнхэн байх нь сонихон. Нина багш Сүхбаатар аймгаас Говь-Алтайн Алтай суманд шилжин ирж эдний ангийн багш болж байсан гэнэ. Наймын “а”-гийн хөвгүүдтэй уулзав. Самбо, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Монгол Улсын начин Доёдын Бадрах,Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш доктор, дэд профессор“элэгний” С.Бадамжав эмч, Монгол Улсын Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын албаны дарга С.Төмөрхүү, эрчим хүчний “Маар” компанийн авто механикч Д.Дүгэр гээд хэсэг хөвгүүдийн ярианаас далаад оны сумын төвийн хүүхдүүдийн амьдрал нүднээ харагдах шиг болно. Наймдугаар ангиа төгсөөд эдний ангиас таван хүүхэд аймгийн төвд есдүгээр ангид элсэн суралцахаар нутагтаа үлдсэн бол тав нь анагаахын, хөдөө аж ахуйн гэхчлэн техникумд, зарим нь Оросын техникум, ТМС-д, зарим нь илгээлтээр малчин болжээ.Илгээлтийн эзэд маань хэсэг мал маллаад дараа нь ХАА-н дээд сургуульд сурч зоотехникч, малын эмч болцгоосон гэж Д.Бадрах начин ярив. О.Батнасан багш нь волейболын спортоор хичээллэдэг, тэшүүрээр гулгадаг авьяаслаг багш байж, багшийнхаа нөлөөгөөр эдний ангийнхан спортод их дуртай хүүхдүүд байсан гэнэ.

Ангийн багш О.Батнасангийн хамт. 1974 он

Бадрах начин өдгөө“Хантайшир” бөхийн клубийн дасгалжуулагчаар ажилладаг юм байна.Аймгуудын хооронд болдог оны тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд “Хантайшир” дэвжээ хоёр жил тэргүүлсэн тухай сонирхуулаад хар багаас нь спортод хөтөлсөн О.Батнасан багшдаа баярлаж явдаг гэж байв. Д.Бадрах начин ерэн оны цагаан морин жил Улсын начин цол хүртэж байв. Тэрбээр самбо бөхийн Дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальтай, улсын зургаан удаагийн аварга хүчит бөх юм. Хөвгүүдийн ярьснаар, наймдугаар ангийн багш Нина нь орос хэлний багш байсан болоод ч тэр үү ангиараа орос хэлний хичээлд их сайн байсан гэнэ. Тэгээд наймаа төгсөөд хэд хэдэн хүүхэд сонирхлоороо хойшоо техникум, ТМС-д явсан гэж байв. Нина багш нь сургууль төгсөөд удаагүй, өөрсдөөс нь дөрөв тавхан насаар ах үе тэнгийн нэгэн Сүхбаатар аймгаас шилжин очиж байжээ. Сурагчид нь арван тав зургаатай, ангийн багш нь хорьтой байсан гэнэ. Алтай сумын найман жилийн сургуулийн анхны төгсөгчид учир сургуулийнхаа үнэн түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор ангиараа ном бичижбайгаа гэнэ. “Дөчин жил гэдэг их хугацаа, найм төгссөнөөс хойш уулзаагүй байж байгаад өнгөрсөн даваа гаригт уулзсан, бүгдээрээ өөрсдийн салбар салбартаа сайн сайхан явцгааж байгаа маань багшийнхаа зааж сургаснаар явсных” гэж тавь гаруй, жар эргэм насны ангийн хөвгүүд ярьсан юм. “Элэгний” хэмээн олон түмний тодотгон ярьдаг С.Бадамжав эмчийн дурсамж яриа бүгдийн инээдийг барна. Тэрбээр нэгдүгээр ангид орсон өдрөөсөө эхлэн дүрслэн ярьсан нь:

Ангийн багш Д.Нинагийн хамт. 1975 он

-Мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн хүүхдүүд байсан даа. 1967 оны есөн сарын нэгэнд уртаас урт шар байшинтай дөрвөн жилийн сургуулийн үүдэн дээр анхны хонхоо цохиод бид нар дотогшоо орж байсан юм. Тэгэхэд бид гучаад хүүхэд нэг анги болон ороход тэр олон хүүхдүүд дунд орсондоосэтгэл их л баяртай байв. Охид маань ногоон дээлтэй, улаан бүчтэй. Ороод удалгүй хоёр анги болж хуваагдав. Манай ангийн багш Архангайн багшийн техникум төгсч ирсэн өндөр цагаан залуу байв. Тэр хүн бол өдгөө дал гарч буй шатрын спортын мастер Ж.Пүрвээ гэж хүн байна. Шуугилдан дассан дөрвөн жил өнгөрч бид нар бага сургуулиа төгсөв. Тэр үедтоо, монгол хэл, биеийн тамирын хичээл гол гурван хичээл байв. Цүнхээ шидчихээд бид сумынхаа урдхантаа байдаг Баян-Овоо уул руу уралдан гүйдэг байв. Баян-Овоон дээрээ гараад нэгнээ машины дугуйн дотор оруулж суулгаад овооны уруу өнхрүүлж тоглодог байлаа. Ийм хөг аялгуутай дурсамжтай он жилүүд өнгөрөөд тавдугаар ангид орохдоо зэргэлдээх Цээл сумын сургуульд бөөнөөрөө шилжиж“Газ тавин гурав” машин хөлөглөн Цээлд ирж байв.Тав зургадугаар ангиа Цээлийн сургуульд сурч төгсөөд долдугаар ангидаа төрөлх Алтай сумандаа ирсэн. Цээл суманд сурсан хоёр жилд гэрээ ихэд санацгаасан мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн жаалууд ”Цээлийн ус ширгэв, Цэгээн чулуу хагарав” хэмээн ам уралдуулдаг байлаа.Дотуур байранд байлаа. Цээл бол гүний худагтай. Худгийн ховоогоор ус татсанаас үлдсэн мөсийг авч долоож иддэг. Тэгж амьхандаа хүний нутагт “зүдэрч” үзсэн нь тэр байлаа. Долдугаар ангидаа буцаад Алтай сумандаа ирлээ. Тэр жил найман жилийн сургуультай болсон нь тэр.Сургуулийн захирлаар Г.Дугар гэж ахмад багш байлаа. Манай доод ангийн Ц.Гонгоржав гэдэг хүү биднийг сумын клубт бүжигт дагуулж орууллаа. Одоо тэр Р.Амаржаргал гишүүний бие төлөөлөгч хийж байна. Түүнийг дагаад бүжигт ороод бужигналдаж байтал сургуулийн захирал харчихлаа.“Наймдугаар ангийн хүүхэд яагаад бүжигт орж байна” гээд бид нарын шилэн хүзүүн дээрээс татаж сумын клубээс гаргаж билээ. Тэгж захиралд бангадуулаад, мулзан толгойтой нөхдүүд сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө загнуулан зогсч байлаа. Наймаа төгсдөгжил сумын наадам болж Бадрах маань сумандаа үзүүрлэж сумын начин болж, бид бөөн баяр болж байлаа. Тарвага, зурамны арьс, хатаасан эрвээхэй бэлдэж ирэх зуны даалгавартай. Охид хатаасан эрвээхэй, цэцэг их цуглуулдаг, тэрийгээ дэвтэрт хавчуулаад доор нь нэрийг нь биччихсэн их гоё цуглуулгатай. Хөвгүүд жаахан хүүхдүүд учир ан хийжчадахгүй, айлд малыг нь хариулж өгөөд оронд нь тэр айлаасаа өнөөх арьсаа авч ирдэг байлаа…

Бадамжав эмчийг шүлэг бичдэг, олон сайхан дуутай гэдгийгхүмүүс мэдэх болов уу. Гавьяат жүжигчин С.Батсүхийн дуулж олонд хүргэсэн н.Хатанбаатарын хөгжим “Бороон чимээ”, Цэрэндорж, Мөнхбаяр нарын дуулдаг, УГЗ Ч. Сангидоржийн хөгжим “Ээжийн цай”, Мэндбаярын хөгжим“Аж Богдын намар”, Балхжавын хөгжим “Сэтгэлийн гэгээ ээж” гэхчлэн. Тэрбээр “Элэгний өвчний үед гүүний саам хэрэглэх үндэслэл” сэдвээр Казахстанд докторын зэрэг хамгаалсан. Одоо “Элэгний өвчний шугаман эмчилгээ” сэдвээр судалгаагаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.Энэ нь элэгний өвчнийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрээр, амбулаториор эмчлэх боломжийг нээх судалгаа юм байна.

Эдний ангийн анхдагч сурагчдын нэг Бандийн Алтангэрэл одоо төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж байгаа гэнэ. Бадамжав эмчийн дурсамжийг ангийн хөвгүүн “Өдрийн сонин”-ы Аж ахуйн албаны дарга Батмөнх үргэлжлүүлэв. Тэрбээр Оросын Омск хотын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд жигтэйхэн их дурлаж явсан аж. Төгсөөд Сэлэнгийн Шаамарын сангийн аж ахуйд тракторч комбайнчаар 20 жил ажилласан гэнэ. Тэрбээр мөн л тэр жар далаад оны сумын сургуулийн хүүхдүүдийн амьдралыг нүдэнд харагдтал ярьж өгсөн нь:

-Дээхнэ үеийн багш нар хүүхдийг их сайхан сургадаг байсан даа. Мал аж ахуй руу явдаг байлаа. Заг түүлгэдэг байлаа. Бид заганд ангиараа явдаг байлаа. Манай Алтай сум заг их ургадаг нутаг. Тиймээс заг түүж сургуулиа галладаг байв. Өвөл мал нядалгаа болно. Хөвгүүд бид бойн дээр ажиллана. Тэгж ажиллаад тав зургаан төгрөгийн хөлс авдаг байсан байх аа. Манай Алтай сум мянган булагтай. Сумын хойд талд байдаг нэг булаг өвөл болохоор бараг багаахан нуур шиг тэлж хөлдөнө. Бид эсгий гуталдаа тэшүүрээ бэхэлж аваад тэр булгийнхаа мөсөн дээр өдөржин гулгадаг байлаа.Тав, зургадугаар ангидаа Цээл суманд сурч байхад өвлийн амралтаар биднийг “тавин гурав” машины тэвшин дээр суулгаад Алтай суманд маань авчирна. Сургуулиас замын хоол гэж адууны мах чанаж өгөөд явуулдаг байв. Замдаа машин нэг л зогсоно. Бид тойрч суугаад загаар задгай гал түлээд адууны махаа галд халааж идэн, хар цайгаа чанаж уугаад замдаа гардаг байлаа. Халаасан адууны мах идээд явахад дүн өвлийн хүйтэнд огт дааралгүй Алтайдаа хүрдэг байсан юм даг. Буцахдаа жаахан дургүйхэн явна аа. Эргээд Алтайдаа ирж долоо наймдугаар ангиа төгссөн. Ийн дурсаад ангийн найз Д.Дүгэртээ дурсамжийн дугараагаа шилжүүллээ. Дүгэрээ наймаа төгсөөд Архустайн трактор комбайны сургуульд оржээ. Төгсөөд Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд хорин жил комбайнчаар ажиллажээ. Тэргүүний тариачин алтан медаль, таван ижлийн гавшгайч болж байжээ. Газар тариалан хувьсгалын мэдлээс гармагц мэргэжлээ сольж, өдгөө эрчим хүчний нэгэн компанид авто механикчаар ажиллаж байгаа юм байна. Тэрбээр О.Батнасан багшийгаа ганц сайхан дурсмаар байна гээд ийм дурсамж ярьж өгөв. “Манай ангийнхан өвөл бойны ажилд дайчлагдана.Тэгэхдээ тэшүүрээр гулгаад давхиж очдог байлаа. Бадрах, Лувсанцэрэн бид хэд малын арьс ширийг дэлгэж хүлээлгэж өгнө. Тэгж тав арван төгрөг аваад, их мөнгө оллоо гэж баярлан дотуур байрандаа бөөн баяр хөөр болон ирдэг байж билээ. Багш маань биеийн тамирын багш учраас бид хэдийг дагуулаад тэшүүрээр дандаа гулгана. Тэр нь надад хэзээ ч мартагддаггүй, их дотно санагддаг юм” хэмээхдээ сэтгэл нь ихэд хөдлөн нүд нь гялалзаж байв.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Микро автобусны жолооч, тасалбар түгээгчид “Нарантуул” зах дээр жагслаа

“Нарантуул” зах дээр өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микро автобусны жолооч, тасалбар түгээгчид жагслаа. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй болж байгааг эсэргүүцэж, микротой жагсаал зохион байгуулж байгаа нь энэ аж. Биднийг очих үед микро автобусны жолооч, кондукторууд “Нарантуул” захын урд талын талбай дээр жагсаж байлаа. Тэд микро автобусаа эгнүүлэн тавиад, дуут дохиогоо хангинууланэсэргүүцлээ илэрхийлсэн юм. 500 гаруй микро автобусны жолооч, кондуктор цугларсан байв.

Тэд “Төр засгаас микро автобусыг нийтийн тээврийн тээвэрт явуулахгүй гэх шийдвэр гаргасан. Хотын өнгө үзэмж, нийтийн тээврийн салбарыг хөгжил дэвшилтэд хүргэх гэж ийм шийдвэр гаргаж байна гэж аль болох зөв талаас нь харж байна. Гэхдээ дээрх шийдвэрийг гаргасан хүмүүсийн хэн нь ч микро автобусаар нийтийн тээврийн шугаманд явж, амьдралаа залгуулдаг олон зуун хүнийг ажлын байртай үлдээх талаар ярихгүй байна шүү дээ. Ажилгүй болсон бид яаж амьдрах болж байна вэ” гэж эсэргүүцэл илэрхийлж байв. “БИДЭНД АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА ГАРГАЖ ӨГ. ЭСВЭЛ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАР”

Жолооч нар энэ удаад таван минут дуут дохиогоо дуугаргаж, 30 минут микро автобусны зогсоол дээр жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хэрэв төр засаг, холбогдох яам, нийслэлийн нийтийн тээврийн газраас микро автобусны жолооч, кондукторын ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаар ямар нэгэн ажил хийхгүй бол эсэргүүцлийн өөр хэлбэрт шилжинэ гэдгээ хэлж байв. Жагсаалыг зохион байгуулж байгаа “Хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо”-ны зохицуулагч Г.Баатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй болох шийдвэр гаргах гэж байна. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Нийтийн тээврийн салбарыг хүнд хэцүү цаг үед бид л нуруун дээрээ үүрч байсан. Автобусны парк шинэчлэл хийхээс өмнө эвдэрч, хуучирсан хэдэн автобус нийслэлд явдаг байсан. Автобусанд бөөн шахцалдаан дунд л явдаг байсан. Үүнээс болоод иргэд хохирдог байсан. Эд зүйлсээ хулгайд алдах, шахаанд орж хөл алдах, паар байхгүй, хүйтэн автобусанд л тав тухгүй орчинд сонголтгүйгээр автобусанд суудаг байсан. Харин микро автобус нийтийн тээвэрт явж эхэлснээр хурдан шуурхай үйлчилгээг иргэд авдаг болсон. Мөн тав тухтай, хямд үнээр бид үйлчилдэг. Сайн муугаар хэлүүлж олон жил нийслэлчүүдийг хүрэх газарт нь хүргэж өгсөн. Нийтийн тээврийн газраас гаргасан шаардлагын дагуу бид цаашид хүн тээвэрлэхгүй болж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бага, дунд оврын микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн. Тиймээс “Нарантуул” зах дээр цуглаан хийгээд байна.Нийслэлийн тээврийн газраасгаргасан журманд“2002 оноос хойших тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй” гэж заасан байдаг. Үүний дагуу бид бүхэн цаашид микро автобусаар нийтийн үйлчилгээнд явах боломжгүй болсон. Дээрх хоёр шийдвэрээс болж олон мянган иргэн ажилгүй болж, ар гэрээ тэжээх эх үүсвэрээсээ салаад байна шүү дээ.

-Та бүхэн жагсаалаараа ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Мэдээж эсэргүүцэж байгаа. Энэ бол олон хүнийг талхны мөнгөнөөс нь салгах шийдвэр. Орлогогүй хүмүүс шууд л ядуусын эгнээнд шилжинэ. Ядуурал нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам л дордоно. “Нарантуул” олон улсын худалдааны энэ орчимд бол 500 орчим микро автобус шугаманд явж байна. Энд өдөржин зогсоод 1-2 удаа явах тохиолдол гардаг. “Нарантуул” захаасДамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Нисэх, Баянхошуу гээд чиглэл бүрт явдаг. Цагаан сарын дараа гэхэд микро автобусыг явуулахгүй болгох яриа гараад байна. Иймд гаргасаншийдвэрээ эргэж нэг хараач гээд Нийслэлийн тээврийн газраас хүсч байна. Хэрэв тэгэхгүй гэвэл ажлын байрны баталгаа гаргаж өг гэсэн шаардлага тавьж байна.

-Хотын өнгө үзэмжинд микро автобус сөргөөр нөлөөлж байгаа. Манайх шиг олон жил болж, эдэлгээнээс гарсан микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ хийдэгорон байхгүй гэж албаныхан ярьж байсан. Тиймээс та бүхэн өөр арга зам хайж болохгүй юу?

-Микро автобусаар нийтийн тээвэрт явж байгаа орон манайхаас өөр бараг байхгүй. Гэхдээ микро автобусыг явахгүй болгочихвол иргэд ч гэсэн хохирно шүү дээ. Өнөөдөр богино, уртын шугаманд иргэдэд бүрэн дүүрэн үйлчлэх том оврын автобус байна уу. Оройүдшийн цагаар иргэдэд үйлчилж чадах уу. Автобус зогсчих юм бол иргэд өндөр үнээр такси барих, эсвэл алхах болно. Жишээ нь, Автобусны эцсийн буудлаас гэр нь хол байдаг. Шороон замаар хэдэн километр явж байж гэртээ харьдаг хүмүүсийг яаж хүргэж өгөх юм бэ гэсэн олон асуулт гарч ирнэ. Иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллана гэхэд хаа хаанаа эргэлзээтэй шүү дээ гэв.

Микро автобусны жолооч кондуктор нар он залуутай, байгаль орчинд ээлтэй бага оврын автобус аль оронд худалдаалж байгаа талаар судалгаа хийж байгаа гэнэ. Дотоодын“Эко” автобус үйлдвэрлэж байгаа компаниудтай уулзсан гэнэ. Мөн “Номин моторс” салбарынхантай хоёр удаа уулзаж, албан бичиг өгөөд байгаа гэнэ. Ажлын байраа алдвал олон айл өрх хүнд байдалд орно гэдгийг жолооч нар хэлж байлаа. Банкны зээлтэй олонхүн байгаа гэнэ. Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрийг микро автобусны жолооч нар ийн эсэргүүцэж, жагссан юм.

Э.БААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ур модны зүүд

Монголын утга зохиолын үргэлжилсэн үгийн төрөлд гарч ирсэн залуу уран бүтээлчдийн өнгөнд С.Баттулга хэмээх даруухан гэвэл худлаа болчих, задарсан гэвэл хэтийдсэн болох нэг тийм оньсого шиг залуу орж ирсэн юм. Яруу найргийн төрлөөр бичгийн ширээнээ тухалж, үргэлжилсэн үгийн төрлөөр бүтээлээ туурвиж байгаа энэ залуу “Чулуужсан бичиг” хэмээх анхны номоороо л утга зохиол шимтэн уншигчдын танил болсон. Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, доктор П.Батхуягийн шавь түүний удаах ном “Ур модны зүүд” нэртэй. Уг ном “Ур модны зүүд”, “Хилийн цоорхой” хэмээх хоёр туужаас бүрдэнэ.

Амьдрал үүссэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл мөнхийн эрэлчин яваа хүмүүн гэгч ямар нэгэн шинэ бүхнийг хайсаар өнөөдрийг хүрсэн талаар “Ур модны зүүд” тууж эхэлнэ. Одоо ч тэр эрэл нь үргэлжилсээр. Мянга мянга жилийн тэртээх хүй нэгдлийн үед хүн төрөлхтөн анхлан ухамсар гээчийг олон авч ямар баяр хөөрт автан цаашид амьдрал хэрхэн үргэлжлэх талаар төсөөлөн бодно. Хүн төрөлхтний давагдашгүй хүчин зүйл болох байгалийн ширүүн догшин уур амьсгал, ан амьтан араатан жигүүртэнтэй хэрхэн тэмцэж тэмцэл бүртээ ялах, ялагдахын гашуун үнэнийг мэдэж байгаа юм. Ухаан олж авсан хүмүүс хүний махан хүнстэн өөр зэрлэг бүдүүлэг омогтой хэрхэн тэмцэж байгаагаар эл зохиолын өрнөл үргэлжилнэ. Гэхдээ уг туужийн зохиомж нь өнөө цагаас, тэр л эрт балар үе рүү маш гайхамшигтайгаар ямар нэгэн цаг хугацааны машин, уран зөгнөлгүйгээр очно. Хайгаад ч олохгүй эрэлчин, бадарчин мэт явсаар л. Яг юуг хайж байсан юм бэ. Өө ердөө л зохиолын гол баатарт, өтөл эмгэний өгч байгаа ур модны үндэс байна гээд уншигч та орхих буй за. Зохиогч зохиолынхоо үйл явдалд өөрөө оролцож байгаагаар тууж үргэлжилж, цаг хугацаа, орон зай, үйл явдлыг мэдэрч бичжээ. Эртний домог үлгэр үүсч мөхөхийн үүдэл тавилан бүхнийг унших бүрт амтанд нь орох бүлгээ.

Ур модны зүүд номын дараагийн тууж болох “Хилийн цоорхой нь” өнгөрсөн зуунд манай баруун хил дээр болж байсан Монгол, Тува нарын хоорондын зөрчил, тэмцэл, хилийн хулгай дээрэм, улс төрийн алдаатай шийдвэр зэргийн талаар нэгд нэгэнгүй бичиж туурвисан баримтат бүтээл юм. Тува нартай адуу малаа булаацалдаж, бүр буудалцаж явсан гашуун түүхийг өөрт тохиолдсон бодит баримтаар дэлгэн үзүүлжээ. Хязгаар нутагт аж төрөх хүмүүс ахан дүүс мэт ижилдэн өссөн Монгол, Тувагийн иргэд цагийн эрхээр хэрхэн хувирч адгуус мэт бие биедээ ханддаг болсон талаар тууж эхэлдэг. Цаг сайхан байх үед Тува бүсгүйтэй гэрлэсэн Цогтоо цагийн бэрхээр эцэг, эх, ах дүү нараасаа холдон гэр бүлтэйгээ хилийн цаана амьдарч байгаагаар үргэлжилнэ. Тувагийн Айдас хэмээгч түүнийг нүд үзүүрлэн, Монгол руу адуу хулгайлах ажилдаа явахыг шахаж эхэлнэ. Эс бөгөөс ар гэрийг нь тайван байлгахгүй хэмээн уур бухимдалтайгаар хэлнэ. Гэр бүлээ аюулд өртүүлэхгүйн тулд хэрхэх билээ хэмээн бодолд автана.

Цогтоо нэг шөнө сайн хүлэг морио унан Монголын нутагт ирж найзтайгаа уулзан Айдас тэргүүт Тува нар нутгийн гүн рүү ирж мал хулгайлахаар болсон тухай хэлнэ. Тува нар ч малаа хулгайлан Тува руу явахад нутгийн иргэд хилийнхэнтэй алдагдсан малын араас мөшгиж байгаагаар үйл явдал үргэлжлэх ажгуу.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Таван толгойг яаралтай хөдөлгөх ёстой

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

-Таван толгойн талаарх асуудал УИХ-ын гишүүдийн гэлтгүй олон иргэний анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. МАН-ын ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УИХ дахь МАН-ын бүлгээс хөрөнгө оруулагчдын зүгээс хэлэлцээр эхэлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд тодорхой мэдээллүүдийг авсан. Монгол Улсын сайд М.Энхсайхан ч гэсэн манай бүлэг дээр ирж мэдээлэл өгсөн. Ажлын хэсгийн болон, бүлгийн байр суурийг би илэрхийлэх боломжгүй. Тэглээ ч манай намын бүлэг одоогоор тодорхой байр суурийг илэрхийлээгүй байгаа. Хувь гишүүний үүднээс хэлэхэд Тавантолгой мэдээж стратегийн чухал ач холбогдолтой газар юм. Үүнд мэдээж томоохон хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал олон жил явсан. Сү.Батболд даргыг Ерөнхий сайд байхад анх эргэлтэд орж, Таван толгойн орд газар дээр байгуулагдсан төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтынх нь асуудал хувийн менежменттэй консерциумаар хэрэгжүүлье гэдэг саналыг Н.Алтанхуягийн Засгийн газар өнгөрөгч оны наймдугаар сарын 20-ны өдөр 268 дугаар тогтоол гаргаж, долоон болзол бүхий тендер зарласан. Түүний дагуу Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум шалгарсан. Засгийн газар байгуулахдаа хоёр нам улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа тул үүнээс гаргахын тулд ажиллана гэсэн. Ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн уналтыг зогсоох гэх мэт тодорхой зорилтуудыг тавьсан. Зорилтын хүрээнд томоохон орд газрууд буюу Оюутолгой, Таван толгойг ашиглалтад оруулж, гацаанаас гаргахын тулд хуулийн хүрээнд өнөөгийн гэрээний нөхцөлийг алдагдуулахгүйгээр, олон түмэнд нээлттэй хэлбэрийг сонгон явах нь зүйтэй гэж хоёр намын санамж бичигт тусгагдсан. Энэ хүрээнд л бид Таван толгойн орд газрын төслийг харж байгаа. Уг орд дээрх Монгол Улсын оролцоо, ашиг, өнөөгийн давуу талаа авч үлдэн явж чадвал бид үндсэн зарчмын дагуу шийдвэрлэж чадна гэж харж байна.

-М.Энхсайхан сайдын зүгээс “Мега төсөл бол шил юм. Маш эмзэг болохоор хагарах аюултай” гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд дотроо хөлөө жийлцэн хоёр тийшээ хараад суучихлаа. Хагарчихвий гэсэн болгоомжлол байна?

-Таван толгойн орд газрыг бид зөвөөр эргэлтэд оруулж өгөөжийг нь Монголын ард түмэн хүртэх хэрэгтэй. Тус ордыг дагасан олон ажлын байр бий болж, ханган нийлүүлэлтийн ажил хийгдэж, Монголын олон компани үүнд оролцох боломж бий. Таван толгойгоос улсын төсөвт томоохон татвар хураамж авах түүгээрээ дамжуулан нийгэм эдийн засагт учирсан олон асуудлуудыг шийдээд явах боломж байгаа. Гэрээний хүрээнд Таван толгой дээр зарчмын хэд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Хөрөнгө оруулагчтай хийж буй гэрээ хэлцлийн хүрээнд Эрдэнэс Тавантолгойн компанийн 1072 хувьцааг иргэн бүрт олгоно гээд Хүний хөгжил сангийн дэвтэр дээр нь бэлээхэн наачихсан байгаа. 1072 хувьцааг бид амилуулах, уг хувьцааг бодитоор эдийн засгийн эргэлтэд оруулах тэр боломжийг шийдвэрлээчээ гэж байгаа юм. Эрдэнэс Таван толгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, тодорхой ажил үүргийг нь гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд 51 хувийг эзэмшинэ гэж ойлгож байгаа. 51 хувьдаа төсөлд шалгарснаас бусад аж ахуй нэгжүүдийг оролцох боломжийг хангаж өгөх ёстой. Бусад иргэд, аж ахуй нэгжүүдийг оролцох боломжийг нээгээчээ гэдэг асуудлыг тавих шаардлага бий.

Түүнчлэн Таван толгойн орд газрыг цогцоор нь нэг менежментийн зохицуулалтад оруулах нь зөв. Тэгэхгүй бол нэг талд нь Ухаа худаг, нөгөө талд жижиг Таван толгой, баруун, зүүн Цанхи гээд явах нь мэргэжлийн талаасаа зөв шийдэл биш байсан. Үүний менежмент дээр нэг компани цогцоор нь оролцох болсон нь зөв байх.

-АН дотроо хагараад байна гэж байна. Үнэн юм уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын гишүүдийн ярьсан яриаг харж байхад хуваагдмал шинжтэй байгаа нь анзаарагдаж байна. Тухайлбал, УИХ-ын дарга тэргүүтэй зарим гишүүд Таван толгойн орд газарт эргэлзсэн, болгоомжилсон байр сууринаас асуудалд хандаж байгааг харж байгаа байх. Ард түмнээс олонхийн санал авч Засгийн ачааг нуруундаа үүрч байгаа АН ингэж асуудалд хандаж болохгүй л дээ. Бид Таван толгойн асуудалд нэгдмэл байр сууринаас хандах хэрэгтэй. Өнөөдөр гэрээ хэлцлийн шатанд яваа энэ асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлээд явах боломжтой гэж хараад байгаа. Тиймээс Засгийн газар, холбогдох сайдууд хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд, хийж буй гэрээ хэлцлээ Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй явуулах нь зөв. Хэрэв алдаа гарвал парламентын түвшинд хариуцлага тооцоод явах боломж нь бидэнд бий. Бид энэ хүмүүсийг ажил хий гээд нэг сарын өмнө томилсон. Итгэсэн итгэлийг алдахгүй байх ёстой.

Гэрээ хэлцэл явагдаж дуусаад гарын үсэг зурахын өмнө уг гэрээ Монгол Улсад ямар ашигтай вэ, үр өгөөж гэх мэтийн талаар тайлагнах шаардлагатай. Консерциумд сонгогдсон байдлыг харахад сонголтын хувьд муугүй сонголт болсон гэж бодож байна. Ялангуяа Хятадаас орж ирж буй Шинхуа групп бол дэлхийн нүүрсний голлох тоглогчдын нэг. Жилд 600 гаруй сая тонн нүүрсний менежментийг зохицуулдаг компани юм. Манайхан Хятадын үнэтэй зах зээл хийгээд гуравдагч орон руу гаргах гол төмөр замыг эзэмшигч нь Шинхуа л даа. Ер нь бол Хятадын бодлогын түвшинд яригддаг төрийн өмчит олон нийтийн компани байгаа юм. Энэ компани хөрөнгө оруулагчаар орж ирж байгаа нь нүүрсний зах зээл эргэн сэргэх найдвар бий.

-Тэгвэл Сумитомогийн тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Сумитомо бол Японы томоохон худалдааны компани. Ялангуяа ашигт малтмалын худалдааны зах зээл дээр голлох тоглогчийн нэг мөн.

Тиймээс Сумитомогоос гаргаж буй нийт нүүрсний 20-30 хувийг гуравдагч зах зээл рүү гаргана гэж консерциум үзэж байгаа талаараа бидэнд мэдээлсэн. Хэрэв тэгвэл олон жил ярьсан Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээл рүү гарах нь ээ гэж ойлгож болно.

-Пибоди компанийг та хэрхэн харж байгаа бол?

-Манай гишүүд Пибоди компанийн талаар их хөндөж байна л даа. Энэ нь өөрөө бизнесийн зарчмаараа шийдэгдсэн асуудал. Пибоди ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр оператор компани хийдэг болохоос шууд мөнгө тавиад олборлолт явуулаад байдаггүй л дээ. Тиймээс тэр талаас нь хандсан юм болов уу гэж бодоод байгаа.

-Таван толгойг эргэлтэд оруулснаар үнэхээр эдийн засгийн хүндрэлээс гарах уу?

-Таван толгойг эргэлтэд оруулах үндсэн хоёр шаардлага бий. Өнөөдөр манайд эдийн засгийн маш хүнд хямрал болж байна. Валютын урсгал тасалдаж байгаа. Үүнийг сэргээхийн тулд дөрвөн арга хэмжээ авах ёстой гэж би харж байгаа юм.

-Тэр нь ямар ямар арга хэмжээ юм бол?

-Тавантолгойг явуулж валютын урсгалыг нээх ёстой. Хэрэв уг консерциум гэрээ байгуулж Монгол Улстай ажиллах юм бол хоёр жилийн дотор дөрвөн тэрбум ам.долларыг манай оронд нийлүүлнэ гэж ойлгож байгаа. Тэгснээр валютын урсгал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт гарах боломж бий.

Монголд хамгийн их хэрэгтэй байгаа өөр нэг зүйл нь ажлын байрыг бий болгох. Таван толгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал 10 гаруй мянган ажлын байр шинээр бий болох тооцоо байна. Үүнийг дагаад 200 гаруй туслан гүйцэтгэх компани ажиллах боломж бүрдэнэ. Тиймээс Таван толгойн гэрээг даруйхан шийдээд явах хэрэгтэй. Засгийн газар яг одоо хэлэлцээр хийж байгаа болохоор ямар шатанд явааг мэдэхгүй байна.

-Сүүлийн үед манай Их хурлаас баталсан болон өргөн барьсан хуулийн төслүүдийг эдийн засгийн хямрал хүндрэлээс гарахад чиглэгдсэн гээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд гэхэд ард түмнээсээ санал асуугаад дүнгээ танилцууллаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газар 365 мянган иргэнээс санал аваад түүнийх нь 56 хувь нь нэгдүгээр замаараа яв гэсэн гээд зарлачихлаа. Гүйцэтгэх засаглал тодорхой хийгдэх гэж буй ажил дээрээ олон түмнээсээ дэмжлэг авч байгаа байдлаа илэрхийлэх гэсэн пиарын нэг хэлбэр гэж харж байгаа. Ийм аргачлал олон улсад байдаг. Тэр л яваад байна гэж харсан. Түүнээс биш албан ёсоор авч буй бүх нийтийн санал асуулга биш. Энэ нь хуулиар хийгдэж буй биш бөгөөд олон түмэн рүү хандсан пиар гэж харж байна. Энэ бол кампанит ажлынх нь нэг хэсэг. УИХ дахь МАН-ын бүлэг дээр Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан эдийн засгийн хүндрэл хямралаас гарах шийдлийн хөтөлбөрийг боловсруулсан. Манай ажлын хэсэг бүлгийнхээ хуралдаан дээр УИХ-д явуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Зургаан хүрээнд саналаа бэлтгэсэн.

-Тухайлбал?

-Төсвийн бодлогын хүрээ, Мөнгөний бодлогын хүрээ, Бүтцийн хүрээ, Бодит секторын хүрээнд гэх мэтээр ангилсан. Энэ нь тодорхой салбарууд дээр юу хийх вэ гэдэг саналаа гаргаад хүргүүлсэн. Засгийн газрын хямралаас гарах төлөвлөгөөг бид боловсруулсан гэж болно. Боловсруулсан саналаа өгчихсөн. Бид одоо шүүмжлээд суух биш тодорхой гарц шийдэл ярих цаг болсон. Тиймээс манай намын бүлэг тодорхой ажлуудыг хийж байж хямралаас гарна гэдэг саналаа бүлгийн хуралдаанаас гаргасан. Эхний ээлжинд бодлогын алдаануудаа засах ёстой гэж байгаа юм. Төсөв, Мөнгөний бодлогоо батлахаас эхлээд төрөөс явуулж буй бодлого нь маш алдаатай байсан. Хоёр гурван жил худлаа төсөв зохиосноо одоо л засч эхэлж байна.

Бодлогын алдаагаа зассаны дараа бодит секторуудад чиглэсэн эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээг авах ёстой. Тиймээс Таван толгой, Оюу толгойн гацааг арилгах шаардлагатай. Оюу толгойгоос олборлож буй алтыг оруулахгүйгээр Монгол Улсаас олборлож буй алтны хэмжээгээ өсөх нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс 2006 онд 22.6 тонн алт олборлож байсан. Тэгэхээр бид дотоодын алтны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх ёстой болж байгаа юм. Үүнийг дагаад валютын урсгалаа нэмж болно.

Мөн эрчим хүчний чиглэлд нэлээд олон жил яригдсан томоохон төслүүдээ явуулах. Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц, Эгийн гол, Чандманийн цахилгаан, Багануурын цахилгаан станц гээд бүгдийнх нь ТЭЗҮ боловсрогдсон, зарим нэгийнх нь гадаадын хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн байгаа тул эдийн засгийн эргэлтэд даруй оруулъя. Эрчим хүчний салбарт явуулах гэж байгаа том төслүүдийн үнэ тарифийн асуудлыг уян хатан болгож зах зээлийн харилцаанд нь оруулах хэрэгтэй. Үүний дараа эрчим хүчний үнэ буурна. Түүнийг дагасан томоохон бүтээн байгуулалт явагдаж валютын урсгал дотогшоо явж эхэлнэ. Тэгэхээр төвийн эрчим хүчний аюулгүй байдал ч шийдэгдэх юм. Ингэснээр Зүүн Өмнөд Ази руу эрчим хүч экспортлох том ажлын эхлэл тавигдана.

Өөр нэг гол зүйл нь банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаагаа либералчлах ёстой. Банкин дээр хөрөнгө оруулалтын банк байгуулж, гадаад дотоодын банкуудыг дотоодын зах зээлдээ тодорхой болзолтойгоор оруулах асуудлуудыг шийдвэрлэн мөнгөний бодлого дээрээ ажиллах ёстой.

Томоохон аж ахуй нэгжүүд дээр үүссэн хэдий ч улс төрийн зорилгоор зогссон эсвэл хөрөнгө оруулалтын улмаас зогсчихсон байгаа 50 хувиас дээш гүйцэтгэлтэй орд газар, бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Одоо гэхэд хэд хэдэн цементийн үйлдвэр 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа ч бүрэн дуусаагүй байна. Үүнийг гүйцээн ашиглалтад оруулбал импортоор гадагшилж буй мөнгөн урсгалыг авч үлдэх, гаднаас нэмж экспортолдог үйлдвэрүүдээ дэмжиж үе шаттайгаар хийж байж эдийн засгийн хямралаас хохирол багатай гарна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Баярмөнх: Соёлын гэж гоё нэртэй хууль оруулж ирээд, телевизүүдийг дампууруулах бодлого явж байна

ТV-8 телевизийг үүсгэн байгуулагч С.Баярмөнхтэй ярилцлаа.

-УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар ахиад л үндэсний телевизээс бусад телевизүүдэд монгол контентын эзлэх хувь 50 хувь байна гэсэн хуулийн төсөл хэлэлцэгдээд дэмжлэг авлаа. Үүнийг телевизийнхний амыг хаах оролдлого гэж нэг хэсэг нь тайлбарлаад байна. Харин та яаж хүлээж авч байна вэ?

-Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Ц.Оюунгэрэл сайд анх ярьсан юм. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэж байгаа юм. Түүнд нь уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, газар зүй, түүх ёс соёл заншил, зан үйл өвийг тайлбарлаж таниулсан нэвтрүүлэг багтах юм байна. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50-иас доошгүй нь үндэснийх байна гээд заачихаж байгаа юм. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэдэгт багтаагүй маш олон хөтөлбөр бий. Мэдээллийн хөтөлбөр, ярилцлагууд, хөрөг нэвтрүүлэг, эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд бүгд хаягдсан.

Соёлын тухай хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн сэтгүүлзүйн мөн чанараа өөрсдөө ойлгосонгүй. Нийт нэвтрүүлгийн 50 хувь нь монгол байх ёстой гэж заах гээд ийм ийм жанр гээд тодорхойлчихож байгаа юм. Гэтэл маш олон нийтлэл нэвтрүүлгийг орхиод, хэдхэн юм багцлаад нийтлэл нэвтрүүлгийн 50 хувь гээд заачихаар үүн дээрээ үлдсэн бусад нэвтрүүлгийг нэмбэл нийт контентын бараг 90 хувь, заримдаа 100 хувь нь монгол нэвтрүүлэг болчихно.

-Та нар хууль санаачлаг­чидтай уулзаж учир байдлаа ярив уу?

-Соёлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бид Ц.Оюунгэрэл сайдтай уулзсан. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон юм. Нуулгүй хэлэхэд баахан хэл, уран зохиолын хүмүүсийг, жүжигчидтэй аваад ирчихсэн байна лээ. Солонгос кинонууд гараад байна. Тэгэхээр бид хэл, соёлоо хамгаалахын тулд ийм хууль оруулж ирж байгаа юм гэсэн ойлголтыг танхимд өгчихөж байгаа юм. Тэгэнгүүт тэнд ирсэн эрдэмтэд, монгол хэл бичгийн хүмүүс, яруу найрагч, жүжигчид “Солонгос кино гаргаж болохгүй” гэж яриад байгаа байхгүй юу. Тэнд ирсэн мундаг яруу найрагч хүртэл хэвлэл мэдээллийн салбарынхныг жадалж, цавчсан хатуу үгс унагаж байна лээ. Түүнийг нь сэтгүүлчдээс бусад нь дэмжиж, алга ташицгаасан. Хэвлэл мэдээллийнхэн үг хэлэхээр дэмжлэг авахгүй, буруутгасан маягтай хүлээж авсан.

Тэнд оролцсон хүмүүс Соёлын тухай хуулийн нэмэлтэд юу орж байна гэдгийг уншаагүй, огт өөр юм яриад байсан. Та нар солонгос кино гаргаж болохгүй л гээд байна лээ.

Ажлын хэсгийнхнээс “Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэгт орсон уран сайхны кино, теле жүжиг, баримтат киног бид хийх юм уу” гэсэн чинь “Хийнэ” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад 50 хүн, зарим нь зуун хүн ажиллаж байна. Үүнийхээ дэргэд дахиад ийм хэмжээний баг бүрдүүлэх болох нь. Уран сайхны кино, баримтат кино хийнэ гэдэг тоглоом биш. Ийм том баг ажиллуулах нүсэр ачааг Соёлын тухай хуулиар бидэнд үүрүүлэх гэж байна. Соёлын тухай хуулиар дамжуулж Монголынхоо соёлыг хамгаалах гээд байна уу гэвэл үгүй л байхгүй юу. Яагаад гэхээр уран сайхны хөтөлбөр, олон ангит киноны 50-иас доошгүй хувь нь үндэсний кино байна гэж заасан. Одоо бид чинь “Сэрэлт”, “Нүгэл буян” гээд хэдэн монгол киногоо насныхаа тооноос илүү үзлээ. Эргээд энэ хэдэн киногоо үзүүлээд байх юм уу. Энэ кино маань социализмын үзэл суртлын үед хийгдсэн уран бүтээлүүд. Социализм гэж байшинг бид нураачихсан шүү дээ. Тухайн үед хүмүүсийн тархийг киногоор угааж байсан бол эргээд бид эднийг үзүүлэх болж байна. Монголд жилд 40-50 кино хийгддэг юм билээ. Тэднийг давтаад байвал улиг болно. Капитализм гэж байшинг бид байгуулж байна. Энэ үеийн кинонуудад үзэгчдийг татах зорилгоор баахан зодоон, нүдээн садар самуун, аллага, хүчирхийлэл зонхилоод байгаа юм. Тэгэхээр энэ Соёлын хууль маань өөрөө соёлыг дэлгэрүүлэх бус нийгмийн хүчирхийллийг дэлгэрүүлэх гээд байна.

Соёлын довтолгоон гээд социализмын үед айлын ор дэрний даавууг шалгаад нугалаа болсон шүү дээ. Айлын эхнэрийн ариун цэврийг шалгаад, дотоожийг нь тайлуулаад, “Энийгээ угаасангүй” гээд нөхрийнх нь өмнө бүлтэлзүүлж байсан. Түүнтэй адилхан Соёлын гэж гоё нэртэй хууль оруулж ирээд яг нарийн яривал хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дампууруулах бодлого л явж байна. Яагаад гэхээр энэ хуулийн 3-ын 23 дугаар заалт дээр “Хэрэв дээрх заалтыг зөрчвөл аж ахуйн нэгжийг нэг саяас 10 сая төгрөгөөр торгох, үйл ажиллагааг нь зогсоох” заалт шууд оруулаад ирж байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ингэж дураараа зогсоож болдог юм уу.Энэ чинь өмнөх Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа зөрчилдөж байна шүү дээ. Телевизийг босгоход дор хаяж нэгээс хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Телевизийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, маш олон хүнийг цалинжуулж ирлээ. Зүгээр л “Танай телевизийн уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг чинь 50 хувьдаа хүрэхгүй байна” гэсэн шалтгаанаар хаана гэвэл маш олон хуультай зөрчилдөх юм. Нэгдүгээрт Хэвлэлийн эрх чөлөөний хуультай зөрчилдөж байна. 1998 онд Э.Бат-Үүл тэргүүтэй хэсэг нөхөд дөрөвхөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний хууль баталсан шүү дээ. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод цензур тавихгүй гэж энэ хуульд заасан. Хамгийн гол заалт нь энэ. Мэдээллийн хэрэгсэлд цензур тавиад “Дороо алх, унт хэвт” гээд цэцэрлэгийн хүүхдүүдийг командалдагтай адилхан хуулийн төсөл оруулаад ирлээ. Захиргааны хэргийн шүүхэд заргалдсан ч болох юм билээ. Ажлын хэсгийнхэн бусад хуулиудыг судлаагүй бололтой. Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хууль гээд олон хуультай зөрчилдөж байна.Ц.Оюунгэрэл сайд дараагийн УИХ-д сонгогдох сонгогдохгүй нь тодорхойгүй. Гэтэл нэг телевиз шүүхээр заргалдаад “Хамаа алга, телевизийнхээ эрхийг авч чаддаггүй юм аа гэхэд оруулсан хөрөнгөө гаргаад авъя” гэхэд тэр олон тэрбум төгрөгийг хэн төлөх юм бэ? Эцсийн эцэст татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө шүү дээ. Ийм ойлгомжгүй хуулиуд яваад байна. Одоо бас дахиад хуулиуд гарах гэж байгаа юм билээ.Контентын хууль гэж тусдаа гарах гэнэ. Өргөн нэвтрүүлгийн хууль гэж гарах юм байна. Дээр нь Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль гарах юм байна. Соёлын хуулийг яагаад онцолж яриад байна гэхээр дараа дараагийн хуулиуд дээр УИХ-ын гишүүд болгоомжтой хандаасай гэж хүссэн юм. Манай УИХ-ын гишүүд аливаа юмыг нураах дуртай болжээ. Соёлын тухай хууль дээр гишүүд ойлгоод зарим заалт дээр уян хатан хандаад, 50 хувь гэдгийг нь ядаж 30 хувь болгох хэрэгтэй байна. Гэтэл шууд өндөр босго тавиад телевизүүдийг амьдрах, оршин тогтнох нөхцөлгүй болгож хуулиар дарамталж байна. УИХ-ын гишүүд гэнэт юу болсон юм гэмээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой юмыг л шүүрч авдаг болжээ.

-Ардчиллын зарчмаар бол ямар нэг шийдвэр гаргахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын үгийг сонсох учиртай. Уг нь хуулийн ажлын хэсэгт телевизийнхний төлөөллийг оролцуулж, үгийг нь сонсох ёстой байх?

-Хэвлэл мэдээлэл олон түмний нүд чих болж, ард түмний баялгийг хулгайлах гэж байгаа этгээдүүдийг илчилж, хяналтын маш том үүрэг гүйцэтгэдэг чухал салбар. Хэвлэл мэдээллийнхний энэ ажил олон хүний дургүйг хүргэдэг юм байна. Хэвлэл мэдээлэлд улс төрчид таагүй ханддаг болжээ. Биднийг гэж байгаад, УИХ-д гараад өстөн мэт хандах нь их болж. Хэрэв чөлөөт хэвлэлийг, дөрөв дэх засаглалыг нураавал олон түмний мэдэх эрх зөрчигдөнө. Хяналт алга болно. Ард түмний татварын мөнгө үргүй зарцуулагдана. УИХ-ын гишүүд энэ бүхнийг тооцож, хэвлэл мэдээллийн салбарын торгон хил хязгаар руу халдахаа болиоч гэж хүсч байна.

-Контентыг телевизүүд өөрсдөө хийж амжих уу. Телевиз бүр олон нийтийн телевиз шиг нүсэр бүтэцтэй байж чадахгүй байх л даа. Эсвэл контент хийдэг студи, продакшн гээд өөрбүтэц байх ёстой юм уу?

-Манай телевизүүд контент хийж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос бас бидэнд цензур тогтоосон. 15 хувь нь ёс заншил, ахуй, амьдрал монгол соёлоо дээдэлсэн нэвтрүүлэг байна гэдэг ч юм уу. Тэдэн хувь нь монгол контент байна гээд заачихсан. Харилцаа холбооны зохицуулах хороо тэртэй тэргүй энийгээ хянаад явж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Энэ байгууллагын журамд сэтгүүлчид эмзэг ханддаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хяналт тавьдаг юм чинь бид энэ агентлагийг, энэ салбарын эрх мэдэлтнийг шүүмжлэх боломжгүй хэмжээнд хүрэх вий. Олон талаас зохицуулалт орж ирж байна. Нэг хууль гарахаар заавал хэвлэлтэй холбоотой заалт шургуулдаг. Нэг журам дүрэм гарахаар мөн л хэвлэлийг зохицуулж явдаг. Өнөөдөр Монголын телевизүүд чадах чинээгээрээ л монгол контентоо хийж байна. Нөгөө талаар зан заншил хэл соёлын өвийг тайлбарласан нэвтрүүлэг олон телевиз хийдэг. Бүгд л ямаа яаж саах вэ. Чөдөр яаж зангидах вэ гэдэг рүү орж, телевиз гэдэг хошин шогийн юм болж байна. Бид ёс заншил, өв уламжлалыг тайлбарлах юмаа хийж байгаа. Олон телевиз хийгээд эхлэхээр уйтгартай, залхаасан юм болдог. Заавал хувь заахгүйгээр үзэгч сонголтоо хийх учиртай. Зан заншил түүхээ дээдэлдэг суваг байвал хүссэн хүн нь тэр сувгаа л сонгоно шүү дээ.

-Арилжааны телеви­зүүд, олон нийтийн телевизүүдийн сэдэв өөр байлгүй дээ. Бусад оронд ямар байдаг юм бол?

-Бусад орны жишгийг ажлын хэсгийнхэн нэрлэж байна лээ. Франц мэтийн улсуудад нийт киноны тэдэн хувь нь Франц кино байна гэж заадаг юм билээ. Энэ бол геополитикийн хувьд огт өөр ойлголт. Франц, Англи, Америк, Солонгос улсууд соёлоор дамжуулж өөрсдийгөө маш их сурталчилдаг. Энэ бүхний ард аль болохоор өөрийн үзэл суртлыг бусдад тулгах гэдэг их гүрний үзэл суртал явдаг.

-Үнэхээр монгол агуулгыг дэмжье гэж байгаа бол шилжилтийн үе санал болгох хэрэгтэй байж. 2025 он гэхэд энэ 50 хувьдхүрэх ёстой шүү гэдэг ч юм уу эсвэл аль нэг улсын киног тэдэн хувиас илүү гаргахгүй гэсэн бол хүлээж авахад амар байсан болов уу?

-Тодорхой цаг хугацаа өгөх ёстой байсан гэдэг зөв. Бага багаар үе шаттайгаар хувиа нэмж болох байсан. Гэтэл тийм юм байхгүй. Хэвлэл мэдээллийн амыг нь бариад авъя гэсэн юм шиг хориглосон, довтолсон, дараалсан хуулиуд ороод ирж байна. Заавал тийм кино үзүүл гэх мэтээр төрийн зүгээс шахалт үзүүлэх буруу. Үүнийг биолон телевизүүдийг дампууруулах гэсэн, үйл ажиллагааг нь зогсоох гэсэн оролдлого гэж харж байгаа. Би сонины, FM-ын, салбарт ч байлаа. Телевизийн салбарт ч байна. Ерэн оноос хойш хэвлэл мэдээллийн байгууллагыг яаж заазлах, амыг нь хаах, дуугүйболгох вэ гэсэн гинжин холбоо тасралтгүй явлаа. Багахан юм бичингүүт эмзэглээд, зарим улс төрчид шүүх цагдаадаа тулдаг. Ерээд оноос хойш энэ салбарт явахад хатуу үе ч байсан, өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүүгээ бөөнөөрөө уухайлан дайрч, буу зэвсгээ бариад, шүд амаа хурцалсан үе байгаагүй. Ийм байх ёстой, ингэхгүй бол энийг чинь хаана, хураана, авна гэсэн зарчим үйлчлээд эхэллээ. Тусгай зөвшөөрөл,лицензийг өчнөөн мөнгө зарцуулж төрөөс худалдаж авсан. 2012 оны сонгуулийн дараа юу болсон юм олон телевизэд лиценз тараасан. Хэрэв лиценз өгөөгүй байсан бол бид энэ бизнес рүү орохгүй. Хий гэж оруулчихаад, баахан техник тоног төхөөрөмж авчруулсан, телевизийн байрны тааз өндөр байх ёстой. Байраа хүртэл тохируулж 5,5 метр өндөр таазтай байх ёстой гээд хөрөнгө оруулсан. Энэ бүхнийг хийсний дараа хаана болиулна гээд дарамталж таарахгүй. Хамгийн амархан зодож, нулимж, өшиглөж дээрэлхэж болдог хогийн сав хэвлэл мэдээллийн байгууллага болчихоод байна. Хэн дуртай нь журам боловсруулаад хэвлэлийнхний эсрэг бариад гүйдэг. Энэ нийгэм юу болоод байна вэ.Аливаа хүчирхийлэл үзэн ядалт хорслыг төрүүлдэг. АНУ-д хар арьстан залууг цагаан арьстан цагдаа буудчихад яаж бослого үймээн дэгдэж байна. Манай сэтгүүлчид их хүлцэнгүй л дээ. Хүний зовлонг бичдэг ч өөрсдийнхөө зовлонг хүнд хэлэх дургүй, нэрэлхүү хүмүүс. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгдсэн дуу хоолойтой, нэгдсэн бодлоготой явахгүй бол үнэндээ хэвлэл мэдээллийн байгууллагыг дотор нь бутаргаж байна. Сонины холбоо тэмцээд, сонин хэвлэлээс НӨАТ авдаггүй болсон үе ч бий. Бидний нэгдэлгүй байдлыг далимдуулаад хогийн тантан болгох хүйтэн цаг үе явж байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлтэй болцгооё

ЛИЦЕНЗИЙН ТАЛААРХИ ОЙЛГОЛТ. МЭРГЭЖЛИЙН БУЮУ САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧДЫН ЯЛГАА. МЭРГЭЖИЛ ГЭЖ ЮУГ ОЙЛГОХ ВЭ?.

Нийтийн эрх ашигт аюултай бөгөөд хортойгоорнөлөөлж болох хуульч, хүний эмч, малын эмч, нисгэгч,зэрэг мэргэжлийн ажил, үйлчилгээг лицензтэйгээр үйл ажиллагаа эрхлүүлдэг дэлхийн жишиг байна. Лиценз гэдгийг нэг талаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, нөгөө талаас бүртгэл хяналт ч гэж ойлгож болно. Монголд ч ийм жишиг үүсч хөгжиж байна. Гэхдээ олон улсынхаас ялгаатай нь ор нэрийн төдийхөн. Ялангуяа малын эмчийн тухайд. Хуульчийнх нь арай гайгүй. Хуультай болчихсон. Хуульчийн эрх зүйн байдлын тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн захиргааны тухай гэх мэт мэргэжлийн ёс зүй, хариуцлага, нэр хүнд зэрэгтэй холбоотой болон бусад харилцааг зохицуулдаг хуулиудтай юм байна. Тодорхой ажлын байруудад ажиллагсдад тавих шаардлагуудаа ч хуульчлаад авчихаж. Наад зах нь 5 жил, 10 жил мэргэжлээрээажилласан байх гэх мэт. Дараа нь хүний эмчийнх. Хуулинд жаахан ч гэсэн тусгасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 8.2, 8.3-т зүйлд заасан. Лицензтэй мэргэжлүүдээс магадгүй малын эмчийнх нь хамгийн сүүлд орох дараалалтай юм шиг байна. Мэргэжлийн зөвлөл буюу мэргэжлийн зохицуулалтын талаар ямар нэгэн эрх зүйн актанд заагаагүй.Өмнө нь мэргэжлийн болон сайн дурын уран сайханч гэх ойлголт зөвхөн дуучин, жүжигчдийн тухай ярилцаж байх үед л сонсогддог байлаа. Одоо бол бүх салбарт ажилладаг мэргэжилтнүүдийг дотор нь мэргэжлийн болон сайн дурын уран сайханч гэж ангилах шаардлагатай болсон байна. 1990-ээд оноос өмнө тухайн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль ганцхан бөгөөд багшлагч, элсэгч, суралцагч, төгсөгчдөд нь харьцангуй жигд шаардлага тавьдаг байсан учраас дипломтой бүхнийг мэргэжилтэн л гэж үздэг байсан. Одоо болманай улсад дипломтой бүхнийг мэргэжилтэн гэж үзэх аргагүй болсныг анхааралдаа авах цаг болжээ. Хуурамч буюу худалдаж авсан дипломтнууд ч олширсон. Өөрөөр хэлбэл бакалавр, магистр, докторындиплом нь мэдлэг, ур чадварын баталгаа гэх утгаа нэгэнт алдчихсан. Тухайлбал, аль нэгэн байгууллагад ямар нэгэнмэргэжилтэн ажиллуулах нэг ажлын байрны зар гарахад л нэрийг нь сонсож байсан болон нэр нь сонсогдож байгаагүй их, дээд сургуулиудыг төгссөн “дээд мэргэжилтэн”-гүүд хэд хэдээрээ өргөдөл ирүүлэх нь энүүхэнд. Тэдэн дотроос тухайн ажлын байрны шаардлага хангадаг нь нэн ховор. Тэндээсдипломтой бүхэн мэргэжилтэн биш болсныг бэлээхэн харж болно. Ялангуяа, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ажиллагсдынхаа голлох үнэлэмж болгодог үндэсний томоохон компаниуд болонгадаадын хөрөнгө оруулалттай харьцангуйгаар мэргэжлийн өндөр мэдлэг, мэргэшлийн ур чадвар шаарддаг үйлдвэрлэл эрхэлдэг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ямар нэгэн ажлын байр зарлахад шаардлаганд нь нийцэхмэргэжилтэн, ажилтангМонголоос олоход туйлын хүнд. Эндээс 1990-ээд оны дунд үеэс хойш манай улсадмэргэжилтэн бус, дипломтон бэлтгэдэг болсныг ч харж болно.Ер нь тэгээд мэргэжил гэдгийг хэрхэн ойлговол зохих вэ гэдгийг ч тодруулах шаардлагатай байна. Хэдэн жилийн өмнө Төрийн өмчийн хорооноос нэгэн төрийн өмчит байгууллагын захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлав. Тухайн үед ТӨХ-оос боловсруулж зарласан ажлын байранд тавигдах шаардлага болон төрийн өмчит байгууллагуудын захирлыг сонгоход баримталдаг журамд нь зааснаар уг ажлын байранд хуульч, эдийн засагч, биологич, малын эмч зэрэг мэргэжлийн хүмүүс сонгон шалгаруулалтанд нь оролцох болзолтой байв. Гэтэл ТӨХ, ХХААЯ-ны хэдэн албан хаагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах комисс нь анагаах ухаанысургууль төгссөн гэх нэгэн этгээдийг тодруулан гаргаж ирэв. Яагаад гэтэл тэр анагаахын сургууль төгссөн этгээд нь мэргэжлээрээ бараг ажиллаагүй мөртлөө, мал эмнэлгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, малын эмч мэргэжилтэй төрсөн ахынхаа хоёр шавиар удирдуулаад докторын диплом олоод авчихсан байж гэнэ. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн нь мэргэжил гэж юуг ойлгохоо ч мэдэхгүй этгээдүүд байсан учраас тухайн ажлын байранд тавигдахшаардлага, холбогдох журамд заасан мэргэжлүүдээсээ огт өөр мэргэжлийн этгээдийг сонгочихсон нь тэр. Мэргэжилтэнг сонгон авч ажиллуулжбайгаа нь үнэн хэрэгтээ түүнийг худалдаж авч байгаа л хэлбэр шүү дээ. Хүн худалдаж авч байгаа юм чинь бараа, ажил, үйлчилгээнээс дутуугүй л шаардлага тавимаар байна. Бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах үедээ баримталдаг зарчмаа хүн сонгож авахдаа баримталдаг болчихвол овоо дэвшил авчирна шүү.Бакалавр, магистр, докторын дипломын аль нь мэргэжлийн үнэмлэх буюу мэргэжлийг тодорхойлох баримт бичиг болохыгялангуяа төр, засгийнбайгууллагуудад ажилладагалбан хаагчдад сайтар ойлгуулмаар юм билээ. Аль нэгэн мэргэжлийн салбарт нэг сэдэвт судалгааны ажил хийх буюусургалтын иж бүрэн хөтөлбөрийн дагуу тодорхой, өвөрмөц мэдлэг, мэргэшил, ур чадвар эзэмшихийн аль нь мэргэжил эзэмшиж буй үйл явц болох ойлголтыг төлөөлөх вэ гэдгийг нийтэд ойлгомжтой болгомоор л юм байна гэж бодогдох болсон. Их сургуулийн багш сонгож авахад ч мэргэжил гэдгийг ойлгохгүй байсан тохиолдол тааралдаж л байлаа. ХААИС-ийн мал эмнэлгийн сургуульдзаах хичээлийнх нь талаар А ч үгүй, мэргэжлийн бус нэгнийг хуйвалдаанаар багш болгочихож л байсан.

МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР ӨНДӨРТЭЙ НЬ ИЛҮҮ МЭДЛЭГ, УР ЧАДВАР ШААРДСАН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАДАГ БАЙХ.

Уг нь хамгийн их мэдлэг, ур чадвар шаардсан ажлын байранд тухайн чиглэлээр мэргэшсэн хамгийн өндөр мэдлэгтэй, ур чадвартай мэргэжилтэн л шударга сонгон шалгаруулалтын үр дүнд шилэгдэж ажилладаг тогтолцоог бийболгомоор байгаа юм.Манай мал эмнэлгийн салбарыг төдийгүй, бусад мэргэжлийн салбарыг одоогийн энэ эмгэнэлтбайдалд оруулаад байгаагийн үндсэн шалтгаан нь мэргэжлийн ёс зүй, мэдлэг, ур чадвар, туршлага, хууль эрх зүйг дагаж биелүүлдэг байх талаархи анхан шатны ойлголт зэргийг шаардаж мэргэжилтэн, ажиллагсдыг сонгодоггүйбөгөөд тэдгээрээс бусад“үл үзэгдэх”хүчин зүйлийн шалгуураар сонгодог болсонтой холбоотой. Тэдгээр“үл үзэгдэх” хүчин зүйлийн шаардлагыг нь биелүүлчихвэл олон жилийн өмнө нэгэн улс төрчийн хэлж байсанчлан “бор халзан хонь” байсан ч улс төрийн, засгийн, мэдлэгийн болонудирдахуйн менежерийн албан тушаалд аваачаад чихчихдэг болсонтой холбоотой. Илгээж байгаа нь ч, илгээгдэж буй нь ч тухайн ажлын байрны шаардлагад тэрхүү илгээмж буюу илгээгдэгч нь тэнцэх эсэх тухай бодох ч сэхээ байхгүй. Хүлээн авагч байгууллага, салбар, хамтран ажиллагч байгууллагуудын хамт олон болонгадаад, дотоодын хамтрагчид зэрэг олон олон хүний өмнө өөрийгөө төдийгүй, байгууллагаа, Монгол улсаа шившиг болгож байгаагаа ч ухаарахгүй цүнх бариад, дүр эсгээд алхах нь өнөөдрийн эмгэнэлт байдлын жинхэнэ дүр төрх. Тэдэнтэй мэргэжлийн яриа хийх, харилцан ойлголцолд хүрэх нь үнэхээр хүнд даваа. Тийм этгээдүүдтэй олон удаа уулзах ч шаардлага байхгүй болчихно.Зөвхөн аваа, өгөө, ашиг, наймаа л яривал нүд нь сэргээд, хөдөлгөөн нь хурдсаадявчихна. “Мал гэхээр манас, мах гэхээр ухас”хийнэ гэдэг шиг л. Захирал, дарга, түшмэл, эрхлэгч юм чинь тэр л өөрөө бүхнийг мэдэх ёстой гэх хандлага гаргахыг нь яана. Мэдлэг, чадварын шалгуураар бус хуйвалдаан, луйвар, тохиролцоогоор явж байгаагаа хааяа ч гэсэн эргэцүүлж бодох ухаан дутна. Нүүр улайхгүй. Ичих булчирхай нь ажиллагаагүй болсон. Говийн догшин ноён хутагт Д.Равжаа гуайн“Ичиг ичиг” хэмээн шүлэглэснээр“…..Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг ….. Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг ….. Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг …..”. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар шаардсан ажлын байрууд ийм л ичиг ичигүүдээр дүүрчихсэн байна.

ГАДААД ХЭЛНИЙ ДАМЖАА ДҮҮРГЭГСЭД БУС, МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХАРИЛЦАГСАД ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Өнгөрсөн жилүүдэд англи хэл моодонд оров. Ажлын байрны сонгон шалгаруулах голүзүүлэлт нь англи хэл болов. Мэргэжлийнхээ чиглэлээр мэдлэг, чадвар маруухан этгээдүүдмэргэжлийн ажлын байр олдохгүй, олдсон ч тэнцэх магадлал багатай болчихоорооангли хэлний дамжаа хэдийг дүүргээд, эсвэл гадаадад “хар ажил” хийж яваад, эсвэл “шар словарь” тэвэрч явсаар хэд гурван ярианы үгтэй болоод ирсэн нь ямар ч ажлын байрны шаардлагыг хангах хамгийн чухал шалгуур үзүүлэлтийн нэг болчихов. Энэ төөрөгдлөөр явбал англи хэлний багшийн анги төгссөн хүн бол аль ч байгууллагын ямар ч мэргэжилтнээс эхлэн Монгол улсын Ерөнхийлөгч хүртэлх бүх ажлыг хийж болохоор болчихоод байна.

Монгол улсын Ерөнхий сайд асан нэгэн эрхэм : “монголчууд бид одоо мэргэжлийн хэлээр ярилцдаг, ойлголцдог болмоор байна” гэсэн байна лээ. Бодууштай үг. Түүний үгний утга нь дэлгүүрт ороод талх худалдаж авчих хэмжээний гадаад хэлний мэдлэгтэй бөгөөд мэргэжлийн мэдлэггүй этгээдүүд Монголыг төлөөлждэлхийн хэмжээний, олон улсын чанартай асуудлыг ярилцажманай улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан олон тохиолдлыншалтгааныг дүгнэж үзсэнээс үүдсэн бодол санаа байхыг ч үгүйсгэхгүй. Атга будаа, чимх давснаас цаашгүйаялагч, жуулчдад гайд хийх хэмжээний хэдэн гадаад үг цээжилчихээд бүх ажлын байранд тэнцэнэ гэж сэрүүн зүүдлээд байж болмооргүй байна. Ямар нэгэн мэргэжлийн мэдлэггүйангли хэл гадарлагсад бол төрөлхийн англихэлтэйбага болон дунд сургуулийн сурагчдаас хол ялгарах юмгүй л, сонссон төдийхөн, нотолгоогүй мэдлэгтнүүд л шүү дээ. Бага, дунд сургуулийн сурагчид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад төрийн, засгийн, мэдлэгийн, удирдахуйн менежер байж болох уу?. Цаашид аливаа ажлын байранд нэгдүгээр шалгуур нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар байх бөгөөдбусад шаардлагууд буюуангли хэл зэрэг нь хоёрдогч, гуравдагч шалгуур болох нь зүйд нийцнэ.Ингэхгүй бол мэргэжлийн харилцаан дээр ихээхэн алдаа хийж гадаад, дотоодын харилцагчиддаа мадлуулсаар, маллуулсаар дуусах нь байна шүү. Олон салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн үгүйлэгдэж байна. Иймээс олон улстай зиндаа тэнцүү харилцаж чадахгүй байна шүү дээ. Олон улсын хурал зөвлөлгөөнд оролцох үед илтгэгчийн яриаг сайтар ойлгоод, танин мэдэхүйн шинжтэй бус, мэргэжлийн үүднээсэргэлзээтэй асуумаар зүйл байвал өөрийнхөө нүүр улайлгахааргүй зөв асуултыг илтгэгчид тавиад, хариултыг нь хүлээж аваад, бүрэн гүйцэд биш бол нэмж тодруулаад, хуралд нь илтгэл тавьж оролцоод,салбар хуралдаан удирдаад ч юм ууявчих хэмжээний мэргэжлийн мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийн хомсдолд орсон байна. Дашрамд дурдахад олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтанд оролцохоор гадаадад томилолтоор явахыг аялалзугаалга, албан тушаал, эрх мэдлээ ашиглах боломжгэж буруу ойлгодог явдал түгээмэл оршсоорбайна.

Уг ньмэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар сайтайн зэрэгцээ мэргэжлээрээ төдийгүй нийгмийн өргөн хүрээний нийтлэг асуудлааргадаад хэлээр харилцаж чаддагсан болсайн мэргэжилтэн гэж үзмээр байгаа юм. Харамсалтай нь манайд хэнийг боломжийн, сайн мэргэжилтэн гэж үзэх нь тодорхойгүй байсаар л байна. Бүх мэргэжлийн салбарынхан бүгдээрээ хоорондоо ялгарах юмгүйжигд сайн л лав биш байх. Ялгарал баймаар л байгаа юм. Юуны түрүүнд түүний төлөө шударга ажиллагаатай мэргэжлийн зөвлөлийг ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна. Мэргэжлийн зөвлөлдөө улс орны, салбарын, байгууллагын, хамт олны, хувийн гэх дарааллаар эрх ашгаа эрэмбэлж мэддэг, чаддаг ухаалаг, мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвартай, туршлагатай мэргэжилтнүүдийг сонгон оруулж чадахуйц дүрэм, журамтай болох хэрэгтэй. Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь улс төр, наймааны ашиг сонирхлоос ангид буюу бие даасан шийдвэр гаргаж чадахуйц хүмүүсээс бүрдэх ёстой.Ялангуяа, олон улс болон өөрийн орны хэмжээнд нөлөө бүхий ажлын байруудад мэргэжилтнийг зөв байршуулдаг болчихвол салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага зөв тийшээгээ явдаг болчихно. Зөв удирдлага нь мэргэжлийн зөвлөлтэйгээ хамтраад ажиллавал олон улстай хөл нийлүүлээд зөв жишгээрявахад нилээд дөхөм болно.

МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Veterinary statutory body буюу мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл нь олон жилийн өмнөөс Европын холбооны улсууд, Америкийн нэгдсэн улс, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад үүсч бий болоод хөгжөөд одоо тухайн чиглэлээрээдэлхийгдагуулах хэмжээнд хүрчихсэн байгаа юм. 2013 оны 12 дугаар сард дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE-ээсмал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн талаар олон улсын зөвлөгөөн зохион байгуулсан. Бразил улсад явагдсан уг зөвлөгөөнд оролцож байх үед OIE-ийн зүгээс өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хооронд Veterinary statutory body twinning буюу мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн ихэрлүүлэлт гэдэг зөвлөмжийг санал болгож байв. Тэрхүү ихэрлүүлэлтийн гол зорилго нь мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлгүй орнуудад үүсгэж бий болгох, эхлэл төдий болон сул хөгжилтэй байгаа орнуудад нь хөгжүүлж бэхжүүлэх буюу нэгэнтбий болгочихсон орнуудаас мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлгүй, дөнгөж эхлүүлсэн төдийхөн, хөгжил буурайорнууд нь суралцах явдал. Түүнийг бий болгоё гэвэл OIE-ийн зүгээс дэмжинэ. Нэгээс гурван жил хүртэл хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.Биднийг бага ангид байхад сурлага муутай зарим сурагчдыг онц сурлагатнууд дааж авдаг байсантай утга чацуу юм уу даа.Учир нь глобалчлагдсан дэлхий ертөнцөд нэгнээсээ хамааралгүй юм бараг үгүй болсон. Монгол халдвартай, хортой мах, сүүгээидэж, ууцгааж л байна биз. Тэр нь зөвхөн монголчуудын асуудал, бусад улс орнуудад хамааралгүй гэж үздэггүй болсон. Иймээс л OIE гэхдэлхийн байгууллага түүний төлөө санаа тавьж байна.

OIE болон дэлхийн банкнаас туслалцаа аваад мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл байгуулсан туршлагатай улс орнууд ч байсан. Тухайлбал, Киргизстан улсын мал эмнэлгийнхэнмал мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл буюу танхимтайболсон туршлагаасаа хуваалцаж байсан. Хурлын завсарлагаанаар Киргизистан улсын мэргэжилтэнтэйсанал солилцож байх үед тэрээр“тухайн улсын мал эмнэлгийн холбоо бол гишүүдийнхээ эрх ашгийг л хамгаална, мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл бол нийтийн буюу нийгмийн эрх ашгийг хамгаална” гэж хэлсэн нь их л оновчтой санагдаж байв. Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл нь хаана ч тийм л үүрэгтэй байдаг юм байна гэж ойлговол зохино. Тэгэхээр мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийг байгуулах нь ганцхан мал эмнэлгийн салбарын болон хэдэн малын эмч нарын эрх ашгийг хамгаалах субьект болчихно гэж санаа зовсны хэрэггүй. Мэдээж зарчмын том эрх ашгийн ард өөрийнх нь өчүүхэн эрх ашиг нуугдаж байдаг гэдэгчлэн малын эмч нар ч нийгмийн бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл байгуулагдчихвал мал эмнэлгийн үйлчилгээг хэн эрхлэх эрхтэй болон хэн мал эмнэлгийн үйлчилгээг эрхлэх эрхгүй буюу туслах үүрэгтэйгээр оролцохыг зааглаж салгадаг болчихно (өөрөөр хэлбэл, олон улсын нэршилээр veterinary and para veterinary profession or veterinary paraprofession-ийгхооронд нь ялгаж салгана),мал эмнэлгийн салбарыг ашиглаж хууль бус наймаа хийгчдийн үйлдэл хязгаарлагдаж улмаар таслагдана, сэргийлэх зориулалттай бус эмчлэх зориулалттай эмийг төсвийн мөнгөөр худалдаж авч үнэгүй тараах явдал алга болно, зөвхөн хэдэн халдварт өвчнөөс сэргийлэх вакцин тарьчихаад мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлж байна гэж үздэг нөхдүүдийн төөрөгдөл арилна, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал ба нийтийн эрүүл мэндэд аюул, хорлол учруулахгүй халдварт өвчнүүдтэй тэмцэхэд төр засгийн оролцоо байхгүй болно,төр засгийн зүгээсзөвхөн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал ба нийтийн эрүүл мэндэд аюул, хорлол учруулж болохуйц, мал амьтан ба тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдалд сөргөөрнөлөөлдөг халдварт өвчнүүдтэй тэмцэх зардлыг хариуцдаг болно, мал эмнэлгийн мэргэжилгүй этгээд мал эмнэлгийн мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхэлдэггүй болно, бруцеллёзтой бодлогогүйгээр, төлөвлөгөөгүйгээр, зааваргүйгээр, буруу аргаар тэмцэх гэж туршилт хийж халдвар тараадаггүй болно, шүлхийтэй үхрийг буудаад бай гэх гадны зөвлөхүүдийн үгийг сохроор дагаж давхидаггүй болно, гарал үүсэл нь тодорхойгүй мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хүн амын хүнсний зориулалтаар худалдаалдаг нөхцөл байдал хумигдаж улмаар байхгүй болно, шинжилгээний зориулалтай лабораториуд байгуулж ажиллуулж эхлэхээс өөр гарцгүй болно, малын эмч нарыг бэлтгэх, дадлагажуулах, итгэмжлэх үйл явц буюу сургалт, боловсролын талаар мэргэжлийн үүднээс үнэтэй зөвлөмж, санал, санаачилга гаргадаг болно гэх мэтчилэнодоогийнхтой харьцуулбал олон давуу талууд бий болно. Том агуулгаараа мал эмнэлгийн мэргэжлийнэрх ашиг бүгдээрээ бүтнээрээ хамгаалагдана. Ингэхээр одоо боловсруулалтын шатнаасаа гараад батлагдах шат руугаа дөхөж яваа “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”хуулийг яаралтай батлан хэрэгжүүлжэхлэх нийгмийн шаардлага байна. Түүндээ мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн талаар тодорхой сайн тусгах хэрэгтэй.Хүний биемахбод руу нэвтэрч байгаа зүйлсийн тухай бодоод үзэхээр эхлээд агаар буюу хүчилтөрөгч, дараа нь ус, тэгээд л мал, амьтны гаралтайсүү, мах гэсэн дарааллаар цааш үргэлжлэх нь байна шүү дээ. Аливаа өвчний үндсэн шалтгаан нь биемахбод руу орж буй харь буюу антигент чанартай зүйлсийн эрүүл бус, аюултай, халдвартай, хортойбайдлаас л шалтгаалж байгаа шүү дээ, гол нь. Агаарын бохирдлыг бууруулах болонцэвэр усны эх үүсвэрээ хамгаалахын төлөө тэмцэж буй шиг л мах, сүүний эрүүл, аюулгүй байдлын төлөө тэмцэх ёстой.Сүү, махны эрүүл, аюулгүйн баталгааг гаргадаг мэргэжил нь мал эмнэлэг. Мал эмнэлгийг нийтийн өмнө хүлээсэн үүргээ ном ёсоор нь биелүүлэхийг чиглүүлэгч нь мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл болно. Иймд мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийг даруйхан байгуулах шаардлага байна.

“Knowing is not enough; we must apply

Willing is not enough; we must do

Мэдэх нь хангалттай бус, заавал хэрэгжүүл

Хүсэх нь хангалттай бус, заавал хий”гэх хэлц үг байдаг юм байна лээ. Тэгэхээр хугацаа алдахгүй хийж эхлэх хэрэгтэй байна.

Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.ӨЛЗИЙТОГТОХ

Categories
мэдээ цаг-үе

“Танхай тээгч” нэг сард 499 сая төгрөгийн ашиг орлого олжээ

Нэг сарын эхний долоо хоногт 150 саяын ашиг орлого олсон“Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино энэ сард нийт 499 сая төгрөгийн ашиг олж шинээр гарч буй кинонуудын тэргүүнд жагссаар байна.

“Танхай тээгч” киноны тухайд Төмөрөө, Нараа хоёр хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай залуу гэр бүл. Гэвч Нараа хүүхэд тээж төрүүлэх боломжгүй учраас тэд өөрсдийн үрийг нэгэн эмэгтэйд шилжүүлэн суулгахаар болдог. Гэрээний дагуу тээгч эх төрөн төртлөө тэднийд хамт амьдарна. Гэвч тээгч эхийг хэн гэдгийг тэдний хэн нь ч сайн мэдэхгүй. Хүүхэдтэй болохын тулд тэр хоёр ямар амьдрал туулахыг тус кино хөгжилтэйгээр дүрслэн гаргажээ.

Нэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн “Хүүхэлдэй” аймшгийн киногаймшгийн өгүүллэгийн чиглэлээр бүтээлээ туурвиж, хоёр ч ном гаргаад байгаа Ц.Ууганбаярын өөр нэгэн зохиол бүрэн хэмжээний уран сайхны кино болгожээ. Өмнө нь түүний “Зоорь” өгүүллэгээс сэдэвлэсэн ижил нэртэй кино гарч байсан бөгөөд энэ удаад “Зоорь 2″ номонд нь багтсан “Хүүхэлдэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээж буй ижил нэртэй кино дэлгэцэнд гаргажээ. Тус киноны найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан ажиллажээ. Харин гол дүрд Н.Мөнхсоёл, Ө.Мөнгөнтулга нар тоглосон байна.

Уран зохиолын шилдэг борлуулалттай ном

Өмнөх долоо хоногт буюу 01.19 – 01.25-ны хооронд интерномын шилдэг номонд 1.Судасны чимээ Г.Аюурзана, 2.Эвтэй дөрвөн амьтан, 3.Амралтын өдрийн шуудан, 4.Өөдөө тэмүүл Ш.Сандберг, 5. Амжилтын тарни Т.Бадамзул, 6.Буддаг ном, 7.Сорхугтани Б.Сарантуяа, 8.Чонон сүлд З.Рун, 9.Ногоон нүдэн лам Ц.Оюунгэрэл, 10.100 жилийн ганцаардал Г.Маркес зэрэг номнууд оржээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын зөвлөх агрономич А.Чойжамц: Хурааж авсан үр тарианд биш бордоонд урамшуулал өгвөл өнөөдрийнх шиг маргаан дэгдэхгүй

Монгол Улсын зөвлөх агрономич А.Чойжамцтай ярилцлаа.

Гадаадаас сайн чанарын буудай импортолно, импортлох шаардлагагүй гэсэн маргаан салбарын яам, тариаланчдын дунд дэгдчихлээ. Энэ маргаан яагаад гарах болов гэдгээс яриагаа эхэлье?

-Өнөөдөр үүссэн асуудлын хувьднийтэд нь хавтгайруулаад байна л даа. Зарим тариачдын ургуулсан тариа чанарын шаардлага хангаж байгаа. Буудай дэлхийн стратегийн гол чухал таримлын нэг. Уураг, цавуулаг гэсэн хоёр чухал үзүүлэлтийг нь л үнэн зөв гаргаж өгөх хэрэгтэй. Яамны яриад байгаа зүйлийг харахад тодорхой ойлгомжтой болгож ангилж өгсөн зүйл алга. Нэг талдаа тариачдаа өмөөрөхөөс аргагүй. Хэн ч зовж ургуулснаа мөнгө болгохыг хүснэ. Улаанбуудай тариална гэдэг цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд явагддаг, шинжлэх ухааны мэдлэг шаардсан үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагаан дээр төр зохицуулалтаа зөв хийж өгөхгүй байна.

Зохицуулалт гэдгээ тодруулаач?

-Буудай болоод ямар нэг ургамал тариалахад нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байх ёстой. Ургамал бол амьд организм. Ус, хоол, тэжээл хэрэглэдэг. Түүнийгээ дагаад ургуулах технологи гэж айхтар юм бий. Бид агрономийн шаардлага гэж ярьдаг юм. Агрономийн шаардлагыг хангаж өгсөн нөхцөлийг тариачид ногоочдод бүрдүүлж өгөх ёстой. Ус дутагдвал усалгааг нь,тэжээл дутагдвал бордоог нь өгөх хэрэгтэй. Үүн дээр төр анхаарч өгөхгүй байна. Зөвхөн үр, буудайн ургац яриад, чанарын асуудал дээр маргаан үүсгээд байна л даа.

Төрөөс ньулаанбуудайн ургах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг олон улсын ямар жишиг байна?

-Олон улсын жишгийг авч үзвэл ургуулсан ургацын тонн тутамд нь урамшуулал олгодоггүй.Чанартай ургац авах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Жишээ нь ямар дэмжлэг…?

-Усалгаатай систем байгуулж тариалалт эрхэлье гэвэл усалгааны тоног төхөөрөмж байрлуулах, худалдаж авахад нь хөнгөлөлт үзүүлэх учиртай. Бордоо шаардлагатай бол худалдаж авах бордоон дээр нь хөнгөлөлт үзүүлдэг олон улсын жишиг бэлхнээ бий. Ялангуяа манайтай ойрхон Хятад, Солонгос, Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудын төр тариалан эрхлэгчдэдээиймтөрлийн дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэг өгнө гэдэг мөнгөн тусламжүзүүлнэ гэсэн үг. Бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэхэд 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг жишиг байдаг. Манайх буруу арга хэрэглээд байна л даа. Ургуулсан тонн тутамд нь төчнөөн төгрөг гээд амлачихаар ургуулахыг л бодоод чанараа мартчихаад байгаа юм. Буудайдотроо төрөл сортоороо ялгаатай. Хатуу, зөөлөн буудай гэж бий. Энэ хоёр буудай уураг, цавуулгийн агуулалт зэрэг хүнсний технологийн олон үзүүлэлтээрээ ялгаатай. Хатуу буудайн үр уургийн агууламж ихтэй, 17 хувиас дээш байдаг тул ихэвчлэн макарон хийдэг. Гурил, талхны сайжруулагч болгож ашигладаг. Хатуу буудайн хувьд агротехнологийн маш сайн нөхцөлд ургадаг. Зөөлөн буудайг бодвол арчилгаа, хөрсний үржил шим, бордоо, усалгаа их шаарддаг. Манай улс 1990 оноос өмнө хатуу буудайн Харьковская-46, Народная, Мелянопус-26 зэрэг сортуудыг тариалдаг байсан.

Манай нөхцөлд буудайны чанараа сайжруулъя гэвэл наад зах нь бордооны үйлдвэр байгуулмаарюм байна. Тийм боломж бий юу?

-Чингис, Самурай бондоос санхүүжих магадлалтай 888 төсөл гэж бий. Шалгарч үлдсэн энэ төслүүд дунд ургамлын, хөрсний бордоо хийе гэсэнхэд хэдэн төсөлбайгаа. Анхаарч өгөхгүй байна л даа. Мэргэжлийн яам, Засгийн газраас энэ төслүүдийг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлбэл бордооны үйлдвэр хөгжихбололцоо бий. Манай улсад фосфор, кали нь байна. Уул уурхайн үйл ажиллагааны явцад гарсан, тэнд хэрэглэгдэхгүй шороон дотор бордооны түүхий эд, элементүүд байна.Жишээ нь төмрийн хүдэр боловсруулах явцад улаан фосфор гэж гардаг. Таван толгойн нүүрсийг угааж боловсруулангуут азот, хүхрийн бордоо гараад ирнэ. Малын бууц, шувуу тахианы сангас манайд ямар их билээ, бордоо болгох бэлээхэн зүйлүүд.

Таны ярианаас анзаарахад бордоо энэ тэрийг нь худалдаж аваад сайн арчилбал дажгүй чанартай ургац авах боломжтой юм байна. Жишээ нь импортын бордоо үнэтэй учраас тариаланчид худалдаж авахгүй байна уу?

-Импортоор орж ирсэн нэг тонн бордоо манайд 950.000-1.200.000 төгрөг байгаа. Энэ үнийг нь 50 хувь хөнгөлөөд өгчихвөл тариаланчид бордоо худалдаж авна. Үр дүнд нь сайн чанарын улаан буудай хурааж авна. Хурааж авсан үр тарианы тонн тутамд биш бордоонд урамшуулал олгочиход л өнөөдөр үүсээд байгаа шиг асуудал дэгдэхгүй.

Заавал элит үр гадаадаас авчирч сэлгэх ёстой гэж яамнаас мэдэгдэж байгаа. Нөгөө талд Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд сайн сортууд гаргачихсан гэсэн тайлбар бий. Мэргэжлийн хүний бодлыг сонсмоор байна?

-Манай улс 1990-ээд оноос хойш гадаадаас элит үр авчирч тарьж эхэлсэн л дээ. Сайн чанарын үрийг элит гэж тодотгодог юм. Одоо тэгэх шаардлагагүй. Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс элит үрүүдийг нь авах хэрэгтэй. Тариачид элит үрийгтарихдаа үрийн талбай гэж тусгай хэсэг гаргах хэрэгтэй. 1000 га-д тариалдаг байлаа гэхэд 150-200 га-д нь тарих ёстой. Ургуулж авсан хойноо дараажил нь нийт талбайдаа тарих учиртай.Энэ маягаар явах ёстой юм. Манай газар тариаланд шинжлэх ухааны үндсийг нь алдуулсан хэд хэдэн ийм дутагдал бий. Юм л бол гаднаас сайн чанарын үр, бордоо, ургамал хамгааллын бодисоруулж ирнэ гэдэг буруу хандлага. Өртөг өндөр зүйл оруулаад ирэхээр тариаланчдад бордоо авч дийлэхгүй бэрхшээл тулгардаг. Тэгээд л бордоогүй тариад байгаа юм. Элит үрийг зүгээр нэг хөрсөнд биш ном ёсоор нь гүйцэд бордсон, ургах орчин нөхцөлийг нь сайтар хангаж өгсөн талбайд тарих ёстой. Тэгж байж сайн үрболж ургана.Гэтэл манайд эсрэгээрээ. Муу талбай дээр сайн үр тариад намар нь муу үр хурааж аваад байна л даа. Энэ бол агрономийн шинжлэх ухааны маш чухал асуудал. Үүнийг л яам анхаарахгүй байна. Газар тариалангийн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн зохицуулалт дутагдлаа гээд байгаа нь энэ.

Тэгэхээр буудайн сортын хувьд монгол эрдэмтдэдээ бүрэн найдаж болох нь ээ?

-Шуудхан хэдэхэд тарих үрээ гаднаас авах шаардлагагүй. Манай улсын ургамлын селекцич эрдэмтэд буудайн олон сорт бүтээсэн. Эх орны анхны Орхон сорт гэхэд 1963 онд гарсан. Зохиогчид нь төрийн шагнал хүртсэн. Түүнээс хойш олон сорт гарсан. Сонгоод тариалах бүрэн боломжтой. Юм л бол гадаадын гэдэг сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Агротехнологийн нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихвөл гурил, талхны шаардлагыг бүрэн хангах потенциалтай сортууд Монголд бий.

Импортоор элит үр авбал тариаланчид ирэх жил тариа тарихгүй гэсэн мэдэгдэл хийж байна. Нөгөө талаас сайн чанарын үрийг хойд хөршөөс илүү хямдхан үнээр авна гэсэн тайлбар хэлж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-ОХУ-ын Засгийн газар экспортод гаргах улаанбуудайнхаа татварыг нэмэх шийдвэр гаргах гэж байгаагаа сая дуулгачихлаа. Нийтдээ 40 мянган тонн буудай Оросоос авна гэж байгаа. Татвар нь нэмэгдчихээр өндөр үнэтэй орж ирнэ гэсэн үг. ОХУ улаан буудайн татвараа нэмнэ гэдэгнь экспортын буудайндаа хориг тавих эхний алхам ч байж мэднэ. Дотооддоо ингэж дэмий талцсанаас энэ мэтээр тал талаас нь дүгнэлт хиймээр байгаа юм. Цандэлэг, Чинбат тэргүүтэй тариачид “Сайханбилэг гурил үйлдвэрлэгчидтэй хуйвалдаж гадаадаас будаа оруулж ирж мөнгө завших нь” гэж шүүмжлээд байгаа. Тариачид тариагаа борлуулах нь зөв. Гурилын үйлдвэр чанартай гурил хийхийн тулд чанартай будаа авах гэдэг нь ч зөв. Энэ хоёрын дунд асуудал гараад ирэхээр гуравдагч этгээд буюу борлуулагч гэдэг нөхөр зах зээлийн цоорхойг олж харчихаад байгаа хэрэг. Зүй нь гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тариаланчдад уураг, цавуулаг нь төчнөөн хувь буудай ургуулаад өг, манайх авъя гэх учиртай. Дотоодын үйлдвэрлэгчид ингэж биенээ дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Үүнийг зохицуулж өгөх ньтөрийн үүрэг.

Дахин тодруулж асууя, яг одоогийн нөхцөлд элит үр гаднаас оруулж ирэхээс өөр аргагүй юу?

-Тарих үрийн нөөц Тариалан дэмжих сан дээр хадгалагддаг. Ирэх хавар тарьж болох үрийг ялгаж авсан нь тодорхой. Ирэх хавар заавал гадаадаас үр оруулж ирж тарих шаардлагагүй. Муу үр тариад сайн үр хурааж авч болдог. Арчилгаа, тордолгоо сайн хийхэд л болно. Ингэхээр биологийн хувьд бүх потенциал нь сэргээд ирдэг юм.Яамны анхаарах асуудал бол энэ. “Хаврын нэг өдөр жилийн хүнсийг даана” гэсэн үг бий. Хавар хийх юм шаардлагын дагуу сайн хийгдчихэд л асуудалгүй.

Дарханы эрдэмтэдтэй хамтраад буудайн чанараа дээшлүүлчих боломж байхад өдий хүртэл чанар муутай буудай асуудал болсоор байна.Энэ салбарыг мөнгө олох арга гэж харсан дурын бизнесмэнүүд тариалан руу орсон учраас чанаргүй буудай асуудал болсон гэсэншүүмжлэл бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Газар тариалангийн чиглэлээр сургууль төгсөөгүй хүмүүсийн хувьд зөв ажиллах гарц уг нь бий. Эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулаад “Манай үйлдвэрлэлийг өөд нь татаж өгөөч” гэж хандах учиртай л даа.

Тийм сэтгэл зарим томоохон тариаланчаас гарахгүй байгаа юм биш үү?

-Тийм сэтгэл гарахгүй байгаа нь нэг талаар үнэн. БОИНГ гэж том онгоцны үйлдвэрийн эзэн Уйльям Бойнгоос нэг хүн “Та яаж энэ их амжилтыг бүтээв” гэж асууж л дээ. Мань эр “Мөнгө, эрдэм мэдлэг хоёр миний амжилтыг бүтээсэн” гэсэн хариу хэлсэн байдаг юм. Тариалангийн салбарт өнөөдөр дэгдсэн асуудлыг харахад нэг зүйл тодорхой байна. Шинжлэх ухааны нарийн мэдлэг эзэмшээгүй хэрнээгазар тариалан эрхэлсэн хүмүүснарийн мэдлэг, учирутгыг ньэрдэмтдээс асууж сонирхохгүй байна л даа. Уг нь мөнгө эрдэм мэдлэг хоёр нийлж байж л чанаргүй буудайн асуудал шийдэгдэнэ.

Байгалийн тогтцын хувьд чанартай ургац хурааж авах боломжтой бүсэд манай улс оршдог гэсэн яриа бий. Шинжлэх ухааны талаасаа хэр зөв мэдээлэл вэ?

-Байгаль цаг агаарын нөхцөл, нарны энерги тусгалын хувьд манай улс маш өвөрмөц тогтоц дээр байдаг. Дэлхийн хуурай гадаргууг аваад үзэхээр баруунаасаа зүүн тийшээ, зүүнээсээ баруун тийшээ, хойноосоо урагш, урдаасаа хойшоо ямар ч ургамлын ургацын чанар сайн байдаг. Тэр тогтоц дээр Монгол байрлаж байгаа. Тодруулж хэлбэл Төв Ази. Өнөөдөр Монголын хөрс шороо үржил шимтэй гэж яриад байгаа нь маргаангүй үнэн. Гэхдээ нарны энерги тусгал их чухал. Бидний ярьдгаар фотосинтезийн процесс эрчимтэй сайн явагдах нөхцөл нарны гэрлээс хамаардаг юм. Чийглэг дулаан орон руу гээд ярихаар буудайн цавуулаг,уургийн агуулга буурдаг. Амт нь ч мууддаг. Хятад, Оросын алимны амт өөр байдаг даа. Оросын алим амттай байдаг нь ийм учиртай. Нарны энерги, цацрагийн ач тус. Монголд ургуулсан ургамал бүр амттай, шимтэй байдгийн учир энэ л дээ.

Улаанбуудайнхаа чанарт анхаарч, илүү сайн ургац хураан авч экспортоллоо гэхэд бидэнд зах зээл бий юу?

-Буудайн тариалан дэлхийн цөөхөн улс оронд төвлөрсөн байдаг. ОХУ, Казахстан, Канад, АНУ, Аргентин, Өмнөд Америк, Ази руу ороод ирэхээр Хятад байна. Гэхдээ Хятадын хойд тал, Өвөр Монголын нутагт сайн ургах бололцоотой. Цаашаагаа буудайн тариалан үндсэндээ байхгүй. Япон, Солонгос ч олигтой тариалангүй. Чийглэг, халуун дулаан орон учраас сайн ургадаггүй юм. Энэтхэг буудайтай. Гэхдээ Энэтхэг, Хятад хоёр тус бүрдээ тэрбум гаруй хүнтэй улсууд. Тийм учраас Зүүн Өмнөд Ази, Зүүн Азийн улсууд Монголын буудай, гурилыг авахад хэзээд бэлэн. Энэ бүсийн хүнсний зах зээл дээр газар тариалангийнхаа бүтээгдэхүүнээр тоглолт хийх боломж бидэнд бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг чухалчилж байна

Хэнри Бэкюрэл Парис дахь лабораторидаа нэг боодол ураны давсыг шургуулган дээрх фото зургийн цаасан дээр санамсаргүйгээр та­виад үлдээчихэж л дээ. Энэ бол 1896 онд болсон явдал. Дараахан нь өнөөхөө харталдавс тавьсан хэсэг дээр хальсыг яг л гэрэлд цохиулчихсан юм шиг дүрс үлдчихсэн байж. Тэгээд яа­гаад ийм болов гэдгийг шалгаж тодруулах үүргийг Польшоос цагаачилж ирсэн доктoрантМари Кюрид өгчээ. Шинжлэх ухаанд өөрийн гэ­сэн тод мөртэй, Нобелийн шагналтэхнэр, нөхөр хоёр гэдгээрээ хүн төрөлхтний түүхэндбичигдэж үлдсэн Мари Кюри, Пьер Кюри нарзарим төрлийн чулуулагжингээ алдахгүй хэрнээ ер бусын цацрагийг тогтвортойгоор ялгаруулдагийг тогтоосон нь ийм санамсаргүй тохиолдоос эхлэлтэй. Энэ явдлаас хойш арван жилийн дараа агуу Эйнштейн өнөө чулуулаг мас­саа эрчим хүч болгон ялгаруулж байгаа гэсэн тайл­бар хийсэн байдаг. Мари Кюри энэ үзэгдлийг цацраг идэвх гэж нэрлэсэн юм. Тэд судалгааныхаа явцадхоёр шинэ элемент нээж,нэгийг нь полони, нөгөөг нь ради гэж нэрлэжээ. Цөмийн эрчим хүчний түүхийн эхлэл нь гэвэл энэ.

Хүн төрөлхтнийн мөнхийн хэрэглээ бол эрчим хүч. Ду­лаан тохитой амьдрах, хоол тэжээлээ бэлдэх, машин унах, гар утас, нөүтбүкээ цэнэглэх гээд хөгжиж дэвших алхам бүрд л эрчим хүч хэрэг болдог. Жилээс жилд өсч байгаа хүн төрөлхтөнд цаг хугацаа өнгөрөх бүр эрчим хүч илүү их хэмжээгээр хэрэг болж байгаа. Дэлхийн хүн ам 2050 онд есөн тэрбум давна гэсэн тооцоо бий. Тэгвэл өнөөдрөөс бараг хоёр дахин илүү хэмжээний эрчим хүч хүн төрөлхтөнд хэрэг болно гэсэн үг. Мэдээж дэлхийд эрчим хүчнийолон эх үүсвэр бий. Байгалийн хий, нүүрс, газрын тос, салхи, нар, ус, цөмийн гээд дурдвал өчнөөн л дөө. Эдгээр эх үүсвэрүүдээс эрчим хүч гаргаж авахын тулд шууд шатааж хэрэглэдэг учраас хэрэглээ нь ихсэх тусам хэмжээ нь багасахаас гадна агаар мандалд их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг.Сэргээгдэх эр­чим хүчний хувьд нөөц нь хэзээ ч шавхагдашгүй гэдэг ч жигд ажиллаж, эрчим хүч байнга ялгаруулдаггүй гэсэн дутагдалтай тал бий. Бас жил ирэх бүр асуудал болж буй дэлхийн дулаарлаас үүдэж гол, горхи, нуурын ус ширгэж эхэлсэн гэх асуудал бий.

Хүн төрөлхтөн одоогоор эрчим хүчний бүх төрлийг хэрэглэдэг. “2014 оны Дэлхийн эрчим хүч Би Пи статистикийн тайлан”-д нэгтгэснээр 2013 оны дэлхийн эрчим хүчний хэрэглээг хувьчилж гаргасан байна. Эрчим хүчний нийт хэрэглээний 33 хувийг газрын тос, 30 хувийг нүүрс, 24 хувийг байгалийн хий, 10 хувийг био эрчим хүч, 4 хувийг цөмийн эрчим хүч, 7 хувийг усан ца­хил­гаан станц, 1 хувийг салхи, 1 хувийг газрын халуун болон биомасснаас гарган авч буй эрчим хүч, 1 хүрэхгүй хувийг нар, био түлш эзэлж байна.

Сая дурдсан эх үүсвэ­рүүдэд ямарсул тал байгаагөмнө онцолсон. Харин одоо цөмийн эрчим хүчинд тэдэнд байхгүй ямар давуу талууд байгааг сонирхъё. Нүүрс шиг утаа гаргаж агаар бохирдуулахгүй, тэр хэрээрээ дэлхийн дулаарлын гол шалт­гаан болж буй хүлэмжийн хий ялгарлыг нэмэгдүүлэхгүй, бага зардлаар тогтвор­той­гоор эрчим хүч гаргах боломжтой зэрэг олон давуу тал цөмийн эрчим хүчинд бий. Хүлэмжийн хий ялгарсанаас болж дэлхийн дулаарал нэмэг­дэж байгаа. Сүүлийн 100 жилийн турш дэлхийн дундаж температур 0.6 хэмээр өссөн гэх баримт бий. Хэрвээ хүнтөрөлхтөн агаар мандалдяг одоогийнх шигээ хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулсаар байвал энэ зууны эцсээр агаарын температур 1.5-6 хэм хүртэл нэмэгдэж магадгүй гэсэн таа­маг анхаарал татаж байна. Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ үр дагавар эмгэнэлтэйгээр төгсч болзошгүй гэсэн үг. Дэлхийн дулаарлаас үүдсэн сөрөг үр дагаврууд аль хэдийнэ гараад эхэлчихсэн. Зарим нэг нүүдлийн шувуу өвөлжихөөр өмнө зүгийг зорихоо болиод удаж байгаа. Халуун бүсийн загасны зарим нэг төрөл Европт үзэгдэх болсон гэх барим тавим мэдээлэл байна. За тэгээд мөсөн уул хайлснаар энэ зууны сүүл гэхэд далайн түвшин нэг метрээр нэмэгдэж,дэлхийн бөмбөрцгийн зарим нэг арал, хуурай газрыг усанд автуулахаас эхлээд олон эрсдэл хүн төрөлхтний өмнө тулаад ирчихсэн. Тэгэхээр яг одооноос нүүрсхүчлийн хийг багасгах ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй болсон гэсэн үг. Мэдээж жил ирэх бүр нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээнээсээ татгалзах арга хүн төрөлхтөнд байхгүй. Ингээд бодохоор нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг цахилгаан станц үйлдвэрлэх гарц л бидний өмнө байна.

Ингэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчийг л түлхүү ашиглах шаард­лага гарч ирж байгаа юм. Хүн төрөлхтөн ч цөмийн эрчим хүч ашиглахыг илүүд үзэж эхэлснийг тодорхой баримттайгаар онцолъё.

Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчийг хямд эрчим хүч үйлдвэрлэдэг, ажиллагааны зардал багатай гэдгээр нь жил ирэх бүр л чухалчилж байна. Наад захын жишээ гэхэд л АНУ. АНУ 100 ширхэг цөмийн реактортой бөгөөд нэмж 5-ыг барьж байна. ОХУ10-ыг барьж, 14-ийг барихаар төлөвлөснөө дэлхийд зарласан. БНСУ 5-ыг барьж, зургааг төлөвлөж байна. БНХАУ, Энэтхэг, Англи, Канадчцөмийн эрчим хүчний реакторууд барьж байна. Хөгжижбуйорнууд ч цөмийн эрчим хүчийг сонирхож байгаа. Вьетнам гэхэд л 2020 онд ашиглалтад оруулах 4 атомын цахилгаан станцынхаа хоёрыг ОХУ-ын, үлдсэн хоёрыг нь Японы тусламжтайгаар барих ажилдаа оржээ. Арабын Нэгдсэн Эмират улс 1400 МВт чадалтай дөрвөн реактор бүхий цөмийн цахилгаан станц барьж, 2020 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа. Тус улс20.4 тэрбум долларын өртөгтэй гэрээг БНСУ-тай байгуулаад ажилдаа ороод байгаа юм. Иордан 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар бэлтгэл ажилдаа орсон. Тэнд дэд бүтэц байгуулах ажил өрнөж байна. Түрк 1200 МВт чадалтай цөмийн эрчим хүчний реактор барихаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна. Гурван цөмийн реактортай Пакистан улс 2-ыг барьж, нэмж 2-ыг барихаар төлөвлөж байна. Казахстан Улс 300-1200 МВт-ын чадал бүхий цөмийн реакторуудтай атомын цахилгаан станц барихдаа ОХУ-тай хамт­рахаар 2014 онд гэрээ байгуулаад байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж эхэлсэн улс ч өчнөө. Жишээ дурдвал Индонез, Египет, Бангладеш байна. Нефть, байгалийн хий, нүүрсний маш их нөөцтэй орнууд ч цөмийн эрчим хүчийг чухалчилж байгаа нь өртөг багатай, хүлэмжийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүч бол хамгийн зөв хувилбар гэж хүлээн зөвшөөрснийх.