Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд

“Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 1943 төгрөгөөр авч 1945 төгрөгөөр зарж байна. Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага багаар чангарсаар 1940 рүү уруудчихаад байгаа нь энэ. Энэ янзаараа бол 1800 руу ч доошлохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн сарын дундуур нэг ам.доллар 1990 төгрөгтэй тэнцэж байсныг уншигчид санаж байгаа байх. Үүнээс хойштасралтгүй уруудсаар сар хүрэхгүй хугацаанд 45 төгрөгөөр унана гэдэг мэдрэгдэхүйц эерэг үзүүлэлт. Ам.долларын ханш чангарсан өдрүүдэд валютын дуудлага худалдааны гол оролцогч нь Төв банк байлаа. Ногоон валютын галзуурлыг намжаахын тулд мөнгөний бодлого тодорхойлогчид энэ худалдаанд оролцохоос аргагүй байсан юм.

Монгол банк арилжааныбанкуудад төчнөөн ам.доллар арилжлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед харин сонсогдсонгүй. Төв банк валютын худалдаанд оролцсонгүй гэсэн агуулгатай мэдээлэл лцацагдаж байгаа. Валютын зах дээр ам.доллар байгаа учраас Төв банк валютын худалдаанд оролцохгүй “амарч” буй хэрэг.

Сүүлийн үеийн статистикаас харахад Монгол банк дуудлага худалдаагаар сард дунджаар 110 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Харин өнгөрсөн сард Төв банкны валютын захад нийлүүлсэн ам.доллар 8.6 саяар хэмжигдэж байна. Валютын захын эрэлт, нийлүүлэлт ингэж тэнцвэржсэн нь хэд хэдэн шалтгаантай. Экспорт импортоосоо давсан гэх шалтгааныг эдийн засагчид онцолж буй.Монгол Улсын олж буй ам.доллар гадагшаа өгч байгаагаасааихэссэн учраас ханшид эерэг нөлөө үзүүлсэн гэх тайлбар бий. Гэхдээ гадаад шалтгаан бас бий. Валютын захад ам.доллар орж ирнэ гэсэн сайн мэдээ түгсэн учраас ам.долларын ханш бага багаар суларч эхэлсэн. Доллар авч хадгалсан хүмүүс ногоон валют их хэмжээгээр орж ирэх сургаар зах дээр зарж эхэлсэн хэрэг.Ноён ногооны ханшийг унагаж эхлэхэд нөлөөлсөн сайн мэдээ нь Оюу толгой. Энэ сайн мэдээ Ерөнхий сайдын саяхны мэдэгдлээс улбаатай. Тодруулж хэлбэл Таван толгойн гэрээтэй холбоотой шуугиан дэгддэгийн өмнөх өдөр Ч.Сайханбилэгийн телевизээр хийсэн мэдэгдэл сайн мэдээний эхлэл болсон. Ерөнхий сайдын мэдэгдлийн агуулга нь тун энгийн. Том төслүүдээ засгийн зүгээс хазаарлахгүйгээр явуулна, тэгж байж эдийн засгаа хүндрэлээс гаргана гэсэн утгатай л мэдэгдэл. Баялаг бүтээгчид бултаараа алга ташин хүлээж авсан энэ мэдэгдэлд Оюу толгойн талаар юу гэж онцолсныг эргэж харъя.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөражлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа. Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюутолгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж,шинэ зам нээж өгнө” гэж мэдэгдсэн юм.

Саяхан “Блүүмбэрг”-т ярилцлага өгөхдөө ч энэ байр сууринаасаа ухраагүйгээ бататгаад авна лээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний “Бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж хүн бүр Оюу толгойг л харж байна. Дараагийн долоо хоногт Рио тинто компаниас өргөн бүрэлдэхүүнтэй баг ирэх гэж байгаа. Энэ үеэр одоогийн хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэж чадна гэж бодож байна. Үндсэн асуудлууд дээр бол аль хэдийнэ шийдэлд хүрчихсэн. Одоо Оюу толгой дээр техникийн багахан асуудлуудаас гадна процедурын шинжтэй цөөн асуудал л бий. Бид 2015 оныг маш өөдрөгөөр харж байгаа. Бид бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй, харилцан ашигтай байх гол зарчмыг баримтална” гэсэн мэдэгдэл гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Блүүмбэрг”-т ярилцлага өгсөн гэхээр “Рио”-гийн багийнхны Улаанбаатарт буух ирэх долоо хоног гэдэг нь энэ долоо хоног гэсэн үг. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн үгнээс дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татах аварга төслийн дараагийн санхүүжилт эхлэх хугацаа дөхжээ гэсэн гаргалгааг хийчихэж болохоор байна.

Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбартийм хэмжээний төслийн санхүүжилт авахаар банкуудтай тохироо хийж чадсан компани “Рио”-гоос өөр байхгүй гэхээр л хичнээн том хөрөнгө оруулалт Монголыг чиглэж буйг багцаалчихаж болно. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюу толгой төслийн гүний уурхай бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан аварга бүтээн байгуулалт. Улаанбаатараас Дархан орох дайны урттай том хонгилууд газар дор ухаж, уурхай байгуулна гэдэг амар ажил биш. Их хөрөнгө шаардсаннүсэр бүтээн байгуулалт. “Рио” шиг олон улсын банк, санхүүгийн байгууллагад нүүртэй акулкомпани л зээл авч хийж амжих том ажил. Том төслийг хөдөлгөх ийм аргыг дэлхий нийтээрээ төслийн санхүүжилт гэдэг. Манайх шиг чөлөөт зах зээлийг сонгосон улс орнуудын хувьд том төслөө хөдөлгөдөг жишиг болсон гол арга л даа.

Дахин хэлэхэд засаг, Рио хоёр тохироонд хүрч чадлаа гэсэн мэдээ цацагдлаа л бол дөрвөн тэрбум гаруй ам.доллар Монголын Оюу толгой төсөлд зарцуулагдаж эхэлнэ. Оюу толгой хөдлөх нь гэсэн сураг мэдээ гарах төдийдөө л валютын захад нөлөө үзүүлж,ам.долларын ханш эрчимтэй суларч эхэлсэн нь ийм учиртай.

Ерөнхий сайдын шил дарсан мэдэгдлүүд гадаад зах зээлд ч таатай нөлөө үзүүлж эхэлснийгТоронто, Нью-Иоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьцаа сүүлийн үед өссөн графиктай байгаагаас харж болно. TRQ-гийн хувьцааны ханш нэг сарын дотор 70 хувиар өсөөд байна. Оюу толгойн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын мөнгө 70 орчим хувиар үржсэн гэсэн үг. Монголчууд том төслөө явуулах нь, Ерөнхий сайд нь бизнес орчноо сайжруулах талд хатуу зогсч байгаа юм байна, Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь гэсэнитгэл үнэмшил гадаад зах зээлд төрөөд эхэлчихэж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний ойрхон хугацаанд хийсэн хоёр удаагийн мэдэгдэл Монголын имижийг өргөснийг өөр баримтуудаас ч харж болно. Гадаад зах зээлээс мөнгө босгосон Засгийн газар, банкуудынүнэт цаас ч дажгүй үнэлгээтэй байна.

Гэхдээ доллар орж ирэх сувгаа нэмэхгүй бол ам.долларын эсрэг төгрөгийн чангаралт удаан үргэлжлэхгүй гэж эдийн засагчид сануулж байгаа. “Tranding economic” судалгааны байгууллага оны эхний улиралд ам.доллар 1963, хоёрдугаар улиралд 1923, гурав,дөрөвдүгээр улиралд 1885 төгрөг хүрч уруудна гэсэн таамаглал гаргасныг хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт үргэлжлээд хийгдвэл ам.долларын ханш 1885-аар тогтохгүй. Бүр 1700 руу унана гэсэн таамаг бий.

Том төслүүддагасан сайн мэдээнээс улбаалсан эерэг хандлага ам.долларын ханшийг сулруулаад зогсоогүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжрахад ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг статистикийнхан онцолж байна. Энэ оны эхний улиралд инфляфи 9.3 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн эцсийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт. Урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарсан ньмөн л онцлохоос аргагүй эерэг үзүүлэлт. Өмнөх жилийн өдийгөөс алдагдал нь 106 хувиар буурсан гэсэн үг. “Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилсэн өнгөрсөн саруудад зөв бодлого барьсны хүчинд ийм эерэг үзүүлэлтүүд гараад байгаа. Одоо доллар орж ирэх сувгаа л нэмэхгүй бол өөр арга чарга байхгүй” гэж шинжээчид онцгойлон анхааруулж байна. Гаднаас ам.доллар орж ирэх ганцхан суваг бий. Тэр нь Оюу толгой. Оюу толгойгоо хөдөлгөхгүй бол гаднаас доллар орж ирэхгүй, урсгал нь тасарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй. Товчхондоо доллар орж ирэхгүй бол тун удахгүй эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд шил дарна гэсэн үг.

Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарсан үзүүлэлтийг эдийн засагчид сөрөг талаас нь ч тайлбарлаж байгаа. “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг саяхны ярилцлагадаа“Оюутолгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Энэ бол импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа. Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харахёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюутолгойтой холбоотой байдаг. Оюутолгой гэдэг мега төслийнэхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд” гэж онцолсон нь учиртай. Мега төслөө урагшлуулахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй гэдгийг л сануулсан хэрэг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Болд: Хариуцлагагүй нарийн бичгийн даргаас болж гурван тамирчин тэмцээнд оролцож чадсангүй

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын болон Буриадын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдтой уулзаж ярилцлаа.

-Катарын Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай гурван тамирчин, нэг багшийнхамт хуурамч визнээс болж саатуулагдсан явдалд МЧБХ-г хариуцлагагүй ажилласан гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж одоогоор ирээгүй байгаа. Ирэх пүрэв гаригт эх орондоо ирнэ. Холбооны удирдах зөвлөлийг хуралдуулж байж асуудлыг шийднэ гэсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа асуудлуудад хариулт өгөх зорилгоор “Өдрийн сонин”-д ярилцлага өгье гэж бодлоо. ДАШТ эхлэхэд гурван сар, олимпийн наадам болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ цаг үед хоорондоо хэрэлдэж маргаж байхаар эвтэй найртай ажил амжилтаа яаж ахиулах вэ гэж эрвийх дэрвийхээрээ хамтарч байх үе л дээ. Саяын тэмцээнд гурван хүн оролцож чадаагүй асуудал бол миний ойлгосноор нарийн бичгийн дарга нарын аппаратын хайхрамж болгоомжгүйтэй холбоотой гэж бодож байна. Эрэгтэй багийн туслах дасгалжуулагч Б.Баяраагийн талаар өөр зүйл сонсогдсон. Тухайн хүн өөрөө визтэй паспортоо авч яваагүйгээс хил рүү орж чадаагүй гэсэн. Энэ тохиолдолд Б.Баяраатай хариуцлага тооцно.

-Хариуцлага алдсан нарийн бичгийн дарга нь хэн гэж хүн байна?

-Оюунаа гэдэг бүсгүй байгаа.

-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын ярьснаар бол МЧБХ эмэгтэй тамирчдын багаа илүүд үздэг, эрэгтэй тамирчдад анхаарал хандуулдаггүй гэсэн байна лээ. Тэр бүү хэл сүүлийн хоёр жилд арван таван сая төгрөг л эрэгтэй баг тамирчдад зарцуулсан атлаа тайлангийн хурал дээр 470 сая төгрөг зарцуулсан гэж танилцуулсан гэж байгаа?

-МЧБХ эрэгтэй, эмэгтэй багуудаас бүрддэг байгууллага. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй багууд хоорондоо зөрчил тэмцэлтэй болсон нь нууц биш. Энэ юунаас эхлэлтэй юм гэхээр Биеийн тамир, спортын Үндэсний төвийн даргаар Наранбаатар томилогдсон, тэнд А.Басхүү гэдэг хүн очсон цагаас хоёр багийн хагарал үүссэн. МЧБХ, Үндэсний төвийн хагарлаас болж ийм байдал үүссэн. Манай багш нар “Холбоо арван мянган төгрөг ч өгч байгаагүй” гэдэг огт үндэслэлгүй. Багш, дасгалжуулагч хоёр бөхийн хөгжил дэвшлийг тодорхойлдог гэдэг бол их өрөөсгөл ойлголт. Дэлхийн хэмжээнд амжилт гаргадаг томоохон тамирчныг бэлдэнэ гэдэг маш том ажил. Тамирчин, багш дасгалжуулагчийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл, эмч, эрдэм шинжилгээний ажилтан, холбооны удирд­лагын зөв менежмент, материаллаг бааз, өсвөр үеийнхэн хэрэгтэй. Хөдөө орон нутаг дахь цогц бодлого хэрэгтэй. Зөвхөн нэг хоёр жилийн дотор нэг том тамирчин төрдөггүй юм. Эмэгтэй тамирчдын маань амжилт сүүлийн жилүүдэд сайн байгаа. 2009 онд эмэгтэй тамирчид хос медаль авлаа, 2010 онд ДАШТ-ий аварга Монголд гучаад жилийн дараа эмэгтэй баг тамирчдаас төрлөө. Сая бас дэлхийн аваргатай боллоо. ДАШТ-ээс багаараа мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дэлхийн шилдэг АНУ, ОХУ, БНХАУ-ын багийг амжилтаараа ардаа орхилоо. Энэ амжилтын батламжийг ОУОХ-ны Ерөнхийлөгч манай эмэгтэй багт илгээлээ. Сүүлийн зургаан жилд зургаан тамирчинд байр олгосон. Ивээн тэтгэгч байгууллагууд дөрвөн байр, БХЯ, Хууль зүйн яамнаас хоёр байр хөөцөлдөж олгуулсан. Эрэгтэй баг тамирчдын хувьд Мандахнаран маань 2013-2014 онд хос медаль, Ням-Очир маань медаль авлаа. Эрэгтэй, эмэгтэй баг маань аль аль нь амжилт сайтай байгаа. Д.Дагвадорж аварга 2014 оны шинэ жилээр “Хурд”-ын захирал Б.Чойжилсүрэнтэй яриад Мандахнаранд байр олгуулахаар болчихсон байсан ч эрэгтэй баг тамирчид маань ёслолд оролцоогүй. Мандахнаран бол яах аргагүй гайхамшигтай тамирчин. Тиймээс энэ хэрүүл уруулд тамирчдаа татаж оруулдаг, хутгаж үймүүлдгээ болих хэрэгтэй. Саяын тэмцээнд гэхэд МЧБХ-ноос эмэгтэй баг тамирчдад 14 сая төгрөг, эрэгтэй баг тамирчдад хорин сая төгрөг гаргаж өгсөн баримт бэлээхэн байж байна.

-Өөр ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ. Баримтаар хэлж болох уу?

-МЧБХ-г 2009 оноос “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат, Асашёорюү Д.Дагвадорж нар түүчээлэн авч яваагийн буянд Монголын чөлөөт бөх сэргэж, түүхэнд байгаагүй амжилтуудыг гаргаж ирсэн. Материаллаг баазын хувьд гэхэд “Найрамдал” зуслан дээр уртаашаа дөчин метр, өргөөшөө гучин метр, 1200 ам метр зуны кемп байгуулсан. Үүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг Д.Сумъяабазар аварга, Д.Дагвадорж аварга хоёр оруулсан. Дотроо зургаан дэвжээтэй, саун, душтай маш тохилог орчин үеийн иж бүрэн цогцолбор болсон. 2012 оны олимпийн өмнө нээгдэхэд манай улсын спортын байгууллагын дарга, удирдлагууд бүгд оролцсон. Энэ зааланд бэлтгэл хийснээр олимпийн наадам, дэлхийн аваргаас медаль авчирсныг олон тамирчин мэднэ. Тэрчлэн, Улаанбаатараас гучаад километр зайд “Хасуу мегаветт”-ын захирал Түмэн-Аюуш хоёр мянган ам метр талбай бүхий өвөл, зуны зориулалттай спортын цогцолбор байгууллаа. Жаран хүний буудал, хоол цайны газартай, ус саун, душтай тохилог цогцолбор. 2009 онд судалгаа хийхэд хөдөө орон нутагт дэвжээтэй газар байгаагүй.

-Одоо аль аймгууд дэвжээтэй болоод байгаа бол?

-Хөдөө орон нутгийн жар орчим хувийг дэвжээгээр хангаад байна. Ганцхан жишээ хэлэхэд л Баянхонгор аймагт дэвжээ авч өгөөд, гавьяат дасгалжуулагч Нацагдоржийн удирдлага дор хичээллүүлсэн. МЧБХ-ны салбар зөвлөлийн даргаар аймгийн орлогч дарга О.Тойвгоог тавьсан. Үүний үр дүн таван жилийн дараа харагдаж байна л даа. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус аймгийн тамирчид таван алтан медаль авч, багаараа тасархай түрүүллээ. Булган аймагт салбар зөвлөлийг байгуулж, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнийг томилж, дэвжээ явуулсан. Эднийх багаараа эхний гуравт орж байна. Архангай аймгийн бүх сумд дэвжээтэй болсон. Хэнтий аймагт Түмэн-Аюуш захирал дэвжээ аваачиж өгсөн. МЧБХ-ноос Монгол Улсаа зургаан бүсэд хувааж, чөлөөт бөхийг бүсчилж хөгжүүлэх хэтийн бодлого зорилтоо батлан ажиллаж байна. Холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбатын дэмжлэгээр эмэгтэй баг тамирчид маань “Олимп” сургууль дээр “Эмэгтэй бөхчүүдийн академи”-ийг байгуулаад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Гадаадын тамирчдыг хүлээж авах хэмжээний тохижилттой болсон. Эрэгтэй баг тамирчдаа Түмэн-Аюуш захирлын “Хасуу мегаветт”-ын спорт цогцолбор дээр төвлөрүүлэх бодлоготой байгаа. Хөдөө орон нутгийн бүх аймагт салбар зөвлөлөө байгуулсан.

-Дэвжээ багцаагаар ямар үнэтэй эд вэ?

-Зах зээлийн ханшаар 8-10 сая төгрөг хүрнэ шүү. Орон нутагт хүргэхэд тээврийн зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг болдог.

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тайлангийн хурал дээр “Та нар чадлаараа медаль аваа юу. Мөнгөөр худалдаж авсан медалиуд шүү” гэсэн юм уу?

-Дагваа аваргыг тайлангийн хурал дээр тэгж хэлснийг би ёстой сонсоогүй шүү.

-Холбооны ерөнхийлөгч “Мэргэжлийн зөвлөл”-дөө гэсэн тамирчдаа мэдэхгүй хүмүүсийг томилдог уу?

-Холбооны ерөнхийлөгч бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах дүрэм журамтай. Тамирчид, багш нар ярьж байгаа асуудлаа холбоондоо ном журмынхаа дагуу тавина биз.

-Туслах дасгалжуулагч Б.Баяраа АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд мөнгө хөрөнгө олдохгүй болохоор Христийн сүмийн шугамаар явсан гэсэн байсан?

-Ер нь МЧБХ ямар тэм­цээнд хэчнээн багш, тамирчид явуулах вэ гэдэг шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж батлуулаад явуулдаг. Баяраагийн хувьд чухам юу ярьсныг би сайн мэдэхгүй. Тамирчдын амжилт өссөнтэй холбоотойгоор иймэрхүү яриа гарах болоод байгаа. Би энэ холбоонд сүүлийн арваад жилд ажиллаж байна. Сайн, муу бүх зүйлийг нь мэднэ. Манай баг тамирчдын эм витамизаци эрс сайжирсныг Эмнэлэг, биеийн тамирын диспансерын газрын дарга Насанбат гэдэг хүн баталж өгнө. Үүнээс гадна манай тамирчид хүнийг харамч, бүдүүнээр нь дуудаад байх шаардлагагүй. 1980-2008 он хүртэл долоон олимпийн хугацаанд манайхан медалийн буухиа тасарсан. Тэгэхэд 2009 оноос хойш холбооны удирдлага тогтвортой ажилласны үр дүнд хэчнээн медаль авав гэдгийг хаана хаанаа бодох л хэрэгтэй. Дагваа аварга, Сумьяа аварга хоёр 2004 онд 60 гаруй мянган ам.долларын, 2008 онд 270 мянган ам.долларын, 2012 онд 280 мянган ам.долларын иж бүрэн хувцсаар олимпт оролцсон баг тамирчдын зардлыг даасан юм шүү. Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Чөлөөт бөхийн холбоогоо дэмжин ажиллаж байна.

-Багш дасгалжуулагч, тамирчдаа харж үздэггүй гэх шүүмжлэл өрнөөд байна л даа. Оргүй яриа гардаггүй л байлтай…

-Бөхийн спортыг хөгжүүлэхэд шигшээгийн тамирчин, багш хоёрын гар дээр тавьдаг мөнгө зөвхөн чухал байдаг юм биш ээ. Нэг тэмцээн зохиоход л дор хаяж гучин сая төгрөг ордог. Олон улсын чанартай том том тэмцээнүүдийг зохион байгуулахад дунджаар гурван зуун сая төгрөг ордог юм. Нэг жишээ хэлэхэд л 2012 онд “Mongolia open” тэмцээнийг “Женко” компанитай хамтран зохион байгуулахад 400-500 сая төгрөг болсон. 2013-2014 онд “Алтай констракшн” компани бас ийм хэрийн зардал гаргасан. Чөлөөт бөхийн хөгжилд хэн ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Д.Дагвадорж Азийн бөхийн холбооны ерөнхий санхүүчгэдэг албан тушаалд томилогдлоо. Урьд нь манайд тийм өндөр албан тушаал ногдож байгаагүй. Азийн аваргын тэмцээнийг манайх хоёр гурван жилийн өмнөөс жирийн тэмцээ­ний хэмжээнд зохион байгуу­лахаар эрхийг нь авдаг боллоо. Төмөрбаатар шүүгч техникийн зөвлөлийн гишүүн боллоо. Урьд нь А.Басхүү гавьяат л ганцаараа олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч байсан бол 2009 оноос хойш нэгдүгээр зэргийн шүүгч 5-6 бий боллоо. Ирэх жил олимпийн эрхийн тэмцээнийг Монгол Улсдаа зохион байгуулахаар болж байна. Энэ бүхэн манай чөлөөт бөхийн холбооны гадаад харилцаа өндөр түвшинд хүрсний илрэл.

-Төмөрбаатар шүүгч чинь тамирчин Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг харгалзагчтай явж байхад таараад огт тоогоогүй гэгдээд байгаа хүн мөн үү?

-Тэрийг би ёстой мэдэхгүй. Ирэхээр нь өөрөөс нь асуусан дээр байх.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг

Баабар ингэж өгүүлэв

Эх оронч байх сайхан. Үгүйдээ л бахархал. Энэ бол ердөө л өөрийн улс үндэстэн газар шороондоо элгэн хайртай байх тухай яриа. Эх эцэг, эхнэр хүүхдэдээ бүгдээрээ л хайртай байдаг. Түүнтэй адил хүн бүр эх орондоо хайртай. Яагаад гэвэл “миний юм” гэсэн үзэл хүнд төрөхөөс нь буй болсон мөн чанар биз. Хайраа харин хүн гадагш илэрхийлэхдээ янз бүр. Нэгдсэн жор гэж байдаггүйн нэгэн адил зөв буруу хайр ч гэж үгүй биз. Гагцхүү яаж илэрхийлсэн болон үйлдсэнээсээ хамаарч үр дүн нь өөр өөр гарна. Зарим нь хүүхдээ хайрлаж байна гэж эрхлүүлсээр байгаад хүн биш болгодог. Зарим нь болохоор халаа гаднаа үзүүлж байна гэж бүх юман дээр хориглож цагдсаар байгаад биш болгож орхидог. Гэтэл хэн хүнгүй хүүхдээ нийгмийн дунд өөрийн олсон байр суурьтай аз жаргалтай яваасай гэсэн ганц зорилго л агуулсан байдаг шүү дээ.

Эх орноо хайрлах хүн хүний авир үүнээс ч олон төрх хэлбэртэй. Яагаад гэвэл хүүхдийн эцэг өөр хэн ч биш мань нөхөр ганцаараа байдаг бол эх орны эзэн гэгдэх тэгш эрхтэй хэдэн сая хүн бий. Түүнээс гадна хэн ч хүүхдээ хайрлана, үүнд сонин содон юм байхгүй, харин эх орноо хайрлаж байгаагаа бусдад сайтар ойлгуулах нь нэр төрийн хэрэг. Иймээс хэн нь илүү эх оронч вэ гэдэг уралдаанархуу юм үргэлж өрнөж байдаг. Илүү эх оронч байхын тулд бусад нь дутуу эх оронч байх шаардлагатай. Эсвэл бусад нь эх орноосоо урвагч, эрх ашгийг нь хөсөрдүүлэгч байвал бүр сайн. Ийм дэвсгэр дээр улам илүү тодорно шүү дээ. Ингэж тодрох гэсэн эх орончид яс юман дээрээ тулахаар үнэндээ хамгийн эх оронч бус хүмүүс байдаг. Үүнийг аугаа Толстой ажиглаад “адгийн шаар арга мухардахаараа эх оронсог” гэжээ. Орос хэлнээс “адгийн шаарын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэж үгчлэн орчуулсан нь ч бий. Энд эх оронч үзлийг муушаагаагүй, адгийн шаарууд юун түрүүн өөрийгөө зөвтгөх гэхээр эх орны нэр барьдаг болохыг л хэлж байна.

Миний эх орон хэзээ ч эх орончдоор дутаж байгаагүй. Арван нэг, хорин нэг, хорин найм, гучин долоо, гучин ес, дөчин тав, ерэн онуудын хурц шалгуур дээр эх орончид үй олноороо босон өндийж байсан. Эх орончид эх орон нь дуудсан тэр цаг үед хэрэгтэй газар нь гарч ирдэг болохоос галзуу солиотой хүн шиг гудамж болгонд духан дээрээ эх орончийн таних тэмдэг наачихаад орилоод зогсож байдаггүй аж. Тэгээд ч эх оронч гэхээрээ л цээжээ түхийлгэсэн, үг хэл нь гүйцэгдэхгүй, хавьтсан ойртсондоо агсганасан, хэрүүл шуугиан тарьсан, өөрөөсөө бусдыг хардсан өвчтэй хэнхэгийг хэлдэггүй байх. Бяд муутай бяцхан охины цээжинд ч эх орончийн халуун зүрх цохилж байгаа.

1990 онд Монгол орон өөрийн сонголтоо хийсэн. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, чөлөөт зах зээл. Энэ бол бидний буцашгүй үнэт зүйлс. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн амын амьжиргааны түвшин гээд өөр олон үнэт зүйл бидэнд бий. Энэ бүхэн нийлээд Монголын ард түмний үндэсний эрх ашиг. Энэ эрх ашгийн төлөө зогсож байвал эх оронч байгаа нь тэр. Эд бүгд аль нь ч дутаж болохгүй, нэгийг нь өрөөсгөлөөр хэт өндөрт тавибал бусад нь дундарч байдаг харилцан хамааралтай нарийн төвөгтэй зүйл. “Давхар байшин барихад инжнаар хэрэгтэй” гэж кинонд өгүүлдэг. Эх оронч байхын тулд эх орны эрх ашиг гэж юуг хэлээд байгааг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн найдвартай тулгуургүйгээр дээрхийн аль нь ч амьдралд хэрэгжихэд төвөгтэй. Монгол орон хичнээн ардчилсан, хичнээн тусгаар, хичнээн зах зээлсэг байгаад улс төрийн ухамсар дорой, ядуу гацуу байх ахул энэ бүхэн хэврэг. Ядуу гацуу байдал биднээс хэзээ ч салж байгаагүй. Өнгөрсөн зуунууд ч, социализм байгуулаад ч, ардчилсан болоод ч. Өлсгөлөн хүн үмх талхыг үндсэн хуулиас дээгүүр тавьдаг. Бүр яг ингэж Локкэ хэлсэн юм.

Эх оронч байхын тулд эрүүл ухаан хэрэгтэй. Эх оронч байхын тулд чин сэтгэл хэрэгтэй. Эх оронч байхын тулд… гэх мэт. Өдгөө Монгол улсад мөнхийн ядуурлаас гарах бололцоо гарлаа. Өөрөөр хэлбэл эх орныхоо эрх ашгийг зүсэм талх үмх махны хэмжээсээр биш, гэдэс цатгалан мөр бүтэн хүний эрүүл саруул нүдээр цэгнэн харах эдийн засгийн бололцоо гарлаа. Бидний амьдарч буй газрын хөрсөн дор хязгааргүй баялаг байна. Монгол Улс ганц граммыг нь шинээр ашиглаагүй байтал сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин баяжлаа. Ердөө л байсан жаахан зэс, алтныхаа хүчээр. ДНБ нэг хүнд 2 000 доллар ноогдох хэмжээнд хүрчихлээ. Ядуу орны эгнээнээс хасагдлаа. Эрэмбэ дээшиллээ. Одоо газар дороо байгаагаа ашиглаад эхэлбэл шууд Кувейт. Харин алаагүй байтугай барааг нь хараагүй, ердөө л сургийг нь сонссон баавгайн арьсыг хэрхэн хуваах асуудал дээр алалдаж эхлэх нь тэр. Адгийн шаарууд эцсийн хоргодох газар дээрээ овоорч эхлэв. Яасан ч олон адгийнхантай юм бэ дээ, бид? Ардчилсан тогтоц маань шааруудын арга барагдсан тоглоом болж эхлэв. Эх орон маань эх орончдодоо баригдлаа. Эх орноо эх орончдоос авран хамгаалах цаг ирлээ.

Би Баярыг гуч гаруй жилийн өмнөөс дотно сайн мэднэ. Ердийн л нэг эх оронч. Надаас илүү ч гарахгүй, дутах ч үгүй. Эх орончдодоо залгиулж хатуу шалгуурт орсон энэ хүнд үед эх орны дуудлагаар гарч ирсэн эх оронч гэж харин одоо түүнийг харж байна. Эх орончид эх орон дуудсан тэр цаг мөчид хэрэгтэй орон зайд гараад ирдэг. Тэд цагийн шаардсан юмыг хийдэг. Тусгаар тогтнолыг олж ирсэн Намнандорж, хамжлагыг халсан Бодоо, большевизмын довтолгоог саармагжуулсан Цэрэндорж, эх орноо амиараа хамгаалсан Гэндэн, Амар, улс орноо тусгаар авч үлдсэн Чойбалсан, соёлын довтолгоо хийсэн Цэдэнбал, ардчилалд тайван шилжилт хийсэн Батмөнх, зах зээлийн тогтоцод хүргэж өгсөн Бямбасүрэн, эдийн засгийн реформ хийсэн Энхсайхан, газар хувьчилсан Энхбаяр, авлигатай тэмцсэн Элбэгдорж нар цагийн дуудлагаар гарч ирсэн эх орончид юм. Ухрах урагшлах, өөрөөр хэлбэл баяжих ядуурахын зааг дээр ирсэн өнөөгийн Монголыг аврах үүрэг цагийн эрхээр Баярт ноогдож гэж би боддог.Тиймдээ ч сонгуульд ялсан мөртөө, намын байраа шатаалгасан мөртөө намынхнаасаа зөрөн байж ялагдсан хүчинтэйгээ нийлж цагийн хүндрэлийг хамтран давахаар шийджээ. Сонгуульд ялсан нь баталгаатай биш, бөөн булхай орсон, гээд “албан ёсоор” ялсан л юмдаг. Ардчилсан нам галдан шатаалтанд огт хамаагүй, гэхдээ коммунистуудын нүдээр харвал ардчиллынхан л ингэсэн байж таараа. Ингэхээр ийм шийдвэр гаргаж зүтгүүлэхэд Баярт амар байгаагүй нь мэдээж.

Ойрмогхон Баярын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо болсон нэгэн уулзалтад би биеэр оролцож амьд гэрч болсон юм. Америкийн бодлогыг “хийдэг” тэр хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгчийн алба, үндэсний аюулгүйн алба, төрийн департмент, тагнуулын төв газар, сангийн яам, эрчим хүчний яам, батлан хамгаалах яам, Америкийн гол хоёр намын бодлого тодорхойлогч нар уг уулзалтанд оролцлоо. Ийм өндөр түвшинд Монголын хэнийг ч хэзээ ч хүлээн авч уулзаагүй юм байна. Энэ жил Монгол-АНУ-ын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байна. Нэг үгэндээ бид “үерхээд” ийм хугацаа өнгөрчээ. Харин тэд биднийг тоож үзсэн нь тийм ч онцгүй. Ардчилсан Монголыг зарчмын хувьд л дэмжиж байсан. Монгол Улс эрх ашгийн хувьд Америкийн сонирхлыг төдийлөн татаж байгаагүй. Монгол Улс ардчилсан байгаа нь Америкийн Монгол дахь эрх ашиг мөн гэж Мадлэн Олбрайт хэлж байлаа. Сайхан лоозон байгаа биз? Ардчилал сайхан боловч шууд хазаад иддэг талх биш шүү дээ.

Америкчууд Баяраас асууж байна, яагаад ялсан мөртөө хамтарсан Засгийн газар байгуулахаар болов? Бурхан бидэнд хөгжиж дэвших магадгүй зууд ганц тохиох шаанс олголоо, тэрийг нь бид хоорондоо хэрэлдэж байгаад өнгөрөөчих гээд байна, иймээс үндэсний эрх ашгийн үүднээс чухамдаа үндэсний эвлэрэлд хүрэх хэрэгтэй байна, Ардчилсан намын оролцоогүйгээр бид үүнийг биелүүлж чадахгүй. Өнгөрсөн зөрчлөө мартаж маргааш руу хамтарч зүтгэх нь бидний гол гарц. Америкчууд асууж байна, одоо Монгол Улсын нийгэм улс төр, эдийн засгийн хамаарал хаанаас шалтгаалж байна? Бид салшгүй мөнхийн хоёр хүчирхэг хөрштэй, нэгнээс нь хэт хамаардаг байснаа нөгөөгөөс нь одоо хамаардаг боллоо, иймээс баланс тэнцвэржүүлэхийн тулд Өрнийн хөрөнгө оруулалт бидэнд маш хэрэгтэй байна, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалах үүднээс хүчний зөв тэнцвэр бидэнд агаар ус шиг шаардлагатай. Америкийн бодлого тодорхойлогчид асууж байна, баланс барих ганц хэрэгслэл чинь байгалийн баялаг, үүнийгээ ашиглах хуулиа яаж хийх гэж байна, өөрөөр хэлбэл хөрш хоёр орныхоо эрх ашгийг хэт бодоод Өрнийн хөрөнгө оруулалтыг шахан зайлуулах бодлого танайд ажиглагддагийг юу гэж бодож байна? Үнэндээ Өрнийн эрх ашгийг түлхэн зайлуулах бодлого бидэнд байхгүй, бидэнд гадаад орнуудын тэнцвэртэй эрх ашиг л хэрэгтэй, ингэж харагддаг нь зөвхөн улс төрийн утгагүй тэмцлийн гадагш буруу харагддаг хэлбэр юм.

Хамтарсан шинэ Засгийн газар юун түрүүн юу хийх гэж байгааг америкчууд сонирхлоо. Ашигт малтмалын хуулиа баталж аваад юун түрүүн Оюутолгой, Тавантолгой гэсэн асар их байгалийн баялгийг эргэлтэнд оруулна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авна. Томоохон орд газруудын гарах ашгийн 50 ба түүнээс дээш хувь нь монголчуудад ноогдохоор бодож бид хуулиа хийж байгаа. Харин ирээдүйн талаар Баяр ингэж ярилаа: Байгалийн баялаг хэзээ нэг цагт шавхагдана, эсвэл үнэ цэнэгүй ч болж болно. Иймээс өнөөдөр олох ашгаараа сан байгуулна, энэ нь Монголын ирээдүйн хөгжил дэвшлийн баталгаа болох учиртай юм.

Эх оронч хүний л үг. Ил далд юу ч байхгүй. Нууц юм ч юу ч байхгүй. Бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан ёс дэглэмээ хадгалж хөгжил дэвшилд хүрэх санаархал маань яав ч нууц зүйл биш. Окопны сэтгэлгээ бол 70 жил туулсан коммунизмын өв болон бидэнд амь бөхтэй оршсоор. Цухуйхаар нь л буудчих нь. Пирийн тулалдаанд эртний герегчүүд бүх хүмүүсээ алуулаад ялалтанд хүрсэн гэж байгаа. Ийм ялалтаар яах юм бэ! Пирийн ялалт хэнд ч хэрэггүй. Гол нь үндэстнээрээ бүгдээрээ л ялах ёстой. Баяр үндэсний ялалт байгуулах гэж байна гэж би харж байна. Үүнийг л би Вашингтоны уулзалтаас харлаа. Улс төр бол тэмцэл, гэхдээ ухаалаг, хүлээцтэй, тооцоотой, эцэст нь үндэстэнд ашиг авчрах тэмцлийг л хэлэх бус уу? Чухам ийм ойлголт, тэмцэл, баримтлалыг эх оронч үзэл гэх байх.

2008.10.5

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Гэртээ цоожлогдсон гурван хүүхэд амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэжээ

-ЗУРГААН НАСТАЙ ЭГЧ НЬ ДҮҮГЭЭ ТЭВРЭЭД ОРОН ДООР БҮРТИЙТЭЛ ХЭВТЧИХЭЖ-

Гэртээ цоожлогдсон, хоригдсон хүүхдүүд галд амиа алдсан харамсалтай мэдээ байсхийгээд л дуулддаг. Өнгөрсөн баасан гаригт хоёроос арван насны гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай мэдээлэл ирлээ. Онцгой байдлын 15 алба хаагч ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр болсон явдлыг тоймлон хүргэе.

ЭГЧ ДҮҮ ХОЁР ЦЭЦЭРЛЭГЭЭСЭЭ ЧӨЛӨӨ АВСАН БАЙЖЭЭ

А-ийнх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 баг буюу Жилчигт амьдардаг. Тэрбээр Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан гэртээ иржээ. Эхнэр нь сумандаа хөрөө рам ажиллуулдаг бөгөөд ойрын үед гэртээ байжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хоёр сүүлийн хэд хоног хийсэн ажилгүй гэртээ шахам байж. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том нь зургаан настай охин. Бага нь хоёр настай хүү. Хоёр хүүхэд нь цэцэрлэгт явдаг байж. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байгаа мэдээлэл дуулдах болсон. Ийм шалтгаанаар хүүхдүүд нь цэцэрлэгээсээ долоо хоногийн чөлөө авсан байжээ.Тэднийд Түнэл сумаас эгчийнх нь арван настай хүү бас ирсэн байж.

Ингээд гурван хүүхэд гэртээ өнждөг байсан аж. Тэднийх 8х12 харьцаатай палкан байшинд амьдардаг. Үүднийх нь амбаарыг оруулбал, байшингийнх нь урт бараг 14 метр гэнэ. Хулгайчаас сэрэмжилж бүх цонхоо гаднаас нь төмрөөр торлочихсон аж. Өнгөрсөн баасан гаригт аав, ээж хоёр нь түр гарахдаа хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод явжээ. Тэр өдөр гадаа хүйтэн байсан учраас ах, эгч хоёр нь дүүгээ авч гараад дааруулчихна гээд цоожилсон нь тэр.

“15 АЛБА ХААГЧ ЦОНХЫГ НЭЭЖ ЧАДААГҮЙ”

А-ийн байшин шатаж байгаа тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.13 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон аж. Энэ талаар эх сурвалж мэдээлэл өгөхдөө “Гал үүдний амбаараас эхэлж гарсан. Цахилгааны утаснаас гал гарсан гэж таамаглаж байгаа. Онцгой байдлын аврагчид хоёр цаг шахам ажилласан. Техник, хэрэгсэл муутай учраас цонхны хаалт төмрийг онгойлгож чадахгүй байсан. Арай гэж галыг намжааж байшинд ороод хүүхдүүдийг хайгаад олоогүй. Гэрт хүүхдүүдийн уйлах дуу гараад байсан ч тэднийг олоогүй. Хоёр цагийн хугацаанд хүүхэд битгий хэл том хүн угаартчихна. Байшин нэлээд том байсан учраас өрөө дамжиж хүүхдүүдийг хайгаад цаг алдсан. Үүнээс гадна онцгойгийнхон арай л удаан ажилласан. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байх шиг байсан” гэлээ.

ААВ НЬ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ХОЁР АЛХМЫН ЗАЙД ЗӨРЖЭЭ

Байшин шатаж эхлэх үед арван настай хүү эмээгийнхээ утас руу залгажээ. Гэтэл тэр үед эмээ нь хөдөө явж байсан учраас утас нь сүлжээ барихгүй байж. Сүлжээтэй газар ирээд ач хүүгээс нь дуудлага ирснийг мэдээд буцаад залгахад хэдийнэ хожимдсон байж. Гурван нялх амьтан дүрэлзсэн галтай тэмцэж, амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэсэн нь ослын дараахь байдлаас харагдсан байна. 10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалжээ. Хагарсан шилний өөдөс гар хуруу руу нь шигдэж, хүзүүг нь хүртэл зүссэн байж. Цонхны шилийг хагалж, завсраар нь толгойгоо гаргах гэж оролдож байгаад хүзүүгээ зүссэн бололтой. Хэрвээ цонхыг хаасан төмөр тор байгаагүй бол гурван хүүхэд аврагдах боломжтой байжээ. Хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн бололтой цонхны доор амиа алдсан байжээ. Харин зургаан настай эгч нь хоёр настай дүүгээ тэврээд орон дор бүртийтэл хэвтчихэж. Галаас айсандаа гэртээ байсан бүх хөнжлөөр дүүгээ хучаад өөрөө тэврээд хэвтсэн бололтой амиа алджээ. Хүүхдүүдийн өмссөн хувцас нь шатаагүй бөгөөд угаартсан байдалтай нас барсан байжээ.

Аврагчид гэрт хүүхдийн дуу сонсоод хайж байсан талаар дээр өгүүлсэн. Аав нь ч гал дунд дайрч ороод хүүхдүүдээ хайжээ. Унтлагын өрөөнд орох үед аврагчид аавыг нь хүчээр гаргасан гэнэ. Хоёрхон алхсан бол хүүхдүүдийнхээ нуугдсан орны дэргэд очих байсан гэж халаглаж байгааг эх сурвалж хэлсэн. Ерөөсөө тэнд байсан хорь шахам хүн утаан дундах гурван хүүхдийг эрээд олоогүй гэнэ. Гал гарснаас хойш хоёр цаг орчмын дараа хүүхдүүдийг олоход хэдийнэ амиа алдсан байжээ. Энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

ХҮҮХДҮҮДИЙГ НУТАГЛУУЛСАН

Хөвсгөл аймгийн албаны эх сурвалжтай холбогдож тодруулга авлаа.

Гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

-Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Аав ээж нь түр гарахдаа гэрээ цоожилчихсон байна. Цонх нь хүртэл торлогдсон байшинд гурван хүүхэд угаартаж амиа алджээ. Гэрийнхэнд нь маш хүнд байгаа. Хоёр хүүхэдтэй залуу айл шүү дээ. Аав ээж нь 30 ч хүрээгүй залуу хүмүүс. Бас эгчийнх нь хүүхэд ирчихсэн байж таараад амиа алдсан. Хүүхдүүдийг өнөөдөр (өчигдөр) нутаглууллаа.

Онцгойгийнхон нэлээд удаан ажиллаж, цаг алдсан гэх юм?

-Техник хэрэгсэл муутай ажилладаг бололтой юм. Улаан гараараа шахам галыг унтраасан гэнэ лээ. Том байшинд нил утаатай, харагдах орчин хязгаарлагдмал байсан учраас хүүхдүүдийг олоогүй юм билээ. Галын шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа гэсэн. Хүүхдүүдийн араас буян үйлдэх арга хэмжээг аймгийн төвд зохион байгуулъя гэсэн ч ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Моломжамцын Батаа: Бүх юм нурлаа гэж ойлгоод Польш руу явсан

Ю.Цэдэнбалын “хаанч­лал”-ын үед “Мөнхийн хоёрдугаар хүн” гэгдэж явсан Дэмчигийн Молом­жамц агсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргаар 1964-1989 он хүртэл тасралтгүй ажилласан гэхээр бас л урт хугацаа. Улсын халаас нимгэн үеэс Сангийн яамыг толгойлж, социализмын өрнүүн бүтээн байгуулалтын үеийг түүчээлсэн түүнийг нэгдүгээр хүнтэй холбоотой хоёр“хэрэг”-т хожимихэд буруутгасан нь анхаарал татав. Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн шалтгаанаар бүх албан тушаалаас нь авч хаясныг дуулгах үүрэг Д.Моломжамцад ногджээ. Үүнийг Ю.Цэдэнбалын эхнэр бага хүү хоёр “хуйвалдаан” гэж хүлээж авсан байдаг. Харин 1990 оны үед нам нь түүнийг “Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч” хэмээн намын гишүүнээс нь хөөж, шүүхэд өгсөн баримт бий. Гэсэн ч Д.Моломжамц нэгдүгээр хүн болоогүй нь үнэн. Харин ч “Гомдол хорслыг мартаж цайруулдаг юм” гэж хэлсэн байдаг. Түүний ертөнцийг үзэх үзэлд Буддын философи, багадаа сүм хийдэд шавилан сууж байсан нь нөлөөлсөн болов уу. Нэгдүгээр хүний суудалд шунахгүйгээр хоёрдугаар хүн байх хэм хэмжээг жигд сахих, амар амгалан амьдрах, эв найрыг сахиж үлдэх “Моломжамц философийг хойч үеийнхэн судлах ч юм билүү.

Д.Моломжамцын эхнэр Ж.Цэрэн-Янжин нөхрийн адил Эрхүүд Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн боловсролтой эмэгтэй байж. Том охин Даариймаа нь Ардчилсан Германд барилгын дээд сургуулийг архитекторч мэргэжлээр дүүргэсэн. Нөхөр Вольтер болон хүүхдүүд ач, зээ нарын хамт Италид ажиллаж амьдардаг. Түүний бүтээсэн барилгууд Итали бас Москвад байдаг гэсэн. Дунд хүү Батаа нь Москвад, бас Монголдоо суралцаж, эдийн засагч, статистикч мэргэжил эзэмшсэн. Бага охин Жаргал Москвагийн их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн, өдгөө Италид амьдардаг гэнэ лээ. Моломжамцын Батаатай ярилцав. Тэрбээр монголоор ярьдаг гадаадын хүнийг санагдуулам аялгаар ярих юм. Орос цэцэрлэг, дунд сургууль дүүргэж Моск­вад суралцаж, гадаадад олон жил амьдарсан нь нөлөөлсөн байлгүй. “1988 онд гараад 2000 он хүртэл Монголд байгаагүй. Аль нэг байгууллагад ажилладаг олон хүнтэй харьцдаг байсан бол миний яриа сайжрах байсан даа” гэж М.Батаа хэлсэн.

Та Моломжамц гуайн ганц хүү юм байна?

-Тийм ганц хүү нь. Эгчтэй, эмэгтэй дүүтэй. Даариймаа, Жаргал гэдэг. Ээж ярьдаг юм. “Элдвийн цэцэг мэцэгт дургүй. Энэ айлуудад нэг их олон цэцэгүүд байна” гэдэг. Тийм учраас охиддоо энгийн нэр өгсөн. Бид насны ялгаа бага. Том эгч надаас нэг насаарл ах. 1946, 1947, 1949 онд ээж жил дарааланхүүхэд гаргаад “Одоо боллоо. Ахиж хүүхэд гаргахгүй” гэж л дээ.

Аав ээж тань хэр их үүрэг даалгавар өгдөг байв?

-Хичээлээ хий, яагаад хийхгүй байна гэхээс биш надад дарамттай байгаагүй. Би их амархан, сайн сурч байсан. 1966 онд арваннэгдүгээр анги төгссөн. Хрушевийн үед шинэчлэлт хийгээд бүх сургуулийг арваннэгэн жилээр төгсгөсөн юм. Гэхдээ ганцхан жил ийм туршилт хийсэн. Тэр үед нь би сурч таарсан юм. Найман настайдаа сургуульд ороод 19-тэйдээ төгссөн дөө.

Том хүний хүүхэд гэсэн дарамт байсан болов уу. Би аав шигээ болох ёстой ч гэдэг юм уу?

-Тийм юм байгаагүй. Би Сангийн сайдын гэрт төрсөн хүү. Гэхдээ би мэдэж байсан. Намайг арай өөрөөр үзнэ гэдгийг. Тийм болохоор би аавынхаа албан тушаалыг ашиглах дургүй байсан. Мөрөөрөө л явдаг.

Танай ээж аавтай чинь суугаагүй бол мундаг алба хашаад явах ч байсан юм билүү?

-Яг үнэн. Манай ээж Монгол банкинд ажилладаг байсан. Ээж сайн ажиллаж хэлтсийн дарга болоод, банкны орлогч болгох санал тавьсан юм билээ. Ээж зориуд татгалзжээ. “Манай гэрт хоёр даргаар яах юм. Би хүүхдүүдээ хүмүүжүүлж, нөхөртөө туслах хэрэгтэй байна” гээд ажлаасаа гарсан гэдэг. Насаараа Санхүү эдийн засгийн техникумд багшилсан. Аав дарга болоогүй байсан бол манай ээж дарга болох л байсан байх. Манай аав олон жил даргын ажил хийхэд ээжийн туслалцаа байсан. Зөвлөгөө өгнө, аав ганцаардаггүй байлаа.

Танд аав тань юу гэж сургадаг байсан бэ?

-Жараад оны үед үзэл суртлын юм жаахан ярьдаг байсан. Чи юу яриад байна, наадах чинь буруу гэж хэлдэг байсан. Би чинь орос сургууль төгссөн, Москвад суралцсан болохоор барууны нөлөөтэй. Оюутан байхдаа польшуудтай их найзалдаг байлаа. Эхнэр маань польш хүн л дээ.

Аав, ээж хоёр чинь гадаад бэрээ яаж хүлээж авав?

-Аав юм хэлээгүй. Ээж нэлээд биеэ барьсан байдалтай суугаад “Өө мэдэхгүй дээ. Та хоёр сууна гэдэг чинь. Энэ чинь ямар шашны хүн юм” гэж байсан. Дараа нь манай хүн “Танай ээж чинь дургүй байна” гээд уйлаад бөөн юм болж л байсан. Тэгж байгаад суусан. 1972 онд манай том охин гарчихсан байсан.

Та өнөөдрийн удирдагч­дыг тэр үеийнхтэй харьцуулдаг уу?

-Үгүй ээ харьцуулж болохгүй шүү дээ. Эд чинь огт өөр нөхцөлд өөр зорилттой ажиллаж байгаа хүмүүс. Манай аав сайн улс төрч байсан. Тийм учраас олон жил ажлаасаа хөөгдөөгүй жишээтэй. Мань эр алдаа хийдэггүй байсан байх. Ухаантай, алсын хараатай хүн гэж би боддог. Ю.Цэдэнбалтайгаа мууддаггүй. Ю.Цэдэн­балынхаа дор хоёр номероо мань эр яг барьж байсан байхгүй юу. Ю.Цэдэнбал даргы­гаа хүндэтгэнэ. “Ю.Цэдэнбал шиг хүн манай Улс төрийн товчоонд байхгүй ээ” гэжхэлдэг байсан.

Ю.Цэдэнбал даргынд ирж очдог байвуу?

-Би юу гэж Ю.Цэдэнбалынд очих вэ. Том хүү Слава нь манай дүүтэй нэг анги. Тэрэнтэй сайн харилцаатай байлаа. Славатай Москвагийн их сургуульд лекцийн үеэр таардаг байсан. Нас барахынх нь өмнө ерэн хэдэн онд нэг уулзсан юм.

Тэгж уулзахдаа юу ярих юм?

-Бид хоёр улстөр ерөөсөө ярьдаггүй байсан. Мань эрийн хажууд нэгдүгээр курсээс л авахуулаад нэг орос оюутан үргэлж байсан. Машинаар яваад нэг газар зогслоо. Слава өөрөө машинаа барьж явсан юм. “Яах гэж байгаа юм бол” гэсэн чинь орос нь “Дэлгүүр орох гэж байгаа юм аа” гэсэн. Яах юм гэсэн чинь “Архи” гэсэн. “Наадах чинь өдөр болгон уудаг юм” гэсэн. Архи уугаад зүрх нь л дийлээгүй шиг байгаа юм. Ваннад усанд орж байгаад харвачихсан гэж дуулсан.

Орос нэртэй болохоор нь ч тэр үү орос талдаа илүү ойр юм шиг сэтгэгдэл төрдөг байсан. Хөөрхий их л ганцаардмал хүн байж?

-Монголоор ярьж чадахгүй. Яагаад чтэгж хүмүүжүүлчихсэн юм. Биднээсээ жаахан тусгай, тусгай хамгаалалттай явдаг байсан. Монголын амьдрал мэдэхгүй. Би чинь бусад хотын хүүхэд шиг л Туулын эрэг дээр загас барина, тэнээд явж л байсан. Битгий тийшээ яв, тэрэнтэй битгий нийл гэж намайг хориглодоггүй. Мань эр бол тийм юм байхгүй. Торны цаана сууж байгаа юм шиг л байсан. Тэгээд аавыг нь аваад хаячихаар хэн ч биш болчихож байгаа юм.

Таныг жараад онд компьютер ярьдаг байсан гэсэн?

– Москвагийн их сургуульд компьютерийн хичээл зааж байсан. Нэг их аюултай юм заагаагүй л дээ. А, Б л заасан. Мосвагийн их сургуулийн гурав­дугаар курсээс намайг татчихгүй юу. Буруу хүмүүстэй найзлаад байна гээд. Социа­лизмын эсрэг юм ярьдаг гадаад найз нартай байлаа. Эрхүүд шилжүүлсэн. Эрхүү надад таалагдаагүй. Улаанбаатартаа очъё гэсэн. Москвагийн их сургуулийн эдийн засгийн факультетад сурч байсан. Монголдоо үргэлж­лүүлж сураад Статистикийн төв газарт орсон юм. Би бүх гол гол хэлтэст ажилласан.

Комьпютер байхгүй үед статистикийн дүн мэдээг яаж гаргадаг байв?

-Табулятор байсан. Компьютер чинь электрон машин шүү дээ. Тэр үед цахилгаан машин ашиглаж байсан. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслөөр Мон­голын үндэсний тооцоолон бодох машины төв байгуулна гэдгийг би мэдэж байсан. Эхний компьютер тавихад анхны программ зохиогчдын тоонд би орлоо. Гучаад залуучууд байсан. Минскээс “Минск” гэсэн Оросын компьютер худалдаж авч байсан. 1977 оноос Д.Бямбасүрэн дарга намайг “Манайд ирж ажилла” гэсэн. Үнэ стандартын хороондсекторын эрхлэгчээр авсан юм. 1984 онд ажлаа дуусгаад ирээд, Шинжлэх ухаан техникийн улсын хороонд орсон. Удирдлагын автоматчилсан системийн төвгэж байгуулсан. Д.Бямбасүрэн дарга захирал нь би орлогчоор нь ажилласан. Мэдээллийн хангамжийн сектор хариуцаж байсан. Одоо сон­гуулийн хар хайрцаг авчраад байна. Тэнд юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Чамд өгсөн саналыг зориуд тоолохгүй ч байж болно. Уг нь “Тэддүгээр сонгуулийн хэсэгт юу болж байна” гэхээр “Энэ нам тэдэн хүний санал авсан байна” гээд монитор дээр гардаг, бүгд нээлттэй харахаар хийж болох байсан. Бид тийм систем хийх чадвартай.

Табизнес хийсэн гэсэн үү?

-Бизнес хийх гэж үзсээн. Би 1988 онд Польшид очоод найзынхаа газ, нефтийн хоолой барьдаг компанидажилд орсон. Хангамжийн инженер байлаа. Социализм нурахад Оросоос газ ирэхээ байлаа. Дэлхийн үнээр газ ирэхээр польшууд дампуурсан. Би компьютерийн бизнес хийх гэж үзсэн. Зэсний наймаа хийхээ дөхсөн. Гэхдээ бүтээгүй. Тийм бизнес хийсэн бол өдийд муу нэртэй үлдсэн байлгүй

-1990 оны нийгэм шил­жил­тийн хэцүү үед бол та эх орондоо байгаагүй юм байна?

-Жилд хэдэн удаа ирнэ. С.Зоригийг танина. Д.Энхбаатартай харилцаа сайтай. Бошигтыг багаас нь мэднэ. Орос сургууль төгссөн, надаас ах л даа. Залуудаа уулзаж ярьдаг л байсан.

Сүүлд аавтайгаа ярьж суудаг байсан гэсэн. Ярианы сэдэв юу байхав?

– Аав ном их уншдаг. Надтай ярина, жаахан маргана. Би хөдөөгийн монгол ахуй мэдэхгүй. Даарч, өлсч үзээгүй. Би барууны үзэлтэй. Гэхдээ нэг их эсэргүү биш. 1988 онд яагаад Польш явсан гэхээр би бүх юм нурлаа гэж ойлгосон. Аав намайг Өмнөговь руу олон дарга нартай авч явсныг мартдаггүй. 1964 онд наймдугаар анги төгсөөд есдүгээр ангид орох намар хичээлээс тав хоногийн чөлөө авсан. Тэр үед л Таван толгойг ашиглах тухай ярьдаг, нөөцийнх нь талаар мэдээлэлтэй байсан шүү дээ.

Таны хоёр охин польш ээжтэй. Тэд Монголын том удирдагчийн үр удам гэдгээ мэдэрдэг болов уу?

-Тэд маань польш хүүхдүүд. Гэхдээ мэддэг юм. Өвөө, эмээдээ их сайн байсан. Би тэдэнтэйгээ харилцаа сайн. Энд хааяа ирдэг юм. Энэ зун ирэх нь үү үгүй юу. Монголд байхдаа их дуртай. Ганданд ихочиж мөргөдөг юм. Яагаад юм мэдэхгүй Гандан л яваад байдаг. Манай эхнэр Варшавын их сургуулийн багш байсан. Монголын тухай нийтлэл бичиж байсан.

Танд ааваасүлдсэн өв хөрөнгө, дурсгал байдаг уу?

-Дөрвөн өрөө орон сууц үлдсэн. Өөр надад юу байх вэ. Би өөрийнхөө тухай, аавынхаа тухай ном бичиж байгаа. Голцуу аавынхаа тухай өөрийнхөө ойлголтоор бичнэ. Би түүхч биш ч түүх сонирхдог.

Та намд элсэх тухай бодож байв уу?

-Намд орох юмсан гэсэн нэг их хүсэл байгаагүй. Түүнээс биш энэ намд дургүйюм байхгүй. Д.Бямбасүрэн дарга “Чи намд ор” гэж байсан. Тэр сэдэв тэгсхийгээд замхарсан.

Аав, ээжийн тань амьд­ралын сүүлийн жилүүд яаж өнгөрсөн бэ. Хүүхдүүд нь гадаадад байсан болохоор хоёр хөгшин уйддаг байсан болов уу?

-Жилд хоёр удаа хэдэн сараар том эгч рүү Италид очдог байсан. Тэнд тогтмол амьдрах эрхтэй байв. Аав тэнд хоёр гурван сар болоод “Харья харья” гэнэ. Ээж бол байвал байгаад байдаг. Аав тэнд Португал, Испани үзээд 2000 онд Н.Энхбаяр дарга дээр ороод “Зам барих хэрэгтэй байна” гэж хэлжээ. Испани харьцангуй хоцрогдмол орон байсан. Европын холбоонд хожуу орсон. Европын холбоонд орохдоо зам их барьсан. Тэр талаар Н.Энхбаяртай ярьсан юм билээ. “Өдрийн сонин”-д том өгүүлэл бичсэн. Түүнээс хойш Мянганы зам баригдаж эхэлсэн юм.

Гончигсумлаа гуайн Зоригтой найзбайсан гэсэн үү?

-Цэцэрлэгээсээ найз байсан. Одоо Сүхжаргал­маа­гийн нөхөр шүү дээ. Дүгэрсүрэн гуайнхтай хамт лагерть гардаг. Дүгэрсүрэн гуай АНУ-д байсан болохоор гоё пянзнуудтай, тэднийд очиж хөгжим сонсох дуртай байлаа.

Та Польшийн “Инвестгаз” гээд нефть хийн компанид ажиллаж байсан гэсэн. Монголд нефть боловсруулах үйлдвэр барих хэр ирээдүйтэй вэ?

-Нефтийн үйлдвэрих онцлог­той. Дор хаяхад гурван сая тонн нефть боловсруулдаггүй бол ашиггүй. 500 тонн, нэг сая тонн газрын тос боловсруулах боловсронгуй технологи гэж байхгүй. Монголын шатахууны хэрэглээ өнөөдөрчүү чамай нэг сая тонн хүрнэ. Хятад, Ангаркст байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт манай нефтийг боловсруулж чадахгүй. Тохируулга хэрэгтэй.Нефть боловсруулах үйлдвэр барилаа гэхэд литр бензин 3000-4000 төгрөг болох байх. Өртөг өндөр гарна.

Тэгвэл хийд шилжих боломжтой юу?

-Монгол метан хийн нөөц ихтэй шүү дээ. Метанаа хий болгоод хоолойгоор Хятад руу гаргаж болно. Хөнгөн тэрэгүүд метан хийгээр явж болно. Хийн хэрэглээнд шилжчихвэл хотын утаа байхгүй болно.

Таныг аав чинь шийтгэж байсан удаа байсан уу?

-Ганц хоёр зодуулж байсан л даа. Алгаддаг юм. Тэнэг юм хийгээд дургүйг нь хүргэсэн байх л даа. Хэнтэй хэрэлдсэнюм, хичээлээ пялчихсан ч юм уу яасан юм санахгүй байна.

Та ямархоббитой вэ?

-Багад ээж “За чи хоол хий” гэдэг байсан. Ямар ч хоол хийдэг байсан юм, аав ээж хоёр иддэг л байсан. Би Польшид найз нартайгаа хамтарсан ресторантай байсан. Арваад жил муугүй л ресторан байж дээ. Одоо бол хааяа мах шардаг. Дундад Азийн хоол хийнэ. Плов, лагман гээд л.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Цэвээндаш: Эверестийн 6500 метрийн өндөрт авирч байхад газар хөдөлсөн. Тас хийгээд л явчихдаг юм байна лээ

Балбад хүчтэй газар хөдлөлт болж дэлхий нийтийг цочоож байх үеэр манай улсын хоёр уулчин Эверестэд авчирч байлаа. Тэдний авиралтыг Хятадын талаас бүрэн зогсоож бүтэн нэг жилээр Эверестийн авиралтыг хаасан. Харин манай уулчид өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн юм. Дэлхийн дээвэр дээр хоёр дахь удаагаа гарахаар явсан уулын спортын олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын уулчин, хошууч Б.Цэвээндаштай уулзлаа.

Эверестийг зорих аяллаа эхлүүлэхээр дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо хөдөлсөн. Авиралт хэзээнээс эхэлсэн бэ?

-Энэ удаагийн Эверестийн авиралт маань “Найрсаг Улаанбаатар эрүүл Монголын төлөө хамтдаа” гэсэн уриатай байлаа. Өнгөрсөн сарын 5-ны өдөр эх орноосоо мордож Катманду олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Тэнд хоёр хоноод аяллаа эхлүүлсэн юм. Эверестийн бааз буюу 5200 метрийн өндөрт дөрөвдүгээр сарын 12 гэхэд оччихсон байлаа. Тэнд хамгийн эхний бааз байдаг юм. Бас замдаа 3500 метрт өндрийн бэлтгэл хийсэн. Нэг ёсондоо өндрийн өөрчлөлтөд биеэ дасгаж байсан гэсэн үг. Манай багт Английн гурав, Румины нэг, Коста Рикагийн нэг, ОХУ-ын нэг, Украйны нэг уулчин багтаж байсан. Эдгээр уулчид маш олон жил ууланд авирсан, туршлагатай тамирчид байлаа. Арав, хорь, гучин жил биеэ бэлдсэний эцэст хамгийн сүүлийн зорилго болох Эверестэд аврахаар ирчихээд байсан. Тэдэн дундаас би 2012 онд Эверестийн оргил дээр гарч байсан. Бас Английн Жонн гэж уулчин хүн 2006 онд Эверест рүү авирч байсан гэсэн. Гэхдээ хүчилтөрөгчгүй болоод хөл, гар нь хөлдөөд авиралтаа зогсоож байсан тухайгаа ярьж байв. Тухайн үед хөлийнхөө дөрвөн хурууг тайруулж байсан юм билээ. Уг нь манай багийнхан Катмандугаас хөдлөхдөө арван нэгүүлээ явсан. Харамсалтай нь Германы хоёр уулчин өндөрт биеэ дасгаж чадахгүй буцсан. Бас Украйны уулчны баруун нүд хурц наранд сохроод авиралтаа зогсоохоос өөр аргагүй болов. Түүнийг бууснаас гурав хоногийн дараа ОХУ-ын уулчны бие муудаж толгой нь хүчтэй өвдөхийн хажуугаар ходоод нь өвдөөд Катманду руу буцсан. Ингээд есүүлээ үлдсэн.

-5200 метрийн өндөрт хэр удсан бэ?

-Тэнд хориод хоносон. Өндрийн өөрчлөлт явагдаж байгаа болохоор аль болох биеэ дасгах хэрэгтэй. Цасаар биеэ угаагаад өөрийгөө чийрэгжүүлж бүх хүнд хэцүүг сөрж зогсохгүй бол цааш авирах боломжгүй болно. Тэнд хэд хонож биеэ дасгаад 5750 метрийн өндөрт нэг хоносон. Цаашаа 6500 метрт гурав хоносон. Тэнд хонож байхдаа хоёр дахь өдрөө 7180 метрийн өндөрт гарсан. Эверестийн 80 хувийг туулсан гэсэн үг. 7180 метрийн өндөр лүүгээ гарчихаад буцаж кэмп дээрээ ирж амарчихаад маргааш нь дайралт хийнэ гэж төлөвлөөд байлаа. Гэтэл яг тэр өдөр газар хөдлөлт болсон.

Орон нутгийн цагаар хэдэн цагийн үед вэ?

-Үдээс хойш байсан. 16 цаг л болж байсан болов уу. Бид нар кэмпийнхээ хоол цайгаа идэж уудаг газар байж байлаа. Хоорондоо ярилцаад сууж байтал тас гээд явчихсан. Ёстой чих дөжрөм чимээ л гэж тэрийг хэлэх байх. Яг тэгж дуугарах үед хаана, юун дэлбэрэлт болчихов оо гэж бодсон. Тэгсэн ширээн дээр байсан зүйл газар унаад уул тэр чигтээ чичрээд эхэлсэн. Тэрүүхэн хооронд газар хөдөлж байна ч гэж боддоггүй юм байна лээ. Юу болоод байна вэ гээд учраа олохгүй бүгдээрээ орилолдлоо. Сууж байсан хүмүүс бүгд босож зугтаад. Тэр өндөр ууланд хаашаа зугтахаа мэдэхгүй хэрнээ гүйлдээд байдаг юм билээ. Хэдэн хором өнгөрөхөд газар хөдөлж байна гэдгийг мэдээд майхан руугаа ухасхийсэн. Тэнд камер байсан юм.

Тийм үед бичлэг хийсэн гэж үү?

-Эгзэгтэй мөч болгоныг дүрсжүүлж монголчуудтайгаа хамт авирна гэж байсан болохоор хамгийн түрүүнд тэр л санаанд орсон хэрэг. Хүмүүс нэг хэсэг орилолдож гүйлдэж байгаад бөөгнөрөөд уулынхаа голд зогсчихсон. Ихэнх уулчид анх удаа тэгж хүчтэй газар хөдлөхийг харж байгаа нь тэр. Би ч гэсэн өмнө нь газар хөдлөхийг мэдэрч байгаагүй. Харин сая газар хөдлөлтийг мэдрэх мэдрэхдээ 6500 метрийн өндөрт мэдэрлээ.

Эргэн тойронд өндөр уулнууд байсан байх. Тэд яаж харагдаж байсан бэ?

-Савлагаатай байсан. Өндөр уулан дээр байгаа болохоор тэр үү дуу чимээ айхтар байсан. Ерөөсөө л тас гээд явчихдаг юм байна лээ. Тэгээд дээрээс цас, мөс нурж орж ирж байлаа. Том том хад чулуу нурж орж ирж байсан.

Газар хөдлөлт гурван удаа болсон гэсэн байх аа?

-Тэгсэн. Эхнийх хамгийн хүчтэй нь байсан. Тэгээд дөнгөж учраа олоод байж байтал 20-иод минутын дараа дахиад дайвалзаад эхэлсэн. Тэр нь арай гайгүй. Гурав дахь нь мөн л 20 орчим минутын дараа болсон. Гэтэл удалгүй хөтөч нар маань иридиумын утсаар холбогдох газруудтай яриад яаралтай уулнаас буу гэсэн. Хамаг юмаа хаяад л буусан даа.

Шууд Катманду руу буув уу?

-Эхний бааз болох 5200 метр дээр ирсэн. Газар хөдлөлтөөс хоёр хоногийн дараа бууж ирж байгаа юм. Бууж ирээд утсаа нээтэл ар гэрийнхэн, найз нөхөд, албан байгууллага, хамт ууланд алхдаг хүмүүс гээд энд тэндээс зөндөө мессэж ирсэн байсан. “Монголын хоёр уулчин ор сураггүй байна” гэсэн мэдээлэл тарсан юм байна лээ. Гэрийнхэн болон намайг таньдаг хүмүүс сандраад бөөн юм болж байсан байх. Тэгээд ямар ч байсан амьд байна гэдгээ мэдэгдээд доошоо буусан.

Хэрэв газар хөдлөөгүй байсан бол авиралтаа яаж үргэлжлүүлэх байсан бэ?

-Бид хэд 7800 метрийн өндөрт байрлах гэж байсан юм. Тэндээ гурав, дөрөв хоног амарчихаад үндсэн авиралтаа хийн оргил дээр гарахаар төлөвлөөд байсан. Гэтэл байгалийн гамшигт үзэгдлийг яах ч аргагүй. Нэг бодлын их харамсалтай байна. Бэлтгэл сайтай байсан болохоор бие их сайн байлаа. Хөнгөн шингэн, өндрийн өөрчлөлтөд аль хэдийнэ дасан зохицсон байсан. Өөртөө их итгэлтэй байсан болохоор авиралт зогсоосон байхад хүртэл итгэж чадахгүй байсан.

Ямар ч арга байхгүй. Буу гэсэн үү?

-Дөрөвдүгээр сарын 25-нд газар хөдөлсөн шүү дээ. Тэр үед бүх уулчдыг буу гэсэн. Гэхдээ би хамгийн сүүлийн өдөр хүртэл буюу энэ сарын 5 хүртэл 5200 метрийн кэмп дээрээ байсан. Тавдугаар сарын 5-наас уулчдыг хүчээр буулгана гэж байсан юм. Сүүлийн өдөр хүртэл байгаад байсан нь юмыг яаж мэдэх вэ гэж бодсонтой холбоотой. Яг газар хөдлөлт болох үеэр Эверестэд 300 гаруй уулчин авирч байсан юм билээ. Би хамгийн сүүлд уулнаас буусан 17 уулчинтай хамт ирсэн.

Газар хөдлөлт болох үед оргил дээр гарчихсан уулчин байсан уу. Бас та нараас өндөрт яваа багийнхан байсан болов уу?

-Оргил дээр гарсан уулчин байгаагүй. Манай багийнхан хамгийн өндөрт байх кэмпийг эзэлчихсэн байсан. Тэгэхээр Түвд талаасаа лав бидний дээр явсан уулчин байгаагүй.

Уулчид маш их эрсдэж байна гэсэн мэдээлэл байсан?

-Балба талаас нэлээн их хохиролтой байсан мэдээ байгаа. Урд талаас авирч байсан уулчдаас 26 хүн газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээ байна лээ. Түвдэд зургаан уулчин амь үрэгдсэн гэсэн. Яг хажууд байгаа хүмүүсээс нас барсан хүн байхгүй ч өндөр дээрээс нурж унаж байгаа хад, чулуунд оногдоод нас барсан гэж байна лээ. Түвд талаас 1200 гаруй хүн орон гэргүй болсон гэж мэдээлж байсан.

Яг газар хөдөлж байхад юу бодогдож байв?

-Их л гайхсан даа. Гэхдээ арай ч авиралт зогсоочихно чинээ санаагүй. Газар хөдөлж байгааг нь мэдээд одоо удахгүй гайгүй болчих болов уу гэж бодож байсан. Дууссан хойно нь “За ашгүй, намдчихлаа. Өнөө шөнө сайхан амраад маргааш дайралтаа хийнэ дээ” л гэж бодож байсан. Манай багийнхан хувцас хунараа хүртэл бэлдээд авирна гэж бодож байсан юм. Гэтэл ямар ч аргагүй, бушуухан доошоо буу гэж хэлсэн. Гэхдээ бас биднийг хуурч буулгасан байгаа юм. “Одоо дахиж газар хөдөлнө гэж байна. Доошоо буучихаад гурав, дөрвөн өдрийн дараа дахиад гарч ирье” гэж хэлсэн. Хэрэв бүх юм дууссан, уулыг хаалаа гэсэн бол уулчид дээшээ зүтгэх л байсан. “Бид нар мөнгөө төлсөн. Одоо 6500 метрийн өндөрт байгаа юм чинь дээшээ гарна” гээд дайрчихвал бас боломж байсан байж мэдэх юм. Хөтөч нарт тэндхийн уулын холбооноос “Уулчдыг яаралтай буулга” гэсэн тушаал ирсэн шиг байна лээ.

Газар хөдлөлт болсны дараа байгальд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Дээшээ өгсөхөд зүв зүгээр байсан газруудад ангал үүсчихсэн байсан. Маш болгоомжтой, бие биеийнхээ гишгэсэн мөр болгон дээр гишгээд доош буусан. Ер нь нуралт явагдах аюул их байлаа.

Доор буугаад ирэхэд байдал ямар байв?

-Тэнд үлдсэн хүмүүс орилолдоод явчихсан. Буугаад ирэх болов уу гэж хэдэн өдөр хараад байхад ирэхгүй байсан болохоор бас жаахан сандарч байсан юм шиг байна лээ.

Та 2012 онд Эверестийн ноён оргил дээр гарч байсан. Харин энэ удаад ар талаас нь авирахад ямар байдаг юм байна?

-Эверест бол Эверест шүү дээ. Ард талаасаа хад асга ихтэй, урд талаасаа цасан хунгар их ихтэй. Нэг гоё нь Түвдийн талаас авирахаар Жомолунгма ноён оргил харагддаг юм билээ. Оргил нүдэнд харагдаад байгаа болохоор авирахад сэтгэлзүйн хувьд сайхан санагддаг юм байна.

Одоо Эверестийн авиралтыг бүтэн жилээр зогсоочихов уу?

-Тэглээ. Угаасаа Эверестэд жил бүрийн тав, аравдугаар сард авирдаг. Ирэх аравдугаар сарын авиралтыг бүр мөсөн хаасан. Ирэх оны тавдугаар сар хүртэл уулчид Эверестийг зүглэхгүй. Харин дараа жил уулчид авах эсэхийг холбогдох албаны хүмүүс шийднэ гэсэн.

Эверест доошоо суулт өгсөн гэж байсан. Тэр талаар мэдсэн үү?

-Суулт өгсөн гэж ярьж байна лээ. Зарим хүмүүс доошоо гурван метр суусан гэж байсан. Үнэн худлыг магадлаж чадсангүй. Катмандуд буугаад ирэхэд их хэцүү дүр төрх угтаж байна лээ. Нэг байшин нураад нөгөөгөө налчихсан ч байх шиг. Ер нь дайны дараах хот шиг болчихсон байхыг хараад сэтгэл өвдөж л явлаа.

Та бүхэн авиралт хийхийн тулд мөнгө төлсөн. Нэгэнт мөнгөө төлөөд авиралтаа дуусгаж чадаагүй болохоор ирэх жил ч юмуу дахиад авирч болох уу?

-Уг нь Хятадын Засгийн газраас тэтгэлэг олгох болоод нэг багт 5000 ам.доллар өгсөн юм. Тэрийг олуулаа хуваагаад авчихаар нэг хүнд 500 ам.доллар ноогдож байгаа. Түүгээрээ Лхас орох замын зардал хийгээд таарсан. Харин ууланд авирах эрх авсан байгууллагатайгаа холбогдоход “Хэрэв ирэх жил дахин авирах бол 7200 ам.долларын хөнгөлөлт үзүүлье” гэсэн. Одоо бол ямар ч боломж байхгүй юм билээ. Тэгээд ч гамшигт өртөөд хэцүү байгаа улсаас мөнгө нэхээд байх хэцүү.

Түрүүн та газар хөдлөлтийн дараа бичлэг хийсэн гэсэн. Хэзээ олны хүртээл болох вэ?

-Уулын спорт үзэгчгүй байдаг учраас хүмүүс тэр бүр мэдэрдэггүй. Тиймээс авиралтаа эхлэх үеэсээ эхлэн бичлэг хийж байлаа. Бүр сүүлдээ манай багийнхан намайг “Mongolian TV” гээд нэрлэчихсэн. Ер нь бол бичлэг хангалттай хийсэн. Одоо харин мэргэжлийн хүмүүст үзүүлж байж олны хүртээл болгох байх. Харин авиралтын явцад авч байсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргая гэж бодож байгаа.

Ирэх жил Эверестийг зорих уу?

-Тэрийг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгөнөөс л хамаарна даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Болор: Хамтарсан нөхдөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болортой ярилцлаа.

Эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой таагүй мэдээллүүд улам их түгж байна. Байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахгүй юу?

-Аливаа улс тухайн жил, ирэх онуудын, сүүлийн жилүүдийн төсөөлөл гээд бүх үзүүлэлтүүдийг тооцож үзэж байж төсвөө баталдаг. Орон бүр л төсвөө өөдрөг гаргадаг. Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч орон биш. Тийм учраас түүхий эдийнхээ үнэд тулгуурладаг. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд ямар байхаас шалтгаалж Монголын эдийн засаг дээшлэх үү, доошлох уу гэдэг нь шийдэгддэг. Энэ нь манай улсын хамгийн том дутагдал. Үүнийг өөрчлөхийн төлөө бид ажиллах ёстой. Бидний хувьд 2010-2011 оны үед нүүрс, алт, зэсийн үнэ нэмэгдэхэд эдийн засаг сэргэлт авсан. Тэр үеийнхээ дундаж үзүүлэлтийг оруулж фактор болгоод төсвөө баталдаг. Аль ч улсын төсвийн орлого баталснаар нь төвлөрнө гэж байхгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Аль болох л бүтээх талаас нь УИХ Засгийн газраа шахаж ажиллаж байна. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар байхад баталсан төсөв боломжийн болсон. Үүн дээр Ч.Сайханбилэгийн буюу хамтарсан Засгийн газар тодотгол оруулж ирэхдээ дутагдал гаргасан. Ер нь намууд тэр дундаа АН, би ч гэсэн төсвийн тодотголыг орж ирсэн хэлбэрээр нь батлуулахгүй гэдэг хатуу байр суурьтай байсан. Тиймдээ ч нэлээд сайжруулж баталсан.

Төсвийн тодотгол яагаад муу болсон гэж?

-Засгийн газар тодотголыг оруулж ирэхдээ зардлаа илүү их танах ёстой байсан. Гэхдээ өнөөдөр хямрал гэж хавтгайруулж ярьж байгааг би нэг их ойшоохгүй байгаа. Хямрал гэдгийг тодорхойлдог ажилгүйдлийн тоо өсөх, инфляц 20 хувиас дээш гарах зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бий. Ийм хэмжээнд асуудал хүрээгүй, хүн ам өсч, ажилгүйдлийн тоо буурч, тодорхой ажлууд хийгдэж, аймгуудын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өсч байна. Жишээ нь манай Архангай аймагт үзүүлэлтүүд нь дээшилсэн. Тэгэхээр улс төрийн оноо авахын төлөө алхам тутамдаа “хямрал, хямрал, хямрал” гэж яриад байх нь буруу. Орлого тасалдаж байгаа нь зөв зүйл биш ч тартагтаа тулчихаагүй байгаа. Бид Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гаргана гэх зэргээр баахан шуум тараачихсан. Үүнтэй холбоотой улс орон даяар хүлээлт үүсчихсэн байдаг. Гэтэл УИХ нь тэр ажил руугаа орохгүй хоёрын хооронд улс төр хийгээд хэрэггүй нэг асуудал дээр ихэнх хугацаагаа авч байна. Жишээ нь Цэцийн дүгнэлт дээр л гэхэд үдээс өмнө гурван цаг боллоо. Ингэж байгаа нь харамсалтай л байдаг юм. Төсвийн тухайд тодотголоо Засгийн газар оруулж ирэх байх. Хэзээ вэ гэдгийг нь мэдэхгүй байна.

Цалингаа тавьж, эм тариагаа авч чадахгүйд хүрлээ гээд байгаа. Үнэн юм уу?

-Цалин, тэтгэвэр тасалдахгүй. Зарим нэг нөхөд оноо авахын тулд ийм зүйлийг завсар чөлөөгүй яриад байгаа юм. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг долоо хоног бүрээр нь авч үзэж байгаа. Тэндээс харахад цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх тухай зүйл огтхон ч харагдахгүй байна. Мөн өрийн дарамт маш их ярьж байна. Тэгвэл зах зээлийн эдийн засгаараа хөгжиж байгаа улс орнууд чинь мөнгө босгож байж л эдийн засгаа тэлдэг. Зарим гишүүд хөрөнгө оруулалт татахын тулд өр тавиад байна гэж ярих юм. Зайлуул Ерөнхий сайд нь энэ хоёрын нэг нь нөгөөгийнхөө оронд явдаг юм биш гэдгийг байн байн л хэлээд байгаа. Тодруулбал, энэ хоёр хамт л явдаг зүйл. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын амыг МАН өөрсдөө 45-уулаа байхдаа 2012 онд хийсэн хуулиараа барьсан. Тэгэхэд Элчин сайдуудыг цуглуулж уулзаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилсөн. Тэр шийдвэрээс болж хөрөнгө оруулалт гэдэг зүйл байхгүй болсон байдаг. Ийм байж өнөөдөр гэнэт саран дээрээс буугаад ирчихсэн юм шиг ийм зүйл яриад байж болохгүй л дээ. Хамтарна гэж хамтарчихаад шүү. Бид эдийн засгаа тэлэх тусам ДНБ-д эзлэх өрийн хэмжээ багасаад явдаг зарчимтай. Европын холбоонд сүүлд элссэн зүүн Европын орнуудын өрийн хязгаар 90 хувьтай байх жишээтэй. АНУ-ын тухайд яриад ч хэрэггүй байх. Манай улсын хөгжлийн түвшинд байгаа эсвэл өндөр хөгжчихсөн орнууд манай түвшинд байхдаа ямар байсныг харьцуулаад үзэхээр аль болох л мөнгө босгож тэр хэмжээгээрээ дэд бүтцээ шийдэж, үйлдвэрүүдээ босгосон байдаг. Манайх үйлдвэрлэгч болох ёстой. Гэтэл тэр үйлдвэрүүдийг хэн ч зүгээр бариад өгөхгүй. Тиймээс тодорхой түвшинд зээллэг яригдана. Мэдээж оруулж ирсэн мөнгийг зарцуулахдаа ч сайн менежменттэй байх ёстой. Чингэс, Самурай бондын хөрөнгийг тавиад туучихсан гэж хэсэг бүлэг хүмүүс яриад байгаа юм. Гэтэл зарцуулалтын нэг мөнгө хүртэлх задаргааг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Дандаа л бүтээн байгуулалт руу орсон юм билээ. Түүнээс биш Чалкогийн өр шиг авангуутаа тараагаад өгчихсөн зүйл байдаггүй юм билээ. Хөрөнгө оруулалтынхаа хуульд өөрсдөө 2012 онд сонгуулийн өмнө популизм хийж өөрчлөлт оруулж хөрөнгө оруулалтаа багасгачихаад, тэгээд сонгуульд ялагдчихаад эргээд зай завсаргүй ийм зүйл яриад улс орныхоо хөгжилд чөдөр тушаа хийгээд яваад байхыг буруу л гэж бодож байгаа.

Одоо МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гээд эхэллээ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ баталдаг. Баталсан хөтөлбөрийг ямар ч Засгийн газар, хэдэн ч удаа солигдсон бай хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг л шаардана. Харамсалтай нь хамтарсан нөхдөд мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна. Хамтарсан нөхөд юуг хүсч байгаа вэ гэхээр яаж өөрийнхөө намын хүмүүсийг энд тэндэхийн албан тушаалд аваачиж тавих вэ. Яаж тартагт нь тулгаад гарах вэ гэдэг бодолтой байна. Ярьж байгаа, хэлж байгаа үйлдлүүд нь надад тэгж л харагдаад байна.

МАН засгаас гарах нь тодорхой болчихож байгаа юм биш үү?

-Харин тийм. Гарахдаа хүндрэлтэй байгааг нь улам хүнд болгоод явах санаатай. Нэг юм ч болов Монгол Улсынхаа төлөө хамтраад хийе гэж огт дуугарахгүй юм.

Харин АН, МАН-ынхан Таван толгойг явуулахгүй байх тал дээр сайн нэгдэж байгаа юм биш үү. Таны хувьд ямар санаатай байгаа вэ?

-Таван толгойн талаар сошиал орчинд тодохой байр сууриа илэрхийлчихээд байгаа. Таван толгойг явуулах нь зөв. Гэхдээ саяын оруулж ирсэн гэрээгээр явуулж болохгүй гэдэг хувийн бодолтой байна. Уншаад үзэхэд Монголын эрх ашигт нийцэхээргүй ийм л гэрээ байгаа. Ер нь Оюу толгойн гэрээг өмнөх парламентын үед явуулсан. Бас л асар их учир дутагдалтай гэрээ болсон. Түүнээс дор зүйл оруулаад ирэхээр ойлгомжтой биз дээ. Өнөөгийн болон тэр үеийн нөхцөл байдал өөр ч гэж яриад байна. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа Засгийн газар нь өөрийнхөө төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанийг байнга доош нь хийж, муулж янз бүрээр яриад байгаа нь сонирхол татам. Гэтэл Эрдэнэс таван толгой компани нь өөрөө тэс өөр мэдээллийг өгч байна. мэдээж ашигтай ажилласан байгаа. Чалкогийн өр болох 300 сая гаруй ам.долларын 200 гаруй саяыг нь олборлосон нүүрсээрээ дарчихсан байгаа биз дээ. Ашигтай ажилласан гэдгээ үүнээс өөрөөр яаж нотлох шаардлагатай юм. Гэтэл ашиггүй ажиллаад бүр их өртэй компанид өгөх гээд байгааг би ойлгохгүй байгаа. Нарийн зүйл рүү нь орвол үнэхээр болохгүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр хулгайгаар зурагдах гэж байсан гэрээг УИХ зогсоосноороо түүхэн гавьяа байгуулсан гэж харж байгаа. Зөвхөн өнөөдрийн хүндрэлийг харж энэ гэрээг хийж болохгүй. Би, миний үр хүүхэд, ач, зээ нар Монголдоо амьдарна гэж бодсоны үндсэн дээр гэрээг хийх ёстой. Харин энэ гэрээг хийж байгаа хүмүүс цаашид Монголд амьдрахгүй гэж бодож байж магадгүй. Би айхтар популизм хийгээд байдаггүй ч энэ асуудал дээр дуугүй байж чадаагүй.

Гэрээнд Монголын талын олох орлогыг юу гэж заасан байна?

-Хар ухаанаар яривал Эрдэнэс Таван толгойн бүх зүйлийг Энержи ресурст шинжлүүлэх заалтууд л туссан. Гэтэл хүн бүр Эрдэнэс Таван толгой компанид цөөн хувьцаатай. Иргэдэд байгаа хувьцаа бол хийсвэр зүйл биш. Иргэд Эрдэнэс Таван толгойд хувьцаа эзэмшиж байгаа учраас Энержи ресурс руу үйл ажиллагааг нь шилжүүлэхдээ асуух уу гэх мэтчилэнгээр нарийн асуудлууд байна. Хөрөнгө оруулагч хэн байх нь хамаа алга гэж болно. Бид Хятадын компани гээд байгаа юм биш. Ер нь харилцан ашигтай, хувьцаа эзэмшигч иргэдийн эрхийг хангасан байх ёстой. Ганцхан жишээг дурдахад Блүүмберг дээр “Мongolian mining corporaratian бол энэ жилийн төгсгөл гэхэд дампуурч алга болно. Тэднийг аврах ганц зүйл нь Таван толгойн гэрээг байгуулж өрөө дарах” гэж бичсэн байна. Ийм зүйл рүү бид орох ёсгүй. Дэлхий нийт уншдаг Блүүмберг зүгээр сонсоод биччихдэг хэвлэл биш. Тэгэхээр бид аль болох засч сайжруулаад явуулах ёстой. Ийм л хувийн бодолтой байна.

Эхнээсээ зохион байгуулалттай байсан гэсэн үг үү. Энэ Засгийн газрыг энэ гэрээг байгуулах гэж байгуулагдсан гэдэг үг ч гараад байгаа?

-Энэ бол миний хувийн бодол. Үүнийг өөрөөр харж байгаа УИХ-ын гишүүд, хувь хүн олон байгаа. “Хийх ёстой, манайд ашигтай” гэж тайлбарлах хүн цөөнгүй бий. Тэгэхээр санал зөрөлдөж байна л гэсэн үг.

Тэгвэл гэрээг хэрхэн өөрчлөх вэ. Ямар чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой гэж?

-Минийхээр болдог бол Энержи ресурс гэдгийг нь Эрдэнэс таван толгойгоор сольчиход л гэрээ явчихна. Бүр болохгүй бол ийм гэрээг хийж байснаас одоогийнхоор нь орхичихсон нь дээр.

Төмөр зам тавих, нүүрс угаах үйлдвэр барих асуудал нь тусдаа яригдана. Мөнгө төгрөгөөс эхлээд дахиад л бөөн асуудал босно ш дээ?

-Ярьж болохгүй зүйл байхгүй. Олборлож байгаа нь үнэн. Олборлож байгаа үнийн зөрүү нь хүртэл их том ялгаатай байна. Цаад тал нь 50 ам.доллараар олборлуулдаг бол Эрдэнэс таван толгой нь 17 ам.доллараар олборлуулж байна. Ингээд л ялгаа гараад байгаа юм. Ерөнхий зүйлийг ярихад л ийм. Бүр нарийн яривал утгагүй зүйл болно.

Хувьцаанаас хэзээ ногдол ашиг авах вэ гэдэг асуулт бий?

-Саяын гэрээг баталчихсан бол хувьцаа замхарч байгаа юм. Тэгээд л М.Энхсайхан өдөр шөнөгүй “1072 хувьцаа чинь саналын эрхгүй, амьгүй” гэж яриад байгаа. Хувьцаа амилна гэдэг ашиг хүртэж эхлэхийг хэлнэ. Заавал өнөөдөр байх албагүй. 1800 оны үед АНУ-ын томоохон корпорациудын хувьцаа амилахгүй явсаар байгаад сүүлдээ ашиг өгч эхлэхдээ бүх хувьцаа эзэмшигчдээ саятан болгосон жишээтэй. Ийм гэрээг Засгийн газар зөв хийх үүрэгтэй. Тэгээд засах үүргийг нь УИХ өгч байна. гэтэл засахгүй гээд улайраад, муйхарлаад зүтгээд байж болохгүй.

Ер нь сүүлийн үед УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж чадахаа больчихоод байна уу?

-Монголчууд улс төрөөсөө гарч чадахгүй байна. Орой зурагт үзэхэд цагийн мэдээний 55 минутад нь улс төр гарч байна. Яагаад гэвэл хүн бүр нь улстөрч болчихсон. Тийм ч учраас энэ гишүүд нь хүртэл болж л өгвөл кинопоо дарж дэмий юм ярьж цаг хугацаа авч зурагтаар гарах сонирхолтой. Цэцийн дүгнэлтийг гурван цаг хэлэлцэх ямар шаардлага байдаг юм. Асуулттай гишүүн байна уу гэхэд 20 гишүүн нэрээ өгч байна. Гишүүн тус бүр таван минут асуухад цаг 40 минут хариулт өгөх гэж мөн ийм хугацаа болж байна. Ингээд л үдээс өмнөх чуулганы хуралдаан дуусч байна ш дээ. Та бүхэн хараарай. Уралдаж кноп дардаг нэр бүхий хэдэн л хүн бий. Харагдаж л байвал би сайн гэж боддог юм уу яадаг юм. Тэгсэн хэрнээ хэрэгтэй юм ярихгүй. Ерөнхий сайд ч гэсэн “Би татвар нэмэхгүй” гэж баахан ярьчихаад татвар нэмэх хуулиа татахгүй яваад байдаг нь бас л утгагүй. Улс төрийн бай болж байна. Тэр дундаа энэ удаа олонхигүй байгаа учраас улстөржилт нь дийлдэхгүй байна. Заавал гурван бүлэг зөвшилцөнө гэх мэтээр харамсалтай л байдаг. Одоо тойргийг жижиг болгоно гээд байгаа нь их том ухралт. Жижиг болгочихвол 76 тэрбумтан л худалдаад авчихна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц

Урд хөршийн “Винсвэй интерпрайсес холдинг” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэл CCC-гээс SD болж буурсныг Standart & Poors зарлалаа. Нүүрсний зах зээлийн гол тоглогч гэгддэг энэ компанийн үнэлгээ эх орондоо ч сайн биш байна. Хятадад зээлжих зэрэглэл нь D гэсэн ангилалд багтчихаад буй. Шуудхан хэлэхэд “Винсвэй”-н дампуурал эхэлчихлээ. Өнгөрсөн сард бондын хүүгийн төлбөрт өгөх учиртай байсан 13.15 сая ам.доллараа төлж чадаагүй. Дараагийн нэг сарын боломжит хугацаанд ч төлбөрөө гүйцэтгээгүй компанийн хувьд дампуурал ойрхон ирсэн гэсэн үг.

Standart & Poors бол улс орон, компаниудын зээл­жих зэрэглэлийг тогтоо­дог, дэл­хийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллагын нэг. Хятад бол коксжих нүүрсний зах зээл дэх дэлхийн гол хэрэглэгч. Харин “Винсвэй” Монголын компаниудын нүүр­сийг авч цааш нь үнэ нэмж худалддаг “ченж” компани. Өмнийн говьд нүүрс олборлодог хэдийн маань гол түнш. Тэд боловсруулаагүй, шороотой нүүрсээ уурхайн аман дээрээсээ барьж очоод хэр таарсан үнээр нь “Винсвэй” мэтийн компанид өгчихдөг юм. Урд хөршийн “ченж” компаниудын хамгийн аварга нь. Монголчуудаас боловсруулаагүй нүүрсийг нь дажгүй үнээр авч цаашаа­­гаа овоо хэдэн юм нэмээд зарчихдаг ченжийн систем урд хөршийн зах зээл дээр төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Одоо ч Өмнийн говьд нүүрс олборлодогтөрийн өмчтэй компани маань яг ийм системээр нүүрсээ борлуулж буй.

Өмнөговьд нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж борлуулдаг ганцхан компани бий. Тэр нь “Энержи ресурс”. Өнөөдөртөө тэд нүүрсээ гавьтай борлуулж чадахгүй, өчнөөн тэрбумаар босгосон баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж амжихгүй суугаа. Өдий хүртэл “ченжийн” тогтолцоо нүүрсний зах дээр хүчтэй оршсонучраас ийм дампуу дүр зураг өнөө болтол үргэлжилсэн хэрэг.

Харин одоо байдал өөрчлөгдөх нь “Винсвэй”-н дампуурлаас тов тодорхой харагдаж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн түүхий нүүрснээс татгалзаж эхэлсний нэг илрэл нь “Винсвэй”-нуруудалт болж байна. Хятад дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн үнийн удирдаач. Тэнд хэрэглээ ихэсвэл нүүрсний үнэ өснө. Хэрэглээ нь хумигдвал үнэ дагаад уруудна. Нүүрсний зах зээлд ийм хүчтэй нөлөөтэй улс түүхий нүүрснээс татгалз­саныг батлах шалтгаан ганц “Винсвэй”-н уруудалтаар зогсохгүй. Хятадын Эрчим хүчний үндэсний газар энэ сарын 5-нд Нүүрсний цэвэр хэрэглээ технологи нэвтрүүлэх таван жилийн төлөвлөгөө гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Түүхий нүүрснээс татгалзсан энэ хөтөлбөр өнөөдрөөс 2020 он хүртэл хэрэгжинэ. Уг нь шинэ юм биш л дээ. Урд хөрш аль эртнээс ногоон эдийн засгийг дэмжинэ гээд түүхий нүүрсийг зах зээлээс шахах агуулгатай заалт багтсан хөтөлбөр энэ тэрээ баталчихсан байсан. Тэр бодлогоо л хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.

Хятадын хувьд манайх шиг хөгжлийн хөтөлбөр гаргаад маргааш нь мартаж орхидог улс биш. Хэрэгжүүлнэ л гэсэн бол ямар ч хөтөлбөр амьдрал дээр буудаг. Төр нь дэмжинэ л гэвэл ямар ч компаниа босгоод ирдэг. Унагая гэвэл ямар ч том компани сүйрлээ зарлахад гайхаад байх юмгүй. Манай шороотой нүүрсийг хямд үнээр авч хил давуулаад баяжуулах үйлдвэрт угааж цааш нь ахиу үнээр зардаг “Винсвэй” шиг компаниудаа Хятадын төр өмнө нь дэмждэг байсан. Ийм компаниудыг нүүрсний салбарынхан “дундын” гэж тодотгодог. Төр нь дэмжиж байсан болохоор дундын компаниудын бизнес цэцэглэж байсан юм. Энэ удаа Хятадын төр “Винсвэй”-н түүхэн үүрэг дууссан гэж үзсэн учраас л нэгэн цагт нүүрсний зах зээл дээр мандаж явсан компани зээлээ төлж чадахгүйд хүрч шалдаа буусан хэрэг. Урд хөршид учир шалтгаангүй, бодлогогүй, санамсаргүй, тохиолдлын юм гэж ерөөс үгүй гэдгийг үүнээс гадна өчнөөн жишээгээр нотолж болно.

Товчхондоо нүүрсээ нийлүүлдэг урд хөрш маань “Түүхий нүүрс авахгүй шүү, та нар нүүрсээ угааж баяжуулаад зарвал зар, чадахгүй бол уучлаарай” гэчихлээ. Ирэх таван жилийн хугацаанд урд хөршид нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр, цогцолбор олноор баригдах гэж байна. Хоёр жилийн дараа дотооддоо хэрэглэх нүүрснийхээ далан хувийг баяжуулж, 2020 онд бараг ихэнх нүүрсээ боловсруулж хэрэглэх нь тодорхой болжээ.

Тэгэхээр бидэнд одоо ганцхан зам байна. Таван толгойн нүүрсээ угааж баяжуулж байж л Хятад гэдэг аварга зах зээл дээр үнэ хүргэж борлуулах цор ганц зам байна. Нэг статистик хэлье. Уг нь Таван толгойн коксжих нүүрс дэлхийд гэж ярихаар чанартай. Гэтэл өнөөдөр бид урд хөршид коксжих нүүрс нийлүүлдэг бусад улсаас 1-3 дахин хямд үнээр нүүрсээ зарж байна. Боловсруулаагүй, эцсийн зах зээлд шууд хүрдэггүй, “ченж”-ийн дүрмээр ажилладаг захтай учраас Монголын нүүрс ийм үнээр зарагдаж байгаа хэрэг.

Манайд нүүрс угаах үйлдвэр барьсан нэг л компани байгаа, тэр нь “Энержи ресурс” гэж өмнө хэлсэн. Дорнын луу “Винсвэй” мэтийн дундын компаниудаа биш “Шинхуа” шиг боловсруулсан нүүрсийг эцсийн зах зээлд, далайн боомтод хүргэдэг аваргуудаа дэмжээд эхэлчихлээ. Тэгэхээр Таван толгойн саяхны хэлэлцээрээр за зүй болоод тохирчихсон “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” гэсэн хослол урд хөршийн зах зээл дээр жинхэнэ тоглогч байж чадна гэсэн үг.

“Энержи ресурс”-ийн хувьд нүүрсний зах зээл дээр зөв тоглогч гэсэн эерэг имижтэй. “Винсвэй” мэтийн дундын компаниудад нүүрсээ ухаж гаргаад шороотой нь аваачаад өгчихдөггүй. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьсан компани. Нүүрсээ үнэ хүргэж зарж чадаж байгаа үндэсний ганц маань. “Шинхуа” хилийн цаанаас эцсийн хэрэглэгч буюу далайн боомт хүрсэн өөрийн төмөр замтай. Манайд хөрөнгөө гаргаад төмөр зам барьж өгнө гээд дуугарчихсан. Эд хамтарвал Цогтцэцийд ажиллаж буй угаах үйлдвэрийг өргөтгөөд л асуудал шийдэгдэнэ. Монгол нүүрс дажгүй үнээр далайн боомтод хүрч Австралитай жинхэнэ утгаараа өрсөлдөж эхэлнэ. “Сумитомо”-гийн хувьд Таван толгойн нүүрсийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд ахиу үнээр зарах менежментийг төвөггүй хийх туршлагатай компани. Японы зах зээлд менежмэнтээ хийгээд эхэлсэн гэх өөдрөг мэдээг “Сумитомо”-гийн төлөөлөгч Эдийн засгийн чуулганы үеэр дуулгасан нь ердөө саяхны үйл явдал. Тэнд цугласан баялаг бүтээгчидлав алга ташин хүлээж авсан. Дахин хэлэхэд “Винсвэй” дампуурсан нь, “Шинхуа” төмөр зам барьж, боловсруулсан нүүрсийг чинь далайн боомтод хүргэе гэж дуугарсан нь тохиолдлын зүйл биш. Хятад гэдэг аварга зах зээл боловсруулсан нүүрс авъя гэж байгаагийн л дохио. Өмнөх Ерөнхий сайдурд хөршид айлчлаад ирэхдээ “Тэд биднээс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс авъя гэж байна” гэсэн гэгээтэй мэдээ дуулгаж байлаа. Тэд манай дарга нар шиг өнөөдөр хэлснээсээ маргааш буцдаг улс биш. Тэрбум байтугай тонныг хорин жилийн дотор өлхөн авчихаар хэрэглээтэй орон. Гэхдээ өнөөдрийнх шиг түүхий нүүрс гаргая гэвэл авахгүй л дээ. Боловсруулсан нүүрсийг бол асуудалгүй худалдаж авна гэдгээ сая гаргасан шийдвэрээрээ нотолчихлоо. Манай дарга нар шиг биш гэснээс сүүлийн үед дарга нарынхаа өмнөөс нүүр хийх газар олдохоо болилоо. Өмнөөс нь халгаад байх юм, заримдаа. Сүүлийн үед нэг нь “за” гэчихээр нөгөө нь “үгүй” гэж гэдийгээд ажил уядаг байдал хэрээс хэтэрснийг монголчууд бултаараа харж, сонсоод гундуухан аж төрцгөөж байна.

Өчнөөн судалгаа хийж байж, удтал ярилцаж хэлэлцсэний эцэст сая нэг “за” гэж дуугардаг, “за” гэвэл ёогүй Япончууд лав өдийд толгой сэгсэрч суугаа. Жишээ нь “Сумитомо” Таван толгой дээр хамтарна гэсэн шийдвэрээ өнөөдөр нь сонсоод маргааш нь гаргах компани биш. Таван толгойн хэлэлцээрт багтаж ажилласан хүмүүсийн өчнөөн хугацааны хөлс, хүч тэдний шийдвэрт нөлөөлсөн байж таарна. Төр төлөөлсөн гурав нь цугаараа очоод “за зүй” болсон нь ч барагтай зүйлд шийд гаргаад байдаггүй арлынханд итгэл өгсөн нь гарцаагүй. Асуудлыг энэ хүртэл нь явуулчихаад дэлхийд гэж яригдах том компанийнх нь урмыг хугалаад буцаачихдаг бодлогогүй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй л болов уу. Дарга нарынхаа өмнөөс нүүр халуу оргиод байгаагийн учир энэ л дээ.

Ер нь тэгээд энэ дарга нарын хэлснээсээ буцдаг элдэв араншин, том төслүүдийг гацааж байгаа ойлгомгүй авирыг гэнэн, бодлогогүй, эв түнжингүй гэвэл хэт өнгөц дүгнэлт болно. Цаана нь арай л өөр дүр зураг харагдаад байгаа юм…

Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд ирнэ. Дарга нар маань бас юу гэж худлаа хэлэх бол гэхээс яс хавталзаж л байна. Хятад, Энэтхэг хоёр дэлхийн коксжих нүүрсний 80 хувийг хэрэглэдэг аварга зах зээл. Энэ хоёр улсын импорт 2016 он гэхэд 100 сая тонноор нэмэгдэнэ гэсэн статистик бий. Уг нь бидэнд “Сумитомо”-гоор дамжаад Энэтхэг гэсэн аварга зах дээр нүүрсээ нийлүүлэх боломж байгаа. УИХ дээр гацчихаад байгаа Таван толгойн гэрээ шийдлээ олж, Энержи ресурс, Сумитомо, Шинхуа гэсэн гурвал Таван толгойн ордыг хөдөлгөвөл Энэтхэгийн зах зээл үүдээ нээснээс ялгаагүй болно. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд гарах асуудал сөхөгдөж таарна. Манай төрийн хэд өнгөн дээрээ “Бид танай улсад нүүрсээ гайгүй үнээр нийлүүлэх сонирхолтой байна. Ингэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж дуу нийлүүлчихээд явангуут нь маргасан дүр эсгэж асуудлыг замхруулж мэдэх л улс. Таван толгойн хэлэлцээний өнөөгийн дүр зураг ийм эргэлзээ төрүүлээд байна л даа. Ядаж Энэтхэгийн Ерөнхий сайдыг ирэхэд дуу нэгтэй байж, шийдэл дээрээ ч үзэл бодол нэгтэй зогсмоор байх юм. Тэгж байж л Монголын нүүрсийг ахиу үнээр авах сонирхол гуравдагч зах зээлд төрнө.

Урд хөршийн хувьд ганцхан коксжих нүүрсэн дээр өндөр шаардлага тавиагүй. Эрчим хүчний нүүрсэн дээрээ ч стандарт мөрдөж байгаа. Хятадын зургаан яам байгууллага хамтраад “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам” гэж баталжээ. Тэд агаарын бохирдлоо бууруулах гэж худалдаж авах нүүрснийхээ химийн элементийн агуулгад анхаараад эхэлчихэж. Зүгээр нэг угаасан нүүрс биш, доторх химийн элементийн агуулга нь хор багатай байх ёстой гэсэн өндөр босго Монголын нүүрсэнд ч мөрдөгдөх нь ойлгомжтой. Оны эхнээс мөрдөж эхэлсэн түр журам ёсоор Хятад Улс шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглоод байна. Он гарсаар манай нүүрс тээвэрлэгч жаран машиныг ийм шалтгаанаар хил дээрээс буцаасан гэсэн мэдээг Р.Жигжид сайд саяхан өгснийг бодоход тэдний шийдвэр хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Урд хөрш маань бидний нүүрсийг ялгаж ангилж, зөвхөн шаардлагад нийцсэнийг ньшилж байгаад авдаг болжээ.

Дахин хэлье. Нүүрсээ угааж, боловсруулж, өндөр стандартыг нь хангаж байж Хятадын зах дээр гайгүй үнээр борлуулах нь тодорхой болсон энэ үед бидэнд нэг л гарц байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниудтай түншилж, чанартай нүүрсийг эцсийн хэрэглэгчид нь дажгүй үнээр зарах. Ингэж чадах хослол нь өмнө хэлсэн “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа” гурав. Тэгж байж монгол нүүрс Хятадын зах зээл рүү ногоон гэрлээр гарч, гуравдагч зах зээл дээр үнэ хүрнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ спорт цаг-үе

Чөлөөтийнхөн Д.Дагвадоржийн дарамтыг тэсэхээ байжээ

Чөлөөт бөхийн дасгал­жуу­лагчид “Бид архи ууж ирчихээд хүүхдүүддээ агсам тавьдаг аавтай, хүчир­хийлэлтэй айлын хүүх­дүүд шиг, дарамт, доромжлол дор байдаг. Одоо цааш тэвчиж чадах­гүй” гэцгээж байна. Мон­голын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогт­баяр, гавьяат тамир­чин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар ингэж ярьж байна.

-Чөлөөт бөхийн холбоо энэ удаад тамирчдадаа хуурамч виз гаргуулснаас болж нэлээд том асуудал үүсч байх шиг байна. Монголын чөлөөт бөхийн холбоо энэ мэтээр зохион байгуулалт, хариуцлагын алдаа гаргадаг гэдгийг спорт сонирхогчид байтугай ард түмэн мэддэг болчихлоо?

Ц.Цогтбаяр:-Бид холбоон дотроо энэ асуудлыг зөндөө л хэлдэг байсан. Ийм юм болохгүй байна, тэгэхгүй бол болохгүй нь, та нөхөд минь анхаараач гэж. Бидний үгийг хүлээж авдаг улсууд нь цөөхөн байсан. Энэ нь яван явсаар эцсийн цэг дээрээ ирчихлээ. Бид дөрвийн хувьд ажил авснаасаа хойш маш олон зүйлийг тэвчиж, дуугүй өнгөрөөсөн. Эр хүний жудаг зааж, бөхийн ноён нуруу гэж нэг юм бий. Тэр болгоноо бодоод тэвчсээр, аль аль талдаа эвээ олохгүй байгаа биз гэж их л уужуу хандсан. Эцэстээ тамирчдадаа хуурамч виз өгч, хил давуулан тэмцээнд явуулна гэдэг байж боломгүй асуудал боллоо.

-Хуурамч виз гэдэг чинь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хэмжээний юм болно гэсэн үг үү?

Л.Энхбаяр: -Катарын талд манай хүмүүсийн нэр очилгүй, тэдэнд үнэхээр хуурамч биз өгч явуулсан бол энэ чинь зохион байгуулалттай гэмт хэрэг болж таарна л даа. Үүнийг шалгуулах хэмжээнд гомдлоо гаргана гэдгээ тамирчид маань хэлж байна. Гомдол гаргах нь зүйтэй гэж бодож байна. Бид олимп хүртэл бүх зүйлээ төвлөчихсөн байгаа. Тамирчдын удаан хугацааны хөдөлмөр, зорилго тэмүүлэл бүгд бий. Тэр бүгдэд энэ явдал маш том тээг саад болчихлоо. Бас тамирчин хүний сэтгэл зүйд том цохилт болж байгаа юм. О.Пүрэвбаатар: -2010 онд ахмадын ДАШТ-ий үеэр ийм явдал болсон. Тэр тэмцээнд хоёр тамирчин явсан юм.

Б.Баяраа: -Хурц, Нямдорж гэж хоёр залуу явсан юм. Тэд ДАШТ-д яваад мөн хуурамч визнээс болоод Москвагаас буцаад, фэйсбүүк хаягаараа бидэнтэй холбогдож билээ.

-Чөлөөт бөхийн эрэгтэй хүнд жин угаасаа амжилт гаргах биш, олигтой тамирчин байхгүй. Үндэсний бөх рүү яваад амжилт гаргахаа байсан гэж ярих хүмүүс танай холбоон дотор тааралдаж л байсан?

О.Пүрэвбаатар: -Ноднингийн аварга болсон, мөнгөн медаль авсан хоёр хүүхэд шүү дээ.

Ц.Цогтбаяр: -Ямар хүмүүс зохион байгуулалттайгаар ийм юм яриад байна вэ гэдэг сонин.

Б.Баяраа: -Хэн тэгж хэлж байна. Манай Чулуунбат гэхэд Азийн аваргаас хамгийн олон медальтай, Монголын түүхэнд. Найман медальтай. Хүдэрбулга Азийн аваргын 97 кг-ын жинд хоёр хүрэл, Азийн тоглолтын хүрэл медальтай. Дээрээс нь ноднин жил Ази тивийн аварга болсон бөх. Гомбодорж гэхэд Ази тивийн хошой хүрэл медальтай. Ийм яриа гаргаж байгаа хүмүүс бидний үйл ажиллагаа, амжилтыг, энэ түүхийг мушгин гуйвуулж байна. Нөгөө талдаа өөрсдийнхөө буруу үйл ажиллагааг далдалж зөөлрүүлэх гэсэн санаа.

-МЧБХ-ны удирдлагууд Монголын жүдо бөхийн холбооны удирдлагын менежментийг жишиг болгохыг хүсч буйгаа илэрхийлж байсан. Та бүхэн тогоонд нь ажилладаг хүмүүсийн хувьд холбооныхоо үйл ажиллагааны талаар юу ярих вэ?

О.Пүрэвбаатар: -Дагвадорж гэдэг хүн чөлөөт бөхийн холбоог авчихаад Монголын эрэгтэй багийг сайжирч байна гэж ярьж байгаа байхгүй юу, гадуур. Бид дуугүй л байдаг байсан. Яг үнэн хэрэгтээ эрэгтэй багийг ойшоодоггүй. Бид улсын зардлаар тэмцээнд явж, бэлтгэл сургуулилтаа хийгээд амжилт гаргаад эхлэнгүүт бидэн рүү эргэж харах санаа агуулсан. Бид өөрсдөө зүтгээд өдий зэрэгтэй амжилт гаргаад явж байхад тэр хүмүүс ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй мөртлөө холбоо мундаг ажиллалаа, Дагвадорж чөлөөт бөхийн холбоонд орсноос хойш эрэгтэй багийн амжилт урагшиллаа гэж ярих болсон.

-Б.Баяраа багш гурван шавиа дагуулаад онгоцноос буунгуутаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Ц.Цогтбаяр дасгалжуулагч ч бас эх орондоо ирээд бодит явдлыг ярьсан. Ингэж олон нийтэд бүхнийг ярьснаас болж Д.Дагвадорж аварга та бүхнийг дарамталсан гэх юм. Тийм юм болсон уу?

О.Пүрэвбаатар: -Ерөөсөө л байнгын дарамттай шүү дээ. Тамирчдыг барилдаж байхад “Ялахгүй бол ална шүү” гэж байгаа юм. Дарамт биз дээ. Тэгэхээр тамирчин хүн биеэ бариад барилдаж чадахаа больчихдог. Амжилт гаргаад ирэхээр хүүхдүүд нь сайн болчихдог. Амжилтгүй ирэхээр хэдэн дасгалжуулагч нь л муу болчихдог. “Муу п…(зүй бус үг) та нарын хийж байгаа юм хаана байна” гээд л. Саяны энэ удаагийн дарамт биш, ерөөсөө иймэрхүү юм элбэг тохиолддог. Бид чимээгүй байсаар эцэстээ тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг л болж байна даа.

-Хуурамч визний асуудал юу болж таарав?

Ц.Цогтбаяр: (Катарын талаас ирсэн жинхэнэ визийг харуулав). Энэ виз дөрөвдүгээр сарын 16-нд, 25-нд Монголд ирсэн. Гэтэл хар даа, энэ хуурамч визнүүдийг (Хуурамч гэх визнүүдийг харуулав.сурв). Баруун доод буланд нь огноо байхгүй, зүүн доод буланд нь хаанаас ямар цахим хаягнаас ирсэн гэх мэдээлэлгүй, толгой хэсэг дэх араб бичиглэл нь байхгүй байгаа биз дээ. Үүнийгээ холбооны зүгээс тайлбарлахдаа “Бичиг үсэг мэдэхгүй хэдэн арабууд л юмаа дутуу бичээд явуулсан” гэж тайлбарлаад байгаа юм. Баримт нь энд байсаар байтал улайм цайм ингэж худлаа яриад байна.

Б.Баяраа: -Энэ визүүдийг хар даа. Катарын тал ингээд скайнердаад явуулах уу. Үгүй шүү дээ. Чөлөөт бөхийн холбоо энэ визүүдийг бидэнд өгсөн учраас бид итгээд авч явсан.

-Ямар учраас тамирчдын визийг хуурамчаар үйлдэв. Жинхэнэ визэнд нь өөр хүмүүсийг оруулчихсан юм болов уу?

Б.Баяраа: -Магадгүй. Батбаяр овогтой Маамуу гэнэ үү. Бид танихгүй. Тамирчдын визэн дээр ийм хүний визийг гаргуулчихсан байна лээ. Тэмцээнд барилдах тамирчдынх нь виз ирэхгүй удаад байхад хаа байсан бидний танихгүй Батбаяр Маамуу гэдэг хүний виз дөрөвдүгээр сарын 16-нд ирчихсэн байгаа юм.

-Д.Дагвадорж тэргүүтэй чөлөөт бөхийн холбооны удирдлагууд эх орондоо ирснийхээ дараа үүссэн асуудлаар ярилцах байх. Та бүхний хувьд цаашид яая гэж бодож байна. Ямар байр суурьтай байна вэ?

Ц.Цогтбаяр: -Энэ хуурамч визний үнэн мөнийг олно.

Л.Энхбаяр: -Нэгдүгээрт, холбоо маань үйл ажиллагаа явуулах ямар ч эрх зүйн чадамжгүй юм байна. Хоёрдугаарт, угаасаа ч хууль ном журмынхаа дагуу зохион байгуулагдсан холбоо биш. Бид хангалттай тэвчээд дуугүй байсаар ирлээ. Бид дөрвийн хувьд тэсээд дуугүй байгаад өнгөрлөө гэхэд тамирчдын эрх ашиг зөрчигдсөөр эцэстээ Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 2016 оны олимпоос медаль авах уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ мэт ноцтой асуудал үүсэх учир бид дуугарахаас өөр замгүй боллоо. Энэ холбоо үйл ажиллагаа явуулах ямар ч чадамжгүй болсон нь олон түмэнд харагдсан болохоор багш нарын зүгээс зохион байгуулалтын тал дээр тэмцлийн өөр ямар арга зам байна вэ, тэрийг хийнэ.

О.Пүрэвбаатар: -Олимпийн эрх авах тэмцээн дээр ийм асуудал гараад ирвэл бид яах юм бэ. Тийм биз дээ. Тамирчдын минь хөлс хүч, бидний хийж байгаа ажил салхинд хийснэ.

-Асашёорюүг зарим хүмүүс чөлөөт бөхийн холбоог удирдахад мэргэжлийн бус гэж үздэг. Аварга маань чөлөөт бөхөөр барилдаж байсан болов уу?

О.Пүрэвбаатар: -Сумогийнх шүү дээ. Жүдо бөхөөр хичээллэж байгаад сумо руу орсон.

-Монголын чөлөөт бөхийн холбоог гаднаас нь харахад ерөнхийлөгчийнхөө эргэн тойрноос салдаггүй, байнга эргэлддэг хүрээлэл байдаг юм шиг ээ?

О.Пүрэвбаатар: -Толгойг нь угаадаг хүмүүс байхгүй юу.

Ц.Цогтбаяр: -Тийм л болгочихоод байгаа юм.

О.Пүрэвбаатар: -Дагвадорж сумо барилдаад ирсэн. Энд ирээд чөлөөт бөхийг дээш нь гаргая гэсэн үнэн сэтгэл нь байсан ч юм уу, үгүй ч юм уу. Чөлөөт бөхөд олон сая төгрөг зарцуулдаг л гэж яриад байдаг. Хаана, хэнд зарцуулсан юм бол. Тамирчдын зардалд 470 сая төгрөг зарсан гэж тайлангийн хурал дээр ярьсан байгаа юм. Ямар ямар тамирчинд өгсөн юм. Эрэгтэй багт бүхэл бүтэн хоёр жилд 15 сая төгрөг өгсөн, нэг олон улсын тэмцээнд явахад. Баттай мэдээ.

Бид мөнгө гуйж үзсэн. Дандаа л “Мөнгөгүй” гэдэг. Тийм бол тэр их мөнгийг хаана, хэнд өгчихсөн юм. Энэ асуудлыг дахин ярих хэрэгтэй.

Л.Энхбаяр: -Дагвадорж аварга Дэлхийн бөхийн холбоонд хахууль өгдөг тухай хүртэл ярьж, шүүгчдийг нь хахуульдан байж медаль худалдаж авч өгдөг гэж биднийг доромжилсон.

О.Пүрэвбаатар: -Та нар медалиа чадлаараа авдаг гэж бодоо юу, мөнгөөр худалдаж авсан юм шүү гэх ухааны юм ярьсан, тайлангийн хурал дээр. Энэ бол тамирчдыг маш муухайгаар үл хүндэтгэсэн, хөлс хөдөлмөрийг нь үл тоосон явдал. Гавьяат тамирчин Г.Мандахнаран харахад нулимс гармаар барилдсан шүү дээ, чих, нүүрэндээ гэмтэл авч. Тэгж барилдаж медаль авчирч байхад “Мөнгөөр худалдаж авч өгсөн шүү, наад медалийг чинь” гэж ярьж болох уу. Тийм боловсролгүй байж болохгүй. Яг үнэндээ боловсролгүй хүн гэж хэлнэ. Дагвадоржийг хурлаар хэн ч сонгоогүй. Хууль бус ерөнхийлөгч мөртлөө юм л болбол тамирчид, багш нарыг дарамталдаг. Би урьд нь хэд хэдэн удаа ам зөрөөд л авсан.

Л.Энхбаяр: -Чөлөөт бөх бол Монголын үе үеийн хүмүүст үлгэр дуурайлал болж ирсэн том спорт. Гэтэл энэ спортын холбооны ерөнхийлөгчийн тамгыг хэн нэгэнд “Май” гээд бэлэглэчихэж болохгүй. Хууль дүрэм журмынхаа дагуу л бүх юм болох ёстой. Тэсвэрлэж болшгүй зүйлс тохиолдоод байна.

-Та бүхнийг Дохагаас ирснээс хойш холбооны зүгээс уулзсан хүн байна уу?

Б.Баяраа: -Одоогоор бидэнтэй уулзсан хүн алга л байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай багийг ахалж яваа гол хүн маань багийнхнаа хүлээн авч, албан ёсоор уулзах ёстой. Гэтэл эд нартай ганц ч уулзаагүй байгаа байхгүй юу. Нэг орж ирээд юу гэсэн гэлээ, Энхбаяр аа?

Л.Энхбаяр: -Юу болоод байна аа, та нар гэж асуухаар нь “Хил дээр ийм будлиан гарлаа” гэсэн чинь “Та нарын юу хийгээд яваад байгааг мэдэж байгаа шүү. Очиж байгаад та нартай уулзана аа” л гэсэн.

Б.Баяраа: -Та нарын юу хийгээд яваад байгааг чинь мэдэж байгаа шүү гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ асуудлыг бид нар хийсэн болж таарч байна уу.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид ДАШТ-ий олон медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний найман жингээс долоон медаль авсан гээд амжилт гаргасаар ирсэн. Гэтэл энэ Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө, хуучин болохгүй юм байна гээд болиулчихсан байсан Мэргэжлийн зөвлөл гэдэг юмыг Дагвадорж томилж гаргаж ирсэн. Энэ зөвлөлд эдгээр тамирчдын хажууд байж үзээгүй хүмүүс орчихсон байна лээ. Зөвлөлийн есөн хүний бараг зургаа нь тийм хүмүүс байсан. Зөвлөлийн сонгосон тамирчдыг тив дэлхий, олимпийн тэмцээнд оролцууллаа гэж бодъё. Хэрвээ муу барилдвал ирэхээр нь багш нар дээр нь хариуцлага тооцдог. Тэгсэн хэрнээ тэднийг сонгосон Мэргэжлийн зөвлөлд хариуцлага тооцдоггүй.

Энэ нь ямар ч учиртай юм, эсвэл Дагвадоржийг хүрээлэн байгаа, Мэргэжлийн зөвлөлд нэрээ өгөөд, өөр өөрсдийгөө сонгочихсон хүмүүс бидний ажлыг баллах гэж байгаа юм уу. Би хэрвээ Мэргэжлийн зөвлөлд байсан бол тамирчдыг сонго гэвэл “Би энэ хүүхдүүдийн бэлтгэлжилтийг сайн мэдэхгүй учир энэ ажилд оролцохгүй” гэх байлаа.

Ц.Цогтбаяр: -Ойдов багш, Нацагдорж гавьяат, Ням доктор нар Мэргэжлийн зөвлөлд орсноо 27-нд мэдсэн, гэнэт. Хуралд дуудаад Азийн аваргад орох багийн тамирчдаа сонго гэсэн. Бид тэрэн дээр нь эсэргүүцлээ илэрхийлсэн.

Б.Баяраа: -МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төмөрбаатар сонгогдсон. Бид өдөр, шөнөгүй бэлтгэл хийж, тамирчдаа “Дэлхийн цом”-д бэлтгэсэн. Америк руу, “Дэлхийн цом” руу явах багийн бүрэлдэхүүнээс миний нэрийг хасч байгаа юм, энэ хүн. “Олон багш явах гэж байгаа учраас хаслаа” гэсэн. Тэгэхээр нь би хувиараа хөөцөлдөж байгаад Христийн сүмийн шугамаар Америкт очиж байгаа юм. Та нар бод доо, багаа бэлдсэн багш нь Исүсийн нэрээр явсан. Шарандаа очоод багаа дэлхийд айрагдуулсан. Сая Азийн аваргад явах гэсэн чинь яасан олон хүн явдаг юм бэ гэж Ц.Сэрээтэр хэлж байгаа юм. Уяач хүн чинь морио уяж уячихаад сул тавиад явуулдаг билүү. Тэрийг яасан ойлгодоггүй хүн бэ. Энэ бол хувийн атаа хорсол, хувийн өс хонзон. Би гурван хүүхэдтэйгээ (Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг хэлэв.сурв) хоригдсон. Нэг хүүхэд маань ус уух гээд гурван минутын чөлөө аваад харгалзагчаар харгалзуулаад коридороор явж байгаа юм. Тэгтэл Төмөрбаатартай таарсан гэсэн. Төмөрбаатар чинь холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч.“Багш аа бид энд хоригдож байна. Гурван минутын чөлөө аваад ус уух гээд ингээд явж байна” гэж хэлсэн чинь “Өө, тийм үү. Юу болоод байгаа юм бэ, та нар” гэчихээд яваад өгсөн байна лээ. Ийм улсуудаар л Дагвадорж гэдэг хүн чинь хүрээлүүлчихээд байна.

О.Пүрэвбаатар: -Яахаараа төрийн байгууллагад ажилладаг хүн чөлөөт бөхийн холбоонд ажиллаад явж байгаа юм. “Хүч” нийгэмлэгийн цагдаа хүн ингэж ажиллах нь хуулинд тохирохгүй биз дээ.

-Азийн тэнгэрт улсынхаа далбааг мандуулах гэж явсан тамирчид маань харь улсын хил дээр гэмт хэрэгтэн адил хоригдоно гэдэг ичгэвтэр юм?

Б.Баяраа: -Гэмт хэрэгтэн шиг биш гэмт хэрэгтэн болоод хоригдсон.

Б.Баяраа: -Дэлхийд чөлөөт бөх гэдэг спорт хөгжөөд зуун жил болоход хуурамч визний асуудлаас болж тамирчид тэмцээндээ оролцож чадалгүй, хил дээр хоригдсон тохиолдолд анх удаа гарлаа. Түүхэнд анх удаа ийм ичмээр юм болж байна.

-Чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн шигшээ багаа орхигдуулаад эмэгтэйчүүлээ тордоод байдаг. Жаахан ялгавартай хандлага бий байх шүү?

Б.Баяраа: -Хүчтэй багтай болж чадлаа.

Ц.Цогтбаярт: -Азидаа л гэхэд багаар бодоход хоёрдугаар байрт орох багийг бэлдээд гаргаад ирлээ.

О.Пүрэвбаатар:-Манай эрэгтэй баг уржнан ДАШТ-д наймдугаар байрт орж дэлхийн шилдэг багийн нэг болсон. Өнгөрсөн жил ДАШТ-д зургадугаар байрт орж амжилтаа ахиулсан. Гэтэл эмэгтэй баг “Дэлхий цом”-д Монголд хоёрдугаар байрт орсон. Дараа нь тавдугаар байрт ороход юу ч яриагүй. Өнгөрсөн жил эрэгтэй баг маань Азийн аваргад хоёрдугаар байрт орсон. Өнөө жил холбооныхны буруугаас болж дөрөвдүгээр байрт орлоо. Медаль авах гурван тамирчин маань барилдаж чадсангүй. Гурвын гурван медаль шүү дээ. Багаараа түрүүлчих ч боломжтой байсан. Гэтэл эмэгтэй баг бүтэн бүрэлдэхүүнээрээ яваад хоёрхон медальтай ирлээ. Тэгтэл үүн дээр хариуцлага тооцдоггүй.

Шинэ жилийн баяр боллоо л гэнэ. Эмэгтэй тамирчдаа л шагнаад байдаг. Эрэгтэй тамирчид маань дандаа л бор зүрхээрээ яваа, гэр хорооллоос бэлтгэлдээ гүйгээд ирдэг ядарсан улсууд. Ийм юмыг мэдэхгүй мөртлөө өөрсдөдөө жаахан нэр төр олохын тулд янз бүрийн юм сэднэ. Нэг эмэгтэй тамирчинд байр өгөхийн тулд эхэлж зарлаж нэрээ гаргана, дараа нь түлхүүрээ өгч дахиж сурталчлуулна. Сүүлд нь гэрчилгээгээ гардуулахдаа дахиж нэрээ гаргах сонирхолтой. Нэг хүнд нэг байр өгөхдөө гурав өгдөг.

Энэ муу эрэгтэйчүүдийн баг юу л болов гэж дээ хэмээн тоохгүй байхад нь бид нар гараад ирэхгүй юу. Биднийг хүчтэй гараад ирсэн болохоор атаархсан байж магадгүй. Тэгээд баг маань мундаг болоод ирэнгүүт дотор нь орж ирээд энэ тамирчныг тэмцээнд явуулна, тэрийг явуулна гээд хутган үймүүллээ. Бүр аргаа бараад хуурамч виз гэх мэт ажил хийсэн байж магад. Энэ мэтээр хардаж, таамаглавал яаж ч таамаглаж болно.

-Аливаа спортын холбоог хөрөнгө чинээтэй хүн удирдах ёстой юм уу, эсвэл мэргэжлийн хүн удирдвал зүйтэй юу?

-Спортоо мэддэг хүн нь удирдах ёстой (Бүгд нэгэн зэрэг ингэж хэлэв)

О.Пүрэвбаатар: -Дагвадорж ингэж байгаа юм. Шигшээ багийн тамирчин хүн амжилтаасаа ухарна гэдэг байж болохгүй асуудал. Хариуцлага тооцно гэж байгаа юм. Өөрөө сумод түрүүлчихээд дараа нь өвдөг шороодоод л байсан биз дээ. Дандаа түрүүлээд байхгүй яасан юм бэ. Үүнийг мэдэхгүй байгаа хүнийг спорт ойлгодог хүн гэж хэлж болох уу. Ямар ч тамирчинд өгсч урууддаг үе бий. Тийм биз дээ. Н.Түвшинбаяр аваргыг олимпоос алт авчихаад дараагийн олимпоос мөнгөн медаль авахад нь дахин аварга болсонгүй гээд хариуцлага тооцохгүй яасан юм. Үүнийг Дагвадорж мэдэхгүй байж “Тамирчин хүн гаргасан амжилтаа давтах ёстой” гэж тулгадаг. Ийм юм ямар ч спортод байдаггүй юм. Иймэрхүү юмыг мэдэхгүй байж бүхэл бүтэн холбоог удирдаж чадах уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

АТГ-т Прокурорын Мөрдөн байцаах албыг нэгтгэснээр эрүү шүүлтэд өртөгсдийн тоо нэмэгджээ

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрыг татан буулгаснаар “Авлигатай тэмцэх газрынхан хаданд гарч байна”, “Хүний эрх зөрчигдөх явдал хэрээс хэтэрлээ”,”Цагдаа нар сэжигтэнд эрүү шүүлт тулгаж байна”гэх мэтээр цаг хугацаа явах тусам олон асуудал гарах болов. Хуулийнболон хүний эрхийн байгууллагын төлөөлөл ийн ярих нь олны анхаарлыг сүүлийн үед эрхгүй татах боллоо. Энэ тухай албаныхүмүүсээс гаднасэжигтэн хохирогч нар ярьж байгаа ньнэгийг бодогдуулж буй юм. Тухайлбал Ерөнхий сайдын ахлах зөвлөх явсан Л.Гансүх “Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон тэрбум төгрөг завшсангэх хэргээр” АТГ-т шалгагдаж байгаа билээ. Тэрбээр саяхан өдөр тутмын нэгэн сонинд ярилцлага өгөхдөө ”Миний туулсныгхэн ч туулахад бэлэн нөхцөл байдал үүсчихжээ. ТиймээсАТГ-аасУЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыгсалгаж, энэ байгууллагыг хариуцдаг гэх УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо ажлаа хиймээр байна.

Хянаж шалгамаар байна. Энэ нь АТГ эсвэл Гансүх гэдэг хүний асуудал биш. Монголын ардчиллын хувь заяа яригдаж байна гэдгийг анхааруулъя” хэмээжээ.Л.Гансүхбол мэдээж өөрт тохиосон явдлаас үүдэн энэ тухай ярьсан ньөнөөдөр УЕП-ын дэргэдэхМөрдөн байцаах газар байх ёстой. Энэ албыг сэргээх ёстой. Энэ албыг сэргээж байж хууль бусаарбусдыг хорихгүй, сэжигтнээр татахгүй, цагдан хорихгүй байх нөгөө талаар хүний эрхийг зөрчихгүй, хадлахгүй байх нэг шалтгаан болно гэдгийг хэлж буй юм.

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь АТГ-т 2013 оны хоёрдугаар сард шилжүүлж байв.Тодруулбал Улсын Их Хурал 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжсэн. Мөн тухайн өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл /Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба/, 45 дугаар зүйл /Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдсан юм. Улсын төсвийн тодотголоор Улсын ерөнхий прокурорын 2014 оны төсвийн багцаас Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны 2014 оны төсвийг Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн багцад шилжүүлэх арга хэмжээ авахыг тусгасан байсан юм.

Энэ шийдвэрээс болж нийгэмд багагүй хэл ам гарч, маш их шүүмжлэлийг дагуулж байсныг уншигч та санаж байгаабайх. Арав гаруй жил хууль сахиулагчдын тэр дундаа цагдаа, шүүгч, прокурорынхны хууль бус ажиллагааг шалгадаг байсан тус газрыг Авлигатай тэмцэх газарт өгсөн нь анхаасаа учир дутагдалтай байсан билээ. Учир ньАвлигатай тэмцэх газрынхныгхууль бус ажиллагаа явууллаа гэж үзэхэд хэн ч шалгахгүйболж хувирсан юм.Нөгөөтэйгүүр үүндээ эрдсэн тус газрынхны шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн сэжигтэн яллагдагч нарыгтухай хэргийг хянадаг прокурор, шүүгч нар эсэргүүцэх боломжгүй болсон. Прокурор, шүүгч нар нь айдаг болсон гэх яриа ч хуулийн хүрээнийхний дунд түгээмэл яригдах болсон юм. Ийм байдлаас бол Авлигатай тэмцэх газар хүчирхэгжиж, хууль зөрчих явдал ньнэмэгдсэн сөрөг тал бас бий. Мөнхуулийнзарим албан хаагчдыг шалгаж, хянадаг байсан УЕП-ын дэргэдэхМөрдөн байцаах газар байхгүй болсон ньзаримд нь “сайн зүйл” болсон байдаг. Тус албыг сэргээх ньчухал гэсэн асуудал ойрын өдрүүдэд явж байна.

Анх УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд шилжүүлэхээр болж байхадЦЕГ, АТГ хоёр булаацалдаж байна гэхмэдээлэл гарч байв. Тэр бүү хэл дээрх хоёр байгууллага аль аль ньтөсөл боловсруулсан байдаг гэдэг. Аливаа нэгэн зүйлийг татан буулгах, нэгтгэх хоёрын аль аль нь хэн нэгэнд ашигтай байдаг. Түүний адилаар өөрсдийнхөө ашиг сонирхлоорэнэ асуудалд хандажхуулийнхан далдуур тэмцэл өрнүүлж байсан ч Авлигатай тэмцэх газартэцэст нь хамруулсан. Мэдээж үүнийг хийхэд АН-ын гишүүдийн лобби байсан гэдгийг тухайн үед хуулийн байгууллагын албан тушаалтнууд ярьж байсан билээ. ТэгвэлАТГ-аас УЕП-ын Мөрдөн байцаах газрыг салгаж эргэн сэргээнэ гэдэгамар биш гэдгийгярих ч хүн байна. Тухайлбал Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газрын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга гээд цагдаагийн байгууллагадолон жил ажилласан эрхмүүдхуулийн байгууллагыг толгойлж байгаа юм. Цагтаа дарга, цэрэг явсан хүмүүс. Тэд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах газар анх байгуулахадөнөөдрийн АТГ шиг тус газрыг харж байсан хүмүүс байсан гэдэг. Гэвч олон нийт иргэдийн захиалга яах аргаггүй УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах газар болжээ. Энэ албыг татан буулгахад харин эсэргүүцэж байсанхүн ньтухайн үед Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав. Одоогийн Хууль зүйн сайд. Тэрбээр энэ албыг буулгасны дараа эргэн сэргээнэ гэсэн мессэжийг тухайн үед олон нийтэд өгч байсан санагдана. Энэ байгууллагыг эргэн сэргээх тухай яриа гараад эхлэхээр шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг шалгадаг эрх мэдлийг авах гэсэн ашиг сонирхолмэдээж босч ирэх нь дамжиггүй. Тэгэхээр УЕП-ын дэргэд хуучин байснаарааэмхлэн зохион байгуулах тухай яригдаж эхэлсэн байна. Гэвч хэдийд биеллээ олохыг таах аргагүй юм. Үүнтэй зэрэгцээдтус байгууллагыг анх байгуулагдахад гарч байсан зөв шударга удирдагчийн тухай ч яригдах болсон гэдгийг хуулийн хүрээнийхэн онцолж байгаа юм.Яриа төдий байгаа чэнэалба хэрэгтэй, нийгмийн захиалга гэдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа юм.Үүнийг нотлох яриаг хүргэе.

ЭНЭ ШИНЭЧЛЭЛ ҮҮ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: “Эргээд 13, 14 жилийн өмнөх рүүгээ буцчихлаа. Өөрөөр хэлбэл, цагдаа цагдаагаа шалгадаг болж байна. Энэ шинэчлэл үү. Лав л эрүүл, саруул ухаанаар харахад олигтой юм биш. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба эрүүгийн 40 гаруй төрлийн хэргийг шалгадаг байсан. Гэвч хуульд өөрчлөлт оруулах замаар УЕП-ын дэргэдээс салгалаа. Үндсэндээ дөрвөн төрлийн гэмт хэргийг шалгах нь АТГ-т очлоо. Бусад төрлийн гэмт хэргийг шалгах эрх цагдаагийн байгууллагад шилжлээ. Энд нэг түүх ярих гэсэн юм. 2002 онд Мөрдөн байцаах алба цагдаагийн байгууллагын мэдэлд байсан. Тэр үед маш их гомдол гардаг байв. Цагдаа цагдаагаа шалгадаг нь нэр төдий хуурамч болж байна. Нэг өрөөнд сууж байгаа хоёр нөхөр нөгөөгийнхөө хэргийг шийдэж, цохолт хийгээд сууж байна гэх гомдол гардаг байв. Тиймээс Олон улсын хүний эрхийн комиссоос зөвлөмж ирж, Мөрдөн байцаах албыг бие даасан, тусгай байгууллага болгон прокурорын дэргэд авч ирсэн байдаг. Үүнээс хойш үнэхээр бие даасан ажиллагаа явуулсан. Сангийн яамнаас төсвөө авна. Ажилчдаа өөрсдөө дотооддоо томилох эрх мэдэлтэй байлаа. Гагцхүү даргыг нь прокурор томилдог. Гэтэл үүнийг өнөөдөр өөрчиллөө.

АНХ БАЙГУУЛСАН ГАЗРАА ТАТАН БУУГДАЖ БАЙГААГ СОНСОХ Ч ТИЙМ ТААТАЙ БАЙГААГҮЙ

УЕП-ын дэргэдэх Мөрдөн албаны дарга асан Б.Галдаа “Мөрдөн байцаах албыг татан буулгах гэж байна гэдгийг сонсоод балмагдсан. Анх байгуулсан газраа татан буугдаж байгааг сонсох ч тийм таатай байгаагүй. Адилхан мэргэжлийн субьектүүдээ, нэг зорилгын төлөө хамт явж байгаа хүмүүсээ шалгана гэдэг бол сэтгэл зүйн хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч бэрх. Гэхдээ бидэнд хуулиар хүлээсэн үүрэг байсан. Тэр үүргээ биелүүлэхийн тулд хуулиа чанд сахиж, шударга ёсыг эрхэмлэж, юмны үнэ цэнэ, хар цагааныг олж харж байж эцсийн шийдвэрээ гаргах ёстой гэсэн хатуу горимоор ажилласан. Сүүлдээ манай алба гурав, дөрвөн зуун эрүүгийн хэрэг шалгадаг болсон. Үүнээс гуч, дөчийг нь шүүхээр шийднэ. Өршөөлийн зарлигт хамаарагдсан, гэм буруутай нь тогтоогдоод шийдэгдсэн хэргүүд ч олон байлаа. Ингээд бодохоор бүтцийн хувьд их зөв байсан байна гэж бодогддог юм. Одоо яах вэ татан буусан юм чинь манай хуулийн байгууллага “хиргүй” болчихсон юм байна гэж л битүүхэндээ бодож байна. Тийм л байх болтугай. Гэхдээ энэ байгууллагыг хэзээ нэгэн цагт эргэн сэргээгдэнэ. Тэр нь цаг хугацааны л асуудал байх болов уу.

ЯАЖ ХҮНИЙ ЭРХТЭЙ ТЭМЦЭХ ГЭСЭН ЮМ БЭ?

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Энэалба нь татан буулгаснаас хойш эрүү шүүлтэд өртөгсдийн тоо цадигаа алдсан. Манайд иргэдээс гомдол ирэхээр энэ байгууллагад шилжүүлэхэд эрхийг нь зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоод буруутай хүнд нь хариуцлага тооцуулдаг байсан. Одоо иргэдийн өргөдлийг хэндээ өгөхөө мэдэхгүй байна. Яах вэ, Ерөнхий прокурорт өгч байна. Гэвч шалгаж тогтоогоод эрүүдэн шүүлт үзүүлэгчид нь хариуцлага тооцож байгаа нь харагдахгүй юм. Ийм хариуцлагатай байгууллагыг УИХ-аас яагаад татан буулгасныг үнэхээр ойлгохгүй байна. Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад яаж хүний эрхийг хамгаалах гэсэн юм бэ.

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН АМЛАЛТААСАА УХАРСАН

“Эмнести Интернэшнл” ТББ-ын Монгол дах төлөөлөгч Б.Алтантуяа “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулчихаад, түүнийгээ одоогийн АТГ-ыг дэмжиж байгаа шигээ дэмжлэг үзүүлээгүй. Мөрдөн байцаах алба байсхийгээд л санхүүгийн, хүний нөөцийн учир дутагдалтай, техникийн асуудалтай явж ирсэн. Аргагүйн эрхэнд энэ албанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ХЭҮК, Эмнести Интернэшнл, Соросын сангаас нэлээд техникийн туслалцаа үзүүлсэн ч харамсалтай нь чоно борооноор гэдэг шиг энэ албыг үгүй болгочихлоо. Ингэснээр маш их хөрөнгө, ур чадварыг үр дүнгүйдүүлж зүгээр л устгачихаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ нь эргээд олон хүмүүсийг ял завшуулах боломжийг бүрдүүлсэн. Ард иргэдийн шударга ёсонд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн. Үүгээрээ Монгол улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаасаа ухарсан. УЕП-ын Мөрдөн байцаах албыг татан буулгасан хугацаанд манай байгууллагад иргэд эрүү шүүлттэй гомдлыг ихээр ирүүлэх болсон. Хамгийн гол нь хүмүүс төр энэ хэргийг хараат бусаар шалгаад, үнэн мөнийг нь олно гэдэгт итгэхгүй байгаа учраас л ЦЕГ-т биш, ХЭҮК эсвэл манайд хандаж байна. Төр иргэдээ айдастай байлгах нь төрийн гутамшиг гэсэн юм.

МӨРДӨН БАЙЦААХ АЛБЫГ ТАТАН БУУЛГАЧИХСАН НЬ УХРАЛТ

ХаринХууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболд 2014 онд ярилцлага өгөхдөө “Засгийн газар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны өмнө Монгол дахь хүний эрхийн төлөв байдлын тайланг бичихээр ажиллаж байна. Гэхдээ энэ тайланг шүүмжлэх болно. Учир нь манай улс эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан нь ухралт болсон. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциороо эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгадаг тусгайлсан хараат бус байгууллага байх ёстой гэдэг. УЕП-ын Мөрдөн байцаах алба энэ чиглэлээр арван жил ажилласан. Өнөөдөр нэгэнт байгууллага байхгүй болсон” гэж хэлж байсан юм.

КОНВЕНЦИЙН ДАГУУ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭСЭЭУХАРЧ БАЙГАА ЯВДАЛ

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу хүлээсэн үүргээсээ Засгийн газар ухарч байгаа явдал. Бид энэ талаар илтгэлд дурдсан. НҮБ-ын зүгээс ч энэ асуудлыг хөндөж байгаа. Тиймээс ухарсан энэ үзүүлэлтээ засах байх гэж найдаж байна” гэж хэлсэн юм.Энэ мэтээр төрийн болон төрийн бус байгууллагыналбан тушаалтнуудын яриаг хүргэхэд нэмж ямар нэгэн тайлбар хэлэх хэрэггүй болов уу. Дээрх хүмүүсийн ярианаас АТГ-аасМөрдөн байцаах албыг салгахгүйгээрхүний эрхтэй тэмцэж чадахгүй гэдгийг харж болох юм. Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүү шүүлтэд өртөгсдийн тоо нэмэгдсэн гэдгийг судалгааны байгууллагууд мэдээлсээр байна.

Д.МАРГАД