Categories
мэдээ цаг-үе

Гэр орныг нь нэгжинэ гэдэг хүнийг гутаан доромжилж буй хэлбэр биш үү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс таван толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газрынхан саяхан баривчилсан. Тус газрын мөрдөн байцаагчид түүний гэрт очиж, хаалга үүдийг нь угз татан дайран орсон байна. Тэгээдгэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрлийг үзүүлэн гэрийнх нь эд зүйлийг хайр найргүй онгичжээ. Ор дэр, гал тогоо, хувцасны шүүгээ, авдар сав гээд байгаа бүхнийг нь уудалж, бичиг баримт хадгалж байсан хавтаснуудыг нэг нэгээр нь салган бүрэн нэгжлэг хийжээ. Гэргий нь хоол цайгаа хийж, үр хүүхэд нь эрх дураараа тоглож байсан гэр бүлийг гэнэт сандаан, сэтгэл санааны гүн дарамтад оруулж, нялх үрийг нь бүлтэлзүүлэн уйлуулж орхиод Дэнзэнг албадан баривчилсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн хэд хоног шуугиж байна.

Авлигатай тэмцэх газрынхан зөвхөн Г.Дэнзэнг ч ингэж баривчилж байгаа юм биш л дээ. Өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан нэр бүхий хүмүүсийн гэр орныг яг ийм байдлаар онгичин нэгжиж, бусдын өмнө ичгэвэртэй байдалд оруулж байсан тохиолдлууд бий. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга асан, хурандаа Д.Цогтбаатарын гэрт авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар орж гэрийнх нь эд хогшлыг нэгд нэгэнгүй сэндийлж орхисон байдаг. Хурандаа Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах гэр орныг нь хэрхэн түйвээсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой ярьсан.

“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “2013 оны хоёрдугаар сардсайт дээр АТГ-ын захиалгаар тавьсан нэгэн нийтлэлээс бүх үйл явдал эхэлсэн. Тэр нийтлэлд Цогтбаатар болон манай гэр бүлийг дэндүү увайгүй, бүдүүлгээр гутаан доромжилж, гүтгэсэн. Тэр оройноос эхлэн хэд хэдэн телевизээр “Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ” гэх мэдээг 4-5 хоног тасралтгүй цацсан. АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагааны нэг онцлог нь эхлээд гутаа, дараа нь устга гэдэг зарчмаар ажиллаад байх шиг санагдаад байх юм. 2013 оны зургадугаар сарын 4-ний өглөө нөхөр маань ажилдаа яваад орой нь ирээгүй. Гэтэл нэлээд орой нэг өмгөөлөгч яриад “УМБГ-аас долоон жилийн өмнө алга болсон Герман иргэний хэргээс болж цагдан хорьсон” гэж хэлсэн. АТГ-аас гурван машин дүүрэн хүн манайд металл хайгчтай ирж нэгжлэг хийсэн. Өмнө нь бас л нэгжлэг хийж байсан. Тэр орой нөхрөө харсаар байгаад баривчлуулж явуулсан. Нүдэн дээр минь бариад явахад ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга байсныхаа төлөө хоригдож байгаад нь сэтгэл өвдөж байна. Би Монголын төрд гомдоогүй ээ. Төрд шургалсан юу ч хийхээс буцахгүй, увайгүй эрээ цээрээ алдсан тэр хүмүүст маш их гомдож байна. Нэгжлэг хийсэн хүмүүс надад “Хар тамхи, их хэмжээний мөнгө, галт зэвсгээ гаргаад өг” гэж хэлсэн. Ямар ч айлын эзэгтэй хаана юу байгаагаа арван хуруу шигээ мэднэ шүү дээ. Манайд хар тамхи, буу зэвсэг, их хэмжээний мөнгө хадгалагдаж байгаа гэдэг хуурамч зохиомол өргөдөл АТГ-т очсон юм шиг байна лээ. Энэ нэгжлэг анх удаа болж байгаа юм биш. Урьд нь цагдаагийн байгууллагаас 8-9 хүн ирж бүх зүйлийг нэгжиж үзээд шалгаад явсан. Олон дахин нэгжээд ирэхээр чинь сүүлдээ гэрийнхээ түлхүүрийг АТГ, цагдаа хоёрт орхиод явж байвал амар юм шиг бодогдох боллоо. Дуртай үедээ ирж зохиомол зүйлээр мөрдөж, шалгаж доромжилж байгаа юм чинь. Үндсэн хуулинд заасан орон байрны халдашгүй эрх хэдхэн албан тушаалтны үзэмжээр зөрчигдөх болжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийг өөрийн биеэр мэдэрч, хандах төр засаггүй мэт явна. Энэ бидний сонгосон ардчилсан нийгэм мөн юм уу” гэж цөхрөнгөө баран хэлсэн юм.

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр мөн л албадан баривчилсан. Ардчилсан намын тодорхой лидерүүдийн нэг тэрээр АТГ-ыхныг өөрт нь зохиомол хэрэг тулгаж байна гэж үздэг. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэгэнт Гансүх гэдэг хүнд үндэслэлгүй хэрэг үүсгэсэн юм чинь энэ зохиомол хэргээ ямар ч аргаар хамаагүй нотлох нь АТГ-ыг энхийн цагаан тагтаа болгон харагдуулах ганц боломж болчихоод байгаа юм. АТГ гэдэг нэрийг ариун байлгахын тулд намайг яаж ийгээд шоронд явуулж, ял үүрүүлэх сонирхол байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Мэдээж, гэр бүлийнхэнд маань ч гэсэн ийм айдас байгаа. Анх жил гаруйн өмнө энэ хэрэг үүсэхэд надад “Үнэн зөв нь олдоно” гэсэн гуйвашгүй итгэл байсан. Энэ итгэл найдвараа өвөрлөн олон гүтгэлэг доромжлол, хүнд бэрхийн ард гарлаа. Гэтэл одоо өнөөх зохиомол хэрэг маань явсаар байгаад АТГ хүнийг яаж хэлмэгдүүлдэг юм бэ гэдгийг илчлэх амьд гэрчтэй, амьд баримт болчихлоо. Тэгэ­хээр АТГ өөрийнхөө нэр хүндийг авч үлдэхийн тулд Гансүхийг давхар зо­лиос­лох шаардлагатай болж хувирчихаад байна” гэж хэлсэн. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг цэрэг цагдаа­гаараа далайлган, шөнөжин ноцолдож байж хоёр хөлийг нь гозолзуулаад ачаад явсан.

Авлигатай тэмцэх газрын­хан ингэж айл гэр түйвээж, хувийн өмчид эрээ цээргүйгээр шууд халдан нэгжлэг үйлддэг үйл ажиллагаа явуулаад байх боллоо. Авлигын хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүс эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрөөс мөнгө төгрөг завшлаа гэж бодъё. Муугаар бодоход гэж манайхан хэлдэг дээ, түүн шиг хулгай хийсэн байлаа гэж бодоход тэр хүмүүс гэнэн тэнэг л биш юм бол мөнгө төгрөг завшсан эд мөрийн баримтаа хоёр гурван жилийн хугацаанд гэртээ хадгалаад байж байна гэж байх уу. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрынхан нэгжээд юм олох уу.Тэгэхлээр энэ заавал хийж байх ёстой ажил гэж үү.

Ухаандаа, саяхан баривчлагдаад байгаа Дэнзэн дээр жишээ авъя.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан түүнийг 2013 оны хавар буюу одоогоос хоёр жилийн өмнө Авлигатай тэмцэх газар шалгаж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргасан ч прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариултыг өгсөн. АТГ-аас Дэнзэнг 17 тэрбумын тендерт хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж болзошгүй хэргийг дахин шалгах хүсэлтэй байгаагаа 2013 оны есдүгээр сард мэдэгдсэн. Тэгээд уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Дэнзэнг шалгах хүсэлтээ дахин Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байдаг. 2013 оны хавраас хойш Дэнзэн хэд хэдэн удаа гадагшаа дотогшоо явж юм юм л болсон. Өнөө Дэнзэн чинь гэргий хүүхэдтэйгээ гадагшаа явж байна гээд л дуулддаг. Тэгэхээр өнгөрөгч хугацаанд муугаар бодоход ямар нэгэн сэжиг бүхий баримт байсан юм бол ор тас устгаж таарна биз дээ.

Авлигатай тэмцэх газрын­хан гэр оронд нь ингэж нэгжлэг хийж, гэр бүл ойр дотнынх нь хүмүүс дээр мөрдөн мөшгөсөн, чагнаж тагнах ажлаа явуулж байгаа нь тухайн хүнийг сэтгэл санаагаар унагах, тэрхүү айл өрхийг гутаан доромжлох хэрэг биш үү. Бас ардчиллын гол үзэл санаануудын нэг болох “Миний гэр миний цайз” гэдэг юу болох вэ. Ерөнхийдөө энэ үйл ажиллагаа чинь Монгол Улсын Үндсэн хууль болоод Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчөөд байгаа юм биш үү. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-р зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тавдугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй”, есдүгээр зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”, 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж заасан.

Гэр орныг нь нэгжиж буй уг үйл явц хүний эрх зөрчиж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос тодруулахад “Хуулиар эрх нь байгаа тохиолдолд яаж ч болохгүй юм. 24 цагийн дотор яаж ч эсэргүүцээд хуулийнхаа хүрээнд ажил явж байгаа. 24 цагийн дараа прокурорт мэдэгдээд 72 цагийн дараа шүүгчийн захирамж гардаг. Дэнзэнгийн асуудал дээр гэхэд баривчлахаасаа өмнө шүүгчийн захирамж гаргуулчихсан юм билээ. Юм гэдэг дандаа хоёр талтай байдаг. Хууль зөрчиж баривчилж болохгүй гэсэн заалтууд Үндсэн хуульд ч, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч байгаа. Гэвч наадуул чинь хуулийн хүрээнд хийчихээд байна шүү дээ” гэх хариултыг өгч байна.

Тухайн байрны цэвэрлэгч, слесарь гэх мэт хүмүүсийггэрч болгон шавуулж байгаад, гэргий хүүхдийнх нь нулимсыг барж, орон гэрийг нь орвонгоор нь эргүүлэн түйвээсний эцэст албадан баривчлах шаардлага бий гэж үү. “Тэнгри холдинг”-ийн захирлын гэргийн ярьсан яриа манай сонинд гарчбайсан. “Миний хэдэн дотуур өмдтэйг бараг тэр хүмүүс мэднэ. Нүдэн дээр нь нэгжлэг явуулж нэг нэгээр нь харуулж байсан. Одоо харахаар ичээд байдаг юм” гэж билээ.Уг үйл явдал гэмт хэргийн баримт олно гэхээсээ төрд өндөр алба хашсан хүн, бас баян хүн ийм муухай хэмээн бусдаар үзэн ядуулах, доог тохуу хийлгэх гэсэн оролдлого. Хэзээ нэг цагт тэдингэж сүйрдэг юм гэж олон нийтэд ойлгуулах зорилготой хийгдэж байгаа юм биш үү. Энэ АТГ-ын нэгжлэг хийх арга ажиллагаа гучаад оны феодалын хөрөнгө хураах үйл ажиллагаатаймаш төстэй байгаа нь гайхаш тасармаар. Энэ талаар зохиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо, Хоньчноос барилгачин номонд ингэж дурджээ. “…Тэднийг хүнийх нь хувьд гутаан доромжилж, өмч эзэмших ямар гутамшигтай болохыг сурталчлах ёстой байв…” гэжээ.

Энэ бүгдийг ажиглаад байхад “Дарангуйллын нийгэмд амьдраад байна уу” гэх айдас хүйдсийг нийгэмд төрүүлэх боллоо. Авлигатай тэмцэх газар болоод Монголын төр, шүүх цагдаа хэнийг ч болов сэжигтнээр татаж баривчлах, асуун байцаах эрхтэй. Харин энэонцын шаардлагагүй мэт “нэгжих” гэхүйл ажиллагаа соёлтой, хүний эрхийн бүхий л хууль дүрэм журмыг баримталдаг болгохыг олон нийт шаардаж байна. Бид чинь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд аж төрж байгаа биз дээ.

Categories
мэдээ цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрийнхэнтэй хамт СУМО ҮЗЛЭЭ

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давлаа. 2015.03.22-ны 16.15 цаг

“Өдрийн сонин” Японы мэргэжлийн сумод цахиур хагалж яваа сэкивакэ Г.Ган-Эрдэнийн гэрээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. Өчигдөр мэргэжлийн сумогийн башёд анх удаагаа түрүүлж озэки цолны болзол хангаад буй түүний гэр бүлээс хийсэн сурвалжлагаа уншигчдыхаа хүсэлтээр дахин хүргэж байна.

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдааныг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрт очиж аав ээжтэй нь хамт үзлээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бол дээд зиндаанд барилдаж байгаа Монголын 20 дахь сумоч. Бас маш богино хугацаанд цолонд хүрсэн гэдгээрээ сумогийн ертөнцөд шуугиан тариад байгаа. Энэ сарын башёгоос эхлэн сэкиваки цолтой барилдаж байгаа тэрээр хару башёд тун сайн барилдсан юм.

Тэрүнофүжигийн аавынх 13 дугаар хороололд байдаг ажээ. Харин амралтынхаа өдрөөр Сэлбэ дэх зуслангийнхаа байшин руу явчихдаг юм байна. Хаягийг нь заалгаж аваад сумо эхлэх үеэр яваад очтол гэр дүүрэн хүн бужигнаж байв. Башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэхээр Г.Ган-Эрдэнийн хамаатан садангууд нь цуглажээ. Бас Японы “Ёми үри” сонины сурвалжлагч орчуулагчийнхаа хамт ирчихсэн ярилцлага авч байлаа. “Хүү сайн барилдаж байгаа. Монгол, Японы хамгийн том сонины сурвалжлагчид манайд хүрээд ирэхээр сайхан байдаг юм байна. Хүүгээрээ л их бахархаж байна даа” гэж Г.Ган-Эрдэнийн өвөө Жүгдэр гуай ярив. Гэрийн эзэд хөдөөгүүр ажилтай явж байгаад урьд шөнө иржээ. Хүүгийнхээ сүүлийн өдрийн барилдааныг гэрийнхэнтэйгээ хамт үзэхээр шөнөжин давхисаар хотод ирсэн гэв.

Хар пиджактай голд сууж буй нь Г.Ган-Эрдэнэ. Тавдугаар ангид байхдаа

Г.Ган-Эрдэнэ гурван хүүхэдтэй айлын дундах юм байна. Аавыг нь Д.Гантулга, ээжийг нь Ж.Оюун-Эрдэнэ гэдэг. Дээрээ нэг эгчтэй, дороо нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү ажээ. Ганц хүү болохоор багад нь нэлээн эрхлүүлдэг байсан гэнэ. Аав ээж нь хүүгийнхээ тухай ярихдаа “Эвий миний хүү” гээд хошуу дэвсээд л ярих юм. Аав ээж нь ганц хүүгээ нэлээн эрхлүүлж өсгөсөн болохоор тэр үү Г.Ган-Эрдэнэ их зөөлөн зантай, томоотой гэсэн. Хүүгээ барилдахын өмнө аав ээж хоёр нь багадаа ямар хүүхэд байсан тухай хуучлаад, хоол унд идэж уу гэсэн шигээ дуу шуутайхан байв. Үе үе зурагт руугаа харчихаад яриагаа үргэлжлүүлэх ажээ. Монгол бөхчүүдийг гарч ирэхээр “За энэ хэдийгээ харчихъя. Манай хүүхэд сумод барилдаж эхэлснээс хойш монгол бөхчүүдийн барилдааныг сэтгэл догдлон үздэг болсон. Өмнө нь давчихаасай гэж боддог байснаас биш одоогийнх шиг сэтгэл зовдоггүй байлаа” гэв. Ээж нь яриан дундуураа босоод бурхандаа зул өргөн залбирч байлаа. Ингэж ярьж байтал 16 цаг 10 минутын орчимд Г.Ган-Эрдэнэ барилдахаар дэвжээн дээр гарч ирэв. Саяхан л хүүгийнхээ тухай ярин орон дээрээ сууж байсан ээж нь хэд хэдэн удаа өндөлзөж байснаа босоод явчихлаа. Олон хүн байгаа болохоор багтахгүй нь гээд босож байгаа юм болов уу гэж бодтол “Би хүүгийнхээ барилдахыг харж чаддаггүй юм” гэж байна. Их л догдолж байгаа бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэсэн чигтээ малгайгаа өмсөөд гадаа гарав. Цонхоор хартал сүү өргөөд зогсож байлаа. Харин бусад нь зурагтынхаа өмнө суугаад барилдаан эхлэхийг хүлээж байв. Үеэл ах нар нь байж ядаж байгаа бололтой нэг харахад хоёр алгаа хооронд нь үрээд л, дахиад харахад байдгаар нь атгачихсан суух ажээ. Хажууд нь суугаад зоригжуулж байгаа аятай “Манай Батаа давна аа” гэж чанга чанга хэлж байв. Аав нь харин дуугарч чадахгүй байгаа бололтой хоёр гараа чанга атгачихсан, зурагтнаас нүд салгалгүй ширтэж байв. Ингээд хамгийн сүүлийн ёсолгоогоо хийж барилдаан эхлэхэд гэрээр нэг шуугиад явчихлаа. Хөдөлгөөн бүрт нь дэм өгөн орилолдож гарав. “За сайн байна. Хоёр гарыг нь хумьчихлаа. Ээ дээ наанаасаа мавашины барьц авчихвал” гэхтэй зэрэгцэн лав барьц автал бөөнөөрөө “Батаа яг зөв. Наадах чинь зайлж магадгүй юм байна шүү. Барьцаа лавшруулна шүү” гэлцэв. Өрсөлдөгч нь дэвжээний зах руу жаахан түрвэл “Батаа аа” гээд гэрээр нэг орилж байлаа. Эрчүүд нь ч яахав орилолдоод үзэж байхад үеэл эгч, дүү хоёр нь нүүрээ нэг дараад, хурууныхаа завсраар нэг харах ажээ. Тэрүнофүжи ч сайн барилдаж өрсөлдөгчөө дэвжээний захад түрэн гаргахад бүгдээрээ алга ташин баяр хүргэн бие биенээ тэвэрч авав. Хүргэн З.Одгэрэл нь цонх руу гүйж очоод ээжийгээ дуудан эрхий хуруугаа гозойлгож байна. Ж.Оюун-Эрдэнэ эгч хүүгээ даатган хангай дэлхийдээ сүү өргөж байгаад орж ирэхэд нь гэрийн эзэн тосож аваад хацар дээр нь үнсээд “Ялчихлаа” гэв.

Ээж Ж.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ барилдааны өмнө зул өргөв.

Тэрүнофүжи хару башёг хоёрхон унаатай дуусгав. Арван гурав дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргалыг өвдөг шороодуулахад гэрийнхэн нь бөөн баяр болжээ. Орой нь хүүтэйгээ интернэтээр холбогдоход “Аваргаас айлгүй сайхан барилдлаа. Санасан юмаа хийсэндээ ч их баяртай байна” гэж хэлжээ. Түүний хувьд хару башё эхлэхийн өмнө Японы хэвлэл мэдээллийнхэнд “Аваргыг давмаар байна” гэж ярьж байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд санасандаа хүрчээ. Аваргыг өвдөг шороодуулсан түүний хувьд сүүлийн өдрийн барилдаан тун чухал байв. Сүүлийн өдөр Хакухо М.Даваажаргал Харумафүжи Д.Бямбадоржтой таарсан байв. Хэрэв их аварга Хакухо өвдөг шороодвол Тэрүнофүжитэй даваагаараа тэнцэх тул нэмэлт барилдаан болох байв. Дэлгэцээр Тэрүнофүжигийн царайг байн байн харуулахад гэрийнхэн нь ам амандаа яанаа гэлцэн дуу алдах ажээ. Ингээд хоёр аваргын барилдаан эхэлж ширүүхэн өрсөлдсөөр Хакухо М.Даваажаргал давж 34 дэх түрүүгээ авлаа. Хакухо давснаар нэмэлт барилдаан болохгүй болсон ч гэлээ гэрийнхэн нь алга ташиж байв. М.Оюун-Эрдэнэ эгч “Хоёр аварга маань ёстой нэг аваргууд шиг сайхан барилдлаа. Их аварга аргагүй хүчтэй шүү дээ. Миний хүү энэ башёд сайн барилдаж, аав ээжийгээ баярлуулж байна.Энэнээс илүү яахав” гээд алга ташин баяр хүргэж байв.

Батаа гэдэг нь Г.Ган-Эрдэнийн багын нэр. Гэрийнхэн нь түүнийг Батаа гэж дууддаг юм байна. Хүүгээ төрөхөд аав ээж хоёр нь баярлан өөрсдийнхөө нэрний Ган, Эрдэнийг авч нэр хайрлажээ. Гэтэл багадаа өвчин ороогоод байхаар өвөө нь “Аав ээжийнх нь нэр хүнддээд байгаа юм байлгүй. Гурван үсэгтэй богино нэрээр гэртээ дуудаж бай” гэжээ. Ингээд гэрийнхэн нь Бат гэсэн нэр өгч дуудах болсон гэнэ. Тиймээс гэрийнхэн болон ойр дотнынхон нь түүнийг Батаа л гэж дуудна. Сургууль соёлд орсон хойноо найзууд нь Ганаа гэж дуудах болжээ.

Д.Гантулга гуай Увс аймгийн Наранбулаг сумын хүн. Ээжийнх нь төрсөн дүүгийн хүүхэд улсын заан цолтой Сүхбаатар гэж хүн байжээ. Ерөнхийдөө том биетэй, сумынхаа наадамд ноцолдоод начин, заан цол авчихдаг хүмүүс байж. Харин Г.Ган-Эрдэнийн хувьд 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дарханы нэгдсэн эмнэлэгт төржээ. Тэр үеийн хүүхдүүд голдуу 3.2-3.6 кг жинтэй төрдөг байсан бол Г.Ган-Эрдэнэ 4.2 кг төржээ. Эмч нар мундаг том хүү эх барьж авлаа, ирээдүйд аварга болох биз ээ хэмээн бэлгэшээж байсан гэнэ. Тэднийх хүүгээ нэг ой хүртэл нь Дарханд амьдарч байгаад Улаанбаатарт нүүж иржээ.

ТЭРҮНОЖҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ АСАШЁОРЮҮ АВАРГЫГ ХАРААД СУМОГООР БАРИЛДЪЯ ГЭЖ ШИЙДЖЭЭ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ багаасаа олон төрлийн авьяастай байжээ. Цэцэрлэгт байхдаа бүр загвар өмсдөг байсан гэнэ. Өмссөн хүрмээ нэг мөрөн дээрээ тохож явж байгаад үзэгчдийн өмнө ирэхээрээ өөдөөс нь шиддэг аальгүй хүү байсан тухай аав нь инээдээ барьж ядан ярилаа. Бас их гоё дуулдаг, бүжиглэдэг байжээ. Дөрөвдүгээр ангид байхдаа урлагийн үзлэгээрээ дуулж, бүжиглэж байх үеийнх нь бичлэгийг үзүүлэв. Ангийнхаа хүүхдүүдээс том биетэйг ч хэлэх үү тэр дунд ёстой нэг үзүүлж өгч байна лээ. Дуулах авьяас нь өнөө хэр хэвээрээ гэсэн. Сүүлийн үед ажиглаад байхад миний муу хүү аав, ээжийн тухай дуу их дуулах юм. Бодвол санадаг л байх даа гэж аав нь ярина лээ. Нээрээ л өнгөрсөн арванхоёрдугаар сард Японд очиж монгол бөхчүүдтэй ярилцлага хийж явахад “Улаанбаатар” хоолны газар Г.Ган-Эрдэнэтэй олон таарсан даа. Очих бүрт монгол хоолоо захиалчихсан сууж байна. Хоолоо идэж дууссан хойноо “Энхтуяа эгчээ, караокены сул өрөө байгаа юу” гэж асуудаг байлаа. Харахад тэр том биедээ баймгүй эрх төрхтэй, тэгсэн хэрнээ таарах бүртээ “Эгч ээ, ажил амжиж байна уу” гэж санаа тавин асуудаг байв. Энэ тухайгаа гэрийнхэнд нь хэлвэл “Айлын ганц хүү болохоор эрхлүүлэлгүй яахав. Гэхдээ миний хүү буруу эрхлээгүй ээ. Их л зөөлөн хүн дээ” гэж байна. Аав нь ингэж ярихдаа хүүгээ санасан уу яасан уруул ам нь тэрүүхэн тэндээ өмөлзөх шиг болно лээ. Бас хүү нь математикийн хичээлдээ тун сайн байсан, ээж нь нэг хэсэг хүүгээ спортоор биш, тоогоор явуулна гэдэг байсан тухай сонирхуулсан. Тэрээр “Олонлог” сургуулийн төгсөгч бөгөөд тооны Ганболд багшийн хайртай шавь байсан гэнэ.

Г.Ган-Эрдэнэ гурав, дөрөвдүгээр ангиасаа эхлэн жүдо, самбоор хичээллэж эхэлжээ. Тэр үед Спортын төв ордон дээр хичээллэдэг байсан “Тэмүүжин” хүүхдийн бөхийн секцэнд явж эхэлснээс хойш спортоос холдоогүй юм байна. Бас 17 настай байхдаа хамт бэлтгэл хийдэг хүүхдүүдийн хамт Өвөрхангайн наадамд очиж барилдан үзүүрлээд G-Mobile-ын 93037061 дараа төлбөрт дугаараар шагнуулаад ирж байсан удаатай. Уг дугаараа аавдаа бэлэглэж, аав нь гурван ижл гаруйтай барьж байгаад одоо мобикомын дугаар барьж байгаа гэнэ.

Д.Гантулга гуайн төрсөн эмэгтэй дүү нь Монгол Улсын гавьяат тамирчин, начин А.Ганбаатарын төрсөн дүүтэй гэр бүл болжээ. Ингээд хүргэн талдаа улсын цолтой бөхчүүлтэй болчихож. А.Ганбаатарын төрсөн дүү А.Төмөрбаатар гэж хүн дархан аварга Ж.Мөнхбат аваргын шавь байсан гэнэ. Нэг өдөр Г.Ган-Эрдэнийг хоёулаа аваргатай уулзанаа хө гээд дагуулаад явжээ. Ингээд Ж.Мөнхбат аваргатай уулзуулан “Энэ хүүхэд бөх болох уу” гээд шинжүүлтэл “Ирээдүй байна, манай сургуульд оруулчих” гэжээ. Тэр үед дархан аварга Ж.Мөнхбат “Их шавийн дээд сургууль”-ийг үүсгэн байгуулаад байсан болохоор зөвлөснийх нь дагуу тус сургуульд оруулжээ. Ингээд удалгүй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр аваачиж өгөн жудогоор хичээллүүлжээ. Жудогоор хичээллэх хугацаандаа 2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням аваргын нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2008 онд кураш бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл авсан байна. Яг тэр үед мэргэжлийн сумод их аварга Асашёорюү Д.Дагвадорж ид бужигнуулж байсан цаг. Г.Ган-Эрдэнэ аваргын барилдааныг гэртээ зурагтаар шимтэн үзээд “Ер нь сумогоор барилдъя” гэх болжээ. Ингээд ээж Ж.Оюун-Эрдэнэ нь хүүгээ дагуулаад Япон руу аялахаар явжээ. Буцаж ирэхдээ Г.Ган-Эрдэнэ “Ер нь сумогоор барилдаж болмоор юм байна” гэж ярих болсон гэсэн гэнэ. Тэгсэн нэг өдөр Ж.Мөнхбат аварга утасдаад “Японы Тоттори сургуулийн сумогийн багш нар ирж хүүхдүүд авахаар болсон байна. Чи шалгуулаад үз” гэжээ. Японоос багш нар очих гэж байгааг Хакухо М.Даваажаргал аавдаа дуулгасан гэнэ. Ингээд багш наро ирж сонгон шалгаруулалт хийгээд дөрвөн хүүхэд аваад явсны нэг нь Г.Ган-Эрдэнэ байж. Харин түүнтэй хамт одоо сэкиваки цолтой барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров шалгалтад тэнцэж япон руу явж байжээ. Тэр үед Г.Ган-Эрдэнэ 120 гаруй кг жинтэй байсан бол өдгөө 180 кг жинтэй. Очоод сумогийн хүнд хэцүү бэлтгэл хийдэг ч гэлээ гэрийнхэндээ хэцүү байна, шантарч байна гэж ганц ч удаа хэлж байгаагүй гэнэ. Сүүлд жүрёо зиндаанд амжилттай барилдаж байхдаа аав ээжийгээ Японд урин аялуулах үеэрээ “Анх ирсэн үед ч хэцүү байсан шүү. Үнэхээр хэцүү бэлтгэл сургуулилт хийдэг байсан” гэж цухасхан дурьдаад өнгөрчээ.

Тэрүнофүжи шинэ он гарсны дараахан ээжтэйгээ утсаар ярихдаа “Энэ жил би заавал озэки цолонд хүрнэ” гэж амалжээ. Хүүгийнхээ ам гарахыг сонссон ээж нь цагаан хэл амнаас хол байх болтугай гэсэндээ башётой өдөр бүр хүрээ, хийдээр явж хэл амны ном уншуулдаг гэсэн. Түүний аав ээж хоёр нь Г.Ган-Эрдэнийг 2011 онд анх Япон руу явахад аав ээж хоёр нь хоёр сая төгрөгийг иен болгон өгч явуулж байсан гэнэ. Замын зардал, сургуулийн төлбөр зэргийг Тоттори сургуулийнхан дааж байсан бөгөөд очсон хойноо тэр бүр мөнгө төгрөг нэхэж байгаагүй гэсэн. Харин ч бүр сайн барилдахын хэрээр цалин мөнгө авч өнгөрсөн жилийн тавдугаар сард аавдаа хар, ээждээ цагаан өнгийн “Toyota Harrier” маркийн хайбрид машин өгч явуулсан гэнэ. Бас зарим сард хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөө гэр рүүгээ явуулдаг ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Дэнзэн юу ярив

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-ынхан баривчилсан. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө буюу Германаас ирээд хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Юу ярьсныг нь тоймлон хүргэе.

Би бол сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиосон” дүр

Өөрийг нь оргон зайлсан гэх ярианы тухай тэрбээр “Үйл ажиллагаа нь эрс сайжирч, олборлолт борлуулалт нь хэд дахин нэмэгдсэн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийг төрийн луйварчид баллаж дуусгахаас нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг “найруулгатай” жүжиг ид өрнөж байгаа. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа л төдий юм. Үнэндээ би “ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна. Өнөөдөр намайг золигт гарган бохир улс төр хийж байгаа “ах” нараас 27, 28-тайдаа та нарыг хувьсгал хийж байхад чинь өмнөх үе чинь ингэж зүхэж золиослож байсан уу гэх мэт олон зүйл асуумаар л байдаг. Бухимдал гэж илэрхийлэхэд ч багадмаар хэцүү цаг үеүдийг туулж байна. Бид залуу гэр бүл, хүүхдүүд өсч том болж байна. Огт хамаагүй зүйлсээс болж хүн бүрийн харцанд зэмлүүлж амьдарсаар байх уу гээд олон бухимдмаар зүйл байна даа. Маш их зүйлийг тайвнаар хүлээж аван хүлээцтэй хандахыг л хичээх юм” гэжээ.

Н.Алтанхуяг манай хадам аав биш

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай яаж холбогдсон талаараа “Н.Алтанхуяг даргатай 2007 оноос хамт ажиллаж байгаа.УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа сургуулиа дөнгөж төгссөн намайг багшаар минь дамжуулан дуудаж уулзаад, “Надад гурван бодлого байна. Энэ бодлогыг бодоход чи туслах хэрэгтэй байна” гэсэн юм. Бид хоёрын танилцсан түүх энэ. Эхнийх нь бодлого төрийн албан хаагчийн цалинг 500 мянган төгрөг болгох тухай байсан. Нөгөө хоёр нь Оюутолгой, Тавантолгой дээр тооцоо бодож, математик загвар боловсруулах байсан. Бодох нь ээ, хэрэглээний математикч болохоор надад хандсан нь тэр байж. Энэ чиглэлээр мэргэшсэн болохоор тэр гурван бодлогыг нь бодъё, чадна гэсэн. Тэгээд математик загварыг нь боловсруулахаар болсон. Ингээд би УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан болсон. Ингэж явсаар 2008 оны сонгуультай золгосон. Сонгуулийн дараа би ажлуудаа дуусгаж, тодорхой үр дүнд хүрчихсэн байсан. Тэгэхэд Н.Алтанхуяг дарга намайг үнэлсэн юм болов уу, 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа зөвлөх, дараа нь ахлах зөвлөхөөрөө ажиллуулсан” гэжээ. Харин эхнэрийнхээ тухайд “Намайг тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх үед буюу 2011 онд гадаадад сургууль төгссөн боловсролтой нэг бүсгүй Н.Алтанхуяг даргын зөвлөхөөр ажилласан. Залуу хүмүүс танилцсан, үерхсэн, нэг нэгэндээ татагдсан. Бусад залуусын адил л бид хоёр учирсан.Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш. Би дүүгийнх нь охинтой ингэж хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон. Тэр үед Н.Алтанхуяг даргын хамаатан гэж мэдээгүй. Найз охин маань ч хэлээгүй. Дараа нь мэдсэн. Ер нь бол даргатайгаа хамаатан болж болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ. Гэхдээ Н.Алтанхуяг дарга бид хоёр хамаатан боллоо гээд өмнөх харилцаа огт өөрчлөгдөөгүй. Ажил хэргээ зөвшилцдөг, ярилцдаг, заадаг, зөвлөдөг яг ямар байсан тэр янзаараа л үргэлжилсэн” гэсэн байна.

Цахим хурал, “11 11” төвийг санаачилсан

ЗГХЭГ-ын дэд даргын суудалд очсон талаараа “2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед Хэрэг эрхлэх газарт манай ажиллаж байсан гурав, дөрөвхөн хүний нэг нь би. Тийм болоод л ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байх. ЗГХЭГ-ын дэд дарга болчихоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Яахав залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж нэлээд оролдсон. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань ч одоо үргэлжлээд явж байгаа байх. Жишээ нь, орон нутгийн хөрөнгө оруулалт хариуцсан хүн Баян-Өлгий аймгаас онгоц, байр, хоолны мөнгө гээд өчнөөн зардал гаргаж 1000 гаруй км туулан байж Улаанбаатарт ирдэг. Тэгээд аймгийнхаа асуудлыг шийдүүлэх гэж Сангийн яамны нэг хэлтсийн даргын үүд сахидаг. Хугацаа, мөнгө үрсэн энэ тогтолцоог өөрчилж, “Цахим хурал” бий болгосон. Миний санаачилсан бас нэг ажил бол “11 11” төв” гэж ярьжээ.

“Дуусаагүй обьектын зөрчлийг зарласнаар өөр дээрээ гал дуудсан”

Тэр ингэж ярьжээ. Тодруулбал, “2012 оны есдүгээр сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсоны дараахан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ хугацаанд аймгийн удирдлагуудаас ч, иргэдээс ч гарч байсан гол санал нь нэг зүйл дээр их төвлөрдөг байсан л даа. Тэр нь дуусаагүй объект. Тиймээс хотод буцаж ирээд дуусаагүй барилгын жагсаалтыг улсын хэмжээнд гаргаж үзэхэд тухайн үед 133 объект байсан. Тэр бүгдэд шалгалт оруулаад үзэхэд маш олон зөрчил илэрсэн. 2009 онд төсөвт өртөг нь 800 сая төгрөгөөр эхэлсэн сургуулийн барилга дараа жил нь дуусдаггүй. Дараа жил нь дахиад л ямар нэгэн шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгддэг. Замын ажлуудыг хэлж болж байна. Дуусаагүй хэрнээ жил бүр үнийн дүн нь өсөөд явдаг том зөрчил байсан. Бас нэг нь тендерт ялсан компаниуд нь ажлаа хийж дуусдаггүй мөртлөө санхүүжилтээ аваад байдаг зөрчил. Барилгынхаа 30 хувийг л барьсан хэрнээ Сангийн яамнаас яагаад ч юм 70 хувийн санхүүжилт авчихдаг. Тэгээд барилгаа гүйцээдэггүй. Үүнийгөөрчилж, цэгцэлье гэж шийдсэн учраас зарласан. Хожмоо “Авлигажсан төсөв” гэж зарладгийн үндэс нь ч энэ л дээ. Дуусаагүй объектийн энэ зөрчлийг зарласан нь над руу маш том гал дуудсан гэж одоо боддог юм” гэсэн байна.

“Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг байсан”

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа их хэмжээний мөнгө завшсан, эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компаниар дамжуулж 17 тэрбумын тендер авсан гэдэг шуугианы тухай ийм тайлбар хийжээ. “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг долоон сар орчим хугацаанд л хашсан. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгээ хатуу мэдэгдье. Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар тарсан.Ёстой юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ “пааниг”-т ордог юм билээ. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан. Өөрөө тайлбарлая гэхээр хүмүүс хүлээж авахгүй байсан. Бүх л сонин хэвлэлээр “Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн бол муу хүн” гэсэн зохион байгуулалттай PR явчихсан. Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе.

Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь “Ж” овогтой. Манай эхнэр Г овогтой. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ.

Ерөөсөө л Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг энэ байсан. Эхлээд Г.Дэнзэн, тэгээд Л.Гансүх зөвлөх гээд Н.Алтанхуяг даргыг тойрсон хүмүүс рүү дайралтууд явсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд, “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг унагахын тулд зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь унагах гэж дайрсан. Жишээ нь, тэр үед “Г.Дэнзэн муу хүн” гэж нэг ч удаа дайраагүй ш дээ. Дандаа л “Ерөнхий сайдын хүргэн Дэнзэн бол муу хүн” гэж дайрсан байдаг юм. Эхлээд хэвлэлээр гутаан доромжилж, энэ үнэхээр муу хүн юм байна гэсэн ойлголт ард түмэнд төрүүлж байгаад л огцруулдаг юм байна лээ. Тэгээд тасралтгүй хэвлэлээр дайрсан ш дээ, над руу. Бас тэр үед нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл давхацчихсан. Тэгж л би том улс төрийн золиос болсон хүн” гэсэн байна.

“Я.Батсуурь захирал сайн ажилласан”

Харин “Эрдэнэс Таван толгой” компанийн тухай “Анх намайг энэ компанид очиход үнэхээр хүндрэлтэй нөхцөлүүд угтсан. 350 сая ам.долларын зээл аваад ард иргэддээ тараачихсан, компанийн санхүүгийн байдал маш хүнд. Тэгээд яаж босгох вэ гэж бодсон. Ер нь бол зардал хэмнэхээс ажлаа эхэлсэн. Яагаад гэхээр маш үрэлгэн гэмээр зардлууд “Эрдэнэс-Тавантолгой”-д байсан. Хоёр гадаад захиралтай, тэд жилдээ 300 сая төгрөгийн цалинтай, сарын зургаан сая, жилдээ 72 сая төгрөгөөр Зайсанд орон сууц хөлсөлж амьдардаг байсан. Ингээд зогсохгүй эхнэр, хүүхэдтэйгээ жилд 2-3 удаа гадаадад зорчих зардлыг нь даадаг гэрээтэй байсан юм. Иймэрхүү гаж тогтолцоог нь өөрчилсөн. Тэгээд ч ТУЗ-ийн шийдвэр гэдэг хамтынх байдаг, ганц Г.Дэнзэнгийнх биш” гээд Я.Батсуурь захирлыг баривчилсан явдлыг гайхдагаа хэлжээ. Цааш нь “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь, түүний хамт олон үнэхээр сайн ажилласан. Компанийг зөв түвшинд аваачиж ажиллахын төлөө их хүчин чармайлт гаргаж “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг ахицтай, бодитоор сайжруулж чадсан хүн. Хүмүүс Тавантолгойг их амархан төсөл юм шиг ойлгодог. Тийм болоод л бүгд ярьдаг биз. Гэтэл үнэхээр хүнд ш дээ. Гадаад захирлууд нь 300 саяын цалин авч байхад жирийн уурхайчин нь сарын 600 мянган төгрөгийн л цалинтай ажилладаг” хэмээн ярьжээ.

“Буруугүй гэдгээ баримтаар нотолно”

Тэгвэл ажлаа өгчихсөн,Н.Алтанхуяг огцорчихсон байхад яагаад АТГ өөрөөр нь оролдоод байгаа тухай ярихдаа “ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа. АТГ намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж байгаа мэтээр зарладаг, хэвлэлийн бага хурал хийдэг. Хэрэг хийсэн бол би 2013 ондоо л явдаг газар руу нь явах байсан биз. Германаас ирснээс хойш намайг дуудаж шалгаагүй. Угаасаа хийсэн хэрэггүй хүнийг яаж дуудаж байцаах юм” гээд ойрын ирээдүйд тавьсан зорилгоо хэлжээ. “Үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсноо нотолмоор байна. Холбогдох байгууллагуудад нь хандана. Би буруугүй гэдгээ баримтаар удахгүй нотлох болно. Мөн залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх талаар том зорилго тавиад байгаа. “Тони Блэйр” санд ажилласан жил гаруй хугацаандаа нэг зүйлийг хатуу ойлгосон. Хүн төрөлхтний хөгжилд шинэ хувьсал явагдаж байна. Хүнд үйлдвэрлэл, байгалийн баялаг бус өндөр технологи, шинжлэх ухаанд суурилсан шинэ эдийн засгийн загварчлал боловсрогдож байна. Үүнд зориулж эх орондоо хэрэгтэй, хэрэгцээтэй хүн болохын тулд тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхээр хичээж суралцаж байна даа. Ер нь бидний үе буюу шинэ үеийнхэн өөр амбийцтай байгаасай гэж хүсч байгаа. Дотоод улс төр тойрсон бохир арга барилд автан нэг нэгнээ барьж хэмлээд эхэлбэл цаашдаа өнөөгийн энэ байдал ахин хэчнээн жил үргэлжилж, үр хүүхдэдээ ийм л нийгмээ өвлүүлсээр байх уу гээд олон зүйлийг эргэцүүлж бодох ёстой цаг үе юм. Гучтай залуус компьютерийнхээ ард гайхамшиг бүтээж дэлхийн хэмжээний баялаг бүтээж байхад, бид нэгнээ улс төрийн зорилготой бохир шүлсээр будаж суух нь зөв үү гэхчилэн эмзэглэмээр зүйл олон байна” хэмээсэн юм.

АТГ-ЫНХАН Г.ДЭНЗЭНГ ГЭРЭЭС НЬ ХҮЧ ХЭРЭГЛЭН БАРИВЧИЛЛАА

-Гэрт нь үзлэг хийж хамаг эд зүйлсийг нь онгичсон байна-

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас өчигдөр 13.00 цагийн орчим баривчиллаа. АТГ-ынханГ.Дэнзэнгийн гэрт очсон байна. Гэрийнх нь хаалгыг тогшихоор ньтүүний эхнэр хаалгаа тайлж өгтөл АТГ-ын мөрдөн байцаагч нар угз татан дэлгээд бөөнөөрөө ороод ирсэн гэнэ. Тэгснээ гэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрлийг үзүүлэн гэрийнх нь эд зүйлсийг онгичжээ. Ор, дэр, гал тогоо, хувцасны шүүгээ, авдар сав гээд л байгаа бүхнийг нь уудалж, үзэж болох бүх зүйлсийг нь онгичсон байна. Мөн бичиг баримт хадгалж байсан хавтаснуудыг ньнэг нэгээр нь салгаж бүрэн нэгжлэг хийжээ.Г.Дэнзэнгийнхүүхэд АТГ-ынхнаас айн уйлж, эхнэр нь гэрийн эд зүйлсийг онгичин гаргаж хаяж байгааг эсэргүүцэн1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн үйл явдал шиг дүр зурагхөвөрсөн тухай гэрчүүд ярьж байна. Ингээд АТГ-ынхан хайсан зүйлээ олоогүй бололтой нэгжлэгээ зогсоогоод Г.Дэнзэнд хувцсыг нь өмсүүлэн шууд албадан баривчилжээ. 14:00 цагийн үед АТГ-т Г.Дэнзэнг аваачсан байна. Харин өчигдөр 20:00 цагийн орчимд прокурорын зөвшөөрлөөр 14 хоног саатуулах албан бичиг үзүүлэн Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан байна.

Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа

Энэ талаар түүний өмгөөлөгч Д.Содномдоржтой холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Г.Дэнзэнг АТГ-ынхан хууль зөрчиж албадан баривчилсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулаад байна. Өмгөөлөгчид нь огт мэдэгдэлгүй гэрт нь дайрч орооднэгжлэг хийж, эхнэр, хүүхдийг нь айлгаад албадан баривчилсан байгаа юм. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Тэд яаж байцаалт авч байгааг одоо болтол мэдээгүй байна. Магадгүй эрүү шүүлт тулгаж байхыг үгүйсгэх аргагүй. Үйлчлүүлэгчийгээ баривчлагдсан гэдгийг сонсоод АТГ-т ирсэн. Гэвч намайг дотогш нэвтрүүлсэнгүй. Хаана ямар өрөөнд байгааг нь мэдэж чадаагүй. Ямар мөрдөн байцаагч албадан байцаалт авч байгааг ч мэдэх боломж байсангүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-д өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хаана, хэдийд ч уулзах эрхтэй гээд заачихсан байдаг. Үүнийг АТГ-ынхан шууд зөрчиж байна. “Үйлчлүүлэгчээ хаана байцаалт авч байгааг мэдмээр байна.Хуулийн дагуу уулзмаар байна” гэх хүсэлтийг АТГ-ын бүх удирдлагуудад тавьсан. Гэвч миний хүсэлтийг хүлээжавсангүй. Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа. Мөн телевиз дуудаж ярилцлага өгсөн. Тэгсэн “Чи яасан их хэл амтай юм. Чамайг цагдаад шалгуулна гээд хоёр мөрдөн байцаагч өрөө рүүгээ чирч оруулах гэж оролдлоо. Юу гэсэн үг вэ. Хуулийн байгууллага ингэж авирлаж болохгүй биз дээ. Эрүүгийн хуулинд 35, 36 дугаар зүйл ангид сэжигтэн өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй, өмгөөлөгчтэйгөө байцаалт өгөх эрхтэй гээд тодорхой заачихсан байхад АТГ-ынхан ингэж авирлаж байна.

-Тантай огт уулзуулалгүй цагдан хорих анги руу ачаад явчихсанюм уу?

-Одоо болтол хаана байгааг нь мэдэж чадаагүй байна. Сураг сонсох нь цагдан хорих төв рүү ачаад явсан гэсэн мэдээлэл байна. АТГ-ынхан улс төржиж байгаагийн нэг илрэл гэж үзэж болохоор байна.Тэд хүний эрх, хууль журмыг уландаа гишгэж байна гэв.

“Үнэн миний талд учраас би зоригтой байгаа”

Г.Дэнзэн Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг“Говь повер” компанид эвлэрлийн гэрээний үндсэн дээр 4.6 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт шалгагдаж байгаа юм. Дээрх хэрэгт шалгагдаж байгаа талаараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” гэсэн гарчигтай нийтлэгдсэн ярилцлагадаа “Говь повер” компани руу мөнгө шилжүүлсэн талаар“Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар гарч ирсэн. Ёстой юу ч мэдээгүй, юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн л дээ. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ “пааниг”-т ордог юм билээ. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан. Өөрөө тайлбарлая гэхээр хүмүүс хүлээж авахгүй байсан. Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе. Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь “Ж” овогтой байсан. Манай эхнэр бол Г.Уянга. Би тэгээд ч тэр компанитай холбогдъё гэж бодоогүй. Аягүй бол асууж сураглавал ахиад холбоно биз гэж бодсон. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Жишээ нь, Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, “Говь повер” гэдэг компани гэнгүүт Г.Дэнзэн Дорноговийнх гэж холбоод л. Ийм л байсан ш дээ. Намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж байгаа мэтээр зарладаг, хэвлэлийн бага хурал хийдэг. Хэрэг хийсэн бол би 2013 ондоо л явдаг газар руу нь явах байсан биз. Би дээр хэлсэнчлэн энэ бол ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа” гэсэн ярилцлага өгсөн.

Түүнийг АТГ-ынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодит нотлох баримтыг дэлгэж эхлэнгүүт баривчиллаа. Үнэний шүүгч нь хүн өөрөө байдаг.Дэнзэн өөрийнхөө буруугүй хэлмэгдүүлж байгааг мэдэж байгаа учраас АТГ-ын эсрэг хүчтэй дуугарчээ. Үүнийг нь АТГ-ынхан айхавтар реакцтай хүлээн авч байгаа нь энэ бололтой.

Э.Хүрэлбаатар

Categories
мэдээ цаг-үе

“Нано шатахуун”-ыг Монгол Улс нийтээрээ хэрэглэх төрийн тогтоол гарчээ

-Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг “Нано шатахуун” 98 хувь хүртэл бууруулна-

АНУ-ын Калифорни мужийн Силикон Валлей-д үйл ажиллагаа явуулдаг H2OIL корпорацийн гүйцэтгэх захирал Бэн Сонг, Маркетингийн захирал Бернис Сонг нар Монголд айлчлан ирээд байна. Тэд өнөөдөр болох “Газрын тос-2015” эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор Газрын тосны газрын урилгаар иржээ. H2OIL-ийн удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж энэ тухай болонМонголд хэрэглээнд нэвтэрсэн бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгсөн юм. Жолооч нарын сүүлийн үед хэрэглэх болсон нано шатахууныгтус корпорацийнбүтээгдэхүүнээр баяжуулж хийдэг аж. H2OILкорпорацийн шатахуун зарцуулалтыг бууруулж, эдийн засгийн хэмнэлт үзүүлээд зогсохгүй автомашинаас үүдэлтэй хорт хий, утаа тортогжилтыг бууруулдаг дэвшилтэт бүтээгдэхүүнийг “Жим Вэйл Монголия интернейшэнл” компани албан ёсны онцгой эрхтэйгээр борлуулаад гурван жил болжээ.

Монголд хэрэглэж буй“F2-21 eeFuel” гэсэн нэртэй шингэн нано нэмэлтбүтээгдэхүүн бүх төрлийн нүүрс ус төрөгчийн шатахуунд буюу бензин, дизель, мазут, газ, био түлшинд зориулагджээ. Агаарын бохирдол бууруулдаг, шатахууны хэрэглээнд хэмнэлт гаргадаг нь олон улсад нотлогдсон бүтээгдэхүүн гэж тэд онцолж байв. H2OIL-ийнхувьд байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ дэлхийд танигдсан корпораци юм байна. Сүүлд гэхэд л “Форбес” сэтгүүлээс тус корпорацийг байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хорин компанийн дөрөвдүгээр байранд шалгаруулжээ.

Бернис Сонг: Шүүлтүүр сайн байхад л нано шатахууны үр дүн шууд мэдрэгдэнэ

Хэвлэлийн хурлын үеэр Н2OIL корпорацийн маркетингийн захирал Бернис Сонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-ын шатахуун түгээх станцуудын 70 хувь нь танай бүтээгдэхүүнээр баяжуулсан шатахууныг худалдаалж байна. Нано шатахууныг хойд хөршөөс гадна ямар улсууд өргөн хэрэглэж байна вэ?

-Оросоос гадна Хятад, Сингапур, Малайз, Тайвань, Голланд, Япон, Англи, Итали, Беларусь зэрэг 40 гаруй улс төрийн бодлогын хэмжээнд дэмжиж, өргөнөөр хэрэглэдэг. Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй бүтээгдэхүүн гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрснийгдурдахдаа таатай байна. НҮБ-аас манай корпорацийг ингэж үнэлж,албан ёсны арга хэмжээнүүддээ урьж оролцуулж байсан.

-Танай бүтээгдэхүүнийг импортолдог “Жим Вэйл Монголия Интернейшэнл” компанийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-“Жим Вэйл МонголияИнтернейшэнл” компанитай гурван жилийн турш хамтран ажиллаж байна. Манай албан ёсны дистрибьютер компани байгаа юм. Сая гэрээнийхээ хугацааг гурван жилээр сунгалаа. Ирээдүйд хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаа.

-Нано шатахуун манай улсын хувьд шинэ хэрэглээнд орно. Нано шатахуун хэрэглэдэг, хэрэглэхийг хүсч байгаа жолооч нарт үйлдвэрлэгчдийн зүгээс өгөх зөвлөгөө байна уу?

-Манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш энгийн, хялбархан. Шатахуунтай холиод баяжуулчихад л үр дүн нь мэдрэгдэнэ. Албан ёсны дистрибьютер компаниасаа нэг мэдээлэл авсан. Монголд насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл олон байдаг гэж тэд хэлж байна. Насжилт өндөртэй тээврийн хэрэгслүүдийн хувьд нано шатахууны үр дүнг мэдрэхийн тулд шатахууныхаа шүүлтүүрийг цэвэрлэх хэрэгтэй. Шинийг авч тавибал бүр сайн. Ингэсний эцэст нано шатахууныг тогтмол хэрэглэж эхэлбэл бүтээгдэхүүний үр дүн шууд мэдрэгдэнэ. Бусад тээврийн хэрэгслийн хувьд энгийн шатахуунтай холихгүйгээрхэрэглэвэл бүтээгдэхүүний үзүүлэлтэд байгаа үр дүнг хангалттай мэдэрч чадна. Манай бүтээгдэхүүн агаарын бохирдлыг багасгаж, хэрэглээний хэмнэлт гаргадаг нь олон улсад хийсэн туршилтаар нотлогдсон. Дэлхийн хэмжээнд 25 тэрбум км замд туршсаны эцэст ийм үр дүн гарсан. Монголд хийсэн 38 мянга гаруй км замд туршсан судалгаагаар ч энэ үр дүн нь нотлогдсон.

Б.Хишигжаргал: Нано шатахуун хэрэглээг 30 хувь хүртэл хэмнэж байгааг туршилтаар нотолсон

“Жим вэйл Монголия интернейшэнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Хишигжаргалтай ярилцлаа.

-Танай компанийн импортолдог нано шингэнээр баяжуулсан шатахуун агаарын бохирдлыг багасгаж, хэмнэлт гаргадаг нь олны анхаарлыг татаж байгаа. Хэрэглээнд яг ямар хэмнэлт гаргаж байгааг тодорхой тоогоор хэлэх боломжтой юу?

-Бидний импортолдог нано бүтээгдэхүүнүүд олон зорилго, зориулалттай бүтээгдсэн. Онцолж хэлэх үндсэн хоёр үзүүлэлт бий. Шатахуун хэмнэхээс гадна хорт хий, утаа тортогжилт бууруулдаг. Үнэхээр ийм үр дүнтэй гэдгийг олон улсын өндөр зэрэглэлийн нэр хүндтэй байгууллагууд баталгаажуулсан байдаг л даа.25 тэрбум км зам дээр туршигдаж байжчанар баталгаажсан гэхээр хэр сайн бүтээгдэхүүн гэдэг нь харагдах байх. Дэлхийд батлагдсан чанарыг бид Монголд шууд авчирч нутагшуулаагүй. Өөрсдөө ч гэсэн туршилт, судалгаа хийсэн. Олон улсын хэмжээнд нотлогдсон үр дүнгүүд бидний хийсэн туршилтуудаар батлагдсан. Манай импортолдог бүтээгдэхүүн шатахууны хэрэглээг 8-28 хувь хэмнэдэг. Энэ бололон улсын туршилтаар баталсан үр дүн. Монголд 5.5-30.1 хувь хүртэл хэмнэж байгааг туршилтаар нотоллоо.

-Утааг бууруулах, агаарын бохирдлыг багасгах үр нөлөө нь Монголд хэр байна вэ?

-Агаарын бохирдол бууруулах тал дээр хорт бодисын хэмжээ буюу тортогжилтыг 98 хувь хүртэл бууруулна гэсэн олон улсын туршилт, нотолгоо бий. Тортогжилт гэхэд л Монголд 70 гаруй хувиар буурсан дүн гарсан.Хорт бодисуудын тодорхой үзүүлэлтүүдийг буулгасныг мөн тодорхой судалгаа, туршилтаар нотолсон. Энэ олон судалгаа, туршилтын дүгнэлтийгүндэслэн БОНХАЖЯ 2014 онд Нано шатахууныг байгаль орчинд ээлтэй гэдгийг баталгаажуулж “Ногоон бүтээгдэхүүн” гэрчилгээ олгосон.Монголд хийсэн туршилт судалгааны үзүүлэлт олон улсын лабораториудынхтай яг таарсан. Машин техникт эвдрэл үүсгэх нөлөөгүй гэсэн дүгнэлт ч гараад байна. Ингэж нотолсон учраас нано шатахууны хэрэглээг төрөөс дэмжиж байгаа.

-Нано шатахуунаар зах зээлийг бүрэн хангах боломж бий юу?

-Төрийн байгууллагууд нано шатахууныг их олон өнцгөөс судалж, бие даасан болон хамтарсан туршилт хийгээд үнэхээрийн чанартай бөгөөд утаа бууруулдаг гэдгийг баталж,Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо 09 дүгээр тогтоол гаргаж, Монгол Улсад үе шаттайгаар нэвтрүүлэх шийдвэр гаргасан.Үе шаттай нэвтрүүлэх шийдвэрийг нефть импортлогчид маань нано шатахууныг эдийн засгийн хэмнэлт үзүүлдэг, шатахуун зарцуулалтыг бууруулдаг үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрөөд зах зээл дээр нэвтрүүлж байна. Монгол 1000 гаруй шатахуун түгээх станцтай. Улаанбаатарын хэмжээнд гэхэд л 208 шатахуун түгээх станц бий. Нийслэлийн станцуудад гэхэд нано шатахууны хэрэглээг бүсчилсэн байдлаар нэвтрүүлье гэсэн төлөвлөгөө гаргаад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ ондоо багтаж хотын төвийн бүсийн станцуудаар нано шатахууныг бүрэн түгээж эхэлье, дараа жил нь хотын дунд хэсгийн бүсэд байрладаг станцууд руу хандъя гэх мэтээр төлөвлөгөө гаргаж ажиллаж байж үр дүнд хүрнэ. Эцсийн шатанд нефтийн компаниудаас санал авсны дараа энэ төлөвлөгөө амьдрал дээр хэрэгжих боломжтой болно.

-Нано шатахууныг ямар газрууд хэрэглэгчдэд түгээж байгаа вэ?

-“НИК”, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”-той хамтран ажиллаж байна. Бусад шатахуун түгээх станцуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн. Уул уурхайн яам, Газрын Тосны Газраас чиглэлүүд нь очсон байгаа.Удахгүй дараагийн шатны алхамдаа орно.

Ц.Билиг

Categories
мэдээ цаг-үе

Ө.УЯНГА: Олон цаг дуулсны дараа их идэж, шингэн юм уудаг

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, цээл хоолойт Ө.Уянгатай ярилцлаа.

-Тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Бахархал хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа.

-Юугаараа бахархах вэ?

-Дуу хоолой, эх орон, аав ээж бүх л зүйлийг багтаасан тоглолт хийх юм. Бидний бахархал тэр л байлгүй дээ гээд “Бахархал” гэж нэрлэхээр шийдсэн. ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул бид хоёр нэг анги. Ангиасаа дуурийн дуулаачийн чиглэлээр тууштай ажиллаж байгаа хоёр. Н.Мөнхзул маань Буриадын театрт олон жил ажиллаж байна. Бас тэрбидний бахархал. Буриадад маш нэр хүндтэй, Ардын жү­жиг­чин хүн. Буриадын Ерөн­хийлөгч ийш тийшээ авч явж дуулдаг. Манай Зул Улаан-Үдийн театрын нэрийн хуудас болсон залуу. Бид ч тэнд очоод Зулынхаа буяныг эдэлдэг. Монголоос очиж байгаа хүмүүс Улаан-Үдэд Зулаатай уулзахгүй өнгөрнө гэж байдаггүй. Дуучны хувьд маш сайн. Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог уран бүтээлч.

-Тоглолтод ямар дуунууд дуулагдах бол?

-Эх орон, эцэг эх, хайр сэтгэл ер нь бүх л сэдэв багт­сан. Сонгодог уран бүтээ­лээсээ бас оруулсан. Эхний хэсэгт фанограммтай дуунуудаа оруулна. Хоёр дахь хэсэгтээ сонгодог, дуэтүүдээсээ оруулна. Ари дуулна. Төгсгөл хэсэгтээ сим­фони оркестртойгоо мэр­гэж­лийн хэмжээний дуунуудыг дуул­на. “Бахархал” тоглолт маань тавдугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох юм.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ид явагдаж байна. Реклам, нэвтрүүлэг, оркестр, төгөлдөр хууртайгаа бэлтгэл хийнэ. Хувийн бэлтгэл хувцаснаас эхлээд зөндөө л ажил байна.

-Тоглолтын хувцсаа хаанабэлтгэдэг вэ?

-Ер нь захиалж хийлгэдэг дээ. Тэгэхгүй бол монгол хүн том ястай байдаг юм байна. Нарийхан даашинзнуудаас юуг нь авах вэ. Тоглолтод зориулаад хувцас хийлгэдэг юм. Олон жил “Торго” салон, “Урлах эрдэм”-ээр хийлгэж байсан.Сүүлийн үед “Best tailor”-ын Б.Биндэръяагаар олон хувцас оёулж байгаа. Н.Мөнхзулын маань хувьд Монгол дахь анхны том тоглолт нь. Эрэгтэй хүн ч гэлээ хувцсандаа анхаарахгүй бол болохгүй. Эмэгтэй нь хувцсаа гурав сольчихоор эрэгтэй нь бас төдий тоогоор солихгүй бол болдоггүй. (инээв) Хүн уран бүтээлдээ яаж хандаж байгаа нь хувцсаар нь илэрдэг. Би бол хувцсандаа их анхаардаг. Сонор мялаахын хажуугаар нүд баясгах ёстой. Өмнөх “Монгол” тоглолтдоо ч “Торго”-ынхувцас өмсч байсан. Анхнаасаа торгон хувцас их өмсч байсан даа.

-Энгийн үед торгон хувцас хэр өмсдөг вэ?

-Энгийн үед бараг хэрэглэдэггүй юм. Тоглолтод зорриулж хийсэн сүртэй янз бүрийн даашинзууд маань торгоор урласан байдаг. Энгийн үед би нэг их торго хэрэглэдэггүй, даавуун дээл өмсөнө.

-Тоглолтын дараа энэ хувцаснуудаа яадаг вэ?

-Тоглолтын хувцаснуудаа гэртээ тусгай өрөө гаргаад хадгална. Тайзны хувцас нэг өмслөө, хадгаллаа. Дахин энд тэнд том тоглолт болбол гаргаж өмсөнө. Ерөнхийдөө л архивлагдана.

-Тоглолтын нэрүүд тань “Бахархал”, “Монгол”, “Гранд опера”гэх мэтээр сонгодог ч гэх юм уу, хүнд ч гэх юм уу, байх юм аа?

-Тоглолтын маань төрөл жанраас хамаараад нэр нь даацтай, тохирсон байхгүй бол болохгүй. Биднийг, дуурийг сонсдог улсууд өөр хүмүүс байдаг. Хэр баргийн хүн ойлгодоггүй. Би бол хэр баргийн хүнд ойлгуулчих гээд үзээд байдаг. Дуурийн дуучин, дуурийн хоолой гэдэгийм байдаг гэдгийг жилд нэг удаа тоглолтоороо харуулъя гэж боддог л доо.

-Амьдрал дээрх Уянга тайзан дээрх дүр төрхтэйгээ хэр зөрчилддөг вэ?

-Янз бүр. Өнөөдөр чөлөөтэй хувцасласан байна, хөдөө гадаа явахад пүүз хослол өмсөөд гарахаар хүмүүс намайг танихгүй. Амьдрал дээр бол би зүгээр суугаад байдаггүй, хөдөлгөөнтэй хүн. Театрын тайзан дээр байгаа шигээ ихэмсэг, хэр баргийн хүн халдаж чадахгүй мэтээр хүмүүс ойлгодог. Жирийн үед танилцсан хүмүүс “Өө, ийм энгийн байсан юм уу” гэдэг.

-Нүдний шилчинь харааных уу?

-Харааны шил. Би дол­дугаар ангиасаа харааны шил зүүсэн. Шилтэй байхаар хүн бараг таньдаггүй. Дуулдаг болоод, тайзан дээр гарахдаа шилээ нэг хэсэг орхиж үзсэн. Дандаа контакт линз зүүхээр нүдэнд тийм ч таатай биш. Тайзан дээр линз зүүгээд гарахгүй бол юм бүдэгхэн харагдахаар сонин, муухай хоолой гараад байгаа юм шиг санагддаг.

-Таныг гургалдай хоолойт гэдэг. Хоолойнхоохүч чадлыг хэзээ мэдрэв?

-Ер нь хүн СУИС-д орж ирэхдээ хүчтэй хоолойтой байдаггүй. Хоолойн булчинг хөгжүүлдэг. Энэ булчин сайн ажиллаж гурав дөрвөн цаг дуулахад цуцахгүй байх хүчийг дасгал сургуулилтаар олж авдаг. СУИС, Хөгжим бүжгийн коллежид тав, зургаан жил сурч байж үүнийг эзэмшдэг. Анх өөрийнхөө хэмжээнд ардын дуу дуулдаг хүүхэд байлаа. Шалгуулаад дуурийн ангид тэнцэн өөрийн төрөлх хоолойг эвдээд огт өөр болгож, дасгал сургууль хийсний үр дүнд илүү дээшээ өнгө гардаг, жиргэдэг, шувуу шиг дуугардаг энэ тэрийг чинь сурсан юм шүү дээ. Түүнээс биш төрөхдөө л тас хийтэл дуулдаг байсан юм биш. Дуурийн хоолой дээд өнгө рүүгээтехникээр явдаг. Бөхтэй адилхан. Байгалиасаа хүчтэй төрөөд мэх сурч түүнийгээ хөгжүүлээд явдаг шиг сонгодогурлаг бас их хө­дөл­мөр шаарддаг. Хоолойгоо байнга формтой байлгахын тулд өглөө болгон дасгал уншина. Өдөрт хэдэн цагаар дуулна. Унтаж амарна, бие хаагаа тохируулна. Ямар дүр бүтээх гэж байгаа юм, таргантуранхай байх уу гэдгээ бас зохицуулна. Бас их түвэгтэй. Мэдээж аль ч орныдуурийн дуучид микрофонгүй дуулж зрительд өөрийгөө хүргэх ёстой учраас дуу хоолой маш чанга байх ёстой. Хоолойгоо чанга дуугаргахын тулд тэр их дасгал сургуулилт хийдэг.

-Хэн нэг хүнийг холоос дуудах, орилж чарлах хэрэг гарвал баллах нь ээ?

-Жирийн хүмүүсийг хол илүү давж дуугарна. Чанга хоолойтой, тэр эрч хүчээрээ заримдаа амьтан хүн эргэж хартал чанга инээж хөхөрчихнө. Байнга чанга дуугарсаар байгаад сурчихдагшиг байгаа юм.

-Энгийн үед дууриас өөр дуу дуулдаг уу?

-Хүний төрөлхийнхоолой гэж бий. Энгийн үед хүн амандаа дуу аялаад сууж байдаг шүү дээ. Тийм хоолой бол байлгүй яах вэ. Хааяа нэг ардын дуу аялмаар үе байдаг. Ардын дуу, уртын дуу дуулчихна. Мэргэжлийн хүмүүсийн дэргэд бол ичмээр л дээ. Найр наадамд очвол дуурь хоолойгоор дуулаад байхгүй, ардын ганц нэг дууэвлэгхэн дуулчихна.

-Залуу хүний хувьд ямар хамтлаг дуучны дуунд дуртай вэ?

-Надад сонирхдоггүй сэдэв гэж байхгүй. Ерөнхийдөө хүнд рок сонирхож сонсоно. Сонгодогтой их төстэй. Мон­голын сайхан хамтлаг дуучид байна. Уитни Хьюстон, Селин Дионы дууг сонсох дуртай. Сонсч кайф авдаг сайхан дуучид байна аа.

-Дуурийн дуучин хүн дүрдээ орохын тулд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Шууд гараад дүр бүтээнэ гэж байхгүй. Маш их судалдаг. Эмчийн дүр бүтээлээ гэхэд эмч ямар байх ёстой юм. Зарц боол ямар байх ёстой юм хаан хатадямар байсан юм судалж байж л дүрээ бүтээнэ. Нэлээд их дасгал сургуулилт хийж, найруулагчтайгаа урт хугацаанд ажиллаж байж нэг дүр тайзан дээр бүтээдэг.

-Кинонд тоглоход хан­галттай туршлагатайбайх нь ээ?

-Кино урлаг, драмын урлаг, дуурийн жүжигчин хүн ялгаатай. “Мама миа” кинонд тоглохдоо л би үүнийг мэдэрсэн. Жүжигчин л юм чинь болчих байх гэж бодсон. Манай акулууд зөндөө л кинонд тоглож байсан. Тунгалаг тамирын Долгорт П.Цэвэлсүрэн гуай тоглож байлаа. Ингээд харахад болчихмоор ч камерын өмнө нүдний харц, нүдээрээ уйлж инээх өөр юм билээ. Том тайзан дээр том хөдөлгөөн хийвэл ялгарч харагддаг. Камерт том хөдөлгөөн хийвэл камераасаа гараад явчихдаг. Нүүрээрээ тоглодог юм билээ.

-Дуурийн дуучин хүчтэй дуу хоолой гаргахын тулд бэлхүүсээрээ нарийхан байж болохгүй гэж сонссон юм байна?

-Та нар анзаардаг л байх. Эмэгтэй хүн турахаараа бие хөнгөрөөд байдаг. Хоолой чхөнгөн болно. Жаахан тар­галаад ирэхээр инээх нь хүртэл зангарагтай болоод эхэлдэг. Хүний бие яаж өөрч­лөгдөнө, хоолойнд яг тэгж нөлөөлдөг. Жаахан тураад ирвэл жонгиноод нарийхан дуугараад сайн дуулаад эхэл­дэг. Сэтгэл санаа өөрч­лөгдөхөд хоолой яг тийм бол­дог. Нас ахиад, жин нэмэгдээд эхлэхээр дуучид том дүрд дуулаад эхэлдэг. Тэр чинь хоолойн бяр сууж байна гэсэн үг.

-Том дуурьт хэдэн цагаар дуулсны дараа хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

-Маш их өлсч, ам цанга­чихсан орж ирдэг. Дуулахад үнэндээ тамирчин шиг калори шатаадаг байхгүй юу. Хүн харахад гүйж харайхгүй мөрт­лөө хоёр, гурван цаг дуулсны дараа их идэж, шингэн юм уудаг.

-Италид мэргэжил дээшлүүлсэн гэж сонссон. Заримдаа франц оросоор ч дуулах шаардлагатай болдог байх?

-Зөвхөн дуулаад зогсохгүй хэлний тал дээр маш их ажил­лах шаардлагатай болдог. Толгойгоо ажиллуулах учир­тай. Тэр хэлийг бид төгс эзэмшээгүй л байгаа шүү дээ. Дуурийн дуучин итали хэлтэй байх ёстой. Мэдээж орчин үед англи хэл хэрэгтэй. За тэгээд орос, германаар дуулж байна. Шаардлагатай бол хятадаар ч дуулж байна.Солонгос зэрэг хөгжилтэй орны үндэсний дуурьт биднийг сонирхвол тухайн хэл дээр нь дуулах болно. Хувирах шаардлагатай. Францаар “Кармен” дуурь тавихад франц хэл­ний багш ирж бидэнтэй хэллэг дээр нь ажиллалаа. Франц мэтийн хэцүү хэл ороод ирвэл өөрсдийгөө дайчилна даа. Хэл бидний хөдөлмөрийн 80 хувь нь.

-Олны танил эмэгтэй байх амаргүй. Өөрт чинь яаж тусдаг вэ?

-Сайн муу зөндөө л хэлэгд­сэн. Би чинь урлагийн нэр дор нэг их тоохгүй гудийх­гүй яваад байдаг. Хэнэггүй ч юм даа. Айхавтар ач холбогдол өгдөггүй.

-Заримдаа таны одоо­гийн нөхөр хэн байгаа талаар хэлэлцүүлэг өрнөх шахууболох юм?

-Би бусадтай л адил амьд­рал туулж байгаа. Бусдаас нэг их өөрөөр яваагүй. Олны танил болохоор их л сонирхдог шиг байгаа юм. Би нэг их буруу яваагүй. Урлагийн хүнийг хүн сонирхоно. Би ч гэсэн хүн сонирхоно. Бас нүдтэй, амтай, хамартай, чихтэй л хүн юм чинь. Үнэрлэнэ, барьж үзнэ, илж таалж үзэхийг хүсч байгаа. Хүнээс гажууд юм хийгээгүй л гэж боддог. Одоо бол гэр бүлтэй. Сайхан ажиллаж амьдарч л явна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Манай улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй

“АСЕМ: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” сэдэвт олон улсын хурал манай улсад болж байна. Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа солилцох, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэх зорилготой болж буй тус хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны 100 гаруй зочид оролцов. Өчигдөр эхэлсэн хурлын нээлтэд Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Ази, Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар оролцсон. Нээлтийн үеэр “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох боломжийг нээнэ” хэмээн онцолж байлаа. Хурал “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, оролцогч талууд болон олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх”, “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх”, “Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох”, “Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх”, “Үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмж” гэсэн ерөнхий агуулгын дор өрнөж байгаа юм.

Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж буй уг хурлыг БНАЛАУ-д 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдлыг тодотгожээ. Түүнийхээ дараа жил буюу 2013 онд Энэтхэгт болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XI уулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн байна. Энэ үеэр АСЕМ-ын гишүүдийн баталсан хамтын ажиллагааны санаа­чилгуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд оржээ. Ингээд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Бельгид болсон Ази-Европын орнуудын ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьснаар уг хурал манайд болж байгаа юм байна. Хурлын үеэр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар “Монгол Улс нар, салхи, усны эрчим хүчний сэргээгдэх арвин их нөөцтэй. Нарны нөөцийг агаар мандал дахь тунгалаг шүлтийг хэмжиж тогтоодог. Энэ үзүүлэлт далайгаар хүрээлэгдсэн орнуудад их бага байдаг юм. Харин манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар, тэр дундаа говийн аймгуудад нарны эрчим хүчний нөөц асар их” гэв.

Хуралд оролцож байгаа хүмүүст зориулан “Малчин” компани өөрсдийн бүтээсэн нарны энергиэр ажилладаг бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. Тэд нарны энергиэр гар утас цэнэглэгчтэй гар чийдэнгээс эхлээд 50, 100, 200 ваттын нарны зайн систем, нарны энергиэр ажилладаг шумуул үргээгч зэргийг үйлдвэрлэж эхэлжээ. Хурлын төлөөлөгчид завсарлах үеэрээ ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг сайшааж байсан. “Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг болсон Монгол Улсын компаниуд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь маш сайн. Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан зах зээлд өргөнөөр борлуулах хэрэгтэй. Мөн нарны энергийн нөөцтэй бүтээгдэхүүн гаргаж олон улсын зах зээл дээр худалдаалах боломжтой” гэж байлаа.

Манай улсын хувьд нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас уг салбарыг хөгжүүлэн гадны туршлагатай компаниудтай хамтран ажиллавал хурдан хөгжих маш том боломж байгаа гэнэ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Д.Төмөрбаатар: Соробан нь тоо бодох хэрэгсэл төдийгүй хүн хөгжүүлэх, хүүхэд төлөвшүүлэх арга юм

Сүүлийн үед Монголд дэлгэрээд байгаа, зарим сургууль сургалтын төвүүдэдхичээллэх болсон соробангийн сургалтын талаар Монголын соробангийн холбооны тэргүүн, япон судлаач Д.Төмөрбаатартай ярилцлаа.

-Японы соробан Хятадын сампингаас юугаараа ялгаатай вэ. Соробан хэдий үед үүссэн бэ?

-Сампин гэхээр монголчууд ерөнхийд нь ойлгож төсөөлж байгаа байх. Хятадын суаньпан, Оросын щёты хэмээх сампингууд байдаг. Оросын щёты бол нэг эгнээндээ 10 эрхтэй, тоог их энгийнээр боддог хэрэгсэл. Харин Хятадын суаньпан бол нэг эгнээндээ хоёр болон таван эрх тусгаарлан байрласан байдаг. Суаньпанг хэрэглэх үед тоо бодох үйл явцын 30 орчим хувийг хүн өөрөө төсөөлөн боддог. Харин Японы соробангийн хувьд, гүнд нь тултал боловсронгуй болгосон, өөрийн гэсэн тодорхой дүрэмтэй, тоо бодож байгаа хүн өөрөө оюун ухаандаа төсөөлөн, тоо бодох үйл явцын бараг талаас илүү хувийг өөрөө гүйцэтгэх шаардлагатай байдаг, тоо бодох хэрэгсэл л дээ. Энэ хэрээрээ соробангаар тоо бодож байгаа хүүхдүүдийн оюун ухааныг ихэд хөгжүүлдэг. Соробан бол таван зуу гаруй жилийн түүхтэй. Соробан нь япончуудын бий болгосон тоо бодох хэрэгслээр зогсохгүй хүн хөгжүүлэх соёл, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх өвөрмөц арга юм л даа.

-Техник технологи хөгжсөн өнөө үед соробангаар хичээллэх шаардлага байна уу. Соробангаар хичээллэх нь хүүхдэд ямар ач тустай вэ?

– Соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд тоондоо сайн болоод зогсохгүй, тэвчээртэй, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг болно. Хүүхдүүд удаан хугацаагаар яг япон стандартаар нь хичээллэх юм бол яваандаа оюун ухаандаа эрдэм мэдлэгээ цэгцэлж чаддаг болж, ямар ч шинжлэх ухаанаар хичээллэх суурьтай болдог юм.

Орчин үед бүх юм автоматжаад, хүн мөнгөө төлчихөөд л гэртээ сууж байхад буюу “хөдлөхгүй, сэтгэхгүй” байхад амьдраад байж болохоор болжээ. Харин хүн ингэж хөдөлгөөнгүй, бодохгүй суусаар байгаад өвчин тусч, яах ч аргагүй фитнес энэ тэрд явж эхэлж байна шүү дээ. Харин оюун ухааны ядуурлаас хамгаалах фитнесбол энэхүү соробан сампинюм л даа. Японд настай хүмүүс аливаа зүйлийг мартах, оюун ухаан муудахаас сэргийлж соробангаар хичээллэх тохиолдол бий.

-Япончууд өөрсдөө соробангаараа хичээллэж байна уу. Японы сургуулийн хөтөлбөрт албан ёсоор орсон байдаг гэж сонссон юм байна?

-Япончууд соробангаасаа одоо болтол татгалзаагүй л дээ. Гэхдээ цагийн эрхээр соробанг хэрэглэхээ больсон. Одоо сургуулийн хөтөлбөрт байдаг ч тун бага хугацаагаар ордог. Харин мэргэжлийн олон сургалтын төв, дамжаануудад соробан зааж байгаа. Японд гурвантом холбоо байдаг. Энэ холбоод жилд олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг.

-Манайд хэр олон хүүхэд хичээллэж байна вэ. Монгол хүүхдүүдэд заахад хэр хурдан сурдаг бол. Япон хүүхдүүдээс ялгаатай байна уу?

-Монголд соробан дэлгэрч эхлээд бараг арваад жил болж байна. Японы өвөрмөц соёл болох соробанг дэлгэрүүлэх, түүнчлэн сургалт явуулах, олимпиад тэмцээн зохион байгуулах, Японы сургууль, холбоодтой харилцах зэргээр ажилладаг. Манай холбооны дэргэд “Монгол соробан” сургалтын төв ажиллаж байна. Маш өндөр зэрэглэлийн, туршлагатай япон зөвлөх багштай, чадварлаг монгол багш нартай. Япон багш нарын удирдлагад соробанг монгол хүүхдүүдэд заах хөтөлбөр, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол хүүхдүүд сайн сурч байна. Гэхдээ монгол хүүхдүүд хурдан ойлгож, хурдан мартаж, тууштай хичээллэхгүй байна. Соробангаар тууштай, зөв хичээллэсэн япон хүүхэд соробангаар олж авсан мэдлэгээ насан туршдаа хэрэглэдэг. Тэгэхээр юуны тулд соробангаар хичээллэх вэ, гэсэн асуулт урган гарч ирж байгаа биз. Харин манай аав ээж нар энэ талаар арай л хожуу ойлгодог юм. Зөвхөн тоонд нь л сайн болгох гээд байдаг юм.

-Соробангаар түргэн хугацаанд тоо бодох хичээлийг олон сургалтын төв явуулдаг болжээ. Таны бодлоор энэ олон төвүүд чанартай сургалт явуулж чадаж байгаа юу. Багш нарыг чансаагаар эрэмблэдэг үү?

-Одоо яг ийм асуудал урган гарч ирээд байна. Хаана, яаж соробан сурсан нь мэдэгдэхгүй багш нар нэг жижиг өрөө түрээсэлж аваад л сургалт явуулдаг гэсэн. Монголын соробангийн холбооны ажилд оролцохгүй, тэгсэн хэрнээ манай холбооны нэрийг, бүр миний нэрийг бариад сургалт явуулж байгаа газрууд байгаа гэсэн. Жил бүрийн намар манай холбоо Японы Элчин сайдын яамтай хамтран олимпиад зохион байгуулдаг. Энд тэнд байгуулагдаад байгаа жижиг төвүүд хүүхдээ ердөө оролцуулдаггүй. Ийм төвүүд миний яриад байгаа япон стандарт, соробангийн сургалтаар хүүхэд төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдлын талаар мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ийм төвүүдэд хүүхдээ сургаад цаг, мөнгөөрөө хохирсон олон хүн бидэнд гомдол мэдүүлж ирдэг. Би аав ээж нарт хэлдэг л дээ “Та бүхэн өөрсдөө хариуцлагатай бай, хэнд ямар газар хүүхдээ сургаж байгаагаа сайн шалгаж нягталж бай” гэж. Манайхан ч хууртахдаа амархан юм даа. Манай “Монгол соробан” сургалтын төв гэхэд л Улаанбаатар хотод баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Спортын ордны дэргэд гээд ердөө гурван салбартай. Цөөхөн салбар байдаг нь сургалтын чанартай холбоотой. Эрдэнэт хотын “Их мандал” төвд салбар нээгдэж байгаа.

-Соробан сампин Японоос өөр оронд хөгжсөн үү?

-Соробан бол япончуудын бий болгосон том соёл. Хэрвээ соробанг дэлгэрүүлье, энэ соёл эрдэм ухааны сайн сайхнаас хүртье гэж байгаа бол япончуудын бий болгосон тэр хэлбэр агуулгаар нь л хүлээж авах ёстой. Соробанг олон улс оронд мэддэг ч дэлхийд тэгж их өргөн дэлгэр тархаагүй байна. Зүүн өмнөд Азийн орнуудад тооны бусад арга төрлүүдтэй хольж сургалт явуулдаг юм байна лээ. Япончууд үүнд дуртай байдаггүй. Хамгийн чухал нь соробангийн сургалтаар хүүхдэд олгодог төлөвшүүлэх, хүүхдийг тэмүүлэлтэй болгох ач холбогдлыг нь хэрхэвч орхиж болохгүй. Ийм сургалт явуулахын тулд япончуудаас суралцахаас өөр аргагүй. Манай холбоо Японы соробангийн холбоодуудтай байнга, нягт хамтран ажилладаг. Одоо бид Соробангийн чадварын түвшин тогтоох шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх гэж байна. Энэхүү түвшин тогтоох шалгалтын материалыг Японы соробангийн холбооноос ирүүлдэг, тодорхой дэг журамтай тогтолцоо. Удахгүй анхдугаар шалгалт болно. Японд соробангаар хичээллэгч хүүхдүүд түвшингээ ахиулах гэж байнга мэрийдэг, ийм шалгалтыг байнга өгснөөр тодорхой зорилго мөрөөдөлтэй болж, тууштай хичээллэх урам зоригтой болдог юм.

-Хүүхдийг хэдэн наснаас нь соробангаар хичээллүүлж болох вэ?

-Бид нэлээн хэдэн жил ажилласны дүнд Монголд Японы адилаар хүүхдийг дөрвөн наснаас нь бэлтгэл хийлгэж байгаад таван наснаас нь соробанг заах хөтөлбөр болон заах аргатай болсон. Монгол хүүхдэд дөрвөн нас хүртэл нь монгол хэл, монгол ахуй, гэр бүл нийгмийн хамгийн энгийн ойлголтуудыг өгөөд, дөрвөн наснаас нь тусгай эрдэм рүү чиглүүлж эхлэх хэрэгтэй гэж би боддог. Одоо бас л туйлшраад цэцэрлэгт соробан зааж байна гэсэн. Дөнгөж бүрэлдэн бий болж байгаа эмзэг, уураг тархиар хамаагүй оролдож болохгүй.Соробангийн сургалтыг яг япон стандартаар нь явуулах тийм амар биш. Соробангийн сургалтаар хүүхдэд олгож болох олон чадварыг бүрэн, зөв олгох хэмжээний сургалтыг зохион байгуулахад өндөр түвшний багшлах боловсон хүчин шаардагдана. Тийм учраас манайд хавтгайруулах хэрэггүй. Харин өндөр түвшний, мэргэжлийн төвүүдэд л сургах хэрэгтэй гэж бодож байна. Соробангийн багш нарын түвшнийг тогтоох, зөв сургалт явуулж байгааг нь эрх бүхий төрийн байгууллагууд шалгаж нягтлах ёстой. Манай холбоо энэ тал дээр хамтран ажиллахад бэлэн байна. Яваандаа ийм ажлыг санаачилна гэж бодож байгаа.

-Монгол хүүхдүүд өнөөдрийн байдлаар соробангаар ямар амжилт гаргаад байна вэ?

-Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” сургалтын төвд хичээллэж байгаа хүүхдүүд маш сайн суралцаж байна. Аав ээжүүд сэтгэлхангалуун байдаг. Янз бүрийн уралдаан тэмцээн зохиогддог, Японд сургалт-аялалд явдаг. Жил бүрийн намар Японы Элчин сайдын яам, Японы соробангийн холбоодтай хамтран зохион байгуулдаг Соробангийн олимпиад байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард Токио хотод болсон олон улсын цээж тоолол-анзангийн тэмцээнд манай холбооны 28 сурагч, зургаан багш оролцож, нэг хүүхэд мөнгөн медаль, хоёр хүүхэд хүрэл медаль, хоёр хүүхэд тусгай шагнал хүртсэн. Дөнгөж саяхан буюу тавдугаар сарын 6-нд Японы Цүкүба хотод болсон Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах тэмцээнд “Монгол соробан” төвийн дөрвөн сурагч багшийнхаа хамтаар оролцож хоёр хүүхэд дөрөвдүгээр ангийнхны ангилад хоёрдугаар байр эзэлсэн бол зургаан настай Т.Түвшинбаяр бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдтэй өрсөлдөн түрүүлж, Ибараки мужийн аварга соробанчин боллоо. Энэ бол манай хүүхдүүдийн үзүүлсэн хамгийн том амжилт. Япон багш нар бидэнд хоёр зүйлийг захиж байна лээ. “Та нар хүүхдүүдээ тууштай хичээллүүлэх хэрэгтэй. Энэ Түвшинбаяр соробангаа орхилгүй тууштай хичээллэх юм бол Японы аварга болж мэдэхээр байна шүү” гэж хэлж байсан. Түүнчлэн, “Соробанг зөвхөн тоонд сайн болгох хэрэгсэл гэж харж болохгүй шүү, соробангаар хичээллэснээр хүүхдэд олгох төлөвшлийг хэрхэвч орхиж болохгүй” гэж захисан юм.Соробангийн сургалтын талаар “Монгол соробан” төвийн фэйсбүүк, мөн mongolsoroban.mn вэб сайтаас мэдээлэл авч болно.

Соробанг заах арга аргачлал, суралцагч хүүхдэд олгодог чадвар онцлогийн талаар товчхон хэлж өгөөч?

Соробангаар тоо бодоход нарийн дүрэмтэй. Энгийн нэмж хасах үйлдлүүдийг хийх дүрэм харьцангуй амархан. Харин хуваах, үржүүлэх, түүнчлэн, бутархай тоог бодох дүрмүүд нь нэлээн адармаатай. “Монгол соробан” сургалтын төвд яг Японд зааж байгаа арга, дүрмээр заадаг. Үр дүнд нь япон хүүхдүүдтэй тоо бодлого, төлөвшлөөрөө эн зэрэгцэх хүүхдүүд төрж гарч ирж байна. Яг дүрмийг нэг бүрчлэн товчхон танилцуулах амаргүй. Харин аргуудын талаар хэлж болно. Суралцагсдад цаасан дээрх бодлогыг харуулж бодуулах миторизан, компьютерийн дэлгэцэн дээр хурдан гарч ирэх бодлогыг харуулж бодуулах флашанзан, сонсгож бодуулах ёмиагэзан гэх мэтээр аргууд бий. Ийм аргаар бодуулсаар цээжээр олон оронтой тоог бодож сурах хүүхдүүдийн сонсох ой, харах ой, сэтгэх ой гэх зэрэг нь хоорондоо харилцан уялдаатайгаар хөгждөг. Ингэж иж бүрнээр заах юм бол хүүхдийн оюун ухаан их далайцтайгаар хөгждөг. Энэ бол япон стандарт. Харин хөөрлийн маягаар, шоу маягаарэнгийн тоо бодуулаад л, өнгөн талыг нь хараад байх юм бол соробангийн сургалтынүр дүнг бүрэн хүртэж чадахгүй. Тайвань, Малайз гэх орнуудад, түүнчлэн Туркад, бас, Японы зарим нэг газар соробангийн дүрмийг ашиглан, уучлаарай, жаахан эвгүйхэлчихвэл хүүхдүүдийг “хошгоруулах” маягийн сургалт явуулдаг газрууд байдаг юм байна лээ. Энэ бол япончуудын таван зуун жилийн туршид бодож бий болгосон соробангийн сургалт биш. Манай “Монгол соробан” сургалтын төвийн фэйсбүүкийг тогтмол хардаг солонгос багш нар “Та нар яаж ийм арга боловсруулсан бэ, наана чинь япон зөвлөгч байна уу” гэж асууцгаадаг. Бид уламжлалт, жинхэнэ япон стандартын соробангийн сургалтыг Монголд нутагшуулахыг зорьж байна. Тун удахгүй соробанчин хүүхдүүдийн түвшинг тогтоодог тогтолцоог нэвтрүүлнэ.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт, докторуудын нэг анги

Хөдөө аж ахуйн их сургуулийн (тухайн үеийн ХАА-н дээд сургууль) мал эмнэлгийн факультетийг 1969 онд малын их эмч мэр­гэжлээр төгссөн ангийнх­ныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа.

НИЙГМИЙН УХААНААС БУСАД БҮХ ХИЧЭЭЛИЙГ ОРОС ХЭЛ ДЭЭР ЗААДАГ БАЙЖЭЭ

1964 онд мал эмнэлгийн их эмчийн тус ангид 110 гаруй залуус элссэн хэдий ч хоёр хүүхэд тутмын нэг нь л төгссөн гэ­дэг. Учир нь нэгдүгээр дам­жаанд байхад арваад оюутныг цэргийн албанд татсан бол нилээд оюутан сурлагаараа тэнцээгүй байна. Тухайн үед нийгмийн ухаанаас бусад бүх төрлийн хичээлийг орос хэл дээр заадаг бай­жээ. Тэгээд ч цөөнгүй орос доктор, профессор ХААДС-д багшилна. Дээр нь мал эмнэл­гийн холбогдолтой бүхий л сурах бичиг, лав­ла­хууд орос хэл дээр би­чигд­сэн байсан учраас зайлш­гүй орос хэлийг хурдан хуга­­­цаанд, шамдан сурах шаардлагатай тулгарчээ. Төрийн шагналт, гавьяат багш, доктор Н.Эрдэнэцогт “Манай ангийнхан дотор Улаан­­баатараас гадна аймаг бүрийн залуусын төлөөлөл суралцсан. Орос хэлний мэдлэг нь харилцан адилгүй. Төвийн болон баруун аймгуудын хүүхдүүд орос хэлний дунд түвшний мэдлэгтэй байсан бол зүүн болон урд зүгийн аймгийнхан анхан шатны мэдлэгтэй байх жишээтэй. Гэсэн хэдий ч намар дээд сургуульдаа орж ирээд, орос багшийн лекцийг ойлгож байгаа хүн нэг ч байдаггүй. Эхэндээ хэлсэн ярьсан үгс нь чихний гадуур өнгөрөөд л, сонсголоороо тэмдэглэсэн үгээ толь бичгээс хайгаад олохгүй. Буруу биччихсэн байхгүй юу. Харин гэрийн даалгавартаа заасан хичээлээ бататгаж уншихаас гадна бие даах даалгавар өгдөг байсан. Эрх биш номны нэр, хуудсыг нь самбар дээр бичих болохоор зөв тэмдэглэж авна. Номын сангаас тэр номоо олж аваад, толь бичиг зэрэгцүүлж тавьж байгаад “үзэж тарна” даа. Эхэндээ бараг үг бүрийг нь толь бичгээс хардаг байсан.

Үнэнийг хэлэхэд залхмаар санагдаж байсан шүү. Ганц, хоёр сарын дараа олон давтагддаг мэргэжлийн хэллэг, үгнүүд цээжлэгдээд ирнэ. Ингэхээр толь бичгээс харах үг нь арай багасна гэсэн үг. Ингэсээр хэсэг хугацааны дараа орос багшийн хэлсэн зарим өгүүлбэрийг хагас дутуу ойлгоод эхлэхээр урам орсон. Цаашлаад залхах нь бүү хэл хэлсэн гурван өгүүлбэрийнх нь нэгийг ойлгочихоор, үлдсэн хоёрыг нь ойлгохын төлөө улам хичээж эхэлсэн. Ингэсээр нэгдүгээр дамжаагаа төгсөхдөө манай ангийнхны хэлний мэдлэг эрс сайжирсан” гэвэл төрийн шагналт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Мягмар “Багшийн оросоор хэлсэн ярьсныг ойлгох нь бидний хувьд зөвхөн эхний алхам. Үүний дараа ярьсныг нь дэлгэрүүлэн судалж, өөрийн болгоно. Мэдээж бүгд өв тэгш сайн суралцахгүй. Орос хэлийг ч тэр, орос хэл дээр зааж байгаа хичээлүүдийг ч тэр. Ингээд хоёрдугаар дамжаанд ороход 20 гаруй оюутан сурлагаараа тэнцээгүй учраас хасагдсан. Мөн ангийнхнаас маань арваад нь цэрэгт татагдсан. Ингээд хоёрдугаар дамжаандаа 70 гаруй оюутантай болчихсон байсан. Нэгдүгээр дамжаанд ерөнхий эрдмийн хичээлүүд орж байсан бол хоёрдугаар дамжаанаасаа мал амьтны анатоми, физиологийн хичээл орж эхэлсэн. Сурах бичгүүд нь орос хэл дээр бичигдсэн гурваас дөрвөн хуруу зузаан ботиуд. Өмнөтгөлөөс нь авахуулаад уншихыг нь уншиж, цээжлэхийг нь цээжилсэн. Энэ бүхнийг судалж, бичиж, тэмдэглэж авахын тулд номын сандаа бараг амьдардаг байсан” гэсэн юм.

Гурван Төрийн шагналтан, гавьяат, долоон доктор төржээ

М.Баттогтох “Ингэж бүгдээрээ мэрийсний хүчинд ангийнхнаас маань долоо нь онц дүнтэй төгссөн” гэвэл бусад нь “Дан ганц онц дүнтэй төгсөөд зогсохгүй гурван ч төрийн шагналтан, долоон доктор болон ШУ-ы гавьяат зүтгэлтэн, гавьяат багш, гавьяат эдийн засагч төрсөн. Тэд нараараа бид бахардаг шүү” гэцгээв. “Хонины хээл хаях халдварт өвчнийг анагаах” гэсэн сэдвээр Т.Доржготов докторын зэрэг хамгаалж, төрийн шагнал хүртсэн бол Ж.Мягмар бог мал таргалуулах бэлдмэлийг мөнхө харгана хэмээх хогийн ургамлаас гаргаж авсан бөгөөд үүгээрээ Төрийн шагнал хүртжээ. Харин Н.Эрдэнэцогт “Монголын нүүдлийн мал аж ахуйн биологи, экологи, эдийн засгийн асуудал” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалж, мөн Төрийн шагнал хүртжээ. Энэ гурваас гадна М.Цэнд-Аюуш, Д.Дашзэвэг, Д.Бадамдорж, Ч.Эрдэнэхүү нар докторын зэрэг хамгаалсан аж. Мөн Н.Дэрийлаа гавьяат эдийн засагч, Н.Эрдэнэцогт гавьяат багш бол Н.Мягмар ШУ-ы гавьяат зүтгэлтэн юм.

Тухайн үед дээд сургуулийн нэг ангийг хэд хэдэн багш дааж авдаг байжээ. Энэ жишгээр малын их эмчийн ангийг гавьяат багш Ишдорж, Даваа болон тэнхмийн эрхлэгч Бадамдорж нар дааж авчээ. Анги даасан багш нар сурлагаас гадна зан суртахуун, хүмүүжлийн тал дээр ч онцгой анхаарч, сардаа хоёроос гурван удаа ангийн хурал хийдэг байж. Гавьяат багш Ишдорж “Та нар Монголын ирээдүйн нүүр царай. Та нар залхуу хойрго, хичээл сурлагадаа тааруу байх эрхгүй хүмүүс … Хичээл сурлагадаа хэрхэн хандаж байгаагаар тань та бүхнийг хэн ч байсан бэлхнээ тольдчихно. Төгсөөд хаана ч ажиллахаар очсон бай, юун түрүүнд дипломыг чинь харна. Дараа нь тантай ярилцах эсэхээ шийднэ…”. Тэнхмийн эрхлэгч Бадамдорж “Өрх гэр толгойлж явах хүмүүс, та нар. Дотуур байрандаа оронгуутаа гадуур хувцсаа солиод, жимбийтэл эвхээд шүүгээндээ далд хий. Пиджакаа өлгүүрт өлгө. Тоостой гутлаа тайлсан даруйдаа арччих. Ингээд дадчих юм бол эхнэр авч, хүүхэдтэй болсон хойноо ч гэр орон тань тэр чинээгээрээ эмх замбараатай, цэвэр цэмцгэр байна. Үр хүүхдэдээ ч зөв үлгэрлэл үлдээж байгаа хэрэг …” хэмээн зааж, зөвлөнө. Түүнчлэн “Б.Мичир өнгөрсөн даваа гаригийн нэгдүгээр цагийн хичээлээс 13 минут хоцорсон”, “Х.Аман мал амьтны физиологийн хичээлийн даалгаварт гурван бүлэг сэдэв уншиж ирэх ёстойгоос нэгийг нь уншиж ирсэн”, “Д.Ванган, З.Сандагдорж нар их цэвэрлэгээнд ирээгүй” гэх зэргээр ангийн хурлаараа тарьсан “хэрэг”-үүдийг ч мөн авч хэлэлцдэг байсан тухайгаа тэд хуучилцгаана. Ч.Болормаа “Хэрэг тарьсан юм чинь мэдээж хариуцлага хүлээлгэнэ. Бүтэн долоо хоног анги цэвэрлүүлж, цэцэг услуулахаар шийтгэнэ. Ингэж шийтгүүлсэн бол дахин энэ алдаагаа давтана гэж үгүй. Хичээлээс хоцордог байсан хүнд хоцрохоо болино гэдэг чинь цаг баримталж сурч байна гэсэн үг. Багшийн өгсөн даалгаврыг гүйцэт хийдэг болно гэдэг чинь цаашдаа гэрийн даалгавар ч гэлтгүй аливаа ажлыг дахин “халтуурдах”-гүй. Энэ чинь биднийг төлөвшүүлж, хүмүүжүүлэхэд оруулж буй асар үнэ цэнтэй хөрөнгө оруулалт шүү дээ” гэсэн юм.

Ангиараа сургуулийнхаа халаалтын шугамын шуудууг ухжээ

Тэднийг оюутан болж ирэх үед буюу 1964 онд ХААДС (одоогийн ХААИС)-ийг уурын зуухаар халаадаг байсан гэнэ. Өвлийн ид хүйтэн буюу арванхоёр, нэгдүгээр сард галч нь зогсоо зайгүй нүүрс хүрздэж, уурын зуух руу хийдэг ч халааж хүчирдэггүй байжээ. Тиймээс тэд гурав гурваараа ээлжлэн, сургуулийн галчдаа өдөр шөнөгүй тусална. Тэднийг төгсөхийн өмнөх жил Төв хорооны дарга нар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, сургуулийг төвийн халаалтад холбохоор болжээ. Харин халаалтын шуудуу ухах ажил мөн тэдэнд оногдсон аж. Энэ тухайгаа тэд “Сургуулийг төвийн дулаантай холбох нилээд хэдэн метрийн өргөн бас гүн шуудуу ухахаар болсон тухай багш дуулгасан. Бид үг дуугүй за л гэсэн. Сургуулийн энэ хэсэг чинь уулархаг газар учраас хад чулуу ихтэй. Бээлийгээ давхарлаад өмсчихөөд байхад дорхноо цоорч, гар цэврүүтчихнэ. Цэврүүтлээ гээд ажлаас хойш суухгүй. Дээр нь сургуулийг уурын зуухаар халаадаг байхад хэдэн арав хоногоор ууланд мод бэлтгэнэ. Хаврын хаварт мал төллүүлэх ажилд туслахаар Хэнтий аймаг руу явна. Зуны амралтаараа хөдөө орно нутгуудад чулуун хороо барьж өгнө. Намар Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймгууд руу явж малын угаалга, вакцинжуулалтын ажилд оролцоно. Энэ бүх ажилд ханцуйгаа шамлаад дайрна. Үүний хүчинд онолоор үзсэн хичээлээ амьдрал дээр хэрэгжүүлж, туршлагажсан хэрэг шүү дээ” гэв.

Сургуулийн шинэ жилийн баяр тус малын их эмчийн ангийнхан байхгүй л болэхэлдэггүй байж. Учир нь эдний анги С.Монхоорой, Ш.Галаарид, Д.Ванган, С.Жамсран, Т.Доржготов тэргүүтэй олон сайн бүжиглэдэг залуустай. Тэр бүү хэл танго Д.Ванган, С.Жамсран, вальсийн Ш.Галаарид, фокстротчин Т.Доржготов, С.Монхоорой гэхээр сургуулийнхан нь анддаггүй байж. Тэд л охид бүсгүйчүүдийг урьж, бусад залуусыгаа уриалан тайзан дээр гарахгүй бол сургуулийн урлагийн зааланд цангинах фокстротийн цоглог, вальсийн уянгалаг аясыг дуустал бүгд гараа өвдгөн дээрээ тавиад, цэх суудаг асан тухайгаа ч тэд хөөрөлдөцгөөв. Эдний ангийнхны гурав нь эмэгтэй бол бусад нь эрчүүд. Тийм ч учраас их үдийн завсарлагаанаар сургуулийнхаа өмнөх талбайд барилдаж, ноцолддог байж. Чухам ирээдүйн аймгийн арслан М.Баттогтох, аймгийн заан С.Пүрэв нар тэнд бэлтгэлээ базааж байсан биз ээ.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Шоронгийн буурин дээр цэцэгс алаглах цаг айсуй

Зайсангийн дамжин, хүүхдийн хорих ангиудын газрыг үл хөдлөх хөрөнгөтэй нь дуудлагаар худалдахаар болсон билээ. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 108 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хорих 401, 411 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг хамгийн өндөр үнэ санал болгосон хуулийн этгээд, хувь хүнд үе шаттай хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Уг хорих ангиуд нь Улаанбаатар хотын зүрхэнд буюу Зайсангийн байгалийн сайхан бүрдсэн бүсэд, тансаг хороолол дунд байдаг. Нийт 5.3 га газар, 29 үл хөдлөх хөрөнгөтэй. Тоочвол, дамжин өнгөрөх хорих ангийн спорт заал, эмнэлгийн хоёр давхар барилга, сургуулийн зориулалттай байшин, тэдгээрийг дагалдсан барилга байгууламжууд тэнд бий. 1958 онд ашиглалтад орсон уг барилга, байгууламжуудыг 5.3 га газартай нь хамт худалдах доод үнэ нь 9.75 тэрбум төгрөг. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ нь 1.95 тэрбум төгрөг байх шийдвэр гарсан байдаг. Энэ сарын 20-ны өдөр болсон дуудлага худалдаанд оролцогч ирээгүй аж. Тиймээс ТӨХ дахин хуралдаж, дуудлага худалдааны тов зарлахаар болжээ.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дахь МУИС-ийн урд талд байдаг Үндэсний төв архивын барилгын дуудлага худалдаа өчигдөр болсон ч мөн л оролцогч ирсэнгүй. Архивын ерөнхий газрын контор (Үндэсний төв архив) 1960 онд ашиглалтад орж байсан бөгөөд гурван давхар, 3528 метр.кв талбайтай. Төв инженерийн шугамд холбогдсон, 2711 метр.кв газрын эзэмших гэрчилгээтэй. Төрийн өмчийн хороо уг барилгын доод үнийг 6.3 тэрбум төгрөг байхаар тогтсон бөгөөд дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээг 1.2 тэрбум төгрөг гэж зарласан билээ. Үндэсний архивын газрын шинэ цогцолбор ашиглалтад ороход хуучин барилгыг нь ялагчид хүлээлгэн өгөх нөхцөлтэй дуудлага худалдаа зарласан.

Улаанбаатар хотын А зэрэглэл, хамгийн ашигтай бүсэд байрлалтай дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах нь улсад мөнгө олох том боломж. Үүнээс илүүтэй хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа навтгар, гоо зүйгүй барилгуудын оронд том бүтээн байгуулалт өрнүүлэх боломж бүрдэж байгаагаараа ашигтай. Худалдаж авсан иргэн, компани нь нийслэлийнхээ өнгө үзэмжийг дээш татахуйцбасхүү ихээхэн ашигтай бүтээн байгуулалт хийх боломж байна.

Зайсанд байдаг хоёр шоронгоор жишээ авъя. Хотынхоо хамгийн сайхан бүсэд шорон байлгана гэдэг манайхны иргэншээгүйг харуулж байгаа юм. Шорон байсан газрыг худалдаж аваад диваажин байгуулах хэрэгтэй. Диваажин гэхийн учир нь Зайсан орчим өөрөө байгалийн төгс бүтээл. Хотын төвтэй хамгийн ойр, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Зайсангийн ам монгол туургатангуудын нэр хүндийн илэрхийлэл. Дархан цаазат Богдхан уулын хормойд Зайсан гол хоржигнон урсч буй. Уул ус, ургамал модтой ойр, чийглэг зөөлөн уур амьсгалтай тав тух бүрдсэн хэсэгхэн газар хэн бүхний харааг булааж байдаг билээ. Ийм орчинд 5.3 га газар гэдэг бол диваажин байгуулж болохуйц боломж. Монголын “Ганнам стайль”-ийг тэнд бүрдүүлэх хэрэгтэй. Сөүлийн Ганнам дүүрэг ердөө 39.5 км.кв газар нутагтай. 600 шахам мянган хүн амтай эл бичил дүүрэг цэвэр цэмцгэр, баячуудын хороолол гэдгээрээ ялгардаг. Тэндэхийн байрны нэг метр.кв нь 6-10 мянган ам.долларын үнэтэй. Солонгосын том компаниудаас “Хьюндай”, “Ханкүүк”, “Кепко”, “GS” группийн төв оффис байдгаас гадна “IBM”, “Тоёота”, “Google” зэрэг дэлхийн нэртэй компаниуд ч Ганнам дүүрэгт салбараа нээсэн.“Inquirer” сэтгүүлд бичсэнээр эл дүүрэгт амьдардаг хүмүүсийн нийт хөрөнгө Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцдэг гэнэ лээ. Тус дүүрэг нь 30 гаруй жилийн өмнө хөглөрсөн их хогтой, арван давхраас илүү барилгагүй,хүмүүс нь хашаандаа төмс, ногоогоо тарьдаг. Мал аж ахуй, загас агнуур л хөгжсөн газар байж. 1980-аад оны сүүлчээр Сөүлд том үйлдвэр, худалдааны төвүүд олноороо нээгдэж Ганнам дүүрэг хамгийн утаа багатай хэсэгт тооцогдох болж. Баячууд үйлдвэрийн утаанаас зугтаж, Ганнам дүүрэг рүү нүүж, тэнд тансаг хаус нүд хужирлах болжээ. Баячуудыг дагаж тансаг хэрэглээ ч тэнд бий болж. Сөүлийн хамгийн тансаг ресторан, худалдааны төв, амралтын төвүүд тэнд байгуулагдсан түүхтэй. Өдгөө Ганнам Беверлие Хиллс болон Калифорниан нэгэн адил баян чинээлэг амьдрал, тансаг зэрэглэлийн дүүрэг болж чадсан. Тэнд амьдарч, ажиллах нь нэр хүндийн илэрхийлэл болсон билээ. Тэндэхийн цэвэр агаар, цэмцгэр байдал, тохижилт гайхамшигтай гэж жуулчид үнэлдэг. Ганнам дүүргийг Зайсантай харьцуулах олон зүйл бий. Зайсан Улаанбаатарын хамгийн цэвэр агаартай бүс гэдгээрээ хамгийн түрүүнд Ганнамтай төстэй. Ганнамын зүүн талаар Хан мөрөн урсдаг бол Зайсангийн хойд талд Туул гол, дундуур нь Зайсан горхи урсаж байгаа. Баруун талдаа Зайсан толгой, Зүүн талд Их тэнгэрийн амтай. Тэндэхийн орон сууц, хауснууд Монголд хамгийн үнэтэй. Тэр хэрээр баячууд төвлөрч Ганнамтай төстэй болж байгаа. Мөн томоохон үйлчилгээний цогцолбор, худалдааны төвүүд Зайсанд төвлөрч буй. Ийм бүсэд том хэмжээний газар авна гэдэг ашигтайгаас гадна, ирээдүйтэй наймаа. Одоо Зайсанд дунд сургууль, цэцэрлэгт хүрээлэн дутагдаж байгаа. Шоронгийн буйран дээр цэцэгс алаглуулж, хажууханд нь сургууль байгуулж, тансаг зэрэглэлийн хороолол барьчихвал аяндаа хараа булаана. Хүүхдүүд нь гэрийнхээ хажуудах сургууль сурч, аюулгүй орчинд цэцэгс алагласан цэцэрлэгт хүрээлэнд тоглох боломжийг бүрдүүлээд өгчихвөл Монголын мөнгөтэй, чинээлэг бүхэн тийшээ зүтгэх нь гарцаагүй. Хийж бүтээсэн, мөнгөтэй чинээлэг хүмүүс амьдарч байгаа орчноо өөд нь татаж, улам бүр тансаг болгодог нь Ганнам, Беверлие Хиллсийн жишээнээс харагддаг. Зайсан ч тэднээс дутахааргүй цэвэрхэн, тансаг бүс болно. Одоогийн Зайсан дээр нь, шорон байгаа том газрыг диваажин шиг тохижуулчихвал нийслэлчүүд төдийгүй монгол туургатны бахархал болно. Бүгд Зайсан руугаа шуурдаг болно. Ийм том боломжийг ТӨХ-ноос зарласан дуудлага худалдаа олгож байна. Ирээдүйгээ томоор хардаг бизнес эрхлэгчдэд энэ дуудлага худалдаа асар их өгөөжтэй. Барилгын компаниуд, бизнес эрхлэгчид нийлээд авахад ч үнэ цэнээ алдахгүй. Баячуудын амьдардаг, тансаг хорооллыг тэнд бий болгосноор бизнес эрхлэгчдэд төдийгүй Монголын эдийн засагт өгөөжөө өгөх юм. Үүний нөгөө талд төр ашигтай байрлалтай газар, үл хөдлөх хөрөнгөө зарж үнэд хүргэж мөнгө олж байгаа нь сайн талтай. Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрыг ТӨХ-ны дуудлага худалдаагаар зарсан. Яам нь татан буугдсаны дараа байрыг нь хүүхдийн эмнэлэг болгохоор судалж боломжгүйг мэдсэний дараа дуудлагаар худалдахаар болсон. Таван тэрбум төгрөгөөс эхэлж дуудсан дээрх хөрөнгийг ХААН банк 6.7 тэрбум төгрөгөөр авсан билээ. Худалдаж авсан тал тэндээ том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буй. Энэ жишгээр Зайсан дахь хоёр шорон, Үндэсний төв архивын барилгуудыг газартай нь зарж, том бүтээн байгуулалтыг эхлүүлэх цаг иржээ. Шоронгийн буйран дээр цэцэгс алаглах цаг айсуйг дамжин өнгөрөх, хүүхдийн хорих ангиудын дуудлага худалдаа харуулж байна.

Б.Цэцэгдэлгэр

Categories
мэдээ цаг-үе

АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мягмардаш: Өөр айлын эрх хүүхэд гэрт орж ирээд хойморт сууна гээд байна

АН-ын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны гишүүн Б.Мягмардаштай ярилцлаа.

-АН-д дүрмийн шинэчлэл шаардлагатай гэж хэсэг залуус тус намд шаардлага хүргүүлсэн. АН-ын гишүүний хувьд одоо мөрдөгдөж байгаа дүрмийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-АН-ын дүрэм бол маш сайн дүрэм. Ёстой л амьдралаас ургасан, алдаа оноогоо дүгнэж баталсан дүрэм. Гишүүний эрх, үүргээс эхлээд улс төрийн намын бүхий л харилцааг өөртөө цогцоор нь шингээж бичигдсэн ардчилсан дүрэм. Хамгийн түрүүнд дүрмээ судлаад түүнийхээ дараа мөрдөөд сурчих хэрэгтэй. Өөрсдөө дүрмээ мэдэхгүй байж З.Энхболд даргыг Ардчилсан намын даргыг Түр орлон гүйцэтгэгч гэж байна. ДүрмээрээЗ.Энхболд дарга бол хүчин төгөлдөр, хууль ёсны намын дарга. Залуучууд намын дүрмээ судлаад үүнийг ингэж тэгж өөрчлөх ёстой гэсэн яв цав үндэслэлээ ч, яг тодорхой концепцио гарга. Эсвэл шинээр намын дүрмийг хийчихлээ гэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр 2016 оны сонгуулийн өмнө өөрсдөдөө арга ядсан Пи ар хийх маягаар ингэж болохгүй. Засгийн газар солигдсоны дараа хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орно гэх мэтээр яриа явсан. Тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг шантааж маягийн зүйл хийгээд байгаа юм. Удахгүй Улс төрийн намуудын болон Сонгуулийн хуульд өөрчлөлт орно. Үүнтэй уялдаж бүх намын дүрэм дотоод ардчилал, шударга ёс, улс төрийн эрх чөлөөг хангах үндэс зарчим нь ижилхэн болох учиртай. Манайд намын дүрмийн шинэчилсэн төсөл хэлэлцэгдээд эхэлчихсэн. Миний хувьд одоогийн энэ дүрмээ дээд зэргийн сайн дүрэм гэж хэлнэ. Манай намын алдаа, онооны үр дүнд, амьдрал, бодит үйл явцад үндэслэн суурилсандүрэм байхгүй юу. Намын дүрмэн дээр засч сайжруулах зүйлс бий. Уг суурь, үндэслэл нь зөв учраас зарим нэг зүйлсийг нь засч сайжруулаад явах боломжтой. З.Энхболд дарга зарчимч, шударга хүн. Энэ дүрэм болохгүй байсан бол өөрчилнө, шинэчилнэ гэдгээ шууд шулуухан илэрхийлээд, үндэслэл шаардлагыг нь олон талаас нь дүгнэж гаргаад бодитой алхам, үр дүнг нь үзэх гээд зүтгэчих хүн.Гэтэл энэ залуус байгаа онохгүй буудаад явах юм. Уул уурхайн яамны үүдэнд НАМЗХ-ны залуус жагсаад, манай хэдэн залуус намын дүрмээ шинэчилнэ гэсэн юм яриад л. МАН-ын хэсэг залуус “Шинэчлэлийн хороо” байгуулаад явсан. Энэ бүхэн хоорондоо уялдаатай юм болоод байна уу, үгүй юу. Одоо бүр ойлгохоо байлаа. Залуучууд нь хөгшчүүлээ шахна гэж бодоод байдаг юм уу, хаашаа юм. Нэг зүйлийг хэлчихье. Улс төрд нас гэдэг бол зүгээр л тоо шүү. Хамгийн гол нь тухайн хүн цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрөө шинэчлэгдэж байх ёстой. Сонгуульд ялсны дараа намд маш олон залуус элсдэг. Ялагдсаны дараа ихэнх нь алга болдог. Сүүлийн үеийн зарим нэг залуус төртэй холбогдож мөнгө хийгээд сурчихсан болохоор ийм зан гаргаад байгаа юм. Тэр нь амьдрах арга, ашиг хийх зам нь болчихсон. Аль намын гишүүн бэ гэхээр аль ялсан намын гишүүн байна аа гэж сийхгүй хэлдэг нь онигоо биш, ховор юм биш ердийн, хавтгай үзэгдэл болж.

-АН-ын гишүүд хамгийн эхлээд дүрмээ биелүүлдэг болох ёстой юм байна, тийм үү?

-Дүрмийн ганц нэг зүйл заалтыг цаг үетэй нь холбож өөрчлөх зүйл бий. Манай намын дүрэм чинь дэндүү сайн байхгүй юу. Хамгийн гол нь бүх гишүүд дүрмээ биелүүлдэг болох ёстой. Дүрэм дээр намын гишүүний эрх үүрэг гээд 3.3.5-д “Намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх”, 3.3.6-д “Олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл хийхгүй байх” гээд заачихсан.

Энэ нийгэмд хүмүүс нь эрхээ маш сайн мэддэг хэрнээ үүргээ мэддэггүй. Хүнд чинь үүрэг гэдэг зүйл байх ёстой. Үг хэлэх эрхээ эдэлнэ гээд зангиа зүүсэн нөхөр зурагтын өмнө гарч ирээд намаа муулж байна. Намын дүрэмдээ ингэж болохгүй гээд заачихсан. Энэ мэтчилэн намын дүрмээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцох ёстой. Эхлээд намын дүрмийг сайтар судалчихаад дүрэм ярь гэж байгаа юм. Дүрэмгүйгээр дүрэмдэж болохгүй. Сурах, мэдэх гэх зэрэг үүргээ биелүүлдэггүй мөртлөө эрхэлж чаддаг хүүхдийг эрхийн балай гэж ярьдаг шиг л юм болж байна. Намын байрандаа юугаа ч ярьж болно. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр намынхаа эсрэг зүйлийг ярьж болохгүй гэдгийг тодорхой заагаад өгчихсөн.

-Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн ерөнхий хуульд өөрчлөлт орсны дараа АН Их хурлаа хуралдуулан дүрмээ шинэчлэх талаар ярих юм уу?

-Манай намын дүрэм мажоритар системд таарсан дүрэм. Харин шинэ дүрмийн төсөлд намын гишүүдээс санал авч, намын байгууллагуудаар дүрмийн төслийг хэлэлцэж байгаа болно. Хоёр хууль өөрчлөгдсөний дараа одоогийн байгаа намын дүрмийг шинэчлэн батлах нь намын Их хурлын асуудал. Хуулиуд нь өөрчлөгдөөгүй байхад намын дүрмээ шинэчилнэ гэж юу байхав дээ. Аливаа зүйлд, хууль дүрэмд эрэмбэ дараа, логик уялдаа ч гэж бий. Энэ бол зүгээр л шалтаг. Хоёр намын залуус харилцан тохиролцоод намууд руугаа дайраад байгаа юм уу гэж хүртэл харагдахаар байна. Л.Наранбаатар өмнө нь НАМЗХ-ны гишүүн байсан юм билээ. Тийм болохоор өөрийн намаасаа даалгавар авчихаад өрөөлийн намыг самраад яваа юм болов уу гэж хардахаар байна. Өөр айлын хүүхэд гэрт орж ирээд хойморт заларна гээд байна.

-Түр томилогдсон гэгдээд байсан Н.Алтанхуяг даргаар зургаан жил удирдуулсан АН-ынхан зургаан сар намаа удирдаж байгаа З.Энхболд даргыгаа Их хурлаа хуралдуул гээд байгаа нь ер нь зөв юм уу. Н.Алтанхуяг даргыг бүх зүйлээ хайрцаглаад ротаци хүртэл явуулдаггүй байсан гэж гишүүд нь гомдоллодог?

-Түр томилогдсон гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Н.Алтанхуяг дарга, З.Энхболд дарга хоёрын аль нь ч түр томилогдоогүй. Намын Их хурлаас намын даргыг сонгоно гээд дүрэмдээ заачихсан. Мөн гурван шалтгаанаар намын даргыг ҮЗХ өөрчлөх болон сонгох дүрмийн заалт бий. 2008 оны наймдугаар сард намын дарга Ц.Элбэгдорж өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч намын даргын ажлаа өгсөн. Намын дүрмийн заалтын дагуу ҮЗХ-ны хорооны хурлаар Н.Алтанхуяг дарга 2008 оны наймдугаар сард намын даргад З.Энхболд даргатай өрсөлдөн цөөн хүний саналаар ялж намын дарга болж байсан. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуяг дарга өргөдлөө өгснөөр ҮЗХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд З.Энхболд даргыг намын дарга болгосон. З.Энхболд дарга ҮЗХ-ны хурал дээр нэрээ дэвшүүлээд, мөрийн хөтөлбөрөө танилцуулж дүрмийн хүрээнд нууц санал хураалтаар албан ёсоор сонгогдсон юм шүү дээ. 2011 оны тавдугаар сард ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёроор дүрэмдээ өөрчлөлт оруулж дүрмээс ротацийн заалтыг түр авсан юм. ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёроор дүрэмдээ өөрчлөлт оруулах ёстой. Үүнийг З.Энхболд дарга ганцаараа шийдэж чадахгүй, бүрэн эрхэд ч хамаарахгүй зүйл. 2013 оны есдүгээр сарын 15-нд нөхөн сонгуулиудыг тодорхойгүй хугацаагаар Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол гарч түдгэлзүүлсэн. З.Энхболд дарга болсныхоо дараа Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулан дээрх тогтоолыг хүчингүй болгож, залуусын шаардахаас өмнө өөрөө салхи оруулж 40 гаруй суудал дээр ҮЗХ-ны гишүүний сонгуулийг явуулсан.

-Залуучуудын бухимдал нь АН зургаан жил хаалгаа цоожилсноос болсон. Тийм их хүлээлт үүссэн байсан залууст нөхөн сонгууль нь хэрүүлийн алим болж таарсан юм биш үү?

-Би ҮЗХ-нд ормоор байна гээд орчихдог юм биш. Ядаж л ҮЗХ-ны сонгуульд орохын тулд шаардлагаа хангасан байх ёстой. Ардчилсан намын Дотоод сонгуулийн журам бий. Түүнд бүх зүйл тодорхой байгаа. Намын гишүүд өөрсдөө нэр дэвших эрхтэй. Харин сонгох эсэх нь намын гишүүдийн бүрэн эрх. Жишээлбэл, намын гишүүний жилийн татвар 1200 төгрөг буюу сарын 100 төгрөгөө төлөөгүй яваа хүмүүс яаж нэр дэвших юм. Залуучууд дүрмээ судлаагүй байж хардаад л яваад байна. Саяхан ҮЗХ-нд орсон 40 гаруй гишүүн бүгд дүрэм зөрчиж орсон болж таарах уу.

Гомдлоо Дотоод сонгуулийн хороонд гаргаж шийдүүлэх эрх нь байхад лоозон бариад үр дүнд хүрэхгүй. Эндээс үзвэл үнэхээр асуудал шийдүүлэх гэж байгаа биш тийм шалтаг далимаар зурагтаар гардаг байх гэсэн сонирхолтой ч байж болно. Дүрмээр тоглодог байх гэж л дүрэм зохиогдсон.Зургаан жил цоожилсон үед яагаад шаардлага хүргүүлээгүй байж, зургаан сар болж байгаа цоожийг тайлсан хүнд яагаад шаардлага хүргүүлээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

-АН-ыг харлуулах хүсэлтэй гэх юм уу намаа муухай харагдуулж яваа хэсэг залуус бий. Тэдний нэг нь Дарханы АН-ын гишүүн гэх Л.Наранбаатар л даа. Гэтэл та МАН-ын хүн гэх утга бүхий зүйлийг дээр хэлчихлээ. Гэтэл гадуур Л.Наранбаатарыг Дархан-Уул аймгийн АН-ын дарга гээд ойлгочихсон байдаг?

-Хүн жаахан жудагтай, ёс суртахуунтай, ноён нуруутай байх ёстой гэж хувьдаа ойлгодог. Ардчилсан нийгэмд дуртай нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд таван төгрөг өгч төлбөртэй нийтлэл гаргаад явах эрх чөлөөг өгсөн. Үүнийг далимдуулан, сошиал болон цахим ертөнцийг ашиглан ичих булчирхайгүй зүйл хийгээд явах юм. Би бол баримтаар л ярина. Л.Наранбаатар гэдэг хүнийг би өөрөө Дархан-Уул аймгийн АН-д элсүүлсэн байхгүй юу.

-Тэгсэн юу болов?

-Манай дүү Н.Мөнхдаш над дээр дагуулан ирээд Шарын голын давгүй залуу байгаа юм гээд танилцуулсан. Дарханаас 75 км-ийн зайтай байдаг Шарын голын хүүхэд л дээ. Би ч нэг сайхан залуутай болж байгаа юм байна гээд 2012 оны наймдугаар сарын үед намд элсүүлсэн. 2012 онд Орон нутгийн сонгууль болоход Хонгор суманд нэр дэвшүүлсэн. Хуучин иргэний үнэмлэх дээр хаягийн шилжилтийн наалт наадаг байв даа. Гэтэл мань хүн Улаанбаатарын хаягтай байсан хэрнээ Шарын голын хаягтай гэж худал хэлэн хаягийн наалтаа хуулан канондоод аваад ирсэн байсныг нь бид мэдэлгүй сонгуулийн хороонд өгсөн. Сонгуулийн хороо шалгаж үзээд үнэмлэх гардуулахдаа Дарханы иргэн биш байна гээд хасчихсан. Ингээд Хонгор суманд манай намаас нэр дэвшигчгүй болчихсон. Хаана амьдардаг, хаягаа мэдсээр байж Монгол Улсын хоёр дахь том хотод АН-ын нэг суудлыг өрсөлдөгч талд зүгээр өгчихлөө, спортоор бол МАН гоц мөргөж нэг суудал авлаа. Л.Наранбаатар ч “Миний алдаа, миний буруу” гэхээр нь “За яахав” гээд өнгөрөөсөн. 2012 оны сонгуулийн дараа би Дарханы АН-ын даргын суудлаа өгчихдөг юм билүү гээд ярианы далимд хэлж байсан юм. Манай дүү болон намын дэд дарга байсан Гантулга нар “Энэ их зөв залуу. Шинэ нүүр царайтай болъё” гэхээр нь Дарханд нэг ч хүн мэдэхгүй Л.Наранбаатарыг би өөрөө батлан даажнамын дарга болгосон. Гэтэл ердөө сарын дараагаас тар нь танигдаж, Багануурын уурхайгаас нэг төсөл аваад өгөөч, мөнгө авах гэсэн юм, намын удирдлага сайдуудтай танилцуулж өг гээд намын дэд дарга Гантулгыг дагуулан Төрийн ордноор байнга гүйж хувийн ажлаа аймгийн АН-ын даргын нэрээр амжуулж байна гэсэн яриа байнга гарах болсон. Тэр үед надад итгэл хүлээлгэх,намын итгэл үнэмшилтэй хүн мөн үү биш үү гэж эргэлзээ төрж эхэлсэн. Янз бүрийн яриа гарч эхэлсний дараа өөрөө ч гэсэн 3-4 удаа “Би болъё, намын даргын ажлаа өгье” гэдгээ хэлж байсан. Долдугаар сард өөрөө өргөдлөө өгөөд намын даргаас больсон. Ажлаа өгөх болсон нь бас шалтгаантай байсан.

-Ямар?

-Уул уурхайн яамны Газрын дарга болох хүсэлтэй байсан юм билээ. Архангай аймаг руу С.Эрдэнэ, Д.Ганхуяг сайд нар долдугаар сард 90 жилийн ойд явсан юм. Тэр үед Уул уурхайн яамны нэг газрын дарга хэл аманд ороод ажлаа өгөх сураг гарсан юм билээ. Тэгээд л тэдний араас яваад Газрын дарга болох хүсэлтэй байгаагаа хэлэх гэж байсан юм билээ. Түүнийгээ хэлж чадсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Ирчихээд над дээр орж ирээд “Та Газрын дарга болгоод өгөөч” гэхээр нь “Би асууя” л гэсэн юм. Дарханы намын даргаас больсны дараа 2013 оны есдүгээр сарын 15-нд өөрийн хүсэлтээр АН-аас гарсан. Хонгор сумын ИТХ-ын нөхөн сонгуульд дахин нэрээ дэвшүүлж бие дааж нэр дэвшсэн. Дараа нь өөр намын гишүүн болох нь мэдэгдсэн. АН-ын дүрэмд намд шинээр элсэхэд нэлээн шаардлагууд байдаг. Жишээ нь өөр намын гишүүн эсэхийг нягтлан үзэхгэх мэт. Л.Наранбаатар АН-ын гишүүн биш хэрнээ намын гишүүн шиг юм яриад яваад байна. Аль намд нэг суудал олж өгсөн байна, аль намд нэг суудлыг нь алдуулсан байна вэ. Ёстой хаягаа андуурна л гэж энэ байх, нэг биш хоёр удаа шүү. Хөлбөмбөгөөр бол эсрэг багийн тоглогч хувцсаа сольж өмсөөд манай хаалганд гоол хийх гээд гүйвэл яах вэ.

Намын хурал дээр Мөнх-Эрдэнэ гээд залуу лоозон барьж ирсэн дээ. Баянхонгор аймагт Х.Баттулга, Д.Ганбат нарыг итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэн. Мань хоёр ч итгэл алдалгүй Их хуралд сонгогдсон. Хоёр гишүүний ажилд ард түмэн дүнг нь тавих ёстой. Түүнээс биш нам дүн тавихгүй. Энэ хоёр 2016 онд нэр дэвшээд ялагдчихвал 2020 онд Мөнх-Эрдэнэ нэр дэвших боломж нээгдэж байна гэсэн үг. Үүнийгээ ойлгохгүй З.Энхболд даргатай уулзаж гарч ирчихээд “Дарга ингэсэн тэгсэн” гээд яриад явсан. Үүнийг нь дэвэргээд “АН цонхоо нээ” гээд хашгичаад унасан. Тойрогт нэр дэвшээд унасан хүн ямар ч хариуцлага хүлээдэггүй. Намын дарга хариуцлага хүлээдэг. Намын даргын эрх мэдэл зарим талдаа хязгаарлагдмал. АН-ын дүрэм бол бие биенийгээ хянасан айхтар дүрэм.

-Мөнх-Эрдэнэ гэдэг хүн гарах магадлалтай болоод намын дарга дээрээ орсон юм биш үү?

-З.Энхболд дарга зарчимч шударга хүн болохоор Мөнх-Эрдэнэд “Энэ удаа чамд боломж алга. Баянхонгорт Баттулга, Ганбат гээд хоёр хүн байна” гэдгийг нь шууд хэлсэн байна лээ. Харин өөр бөөрөнхий дарга байсан бол “Чи ч болох магадлалтай юм байна” гээд гаргачихсан бол өнөөх чинь аймагтаа очоод хөрөнгө мөнгө зараад бужигнуулаад эхэлнэ биз дээ. Дараа нь хөрөнгө мөнгөөрөө хохирох биз дээ. Чамд боломж энэ удаа алга гээд шударгаар хэлснийх нь төлөө Мөнх-Эрдэнэ өлгөж аван өөрөө дураараа бүгдийг шийдэх гэж байна гэж хэл ам гаргаж байсан.

Харин Л.Гүндалайд боломж олгосон шүү дээ. Гурван удаа гарчихсан. 2012 онд дөрөв дэх удаагаа яваад өрсөлд гэсэн боловч уначихсан. Ялагдчихсан болохоор намаас нэр дэвших боломжгүй болсон тул Л.Гүндалай өөр нам руу явчихсан юм. Гэтэл энд залуучууд “Хаалгаа нээ” гээд унасан. Угаасаа нээлттэй хаалгыг яаж нээх юм бэ. Хаалга эвдэхийг хэлж байгаа юм уу. Хаалга нээлттэй байна гэхээр заавал босгон дээр нь хөндөлсөж, чихэлдэх ашиг завшаан болгоод байх юм.

Энэ залуус Улаанбаатар хотод байдаг бол эхлээд дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч, аймгийнх бол суманд ИТХ-ын төлөөлөгч болж шат дараалан явбал зүгээр юм болов уу.

Намын биш хүмүүс ингэж дуугараад байгаа бол “Та манай намын төлөө дуугарах хүн биш” гэдгийг нь хэлэх ёстой. Би “Өдрийн сонин”-д ямар ч хамааралгүй байж “Би Өдрийн сонины сэтгүүлч” гээд яваад байвал та нар таатай хандахгүй дээ. Үүнтэй чинь адилхан байхгүй юу. Хуулийн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Гэтэл Л.Наранбаатар Дарханы Ардчилсан намын нэр бариад яваад байх юм.

-АН-ын байрны үүдэнд Дарханы АН-ынхан жагсаал хийсэн. Тэнд МАН-ынхан байсан гэдэг үнэн үү?

-Намын байрны үүдэнд янз бүрийн эрээвэр хураавар хүмүүсийг аваачиж жагсаасан асуудал бий. Манай намын Хяналтын ерөнхий хороо эрхзүйн чадамжгүй, дүрмээ мэддэггүй нөхдүүд даргын заавраар ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэр дүгнэлт гарснаар Дархан-Уул аймгийн намын хороо дахин хуралдахаар болсон. Улаанбаатараас намын Ерөнхий нарийн бичгийн даргаЦ.Оюундарь, намын нарийн бичгийн дарга нар болох Анхбаяр, Батсуурь, Мягмарсүрэн тэргүүтэй ХЭГ-ын бүрэн бүрэлдэхүүн ирж арванхоёрдугаар сарын 24-ний өдөр аймгийн намын хороог дахин хуралдуулж Н.Мөнхдашийг Дархан-Уул аймгийн АН-ын даргаар албан ёсоор сонгосон.

-Эрх мэдэл авахын тулд ингэж улайраад байгаа юм болов уу. Шантаажаар албан тушаал авах гэсэн оролдлого гэх юм?

-Би бол тэгж харж байна. Шантааж хийж байгаад ажил албанд очсон хүмүүс их байдаг шүү дээ. Би намын нарийн бичиг байсан О.Чулуунбилэгтэй уулзаад Л.Наранбаатар ингээд байна гэхэд тухайн үед генсек байсан Ц.Оюундарьд хэлээд түүнтэй уулзсан юм билээ. “Чи юу хүсээд байгаа юм” гэхэд “Би Тавантолгойн ТУЗ-ийн дарга эсвэл Ашигт малтмалын газрын дарга болъё” гэж хэлсэн. Хар л даа. Ямар юмных нь улс төр байгаа юм бэ. Би сүүлдээ “Энэ нөхөр хэний даалгавраар ингэж явдаг юм байх” гэж бодоход хүрсэн. Үүний ард заавал хүн байгаа. Баялаг бүтээгч гээд л хэдэн хүнтэй суух юм. Тавантолгой гээд л сууж байгаа харагдах юм. Түүнд мэдэхгүй юм гэж алга. Оролцохгүй юм гэж алга. Л.Наранбаатар баялаг бүтээгч мөн үү. Тийм хэрнээ тэрийг тэг гэчихсэн явж байна лээ. Өчигдөр (уржигдар) нам шинэчилдэг хүн болчихсон тууж явсан. Манай намын гишүүн биш байж. Би сүүлдээ МАН-ын дааалгавраар ингэж явдаг юм болов уу гэж хардахад хүрч байна. Хардах эрх надад бий байх.

-Тэр нь хэн юм?

-Тэрийг би яаж мэдэхэв. Монгол жижигхэн юм болохоор ил гарах байлгүй дээ.Удахгүй гараад л ирнэ. Сонгууль дөхөөд ирэхээр жижиг нөхдүүд том хүмүүстэй наалдах гэж зүтгэдэг. Тэр нь өөрийнх нь Пи Ар болдог байхгүй юу. С.Жавхлан гэхэд Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнддуудлаа гээд байгаа биз дээ. З.Энхболд дарга руу хандаад юм яриад байгаа болохоор Л.Наранбаатарыг зүс таньдаг хүн бага сага нэмэгддэг байх. Харин тарыг нь таних бол өөр хэрэг.

Э.ЭНХБОЛД