Categories
мэдээ цаг-үе

Путин нь Хрущёвын давталт уу?

Баабар ингэж өгүүлэв

1960 оны майн баярын үеэр Свердловск хотын тэнгэрт АНУ-ын тагнуулын U2 онгоц Зөвлөлтийн пуужинд өртөн сөнөлөө. Нисгэгч Паулис амьд гарч нээлттэй шүүхээр орж шийтгүүлсэн. Ер нь түүгээр үзэл суртлын томоохон кампани зохион байгуулсан юм даа. Сүүлд нь түүнийг Зөвлөлтийн алдартай тагнуул Абелиар сольсон. Биднийг хүүхэд байхад Абелийн тухай гол дүрд нь алдарт жүжигчин Бонанис тоглосон “Тагнуулчийн дууль” гэдэг киног их үзүүлдэг байлаа. Орос нэр нь “Мёртвый сезон”.

Америкчууд Зөвлөлтийн цөмийн хүчин аль хэрийг мэдэх гэж тухайн үедээ хамгийн өндөрт нисдэг онгоцоо явуулан агаараас зураг авч байжээ. Энэ явдлын өмнө Хрущёв гадаадын дипломатуудыг хүлээж авсан цайллага дээр “Бид та нарыг удахгүй булшилна” гэж улаан цагаангүй мэдэгдэж байв. НҮБ-ын чуулганд оролцсон тэрээр ширээгээ гутлаараа нүдэж байсан төдийгүй, “бид цөмийн зэвсгийг хиам хийж байгаа юм шиг олноор нь үйлдвэрлэдэг” гэж мэдэгдэн дэлхийг цочоож байв. Зөвлөлт хичнээн цөмийн толгойтойг Америкийн тал мэдэж чаддаггүй. ТТГ-ын таамаглаж буйгаар бардам Хрущёв мянга орчим цөмийн толгойтой гэж үзэн дээш мэдээлжээ. Энэ үнэн бол АНУ-д хохиролтойгоор хоёр орны хүчний тэнцвэр алдагдсан гэсэн үг. Ингээд тэд юутай ч нэлээд хуучирсан цөмийн пуужинг юмыг яаж мэдэхэв хэмээн Түрэгийн нутагт байрлуулжээ.

Энэ явдал болон оросууд түрүүлж сансарт гарсан, Америкийн асар өндөрт нисч яваа онгоцыг сөнөөсөн, өөрийнх нь атомын бөмбөгөөр дэлхийг айлгаж чадсан тоглолт амжилттай болсон зэрэгт хөөрсөн Хрущёв маш нууцаар Кубын аралд цөмийн зэвсэг байрлуулав. Үүнийг олж мэдсэн АНУ-ын эсэргүүцлийг тас мэлзэн үгүйсгэж гарлаа. Энэ бол 1962 оны аравдугаар сарын хуучид. Америкчууд Кубын арлын зургийг өдөр болгон агаараас авч бүрэн нотолгоотой болов. Оросууд үгүйсгэсээр л. Хрущёв энэ үйлдлээ тас нуусан учир АНУ-д суух Элчин сайд ч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм. Тэр байтугай энэ асуудлыг дээд хүрээнд ч хэлэлцээгүй учир Зөвлөлтийн удирдлага хагас, буруу мэдээлэлтэй байжээ. Энэ тухай Зөвлөлтөд ердөө цэргийн дээд тушаалынхан л мэдэж байлаа.

Зөвлөлтийн армийн Жанжин штабын удирдах ажилтан хурандаа Олег Пеньковкий гэх нэгэн Москвад суух АНУ-ын элчин рүү, дараа нь Английн тагнуулын байгууллага руу хандан хамтарч ажиллах санал энэ эгзэгтэй мөчид гэнэт тавих нь тэр. Америк, Английн тагнуулын газартай ганц жил хамтрахдаа бараг найман мянган хамгийн нууц материал явуулсан Пеньковскийг зууны тагнуулч гэж нэрлэдэг. Тэрээр урьд нь Түрэг дахь Элчин сайдын яаманд тагнуулчаар ажиллаж байсан ба итгэгдсэн хүний хувьд хоёр удаа Англид төлөөлөгчөөр очжээ. Худлаа блиф хийгээд байгаа Хрущёвт мянгаар тоологдох цөмийн толгой байхгүй, ярьсан хиам нь ердөө найман хэрчим гэдгийг Пеньковский эсрэг талдаа мэдээлсэн юм. Тэрээр Карибын хямралын ид үед илчлэгдэн баривчлагдсан ба үүнийхээ өмнөхөн оросууд АНУ-д цөмийн зэвсгээр гэнэдүүлэн цохилт өгөхөөр шийдчихээд байгааг дуулгажээ.

Америк орон хөл дээрээ бослоо. Улс оронд аюул учирчихаад байгааг Ерөнхийлөгч Кэннэди радио зурагтаар ард түмэндээ зарлав. Арми бүрэн бэлэн байдалд орсон төдийгүй нисдэг техник болгон нь агаарт хөөрч бэлэн байдал хангаж байлаа. Пеньковскийгаас мэдээ авч Зөвлөлтийн бодит хүч чадлыг ойлгосон генералууд шуурхай арга хэмжээ авч оросуудыг нэг мөсөн хашраая хэмээн Ерөнхийлөгчийг шахах болов. Харин Кэннэди асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулан галзуу хүнийг тэнэг алхам хийлгэхээс нь буцаах зорилго тавьсан юм. Тэрээр Хрущёвтай утсаар ярих гэж оролдоход цаадах нь завгүй гээд олддоггүй. Хожим мэдэгдсэнээр мань хүн Большой театрт дуурь үзээд амгалан сууж байсан байдаг.

Хэрэв мөргөлдөөн болсон бол Зөвлөлт улс оршин тогтнохоо болих хэмжээнд хүрэх байсныг хожмын судлаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Мэдээж оросууд АНУ-ын хилээс зуу гаруйхан км-ийн алсаас цөмийн пуужин харваж маш их хохирол учруулан хоёр гурван хотыг газрын хөрснөөс арччих байлаа. Энэ бол нэг тулалдаан дахь түр зуурын ялалт. Хариуд нь хавьгүй илүү зэвсэг болон техник технологитой дэлхийн хамгийн баян орноос юу хүлээж авах байсныг бурхан л мэдэх байх. Энэ бол оросуудын сурсан фронтын дайн биш, хэдхэн мөч, их хадаад хэдхэн өдөрт болоод өнгөрөх хэмжээлшгүй гамшиг. Юутай ч Пеньковскийгаар дамжин хамаг блифээ алдчихсанаа мэдсэн оросууд хэлэлцээг зөвшөөрч Кубаас цөмийн зэвсгээ татсан юм. Америкчууд ч хариу болгон Түрэгээс зэвсгээ гарган хоёр талын удирдлага ард түмнийхээ өмнө нүүрээ аварчээ. Ийнхүү дэлхий тэр чигээрээ сөнөх аюулын ирмэгээс арай гэж мултарсан азтай түүх буй.

Хамгийн чухал газар ажилладаг, дээд удирдлагадаа бүрэн итгэгддэг, хангалуун цалин мөнгөтэй, хөрөнгөт оронд зочлох бололцоотой, албан тушаалын хувьд цааш ахих байтугай оройд ч гарч магадгүй ирээдүйтэй, тууштай коммунист, тухайн үеийн Зөвлөлтийн хэмжигдэхүүнээр нийгмийн элит хэсэгт хамаарах болсон, дөнгөж дөч өнгөрч буй хурандаа Пеньковский яагаад эх орныхоо эсрэг тагнуул хийн, Зөвлөлтийн хамгийн эмзэг, хамгийн нууц материалыг ямар ч шан харамж горьдолгүйгээр дайсандаа идэвхийлэн дамжуулав? Баривчлагдсанаас нь хойш хэдхэн сарын дараа түүнийг шүүх ажиллагааг нээлттэй хийн үзэл суртлын томоохон концерт болгосон юм. Авагдсан кино хальсанд мань хурандаа эх орныхоо өмнө гавьяа байгуулсан аятай индэр дээрээс мэндчилгээ дэвшүүлж байгаа хүн шиг гал цогтойгоор өөрийн үйлдлийг чанга дуугаар илтгэх аж. Гутарсан урвайсан шинж алга, харин бахархаад ч байгаа юм шиг. Түүнийг шүүхийн шийдвэр гарснаас тав хоногийн дараа буудан хороосон гэж албан ёсоор мэдээлсэн. Харин түүнийг бусдад сургамж болгох зорилгоор кино зургийг нь авч байгаад (ирээдүйн тагнуулуудад үзүүлж айлгахын тулд) амьдаар нь ган хайлуулах дүрэлзсэн зуух руу шидсэн гэх баримт хожим гарч ирсэн боловч хэн ч тэр киног нь олж үзээгүй бололтой. Ийм хэрэг хийсэн хүнийг өөрийг нь байтугай эхнэр хүүхэд төдийгүй хамаатан садан удам угсаагаар нь үгүй хийдэг зөвлөлт системд Пеньковскийн охиныг хожим нь МГИМО гэгдэх Зөвлөлтийн дээд элитийнхэн хүүхдээ сургадаг дипломатын сургуульд элсүүлсэн ба бэлбэсэн эхнэр нь насан туршдаа тэтгэгдэж байсан гэдэг.

Хоёр жилийн дараа Зөвлөлтийн дээд удирдлагынхан сэм хуйвалдан төрийн эргэлтэрхүү юм хийж Хрущёвыг буруутган огцруулж зайлуулсан юм. Мань хүн хурал дээр хамаг буруугаа хүлээсний шанд тэтгэвэрт гарчээ. Огцруулах шалтгааны нэг нь Карибын хямралын үед бусадтай зөвлөлгүйгээр дураар загнаж улс орныг аюулын ирмэгт аваачсан тухай байлаа. Сансарт анхлан пуужин хөөргөсөн төдийгүй америкчуудаас түрүүлж хүн нисгэсэн (америкчууд бүтэн сараар хоцорсон), атрыг эзэмших дуулиантай ажил эхлүүлсэн, удахгүй Америкийг гүйцээд урд нь гарна, коммунизм ердөө гүвээний цаана байна, 1980 он гэхэд коммунизмд ороод бүх юм үнэгүй болно хэмээн ард түмэндээ үнэмшүүлчихсэн, атомын бөмбөгийг хиам шиг үйлдвэрлэдэг болсон тул айх аюулгүй гээд итгүүлчихсэн, сталинизмын харгислалыг илчилж “Хрущёвын дулаарал” гэгдэх ард түмэндээ зөөлөн хандах бодлого хэрэгжүүлсэн түүний нэр хүнд өөрийн иргэдийн дунд асар сайн байж баатар цолоор дөрвөн удаа энгэрээ мялаан, далан насныхаа ойг бүх нийтээр тэмдэглүүлж байлаа. Харин түүнийг залгамжилсан Брежнев “намжмал байдал” гэсэн ганц дипломат бодлогыг төр эзэмшиж байсан 18 жилдээ тасралтгүй үглэсэн билээ.

Ерөнхийлөгч Кэннэди асуудалд тун хянамгай, ухаалаг хандсан юм. Хэрэв байлдахдаа тулбал Америк хавьгүй давуу учир ялах нь дэндүү илэрхий байлаа. Ялалт бол ялалт, гэхдээ хаяанд нь аваачаад зоочихсон цөмийн зэвсэг нөхөж баршгүй хохирол учруулна. Магадгүй хэд хэдэн хот үнсэн товрог болж хэдэн сая хүн ч үрэгдэж болно. Илэрхий сул дорой, хэнд ч зодуулчихмаар тэнэг амтан хутга барьчихаад өдөөд байхад дийлэх боловч өрөөсөн нүдээ сохлуулчих юм байна гэдгээ урьдчилж мэдсээр байж эрүүл хүн гар зөрүүлэх үү? Орост ч эрүүл хүн тэр байтугай армийн удирдлагад ч хавьгүй олон байсан байж таараа. Хрущёвын солиорлыг зогсоохгүй бол адаглаад л эх орноо бүрмөсөн алдана, аягүй бол хүн төрөлхтнийг мөхөөнө гэдгийг ойлгож байсан зөвлөлт генералууд цөөнгүй л байгаа биз. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн хувьд нүдэнд нь илэрхий зүйл. Тэд АНУ-ын зэвсэглэл, техник, технологи, хүч чадлын тухай бүрэн мэдээлэлтэй, тэрийгээ өөрсдийнхтэйгээ харьцуулж үзэх хангалттай мэдлэг боловсролтой хүмүүс. Ийм болохоор өөрсдийн дундаас Пеньковскийг сонгон мэдээллийг алдагдуулж цөмийн тулсан дайнаас мултрах арга бодож олсон юм биш байгаа? Наанадаж хамгийн түрүүн өөрснөө, цаашлаад төрөлх эх орноо үгүй хийж болох аюултай тоглоомд голлон оролцохыг эрүүл хүн мэдсээр байж хийнэ гэж үү? Баригдахаа мэдсээр байж Пеньковский яагаад ийм “тэнэг” алхамд зориглов? Өөрийг нь мөрдөж байгааг мэдсээр байж яагаад сүүлийн өдрүүдэд өөрийн гадаад холбогч агенттай хамгийн их хөлийн газар, КГБ-ийн бараг гадаа үүдэнд уулзаж байв? Хүүхэд ч ингэхгүй гэнэн алхамыг тэрээр шүүх дээр баримт болгож үлдээхийн тулд зориуд тэгсэн гэж хожмын судлаачид хэлдэг.

Хоёрдугаар дайны үр дүнгээр тогтсон статус квог Путин эвдэн анхны бөгөөд өдий болтол цорын ганцад тооцогдох бусдын газар нутгийг анекс хийн булаан авлаа. Үүнийгээ баяр бахдал болгон зарлаж хүчээр далайлгаснаа ил тод мэдэгдэн нэвтрүүлэг хийн зурагтаар цацлаа. Гүрж, Молдав зэрэг тусгаар улсын нутгийг эзлэн авч тоглоомын улсууд байгууллаа. Зэргэлдээ өөр орнуудад илэрхий заналхийлж хил хязгаарыг нь зөрчих боллоо. Сансрын бамбай хэмээх агаараас хамгаалах өрнөдийн системийг даван туулж цөмийн бөмбөг тээхүйц сюпэр балластик олон пуужинтай болсноо бахархалтайгаар мэдэгдлээ. Тэрээр одоо ард түмнийхээ дунд Хрущёв шиг нэр хүндтэй байгаа.

Путины дайснаар зарлаад байгаа нөгөө тал Оросоос хүн амаараа дөрөв дахин олон, үндэсний баялгаараа арван тав дахин их, батлан хамгаалах зардал нь мөн арван тав дахин их, технологийн хувьд бүтэн үе түрүүлчихсэн, соёл, шинжлэх ухаан, зэвсэглэл, баялгаар бүх дэлхийг тэргүүлчихээд байгаа этгээд юм. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орныг газрын хөрснөөс нэгмөсөн арчиж болох аюултай. Хрущёвын үед улс орон нь дэлхийн хоёр дахь хүчирхэг зэвсэгт гүрэн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг байсаан. Одоо бол эдийн засгийн хувьд гаргаж зарж буй юмных нь 80 хувь нь байгалийн түүхий эд учир томсгосон Саудын Араб. Хүйтэн дайны үеэс үлдсэн цөмийн нөөц нэлээдтэй учир үүгээрээ бусдыг айлгадаг томсгосон Хойд Солонгос. Биенийхээ үүдэн дээр зэвсэг хангинуулан шавж дэвэн, өрж загсох нь хөндлөнгөөс харахад ч аймаар. Магадгүй өнөөдөр хүн төрөлхтөн Карибийн хямралын томсгосон хувилбарын өмнө ирчихээд ч байж болох. Түүх давтагдах дуртай. Гэхдээ спираль хэлбэрээр давтагддаг гэж зарим нь нотлох. Харин Хрущёвын хувилбараар уу, Кэннэдийн хувилбараар уу?

2015.6.19

Categories
мэдээ цаг-үе

Шөлний эр хонь 180 мянган төгрөгийн үнэтэй байна

Наадам дөхөөд ирэхээр хотын хоёр захад шөлний хонь зарж эхэлдэг. “Эмээлт” захын наахна малчид хашаа хороо барин хонь зарж байв. Түрүүч нь зургадугаар сар дөнгөж гаргаад иржээ. Машинтайгаа очоод зогсоход дөрөв, таван залуу гүйгээд ирэв. Тарга тэвээрэг сайтай хонь байна. Хэдэн төгрөгт тааруулж авмаар байна гээд шалчихлаа. Бүр “Булган руу ногоо сайтай байгаа, өвс нь шим тэжээл сайтай болохоор мах нь амттай” гэхчлэн өөрсдийнхөө зарж буй хонийг борлуулахаар “рекламдаж” байна. Энд нас гүйцсэн эр хонийг 200 мянгаас яриад өгнө гэж байлаа. Шүдлэн бол 160-180 мянга, төлөг 120-140 мянган төгрөгийн үнэтэй. “Хүнсний захууд дээр махны үнэ нэмэгдэж байгаа.

Эндээс ганц эр хонь авчихад дор хаяж 30 мянган төгрөг хэмнэнэ шүү. Дээрээс нь гэдэс цувдайг нь аваад яв” гэсээр хашаатай хонь руу дагуулан явлаа. Зэрэг гүйлдэж ирсэн залуус нэг нэгэндээ үг хаяад хэрэлдэх янзтай. “Чи түрүүн зарсан, одоо миний ээлж” гэхэд нь “Зах зээлийнхээ жамаар явнаа, хэний хонь тарган байна тэр нь түрүүлж зарагддаг хорвоо” гэсээр явлаа. Энд хонь зарж байгаа малчид дээр ченжүүд хүрч ирдэг болжээ. Та нар энд гарснаас хойш “Хүчит шонхор” зах дээрх хонины махны худалдаа багаслаа, бид тэнд түрээс төлдөг гэхчлэн хэрүүл хийх болсон гэнэ. Бас гурав, дөрвөн жил бидний урдуур орж наймаа хийсэн, одоо зайлцгаа гэж дарамталдаг гэсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтынхан ирж баахан бичиг баримт үзүүлж байгаад 10-30 мянган төгрөгөөр торгодог болжээ. Шөлний хонины үнэ одоохондоо 200 мянга шүргэж байгаа ч гэлээ наадам дөхөх тусам хямдарна гэж байв. Зургадугаар сарын эхээр борлуулалт муу, хоёр гурав хонож байж арайхийж ганц хонь зардаг байсан бол сүүлийн үед борлуулалт сайжирчээ. Өнгөрсөн долоо хоногт Балжинням, Дашнямтай сайн өдрүүд давхцаж хурим найр олон болсон учраас зарим малчид авчирсан хонио зарж дуусгаад нутаг буцсан гэнэ. Тэд ирэх сарын эхээр дахиад “Портер” дүүрэн хоньтой хүрч ирэх ажээ. Ер нь энд байгаа хүмүүс өөрсдийнхөө малыг авчрахын зэрэгцээ таньдаг хүмүүсийнхээ хонийг зарж өгдөг юм байна. Нэг хонь зарвал эзнээс нь 20 мянган төгрөг авдаг болоод удаж байгаа гэсэн.

Энд хонь зардаг хүмүүс голдуу Өвөрхангай, Булган, Төв, Архангай, Хөвсгөл аймгаас ирнэ. Нэг хүн дор хаяж 50 хоньтой ирдэг юм байна. Долдугаар сарын эхээр 300 гаруй хоньтой болдог ажээ. Уг нь долоо хоногийн дотор зарчихаад буцдаг байсан бол энэ жил хонь авдаг хүмүүс багасчээ. Хоёр жилийн өмнө өдөрт хорь гаруй хонь зарагддаг байсан гэнэ. Тэр үед ирж байгаа хүмүүс тийм зүсмийн хонь байна уу, бөө аваад ир гэсэн юм гэсээр ирдэг байж. Одоо харин малчид “Нэг их бөө төрдөг байсан намжчихаж. Тэр үед ашигтай байжээ” гэлцэн инээдэм болж байв.

Баруун аймгуудаар өнгөрсөн өвөл өнтэй сайхан жил болжээ. Хонь мал онд мэнд орсон гэнэ. Хаврын эхэн сард цас хайлж, шинэ ногоо цухуйгаад эхэлчихсэн болохоор тарга тэвээ сайтай байгаа ажээ. Харин энд ирсэн хойноо бэлчээр багатай болохоор хурдхан зарахгүй бол турчих гээд байдаг гэсэн.

Хонь зарж байгаа хүмүүстэй зэрэгцээд төхөөрдөг хүмүүс энд бий. Ихэнх хүмүүс хонио газар дээр нь янзлуулдаг болохоор нэхийн дээрээ таван мянган төгрөг өгдөг ажээ. Бас гэдсийг нь цэвэрлүүлж болно. Тэндхийн хүүхнүүд найман мянган төгрөгөөр 10 хүрэхгүй минутанд сурцтай нь аргагүй шувтарчихдаг юм байна. Гэхдээ энэ үнэ бол зургадугаар сарын ханш. Наадам дөхөх тусам хонь авч байгаа хүмүүс нэмэгдэхийн хэрээр тэдний ажил ихэсс 10 мянган төгрөгөөр гэдэс цэвэрлэдэг болно гэж байв. Мөн наадмын дараа ч гэсэн ажил ихтэй байдаг ажээ. Ойрхон шиг хөдөө гарч амрах гэж байгаа, найз нөхдөөрөө салхинд гарч байгаа хүмүүс эндээс хонь авч явдаг гэсэн. Ихэнх залуус хонь гаргаж чадахгүй болохоор Эмээлтэд хүрч ирээд бэлдсэн хонь аваад явах болжээ.

Энд ирж хонь зарж байгаа малчид нутгаасаа хоёр, гурвуулаа нийлэн гарна. Хол бол “Портер” машинд ачаад, ойрхон бол туугаад хүрээд ирдэг. Хонио зарж дуусаад нутаг буцталаа машиндаа унтан Эмээлтийн дэнжид хоноглодог ажээ. Ер нь өвлийн цагт малаа тарга сайтай оруулчихвал зундаа энд авчраад зардаг болжээ. Зургаагаас аравдугаар сар хүртэл ийн хонь зараад 20 гаруй сая төгрөгтэй болдог юм байна.

Баянзүрхийн товчооны цаахна талд зүүн аймгийнхан хонио зарж байна. Бас л Дорнод, Хэнтийн хонины мах амттай байдгийг мэднэ биз дээ гэсээр тосож авах ажээ. Эр хонийг 220 мянган төгрөгөөс ярьж байгаад өгнө гэж байв. Шүдлэн 150 мянга, төлөг 110 мянга, ямаа 130 мянган төгрөг гэнэ.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

В.ЯНУКОВИЧ: Би ямар ч тушаал өгөөгүй

Украины Ерөнхийлөгч асан В.Янукович одоогоос нэг жил гаруйн өмнө нутгаа­саа явсан бөгөөд ОХУ-д амьдарч байгаа. Тэрээр Украи­наас явснаасаа хойш анх удаагаа барууны хэвлэл мэдээлэлд тодруулбал ВВС-гийн сурвалжлагчтай ярилцсаныг товчлон сонирхуулъя.

-Саяхан таны Ерөнхий­лөгчийн эрхийг хүчингүй болгосон тухай мэдээлсэн. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Нэгдүгээрт энэ бол хууль бус бөгөөд Украины хууль, Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг. Улс орны байдал хүнд байхад эрх баригчид ийм асуудалд анхаарал хандуулж байна. Намайг хууль бусаар төрийн эргэлт хийж огцруулсан гэдгээ мэдэж байна гэсэн үг. Түүнийгээ цайруулах гэсэн үг. Үнэндээ тэд өөр юманд санаа зовох хэрэгтэй. Дайныг зогсоож улс орны эдийн засгийг сэргээж, хэрхэн шинэчлэл хийхэд анхаарах ёстой.

-Энэ талаар дараа нь ярья. Та ОХУ-д ирсэн даруйдаа хэзээ нэгэн цагт нутагтаа очно гэж ярьж байсан. Украинд очно гэдэгт найдсаар байна уу?

-Яагаад би бодож, мөрөө­дөж болохгүй гэж. Мэдээжийн хэрэг нутагтаа очихыг хүсч байна. Ямар ч хүн үүнийг хүснэ. Яагаад надаас эх орныг маань булаасныг би ойлгохгүй байна.

-Украинчууд таныг буцаж ирээсэй гэж хүсч байгаа болов уу?

-Би төрийн тэргүүнээр ажилласан үеийнхээ хариуц­лагыг хүлээж байсан. Хий­сэн алхам болгоныхоо ха­риуцлагыг хүлээнэ. Хариуц­лага хүлээхэд бэлэн бөгөөд тэгмээр байна. Намайг нут­гаа­саа явахад Украин дайнгүй байсан. Зэвсэгт мөргөл­дөөнгүй байхад найман гривен нэг ам.доллартай тэнцэж байсан. Хүмүүс цалингаа цагт нь авч, бид ирээдүйн талаар боддог байсан. Үүний дараа юу болов. Улс орон ямар болов? Энэ бол хамгийн аймшигтай хувилбар нь.

-Та Украинд эргэн очиж хийсэн алхам бүрийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн гэсэн тийм үү?

-Тиймээ.

-Таныг Май­данд болсон хэрэг явдлын үеэр олон хүний аминд хүрсэн хэмээн буруут­гаж байгаа. Та шүүхийн өмнө үүнийхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн үү?

-Би Ерөнхий прокурорын газарт энэ хэргийн материалыг ил болгох хүсэлт гаргасан. Уг хэргээр ямар нэгэн шалгалт хийгээгүй гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Хэргийн ул мөрийг устгасаар байгаа. Жил гаруй өнгөрсний дараа эрх баригчид, Ерөнхийлөгч гал нээх хүсэлгүй байсныг украинчууд ойлгосон.

-Гэхдээ л Майданд бол­­сон хэрэг явдлын үеэр хүч хэрэглэж, цус асгаруулсан. Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд та үүний­хээ хариуцлага хүлээх ёстой гэж бодохгүй байна уу?

-Тэгэлгүй яахав. Би хариуц­ла­гаас зайлсхийхгээгүй. Надад гурван хувилбар бай­сан. Цэргийнхэн зэрэг надад үнэнч хүмүүсийн хүчийг өөр­төө татах, улс орноо болон өөрийгөө хамгаалах. Энэ нь иргэний дайн эхлүүлнэ гэсэн үг.

-Та ингэхэд бэлэн байсан уу?

-Би ингээгүй бөгөөд нэг бус удаа үүнийгээ хэлсэн. Цус асгаруулахыг тууштай эсэргүүцсэн. Ямар ч засаг төр хүний амьтай ижил үнэ цэнтэй байна гэж үгүй. Украинд дайн гаргахгүйн төлөө би чадах бүхнээ хийсэн.

-Гэхдээ бид дотоодын цэргүүд зэвсэггүй хүмүүс рүү гал нээж байхыг харсан. Та зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд үүний хариуцлагыг хүлээх ёстой шүү дээ.

-Хууль сахиулах байгуул­лагын олон ажилтан шархад­сан. Харамсалтай нь тэдний амийг ч хороосон. Гэтэл нэг жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад эрх баригчид үүний эсрэг хэрэг нээгээгүй.Тэгвэл дүрэмт хувцас өмссөн хүмүүс рүү хэн гал нээсэн юм бол. Засгийн газраа хамгаалж, дэг журмыг сахиулах гэсэн хүмүүс рүү буудсан. Тэд үүр­гээ биелүүлж байсан. Барууны орон, АНУ-д ийм явдлыг гаргах байсан болов уу. Эмх замбараагүй байдал үүсгэх гэсний хариуд төр засаг хатуу арга хэмжээ авсан тохиолдол манай түүхэнд нэлээд байдаг.

-Та хариуцлага хүлээлгэх ёстой гэж хэллээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу гал нээсэн хүмүүсийг хэлж байна уу?

-Тэгэлгүй яахав. Хэргийг шударгаар шалгах ёстой.

-Хэрвээ ингэх юм бол та гал нээсэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын өм­нөөс хариуцлага хүлээх үү?

-Тийм баримт байгаа эсэхийг би мэдэхгүй. Надад лав байхгүй. Жагсагчид руу гал нээсэн хүмүүсийг зөвтгөсөн баримт байхгүй. Би ийм юмыг эрс эсэргүүцдэг. Нэг жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад хэргийг шалгах явц удаашралтай байна. Эрх баригчид баримт баталгааг гаргаж шүүхэд өгөх ёстой боловч ингэхгүй байгаа.

-Та Ерөнхийлөгчийн хувьд гал нээх тушаал өгсөн үү?

-Би ямар ч тушаал өгөөгүй. Нэгдүгээрт, надад тийм эрх байгаагүй. Хоёрдугаарт хүч хэрэглэх тэр тусмаа гал нээхийн эсрэг байсан гэдгээ би олон түмэнд хэлж байсан. Би цус асгаруулахын эсрэг гэдгээ байнга хэлдэг. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хуулийн хүрээнд ажилласан. Тиймээс ч тэд зэвсэг хэрэглэх эрхтэй байсан.Ямар тохиолдолд гал нээсэн, ямар нөхцөлд гал нээгээгүй талаар надад баримт алга.

-Майданд болсон хэрэг явдлын үеэр хатуу арга хэмжээ ав хэмээн танд дарамт үзүүлсэн үү?

-Хуралдааны үеэр янз бү­рийн санал дэвшүүлж бай­сан. Би аль болох цус асгаруулахгүй байх зарчмыг баримталсан.

-Шийдвэртэй арга хэм­жээ авах хэрэгтэй гэж хэлж байсан хүмүүс байгаа биз дээ?

-Тийм санал дэвшүүлж байсныг би санахгүй байна. Намайг байхад тийм санал гаргаагүй.

-Майданд болж буй хэр­гийг хэрхэн шийдэх талаар яригдаж байхад та Оросын талтай холбоотой байсан уу?

-Би Оросын талтай төдийгүй Европын Холбоотой байнга харилцаатай байсан. Мөн АНУ-тай ч байнга холбоо­той байлаа.Энэ талаар ч байнга ярилцаж байсан юм. Манай түншүүд ч нөхцөл ямар байгаа, юу болоод байгааг сонирхож байсан.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хэн нэгнийг хорьж айлгах, хардаж сэрдэх байгууллагын тоо цөөдөөгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Сүүлийн үед Оюу толгой, Таван толгойн асуудал их яригдаж байна. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг УИХ хууль санаачлагчдад буцаачихлаа. Эдгээр ордын талаарх асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ бүх асуудал Засгийн газрын өөрийнх нь шийдэх нэн тэргүүний зүйл гэдгийг хэлэх нь зөв болов уу. Шийдлийн Засгийн газар шийдэхийн төлөө л байх ёстой. Бүх талынхаа ашиг сонирхлыг тусгаад явбал эдгээр томоохон төслүүдийг хөдөлгөх бүрэн боломжтой. Засгийн газраас энэ үүргээ хэрэгжүүлэхийг хүлээж байгаа. Гэтэл асуудлуудаа Их хурал руу хэрүүлийн алим шиг шидчихээд өөрсдөө гадна талд нь гарчихсан хараад байна. Их хурал буянаараа бол гэсэн шиг асуудалд хандаж болохгүй ээ. Энэ нь өөрөө буруу жишиг. Их хурал нь Засгийн газартаа хяналт тавиад явна гэдэг том зарчим ярьсан. Өнөөдөр энэ зарчим харагдахгүй байна. Маш их харамсч байна. Засгийн газар бүх асуудлуудаа шийдээд явах, зөв хувилбараа гаргах хангалттай боломж бий. Оюу толгойн гэрээний хувьд юу байгуулаад ирсэн нь одоо болтол тодорхойгүй байна. Хоёр гурван талын эсэргүүцсэн мэдэгдэл явж байгаа. Яг цаана нь юу явааг мэдэхгүй юм. Таван толгойн ажлын хэсэг нь дүгнэлтээ оруулж ирээгүй хүлээгдсээр л. Гацууртын орд бол эцсийн бүлэгт ард түмний асуудал байхгүй юу. Соёлын түүх дурсгал гээд маш олон эмзэг асуудал байгааг иргэдийнх нь санаа оноог сонсоод шийдээд явах боломж Засгийн газарт бий. Үүнийгээ Их хуралд харуулчих л даа.

-Эдийн засаг сэргэх нөхцөл хэр байна. Энэтхэгийн Ерөнхий сайдын амласан нэг тэрбум ам.долларын зээлийн шугам, Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөө гээд ам.долларын ханшийг сулруурах нөхцөл их гарсан ч буцаад 1920 төгрөг хүрэх гэж байна…

-Ханшийн хэлбэлзлийн цаана ард түмэн, компаниуд бизнесээ алдах томоохон хор уршиг хүлээж байдаг. Урьдчилан таах боломжгүй нөхцөл гэдэг бол бизнест хамгийн хортой л доо. Манай эдийн засаг сургаар явдаг эмзэг байдалд хүрчихсэн гэдэг нь эндээс харагдаж байна. Оюу толгой шийдэгдлээ гээд сэтгэл хөөрлийн байдлаар хэлчихсэн чинь валютын ханшид шууд нөлөөлсөн. Ажил нь урагшлахгүй болохоор валютын ханш эргээд бодит байдалдаа оччихож байна. Бид суурь асуудлуудаа шийдэж чадаагүй байгааг харуулж байгаа нэг хэлбэр нь энэ.

-Шийдлийн Засгийн газар асуудлуудаа шийдээд явах боломжтой гэдгийг та хэллээ. Засгийн газар ажил хийх гэхээр гишүүд тээг тавиад байгаа юм биш үү?

-Гишүүд Их хурал дээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэх эрхтэй. Энэ Засгийн газрыг анх байгуулагдахад бүх нам хамтарч засаг барина гэдэг бол учир дутагдалтай гэдгийг би хэлж байсан. Өөрөөр хэлбэл парламентын нэр хүнд, парламентын үүрэг роль багасч байгаа юм. Одоо нэг талд нь Засгийн газар нөгөө талд нь хувь гишүүд гээд хуваагдчихсан. Тэгэхээр Засгийн газарт тавих хяналт сулардаг. Үүнээс болоод Засгийн газрын ажил урагшлахаа байчихсан. Парламентад суудалтай бүх намууд хамтарч байгаад хачин сайхан Засгийн газар байгуулна гэсэн. Үүнийгээ Засгийн газар харуулаад явах ёстой. Өөр арга алга. Ганц нэг гишүүд асуудал болгон дээр цөөнх болоод явах нь тодорхой шүү дээ. Гэхдээ Засгийн газрын гишүүд хэлэлцэж байгаа асуудлууд дээрээ манлайлаад явахад ямар ч асуудал байхгүй. Одоо нэг зүйл ажигладаж байна.

-Тэр нь юу гэж?

-Засгийн газар хүсвэл бүх асуудлууд нь явж байна. Хүсэхгүй бол таг зогсч байна. Их хурал руу бүх болохгүй зүйлээ чихээд байгаа боловч Засгийн газар өөрөө нэгдмэл байж чадаж байгаа юм уу. Асуудлуудаа шийдээд явах хүсэл зорилго байгаа юм уу гэдгийг асуух хэрэгтэй. Үүнд би эргэлзэж байгаа.

-Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал ихээр хөндөгдөж байна. Ноднин АНУ-д нэг охин буудуулж амиа алдсан бол саяхан Малайзад Номин-Эрдэнэ гэж бүсгүйг дөрвөн удаа буудлаа. Та Малайзад очоод Ш.Алтантуяа агсны талаар мэдээлэл хийсэн гээд үргэлжилж хүний эрхийн асуудал үргэлжилж байна…

-1990 онд гадаадад байгаа монгол иргэдийн тоо 100 гаруй байсан. Тэгвэл өнөөдөр жил бүр зорчиж байгаа иргэдийн тоо хэдэн зуун мянгаар тоологдож байна. Байнга гадаадад амьдарч байгаа иргэд гэхэд 200 гаруй мянга болсон. Энэ тоог дагаад иргэдэд тохиолдож буй асуудлуудын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Би Гадаад харилцааны сайд байхдаа гадаад яам бол дарга нарын яам биш ээ. Монгол Улсын иргэн бүрийн яам байх ёстой гэсэн зарчим баримталсан. Нэг талаас иргэний оролцоог хангах нөгөө талаас эрх ашгийг нь хамгаалах ёстой гэж үздэг. Тийм ч учраас гадаад дипломатуудын газруудыг хуулийн мэргэжлийн болон хүний эрхийг хамгаалах талаар хөөцөлддөг тийм албан хаагчдаар бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байлаа. Тэр ч утгаараа энэ тал дээр нэлээд ахиц гарсан. Сая Малайзад очиж хурал дээр үг хэлэхдээ мартагдах шахаад байсан Ш.Алтантуяагийн хэргийг сөхөж тавьсан. Энэ нь Малайзынханд хүнд туссан байна лээ. Монгол Улс нэг ч гэсэн иргэнээ ямар ч цаг хугацаа өнгөрсөн мартдаггүй юм байна. Нэхэл хатуу юм байна. Монгол гэдэг чинь айхтар улс юм байна гэдэг дохио очсон байна лээ. Малайзад 600-700 иргэн сурч байна. Тэгвэл тэр улсаар зорчиж байгаа иргэдийн тоо бүр илүү байдаг тул асуудалд холбогдох магадлалын хувь өндөр болчихож байгаа юм. Малайз аюулгүй байдлын талаараа бэхжиж чадаагүй улс. Гэтэл тэнд манай дипломат газар байдаггүй. Дипломатын газартай болох ёстой гэдэг асуудлыг олон жил тавьсан. Монгол Улс зоосны нүхээр харж энд эдийн засгийн боломж байгаа юм чинь төлөөлөгчийн газар байгуулчихъя гэдэг. Энэ нь зөв. Гэхдээ эцсийн бүлэгт иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, төр нь тэдэнтэй ойр байдаг, зөвлөгөө өгч, хамгаалдаг ийм газруудыг нэн тэргүүнд байгуулах ёстой. Малайзад консулын газар байгуулах асуудлыг гадаад яам оруулж ирж Их хурлаар шийдүүлэх байх гэж найдаж байна. Гэх мэтчилэнгээр манай улс БНСУ, БНХАУ-д төлөөлөгчийн газрынхаа тоог нэмж байгаа.

-Гадаадад байгаа иргэдийн эрхийн тал дээр ийм асуудал байгаа юм байна. Тэгвэл манайд байгаа иргэдийн эрх хэр зөрчигдөж байна вэ?

-Янз бүрийн хэлбэрээр иргэдийн эрх зөрчигдөж байна. Хуулиараа гэхэд иргэн бүр газар өмчлөх эрхтэй гээд заачихсан. Биднийг засаг авч байхад нийт иргэдийн долоон хувь нь газраа өмчилсөн байсан бол одоо 12 хувь болчихсон. Цаана нь иргэдийн 80 гаруй хувийнх нь эрх зөрчигдсөн хэвээр байгаа. Энэ мэтчилэнгээр асуудал үргэлжилнэ. Эх орондоо айдасгүй, итгэлтэй, үр хүүхэд нь аюулгүй орчинд амьдардаг, нийгмийн хамгаалал нь найдвартай байхаас эхлээд маш олон эрхүүд зөрчигдсөн хэвээрээ байгаа нь үнэн. Бизнес эрхлэгчдэд бүх талын дарамт шахалт ирдэг. Ажил хийж байгаа хүн бүрт тодорхой дарамтууд ирсээр байна. Энэ бүгдэд эерэг хандлага бий болгох гэж байнгын ажиллагаатай парламент байдаг.

-Өнөөдөр Монгол Улсад ногоон малгайтны арми бий болчихлоо гэдэг зүйлийг Н.Алтанхуяг гишүүн хэлж байна. Энэ нь АТГ л даа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн ч чуулганы хуралдаанаар хэлэлцсэнгүй. ҮАБЗ зөвлөмж гаргах ёстой байтал хуулийн төслийг хойшлуулах шийдвэр гарган Их хуралд өгсөн ч гэдэг юм уу асуудлууд нэлээд байна…

-Анх АТГ-ыг байгуулах санаачилга гарахад дэмжиж байсан хүний нэг нь би. Энэ хэрэгтэй байгууллага. Цаашдаа ч байна. АТГ-ыг татан буулгах гэсэн юм байхгүй. Авлигатай тэмцэх зорилготой намын хувьд ямар асуудлыг дэмжсэн гэхээр АТГ-ыг бүх талаар нь дэмжье.

Эрх мэдлийг нь нэмэгдүүлж өгье гэсэн юм. Бид авлига гэж нийтийг хамарсан ойлголт болсон хүнд өвчнийг анагаахыг л хүссэн. Гэтэл хуулийн өөрчлөлтүүдийг харахаар одоогийн байгаа цагдаагийн газраас 10 дахин том, нэг арга барилтай цагдаагийн газрыг байгуулах гэж байна. Тэртээ тэргүй төрд олон 10 жил явчихсан, Үндсэн хуулиар тогтоосон олон 10 байгууллага бий. Энэ бүгдээс ялгаатай ажиллаж, нийгэмд байгаа энэ өвчин эмгэгийг таньж оношлох зорилготой оюуны чадамжтай байгууллага бий болгохыг зорьсон. Хэн нэгнийг барьж хорин айлгаж, хардаж сэрдэх хамгийн амархан. Хууль хүчний байгууллага олон жил үүнийг хийж ирсэн. Ийм байгууллагын тоо цөөдөөгүй. Байгууллагын тоогоор болдог бол дахиад 10 ийм байгууллагатай болж болно. Тэглээ гээд асуудал цэгцрэхгүй. Авлига гэдэг чинь өндөр хэмжээний зүйл байсан байхгүй юу. Тиймээс үүний эсрэг өндөр мэдлэг боловсролтой хүмүүсээр эгнээгээ бэхжүүлсэн байгууллага тэмцэхээс өөр замгүй болсон. Одоо бол цагдаа нь тагнуултайгаа өрсөлдөөд, АТГ нь бизнесмэн, албан тушаалтнуудыг хорьж цагддаг хэлбэр рүү орчихлоо. Энэ нь учир дутагдалтай гэдгийг гишүүд ярьдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хууль санаачлах эрх нь гишүүдэд байна. Энэ талаар ярьж зөв шийдлийг олох нь чухал. Авлигатай тэмцэхгүй, авлигыг мөнхжүүлье гэсэн сэтгэлтэй хүн нэг ч байхгүй. Учир зүйгээ олоод зөв шийдэл гаргаад явах боломжтой гэж хардаг. Гэхдээ хувь гишүүн хууль санаачилж, хуулийг нь хэлэлцсэний төлөө, хуулийг дэмжсэний төлөө элдвээр цоллож хариуцлага хүлээлгэн, нэр төрд нь халддаг байж болохгүй. Аль ч улс орны авлигатай тэмцэх зүйл дээр нэг дутагдал ажиглагддаг. Тодорхой улс төрийн болон бизнесийн бүлэглэл тэр байгууллагад нөлөөллөө тогтоож өрсөлдөгчөө дарах хэрэгсэл болчихоод байна. За яахав ингэж болно. Гэсэн ч энэ чинь мөнхийн зүйл биш. Маргааш нөгөө тал нь яг ингэж хариу барина. Энэ тэмцэлд улс хохирч үлддэг. Ингэж тоглож болохгүй. Энэ нь Монголын хувьд дэндүү үнэтэй тоглоом байх болно.

-АТГ таныг шалгаж байгаа гэсэн юу болсон бэ?

-Миний хувьд 1990 онд жагсаал цуглаан байгуулсан гээд анх цагдаад шалгуулж эхэлсэн. Түүнээс хойш төр, хувийн ажил аль алийг нь хийж байхдаа байнга шалгуулдаг байсан. Гэхдээ нэг байгууллага биш нэлээд олон байгууллагаар шалгуулж ирсэн. Ялангуяа сайд болсноосоо хойш бүр ч их шалгуулсан. Над шиг их шалгуулсан хүн бараг байхгүй дээ. Хамгийн хэл ам багатай батлан хамгаалах салбар гэхэд л дуусахгүй хэл амтай байлаа. Мэдээж цаана нь тодорхой улс төрийн зорилго байгаа. Би нэг зүйлийг л гайхдаг юм. Тодорхой хугацаанд хүнийг шалгаад дуусдаг байх ёстой. Буруутай бол буруутай гээд арга хэмжээг нь авдаг байх хэрэгтэй. Асуудал байхгүй бол уучлалт гуйгаад дуусгах хэрэгтэй. Гэтэл үүнийгээ дуусгалгүй үргэлжлүүлээд яваад байдагт эмзэглэдэг.

-АТГ тэгээд таныг шалгаж дууссан юм уу. Хэрэв дууссан бол ямар шийдвэр гарсан юм бол?

-Дууссан байлгүй дээ. Жил гаруйн хугацаанд таг чиг л байна. Миний хувьд нууж хаагаад байх юм байхгүй. Хийсэн буруу зөрүү зүйл ч алга. Би цагдаа, тагнуул, аудит гээд шалгаж болох бүх газарт шалгуулсан. Эд нар чинь шалгалт явуулахдаа зүгээр шалгахгүй бараг л төрснөөс хойших бүх зүйлийг шалгасан.

-АТГ-ын эсрэг байр суурь илэрхийлээд эхлэнгүүт шалгалт явуулаад байдаг юм биш үү. Барьж хорьж байгаад л баахан шалгадаг гэсэн?

-Уг нь буруу л даа. Энэ чинь улс төр болж харагддаг байхгүй юу. УИХ-ын гишүүн үгээ хэлэх эрхтэй. Үг хэлэнгүүт дараа долоо хоногт нь эрүүгийн хэрэг нээгээд асуудлаа хурцатгаад эхэлж байгаа нь маш буруу. Иймэрхүү зүйл олон хүн дээр гардаг бололтой юм билээ. Энэ бол зөв гарц биш. Эргээд авлигатай тэмцэхэд хор болчихоод байгаа юм.

-Зайсангийн иргэдийн газрын асуудал хэд хоногийн өмнө сөхөгдөж байсан. Тойргийнхоо Зайсан орчмын иргэдийн газрыг яахаар болсон бэ?

-Зайсангийн ойр орчимд бүхэл бүтэн хот босчихсон. Тэр хот агаар дээр босоогүй. Төрөөс зөвшөөрөл авсан хүмүүс барилга орон сууц бариулсан. Гэтэл тэнд 20-30 жил амьдарч байгаа 600 гаруй өрх бий. Тэр хүмүүсийг нь хууль бус гэж шахаад байдаг хэрнээ дөнгөж нүүнгүүт нь тэнд байшин босчихдог. Барилга байшин барих болохоор зөвшөөрөл нь олддог хэрнээ иргэд удаан амьдарч ирсэн газраа амьдрах аргагүй болдог. Үүн дээр л шударга ёс тогтоох хэрэгтэй гэсэн юм. Компани зөвшөөрөл аваад байшин барьж болсон юм чинь тэнд байгаа иргэд хууль ёсны дагуу амьдрах шаардлагатай. Дархан цаазтай газар юм чинь өмчлөх асуудал мөддөө шийдэгдэхгүй байх. Харин тэнд амьдарч байгаа айл нь хөөгдөж туугдахгүй амьдрах эрх нь нээгдэх ёстой. Амьдарч байсан газраа зарчихсан ганц нэг айл байдаг л байх. Түүнийгээ тусад нь шийдээд явах нь зөв.

-Болд гишүүн “Богд” гэдэг шинэ банктай боллоо гэсэн яриа гарч байна. “Богд” банкныхаа тухай ярихгүй юу?

-Аав, ээжийн байгуулсан “Бодь” гээд компани бий. Тодорхой хүмүүстэй хамтарч байгаад хамтын ажиллагаа зогссон. Банк санхүүгийн гэх мэт тодорхой хэдэн компаниа манай гэр бүлийнхэн өргөжүүлээд явж байна. Хамгийн гол нь хуулийнхаа хүрээнд явж байгаа бизнес шүү. Би үүнд оролцоод хутгалдаад байгаа юм алга. Гэр бүлийн гишүүний хувьд тодорхой хувиа эзэмшдэг. Монголын томоохон банк болон компанийг байгуулан амьдралынхаа тодорхой хугацааг зориулж ирсэн. Хамтарч ажиллах боломжгүй болоод хоёр талдаа ойлголцоод хоёр тийшээ болсон. Хүн заримдаа хүнлэг бус байдаг юм билээ. “Бодь” нэртэй аав, ээжийн компани анх байсан болохоор “Бодь” даатгал, “Бодь” цамхаг гээд цөөн хэсэг нь манай гэр бүлд ноогдсон. Гэтэл араас “Бодь” гэдэг нэрийг ашиглуулахгүй гээд зарга үүсгэсэн. Үүнийг гайхаж байна. Хөрөнгөө хуваахад “Бодь” цамхгийг манай гэр бүл авсан. Дараа нь өнөө нөхдүүд “Бодь” цамхаг баригдсан газрыг бид авна гээд маргаан үүсгэсэн. Компани өгөөд нэрийг нь өгөхгүй. Байшин өгөөд газрыг нь өгдөггүй ийм наймаа гэж байхгүй л дээ. Угаасаа гэрээгээр ч тийм зүйл байхгүй. Тэд хүний ёсноос гадуур гэж өөрсдийгөө ойлгуулах гээд байгаа юм уу бүү мэд. Энэ мэтчилэн зүйл дээр жаахан маргаан гарсан зүйл бий. Гэхдээ Монголд төр байна, хууль байна, хүний нийгэм байна даа учир зүйгээ олоод явчих байх гэж бодоод байгаа.

-Та бол 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний нэг. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн. Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр өөрийн байр сууриа илэрхийлээч. МАН-ын зарим гишүүд Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцсэн байна лээ?

-Үндсэн хуулийг баталж байсан долоон гишүүн ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Одоо хоёр вариант байгаа. Нэгдүгээрт, 35 хувиас дээш хувьд нь өөрчлөлт оруулж шинэ Үндсэн хуультай болох. Хоёрдугаарт, аминд тулсан асуудлуудаа шийдээд явах. Энэ хоёр замын аль нэгээр нь шийднэ. Зарчмын хувьд ажлын хэсэгтэйгээ тохирохгүй байгаа зүйлүүд бий. Тухайлбал, Үндсэн хуулийн ажлын хэсэг дээр сумын Засаг дарга нарыг шууд сонгуулиар сонгоно гэж байгаа. Үүнийг би эсэргүүцэж байгаа юм. Учир нь томоохон аж ахуйн нэгж юм уу, цэргийн анги байгаа сум тэр салбарын өмч болчихдог талтай. Нэг том уурхайтай сум байлаа гэхэд сумын иргэд хэн ч биш болдог. Уурхайнхан сумын хэсэг бүлэг хүмүүсийг нь худалдаж аваад уурхайн ажилчидтай нийлэн санал өгөөд сонгодог болно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл уурхайн захирал хэнийг сонгоно тэр хүн сумын Засаг дарга болно гэсэн үг. Ухаандаа тэд тусдаа зэвсэгт хүчин байгуулах нь л дээ. Дараа нь Таван толгойг өмчлөөд энэ зөвхөн биднийх шүү гэх нь байна. Өмнө нь Оюу толгой, Таван толгой Өмнөговь аймгийн нутагт байгаа болохоор зөвхөн манай аймгийн иргэдэд хамаарна гэдэг зүйл явсан. Монгол Улсын бусад иргэд тэгэхээр яах юм. Тиймээс иймэрхүү процесс буруу гэж үзэж байгаа. Ард түмнийг хагалах нь удирдах нөхцөл бололцоог ойлгомжгүй болгодог. Тиймээс ард түмэн пропорционалийг сонгож байна. Иргэн бүрийн өгсөн санал парламентад тусдаг байх ёстой. Олонх болсон иргэд нь хүн, цөөнх болсон иргэд хэн ч биш байдаг байж болохгүй. Үүний тулд нам гэж байгаа. Сүүлдээ нам нь хувьчлагдаад компани шиг болчихсон тул иргэд намыг үзэн ядаж байна. Нам хэрэггүй, намгүй байя гээд нэг туйлаас нөгөө туйл руу яваад байгаа юм. Энэ чинь буруу.

-Тэгээд яах ёстой гэж харж байгаа юм?

-Чухамдаа ард түмэн төр хоёрыг холбодог тогтолцоог байхгүй болгох гэж байна. Иймэрхүү процессыг дэмжихгүй. Ер нь ойлгомжтой, зохион байгуулалттай байх ёстой. Засгийн газар нь ойлгомжгүй олон удаа огцордог, хуйвалдааны аргаар асуудлыг шийддэг гажуудал бий. Хууль, шүүх засаглал, Үндсэн хуулийн болон Үндсэн хуулийн бус байгууллагуудыг цэгцлээд явах боломжтой.

-2010 онд Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гэж баталсан. Уг хуульд Үндсэн хуулийн ийм ийм заалтуудыг огт хөндөж болохгүй гэж заасан байна лээ. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эдгээр заалтууд зайлшгүй хөндөгдөх гэж байна гэх юм?

-Үндсэн хуулийг тийм заалтуудыг хөндөж болохгүй гэсэн зүйлийг өөрчлөх гээд байгаа юм байхгүй. Гэхдээ тэр хуулийг чинь Их хурал л баталсан. Хэрэв Их хурал зохих ирцээрээ өөрчлөх асуудал байгаа бол тэр эрх нь бий гэсэн үг. Үндсэн хууль өндөр ирцээр батлагддаг болохоор сайн шүүгдэж гарах байх.

-Үндсэн хуулийн яг ямар ямар тодорхой заалтууд дээр өөрчлөлт орж байгаа вэ. Ажлын хэсгээс мэдээлэл хийгээгүй болохоор таамаг төдий зүйлс яригдаад байна л даа?

-Ийм хардлага яриа хэрэгтэй. Тэгж байж бид ийм заалтуудыг ингэж өөрчлөхийг иргэд хүсч байна. Үүнийг нь өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэдэг ойлгоц авна. Миний итгэл үнэмшил юу гэхээр эхлээд бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн төсөл гаргана. Үүнийг олон нийт, Их хурал дэмжинэ гэж харж байгаа. Ийм төсөл гаргаж чадахгүй бол хэцүү л дээ.

-Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байдаг. Хаврын чуулганаар эдгээрийг хэлэлцэж амжихгүй нь. Намрын чуулганаар хэлэлцэхээр улс төр ороод олигтой хууль гарах уу?

-Сайн хууль гаргахын тулд хичээнэ. Энэ бол ардчилал. Хамтраад ойлголцоод гаргаж чадвал гарна. Гарч чадахгүй бол бол яахав дээ. Энэ ч гэсэн шийдвэр шүү дээ. Заавал өөрчлөхгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүй.

-Улс төрийн намуудын тухай хууль хаврын чуулганаар багтаад шийдвэрлэгдэх бололтой. Уг хуулийг төсөлтэй танилцав уу. Ямархуу чигийн хууль гарах нь вэ?

-Хуулийн төслийн явцтай танилцаад явж байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд би маш их найдаж байгаа. Намуудыг хувьчлалаас гаргах хэрэгтэй байна. Компани байдлаар ажилладгийг болиулаад фракцгүй жинхэнэ намын гишүүдийн байгууллага болгож чадвал төр цэвэршинэ. Тэр хэрээр улс төр тогтвортой болно. Өнөөдрийг хүртэл явж ирсэн энэ том асуудлууд чинь алга болох юм. Улс төрийн намуудын тухай хууль бол Сонгуулийн тухай хуулиас ч илүү ач холбогдолтой хууль юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Гарамгайбаатар: МАН-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохоор оролдож байна

АН-ын бүлэг өчигдөр МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэх асуудлыг хэлэл­цэхээр байсан ч тодорхой шалтгаанаар хойш­луулсан юм. Энэ асуудлаар бүлгийн даргаас дараахь асуултад хариулт авлаа.

-МАН-тай байгуулсан гэрээгээ эргэж харна гэлээ. Яг юу гэсэн үг вэ?

-Намын дарга байхгүй учраас асуудлыг бүлэг хэлэлцсэнгүй. МАН Засгийн газарт хамтарчихаад зөв­хөн албан тушаалын хуваа­рилалттай холбоотой заал­тыг бүрэн биелүүлсэн байна. Бусад асуудал нь зөвшилцлийн шатанд, зарим нь эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэх ёстой гэж үзсэн. Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь хэр таалагдаж байна вэ гэж асуухад 1000 оролцогчдын 63 хувь нь сөрөг хариулт хэлсэн.

-Цаашдаа гэрээгээ цуцалж магадгүй гэсэн үг үү?

-Одоогоор эцсийн шийд­вэр гараагүй байна. Гол нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран 73 гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байгаа.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед дахиад л Засгийн газар тогтворгүй болж эхэллээ гэсэн үг үү?

-Эдийн засгийг сайжруу­лахын тулд “эдийн засаг бас дахин эдийн засаг” гээд энэ Засгийн газрыг байгуулсан. Үр дүн нь харамсалтай байгаа. Наад захын жишээ гэвэл нь МАН орон нутагт ажиллаж байна. Ингэхдээ МАН-аас сайд болсон хүмүүс оролцож, Засгийн газрынхаа үйл ажиллагааг муулаад явж байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол гэх мэтээр. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэсэн байна. МАН-ын гишүүд ингэж Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохоор оролдож эхэлсэн. Одоогоор гэрээний биелэлт 50 хувьтай байгаа ч дийлэнхийг нь албан тушаалын томилгоо эзэлж байгаа.

-“Зөвшилцлийн гэрээ”-г цуцлах асуудлаар МАН-д хандсан уу?

-МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй ярина. Тэгээд АН-ын ҮЗХ-гоо шийдвэрээ гаргана.

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

Монгол элэгний С вирусийг устгасан дэлхийн жишиг улс байх боломжтой гэв

Монгол Улс элэгний ви­русийг устгаж чадсан гэдгээрээ ирээдүйддэлхийдүлгэр жишээ болох боломжтой гэнэ. Эрүүл мэнд, спортын яаманд өчигдөр болсон “Эрүүл элэг” хөтөлбөрийн нээлтэд оролцсон хүндэт зочдын амнаас ийм утгатай үг нэг бус уналаа.Дэлхийн элэгний эмч нарын холбооны ерөнхийлөгч Чарлз Гор “Энэ удаа биМон­голын болон дэлхийнөвчтэй хүмүүсийн өмнөөс та бүхнээс тусламж хүсэхээр ирсэн юм” гэлээ. Хэдийгээрвируст гепатитийн өвчлөл өндөр байгаа ч элэгний өвчтэй хүмүүс хүртэх ёстой анхаарал халамжийг хүртэж чадаагүй.ДОХ, сүрьеэгээс илүү олон хүн элэгний өвч­нөөр нас барж байгаа ч эдгээрт зарцуулдагтайадил хэмжээний хөрөнгийг элэгний өвчлөлд зарцуулж чадаагүй л байна. Өнгөрсөн жил ДЭМБ-ын нэгдсэн чуулганаас 2030 он гэхэд дэлхий дээр гепатитВ, С-г таслан зогсоохзорилт тавьсан юм.Бүсийн хүрээний олон зөвлөлдөххуралд би оролцсон. Ихэнх улсууд вирустгепатитийг таслан зогсоох боломжгүй, хэцүү асуудал гэж үзэж байна. Нэг ч гэсэн орон энэ өвчнийг таслан зогсоож чадна гэдгийг харуулах хэрэгтэй. Хөрөнгө хүч гаргаад, хүсэл зорилгоо нэгтгэж, шинжлэх ухааны үндэстэй ажиллах улс орон хэрэгтэй байна.Энэ улсМонгол байна гэдэгт итгэж байна. Монгол Улсын хувьд элэгний өвчлөлийн ачаалал өндөртэй, шинэ үр дүнтэй эмүүдийг богино хугацаанд бүртгэсэн, үндэсний хөтөлбөр баталсан. Би бусад улс ор­нуудад “Монгол үүнийг хийж чадаж байхад та нар яагаад чаддаггүй юм бэ” гэж хэлэхийг хүсч байна. Маш том зорилготой байгаарай. Илүү их хүчин зүтгэл гаргана гэж найдаж байна” гэж Чарз Гор хэлсэн юм.

ДЭМБ-ын суурин төлөө­лөгч Су Нюунт-У ч бас Мон­голыг магтлаа. “Өнгөрсөн долоо хоногт Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн дэмж­лэгтэйгээр, Эрүүл мэнд спор­тын яамны манлайлал,бүх л эрүүл мэндийн салбарынхныоролцоотойгооргепатиттай тэмцэх үндэсний хөтөлбөрөө гаргаж байгааг онцлон тэм­­дэглэе” гэлээ. Ингэж хамтран ажилласнаар өвчнийг эмчлэх санхүүгийн боломжгүй, орлого доо­гуур хүмүүст ч туслах боломжтой болно гэж тэр хэлсэн юм. Тэд ЭМСЯ болон Нийгмийн даатгалынхантай энэ хөтөлбөрийг хэрхэн сан­хүүжүүлэх талаар ярилцсан гэнэ. ДЭМБ-ын зөвлөх Ник Уолш энэ талын санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх талаар монголчуудад зөв­лөхөөр иржээ. ДЭМБ энэ чиглэлээрсанхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх бололтой.“Египет, Гүржийн жишээг ярьдаг ч Монгол бол анхны үндэсний цогц хөтөлбөрийг гаргаж тавьсан улс юм” гэж суурин төлөөлөгч онцоллоо.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Ерөн­хийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж, үе үеийн Эрүүл мэндийн сайд нар, “Оном” сангийнхан, академич П.Нямдаваа болон эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцсан гэлээ. П.Цагаан “Бид улсаараа нэг баг байж чадвал амжилтад хүрнэ” гэж хэлэв.Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс зургаа дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 13 дахин их байгаа” гэв.

Манай улс 1991 оноос гепатитийн В вируст халд­варын эсрэг вакциныг нэвт­рүүлснээр өвчлөлийн түвшин тогтвортой буурч байна. Элэгний хорт хавдар 45 ба түүнээс дээш насанд илүүтэй оношлогддог хэмээн үзвэл 1991 оноос вакцинд хам­рагдсан хүн ам 45 нас хүрэх үед буюу 22 жилийн дараагаас уг аюулт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс буурч эхэлнэ гэж сайд тооцоолов. Хамгийн сүү­лийн үеийнүр дүнтэй эм гэгдэж буй“Совалди” болон “Харвони”-гМонгол улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. АНУ-ын Гилейд компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн хү­рээнд дэлхийн зах зээлийн үнээс нэн хөнгөлөлттэйгээр авахаар болсонэдгээр эмүүд энэ ондоо багтан нийлүүлэгдэх гэнэ.

-С вирус зөвхөн элгийг гэмтээдэггүй бусад эрхтэнд ч нөлөөлдөг-

Элэгний В, Д, С вирусийн халдвартай хүмүүсийн оношилгоо, эмчилгээний тухай нээлттэй лекц, уулзалт баасан гаригийн орой Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд болсон юм. Лекцэд ирсэн хүмүүс маш анхааралтай сонсч, утсаараа бичлэг хийж, асуулт асууж байв. Монгол Улс элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаагсудлаачид хэлж буй. Тийм ч учраас олон хүний хувьд энэ сэдэв амин чухалбайлаа. Элэгний хавдрын 75 хувь нь архаг В, С, Д вирусийн халдвараас үүдэлтэй гэж үздэг.Түүнчлэн энэ төрлийн хавдрын25 хувь нь архаг архидалтаас шалтгаалдаг гэнэ. Элэгний В вирусийн эсрэг вакцинаар өөрийгөө хамгаалах боломжтой. ХаринС вирусийн эсрэг вакцин байдаггүй. Элэгний В, С, Д вирустэй эсэхээ эрт оношлуулж, халдвартай гарвал эмчийн хяналтад орж, элэгний хатуурал, хавдраас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай гэж мэргэжилтнүүд онцолсон.

Германы ЭСЭН их сур­гуулийн профессор Кристоф Йохум элэгний С вирусийн тухай ярилаа. С вирусийн халдварын үед ихэнх хүнд тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Өвчин архагшсан үед ядарч, дотор муухайран, ажлын чадамж буурдаг байна. Өвчинхүндэрсэн тохиолдолд элэгний үйл ажиллагааны дутагдлаас үүдэн венийн даралт ихсэх, арьс шарлах, ходооны замаас цус алдах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэнэлэг нь усжиж, гэдэс томорсон байдаг. Өвчний сүүлийн шат нь элэгний хавдар юм. С вирусийн халдвар зөвхөн элгийг гэм­тээдэггүйбусад эрхтэнд ч нөлөөлдөг. Дотоод шүүрэл, сэтгэц, арьсны асуудал үүсгэдэг. С вирус биеийг тэр чигээр нь өвчлүүлдэг, элэгний дутмагшил, хавдарт хүргэдэг гэдгийг илтгэгч онцолсон.Дашрамд дурдахадВ вирусийн үед чхэвлийгээр өвдөх, арьс болон нүдний цагаан шарлахшинж илэрдэг. Ийм шинж илрэх үедаль хэдийнэ оройтсон байдаг аж.

С ВИРУСИЙН ХАЛДВАР ЯАЖ ТАРДАГ ВЭ?

“С вирус зөвхөн цусаар тардаг” гэж Кристоф Йохум хэлсэн. Түүнээс биш С ви­рус халдвартай хүнтэй гар барихад, хоол идэж байгаа халбагаар дамжихгүй гэсэн л дээ. Харин халдвартай хүний цус хүрсэн багажийг дамжуулж хэрэглэхэд халдвар авах эрсдэлтэй гэнэ. “С вирус бэлгийн замаар халдварлах тохиолдол маш бага” гэсэн нь содон сонсогдов. Учир нь ма­най эмч нар С вирус бэлгийн замаар дамждаг гэдэг. Гэсэн ч эр хүн ижил хүйстэнтэйгээбэлгийн харьцаанд орох үед халдвар авах магадлал бий гэж тэр тайлбарласан. Европт мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид зүү тариураа дамжуулж хэрэглэснээр халдвар авах хувь өндөр байдаг.Түүнчлэн сайтар ариутгаагүй мэс заслын багаж, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засалд орохдоо халдвар авч болох юм. Эхээс хүүхдэд халдвар дамжих, бэлгийн хавьтлаар С вирусдамжих магадлал 5 хувьтай байдаг аж.

Лекцийг орчуулсан “Оном” сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал доктор “Харинбидний хийсэн судалгаагаар манай орондэмнэлгийн га­ралтай халдвар өндөр. Улаан тариа хийж байх үедшилэн шприц буцалгаж дамжуулж хэрэглэдэг байсан нь халдвар та­рхахад нөлөөлсөн гэж үздэг. Шүдний эмчилгээ, хануур, зүүтавиулах, шивээс хийлгэх,бөөрний өвчтэй хүмүүс гемодиализийн аппаратад орох нь илүү эрсдэл үүсгэдэг гэж нэмэлт дагуулав. Энэхүү лекцийг “Оном” сангаас зохион байгуулсан юм. Монгол Улсад халдвартай хүмүүсийн тоо өндөр учраас халдвар авах эрсдэл чбусад орныхоос өн­дөргэж илтгэгч хэллээ. С вирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээ өгч тог­тоолгоно.Цусны шинжилгээ өгөхөд сөрөг гарвалгурван сарын дотор халдвар авах эрсдэлтэй байдалд ороогүйбол халд­вар аваагүй гэж үзнэ. Харин шинжилгээний дүн эерэг гарвал вирус таны биед өсч үржиж байгаа эсэхийг тогтоолгох учиртай. Вирус нь тоологдож байвал эмчлүүлэх шаардлагатай. Вирустэй, эмчлүүлэх шаардлагатай гэвэл вирусийн генотипээ тодорхойлуулах юм.Элэгний өвчин аль түвшинд байгаа, хавсарсан өөр өвчин байгаа эсэхийгмөн л шинжлүүлнэ. С вирусийн зургаан төрлийн генотип байдаг ч монголчууд ихэвчлэн 1-ийн ”б” гэсэн генотиптэй байдаг гэнэ. (С вируст халдвартай хүмүүсийн 98 хувь нь 1б генотиптэй болох нь тогтоогдсон байна).

Элэгний өвчлөлийн түв­шинг тодорхойлох, хатуурал байгаа эсэхийг харахын тулд элэг рүү зүүгээр хатгаж, элэгний материалыг авч шин­жилдэг. Гэхдэээнэ ньхүнд тул зарим хүмүүс цэрвэдэг байна.ЭХО-д харуулахад элэгний өвчлөлийг нарийн тогтоож чаддаггүй. Цусны шинжилгээгээр өвчлөлийн түвшинг тогтоох арга хямд, бас монголчуудад дөхөмтэй гэнэ. Нэгэнт элэг нь ха­туурсан бол удаан бас үнэтэйч үр дүн багатай эмчилгээ хийхэд хүрдэг. Эм хэрэглэх үед гаж нөлөө ихтэй учраас элэгний хатуурал, хавдарт хүрэхээсээ өмнө эмчлүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд сануулав. С вирус 8-24 долоо хоногийн эмийн эмчилгээгээр бүрэн эдгэхболомжтой болсон. 1989 онд элэгний С вирусийг нээснээс хойш сүүлийн хоёр жилд эмчилгээнд хувьсгал гарч, маш олон үр дүнтэй эм мэндэлжээ. SVP12 гэсэн тэмдэглэгээг тогтоогоод авчихад гэмгүй. Эмийн эмчилгээ дууссаны дараа 12 долоо хоногийн дараа вирус тоологдохгүй бол бүрэн эдгэрсэн гэсэн тэмдэглэгээ юм шүү. Монголд өмнө нь С вирусийн эмчилгээнд интерферон, рибавирин хавсарч хэрэглэдэг байсан ч 45 хувийн үр дүнтэй байжээ.Эмийн нэрийг харахдаа төгсгөлийг нь анзаараарай. asvir төгсгөлтэй эмүүд ви­русийг дарангуйлдаг, buvir төгсөлтэй эмүүд вирусийн үйл ажиллагааг таслан зогсоох үйлчилгээтэй гэсэн утга илэрхийлдэг байна.

Лекцийн төгсгөлдтан­химд суусан хүмүүс илтгэгчээс асууж тод­руулахболомж олдлоо.

-Нэгэнт элэгний хавдар болсон, элэгний хатууралд орсон хүмүүст ямарболомж байгаа вэ. Элэг ургуулах технологийн боломж ирээдүйд бий болох уу?

-Элэг ургуулах оролдлогобайсан ч амжилтад хүрээгүй. Ойрын арван жилдэлэг ургуулж чадахгүй байх. Элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэх боломж бий. Гэсэн ч тийм болтол нь битгий яв гэж хэлмээр байна.

-Халдвартай гэр бүлийн гишүүнээс халдвар дамжих магадлал бага гэдгээ тод­руулаач?

-Шүдний сойз, үс сахал,хумсныхутга, хайчаа сольж хэрэглэхгүй байх хэ­­рэгтэй. С вирус гадаад орчинд тэсвэртэй. Хатсан цусанд гурав хоног амьдрах чадвартай байдаг болДОХ-ын вирус гадна орчинд амьдарч чаддаггүй.Шивээс хийдэг багажийг ариутгасан эсэхийг мэдэх боломжгүй учраас эрсдэлтэй.

-Төрөлхийн вирусийн халдвартай хүүхэд төрөх магадлал байдаг уу?

-Хүүхэд төрөх үед эхэсээс халдвар дамжих магадал байж болно. Эхийнхөх ньхагараагүй, үрэвсэлгүй, арьс бүтэн байвал эхийн сүүгээр халдвар дамжихгүй.

-С вирусийн халдвар авахад сэтгэц, дотоод шүүрэлд нөлөөлдөг гэсэн. Эм уугаад эрүүлжсэн бол эдгээр нөлөө арилах уу?

-С вирусийн халдвар авахад сэтгэцэд нөлөөлдөг гол нөлөө сэтгэл гутрал. Оюуны нарийн ажил хийх чадвар мууддаг.Интерферон эмчилгээний үед тархинд нөлөөлдөг нөлөө нь илүү хүнд байсан. Дотоод шүүрлийн нөлөө байдаггүй. 1970 онд цөсний хүүдий авахуулах үедээ халдвар авсан эмэг­тэй гэрлэж, таван хүүхэд төрүүлсэн. Нөхөр, хүүхдүүд нь С вирусийн халдвар аваагүй. Элэгний хатуурал, хавдрын дараа эмчилгээ хийлгэж эдгэсэн ч вирус огт байхгүй болно гэж үгүй. Тийм учраас өвчнөө хүндрүүлэхгүй байх хэрэгтэй.

-Эмийн эмчилгээнд нас­ны хязгаар байдаг уу?

Насны хязгаар байхгүй. 80-82-той хүмүүс ч эм ууж байсан. Гэхдээ нас ахих тусам зайлшгүй эмчлүүлэх шаардлага байна уу гэдэг асуулт гарна гэв.

ЭЛЭГНИЙ Д ВИРУС, В-ТЭЙ ХАВСАРЧ ТОХИОЛДДОГ

Элэгний Д вирустэй хүн нэг удаа эмчид үзүүлээд эмчлүүлэх шаардлагатай эсэхийг тогтоох боломжгүй гэж Дэлхийн гастроэнтрелогийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга профессор Сихан Юрдаядин зөвлөсөн.Хепатит Д вирүс нь В вирустэй хамт явдаг, дангаараа өсч үржих чадваргүй. Хэрэв энэ төрлийнвирус илэрвэл эм ууж, тариа хийх эмчилгээ байж болно.Интерфероныг нэг жил хэрэглээд эмчилгээ дуусгах магадлалтай. Учир нь интерферонд үр дүн муутай байх нь бий.

Заавал нэг жил гэлгүйгээр эм уусан эхнийгурван сарын дараа вирусээ тоолуулж, үр дүнтэй эсэхийг ньтодорхойлуулах боломжтой. Эм хэрэглэхээ байчихвал вирусийн тоо ихэсдэг. Хэ­рэглэхээр буурдаг тул на­сан туршдаа эм хэрэглэх шаард­лагатай болдог гэнэ. В,С вирусийг эмчлэх шинэ үр дүн­тэй эмүүд гарсан ч харин энэ хувьсгал Д вируст хараахан тохиолдоогүй л байна. Энэ нь эмийн компаниуд Д вирусийн эмчилгээнд мөнгө зарж, судалгаа хийх сонирхол ба­гатай холбоотой. Элэгний Д вирус төдийлөн өргөн тархаагүй, тархсан газрууд нь төлбөрийн чад­вар багатай улсууд учраас эмийнкомпаниудынсонирхлыг тат­даггүй гэж илтгэгч хэлсэн.

Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцанноров: Нүүдэлчний уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхийлөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй

Төрийн хошой шаг­налт, Ардын жүжигчин Н.Жан­цанноровтой ярилцлаа.

-Зах зээл жамаараа хөгжинө гэх хүмүүс цөөнгүй байдаг. Таны хувьд жамд даатгаад явах ёстой юу, эсвэл…?

-Дэлхий ингээд л яваад орсон, зах зээл жамаараа болно гэх юм. Төртэй, тусгаар улс жамаараа болохыг хүлээгээд сууж таарахгүй. Замд нь оруулж өгөх юмыг хийх ёстой. Мэдээлэлтэй, мэдлэггүй бүхэл бүтэн үе бий боллоо л доо. Харам­салтай санагддаг. Ерөнхий мэдээллийн сан нь гайгүй хэрнээ мэдлэгийн сан тун бага. Хөдөөний айл бол мэдээ­лэл, мэдлэг хоёр нь цугтаа. Хөдөөний хүүхэдмэдээл­лээ авч, мэдлэгээ бий болгож, тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлээд явчихдаг. Гэтэл хотынхон эсрэгээрээ. Хөдөө очоод хүүхдэдээ уурган дээгүүр гишгэж болохгүй, овоон дээр гурван чулуу тавих ёстой гэдэг. Яагаад гэж асуухаар хариулж мэд­дэг­гүй. Адаглаад гурван чу­луу тавьдгийн учрыг тэн­гэр, газар, миний хишиг гээд тайл­барлачихмаар санагддаг. Соёлын мэдлэггүй, философийн баримжаагүй л байгаагийн илрэл.

-Хятадууд гэхэд Күнз гэж айхтар гүн ухаанчийг чигээ болгоод хөгжсөн гэж ярьдаг. Таны яриаг сонсохоор бид философигүй улс болж таарах нь ээ?

-Нүүдлийн соёлын хувьд бичгээр юм бага дамждаг учраас философи нь муу системчлэгд­сэн юм шиг. Нэг бол марксизм, ленинизм, эсвэл Нагаржунайг барьж үзээд аль ч үгүй болсон тал бий. Гэхдээ миний хувьд ардын зүйр цэцэн үг бол тэр чигээ­рээ философийн систем. Бид л системчлэхгүй байгаа болохоос. Сонин зүйр үг их бий. Айлаас эрэхээр авдраа уудал ч гэх шиг. Өнөөдөр ид ярьж байгаа өөрийгөө нээж, өөр рүүгээ хандаж байж бүхнийг олно гэсэнтэй агаар нэг зүйлийг хэдхэн үгээр хэлчихсэн байх жишээний. Зүйр үгсээ Кант, Гегель, Күнз, Нагаржунайтай дүйлгэж үзмээр санагддаг. Бидний хүч хүрэхгүй юм. Хоёрдугаарт нийгмийг авч явж байгаа хөтлөгч хүч нь бидний бодож байгаатай ам нийлж өгөхгүй юм. Тэр нь хүч хүрэхгүйгээсээ долоон дор.

-Ойлгосонгүй, хөтлөгч хүч гэдэг нь…?

-Нэг энгийн жишээ хэлье. Наадам, цагаан сараар манай ҮАБЗ-ийн гишүүд, УИХ-ын гишүүд атганд багтахгүй цагаан хөөрөг барьж, жигтэй­хэн булга, суусар, үнэг болсон малгай өмсөж, арай л барын арьсаар хийгээгүй байлтай сүрлэг дээлээр гоёж, гурван том ширээ засаад золгоод байдаг. Наадмаар болохоор алдарт уяач тэр, тэр гээд малгайдаа морины алтан тол­гой­той нөхөд яваад байдаг. Хүннү­гийн дээл гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юмаар гангарцгаагаад. Гэтэл тэнд, долоон буудалд төлгөний ууц олдохгүй нэг нөхөр тэвдэж суугаа шүү дээ. Өөрсдөө ийм хэрнээ“Жанцанноров гуай ард түмнээ соён гэгээрүүл” гээд байгаад л хамаг учир байгаа юм. Уг нь ядаж Күнзийг барьж байвал ёс зүй гэж айхтар юм бий. Би УИХ-ын гишүүн байсан ухаантай. Солонгос, Монголын парламентын бүл­гийн даргаар ажиллаж байсан юм. Солонгосын парламентын гишүүний эрх хязгаартай. Дундаж орлоготой хүний өмсдөг костюмаас илүү үнэтэйг өмсөх эрхгүй, алтан бөгж зүүх ёсгүй, цагных нь үнийн дээд хэмжээ хязгаартай, ярьж хэлдэггүй үгнүүдийнх нь бүхэл бүтэн урт жагсаалттай гэх мэт их л юм байдаг шиг санагддаг. Гэтэл манайд юу билээ. Дээр л гарвал бүх­нээс дээр, баян, чадалтай харагдахыг хичээдэг ч юм уу. Тэгэхээр миний хэрэггүй болчихож байгаа юм. Дарга нараа дуурайгаад баяжаарай гэлтэй биш. Дарга нар ийм байдаг юм, та нар хохь чинь гэх үү.

-Тэгэхээр гавьтай хөгжиж өгөхгүй байгаа шалтгаан нь дээрээ байна уу?

-Бидний дээр байгаа 76 бол дээрэмчид биш. Бид өөрс­­дөө сонгосон учраас ямар ч арга­гүй. Эд урвагчид биш. Эдэн дунд Монголоо боддоггүй хүн байхгүй. Тэгээд яагаад болохгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Бидний үндэсний үзэл санаа эцэстээ тултал сийрэгжжээ. Үзэл санааны нягтрал руу явахгүй бол Монгол тус­гаар байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч болно. Хүн бүр Их Монгол Улсаа байгуулчихвал Чингис хаан шиг удирдагчтай болоод сүйдлэхсэн гэж бодож байгаа. Тэгсэн хэрнээ Галдан бошигт, Өндөр гэгээнийг ярихаар хоёр тийшээ хараад суучихдаг. 300-гаадхан жилийн өмнөх хоёр том зүтгэлтнээ ярихаар шүү дээ. Халхууд нь “Тэр Галдан чинь Түвдийн түлхээсээр хал­хуудыг хядсан” гэнэ. Ойрадууд нь “Галдан Монголыг нэгтгэж хүчтэй улс болгох гэж байхад Өндөр гэгээн Манжид дагаар орсон урвагч” гэнэ. Өндөр гэгээн, Галдан бошигт хоёроо эвлүүлж чадахгүй байгаа улс хэзээ Их Монгол Улсаа нэгтгэх билээ. Тэгэхээр төр эв нэгдэл гэж лоозогнож, ямар нэг зүйлийг шийдэхээсээилүүгээр үлгэрлэх учиртай. Түшээд нь ёс суртахуунтай, явдал нь цагаан байж төр гэдэг юмыг хүндлэх тухай, төр байгаа тухай ярина. Намууд нь фракц болоод задарчихсан, бүлгүүдийн эрх ашиг л нэгдүгээрт тавигдаад байхаар Монгол нэгдэх тухай яри­хад эрт. Хятад руу үхрийн мах гаргана гэж яриад байна. Манайх гурван сая 400 мянган үхэртэй. Нэг үхрийг амьдын жингээр 200 кг гэж үзвэл Хятадын хүн амыг есхөн хоног тэжээнэ. Бодмоор юм байгаа биз.Ийм тэнцвэргүй юман дээр тийм замбараагүй үйлдлийг хамаагүй хийдэггүй.

-УИХ, Засгийн газар зарим шийдвэрээ бодло­гогүй гаргадаг тал ч илт анзаарагддаг шүү. Таныхаар шалт­­гаан нь юундаа байна?

-Сайнаар хэлбэл бүх асуудлыг эдийн засгийн өнц­гөөр харж байна. Муу­гаар хэлбэл төсвөө хэр­хэн бүрдүүлэх вэ, том алдаг­далгүйгээр яаж гарах вэ гэдэгтээ тохируулж хууль хийгээд байна. Эдийн засгийн өнцгөөс нь хараад тусгаар тогтнол аюулгүй байдал, стра­теги талаас нь харж чадахаа больчихож байгаа юм.

-Ерөнхийлөгчийн засаг­лалтай болчихвол өнөөд­рийн асуудлууд цэгцрээд ирнэ гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Нүүдэлчний уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхий­лөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй байх. Эсвэл Назар­баев шиг явна. Нэг бол үргэлж хөдөлгөөн гарна. Өөрөөр хэлбэл диктатурын маягаар хүчилж болох арга бий. Ардчилсан замаар явна гэвэл Ерөнхийлөгчөө ойр ойрхон солихоос аргагүйд хүрнэ. Манайхны сэтгэл зүй их өөр. Назарбаевын замаар явъя гэхээр цөөхөн хүн амтай учраас хэцүү. Надаас өрсөөд гадны хүн баяжчих эрсдэл өндөр. Казахстаны хувьд хүн ам олонтой учраас иргэд нь баяжиж болоод байгаа юм.

-ҮАБЗ УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдах нь зохисгүй хэрэг гэж ирээд шүүмжлэх хүн олон байна. ҮАБЗ уг нь таны яриад байгаа тусгаар тогтнол энэ тэр гэсэн илүү том асуудалд хараагаа чиглүүлэх учиртай санагдах юм…?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сул байх шиг санагддаг. Уг нь төрийн албан хаагчид тогтвортой байх үед айдас бага байсан. Одоо төрийн албан хаагчид тогтворгүй болсон учраас ямар ч баримжаагүй болчихсон. Намууд л гурав, дөрөвхөн жилийнхээ юмыг хийж байна. Аль нам нь ч ялгаагүй. Нэг нь гараад ирэхээр нөгөөхийнхөө тавьсан бүх хүнийг халчихдаг. Юмаа мэдсэн институци байхгүй болж хувирсан.Миний хувьд Ерөнхийлөгчийн институци дээр асуудал байх шиг. Манайх шиг ардчилсан улсад Ерөнхий сайд, УИХ-ын дарга солигдож болно. Ерөнхийлөгч хамаагүй солигдохгүй юм л даа. ҮАБЗ-ийн гишүүд нэг намаас байж болно. Өөр намаас ч байж болно. Гуч дөнгөж гарч байгаа залуу Ерөнхий сайдаар томилогдох боломжтой. Тэгэхээр хаана нөгөө хар хайрцаг нь байна вэ. Манайхан хар хайрцаг гэхээр Ерөнхийлөгчийн өрөөний буланд цоожтой юм бий мэттөсөөлдөг. Тэнд юу ч байхгүй. Төрийн уламжлалын л асуудал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Би энэ намын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч болно” гэж хэлээд гарч ирдэг. Харин Ерөнхийлөгч болсон өдөртөө намаас татгалзаж Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болно гэж бүгд хэлдэг. Хуулиараа тийм.Гэтэл бид мэдсээр байгаад нэг алдаа хийсэн. П.Очирбатын дараа Н.Багабанди гарч ирэхдээ бүх зөвлөхийг нь халж намынхаа ажилтнуудаа зөвлөхөөр тавьсан. Тэнд намын үүр байгуулчихаж байгаа хэрэг. Наана нь бид эв нэгдлийн бэлгэдэл, манай Ерөнхийлөгч нам бус гэж харж байгаа ч аппарат нь тэр чигээрээ нам. Н.Багабандийг дуусахаар Н.Энхбаяр дэмж­дэг улстөрчдөө авчраад тавь­чихаж байгаа юм. Ц.Элбэг­дорж гарч ирээд Н.Энх­баярын хүмүүсийг халаад өөрийнхөө намын улс төрийн зүтгэлтнүүдийг авчраад тавьчихсан. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн бүтэц бүрэл­дэхүүн тогтвортой байх тусам хар хайрцагны тухай ярьж болно.

-Таныхаар зөвлөхүүд улс төрөөс хараат байж төр хар хайрцагны бодлоготой байх нь ээ?

-Яг тийм. Ерөнхийлөгчийн зөвлөх аппарат ямар ч Ерөн­хийлөгч ирсэн солигд­мооргүй байгаа юм. Салбар бүрийн мундагчуулыг баг­таа­сан Ерөнхийлөгчийн зөв­лөхүүдийн танхим гэж байвал үр дүнтэй. Бид “Мандухай сэцэн хатан” кинон дээр Сатай сайдын дүрээр төрийн тэр уламжлалыг гаргах гэж оролдсон. Сатай “Хаан та болгооно биз дээ” л гэдэг. Та заавал тэгэх ёстой гэхгүй ч Сатай сайдын үгийг хаан дагах учиртай гэж толгой дохинсонсдог. Энэ уламжлалыг сэр­гээвэл бид идеалтай бол­но. Ю.Цэдэнбалын үед ч Улс төрийн товчооны гишүүд гээд салбар бүрээ доторлож, гадарласан есөн хүн ажилладаг байлаа. Дарга санал гаргаж, судлахыг даал­гана, өнөөдүүл нь чиглэл бүрээрээ судлаад шийдвэр гар­гахад нь нөлөөлдөг бай­сан. Чингис ч ялгаагүй. “Тэнгэр надад зарлигдав” гээд шийдвэрээ гаргадаг байсан. Хүмүүс тэнгэр хэлжээ л гэж ойлгодог. Би худлаа гэж бодож байгаа. Тэгвэл яагаад есөн өрлөг гэж дэргэдээ суулгасан юм. Цусан төрөл биш. Ясан төрөл биш. Ийм хүмүүс л асуудлыг шийдэж чадна. Есөн өрлөг тэглээ гэвэл хүчгүй сонсогдоно. Тэгэхээр тэр үед бид мөнх тэнгэр гэсэн идеалтай байж. Бидэнд одоо идеал хэрэгтэй байна.

-Иргэн бүр баян болно ч гэдэг юм уу, сонгосон нийгмээсээ хамаарсан идеал байгаа юм биш үү?

-Баян амьдаръя гэж байгаа. Гэхдээ яах гэж баян амьдрах гээд байгаа нь ойлгомжгүй. Сүүлийн хэдэн жил бид хэрэглээ гэдэг зүйлийг идеал руу аваачсан байна. Энэ тохиолдолд идеал маань мөнгө болж хувир­на. Идеал нь мөнгө болж хувирсан цагт үндэстэнёс зүй, уламжлалаа барьж, бусадтай харилцаж чадахгүй. Бүх юмыг мөнгөөр хэмжээд, хэрэглээг хэт шүтээд ирэхээр сайн сайхны тухай ойлголт алга болдог. Тэгэхээр ёс зүйн мухардалд орно. Үндэсний үзэл санааны нягтрал хэрэгтэй гээд байгаагийн учир энэ л дээ. Заавал хэлмээр нэг зүйл бий. Ардчилал, эрх чөлөөг дураараа дургих гэдгээс салгаж ойлгох ёстой. Тэр цаг нь ирсэн. Эрх чөлөө гэдэг дураараа дургихтай ямар ч холбоогүй зүйл. Бид олуулаа амьдаръя гэж байгаа бол олонхийнхоо эрх ашигт нийцүүлж амьдрах ёстой. Ингэхийн тулд албадахаас аргагүй. Гэхдээ хүч хэрэглэхгүй.

-Яана гэсэн үг вэ, эхлээд сонссон хүн бол эрх зөрчсөн эсэргүү юм ярилаа л гэх байх?

-Энэ бол хувь хүний эрх чөлөөтэй огт хамаагүй зүйл. Хамтаараа амьдрах гэж байгаа бол тохирсон тоглоомоороо л тоглоно. Тоглож чадаагүйгээ албадахаас аргагүй. Мэдээж буу тулгаж хүч хэрэглэхгүй. Өдөрт хоёр хүн автын ослоор үхэж байх ямар албатай гэж. Жилд 720 хүн. Ингээд яваад байх уу. Одоо зогсох ёстой. Явган хүний гарцаар яваагүй хүнийг торгоод байх хэрэгтэй. Намайг Багшийн сургуульд сурч байхад зүлгэн дээр гишгэлээ гээд таван төгрөгөөр торгож байсан юм. Бүр хайр найргүй торгодог байсан. Тэгэхээр жил бүр 700 хүнээ дайрч алахгүйн тулд хүн бүрийг торгох хэрэгтэй. Яг гарцаараа гардагболтол нь цагдаа нарыг өдөр шөнөгүй жижүүрлүүл. Мөнгөгүйг нь ажил хийлгэх боломж байна. Хог цэвэрлэхээс эхлээд өчнөөн ажил байна шүү дээ цаана чинь.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Бямбацогт: Ардчилсан намынхныг гар гэхээр Засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав

УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга С.Бямбацогтоос уг сэдвээр тодруулга авлаа.

-МАН Засгийн газарт хамтарснаас хойш зөв­хөн албан тушаалын хуваа­рилалт дээр амлалтаа бүрэн биелүүлсэн. Бусад асуудал дээр хойрго хандаж байгаа тул МАН Засагт байх ёстой юу үгүй юу гэдэг асуудлыг ярихаар болжээ. Үүнд ямар хариулт өгөх бол?

-Манай бүлэг дээр ч гэсэн хамтарсан Засгийн газар байгуулсан нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ард иргэдийн амьдралд нааштай гээд хэлчихээр зүйлс гарахгүй байгаа тул МАН-ын бүлгийн гишүүд яах ёстой вэ гэдгийг ярьж байна. АН-ыг гар гэхээр засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав. Мэдээж холбогдох байгууллагуудаараа ярьж, хэлэлцэж байж энэ асуудлаа шийднэ.

Гэрээндээ тодорхой зүйл­сийг хийж хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа. Тухайлбал, эдийн засгийн хямралыг давах хөтөлбөр батална. Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа ард иргэдэд өгөөжтэй, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна гэсэндээ хүрч чадаж байгаа билүү. Оюу толгойн гэрээг нууж байгаад Дубайд очоод гарын үсэг зурсан. Тавантолгойд гэхэд Монголын гурван сая иргэн 1072 хувь­цаагаа өмч болгон үнэ цэнтэй болгож чадаагүй. Энэ мэтчилэн гэрээнд тусгагдсан тодорхой асуудлууд ший­дэгдэхгүй байна. Сонгуулийн хуулийг хавар шийдчихье гээд чадаагүй. Түүнчлэн хар машины давхар хяналтыг гараар тоолно гэсэн ч мөн л шийдэгдсэнгүй. Гэх мэтээр ярьж болохгүй зүйл гэж байхгүй. Ярьж болно.

Харин манай намыг албан тушаалын тал дээр амлалтаа биелүүлсэн гээд байгаа. Зөвшилцлийн гэрээнд зааснаар манай нам сайд нараа аль болох туршлагатай хүнээр тавья гэсэн. Санасан хэмжээнд хүртэл зарим нь ажиллахгүй байгаа тал бий ч туршлагатай, мэдлэгтэй хүмүүс намд маш их байдаг. Хариуцлагатай хүнээ тавих ёстой.

-Хамгийн гол нь хамтран Засгийн газар байгуулсан хэрнээ Засгийн газрын оруулж ирсэн хууль, тогтоо­лын төслүүдийг унагаж бай­гаад АН-ын гишүүд бухим­даж байгаа бололтой. Албан тушаалаа авсан бол ажлаа хийх ёстой юм биш үү?

-Бид Засгийн газрын оруулж ирсэн зөв бодлогыг дэмжээд явж байгаа. Харин буруу бодлого дээр нь шүүмжлэлтэй хандаад явж байна. УИХ дээр ч гэсэн асуудлыг аль болох сайжруулаад зөв асуудлыг нь хурдан дэмжээд баталж яваа. Гэтэл нөгөө талдаа МАН-ын бүлгийн гишүүдийн тавьсан асуудлыг шийдэхгүй байна. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг засагт хамтарсан цагаасаа эхэлж тавьж ирсэн ч өдий болтол хэлэлцсэнгүй. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох гээд маш олон асуудал хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч таг чиг байна. Ийм байдлаар хамтарвал утгагүй л байна.

-Анх гэрээ байгуулах үед оролцсон МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй АН-ынхан уулзах бололтой. Үүний дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны бага хурал хуралдаж, тодорхой шийдвэр гаргахаар болж. Магадгүй МАН-ыг Засгаас хөөнө гэдэг яриа гарсан байна лээ. Асуудал хөөж, хөөгдөхдөө тулсан юм уу?

-2009 онд Сү.Батболдын Засгийн газар байгуулагдахад Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг “Биднийг засгаас хөөсөн ч засгаас гарахгүй” гэж байгаад гарсан байх аа. Одоогоор нэг нь хөөж, нөгөө нь хөөгдөөд байгаа юм алга.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Малын тоо толгойг төрөөс тогтооно

Монголчууд юугаараа баян малаар л баян. Бас газар нутгаар баян. “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай” гээд хэнд ч захирагддаггүй, эрх чөлөө нь дэндсэн сайн дурын малчид Монголын хөдөөгөөр нэг. Одоо ч нийслэлд элбэгшиж байх шиг. Ингэж малыг сайн дураараа маллахыг больё. Энэ юу гэсэн үг вэ гэхээр монголчуудын эртнээс маллаж ирсэн мал аж ахуй байгаль орчныг уул уурхайгаас дутах­гүй цөлжүүлж, хор хохирол учруулж байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй. Малчдад хориглодог юм гэж Монголд алга. Хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй, уул ус, ургамал амьтан тэгширсэн эрүүл газрыг 1000 хонь, 500 ямаа, тавин үхэр, 100 адуутай очоод талхлаад тэр уулын амыг улаан халцгай болгоод явдаг. Байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэж хэн ч малтай заргалдахгүй, малчинтай хэрэлдэхгүй. Харин ч нүүдлийн малын баас нь бордоо болдог гэлцээд л өмөөрөх биз. Аргалыг нь унаа тэрэгтэй очоод түүчихдэг болсон цагт ямар юмных нь бордоо болж амжих билээ. Монгол Улсын газар нутгийн 120 сая га газрыг бэлчээр нутаг гэдэг юм билээ. Гэвч байгаль цаг уурын өөрчлөлт, малын тоо толгой хэтэрч бэл­чээрийн даац багасч байгаа. Судал­гаагаар бэлчээр нутгийн орчим хувь нь 50-70 хувь нь талхлагдсан гэж үздэг. Ялангуяа хот суурин газрын орчим бүр их талхлагдсан аж. Монгол Улсын хэмжээнд 28 сая орчим тоо толгой мал байх боломж­той гэсэн судалгаа бас байдаг. Гэвч одоо жаран саяд хүрчихээд байна. Энэ нь байгальд хор хөнөөлтэй, бэлчээр нутаг нөхөн сэргэх боломжгүй, ургамлын зүй тогтол өөрчлөгдөж, элсний нүүлт ихэссэн, өвсөн тэжээлт зэрлэг амьтадунаган нутгаа орхин нүүх, ховордох зэрэг аюул бас дагуулдаг юм байна.

Урт нэртэй хуулинд голын ай сав газар, эх ундаргад голын эхэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүйгэдэг. Гэтэл түм түмэн мал гол нуурандшавхай татуулан орж шээгээд, адуу дотор нь зогсоод хомоолоо унагаж, ундаргыг нь битүүлдэг. Ин­гээд малчид хэдэн малаа хариу­лах гэж дуртай газраа буугаад Монголын байгалийг сүйрүүлж байна. Уг нь ухдаг эдийн засгаасаа үрждэг эдийн засаг нь мал. Бид ухдагийг байгаль орчныг цөлжүүлээд байна гэдэг ч хаа сайгүй цөл­жүү­лээд байгаа нь үрждэг эдийн засаг болох мал илүү сүйтгэдэг. Хуучин Хөх нуурт цайдмын Монгол руу, эсвэл хойшоо Байгаль нуур руу зусдаг байсан цаг одоо өнгөрсөн. Хил гаальтай чанга хатуу болсон. Тиймээс жаран сая малыг бэлчээрийн даац нь дийлэхгүй болоод удлаа. Мал хэдийгээр үрждэг эдийн засаг ч бэлчээрийн мал аж ахуйг эдийн засаг гэж шууд ойлгоход бэрх болсон. Үүний оронд юу хийх вэ. Суурин мал аж ахуй буюу фермерийн аж ахуйг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Ийм тохиолдолд одоо байгаагаасаа хэд дахин олон мал үржүүлсэн ч болж байгаа юм. Нэг айл 100 мянган үхэртэй, сая хоньтой, мянга мянгаар нь адуутай байж болж байгаа юм. Суурин мал аж ахуй нь бэлчээрийн мал аж ахуйг бодвол эрсдэл багатай, бай­галийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бага бай­даг. Дээр нь ашиг шим нь илүү, эдийн засгийн эргэлт ихтэй. Монголын энэ цэлгэр талыг бэлчээр болгож талх­лахынхаа оронд хаа сайгүй фермерийн аж ахуй хөгжүүлж хажуудаа усалгааны сис­темтэй, тэжээлийг нь бэлдээд өгчихдөг, өвөл зуны байртай, нарладаг талбайтай, сүү, мах, арьс шир, ноос ноолуурын чиглэлийн үйлд­вэрүүдтэй, үүнийгээ хилийн орчим бай­­гуул­чихвал орчин үед зо­хих ёстой болж. Ухахаас илүү­тэй мөнгө, үржүүлдэг эдийн засгийг ингэж хөгжүүлж болно. Фермерийн аж ахуйгаа да­гаад хүүхдийн сургууль, хүн эмнэ­лэг, малын эмнэлэг, соёлын үйлчилгээ гээд бүгд бий болно. Малч­дын хүүхдүүд дотуур байранд суух шаардлагагүй болно. Дэд бүтэц аяндаа хөгжөөд ирнэ.

Шинэ зуунд уламжлалаа дагана гээд дур дураарааявдаг малчдыг журамд оруу­лах хэрэгтэй болж. Суурин маллагааг сонгохгүй ч мал хариулах сонирхолтой сайн дурынхан бэлчээрийн мал аж ахуйгаа сонгоно гэвэл малын тоог нь заагаад лиценз зөвшөөрөл олгож хариуцлагыг ч тэр чи­нээ­­гээр оногдуулах хэрэг­­тэй. Гэтэл зунжин айраг цагаа, найр наадам хэсч наз­гайрч хэвтчихээд өвөл нь эхний зуднаар л ам руу нь хийх ширхэг өвсгүй хэдэн малынхаа амийг нь авчихдаг шүү дээ. Энэ олон амьтны амийг хайхрамжгүй цалгар назгайгаасаа болж үгүй хийчихлээ гэж хэн ч ха­риуцлага тооцдоггүй. Тиймээс лиценз­тэй, эрх бүхий мал­чин малаа өлсгөж, хөлдөөж алсан бол лицензийг нь хураах хүртэл хариуцлага оногдуулдаг байх хэрэгтэй.

Үүнээс цааш битгий малаа хариул гээдбэлчээрийг нь заагаад өгчихдөг, малын тоог нь хязгаарлаж 30 хонь,гурван үнээ, хоёр морьтой байхад л болно биз. Гэхдээ Улаанбаатарын ойролцоо 100 км-т мал байлгах хэрэггүй. Сая давсан хүнтэй хотод ямар нэг халдварт өвчин гарвал сүйд болно. Үүнээс гадна малаа маллая гэсэн ч хот орчмын бэлчээр дэндүү талхлагдсан учир талдаа ч олигтой шим тэжээл болохгүй.

Дэлхийн цаг уурын өөрч­лөлтийн нөлөөгөөр Монголын цаг агаарт ч өөрчлөлт орж манай орны бүх нутгийн жилийн дундаж температур хоёр градусаар дулаарчээ. Мөн хур тунадасны жигд хуваа­­рилалт өөрчлөгдөж ган, зуд тохиолдох нь элбэгших бол­сон. Нийт бэлчээрийн 69 хувьд нь бэлчээрийн ногоон масс ямар нэг хэмжээгээр буурсан аж. Хэрэв хугацаа алдвал тарга тэвээрэг муутай хэдэн мал нь нэг зудын ая даахгүй малчны хотхарлахыг үгүйсгэх аргагүй талаар мэргэжлийн хүмүүс хэлжээ.

Бид өөрсдийгөө л мал маллах арга ухаантай, малын ашиг шимийг зөв хүрт­дэг гэж боддог. Гэхдээ бүр хууч­ныхаасаа дэвшсэн нь гэвэл малаа мотоцикль, машинаар хариулдаг болсноос хэтрэх­гүй. Хөдөө аж ахуй зөвхөн Мон­голд байдаг юм шиг ойлгол­­тоосоо салмаар байна. Герман гэхэд дэлхийн хөдөө аж ахуйн бүтээг­дэхүүний 6 хувийг үйлдвэр­лэдэг юм. Энэ нь дэл­хийд дөрөвдүгээрт ордог гэсэн үг. Уламжлалт мал аж ахуйтай манай улс харин аль хавьд яваа билээ. Гадныхан монгол малын мах авах саналаа ирүүлж, эхнээсээ судлаад гэрээ хэл­цэл хийгээд, зарим нь бүр аваад эхэлсэн. Гэхдээ тэдний гол шаардлагын нэг нь бэлчээрийн малын мах биш фермерийн аргаар өсгөсөн эрүүл малын мах авах юм. Тэдний шаардлагыг буруу гэх аргагүй. Монголд байсхийгээд л малын халдварт өвчин гардаг болохоор ийм шаард­лага тавьдаг хэрэг. Орчин үед хотын ямар ч иргэн дураараа, таалагдсан газраа байшин бариад, гол ус, ой мод болсон, үзэсгэ­лэнт байгальтай газар ли­ценз зөвшөөрөлгүй амь­дар­­­­даг­­гүй. Амьдрах нь бүү хэл ам­рах гээд очиход хүртэл захын ойн цагдаа ирээд заг­­наад суулгахгүй. Харин малчин Дорж өвсний шим, усны арвинтайаль л сайхан газар хүссэнээрээ хэдэн малаа тууж очоод тал­хаж бай­гаад яваад өгдөг. Тэрний төлөө хариуцлага хүлээдэггүй. Мал мал­лагааны арга ухаан, нөх­цөлийг өөрч­лөх цаг нэгэнт болсон. Тэ­гээд ч хариуцлага гэдэг юмыг хаа хаанаа бодмоор, хэрэг­жүүлмээр. Ядаж л малаа үхүүлс­нийхээ төлөө хариуцлага үүрдэггүй малчдыг хариуц­лагажуулмаар. Одоо хариуцлага үүрдэггүй юмаа гэхэд эрлэгийн өмнө очиход хүний амь, амьтны амь хоёр адилгээ биз дээ

Categories
мэдээ цаг-үе

Дэвжих айлын дээвэр, өөдлөх айлын үүд “Монгол дээвэр” ХХК

Үүлс хойшоо нүүгээд эхэлмэгц миний сэтгэл дотор борооны бараан үүл
хуралдан бөөгнөрч байх шиг сэтгэл харанхуйлаад явчихдаг сан. Уг нь би бороонд
тэгтлээ дургүй хүүхэд байгаагүй л дээ. Бусад хүүхдийн адилаар хувцсаа тайлаад нүцгэн
цээжээ бороон дуслаар шавшуулан гүйх дуртай сан. Гэвч бороо зогсохгүй хоёр,
гурван өдрөөр үргэлжлэн орвол манай
байшингийн дээврээс дусаал дусч, бүр зарим газраараа ус гоожиж эхлэх нь намайг
их түгшүүрт автуулдаг байлаа.

Харин одоо би өрхийн тэргүүн болж, хувийн өмч хөрөнгөө хүссэнээрээ
янзлан тохижуулж, түүнээсээ сэтгэл ханамж хүртэж яваа жирийн нэгэн иргэн.
Манайх саяхан шинэ газар нүүж тохилог сууц барьсан юм. Тэгтэл байшингаа юугаар яаж дээвэрлэх вэ гэсэн асуудалтай
тулгарлаа. Гагцхүү хамгийн чанартай материалаар өнгө үзэмж сайтай хийх юм шүү
гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Тэгтэл намайг дээвэр гэж үглээд байхаар эхнэр
маань “Монгол Дээвэр” ХХК хэмээх үндэсний үйлдвэрлэгч компанийн утсыг
олоод ирлээ.

Ингээд юун түрүүнд “Монгол дээвэр” ХХК-тай холбогдлоо.
Тэднийх барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй жил тогтвортой
ажиллаж буй үндэсний шилдэг компани аж.
Тэр бүү хэл Монгол Улсын барилгын салбарт черепицэн дээвэр үйлдвэрлэлийн
технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэж эхэлсэн анхны компани юм байна. Байшингийнхаа
дээвэрт л хамаг анхаарлаа төвлөрүүлж
бодсон надад “Монгол Дээвэр” ХХК гэхээр олзуурхууштай, дотно санагдав. Тэгтэл
тэднийх зөвхөн дээврийн материал бус бүтээлчээр тусган авч
хэрэглэж болохоор хэд хэдэн онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь сэтгэлд нийцсэн
тул тэдний бүтээгдэхүүнүүдээр хашаа байшингаа тохижууллаа. Ингээд иргэд, аж
ахуйн нэгж ер хэнд ч ашигтай байж мэдэх хэрэгцээтэй мэдээлэл байх болов уу
хэмээн өөрийн туршлагаас “Өдрийн
сонин”-ы уншигч олонтойгоо хуваалцаж байна.

Черепицэн дээвэр

Эдэлгээ даах 60-100 жилийн насжилттай черепицэн дээврийг тэд анх
үйлдвэрлэж эхэлсэнээс хойш улам чанаржуулан хөгжүүлж иржээ. Хэмжээний хувьд 42
см урт, 34 см өргөн, 11 мм зузаантай. 10 ширхэг нь нэг м2 талбайг дээвэрлэнэ. Мөн угсрахад хялбар бөгөөд
дуу, дулаан тусгаарлах чадвар сайтай бат бөх, хамгийн гол нь ус чийг нэвтрүүлэхгүй,
цаг агаарын огцом өөрчлөлтөд тэсвэртэй зэрэг давуу чанарууд нь надад таалагдсан
юм. Мөн
нэг м2 черепицэн дээврийн үнэ
12.000 төгрөг бөгөөд байшингийнхаа 64 м2 талбайг черепицээр дээвэрлэхэд ердөө
768.000 төгрөг болов. Хятадын гөлмөн төмөр хэвлэгч машинаар хэвлэсэн нимгэн төмрөөр
байшингаа дээвэрлэсэн бол бараг тэр дайны зардал гаргана. Гэвч тавхан жилийн насгүй тар няр хийгээд
салхинд навсайчихдаг төмрөөр дээврэлчихээд доор нь ховтинож суух ямар олиг
байхав. Черепицэн дээвэр бол нэгэн насны
эдэлгээтэйн дээр манай дотоодын бүтээгдэхүүн. Харин салхинд нугаларчихмаар
сарчигар төмөрийг манайхан Хятадаас оруулж ирдэг. Тэгэхээр аль нь ашигтай байна
даа.

Зам талбайн тохижилтын эко хавтан

“Монгол Дээвэр” ХХК үйлд­вэрлэж
буй бас нэгэн онцлог давуу талбай бүтээгдэхүүн бол эко хавтан. Манай улсын барилгын материал үйлдвэрлэлийн
салбарт мөн л “Монгол дээвэр” ХХК
хамгийн анх үйлдвэрлэн, технологийг нь эх орондоо дэлгэрүүлсэн бүтээгдэхүүн.
Одоо бол нэгэнт албан байгууллага, хувь хүмүүсийн хэрэглэж дадсан чанартай бүтээгдэхүүн
болжээ. Тэднийх өдөрт л 300 м2 талбайг
хучих хэмжээний эко хавтан үйлдвэрлэдэг гэнэ. Тэгэхээр мөн ч их хэрэглэгчидтэй
байгаа биз. Хэмжээний хувьд урт 60 см, өргөн 40 см, зузаан нь 7-10 см хүртэлх
уг хавтангаар би гараашийнхаа урд хэсгийн тохижилтыг хийсэн. Үндсэн зориулалт
нь авто машины зогсоол болон налуу талбайн тохижилт хийх зориулалттай юм билээ.
Хамгийн сонгодог жишээг Гандангийн дэнжээс Баянбүрд рүү уруудах замд замын хойд
талын өндөр дэнж газрыг эко хавтангаар хэрхэн тохижуулснаас харж болно. Ер нь түмэн
хүний хөлөөр талхигдсан нийслэл хотынхоо улаан шороотой дэл сул талбай бүрийг
эко хавтангаар тохижуулчихвал хотын ногоон байгууламж тэр хэрээр нэмэгдэх нь
дамжиггүй.

Угсардаг төмөр бетонон хашаа

Банзан хашаа моодноос гарч, бетонон хашаа гарц болж байгаа өнөө үеийн
хашааны хэв загварыг тодорхойлогч нь мөн л “Монгол дээвэр” ХХК. Тэд 2001
оноос эхлэн угсардаг төмөр бетон хийцийн хашааг европын хэв загвараар үйлдвэрлэн
хэрэглэгчдэд нийлүүлж иржээ. Мод үнэд орж байгаль экологийн тэнцвэрт харьцааг
эрхэмлэх болсон өнөө үед банзаар хашаагаа хатгаж тансаглах хэрэг алга. Харин түүний
оронд элс цементээс бүтсэн эдэлгээ даах чанартай төмөр бетонон хашааг хээний өргөн
сонголттойгоор цутгаж байна шүү дээ, цаана чинь. Банзан хашаагаа хэчнээн
зосдовч шургааган шонгууд нь гурван намрын ус чийг даалгүй өмхөрч, нэг хүчтэй
салхинд шургааган шонтойгоо шургаад уначихдагийг хэн бүхэн мэдэх биз ээ. Харин
энэхүү хашааг нэг бариад авсан байхад нэгэн насных болох аж. Шонг нь хүртэл
тусгай технологиор цутгагддаг юм билээ. Төмөр бетонон хашаа гэхээр хүнд гэж сүрдэх
хэрэггүй. Хашаа харьцангүй хөнгөн тул ачиж буулгах, барих зэрэгт өргөгч
механизм ашиглах шаардлагагүй. Гурав дөрөвхөн хүн хашааг төвөггүй барих
боломжтой тул хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэнэ. Хэмжээний хувьд, нэг байр
хашааны урт 2 метр. Өндөр нь 50 см, 1
метр, 1.5 метр гэсэн сонголтуудтай. Хүсвэл хашааг өндөрлөх боломжтой. Харин
зузаан нь 5 см. Тэгэхээр хөнгөн байхаар байгаа биз. Мөн 30 гаруй төрөл загварын
хээнээс сонголтоо хийж хашааныхаа дизайныг шийдэж болно. Дуртай өнгөөрөө будаж
болох бөгөөд захиалагчийн хүсэлтээр энэхүү хашаанд тохирсон эдэлгээ даах металл
хаалга хийж өгдөг юм билээ. Манайх төмөр бетонон хашаатай болж, хашааны хаалгаа
ч хийлгэсэн. “Өөдлөх айл үүднээсээ, дэвжих айл дээврээсээ” гэдэг шүү дээ.

Тус компанийн бүтээгдэхүүнүүд үүгээр зогсохгүй. Явган замын
хавтан, явган замын хашлага буюу бордюр, хамгаалалтын төмөр утсан тор гээд зам
талбайн тохижилтыг шийдэх цогц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Нэг дороос
нэжгээд бүтээгдэхүүнээ авчихаар тээврийн зардал, цаг хугацаа ч хэмнэнэ. Хэмнэлт
гэснээс чанартай бүтээгдэхүүн гэдэг цаанаа мөн л хэмнэлт, сэтгэл ханамжийг бүрдүүлж
байдаг. Сайн юм өөрөө сайхан зүйл дагуулж, муу юм модон улаатай байдаг шүү дээ.
Тэгэхээр аль болох чанартай, эргээд үр өгөөжөө өгөхүйц зүйлийг сонгодог байх шаардлагтай
цаг үед бид амьдарч байгаа. Тиймээс
сонголт бүрээ зөв мэргэн байх болутгай хэмээн ерөөе. Урин дулаан цагтай уралдан хот хороогоо
тохижуулж, байшин сууцаа барих гэж байгаа хүнд бол хэрэгтэй мэдээлэл болов уу
хэмээн найдна. Уншигч олны мэргэн оюун тунгаах биз ээ.

“Монгол Дээвэр” ХХК-ийн хаяг: УБ хот, ХУД-ийн гуравдугаар хороо, Ажилчны
гудамж 98 тоот.

Утас: 94448588, 91990828, 99076645, 89071995 www.mongoldeever@yahoo.com

Иргэн Г.Дорж