Categories
мэдээ нийгэм

Цас орном, “мөнхийн ус” урснам



 “Гэртээ харих зам үргэлж гэгээн байдаг” хэмээн Төрийн шагналт, Соёлын гавьяат
зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол гуйа
нэгэнтэй хэлсэн билээ. Тиймээ, гэртээ харих зам үргэлж гэнээн байдаг, цасан
бударсан шөнөөр харих тэр тусмаа…

 Урин цагийн уур
орж хүмүүс хувцсаа нимгэлээд байсан тавдуаар сарын эхээр өвөл нь ороогүй их цас
малгайлах юм гэж хэн санах вэ. Их хотын гудамж тайлбайгаар мөр, тэргүүнийхээ
цасыг унагах завгүй гэр гэрийн зүг яаран тэмүүлэх хүмүүс юутай гэгээн сайхнаар
хөглөгдөнө гээ. Замаар яваа машинууд аваарын гэрлээ анивчуулан болгоомжтой
гэлдэрнэ. Жолооч нар аль хэдийнэ зуны дугуйгаа сольж тавьсан цаг болохоор
харльтиргаа гулгаа үүсч болзошгүй аж. Цонх мөргөн лавсан нойтон цастай тулалдах
машин бүрийн шил арчигч нэгэн хэмээр наашаа цаашаа найгана. Гэвч дээвэр үгүй
орчлонгоос дэвэрсэн мэт их цасан малгайлан малгайлсаар шил толь бүгдийг бүрхэн
авахад бэлэн байлаа. Шөнийн хотыг цас 
ашгин зуур хучин аваад анир гүм болохуй гудамжны дэнлүүн дор хөөрүү цас
бужиггалдсаар л байв.


Гэргий, хүүхдүүд минь гэрийнхээ цонхоор цас
уламширүүсэн бударч буйг сэтгэл түгшин харж, харьж ирэх больж буй эсэхийг минь
лавлан байн байн утасдана. Тэр болгонд нь олон хоног гэртээ хариагүй хүн шиг
гэрийн зүг яаран догдолно. Цас ч бас гэртээ харих гэж яваа хүний сэтгэл шиг
яаран додолж, адган хөөрөх мэт бужигналдсаар л.

Урт удаан аялалдаа цэг хатгасан мэт гэрийнхээ гадаа
буухад хаашааны банхар цасан дороос ухас хийн босч хөв хөв хуцах нь үнэхээр л
олон он өргөрсөн мэт содон мэдрэмж төрүүлнэ. Банхар маань гинжээ сажигнуулсаар
өөдөөс ирэхэд танихгүй хазчих вий дээ гэсэн шүү юм бодон айдас төрж ч байх шиг.
Гэтэл харин хөлийг минь үнэрлэн сүүлээ шарвалзуулж байснаар том хар биеийг нь
цагаан болтол өвч бүрсэх нотон цасыг ганцхан сэгсэрч биеэ шилгээгээд эргэлээ.
Эзэнтэйгээ мэдлэх зуурт хэвтрийг нь цас дарчихсан тул банхар маань  хөлөөшөө цас малтаж, дороо эргэн
тээнэгэлзсээр  хоцров.

Өглөө сэрэхэд өнөөх их цасан зугуу зугуухнаар хайлж
газрын хэвгий даган чимээгүйн урсаж байлаа. Гудамж талбай нэг л зутруу
байдалтай харагдах авч энэ бол байгал дэлхий, хөрс шорооны амыг тэтгэх “мөнхийн
ус” юм шүү гэж бодогдоно. Энэ зун ч дэлгэр болох нь дээ…     

Г.Лхагвадорж      

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн хямралаас ойрын хугацаанд гаргах зургаан шинэ хууль төрнө

Эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын  тогтоолын төслийг өчигдрийн
чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголбанкны захирал Н.Золжаргал, УИХ-ын гишүүн
Д.Зоригт нар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаар эдийн
засагт ямар ахиж, гарц бий болох талаар мэдээлэл хийлээ.

Нийт
26 заалт бүхийн тогтоолын төслийн 18 нь эдийн засгийн хүндрэлээс ойрын
хугацаанд гарах арга хэмжээ бол үлдсэн найман төсөл нь тогтолцооны шинэчлэл
хийхэд чиглэгдсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар гадаад валютын урсгалыг
сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх аж. Мөн бизнес, хөрөнгө
оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэхжлийг нэмэгдүүлэх, хувийн
хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийг тодорхой болгох
юм. Түүнчлэн төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх үндсэн дөрвөн чиглэл
тусгагасан гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тодотголоо.
Тухайлбал, “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг
түргэтгэж, “Тавантолгой”-н ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний
өрсөдөх чадварыг сайжруулах юм байна. Жишээлбэл, “Тавантолгой”-н ордын
нэмэлт хөрөнгө оруулалтыг ойрын 3-5 жилийн хугацаанд 3-5 тэрбум төгрөгөөр
нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Мөн бизнесийн орчинг сайжруулах,
бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн
хэвшлийн үйл ажиллагаанд тавьдаг олон хяналт, шалгалтын тоог цөөрүүлнэ гэсэн. Төрийн
байгууллагын хүнд сурталыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх чиглэлээр
зарим хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал,
тусгай зөвшөөрлийн тоо 900 орчим байгааг 400 болгож бууруулах, хяналт
шалгалтуудын тоог эрс бууруулах арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан гэж УИХ-ын
гишүүн Д.Зоригт онцолсон.

Тогтоолд
тусгагдсан чиглэл, зарим арга хэмжээнүүдийг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы
хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад
УИХ-аас үүрэг болгожээ. Мөн тогтоолын хүрээнд зургаан хууль шинээр батлах,
зургаан багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөө боловсруулжээ. Хуулийн
төслүүдээ ирэх сарын 1-ээс өмнө УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж.

 

Categories
мэдээ нийгэм

Өмнөд монгол залууг улсаас гаргах шийдвэрийг түр хойшлуулжээ

БНХАУ-ын
иргэн Вэнь Шинь буюу Н.Алхаа нь Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух
зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулга өгсөнтэй
холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дараахь мэдээллийг
өглөө.

Вэнь
Шинь нь 1968 оны наймдугаар сарын 8-нд БНХАУ-д төрсөн бөгөөд Монгол Улсад 1992
онд суралцахаар ирсэн байна. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгсчээ. Тэрбээр
1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад
хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн
гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ.

“Монгол
Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах,
хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын
боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын
иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй,
олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй” гэж Иргэний
харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Гэр бүлийн шалтгаанаар
оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин
худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх
бусад бодит шаардлагыг үүсгэчээ. Улмаар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат
болох болон
цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор нэг ч
удаа гаргаж хандаагүй байна.

“Вэнь
Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө
төгрөгний асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор
Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байна” гэж Иргэний
харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тайлбарлалаа. Албан ёсны бичиг
баримтын бүртгэлээр БНХАУ-ын иргэн Вэнь Шин Норовцэрэнгийн Алхаа гэх албан бус
овог, нэрээр харилцах, шийдвэр гаргах хууль эрх зүйн боломжгүй гэв.

Categories
мэдээ нийгэм

Хямд үнэтэй орон сууцны азтануудыг маргааш тодруулна

-Харин
гэрээгээ  ирэх даваа гаригаас байгуулна-


Õямд
үнэтэй öººõºí õýäýí áàéðûã èðãýäýä õ¿ðòýýõ ãýæ íýëýýä àæèë óíäàð÷ áóé. Çàõèàëàã÷äûí
òîî åñºí ìÿíãà äàâñàí áîëîõîîð ñóãàëààãààð èðãýäýä øóäàðãà õóâààðüëàõ þì.

“Буянт-Ухаа
1” хорооллын 1764 айлын орон сууцны байрыг худалдаж авахаар нийт 9094 иргэн
бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу
гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн байна.Èéìä èðýõ àìðàëòûí
ºäð¿¿äýä ñóãàëàà ÿâóóëààãààð àçòàíóóäûã òîäðóóëàõ þì.

Сугалааны
тохирлыг тавдугаар сарын 10-ны 10.00-13.00 цагт, 11-ний өдрийн 10-14.00
цагуудад МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар гаргах юм. Эхний өдөр ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийнх, 11-ний өдөр буюу ням гарагт
төрийн албан хаагчдын сугалааны тохирлыг явуулна. Сугалааны тохирлыг
программаар хийхээр маргаан үүсдэг учир гар аргаар явуулахаар болæýý. Сугалааг
хуйлахаас эхлээд битүүмжилж, телевизийн байранд хүргэх хүртэлх бүх явцад хөндлөнгийн
хяналт давхар àæèëëàõ þì áàéíà. Үүнд төрийн хяналт шалгалтын албаныхан байхаас
гадна захиалга өгсөн иргэдийн төлөөлөл îðîëöîæ áóé ãýíý. Сугалаа 49 удаа
явагдана. Жишээ нь, залуу гэр бүл 33 м/кв-ын талбайтай байрны захиалга өгсөн
бол зөвхөн энэ хэмжээний байрны болон зөвхөн залуу гэр бүл гэсэн ангилал дотроо
өрсөлдөõ àæ.  Засгийн газрын шийдвэрийн
дагуу нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг нь зорилтот
хэсэг буюу залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд худалдан
борлуулах журамтай.

Сугалаанаас
тодорсон байрны эзэд ирэх даваа гарагаас ТОСК-ийн Маркетинг,  борлуулалтын
хэлтэст ирээд байраа сонгож, гэрээгээ хийõ þì. “Буянт-Ухаа 1” хороололд долоон
загварын өрөө ажиллуулж байгаа áºãººä òýíäýýñ  сонголтоо хийх áîëîìæòîé ãýñýí. Сануулахад
гэрээ хийхээс өмнө урьдчилгаа 30 хувиа төлсөн байна. 30 хувиа төлөхгүй бол
сугалаанд хожсон байсан ч хамаагүй байрны захиалгыг цуöëàõ àæýý.Байрныхаа
захиалгыг өгөөд гэрээгээ хийснээс хойш  10 хоногийн хугацаанд байрыг нь
хадгалàõ àæ. Энэ хугацаандаа амжиж 30 хувийн урьдчилгаа төлбөрөө хийõ ¸ñòîé þì
áàéíà.

“Буянт-Ухаа
2” хорооллын барилгын ажлыг санхүүжилт шийдэгдвэл èðýõ зургадугаар сараас
барилгын ажлыг эхлүүлæ, õîéòîíãîîñ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй áàéãàà àæ.

Categories
мэдээ нийгэм

Хороолол дундах замуудыг чөлөөлж байгалийн чулуугаар автозам хийхээр төлөвлөж байна

Улаанбаатар
хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх
зорилгоор орон сууцны хороолол дундах замуудын саадыг чөлөөлж шинээр байгалийн
чулуугаар автозам хийхээр төлөвлөж байна. 
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 663.1 км авто зам ашиглагдаж байгаагаас 24.0
хувь нь хотын гол гудамж, зам, 33.6 хувь нь туслах гудамж, зам, 42.4 хувийг
орон сууцны хорооллын гудамж, зам эзэлдэг юм байна.  Хамгийн өндөр хувь эзэлж байгаа орон сууцны
хорооллын авто зам нь саад ихтэй, хөдөлгөөний хязгаарлалттай байгаа нь түгжрэл
үүсэх гол нөхцөл болдог гэж албаныхан тайлбарладаг. Тиймээс “Улаанбаатар хотын
замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн
удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс 
хороолол дундах замын хөдөлгөөний эрчмийг хэрхэн сайжруулах боломжтой
байгааг судлаж танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг
болгосон юм.

Энэ үүргийн
дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 
орон сууцны хороолол дундах 173 байршлыг сонгон авч авто замын саадыг
арилгаж шинээр 103,460м2 буюу 25.8 км байгалийн чулуун авто замыг барих
боломжтой гэж үзжээ. Ингэснээр хотын төв зам, туслах замын ачааллыг 21,4 хувиар
бууруулан гэж тооцож байгаа юм байна. Мөн туслах гудамж, орон сууцны хороолол
доторхи замын саадыг чөлөөлснөөр түргэн тусламжийн машин, гал унтраах ангийн
машин, онцгой байдлын албаны машин орж гарах зам чөлөөтэй болж,  иргэдийн амь нас, эд хөрөнгийн эрсдлийг
бууруулах боломжтой болох юм байна. Эхний ээлжинд ачаалал ихтэй байдаг Их
тойруу орчмын орон сууцны хороолол дундах 30 байршлын замыг чөлөөлж байгалийн
чулуугаар авто зам тавихаар санал орууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга мод тарина

Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо
хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан
бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод
тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.

Энэ жилийн
мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Байгаль
орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцож Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун
модны тал /Цонжин болдогийн баруун урд/ мод тарина. Мод тарих арга хэмжээний
албан ёсны нээлт 12.00 цагт эхэлнэ.

Categories
гадаад мэдээ

Хятад Вьетнамын хооронд мөргөлдөөн гарчээ


Өмнөд Хятадын
тэнгисийн  Параселийн арлын ойролцоо Вьетнам
болон Хятадын усан онгоцуудын хооронд мөр­гөлдөөн гарчээ. Үүний улмаас Вьетнамын
долоон иргэн шархадсан байна. Хятадын тал тэнгист өрөмдлөг хийж, цооног суурилуулах
гэснийг Вьетнамын тэнгисийн цэргийнхэн эсэргүүцжээ.  Сөр­гөлдөгч талууд нэг нэгнийхээ эсрэг гал нээгээгүй
боловч Вьетнамын тэнгисийн цэр­гийнхэн даралттай ус шүршигч ашигласан гэнэ.  Тус өрөмдлөг хийх газар нь хилийн ойролцоох маргаантай
бүс нутаг бөгөөд аль аль тал нь өөрийнх хэмээн үздэг аж.

Бээжин өнгөрсөн
амралтын өдрөөр Өмнөд Хятадын тэн­гист “CNOOC 981” газрын тосны өрөмдлөгийн цамхгаа
байршуулж эхэлсэн нь хөрш орнуудаа өдөөн хатгасан үйлдэл болжээ. Үүний ха­риуд Вьетнамын
эрх ба­риг­чид улсынхаа ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх
арга хэмжээг авна хэмээн анхааруулга өгсөн. БНХАУ энэ хэрэгт Вьетнамыг буруутгаж
байгаа бол АНУ-ын Төрийн департамент үүнд тус улсыг буруутгасан байна.

Хятад улс нь Өмнөд
Хятадын тэнгис дэх арлуудыг оруулан, “U” хэлбэрийн хэсгийг өөрийн эзэмшлийн хэмээн
зарласнаар хөрш Филиппин, Бруней, Малайз, Тайваньтай газар нутгийн маргаан дэгдээ­гээд
буй юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн аваргын цэнгэлдэхийг барьж байсан ажилтан амиа алджээ

 Энэ онд Бразиль улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 15 тэрбум ам.доллар зарцуулж байгаа билээ. Ирэх зургадугаар сарын 12-нд нээлтээ хийх дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд зориулан асар өндөр өртөгөөр 12 шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж буй юм. Энэ бүтээн байгуулалтад оролцож байсан 32 настай ажилтан цахилгааны гэмтлээс болж тогонд цохиулж нас барсан харамаслтай хэрэг гарсан байна. Дэлхийн аваргын бүтээн байгуулалт эхэлснээс хойш найман хүн амиа алдаад байгаа нь энэ юм. “Arena Pantanal” цэнгэлдэхийн барилгын ажил тэмцээн эхлэхээс нэг долоо хоногийн өмнө дуусах төлөвтэй байна. Хэдэн зуун мянган хүний суудалтай цэнгэлдэхийн засал чимэглэлийн нарийн ажил бэлэн болоогүй ажээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын боловсролын систем дэлхийд тэргүүлэв

 “Pearson” фирмээс гарга­сан
дэлхийн боловсролын үнэл­гээг Өмнөд Солонгосын боловсролын систем тэр­гүүлжээ. Дэлхийн
боловсролыг тэргүүлэгч орнуудын эхний байруудад Азийн улсууд бичигдсэн байна. Тодруулбал,
топ тавд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонконг, Хятад улс жагссан бөгөөд тэдний
араас Европын Финланд, Их Британи, Герман, Франц болон АНУ нэрлэгдсэн аж. Харин
хамгийн муу боловсролын системтэй улсуудаар Грек, Индонез, Мексик, Бразиль улсууд
тодорчээ.

Categories
мэдээ цаг-үе

Наран мандах зүгт эх орны хил тайван байна (цуврал)

Жагсаалын талбайд хал цэргүүд бэлтгэл хийж байв. Халагдах
өдрийнхөө жагсаалд жигдэрч байгаа нь энэ. Цэргүүд Штабын дарга В.Хундгаагийн ту­шаа­лаар
отрядын хашаа­наас гүй­сээр гарч бял­даржуулалтын тал­байг зорилоо. Харин жагсаалын
талбайд ганц цэрэг үлдэв. Буу манаж үлдсэн нь тэр. Газар тавьсан буунуудын голоор
алхсанаа хашаан дотор хүн явж байгааг шалгасан бололтой гэнэт зогсч ийш тийшээ харав.
Хашаанд хүн үзэгдсэнгүй. Өнөөх цэрэг хажууханд нь байрлуулсан жагсаалын заавар самбар
руу харж, өөртэйгээ ярьж алхаж гарав. Хоёр алхаад март­чихсан уу, алдсан уу нөгөө
самбарынхаа өмнө очиж харж байгаад дахин үргэлжлүүлэх юм. Бусад нөхдөө эзгүй хойгуур
нууцхан бэлтгэл хийж байгаа нь тэр.

Удсан ч үгүй  тэнгэр
хангай муудаж шороогоор шуурч гарав. Өнөөх цэрэг ч даргын тушаалаар буугаа хурааж
ангийн байр руу гүйж харагдав. Отрядын хашааны эргэн тойрон дахь сумын төвийн айлууд
шороон шуургатай зэрэгцэн хэцэн дээр тохсон угаасан хувцсаа оруулж байв. Онгон сумын
захиргаа хилийн цэргийнхэнтэй энэ жилээс хамтарч ажиллах болжээ. Салхи шуурга, зуд
турхан гээд зайлшгүй тохиолдолд хүн хүч, техник гээд хэнд юу хэрэгтэй байна түүгээрээ
хамтран ажилладаг тухай Сумын Засаг даргын орлогч Үнэнбор ярив.

Гадаа шороогоор шуурч шөнөдөө цас орж магадгүй гээд Ламтын
заставын харуулын байрыг зорихоор боллоо. Шөнийн 01 цагийн орчимд салхины урсгал
ширүүсч, цас хаялж эхлэв. Харуулын байр хилийн 999 дүгээр баганын дэргэд байдаг
юм байна. Замдаа ламтын заставаар дайрч хилчид мэдээлэл солилцоод шөнөдөө харуулын
байр хүрч хонов. Нөхцөл байдалтай нь танилцахаар хотоос хаа нэг дарга нар нь л очихоос
өөр хүний бараа харагдахгүй энэ газар хоёр давхар дүнзэн байшин сүндэрлэжээ. Нэг
давхарт харуулын цэргүүд зурагт үзэж, хоол ундаа хийж иддэг байна. Гал тогооны шүүгээнд
талх, будаа, гурил гэсэн бичигтэй савнууд байх бөгөөд аяга, тавга нь дандаа төмөр
аж. Харин хоёр давхарт цэргүүдийн унтаж амрах өрөө байна. Дандаа эрчүүд амьдардаг
гэхэд их цэвэрхэн, цай хоол идчихээд тэр дор нь ээлжээр угаачихдаг гэнэ. Ингээд
өглөө хилийн 999 дүгээр багана дээр очихоор болов. Шөнөжин салхи балбаж хонолоо.
Өглөө 09 цаг хүртэл нар гарахыг хүлээсэн боловч тэнгэр бүрхсэн үүлний цаанаас гарч
ирсэнгүй. Өнөөдөр тэнгэр бүүдгэр өнжих бололтой. Харуулын байрнаас 800 орчим метр
яваад өндөр толгод дээр байрлах 999 дүгээр баганад туллаа. Хилчид азын тоотой гэж
999 баганыг ихэд хүндэтгэдэг юм байна. Бүгд л малгайгаа авч, ёсолно. Оростой хиллэсэн
заагт хоёр орны хилийн багана тус тусдаа байдаг бол урд хөрш, монгол хоёрын дунд
нэг л багана босгожээ. Ердөө арав алхаад Хятадын хилийн тор харагдана. Тороо дагаад
хилийн зурвас татчихаж. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин хошуутай хиллэдэг
гэнэ. Айлуудын бараа харагдах бөгөөд 20 гаруй үхэр идээшилж үзэгдэв. Хятадын тал
хилээ шалгахдаа тор дагаад машинаар хилчдээ буулгачихдаг гэнэ. Хооронд нь таван
км зайтай буулгадаг аж. Төд удалгүй буцаж ирээд хилчдээ аваад явдаг гэсэн. Бодвол
хилээ шалгаж байгаа юм байлгүй гэж харуулын цэрэг ярьсан. Энэ толгодоос Шилийн Богд,
Алтан Овооны бараа харагдах бөгөөд эргэн тойронд нь галт уулын тогоо хэлбэр бүхий
тогтоцтой хайрханууд их харагдсан. Харин Шилийн Богд орчмоос Эрдэнэцагаан сумын
газар нутаг эхэлдэг юм байна. Эрдэнэцагаан сумын нутагт хоорондоо 30-60 км-ийн зайтай
Жаргалант, Шовдол булаг, Холбоо Залаа, Бичигтийн гээд  застав олон байна. Харин отряд нь сумын төвд байрладаг
аж. Ер нь хилийн цэргийн амьдрах орчин нөхцөл жилээс жилд сайжирч байгаа нь илт.
Застав болгонд алба хаагч нарын амьдрах байрнаас гадна соёлын төв, зочид буудлын
байртай. Жаргалантын заставын дарга хот руу мэргэжил дээшлүүлэхээр сургалтад явжээ.
Эзгүй үед нь штабын дарга Тэмүүжин ангиа удирдаж байгаа юм байна. Заставын хүүхнүүдийн
ахлах нь Ж.Баярмаа. Энэ заставд харин ганцхан хүүхэд харагдсан. Уг заставын хүүхнүүд
хэд хоногийн өмнөөс үнээ сааж тараг бүрээд эхэлжээ. Шовдол булгийн заставт хүрэх
үед нар дулаан элчээрээ ээн хөдөөгийн амар амгалан ноёлов.

Тус заставаас хөдлөөд хоёр, гуравхан км давхиад уулын хяр
дээгүүр гурван буга даваад орж байхыг харав. Гэтэл Эрдэнэцагааны отрядын орлогч
Б.Батсайхан, Соёлын төвийн дарга Эрдэнэцогт нар “Манай нутаг олон ан амьтан бий.
Бичигтийн заставын урд хөндийд үүнээс олон буга харах болно” гэв. Ингэж явсаар
“Холбоо Залаа”-гийн заставд хүрлээ. Заставынхан хээрийн сургуулилт хийж байгаатай
таарав. Онц ноцтой байдал зарласан үед хэрхэн ажиллах сургалт гэнэ. Заставын даргын
тушаалаар цэргүүд машиндаа үсэрч суух, үсэрч буух зэрэг бэлтгэл хийв. Мөн нохойтой
эрэл хайгуулын сургалт  хийлээ. Ямар ч үед
бэлэн байх ёстой учраас хэрэгтэй гэсэн бүх зүйлийг аранзандаа хийжээ. Тушаал авсан
үед цэргийн хүн яаж ажиллах ёстойг байнга цэргүүдэд бэлтгэлээр үзүүлдэг гэнэ. Харин
хүүхнүүд арын ажлыг дааж үлдэх бөгөөд холбоо, жижүүр гээд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо
сайн мэдэх юм. Ямартай ч сургуулилт дуусч хоол ундаа бэлдэхээр болов. Ахлах тогооч
гурван литр сүүнд нэг кг элсэн чихэр хийгээд зөөлөн галаар буцалгаж хэрхэн молоко
хийхийг зааж өгөв. Ингээд харуулын цэргүүд Бичигтийн заставт хүрэх зам заагаад ээлжийн
манаандаа үлдэв. Шинэ цэргүүд анх манаанд гараад “хурдан цаг болоосой , хоёр цаг
юу хийнэ” гэж боддог байж. Дараа нь туршлага суугаад ирэхээрээ нэг мэдэхэд цаг нь
өнгөрчихсөн байдаг гэнэ. Зарим цэргүүд заставын байрыг яг арван удаа тойроход манаа
солигдож таардаг гэж хөөрөлдсөн. Тус заставын бараа алсарч Бичигтийн заставын хариуцдаг
нутаг руу орж ирлээ. Бараг хилийн тор давах шахаад унтарсан бололтой түймэрт автсан
тал угтав. Хэдхэн хоногийн өмнө Шовдол булгийн заставын ойрхон байрлах Баянцогтын
нүүрсний уурхайгаас гал алдаж түймэр дэгджээ. Аймаг, сум, хил, онцгойгийн албан
хаагчид, орон нутгийн иргэд бүгд л уг түймрийг унтраахаар хоёр хоног ажиллажээ.
Хэдий галыг зогсоосон боловч Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн нэлээдгүй хувь
нь түймэрт автсан гэх яриа байна. Гуу жалга, уулын ар өвөр бэл гээд хар үнсэн товрого
болсон харагдана. Хилийн ойрхон хаваржиж байсан малчид бүгд нүүжээ. Шатсан газрын
хөрс битгий хэл харлаж хатсан бутанд хүрэхэд л гар хар нүүрсэнд хүрсэн юм шиг болж
байв.  Ингэж шатсан газраас амьтай бүхэн үргээ
байлгүй гэж бодогдоно. Гэтэл тэр хавьдаа арай хад асгатай гэмээр уулын бэлээр таван
буга ороогоод гараад ирлээ. Удсан ч үгүй 50 орчим буга гарч ирэв. Эвэр нь унасан
болохоор холоос буга, согоо нь ялгагдахгүй юм. Ямартай ч тав зургаан янзага үзэгдсэн.
Сүргийн манлайд явсан буга уулын хяраар гэлдэрсээр оройд хүрэн ийш тийш сортолзоно.  Хилчдийн ярьсанаар бол энд 100 гаруй буга байдаг
гэнэ. Урьд цагт Егүзэр хутагт хоёр буга авчирч тэжээж нутагшуулсан нь өдгөө ийн
зэрлэгшжээ. Хилчид манаанд явж, хилээ эргэхдээ бугын сүргээ дурандаж тоог нь гаргадаг
гэнэ. Энэ нутагт бугаас гадна гөрөөс, зээр нутагладаг байна. Бугын сүрэг нар жаргахыг
харж байгаа аятай хэсэг зогсч байгаад уулын хяр даваад цааш цувран одов. 

Үргэлжлэл бий

Д.Даваасүрэн