Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Монгол Улсын
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 6-ны хурлаар Засгийн
газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай дараах
зөвлөмжийг гаргалаа.

 

Categories
мэдээ нийгэм

Их сургууль, үйлдвэрүүд хөгжлийн төлөө хоршино


 “Монголд их сургууль-үйлдвэрлэлийн хоршил
хэрэгтэй юү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн
дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар, БШУЯ, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургууль, Сургалт судалгааны “Либерал хаус” клуб хамтран зохион байгууллаа. Уг
арга хэмжээгХБНГУ-ын Аахений RWTH Технологийн их сургуулийн ректор асан доктор,
профессор Буркхард Раухут, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга,
доктор Б.Даваасамбуу, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт
эрхэлсэн дэд захирал С.Сувдаа, тус үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал
Б.Намхайнямбуу нар хөтөлж явуулсан юм. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш
нар, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож санал бодлоо
илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг
санаачлан зохион байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн
их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела
Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд 2013 оны есдүгээр сард анхны
хичээлийн жилээ нээсэн төрийн өмчийн отгон их сургууль юм. Тус сургууль нь
эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө олон улсын сайн туршлага болон
тэргүүлэх стандартыг Монголд хэрэгжүүлэх, Монголын дээд боловсролын шинэчлэлийн
түүчээ болж Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг
бэлтгэх зорилготой юм байна.

Хэлэлцүүлгийг
нээж Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд захирал С.Сувдаа
хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард их,
дээд сургуулиудад “Хөгжлийн асуудлаар…” сэдэвт лекц уншихдаа Монголд шинжлэх
ухаан-технологийн каластр байгуулж, мэдлэгийг сургалт, судалгаанаас үйлдвэрлэл
болгох бодлого, санаачилга дэвшүүлснийг онцолж байлаа.

Холын зочны
үгийг эхэлж сонсдог монгол заншлаар ХБНГУ-аас ирсэн доктор, профессор Буркхард
Раухут хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Тэрээр “Аливаа нийгэм мэдлэгт суурилдаг.
Өмнөх нийгмүүд тухайн үеийнхээ мэдлэгт суурилж дараагийн үе рүүгээ шилжсэн
байдаг. Харин орчин үед энэ шилжилт илүү хурдацтай болж байна. Их, дээд
сургууль олноор бий болж, олонх нь шинжлэх ухаан-технологийн чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна. Боловсролын чиглэл өөрчлөгдөж, шинэ мэдлэг бий
болгохын тулд үйлдвэрлэл, бизнесийн салбартай хамтран ажилладаг боллоо. Шинэ
мэдлэг амьдралд нэвтрэх хугацаа богиноссоор байна. Их, дээд сургуулиуд компани
байгуулдаг боллоо. Энэ бүхэн дэлхий нийтэд нийтлэг чиг хандлага болж байна. Их,
дээд сургуулиуд мөнгийг мэдлэг, мэдлэгийг мөнгө болгон хувиргадаг тул их, дээд
сургууль-үйлдвэрлэлийн хоршил нэн чухал юм” гэлээ. Тэрээр мөн “Үйлдвэрлэл-их,
дээд сургууль хоршин ажиласнаар нэгдүгээрт, компаниудын хувьд хамгийн сүүлийн
үеийн технологийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах, үйлдвэрлэлд тулгамдсан
бодит асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой шийдэл олох, ирээдүйн
боловсон хүчнийг хамтын ажиллагааны явцад сонгон авах боломж бүрддэг.
Хоёрдугаарт, их, дээд сургуулиудын хувьд үйлдвэрлэлд тулгамдаж байгаа
сорилтуудын талаар бодитой мэдээлэл авч, судалгаа, сургалтдаа тусгах, туршилтын
ажил, дадлагыг үйлдвэрэллийн бодит орчинд хийснээр үйлдвэрлэлд хэрэгтэй
мэргэжилтнийг бэлтгэх, судалгаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй болох ач холбогдолтой”
хэмээн онцолж байв.

Монгол-Германы
хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар
хэлэхдээ “Манай сургууль нь эрдэс баялаг олборлох, боловсруулах аж үйлдвэрийн
улсын болон хувийн салбарын хэрэгцээг хангах замаар мэргэжилтэй ажиллах хүчин
бэлтгэж, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн түвшинг
нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байгаа бөгөөд сургалт судалгааг
үйлдвэрлэлийн бодит практиктай нягт уялдуулж байгаа нь сургуулийн нэг онцлог
юм. Тус сургуулийг байгуулахаас өмнө буюу 2012 оноос 80 гаруй үйлдвэрт судалгаа
хийж хамгийн хэрэгцээтэй гурван мэргэжлээр оюутан сургаж байна. Монгол Улс
мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бараг экспортлодоггүй, гол төлөв түүхий эд гадагш
гаргадаг. Одоо бүтээгдэхүүндээ мэдлэг, нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй.
Үүнд их, дээд сургууль-үйлдвэрлэлийн хоршил чухал” гэлээ.

Монголын
хувьд өмнөх нийгмийн үед их, дээд сургуулиуд үйлдвэрлэлтэй хамтран судалгаа
явуулж, оюутны дадлагыг үйлдвэрлэл дээр хийлгэдэг байсан практик сүүлийн 20
жилд нэлээд хумигдсаныг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж, үүнийг сэргээн
эрчимжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн үйлдвэрүүд дэргэдээ судалгааны төв
байгуулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт хууль эрх зүйн орчинг
сайжруулах, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг дурдаж байсан юм.

Шинжлэх
ухаан, технологийн салбарын хүний нөөцийг яаралтай шинэчлэх шаардлагатай
болжээ. Хуучнаар ЗХУ болон гадаадын бусад оронд бэлтгэгдсэн өндөр мэргэшилтэй
инженер, техникчдийн тэтгэврийн нас ойртсон тул тэдний залгамж халааг нэн даруй
бэлтгэх хэрэгтэй гэдгийг оролцогчид анхааруулж байлаа. Их сургууль, үйлдвэрүүд
хөгжлийн төлөө хорших хэрэгтэй. Хөгжилд хүрэх зам нь технологи байдаг. Их, дээд
сургуулиудад байгаа оюуны их нөөцийг үйлдвэрлэлд ашиглаж хөрөнгө болгон,
үүгээрээ эргээд сургуулиудаа дэмжих боломжтой гэдгийг олон хүн хэлж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид уг арга хэмжээг цагаа олсон хамгийн чухал сэдвийг
хөндөж чадлаа хэмээн дүгнэсэн юм.

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт гишүүний хэлсэн үгний хариуд АН-аас мэдэгдэл гаргав

Ýäèéí
çàñãèéã èäýâõæëèéã íýìýãä¿¿ëýõ çàðèì àðãà õýìæýýíèé òóõàé òîãòîîëûí òºñëèéí
ýöñèéí õýëýëö¿¿ëãèéã ÷óóëãàíû íýãäñýí õóðàëäààíààð õèéõ ¿åýð Ñ.Áàÿðöîãò
ãèø¿¿íèé õýëñýí ¿ã îëíû àíõààðëûã òàòààä áàéãàà áèëýý. Ò¿¿íèé “Àðäûí íàìûã ýíý
Çàñãèéí ãàçàðò óðèõ õýðýãòýé” ãýõ çýðýã ¿ã õýëñýíèéõ íü òºëºº Àðä÷èëñàí íàìûí
ç¿ãýýñ ìýäýãäýë ãàðãàæýý. Óã ìýäýãäýëä “Ардчилсан нам 2012 оны УИX-ын
сонгуулийн үр дүнгээр ИЗНН болон МАXН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэлтэй хамтарч
“Шинэчлэлийн засгийн газaр”-ыг байгуулан ажиллаж байгаа билээ.  УИX-ын
2014 оны 05 сарын 08-ны өдрийн чуулганы xуралдаан дээр гишүүн С.Баярцогтын
“…үндэсний эв нэгдлийн Засгийн газар
байгуулаx” туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл
бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан Hамын албан ёсны
байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна” ãýæýý.

 

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр бүсгүй хуримлана

Манай дэлхийн хамгийн
өндөр бүсгүй гэгддэг Бразилийн загвар өмсөгч Элисани да Круз Сильва удахгүй
хуримлах гэнэ. Ирээдүйн нөхөр нь өөрөөс нь хоёр толгой намхан гэнэ. Загвар
өмсөгч маань 2.06 метр, харин сүйт залуу нь 1.62 метр өндөр юм байна.  Залуу хосууд үерхээд нэг жил болж байгаа
бөгөөд ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөжээ.

Элисани да Круз Сильва
нь өнчин тархины хавдрын улмаас бөгөдөө гэнэт өссөн аж.  Тэрээр 14 настайдаа  2 метр өндөр болж 15 настайдаа мэс засал
хийлгэж хавдараа авхуулсанаас хойш өсөлт нь зогссон байна. 

 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Мөнхөд гал дүрэлзэж байдаг Янар Даг уул


“Шатамхай уул” нэрээр алдаршñàí Азарбейжан Янар Даг óóëàíä
õýäýí çóóí æèëèéí òóðø ãàë ä¿ðýëçñýýð áàéãàà þì. Энэ ууланд хэзээнээс эхэлж гал
íîöîæ эхэлсэнийг хэн ч мэддэггүй. Нийслэл Баку хотоос зүүн хойд тийш 25 километрийн
зайтай îðøèõ ýíý óóë 116 метр өндөр бөгөөд хормойдоо байгалийн хийн нөөцтэй.
Îéðîëöîîãîîð 10 метр орчим газар байнга гал дүрэлздэг гэж судлаачид үздэг.
Өвдөж зовсон хүмүүс энэ ууланд ирж, шившвэл эдгэрнэ гэж нутгийн иргэд итгэдэг
байна. ßìàðòàà ÷ ýíý óóëûí òàëààð XIII зууны нэрт аялагч Марка Поло
Азарбейжанаас гал дүрэлздэг олон уулс олсон тухайгаа тэмдэглэн үлдээñýí íü áèé.

Categories
мэдээ нийгэм

Бохир усыг 99 хувь цэвэршүүлдэг цаас

Ундны
усны бохирдол дэлхийн хүн төрөлхтөнд тулгамсан асуудлуудын нэг болсон. Бохир ус
хүнсэндээ хэрэглэснээр хэдэн сая хүний амь насанд заналхийлж байдаг тухай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан байнга хөнддөг. Тиймээс хямд төсөр
үнэтэй, хялбар аргаар ундны усаа цэвэршүүлэх шаардлага дэлхий нийтийн өмнө бий
болж байгаа.

Брайн
Гартсайд гэгч эрдэмтэн шүүлтүүр цаас бүтээсэн ба уг цаасыг ашигласнаар ундны
уснаас үүдэлтэй булчин задрах тахал, гэдэсний хижиг зэрэг олон өвчний нянг
идэвхгүйжүүлж, усыг 99 хувь цэвэршүүлэх чадалтай ажээ.

Categories
мэдээ

Загасаар “бороо” оров

Шри-Ланкийн
Чилау хотын ойролцоох жижиг тосгонä çàãàñààð “áîðîî” îðæýý. Íутгийн эргэн
тойронд буюу зам харгуй, өвс ногоо, ойд амьд, үхсэн загас èõ õýìæýýãýýð òàðñàí
áàéíà. Оршин суугчид 50 кг загас цуглуулж авсан àæ.

Äýýðõ
õà÷èðõàëòàé ¿çýãäýë íü далайн хар салхитай холбоотой байна. Ийнхүү Шри-Ланкад
далайн амьтдаар “бороо” орсон тохиолдол эхнийх биш аж. Одоогоос хоёр жилийн
өмнө арлын өмнөд хэсэгт хүчтэй шуурга шуурч, улмаар тэнгэрээс сам хорхой бүхий
“аадар” орж áàéñàí þì.

Categories
мэдээ соёл-урлаг

VII зууны дайчин баатрын ятгыг 1400 жилийн дараа дахин дуурьсгана


1400 жилийн өмнө Монгол баатруудын
тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн
бүтээжээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй
болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж
байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олджээ.
Бүхэл бүтэн мянга гаруй жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь хоёр мм нимгэн,
тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр
технологитой байсныг илтгэнэ.

Уг хөгжмийг дахин сэргээж Монголын
язгуур өв соёлоо дэлхий дахин таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх
зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлээд байна.
Энэ ажлын эхлэл болгож Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь
сонсгох, дэлхий дахинд зарлах “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ”-ыг “Монгол
бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны энэ сарын 16-нд АСА циркэнд
зохион байгуулахаар болжээ. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар
Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,
найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн
найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх-
Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал
хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж
байгаа гэнэ.

Уг ёслолын ажиллагааны тасалбарын орлого нь
цаашид Алтай ятгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд брэнд болгох
“Алтай ятга” төсөлд зориулагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим автобусны буудлыг нүүлгэнэ


Улаанбаатар
хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг
сайжруулах зорилгоор автобусны àðàâ ãàðóé буудлыг шилжүүлэхээр болжээ.
“Улаанбаатар хотын авто замын хэт ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион
байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс ийн шийдвэрлэсэн байна.
Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22
чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог аж. Зарим автобусны маршрут
давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд
буудал руу гүйцэд оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байнга гардаг учраас
зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болжээ.  Тиймээс
эхний 11 зогсоолыг шилжүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд дөрвөн зогсоолыг
шилжүүлэх аж.

Categories
гадаад мэдээ

Билл Клинтонтой хайр сэтгэлийн харилцаатай байсан тухайгаа Моника Левинский бичжээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл
Клинтонтой хайр сэтгэлийн харилцаатай байсан тухайгаа Цагаан ордны залуу
мэргэжилтэн асан Моника Левински бичжээ.
АНУ-ын нэг сэтгүүл өнгөрсөн мягмар гарагт түүний нийтлэлээс иш татан мэдээлсэн
байна.

Өдгөө 40 настай М.Левински тухайн
үед болсон зүйлд маш харамсдаг гэжээ. Билл Клинтонтой янаг амрагийн холбоотой
байсан нь нийтэд ил болсны дараа амиа хорлох тухай нэг бус удаа тэрбээр бодож
байсан аж.

“Клинтон албан тушаалаараа
далайлган намайг дарамталж байгаагүй. Бидний харилцаа харилцан хүлээн
зөвшөөрсөн харилцаа байсан” гэж тэрбээр цааш нь үргэлжлүүлжээ. Тэдний
харилцаа 1998 онд нийтэд ил болсон юм. Тэр жил АНУ-ын төлөөлөгчдийн танхимын
хууль тогтоогчид Клинтоныг албан тушаалаас нь буулгахаар санал хурааж байжээ.

Тэргүүн хатагтай асан Хиллари
Клинтон 2016 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй
гэсэн таамаглал гарсантай холбоотойгоор АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд
Моника Левинскигийн нийтлэлийн тухай ихээхэн мэдээлж байна.