Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүллээ

Өнөөдөр баруун зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна. Цаашид Монгол орны нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учраас нийт малчид ард иргэд бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон  анхааруулж байна. Хаврын улиралд байгалийн гэнэтийн үзэгдэл гарч цасан болон шороон шуурга шуурах үер хүн эндэж  мал хорогдох аюул өмнө нь гарч байсан тул малчид ард иргэд тогтмол цаг агаарын мэдээг сонсож малаа бэлчээрлүүлэх шаардлагатай байна. 

 2014 оны 5 дугаар сарын 15-наас 2014 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөвөөс хархад  15-нд баруун болон төвийн нутгаар,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15,16-нд говийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Х.Баттулгыг чөлөөлөхөөр болов

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр орой Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх эсэх талаар Засгийн газар саналаа хүргүүлжээ.

Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төсөлд, “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэжээ. Ингэхдээ Х.Баттулга сайдыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлсүгэй гэсэн тогтоолыг хавсаргажээ. Засгийн газраас энэхүү хүсэлтээ Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр, УИХ-д хэлэлцүүлэхээр хүргүүлснийг тодотгож байна. Засгийн газрын тогтоолыг доор хавсаргав.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй охидын жирэмслэлт их байна

Эрүүл мэндийн яам өсвөр насны охидын жирэмслэлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжиж байгаа орнуудад жил бүр 7 саяас дээш тооны охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа талаар дурджээ. Хүүхэд насандаа ээж болж байгаа энэхүү үзэгдэл нь өсвөр үеийнхний жирэмслэлтийн асуудлыг гэр бүл, хамт олон, төр засгийн үйл ажиллагаатай холбон үзэх цаг болсныг илтгэж байгаа.

Манай орны хувьд 1997 оны байдлаар 1000 амьд төрөлтийн 38 нь өсвөр насны ээж байсан бол 2000 он гэхэд энэ тоо 14 болтлоо буурч байжээ. Гэсэн ч 2006 оноос өсч 1000 амьд төрөлт тутмын 33 нь өсвөр насны ээж байна.

Энэ мэдээллийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас өсвөр насны охидыг жирэмслэлтээс хэрхэн хамгаалах, яамнаас ямар бодлого барьж байгаа тухай тодрууллаа.

Ж.Амарсанаа: Хууль бусаар үр хөндөлт хийсэн эмчид захиргааны арга хэмжээ авна

  -Өсвөр насны охидын жирэмслэлт сүүлийн жилүүдэд байнга өсч байгааг мэдээллээ. Нэг хэсэг нь хүүхдээ төрүүлж байхад нөгөө хэсэг нь үр хөндөлтийг сонгодог. Яамнаас энэ чиглэлд ямар байдлаар анхаарч ажиллаж байгаа вэ?

-Бид анхаарч ажиллаж байгаа. Гэртээ үр хөндөлт хийхийг бид эсэргүүцдэг. Эмчийн хяналтгүй үр хөндөлт хийх нь хувь хүнд төдийгүй, эмнэлгийн салбарт ч маш их бэрхшээл авчирдаг. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй хүн амын бодлогод муугаар нөлөөлж байна.

  -Монгол улсын хэмжээнд хувийн эмнэлэг хичнээн байна. Ихэвчлэн хувийн эмнэлгээр үр хөндөлт хийлгэдэг шүү дээ? 

-Маш их шүү дээ. Нарийн тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч болно.

  -Хууль зөрчин өсвөр насны охидод үр хөндөлт хийсэн тохиолдолд эмчид ямар хариуцлага тооцдог вэ?

-Хууль зөрчиж үр хөндөлт хийгээд, түүнээс шалтгаалж ямар нэгэн хүндрэл, эндэгдэл гарсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Манай яамны зүгээс захиргааны арга хэмжээ авдаг. Эмчийн эмчлэх эрхийг нь цуцлах, цалингийн тодорхой хэмжээгээр торгох, цаашлаад ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ эрүүгийн шинжтэй бол Хуульзүйн яамтай холбогдоно л доо.

  -Яамнаас өсвөр насны охидод чиглэсэн сургалт сурталчилгааны ямар ажил хийж байна. Ялангуяа жирэмслэлтээс сэргийлэх тал дээр?

-Олон арга хэмжээ авч байгаа. Хамгийн гол нь жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөх асуудал чухал. Сэргийлэх тал дээр олон улсын байгууллагуудтай хамтраад арьсан доорх суулгацыг нэвтрүүлсэн. Энэ нь 2-3 жил жирэмслэлтээс аюулгүйгээр хамгаалах боломжтой суулгац. Ард түмэнд хангалттай мэдээлэл хүрээгүй байгаа учраас хэрэглээ маш бага байна. Цаашлаад жирэмслэлтээс хамгаалах маш олон арга  байгаа.

Categories
мэдээ улс-төр

МАН -ынхан Ерөнхий шүүгчид хандана

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д  холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн  хянан хэлэлцсэн. Дээд шүүхээс Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.  Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ шийдэл хүч түрсэн, дээрэнгүй байдлаар асуудалд хандсан. УДШ-ийн шийд гарсан ч бид Ерөнхий шүүгчид хандана. Эрх барьж байгаа хүчин дээрэнгүйгээр булааж авдаг асуудал үүслээ.  Шинэ нөхцөл байдал үүслээ гэдэг үндэслэлээр хувьчлагдсан объектыг буцаан авч байгаад харамсаж байна” гэлээ

Categories
мэдээ нийгэм

Олон улсын барилгын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Дэлхийн 20 гаруй орны төлөөлөгчид ирж оролцох “ICE Mongolia-2014”  Олон улсын барилгын үзэсгэлэн худалдаа өнөө өглөө “Буянт-Ухаа” спорт цогцолборт нээгдлээ.  Тус үзэсгэлэнд  барилгын материал зардаг, орон сууц барьдаг бүхий л байгууллага, компаниуд оролцохоос гадна, Япон, Хятад, Солонгос, Гана зэрэг 20 гаруй орны барилгын материал, орон сууцны компаниудаас төлөөлөл ирж оролцож байгаа юм байна. Энэ үеэр байгууллагууд барилгын материал болон, орон сууцны 3-10 хүртэлх хямдралтай худалдаа явуулах ажээ. Үзэсгэлэн энэ сарын 14-18-ны хооронд дөрөв хоног үргэлжилэх юм. Монголд жилдээ барилгын чиглэлээр 5-6 олон улсын болон дотоодын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг аж. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн онцлог нь Монголын барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал гэнэ. Үзэсгэлэнг очиж үзэх сонирхолтой хүмүүст эдгээр өдрүүдэд драмын театрын урдаас цаг тутам автобусаар үйлчилх гэнэ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Дэлхийн аваргын Францын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Урьдчилан төсөөлж байсан ёсоор Самир Насри Францын ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтсангүй.

Насри “Евро 2012”-н үеэр зохисгүй авир гаргаж, Францын хөлбөмбөгийн холбооноос гурван тоглолтоор торгуулсан юм. 

Мөн түүнийг өнгөрсөн 3 сард Нидерландтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Дидье Дешам дуудаагүй.

Үүнээс улбаалан Насриг ДАШТ-д авч явахгүй гэсэн цуу яриа тархаад байсан. Ингээд мягмар гаригт Дешам 30 тоглогчын нэрийг зарлахад Насри байсангүй.

Насри-гийн багийн хамтрагч Гаель Клиши болон Монако-гийн ахмад хамгаалагч Эрик Абидаль дуудагдсангүй.

Бастиа-гийн Микаэ́ль Ландро́, Стефан Руффиерийн байрыг эзэлж 3-р хаалгачаар Бразилыг зорих боллоо. 

Реал Сосьедадын Антуа́н Гризма́нн, Лиллийн Рио Мавуба, Лионы Клема́н Гренье́ гэсэн залуусыг Дешам багтаа урьжээ.

Энэ улиралд Ньюкэслийн төлөө 14 гоол оруулсан Лойк Реми-д багтах зай мөн үлдээсэн байлаа. 

Франц Дэлхийн аваргад Хондурас, Швэйцарь, Колумбын багуудтай хамт багтсан.

Тэд эхний тоглолтоо зургадугаар сарын 15-нд Хондурасын эсрэг хийнэ.

ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН 

ХААЛГАЧ : Mickael Landreau (Bastia), Hugo Lloris (Tottenham), Steve Mandanda (Marseille)

ХАМГААЛАГЧ : Mathieu Debuchy (Newcastle United), Lucas Digne (Paris Saint-Germain), Patrice Evra (Manchester United), Laurent Koscielny (Arsenal), Eliaquim Mangala (Porto), Bacary Sagna (Arsenal), Mamadou Sakho (Liverpool), Raphael Varane (Real Madrid)

ХАГАС ХАМГААЛАГЧ : Yohan Cabaye (Paris Saint-Germain), Clement Grenier (Lyon), Blaise Matuidi (Paris Saint-Germain), Rio Mavuba (Lille), Paul Pogba (Juventus), Moussa Sissoko (Newcastle United), Mathieu Valbuena (Marseille)

ДОВТЛОГЧ : Karim Benzema (Real Madrid), Olivier Giroud (Arsenal), Antoine Griezmann (Real Sociedad), Loic Remy (Newcastle United), Franck Ribery (Bayern Munich)

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ : Remy Cabella (Montpellier), Maxime Gonalons (Lyon), Alexandre Lacazette (Lyon), Loic Perrin (Saint-Etienne), Stephane Ruffier (Saint-Etienne), Morgan Schneiderlin (Southampton), Benoit Tremoulinas (Saint-Etienne)

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Испанийн шэгшээ урьдчилсан байдлаар 30 тоглогчоо зарлалаа

2014 оны ДАШТ эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед шигшээ багийн дасгалжуулагчид эх орноо төлөөлөн Алтан цомын төлөө өрсөлдөх тоглогчидийн нэрээ урьдчилсан байдлаар зарлаж эхлээд байна.

Зургадугаар сарын 2-нд багууд эцсийн байдлаар 23 тоглогчийн нэрсээ зарлах болно.

2008, 2012 оны Европын, 2010 оны Дэлхийн аварга Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте Дел Боске урьдчилсан байдлаар 30 тоглогчийн нэрсийг зарлалаа.

Хаалгачид: Икер Касильяс /Реал Мадрид/, Пепе Рэйна /Наполи/, Давид Де Хеа /Манчестер Юнайтед/

Хамгаалагчид: Серхио Рамос /Реал Мадрид/, Пике /Барселона/, Рауль Албиол /Наполи/, Хорди Альба /Барселона/, Дани Карвахал /Реал Мадрид/, Алберто Морено /Севилья/, Сезар Аспиликуэта /Челси/, Хави Мартинез /Байерн/, Хуанфран /Атлетико Мадрид/

Хагас хамгаалагчид: Шави /Барселона/, Шаби Алонзо /Реал Мадрид/, Андрес Иньеста /Барселона/, Коке /Атлетико Мадрид/, Санти Касорла /Арсенал/, Франческ Фабрегас /Испани/, Тиаго Алкантара / Байерн/, Хуан Мата /Манчестер Юнайтед/, Давид Сильва /Манчестер Сити/, Андер Иттураспе /Атлетик Бильбао/, Серхио Бускетс /Барселона/

Довтлогчид: Педро /Барселона/, Хэсүс Навас /Манчестер Сити/, Диего Кошта /Атлетико Мадрид/ Фернандо Торрес /Челси/, Давид Вилья /Атлетико Мадрид/, Альваро Негредо /Манчестер Сити/, Фернандо Льоренте /Ювентус/

Categories
мэдээ нийгэм

Таны цус гурван хүний амийг аварна

Монгол Улсад цусны донорын тоо маш бага, байнгын донорын дутагдалтай байдаг ажээ. Ялангуяа оюутан, залуусын хичээл амарсан зуны цагт донорын тоо эрс багасдаг байна. Энэ нь манайд донор болж буй хүмүүсийн дийлэнх нь залуус байдагтай холбоотой аж. Тиймээс оюутан залуусыг тарахаас өмнө удаан хадгалдаг цус,  цусан бүтээгдэхүүнийхээ нөөцийг бэлдэх үүднээс “Амьдрал бэлэглэе” нэг сарын аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төв бол Монгол дахь олон улсын JCI төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулах гэж байна. Аяны нээлт өнөөдрөөс эхэллээ. Түүнчлэн жил бүрийн зургадугаар сарын 14-нд тохиодог дэлхийн цусны өдрийг угтан аяныг явуулж байгаа аж. 

Одоогоор манайд 2800 гаруй байнгын донор жилдээ хоёроос доошгүй удаа цусаа өгдөг байна. Цусны нөөцийн хувьд хадгалах байдлаасаа хамаараад 7-10 хоногийн нөөц байгаа гэнэ. Нэг хүний цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн /ялтсан эсийн бүтээгдэхүүн, сийвэнгийн бүтээгдэхүүн, улаан эсийн бүтээгдэхүүн/ гарган авдаг тул дор хаяж гурван хүний амийг аврах боломжтой байдаг байна. 

Цус сэлбэлт судлалтын үндэсний төв болон JCI байгууллагынхан бүх ард иргэдийг “Амьдрал бэлэглэе” аянд идэвхитэй  оролцохыг уриаллаа. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Аргентинийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Өнгөрч буй улиралд тун сайн формтой байсан Карлос Тевесийг Аргентиний шигшээ багт дуудсангүй. Дасгалжуулагч Алеха́ндро Сабе́лья Бразил руу авч явах урьдчилсан бүрэлдэхүүнээ зарласан байна. 30 настай Тевес энэ улиралд Ювентусын өмсгөлтэй 19 гоол оруулж тэднийг аварга болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн. 2011 онд Сабе́лья-г Аргентинд ирснээс хойш Тевес шигшээ багтаа тоглоогүй байгаа юм. 

Харин Бундеслигт ердөө 4-хөн гоол оруулсан Вердерийн Франко Ди Санто дуудагдсан нь маргаан дэгдээгээд байна.

Алеха́ндро Сабе́льягын дуудсан 30 тоглогчдын долоо нь тэмцээн эхлэхээс өмнө мөн хасагдах болно. Барса-гийн супер од Лионель Месси багийн ахлагчаар тоглоно. 

Зургадугаар сарын 15-нд Босни-тэй хийх нээлтийн тоглолтын өмнө Аргентинчууд Тринидад-Тобаго, Словений багуудтай нөхөрсөг тоглолт хийх болно. 

АРГЕНТИНИЙ УРЬДЧИЛСАН БҮРЭЛДЭХҮҮН 

ХААЛГАЧ : Mariano Andujar (Catania), Agustin Orion (Boca Juniors), Sergio Romero (Monaco)

ХАМГААЛАГЧ : Jose Maria Basanta (Monterrey), Hugo Campagaro (Inter), Martin Demichelis (Manchester City), Federico Fernandez (Napoli), Ezequiel Garay (Benfica), Lisandro Lopez (Getafe), Gabriel Mercado (River Plate), Nicolas Otamendi (Atletico Mineiro), Marcos Rojo (Sporting Lisbon), Pablo Zabaleta (Manchester City)

ХАГАС ХАМГААЛАГЧ : Ricardo Alvarez (Inter), Ever Banega (Newell’s Old Boys), Lucas Biglia (Lazio), Angel Di Maria (Real Madrid), Augusto Fernandez (Celta Vigo), Fernando Gago (Boca Juniors), Javier Mascherano (Barcelona), Enzo Perez (Benfica), Fabian Rinaudo (Catania), Maximiliano Rodriguez (Newell’s Old Boys), Jose Sosa (Atletico Madrid)

ДОВТЛОГЧ : Sergio Aguero (Manchester City), Franco Di Santo (Werder Bremen), Gonzalo Higuain (Napoli), Ezequiel Lavezzi (Paris Saint-Germain), Lionel Messi (Barcelona), Rodrigo Palacio (Inter)

Categories
мэдээ эдийн-засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбар чухал нөлөө үзүүллээ

 Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийг статистикийн хорооноос мэдээллээ. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ний хэмжээ 2014 оны эхний улиралд оны үнээр 3.4 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 18.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7.4 хувиар  өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэр, барилгын салбарын өсөлт чухал нөлөө үзүүлжээ. Ялангуяа зэрэгцүүлэх үнээр дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөд хөдөө аж ахуйн салбар 18.4 хувиар, аж үйлдвэрийн салбар 15.7 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2014 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 19.6 хувь, өмнөх сарынхаас 8.6 хувь, жилийн эцсийнхээс 3.2 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 52.3-83.3 хувиар өссөн бол боловсруулах аж үйлдвэрийн салбарт ган төмөр хийц, нарийн боов, бууз, банш, шингэн сүү, цэвэр ус, барилгын модон хаалга, цонх, цемент, гурил, гоймон, вакуум цонх хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.1 хувиас 2.8 дахин өссөнийг онцоллоо.