Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдад ялалтын баярын мэнд хүргэлээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Ялалтын баярыг тохиолдуулан Монголын цэнхэр дуулгатнууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ “Дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулж фашизмыг бут цохисон түүхэн үйл явдлын яруу алдарт 69 жилийн  ойг тохиолдуулан  манай гаригийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаануудад эх орон ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт өргөн оролцож яваа  Монголын Зэвсэгт хүчний эрэлхэг дайчид Та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэн мэндчилье.
1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан  Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэснийг эргэн дурсахад бахдалтай байна.
Энэхүү дайн тулалдаанд манай улсын 300 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр оролцож, тэнд суралцаж байсан оюутан залуус маань ард талд тодорхой үүрэг гүйцэтгэж, нийт ард түмэн маань “Бүхнийг фронтод” гэдэг уриан дор шаргуу  хөдөлмөрлөж байсныг ахмад үеийнхэн маань дурсан ярьдаг билээ.
Олон сая хүний халуун амь бүлээн цусаар олдсон энэхүү их ялалтын өдөр  Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол цэргийн бахархам түүхийг залгамжлан үргэлжлүүлж  яваа цэнхэр дуулгатан Та бүхэндээ  цог хиймор, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төгсөгчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч нэмэлт хүч, эргүүл гаргана

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанààð “Төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 83 их, дээд сургууль, 11 коллежийг 30800 оюутан, ЕБС-ийн төрийн өмчийн 114, хувийн өмчийн 89 сургуулийг 33544 сурагч төгсөж байгаагаас åñä¿ãýýð ангийг 19064 õ¿¿õýä, 11, 12 дугаар ангийг 14480 сурагч төгсөх гэж байна. Жил бүр сургуулийн төгсөлтийн “Хонхны баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран оюутан сурагчдыг гэмт хэрэгт холбогдох, архидан согтуурахаас сэргийлэх чиглэлээр удирдамж, төлөвлөгөө гарган ажилладаг. Энэ жилийн төгсөлтийн баярын үеэр архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг  297 аж ахуйн нэгж, åðºíõèé áîëîâñðîëын 61 сургуулийн захиргаанд албан мэдэгдэл өгчýý.
 Их, дээд сургууль, ЕБС-ийн төгсөлтийн баярууд 4-р сараас 7-р сарыг дуустал үргэлжилдэг тул урт хугацаанд хяналт тавьж ажиллахад хүндрэл гардаг байна. Мөн оюутан, сурагчид хонхны баяр, шалгалтаа өгч гэрчилгээ, дипломоо гардаж авсны баяр гэж тусдаа тэмдэглэдэг нь багагүй зардал гаргахад хүрдэг байна. Тиймээс энэ жил төгсөлтийн баярыг Нийслэлийн цагдаагийн газар, Боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо, Нийгмийн ажилтан багш нарын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран нэгдсэн байдлаар зохион байгуулж, гарч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналтыг тавихаар төлөвлөж байгаа гэлээ.
Сүүлийн жилүүдэд хонхны баярыг тэмдэглэх, багш, сургуульдаа бэлэг авч өгнө гэх нэрийдлээр зөвшөөрөгдөөгүй мөнгийг анги, хамт олноороо санаачлан хураадаг нь зарим амьдралын боломж тааруу төгсөгчдөд хүндрэл болж улмаар хулгай дээрэм хийх шалтгаан болж байгааг Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар хэллээ. Мөн төгсөлтийн баяраа тэмдэглэж буй сурагч, оюутнууд баар, ресторан, цэнгээний газар, амралтын газарт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар гэмт хэрэгтэн эсвэл гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байгаа гэсэн юм.

Дээрх мэдээллийг үндэслэн нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Оюутан, сурагчид төгсөлтийн баяраа бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр зөв зохистой тэмдэглэхэд сургуулийн захиргаатай хамтран ажиллаж, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх, гол, ойн бүс газарт эргүүл гаргаж, төгсөгчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах нэгдсэн зохицуулалт хийхээр боллоо”. Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглож, тодорхой хэмжээний мөнгөн хураамж цуглуулсан тохиолдолд сургууль, цэцэрлэгийн захиргаанд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамж гарган зохицуулàõ þì áàéíà.

Categories
мэдээ нийгэм

“Nokia” ухаалаг машин бүтээжээ


“Nokia”
компани ухаалаг автомашины хөгжүүлэлтэд “Google”-тэй хамтрахаар болæýý.  Ýíý ажилд зориулж 100 сая àì.доллар
зарцуулахаар төлөвлөжээ. 

Тус хөрөнгө оруулалт
“Nokia”-гийн хөрөнгө оруулалтын сангаас хийгдэх аж. Энэ нь тус
компанийн дижитал газрын зургийн технологийг дэмжих зорилготой юм.

Тус компанийн хөрөнгө оруулалтын сан
болох “Nokia Growth Partners” нь 700 сая долларын хөрөнгө удирддаг.
“Nokia” өнгөрсөн сард өөрийн утасны үйлдвэрлэлийн нэгжээ
“Microsoft”-д 7.5 тэрбум доллараар зарсныхаа дараа шинэ төслөө ийнхүү
эхлүүлж байна.

Одоогоор Финланд улсад төвтэй тус
компанийн хувьд утасгүй сүлжээний төхөөрөмжийн худалдаанаас голлох орлогоо олж
байгаа бөгөөд дижитал газрын зургийн бизнесээ хөгжүүлэхээр өрсөлдөж байгаа
гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замынхан шинэ галт тэргүүдтэй


Улаанбаатар
төмөр замд өнөөдөр ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын
15 галт тэргийг хүлээн авчээ. Эдгээр галт тэрэг нь евро стандартынх бөгөөд
сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн, өвөрмөц загвартай суудлын âàãîí юм
байна. 

Суудлын
шинэ галт тэрэг хүлээн авах ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, УБТЗ
нийгэмлэгийн дарга Г.Сэрээнэндорж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга
И.А.Домбровский нар оролцжээ. Монгол болон ОХУ-ын тал харилцан тохиролцож Монгол-Оросын
хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая
ам.доллараар нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ хоёр тал адил тэгш 125 сая ам.долларыг
гаргаж, дээрх хөрөнгөөр УБТЗ-ын техникийг шинэчлэхээр болсон билээ. Энэхүү
ажлын хүрээнд  15 галт тэргийг оруулж ирсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 25 байршилд тээврийн хэрэгслийн татвар хураах цэг ажиллаж байна

Нийслэлийн
хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын
бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Татвар хураалтын Төв комисс
хуралдаж,  тээврийн хэрэгслийн татвар,
төлбөр хураалтын  явцын мэдээллийг
танилцууллаа.

 Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө
явагч хэрэгслийн албан татвар хураалтын явц эхний 4 сарын байдлаар 83,3
хувьтай, агаарын бохирдлын төлбөрийн бүрдүүлэлт 87,4 хувьтай, авто зам ашигласны
төлбөр 84,3 хувьтай байгаа юм байна.

Улаанбаатар
хотод бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа тээврийн хэрэгслүүд тухайн
байгаа газартаа албан татвартаа хамрагдах ёстой юм байна. Тодруулбал, Баянзүрх
дүүрэгт бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа бол тухайн тээврийн
хэрэгслийн эзэмшигч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд тухайн орон
нутгийн банкаар дамжуулан төлбөрөө төлөх юм.

 Татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар
сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй
тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг
хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг
2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион
байгуулна. Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах
ажлыг  иргэдэд аль болох хүндрэл
учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан
зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн
оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд
уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн
хооронд ажиллаж байна.  Энэ сарын 1-нээс
эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах
үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АТБӨЯХ-ИЙН
АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,    

АВТОЗАМ
АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН        

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
БАЙРШИЛ          

                                                 

                                                 

Д/д      Харьяалах алба        Албан татвар, төлбөр хураах цэгүүд         Байршил         

 

1          НТГ, ТТТасаг             ЗТЯ-ны бїртгэл хяналтын газар    Баянзїрх дїїргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн
байранд              

2          БГД-ийн хяналтын їзлэг оношлогоо          БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд
ХХК-ийн хашаанд              

3          БЗД-ийн хяналтын їзлэг оношлогоо          БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто
вокзалийн байранд           

4          СХД-ийн хяналтын їзлэг оношлогоо         СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий
хойд талд Синчи ойл ХХК-ий 2 давхарт            

5          АТҮТ-ийн шилжилт хөдөлгөөн        СБД 3-р хороо АСА циркийн өргөтгөлд      

6          ХУД     Дүүргийн
Татварын хэлтэсийн нэг цэг      ХУД-ийн
3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байранд      

7           5-р хорооны байранд           Яармагийн 2-р буудлын Яармаг худалдааны төвийн хажууд      

8          10-р хорооны байранд          Нисэхийн замд Янгир зоогийн газрын ард             

9           15-р хорооны байранд         Оргил рашаан сувилалын хойно     

10        БГД     Дүүргийн
Татварын хэлтэсийн нэг             БГД-ийн  1-р дїгээр хороо, Татварын хэлтсийн байр
/Хуучнаар хотын гаалийн байр/        

11         5-р хорооны байранд           10-р хороолол 5, 6-р байрны дунд  

12         7-р хорооны байранд           3,4-р хорооллын эцэс Говь сауны хажууд              

13         18-р хорооны байранд         Минж плаза төвийн урд         

14        БЗД     Баянзүрх
дүүргийн 26-р хороо        Дүнжингарав
худалдааны төвийн байранд            

15        СХД    БГД-ийн
20 дугаар хороо     Монгол Хьюндай
Автоматив ХХК-ий  байранд      

16        ЧД       Дүүргийн
татварын хэлтэсийн нэг цэг       ЧД-ийн 4
дїгээр хороо ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”           

17        12-р хорооны байранд          Нарантуул-2 захын урд

Categories
мэдээ нийгэм

Их сургууль, үйлдвэрүүд хөгжлийн төлөө хоршино


 “Монголд их сургууль-үйлдвэрлэлийн хоршил
хэрэгтэй юү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн
дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар, БШУЯ, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургууль, Сургалт судалгааны “Либерал хаус” клуб хамтран зохион байгууллаа. Уг
арга хэмжээгХБНГУ-ын Аахений RWTH Технологийн их сургуулийн ректор асан доктор,
профессор Буркхард Раухут, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга,
доктор Б.Даваасамбуу, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт
эрхэлсэн дэд захирал С.Сувдаа, тус үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал
Б.Намхайнямбуу нар хөтөлж явуулсан юм. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш
нар, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож санал бодлоо
илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг
санаачлан зохион байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн
их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела
Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд 2013 оны есдүгээр сард анхны
хичээлийн жилээ нээсэн төрийн өмчийн отгон их сургууль юм. Тус сургууль нь
эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө олон улсын сайн туршлага болон
тэргүүлэх стандартыг Монголд хэрэгжүүлэх, Монголын дээд боловсролын шинэчлэлийн
түүчээ болж Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг
бэлтгэх зорилготой юм байна.

Хэлэлцүүлгийг
нээж Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд захирал С.Сувдаа
хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард их,
дээд сургуулиудад “Хөгжлийн асуудлаар…” сэдэвт лекц уншихдаа Монголд шинжлэх
ухаан-технологийн каластр байгуулж, мэдлэгийг сургалт, судалгаанаас үйлдвэрлэл
болгох бодлого, санаачилга дэвшүүлснийг онцолж байлаа.

Холын зочны
үгийг эхэлж сонсдог монгол заншлаар ХБНГУ-аас ирсэн доктор, профессор Буркхард
Раухут хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Тэрээр “Аливаа нийгэм мэдлэгт суурилдаг.
Өмнөх нийгмүүд тухайн үеийнхээ мэдлэгт суурилж дараагийн үе рүүгээ шилжсэн
байдаг. Харин орчин үед энэ шилжилт илүү хурдацтай болж байна. Их, дээд
сургууль олноор бий болж, олонх нь шинжлэх ухаан-технологийн чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна. Боловсролын чиглэл өөрчлөгдөж, шинэ мэдлэг бий
болгохын тулд үйлдвэрлэл, бизнесийн салбартай хамтран ажилладаг боллоо. Шинэ
мэдлэг амьдралд нэвтрэх хугацаа богиноссоор байна. Их, дээд сургуулиуд компани
байгуулдаг боллоо. Энэ бүхэн дэлхий нийтэд нийтлэг чиг хандлага болж байна. Их,
дээд сургуулиуд мөнгийг мэдлэг, мэдлэгийг мөнгө болгон хувиргадаг тул их, дээд
сургууль-үйлдвэрлэлийн хоршил нэн чухал юм” гэлээ. Тэрээр мөн “Үйлдвэрлэл-их,
дээд сургууль хоршин ажиласнаар нэгдүгээрт, компаниудын хувьд хамгийн сүүлийн
үеийн технологийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах, үйлдвэрлэлд тулгамдсан
бодит асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой шийдэл олох, ирээдүйн
боловсон хүчнийг хамтын ажиллагааны явцад сонгон авах боломж бүрддэг.
Хоёрдугаарт, их, дээд сургуулиудын хувьд үйлдвэрлэлд тулгамдаж байгаа
сорилтуудын талаар бодитой мэдээлэл авч, судалгаа, сургалтдаа тусгах, туршилтын
ажил, дадлагыг үйлдвэрэллийн бодит орчинд хийснээр үйлдвэрлэлд хэрэгтэй
мэргэжилтнийг бэлтгэх, судалгаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй болох ач холбогдолтой”
хэмээн онцолж байв.

Монгол-Германы
хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар
хэлэхдээ “Манай сургууль нь эрдэс баялаг олборлох, боловсруулах аж үйлдвэрийн
улсын болон хувийн салбарын хэрэгцээг хангах замаар мэргэжилтэй ажиллах хүчин
бэлтгэж, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн түвшинг
нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байгаа бөгөөд сургалт судалгааг
үйлдвэрлэлийн бодит практиктай нягт уялдуулж байгаа нь сургуулийн нэг онцлог
юм. Тус сургуулийг байгуулахаас өмнө буюу 2012 оноос 80 гаруй үйлдвэрт судалгаа
хийж хамгийн хэрэгцээтэй гурван мэргэжлээр оюутан сургаж байна. Монгол Улс
мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бараг экспортлодоггүй, гол төлөв түүхий эд гадагш
гаргадаг. Одоо бүтээгдэхүүндээ мэдлэг, нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй.
Үүнд их, дээд сургууль-үйлдвэрлэлийн хоршил чухал” гэлээ.

Монголын
хувьд өмнөх нийгмийн үед их, дээд сургуулиуд үйлдвэрлэлтэй хамтран судалгаа
явуулж, оюутны дадлагыг үйлдвэрлэл дээр хийлгэдэг байсан практик сүүлийн 20
жилд нэлээд хумигдсаныг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж, үүнийг сэргээн
эрчимжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн үйлдвэрүүд дэргэдээ судалгааны төв
байгуулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт хууль эрх зүйн орчинг
сайжруулах, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг дурдаж байсан юм.

Шинжлэх
ухаан, технологийн салбарын хүний нөөцийг яаралтай шинэчлэх шаардлагатай
болжээ. Хуучнаар ЗХУ болон гадаадын бусад оронд бэлтгэгдсэн өндөр мэргэшилтэй
инженер, техникчдийн тэтгэврийн нас ойртсон тул тэдний залгамж халааг нэн даруй
бэлтгэх хэрэгтэй гэдгийг оролцогчид анхааруулж байлаа. Их сургууль, үйлдвэрүүд
хөгжлийн төлөө хорших хэрэгтэй. Хөгжилд хүрэх зам нь технологи байдаг. Их, дээд
сургуулиудад байгаа оюуны их нөөцийг үйлдвэрлэлд ашиглаж хөрөнгө болгон,
үүгээрээ эргээд сургуулиудаа дэмжих боломжтой гэдгийг олон хүн хэлж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид уг арга хэмжээг цагаа олсон хамгийн чухал сэдвийг
хөндөж чадлаа хэмээн дүгнэсэн юм.

 

Categories
мэдээ нийгэм

Мөнхөд гал дүрэлзэж байдаг Янар Даг уул


“Шатамхай уул” нэрээр алдаршñàí Азарбейжан Янар Даг óóëàíä
õýäýí çóóí æèëèéí òóðø ãàë ä¿ðýëçñýýð áàéãàà þì. Энэ ууланд хэзээнээс эхэлж гал
íîöîæ эхэлсэнийг хэн ч мэддэггүй. Нийслэл Баку хотоос зүүн хойд тийш 25 километрийн
зайтай îðøèõ ýíý óóë 116 метр өндөр бөгөөд хормойдоо байгалийн хийн нөөцтэй.
Îéðîëöîîãîîð 10 метр орчим газар байнга гал дүрэлздэг гэж судлаачид үздэг.
Өвдөж зовсон хүмүүс энэ ууланд ирж, шившвэл эдгэрнэ гэж нутгийн иргэд итгэдэг
байна. ßìàðòàà ÷ ýíý óóëûí òàëààð XIII зууны нэрт аялагч Марка Поло
Азарбейжанаас гал дүрэлздэг олон уулс олсон тухайгаа тэмдэглэн үлдээñýí íü áèé.

Categories
мэдээ нийгэм

Бохир усыг 99 хувь цэвэршүүлдэг цаас

Ундны
усны бохирдол дэлхийн хүн төрөлхтөнд тулгамсан асуудлуудын нэг болсон. Бохир ус
хүнсэндээ хэрэглэснээр хэдэн сая хүний амь насанд заналхийлж байдаг тухай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан байнга хөнддөг. Тиймээс хямд төсөр
үнэтэй, хялбар аргаар ундны усаа цэвэршүүлэх шаардлага дэлхий нийтийн өмнө бий
болж байгаа.

Брайн
Гартсайд гэгч эрдэмтэн шүүлтүүр цаас бүтээсэн ба уг цаасыг ашигласнаар ундны
уснаас үүдэлтэй булчин задрах тахал, гэдэсний хижиг зэрэг олон өвчний нянг
идэвхгүйжүүлж, усыг 99 хувь цэвэршүүлэх чадалтай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим автобусны буудлыг нүүлгэнэ


Улаанбаатар
хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг
сайжруулах зорилгоор автобусны àðàâ ãàðóé буудлыг шилжүүлэхээр болжээ.
“Улаанбаатар хотын авто замын хэт ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион
байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс ийн шийдвэрлэсэн байна.
Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22
чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог аж. Зарим автобусны маршрут
давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд
буудал руу гүйцэд оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байнга гардаг учраас
зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болжээ.  Тиймээс
эхний 11 зогсоолыг шилжүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд дөрвөн зогсоолыг
шилжүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Цас орном, “мөнхийн ус” урснам



 “Гэртээ харих зам үргэлж гэгээн байдаг” хэмээн Төрийн шагналт, Соёлын гавьяат
зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол гуйа
нэгэнтэй хэлсэн билээ. Тиймээ, гэртээ харих зам үргэлж гэнээн байдаг, цасан
бударсан шөнөөр харих тэр тусмаа…

 Урин цагийн уур
орж хүмүүс хувцсаа нимгэлээд байсан тавдуаар сарын эхээр өвөл нь ороогүй их цас
малгайлах юм гэж хэн санах вэ. Их хотын гудамж тайлбайгаар мөр, тэргүүнийхээ
цасыг унагах завгүй гэр гэрийн зүг яаран тэмүүлэх хүмүүс юутай гэгээн сайхнаар
хөглөгдөнө гээ. Замаар яваа машинууд аваарын гэрлээ анивчуулан болгоомжтой
гэлдэрнэ. Жолооч нар аль хэдийнэ зуны дугуйгаа сольж тавьсан цаг болохоор
харльтиргаа гулгаа үүсч болзошгүй аж. Цонх мөргөн лавсан нойтон цастай тулалдах
машин бүрийн шил арчигч нэгэн хэмээр наашаа цаашаа найгана. Гэвч дээвэр үгүй
орчлонгоос дэвэрсэн мэт их цасан малгайлан малгайлсаар шил толь бүгдийг бүрхэн
авахад бэлэн байлаа. Шөнийн хотыг цас 
ашгин зуур хучин аваад анир гүм болохуй гудамжны дэнлүүн дор хөөрүү цас
бужиггалдсаар л байв.


Гэргий, хүүхдүүд минь гэрийнхээ цонхоор цас
уламширүүсэн бударч буйг сэтгэл түгшин харж, харьж ирэх больж буй эсэхийг минь
лавлан байн байн утасдана. Тэр болгонд нь олон хоног гэртээ хариагүй хүн шиг
гэрийн зүг яаран догдолно. Цас ч бас гэртээ харих гэж яваа хүний сэтгэл шиг
яаран додолж, адган хөөрөх мэт бужигналдсаар л.

Урт удаан аялалдаа цэг хатгасан мэт гэрийнхээ гадаа
буухад хаашааны банхар цасан дороос ухас хийн босч хөв хөв хуцах нь үнэхээр л
олон он өргөрсөн мэт содон мэдрэмж төрүүлнэ. Банхар маань гинжээ сажигнуулсаар
өөдөөс ирэхэд танихгүй хазчих вий дээ гэсэн шүү юм бодон айдас төрж ч байх шиг.
Гэтэл харин хөлийг минь үнэрлэн сүүлээ шарвалзуулж байснаар том хар биеийг нь
цагаан болтол өвч бүрсэх нотон цасыг ганцхан сэгсэрч биеэ шилгээгээд эргэлээ.
Эзэнтэйгээ мэдлэх зуурт хэвтрийг нь цас дарчихсан тул банхар маань  хөлөөшөө цас малтаж, дороо эргэн
тээнэгэлзсээр  хоцров.

Өглөө сэрэхэд өнөөх их цасан зугуу зугуухнаар хайлж
газрын хэвгий даган чимээгүйн урсаж байлаа. Гудамж талбай нэг л зутруу
байдалтай харагдах авч энэ бол байгал дэлхий, хөрс шорооны амыг тэтгэх “мөнхийн
ус” юм шүү гэж бодогдоно. Энэ зун ч дэлгэр болох нь дээ…     

Г.Лхагвадорж