Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн хэмжил зүйн өдөр” болно

Олон улсын эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, худалдааны харилцаанд хэмжил зүй, хэмжлийн гүйцэтгэх үүрэг байнга өсөн нэмэгдэж байгаатай уялдан, Жин ба Хэмжүүрийн Олон улсын Хорооны 1999 оны 21 дүгээр Ерөнхий Бага Хурлаар жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн хэмжил зүйн өдөр” болгож, дэлхийн бүх улс оронд тэмдэглэдэг юм байна. Манай улс энэ өдрийг 2006 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.  

Энэ жил “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” семинарыг маргааш буюу тавдугаар сарын 19-ний өдөр 09.00 цагаас Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинарт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон ДЦС-4 ТӨХК-ийн удирдах ажилтнууд, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар, ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны байгууллагаас төлөөлөгчид оролцох гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд хориотой эмийн жагсаалт

Монголчууд эртнээс “жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэгчлэн дур мэдэн эм хэрэглэх зуршилтай болчихсон улс. Зарим тохиолдолд үнэхээр ам дамжиж сонссон эмээ ууснаар бие тань тэнхэрч байгаа мэт байдаг боловч үнэндээ өөр эрхтэн тогтолцоог тань өвчлүүлж байдаг аж. Тиймээс дур мэдэн эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн хамгийн чухал зүйл бол энхрий бяцхан үрсдээ хамаагүй эм өгөхөөс шууд татгалз. Учир нь Эрүүл мэндийн яамнаас сүүлийн гурван жил 147 цуврал эмэнд шинжилгээ хийхэд 28 нэрийн эм хуурамч, стандартын шаардлага хангаагүй байсан ажээ. Ингээд хүүхдэд хориотой зарим эмийн жагсаалтыг насны ангилалтай нь хүргэж байна.

Үүнд:

Адиурекрин – 3 нас хүртэл

Ацикловир – 3 нас хүртэл

Адпрозалам- 18 нас хүртэл

Бекламетазон – 6 нас хүртэл

Бромокриптин -15 нас хүртэл

Бутерфанол – 18 нас хүртэл

Гастал- 1 cap хүртэл

Гексенал -2 cap хүртэл

Гишүүнэ үндэс- 1 нас хүртэл”

Дактиноминцин- 3 нас хүртэл

Дикайн -10 нас хүртэл

Морфин- 2 нас хүртэл

Мышьякийн бэлдмэл- 2 нас хүртэл

Неграм- 1 нас хүртэл

Напроксен- 16 нас хүvртэл

Парацетамол-3 cap хүvртэл

Реграм- 1 нас хүртэл

Ңитропруссид натри- 18 нас хүртэл

Стрихинин-2 нас хүртэл

Тетрациклин- 8 нас хүртэл

Омнолон- 2 нас хүртэл

Пефлоксацин-15 нас хүртэл

Празозин- 12 нас хүртэл

Цефотаксим-2-5 нас хүртэл

Читамон-2 нас хүртэл

Эналаприл-16 нас хүртэл

Categories
мэдээ нийгэм

Г.Алтантүрүү эхнэртээ гомджээ

“MN-25 дугаар суваг″ телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр үзэгч олондоо танил болж байсан хөтлөгч Г.Алтантүрүүгийн талаар таагүй мэдээлэл гарах болсон. Тэрээр хөтлөгч залуу эхнэрээсээ салсан бөгөөд хэвлэлээр түүнийг эхнэр хүүхдээ “хөсөр” хаясан хэмээн мэдээллээд байгаа. Харин үүнийг тэвчиж чадаагүй Г.Алтантүрүү өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрээр “Би хайр горьдож амьдарсаан. Жаахан үнэртүүлээд орход найзууддаа архичинаар нь ярина, олсон хэдэн төгрөгийг минь гоо сайхан, чихэр жимсэнд үрчихээд мөнгө олдоггүй гэж аав ээждээ хэлнэ. Захирал Өнөрөө ахдаа байнга нөхрөө байнга муулна. Чиний үнэн юу юм бэ, чи охиноо өглөө гарахад нь нэг удаа цай хийгээд өгсөн үү, чи хүүгээ төрүүлчихээд өглөө нэг удаа цэвэр агаарт гаргасан уу, чи хэлдээ
500 хан мянган төгрөгөөр нөхөр хүүхдийнхээ эрх ашгийг худалдсанаа бусдад Түрүү тэнэгтэж байгаамаа гэж худлаа тайлбарласан,,, Оюунгэрэлээ чи өглөө 10 цагт босно, 12 хүртэл өөрийгөө арчилна, ажилдаа явна, орой Өнөрөө ахыгаа явахыг хүлээнэ. Орой гэртээ орж ирээд толгой өвдөөд байна гэж орж ирээд утсаар ярьсаар хүүгээ дуугай бай гэж зандарсаар унтана.
Чиний үнэнг хүмүүс мэдэх үү, байнга хиртэй хоёр өрөөсөн оймс өмсөж явдгийг, хүмүүс энэ комментийг уншаад Алтантүрүү ямар тэнэг юм бэ гэх байх, надад хамаагүй ээ, чиний үнэнг мэдэг, чи намайг яаж тэсч хайрлаж байснийг хүмүүсийн комментоос уншаарай,
Охиндоо ээж нь бай
Үр минь дэ, үр минь
Би фэйсбүүкээ хаахаар шийдлээ. Би тэвчиж чадсангүй ээ, бүх зүйлд баярлалаа” хэмээв. Эр хүнийг амжилттай явахад нь эхнэр хүн хамгийн их чухал байдаг. Хайрт нөхөртөө халамжтай эзэгтэй байж, алаг үрсдээ сайн ээж нь байж гэр бүлийн амьдрал орших бус уу.” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Задгай кино театр өнөөдөр үүдээ нээнэ

“Unitel”, “Univision” компаниас “Холливуд Монголд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр 18.00 цагт “Central Tower”-ын урд талбайд  өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Уг өдөрлөгт ирсэн нийслэлчүүд Холливудын киноны баатруудтай зургаа авхуулах боломжтойгоос гадна “Задгай кино театр”-т тухлах нь ээ. Задгай кино театрт өнөөдөр  Холливудын “Frozen”, “The Amazing Spiderman-2” киног үзүүлэхээр бэлдээд байгаа гэсэн шүү. Мөн өдөрлөгт ирсэн иргэд зургийн автомат машинаар гэрэл зургаа авхуулах, хөгжөөнт тэмцээнд оролцож асуултад хариулан гэнтийн бэлгийн эзэн болох гээд олон сонирхолтой зүйлсээр дүүрэн хөтөлбөрийг бэлтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эмчийн буруугаас болж нөхрөө алдсан бүсгүй Н.Удвал сайдад захидал илгээжээ


Эрүүл мэндийн сайд Н.Удвал танаа
Эрхэм таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж мэндчилье.
Танд хандах болсон шалтгаан:
Монголын мянга мянган аврал эрж, өвчин зовлонд нирвэгдсэн ард түмэн эмч хэмээх эрхэм хүний ач буянаар эдгэрлийг олж эрүүл саруул амьдарч, эрүүл мэндийн салбарын та бүхэнд талархаж явдагт огт эргэлзэхгүй байна. Гэвч таны хариуцсан эрүүл мэндийн салбарт эмчийн цагаан халад нөмөрчихөөд эрдэнэт хүний амь насаар тоглогсод байгаад туйлын харамсалтай байна. Эмч хүн энэрлийн дээд гэж бид ярьдаг ч энэ мэт мэр сэр бусармаг үйлдэлтэй, бузар мөртэй зарим нэг эмч нараас болж эрүүл мэндийн салбар хар толботой түүхийн хуудсыг цаашид эргүүлэхгүй байгаасай гэсэн үүднээс энэхүү захидлыг танд хаяглан бичиж байна. Мөн үр хүүхдийнхээ халамжит эцэг болсон хайрт ханиа эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж алдсаны хариуцлагыг нэхэж, таныг хариуцлага алдсан эмчдээ хариуцлагыг нь үүрүүлж өгнө үү хэмээн хүсч байна. Та надтай адилхан эх хүн, эмэгтэй хүн. Шударга ёсыг монголын нийгэмд тогтооно хэмээн тэмцэж, өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж ирсэн тууштай үнэнч улстөрч хүн гэж боддог юм. Тиймээс ханиа алдсан эхнэрийн, эцэгээ тэнгэрт үдсэн  үр хүүхдүүдийн элгийг дэвтээж, үнэн зөвийг тогтоон шударгаар шийдэж, бидэнд хариу өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хань П.Бадамжунай элдэв архаг хууч өвчингүй, архи тамхи мэтийн хорт зуршилгүй, 40 ажилтантай, БСЭХ компанийг удирдан гэр бүл, ахан дүүс, хамт олныхоо өмөг түшиг болсон эгэлгүй нэгэн байсан юм. Тэр нэгэн аймшигт өдрөөс хэд хоногийн өмнө Эрдэнэт хотын 5-р бичил хороололд “Эрхэст Оргил” хэмээх нэртэй Эрдэнэт ХХК сувиллын хамар хоолойн эмч Б.Энхбатын хувийн эмнэлэгт хамар нь битүүрээд байсан учир очиж үзүүлтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал дээр очиж зургаа авхуулаад ир, салст нь гэмтсэн байна, зураг харж байгаад эмчилнэ гэсэн бичиг хийж өгсөн байна. Ингээд 2014 оны 01 сарын 7-ны өглөө 9 цаг өнгөрөөгөөд сувилал дээр очиж хамрын зургаа авахуулахаар гэрээсээ гарсан нөхөр маань эргэж бидэндээ ирсэнгүй. Гар утсаа гэртээ орхиод явсан тул холбоо барих боломжгүй, ажил руугаа хамт явах ёстой байсан болохоор хүлээгээд сууж байтал 12 цагийн үед миний утас дуугарч Энхбат эмч ярьж байна, нөхөр чинь ухаан алдаж уналаа, 103 дуудсан хурдан ир гэсэн. Ингээд Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиход хань маань хүзүүгээр хүчтэй өвдөөд амьсгаа авч чадахгүй байна гээд ихэд зовиуртай байлаа. Ингээд тархи, уушигны зураг авахуулж, цусны шинжилгээ, зүрхний шинжилгээ хийлгэж, дотор, мэдрэл, сэхээний эмч нар дараалан ирээд жижүүрийн сувилагчид хэлээд л морфин, седуксин мэтийн хүчтэй өвчин намдаагч тариануудыг зай завсаргүй хийж байлаа. 16 цагийн орчим бүх шинжилгээний хариу эерэг сайн гарсан, тархинд харвалт байхгүй, зүрх  хэвийн, амьсгалын замын дутагдлаас болж уушгинд хаван огцом үүссэн байна. Сорил тавьж үзэхэд хамар угаахад мэдээ алдуулсан эмнээс харшил үүссэн гэв. Эмчилгээ эхэллээ, та нар тайван бай маргааш гэхэд хордлого тайлагдана гэж сэхээний эмч нар бидэнд мэдэгдэв. Бид хүлээн авахын хүлээлгийн өрөөнд хүлээсээр байгаад 18 цаг өнгөрч байхад ар гэрээс нь 2 хүн өрөөнд орохыг зөвшөөрлөө. Би хүүтэйгээ ороход талийгаач хөл гар нь хөрөөд, бие нь асар муудсан байв. Ингээд 15 орчим минут болоод миний хань хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. Чих хамар хоолойн эмч Б.Энхбат өвчтөн үзээд карт нээгээгүй, сорил тавиагүй, ямар эмчилгээ хийсэн тухайг нь Бүсийн Оншилгоо Эмчигээний төвийн эмч нар мэдээгүйн улмаас мэдээ алдуулагчийн харшилд өртсөн хүнд дахин дахин хүчтэй хортойд тооцогддог тарианууд хийж улам харшуулсан гэж бодож байна. Хүлээн авах нь өвчтөнөө хүлээн аваад карт нээж эмч нар нь хийсэн эмчилгээгээ шууд бичээгүй сүүлд нь нөхөж бичиж байсан болохоор хэн нь ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй, дахин давтан тунг нь хэтэртэл тарисан. Хордлого тайлах эмчилгээ эртхэн эхэлсэн бол хань минь аврагдах хугацаа хангалттай байсан л гэж бодож байна.
Шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээний дүгнэлтэд Энхбат эмчийн буруутай үйлдэл нь тодорхой тусгагдсан байдаг. Тухайлбал:
1.Талийгаач П.Бадамжунайн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна.
2. Эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд эмийн бодисын хүчтэй харшил урвалаас шалтгаалан амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.
3. Цус нь ABO –н системээр 0 (1)-р бүлэгтэй байна.
4.Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.
6.Эмч Б.Энхбат урьдчилан үзлэг шинжилгээ хийгээгүй, зохих эмнэлгийн үзлэг эмчилгээ шинжилгээний карт хөтлөлгүй эмчилгээ явуулсан алдаа дутагдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөнийг үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ хийх журамтай. Тухайн үед эмчилгээ хийхээс өмнө үзлэг шинжилгээ бүрэн хийсэн бол дээрх хүндэрлээс сэргийлэх боломж байсныг үгүйсгэхгүй гэх дүгнэлтүүд гарсаар байтал Б.Энхбат нь өөрийн танил тал, багш нараар өөрийн алдаа дутагдлаа өмгөөлж хамгаалсан элдэв эмч нарын дүгнэлт гаргуулж байгаа нь бидэнд ойлгомжгүй сэтгэгдлийг төрүүлж байна. Гэрээсээ эрүүл саруул гарсан хүн яагаад үхэлд хүрчих вэ? Гэдэг нь тодорхой. Ийм тодорхой зүйлийг Б.Энхбат эмч ийш тийш нь бултуулах, өөрөөсөө холдуулах, буруугаа бусад руу түлхэж өөрөө уснаас цэвэр гарах ямар ч учиргүй гэж хохирогч бид үзэж байна. Энхбат эмч талийгаачид ямар тариа хийгээд ухаан алдуулчихваа гэдэг нь хэн ч мэдэхгүй болчихоод байхад яагаад Энхбат эмч буруугүй хэмээн өмгөөлж хамгаалсан дүгнэлтүүд гараад байна гэдэг нь өөрөө Энхбат эмч эрдэнэт хүний амь насаар тоглочихоод эцэст нь ямар ч гэм зэмгүй үлдэх гэсэн увиагүй оролдлого хэмээн бид гомдоллож байгаа юм.
Миний ханийн ард 40 гаруй ажилчдынх нь ар гэр, аж амьдрал явж байсан. Тэдгээр хүмүүс миний ханьд итгэж, ирээдүйгээ даатгаж байсан. Хань маань өөрийн үнэнч шударга хөдөлмөрөөрөө 40 хүний амьдралыг авч явж, улсад татвар төлж, улсынхаа хүнд ачаанаас өөрийнхөө чадлаар үүрэлцэж явсан гавьяатай нэгэн байлаа. Хань маань өөрийн компаниа өргөжүүлж, илүү олон хүнийг хоолонд нь хүргэж, их зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь эр хүний эд хийж бүтээдэг насан дээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй эмч нэртэй  хохироогчийн буруутай үйл ажиллагаанаас болж хорвоогийн мөнх бусыг зуурдаар үзүүлчихлээ. Бидний элэг бүтэн амьдрал, аз жаргалыг нэг л хүн нэг л өдөр зүгээр үгүй хийчихлээ. Би хүүхдүүдээ өнчин гэж дуудуулахаас өр эмтэрч байна. Би ханийнхаа эзгүй гэрийн хоймрыг харж суухаас зүрх шимширч байна. Бусдыг ийм зовлонд унагачихаад буруугүй гээд булзаж зугтахыг харахаас нүд хальтирч, сэтгэл сэмэрч  байна. Шударга ёс гэж байдаг гэдэгт итгэж, шударга хүмүүс бидний энэ уй гашуугаас хуваалцаж, үнэн зөвийг тогтооход туслана хэмээн найдаж, энэхүү захидлыг бичиж байна.
 Хүний амийг адгууснаас дорд үзэж бусдыг уй гашууд умбуулагч мэдлэг чадваргүй, ёс зүйгүй ийм ажилтнаа Монголын төр, Эрүүл мэндийн яам хариуцлага тооцож хүний амь хөнөөсөн хэргийг нь үүрүүлэх учиртай гэж ар гэрийн биднээс гадна манай удмынхан үзэж байна. Ийм илэрхий хэрэгт тодорхой холбоотой хүмүүст хариуцлага тооцохгүй өнгөрүүлэх нь бусдын амь насанд аюултай. Авлига хээл хахуул, танил талын увиагүй, ичгүүр сонжуургүй эл үйлдлийг өмгөөлж хамгаалалгүй шударгаар шийдвэрлэж  таслан зогсоохын төлөө холбогдох хүмүүс шударгаар ажлаачээ гэдгийг бид шаардаж байна.   Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал та бидний уй гашууг хуваалцаж, шударга үнэний талд бат зогсч бидэнд хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.

Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5.23.58  тоот, Талийгаачийн хань Л.Цогзолмаа, үр хүүхдүүдээс

Categories
мэдээ нийгэм

“Үргээлэг” орлогоороо дахин тэргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа киноны орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон билээ.
Тавдугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар “Өргөө” болон “Тэнгис” кино театрт “Үргээлэг” кино үргэлжлүүлэн тэргүүлсээр байсан бол тавдугаар сарын 14-ны өдөр нээлтээ хийсэн “Луйвар” уран сайхны кино жагсаалтад хүч түрэн орж иржээ. Харин “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кино ганцхан долоо хоног гараад түр зогссон байна.
Mollywood Box Office
Киноны жагсаалт                                   5.2-5.9                    5.9-5.15
1. Үргээлэг                                              118,363,095          67,515,229
2. Тэртээх ертөнцийн хөгжимчин          562,271                  түр зогссон
3. Хүүгүй ломбард                                  8,858,913               32,815,952
4. Луйвар 5.14-нд нээлтээ хийсэн                                     7,294,237

Categories
мэдээ нийгэм

2014 онд хорих ангид таван хүн нас баржээ

Энэ он гарсаар хорих ял эдэлж байсан, урьдчилан хорих 461-р ангид нийт таван хүн нас барсан байна. Үүний тоонд Ашигт малтмалын дарга асан Д.Амарсайхан нас барсан байна. Үлдсэн дөрвөн иргэн нь ялаа эдэлж байсан бөгөөд нэг нь Малайз улсын иргэн байжээ.  Иргэн Д.Амарсайханыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэгүй оношлогоо хийгдэнэ

Дэлхийн нийтээр өнөөдөр “Өөрийнхөө цусны даралтыг мэддэг болъё” уриан дор “Олон улсын даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдрийг” тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Маргааш 12.00-16.00 цагийн хооронд “АСА” циркийн хойд задгай талбайд үнэ төлбөргүй оношлогоо үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулах аж. Энэ өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, өрхийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран иргэдэд  цусны даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дахь сахар хэмжих зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Энэхүү ажлыг Олон улсын Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар “Даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг Улаанбаатар хотод өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилага гаргаж, ЭМЯ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, СБД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, Монголын Зүрхний Холбоо, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр аль замыг хаах вэ?

Энэ амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах зам, Залуучуудын өргөн чөлөөнд Тэнгис кино театрын замын хойд урсгал, Дарь-Эхийн уулзварын замуудыг түр хугацаанд хаахаар боллоо. МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах замыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 22:00 цагаас 06 дугаар сарын 15 хүртэл 1 сарын хугацаатай хааж, дулааны шугам солино. Харин Тэнгис кино театрын зүүн урд талд борооны ус зайлуулах шугам солих тул замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 09:00 цаг хүртэл хаах юм. Дарь-Эхийн уулзварын зүүн талд Сансарын Шатахуун түгээх станцийн арын замд сэтгэлгээ хийж дулааны шугам солих тул 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл урсгал тус бүрээр хэсэгчилж хаана.  Өөрөөр хэлбэл, тус замд хойд урсгал хаалттай үед урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй, харин урд урсгал хаалттай үед хойд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зорчуулна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн зах журам хэрэгжүүлэхгүй байна гэв

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд худалдаа үйлчилгээний газрууд нийтийн бие засах газраараа нээлттэй үйлчлэх ёстой журмын хэрэгжилтийн талаар гомдол цөөнгүй иржээ. Тодруулбал, нэгэн иргэнээс “Шөнийн захын бие засах газар нь төлбөртэй үйлчилгээ явуулж байна” хэмээн гомдоллосон байна.
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын дагуу нийтийн худалдаа үйлчилгээ бүхий л газруудын бие засах газар үнэ төлбөргүй үйлчлэх ёстой бөгөөд ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас энэ талаар “Журмын дагуу иргэдэд үнэ төлбөргүй  үйлчлэх ёстой. Төлбөртэй үйлчилж буй аж ахуй нэгж, худалдааны төвүүдийн талаар гомдлоо мэдэгдэж болно. Бид холбогдох арга хэмжээг авах болно” гэсэн аж.