Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тусламжийн утас “108” ажиллаж эхлэх гэж байна

Монгол Улсад 2001 оноос эхлэн Хүүхдийн тусламжийн утас 1615, 2004 оноос 1979 дугаартай ажиллаж эхэлсэн бөгөөд Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих  сангийн төслөөс дэмжлэг үзүүлж байсан юм. Монгол Улс 2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI /Child Helpline international/ сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болсон юм. Хүүхдийн тусламжийн утасны  Олон улсын сүлжээ нь бүрэн эрхт гишүүдээсээ хүүхдийн утсанд хандсан дуудлагын тоо, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж жил бүр хэвлүүлэн гаргадаг “Хүүхэдтэй холбогдох нь” номдоо оруулдаг билээ. Энэхүү мэдээллийг уг номд оруулснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдийн утсанд ямар дуудлага ирж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлага солилцохоос гадна улс орнууд үндэсний хэмжээнд уг тоо баримт дээрээ тулгуурлан хүүхдэд зориулсан бодлого, хөтөлбөрийг боловсруулах ач холбогдолтой байдаг. Манай улсад Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилготой 24 цаг ажиллуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус төслийг Мобиком ХХК, Дэлхийн “Зөн Монгол” дэмжин хамтран ажиллаж байна.

Ажиллах зарчим:

•  Хүссэн мэдээлэгч дуудлагаа үнэ төлбөргүй хийх

•  24 цагийн турш ажиллах

•  Үндэсний хэмжээнд хүүхэд тогтооход хялбар дугаартай байх

•  Эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой байх

•  Дуудлага бүрийг хүлээн авч, хариу өгөх, үйлчилгээнд холбох

•  Дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх

•  Хамтарсан багт түшиглэсэн байх 

•  Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах

Хүүхдийн тусламжийн утсыг 24 цагаар ажиллуулахад шаардлагатай программын шинэчлэлийг Мобиком ХХК хийж өнөөдөр ХТҮГ-т хүлээлгэж өглөө.  Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийн төлөө үндэсний газар гурван жил хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан тус арга хэмжээнд Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал ноён Дэвид Холлидэйг, ДЗМОУБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч ноён Сүжи, ХТҮГ-ын Дарга И.Нарантуяа нар оролцлоо.

Өнөөдрөөс эхлэн ажлын тав хоног 8.00-18.00 цагт Хүүхдийн утасны зөвлөгч, ахлах ажилтнуудыг бэлтгэх сургалт Хүүхдийн төлөө үндэсний газарт /107 тоот/ болж байна.

Categories
мэдээ нийгэм

Норовын намтар жүжиг”, “Black box” театрынхан “Гэгээн муза”-гийн цомыг түүлээ

“Гэгээн Муза” өчигдөр болж театрын урлагийн шилдэгүүд шалгарлаа. Драм жүжгийн төрөлд шилдэг хөгжмийн зохиолчоор  “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу н.Одбаяр,  шилдэг эрэгтэй туслах дүрд УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар шалгарчээ. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийн нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналыг “Наташагийн мөрөөдөл” жүжгээр УДЭТ-ын залуу жүжигчин н.Одонтуяа гардсан байна. нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчинээр Black Box театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир, шилдэг эрэгтэй гол дүрээр Black Box театрын “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгээр Г.Мөнхжаргал, шилдэг зохиолчоор “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид,  шилдэг тайзны зураачаар “Black Box” театрын “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгээр С.Мягмар, шилдэг найруулагчаар  “Тэнгэрийн аялгуу” жүжгээр Д.Сангибат “Гэгээн муза” гардлаа. Дуулалт жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй туслах дүрд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар, шилдэг хөгжмийн зохиолчид ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” Х.Дорноо, шилдэг эмэгтэй туслах дүрд “ Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, шилдэг эрэгтэй гол дүрд Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн, шилдэг зохиолчид  Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан

-Шилдэг эмэгтэй гол дүр – Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг, шилдэг найруулагчид  ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” найруулагч Г.Навчинхуар шалгарч  “Гэгээм муза”-гийн эзэд болсон юм. Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй туслах дүрд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Болортуяа, шилдэг тайзны зураачид Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга, шилдэг хөгжмийн зохиолчид Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, шилдэг эрэгтэй туслах дүрд  УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат,  шилдэг эрэгтэй гол дүрд УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгийн дүрээр А.Чингүүн, шилдэг эмэгтэй гол дүрд Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл, шилдэг найруулагчид УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгээр Ч.Түвшин шалгарч театрын шилдгүүдэд багтлаа. 

Categories
мэдээ нийгэм

Машинаа ачуулбал аль компани руу хандах вэ?

Categories
мэдээ нийгэм

Барилгын ажлын үеэр цогцос олджээ

Баянзүрх дүүргийн XIII дугаар хороолол дахь “Петровис”-ын шатахуун түгээх станцын ойролцоогоос эрэгтэй хүний цогцос олджээ. Тухайн хэсэгт газар шорооны ажил хийж байх үеэр цогцсыг олсон байна. Цогцосыг жил гаруйн өмнө булсан бололтой гэсэн таамаг байна. Энэ хэсэгт барилгын ажил явуулж байсан болохоор газарт булсан цогцосны толгой, гавлын орчимд ихээхэн гэмтсэн байжээ.  Хэргийн газрын үзлэг хийж байгаа болохоор илүү мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэ зуу хийдийн музейгээс үнэт эдлэлүүд алдагджээ


Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн “Хархорин” музейд өнгөрсөн шөнө 01-03 цагийн орчимд хулгай орж, түүхийн нэн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагджээ. Одоогийн байдлаар хэргийн газарт Өвөрхангай аймгийн цагдаагийн газрынхан үзлэг шалгалт хийж буй бөгөөд музейг хамгаалалтад аваад байгаа аж. Гэмт этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Хархорин сумын Засаг дарга Л.Энхбатаас “Одоогоор юу, юу алдагдсан нь тодорхойгүй байна. Мэдэгдэж байгаагаар нэг эртний алтан бурхан алга” хэмээн мэдээлжээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

МҮИС-ийн оюутнууд байгаль орчноо дэмжин жагсав

Монголын үндэсний их сургуулийн оюутнууд болон “Энигма” компанийн төлөөлөгчид өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны гадна жагсаал зохион байгууллаа. Жагсаалд “Байгаль дэлхийгээ хамгаалъя”, ”Төсвийн мөнгийг үргүй зарахаа больё” гэх уриа лоозон барьсан 100 гаруй  оюутнууд оролцжээ.
Өнгөрсөн жилээс эхлүүлсэн Зайсангийн тусгай хамгаалттай газарт цахилгаан шугам барих нэрээр  зам дагуух  мод, сөөгийг гэмтээж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байна хэмээн жагсагчид хэлж байв. Тэд уг ажлыг гүйцэтгэж буй “Сөүл” группийн “Мантууш” ХХК-ийг Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байна гэх тайлбарыг мөн өгч байлаа.
Байгаль орчин, ногоон хөгжилийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан А.Долгормаа жагсаалд оролцогчдын тавьж буй асуудлын талаар “Зайсан толгойн орчим цахилгааны шугам тавих ажлыг бид улсын төсвөөр гүйцэтгэж эхлэн, ажлаа явуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэр ажлын хүрээнд байгаль орчинд халтай зүйл юу ч хийгээгүй. “Энигма” ХХК болон МҮИС-ийн өмчийн багахан газарт хоёр ширхэг цахилгааны мод татаж оруулсныг энэ хүмүүс эсэргүүцэж байгаа гэж ойлголоо” гэв.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Мянган оюутны байртай танилцлаа

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр мянган оюутны байрны үйл ажиллагаатай танилцлаа. Шинэ  ашиглалтад орсон “Оюутны өргөө” дотуур байранд хувийн хэвшлийн болоод төрийн өмчийн нийт 22 их, дээд сургуулийн  960 оюутан амьдарч байгаа юм байна.  Нэг оюутанд дөрвөн мкв талбай оногдож байгаа гэнэ. Давхар бүртээ утасгүй интернеттэй юм байна.  40-60 оюутны багтаамжтай уншлагын танхимтай  аж. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар оюутнуудад зориулсан эрүүл мэндийн болон бие бялдаржуулалтын фитнесс төв байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.  “Оюутны өргөө” шинэ дотуур байрыг гавьяат багш Г.Бадам хариуцан ажиллаж байгаа юм байна. Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ, “Их, дээд сургуулийн захирлууд шинэ дотуур байр барьж байгуулах хүсэлтэй байдаг ч газар байхгүй гэдэг хүндрэлээс болоод  гацаанд ордог. Тиймээс хуучин дотуур байруудыг нурааж газар дээр нь шинэ байр босгох санал Монголын оюутны холбоонд цөөнгүй ирсэн байна. Залуу үеэ тав тухтай орчинд сургах, зөв төлөвшил хүмүүжил олгоход шинэ оюутны байраар хангах нь маш чухал. Оюутны дотуур байрыг шинэчлэх ажил хийгдсэнээр цаашлаад залуу гэр бүлд ч ач холбогдолтой. Учир нь цогц “Оюутны хотхон” бүрэн ашиглалтад ормогц  залуу гэр бүлд шинэ баригдсан оюутны байр шилжин очих боломж бүрдэнэ” гэлээ.

М.Ундрам

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлэв

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Таац, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Туул, Алтай нурууны Сагсай, Булган мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна. Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой , Хэнтэй нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-25 см давсан байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Яруу, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Таац, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Онон, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-50 см давсан байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг  Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал их гарах болжээ


Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газар энэ сарын 02-16-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 22676 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.
 Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 76 хүний амь нас хохирчээ. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл 45 буюу 59.2 хувь нь өвчний улмаас, 10 буюу 13.1 хувь нь боомилж, хоёр хүн мотоциклээс унаж, осгож 16 буюу 21.0 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 98 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 81 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын  17  дуудлага байна. Зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 30 хүний амь биеийг авран хамгаалжээ. Тавдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай  “Барс-2” худалдааны төвийн Цайны газарт хийн түлшнээс гарсан галыг НОБГ-ын Аврах гал унтраах 18, 26, 10, 30 дугаар ангиуд худалдааны төвийн урд хэсэгт байрлах өргөтгөлийн зэргэлдээх повьлионы дээвэр, хана шатаж байсныг  нийт 68 алба хаагч, гал унтраах зориулалтын 13 автомашинтай 2 цаг 30 минут ажиллан бүрэн унтраасан байна. Мөн уржигдар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Хуучнаар Улсын их дэлгүүрийн баруун жигүүрийн 3-5 дугаар давхаруудын агааржуулалт, техникийн өрөөний 380 вольтын цахилгаан дамжуулах босоо цахилгааны утас шатаж байсныг онцгой байдлын албаныхан амжилттай унтраажээ. Аж ахуйн нэгжүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч их хэмжээний хохирол учрах тохиолдол нэмэгдэж байгаа тул анхаарал хандуулж, холбогдох журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан.
Харин Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 372 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 161, осол, зөрчлийн шинжтэй 211 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 6 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 40  бүртгэгдсэн байгааг урьд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад  29.8 хувиар буурчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тусламжийн утасны төвтэй болно

Гал команд, цагдаа, түргэн тусламж шиг л хүүхдийн тусламжийн 108 дугаар бий болох нь. Үндэсний хэмжээний үнэ төлбөргүй энэ утас тавдугаар сарын 30-наас нээлтээ хийх юм. Хүүхдийн тусламжийн утас бий болгоход Мобиком, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газар  хамтран ажиллахаар болжээ.  18 хүртэлх бүх л насны хүүхдэд шаардлага гарсан, эрсдэл учирсан тохиолдолд  тусламж дэмжлэгийг орон даяар тархсан салаа мөчрөөрөө дамжуулан үзүүлэх юм байна.  Хүүхэд 108 дугаар руу залгахад 24 цагийн турш  тусламж,  зөвлөгөө өгөх  аж.
Дэлхийн зөн Монгол байгууллага мэдээллийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон программыг нийлүүлж, хүмүүсээ сургахад тусалжээ.  Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн төлөө үндэсний газарт утасны үйлчилгээ үзүүлэх зөвлөхүүдийг сургаж  эхэлсэн аж.  Зөвлөхүүд нь сэтгэл зүйч мэргэжилтэй, хүүхэдтэй хоёроос доошгүй жил ажилласан хүн байх гэнэ.   Хүүхдийн утас нь хүүхдийн дуудлагыг хүлээн авч, оновчтой арга хэмжээг зохион байгуулж, цагдаа эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай холбож өгнө. 108 утасны гол үүрэг нь  хүүхдийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, эрсдэлд учирсан хүүхдэд туслах юм.