Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газруудыг маргааш цэвэрлэнэ

Өннөөдөр зуслангийн газруудаар их цэвэрлэгээний ажил өрнөх байсан боловч борооны улмаас хойшилсон байна. Уг үйл ажиллагааг Монголын оюутны холбоо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Сити дээд сургууль хамтран зохион байгуулж буй гэнэ. Их цэвэрлэгээнд нийтдээ 500 оюутан хамрагджээ. Цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшилсон зуслангийн газруудын их цэвэрлэгээг маргааш хийхээр болсон байна.  Зунжин худалдааны төвийн гаднаас 11.00 цагт зуслангийн чиглэлд нэгдсэн журмаар унаа хөдлөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын холбоо Налайхад 3000 мод тарив

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр МЗХ-ны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ын дэргэдэх клубууд, Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуучууд Багануур дүүрэгт 3000 мод тарьж байгаа нь нийслэлд өмнө нь тарьж байгаагүй хамгийн олон мод байлаа. Модоо тарьчаад орхих бус сайн дурын 35 залуучууд зун, намрын турш услаж, тордож, цаашдын ургах үйл явцад хяналт тавьж ажиллах юм байна. МЗХ залуучуудаа эрүүл, эко орчин нөхцөлд тав тухтай амьдрах нөхцөл боломжийг залуучууд өөрсдөө бүрдүүлж, бий болгох, өөрийн гараар бүтээх тэрхүү боломжийг нь нээж өгч байгаа нь сайшаалтай.“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхөө хүрээнд нийслэлээ эко хот болгох, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд эко бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн мод тарих үйл ажиллагаа залуучуудаа уриалах бас нэгэн тод жишээ болж байгаа юм. МЗХ-оос санаачлан эхлүүлж байгаа энэхүү ажил цаашид илүү өргөн хүрээг хамарч, залуучууд дундах мод тарих хамгийн том “давалгаа” болно байх гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг болох гэж байна

Оюутан, залуусыг зуны амралтын хугацаанд нь ажлын байраар хангах, их бүтээн байгуулалтын ажилд оролцуулах,  орлогыг нь нэмэгдүүлэх,  зорилго бүхий Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрөөр Сумын залуус, Ажлын гараа, Их бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах төслүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь  аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хэрэгжүүлж байна.  Сумын залуус төслийн хүрээнд их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудын баг нь тухайн сум орон нутгийн эрх ашиг, онцлог хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах зэрэг үйлчилгээг орон нутгийн иргэдэд очиж хүргэх юм.
Ажлын гараа төслөөр 21 аймаг 330 суманд жишиг өвөлжөө барих, мал төллөлт болон ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхболон сумын хөгжилд нэмэр болохуйц тохижилтын ажилд сум, орон нутгийн оюутан, залуучуудыг татан оролцуулж хэрэгжүүлнэ. Барилга, уул уурхай, авто болон төмөр зам, бусад салбаруудын их бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудын багийг оролцуулах төслийг Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Дээрх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь ажил олгогч байгууллагуудтай удаа дараагийн уулзалтыг зохион байгуулж одоогийн байдлаар 28 аж ахуйн нэгжээс 651 ажлын байрны захиалгыг аваад байна.
Мөн энэ арга хэмжээний хүрээнд “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг Залуучуудын хөдөлмөрийн биржтэй хамтран 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөрМонголын Залуучуудын Холбооны байрандзохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор ажил олгогч байгууллагууд өөрт хэрэгцээтэй байгаа ажлын байрны захиалгад оюутан залуучуудыг бүртгэн авч ажлын байраар хангах, нөгөө талаас ажил хайж байгаа оюутан, залуучуудажлын байрны мэдээлэл авах боломж бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” төвд авто тээврийн оношлогоо хийж байна

2014 оны нэгдүгээр сарын 2-ноос эхэлсэн автотээврийн үзлэг шалгалт үргэлжилж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд гурван газар авто оношлогооны цэгүүд байрлаад байгаа юм. Тодруулбал Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн баруун талд “Боса” төвийн хойно Баянзүрх авто вокзал дээр, Баянгол дүүрэг гурвалжингийн гүүрний урд талд “Хөсөг трейд”-ийн хашаан дотор, Сонгинохайрхан дүүрэгт Автобус 2-ын хойно тус тус байрлаж байна. Тэгвэл хэд хоногийн өмнөөс Дүнжингарав худалдааны төвд автотээврийн үзлэг оношлогоо хийдэг болжээ. Бусад салбарт үүсээд байгаа оочир дарааллыг багасгах үүднээс энэ оношлогоо хийхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлүүлэх ажил энэ сарын 30-аас эхэлнэ

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоогоод байгаа билээ.  НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 25 байршилд 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр болсон. Тэгэхдээ бүртгэлийг цахимаар явуулах юм.
Гэхдээ иргэдийн дунд газар эмчлүүлэх ажлыг хэзээнээс эхлэх вэ гэдэг хүлээлт үүсгээд буй.
Тэгвэл газар өмлөлийн ажлыг энэ сарын 30-аас эхлэхээр болсоныг Хотын захирагч Э.Бат-Үүл “11 11 төв”-д ажиллах үеэрээ хэлжээ.
Өмнө нь гэр бүлийн зориулалтаар 0,07 га газар олгодог байсан бол иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс 0.05 га-аар өмчлүүлэхээр болсон.

Categories
мэдээ нийгэм

Чанарын ялгаа

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн үйлчилгээг шүүмжиллээ

Засгийн газар 2011 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 41 аж ахуйн нэгжид 13,2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Авто тээврийн тухай хуульд “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрт нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах” гэж заасан ч хэрэгжихгүй байгаа, тэр ч бүү хэл сонсголгүй, хэлгүй иргэдийг үнэгүй зорчих эрхийн үнэмлэхээ үзүүлсээр байхад чимхэж шалгадаг хэмээн Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ.
     Нийслэлийн хэмжээнд 25 аж ахуйн нэгжийн 1174 автобус нийтийн тээвэрт явдаг боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тээврийн хэрэгсэл байдаггүй аж. Мөн ойрын хугацаанд нийслэлд 250 орчим шинэ нийтийн тээврийн автобус импортоор оруулж ирэх гэж байгаад “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” шүүмжлэлтэй хандаж байна. Тэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин “Ecobus”-ийн байгальд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой автобус сонгохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн замыг хааж, засах санал гаргажээ

Улаанбаатар-Төв аймаг чиглэлийн авто зам ихээр эвдэрсэн тул нутгийн удирдлагууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аар шалгуулахыг хүссэн байна. Энэ дагуу МХЕГ өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдалтай танилцаж, шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнгээ өнөөдөр /05.23/ танилцууллаа.
Энэ чиглэлийн авто замыг 1983 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш урсгал засвар хийсээр ирсэн ч эвдрэл ихтэй байдаг нь тухайн чиглэлд гардаг авто замын ослын нэг шалтгаан болдог ажээ. Тиймээс МХЕГ-ын шалгалт хийхэд тус чиглэлийн авто замын зорчих хэсгийн нийт уртад их хэмжээний нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултад орсоны улмаас тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгааг тогтоожээ. Энэ замаар Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцын шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь эвдрэлд багагүй нөлөөлж буй юм байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам нь 1983 онд ашиглалтад орснооё хойш 31 жил их засвар хийгээгүй, нөхөөс хийдэг боловч энэ нь аргацаах төдий байсаар өдийг хүрчээ. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцлийг хангахаар замын техник, ашиглалтын түвшинг тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгааг хийх шаардлагатай гэж МХЕГ дүгнээд байна.
Энэ бүх нөхцөл байдлыг хяналт шалгалтын үзээд Авто замын тухай хуулийн дагуу “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүсч, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно гэсэн заалтын дагуу энэ чиглэлийн замыг хаах хэрэгтэй гэж үзсэн байна. Уг дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Тээвэр, авто замын хяналтын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Баянзүрх” захын хашаанд гал гарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн дөрөв, аврах ажиллагааны нэг дуудлага ирж, аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Галын зөрчлүүдээс дурьдахад, Баянзүрх захын хашаанд их хэмжээний хог шатаж байсныг гал унтраах ангийн аврагчид өчигдөр 10.20 цагт бүрэн унтраасан бол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд “Акссент” загварын суудлын автомашин шатаж байсныг унтрааж аюулгүй болгосон байна. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн  “Төгөл” цэцэрлэгийн 15х10 метрийн хэмжээтэй сүрлэн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг мөн унтрааж, галын аюулыг зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Дэд бүтцэд холбогдоогүй айлуудыг 2020 оноос нийслэлээс гаргана гэв

2030 он хүртэл батлагдсан төлөвлөгөөгөөр дэд бүтэцгүй газар гэж нийслэлд байхгүй гэнэ.  2020 оноос дэд бүтцэд холбогдоогүй айлуудыг нийслэлээс гаргана.  гэж нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл хэлжээ. Хотын дарга энэ байр сууриа “Энэ нь аль ч  хотод байдаг л зүйл. Уулан дээр ч бид дэд бүтэц хийхээр төлөвлөж байна. 0.07 га хүртэлх эзэмшиж буй газрыг нь өмчлөлд шилжүүлж байгаа. Хүмүүс газрын хэмжээгээрээ ихэвчлэн зарга үүсгэдэг. Газрын үнэ цэнэ хэмжээнээсээ хамаардаггүй. Үнэ цэнийг байрлалаар нь тодорхойлдог. Хүртэлх гэдэг үгийг иргэд сайн ойлгох ёстой. Тэгэхгүйгээр хүн бүр 0.07 га газраа авах гэж зүтгэдэг. Нийслэлийн бүх иргэдэд ийм хэмжээгээр өгөх газар ч байхгүй. 52 байршил дээр бид яагаад төлөвлөлт хийгээд байна гэхээр үнэ цэнэд хүрэхгүй газар өгсний хэрэггүй гэж шийдсэн юм. Төлөвлөсөн газрыг худалдаж авъя гээд л гуйгаад ирнэ, харж л байгаарай” гэж тайлбарлажээ.

Ц.Билиг