Categories
мэдээ нийгэм

Солонгос, монгол хүний аминд хүрсэн ослын хэргийг шалгаж байна

Энэ сарын 19-ний өдөр 15:30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын замд “Хово” маркийн 26-52 УБР дугаарын том оврын цемент зөөвөрлөх зориулалтын авто машин “Т.Премио” маркийн 74-88 УНҮ дугаарын суудлын авто машинтай мөргөлдсөнөөс зорчигч А.Цэвээнпүрэв, БНСУ-ын иргэн Jong Keon Kim нар нас барсан осол гарсан. Одоогоор “Хово” маркийн  26-52 УБР дугаартай автомашины жолооч Ж.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Бялууны баяр” болно

Хүүхдийн баяраар “Өгөөж” ХХК-аас “Боорцогны баяр” тэмдэглэдэг уламжлал тогтоод удаж байгаа. Үүнийг дагаад бусад хувийн хэвшлийн байгууллага ч хүүхдүүдэд зориулсан сонирхолтой үйл ажиллагаа зохиох болжээ. Маргааш л гэхэд “Тэнгэрийн хишиг” компани “Бялууны баяр” хийх гэж байна. Тус баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.  Бялууны баяраараа “Тэнгэрийн хишиг”-ийнхэн өөрсдийн тусгай жороор үйлдвэрлэдэг бөөрөлзгөнө, тоортой бялуу болон зохицуулах үйлчилгээтэй талх нарийн боовоор хүүхэд багачуудаа дайлна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлж энэ онд ашиглалтад орно

“Бүтээн байгуулалтын цаг”-т ТОСК-ийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр “Буянт-Ухаа” хорооллын төсөлтэй холбоотой мэдээллийг захирал А.Гантулга өгсөн юм. Уг төслийн гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж, Хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын санхүүжилт хийгдсэнээр 1500 хүн ажилтай болсон байна.
Түүнчлэн “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны нэг м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг байгаа нь зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд болж байгаа гэнэ. Одоогийн байдлаар эхний 1764 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ. Иргэдээс захиалга авах журмын хувьд ТҮЦ машинаар бүртгэл хийж, шаардлага хангасан төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүдийн төлөөлөл 5935 иргэн сугалаанд оролцож, 1540 иргэн байр авах болзлыг хангасан байна. 1764 байрнаас 33-39 м.кв бүхий нэг өрөө 224 байрыг иргэд захиалаагүй үлджээ. Эдгээр байрыг Засгийн газраас өгөх чиглэлийн дагуу дахин хуваарилх гэнэ.
“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол мөн өчигдөр болсон. Энэ хороололд 7000 орчим айлын орон сууц, 280 хүүхдийн цэцэрлэг, 980 хүүхдийн сургууль болон үйлчилгээний төв, соёлын төв, долоон давхар гараж бүхий иж бүрэн хороолол баригдахаас 2500 гаруй айлын орон сууц энэ онд ашиглалтад орно гэдгийг ТОСК-ийн удирдлагууд ярив.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжинэ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөх хөтөлбөр 10 жилийн хугацаанд хэрэгжих юм байна. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг УИХ-аас соёрхон баталсан бөгөөд 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас гаргахаар болсон юм. Азийн хөгжлийн банк энэхүү хөтөлбөрт 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг шинэчилж, нэмэгдүүлэх юм байна. Мөн гэр хорооллын зургаан дэд төвийг барихаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эдгээр газруудад цахилгаан хязгаарлаж байна

Цахилгаан шугам тоноглолд засвар хийж байгаатай холбогдуулан тавдугаар сард хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын хуваарийг хүргэж байна.
Баянзүрх дүүрэг
10.30-18.00 цагт: Гуравдугаар 12 дугаар хорооллын 1-9, 10, 11А, 11Б, 12А, 12Б, 13, 30, 40, 42, 44, 45, 48, 51-56, 115-р байр, Загасны дэлгүүр, “Ганбиж”, “Си Ар И”, “Ай Эс Си Элекс”, “Оч билгүүн” Монголын бэлчээрийн менежментийн холбоо, “Алтан горхи”, “Дулаан өргөө”, “Жэй Кэй Си”, “Их үйлсийн эрэлд”, “Монхангай трейд” /МД-120/, “Зохиомж” дээд сургууль, “Соёмбо”, “Нарлаг”, “Баянзүрх”, “Цогт огторгуй” СӨХ, “Засагтхан” дээд сургууль, Төрийн банкны сансар сервер, “Дашира” ХХК, МЦХ ХК ВТС-7, “Сансар бридж”, “Алтан жолоо” трейд, “Эс Пи сервис” ХХК, “Улуснэт”, “Сар трейд”, “Хүүбаяр”, РТТ, “Бэс ундарга”, Уламжлалт эмийн ургамал, “Жимобайл”, ЦЕГ мэдээлэл, Шинжлэх ухаан төв, “Энэрэлдент”, “Сайзара”, “Хүрмэн”, “Юнивишн”, “Халх журам” дээд сургууль, “Скайтел”, “НИММ” проперти, “Венус принтинг”, “Сүү”, “Хивс сервис”, “Буйлаастай”, /ААГ Фарма/, “Бэсм”, “Хэрлэн буян”, “Есөн үндэс”, “Сансрын гэрэл”, “Шинэн”, “Жүр үр”, “Монмастер” ХХК, “Монгол шуудан” 49, 33 дугаар сургууль, 61 дүгээр цэцэрлэг, гуравдугаар хорооны ЗДТГ, “Оршил” констракшн, “Дэнж сансар өргөө” ОНӨААТҮГ, “Ундарга”, “Санчир”, “Сансар-956”, “Өлзий”, “Тулга-3”, “Тансаг дөл” СӨХ, “Сити шоп” 95, Хоёрдугаар эмнэлэг, аж/ орон сууц, “Цахиуртын говь”, “Жумбом”, “Эдванс”, “Бат шилүүстэй”, “Нада кредит”, “МН софт торос”, “Баянхайрхан”, “Бумбат хайрхан” ХХК, “Сирус” ресторан, Христийн сүм тэр орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Чингэлтэй дүүрэг
10.30-17.30 цагт: 7, 8, 9 дугаар хороо Хувьсгалчдын-Б, В 1-3, Баруун Тасганы 1, 4, 5, 8-10, Дунд Тасганы 2-7, 9, Зүүн Тасганы 1-4, 6-9, 10-12, Дэнжийн 25, 27-29, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9, 10, 13, 25, Хувьсгалчдын-Д 2-5, Сангийн 1, Усан сангийн 1-4, Усны 1, 3, Хувьсгалчдын-Г 9-11-р гудамж, Цагаанчулуун /нийтийн байр/, “Түнш импекс”, “UМО”, “Глобал шонхор”, “Билэгт”, “Есөн чандмань”, “Хүчит бүргэд”, “Наран эрхэс” ХХК, “Баянгол-гео”  орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах юм байна.
Баянгол дүүрэг
10.30-17.30 цагт: 11 дүгээрр хороо зургаадугаар хорооллын 77-1, 2 дугаар байр, ЭХЭМҮТөв, Баянгол эмнэлгүүд, “Жаст ойл” ШТС, БТ-1, 2 дугаар байр, “Гурван гал” трейд орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Хан-Уул дүүрэг
09.00-17.00 цагт: “Ди-Би”, “Сор”, “Бэлон” орчмын хэрэглэгчдийн  10.00-18.00 цагт: 8, 9, 10, 16 дугаар хороо 4, 5, 6-9 дүгээр гудамж орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Сонгинохайрхан дүүрэг
10.00-17.00 цагт: 15, 16 дугаар хороо нэгдүгээр хороолол 22, 23, 24, 25, 26 /Өнөр хотхон/ дугаар байр, 2, 3 дугаар бага сургууль, ЭЭС эмнэлэг, 110, 113 дугаар цэцэрлэг орчмын хэрэглэгчид, 10.00-18.00 цагт: 2, 3, 9 дүгээр хороо Баганарангийн 2, 3, 6, 19 дүгээр гудамж, Ихнарангийн 1-4, 8, Цэргийн ангийн 14, 24, Зүүнсалааны 4, Зүүн Баян-Уулын 32-35, 16 дугаар гудамж орчимд цахилгаан хязгаарлана.
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 58, 60, 62-67, 35А  байр, 10-н шарын ЦРП, цагаан байр орчимд тус тус цахилгааны хязгаарлалт хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Манай улс 2020 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортолно


Энэ онд манай улс 35 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тонн нүүрс экспортолжээ.
2008 онд манай улс 5.1 сая тонн нүүрс экспортолсон бол 2012 онд 20.5 сая тонн нүүрс гадагш нь гаргасан тоон мэдээ байна. Жил ирэх тусам нүүрсний экспортын тоо хэмжээ нэмэгдэж буй ч өнгөрсөн оноос экспорт саараад байгаа юм. Тиймээс нүүрсний чанарт анхаарч боловсруулж гаргах нь  чухал гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдсэн. Тэгвэл Тавантолгойгоос олборлосон нүүрсийг “Энержи Ресурс” компанийн нүүрс угаах үйлдвэрт боловсруулан Хятад руу экспортлох ажлыг өрнүүлж байна. Тус компанийн нүүрс боловсруулах үйлдвэр жилдээ 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 549 мянган тонн нүүрс угаажээ. Дашрамд дурдахад, Монгол Улс 2020 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр” эдгээр замуудыг хаана

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн автомашингүй өдөр ирэх сарын 07-ны өдөр тохиох аж. Автомашингүй өдрөөр хотын төвийг тойрсон гол гол замуудын хөдөлгөөнийг хаараар болжээ. Тухайбал, Чингэсийн талбайн хоёр талын зам, Чингэсийн талбайгаас баруун тийш баруун дөрвөн зам хүртэл, баруун дөрвөн замаас хойшоогоо Гэсэр сүмийн уулзвар буюу Тэнгис хүртэлх зам, Тэнгис кино театраас Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртлэх замыг хаана. Цаашлаад хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Ардын эрх, Сансрын тунел, зүүн дөрвөн зам хүртэлх зам, тэндээсээ эргээд Энхтайвны өргөн чөлөө буюу Чингэсийн талбай хүртэлх замуудыг зургадугаар сарын 07-ны өдрөөс 09.00 цагаас 22.00 хүртэл тус тус  хаах аж.
Мөн эл өдөр бүх нийтээр  биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон “Улаанбаатар-марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил уг  тэмцээнийг марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрөлд явуулах ажээ. Марафоны төрөлд нь тогтмол гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох бол сонирхогчдын гүйлтийг  дөрвөн насны ангилалд явуулах юм байна.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Улсын сургуульд элсэлт авахгүй мэргэжлээр хувийн сургууль оюутан элсүүлэхгүй

Ерөнхий боловсролын сургууль төгсч ирээдүйд хөл тавих гэж байгаа залуус аль сургуульд ямар мэргэжлээр сурах эсэхээ шийдэж амжаагүй байгаа бол зарим нэг мэдээллийг хүргэе. Өнгөрсөн гуравдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөр тушаал гаргаж мэргэжлийн 817 индексийг 178 хүртэл цөөлсөн. Их, дээд сургууль, коллежид орж буй оюутнууд 800 гаруй мэргэжлээс бус 170 мэргэжлээс сонгож суралцах юм. Учир нь нэг салбарт хамаарагдах мэргэжлүүдийг нарийвчилан мэргэжил олгодог байсан бол эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэж багцалсан гэсэн үг. Тэгвэл их сургуулиудаас хасагдсан мэргэжлээр хувийн сургуульд элсэлт авахгүй юм байна.

Д.СҮРЭН 

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлд хамрагдаж амжаагүй зургаан настнуудыг намар бүртгэнэ

Ирэх намар сургуульд орох зургаан настай хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 16-нд дууссан билээ. Нийслэлийн хэмжээнд нийт 23877 хүүхэд бүртгүүлэхээс 17425 хүүхэд нэгдүгээр ангид орохоор бүртгүүлээд байгаа аж. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 2031 хүүхэд бүртгүүлэхээс 1922, Багахангайд 85 хүүхэд бүртгүүлэхээс 77, Чингэлтэйд 2387 хүүхэд бүртгүүлэхээс 2051 нь бүртгүүлжээ. Харин Сүхбаатар зэрэг зарим дүүргүүдийн нэгдсэн мэдээлэл гараагүй байгаа юм байна. Ямартай ч ирэх хичээлд нийслэлийн хэмжээнд нийт 801 бүлэг хичээллэх ба одоогийн байдлаар 578 бүлгийн сурагчдыг бүртгэсэн байна. Тэгвэл үлдсэн хүүхдүүдийг намар бүртгэх байна. Учир нь бүртгэлийг гүйцэт явуулаагүй шалтгаан нь сурагчдын шалгалт давхцсантай холбоотой аж.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Монгол Австрийн бизнес уулзалт боллоо

МҮХАҮТ Австрийн Эдийн засгийн танхимын хамтран зохион байгуулах “Монгол Австрийн бизнес уулзалт” өчигдөр боллоо. Тус уулзалтад австрийн 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтын хүрээнд австрийн талаас эрүүл мэнд, төмөр зам, машин механизм, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд хүрэлцэн ирж, өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж, манайхтай хэрхэн хамтарч ажиллаж, техник тоног төхөөрөмж нийлүүлэх эсэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Төмөр замын машин техник, механик систем, барилгын менежментийн үйлчилгээ үзүүлэх, төсөл боловсруулах болон технологийн зөвлөгөө өгөх, мөн байгаль орчны технологи, ус, бохир ус цэвэршүүлэх технологи, барилга болон дэд бүтэц, эрчим хүч, барилгын материалын тоног төхөөрөмжийн худалдаа, гал унтраах багаж хэрэгсэл зэргийг нийлүүлэх боломжтой хэмээж  байв.