Categories
мэдээ нийгэм

Доллар чангарч байгаа учраас шатахууны үнэ өснө гэв

Уул уурхайн яамны дэд сайд, Газрын тосны газрын дарга нар  өнөөдөр ил тод уул уурхай хэвлэлийн бага хурал хийлээ. Ам.долларын ханш өсч байгаа учраас шатахууны үнийг нэмэхээс аргагүй гэж Газрын тосны газрын дарга ярилаа. Энэ талаар арга хэмжээ авах ч гэлээ шатахууны үнэ өсөх гэнэ. Гэхдээ өнөө маргаашдаа биш аж. Огцом биш бага хэмжээгээр өснө гэсэн үгийг албаныхан хэлж байна. 

Categories
мэдээ нийгэм

Интернэт хүн төрөлхтний хоббиг өөрчилжээ

Цахим ертөнцийн хэрэглээ нэмэгдэх тусам  хүн төрөлхтний  сонирхол, хобби өөрчлөгдөж байгааг судлаачид тогтоожээ. Британийн хэсэг судлаачид насанд хүрсэн 2000 гаруй хүнээс хийх дуртай зүйлсийнх талаар асуусан байна. Хоббии, сонирхлын жагсаалтад  комьпютер тоглоом тоглох, онлайн дэлгүүр хэсэх, олон нийтийн цахим сүлжээг ашиглах /фэйсүүк, твиттер/ гэсэн зүйлс багтсан байна. Аялал зугаалгаар явах, талх нарийн боов (бялуу) хийх, спортоор хичээллэх гэсэн хобби жагсаалтыг тэргүүлсэн ч марк цуглуулах гэх мэт хобби мартагдаж эхэлжээ. Марк цуглуулагчдын “Kidstamp” клуб 100 мянга гаруй гишүүнтэй байсан бол 2011 онд мянга болтлоо буурсан гэнэ. Зурагт үзэх хобби жагсаалтад багтаагүй байна. Британичуудын дунд явуулсан судалгаагаар орчин үеийн шилдэг 20 хоббинд ялалд явах, нарийн боов /бялуу/ хийх, спортоор хичээллэх, компюьтер, видео тоглоом тоглох, онлайн дэлгүүр хэсэх, гэрэл зураг авах, гар урлал хийх, интернэтийн олон нийтийн сүлжээ ашиглах, техник, технологи, юм нэхэх, хатгах, секс хийх, ямар нэгэн зүйл цуглуулах, онлайнаар наймаа хийх, эрүүл хооллолт, лего тоглоом цуглуулах, оддын талаарх мэдээлэл унших, үзэх, блог хөтлөх, интернэтээр болзох, геокешинг буюу GPS-ийн тусламжтай хайсан зүйлээ олох, амьд хөгжмийн тоглолт үзэх багтжээ. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар цаг агаар ийм байна

Тавдугаар сарын 30-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 29-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ дүүрэг бүрт болно

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 05 дугаар сарын 31-нд 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах бол Баянгол дүүргээс 6 сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын арга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Чингисийн талбайд болох ”Хүүхдийн баяр” албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц, сонин байдлаар засахаар төлөвлөж байна. Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн 2  талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас усжих Идэр голын эх, Чулуут, Богд, Хожуул, Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Ус судлалын харуул Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрвөлжин, Хэрлэн-Мөнгөнморьт, Халх-Баянхошуу орчимд үерийн түвшинг 5-25 см давсан байдалтай байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Онги, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Сагсай, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 20-60 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хүүхдийн утасны талаар ярилцана

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр хуралдана. Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд хурлаар хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбогдох асуудлуудыг хэлэлцэж, шийдэл гаргах аж.   Мөн  үүрэн телефоны оператор компаниудаас санал болгож буй техникийн шийдэл, мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас өгөх дэмжлэг болон Харилцаа, холбооны зохицуулах газраас хийж болох зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах газраас хүүхдийн яаралтай тусламжийн үйлчилгээний 108 дугаарыг төлбөргүй байлгах зохицуулалтын асуудлыг хэлэлцүүлэх юм. 

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын бүтээсэн гар утсыг 149 мянган төгрөгөөр үнэлжээ

“ITZone”  компани андройд 4.1 үйлдлийн системтэй дөрвөн инчийн дэлгэцтэй ухаалаг гар утас бүтээжээ. Энэ гар утасны нэр нь “Могул сонор”. Монгол инженерүүд программ хангамжийг нь хөгжүүлсэн уг утсыг 149 мянган төгрөгөөр үнэлжээ. Мобиком, Скайтел, Юнител гээд бүх операторын хэрэглэгчид хэрэглэх боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

Хил зөрчсөн иргэдийг Замын-Үүдэд явж байхад нь барьжээ

Хилийн цэргийнхэн энэ сарын 22-нд улсын хил зөрчсөн дөрвөн иргэнийг саатуулсан байна. Хил зөрчигчдийг ХХЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шөнийн камераар илрүүлсэн аж. Хил зөрчигчид Хятадын талаас Монголын хилээр нууцаар нэвтэрсэн байна. Тэд Замын-Үүдийн нутагт явж байгаад баригджээ. Хил зөрчигчид Монголын иргэд байж. Хятадад очиж хулгай хийдэг байсан бололтой гэж албаныхан таамаглаж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. 

Categories
мэдээ нийгэм

“Сайра”-наас шимэгч хорхой илэрчээ

ОХУ-аас импортолдог, хүмүүсийн хэрэглээний нэг хэсэг болсон “Сайра” консерволсон загаснаас хорхой гарсан гэсэн иргэний гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ. “Миний дэлгүүр”-ийн нэг сүлжээгээр борлуулж байсан “Сайра”-наас хорхой гарсан байна.  Тэр хорхой нь  шимэгч хорхой байсныг лабораторийн шинжилгээгээр баталжээ. 

Categories
мэдээ нийгэм

Цацрагаар шарвал хүнсний бүтээгдэхүүний бактери устдагийг тогтоожээ

Цацраг идэвхт задралаас гарах гамма цацрагаар хүнсний бүтээгдэхүүн дэх бактерийг устгаж болохыг 1898 онд эрдэмтэн С.Прискот нээжээ. Эрдэмтэд 1905 онд хүнсний бүтээгдэхүүний өвчин үүсгэгч бактериудыг цөмийн цацраг хэрэглэн устгаж, хадгалах судалгааг эхлүүлж байж.  Одоогоор дэлхийн тавь гаруй оронд 40 гаруй  төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж боловсруулдаг байна. Европын зарим оронд гэхэд ийм хүнсний бүтээгдэхүүнийг арваад жил хэрэглэж байгаа гэнэ. Хүнсийг цацрагаар шарахад цацраг идэвхтэй болгодоггүй байна. Харин ч эрүүл, тэжээллэг болгодог аж. Цацраг нь мах, далайн гаралтай бүтээгдэхүүний бактери, паразитуудыг багасгадаг байна.