Categories
мэдээ нийгэм

Ахмад тамирчид өрсөлдөж байна

Монголын ахмадын чөлөөт холбооны нэрэмжит Ахмадын спорт явган аялалын хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Улиастайн голын эх Баянголын аманд зохиогдож байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 20 багийн 120 ахмад тамирчид өрсөлдөж байгаа бол 40 гаруй ахмад аялагчид хөгжөөн дэмжигчээр оролцож байгаа аж.
Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд оролцогч ахмадууд 25 км явган аялж, спортын долоон төрлөөр уралдаж, МАЧХ-ны шилжин явах цомын төлөө өрсөлдөж байна. Ахмадуудын эрүүл мэндийг дээшлүүлэх идэвхитэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир спортоор бие бялдарыг нь чийрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, энэхүү спорт явган аялалыг зохион байгуулсан хэмээн Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хайрлахгүй байхын аргагүй ертөнц гэрэл зургийн хальснаа

“Blue mon” урлагийн галерейд “Эс хайрлахын аргагүй ертөнц” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн гарлаа. Гэрэл зурагчин, онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх амьтны гэрэл зургаар үзэсгэлэн гаргасан нь энэ юм. Г.Батсүх он жилүүдэд  хальсанд буулган, богцондоо тээсээр яваа бүтээлүүдээсээ дээжлэн  50 орчим бүтээлээ үзэгчдэд өргөн барьсан байна. Энэхүү үзэсгэлэнгээс Монгол орныхоо болон Өмнөд Африк, Танзани, Канад, Шинэ Зеланд, Австрали, Хятад зэрэг орны ан амьтан, шувуудын ертөнцийн  онцлог төрх, содон агшинг харах болно. Гэрэл зургийн сурвалжлагыг Ц.Мягмарсүрэн хүргэж байна.   

Categories
мэдээ нийгэм

Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөртэй болов

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит 19 дэх удаагийн цахим хурал өнөөдөр  ЭХЭМҮТ-д боллоо. 

Өнөөдрийн цахим шуурхай хурал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болж буй бөгөөд Эх үрсийн баярыг угтан Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл эх үрс – Монголын ирээдүй” арга хэмжээг зохион байгуулж, “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020”-ийг Эрүүл мэндийн сайдын 182 тоот тушаалаар батлан гаргаснаа  нийтэд танилцуулж, нээлтээ хийсэн юм. 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал  эх үрсийн баярыг олон  таатай мэдээтэйгээр угтаж байгаагаа онцлов.  

 Тухайлбал, сүүлийн долоо хоногт 1544 эх төрж, 1554 нярай мэндэлсэн бөгөөд энэ оны хамгийн цөөн нярайн эндсэн долоо хоног байлаа. 

Салбарын сайд Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд нялхсын эндэгдэл багатай ажиллаж байгаад талархал илэрхийлж, улам хичээж ажиллахыг хүслээ.  

 Мөн эхийн ноцтой хүндрэлийн 114 тохиолдол бүртгэгдсэн ч бүгдийнх нь амийг аварсан гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Улсын хэмжээнд эх, нярай, хүүхэд бүрийн эрүүл мэндийн тандалтыг долоо хоног бүр хийж, цахим шуурхай хурлыг зохион байгуулж байгаа нь энэ амжилтын эхлэл болсныг ч Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. 

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бүртгэх, эрүүл мэндийн тандалт, судалгааг улам боловсронгуй болгох үүднээс хот, хөдөөгийн эмч, эх барих эмэгтэйчүүд, нярай, статистикийн эмч мэргэжилтнүүдийг хамарсан сургалтыг ЭХЭМҮТ дээр зохион байгуулж байгаа. Уг сургалтад 60 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж байгаа юм. Сайд “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоог бий болгосноор бодит байдалд дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах цогц арга хэмжээ хэрэгжиж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурахад ач холбогдолтой болох юм” гэж дүгнэж байлаа.  

  Энэ үеэр ЭМЯ-ны Хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Соёлгэрэл “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020”-ийг танилцууллаа. 

Тэрээр, “Энэ ажил нь Засгийн газрын төлөвлөсөн бүтээлч ажлын нэг юм. Энэ хөтөлбөрийн дагуу Монгол улсад шинээр төрж буй бүх нярайн төрөлхийн хөгжлийн гажиг, бодисын солилцооны эмгэгүүдийг эрт үед нь оношлож, эмчилгээнд хамруулснаар өвчлөл эндэгдэл буурах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломж бүрдэх юм. Эх үрсийн баярыг тохиолдуулан энэ хөтөлбөрийн нээлтийг хийж байна” гэв. 

Нярайн тандалт шинжилгээ буюу скрининг нь илэрхий шинж тэмдэггүй төрөлхийн ба удамшлын өвчнийг энгийн, хурдан, аюулгүй аргаар баталгаатай технологи ашиглан, нярайн эрт үед илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулна. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс эрт сэргийлэх боломж олгох юм. Удамшлын болон төрөлхийн эмгэгээс үүдэлтэй өвчлөлийг багасгах нь эрүүл мэндийн төдийгүй нийгмийн халамж, тусгай боловсролд зарцуулах зардлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой гэнэ.  

 Дээрх шинжилгээнд шинээр төрж буй бүх хүүхдийг хамруулахад өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж, лаборатори шаардлагатай бөгөөд Засгийн газар болон гадаадын зээл тусламжаас эх үүсвэрийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа эхлээд байна. 

Энэхүү хөтөлбөрөөр дөрвөн төрлийн тандалт шинжилгээг хийхээр төлөвлөжээ. Үүнд: 

Түнхний үений төрөлхийн мултрал ба дутуу хөгжил нь (дисплази) хүүхдийн яс, булчингийн тогтолцооны эмгэгээс хамгийн түгээмэл тохиолддог эмгэг юм. Түнхний үений дутуу хөгжлийг эрт оношилж, эмчлээгүй тохиолдолд үений үрэвсэл (артроз), мултрал үүсч насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгон, улмаар гэр бүл, нийгэмд сөрөг үр дагаварыг дагуулдаг. 2014 оноос ЭХЭМҮТ-ийн өөрийн лаборатори, мэргэжилтнүүдийн хүчээр дагнан хийж эхлээд байна. 

Нярайн бодисын солилцооны төрөлхийн эмгэгийн тандалт шинжилгээ нь дэлхийн олон улсад хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрийн нэг юм. Дэлхий дахинаа 1965 оноос нярайн скрининг шинжилгээг хийж эхэлсэн. Одоо дэлхийн 70 гаруй орны 475 гаруй лабораторид 40 гаруй нэр төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээ хийгддэг байна. Нярайн бодисын солилцооны төрөлхийн зарим эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр хүүхэд хэвийн, эрүүл хүүхдийн адил өсч торних боломжтой болно. 

Сонсголын төрөлхийн бэрхшээл нь нярайд хамгийн элбэг тохиолддог эмгэгийн нэг юм. Хүүхдийн сонсгол бууралтыг оройтож мэдснээр цаашдаа хэлгүй, дүлий байдалд хүргэдэг. Манай оронд нийт хүн амын 12.1%-д сонсголын эмгэг илэрч, одоогоор 240’000 гаруй хүн сонсголын өөрчлөлттэй байна. Түүнчлэн 1000 төрөлт тутамд 1.2-1.3 огт сонсголгүй хүүхэд төрж, тэр нь амьдралын хугацаанд 2 дахин өсдөг гэсэн мэдээлэл байна. Сонсголын тандалт шинжилгээ хийгдэхэд дээрх үзүүлэлт 3-4 болж нэмэгддэг. Нярайн сонсголын бууралт ихэвчлэн хожуу буюу 2-3 насанд оношлогддог. 2012 онд ЭХЭМҮТ-д нярайн сонсголын скринингийн судалгаанд нийт 2000 гаруй нярайг хамруулан 2 тохиолдлыг эрт илрүүлэн, оношилсон нь манайд нярайн дунд сонсголын эмгэг ховор бус тохиолдож буйг илэрхийлж байна. 

Дутуу нярайн ретинопатийг эрт илрүүлж, эмчлээгүйгээс сохрол үүснэ. Дэлхийн олон оронд хийсэн судалгаанаас үзэхэд 1500 граммаас доош жинтэй нярайн 19-47%, 1000-аас доош жинтэй нярайн 54-100%-д ретинопати үүсдэг байна. ДЭМБ-ын удирдамжийн дагуу жирэмсний тээлтийн 22 долоо хоногтойгоос дээш хугацааг төрөлт хэмээн тооцох болсноор дутуу төрөлтийн үед хэт бага жинтэй нярайд тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх шаардлага урган гарч байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр шинээр мэндэлсэн 10 хүүхэд дутмын нэг нь дутуу төрж байна. Анагаах ухаан хөгжихийн хирээр дутуу нярайн амьдрах чадвар нэмэгдэж байгаа ч амьдарсан хүүхдийн дунд тархины саажилт, нүдний торлогийн эмгэг буюу ретинопати зэрэг хүндрэл хугацаандаа төрсөн хүүхэдтэй харьцуулахад элбэг тохиолддог. 

Үр шилжүүлэн суулгах ажилбар Монгол улсад хийгдэж байгаатай холбоотой дутуу төрөлтийн хувь нэмэгдэх хандлагатай болж байна. Иймд дутуу нярайн ретинопатиг эрт илрүүлэх, оношлогдсон тохиолдлыг цаг алдалгүй эмчлэх шаардлагатай игэж мэргэжилтэнүүд дүгнэж байна.

Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Н.Гантулгын номын хурим боллоо

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга “Интер ном”-ын их дэлгүүрт “Бөхөн шарын тэмдэглэл” шинэ номын нээлтээ хийлээ. Энэ нь түүний сэтгүүл зүйн бүтээл бөгөөд өмнө нь яруу найрагч “Дотоод орон зайн урсгал” яруу найргийн номоо уншигчдын хүртээл болгосон юм. Манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэнгийн энэ тухай гэрэл зургийн сурвалжлагыг хүлээж авна уу. 

Categories
мэдээ нийгэм

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

ÓÈÕ-ûí гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, А.Бакей нарын нэр бүхийн гишүүд Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг ÓÈÕ-ûí дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангах, ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн Нийгмийн халамжид төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боловч эдийн засгийн өсөлт өндөр байгаа, ялангуяа уул уурхайгаас орох орлого төсөвт давамгайлж байгаа нөхцөлд уг орлогын тодорхой хэсгийг зарцуулах замаар санхүүжүүлэх боломжтой бөгөөд нийгмийн халамжийг эмзэг, өртөмхий хэсэгт чиглүүлснээр нийгмийн тогтвортой байдлыг хангахад сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. 2013 оны хэрэглээний үнийн индексээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 96,0 орчим тэрбум төгрөг, оршуулгын тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 11,5 тэрбум төгрөг, нийт 107,5 тэрбум төгрөг шаардагдах юм.

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр нийгэм, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй. Харин малчид нийгмийн даатгалын багц хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойшхи 20 жилийн хугацаанд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарсан өөрчлөлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хөдөлмөр, нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл зэргээс шалтгаалан төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэр авах эрх үүсэх нөхцөл болзлыг хангах, улмаар нийгмийн баталгаа нь сайжрах сайн талтай хэмээн төсөл санаачлагчид танилцуулсан юм. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт батлагдан хэрэгжвэл малчдын мал аж ахуйгаа тогтвор суурьшилтай эрхлэх сонирхлыг татаж, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулахад эерэг нөлөө үзүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

999 сурагч тамхины эсрэг нэгдэв

“Тамхины тухай” хуулийг дэмжсэн 999 сурагчийн парад өнөөдөр Чингисийн талбайд болëîî.

Жил бүрèéí òàâдугаар сарын 31-ний өдрийг  дэлхий нийтээр “Тамхигүй өдөр” уриан дор өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг манай улс 20 гаруй жил тэмдэглэж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан сурагчдын парадыг зохион байгуулсан бөгөөд Монголын сурагчдын холбооны “Лидер клуб”-ын сурагч хүүхдүүд болон Нийслэлийн åðºíõèé áîëîâñðîëûí ñóðãóóëèéí дунд áîëîí ахлах ангийнхан  оролцов.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн áîëîîä дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно ãýæ тусгасан Тамхины тухай хуулийн заалтыг өөрчилж 250 метр болгох санал гаргасныг сурагчид эсэргүүцэж байãàà ãýíý. “Тамхичин биш тамирчин болъё”, “Тамхины утаанаас биднийг авраач” хэмээн сурагчид уриалж Төрийн ордныг хэдэнтээ тойров.

“Сурагчид бид тамхинаас татгалзаж байна” уриатай үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  оролцож үг хэллээ. Сүүлийн òàâàí жилийн судалгаанаас үзэхэд тамхинд  орж байгаа хүүхдүүдийн нас 13,14 наснаас эхэлж буйг тэрээр онцлоод жил ирэх тутамд өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн  тамхи татах явдал нэмэгдэж байна гэв. Түүнчлэн хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд бие биедээ тамхи татахыг зааж өгөн, сургуультай хамгийн ойр цэгээс тамхи ширхэглэн худалдаж авдаг учир 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй байх заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн тэрээр хэллээ.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд өргөст хэмх хураав

“Өвлийн хүлэмжийн аж ахуй” байгуулахад Чингис бондоос 27 орчим тэрбум төгрөг хуваарилсан байна. 80 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс 16 компанийн төсөл банкны шаардлагыг хангаж, эхнээсээ ургацаа хурааж эхэлжээ. Эдний нэг, “Түмэн сүйх” компанийн хүлэмжийн нээлт, анхны ургацын баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцов. Тэрбээр  “Орчин үеийн загвар, техник технологитой, жилийн дөрвөн улиралд ажиллах анхны шилэн хүлэмжийг хүлээж авч байна” гэж онцлоод “Түмэн сүйх” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тус компани Чингис бондоос 940 сая төгрөгийн урт хугацаатай зээл авч аж ахуйгаа голланд технологиор өргөжүүлжээ. 

“Өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжиж,  хөрөнгө оруулалт хийснээр монголчууд бид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салаатны байцаа зэрэг нарийн ногооныхоо хэрэглээг дотооддоо хангах боломж бүрдэж эхэллээ. 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриатай үйлдвэржилтийг дэмжих жилээр зарласан. Эхний үр дүн гарч байна” гэж Ерөнхий сайд мөн хэллээ.

 Өвлийн хүлэмжийн аж ахуй, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрүүд болон сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэржилтэд Чингис бондоос 270 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд “Түмэн сүйх” компанийнх шиг 15 хүлэмж бий болно. Манай улсын нарийн ногооны нэг жилийн хэрэглээ 40 орчим мянган тн. Өнөөдрийн байдлаар 4600 тн-ыг нь бид өөрсдөө тариалдаг. Дотоодын хэрэгцээгээ хангахын төлөө ажиллаж байна гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан ярилаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгон дахь “Түмэн сүйх” ХХК-ийн өвлийн шилэн хүлэмж нь 0,5 га талбайтай, өнгөрсөн намраас үйл ажиллагаагаа эхэлж, 50 орчим хоногийн өмнө анхны суулгацаа тарьжээ. Тус компани жилд 65 тн өргөст хэмх хурааж авахаар төлөвлөсөн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд Төрийн ордонтой танилцлаа

“Соёмбо” цогцолборын II ангийн 20 гаруй сурагч өнөөдөр Төрийн ордонтой танилцлаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэднийг урьжээ. Үндэсний хувцсаараа жигдэрсэн багачууд чуулганы танхимд орж ирээд ихэд гайхцгаан дуу алдаж байв. Өмнө телевизороор харж байсан чуулганы хуралдааныг бодитоор харангуутаа ингэж “Ямар гоё юм бэ. Пөөх…” гэхчилэн ам амандаа шулганалаж байсан юм. Тэднийг харгалзан хоёр багш нь хамт явж байв. Тэд амихандаа “Дуугаа аядаарай” гэж хүүхдүүддээ хандаж хэлэх боловч нөгөөдүүл нь ер сонсч байгаа шинжгүй. Хүүхдүүд л болсон юм хойно томоогүйтэж, суудал дээрээсээ өндөлзөв. Хамгаалалтын албаны гурван ажилтан тэдний ард очин “Чөшш” гэхэд бүгд шулганалдахаа больсон юм. УИХ-ын дарга тэдэнд хандаж, сурлага хөдөлмөрийн амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөхөд хөвгүүд нь гараа дээш өргөж, их л баярлацгааж байлаа.

Жирийн үед Төрийн ордонд хүүхэд оруулдаггүй. Харин ямарваа нэгэн арга хэмжээгээр багачуудыг зочлуулдаг билээ. Энэ удаад Төрийн ордонтой танилцсан наймхан настай хүүхдүүдийн сэтгэл маш их хөдөлж байгаа нь илт байв. 

Categories
мэдээ нийгэм

“Надад хэлэх үг байна”

Хүүхэд бүр аав, ээжтэйгээ халуун ам бүлээрээ байвал аз жаргалтай байдаг. Тэгвэл өнчин өрөөсөн хүүхдүүд ямар их  сэтгэлийн шаналалтай явдгийг наймхан настай охин найзынхаа ярианаас мэдэрчээ. Г.Өлзийжаргал гэх жаахан охин томчуудад хаяглан ийм нэгэн захидал бичсэн байна.  

Categories
мэдээ нийгэм

Цөлжилт чимээгүй давшилсаар л…

Зүйл бүрийн ургамал ургаж, ан амьтан амьдардаг байсан газар нутгийн хөрс үржил шимгүй болж хогийн шарилж дүүрсэн бодит байдал нүдэнд үзэгдэх боллоо. Газар нутагт цөлжилт явагдаж байгаагийн тод илрэл чухам энэ юм. 

Элсний нүүдэл хаяагаа тэлэхийг цөлжилт хэмээн бид ойлгодог. Гэвч тийм биш. Хөрс элэгдэн доройтож, ургамал амьтан, биологийн төрөл зүйлийн тоо цөөрч, хүрээлэн буй орчин аажим аажмаар үл анзаарагдахуйцаар мөхөн сөнөж эхлэхийг цөлжилт  хэмээн нэрлэдэг. 

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас цөлжилт үүсэх үндсэн хүчин зүйл болдог гэнэ. 

Тухайлбал, дэлхийд салхи, усны элэгдлээс болж жилд 75 тэрбум тонн хөрс ус устаж үгүй болдог байна. Гэвч байгалийн хүчин зүйлээс илүүтэйгээр хүний буруутай үйл ажиллагаа цөлжилтийг илүү их “хурцалдаг”. Цөлжилт нь хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай экологийн асуудал мөн. 

Цөлжилтөнд нэрвэгдсэн газар нутагт амьтан, ургамал оршин тогтнох нөхцөлгүй болж улмаар, бүгд устаж үгүй болдог жамтай. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөнд нэрвэгдсэн гэсэн судалгаа бий. Эрс тэс уур амьсгалтай, эмзэг экосистемтэй манай оронд цөлжилт асар хурдацтай явагдаж байна.

Өнөөгийн байдлаар  манай улсын газар нутгийн таван хувь нь цөлжилтийн нэн  хүчтэй зэрэглэлд, 18 хувь нь хүчтэй,  23 хувь нь сул зэрэглэлд тус тус хамрагдаад байна. Цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, их нуруудын хотгор, Дундговь, Дорноговийн гандуу хуурай цөлөрхөг нутгууд ордог аж. Говь хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа нь Монголд цөлжилт газар авсны нэг илрэл юм. 

 Ганц говийн бүс гэлтгүй хангай уулын бүсүүдээр цөлжилт явагдсаар байгаа. Монгол улсын 21 аймаг их бага хэмжээгээр элсний нүүдэлд өртсөн. Цөлжилт буюу газрын хөрсний доройтол дараах шинж тэмдэгүүдээр илрээд байгаа билээ. Хүчтэй шороон шуурга, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд болсноор хөрс элэгдэлд орсон. Царцаа, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хөнөөлт амьтад олширсоор байна. Мал сүргийн зохистой харьцаа алдагдсанаар бэлчээр талхлагдсан. Үүнээс гадна ой модыг их хэмжээгээр тайрч устгах, олон салаа авто зам гаргах, уул уурхайн зориулалтаар газар ухаж сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэрэг  хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр цөлжилт улам газар авсаар байна. 

Энэ бол Монголын нийгэмд тулгамдаад буй бодит асуудал юм. Говь нутагт элс бэхжүүлэх гол ургамлууд болох заг, сухай, жигд харгана, шаваг, тэсэг зэрэг мод, сөөгний нөөц хомсдож зарим газар устаж үгүй болжээ. 1970-аад онд говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд заг модыг их хэмжээгээр бэлтгэжээ. Үүний улмаас 125 мянган га газрын заг бүрэн устаж, 370 гаруй мянган га газрын заг байгалийн аясаар сэргэн ургах чадвараа алджээ. Сүүлийн жилүүдэд манай орон уул уурхай, ашигт малтмалын салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Энэхүү салбарт хөрөнгө оруулснаар монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх хэдий ч үүнтэй зэрэгцээд байгаль орчины асуудал хурцаар тавигдсан. Ашигт малтмалын олборлолтын үед газрын гүнд их хэмжээний хоосон орон зай үүсчгазрын гадаргын хөрс эвдэгдэж хөрсний доройтолд ордог. Энд тэндгүй хогын ургамлуудаар дүүрдэг.Хүнд даацын олон тооны машин, техник сүлжилдсэнээс газрын хөрс эвдрэлд ордог. 

1995 оны байдлаар геологийн хайгуулын үед үүссэн, буцааж тохижуулаагүй таван сая орчим куб метр эзэлхүүнтэй нүх шуудуу байдаг бөгөөд жил бүр ил уурхайн ашиглалтаар 270-560 мянган шоо метр үржил шимт хөрсийг хуулж байна. 1999 оны байдлаар ашигт малтмал олборлолттой холбогдог эвдэрсэн газрын дөнгөж 30 орчим хувийг хагас нөхөн сэргээсэн аж. Энэ мэтээр нөхөн сэргээлтийг хагас дутуу хийгээд үлдээсэн газар нутаг зөндөө бий. 

Аливаа зүйлийг аар саархан юмханаар аргалах нь Монголчуудын сурсан “мэх” гэхэд хилсдэхгүй. Үүний нэгэн адил ашигласан газар нутгаа  нөхөн сэргээх ажлыг “хэлбэр” төдий хийсэн нь харагдаж байна.Энэ мэтчилэн байгалд учруулсан хохирлоо бүрэн гүйцэт нөхөн сэргээж чадахгүй байсаар илэрч буй үр дүн нь цөлжилт юм. Хаа сайгүй “газар аваад” буй энэ хөрсний доройтлыг сааруулах боломж бидний гарт бий. Үүний тулд иргэн бүрийн оролцоо байгаль орчнийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Түүнчлэн засгийн газрын зөв  бодлого чухал нөлөө үзүүлнэ. 

Цөлжилтийг саармагжуулхад нөлөө үзүүлэх зүйл бол “ногоон төгөл” байгуулах явдал юм. Цөлжилтийг саармагжуулна гэдэг нэг өдөр яриад шийдэгдэх асуудал биш. Үүнд  олон жилийн хүч хөдөлмөр цаг хугацаа шаардагддаг. Бид өнөө маргаашийг харж амьдрахаас биш ирээдүйгээ бодох нь ховор. Газар нутгаа ой модоор дүүргэж “ногоон төгөл” байгуулах нь ирээдүйд хийх маш том хөрөнгө оруулалт болох юм. Түүнчлэн,дэлхийн улсууд цөлжилттэй хэрхэн тэмцэж ногоон орчныг бүрдүүлж байгааа туршлагаас бид суралцах хэрэгтэй.  Тэгэхгүй бол Дэлхий ээж бид тандаа хайртай, намуун байгал минь, үзэсгэлэнт нутаг минь гэж бахархдаг   Монгол түмний сэтгэл зүрх дуундаа л мөнхрөх нь ээ. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ. Ногоон дэлхий- Бидний ирээдүй. 

Б.Наранзаяа