Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллынхон нэгдсэн шугамд холбогдох боломжтой

Орхон аймаг, Эрдэнэт хотын гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах барилгын ажил дуусч, хүлээлгэн өгчээ. Уг ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Хот байгуулалтын салбарын МОН-2301 төслийн хүрээнд хийжээ.  Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Эрдэнэт хотын гэр хорооллын 48800 орчим оршин суугчдыг 200-250 метрийн зайд байрлах түгээх байрнаас ундны усаар хангах боломж бүрджээ. Мөн гэр хороололд байрлалтай Наран цогцолбор болон 17 дугаар сургууль, 6 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүний хөгжлийн байгууллага, халуун усны газар, багийн байр, цагдаагийн хэлтэс, зэрэг нийгмийн үйлчилгээний барилгууд цэвэр, бохир усны шугамд холбогдсон байна. Цаашлаад гэр хорооллын айл өрх, худалдаа үйлчилгээний байгууллагууд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн баяр болж байна

Нийслэлийн 374 жилийн ойг угтан НЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, СУИС-тай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” сэдэвт иргэдийн баярыг Анкарагийн гудамжинд зохион байгуулж байна. Энэхүү баярт нийт 60 мянга гаруй иргэд 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Баярын үеэр СУИС-ын оюутнууд болон сурагчид урлагийн тоглолтоо үзүүлж байна. Түүнчлэн хотын соёлтой иргэний төлөвшүүлэх, соёл урлагаар иргэдэд үйлчлэх, гоо зүй, ёс зүйн хандлагыг өөрчлөхөд тус баярын зорилго оршиж буй бөгөөд энэ чиглэлээр уралдаан тэмцээн зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барина

БНХАУ-ын Повер Чайна компани Монголын “Цэцэнс майнин энержи” компанитай хамтран Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн  600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Уг станцын судалгааний ажил бүрэн дуусч, ТЭЗҮ,  зураг төслийн ажил нь бэлэн болжээ. Мөн тусгай зөвшөөрлөө ч авсан аж. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байгаа аж.  Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм байна.
Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц  баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангах аж. Цаашлаад БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн санаачилгаар гүүр барилаа

СХД-ийн 26 дугаар хорооны иргэд “Манай хорооны иргэд бороо орсон үед хоёр жалга гатлан ус авах боломжгүй болсон тул нэн яаралтай гүүр барих шаардлагатай байна” гэх  хүсэлтийг Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст ирүүлжээ.
Ингээд тус албанаас явган хүний хоёр гүүрийг иргэдийн оролцоотойгоор богино хугацаанд чанартай барьсан нь олны  талархлыг хүлээсэн ажлуудын нэг болсон.  
Энэ нь гэр хорооллын иргэд өөрсдөө санаачилж, гар бие оролцвол төрөөс дэмжлэг хүсч суухаас илүү үр дүнд хүрэхийг харуулж чадлаа.  

Categories
мэдээ нийгэм

Япончууд нийслэлийг хогноос цэвэрлэлцэж байна

Сүүлийн үед нийслэлийн иргэд биднийг үнэхээр ичээж байгаа зүйлс болсоор байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-аас ирсэн сайн дурын ажилтан ТҮК-д цалингүйгээр ажиллаж байсныг мартаагүй байх. Тэгвэл өнөөдөр Монгол дахь Япончуудын холбооныхон Сансарын тунел орчмын газруудын хогийг цэвэрлэж өгч байна. Харин хажууд нь Монголчууд сүүдэрт алжаалаа тайлсан шигээ сууцгааж байгаа харагдах. Хотын соёлдоо суралцмаар болжээ гэдгийг хүн бүр ярьдаг хирнээ начир дээрээ үүнийг хэрэгжүүлж байгаа нь даанч цөөхөн.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн 238 ээж “Алдарт эх” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” болж буй эхчүүдэд одонг нь гардуулж өгчээ. Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас  “Алдарт эх” болж байгаа ээжүүдийн одонг гардуулах ёслолын үйл ажиллагааг хороодод зохион байгуулсан байна.
Сүхбаатар дүүргээс нийтдээ “Алдарт эх”-ийн I одонгоор 23, II одонгоор 215 ээж шагнагдаж байгаа аж. “Алдарт эх”-ийн II одонг хороо бүр тус бүрm арга хэмжээ зохиож, гардуулж байгаа бол I одонг  маргааш дүүргийн Хурлын танхимд гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ төөрүүлэхгүй байхыг анхаарууллаа

Цагдаагийн байгууллагаас нийтээр тэмдэглэдэг баяр ёслолын үеэр эргүүл болон хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлж ажилладаг. Хүүхдийн баярын үеэр эргүүлийнхний хамгийн түгээмэл хийдэг ажил нь эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг олж өгөх. Ямартаа ч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ны өдөр цагдаагийн байгууллага хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажил­лах  гэнэ.
Гэвч залуу эцэг эхчүүдийн хувьд хайхрамжгүйгээс жил бүрийн баяраар нь бага насны хүүхдээ олон хүн цугласан газарт төөрүүлэх тохиолдол улам бүр нэмэгдсээр байдаг аж. Энэ талаар Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж буй бөгөөд “Чингисийн талбай буюу төв талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн дээр бага насны хүүхдээ хараа хяналт авч явснаас болж хүүхдүүд төөрөх явдал ихээр гардаг. Баяр ёслолын үеэр бага насны хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа бол үзвэр үйлчилгээний газарт очихдоо анхааралтай байх хэрэгтэй” гэсэн байна

Categories
мэдээ нийгэм

Залуусыг нээлттэй ажлын байрууд хүлээж байна

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.
2013 онд зурсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Сумын залуус”, “Ажлын гараа”, ”Цагийн ажил” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн бөгөөд 3000 гаруй залуучууд хамрагдан зуны амралтын хугацаанд байнгын болон түр ажлын байраар хангагдсан.


Энэ онд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Бүтээн байгуулалт – 2014” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд 10.000 оюутан залуучууд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. “Сумын залуус” төсөлд хамрагдаж, сумандаа ажиллаж соёлын үр тарих залуучуудыг МЗХ-ны төв байранд бүртгэж байгаа бөгөөд орон нутаг руу явахаас нь өмнө тусгай сургалтад хамруулах юм.
Дээрх төсөл хөтөлбөрийг Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлэх бөгөөд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ерөнхий зохион байгуулагчаар ажиллах болно.
“Сумын залуус” хөтөлбөрт хамрагдах залуучууд сумандаа дөрвөн залуу “4 бэрх” баг болж 10 модулийн дагуу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэх бол “Ажлын гараа” хөтөлбөрт бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцох бөгөөд бүртгүүлэхдээ МЗХ-ны төв байр 103 тоот, www.myjob.mn мөн орон нутгийнхаа залуучуудын салбар холбоодоор дамжуулах болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр


Нийслэлийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1600 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
 Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-нйи өдрийн 1000,1200 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
 Улсын драмын эрдмийн театр
05 дугаар сарын 31-ний өдрийн 1100,1300 цагуудаас Андерсаны “Лусын дагина”хүүхдийн жүжиг, 06 дугаар сарын 01-нд 1500,1700 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 2000 цагаас Н.Ганхуягийн найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.
АСА Цирк
05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 1500, 1900 цагуудаас, амралтын өдөр 1200, 1900 цагуудаас
06 дугаар сарын 01-нд 1200, 1500, 1900 цагуудаас тус тус тоглоно.
05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 1100 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний 1000 цагаас “Ice cream” фестиваль  АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/
Нийслэлийн Улаанбаатар  чуулга
05   дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,
06 дугаар сарын 01- нд Тотал мюзик- тоглолт
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон
05 дугаар сарын 31-нд 1100,1300 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,
05 дугаар сарын 31-нд 1600 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт
Улаанбаатар палас
06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 1200, 1500 цагуудаас тоглоно.
Монголын хүүхдийн ордон
06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа
06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана – А фойед
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1200, 1400 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан  урлагийн тоглолт
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд
06 дугаар сарын 01-нд 1100-1400 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт Эко өдөрлөг зохион байгуулна
 Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 31-нд  1000 цагаас Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1000 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл
06   угаар сарын 01-нд 1100 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1000 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1700 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1500 цагийн хооронд Хүүхдийн баярын  арга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1300-1700 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн  тоглолт, 1900-2000 цагт Амьд хөгжмийн тоглолт, 2000-2100 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 1400-1800 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1000-1300 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ
06 дугаар сарын 01-нд 1200-2000 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Өөрөө явагч хэрэгслийн татвар авах хугацаа өнөөдөр дуусна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил өнөөдөр  дуусна.
Энэ хугацаанд авто тээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм.
 Сүхбаатар дүүргийн хувьд АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг дүүргийн ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээ, дүүргийн татварын хэлтсийн байр, Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газар, Циркийн өргөтгөл дотор гэсэн дөрвөн байршилд зохион байгуулж байна.
 Иймд иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд  шаардагдах материал, албан  татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Иргэн:
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ
• Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний үнэмлэх
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт
Хуулийн этгээд
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ
• Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт