Categories
мэдээ нийгэм

Үндэсний түүхийн музей хүүхдүүд үнэгүй үйлчилнэ

Монголын Үндэсний түүхийн музей Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа үнэгүй үйчилж байна. Тус музей нь нэн эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөөг хүртэлх үеийн түүх, архелоги, угсаатны холбогдолтой 50 мянган орчим үзмэрээс бүрддэг. Эртний Монголын түүх, уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Богд Хаант Монгол Улс, Ардчилал, шинэчлэлийн үе зэрэг арван танхимтай Үндэсний музей 17.00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд өчигдөр/05.31/ тодорлоо.

Эхний шалгаруулалт аймаг тус бүрт болж, тэндээс шалгарсан хүүхэд залуус улсын уралдаанд оролцсон нь энэ арга хэмжээний цар хүрээг өсгөлөө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд орон нутагт энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан аймгийн удирдлагуудад баяр хүргэлээ.

“Залуу зохион бүтээгч 2014” уралдааны шилдгүүдэд Ерөнхий сайд шагнал гардуулахдаа “Монгол хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар жилээс жилд өсч байгааг харуулсан уралдаан боллоо. Шинийг бүтээгч залуучууд та бүхэн монгол эх орондоо илүү ихийг хийж бүтээгээрэй” гэж хэллээ.

Уралдааны тэргүүн байрт Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ шалгарч, ШУТИС, МУИС, ХААИС-ийн аль нэгийг сонгож, тэтгэлэгтэй суралцах эрх болон 10 сая төгрөг гардлаа. Тэрбээр бага оврын тракторын хажууд дүүжин их бие буюу цагт 360 боодол өвс ачих ачигч хийжээ.

“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдэг 15 оролцогчийг шагнаж урамшуулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярт зориулсан хөтөлбөрүүд

Нийслэлийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

 Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

06 дугаар сарын 01-нйи өдрийн 10:00,12:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.

 Улсын драмын эрдмийн театр

06 дугаар сарын 01-нд 1500,1700 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 2000 цагаас Н.Ганхуягын найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.

АСА Цирк

06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас, амралтын өдөр 12:00, 19:00 цагуудаас 06 дугаар сарын 01-нд 12:00, 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглоно. 

05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 11:00 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.

10:00 цагаас “Ice cream” фестиваль  АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/

Нийслэлийн Улаанбаатар  чуулга

05   дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,

06 дугаар сарын 01- нд Тотал мюзик- тоглолт

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон

05 дугаар сарын 31-нд 11:00,13:00 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,

05 дугаар сарын 31-нд 16:00 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт

Улаанбаатар палас

06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 12:00, 15:00 цагуудаас тоглоно.

Монголын хүүхдийн ордон

06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа

06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана – А фойед

05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1:00, 14:00 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан  урлагийн тоглолт

06 дугаар сарын 01-нд 12:00-15:00 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд

06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна

06 дугаар сарын 01-нд 12:00-150:0 цагт Эко өдөрлөг зохион байгуулна

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл

06   угаар сарын 01-нд 11:00 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 10:00 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 

06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар

06 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын  арга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

06 дугаар сарын 01-нд 13:00-17:00 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн  тоглолт, 19:00-20:00 цагт Амьд хөгжмийн тоглолт, 2000-2100 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 1400-18:00 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

06 дугаар сарын 01-нд 10:00-13:00 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ

06 дугаар сарын 01-нд 12:00-20:00 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна 

Categories
мэдээ нийгэм

Төрийн гурван өндөрлөг хүүхдийн баярын арга хэмжээнд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар өнөөдөр хүүхдийн баярт зориулсан арга хэмжээнүүдэд оролцож баяр хүргэх юм байна. 13.00 цагаас Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтарсан “Хүүхдийг сонсоё-Хүүхдийн баяр” арга хэмжээ Сансар судлалын музейд эхэлсэн юм.

Баярын ажиллагаанд хүүхдүүдийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохаммед Малик Фолл нар оролцжээ. Тус арга хэмжээ 15.00 цагаас дуусах аж. Мөн 12.30 цагт болсолн хүүхэд, залууст зориулсан бүтээн байгуулалтын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлжээ. Мөн 12 цагаас   М-Си-ЭС проперти ХХК, Хүүхдийн төлөө үндэсний газрын хамтарсан “Гэр бүлийн хөгжлийг дэмжих мөрөөдлийн “Вива-Хүүхдийн баяр” Вива сити залуус хороололд эхэлжээ.Баярын ажиллагаанд Монгол улсын Их Хурлын дарга З.Энхболд, ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, ХАХНХ-ын Дэд сайд Э.Тамир, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нар оролцсон байна. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхэдтэй холбоотой мэдээллийг 108 дугаарт авч эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд хүүхдийн утас ажиллаж эхэллээ.  Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаархи мэдээлэл авахаас гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө өгөх утас ийнхүү өнөөдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж эхлэх юм байна. Зургадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баяр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан хүүхдийн утас шинээр нээгдэж байгаа бөгөөд хүүхдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаархи мэдээллийг иргэд 108 утсаар холбогдож өгөхөөс гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой аж.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.

Өнөөдөр Монгол Улс даяар тэмдэглэж буй энэ баяр бол монгол хүүхдүүдийн баяр, монгол гэр бүлийн баяр юм. Хүүхдэд зөв хүмүүжил олгох,  ирээдүйд сайн хүн болон төлөвших эрхэмсэг нандин орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм.

Хүүхдүүд Та бүхэн монгол ёс заншил, түүх намтараа мэддэг, аав ээж, ахмад настнаа хүндэлдэг, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг жинхэнэ Зөв монгол хүн болж төлөвшихийн  тулд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой өсч торних учиртай. Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний төлөвшил хүмүүжил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшинг тодорхойлж болно.

Тийм болохоор төр засаг, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн хамт олны эрхэм үүрэг нь жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд  нь туслаж дэмжихэд оршино. Хүүхдийн  сайн сайхны төлөө дэвшүүлсэн аливаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь  хүүхдүүд та нар өөрсдөө гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачууд маань тийм байж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье. Монголын үрс маш олон болтугай,

Хүүхэд бүр нүд нь гэрэлтэй, нүүрэндээ жавхаатай, инээд хөөрөөр бялхаж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн  байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА          ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

УЛААНБААТАР

2014.06.01

Categories
мэдээ нийгэм

1000 зайрмагны баяр боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргээс жил бүр дүүргийнхээ хороодын дунд 1000 зайрмагны баярыг Хүүхдийн баярыг угтан зохион байгуулдаг. Өнөөдөр уламжлал ёсоор 1000 зайрмагны баяр Баянзүрх дүүргийн хороодод болсон байна. Уг үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 16 хорооны “СОС Хүүхдийн хотхон”-ыхон оролцож, хүүхдүүдийг баярлууллаа. Тус байгууллагын зүгээс баянзүрх дүүргийн 16-р хорооны хүүхдүүдэд зориулан хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг үзүүлж, бэлэг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлуудын үйл ажиллагааг зогсооно

Дархан-Уул аймгийн Засаг дарга нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажилуулахыг хориглосон захирамж гаргажээ. Уг захирамж зургаадугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжих юм байна.  Захирамжинд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, тухайн багийн засаг дага нар хяналт тавьж ажиллах аж. Дархан суманд нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг нийт 22 зочид буудал, дэн буудал байдаг гэнэ. Эдгээрийн үйл ажиллагааг зургаадугаар сарын нэгнээс эхлэн зогсоох аж.

Categories
мэдээ нийгэм

Тамхигүй өдрийг тэмдэглэж байна

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Манай орны хувьд энэ жил тамхигүй өдрийн хүрээнд “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс өнөөдөр дэлгүүрүүдэд тамхи зарахыг хориглосон юм.  Тамхины татварыг нэмэгдүүлэх нь хүүхэд, багачуудыг тамхинд орохоос сэргийлээд зогсохгүй төсвийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж буй юм. 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт хүн амйн 27,1 хувь, хот суурин газрын 29 хувь, хөдөөгийн хүн амын 25,4 хувь нь тамхи хэрэглэж буй нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн хүүхдийн баяр эхэллээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2014,05,31/ 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Харин нийслэлийн хэмжээнд маргааш Чингисийн талбайд “Хүүхдийн баяр” албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц, сонин байдлаар засахаар төлөвлөж өнөөдрөөс ажлхх эхлүүлсэн байна. Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор маргааш Чингисийн талбайн 2 талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.