Categories
мэдээ нийгэм

Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ийм уриалга гаргажээ

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд Төрийн гурван өндөрлөгт хандан уриалга гаргажээ. Уг уриалгад “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хүч хөдөлмөрөө зориулж яваа эмч, эрдэмтэн, мэргэжилтэн бидэнд төр засгийн дээд удирдлага Та бүхэндээ зайлшгүй сонордуулах ёстой нэн тулгамдсан нэгэн асуудал, мөн энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгааг энэхүү ил захидлаар дамжуулан өргөн барьж байна.  Монгол Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг вирүст хепатитын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг гэдгийг бид бүгдээрээ мэдэх билээ. Өнгөрсөн хугацаанд төр засгаас энэ асуудалд анхаарч, тухайн үеийнхээ боломжийн хэрээр арга хэмжээ авсаар ирсэн боловч вирүст хепатитын тархалт төдийлэн буурахгүй, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө даамжирч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.
Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм.
Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм. Тулгамдаад байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, вирүст хепатитын тархалтыг тогтоосон хамгийн сүүлийн судалгааны үр дүнг хэлэлцэх зорилготойгоор Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимээс хамтран “Монгол Улс дахь вирүст хепатитын өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт хурлыг энэ оны 3 дугаар сарын 26-нд зохион байгуулсан. Энэ хурлын үеэр нарийн мэргэшсэн 80 гаруй эмч, эрдэмтэн судлаачид урьд өмнө хийгдсэн вирүст хепатитын тархалтын судалгаанууд мөн 2013 онд Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим хамтарч Монгол Улсын хэмжээнд хориос дээш насны хүн амын дунд явуулсан судалгаагааг авч хэлэлцээд, өнөөгийн байдлаар Монгол Улсад 300 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай байна гэсэн дүгнэлт дээр санал нийлсэн юм. Энэ нь монгол түмний эрүүл мэнд, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал юм.
Аюулын харанга дэлдээд буй энэ өвчнийг, төр засаг анхааралдаа авч нэн яаралтай тодорхой арга хэмжээ авах цаг нь ирсэн гэж бид үзэж байна. Сайшаалтай нь өнөөгийн дэлхийн шинжлэх ухааны хөгжил, манай орны анагаах ухааны хөгжил, бололцоо энэхүү элэгний өвчлөлийн нийтийг хамарсан уршгаас хагацаах боломжтой үед ирээд байна. Иймээс Та бүхнийг дараах гурван үндсэн асуудалд төр засгийн болон Монголын нийт иргэдийн анхаарлыг төвлөрүүлэн зангидахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна. Үүнд:
Та бүхнийг дараах гурван үндсэн асуудалд төр засгийн болон Монголын нийт иргэдийн анхаарлыг төвлөрүүлэн зангидахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.
1. Нийт хүн амыг хепатитын вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулан хяналтанд бүртгэн авч энэ өвчин даамжрах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэх, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэрэг үйл ажилгааг эрчимжүүлэх
2. Вирүст хепатитын эсрэг сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг Монгол Улсын иргэдэд санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэх
3. Элэг шилжүүлэн суулгах төвүүдийг ээлж дараатай, яаралтай байгуулах. Энэ үйл хэрэгт тодорхой туслалцаа үзүүлэх гадаад, дотоод хүчин зүйлс, үндэсний боловсон  хүчний чадавхи бүрдээд байгааг энд дурьдахад таатай байна. Үнэхээр ч та бүхэн энэ үндсэн гурван чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд, мэргэжлийн эмч, эрдэмтэд бид хүч нэмэн монгол түмнээ вирүст хепатитын аюулаас аврах түүхэн бололцоо нээгдээд байна.
Эцэст нь төр засгийн дээд удирдлага Та бүхэн минь биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Монгол төрийн мэлмий тунгалаг, монгол хүн бүр эрүүл байх болтугай” гэжээ. Уриалгыг:
Монгол Улсын Шинжлэх ухааны академи
П.Нямдаваа Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Эрүүлийг  хамгаалахын гавьяат ажилтан
Б.Цэрэндаш Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
Д.Рэгдэл Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан,
Ц.Оюунсүрэн Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Монголын Анагаах ухааны академи
Ж.Оюунбилэг Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Р.Сандуйжав Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат  эмч
М.Шагдарсүрэн Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч
Монголын гастроэнтерологи эмч нарын нийгэмлэг
Б.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат эмч
Б.Даваадорж Анагаах ухааны доктор, дэд профессор
Монголын элэгний эмгэг судлалын холбоо
О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг
С.Цогтсайхан Анагаах ухааны доктор, профессор
Б.Ганбаатар Анагаах ухааны доктор, профессор
Г.Жамба Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Ө.Ганчимэг Анагаах ухааны доктор, НЭМХ-ийн захирал
Б.Цацралт-од Анагаах ухааны доктор
ЭМШУИС-ийн биостатистик, эпидемиологийн тэнхим
Д.Даваалхам Анагаах ухааны доктор, дэд профессор
Клиникийн нэгдүгээр эмнэлэг
Н.Туул Анагаах ухааны доктор
Б.Болормаа Анагаах ухааны доктор
Б.Энхжаргал Анагаах ухааны доктор
Б.Ганчимэг НУ-ны магистр, ахлах зэргийн эмч
Клиникийн хоёрдугаар эмнэлэг
Р.Амараа Анагаах ухааны доктор
Б.Гэгээбадрах Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Р.Байгаль Анагаах ухааны докторант
Б.Дөлгөөн Анагаах ухааны магистр
О.Мөнхсайхан Анагаах ухааны магистрант
Клиникийн гуравдугаар эмнэлэг
С.Наранцэцэг Анагаах ухааны доктор, клиникийн профессор
С.Буянхишиг Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Ч.Өлзийжаргал Ахлах зэргийн эмч
Г.Бадамцэцэг Анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч
Г.Улзмаа Тэргүүлэх зэргийн эмч
П.Оюухүү Анагаах ухааны магистрант
М.Бадрах Дотрын эмч
Халдварт өвчин судлалын үндэсний төв
Д.Нямхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
М.Тунсаг Клиникийн профессор
М.Алтанхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Батдэлгэр Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Б.Саруул Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Б.Батсүх Анагаах ухааны докторант, ахлах зэргийн эмч
Г.Сарангуа Анагаах ухааны доктор
Н.Отгон Анагаах ухааны магистрант, ахлах зэргийн эмч
Хавдар судлалын үндэсний төв
Ч.Мөнхзаяа Элэг цөсний их эмч/гепатологич/
Д.Оюунцэцэг Дүрс оношлогооны их эмч
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
Г.Отгонсүрэн Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Ж.Сарангэрэл ЭБЭ, ахлах зэргийн эмч
П.Энхзул Анагаах ухааны магистрант, гастроэнтерлогич
ЭМШУИС-ийн элэг, цөс, ходоод, гэдэсний эмгэг судлалын тэнхим
С.Бадамжав Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч
Н.Бира Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч
Х.Оюунцэцэг Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч
Н.Баярмаа Анагаах ухааны доктор, зөвлөх эмч
ЭМШУИС-ийн ХӨС-ийн тэнхим
О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Р.Оюунгэрэл Анагаах ухааны доктор, дэд профессор
Н.Хоролсүрэн Анагаах ухааны доктор
Б.Байгал Анагаах ухааны магистр, клиникийн профессор
“АВМА” эмнэлэг
Д.Алимаа Анагаах ухааны доктор, клиникийн профессор
“Ренчиндаваа” эмнэлэг
Г.Зулхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Лүндиа Гастроэнтерологич, тэргүүлэх зэргийн эмч
“Дархан детект” эмнэлэг
Р.Бямбаа Анагаах ухааны доктор, дэд профессор
Х.Цэрэннадмид Клиникийн профессор
Ренчинжугнай эмнэлэг
П.Эрдэнэчулуун Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Т.Баянбайгаль Дотрын эмч
Багахангай дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Б. Давгадорж Дотрын эмч
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг Баянзүрх эмнэлэг ХХК
Д. Бадамсүрэн Гастроэнтерологи
Д. Хишгээ Гастроэнтерологи
Б. Гаачин   Гастроэнтерологи
Ц. Баяржаргал   Гастроэнтерологи
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг
Д.Оюунмаа Дотрын эмч
Э. Одгэрэл Дотрын эмч
Ц. Гомбо  Дотрын эмч
Х. Амартүвшин Дотрын эмч
Д. Бадамсайхан Дотрын эмч
Л. Рэнцэнханд халдварт
Б. Баярхүү  халдварт
БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдэл
М.Юмжирдулам Гастроэнтерологич
Я.Баяржавхлан Геронтологи
Д.Цолмон Нефрологи
Л.Содномпил Дотрын эмч
Б.Уранчимэг Эндокринологи
Г.Мөнхтуяа Кардиологи
Ж.Аръяандар Дотрын эмч
Д.Эрдэнэтуяа Кардиологи
Д.Даваадулам Эндокринологи
Р.Энхтайван Кардиологи
М.Соёлмаа Халдвартын эмч
БГД-ийн эрүүл мэндийн нэгдэл
Б.Шинэхүү Дотрын эмч
О.Нямлхагва  Дотрын эмч
Г.Ест Халдвартын эмч
Б.Шинэхүү Дотрын эмч
О.Нямлхагва Дотрын эмч
Хан-Уул эрүүл мэндийн нэгдэл
Д. Соёлэрдэнэ Гастроэнтерологи
Л. Мэдэхгүй Дотрын эмч
Ж. Лайла Дотрын эмч
Ц. Гэрэлтод Дотрын эмч
Б. Энхжаргал Дотрын эмч
Т. Уранбилэг Дотрын эмч
П. Төгсжаргал Халдвартын эмч
Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг
О. Мандах Дотор
Ц. Чанцалдулам Гастроэнтерологи
Г. Биндэрьяа Гастроэнтерологи
Ч. Анхзул Дотор
Л. Чимэдлхам Кардиологи
С. Байгальмаа Кардиологи
Б. Цэгмид Халдварт
Ц. Батнаран Халдварт
Н. Ариунболд Халдварт
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Ц.Хонгорзул Дотор
Р.Баярсайхан Кардиологи
Б.Цэцгээ Дотор
Г.Энхболор Дотор
Ш.Долгор Дотор
Г.Цэвэлмаа Кардиологи
Отгонхүү Халдварт
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
Ц. Наранцэцэг Дотрын эмч
А. Дэлгэрбаяр Халдварт
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Б. Тунгалаг Дотрын их эмч
А. Амаржаргал Кардиологи
 С. Ганшүр Дотор
Б. Дэмбэрэл Дотрын их эмч
Ч. Эрдэнэчимэг Дотрын их эмч
Х. Батцэцэг  Дотрын их эмч
Т. Сувдаа Дотрын их эмч
Н.Цолмон Дотрын их эмч
 Н. Одонтуяа Гастроэнтерологи
Б. Анхмаа Их эмч
Э. Золжаргал Их эмч
Б. Уламбаяр Дотрын их эмч
Ж. Алтанцэцэг Дотрын эмч
Ц.Ургамалцэцэг Халдварт
Дэмжиж буйгаа илэрхийлсэн хүмүүс:
Г.Занданшатар Судлаач, Станфорд их сургууль, АНУ
Х.Одбадрах Шинжлэх ухааны доктор, Оакридж үндэсний лаборатор, АНУ
Л.Гэрэлээ Тэргүүн, Монголчуудын холбоо, Чигаго, АНУ
Ш.Алтанбадралт Шинжлэх ухааны доктор, Кинг Абдулла их сургууль, Саудын Араб
А.Дөлгөөн Докторант, Алберт Эйнштейн анагаах ухааны их сургууль, АНУ
Б.Баттуяа Докторант, Иллинойс их сургууль, Чигаго, АНУ
 
Оном сан
Я.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор
Б.Баярмагнай Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Наранжаргал Анагаахын шинжлэх ухааны доктор
Д.Бэхболд Анагаах ухааны докторант
Д.Наранбаатар Шинжлэх ухааны доктор нар гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд түргэн тусламжийнхныг угтах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулна

Нийслэлийн гэр хорооллын гудамж талбай мухар, замбараагүй байдгаас дуудлагаар очиж байгаа түргэн тусламийнхан хугацаа алддаг. Тэгвэл энэ байдлыг зохицуулахаар холбогдох албаныхан уулзаж, санал солилцсон байна. Улаанбаатар хотын Захирагчийн Гэр хорооллын ажлын албадын дарга нар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нар бодит байдал дээр тулгарч буй бэрхшээлийг ярилцаж, түргэн тусламжийг тосон уулзах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулахаар болжээ.
Эхний эээлжинд мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргахаар болсон байна.  
Иргэд, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах “Болзох цэг”-ийг хаана ямар гудамжинд байгуулбал болох оновчтой байршлыг тодорхойлох аж. Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, Захирагчийн гэр хорооллын ажлын албадын туслах, иргэдийг идэвхитэй хамруулан, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Автомашины татвар хураах ажил гуравдугаар сарын 30-наас хоёр сарын хугацаанд болж дууссан. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран  энэ сарын 10-24–ныг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулж, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зохио байгуулах аж.  Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. Зургадугаар сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсгийн хуралдаан

•    Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
•    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
•    Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 13.00 цагаас   “В” танхимд;
•    Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
•    Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
•    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
•    Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
•    “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
•    “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд

Өнөөдөр 10 цагт Хуульзүйн Үндэсний хүрээлэнд”Цагдаагийн байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийн менежмент” сургалт ярилцлага эхэлнэ. Хуульзүйн яам,Цагдаагийн алба хаагчид сургалтанд хамрагдана. Сургалтыг Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нээнэ. Энэхүү сургалтыг Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвөөс УИХ-ын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

11:00-13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Чехийн нэрт сэтгүүлч Милан Шимэчка орчин цагийн сэтгүүлзүй, залуу сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварын асуудлаар өөрийн туршлага дээрээ үндэслэн чөлөөт ярилцлагад оролцоно. Сэтгүүлч Та бүхэн сонирхсон сэдвээрээ чөлөөтэй асууж ярилцаж болно.

Categories
мэдээ нийгэм

Их тэнгэрийн ам дахь замын ажил эхэллээ

Их тэнгэрийн амын зүүн талын замыг өнгөрөгч баасан гаригаас эхлэн 10 хоногийн хугацаанд хаагаад байна.

Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд зам барилгын ажил үргэлжилж байна.  Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км энэхүү авто замыг энэ оны 8 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм. Зам барилгын ажлын хүрээнд өнгөрөгч баасан гаригаас /05.30/ эхлэн замыг хэсэгчлэн хучиж эхэлсэн байна. Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүрэх 2.2 км замыг 10 хоногийн хугацаатай хаахаар болсон. Зам хааж суурь хучилтын ажил гүйцэтгээд нээнэ. Энэ замаар хотын зүүн захаас Яармаг чиглэлд Богд уулын араар түгжрэлгүй шууд хүрэх боломжтой болно.  

“Дүнжингарав” худалдааны төвийн урдуурх замаас зүүн тийш Улиастайн зам хүртэлх 6 км авто замыг “Хансуун зам” ХХК шинээр барьж 10 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Мөн л хотын зүүн захаас төв замын хөдөлгөөний ачааллыг нэмэлгүй хотын төв рүү шууд нэвтрэх ач холбогдол бүхий энэ зам нь Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл болох юм. Хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй баригдах энэ замын зурваст далангийн ажил, суурийн нягтруулалт хийж байна.

Арслантай гүүрийн баруун талаас Сэлбэ голын баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто замыг шинээр барьж байгаа “Оч Наран” компанийн ажилтай танилцлаа. Замын нийт уртад далан, суурийн ажлыг гүйцэтгээд замын хашлага суурилуулж байна. Энэ замыг 10 сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд шинээр баригдаж байгаа Бээжингийн гудамжинд Сэлбэ гол дээр шинээр баригдах гүүрийн доогуур Денверийн гудамжтай холбох ёстой юм. Тодруулбал, Арслантай гүүрнээс хойш яваад АНУ-ын Элчин сайдын яамны зүүн талаар гарч 100 айл руу шууд нэвтэрнэ. Энхтайваны өргөн чөлөөг Их тойруу ийнхүү шууд холбосноор Бага тойруугийн ачаалал буурах ач холбогдолтой.

Бээжингийн гудамжны 0.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Сэлбэ гол дээрх 74 у/м гүүрийг шинээр барих ажлыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Бээжин констракшн инженеринг групп” компани гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж инженерийн байгууламжийн ажил буюу зам доорх шугам сүлжээний шинэчлэлт, хүчитгэлийн ажлыг хийж байгаа бөгөөд гүүрийн ажлын явц 5 хувьтай байна. Нуман хэлбэртэй баригдах энэ гүүрийн суурийн ажил явагдаж байгаа юм. Хуучин зам, гүүр нь хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй байсан бол 11 сарын 30-нд хоёр урсгалдаа гурав гурван эгнээтэй шинэ зам, гүүрийг нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоолууд өнөөдөр  үнэ төлбөргүй  иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хааж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашины татвар төлөлтийг энэ сарын 24-н хүртэл сунгажээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураах хугацааг энэ сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, дээрхи төлбөрүүдийг зургадугаар сарын 1-ний дотор амжиж төлөх ёстой бөгөөд амжиж төлөөгүй тохиолдолд торнууль ногдуулдаг билээ. Тэгвэл жолооч нартаа боломж олгож хугацааг нь 24 хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ.

Жолооч нар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автомашины оношлогоо хоёрын ялгааг сайн мэддэггүй. Машинаа заавал оношлуулж  дараа нь татвараа төлөх ёстой гэж ташаа ойлгодгоос татвар хураалтын хугацаа дуусах үеэр  авто оношилгооны газруудад хонон өнжин дугаарлах нь олонтаа. Үнэндээ автомашины оношилгоо нь улирал, сар харгалзахгүйгээр жилдээ ганц удаа оношлуулж хөдөлгөөнд оролцох эрх авахыг хэлж байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

22 зочид буудлын үйл ажиллагааг зогсоожээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажилуулахыг хориглосон захирамж гаргажээ. Уг захирамж зургаадугаар сарын нэгнээс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм байна.  Захирамжинд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, тухайн багийн засаг дага нар хяналт тавьж ажиллах аж. Тус аймагт нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг нийт 22 зочид буудал, дэн буудал байдаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоож байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ-ын даргаар С.Баяндалайг томилжээ

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас ШШГЕГ-ын даргаар С.Баяндалайг томилж, Ашигт малтмалын  газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Үүний өмнө ШШГЕГ-ын даргаар Д.Ядамждорж ажиллаж байсан бөгөөд тэрээр сүүлийн үед тус газарт түр саатуулагдаж байсан иргэн амиа алдсантай холбогдуулан багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм. Харин С.Баяндалайн  хувьд ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захиралаар ажиллаж байсан юм байна.

Түүнчлэн Ашигт малтмалын  газрын дарга Г.Алтансүхийг чухам ямар шалтгаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болон түүний оронд хэн томилогдох одоогоор тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт “Хүүхдийн эрх-2014” уулзалт болж байна

Өнөөдөр “Олон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөн Орхон аймагт болж байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын даргын хүүхэд багачуудад зориулсан илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо уншиж танилцууллаа. Энэхүү зөвлөгөөнд төвийн болон зүүн аймгуудын төлөөлөл болсон 2500 хүүхэд залуучууд оролцож байгаа юм. Хүүхдийн өмнө тулгамдсан асуудал, хүүхдийн эрх хамгаалал, нийгмийн бусад асуудлуудыг хэлэлцэхээр зөвлөгөөнд  13 аймаг, 6 дүүргийн Засаг Даргын Тамгын газрын холбогдох ажилтнууд, Хуульзүйн үйлчилгээний хэлтсийн дарга нар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам,  Хуульзүйн яамны төлөөлөгчид оролцож байна. Энэ зөвлөгөөнийг хүүхдүүд удирдаж байгаагаараа онцлогтой бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас тавьсан илтгэлийн дараа нэгдсэн уриалга гаргах юм байна. Зөвлөгөөнөөр тавьсан илтгэлүүдэд,  “Мянганы хөгжлийн зорилт (1990-2015)”, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр (2000-2015)-ийн  хүрээнд манай улс хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулах гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан сургамждаа тулгуурлан цаашид, 2015 онд хүүхэд хамгааллын асуудлуудыг “үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих” явдлын хүрээнд нарийвчлан авч үзэж, Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги зорилт дэвшүүлэн хойшлуулашгүй арга хэмжээнүүдийг авах шаардлага бий болсныг мэдэгдэв.

Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.  Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудын хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж, бодлого ба үйл ажиллагаанд даган мөрдөх наад захын стандарт хэмжээ бөгөөд хүүхэд бол идэвхтэй эрхээ эдлэгч гэсэн эерэг байр суурийг дэмждэг байна. Мөн конвенцид хүүхэд ямар эрхтэйг зааснаас гадна улс орнууд тэдгээр эрхийг бодитоор амьдралд хэрэгжүүлэхийн тулд хариуцлага хүлээдэг гэдгийг ч онцолсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль хууль зэрэг олон хууль тогтоомжид хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонсов. Мөн цаашид Хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хүүхдийн эрх хамгааллын асуудлыг боловсронгуй болгоход юунд анхаарах гэх мэт асуудлуудыг зөвлөгөөнд оролцож буй 2500 гаруй хүүхдүүд залуучууд хөндөн ярилцаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор зохион байгуулж буй “Хүүхдийн эрх-2014” уулзалт зөвлөгөөн Орхон аймагт үргэлжилж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.