Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр томоохон худалдааны төв, зах амарна

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр бүх нийтээр
спортыг дэмжих “Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн
боллоо. Мөн “Автомашингүй өдөр” болж байгаатай  холбогдуулан зарим
томоохон  худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт
хийсэн. Нийслэлийн Засаг  даргын “Худалдаа үйлчилгээний зарим
байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/468 дугаар
захирамжаар  Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей
плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр”
худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Марафончдыг гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүллээ

“Авто машингүй өдөр”-ийн хүрээнд
зохион байгуулагдаж буй бүх нийтээр биеийн тамир спортыг хөгжүүлэх “Улаанбаатар
марафон” тэмцээн өнөөдөр мэргэжлийн, сонирхогчдын гэсэн хоёр ангилалд зохиогдож
байгаа билээ. Тэгвэл үдээс өмнө 10:00 цагийн орчимд барианаас гарсан мэргэжлийн
ангиллын гүйгчид 42.195м зайд хурд хүчээ сорин барианд орж ирлээ.
Мэргэжлийнхнээс бүрдсэн марафончдыг Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од
тэргүүллээ.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн долоон чиглэлд автобус явж эхэлнэ

 Нийслэлийн тээврийн газраас зургадугаар сарын 9-ний өдрөөс эхлэн зуслангийн долоон чиглэлд микро  автобусуудыг явуулахаар төлөвлөөд байна. 

Автобусууд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг-Тэнгис кино театр чиглэлүүдэд явах гэнэ. Харин Долоон буудалаас  Майхантолгой, Яргайтын богино, Яргайт хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчлэх аж. Их багтаамжийн автобусны тоо ес, бага багтаамжийн тоо ес байхаар нийт 18 автобус явуулах юм. Мөн нэг чиглэлдээ 3-5 автобус ажиллах ба үнэ тарифын хувьд өндөр настай хүмүүс болон албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа, оюутан нар үнэмлэхээ үзүүлж явж бол бусад нь  том хүн 600 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна. Ажлын өдөрт 07.00 цагаас, амралтын өдөр 08.00 цагаас эхлэнэ.

Э.АНУЖИН

 

Categories
мэдээ нийгэм

Нохойн үзэсгэлэн яармаг болж байна

Амралтын өдрүүдэд “Нохойн үзэсгэлэн яармаг-2014” болох гэж байна. Анх удаагаа болж буй уг үзэсгэлэнг Монголын нохой судлалын холбоо “Мишээл” экспо төвтэй хамтран зохион байгуулж байгаа ажээ. Үзэсгэлэнгийн үеэр Монголын нохой судлалын холбооны гишүүн арав гаруй үржүүлгийн газар нохдоо танилцуулах юм байна. Бас Гаалийн ерөнхий газар, ИНЕГ, Хил хамгаалах ерөнхий газрын сургуультай, албаны ноход оролцохоор болжээ. Үзэсгэлэнгийн үеэр сургуультай нохдыг танилцуулахаас гадна хоол тэжээл, дагалдах хэрэгсэл худалдаалж, үржлийн газрын эмнэлгийнхэн үйл ажиллагаагаа танилцуулах гэнэ. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс Монголын нохой судлалын холбооныхонтой уулзаж цэвэр цусны нохой худалдаж авах боломжтой ажээ.      

Categories
мэдээ нийгэм

Амгалангаас Толгойт хүртэл 3500-аар зорчино

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг багасгах зорилгоор Толгойт-Амгалан чиглэлд Төмөр замын Railbus-ийг үйлчилгээнд явуулахаар болж, өнөөдөр анхны зорчигчдоо тээвэрлэлээ. Тус Railbus нь өдөрт 3 удаа тээвэрлэлт хийх бөгөөд нэг буудлаас нөгөө буудал хүртэл явахад 500 төгрөгөөр зорчих юм байна. Харин Толгойт, Таван шар, Хархорин, Төмөр замын төв буудал, Дунд гол, Нарантуул, Амгалан гэсэн нийт долоон буудалд зогсож, иргэдийг тээвэрлэх бөгөөд Амгалангаас шууд Толгойт хүрэхэд зорчигчид 3500 төгрөг төлөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Галдан бошигт хааны 300 жилийн ойг тэмдэглэнэ

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой энэ онд болох юм байна. Уг ойд зориулан “Галдан бошигт-370” баруун бүсийн “Их хурд” наадам “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг, 370 бий биелээч, 100 уран нугараач, угсаатны өв соёлын наадам, үндэсний хувцастай 500 морьтны үзүүлбэр зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа явагдана. Энэхүү ойг ирэх долдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Ховд хотын Өв соёлын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Эдгээрээс гадна Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан бошигт дуулал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ. 

Categories
мэдээ нийгэм

С.Энхтуяа: Монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрхээ авч буй хэрэг


Энэ сарын 14-нд улс орон даяар Элсэлтийн ерөн­­хий шалгалт эхлэх гэж бай­гаа­тай хол­бог­дуулан Боловс­ролын үнэлгээний төвийн элсэлтийн бүрт­гэл, улсын шалгалт хариуц­сан хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяа­гаас энэ талаар тодруулав. 

-Энэ хичээлийн жилээс ЭЕШ-нд орол­цогсод хам­гийн түрүүнд монгол хэл бич­гийн шалгалт өгс­нөөр ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ гэл үү?

-Тийм ээ. Энэ жилийн ЭЕШ-д оролцох эрхээ монгол хэл бичгийн шал­галт өгснөөр авч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл энэ шал­галт маань ЭЕШ-ийн монгол хэлний урал­даант шал­галтаас тусдаа гэсэн үг. Тийм ч учраас энэхүү шалгалтыг ЭЕШ-аас өмнө буюу зургадугаар сарын 14-ний 12:00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс авах бөгөөд шалгалтын дүн ЭЕШ-нд ямар нэгэн байдлаар нөлөө­лөхгүй. Цаашид энэхүү шал­гал­тын дүн дараагийн их дээд сур­гуу­лиудад элсэхэд нөлөөл­дөг болгох чигийг барим­талж байгаа. Хам­гийн гол нь эх хэлээ бүрэн төгс эзэмшсэн хүн дараа дараагийн шатны боловсролыг эзэм­шиж чадна гэх зар­чим дэлхийн аль ч оронд баримталдаг гэдгийг энд хэлэх нь зүй­тэй болов уу. Монгол хэл бичгийн жишиг даал­гаврыг монгол хэл, уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд, мон­гол бичгийн унших чад­варыг сорьсноос гадна тест багтаасан жишиг даал­гавруудыг БҮТ өөрийн цахим хуудаснаа өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр байр­шуул­сан. Татаж аваад ажиллах бүрэн боломж­той. Тиймээс тус шалгал­тыг анх удаа авч байгаа хэдий ч шалгуулагчид энэ талаар аль хэдийн төсөөлөлтэй болчихсон байгаа. Тест бөглөх, эх зохиох, богино хариул­таар нөхөх гэх мэт даал­гав­руудаас бүрдэнэ. Шал­галт нэг цаг 40 минут үргэлжилнэ. 

-Энэ жилийн ЭЕШ-ын дүрэм, журамд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Монгол хэл бич­гийн шалгалтыг бүх элсэг­ч­дээс авахаар болс­ноос гадна шалгалтын х­ур­аамж 5800 төгрөг бо­лж нэмэгдсэнээс өөр өөрчлөгдсөн зүйлгүй. 

-­Өнгөрсөн жилийн ЭЕШ-тай холбоотой ямар санал гомдол зон­хилон ирсэн бэ?

-ЭЕШ-тай холбоотой гомд­ол саналд тул­гуурлан өөрс­дийн үйл ажиллагаа үргэлж сайжруулж, засч зал­руу­­лах ажлыг цаг алдал­­гүй, тухай бүрт нь хийж ирсний дүнд жил ирэх тусам ЭЕШ-тай холбоотой санал гомдол харь­цангуй багассан. Тухайл­бал өнгөрсөн жил авсан оноогоо шал­галтын материал­тайгаа тулгаж үзэхийг хүссэн хэдхэн санал ирсэн. Шалгуулагчид маань шалгалтын журамтай­гаа н­эг бүрчлэн сайн танил­цаа­гүйн улмаас өөрийн дугуйл­сан хариултаа баллаж, өөр хариулт давхардаж дугуй­лах нь элбэг байдаг. Гэтэл гараар биш машинаар засдаг учраас буруу гэж бодоод дугуйлсан хариултаа баллаж эсвэл дээрээс нь дарсан ч машин хариулсанд тооцоод уншчихна. Ингээд л өөрийн зөв гэж бодоод дугуйлсан хариулттай нь нийлээд хоёр хариулт болж таарах учраас тус даалгаврын хариуг хүчингүйд тооцдог. Ер нь шалгалтын материалыг засахад хүний гар оролцолгүй, машинаар засч байгаа учраас алдаа мадаг гардаггүй. 

-ЭЕШ-ын үеэр улс орон даяар бүх ангийг камержуулах боломжтой юу?

-Өнгөрсөн жил таван аймгийн төвийг камер­жуул­сан. Хотод нилээн хэдэн шалгалтын цэгт камер байр­шуулсан. Хөрөн­гө санхүүг нь ший­дээд өгчихвөл улс орон даяар ЭЕШ явагддаг бүх анги тан­химийг камержуулах бүрэн боломж­той. Гэхдээ камер байрлуулаагүйн улмаас ингэчихлээ гэх гомдол санал одоогоор ирээгүй байгаа нь өнөө маргаашгүй яаралтай хэрэгцээтэй эд биш гэсэн үг. 

-Энэ жилээс дол­дугаар сарын 1-нээс өмнө ЭЕШ-ын нэгдсэн дүнг гаргах боломжтой гэж байсан үнэн үү?

-Жил бүрийн элсэл­тийн шалгалтыг зохион байгуулж байгаа гэх утгаараа мэргэ­жилтнүүд маань ажилдаа гаршихын хажуу­гаар бид­ний хэрэг­лэдэг техник, прог­рамм хангамж сайжирч бай­­гаа. Тиймээс цаашид дол­­дугаар сарын 1-нээс өмнө нэгдсэн дүнгээ бүрэн гаргах боломжтой гэж үзэж байна. Дүнгээ гарсан даруйд нь шал­гуулагчийнхаа гар утас, имэйл хаягаар дүнг нь явуулна. 

-Энэ жилийн шалгуу­лагч­дад юуг онцгойлон анхаа­руул­маар байна вэ?

-Монгол хэл бичгийн шал­галтаа өгсөн бол бүртгэлийн хуудас дээр нь галограмм буюу тусгай тэмдэгтийг наалгах ёстой. Ингэснээр ЭЕШ-таа орох эрхээ авч байна гэсэн үг. Бүх шалгуулагчид өгөх ёстой шалгалтыг өгөөгүй тохиолдолд ЭЕШ-д орох эрхгүй болно гэсэн үг. Энэ жил 38332 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. 

-Кем­брижийн хөтөл­бөрөөр сургалтаа явуул­даг дунд, ахлах сургуулиудын элсэл­тийн ерөнхий шалгалтын бүртгэлийг БҮТ зохион байгуулж байгаа гэл үү?

-Кембрижийн хөтөл­бөрөөр сургалтаа явуул­даг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн дунд ахлах сургуулиудад элсүү­лэх шалгал­тын бүрт­гэлийг энэ жилээс БҮТ-өөс зохион бай­гуу­лахаар болсон. Бүртгэл уржигдраас эхэлсэн бөгөөд 6-ныг хүртэл БҮТ-ийн байранд тав хоног үргэл­жилнэ. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиуд дунд ангийн сурагчдыг элсүүл­дэг бол “Монгол тэмүү­лэл” нь ахлах ангид элсэлт авдаг. Өмнө нь дээрх сургуулиудын элсэл­тийн шалгалт найм­дугаар сард болдог байсан бол энэ жил зургадугаар сарын 7-нд болгож урагш­луулсан. Сурагчид бүртгүүлэхдээ дүнгээ хувийн хэрэг дээрээ бүрэн тавиулж, дүнгийнхээ дунд­жийг бодуул­сан сургуу­лийн захиргааны тодорхой­лолт, төрсний гэр­чил­гээгээ хуулбарын хамт өөрийн биеэр авчрах шаардлагатай. Мөн үр хүүх­дээ энэ шалгалтанд оруулж өгөхийг хүссэн эцэг, эхийн өргөдөл байх ёстой. “Монгол тэмүүлэл” сургуу­лийн есдүгээр ангид элсэгчдийн найм­дугаар ангийн дүн нь 80 буюу түүнээс дээш, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуульд элсэ­хийг хүссэн сурагчдын дөрөвдүгээр ангийн дун­даж үнэлгээ 90 буюу түүнээс дээш хувьтай байх ёстой.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний усны үнэ нэмэгдэх бололтой

Орон сууцны айлууд болон аж ахуй нэгж, байгууллагуудын хэрэглээний усны үнийг  тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гарчээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр хуралдаж орон сууцны айлууд болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэхээр шийдсэн байна. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр нэмэхийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж. 

Ус сувгийн удирдах газар болоод Хот суурин газрын усан хангамж ариутгах татуургын үйл ажиллагааг зохицуулах хорооноос орон сууцны айлууд литр усыг 32 мөнгөөр авч байгааг 55 мөнгө болгон нэмэгдүүлэх санал гаргаад байгаа гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Монгол хүн Нобелийн шагнал хүртлээ

Монгол Улсын иргэн НҮБ-ын зэвсгийн шинжээч, доктор, Доржпаламын Эрдэнэцогтыг даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нобелийн Энхтайваны төлөөх шагналаар шагнасан байна.

Д.Эрдэнэцогт НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг. 

Дээрх байгууллага нь 1998 онд байгууллагдаж, 96 улс нэгдэн орсон бөгөөд конвенцийн дагуу шинээр химийн зэвсэг үйлдвэрлэхийг хориглож, 2017 он гэхэд дэлхийн хэмжээнд химийн зэвсгийг устгаж дуусах юм байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Гурван сая тасалбар худалджээ

Удахгүй Бразилд эхлэх гэж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид болон Олон улсын хөлбөмбөгийн холбооноос тэмцээний гурван сая тасалбар худалдсан тухай мэдээллээ. Зарагдсан тасалбарийн 60 хувийг нь бразилчууд үлдсэн 40 хувийг нь гадаадын иргэд авсан байна. 

Ю.ДЭЛГЭР