Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Роналду бэлтгэлдээ эргэн оржээ

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду бэлтгэлдээ эргэн орсон талаар тус улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор баталлаа. Улирлын төгсгөлд авсан гэмтлийнхээ улмаас багийнхаа хийсэн сүүлийн хоёр нөхөрсөг тоглолтонд оролцож чадаагүй тэрээр шигшээтэйгээ хамт анх удаа бүрэн бэлтгэлд оролцсон нь энэ ажээ.

“Түүний байр суурь багт маш чухал. Тэр бүрэн формтой байж, өөрийнхөө хамгийн сайн тоглолтоо гаргах нь багт маш хэрэгтэй. Роналду өөрөө ДАШТ-д сайн тоглохыг их хүсч байгаа нь гэмтлийн хурдан эдгэрэлтэнд ихээр нөлөөлж байна”

“Бид бүгд түүнийг багтаа эргэн ирсэнд их баяртай байна. Тэр бол багийн манлайлагч, лидер. Багаа амжилтанд хүрэхэд хөтлөх учиртай нэгэн” хэмээн шигшээгийн дасгалжуулагч Пауло Бенто хэлжээ.

Роналдугийн гэмтлийн талаар олон янзын мэдээллүүд сүүлийн үед гарч буй. Ганын нэгэн бөө түүнд хараал хийсэн учир ДАШТ-д оролцож чадахгүй хэмээн мэдэгдэж шуугиан тарьсан бол зарим эх сурвалжууд Роналдугийн гэмтэл хөнгөн ч гэсэн эрсдэл гаргахгүйн тулд тоглолтуудад оролцохгүй, өөрийгөө гамнаж буй гэгдэж буй юм.

Португалын багийн өөр нэг лидер Раул Мэйрэлэш мөн Роналдутай хамт багийн үндсэн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн бол Пепе болон Бето нар ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгын концесс зарлагдлаа

КОНЦЕСС ОЛГОХ ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2014 оны 6 дугаар сарын 10-ны
өдөр

Дараах төслүүдийн концесс олгох шууд
гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

Д/д

 

 

 

 

 

Концессын зүйлийн нэр

Концессын төрөл

Концессын зүйлийн дугаар

Хүчин чадал /хүүхдийн тоо/

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор

1

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 3-р хороо, 52-р сургуулийн эдэлбэр
газарт).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.24

180/120

2

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 4-р хороо, Залуус хотхоны баруун
талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.23

180/120

3

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 9-р хороо, Буянт- Ухаагийн 23-р
гудамжны баруун талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.22

180/120

4

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 16-р хороо, Нисэхийн цагаан хаалганы
хойд талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.29

180/120

5

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 12-р хороо, Био комбинатын гэр
хорооллын замын урд талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.21

180/120

6

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 12-р хороо, Юн Хабитат амины орон
сууцны хорооллын баруун урд талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.26

180/120

7

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 13-р хороо, Туул тосгонд хэсэгчилсэн
ерөнхий төлөвлөгөөний дагуу).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.27

180/120

8

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 13-р хороо, 7-р хэсгийн задгайд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.28

180/120

9

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Багануур дүүрэг, 3-р хороо).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.56

180/120

10

Бага сургууль, цэцэрлэгийн
цогцолбор төсөл (Улаанбаатар, Багануур дүүрэг, 5-р хороо).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.57

180/120

Дунд сургууль төсөл 

1

Нийслэлийн Баянгол дүүрэг, 38
дугаар дунд сургууль төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.1

960

2

Нийслэлийн Баянгол дүүргийн 73
дугаар дунд сургууль төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.2

920

3

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 32
дугаар дунд сургууль төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.3

640

4

Баянзүрх дүүрэг, 14-р дунд
сургууль төсөл

Буулгах-барих

-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.4

1500

Дунд сургуулийн өргөтгөл

1

Баянгол дүүрэг 19-р хороо, 47-р
сургуулийн өртгөтгөл барих төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.5

320

2

Чингэлтэй дүүрэг 2-р хороо 24-р
сургуулийн өртгөтгөл барих төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.6

320

3

Чингэлтэй дүүрэг 4 р хороо, 50-р
сургуулийн өртгөтгөл барих төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.7

320

Цэцэрлэгийн төсөл

1

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 10
дугаар цэцэрлэг төсөл

Буулгах-барих

-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.8

120

2

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 18
дугаар цэцэрлэг төсөл

Буулгах-барих

-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.9

240

3

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 146
дугаар цэцэрлэг төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.10

280

Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол
улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дээрхи “Бага сургууль,
цэцэрлэгийн цогцолбор төсөл”, “Дунд сургууль”, “Дунд сургуулийн
өргөтгөл”, “Цэцэрлэг барих төсөл”-ийн концесс олгох шууд гэрээ
байгуулах 2 үе шаттай сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

1-р үе шат

Монгол улсын болон гадаад улсын
хуулийн этгээд, түүний нэгдэл нь концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон
шалгаруулалтад оролцох хүсэлт бүхий албан бичигт дээр дурьдсан төслүүдээс
өөрийн хэрэгжүүлэх бололцоотой төслийн нэрийг тусгаж дараах материалын хамт
зөвхөн Монгол хэл дээр ирүүлнэ. Үүнд:

1. Хуулийн этгээд, түүний нэгдлийн
танилцуулга;
2. Хуулийн этгээд, түүний нэгдлийн ажлын туршлага;  
3. Хуулийн этгээд, түүний нэгдлийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан.

Сонгон шалгаруулалтад оролцох
хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагаас өмнө хүлээн авна.

2-р үе шат

Энэхүү урилгын дагуу оролцох
хүсэлтээ илэрхийлсэн хуулийн этгээд, түүний нэгдлүүдийн жагсаалтыг үүсгэж
сонгон шалгаруулалтыг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхлүүлнэ. Сонгон
шалгаруулалтад оролцогчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Монгол улсын аль нэг арилжааны
банкин дахь өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй
нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл
гадаад валютыг байршуулж түүнийг нотолсон баримттай байх /нэг нотлох баримт нь
зөвхөн нэг төслийн уралдаант шалгаруулалтад хүчинтэй/;

2. Удирдлага, мэргэжлийн боловсон
хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх /барилгын ажил гүйцэтгэх
гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/;  

3. Оролцох хүсэлт гаргагч нь барилга
барих тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон
туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна.

Сангийн яам, Дэлхийн банк болон
Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх.

Оролцох хүсэлтээ илэрхийлсэн Монгол
улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь эргэн төлөгдөхгүй
нөхцөлөөр тухайн төслийн баримт бичгийн үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Эдийн
засгийн хөгжлийн яамны Төрийн сангийн 9000 36 409 тоот дансанд төлсөн баримтыг
ирүүлсэн этгээдэд баримт бичгийг цаасаар олгоно.

Олгосон баримт бичгийн дагуу
ирүүлсэн төслийн саналыг үнэлж 3 хүртэлх хуулийн этгээд, түүний нэгдлийн богино
жагсаалт үүсгэж хамгийн сайн төслийн санал ирүүлсэн хуулийн этгээд, түүний
нэгдэлтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ. Энэхүү баримт
бичгийн дагуу ирүүлэх төслийн саналыг 2014 оны 06 дугаар сарын 24-ны 12 цагаас
өмнө хүлээн авна.

Хэрэв концесс олгох шууд гэрээ
байгуулах сонгон шалгаруулалтад нэг оролцох санал гаргагч (хуулийн этгээд эсвэл
түүний нэгдэл) нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал шаардлага хангасан
тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь
нэг концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтын явцад нэг хуулийн
этгээдийн нэгдлийн гишүүн байх, мөн хуулийн этгээд нь нэг концесс олгох шууд
гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр
оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.

Концесс олгох шууд гэрээ байгуулах
сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх
зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн
компани/-ийг байгуулж болно.

Сонирхсон
хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр
ирүүлнэ.

Эдийн засгийн хөгжлийн яам
Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар
Концессын хэлтэс
Утас: 264188

Categories
мэдээ нийгэм

Ч.Хоролсүрэнг дахин байцааж эхэлжээ

“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр МИАТ компанийн үлэмж хэмжээний мөнгийг завшсан хэрэгтнүүд ял эдэлж байгаа билээ. Уг хэргийн толгойлогч Ч.Хоролсүрэн гэгч найман жилийн ял авсан ч одоогоор хоёр жил орчмын ялыг нь үүрээд байна.  

ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь хорих ангид ял эдэлж байсан түүнийг өнгөрсөн долоо хоногт нийслэлд шилжүүлэн Цагдан хорих ангид авчирчээ. Учир нь Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нарт холбогдох шинэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаах болсонтой холбоотой юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Электрон тийзийн дэмжлэгийн төлбөр нэрээр компаниасаа 300 орчим мянган ам.доллар гаргуулан авч, завшсан гэж буруутгажээ. МИАТ компани 2007 оноос электрон тийз борлуулах систем ашиглах болжээ. Энэ систем нь зорчигчийн тасалбарын бүх мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах программ аж.

Categories
мэдээ нийгэм

Бүжигчин Н.Баярмаа дэлхийн аварга болов

БНХАУ-д бэлхүүсний бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Н.Баярмаа тэргүүн байрт шалгарсан байна. Тодруулбал, дэлхийн 200 орчим бүжигчин оролцсон уг тэмцээний орчин үеийн бүжгийн төрөлд оролцож алтан медаль хүртсэн байна. Мөн уламжлалт бүжгээр шилдэг тавд шалгарчээ.

Түүнчлэн, Н.Баярмаа “Алтанураг хамтлаг” болон ятгачин н.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон аялгуунд бүжгээрээ Мандухай цэцэн хатны дүрийг илэрхийлжээ. Тус тэмцээн нь бэлли дэнс бүжгийн дөрвөн төрлөөр болсноос тэрбээр дээрх хоёр төрөлд өрсөлдсөн аж. Бусад гурван төрөлд Тайвань, Герман, Хятадын бүжигчид тэргүүлжээ. 

Categories
мэдээ нийгэм

Ашиглахаа больсон барилгыг дахин төлөвлөж иргэдийг орон сууцжуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг хэлэлцэн баталжээ. Энэхүү хуралдаанаар нийслэлийн иргэдийг  таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрийг баталсан бөгөөд үүний нэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгыг дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулах аж. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөжээ.  Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 535 орон сууцны барилга  өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 210 барилгыг сайжруулан ашиглах боломжтой бол газар хөдлөлтөд тэсвэргү 325 орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөтөд оруулах шаардлагтай болсон байна. 

Хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс ч илүү том ажил гэдгийг албаныхан онцолж байна. Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх юм байна.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэх учраас төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэйгээр сонгон шалгаруулж 3 талт гэрээ байгуулан ажлыг эхлүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй, сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж чөлөөлөх үйл ажиллагага хэрэгжүүлэхээр журамд заажээ. Дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглох юм байна. өсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохилдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан олгохгүй байхаар журамд тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Төмөр зам дагуу их цэвэрлэгээ хийлээ

 “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу БЗД-ийн 14 дүгээр хорооноос санаачлан их цэвэрлэгээ хийсэн байна.

Их цэвэрлэгээнд төмөр зам дагуу байрладаг тус хорооны аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцжээ.

Тодруулбал, 33 аж ахуйн нэгж, байгууллага, хорооны ажилтан албан хаагчид болон иргэд идэвхитэй оролцсон байна. Харин “Мон тээх”, “Алон”, “Тэлмэн Оргил”, “Сорлог сүрэг” зэрэг  аж ахуйн нэгж байгууллага их цэвэрлэгээнд оролцоогүй аж.

Categories
мэдээ нийгэм

“ДЦС-3”-ыг өргөтгөн, туршиж эхэллээ

”ДЦС-3” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчилж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар тогтоол гаргаж,  “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.

Энэ тогтоолын дагуу төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч өнгөрсөн оны долдугаар сард ажлаа эхэлсэн юм. 

Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд үндсэн барилгыг өргөтгөх, хөргөлтийн цамхаг, эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах, цахилгааны хуваарилах байгууламж , трансформатор суурилуулах, дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыг үндсэндээ хийж дуусчээ.

Өнөөдөр Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв болон ЭХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар, Диспетчирийн үндэсний төвийн удирдлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч хариуцсан мэргэжилтнүүд “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-д очиж төслийн явцтай газар дээр нь танилцаж,  50 МВт-ын турбин-генераторыг асааж, туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн байна.

“ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдсэнээр нийтдээ Багануур дүүргийн орон сууцны хороололд оршин суудаг айл өрхийн хэмжээнд дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж.

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “ДЦС-3” ТӨХК –д ажиллах үедээ тус станцын удирдлага, төслийн нэгжийн хамт олонд болон гүйцэтгэгч компанийн холбогдох хүмүүст туршилт тохиргоог анхнаас нь горимын тохиргооны дагуу тогтмол хянаж ажиллахыг үүрэг болголоо. Суурилагдсан тоног төхөөрөмжтэй ажиллах инженер техникийн ажилтнуудыг богино хугацаанд сургаж дадлагажуулахыг гүйцэтгэгч компани БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанитай хамтран богино хугацааны дадлага сургалтыг Хятадын ижил төрлийн ДЦС дээр зохион байгуулахыг дэд сайд Д.Доржпүрэв хүслээ. 

ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөлийг албан ёсоор хүлээн авах ёслол энэ сарын 16-нд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ураныг эсэргүүцэгчид жагсч байна

“Цацраг идэвхт ашигт малтмалын эсрэг нэгдэгтүн” уриатай жагсаал Чингисийн талбайд болж байна. Монголд уран олборлох, цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн уг жагсаалд Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Ногоон Хас ТББ, Голомт цөмийн эсрэг хөдөлгөөн, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн зэрэг байгууллагууд нэгджээ. Тэд “Монгол ураны 101 хайгуулын лиценз өгсөн. Одоо бүр цөмийн хаягдал булшлах гэж байна. Хүн малгүй хүнд хэцүү, дайны байдалд орлоо” хэмээн мэдэгдэж байна. Мөн Ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруул тэдэнтэй нэгдэж, урангүй Монголын төлөө нэгдэхийг уриалж байна. Жагсагчид Чингис хаан, Галданбошигт, Хатанбаатар Магсаржав нарын хэлсэн газар шорооны тухай үг болон Үндсэн хуулийн зүйл заалтаас иш татсан лоозон барьж, 2400 жилийн дараа задардаг цөмийн хаягдлыг Монгол булшлахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

ӨМӨЗО –ны 200 орчим бизнесийнхэн монголд ирнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” уулзалтыг 2014 оны 7 дугаарын сарын 2-4-ний өдрүүдэд МҮХАҮТ дээр зохион байгуулах гэж байна.

Энэхүү уулзалтанд БНХАУ-аас эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчины салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагчид, бизнес төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд уг чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох боломжтой тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг манай дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцох боломжтой.

Уг арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Хөрөнгө оруулалтын газар болон МҮХАҮТ дээр бүртгэж байна. 

Categories
мэдээ нийгэм

Галзуурсан чоныг устгалаа

БЗД-ийн 20 дугаар хороо Шар хоолойн ферм Ёлтын давааны урьд өвөрт зусч долоон өрхийн хотонд чоно орсон байна. Мал руу дайрч ямар ч юмнаас айж эмээхгүй байсан тул малчид галзуурсан байж болзошгүй гэж буудаж устгаснаа мэдээлжээ.

Үүний дагуу дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар хамтран үзлэг шинжилгээ хийн эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн “галзуу” өвчин байж болзошгүй гэж урьдчилан оношложээ. 

Ингээд  чонын толгойг нь УМЭАЦТЛ-ийн лабораторийн шинжилгээнд авч, холбогдох зааврын дагуу устгал хийлгэж /шатаасан/, ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан байна.