Categories
мэдээ нийгэм

Монгол төмс кг нь 1000 төгрөгөөр худалдаалагдаж байна

Зарим томоохон худалдааны төв болон захуудаар шинэ ургацын төмс, хүнсний ногоо зарагдаад эхэлжээ. Тодруулбал, “Шонхор” захад Монгол төмс кг нь 1000-1200 төгрөг бол лууван кг нь 2000 төгрөг гэж байна. Харин Хятад лууван кг нь 1500 төгрөг аж. Манжин кг нь 1500, сонгино кг нь 1200, байцаа кг нь 1200 төгрөгийн үнэ худалдаалагдаж байна. Харин сармис  кг нь 3500 бол боодол нь 1000 төгрөг аж. Кг-ын өргөст хэмх кг нь 3500 бол улаан лооль кг нь мөн 3500 төгрөг байна. Харин нарийн ногоо болох улаан, ногоон, шар чинжүү кг нь 3000-3500 төгрөгийн үнэтэй аж.

Э.Анужин

Categories
мэдээ нийгэм

Цагаан будаа 2000 төгрөгийн үнэтэй байна

Дэнжийн 1000 дахь “Шонхор” худалдааны төвд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. Тус захад “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Милл хаус”, “Атар” зэрэг компанийн нэгдүгээр гурил 25 кг нь 21000-22000 үнэтэй бол кг нь 880-900 төгрөгийн үнэтэй. Хоёрдугаар гурил 750-800 төгрөгийн үнэтэй. Харин цагаан будаа 25 кг нь 48000 төгрөг бол нэг кг нь 2000 төгрөгийн үнэтэй байна. элсэн чихэр кг нь дунджаар 1600 төгрөгийн үнэтэй. Хөц будаа кг нь 1500 төгрөг, гурвалжин будаа-2000 төгрөг юм байна.  Харин шар будаа 1700 төгрөг бол савхан болон 5 кг-аар савласан гоймонгууд 2600-3000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тэгвэл наран цэцгийн буюу ургамалын тос үйлдвэрээсээ хамаарч мөн л 2600-3000 төгрөг ажээ. Давс нэг кг нь 500 төгрөг бол 500 грамм нь 250 төгрөг гэж байна. 

Э.Анужин 

Categories
мэдээ нийгэм

Траншейнаас цогцос олджээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Энэрэл” эмнэлэгийн урд 39 дүгээр байрны хажууд траншейнд хүн унаж нас барсан талаар цагдаагийн газарт дуудлага иржээ. 

Дуудлагын дагуу  Аврах ангийн аврах шуурхай салбарын бүлгийнхэн очиж ажиллахад нэр хаяг тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйн цогцос байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэр, халамжид 33.1 тэрбум төгрөг зарцуулсан байна

Монгол Улс 2014 он гарсаар 33.1 тэрбум төгрөгийг тэтгэвэр халамжид зарцуулсан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 0.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь УИХ-аас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тушаал гараагүй, валютын нөөц бага байгаатай холбоотой ажээ. 2012 оны энэ үед 19 тэрбумыг зарцуулж байсан бол энэ тоо 2013 онд 24 тэрбумаар огцом нэмэгдэж байсан билээ. Харин нөхцөлт мөнгөн тэтгэмжид 26,2 тэрбумыг зарцуулж өнгөрсөн оныхоос таван тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Categories
мэдээ нийгэм

Аялалд гарахад хэрэгтэй зүйлс ямар үнэтэй вэ?

Зуны урин дулаан цаг ирэхээр хүн бүхэн л агаарт гарч байгаль дэлхийтэйгээ ойр байхыг хичээдэг. Энэ нь хүмүүст сэтгэлийн ташаалыг өгдөг. Нийслэлийнхэн ихэнхдээ гол мөрний ус бараадан, ой мод захалж найз нөхөд, гэр бүлтэйгээ өдрийг өнгөрүүлдэг. Тэгвэл таны мартагдахааргүй өнгөрүүлэх гэж буй аялалд майхан савнаас эхлээд хэрэгтэй зүйлс мондохгүй. Ингээд та бүхэндээ аялалд авч явах ахуйн хэрэглээний зүйлс хичнээн төгрөгийн үнэтэй болох мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

2 хүний шиддэг майхан- 35000

3 хүний угсардаг майхан/давхар бүтээлэгтэй/- 55000

4 хүний угсардаг майхан- 85000

6 хүний угсардаг майхан-260000

Хүүхдийн майхан жижиг-35000 

Хүүхдийн майхан том-45000

Хийлдэг гудас 1 хүний – 27000

Хийлдэг гудас 2 хүний -62000

Мишок 1 хүний -33000

Мишок 2 хүний -72000

Мах шарагч- 40000

Хийлдэг буйдан-126000

Зөөврийн жижиг гэрэл тогоор цэнэглэгддэг- 18000

Зөөврийн гэрэл нараар цэнэглэгддэг-23000

Гаазан плетка- 25000 

Гаазан плетка / солонгос/- 60000

Аяга тавагны ком- 21000

Аяны ширээ сандал-80000

Гар чийдэн-15000

Чийгний гудас -21000

Аяны цүнх-60000 

Шорлогны төмөр /жижиг/-28000

Жижиг хоолны сав усны аягатайгаа- 9000

Жижиг усны сав/500мл/- 5000-6000

Усны сав /800/ – 6000-7000

Усны сав /1-2л/ – 8000-10000

Болон /2800мл/ -7000

“Coleman” брэндийн жижиг сандал-12000

Дунд зэргийн сандал- 14000

Том сандал- 16000

Г.Агиймаа

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ хоёр хүнийг хутгалжээ

БЗД-ийн XIV хороо  “Халдвартын автобусны буудал дээр хутгалуулсан хүн  байна” гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Орхон аймагт оршин суух 47 настай, эрэгтэй Б, 31 настай эрэгтэй Ж нарыг СХД-ийн IX хороонд оршин  суух 38 настай, эрэгтэй Б  согтуурсан үедээ хэвлий, цээжинд нь хутгалж танхайрч байсан хэргийг таслан зогсоож шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Автомашинуудыг татвараа төлсөн эсэхийг шалгаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар автоотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг энэ оны гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 2014 оны энэ сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулж байна. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт явуулж эхэллээ. Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Замын цагдаагийн Газар, Улаанбаатар хотын банктай хамтран зохион байгуулна. 

Хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулах юм. Дүүрэг бүрт авто замын суурин хяналт, шалгалтын пост 5-г зохион байгуулж байрлуулан, пост бүрт татварын улсын байцаагч, цагдаа зохицуулагч ажиллана.  Тээврийн хэрэглийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгоно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Ламын гэгээний VIII дүр өнөөдөр Монголд залрана

Баянхонгор аймагт зохион байгуулагдах Ламын гэгээний 375 жилийг ойг тохиолдуулан гурван зулын нэг ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин гэгээн номын багш Ёндоны хамт өнөөдөр Монголд залрах гэж байна.  Ламын гэгээний 375 жилийн ойг угтан энэ сарын 24-26-нд Баянхонгор аймагт Бат-Оршилд өргөх ёслол зохион байгуулагдах аж. Үүнтэй холбогдуулан “Ламын гэгээний өв соёл, төв ази болон Монголд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

ДЦС-3-ын өргөтгөл энэ сарын 16-нд ашиглалтад орно

Засгийн газраас шийдвэр гаргаж, ДЦС-3-ыг үе шаттайгаар шинэчлэхээр болсон билээ. Тус станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөхөөр болж, БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  Хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, нийслэлийн дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэн, цаашлаад Багануур дүүргийн орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх байна.Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд үндсэн барилгыг өргөтгөх, хөргөлтийн цамхаг, эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах ажил хийгдэж байна. Мөн  цахилгааны хуваарилах байгууламж , трансформатор суурилуулах, дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлууд дуусах шатандаа оржээ. Өргөтгөлийг албан ёсоор энэ сарын 16-нд хүлээлгэж өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

Хувийн эмнэлгүүдийг ЖДҮ-ийн зээлд хамруулах хүсэлт гаргажээ

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-ыг саяхан зохион байгуулсан билээ.  

Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол хүн бүрт олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй орчинд үзүүлэх боломжийг олгоход төр, хувийн хэвшлийн түншлэлийн өнөөгийн байдлыг сайжруулах, хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг оролцогчид онцолсон.

Үүнтэй холбоотойгоор, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлжээ. 

Уг хүсэлтдээ эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамруулахыг дэмжин, хамтран ажиллахыг хүсчээ.