Categories
мэдээ нийгэм

Хүнсний хаягдлыг бууруулах хэлэлцүүлэг боллоо

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Ази Номхон далайн бүсийн орнуудад өрнөж буй хүнсний хорогдол хаягдлыг бууруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсээ хэмнье” үндэсний хэмжээний аяныг өнгөрсөн гуравдугаар сараас зохион байгуулж буй. Аяны хүрээнд өчигдөр ҮХААЯ дээр “Хүнсний хаягдал хорогдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь иргэдэд хүнсний хорогдлыг бууруулах талаар мэдээлэл олгох, Монгол Улсад хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах стратеги төлөвлөгөө боловсруулахад дэм өгөх,  “Хүнсээ хэмнэе” үндэсний сүлжээг бий болгоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах байв.

Э. Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Ноёд” группээс мэдэгдэл гаргалаа

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржтой холбогдолтой сөрөг мэдээ,
мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэлээд цацагдах
болсон. Тиймээс дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор тус группээс  дараах
албан ёсны мэдэгдлийг  хүргэж байна.

“Ноёд” группийн захирал Г.Буяндоржтой холбоотой энэхүү асуудал нь
Монгол Улс, төр түмэнд нэг ч төгрөгний хохирол учруулаагүй, улсын төсөв
болон хөрөнгийг шамшигдуулаагүй,  Монгол Улсын эдийн засагт ямар нэг
хохирол учруулаагүй билээ. Энэ нь Хятадын “Тайшинь” ХХК-тай аж ахуй
нэгжийн гэрээний маргаантай асуудал юм. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн
үйлдвэр”-ийн удирдлагуудтай ямар ч холбогдолгүй нь нотлогдон, хууль
хяналтын байгууллагын харъяаллаас нэгэнт гарсан нь батлагдсан.

Дээрх асуудлыг С.Билэгт гэгч эмэгтэй “Ноёд” констракшины хөрөнгийг
булааж авах бусармаг, шунахай, санаатайгаар уг үйл ажиллагааг зохион
байгуулалттайгаар явуулж байна.

Ийнхүү гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг олон нийтэд удаа дараа
хүргэж байгааг эсэргүүцэн зохих ёсны дагуу холбогдох хууль, хяналтын
байгууллагад бид хандаад байна.

“Ноёд” констракшины гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа их
хэмжээний мөнгө шамшигдуулсан иргэн С.Билэгт нь  өмнө нь залилангийн
хэргээр шүүхээр нэг удаа шийтгүүлж байсан.  Одоо иргэдээс болон “Ноёд”
констракшины мөнгө, хөрөнгийг залилан авсаныг хууль хяналтын байгууллага
хоёр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Нийслэлийн ШШГЕГ-ын 404
тоот өрөөнөөс тус констракшины аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга
тэмдгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү
үүсгэн шалгаж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр талаас тайлбар авалгүйгээр  нэг талыг
барьж мэдээлэл хүргэж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Үүний
улмаас Г.Буяндоржийн гэргий, МУГЖ Т.Ариунаа болон түүний үр хүүхдүүдэд
сэтгэл зүйн хувьд сөргөөр нөлөөлж ажил хөдөлмөр эрхлэх, тайван амьдрахад
саад учруулсаар байна.

Иймд иргэн С.Билэгт болон түүний хамсаатнуудаас энэхүү увайгүй, явуургүй, бусармаг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.

ҮНЭН ҮРГЭЛЖ ЯЛДАГ.

“НОЁД” групп

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Неймар гэмтжээ

Бразилийн шигшээ багийн од Неймар өнөөдөр бэлтгэлийнхээ үеэр баруун өвдгөндөө  гэмтэл авч бэлтлээ дуусгалгүй талбайг орхилоо. Энэ тухай багийн ахлах дасгалжуулагч Луис Сколари хэлэхдээ “тэр гэмтсэн нь үнэн. Гэхдээ энэ бол шалихгүй гэмтэл. Тэр Хорваттай тоглох эхний тоглолтод заавал оролцоно, санаагаа бүү зовоо” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын материалын үнэ ханш

Хаврын урь орсноос эхлээд намар газар хөлдтөл газар шороо, барилгын ажил явагддаг. Ялангуяа зуны цагт иргэд зуслангийн байшин болон хувийн сууцаа төхнүүлж авдаг билээ. Тэгвэл барилга барихад хэрэгтэй бүхий л түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэе. 

Цемент(1 шуудай-50кг)- 9000

Шохой(1 кг)-400, (шуудайгаар 50кг)-15000

Элс-(1 шуудай)-2000

Гадна замаск(1 уут)-7500-8500

Дотор замаск-(25кг)-5000, (30 кг)-8000

Хайрга(1 портер машин нь)-60000

Тоосго(1ш)-энгийн-330, даацын-350, өнгөлгөө-900

Төмөр(1метр)-3500-7000

Обой-15000-28000 (солонгос обой)-45000

Хадаас(1 кг)-2500

Шруф (хайрцаг нь)-2500

Шпатль (хуванцар) -500, төмөр-1000-3000

Обойны цавуу(хулдаасан)-17000, цаасан-15000

Хаалганы бариул(модон)-6000-9000, төмөр-36000-с дээш

Бүргэд хаалганы бариул(дан)-12000,18000 (цоожтой)-30000-35000

Ил нугастай хаалга-22000

Үйлдвэрийн хаалга-35000

Fuxi (зузаан төмөртэй)-600000

Модон хаалга-110000

Вакум цонх-66 рам (м^2)85000, 72 рам-130000

Метал цонх-28000

Өнгөт цонх -12000

Э.Анужин

Categories
мэдээ нийгэм

Зуун айлд гүүрэн гарц барина

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ жил Нийслэлийн Автозамын газар хоёр байршилд гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барихаар болсон байна. Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд нөгөөдөр буюу  12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. Харин гүүрэн гарцыг энэ сарын 30-нд ашиглалтад өгөх аж.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Сан-Паулу хотын нийтийн тээврийнхэн цалингаа голов

Өнөөдөр Сан-Паулу хотын нийтийн тээврийн ажилчид тэр дундаа метроны ажиллагсад болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болов. ДАШТ-ий эхний тоглолт болох энэ хотын нийтийн тээврийнхэн цалингаа 12% нэмэхийг шаардаж байгаа бөгөөд  шаардлагыг эс биелүүлбээс удаан хугацаанд ажил хаяна, цэнгэлдэх рүүгээ явган яваарай хэмээн айлгаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны үнэмлэхээ гардан авлаа

Монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Цаг үргэлж” авто сургууль анхны төгсөгчдөө бэлтгэжээ. Тэд өнөөдөр төгсөгчиддөө сургууль дээр нь үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Тус сургуулийг нийт 18 хүн төгсчээ. Өмнө нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд машин барихыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Түүнчлэн тэдэнд  зориулан тоноглосон машин байгаагүй аж. Харин “Цаг үргэлж” авто сургуулийн захирал А.Цэрэнпунцаг хоёр машиныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургахад зориулж тоноглосноор тэдэнд сурч, жолоо барих боломжийг нь бүрдүүлсэн юм. Тус сургуулийн сургалт өнгөрсөн гуравдугаар сараас эхэлжээ. Цаашид ч тогтмол үйл ажиллагаа явуулах аж. 

Э.Номин 

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт галзуу чоно айлын мал руу дайрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Шар хоолой”, “Ёлтын даваа”-ны орчимд нутагладаг айлуудын мал руу энэ сарын 6-ны  өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 чоно дайрч мал урсан байна. Улмаар НОБГ-аас чоныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тус дүүргийн Засаг даргын 2014.06.09-ний өдрийн А/260 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож, 22 нохой, 6 муур устгаж ариутгал халдвэргүйжүүлэлт хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Багануурт живсэн хүүгийн цогцсыг Хэнтий аймгаас олжээ

Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн
голын усанд 17 настай, эрэгтэй осолдсон гэсэн дуудлагыг НОБГ-т Эх
үрсийн баяраар буюу энэ сарын 1-ний өдөр өгсөн. Улмаар Онцгой байдлын
хэлтсийн 9 албан хаагч, 1 автомашинтайгаар, нийслэлийн Онцгой байдлын
газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын 6 албан хаагч, 1
автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг 6 хоног зохион байгуулж энэ сарын
06-ны өдрийн 14:41 цагт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум Согоот бригадын
нутаг Баянгол амралтын газрын зүүн урд Хэрлэн голын уснаас цогцсыг олж
дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.Урин дулааны
цаг ирэхээр иргэд аль болох голын эрэг хавиар амарч зугаалахыг хүсдэг.
Тэгвэл энэ үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсанаас
усанд осолдох тохиолдол гардаг. Тиймээс НОБГ-аас иргэд дор бүрнээ
анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн мах кг нь 8500 төгрөгийн үнэтэй байна

Сүүлийн үед тэнгэрт хадаад байсан махны үнэ бага ч гэсэн тогтворжиж байна. Учир нь урин дулааны цаг ирж мах элбэгшсэнтэй холбоотой төдийгүй нөөцийн мах элбэг байгаатай холбоотой аж. Ямартай ч “Шонхор” захад сүүлийн хэдэн өдөр махны үнэ 500-1000 төгрөгөөр бууж хямдарчээ. Тодруулбал, үхрийн цул болон ястай мах кг нь 8000-8500 төгрөг бол хонины цул мах кг нь 8000 төгрөг, ястай нь 7500 төгрөг аж. Ямааны мах кг нь 6500 төгрөг бол адууны цул мах кг нь 6000 төгрөг. Ястай ямааны мах кг нь 5800 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл тэмээний мах кг нь 6400 төгрөгийн үнэтэй байна.

Э.Анужин