Categories
мэдээ нийгэм

Маргааш дэлхийн цусны донорын өдөр болно

Маргааш донорын өдөр болох юм байна. 2004 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр тэмдэглэж иржээ. Энэ жил 10 дахь жилдээ уг өдрийг тэмдэглэх нь. Дэлхийн цусны донорын өдрөөр хүний амь аврагч доноруудад хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлэх, донорын ариун үйлсийг сурталчлах, урамшуулах ажлыг зохион байгуулдаг. Мөн 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. 2013 оны байдлаар улсын хэмжээнд 97 донор шинээр “Хүндэт донор” цолны болзол хангасан байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Жуулчдад зориулсан наадмын нээлтийн тасалбарын захиалгыг авч эхэлжээ

Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан тасалбар болон автомашины “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгодог. Зөвшөөрөл болон тасалбарын захиалгыг энэ сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн Аялал жуулчлалын газрын 612 тоотод албан бичгээр хүлээн авч эхэлсэн байна.  Албан хүсэлтэд

– Inbound эсвэл international тур оператор ангиллын гэрчилгээний хуулбар

– Харьяа дүүргийн татварын хэлтэст 2013 онд орлогын албан татвар төлсөн тайлангийн хуулбар эсвэл татвар төлсөн баримтын хуулбар

– Баяр наадам үзэх жуулчдын нэрсийн жагсаалт /дэс дугаар, овог нэр, гэсэн дарааллаар хүснэгтэд оруулсан байна/ зэрэг баримтуудыг хавсаргах аж. 

Бүрдэл дутуу, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг хүсэлтийг хүлээн авахгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуваарилагдах тооноос хамаарч тур оператор компаниудын захиалсан тасалбар, зөвшөөрлийн тоог бууруулах магадлалтай тул үүнээс үүдэн гарах аливаа эрсдлийг урьдчилан тооцохыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвлөв.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас шөнийн нийтийн тээвэр үйлчилгээнд гарна

Улаанбаатар хотын иргэд, зорчигчдын хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг Нийслэлийн Тээврийн газраас судалсанаар шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг маргаашнаас гаргахаар болжээ. Тодруулбал, троллейбус Тр:2 буюу ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны М/ШҮ/: “7 буудал-МУБИС” чиглэл, М/ШҮ/: “Нисэх-МУБИС” чиглэлүүдийн нийт найман тээврийн хэрэгсэл 22:00-02:00 цаг хүртэл нийслэлчүүдэд 30-35 минутын давтамжтайгаар  үйлчлэх байна. Тасалбар том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих аж.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразилийн баг Хорватчуудыг хожлоо

Бразилд болж байгаа хөл бөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Эзэн орон Бразилийн баг Хорватын багтай тоглосон юм.  Тоглолтын цаг эхлээд арван минут болж байхад Бразилийн багийн тоглогч Марсело багийнхаа хаалганд гоол хийж Хорватчуудад анхны оноог нь авч өгсөн нь хөл бөмбөгийн ДАШТ-ий эхний дуулиан болов. Тэгсэн Бразилчууд энэ тоглолтод гурван оноо авч Хорватын багийг хожлоо. 

Categories
мэдээ нийгэм

“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн

Дэнжийн мянгад байрлах гэр хорооллын айлууд дунд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн бий болжээ. Эзэн нь С.Өлзийтогтох. Ойр хавийнхан энд ирж салхилах дуртай гэнэ.  Хүүхдийн, том хүний гурван завьтай. 15 минут завиар явахад 500 төгрөг, цаг нь 2000 төгрөг болдог аж. Гэр хорооллын хогийг цэвэрлэн “Ногоон нуур” бий болгожээ. 10 гаруй машин хог ачсан гэнэ. Солонгост ажиллаад ирсэн С.Өлзийтогтох найзындаа ирээд буцахдаа энэ хавийн хад асгатой тогтоцыг ажиглаад “Усан оргилуур бий болгож болох юм байна” хэмээн бодсон аж. Нуурыг байнга цэвэрлэж шинжлүүлдэг гэлээ.  Тэрбээр Солонгост хуримтлуулсан бүх мөнгөө энэ нууранд “хийж”, бас Хас банкнаас зээл авсан аж. Өвөлдөө нуур хөлддөг болохоор мөсөн гулгуур ажиллуулдаг байна. Гэрэл зургийн сурвалжлагыг Ц.Мягмарсүрэн хийв.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрний ойролцоо ноцтой осол гарлаа

Хан-Уул дүүрэгт буюу Яармагийн гүүрнээс “Viva city” явах замд гурван машин мөргөлдсөн, ноцтой осол гарчээ. Энэ хэсэг газар зам засварын ажил явагдаж байгаатай холбоотойгоор жолоочид урсгал сөрж хөдөлгөөнд оролцсонооc ийнхүү осол гарсан байж болзошгүй байна. Одоогоор ослын газарт тус дүүргийн замын цагдаагийн газар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар мансууруулах бодис илрүүлжээ. Монгол Улсын хилээр нэвтэрч байсан Монголын иргэн гар тээшинд сэжигтэй зүйл байгаа нь рентген аппаратанд ажиглагдсан аж. Үүний дагуу гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойг оролцуулан гар тээшинд үзлэг хийжээ. Үзлэгээр гар тээшин дотроос өнгөгүй тунгалаг мөс хэлбэрийн гурван ширхэг зүйл, шилэн ганс, бичил жин, гуурс зэрэг зүйлс илэрчээ. Гаалийн байцаагчид эд зүйлд болон хүний биед нарийвчилсан үзлэг шалгалт хийж, мөс хэлбэрийн гурван талстыг лабораторт шинжлүүлэхэд “methamphetamine” хэмээн мансууруулах бодис болох нь тогтоогдсон байна. Тиймээс уг эд зүйлсийг  Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүрээ Майдар бурханыг Дашчойлин хийдэд хүлээн авах ёслол болно

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг 1990 онд дахин сэргээснээс
хойш хүрээнд байсан Майдар бурхныг дахин сэргээн бүтээх ажлыг эхлүүлсэн билээ.  Олон жилийн хугацаанд бүтээн босгосон уг
бурхныг ард түмэнд сурталчилан таниулах, залах ёслолын талаар албаныхан
мэдээллээ. Маргааш буюу зуны эхэн сарын шинийн 15-ны “Бурхан багшийн их
дүйчсэн” өдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд
Майдар бурхныг  хүлээн авах ёслол болох
аж.  Улмаар аравдугаар сарын 15-ны дотор
бурхнаа барьж угсран, сүсэгтэн олондоо өргөн барих юм байна. Хүрээ Майдар
бурхныг анх  1834-1837 оны хооронд бүтээж
байжээ. Гэвч бурхан шашныг дарсан хэлмэгдүүлэлтийн үед буюу 1942-1943 онд
устгасан байдаг. Хуучин бурхан нь долоон алд 
буюу 50 тохой өндөр байжээ. Харин одоо босгож буй   Майдар бурхан нь 23 метр өндөртэй аж.         

Б.Уранчимэг

Categories
мэдээ нийгэм

МоАХ-ны анхдагчдын “Дугуй заал” клуб байгуулагдлаа

МоАХ-ны анхны  ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд, салбар зөвлөлийн зохицуулагчдаас бүрдсэн “Дугуй заал” клуб байгуулагдсан тухай өнөөдөр мэдээлэв. Хэвлэлийн хуралд тус зөвлөлийн гишүүн Д.Нямхүү, Р.Занаа, Д.Бямбаа, С.Эрдэнэцэцэг, В.Энхболд, Х.Энхбаяр нар байлцсан юм.

 “Дугуй заал” клуб нь өнгөрсөн тавдугаар сарын 15-нд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой, зөвхөн МоАХ-ын анхдагчдын  ашгийн төлөө бус ТББ юм байна. 

 МоАХ-нд ардчилсан хувьсгал гараад, ялах хүртэлх үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан 150 гаруй гишүүн байдаг гэнэ. Хуралд хүрэлцэн ирсэн гишүүд 90-ээд оны их цомхотголын анхны хохирогчид болсон гэдгээ хэлээд цаашдаа өөрсдийн сэвтсэн нэр төрийг сэргээх, хойч үедээ ардчилсан хувьсгалын сайн сайхныг таниулах ажлыг хийж бүтээнэ гэв. Мөн МоАХ-г үндэслэн байгуулсан анхдагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг онцолсон юм.

О.Тэгшбуян

Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг устгажээ

Хүнсний зах, дэлгүүр, супермаркетуудад зарж байгаа хугацаа хэтэрсэн, шинжилгээний бичиггүй, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хураан авч, устгажээ. Барааг өчигдөр зориулалтын хогын цэгт аваачин устгалд оруулсан аж. Харин шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн зарж байсан аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцсон юм. 

Э.Номин