Categories
мэдээ нийгэм

Нийслэлийг 500 сая төгрөгийн үнэ бүхий цэцгэн мандлаар гоёно

Нийслэл хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил нь жилийн дөрвөн улиралд явагддагаараа онцлогтой.

Тухайлбал ногоон байгууламжийн нэгдсэн тооллого, цэнэг усалгаа, мод хэлбэржүүлэлт, хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх шохойдолт зэрэг ажлуудыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн цэцэрлэгч, инженерүүдээс бүрдсэн 168 хүн агротехнологийн дагуу графикт хугацаанд нь гүйцэтгэсэн. Дөрөвдүгээр сараас мод суулгах ажил эхэлсэн бөгөөд Нийслэл хотод анх удаа 400 мянга гаруй  мод, бут сөөг тарьсан юм. Үүнээс гадна ногоон байгууламжийн арчлалтын хамгийн чухал хэсэг нь байнгын усалгаа байдаг аж. Иймд 24 цагийн турш хоёр ээлжээр тусгай зориулалтын 12 машинаар өдөр бүр усалгааны ажил гүйцэтгэж байгаа гэнэ. 

Мөн өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд ихээхэн нийцсэн нэг наст цэцэг суулгах ажил Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад хийгдэж байна. Мөн 22-н товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж зэрэг захын гудамжуудад суулгах гэнэ. Энэ жил цэцэгжүүлэлтэд нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан нэг наст цэцэг суулгах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад мотоцикль 112 хүний амийг авч оджээ

Сүүлийн үед Хятад улсаас оруулж ирж байгаа мотоцикль чанарын шаардлага хангахгүй байна, хүмүүс осолдож амиа алдаж буй талаар мэдээлэл их цацагдах болсон. Үүнтэй холбогдуулан  МХЕГ  Зам тээврийн яам, Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран импортоор оруулж ирж байгаа мотоцикль болон иргэдийн гомдол  энэ төрлийн тээврийн хэрэгслийн дугаар олголт, ашиглалтын талаар судалгаа хийжээ. 

Замын цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллээр 2013 онд улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой осол, зөрчил 330 удаа гарсан байна. Эдгээр осол нь бүгд Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль ашигласнаас үүдэлтэй гэнэ. Үүний улмаас нийтдээ 112 хүн амиа алдаж, 191 хүн бэртэж, эд хөрөнгөөрөө хохирчээ. Ослын шалтгааныг тодруулахад дийлэнх нь ашиглалтын нөхцөлд тохироогүй  уул хадтай, бартаа ихтэй газар, хурд тааруулж яваагүйгээс үүдэлтэй байсан аж. Мотоциклийн обуд хугарч, цуурах, тасарсны улмаас онхолдсон 170 осол гарсан нь нийт ослын 51.5 хувийг эзэлжээ. Мөн осолдсон хүмүүсийн дийлэнх нь ослоос хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, 72 хувь нь мотоциклио улсын бүртгэлд бүртгүүлээгүй байжээ. Манай улс өнгөрсөн онд 17 орноос 36.9 мянган мотоцикль импортолжээ. Энэ онд гэхэд 6.1 мянган мотоцикль оруулж ирнээс 97 хувь нь хятадынх гэнэ. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажил ногоон байгууламжийг сүйтгэж байгааг шүүмжлэв

Жил бүр зам засварын ажлаас болж ногоон байгууламж устдаг. Энэ жил тарьсан мод, цэцэгс, бут дараа жил замын ажил эхлэнгүүт сүйтдэг.   Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулгын өгсөн мэдээллээр Улаанбаатар хотыг төлөвлөхдөө эхлээд бүх дэд бүтцээ шийдчихээд ногоон байгууламжаа хийх хэрэгтэй гэв. Өнөө жилийн хийсэн ажлаа дараа жил нь шинэчилж, засч сэлбэж байгаа гээд устгаж дэмий хөрөнгө мөнгө зарж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан шүүмжилж байна. Тэд “Хуучин баримталж явсан зарчмаа өөрчлөөд хот барих гэж байгаа бол анхнаас нь төлөвлөе. Монгол Улсын хүн амыг гурван саяар бус 10 сая байхаар тооцож дэд бүтцээ одооноос төлөвлөж байх ёстой. Ингэснээр 2030-2080 он гэхэд Монгол Улс нэгэнт барьсан барилгаа нурааж барьдаг биш, анхнаас нь ногоонбайгууламж  байгуулахад төвөг болохгүйгээр дэд бүтцээ шийдэх нь чухал юм” гэлээ.

Л.Гүндсамбуу

Categories
мэдээ нийгэм

Берлин хот “Монголоор амьсгалж” наадав

Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2014 оны өнгөрсөн ням гарагт Берлин хотын “Хоппегартен” морин тойруулгын цэнгэлдэхэд Монгол Улсын нэрэмжит морин уралдааны өдөрлөг болжээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монголын морин спортын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ тус арга хэмжээг албан ёсоор нээсэн байна. Тэрээр нээлтийн үгэндээ Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монголчуудын түүх, соёл, ахуй амьдралд морины онцгой байр суурийг дурдаж, уралдаанд оролцож буй морьдын хурд, уяа сойлго нь сайхан байх, ирсэн үзэгчдэд сайхан наадахыг хүсэн ерөөжээ.

Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Германы Бундестагийн гишүүд, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газар, Холбооны Канцлерын ХЭГ, Холбооны Гадаад хэргийн яам, болон бусад яамдын төлөөлөл, Дойчэ Баан, Дойче Банк, Луфтханза зэрэг хоёр орны төр, засаг, хувийн хэвшлийн өндөр түвшний төлөөлөгчид хүрэлцэн ирж өргөнөөр оролцлоо.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор морин уралдааны ёслолын хүлээн авалтыг нээж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй ажлуудыг дурдаж, монгол-германы харилцааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцсан байна.

Берлин хотын зүүн урд байрлах “Хоппегартен” морин тойруулгын цэнгэлдэхийн ногоон талбайд хүрэлцэн ирсэн 10.000 гаруй үзэгчдийн дунд ХБНГУ-д болон Европын бусад улс орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд монгол үндэсний дээл хувцастайгаа морилон ирж, наадмын уур амьсгалд гэр бүл анд нөхөдтэйгээ хамтдаа өнгөрөөв. Тэдгээр үндэсний урлагийн уран бүтээл, уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хоол хүнсний өргөн худалдаа явуулж, эх орныхоо үндэсний уламжлал, урлаг соёл, зан заншил, хөгжил дэвшлээс таниулан сурталчиллаа.

Зургаан насны морь уралдсан наадамд 1000 метрийн гол уралдаанд Л.Ж. Ройтерскигийн уясан, Шведийн Вант Улсын иргэн Омар Зававийн халзан хээр “Алкохуац” морь түрүүлж наадамчин олныг баясгасан байна. Түүнчлэн монгол жокей Г.Баярсайхан удаа дарааллан айрагдаж хүрэлцэн ирсэн монголчуудаа баярлуулжээ.

 Өдөрлөгийн үеэр монголын язгуур урлагийн “Домог” хамтлаг цуврал тоглолт хийж хүрэлцэн ирсэн үзэгчдийг цэнгээсэн бөгөөд өдөрлөгт “Berlin TV”, “Bloomberg TV Mongolia”, “Rennbahn TV” телевиз болон бусад хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирж арга хэмжээг сурвалжлав.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээврийн автобусууд орлогын төлөө явах шаардлагагүй болно

Улаанбаатарчуудын уур уцаарыг ихээр бардаг зүйл бол замын бөглөө нийтийн тээвэр хоёр. Уг нь нийтийн тээврийнхэнд тусгай зам гаргаж өгсөн ч тээврийн хэрэгслүүд урдуур нь дайрч, замын бөглөө үүсгэдэг. Үүнээс болж хотоор нэг сүлжилдэн явж байгаа автобус дүүрэн хүн ажил төрлөө алдаж, алтан цагаа үрж байна. Иймд орлогын хойноос, цагт туугдсан автобусны жолооч нар замын чөлөөгөөр галзуу юм шиг давхиж осол аваар гаргах нь олонтаа. Нийслэлийн иргэн бидний амьдрах орчин, амьд явах баталгаа болсон нийтийн тээврийг хотын удирдлагууд бодлогоор түвэггүйхэн шийдчих боломжтой гэсэн. Гадны улсуудын жишгээс харахад манайх шиг ийм нийтийн тээвэртэй газар хаа ч байхгүй. 

Өнгөрсөн жил Нийслэлийн хөрөнгөнөөс 25 тэрбум төгрөг төсөвлөж, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээр болсон. Гэтэл энэ мөнгө өнөөдрийг болтол дансандаа хадгалагдсаар л байна. Ам.долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байх энэ мөнгө улам үнэ цэнэгүй болж байгааг хотын удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Цаад санаа нь ердөө парк шинэчлэл нэрээр хэн нэгний шахааны бизнесийг дэмжих гэж цаг хугацаа алдаж буй нь хэнд ч ойлгомжтой. 

Гэтэл саяхан нээлтээ хийсэн Эко нэртэй автобусыг нэг ширхэгийг нь 260 сая төгрөгөөр худалдан авч нийтийн тээврийнхэнд парк шинэчлэлт хийхээр болжээ. Хятадаас сэлбэг оруулж ирээд Монголдоо угсарчихаад үндэсний үйлдвэрлэл хэмээн цамнаад байгаа энэ бизнесийг нийтийн тээвэрчид дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Учир нь ямар ч баталгаагүй унаагаар тэд хүн тээвэрлэхээс татгалзжээ. Ямар нэгэн осол аваар гарвал үйлдвэрлэгч биш тээвэрлэгчид буруудна гээд яг үнэндээ дотоодынхоо “Эко” автобусыг дэмжихгүй байна. Асар хямдхан өртгөөр бүтсэн энэ автобусыг төрд 260 сая төгрөгөөр шахах нь хэн нэгний мөнгө угаалт бололтой. Үүний тулд “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” гэсэн төрийн гурван компанийг нэгтгэхээр болжээ. Засгийн газрын тогтоолоор эдгээр компаниудыг хувьчлах шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Гэтэл уг шийдвэр хүчингүй болоогүй байхад хүчээр төрийн өмчит тээврийн компаниудыг нэгтгэх гэж байгаагийн цаана асар их мөнгөний сонирхол нуугдаж буй юм.

Нийтийн тээвэрт манай төрийн бодлого үгүйлэгдэж байгааг тээвэрчид санаа нэгтэйгээр дуугардаг. Иймд хотоос эхний ээлжинд атобусуудыг ухаалаг болгох юм байна. GPS төхөөрөмж суулгаж, нэгдсэн нэг серьверээс удирдан хянах нь ээ. Тодруулбал, энэ төхөөрөмж нь хаана ямар автобус явж байгааг удирдлагын төвд шууд харуулна. Улмаар аль чиглэлд автобус хүлээгдэж буй нь алган дээр байгаа мэт хардагдана. Удирдлагын төвөөс тухай автобусны жолооч нартай холбогдож, заавар чиглэл өгнө. Нөгөөтэйгүүр тэдний үйлчилгээг GPS төхөөрөмж бүрэн илтгэх болохоор энэ үзүүлэлт цалинг нь “бодно” гэсэн үг. Жолооч хүн авах гэж орлогод шахагдахгүй, харин цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө хөдөлмөрөө үнэлүүлнэ. Автобусууд одоогийнх шиг бие биетэйгээ уралдах шаардлагагүй болно. Зөвхөн цагийн хуваарийн дагуу ажлын биелэлт нь гараад ирэх юм байна. Нийтийн тээврийг GPS төхөөрөмжтэй болгох уг ажил тун удахгүй хэрэгжих бололтой. Энэ долоо хоногт тендер нь зарлагдана гэсэн.

Хэрэв нийтийн тээвэр ухаалаг, дотор нь зорчиход тав тухтай, тохилог, соёлтой үйлчилгээтэй, хурдан шуурхай болчихвол бид бүгд зорчино. Машинтайгаа хотын бөглөөнд түүртэж, хамаг цагаа барж байхаар нийтийн тээврээр үйлүүлэхийг илүүд үзнэ. Гэтэл өнөөдөр манай автобусууд үнэндээ ийм шаардлага хангаж чадахгүй байна. Үүний тулд нийслэлийн удирдлагууд нийгмийн захиалга үйлчилгээ болсон нийтийн тээврийнхээ бодлогод анхаарч, шат дараатай арга хэмжээ аваасай. Ингэж чадвал их хотын иргэн бидэнд л хэрэгтэй. Энэ бол хүнээ боддог төрийн нэн түрүүнд хийх ёстой ажил юм аа. Улаанбаатарчууд бид үүнийг л хүсч байна. 

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

200 өрх гэрэл гэгээтэй боллоо

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай, Шадивлан орчимд гэрэл, цахилгаангүй амьдардаг 200 өрх, хамгийн хүндрэлтэй байгаа цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын Хот  байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тавьжээ.

Уг хүсэлтийн дагуу судалсны дүнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран 200 айлыг цахилгаанд холбожээ. Мөн 782 өрхийн хүчдэлийг нэмэгдүүлэх ажлыг шинэ техник, технологи ашиглан хийсэн байна. НЭнэ ажлын хүрээнд агаарын 6 дэд станцад их засвар хийж, 0.4 кВ-ын 452 ширхэг модон тулгуур болон эрчим хүчний алдагдал багатай байгальд ээлтэй технологи болох төмөр бетон тулгууруудыг шинээр суурилуулж, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11.6 км АС утсыг бүрээстэй СИП утсаар сольж татчээ. Мөн 1044 өрхийг бүрэн электрон тоолуураар өдөр шөнийн үнэ төлбөргүй тарифт холбуулж зургаан ширхэгээр багцлан 197 тоолуурын нэгдсэн хайрцагт суурилуулсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Алтан гулдмай хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа
Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагч нар  энэ сарын 11-ний  өдөр
Монгол Улсын хилийг нэвтрэхээр гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн 35-69
ӨМА улсын дугаартай фургон маркын авто машинд хяналт шалгалт хийсэн
байна.

Монгол Улсын иргэн Б уг фургон маркын
авто машины эд ангид 800 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий нийт
6.890 кг алтан гулдмайг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг
завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.
Уг гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд
хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар
шилжүүлэн өгөөд байна.
Categories
мэдээ нийгэм

Хоёр улсын найрсаг харилцааг б шашин бататгаж байна

Хятад болон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн 2014 оныг тус хоёр улс найрамдлын солилцооны жил болгосон юм. 1994 онд хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулснаас хойш хэдийн 20 жил өнгөрчээ.

“Хятад, Монгол хоёр улс бол сайн хөршүүд. Хоёр улс нэг нэгнийхээ ашиг сонирхолтой холбоотой асуудлуудыг харилцан дэмжиж, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж Хятад улсын дарга Си Зиньпин хэлсэн юм.

Энэ хоёр улс нь улс төр, эдийн засаг, боловсрол төдийгүй, шашны салбарт хамтран ажиллаж, харилцсаар ирсэн билээ.

Монголчуудын 90 орчим хувь буддын шашин шүтдэг. Монголын гурван сая орчим хүний нэг сая гаруй нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг.

Хятадын Түвдэд болон Монголд буддын шашныг дэлгэрүүлж, хөгжүүлж буй хамтын түүх, бурхны шашинт ард түмэн хоорондын байнгын харилцаа холбоо ч Монгол болон Хятадын харилцааг бэхжүүлж байна.

Өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотноо Хятад улсын дарга Си Зиньпинтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж, хэлэлцээ хийхдээ Түвд болон Тайванийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж буйгаа бататгасан билээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Герман Португалыг бут ниргэж ,Иран-Нигер тэнцлээ

Энэ бол
сенсааци биш. Яг өнөөдөр байгаа Германы шигшээгийн төвшинг Португалынхтай
харьцуулсан бодит тоо. Германчууд дөрөв битгий хэл түүнээс ч илүү гоол оруулах
байсан, эхний тоглолт учраас зарим төгсгөлийг гүйцэт хийж эхлээгүй байна. Хэд
хоногоос улам чангарна даа. Мюллер энэ ДАШТ-ны анхны хет-трикийг хиилээ. Шөнийн
тоглолтод ДАШТ-ий анхны тэнцээ бүртгэгдэв. Иран, Нигерийн тоглолт шөнө дунд
зохиогдсон,гоол ороогүй тэнцсэн,танихгүй шахуу хоёр баг гээд ч юм уу хамгийн
уйтгартай хөгийн тоглолтыг харууллаа. Ийм тоглолт бага л байгаасай.

Иран – Нигери 0:0

Герман – Португал 4:0

Гоол: 1:0 – 12, торгуулын цохилт. Мюллер, 2:0 – 32
Хуммельс, 3:0 – 45 Мюллер, 4:0 – 78 Мюллер.

Гана – АНУ 1:2

Гоол: 0:1 – 1 Демпси, 1:1 – 82 А. Айю, 1:2 – 86
Брукс.

Categories
мэдээ нийгэм

Шууд нислэгтэй хотуудын хооронд зорчигчийн урсгалыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид Улаанбаатар хотод ирээд байна.

Бээжин, Ухань, Манжуур хотуудын голлох 14 аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид оролцох бизнес уулзалт Улаанбаатар хотод 6-р сарын 18-нд болох бөгөөд уулзалтаар манай улсын агаарын тээврийн болон аялал жуулчлалын шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

“Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд нийслэл хот шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаагаа өргөжүүлж, агаарын тээврийн компаниудтай хамтарсан гадаад сурталчилгааг идэвхтэй явуулах замаар зорчигч урсгалыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Учир нь манай улсад ирсэн жуулчдын 92 хувь нь нийслэл хотоор дайран өнгөрдөг бөгөөд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2013 оны судалгаагаар нийт жуулчдын 53 хувь агаарын тээврийг, 40 хувь нь авто тээврийг ердөө 2 хувь нь төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлж байна.